Doraemon 46-48

Дорэмон _EP46-48

ДОРЭМОН Episode 046_54A

 

Ирээдүйн хотод ганцаараа

 

Нобита:         Шизука усан сан руу явъя.

Шизука:         Манайх гэр бүлээрээ Хоккайдо руу явна.

Нобита:         Би усан сан ормоор байна.

Сунео:           Энэ зун манайх Хавай явна.

Нобита:         Би усан сан явна.

ЖаиАн:          Би сугалаа сугалаад Гуам руу аялалаар явах эрх хожсон.

Нобита:         Бүгд далайн эрэг эсвэл уул руу явах нь. Манайх л хол явахгүй үлдэх нь.

Нобита:         Тэднийг буцаж ирэхэд би сайрхахыг нь сонсох хэрэгтэй болох нь. Өөдгүй юм аа.

Нобита:         Дорэмонд нэг тийшээ аялъя гэж хэлдэг хэрэг ээ. Хөөе, Дорэмон !

Нобита:         Намайг хэн ч үзээгүй сайхан газарт аваачиж чадах уу? Сонирхолтой, шинэ газар.

Дорэмон:       Надад тийм зав алга! Би завгүй байна. Аймшигтай зүйл болоод байна.

Нобита:         Чи хаашаа яараа вэ?

Дорэмон:       Би ирээдүй рүү буцах ёстой.

Нобита:         Хүлээ л дээ, Дорэмон. Намайг нэг газар  руу аваад явчих л даа.

Дорэмон:       Би сонссон! Энүүгээр хүссэн газар руугаа яваарай.

Нобита:         Дорэмон? Тэр юунд яарсан юм бол оо?  Ирээдүйд ямар нэг юм болсон юм бол уу?  Сэвашигийн гэр хулгайд өртсөн ч юм уу. Тэрнээс ч муу юм бол уу? Түймэр гарсан юм бол уу... Эсвэл хүн төрөлхтний сүүлчйн өдөр...

Зүгээр л  миний төсөөлөл. Хахаха. Цаг хугацааны бүс ашиглаад тэнд очдог хэрэг ээ. Цаг хугацааны машинаар тэнд амархан очиж болох ч,  би Дорэмоны үед тэнд очиж байгаагүй.

Нобитагийнхны хаяг нь Токиогийн Нерима дахь Сусукигахарха гудамжны 2125.

Би ач хүү Севаши дээрээ очдог хэрэг ээ.

Хоккайдо, Хавай хоёр юу ч биш. Ирээдүйд хэн ч ялж чадахгүй.

Гайхуулах юм ихтэй болох нь дээ. За, явъя.

Туслаарай!  Би өндрөөс айдаг юм!

Нисдэг таваг уу? Хөөе, хүлээгээрэй. Намайг орхичихож байгаа юм уу?  Хүлээ л дээ... Хурд маань удааширчихлаа.

Хачин юм даа. Тийм өндрөөс уначихаад, огтхон ч гэмтсэнгүй. Намайг аюулгүй газардуулах ямар нэг аюулгүйн  арга хэмжээ байсан байх. 22-р зуун ч мөн дөө.

Ямар ч дуу чимээ алга. Машин ч, хүн ч алга. Энэ ямар гээч газар вэ?

Энд хүн байна уу? Зам асуух гэсэн юм.

Компьютерuter:      Тавтай морил.

Нобита:         Аа, би зам асуух гэсэн юм.

Компьютер:   Хүсч байгаа зүйлээ хэлнэ үү.

Нобита:         Нэрима хорооллын Сусугихара гудамж руу яаж очих вэ?

Компьютер:   Хэлээрэй.

Нобита:         Би зам асууж байна шдээ.

Компьютер:   Ямар нэг санал байхгүй бол надад дуутгачих.

Нобита:         Яаж байна аа? Хөөе, болиоч! Энэ юу вэ?

Компьютер:   Маш их баярлалаа.

