MF Ghost (2023)_12

Эр 2: Тайвшир, Шүн! Чи илэрхий хэтрүүлээд байна!

Айба: Яаж тайван байх юм? Саватари тойргийг тийм хугацаанд туулсныг харчхаад... Адреналин мэдрэгдээд, хянах арга алга!

Эр 2: Тархиа сэргээ л дээ, Шүн! Бөөн алдаа гаргаад байна!

Тайлбарлагч: 9 дугаарт Айба хэт их хөөрлөөс болж машинаа галзуу мэт мушгиж, олон жижиг алдаа гаргасаар одоогоор 5-р байранд явж байна. Саватаригийн 2 дахь өдөр харуулсан гүйцэтгэл одоогийн байдлаар нэгт бичигдэж байна. Түүний шинэ рекордын дараагаар өндөр зэрэглэлийн уралдагчид дарамт мэдэрч байгаа биз ээ.

Бичиг: Өвлөсөн мэдрэхүй

Рэн: Кёоко сэнпай!

Кёоко: Сайн уу?

Рэн: Нэг ээлжид цуг ажиллаад азтай байна шүү.

Кёоко: Чиний ээлж хэзээ юм?

Рэн: Өнөөдөр бас маргаашийн хоёр өдөр.

Кёоко: Минийх эхний өдөр, өнөөдөр бас сүүлийн өдөр.

Рэн: Нэлээн их байна шүү. Сайн ажиллалаа.

Кёоко: Тэгээд чиний өнөө өнчин хайрын эзэн юу болж байна?

Рэн: Болзоо гэж хэлж болохыг мэдэхгүй ч хэд хэд гадуур гарсан.

Кёоко: Тийм бий. Магадгүй чиний их ойр дотнын хүн байх. Яг юу хийдэг хүн юм?

Рэн: Тэрийг одоохондоо хэлж чадахгүй нь. Уучлаарай. Гэхдээ ойрын хугацаанд танд мэдэгдэнэ ээ.

Кёоко: Төвөгтэй бололтой. Тэсэн ядан хүлээж байя даа. Залуу байх ч гоё юм аа.

Эр 1: Кёоко, Долоо. Бэлэн байгаарай.

Кёоко/Рэн: За!

Каната: Маюүко ээж. Заалгах зүйл байна. Цагийн ажлын захирал маань хэдэн бичиг цаас бөглөөрэй гээд би яаж бичихээ мэддэггүй.

Ээж: Болно оо. Харуулчих. Эхлээд энд нэр болон хаягаа бичнэ. Чи ханзаар бичиж чадахгүй юм чинь англи үсэг байхад болно.

Каната: Зүгээр ээ. Нэр, хаягаа цээжилчихсэн.

Ээж: Худлаа байлгүй. Барууны орныхонд ханз бичихэд их бэрхшээлтэй байдаг даа. Кана чи арай... Катеринтай ижилхэн юм уу? Харсан бүхнээ тогтоочихдог уу?

Каната: Алдаа гаргалаа. Үгүй ээ, энэ сүйдтэй юм биш дээ. Олон удаа давтсан болохоор...

Ээж: Надаас нуух гэсний хэрэггүй дээ. Катерин бид хоёр 4 жил урлагийн сургуульд нэг ангид сурсан. Хувийн зүйлээ юу ч хамаагүй ярилцдаг сайн найзууд байсан. Түүний талаар олон зүйлийг мэднэ.

Каната: Маюүко ээж... Бага байхаас л ээж хэлдэг байсан. Энэ чадвараа сайн мэдэхгүй хүмүүсийн өмнө ашиглахгүй байсан нь дээр гэж. Бидний хувьд энгийн ч бусдын нүдэнд их ховор зүйл учраас заримдаа хүний харилцааг сүйтгэх тохиолдол ч бий гэж.

