Эр 1: Муу шүү, урд дугуй үрэлтгүй болж! Уруу зам дэндүү эгц. Машинаа арагш татаж чадахгүй нь...
Тайлбарлагч: 3 дугаарт машин гулслаа! 3 дугаарт машин хагас тойрог эргэсээр замаас гараад явлаа!
Бичиг: Харгис бодит байдал.
Хөтлөгч: 6-р байраас хойших бүх хавтанг соль. Сакура, Мами. Найдлаа шүү.
Эм 1: За. Өнөөдөр ажилтай байна шүү. Хагасыг нь харуулах л хамгийн хөөрхөн юм даа. 86 дугаарт машин... Нэг мэдэхэд 2-р эгнээний хамгийн дээр гараад ирж. Катагири Каната мундаг юм аа.
Нозоми: 7 болон 6 дугаарт машинууд их ойрхон байна. Энэ боломж ч байж магадгүй. Ихэвчлэн ах бид хоёрын хамт хийдэг сендвич байрлалыг одоо ганцаараа хийж чадах юм шиг.
Эр 1: Новш. 18 дугаарт гүйцээд ирлээ.
Эр 2: Удаан байна, Отани. Чамаас болж би дарамтад ороод байна.
Эр 1: Яалтай билээ. Морины хүч хэтэрхий их болохоор гүйцэж түрүүлэх бол гүйцэж түрүүл л дээ!
Нозоми: Каната шиг хормын дотор шилжиж чадахгүй ч усан цацлага дотор өөрийгөө нууж чадна. Гаднаас гүйцэж түрүүлэх гэж харагдуулаад давхиад орно!
Эр 1: Юу? Дайрчихлаа. Хөөрхөн царайлчхаад шийдэмгий юм гээч.
Эр 2: Урдаа оруулахгүй! Огцом эргэлтээр бол Альфад ялагдахгүй!
Нозоми: Огцом эргэлтээр тэнцүү байлаа ч үрэлтийн гүйцэтгэлээр ямар бол? Карбон монококыг басах хэрэггүй шүү!
Эр 3: Мундаг байна, Нозоми! Амжилттай гүйцэж түрүүллээ!
Какэрү: Нозоми байр ахилаа. Нээрэн гэж үү? Ийм үед зуурах дөрөө байгаа нь аминд орлоо.
Эр 1: Янзын, Какэрү. Гулссаны дараа машинаа сайтар тогтоолоо.
Какэрү: Гулссан гэж битгий хэл л дээ, Яматани. Нозомид сонсогдох нь байна.
Нозоми: Гулссан гэв үү? Шал хөгийн юм.
Тайлбарлагч: Арын группийнхний байр өөрчлөгдсөн бололтой. 18 дугаартай Китахара байраа ахиуллаа.
Эм 1: Мундаг юм аа. 18-н жолооч надтай ойролцоо насны охин хүүхэд биз дээ?
Хөтлөгч: Тэгвэл Мариэгээс асуулт асууя. Чиний одоо очиж үзэхийг хүсэж байгаа газар юу вэ?
Эм 1: Юу... Ганцаараа аялъя гэж нэг их бодож байгаагүй. Хайртай хүнтэйгээ бол хаашаа ч явсан зугаатай байна байх. Түргэн хоолны газар байсан ч өндөр зэрэглэлийн ресторан шиг л баярлана. Гэхдээ одоо бол тийм хүн байхгүй л дээ. Хайж л явна.
Эр 1: Ойлгож байна аа. Дуулгавартай байрын охид байдаг даа.
Эр 2: Зугаацахад аятайхан ч яасан ч гэрлэж болохооргүй.
Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн групп Кожири Шинбашиг тууллаа. Эндээс сектор 2 луу орно. Бороо улам ширүүсээд ирэв үү дээ? Цацлах ус улам л том болсоор.
Коки: Тод харагдах ч сайхан юм аа. Бусдын цацсан усанд даруулахгүй давхина. Гоё байна.
