Эр 1: Албаар дрифтэлж байгаа гэж үү? Арай ийм ралли техникээрээ жинхэнээсээ үхлийн бүсийг туулах гэж байгаа гэж үү?
Тайлбарлагч: Үүнийг хар даа! Үхлийн бүсэд 86-с алга болсон анхаарлын туг дахин эргэн ирлээ!
Жоюү: Энэ гарцаагүй Фүживара Такумигийн хариу довтолгоогүй дрифт мөн. D төслийн бахархдаг уруу замын тамга Ашинокогийн зам дээр гарч ирлээ.
Беккенбаур: Бүх буланг дрифтээр туулж явсан тийм галзуу жаал шуугиулаад байгаа бололтой. Авьяаслаг туршилтын жолоочдын бүтээсэн хосгүй Порше байхад тэр хичээл зүтгэл нэмэргүй!
Тайлбарлагч: Ингээд Реле шулуун зам руу! Ердөө 2.5 литрийн хөдөлгүүртэй ч 7 шатлалт PDK эрчим хүчний дамжуулалт үүнийг нь давах хурдыг өгнө! Үнэхээр л хүчтэй байлаа! Германы киборг ямар хурдтайгаа нотолж харууллаа! Михайл Беккенбаур давуу байрлалыг авах эрхтэй боллоо. Гэхдээ 2-р байрын Саватари Коки ч мөн өмнөх рекордуудыг эвдсэн гайхмаар хугацааг тогтоосон билээ! Тэгээд эдгээр шилдгүүдийн мөргөлдөөний улмаас Катагири Каната 10-р байрыг эзэллээ. Эдгээр шинэхэн "хурдны одод" MFG-н шатлалыг өөрчлөх болов уу? Ашиноко GT-н жинхэнэ уралдаан эхлэхтэй зэрэгцээд олон зүйлс дэврэх нь дээ!
Рэн: Тэгээд Вакана бүр аюултай гэж.
Каната: Уучлаарай. "Аюултай" гэдэг үгийг ямар үед ашиглахыг сайн мэдэхгүй байна.
Рэн: Тийм үү? За байз... жишээлбэл сонссон хөгжим чинь их гоё байвал ч юм уу, анх удаа орсон рестораны хоол гайхмаар амттай байх үед ашигладаг юм.
Каната: Тийм бий.
Рэн: Өөрөөр бас... за байз. Хүний хувцасны загварын мэдрэмж онцгүй байх ч юм уу, шалгалтын хариу муу гарсан үед хэрэглэдэг.
Каната: Сүүлийн хоёр жишээнээс эсрэг тэсрэг юм. Төвөгтэйгөөс нь болоод надад ашиглаж сурахад хэцүү ч юм уу. Чамаас гуйх зүйл байна.
Рэн: Юу юм?
Каната: Удахгүй цагийн ажлын цалин буух юм.
Рэн: Аан, цалин буух өдөр үү?
Каната: Тэр мөнгөөр үргэлж надад сайхан ханддаг Сайонжи гэр бүлийг оройн зоогт урья гэж бодож байгаа.
Рэн: Тэгж болохгүй ээ. Зовж олсон мөнгө юм чинь өөртөө зарцуул л даа.
Каната: Үгүй ээ. Аль дээрээс тэгж шийдсэн. Чамаас гуйх зүйл нь аль ресторан руу орвол зүгээр вэ гэж сонгуулах гээд. Гэр бүлээрээ их ордог дуртай ресторан байвал хэлж өгөөч?
Рэн: Чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Ойлголоо. Энэ зэргийн гуйлт юухан байх вэ? Аав ч, ээж ч их баярлах байх.
Каната: Баярлавал сайхан л байна. Гэнэтийн бэлэг учраас орох өдөр хүртэл битгий хэлээрэй.
Эр 1: Хүлээлгэчихлээ. Жирийн ширасү-дон.
Каната: Төсөөлснөөс ч илүү юм. Үүнийг яаж иддэг юм бэ?
Рэн: Жаахан сой соус хийгээд идвэл зүгээр юм уу? Будаатай хамт идээд үз. Амттай шүү.
Рэн/Каната: Сайхан хооллоорой.
Каната: Нүдээ аниад... ид. Гайхмаар амттай юм. Харагдах талаасаа харьцуулахааргүй амттай юм.