Ээж: Тийм дээ. Танихгүй хүний хувьд сөргөөр харах тохиолдол байж ч мэдэх юм. Гэхдээ би юу ч гэж бодохгүй ээ. Чамайг Катериний хүү юм даа гэдгийг ахин нэг санан дурсах шиг боллоо. Чиний ээж олон авьяаслаг уран бүтээлчид цугласан сургуульд хүртэл ялгарахаар авьяастай нэгэн байсан. Тэр зураачийн төрөлхийн авьяастай байсан. Хүү нь болох чамд өвлөгджээ.

Отани: 2 дахь өдөр тийм хугацааны рекорд тогтоочхоор араас нь уралдах хүмүүсийн санаа тайван байж чадахгүй. Дүү нарт ялагдаж болохгүй. Басагдана гэж байхгүй шүү!

Тайлбарлагч: За үргэлжлүүлээд 16 дугаарт Лотус Эксижи. Яши-Кита ах дүүсийн ах Яшио Какэрүгийн ээлж. Өчигдөр 18 дугаарт Альфа Ромео 4С-г дүү Китахара Нозоми нь нэлээн богино хугацаанд давхиж дээгүүр байр эзэлсэн. Ах нь ойролцоо гүйцэтгэл гаргах болов уу? Сонирхол татаж байна.

Айба: Миний эвдэрхий зүрхийг эдгээх нь Дугаар Долоогийн өгзөг л байна. Урлагийн бүтээл юм даа. Өнөөдрийн зураглаач ойлгохгүй л байх шив. Томруулах биш илүү ойртуул! Мэдрэхийн тулд илүү ойртох хэрэгтэй.

Ээж: Катериний зурахыг анх хараад зүрх сэтгэлээсээ цочирдож билээ. Хүмүүс ихэвчлэн зураг болон зургийнхаа объект руу хойш урагш хардаг. Гэхдээ Катериний арга барил ондоо байсан. Зөвхөн объект руугаа л хардаг. Тэгээд зургийнхаа цаас руу харцаа шилжүүлсний дараа хэзээ ч нүүрээ хөдөлгөхгүй. Гайхалтай хурдаар гоё зураг бүтээдэг байсан. Яаж тэгж чаддаг юм бэ гэж асуухаар тогтоож авсан дүрс нь толгой дотор нь нарийн үлддэг гэдэг байсан. Хүүхэд байхаас л ийм байсан болохоор түүний хувьд энгийн гэсэн. Хүмүүс үүнийг "боломжгүй" л гэж бодно. Харин чи зурдаг уу?

Каната: Зураг зурахыг ээж дэмжиж байгаагүй. Гадаа хөл бөмбөг тоглож, машинаар уралддаг. Спортоор хичээллэх тал дээр ээж илүү баярладаг байсан. Ээжийн бие муудаж, эмнэлгээр явдаг байсан учраас миний эрүүл мэндэд санаа нь зовдог байсан байх.

Ээж: Тийм дээ. Хэрвээ хүсвэл миний заадаг ангид зураг зурахаар ирж болно шүү. Чамаас бол гоё зураг гарах юм шиг санагдаж байна. Катеринаас өвлөсөн энэ мэдрэхүй зөвхөн уралдаанд зориулагдаагүй байх.

Каната: За, Маюүко ээж. Нэг өдөр зураг зурах бэлтгэл хиймээр байна. Муу болохоор эхэндээ ичих л байх, чадвал Камакура хотыг би зурж үзмээр байна.

Какэрү: Ядаж л Нозомигийн хугацааг давах хэрэгтэй. Ахынх нь хувьд энэ тал дээр л бахархлаа алдаж болохгүй.

Нозоми: Айн? Ах тийм ч сайн уралдахгүй байна даа? Шалган нэвтрүүлэхийн хугацаа нь минийхээс удаан байх юм.

Эр 2: Тийм байна. Гэхдээ энэ нь Какэрү удаан байна гэхээс илүүтэй өчигдрийн чи их хурдалсан гэж бодох юм.

