MF Ghost (2023)_11

Эр 1: Би бол үүн дээр буулт хийхгүй. Аягүй бол чиний бодож байгаагаас илүү хурдтай машин гарч ирнэ.

Огата: Үхмээргүй байна! Авраач!

Бичиг: Суутан сэрсэн нь

Каната: Зүгээр үү, Огата ах?

Огата: Бурхны 15-н жолоодлого ямар гэдгийг ерөнхийд нь ойлголоо. Чи толгойдоо жаахан юмтай байх аа. Яагаад тоормосолсонгүй вэ? Окуямагийн суулгасан шинэ, сайн тоормос байсаар байхад.

Каната: Өгсүүр буланд аль болох тоормослохгүй ээ. Эхлэлээс орой хүрэх хооронд машины хурд яваандаа унадаг учраас. 86 шиг хүчин чадал багатай машинд онолын хувьд энэ нь хамгийн зөв. Гэхдээ өнөөдөр та цуг сууж явсан туршилтын жолоодлого байсан учраас 80%-д л давхилаа.

Огата: 80%-д л гэж үү? Хэсэгтээ траума болох байх даа. Жолооноос зуурсан Канатагийн тайван байдал болон булангийн ширүүн эргэлтүүд нь аймаар юм.

Каната: Огата ах, Ашинокогийн замаар давхиж болдоггүй юм уу? Эндээс бол хамарт харагдах зайд байх юм.

Огата: Нүдэнд харагдах зай гэж хэлээч. Тэр хавь ихээхэн түгжирдэг нийтийн замтай л даа. Албан ёсны шалгаруулалт эхэлтэл хэн ч уралдах эрхгүй. Мэдээж шалгаруулалтад бүхнээ гаргана. Өмнө нь энэ замаар давхисан нутгийнхан илүү давуу талтай. MFG-н албан ёсны туршилтын жолоодлого зөвхөн энэ л төлбөртэй зам юм. Мөн шалгаруулалтын өмнөх 7 хоног л бий.

Каната: Хязгаарт нь тултал машинаа нэг давхиулж үзмээр байна. Огата ах энд хүлээж бай. Хоёр тойроод авахаар ирье.

Огата: Тэг дээ. Чиний чиглүүлэгч болж чадахгүй юм байна. Хэд хэдэн удаа ухаан алдлаа. Саяны цэнхэр Алпин манай машины хойноос явах шиг харагдлаа. Муу совин татчихлаа.

Каната: Би Окуяма ахтай бүдүүлэг харьцсан байж магадгүй. Арай ч ингэж их өөрчилнө гэж санасангүй. Ижил машин гэхээргүй болж. Яагаад юм бол? Хөдөлгүүрт гар хүрэхгүй гэсэн атал урьдынхаас хамаагүй илүү хүчин чадалтай болж. Бас ийм шаламгай. Механик зууралт илэрхий сайжирчхаж. Амортизатор гайхмаар хөдөлж байна. Нохой зодоон болох үед энэ хөл их хэрэг болно. Ялангуяа тоормос маш сайжирчээ. Уралдааны машинд дөхөхүйц хатуу хүрэлттэй болж. Надад их тохирч байна. Одоо бол сэтгэлээ ханатал давхиж чадахаар болжээ. Уралдаагүй атал ийм түрэмгий гүйцэж түрүүлж байдаг. Үгүй, байз. Түр амсхий. Жолооны ард сэтгэл хөдлөлдөө автах нь хамгийн мулгуу үйлдэл гэж үргэлж Фүживара багш захидаг байсан. 86-н хувьсалд хэтэрхий догдлоод арын толио хараагүй миний болгоомжгүйн ч алдаа гарлаа. 4 дугаарт машин. Аргагүй л түрүү жилийн 4-р байрын жолооч гэсэн шиг хурдан юм.

