Эр 1: Хөөе, хөөе. Яах санаатай байна?
Эр 2: Гаднаас гүйцэх гээд байна уу? Басаад байгаарай. Зууралт алга. Ийм нойтон зам дээр...
Эр 1: Яаж ийм хурд гаргаад байна? Боломжгүй!
Тайлбарлагч: Пээ! Икэда гуайн таамаг биеллээ оллоо! Итгэмээргүй юм. 86 дугаарт 7 дугаарт машиныг гүйцэж түрүүллээ! Катагири Каната л өөр ертөнцөд уралдаад байна уу?
Хөтлөгч: Ингээд Мариэгээс асуулт асууя. Шуудхан асуухад ямар залуу сонирхдог вэ?
Эм 1: Юу л даа. Надад сайн хүн гарч ирвэл... Надад бол тийм тусгай шаардлага байхгүй л дээ. Гэхдээ, гэхдээ... Худал хэлдэггүй хүн байвал болно. Би үргэлж хөвгүүдэд хууртаж өдийг хүрсэн. Царайлаг биш байсан ч худлаа ярьдаггүй байхад л болно.
Эр 1: Амархан хууртдаг төрлийн хүн байх нь.
Хөтлөгч: Энэ жил дөнгөж элсээд буй 20 настай Савамура Мариэ байлаа. Сахиусан тэнгэрүүдийн ихэнх нь гоолиг, загвар өмсөгчийн биетэй. Яагаад ч юм ганц хоёр түүн шиг бондгор охид байдаг. Өө, өршөөгөөрэй. Хэвийн биетэй гэх үү. Биерхүү охид үргэлж сонирхол татдаг байсан.
Тайлбарлагч: Танака миний хийсэн судалгаагаар энэ нь сахиусан тэнгэрүүдийг бий болгосон ерөнхий менежер Жоюү Фүмихирогийн тааллаар сонгодог бололтой юм билээ.
Икэда: Аан, тийм бий. Жоюү ийм эмэгтэйчүүд сонирхдог байх нь.
Эр 1: Танакаг дээ. Дахиад дэмий балай юм чалчаад уналаа. Икэда ч гэж Икэда. Юундаа инээдэг байна? Дахиж тайлбарлагчаар дуудахгүй дээ.
Тайлбарлагч: Уралдаандаа эргэн оръё. 1-р байрын төлөө 12, 4 дугаартай машинууд Кожири Шинбашиг өнгөрч сектор 2 луу орлоо. 9 секундийн хойно 1 дугаартай Ишигами 3-р байранд, 2 дугаарт Акаба 4-р, 13 дугаарт Маэзоно 5-р, 3 дугаарт Ойши 6-р байранд явна.
Икэда: Маэзоно бороонд тогтвортой байна шүү. Машиных нь тэнцвэр сайн.
Тайлбарлагч: Итали, Германы уралдааны машинуудын эсрэг Хонда сөөм ч ухрахгүй байна. 7-р байрын төлөөх групп гарч ирлээ. 5 дугаарт Сакамото. 8 дугаарт Тэйлор. Мөн Катагири Каната энэ байрлалд иржээ.
Икэда: Энэ өнцгөөс харахад 86 ямар тогтвортой байгаа нь илэрхий. Энэ зөвхөн жолоодлогын чадвар бус. Машины жингийн хуваарилалтыг сайн зохицуулсан байх учиртай. Хосгүй механикчтай байх.
Тайлбарлагч: 10-р байрын төлөө 7 дугаарт Отани, 6 дугаар Янагида нар өрсөлдөж байна. Тэдний ард 9 дугаарт Айба ойртож явна. 18 дугаартай Китахара 13-р байранд ганцаараа алгуур нэхэн явна. Тэгээд 16 дугаарт Яшио. Хамгийн сүүлд нь 23 дугаартай Кёогоку. Бүх машин сектор 2 луу орлоо.
Эр 1: Яасан бэ, Какэрү? Хурд чинь нэмэгдэхгүй байна.
Эр 2: Үрэлт алга. Хурдаа нэмж чадахгүй нь.
Эр 1: Хөл чинь дэндүү хатуу байна уу?
Эр 2: Тийм байж магадгүй ээ. Нозоми юу гэсэн бэ?
Эр 1: Нозоми зөөлөн хөлийн системд илүү дуртай. Тэгээд сайн жолоодож байгаа байх.