Нозоми: Холбоогоор загнавал яасан юм?

Эр 2: Тэр нь дэмий байх. Чамаас ялгаатай нь жолоо барьж байхад нь өдвөл анхаарал нь сарничихна.

Нозоми: Тийм бол нэг үг л хэлье. Яматани, чихэвчээ өгч бай.

Эр 2: Байз л даа, Нозоми.

Нозоми: Бүүт байна. Энэ хүртэлх таны хурд надаас 2 секундээр ялагдаж байна шүү. Болсон!

Какэрү: Юу гэнэ ээ? Чи муу...

Эр 2: Хэлчих юм даа.

Тайлбарлагч: Тэсэн ядан хүлээлгэсэн Яши-Кита ах дүүсийн өрсөлдөөн дүүгийнх нь ялалтаар өндөрлөлөө!

Эр 1: Дараах өдөр өглөөнөөс хойш эрт орсон бороо ширүүсэж хугацааны сорил даруй цуцлагдсан юм. MFG-н шалгаруулалт бүтэн 7 хоногийн турш болдог тул цаг агаарын өөрчлөлтөөс болж саатал байнга гардаг. Замын хажуугийн үзэгчгүй, интернетийн шууд дамжуулалт гэдэг утгаараа зөвшөөрөгддөг.

Каната: Сайн уу, Рэн.

Рэн: Каната? Юу хийж яваа юм?

Каната: Ажлаасаа харьж явна.

Рэн: Тийм утгаар асуусангүй ээ. Яагаад шүхэргүй явна вэ?

Каната: Англид хэн ч шүхэр ашигладаггүй.

Рэн: Тэглээ гээд энэ чинь Япон шүү дээ. Бороонд шүхэргүй явбал хачин этгээд л гэж бодогдоно.

Каната: Хамаагүй ээ. Би бороонд дуртай.

Рэн: Б-Болохгүй шүү дээ. Ханиад хүрвэл яах юм?

Каната: Баярлалаа, Рэн. Сайхан сэтгэлтэй юм.

Рэн: Канатагийн нүүр ямар ойрхон байна аа...

Ээж: Юу бодож байсан юм бэ? Шалба норчихсон байна шүү дээ! Бороотой өдөр шүхэр авч явж сур.

Рэн: MF Гоост.

Каната: MF Гоост.

Тайлбарлагч: Нар мандахтай зэрэгцээд янзын хуурай нөхцөл бий болж хугацааны сорилыг үргэлжлүүлэхээр боллоо. 10 дугаарт Лексус LC 500-н жолооч Эмил Ханнинен. Тэгээд 5 дугаарт Ауди R8, ихээхэн магтаал хүртсэн Сакамото Юүдай. Үнэхээр л Саватори Кокигийн хугацаанд хүрсэнгүй. Дөрөв дэх өдрийн дараагаар 4 машин тэргүүлсэн хэвээр. Гэхдээ хараахан мэдэх аргагүй. Маргаашаас шилдэг 3 оролцогч гарч ирэх билээ. 5 дахь өдрийн шалгаруулалтын 1-р байранд 2 дугаарт Ферраригийн Акаба Кайто!

Эр 3: MFG-д мангасууд цугларсаар. Идэх эсвэл идүүлнэ. Дорой амьтан нь идүүлнэ.

Каната: Огата ах, улаан Феррари давхиж байна. Ямар үнэтэй машин бэ? Догь юм. Өндрөөр эрэмбэлэгдсэн машинууд эхэнд гарах юм аа? Үүнд дүрэм байдаг юм уу?

Огата: Дээгүүр эрэмбэлэгдсэн жолоочдын шагнал гэх үү дээ.

Каната: Баярлалаа.

