MF Ghost (2023)_13

Тайлбарлагч: Ингээд 86 хаалган дээр ирлээ. Гараанаас гарахад 15 секунд. Самбар өргөгдлөө. Гараанаас гарахад 10 секунд. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг. Хөөрсөн мэт давхин одоо! Катагири Канатагийн Ашиноко GT-н уралдаан эхэллээ!

Рэн: Ээж үзэхгүй юм уу?

Эм 1: Би болилоо. Канаг уралдахыг үзэхээр зүрхэнд муу байдаг юм.

Рэний аав: Чиний бодож байгаа шиг аюултай гэж бодохгүй л байх юм. Каната шилдэгт орохоор чадвартай шүү дээ.

Рэн: Аав, Канатагийн нэрэнд "күн" залгаж дуудахаа болихгүй юм уу? Аав та л энэ гэрт ёсорхуу дуудаад байх юм.

Эм 1: Тээр? Аавдаа илүү сайн хэлж өг.

Рэний аав: За, яадаг юм бэ? Үнэндээ бол моторт уралдааны улаан фений хувьд Канатаг хүндэлсэндээ энгийнээр дуудаж чадахгүй юм даа.

Тайлбарлагч: MFG-н хамгийн хүнд замтай гэдэг Ашинокод Катагири Каната техникийн ур чадвараа харуулж байна!

Бичиг: Цагаан эрлэг бууж ирсэн нь

Айба: Удахгүй ирэх нь. Эргэн тойрны орчин бага багаар цагаан болно. Фүжи уулын галт уулын үнс салхинд хийсэж тэр хавийн бүсэд яагаад ч юм наалдчихдаг. Энэ тоосонцор зам болон дугуйны завсраар орж амархан гулгамтгай болгодог. Хүмүүс үүнийг "Цагаан эрлэгийн буулт" буюу "Гулгамтгай урхи" гэдэг. Хэчнээн цэвэрлэх гэж оролдлоо ч дороо хуримтлагдаж орхино. MFG-н 7 гайхамшгийн нэг нь.

Огата: Бүүтээс Каната руу. Үхлийн бүс рүү орж байна шүү. Жаахан хурдаа хасаарай. Болсон.

Каната: Мэдлээ. Замын үрэлт багасаад байгаа юм шиг. Жолоодлогоороо тохируулъя. Болсон.

Айба: Юу гэсэн үг вэ? Саяных хэвийн хий эргэлт биш. Албаар булангийн төгсгөл рүү эргүүллээ. Арай... Хөөе, Огата. 86-н үрэлтийн удирдлага юу болж байна? Эвгүй байх шиг. Эвдрээгүй биз дээ?

Огата: Тийм биш! Канатагийн гуйлтаар унтраасан юм.

Айба: Юу гэнэ ээ? Албаар дрифтэлж байгаа гэж үү? Арай ийм ралли техникээрээ жинхэнээсээ үхлийн бүсийг туулах гэж байгаа гэж үү?

Тайлбарлагч: Үүнийг хар даа! Үхлийн бүсэд 86-с алга болсон анхаарлын туг дахин эргэн ирлээ!

Айба: Дрифтээр анхаарлын тугийг авлаа гэж үү? Би гурван жил уралдахдаа ганц ч удаа авч байгаагүй.

Тайлбарлагч: Ам ангаймаар дрифтэлж байгаагаар зогсохгүй нэмж хэлбэл зохих нь Ашинокогийн үхлийн бүсэд анхаарлын тугийг авч байсан хүн би лав санахгүй байна. Төв байрын компьютер энэ дрифтийг нь хүлээн зөвшөөрчээ!

Эр 1: Машины хүндийн жинг өөрчилж, бөгсөн хэсгээ савлуулснаар жолооны хамгийн бага хүрдээр хүссэн шугамаа авч чадаж байх шиг. Энэ гарцаагүй Фүживара Такумигийн хариу довтолгоогүй дрифт мөн. D төслийн бахархдаг уруу замын эйс Ашинокогийн зам дээр гарч ирлээ.

Айба: Хангалттай хазайлттай булан руу орохдоо тааварлашгүй жолоодлого алдахаас сэргийлж эргэлт хийхгүй гэсэн 100% итгэлтэй байгаа учраас ийм ширүүн зураасаар яваад байна уу? Гэхдээ үүнийг хурдан гэж бодохгүй байна.

Огата: Үгүй ээ, хурдан байна. Хар л даа, Шүн.

