MF Ghost (2023)_10

Эм 2: Өглөөний мэнд.

Каната: Өглөөний мэнд. Далайн өнгө яагаад ч юм өөр харагдах юм. Англид очвол хэзээ ч олж харахгүй Номхон далайн дүр зураг. Би үнэхээр Японд иржээ. Энэ бол аавын төрсөн нутаг. Японы 5-р сар зуны амралт юм шиг дулаахан юм аа, ээж ээ. Англид бол одоо сэрүүхэн байгаа даа.

Эм 1: Сэрээрэй, Рэн.

Рэн: Яана аа. Нэмэлт давтлага. Уучлаарай!

Каната: Асуудалгүй ээ. Угаалгын өрөөг ашиглаж болно оо.

Рэн: Юм өмс л дөө, Каната.

Каната: Алчуур зүүсэн байгаа юм сан.

Эм 1: 2-р давхар ч шуугиантай байна шүү.

Рэн: Явчхаад ирье!

Бичиг: Шинэчлэл

Каната: Рэн. Би дөт дэлгүүр лүү явах хэрэгтэй юм. Өртөө хүртэл хамт явъя.

Рэн: З-За.

Каната: Бямба гараг атал өнөөдөр хичээлтэй юм уу?

Рэн: Тийм ээ. Нэмэлт давтлага.

Каната: Давтлага гэж юу юм бэ?

Рэн: Энгийн хичээлээс гадна заавал авах ёстой хичээлүүд.

Каната: Тийм бий. Шалгалтдаа муу авбал нэмэлтээр авдаг хичээлтэй төстэй байх. Тийм давтлага Англид ч гэсэн байдаг.

Рэн: Битгий буруугаар ойлгоорой! Би ажлаас болоод л чөлөө авсан байснаас дүнгээрээ ангидаа дээгүүрт ордог! Өчигдөр мундаг байсан шүү, Каната.

Каната: Намайг MFG-д оролцсоныг мэджээ дээ?

Рэн: Тэгэлгүй яах вэ дээ. Тэгж гавьяа байгуулахаар дэлхий даяарх 30 сая хүн чамайг мэдэж авна шүү дээ.

Каната: Уучлаарай, Рэн. Уралдааны талаар нуух санаа байгаагүй.

Рэн: Зүгээр ээ. Аав, ээж ч мэдэх зүйл юм чинь. Чи манайд ирснээс хэдэн 7 хоног өнгөрч байхад. Гэр бүлд би л орхигдоод байгаа нь жаахан муухай байна.

Каната: Тэгсэн шалтгаан нь танай ээж уралдахыг зөвшөөрөхгүй байх вий гээд ярихаас зайлсхийж байсан юм. Гэхдээ би чамд хэлдэг байж дээ. Уучлаарай, Рэн.

Рэн: Энэ чинь шударга бус шүү дээ. Чамайг ийм нүдээр харвал хэн ч байсан уучилна шүү дээ. Тийм дээ. Би ч гэсэн нууцаа хэлье. Одоо бол хэлж чадна. MFG-н сахиусан тэнгэр гэдгээ түүнд хэлэх хэрэгтэй. Одоо хэлэхгүй бол цаашаа бүр хэцүү болно. Ю-Юу гээч... Үнэнийг хэлэхэд Каната...

Огата: Каната? Хөөх, Каната юу даа? Сонин тохиол вэ?

Каната: Огата ах!

Огата: Цагаа олж уулзлаа шүү! Өнөөдөр үдээс хойш манай дэлгүүр дээр хүрээд ирээч?

Каната: Тэгье. Би өдөржин завтай.

Огата: Өчигдөр ресторанд Шүн чамайг инженертэй танилцуулсан даа?

Айба: Зам жигд байх тусам хүчин чадал хэрэгтэй. Миний GTR ч тэр хүнд үзүүлсэн учраас хурдан болсон.

Огата: Тэр хүн ажил болгож ирэх юм. Гурвуулаа 86-н шинэчлэлийн талаар ярилцацгаая.

Каната: Браво. Янзтай.

Огата: Тийм байгаа биз?

Рэн: Яаж ингэж цагаа олдоггүй байна аа?

Огата: Гэснээс... Наад хөөрхөн охинтойгоо ямар харилцаатай юм?