Рэн: Тээр? "Аюултай" байгаа биз?
Каната: "Аюултай" юм. Гэснээс, Рэн. "Ширасү" гэдэг нь юу юм?
Рэн: Ширасү бол ширасү. Жижиг загасыг хэлдэг.
Каната: Жараахай юм уу? Эсвэл нас бие гүйцсэн загас уу?
Рэн: Тэрийг мэдэхгүй ээ. Хайгаад үзье.
Эр 2: "Ширасү" гэдэг нь биедээ нөсөөгүй залуу цагаан загасны ерөнхий нэр томьёо юм. Ихэнх нь сардин загас байдаг ч номхон далайн май, могой загас ч багтдаг.
Каната: Хөөх.
Эр 2: Тухлан зооглоорой.
Каната: Маш их баярлалаа.
Рэн: Мэддэггүй байлаа. Мэдлэг болохоор юм.
Эр 2: Эргэлзээгүй! MFG-н шинэхэн од Катагири Каната байна! Манайхаар үйлчлүүлнэ гэж байдаг аа! Баярлаад ч барахгүй нь!
Рэн: Сайхан хооллолоо.
Эр 2: Үйлчлүүлсэнд баярлалаа. Дараа дахин ирээрэй. Бас... Ашиноко GT-д амжилт хүсье.
Рэн: Чамайг мэдэж байжээ.
Каната: Анх удаа л ийм юм боллоо. Жаахан сандарчихлаа.
Рэн: Хэлсэн биз дээ? Дэлхий даяарх 30 сая хүн чамайг мэднэ гэж. Гадаадын алдартай хүмүүс шиг нүүрээ нуух гээд нарны шил зүүвэл яасан юм?
Каната: Тэгвэл онцгүй шүү дээ.
Бичиг: Дөрвөн дугуй хөтлөгчийн дайралт.
Жоюү: 1, 2-р байр шинэ рекорд тогтоох гэж.
Эр 1: Гайхалтай. Тэд хоёул хуучин рекордыг ихээр эвдсэн.
Жоюү: Албан бус "сүүдрийн" рекордтой харьцуулахад хэр байна?
Эр 1: Үүнтэй харьцуулахад тэднийх үл ялиг сайжруулжээ.
Жоюү: Тийм бий. 4-р улиралд Кэйсүкэгийн бүх чадвараа гаргасан рекордыг эвдэх түвшинд очжээ дээ? Гэснээс, уралдааны өдрийн цаг агаар ямар байна?
Эр 1: Одоогоор бороо орох өндөр магадлалтай байна.
Жоюү: Яана даа. Бороонд уралдах ч чанга даа. Бэлтгэлтэй байхгүй бол.
Эр 1: Мэдлээ.
Жоюү: Бороо гэснээс... D төслийн уруу замын эйс нойтон нөхцөлд үнэхээр мундаг байж билээ. Түүний шавь ижилхэн эсэхийг нь харъя даа.
Огата: Бороонд уралдах нь ээ? Урдаа хөдөлгүүртэй, хойд тэнхлэг хөтлөгчтэй машинууд бороонд муу. Дөрвөн дугуй хөтлөгчтэй, дунд хөдөлгүүртэй машинуудын эсрэг бэрхшээлтэй байх нь дээ. Шинэчлэл хийсэн хөл нь шалгаруулалтад ирээдүйтэй байсан юм сан. Шударга бус байна! Өө, тийм. Окуяма руу залгая байз. Бороотой үеийн сайн тохируулгын талаар асуух хэрэгтэй.
Рэн: Бороо орвол маргааш яах бол оо? Норсон байдалтай самбарын байрыг сольж, жижиг концерт тоглох юм байх даа? Баларсан юм.
Тайлбарлагч: Дэлхий даяарх 30.12 сая MFG-н фенүүдэд энэ үдийн мэндийг хүргэе. Та бүхний хөтлөгч Танака Ёожи байна. 6-р сарын бороо зөөлнөөр Ашиноко нуурыг долгиолуулж байна. MFG-н 2-р уралдаан Ашиноко GT нь бороонд норсон тулаан болох нь ээ. Өнөөдөр зочин хөтлөгчөөр Зеро академийн захирал Икэда Рюүжи ирсэн байна.