Огата: Зам дээр осол гарах бүрд хугацааны сорил үе үе хойшилдог. Тэгэхээр жагсаалтын доогуур байх тусам гарах хугацаа чинь хойшилно. Эрт гарах тусам чамд саад учрах магадлал багасаж, машинаа сайтар үзлэгт оруулчихна. Өндөр оноотой болчихвол эхэлж гарах ээлжтэй болно гэсэн үг.

Каната: Тийм бий. Нэлээн сайн хийгдсэн систем байна шүү.

Огата: Ашинокогийн шалгаруулалт хойшлох нь их. Өчигдөр ч аймаар юм болсон шүү. Үхлийн бүсэд 5 осол болсон. Сүүлийн машины гарсан цаг нь товлогдсоноосоо 1 цаг 30 минут хойшилсон юм шиг байна лээ. Ашинокогийн үхлийн бүс үнэхээр аюултай шүү. Болгоомжтой байдаг юм шүү.

Каната: Мэдлээ. Демо хувилбарыг нь үзсэн.

Огата: Амттай байна уу?

Каната: Амттай. Японых дэлхийд хамгийн амттай нь. Маш цэвэрхэн учраас өдөржин ч идэж чадахаар.

Огата: Маргааш оролцох гэж байж яаж ийм тайван байдаг байна? Сандардаггүй юм байх даа?

Каната: Огата ах?

Огата: Би өөрөө давхихгүй юм байж л сандраад байх юм. Зүрх түг түг хийгээд зогсохгүй нь. Каната, чи дарамт мэдэрдэггүй юм уу?

Каната: Уралдахад дарамт мэдэрдэггүй ээ. Бага байхаасаа л олон уралдаанд орж байсан удаатай. Аваргын төлөөх уралдаан байсан бол ч яах вэ, одоо бол ердөө нэг өрсөлдөгч учраас зүгээр л догдолж байна.

Тайлбарлагч: Акаба Кайто урьдчилсан байдлаар 2-р байранд шалгарч Саватариг одоо ч тэргүүн байр эзэлсэн хэвээр байна! За, дараагийн уралдагч нь... 8 дугаарт Порше 911 Каррера GTS-н жолооч Жаксон Тэйлор.

Эр 2: Энэ улирал эхэлснээс хойш хачин жигтэй хурцадмал байсаар. Алдаа гаргаж болохгүй ч хэтэрхий аюулгүй уралдвал бүр долоон дор. Байраа хамгаалъя гэж бодох мөчөөс Бурхны 15-аас жийгдэж орхино. Өрсөлдөөний түвшин тэгтлээ өндөрссөн байгаа. Өмнө нь мэдэрч байгаагүйгээр хугацааны хүндхэн дарамтад орж байна шүү.

Тайлбарлагч: Урьдчилсан байдлаар 8 дугаарт Тэйлор 5-р байранд орлоо! Шалгаруулалт дуусахад 2 хоногийн хугацаа үлдлээ!

Ээж: Кофе нэмүүлэх үү, Кана?

Каната: Зүгээр ээ. Орой болсон болохоор өрөө рүүгээ явъя даа. Сайхан хооллолоо.

Рэн: За би ч гэсэн. Маргааш амрах ч гэсэн Даваа гарагийн давтлага хичээлээ хийе дээ.

Ээж: Та хоёр оройтож унтаж болохгүй шүү.

Рэн: За.

Каната: Ойлголоо.

Эр 1: Каната ч мундаг юм аа. Маргааш чухал шалгаруулалттай атал ямар тайван байна аа? Аль болох дурдахгүй гэж болгоомжилж байсан ч тэгтлээ санаа зовох шаардлагагүй байсан бололтой.

Огата: Тохиргоог нь шалгасан учраас асуудалгүй ээ.

Каната: Баярлалаа, Огата ах.

Айба: Ёо. Дэмжихээр ирлээ.

Каната: Айба сэнпай!

Огата: 6 дахь өдөр зөвхөн холбогдох ажилтнуудыг оруулдаг атал яаж орж ирээ вэ?