Эр 2: Би одоогийн байраа хадгалахад байдгаа шавхаж байна. Бороо намжаасай гэж залбирахаас өөр арга алга. Болсон.
Эр 1: 16-н тохируулгыг буруу хийчхэв үү? MFG-н уралдаанд хөлийн тохируулгыг тааруулах хэцүү. Бороо орвол яах ч аргагүй.
Тайлбарлагч: Тэргүүлэгч групп Кожири боомтын өмнөх U муруйг тууллаа. Араас нь үүнээс илүү зайгаа холдуулахыг хүсэхгүй байгаа 3-р байрын төлөөх групп! Хүчин чадлаар энэ тав илүү ч рекорд тогтоосон энэ хоёр машин үнэхээр онцгой гэж үү? Тэдний тэргүүлэл улам л л холдсоор!
Айба: Зеро академийн уралдагчийн хувьд Икэда гуай үзэж байхад олиггүй уралдаан үзүүлж болохгүй. M6 бороон дотор бүрэн хүчээ гаргаж чадахгүй байна. Хуурай гадаргуутай байсан бол Ямагидагийн булангийн техникт зүдрэх байлаа. Өнөөдөр миний өдөр байна. Жаахан л дээд хурдаа гаргах урт зам байвал гүйцэж түрүүлж чадна. Болж өгвөл жаахан өгсүүр байх тусмаа сайн. Хаана... Хаана гишгэх вэ?
Тайлбарлагч: 10-р байрын төлөөх 3 машин шахалдах мэт U муруйгаар орлоо.
Айба: Тийм ээ, энд!
Тайлбарлагч: 9 дугаарт хөдөллөө! Эргэлтээс гарах хурдатгалыг ашиглан эгнээний гол шугамаар хөндлөн орлоо! Зэрэгцээд явж чадах аваас GT-R илүү давуу талтай. Үрэлтээр M6 гүйцэхгүй. Икэда, саяны үзэгдлийг дүгнээд өгөхгүй биз?
Икэда: Тийм шүү. Хойд тэнхлэг хөтлөгчтэй M6 нь булангаар хүндийн хүчээ жаахан унагаахад илүү өргөн зам хэрэгтэй. Үүнтэй харьцуулахад жижиг радиусаар эргэдэг Айбад нэлээн чанга шугам шиг харагдавч буланг хурдан туулж дөрвөн дугуй хөтлөгчийн хүчтэй үрэлтийг ашиглана. Дараагийн эргэлт дээр хурдаа авах урт зам байсны дээр тэр нь өгсүүр байсан тул хоёр хөтлөгчтэй Янагидад сул талтай боллоо. Гайхалтай гүйцэж түрүүллээ.
Хөтлөгч: Байранд өөрчлөлт гарлаа. Долоо, найдлаа шүү.
Рэн: За.
Хөтлөгч: Ингээд ажлаа дуусгасан Долоогоос асуулт асууя. Чиний хувьд эр хүний намба гэж юуг хэлэх вэ?
Рэн: Айн? Яагаад вэ? Түрүүний асуултуудаас ондоо юм. Хариултаа бодчихсон байхад даа.
Эр 1: Ингэж гэнэт асуултаа солих юм аа.
Эр 2: Охидыг гэнэдүүлж байгаад жинхэнэ дүрийг нь гаргах гэж байгаа хэрэг. Зохицох чадварыг нь шалгачихна, жинхэнэ зан нь ч ил болно. Сонирхолтой юм аа.
Рэн: Юу л даа... Миний хувьд эр хүний намба нь сайхан сэтгэлтэй байх гэж боддог.
Хөтлөгч: Жаахан гайхмаар хариулт байна. Сайхан сэтгэл гэдэг эр хүний намбаас жаахан ондоо биш гэж үү?
Рэн: Тэгж бодохгүй байна. Жинхэнэ сайхан сэтгэл гэдэг нь тэвчээр болон бусдыг гэх сэтгэлээс бий болдог гэж боддог. Би сайхан сэтгэлтэй хүнийг намбатай эр хүн гэж боддог.
Эр 1: Ямар хурдан гүйцээд ирэв ээ? Бороотой уралдаанд ялгарч байгаа нь 1-р зэрэглэлийн гэдгийн нотолгоо юу? Хаанаас нь ч хамаагүй дайрах юм бол хүрээд ир!
Каната: Бороотой өдөр ч гэсэн ардаа хөдөлгүүртэй Порше хүчтэй үрэлттэй. Үүнээс өмнө үзэлцэх хэрэгтэй. Ороод тэгээд гүйцнэ.