Икэда: Сайн байна уу?
Тайлбарлагч: Икэда нь Одовара хотын зөвлөлийн гишүүнээр ажиллахаас гадна мотор спортоор дамжуулах залуучуудын эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг сайжруулахаар идэвхтэй ажилладаг. Заримдаа түүнийг нөмрөг өмсөж гэр бүлийнхээ Буддын сүмд тэргүүн ламаар ажиллахыг харах олон мэргэжлийг эзэмшсэн өнөө цагийн Супермэн гэж хэлж болно. Икэда гуай, өнөөдөр хамтран хөтлөхөд таатай байна.
Икэда: Надад ч мөн таатай байна.
Огата: За. Амортизаторууд болсон.
Каната: Уулын бэлээр бороогүй байсан атал дээшээ гараад иртэл орж байна шүү.
Огата: Хаконэд ийм зүйл өдөр бүр болдог. Уулын бэл болон оройд цаг агаар өөр байдаг.
Каната: Огата ах, яагаа вэ? Яагаад ингэтлээ санаа зовсон харагдаад байна?
Огата: Юуны чинь яагаад гэж вэ? Ийм ноцтой юм гэж байх уу? Стресстсэндээ гэдэс өвдөж байхад. Нойтон нийтийн зам дээр уралдах чинь галзуурал. Чаддагсан бол бүхэлд нь цуцалчихмаар. Уралдаанд оролцогсод бүгд ижил санаатай байгаа байх. Ялангуяа энэ машин урдаа хөдөлгүүртэй, хойд тэнхлэг хөтлөгчтэй учраас нойтон зам дээр жолоодоход тун бэрх байх болно.
Каната: Огата ах, бороо шударга шүү дээ. Бүх 15 машин дээр ижил орно. Би тийм ч дургүй бол биш байна. Харин ч бороо надад тус болно.
Тайлбарлагч: Бороонд үзүүлбэрээ дуусгасан сахиусан тэнгэрүүд яаран майхан руу явж байна. Норсон байхдаа дуулсан эдгээр охидоос ердийн үеийнхээс ондоо сэтгэгдэл үлдээлээ. Өнөөдрийн сахиусан тэнгэрүүдийн бичлэгийг фенүүд удаан хугацаанд хадгалж авах биз ээ.
Эм 1: Ханиад хүрвэл нөхөн төлбөр авна биз дээ?
Тайлбарлагч: Хурал нь дууссан жолоочид тус тусын машинууд руу очицгоож байна.
Каната: Айба сэнпай, амжилт хүсье.
Эр 1: За. Чамд ч бас.
Огата: Огата байна. Хэр сонсогдож байна?
Каната: Тод байна.
Огата: Хажуугийн суудалд хуурай алчуур тавьсан. Улаа сайн арчаарай. Ул нойтон байвал хааз өөр мэдрэгдэнэ. Болсон.
Каната: Ойлголоо.
Тайлбарлагч: Эхлэхээр заасан хугацаанаас 5 минут дутуу байна. Икэда гуайгаас асуулт асууя. Бороотой уралдаанд жолоочид ямар бодолтой ордог вэ?
Икэда: Нэг үгээр хэлбэл тэвчээр юм уу даа. Бороотой үед нийтийн зам дээрх дугуйны үйлчлэл хором бүрд өөрчлөгдөж болно. Өрсөлдөгчтэйгөө уралдахдаа тасралтгүй зууралтаа тооцоолох ёстой. Урд байгаа машин ус цацахад үзэгдэх орчин хязгаарлагдаад зогсохгүй машин нь жолоочийнхоо хүслээс зөрөх гэж оролдоно. Хүндрэл бэрхшээл нэмэгдэхийн хэрээр тайван, оновчтой шийдвэр гаргах сэтгэлгээгээ хадгалах нь чухал. Ийм уралдаанд хэт түргэдэх нь үр дүнд хүргэхгүй.
Тайлбарлагч: Тийм бий. Сэтгэлийн шат шалгах уралдаан болох нь ээ.
Икэда: Яг тийм. Бүхээгт сууж, эхлэх дохиог хүлээж буй 15 жолоочид энгийн уралдаантай харьцуулахааргүй томоохон дарамт мэдэрч өрсөлдөнө.