Тайлбарлагч: Тэрээр хоёр дахь удаагаа үхлийн бүсэд томоохон давуу тал олж авлаа! Аймшигт Катагири Каната 10 луу байраа ахиуллаа! Бүхий л MFG-н жолоочдын хамгийн дургүй Цагаан эрлэг зөвхөн энэ залууг л азын тэнгэр мэт ивээж байгаа нь юуных вэ?

Каната: Зууралд хэвийн болж байна. Үхлийн бүс удахгүй дуусах нь.

Тайлбарлагч: 86 "Гулгамтгай урхи"-аас гаран одлоо! Зууралтаа эргүүлэн авсан дугуй нь эргэн хурдаа авч эхэллээ! Кожиро давааны уулзварын хэсгээс цаашаа уруу зам үргэлжилнэ. Усанд сэлэх загас адил 86 сум шиг сүнгэнэж байна!

Айба: Нэг оронтой тоо руу юу? Хоёр дахь уралдаанд нь Канатад ялагдах юм гэж үү?

Тайлбарлагч: 86 нь нээлтийн шалгаруулалтын 16-р байраас шалгарах байр хүртэл ахилаа!

Эр 1: Нээрэн 9-р байр гэж үү?

Эр 2: Бурхны 15-н шилдгүүдийн эсрэг ингэж давхиж байна гэхээр. Тайлбар ер олдохгүй юм.

Тайлбарлагч: Одоогийн 9-р байраа хадгалж Кожири боомтоор эргэлээ! Үнэхээр итгэмээргүй юм! 86-д хэд хэдэн шинэчлэл орсон байх шиг байсан ч ердөө 2 литрийн унаган түрэлттэй хөдөлгүүртэй. Ийм зүйл байх боломжтой гэж үү?

Рэн: 2 литрийн унаган түрэлттэй хөдөлгүүртэй гэдэг нь юу гэсэн үг вэ?

Рэний аав: За, тэр тухайд... 2,000 эзлэхүүнтэй хөдөлгүүр гэсэн үг. NA гэдэг нь "унаган түрэлттэй" гэсэн үгийн товчлол ба турбо компрессоргүй гэсэн үг юм.

Рэн: "Турбо" байхаар яадаг юм?

Рэний аав: Турбо байвал шилжилтийн хүчний хэмжээг үндсэндээ 2-3 дахин нэмэгдүүлдэг.

Рэн: Тэгвэл Канатагийн унаж буй машин хүчин чадалгүй гэсэн үг үү?

Рэний аав: Ерөнхийдөө тийм.

Рэн: Тэгвэл яаж тэргүүлэгчдийн самбарт бичигдэнэ вэ? Арай Харри Поттер шиг шид хэрэглээд байгаа юм биш биз?

Рэний аав: Ингэж зүйрлэвэл нэг их хол зөрөхгүй ч юм шиг.

Тайлбарлагч: Ашинокогийн зүүн эргийн ойгоор 86 хэмнэлтэйгээр туулан өнгөрч байна. Энэ хэсэг нь хоёр чиглэлдээ муруй зам ихтэй тул туулж гарахад хаазлах нарийн ур чадвар шаардана. Байраа алдахгүй байна. Үхлийн бүсэд олж авсан захын зайг хүчин чадал муу 86 дугаарт хэр удаан хамгаалж чадах бол? Катагири Канатагийн ид шидийн эргэлтүүд үргэлжилсээр!

Окуяма: Хараахан бүх бололцоогоо ашиглаагүй л байна. Зайтай замуудтай MFG-д хүлээлт бүрд тавигдах шаардлага замаасаа шалтгаалж өөрчлөгдөнө. Миний мэдэх бүх зүйлсийг ашиглаж тохируулсан 86-н хөлийг Ашинокогийн замд тусгайлан хийсэн гэхэд болно. Гүнмагийн гудамжны уралдаан дээр үндэслэн бий болгосон MFG-г бага ч болов ганхуулж чадна гэвэл Канагавагийн хөгшин уралдагч би үүнээс илүү юуг хүсэх вэ?

Айба: Канатагийн жолоодлогын онцлог нь хөндлөнгийн муруй замаар аль болох сунгаж давхих. Бидний ашигладаг V хэлбэртэй шугамаас тэс ондоо. Дугуйгаа ашигладаг арга нь шал ондоо. Түүний энэ хэв маягт шинэчлэгдсэн 86-н хөл төгс тохирч байна. Тогтоон барилтын шидтэн гэгддэг Окуяма Хирояагийн хийсэн шинэчлэл. Үнэхээр ийм үр дүнг гаргалаа гэж үү?