Эр 2: Арай тэнд дайрах нь уу?
Эр 1: Новш! Тэнд орчихвол би хаазалж чадахгүй.
Эр 2: Катагири булангаар дэндүү хурдан юм. Ойролцоогоор 2-3 км/ц зөрүүтэй атал уралдаанд өрсөлдөгчөө гүйцэхэд хангалттай байна.
Эр 1: Шугамыг бүрэн захирчээ. Яг л хүлүүлсэн юм шиг байлаа. Чи нохой зодооны авьяастан юм уу?
Тайлбарлагч: 86 дугаарт 8 дугаартын урд гарлаа! 8-р байранд орж ирлээ! Бороон доторх Катагири Канатагийн довтолгоо зогсохгүй нь!
Икэда: Олон жил уралдаан үзсэн ч ийм нөлөөлөлтэй мөч байнга болоод байдаггүй. 12, 4, мөн 86 дугаарт машинууд бороон дотор хосгүй гүйцэтгэл үзүүллээ. Энэ гуравт нэг нийтлэг зүйл байна. Юу болохыг нь мэдэх үү?
Тайлбарлагч: Гурвуул хүчин чадал бага машинаар өрсөлдөж байгаа нь уу?
Икэда: Тэр зөв ч гэсэн энэ гурвын нийтлэг тал нь бүгдээрээ Европт уралдааны машины спортоор суралцаж байсан нь юм. Аан, тийм бий.
Тайлбарлагч: Беккенбаур бол Германд төрж өссөн уралдагч. Саватари Коки нь Францад удаан хугацаанд уралдааны спортоор суралцсан.
Икэда: Мөн Катагири Каната ч мөн хэлүүлэлтгүй уралдааны спортын төрсөн нутаг гэгддэг Англид өссөн. Мэдээж тус бүрд нь хосгүй авьяас заяасан гэдэг нь хөдөлшгүй баримт. Ийм таагүй нөхцөлд гарамгай уралдаж байгаа нь уралдагч байхдаа бэлтгэгдсэн орчин нь гэж бодож байна. Жишээ нь Катагиригийн суралцсан RDRS-н бааз дахь Донингтон цэцэрлэгийн зам нь хуучирсан хийц, ус зайлуулах муу системээрээ алдартай. Бороо орвол зам тэр чигээрээ явахад бэрхшээлтэй.
Тайлбарлагч: Бороотой Донингтон гэснээс Аяртон Сеннагийн домог бий болгосон газар биз дээ?
Икэда: Тийм. Англид нэг өдрийн дотор бүх улирал болдог гэмээр цаг агаарын ширүүн өөрчлөлттэй. Катагири Каната залуу хэдий ч бороотой үеэр Японд байгаа өрсөлдөгчдөөсөө хол илүү туршлагатай харагдана. Нөгөө хоёрт нь ч бас тийм байгаа биз ээ.
Тайлбарлагч: Харин ч бороотой уралдаанд ялгарч байна гэдэг тэр зэргийн тасралтгүй бэлтгэгджээ.
Эм 1: Нозомигоос бүүт рүү. Ах өдий болтол гүйцэхгүй байх юм? Болсон!
Эр 1: Какэрүгийн Лотус тохируулга сайн хийгдээгүй. Энэ удаад чамтай хүч хавсрахад хэцүү бололтой.
Эм 1: Хөөе, багийн ажиллагаагүй Яши-Кита ах дүүс ямар ч аюул мэдрүүлэхгүй шүү дээ. Яалтай билээ. Би ганцаараа урдаа байгаа 6 дугаартыг зохицуулахаас. Бороонд муу ах
Эр 1: Юу? Байз, Нозоми!
Эм 1: ардаас намайг үзнэ биз.
Эр 2: Чи муу юу гэсэн бэ? Шалгаруулалтад намайг ялсан гээд хөөрөөд байгаарай!
Эм 1: Үнэнийг л хэлж байна даг. Уур чинь хүрээд байвал гүйц л дээ! Болсон!
Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн групп Үндэсний хурдны 1-р замд хүрлээ. Дунд хөдөлгүүртэй Герман, Францын спорт машинуудын тулаан үргэлжилсээр.
Коки: Хөгийн гэдэг нь. Германы жолооч шал хөгийн юм.