Тайлбарлагч: Сахиусан тэнгэрүүд жагсацгаажээ. Эхлэхэд 1 минут дутуу. Давуу байрлалтай 12 дугаарт машин дроноор замчлуулан зугуухан хаалгаар гарч байна. 4 дугаарт Саватари, 1 дугаарт Ишигами, араас нь 2 дугаарт Акаба. 13 дугаарт Маэзоно, 3 дугаарт Ойши, 8 дугаарт Тэйлор. 5 дугаарт Сакаомото, 7 дугаарт Отани, 86 дугаарт Катагири.
Рэн: Хичээгээрэй, Каната. Би залбирахаас өөрийг чадахгүй нь дээ. Гэхдээ л... Нухацтай болох үедээ Каната цаг зогсоосон мэт догь юм. Гэрт бол ийм төрх гаргадаггүй.
Тайлбарлагч: Хамгийн арын 23 дугаарт машин хаалгаар гарлаа... Дронууд уралдааныг эхлүүлэх дохиог өглөө!
Рэн: MF Гоост.
Каната: MF Гоост.
Тайлбарлагч: Машины дараалал гэнэт холигдлоо! Ширүүн борооны шүршилтээс юу болоод байгаа нь мэдэгдэхгүй нөхцөл үүслээ! Үрэлтийн илүүгээр дөрвөн хөтлөгчтэй машинууд гарааны давхилтад ялсан бололтой! 3 дугаарт Ойши 13 дугаарт Маэзоног гүйцэж түрүүллээ! Тэгээд 5 дугаарт Сакамото 8 дугаарт Тэйлорыг ардаа хийлээ! Ард нь 10 дугаарт Айба 18 дугаарт Китахарагийн урд гарлаа!
Эр 1: Рёо Такахашигийн боловсруулсан зохицуулалтын тэнцүүлэх систем нь хуурай зам дээр дөрвөн дугуй хөтлөгчтэй машинуудад бэрхшээлтэй гэж яригддаг. Гэхдээ чийгшвэл энэ үрэлт нь давуу тал болно. Эндээс давуугаа олж авна. Дөрвөн дугуй хөтлөгч үүний төлөө л бий!
Эр 2: Байранд өөрчлөлт гарлаа. Моэ, Мами. Найдлаа шүү.
Эм 1: Айн? Хэдийнээ юу? Дөнгөж сая эхэлсэн биз дээ?
Эр 2: Норгохгүйн тулд би шүхэр барьж байя.
Эм 2: Түр хүлээгээрэй. Өгзөг арай болоогүй байна.
Тайлбарлагч: Беккенбаур тэргүүллийг авлаа! Харин 4 дугаарт Саватари түүний ард явна! Гурван тойргийн нийт 75.9 км барианы шугам руу зорих 15 жолоочдын араас нарийн манан босож байна!
Эр 1: Бороо ч гоё шүү. Хэчнээн хүчин чадалтай байлаа гээд нэмэр болохгүй. Зэвсгээ хаяад нударгаараа үзэлцэж байгаагаас ялгаагүй. Үнэхээр хурдан нь хэн бэ? Ил тод болгоё.
Беккенбаур: Битгий дутуу үнэлээрэй, Саватари. Нойтон зам дээр уралдахдаа би туйлын итгэлтэй байна. Япон жолоочид ялагдах ганц ч нөхцөл байхгүй.
Маэзоно: Гарааны шугамын давхилтад дөрвөн дугуй хөтлөгчтэй Хураканд ялагдсан ч нэг хурдаа авчихвал ямар ч асуудалгүй. Урд Ламбо, үүний урд Феррари байна. Дэлхийг захирдаг Италийн үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх байрлалд байна. Хондагийн ямар чадавхтайг харуулъя л даа!
Тайлбарлагч: Икэда гуайгаас асуух асуулт байна. Энэ бороон дотор үхлийн бүс дэх замын нөхцөл яаж нөлөөлөх бол?
Икэда: Хамгийн муу нөхцөл хүлээж байх болов уу? Бороо шинэ үнсийг овооруулахгүйгээр цэвэрлэх хэдий ч зам дээр байсан үнс нь чөлөөтэй урсах лаг болон хувирч жолоочийн чадварыг хязгаарлах хэмжээнд гулгана. Ялангуяа эхний тойргийн үхлийн бүсэд хамгийн ихээр болгоомжлох шаардлагатай.
