Айба: Дараад нь Тэйлор. Түүний урд Каната бий. Би өрсөлдөж үзмээр байна. Өдийг хүртэл амьдралдаа таарч байгаагүй гоц өрсөлдөгчтэй.
Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн групп Үндэсний 1-р замаас холдоод Ашиноко Скайлайны үүд рүү давхиж явна. Зөндөө их ус цацсаар 3-р байрын групп энд явна. Энэ чинь... Жаахан гайхмаар гэх үү? 86 дугаарт машин энд явна. Төсөөлснөөс тийм хойно байсангүй.
Икэда: Борооны дүрсгүйтэл гэлтэй. 600 гаруй морины хүчин чадалтай мангас машины дугуй хүчийг нь газар дамжуулж чадахгүй бол үр ашиггүй. Ийм урт цуваа бүрдсэний дараа уралдагчид нэгнээ хязгаарласнаар нийт хурдаа удаашруулчихдаг. Жаахан урт яриа болж магадгүй. Хамаагүй юу?
Тайлбарлагч: Болно оо, Икэда гуай.
Икэда: Энэ бол миний олон жилийн туршлага дээрээс үндэслэсэн дүгнэлт л дээ. Худалдаанд гарсан машинууд зам дээр уралдахад хүний удирдаж чадах боломжтой морины хүчин чадал нь 400 гэж боддог. Хэрэв энэ нь энгийн зам бол тэрхүү дээд хязгаар нь бүр багасна. Жолоодлогын горимоос хамаарч өөр өөр ч 300-350 хооронд морины хүчин чадалтай байх болов уу.
Тайлбарлагч: Тэгтлээ хорогддог гэж үү? Гэхдээ MFG-н дээгүүр эрэмбэлэгддэг уралдагчид бүгд 600 морины хүчин чадал давсан машинтай.
Икэда: Тийм. Гэхдээ надад бол MFG-д уралдахад тийм их морины хүчин чадал шаардлагагүй гэж боддог. Зохицуулалтын учир шалтгаан буруу зүг рүүгээ яваад байх шиг. Зууралт-жингийн зохицуулалтаар хэд хэдэн төөрөгдүүлсэн урхи тавигдсан байгаа. Би үүнээс илүүг хэлбэл Рёо Такахаши уурлаж орхино. Ингэсгээд орхиё. Гадаадын үнэтэй, супер машинууд нь хүний ашиглаж чадахааргүй хүчин чадал, өргөн дугуй, цахилгаан системтэй. Нийгмийн статусын бэлгэ тэмдэг болж баячууд худалдаж авдаг. Миний нүдэнд бол тэнэг л санагддаг. Яриандаа эргээд оръё. Өнөөдрийнх шиг зам бороонд норвол жолоодохдоо хянаж чадах морины хүчин чадал бүр хорогдоно. 200-250 морины хүчин чадал руу доошилно. Миний хувийн бодлоор бол нэг иймэрхүү.
Тайлбарлагч: Тэгтлээ хорогддог гэж үү? Үнэхээр гайхмаар тоо гарч ирж байна шүү. 200 морины хүчин чадалтай гэхээр хамгийн дээд тал нь 2 литрийн хөдөлгүүртэй Тоёота 86 GT-д яг тохирох нь ээ.
Икэда: Яг тийм. Энэ бороо 86-д дутагддаг морины хүчин чадлыг мэдэгдэхүйц хэмжээнд нөхөж өгнө. Үзэж буй фенүүдэд үүнийг ингэж нэг бодож үзээд цаашдын уралдааныг анхаарч үзэхийг хүсье.
Тайлбарлагч: Бороо гэх азын тэнгэр Катагири Канатаг ивээж орж байгаа юм бий. За. 3-р байрын төлөөх групп гарааны шугамд эргэн ирлээ. Айн? Дараалсан машинууд хоёр эгнээнд ороод хоёр талын хаалгаар ээлжлэн явж орлоо. Жаахан хачирхалтай л юм.