Рэн: Боль л доо, Огата ах. Юу хэлнэ вэ? Рэн байна. Сайонжи Рэн.

Огата: Пээ золиг. Худлаа байлгүй? Рэн гэж үү? Ер таньсангүй шд! Хэзээдээ ийм өндөр болоо вэ? Одоо хэдтэй вэ?

Рэн: 17.

Огата: 17-той юм бий. Өндрөөрөө бараг надаас ялгаагүй болжээ. Миний мэддэг урьдын Рэнээс огт өөр хүн болжээ.

Рэн: Ингэж сүржигнээд байхаар нэг л бухимдчихлаа.

Огата: Арай гоо сайхны мэс засалд ороо юу?

Рэн: Юу гэж тэгдэг юм, тэнэг ээ!

Каната: Өвдөж байх шиг. Рэний бие рүү цохидог цохилт нэлээн чанга л даа.

Огата: За, явлаа. 1 цагаас шүү, Каната.

Каната: Догдолж байна шүү. 86 шинэчлэл хийлгэх юм байна.

Рэн: Хэлэх боломж минь үгүй болчихлоо. Тэнэг, тэнэг! Огатаччи муу тэнэг!

Какэрү: Чи арай түүнд дурлачхаагүй биз дээ?

Нозоми: Дурласан бол юу гэж?

Какэрү: Ахын чинь хувьд царайлаг залуутай гэрлэхийг чинь зөвшөөрөхгүй.

Нозоми: Арай түргэдээд байгаа юм биш үү? Тэнэг. Ах та ирэх жилээс 7,000-н элсэгч орно гэж сонссон уу?

Какэрү: Айн? Сонсоогүй байна гэж юу байх вэ дээ. Тэнэг хүн байгаа биш.

Нозоми: Тэгвэл шалгаруулалтад 20 орон тоо нэмэгдэнэ гэдгийг?

Какэрү: Тэрийг мэдээгүй юм байна.

Нозоми: Шагналын мөнгийг хүртэл нэмэгдүүлж түрүүлсэн хүн 150 саяыг авна гэсэн.

Какэрү: Нээрэн үү?

Нозоми: MFG улам л томорсоор. Каната цаашид бүр ч илүү олно, хэрвээ бид хоёр гэрлэвэл Яши-Ката гурвалын олох мөнгө муугүй биз? Ах мөнгөнд дуртай юм байж.

Какэрү: Тэр ч тийм шүү.

Огата: Айн? Хөдөлгүүрт хүрэхгүй гэж үү?

Окуяма: Тийм. Оролт, янданг засах ч хөдөлгүүрт өөрт нь хүрэхгүй.

Огата: Нэн тэргүүнд хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэж бодсон юм сан.

Окуяма: Хүчин чадлыг нэмэгдүүллээ гээд шууд өрсөлдөх чадвартай болно гэсэн үг биш. Тэнцвэр алдагдсанаар Катагиригийн жолоодлогын хэв маягийг үгүй хийж мэднэ. Тиймээс миний санаагаар бол эхний шатанд тоормос дээр анхаарч, хөлийн хэсгийг өөрчилье гэж бодож байна. Эхлээд хөлөөс нь, тэгээд хөдөлгүүр.

Огата: Каната, чи юу гэж бодож байна? Жолоочийнх нь хувьд саналаа хэлээч.

Каната: Окуяма ахтай санал нэг байна. Би академид хамгийн их итгэдэг багшаасаа нэг зөвлөгөө авч байсан юм. "Хүчин чадалтай машин сонгож болохгүй." Өрсөлдөгчдөөсөө хүчин чадал муу машин сонгож бай гэдэг байсан.

Огата: Яагаад тэгдэг билээ? Уралдаан шүү дээ. Ямар утгатай юм?

Каната: Тайлбарлаж хэлж өгч байгаагүй ээ. Багшийн зөвлөгөө байнга л тодорхойгүй, сурагчдыг өөрсдөө бодоход чиглүүлдэг байсан. Гэхдээ аль ч үед үргэлж зөв нь нотлогддог байсан.

Огата: Гэхдээ Каната, шахагч ашиглаж морины хүчин чадлыг нэмэгдүүллээ ч өрсөлдөгчтэйгөө харьцуулахад доогуур байх нь өөрчлөгдөхгүй. Багшийн чинь зөвлөгөөнөөс зөрсөн юм биш шүү.