Саватари: Энэ газарт таарна гэж санасангүй. Каната Ривингтон. Гурван жил Францад моторспортод суралцаж байхдаа чамтай нэг уралдаанд ахин дахин өрсөлдсөн. Чи намайг санахгүй л байгаа байх. Бүхний анхаарлыг татаж байсан шинэ залуу од чи надад онцгой тодорч билээ. Санхүүжилтийн асуудлаас болж сэг болсон Евро FE3 унасан би ч үйлээ үзсэн дээ. Паул Рикард, Хоккенхаймын үргэлжлэлийг Ашиноко нууранд хийцгээе. Ирсэнд чинь талархаж байна, Каната Ривингтон. MFG-д тавтай морил.

Каната: Амттай юм. Японы амттанууд тасархай юм аа. Ийм хямд амттан хаа сайгүй олддогт нь Англи хүмүүс ч гайхах байсан даа.

Огата: Сүржин хүн шүү. MFG-с хэвлэлийн мэдэгдэл гаргаж. Ашиноко GT-н шалгаруулалтын дараалал зарлагдсан бололтой.

Каната: Бид хэд дэх өдөр нь вэ?

Огата: Гарчихжээ. Таамаглаж байсан ч 6 дахь өдөр нь байна.

Каната: Шалгаруулалтын дарааллыг ямар нэг дүрмээр шийддэг юм уу?

Огата: Онолын хувьд чиний одоогийн эрэмбээр шийддэг гэдэг. Шударга болгохын тулд дээгүүр эрэмбэлэгдсэн жолоочдыг 7 хоног тарааж уралдуулдаг. Дээгүүр бичигдсэн жолооч үргэлж хамгийн сүүлийн өдөр уралддаг. Тээр? Беккенбаур 7 дахь өдөр байгаа биз?

Каната: Би Японоор уншиж чадахгүй.

Огата: 2-р байр эзэлсэн Ишигами үүний өмнөх 6 дахь өдөр. Ферраригийн Акаба 5 дахь өдөр. Энэ онолоор үндэслэвэл 9-р байранд орсон чамайг 6 дахь өдөр тавина. Муугүй шүү. Нэлээн хойгуур тавигдах нь давуу талтай гэдэг юм. Өрсөлдөгчдийн чинь хугацаа гараад ирчих учраас зорьсон хугацаагаа мэдээд авчихна. Бидний хувьд жинхэнэ уралдаанд ямар хурдтай оролцохоо мэдэж авах боломж болно.

Каната: Тийм шүү. Окуяма ах машиныг гайхалтай шинэчилсэн болохоор би сайн гүйцэтгэл гаргахдаа бэлдэнэ ээ.

Огата: Шалгаруулалтын өмнө 86-г дахин нэг Спирал дээр аваачаад эцсийн үзлэгт оруулъя гэж бодож байгаа. Ямар нэг зовнисон зүйл байвал дамжуулж хэлье.

Каната: Байхгүй ээ. Төгс болсон байна лээ.

Огата: Би чихэрлэг зүйл захиаллаа. Чи яах юм?

Каната: Надад энэ байхад болно.

Рэн: Дараагийн гараа 3 бас 4 дэх өдөр болох нь ээ.

Тайлбарлагч: Японы Одаварагаас мэндчилж байна. Дэлхий даяарх 30 сая MFG-н фенүүдэд өнөөдрийн мэндийг хүргэе. Борооны улирал ойртож буй өнөөдөр Хаконэ нүд гялбам хөх тэнгэртэй байна. Хуанли 6-р сар луу шилжсэн Ашинокогийн шалгаруулалтын эхний өдөр болж байна. Энэ улирлын 2-р уралдаан нь Ашиноко нуурыг тойрсон 25.3 км зам байх юм. Шалгаруулалт 1 тойргоор, уралдаан 3 тойргоор явагдах юм. Өмнө нь 7-р байранд орсон Ойши Дайгогийн Ламборгини Хуракан хүрэлцэн ирлээ.

Эр 1: Шалгаруулалтын эхний өдөр уралдана гэдэг ч хэцүү шүү. Эрсдэл гаргаад ч хамаагүй давхихаас өөр аргагүй нь. Урагшаа, Хуракан. V10 хөдөлгүүрээ архируул!

Каната: MF Гоост. MF Гоост.