Тайлбарлагч: 86 сектор 2-оос сектор 3-луу орлоо. Эндээс нуур хүртэл уруу зам үргэлжилнэ. 7-р байранд орлоо! Жагсаалтын тэргүүнд хэр хол ахих бол? Катагири Канатад тавигдсан анхаарлын туг замын рекорд эзэмшдэг Саватари Кокигоос илүү удсан юм шиг санагдаж байна!

Рэн: Анхаарлын туг нь компьютероор сайн жолоочид тавигддаг биз дээ, аав?

Рэний аав: Тийм.

Рэн: Гэхдээ ойлгогдож байна гэж үү? Саяны тайлбараар 1-р байранд яваа хүнээс илүү 7-р байранд байгаа Канатаг илүү гэж байгаа мэт.

Рэний аав: Тэр тухайд өөрөөр хэлбэл компьютерын систем нь цэвэр жолоодох техник дээр суурилж шүүдэг. Секунд хэмжигчийн хугацаатай үргэлж таардаг гэсэн үг биш. Уралдаанд хэчнээн жолооч нь авьяастай байлаа гээд зөвхөн үүгээр өрсөлдөхгүй. Жолоочийн техник болон машины хүчин чадал өндөр түвшинд байхгүй л бол болохгүй. Ойлгов уу?

Рэн: Ерөнхийд нь ойлголоо. Тэгвэл шударга бус юм. Канатаг өрөвдчихлөө.

Тайлбарлагч: Реле шулуун замаар дээд хурдаараа давхиад тэгээд тэндээс цааших бариа хүртэл 2 км толгод хүлээж буй! Хүчин чадал багатай Тоёота 86-н хувьд энэ хэсэг хамгийн хүндхэн сорил болж мэдэх юм.

Айба: Ашинокогийн замын хамгийн урт, хэцүү өгсүүр зам нь энэ. Каната болон 86-н хувьд муу мэдээ.

Огата: Гэхдээ энэ нь барианы урд байгаа нь л асуудал. Уралдаан байсан бол барианы шугамын өмнөх тулаанд ялагдах байлаа. Нэг байр ухарлаа!

Айба: Хэчнээн булангаар сайн эргэдэг байсан ч энд бол яах ч аргагүй. Техникийн хэсгүүдээр бол бүх Бурхны 15-тай тэнцэх эсвэл илүү гарах хурдтай атал. Энд бол морины хүчин чадал илүү машинууд яваандаа ардаа орхино. Хичээгээрэй, Каната! 8-р байраа авч үлдээрэй! Бариа тун ойрхон байна!

Рэн: MF Гоост.

Каната: MF Гоост.

Тайлбарлагч: 86 хамгийн эцсийн хурдаа шавхах мэт давхисаар! Барианы шугам харагдаж байна! 8-р байр! 8-р байраа хадгалж дуусгаж чадлаа! Энэ мөчид Катагири Канатагийн жолоодлогод эргэлзэх хүн үгүй болсон биз ээ!

Рэн: 8-р байр чинь мундаг биз дээ?

Огата: Чи үнэхээр итгэмээргүй юм аа!

Айба: Чи мундаг юм аа. Ийм дрифтийг хаана сурсан юм?

Каната: Академийн багш зааж өгсөн юм. Багш дрифтийн мастер байсан. Яг л бурхан шиг дрифт хийдэг байлаа. Багшийнхтай харьцуулахад минийх хүүхдийн тоглоом л гэсэн үг.

Айба: Гадаадын уралдааны сургуульд дрифтлэхийг заадаг юм уу?

Каната: Үгүй ээ. Сургалтын хөтөлбөрт байдаггүй. Хичээлийн дараа тусгайлан зааж өгсөн. Амралтын өдрүүдээр багш ралли зам руу авч яваад бага жинтэй машинаар замд шилжих техник сурахын тулд удаашрал зөөлөнтэй машинаар, үрэлт багатай зам дээр давхидаг байсан. Би хажуугийн суудалд, заримдаа багш хажуугийн суудалд сууж зөвлөгөө өгдөг байсан. Хичээлгүй үеэр зөндөө их тэгдэг байсан даа. Би MFG-н гудамжны зам дээр асуудалгүй давхиж байгаа нь энэ бэлтгэлийн ач байх. Өдрийн хоолонд талбайд сууж байхдаа дэмий балай онигоо ярьж инээлддэг байсан. Их зугаатай байж дээ. Академид Японы эрлийз ховор учраас мурий хазгай Япон хэл минь түүний анхаарлыг татсан байх. Би аавгүй болохоор багшаа аав шигээ мэдэрдэг байсан үе бий.

Айба: Тийм бий.