Нобита:         Мөнгө төлдөггүй юм байх даа? Хаичн төхөөрөмж. Ядаж Дорэмонтой уулзах юмсан.  Энд л байх ёстой доо. Өршөөгөөрэй...

Компьютер:   Тавтай морил.

Нобита:         Эндхийг хариуцдаг хүн нь байна уу?

Компьютер:   Би бол эндхийг хариуцда компьютер.  Би таны хүссэн бүгдийг хийх болно. Та сууна уу...

I’ll make you anything you want.

Нобита:         Амттай байна шүү, гэхдээ л ганцаардаж байна.  Магадгүй 22-р зуунд Токиод хүмүүс амьдардаггүй юм бол уу... Үгүй л баймаар юм... Тэр юу вэ? Нэг юм хөдлөөд байна.

Амьд бас хөдөлдөг л юм байвал юу ч байсан байх вэ. Энэ юу вэ? Миний бие яачихав аа? Хөнгөн болчихож. Би өндөр үсэрч чадаж байна.  Агаар дээр байдаг цэцэрлэгт хүрээлэн.

Бүх зүйл нь автомат. Ийшээ явсан нь дээр байх. Энэ чинь...

Амьд юм байх шив? Сансараас уу? Үгүй ээ. Харийнхан. Бидэн рүү дайрахаар ирж.

Токиод хүн амьдрахаа больчихож. Тэд нар бүгдийг нь устгачихаж. Тэгээд л Дорэмон айсан байх нь. Мевашин хааччихав аа? Зугтчихав уу, эсвэл... Гэртээ харьж байгаад харвал...

Севаши:        Өвөө, та мөн үү?

Нобита:         Севаши!

Севаши:        Та энд юу хийж байгаа юм?

Нобита:         Ямар сайхан хэрэг вэ? Чамайг амьд байгаад баяртай байна. Би

хүмүүс бүгд устчихаж л гэж бодлоо.

Севаши:        Өвөө, таны зөв өө. Би л ганцаараа ммьд үлдсэн.

Нобита:         Намайг өвөө гэж дуудахаа боль.

Севаши:        Түрэмгийлэгчид бидэн рүү гэнэт халдсан. Бүх зүйл их хурдан болоод өнгөсөн. Тэдний туяанд өртсөн хүмүүс зүгээр л алга болчихсон. Нисдэг тавагнууд дэлхий дээр газардсан. Та бид хоёроос өөр амьд хүн байхгүй байх. Эцсээ хүртэл тэмцье.

Нобита:            Хүмүүсийн хувьд дэлхийн  төгсгөл ирлээ гэж үү? Итгэж чадахгүй               нь.

Севаши:        Тэд ирж байна. Өвөө, та ч сайн юм аа.

Нобита:         Өвөө гэж дуудахаа боль гэсэн шүү.

Севаши:        Аварга нисдэг тэргийг оносонгүй

Жамбо:          Севаши, тэд чамайг барьчихаа юу?

Севаши:        Жамбо, чи энд байжээ.

Жамбо:          Би сар руу аялчихаад ирж байна.

Нобита:         Би зүгээр байна. Юу ч мэдрэхгүй байна.

Жамбо:          Саран дээрх тогоонууд үнэхээр гайхалтай байлаа.

Севаши:        Тийм байх.

Жамбо:          Бүгд эргээд ирсэн.

Нобита:         Шизука, Сунео хоёр шиг харагдаж байна.

Шизука:         Би Ангараг руу аялсан.

Сунэo:           Би нарыг тойрч аялсан. Сайхан амралт байлаа.

Севаши:        Харьцагаая. Тэдний гайхуулахыг сонсох хүсэл алга.

Шизука:         Севашги, чи хаашаа аялсан бэ?

Жамбо:          Ийм зүйл асуух хэрэггүй.

Сунэo:           Бүгд аялалаар яваад тоглох хүн байхгүй болохоор 3ди бууддаг тошлоом тоглож байсан биз.