Ишигами: Их л сандарсан байх шиг, Акаба Кайто. Гүйцэж түрүүлнэ гэж саналтгүй. Үрэлтээр бол минийх илүү. MFG-н зохицуулалтын дүрэм зарлагдах үед 911 л тохирох юм байна гэж зөн совин минь хэлсэн. Дунд хөдөлгүүрүүдэд сул талтай ч хойд хөдөлгүүртэй машинд энэ нь нөлөөлөхгүй. Рёо Такахашигийн тоогоогүй машин. Тэр нь ардаа хөдөлгүүртэй Порше.
Тайлбарлагч: 3-р байрын төлөөх групп Кожири Шинбашигаар өнгөрөх гэж байна. 3 дугаарт машин хасагдсанаар группийн машины тоо 5 болж буурсан. Гэсэн хэдий ч ширүүн нохой зодоон нь үргэлжилсээр. Юу гэж бодож байна, Икэда гуай? Тэргүүлж байгаа 1 дугаарт машины хурд нэг л нэмэгдэхгүй байгаа юм шиг.
Икэда: Тийм шүү. Ишигамиг өмөөрөх гэсэн юм биш л дээ. Групп машинуудын урд давхих нь хэцүү гэдэг нь бас үнэн. Ялангуяа өнөөдрийнх шиг гулгамтгай зам дээр хурдыг нь гаргах амаргүй. Тэр тусмаа урд яваа хоёрын зай бүр холдож байгааг бодохоор Ишигами группээ тэр чигт нь удаашруулаад байна гэж хэлж болохоор.
Акаба: Ишигами ах, урам хугалж байна шүү. 3-р байрын групп энд шахцалдаад байгаа шалтгааныг мэдэж л байгаа байлгүй. Яст мэлхий шиг машин чинь зам хаагаад байгаа учраас. Таны юу сэдэж байгааг мэдсэн. Ардаа хөдөлгүүртэйгээ ямар нэг давуу тал гэж бодоод байх шиг байна. Рёо Такахаши тийм гэнэн хүн биш шүү. Ардаа хөдөлгүүртэй Поршегийн түүх бол RR төрлийн тээврийн хэрэгслийн сул талыг сайжруулсан түүх юм. Тэнхлэг хоорондын зайг тэлж, үеийг нь өргөсгөж, залуурыг нь хойд дугуйд оролцуулаад янз бүрийн электрон эд ангиуд хэрэглүүлээд. Замын машины хувьд маш боловсорсон. Гэхдээ... Уралдаанд ашиглавал яах вэ? Нойтон, халтиргаатай зам дээр үндсэн шинж чанарууд нь өөрчлөгдөөгүйг нь харуулна. Суутан гэгддэг Рёо Такахашиг бүү дутуу үнэл. RR төрөлд сул тал өгөөгүй нь угийн сул талтай машинууд учраас тэр.
Тайлбарлагч: Акаба Кайто өрсөлдөгчдөдөө ширүүн ачаалал өгсөөр! 1 болон 2 дугаарт машинууд бараг шүргэлцэх нь!
Маэзоно: Үгүй, хэдийн шүргэчхэж. Акаба ч мөн ширүүн юм. Таглуулаад байхаар бухимдаж байгааг чинь ойлгож байна. Уралдааны жолоочийн хувьд бардам зан хөдөлж байгаа биз. Гэхдээ энэ хурднаасаа болж би ч бас адилхан түгшиж байна. Арай ч 86 шиг машинд тасралтгүй хөөгдөнө гэж санасангүй.
Тайлбарлагч: 1 дугаарт машин дуудлагыг хүлээн авсан мэт хурдаа нэмлээ! Каррера GT3 доргиж байна.
Икэда: Үргэлж тайван байдаг Ишигамиг ингэхийг нь харах ховор.
Тайлбарлагч: 1 болон 2 дугаарт машинуудын тулаан ширүүсэж байна. Хэсэгтээ анхаарлаа хандуулцгаая. Ашиноко нуурын хойд эргийн ойд цуварсан, харанхуй булангууд байдаг. Уралдаан халсан хэвээр тэд энэ аюултай усыг туулах юм гэж үү? Уралдааны олон жилд нэр хүндээ бий болгосон Европын хоёр том бренд. Поршегийн эсрэг Феррари. Хоёр машины хоорондын нохой зодоон. Хоёуланг нь нийлүүлбэл үнэ нь хэд болохыг бодох ч аргагүй нь.