Тайлбарлагч: Хурдан юм! 3 дугаарт Ламборгини Хураканы жолооч Ойши ч сайхан давхиж байна даа! Одавара уулын оройн Зүүн Казамацүригийн эргэлт дээр өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэн Италийн супер машины бахархлыг харуулсан даа. Ашиноко GT-д түүний гүйцэтгэл сайжирна гэсэн хүлээлттэй байна.

Эм 1: Дараа уулзъя, Катагири.

Эм 2: Дараа дахин ирнэ ээ.

Каната: Маш их баярлалаа.

Эм 3: Хөөрхөн хүү шүү.

Эм 1: Нүдэнд дулаахан гэж жигтэйхэн.

Эр 1: Катагири, энэ захиалгыг чи бичсэн үү?

Каната: Тийм. Уучлаарай, алдчихаж уу?

Эр 1: Үгүй, үгүй. Төгс байна. Хэзээдээ Японоор бичиж сураа вэ?

Каната: Дуурайж бичсэн юм. Хүний бичсэнийг хараад биччихсэн юм аа.

Эм 1: Захиалгаа өгч болох уу?

Каната: За, одоо очлоо.

Эр 1: Ой тогтоолт сайтай юм аа. Японд дөнгөж ирсэн гадаад хүн гэхээргүй гоё бичжээ. Бас царайлаг, няхуур. Түүнийг ажилд авснаас хойш эмэгтэй үйлчлүүлэгчдийн тоо ихэссэн санагдаж байна. Үүнээс илүү талархууштай зүйл юу байх вэ?

Тайлбарлагч: 13 дугаарт Маэзоно Казухиро хурдтай давхиж байна. Зохицуулалтад тааруулж гурван цахилгаан мотороо авч хаяад үүний үр дүнд хөнгөн, дунд хөдөлгүүртэй, хойд дугуйгаар хөтөлдөг Хонда NSX гарч ирсэн билээ!

Маэзоно: Энэ мөчийг хүлээж байлаа. Хоёр жилийн дараа эцэст нь энд ирлээ.

Тайлбарлагч: Маэзоно түрүү жил энэ машинаар уралдсан боловч компьютерын дахин тохируулалтын асуудлаар хүссэн гүйцэтгэлээ гаргаж чадаагүй юм. MFG-д улирлын эхний уралдаанд оролцсон машины загварыг сольж болох ч үйлдвэрлэгчээ солихыг зөвшөөрдөггүй. Жишээ нь гэвэл энэ жилийг Сивикээр эхлүүлж байсан. Гэхдээ NSX гэхээр GT-R-тай зэрэгцдэг Японы дэлхийд үнэлэгддэг өндөр хурдны уралдааны машин юм. Үүгээр хэрхэн уралдахыг нь харцгаая!

Эр 1: Яагаа вэ, Маэзоно? Чи түрүүнээс хойш инээлээ. Холбоогоор хүртэл сонсогдоод байна. Бие зарсхийлгээд байгаа учраас боль.

Маэзоно: Тэсэх гэсэн боловч инээдээ барих аргагүй  нь ээ.

Эр 1: Хэтэрхий их хурдлаад байна. Эрсдэлтэй шүү дээ! Жаахан хурдаа хас!

Маэзоно: Тоглоод байна уу? Машин л түрээд байна. Иймхэн хурдтай биш, илүү гишгээд өг гээд байна. Дуугүй үзээд суухад л болно. NSX бид хоёрын алдрын мөчид бүү садаа бол.

Тайлбарлагч: 13 дугаарт Маэзоно Казухирогийн NSX Ламборгини Ойши Дайгог гүйцэж жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Гэхдээ энэ ердөө эхний өдөр. Бурхны 15-н бусад дайчид энэхүү замаар уралдах боломжоо хүлээж байгаа билээ.

Какэрү: Илүү гишгээд өг, Нозоми! Залхуу байна шүү!

Эм 1: Чийртэй юм бэ?

Какэрү: Ойлгож байгаа биз дээ? Ердөө 2 дахь өдрийн уралдаан! Дор хаяж 3-р байранд ороорой!

Эм 1: Дуугүй бай, ах аа! Анхаарал сарниулаад байна!

Какэрү: Муу залхуу! Бөгсөө хаяхаа боль, муу аальгүй охин!