Огата: Нулимс дуслуулам яриа байна.

Эр 1: Энэ машины хүчин чадал энэ уралдаанд оролцогчдын хэн бүхнээс илүү. Үүнд бол эргэлзэх ч зүйлгүй. Би өөрөө хамгийн шилдэг нь биш байгаагаа сайн мэдэж байна. Нас дагаж алдах зүйл байдаг бол олж авах зүйл ч бас бий. Би эдгээрийг ашиглаж тулалдахаас өөр замгүй. Уралдаан гэдэг бол бүх хүчин зүйлсийн нийлбэр. Бөгсөө арчиж чадахгүй жаалуудад басагдана гэж байхгүй шүү!

Айба: Гэхдээ ингээд Каната шалгарах нь 100% баттай боллоо. Тэмдэглээд амттай юм идэх үү дээ? Би даая. Гэдэс чинь өлсөж байгаа биз дээ?

Каната: Янзтай! Таван цул уу?

Айба: Чи таван цулд тэгтлээ дуртай юм уу? Тэгвэл зүгээр дагаад яв.

Эр 1: Хүлээлгэчихлээ. Тэн-дон тань.

Каната: Янзтай! Японы тэмпура!

Айба: Энэ Одаварагийн бүх хүний мэддэг алдартай газар шүү. Ажи сүши идээд үз. Амттай.

Каната: Япон шиг олон төрлийн далайн гаралтай хоолтой улс дэлхийн хаана ч байхгүй байх аа.

Огата: Япон бүх талаасаа далайгаар хүрээлэгдсэн арлын улс болохоор тэр биз.

Каната: Англи ч гэсэн тэр талаараа адилхан л даа. Далайн гаралтай хоолны соёлоор бол Англи ялагдана. Энэ тэмпура амттай юм аа. Бүр сэтгэл хөдөлчихлөө. Гюү-дон, тэн-дон гэх хойноо "дон" залгадаг нэршлүүд нь их сонирхолтой.

Айба: Чи Эношимагийн ойр амьдардаг юм чинь ширасү-дон идвэл яасан юм? Энгийн хэрнээ мэл гайхмаар амттай шүү.

Каната: Ширасү-дон?

Рэн: 9-р байр. Гэхдээ Каната бол зүгээр байх аа. Каната. Өнөөдөр хэд хүртэл ажиллах юм?

Каната: Өглөөний ээлж болохоор 3 хүртэл ажиллана.

Рэн: Би тэр үеэр Камакурад очих болохоор цаг тохироод тэрүүгээр хайя.

Каната: За. Би ширасү-дон идэж үзмээр байгаа. Чи бас хамт явах уу?

Рэн: Болно оо. Тэгвэл чамтай гадуур хооллоно гээд ээжид хэлчихье.

Каната: Баярлалаа, Рэн. Тэсэн ядан хүлээе.

Рэн: Би ч гэсэн баяртай байна. Канататай болзох нь!

Тайлбарлагч: Ашиноко GT-н шалгаруулалтын сүүлийн өдөр. Тэргүүн байрын жолооч хөдлөх цаг болжээ. Түүн дээр анхаарлаа хандуулцгаая. MFG-н түүхэн дэх хамгийн хурдан эр гэгдэж буй Михайл Беккенбаур хөдөллөө. Үхлийн бүсээр түүний 12 дугаарт машин орж байна. 1-р байрын Саватари Кокигоос ердөө 0.2 секундийн ард, одоогоор 2-р байранд явж байна.

Беккенбаур: Бүх буланг дрифтээр туулж явсан тийм галзуу жаал шуугиулаад байгаа бололтой. Авьяаслаг туршилтын жолоочдын бүтээсэн хосгүй Порше байхад тэр хичээл зүтгэл нэмэргүй!

Тайлбарлагч: 12 дугаарт дэгжин шугам татуулан явж байна. Ямар ч эмх замбараагүй явдалгүй, бүр хурдныг нь яана! Гэхдээ л жаахан хачин юм. Түүний тогтоож буй хурд... юу болоод байна? Замын рекордоос ердөө 0.2 секундийн ард шугамдсан юм шиг хугацаагаа хадгалж байна. Энэ тохиолдол уу, эсвэл нотолгоо юу? Миний мэдэрч буй энэ хачин мэдрэмж яг юу юм бол?

Эр 1: Гайхалтай, Михайл. Чиний таамагласан ёсоор болж байна. Сүүлийн шалган нэвтрүүлэхээс яг 0.2 секундийн хойно байна. Чиний урд үнэхээр 4 дугаарт машин байгаа мэт.