Каната: Огата ах, миний зорилго өрсөлдөх болохоос дээгүүр байр эзлэх биш. Хөдөлгүүрт хүрэхгүйгээр 2-р уралдаанд орно. Энд багш байсан бол ингэж хэлэх байсан байх. Чи 86-н бололцоог бүрэн гаргаж ирээгүй байгаа гэж.

Окуяма: Стойк Фүживара Такуми бол тэгж л хэлэх байсан даа.

Каната: Окуяма ах, та Фүживара багшийг таньдаг хэрэг үү?

Окуяма: Тэгэлгүй яах вэ. Манай үеийнхэнд Кантогийн уралдагчид дотор энэ нэрийг мэдэхгүй хүн үгүй.

Айба: Хөдөлгүүрт гар хүрэхгүй ээ? Нээрэн хэлээд байна уу? Одоогийн Канатагийн хувьд хамгийн шаардлагатай нь хүчин чадал биш үү? Дараагийн зам эхнийхтэй харьцуулахад хамаагүй жигд. Зам жигд болно гэхээр Канатад давуу тал болдог урвуу зам үгүй болно гэсэн үг. Эхнийхээс илүү хүндхэн уралдаан болж мэднэ шүү. Хувааж дөрвөн саяыг авчхаад чиний чадаж байгаа чинь энэ үү? Канатаг өрөвдчихлөө.

Огата: Намайг л битгий буруутгаад бай л даа, Шүн. Энэ Каната өөрийнх нь хүсэл. Спиралын Окуямагийн зааврыг л дагаж байгаа төдий.

Айба: Юу? Баларсан юм. Тэр хүний машин тохируулгын мэдлэг хэнийг ч хавьтуулахгүй л дээ. Ялангуяа машины хөлд сайн ажилладгаараа нэр хүндтэй. Окуяма ах тэгж хэлсэн бол аргагүй юм шив.

Эм 1: Аан, тийм. Тэр газар Итали маягийн юм байна лээ.

Огата: Нээрэн Каната ахлах сургуулийн хөөрхөн охинтой алхаж байхыг харсан.

Айба: Нээрэн үү? Тэр ч уралдаанд зогсохгүй охидын тал дээр ч хурдтай юм гээч.

Огата: Үгүй, үгүй, үгүй. Тийм биш ээ. Түүний байгаа айлын охин.

Айба: Хөөрхөн юм уу?

Огата: Бүр дахин дахин гайхаж хармаар. Гоё ч биетэй.

Айба: Болж дээ. Хэчнээн хөөрхөн байлаа гээд ахлах сургууль бол хүүхэд л гэсэн үг. Каната түүнтэй дотносчихвол миний дурлалд нэг өрсөлдөгч хасагдана.

Огата: Үүнд санаа зовно ч гэж мэдсэн юм аа. Тэгээд ч эр хүний хоорондын амлалт гэсэн ойлголт Англид байдаг болов уу?

Айба: Байдаг л байлгүй. Боловсор эрчүүдийн улс гэдэг шүү дээ.

Рэн: Зургийн газрыг хайхаар явах нь уу? Уучлаарай, гялс хувцсаа сольё.

Каната: Үгүй ээ, өнөөдөр ажилтай. Чи амар даа.

Рэн: MF Гоост.

Каната: MF Гоост.

Рэн: Гэнэт дуудсанд уучлаарай, Вакана. Дараад нь Хато Сабл авч өгье.

Вакана: Янзтай! Тэгээд харуулмаар байгаа зураг чинь?

Рэн: Энэ зураг.

Вакана: Ямар үзэсгэлэнтэй эмэгтэй вэ?

Рэн: Баруун талд нь гарсан барилгыг хайж байгаа юм.

Вакана: Гэхдээ л содон биш барилга байна шүү. Хойд Камакура шиг харагдахгүй байна уу?

Рэн: Тэгвэл очиж шалгасан нь дээр. Юмыг яаж мэдэх вэ.

Вакана: Тэгээд Каната юу хийж байгаа юм? Бушуухан танилцуулахгүй юм уу?

Рэн: Мэдэхгүй ээ. Ажилтай гээд өглөө нэг тийшээ яваад өгсөн.

Вакана: Хаягдчихжээ дээ?