Ишигами: Арай жаахан хэтрүүлэв үү? Хурд хасагдаагүй байна. Урд дугуй газарт хүрсэнгүй юу? Бүү яар. Хүлээ. Яаран дөрөөнөөс хөлөө авбал хормын дотор онхолдоно. Хурдаа жаахан хасаад дугуй үрэлтээ авах мөчийг хүлээнэ. Урд дугуйн үрэлт эргээд ир! Эргээд ирээч!
Тайлбарлагч: 1 дугаарт машин гулгалаа! 2 дугаарт машин дор нь хажуугаар зөрлөө! Явах чиглэлийнхээ эсрэг зүгт нүүрээ харуулаад зогсжээ! Дараагийн машинууд ар араасаа 1 дугаарт машины хажуугаар өнгөрсөөр.
Эр 1: Хяналтын төвөөс 1 дугаарт машины жолоочид. Аюултай учраас эндээс бүү хөдлөөрэй. Заавар иртэл бүү хөдөлнө үү.
Айба: Дрон хөдөлгөөнгүй зогсож байна. Юу болсон юм бол? Ишигами ах байна шүү дээ!
Ишигами: 1 дугаарт машинаас Хяналтын төвд. Зам руу буцаж орох хэрэгтэй байна, эргэхийг зөвшөөрнө үү.
Эр 1: Аюултай учраас бүү хөдөл. Арын машинууд ойртож байна.
Ишигами: Новш, хэр ухрах болчхов доо? Би гуравт явж байсан шүү дээ.
Тайлбарлагч: Байр нэлээн ухарсны дараа 1 дугаарт машин эргэн уралдаанд орлоо. 1 дугаарт машин 12-р байр луу уналаа. Бетонон хана нэлээн хүчтэй мөргөсөн юм шиг харагдсан. Жолоодлогод нь нөлөөлөх болов уу, Икэда гуай?
Икэда: Дэлгэцэн дээрээс үзсэнээр доргилт бууруулах өнцөг рүү машин нь мөргөх шиг болсон. Замын гадаргуугийн үрэлт бага байвал эвдрэл тодорхой хэмжээнд буурна. Тохируулагч системд нь томоохон асуудал гараагүй л байгаасай.
Хөтлөгч: Долоо, Кёоко. Нэлээн их хавтан хөдөлгөх учир та хоёр зэрэг хийчих.
Рэн: Мэдлээ.
Кёоко: Очлоо.
Хөтлөгч: 86-н хавтан зүүн талын хамгийн доор шилжсэн. Эхлээд 1 дугаарын хавтанг холдуулсан нь дээр.
Рэн: Юу...
Хөтлөгч: Тийм, тийм.
Рэн: 5-р байранд оржээ. Каната мундаг юм аа. Юу болсон юм бол доо?
Хөтлөгч: Ингээд ажлаа дуусгасан хоёр сахиусан тэнгэрээс асуулт асууя. Долоогоос эхэлье. Чиний одоо хамгийн их очмоор байгаа газар юу вэ?
Рэн: Юу л даа, би... Зун ойртохоор байнга боддог газар бий.. Аавын талын эмээ амьдардаг Нийгатад байдаг байшин. Уулс, голтой ойр байдаг. Бага сургуульд байхдаа жил бүр ээж аавтайгаа хамт очдог байсан. Аавын ажил завгүй болоод бараг 5 жил очоогүй.
Эр 1: Хааяадаа очиж байя даа.
Эм 1: Тийм шүү.
Кёоко: Хөөе, болгоомжтой байхгүй бол насаа мэдэгдүүлэх нь.
Рэн: Манай эмээгийн байшин будааны бас хуурай талбайтай. Тарвас идмээр, мах шармаар. Үнэхээр гоё байж дээ. Энэ зуны амралтаар ганцаараа очих төлөвлөгөөтэй байгаа.
Хөтлөгч: Гоё юм аа. Заавал эмээгээ баярлуулаарай.
Рэн: За.
Эр 1: Энэ охиныг цайлган төрхтэйгөөр төсөөлөөд үз дээ.
Эр 2: Дэрсэн малгай, цагаан даашинз, углааш гоё зохино доо. Яг л Японы зуны дүр зураг мөн.