Беккенбаур: Бороон дотор аюулгүй байдал руу шилжин уралдаж байна. Өдийг хүртэл ингэж ялж ирсэн байх. Энэ удаад би өршөөхгүй. Эхний тойрогт сайтар дүн шинжилгээ хийж 2-р тойрогт давхина. Ардаасаа гүйцэж түрүүлүүлэхийн амтыг мэдрүүлье л дээ.
Тайлбарлагч: 3-р байрын төлөөх групп ч мөн сектор 3-луу орлоо. Үүний ард хөдөлгөөн гарч байна. 7-р байранд ганцаар давхих Сакамото руу улаан машин ойртож байна.
Икэда: 86 дугаарт хэдийн энд гүйцээ юу?
Тайлбарлагч: Яг тийм. Катагири Каната ойн хэсгийг гайхалтай хурдаар туулан өнгөрлөө.
Эр 1: Тоглож байгаа байлгүй. Дөрвөн дугуйны хөтлөгчгүй, турбо ч байхгүй. Тусгай механизм ганц ч байхгүй машин яагаад намайг гүйцэв? Нүдэнд орсон хог шиг жаал юм гээч.
Каната: Ауди ч хурдан машин юм аа. Дөрвөн дугуй хөтлөгч бүтээгчийн хийцээр дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч. Гэхдээ урд нь гарахгүй бол байраа ахиулж чадахгүй. Зугаатай байна. MFG-г ийм зугаатай байна гэж оролцож үзэхээсээ нааш төсөөлж ч чадаагүй.
Тайлбарлагч: 86 дугаарт машинд өдөөгдсөн мэт 5 дугаарт ч мөн хурдаа нэмж эхэллээ. Энэ хоёр машин урдаа байгаа группийг гүйцэх шинжтэй. Гайхалтай нөхцөл байдал үүслээ шүү. 3-р байрын төлөөх групп зургаан машин болж нэмэгдлээ. Тэгээд тэдний нэг нь 2 литрийн хөдөлгүүртэй Тоёота 86 GT байдаг.
Огата: Айн? Зүүдлээд байна уу даа? Яагаад миний хуучин 86... Аймаар юм, Каната. Ингэж чадах машин биш шүү дээ. Юу болоод байна? Бороотой Ашинокод ямар нэг гайхалтай зүйл болоод байна.
Тайлбарлагч: Мотохаконэд зүүн эргэсний дараа зам эндээс Ашиноко нуурын эргээс хол чиглэнэ.
Икэда: Сектор 3-н энэ зам бол тойргийг бүхэлд нь авч үзэхэд хамгийн өндөр хурд гаргах хэсэг юм. Энэ нөхцөлд бол жолоочийн хурдлах чадвараар зогсохгүй машин тус бүрд тоноглогдсон төхөөрөмжийн гүйцэтгэлийн тулаан болно.
Тайлбарлагч: Ийм түвшний уралдагчид хүртэл тоноглолдоо найдна гэж үү?
Икэда: Мэдээж. Ашиноко GT нь нэг тойрог нь 25 км урт замын уралдаан. Хаана хэр их ус урсаж байгааг зам дээр очихоос нааш мэдэхгүй. Үрэлтийн удирдлага, тогтворжуулах удирдлагыг ашиглан уралдах нь жолоочид ирэх ачааллыг хөнгөвчилнө. Мэдээж энэ хоёрыг надаар хэлүүлэлтгүй аль болох ашиглахгүй байвал дээр.
Тайлбарлагч: Тэгвэл...
Икэда: Дугуй болон тоормосонд ачаалал өгдөг систем учраас тэр.
Тайлбарлагч: Тэгвэл эдгээр төхөөрөмжүүдийг бүгдийг нь унтраах сонголт байгаа юу?
Икэда: Тэр нь ч бодит байдал дээр биелэхгүй л дээ. Хуурай зам дээр бол болох л байх. Ийм нөхцөлд амиа хорлосноос ялгаагүй.
Огата: Больж үз л дээ. Манай 86 наадуулыг чинь хэдийн салгачихсан шүү дээ. Дахиад гэдэс өвдчихлөө. Бөөлжих нь.
Тайлбарлагч: Экидэн шулуун замаар цагаан болон цэнхэр машин хурдаллаа! Өөр хэн ч хөндлөнгөөс оролцож чадахгүй ондоо ертөнцийн нэгийн эсрэг нэг тулаан!