Икэда: Энэ тухайд бол нарийн хаалгаар давхин орох нь их аймаар л даа. Үзэгдэх орчинг хаах усан хөшигнөөс зайлсхийсэн тул хоорондын зай нь үл ялиг холдож, ийм юм болсон хэрэг.
Тайлбарлагч: Тийм бий. Нээрэн тийм юм. Үүнийг ч бас борооноос үүдэлтэй гайхмаар үзэгдэл гэж тайлбарлаж болох юм. Ард байгаа машинууд ар араасаа амжилттай нэвтэрлээ. Уралдааны 1/3 нь дуусаж 2-р тойрог луу орлоо! Борооноос үүдэлтэй замбараагүй байдалд орсон Бурхны 15 мангас машинууд! Жинхэнэ чадвартай нэгэн нь л эндээс тодрох болов уу? Урд нь Ашинокогийн үхлийн бүс соёогоо гарган олзоо хүлээж байгаа билээ!
Коки: Шийдлээ. Бүх жолоочдын дургүй, илүү өндөр эрсдэлтэй газар Үхлийн бүсэд! Тэнд л дайрна!
Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн группийн урд 2-р тойргийн үхлийн бүс харагдаад эхэллээ. 12 дугаарт машин руу 4 дугаарт Саватари ойртсоор. Байдал хурцдаж байна! Аюултай уур амьсгал бий боллоо! Огт харцаа салгаж болохгүй шүү! 4 дугаарт машин урд гарлаа! Беккенбаур тэргүүллээ алдлаа! Беккенбаур тэргүүллээ алдлаа! 1-р байрын төлөө ямар ширүүн тэмцэл өрнөв өө?
Эр 1: Энэ бороонд яаж азаар осолдсонгүй вэ?
Эр 2: Хэдэн арван саяын үнэтэй спорт машин ганц алдаанаас л төмрийн сэг болно. MFG-д олон тохиолддог зүйл.
Эр 1: Аргагүй л Бурхны 15 мөн дөө.
Тайлбарлагч: Хоёр тал гурван удаа шүргэлцлээ. Икэда гуай, энэ гүйцэж түрүүлэхийн түлхүүр цэг нь юу байв?
Икэда: Арай ч үхлийн бүсэд гүйцэж түрүүлнэ гэж бодсонгүй. Беккенбаур алдаа гаргасан юм биш. Саватари хязгаарыг давсан өндөр хурдтай булангийн чадвараа харууллаа. Шүргэлцэнэ гэдэг мөргөлдөөн шиг осолтой. 12 дугаарт машин ердийнхөөрөө орой руу чиглэн явж байсан. Тэнд 4 дугаарт машины хамар байна гэж төсөөлсөн ч үгүй. Ар талаасаа нудруулсан 12 дугаарт машин тэнцвэрээ алдаж шугамаасаа гарчихлаа. Тэнцвэрээ эргүүлж авахад зарцуулсан хугацаа ноцтой байлаа. Үүний дараа болсон хоёр шүргэлцлийг... Юу гэмээр юм бэ дээ? Итгэл үнэмшлийн мөргөлдөөн гэхэд болно. Шугамын төлөөх тулааны дараа 4 дугаарт машин давуу байрлал авлаа. Гадна хашлага мөргөсөн ч өрсөлдөгчөө ардаа хийхээр гишгээд л байлаа. Гүйцсэн нь ч, гүйцэгдсэн нь ч хосгүй байлаа.
Тайлбарлагч: MFG-н түүхэн дэх хамгийн адармаатай гүйцэж түрүүлсэн явдал боллоо!
Беккенбаур: Намайг хормын дотор жинхэнэ чадвараа гаргахад хүргэсэнд чинь магтъя. Энэ доромжлолыг хоёр дахин илүүгээр хариуг нь барина. Наад байрлал чинь хямдхан Франц машинд зохихгүй. Наадах чинь би болон агуу Поршегийнх байх байрлал!