Эм 1: Дуугүй байгаад өгөөч дээ, нусгай ах аа! Яматани, наадхаа бүүтээс жийгээд гаргачхаач!

Какэрү: Юу гэнэ ээ, Нозоми? Ахтайгаа ингэж ярьж болдог юм уу?

Эр 1: Шалгаруулалтаар үргэлж л ийм байх юм.

Эм 1: Тэгвэл ах шиг байгаад хэрэг болохоор зөвлөгөө өгөөч!

Эр 1: Хоорондоо хэрэлдэж байхдаа

Какэрү: Хүүхэд шиг аашлахаа боль!

Эр 1: яагаад ч юм Нозоми сайн хугацаа гаргаад ирдэг.

Какэрү: Юу хийгээд байгаа тэнэг вэ?

Эм 1: Дуугүй болчих гээд байна!

Саватари: Сайн уу, Айба сэнпай. Нэг өдөр таарсан нь нэр төрийн хэрэг.

Айба: Юуны чинь "сайн уу" гэж. Чи нээлтийн уралдаанд хаана байсан юм?

Саватари: Тэр өдөр найз охины төрсөн өдөртэй давхцаад Шибуяад байсан юм. Өөр арга байгаагүй ээ.

Айба: Танилцуулъя. Энэ жил миний механикчаар ажиллах Акимото.

Эр 2: Сайн уу.

Саватари: Таатай байна.

Айба: Энэ сонирхолтой нөхөр шүү. 17 настай охинтой л болздог авралгүй лоликон байгаа юм.

Саватари: Буруу л танилцуулаад байна даа, сэнпай. Минийх лоликоноос ондоо. Нэр өгвөл "17 насны комплекс" гэвэл зохино.

Айба: Наадах чинь юу вэ?

Саватари: Миний анхны хайр бага ангид байсан. Найзын эгч байсан юм. Түүний өмссөн цэнхэр дүрэмт хувцас том хүн шиг харагдуулж байсан. Аягүй бол 17-той байсан байх.

Айба: "Байх" аа? Баттай биш байна.

Саватари: Өөрийн насны охидыг сонирхдоггүй байлаа. Дунд сургуульд анх удаа найз охинтой болж байсан. 17 настай ахлах сургуулийн охин. Тэгтэл мэдээж ойлгомжтой 7 хоногийн дараа хаягдсан. Үүнээс хойш 17-той л биш бол эмэгтэй гэж харагдахаа больсон. Францад байхдаа 4 охинтой болзсон нь бүгд 17-той байсан. Янзын байгаа биз?

Айба: Жинхэнэ гаж донтон юм аа.

Эр 2: Нэг асуулт байна. Одоо үерхэж байгаа охин чинь 18 хүрвэл яах вэ?

Саватари: Хаяна.

Айба: Инээдтэй гэдэг нь.

Эр 2: Гадаад төрх нь зан чанараасаа эрс тэс юм аа.

Айба: Надад бол 17-той ахлах сургуулийн охин бол хэзээ ч үгүй. Үерхвэл нас биед хүрсэн, тачаангуй эмэгтэй л тохирно.

Саватари: Сэнпай, 17 настай охидын бололцоог басаж болохгүй шүү. Тэд хамгийн тасархай нь. За, би бэлэн байх ёстой учраас түрүүлээд явлаа.

Айба: За. Маэзоно мэтэд ялагдав даа.

Эр 2: Саватари Коки ч хачин эр байна шүү.

Айба: Тийм ээ. Гаж донтой ч гэсэн жолоодох чадвараар хосгүй нэгэн. Ялангуяа Ашинокогийн нуур шиг техникийн замд маш сайн жолооддог. Нөөц бололцоогоороо Беккенбауртай харьцуулагдах цорын ганц хүн байж магадгүй юм.

Эр 2: Тийм мундаг гэж үү?