Икэда: Өрсөлдөгчөө дарамт өгч байна шүү. Саватариг ийм зоригтой гэж санасангүй. Усны цацлагын улмаас 4 дугаартын бүхээгээс урдах орчин огт харагдахгүй байх учиртай.
Тайлбарлагч: 1, 2-р байранд байгаа машинууд баруун эргэсэн даруйдаа алга боллоо. Эндээс зам 2 км орчим өгсүүр хэсэг рүү орно. Харин одоо 3-р байрын төлөөх групп Экидэн шулуун зам руу орж байна. Хоорондох зай яг Экидэн шулуун замын хэмжээтэй байна. Усан цацлага ч ширүүн байна даа. Зөвхөн нүдээрээ хараад машинуудыг ялгах аргагүй нь.
Эр 1: Муу шүү. Юу ч харагдахгүй нь. Гэхдээ шулуун замын миний дээд хурд 13 дугаартаас илүү байх учиртай. Урагшаа!
Тайлбарлагч: Гэнэтхэн 3 дугаарт машин усан цацлагыг цөм түрэн орж ирлээ. Эндээс үзэлцэх нь дээ. За, яах бол? Мөр зэрэгцсэн хэр нь гүйцэж түрүүлж чадсангүй! Маш ойрхон ирээд гүйцэж түрүүлэх оролдлого бүтэлгүйтлээ!
Икэда: Дунд хөдөлгүүртэй NSX дээд зэргийн хурдтай л даа.
Эр 2: Тийм амархан гүйцэж түрүүлнэ гэж санаа юу? Үүний үрэлтийн хүчийг басалтгүй шүү.
Тайлбарлагч: 3-р байрын төлөөх 6 машин барианы шугамын өмнөх өгсүүр хэсэг рүү орлоо. 86 энэ дотроосоо ард нь хоцорч магадгүй юм. 9-р байрын төлөөх 3 машин Экидэн шулуун зам руу мөн орлоо. 9 дугаарт машин улам л урагш гишгэсээр.
Айба: Хоёр талаа харж байгаа ч урагшаа юу ч харагдахгүй нь. Тэйлорын араас мөргөх зорилготой хаазаа гишгээд өгье л дөө!
Тайлбарлагч: За, зэрэгцээд ирлээ. AMG-GTR-н эсрэг Ниссан GT-R. Япон болон Герман GTR-н тулаан. Ниссан ялж гарч ирлээ! Айба Шүн дахин нэг байр ахилаа! Камиказэ хүү үнэхээр мундаг юм.
Икэда: Түрүүний NSX-ээс ялгаатай нь AMG-GTR нь урдаа хөдөлгүүртэй учраас үрэлт дээр сул талтай.
Тайлбарлагч: Тийм бий. Ийм учиртай байжээ.
Эм 1: Хичээгээрэй, 9 дугаарт минь.
Хөтлөгч: Ингээд Кёоко эгчээс асуулт асууя. Таны хувьд төгс найз залуу ямар вэ?
Эм 1: Харин ээ. Надад эрэгтэй хүн жаахан тэнэг байвал зүгээр санагддаг.
Хөтлөгч: Тэр нь яагаад билээ? Хүссэнээрээ удирдаж чадна гэж үү?
Эм 1: Хүнийг шулам шиг хэлэхээ болиоч. Ухаалгаараа гайхуулдаг эр явцуу бодолтой байх нь элбэг. Тийм эрэгтэйд увдис үгүй. Сайхан сэтгэлтэй, шударга эрчүүд эмэгтэй хүнийг жаргалтай болгодог.
Хөтлөгч: Хөөх. Аргагүй л Кёоко эгч мөн дөө. Сэтгэл хөдөлчихлөө.
Эм 2: Гүнзгий юм аа. Буурьтай.
Айба: Дараад нь Тэйлор. Түүний урд Каната бий. Би өрсөлдөж үзмээр байна. Өдийг хүртэл амьдралдаа таарч байгаагүй гоц өрсөлдөгчтэй.
Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн групп Үндэсний 1-р замаас холдоод Ашиноко Скайлайны үүд рүү давхиж явна. Зөндөө их ус цацсаар 3-р байрын групп энд явна. Энэ чинь... Жаахан гайхмаар гэх үү? 86 дугаарт машин энд явна. Төсөөлснөөс тийм хойно байсангүй.
Эр 1: Дараагийн 16-р эргэлтэд: Чөтгөр, Саватари Коки.
Back to episodes Go home