Тайлбарлагч: Машины шүрших усан шугам Ашиноко Скайлайн хүртэл үргэлжилнэ. Тэргүүлэгчдийн групп Гулгамтгай урхи руу давхин орлоо! Жолоодлого алдаж байсан 3 дугаарт машин томоохон зай гаргалаа! Түүний хажуугаар гулсах мэт 13 дугаарт машин урд нь орлоо!
Эр 2: Баларсан! Болгоомжтой орох санаатай байсан боловч ингэтлээ гулгана гэж санасангүй.
Маэзоно: Жолоодлого чинь хойрго байна даа, Ойши. Булан руу ороход дөрвөн дугуй хөтлөгчтэй машин ямар ч ашиггүй.
Янагида: Шалгаруулалтад харуулсан дрифтээ энд хийхгүй юм бий? Энгийнээр давхисан ч тэр хурдаа гаргаж чадах бололтой. Залуу атал хийж чадах арга техник олонтой юм аа. Би болон миний машин буланд тийм ч болхи биш шүү. "Супер шинэ оролцогч"-ийн хурдаа надад харуул л даа.
Эм 1: Гулгаж өгч байна. Ямар гулгамтгай байна аа? Яана аа, зугаатай байна. Би ийм зүйлд ч дуртай шүү!
Тайлбарлагч: Бороонд норсон үхлийн бүсэд дугуй нь зууралдахгүй бэрх байлаа ч аргагүй л сонгогдсон 15 жолооч айдасгүйгээр хаазаа тултал гишгэж байна! 12 болон 4 дугаарт машинууд тэргүүллээ сунгасаар! 1 дугаарт огт зэрэгцэн давхиж чадахгүй нь! Бурхны 15 хэд хэдэн жижиг группүүдэд хуваагдаж хоорондын зай нь сунгагдсаар. Икэда гуай, уралдаан энэ хүртэл явахад танд анзаарсан зүйл байна уу?
Икэда: Тийм шүү. Миний хувьд сүргийн голд байгаа 86-н гүйцэтгэлийг онцгой анхаарч байгаа. Энэ машин л үхлийн бүсэд ороод жолоодлогын арга барилаа огт өөрчлөхгүй байна. Энэ хэсгээр тогтвортой явж байгаа нь бараг л биеийн үс босмоор.
Тайлбарлагч: Катагири Каната шалгаруулалтад үхлийн бүсээр дрифтэлж үхлийн бүсийн секторын шинэ рекорд тогтоосон. Үүнтэй харьцуулахад огт өөр хүн шиг жолоодлоготой явна.
Икэда: Харин тийм. "Уралдаан дөнгөж эхэлж байна" гэж жолоодлогоороо хашхирч байгаа нь надад нурууны үс босмоор санагдаж байна. Тэргүүлэгч групп Кожири боомтоор архиран өнгөрч зам эндээс уруу болох юм. Хормын төдий ч анхаарлаа сарниулж болохгүй. Бороотой уруу замаар уралдахад ганц л алдаа гаргавал аминд хүрнэ.
Отани: Зөндөө хөрөнгө оруулсан энэ GTR-д бороо орсон биш бүр сул талтай болчихлоо. Үрэлт, тогтворжуулах удирдлага садаа болоод байна. Нэг муу 2 литрийн хөдөлгүүр намайг ингэж шахаанд оруулах гэж. Гэхдээ энэ нөхцөлд хэчнээн уруу замдаа сайн байлаа ч булангийн хурдыг физикийн хуулиар нэмэгдүүлэх боломжгүй. Булан бүрээр зураасаа нягт барьж давхивал аргагүйн эрхэнд миний ард наалдахаас өөр замгүй.
Янагида: Хөөе, хөөе. Яах санаатай байна?
Отани: Гаднаас гүйцэх гээд байна уу? Басаад байгаарай. Зууралт алга. Ийм нойтон зам дээр...
Янагида: Яаж ийм хурд гаргаад байна?
Янагида/Отани: Боломжгүй!
Эр 1: Дараагийн 15-р эргэлтэд: Реле шулуун замын арга билэг.
Back to episodes Go home