Айба: Даанч яагаад ч юм амбицгүй. Уралдаанд өлсгөлөн ханддаггүй нь түүний том сул тал. MFG-д оролцдог нь ч түүний хувьд мөнгө олохын төдий л нухацтай авч үздэггүй хэрэгсэл. Ямар нэг зүйлээс болж жинхэнээсээ уралдвал аймшигтай явдал болно доо. Каната ч гэсэн бусдаасаа ялгарах байх. Залуу өрсөлдөгч улам нэмэгдэх нь дээ. Би ч гэсэн ердөө 25-тай. Хөгшчүүлийн тоонд нэгдмээргүй байна. Юу ч болж байсан Долоогийн үнсэлтийг авах л болно доо.

Саватари: Эхний уралдаанд оролцоогүй, хайрт Санагаа тансаглуулахын тулд зүтгэл гаргаж мөнгө олъё доо.

Тайлбарлагч: 4 дугаарт Саватари Коки хөдөллөө. Энэ жолооч ч мөн нууцлаг бололцоотой, үзэхэд урамтай нэгэн. Нисдэг тэрэгний буудлыг өнгөрч Яги-сан булангаар орлоо. Дардан давхиж байна.

Огата: 3D дугуйны тохируулга шалгагч аа? Гайхалтай. Ийм зүйл хүртэл байж ээ? Манайх шиг хөдөөний дэлгүүр лав авч дийлэхгүй.

Эр 1: Эргэлзээгээ 100% тайлахын тулд тэнцвэржүүлэлт маш чухал л даа. Ийм мундаг жолоочид унуулах юм чинь би бүх сэтгэлээ шингээх санаатай байна.

Огата: Каната ч гэсэн байдгаасаа илүү догдолсон байсан. Төгс болжээ гээд л ахин дахин хэлээд.

Эр 1: Нэр төрийн хэрэг. Фүживара Такумигийн шавьд дэмжлэг болох өдөр ирэх юм гэж санасангүй. Энэ ажлыг хийсэндээ баяртай байна.

Тайлбарлагч: Хурдан юм! Хамгийн хурдан хугацаатайгаар сектор 2 луу орлоо! Сектор 1-ээр гайхалтай хурдаар туулж харууллаа! Секторын шинэ рекорд тогтоолоо!

Эр 1: Өнөөдрийн Саватари яагаа вэ?

Эр 2: Нээлтийн уралдаанд ороогүй болохоор нь гайхсан.

Эр 1: Өдийг хүртэл шалгаруулалтад ийм нягт уралдаж байсан билүү?

Тайлбарлагч: Сектор 2-оос Сектор 3 луу шилжлээ. Шинэ рекорд тогтоосон хурдтайгаа явсаар байна!

Эр 1: MFG-н бүх жолоочдоос хамгийн их нөөц бололцоотой нь гэгддэг байсан.

Эр 2: Мотивац нь л гол асуудал байсан даа.

Эр 1: Нойрсож байсан суутан сэрчхэв үү? Саватари Кокид яг юу тохиолдов?

Тайлбарлагч: Өмнө нь харж байгаагүй хугацаанд тойргийг гүйцээх нь үү? Тийм бол томоохон ч юм болно доо!

Айба: Хэлсэн биз? Жинхэнээсээ уралдвал ингэж давхиж чадна гэж. Замын рекордыг шинэчлэх нь дээ.

Тайлбарлагч: Шулуун зам дотроос энэ бол цорын ганц эгц шулуун зам билээ. Реле шулуун замаар дээд хурдаараа давхиж байна. Бариа удахгүй ирнэ. Барианы шугам замын сүүлийн өгсүүр дээр хүлээж байгаа. Турбо хөдөлгүүр нь хөнгөн тэргээ жинхэнэ хүчээр налуу өөд түрнэ! Ямархуу хугацаа гарч ирэх бол?

Эр 1: Яана даа. Энэ жил ч гэнэтийн зүйлсээр дуусахгүй нь ээ. Зохион байгуулагчийн хувьд баярлууштай. Анхаарал татах тусам MFG илүү доргионо.

Саватари: Байна уу, Сана? Би байна. Чадсан шүү. Шинэ рекорд тогтоосон. Тийм, одоо ч Хаконэд байна. Удахгүй очих болохоор Шибуяад болзох уу? Хайртай шүү, хонгор минь.

Эр 1: Дараагийн 12-р эргэлтэд: Өвлөсөн мэдрэхүй.

Back to episodes Go home