Хөтлөгч: Ийм сэтгэл хөдлөм хариултын дараа хэлэхэд хэцүү л байх. Танд ч бас ижил асуулт тавья.
Кёоко: Зүгээр асуугаач. Би үзэсгэлэнтэй далайтай өмнөдийн эрэг рүү явмаар байна. Тачаангуй бикини өмсөөд, олон жимсний амттай уух юм амсангаа юу ч хийхгүй өглөөнөөс орой болтол залхуурмаар байна. Шонан шиг шүлэнгэтэх эрчүүд хаа сайгүй байдаг газраас бүүр залхаж байна.
Хөтлөгч: Ядарсан бололтой. Эрэгтэй хүнд хаягдаа юу?
Кёоко: Чи бүдүүлэг юм аа? Миний түвшинд ирэхээр хаяна уу гэхээс хаягддаггүй юм.
Тайлбарлагч: 3-р байрын төлөөх группийг тэргүүлж буй 2 дугаарт машин хурдаа авлаа. Акаба Кайто ширүүсэж эхэллээ! Бүүтээс Кайто руу.
Эр 1: Тэргүүлж байгаа групп дэндүү зайтай байгаа, бүү хэтрүүл. Сонс, энэ нөхцөлд гишгээд байх нь хэтэрхий эрсдэлтэй. Наад байраа хадгалахдаа л төвлөр.
Акаба: Кайтогоос бүүт рүү. Тэгж уралдвал уралдах ямар хэрэгтэй юм? Ядаргаатай 1 дугаарт машин алга болсон. Урдах зам цэвэрхэн болчхоод байхад. Өрсөлдье гэсэн эрмэлзлээ алдвал боломж ирэхгүй. Энэ талаар дахин цоохор тугаар өнгөртөл ярихгүй. Болсон.
Тайлбарлагч: 3-р байранд ганцаараа яваа 2 дугаарт машины жаахан ард 4-р байрын төлөөх ширүүн тулаан 13 болон 86 нарын хооронд болж байна.
Маэзоно: Арай ч энэ байрлалд чамтай дахин өрсөлдөх юм гэж санасангүй. Нээлтийн уралдаантай харьцуулахад хоёул ихэд сайжирсан. 1-р замын уруу хэсэгт надад мэдрүүлсэн цочрол одоо хүртэл мэдрэгдэж байна. Үнэнийг хэлэхэд траума болох хэмжээний. Үүнийг нэг мөр арчиж хаях ганц боломж. Энэ машинаар хийсгээд өгье л дөө!
Тайлбарлагч: Өндөр зэрэглэлтэй NSX-ээс 86 шаргуугаар зууралдсаар байна. Урьдчилсан шатанд ингэсэн ч Катагири Каната өөрийн давуу ойн хэсгийн замаар хурдлан явж байна.
Икэда: Энэ хэсэг сайн харагдахгүй эргэлтээр дүүрэн хэдий ч Хоёул хөндлөнгийн G хүчийг тэсвэрлэх хугацаа уртаас гадна маш хурдтай давхиж байна. Энд довтлох гэж оролдох нь хэцүү. Катагиригийн үнэхээр гайхалтай тал нь юу вэ гэхээр уралдааны замыг бүхэлд нь цээжилсэн байгаа юм. Тэгээгүй бол энэ хэсгээр ингэж уралдаж чадахгүй. Хал үзсэн уралдагчид хүртэл ийм түвшинд барагтай хүрэхгүй. Гоц гэдэг үгийг би уг нь ашиглах дургүй. Өрсөлдөхийн өмнөх бэлтгэлдээ асар их хугацаа, энерги зарцуулж Катагири энэ уралдаанд оролцож байна. Энэ бүхий л спортын нийтлэг зарчим байж болох ч авьяас гэдэг зүйл нь шаргуу хөдөлмөрөөр аяндаа хөгждөг зүйл.
Тайлбарлагч: Камерын дүрс тэргүүлж буй 4 болон 12-р машин руу шилжлээ. 2-р тойргийн сектор 2-оос сектор 3 луу орох гэж байна. Тэргүүлэгч группийн байдал тогтворжсон бололтой.