Беккенбаур: Яг тийм. Бодитоор энд байхгүй байлаа ч надад 4 дугаарт машины сүүл харагдаж байна. Түүнийг хурдаа болгож авна. Дээд араа руугаа сүүлийн 2 километрийн өгсүүр замд хадгална. Тэр болтол зугуухан давхина. Жинхэнэ хурдаа гаргахгүй. Гэхдээ дээд хурдыг хэнд ч өгөхгүй. Энэ бол өөртөө тогтоосон цорын ганц дүрэм.

Эр 1: Бараг нүдэнд харагдахаар оч үсэрч байна.

Эр 2: Эгогийн мөргөлдөөн нь энэ байх даа.

Эр 1: Кэйман, Алпайны давуу байрлалын төлөөх тэмцэл болно гэж санасангүй.

Эр 2: Тийм. "Баян хүний зохицуулалт" гэгддэг байсан цаг үе дуусаж байх шиг.

Тайлбарлагч: Сектор 1-ээс Сектор 2-луу орлоо! Харин одоо 4 дугаартай машинаас 0.3 секундийн хойно байна! Нүдэнд харагдахгүй ард урдаа орсон уралдаан үргэлжилсээр!

Коки: Ийм төлөвлөгөөтэй юм бий? Тийм ч зоримог биш юм. За, хамаагүй ээ. Давуу байрлалыг өгчихье. Үүний хариуд уралдаанд биеэ тоосон хамрыг нь шороотой хутгана даа. Беккенбаураас огтхон ч айхгүй байна. Бүх талаараа тэгш, уйтгартай амьтан.

Тайлбарлагч: Энд хүртэл яг таг 0.3 секундийн ард! Бүр хамаг үс босчихлоо байна! 4 болон 12 дугаарт машины оюун санааны ширүүн нохой зодоон болж байна!

Коки: Миний хувьд бол Каната Ривингтон илүү аймаар. Түүнд хязгаар үгүй. Ердөө 2 литрийн хөдөлгүүр, үеэ өнгөрөөсөн гурван гишгүүртэй машин унаж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ 9-р байранд орно гэдэг. Ямар аюултайг нь хүмүүс яахаараа анзаардаггүй байна?

Эм 1: Уучлаарай! Удаан хүлээлгэсэн үү? Яарах гэсэн боловч болсонгүй.

Тайлбарлагч: Ингээд Реле шулуун зам руу! Ердөө 2.5 литрийн хөдөлгүүртэй ч 7 шатлалт PDK эрчим хүчний дамжуулалт үүнийг нь давах хурдыг өгнө!

Эм 1: Ням гарагт Шибуяа дүүрэн хүнтэй байх юм. Хаашаа явах вэ?

Ko: Ойлгомжтой биз дээ? Өдрийн хоол, караокег хойшлуулж болно.

Эм 1: Тэгнэ гэж мэдээд хөөрхөн дотуур хувцас өмссөн шүү.

Тайлбарлагч: Сүүлийн 2 километрийн өгсүүр толгод! Энд багтаамж өндөртэй Кэйман илүү давуутай байна! Эндээс Беккенбаур араагаа дээшлүүлэх болов уу? Анхаарлын туг гарч ирлээ! 4 дугаарт машин тэр хоёрын ялгаа улам л 0 рүү ойртсоор!

Беккенбаур: Баяртай, Саватари. Түрүүлээд явлаа.

Тайлбарлагч: Гүйцчихлээ! Анх удаагаа 4 дугаарт машины урд гарлаа! Эцэст нь гүйцэж түрүүллээ! Беккенбаур урьдчилсан байдлаар 1-р байранд орлоо! Нэг мэдэхэд хормын зуур 1 секундийн давуутай боллоо! Үнэхээр л хүчтэй байлаа! Германы киборг ямар хурдтайгаа нотолж харууллаа! Михайл Беккенбаур давуу байрлалыг авах эрхтэй боллоо. Гэхдээ 2-р байрын Саватари Коки ч мөн өмнөх рекордуудыг эвдсэн гайхмаар хугацааг тогтоосон билээ! Тэгээд эдгээр шилдгүүдийн мөргөлдөөний улмаас Катагири Каната 10-р байрыг эзэллээ. Эдгээр шинэхэн "хурдны одод" MFG-н шатлалыг өөрчлөх болов уу? Ашиноко GT-н жинхэнэ уралдаан эхлэхтэй зэрэгцээд олон зүйлс дэврэх нь дээ!

Эр 1: Дараагийн 14-р эргэлтэд: Дөрвөн дугуй хөтлөгчийн дайралт.

Back to episodes Go home