Эм 1: Яана аа. Михайлыг гүйцээд түрүүлчихлээ. MFG-д ирснээс хойш анхных нь тохиолдол боллоо. Энэ чигтээ 2-р байранд орвол муу даа. Унтлагын өрөөндөө бүгээд хэдэн өдрөөр хоол идэхгүй дээ. Би хамт байхгүй бол тэр хүүхэд хэцүүднэ. Өөртөө хэт итгэлтэй, харилцааны чадваргүй, тогтворгүй сэтгэлзүйтэй. Аягүй бол насаараа гэрлэхгүй байх. Гэхдээ. Уралдаанд бол ялагдахгүй. Үүнээс өөрийг чадахгүй юм чинь. Энд Михайл ялагдана гэдэг боломжгүй л дээ.
Тайлбарлагч: Араас нь 3-р байрын төлөөх групп бараг Микүни гарцад хүрэх гэж байна. Үхлийн бүс рүү зургаан машин хурдлан давхиж явна.
Эр 1: Юу гэнэ ээ? Тийшээ орвол хаазаа гишгэж ч чадахгүй. Яадаг ч байсан хэтрүүлээд байна, тэнэг ээ. Ингэвэл эргэж чадахгүй шүү дээ. Дрифт?
Тайлбарлагч: Пөөх! 86 дугаарт 5 дугаарт машиныг Микүни гарцад гүйцэж түрүүллээ! Үнэхээр л Катагари Каната дуугүй суусангүй. Сүргийн хамгийн араас нь элдэн хөөж эхэлсэн билээ! Икэда гуай, 86-н энэхүү гүйцэж түрүүлснийг юу гэж бодож байна?
Икэда: Би Катагиригийн техникийг нарийн тайлбарлаж чадахгүй нь. 5 дугаарт Сакамото Юүдай шиг чадвартай нэгнийг ийм амархан гүйцэж түрүүлчихлээ гэхээр. Тайлбарлана гэвэл энэ Микүни гарц нь урт үргэлжилсэн өгсүүр замаас урууддаг шилжилтийн цэг юм. Уралдагчид хөндлөнгийн G хүчинд дассан ч босоо G хүчний өөрчлөлтөд дасан зохицоогүй. Хүний орон зайн мэдрэмж ийм үед хормын төдийд тэнцвэрийн мэдрэмжээ алдаж орхидог. Иймээс л Сакамотог булангаар эргэхэд нь бага зэрэг боломж гарч ирсэн. Катагири энэ боломжийг алдаагүй гэх үү, эсвэл баттай үүнийг нь онилсон гэж бодож байна.
Эр 1: Ингэх чадварыг D төслийн үеэр ах маань надад зааж байсан. Хамгийн хурдан замын онолд зайлшгүй шаардлагатай. Фүживара Такумигаас Катагири Канатад энэ нь өвлөгдсөн биз. Би ч гэсэн ашиглаж чадна. Хамгийн сүүлд нь хадгалсан дайралт бий.
Рэн: Канатагийн түрүүний техникийг дрифт гэдэг биз дээ? Хэд хэдэн удаа харж байсан ч хальт гулсаж байгаа юм шиг харагддаг.
Эм 2: Аль болох доод хэсгийн байрыг хөдөлгөмөөргүй байх юм. Камер үргэлж сахиусан тэнгэрийн доош чиглэдэг болохоор.
Хөтлөгч: Яасан бэ?
Эм 2: Юу ч биш дээ.
Хөтлөгч: Ингээд Моэгоос асуулт асууя. Чиний яг одоо хамгийн ихээр очиж үзмээр байгаа газар?
Эм 2: За байз... Хаана юм бол оо. Өө, тийм! Токиогийн Асагаяад захиалга авахад тун хэцүү алдартай шарсан махны газар байдаг гэсэн. Би нэг ч удаа хамаагүй тэнд очиж үзмээр байдаг.
Хөтлөгч: Шарсан мах юм бий? Фенүүдэд илүү романтик хариулт өгөх байх гэж бодож байлаа.