Икэда: Тийм биш ээ. Энэ бол амьсгаа авахын аргагүй сэтгэлзүйн тулаан. Тэргүүллийг авсны дараа Саватари 12 дугаар машинаас салах гэж байдгаа шавхаж байгаа нь надад харагдаж байна. Гэвч тэр оролдлого нь бүтэлгүйтсэн. Беккенбаур түүний хэмнэлээр төвөггүй давхиж байна. Ямар ч үйлдэл хийхгүй, тоомжиргүй байгаа Беккенбаур бүр илүү аймшигтай. Саватаригийн хувьд хүндхэн байгаа байх.
Рэн: Ашгүй дээ. Энэ майхан байгаагүй бол балрах байлаа. Өчигдөр их санаа зовсон. Бороонд шалба нороод жижиг концерт тоглож, хуудас өлгөнө л гэж бодсон.
Кёоко: Зохион байгуулагчид тэгэх юм бол би дуугүй суухгүй шүү дээ. Нээрэн нээлтийн уралдаанаар майхан байгаагүй. Одооноос цаашид уралдаан бүрд майхан бэлдэнэ. Гэхдээ зун хэт ягаан туяа их хүчтэй байх учраас нарны тосоо хангалттай түрхэж байхгүй бол болохгүй. Рэн, хэнд ч хэлээгүй биз дээ? Өмсгөл өмссөн хэсгээрээ борлочихвол усан сан эсвэл далайн эрэг дээр усны хувцсаа солиход баригдана. Ялангуяа хүзүүний энэ далавчтай зүүлт бүр сэжигтэй.
Рэн: Тийм шүү. Илүү болгоомжтой байхгүй бол. Усны хувцас уу? Канатагийн урд усны хувцас өмсөх итгэл алга л байна. Миний бие хүнхэр биш болохоор бикини зохихгүй. Каната шиг гадаад хүнд хүүхэд шиг л харагдах биз.
Тайлбарлагч: Нарийн зайгаар 86 дугаарт машин хурдаа нэмлээ! Энэ огцом эргэлтийн хурдаараа Катагири Каната мэргэшсэн билээ. Гэвч энэ бол сектор 3-н өндөр хурдны бүс билээ. Дунд болон өндөр хурдаа авахад Тоёота 86GT гүйцэж чадахгүй. NSX үнэхээр л илүү юм.
Огата: Зэрэгцээд явж байхад дахиад булан гараад ирвэл Каната өрсөлдөгчөө амархан гүйцэж чадна. Гэхдээ ийм өндөр хурдны хэсэгт дайрах гэж. Дэндүү болчимгүй байна, Каната.
Тайлбарлагч: Зөвхөн огцом эргэх хурдандаа найддаг 86 өрсөлдөгчөөсөө цөхрөлтгүй зуурч байгаа ч аргагүй л энд яваа машинуудыг тийм амархан гүйцэж түрүүлэхгүй нь.
Икэда: Тэр ч тийм л дээ. 4-р байрын төлөөх уралдаан шүү дээ. Би түрүүн бороо 86-н сул талуудыг нөхсөн гэж хэлсэн дээ. Тэглээ гээд сул талууд нь 0 болж байгаа юм биш. Одоогийн байр нь түүний эзлэх хамгийн өндөр байр болов уу. Хязгаар нь энэ. Ашиноко GT-н сектор 3-т ялагдана гэдэг нь уралдаанд ялагдсантай бараг ялгаагүй. 86-н хувьд харгис бодит байдал юм даа. Катагири Каната илүү өрсөлдөх чадвартай машин сонгох байж дээ. Ингэж мэдэрч байгаа нь зөвхөн би биш байх.
Огата: Би наадхыг чинь хамгийн ихээр мэдэрч байна. Хэрэв Каната энэ байраа барианы шугам хүртэл хадгалбал 5-р байрын шагналын тал гээд 10 сая иен ороод ирнэ. Энэ мөнгөөр аавын эмнэлгийн зардлыг төлчихнө, үйлдвэрийн зээлээ ч тэр. Яахын аргагүй хэрэгтэй мөнгө ч гэлээ үүний өмнө хийх ёстой зүйл байна. Би шийдсэн, Каната. Энэ уралдаан дуусахаар үүнийг бодитой болгоно.
Эр 1: Дараагийн 18-р эргэлтэд Ашиноко Скайлайны чөтгөр.
Back to episodes Go home