Айба: Над шиг алдартай болчихвол амархан нэвтэрнэ. Урьдчилсан шатанд 12-р байранд зорьж бүхнээ шавхаарай, Каната. Хүндхэн ч гэсэн энэ нь уралдаанд шалгарах албан нөхцөл.

Каната: 86 ихэд хувьссан учраас би л алдаа гаргахгүй бол боломж бий.

Айба: Урьдын адил бухимдмаар тайван байна шүү. Нөхцөл байдлыг үнэхээр ойлгож байгаа юм уу?

Тайлбарлагч: Ингээд 6 дахь өдрийн хугацааны дайралт эхэллээ!

Рэн: Өнөөдөр Мамигийн ээлж бололтой. Тэсрэлттэй биетэй шүү. Би ч гэсэн энд шалгаруулалт үзлээ. Ойлгохгүй зүйл байвал хэлж өгөөрэй.

Эр 1: Юу ч байсан асууж болно. MFG-н сахиусан тэнгэр болоход уралдааны талаар сайн суралцах хэрэгтэй.

Рэн: Мэдэж байгаа.

Тайлбарлагч: Харц салгамгүй үйл явдлууд үргэлжлэх Ашинокод MFG үргэлжилж байна. Анхаарвал зохих нь хамгийн ашигтай байрлалд байгаа 1 дугаарт машины Ишигами Фүжин юм! Өнөөдрийн уралдаанд өөр нэг анхаарвал зохих оролцогч бий. Фенүүдийн ихэнх нь сайн мэдэх биз ээ. Хүчин чадлаар доогуур Тоёота 86 GT-г жолоодсон ч 15-р байранд сүүлийн мөчид шалгарсан. Уралдаанд 9-р байр луу мацаж бүхнийг алмайруулсан билээ. Өгсүүр, уруу зам ховор, урт шулуун Ашинокогийн замд хэр давхих бол? Тааварлашгүй "Ид шидийн хүү". Энэ нэр Катагири Канатад ихэд зохиж байна. Ингээд 86 хаалган дээр ирлээ. Гараанаас гарахад 15 секунд.

Эм 1: Наашаа хараарай, Катагири.

Рэн: Нүдээ ирмэснээ үнсэлт илгээв үү? Дүрэм зөрчиж байгаа юм биш үү? Ямар ч жолоочид тусгайлан хандах ёсгүй гэдэг атал. Менежер Үэхарад түүнийг матна даа.

Тайлбарлагч: Самбар өргөгдлөө. Гараанаас гарахад 10 секунд. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг. Хөөрсөн мэт давхин одоо! Катагири Канатагийн Ашиноко GT-н уралдаан эхэллээ! Гарааны эхлэл тогтвортой өгсүүр хэсгээс эхэлнэ.

Огата: Муу шүү. Зүрх дэлбэрэх нь.

Айба: Би албаар Канатагийн бүүт рүү орсон нь энгийн үзэгчдийн харах боломжгүй телеметрийг үзэх боломжтой болдог. Түүний хурдны нууцыг хулгайлж болох бол хулгайлмаар байна!

Тайлбарлагч: Эхний шалган нэвтрүүлэх рүү ирж байна! Тэргүүлэгчдийн самбарын хаана байх бол? Хамтдаа үзэцгээе! Одоогоор 13-р байранд! Катагири Каната давшиж байна!

Айба: Хөөх.

Огата: Хурдан юм.

Айба: Юу гэсэн үг вэ? Хөдөлгүүрт гар хүрээгүй биз дээ? Гарааны хэсэг жаахан өгсүүр шүү дээ.

Тайлбарлагч: Анхаарлын туг түүн дээр гарчээ! MFG-н хамгийн чанга замтай Ашиноко нууранд Катагири Канатагийн техник гялалзаж байна!

Back to episodes Go home