Эм 2: Үгүй ээ. Фенүүд намайг маханд дуртайг мэднэ. Урам нь хугарахгүй байх гэж бодож байна.
Хөтлөгч: Ерөнхий менежер Жоюү тэр рестораны байнгын үйлчлүүлэгч нь байх шүү.
Эм 2: Үнэн үү?
Хөтлөгч: Гуйгаад үзвэл яасан юм?
Эм 2: Гуйж байна, ерөнхий менежер ээ. Намайг шарсан махны ресторан руу авч яваач.
Эр 1: Юу гэж бүтэх вэ дээ.
Эр 2: Ерөнхий менежер их завгүй хүн шүү дээ. Тийм хөнгөн хийсвэр хүн биш.
Эм 2: Болохгүй юу, ерөнхий менежер ээ?
Эр 1: За. Шинэ дууных нь бүжиг дэглэлт дуусахаар шагнал болгож бүгдийг нь авч явъя даа.
Тайлбарлагч: Үхлийн бүсэд ширүүн тулаан болж байна! Саватари Коки. Беккенбаур. Мөн Катагири Каната. Икэда гуайн анхаарлыг татсан залуу тулаанчид бороотой Ашинокогийн үхлийн бүсэд цутган ирлээ.
Эр 1: Худлаа байлгүй. Миний ард Сакамотогийн Ауди байх ёстой доо. Яагаад энэ улаан машин байдаг билээ?
Эр 2: Бүүтээс Дайго руу. Сонсож байна уу? Ард чинь байгаа 86-г бүү басаарай. Наад машин чинь булангаар хурдан явдаг. 5 дугаартыг тэгж гүйцэж түрүүлсэн. Дутуу үнэлбэл хусуулна шүү. Болгоомжлоорой, болсон.
Эр 1: Юу? Болгоомжлоорой байхдаа яах вэ дээ. Илүү үр дүнтэй зөвлөгөө байхгүй юу? Энэ гулгамтгай үхлийн бүсэд би хэдийнээ хамаг байдгаа шавхаад явж байхад. Тогтворжуулах систем байнга хөндлөнгөөс оролцоод байна. Урд болон хойд дугуйнууд гулсаж байна гэж жигтэйхэн. Муу шүү, урд дугуй үрэлтгүй болж! Уруу зам дэндүү эгц. Машинаа арагш татаж чадахгүй нь...
Тайлбарлагч: 3 дугаарт машин гулслаа! 3 дугаарт машин хагас тойрог эргэсээр замаас гараад явлаа!
Эр 1: Дууслаа.
Тайлбарлагч: Одоо ч авралгүй болсон байх аа. Зам руу эргэж орох боломжгүй болжээ. Ойши Дайго хасагдлаа. Бэртээгүй байгаасай даа.
Эр 2: Хяналтын төвөөс 3 дугаартай машины жолоочид. Сонсож байна уу? Хариулна уу. Бэртсэн бол хариу өгнө үү. 3 дугаартын жолооч, сонсож байна уу? 3 дугаартын жолооч.
Эр 1: Ойши байна. Яагаа ч үгүй ээ. Биеэ цохиогүй. Эртхэн машин авхуулахаар хүн явуул.
Тайлбарлагч: Ойши бэртээгүй бололтой.
Икэда: Эсэн мэнд байгаа нь яамай даа.
Эр 1: Болж дээ.
Эр 2: Төвөөс Аврах 3-р баг руу. Жолоочийг эхлээд авчраарай. Машин авах ачааны машиныг уралдаан болж дууссаны дараа илгээ. Болсон.
Айба: Ойшигийн Ламбо уралдаанаас хасагдав уу? Бэртэж гэмтээгүй нь болж дээ. Ингээд зүтгэл гаргахгүйгээр нэг байр ахилаа.
Эр 1: Дараагийн 17-р эргэлтэд Харгис бодит байдал.
Back to episodes Go home