Рэн: Хаягдсан юм байхгүй ээ! Ямар тодорхой амлалт өгсөн биш. Канатагийн мөрөөдөл биелээсэй.

Вакана: Мэдлэгтэй болгооч. Зорилгыг минь биелүүлээч. Жил амжилттай байлгаач.

Рэн: Урт юм бэ? Нэлээн удаан залбирлаа шүү.

Вакана: Царайлаг найз залуутай болохын тулд сэтгэлээсээ залбирах хэрэгтэй.

Рэн: Аргагүй л ямар ч үед тууштай байдаг Вакана мөн дөө. Ийм их хүсэл хүсэхэд арай бага өргөл өргөж байгаа юм биш үү?

Вакана: Би чинь мөнгөгүй ахлах сургуулийн сурагч юм чинь бурхад ойлгох биз.

Рэн: Амралтын өдрөөр Камакура хүн ихтэй юм аа.

Эм 1: Юу гэж бодож байна?

Эр 1: Харин ээ.

Рэн: Хосууд шиг ингэж сугадалцаж алхахад ямар байдаг бол? Нэгэндээ хайртай гэдгээ ингэж ил тодоор харуулах хэрэг байдаг л юм байх даа? Тэнэг биш гэж үү? Найз залуутай болохоороо бүгд ингэдэг юм байх даа? Би лав ингэхгүй! Эдний хэн нь ч Канатагийн чигчий хуруунд ч хүрэхгүй. Юу вэ? Огтхон ч атаархахгүй байна.

Вакана: Яасан бэ?

Рэн: А-Аан, жаахан ам цангаад. Зөндөө алхсан юм чинь жаахан амрах уу даа? Энд өмнө нь Канататай ирж байсан.

Каната: Тавтай морил.

Рэн: Каната! Чи энд юу хийж байгаа юм?

Каната: Чиний харж байгаачлан цагийн ажилд орсон. Ажлын цаг болж байгаа болохоор яриагаа багасгая, Рэн. Юу захиалах вэ, хатагтай Сайонжи? Хүлээлгэчихлээ. Тухлан үйлчлүүлээрэй.

Вакана: Муу шүү. Үнэхээр муу. Миний уулзаж байсан царайлаг хөвгүүдээс нэгт орохоор юм.

Рэн: Өө, хэрэг алга. Ухаан санаа нь нэг тийшээ яваад өгч. Хөөе! Эргээд ир! Каната, цагийн ажил хэрэг байна уу? MFG-н шагналын мөнгө орж ирнэ шдээ. 9-р байрын шагналын мөнгө чинь дажгүй компанийн ажилтны жилийн орлого шүү дээ.

Каната: Шагналын мөнгөний талыг машины эзэн Огата ахад өгнө.

Рэн: Тийм үү?

Каната: Өдөр бүр юу ч хийхгүй байх нь хэцүү байна. Тэгээд ч би уралдаанаар мөнгө олъё гэж бодоогүй. Илүү хөлөөрөө газарт хөлөөрөө гишгэж өдөр бүр ажиллах нь дээр. Мөнгө хүсээгүй ээ. Энгийнээр л амьдарвал болох нь тэр.

Рэн: Чи ч хачин хүн шүү. Хүнд байхгүй авьяас заяасан атал...

Каната: Тийм зүйл байхгүй дээ. Энгийн аз жаргал хамгийн сайхан. Бага байхаас ээж минь ингэж хэлж өсгөсөн юм. Намайг ээжийн эрх хүүхэд гээд бодчихсон уу?

Рэн: Магадгүй ээ. За яадаг юм бэ? Эрэгтэй хүүхэд ээждээ эрх байдаг гэж нэг хүн хэлсэн байдаг юм.

Каната: Шалтгаангүй цохихоо боль л доо. Өвдөж байна. Нээрэн. Огата ах ч чамайг их хөөрхөн болж өсжээ гээд мэл гайхсан шүү.

Рэн: Огатаччи юу гэх нь яах вэ? Каната юу гэж боддог бол? Чиний нүдээр би хөөрхөн охин болов уу? Даанч айснаасаа болоод асууж чадахгүй нь дээ.

Каната: Шонаны далай эргээр үргэлж элээ нисэж байх юм.

Окуяма: MFG бол замын уралдаан. Хэлхээний хурдны зам дээр жолоодоход зориулагдсан амортизатор тус болохгүй. Дугуйн зууралт элэгдсэн ч замд явж давхиж чадах илүү уян хатан ажиллагаа хэрэгтэй. Тийм л хөл бий болгоно.

Огата: Харин тоормосны хувьд зорилго нь үр ашигтай тоормос биз?

Окуяма: Тэр ч тийм, гэхдээ урд талын роторууд бага зэрэг мурийсныг анзаарсан уу?

Огата: Айн? Тийм байгаагүй дээ.

Окуяма: Аягүй бол уралдаанд тэгсэн байх. Халуунд мурийсан хэрэг. Катагиригийн мундаг жолоодлогыг хөргөлт гүйцээгүй гэсэн үг. Тиймээс халуунд сайн тэсвэртэй хавчивч тавимаар байна. Урдаа 6 савтайг тавина. Тоормослох болон бат бөх чанарыг ихээхэн нэмэгдүүлнэ. Удаан тоормосоллоо ч дугуйны элэгдлийг багасгана. Катагиригийн уралдааны сүүлийн шатуудад хүчтэй зэвсэг болох би зээ. Хөдөлгүүрийг одоохондоо оролдохгүй гэхэд жаахан урам хугарсан харагдсан. Тэр нь MFG-н жинхэнэ чанарыг ойлгоогүй учраас тэр. Машиныг зөвхөн хөл нь л хүчтэй болгож чаддаг гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. Өмнө манай дэлгүүр ч гэсэн хөдөлгүүрээр оролдохгүйгээр хугацааг хэр нэмэгдүүлж болох тал дээр сорьж үзэж байсан. Би бол үүн дээр буулт хийхгүй. Аягүй бол чиний бодож байгаагаас илүү хурдтай машин гарч ирнэ.

Рэн: Ямар байна?

Каната: Их таалагдлаа.

Рэн: Тийм байгаа биз? Энэ газар ажисай цэцгээрээ алдартай. Удахгүй ажисай үзэсгэлэнтэйгээр дэлбээлнэ дээ. За байз... "ажисай" чинь англиар юу билээ?

Каната: Хайдранжиас.

Рэн: Гоё дуудлагатай юм аа.

Каната: Дэлбээлэхэд нь дахиад ирж үзмээр байна. Чамаас гуйх зүйл байна.

Рэн: Юу юм? Миний чадах зүйл бол юу ч байсан болно шүү.

Каната: За байз. Олигтой тайлбарлаж чадах үг олддоггүй. Зураг дээрх байршлыг олох нь миний гол зорилго гэдэг нь өөрчлөгдөхгүй ч зурагтай хамааралгүй газруудаар ч очиж үзмээр байна. Олон газраар алхаж үзмээр. Камакураг илүү мэдмээр байна.

Рэн: Тийм учиртай байжээ. Чиний хэлэх гэсэн санааг ойлголоо. Илүү бүхэлд нь хармаар байгаа байх нь ээ? Чи үнэхээр Камакурад дуртай болжээ. Ажил нь хүртэл энд. За, надад даалгачих. Камакурагийн өнцөг булан бүрээр аваачина аа. Нэлээн урт төсөл болно гэдэгт бэлтгэлтэй байгаарай.

Каната: Баярлалаа, Рэн.

Огата: Дуу намсгагч сольж байгаа юм уу?

Окуяма: Оролт болон янданг сайжруулна гэсэн байх аа? Шүүлтүүрийг солиод нэг их ялгаа гарахгүй. Оролт болон янданг бүхлээр нь солих хэрэгтэй. Хурдны тохируулагч суурилуулж байгаа учраас илүү хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Катагири шиг хязгаарт нь тултал нарийн гишгэдэг жолоочид энэ маш сайн нөхөр нь болно. Нөгөө талаараа бол эдгээр бүх нөхцөлгүй 86-р уралдааны үеэр харуулсан гүйцэтгэлд нь үнэндээ мэл гайхсан. Гоц гэгддэг байсан Фүживара Такуми. Түүний багшилсан энэ залуу хүү эргэлзээгүй Фүживараг хүртэл давах гоц жолооч.

Огата: Үхмээргүй байна! Авраач!

Эр 1: Дараагийн 11-р эргэлтэд: Суутан сэрсэн нь.

Back to episodes Go home