Нобита:         Тоглоом оо

Севаши:        Жинхэнээсээ тогловол илүү сонирхолтой биш гэж үү? Амралтын үеэр биднээс өөр хэн ч гэртээ үлдээгүй. Өвөө, зөв төлөвших хэрэгттэй шүү. Тэгэхгүй бол таны залгамжлагчид нөлөөлнө

Нобита:        Мэднэ ээ. Сэтэл хөдлөөд л. Тэр Дорэмон...  Нээрэн, Дормэмон хаана байна аа?

Севаши:        Дорэмон? Тэр үйлдвэр рүү явсан.

Док:                Битгий хөдлөөрэй.

Дорэмон:       Намайг гижигдээд байна шүү дээ.

Севаши:        Тэрний зарим хэсгүүд сайн ажиллахгүй байсан болохоор солиулахаар ирсэн юм.

Дорэмон:       Би том ажил хийчихлээ. Сайхан болчихлоо.

Нобита:         Чиний өмнөөс баяртай байна. Гэрт хэн ч ирээгүй байна. Дорэмон чамд нөгөөх чинь байхгүй гэж үү?

Дорэмон:       Юу тэр вэ? Бидэн рүү дайрч байна. Захирагч Нобита.

Нобита:         Юу? Ямар байна даа?

Дорэмон:       Сайн байна, захирагч аа

Ээж:               Нобита!

 

Төгсөв

************************

ДОРЭМОН Episode 046_54B

Цагийн хуваарь

 

Дорэмон:       Ингэж зүгээр хэвтэх чинь надад үргэлж хачирхалтай санагддаг. Юу бодож байга аюм?

Нобита:         Хийх зүйл маш их байна. Энийг хийх үү? Үүнийг  хийх үү? Юм бодохоор цаг хурдан өнгөрдөг юм. Тэгээд юу ч хийлгүй өнгөрчихсөн байдаг.

Дорэмон:       Цагаа дэмий үрж болохгүй! Алив.

Нобита:         Чамд надад үзүүлэх юм байгаа юм уу?

Дорэмон:       Цагийн хуваартай цаг.

Нобита:         Надад цаг үрэхгүй байхад туслах уу?

Дорэмон        Эхлээд цагийн хуваариа гаргах хэрэгтэй. Юуг хэдэн цагт хийхээ шийднэ. Тэгээд цагаа бичээд, юу хийхээ бичнэ. Хуваариа энэ цаасан дээр бичээрэй.

Нобита:         За.

Дорэмон:       Тэгээд ийш нь хийнэ.

Нобита:         Биччихвэл цаг миний өмнөөс бүгдийг нь хийчих үү?

Дорэмон:       Тэр юу ч хийхгүй ээ. Чи өөрөө бүгдийг нь хийнэ.

Нобита:         Нээрэн үү?  Хөгжилтэй биш байна.

Дорэмон:       Би наад залхуу занг чинь засна аа. Миний санаа зовоод байна.

Нобита:         За, ойлголоо доо. ойлголоо. Юу бичих вэ?

Дорэмон:       Юуны түрүүнд гэрийн даалгавар 2:30 –аас 6:30-ын хооронд.

Нобита:         Тэгвэл үхнэ шүү дээ. Гэрийн даалгавраа гучин минутанд хийнэ. Дараа нь, орой...

Дорэмон:       За, тэгвэл  3:00 хүртэл.

Нобита:         Тэгээд 3:00 цагаас амттан идэх цаг.

Дорэмон:       Тгээд угаалгын өрөө орно.

Нобита:         Тэгээд миний үздэг нэвтрүүлэг гурав хагасаас гардаг. Тэгээд бейсбол тоглоно.

Дорэмон:       Бичиж дуусаад энэ рүү хийгээрэй.

Нобита:         За. Юу болоо вэ?

Нобита:         Гацчихаад орохгүй байна.

Дорэмон:       Бүтэлгүй гэдэг нь. Босоогоор нь хий. Ингээд.

Цаг:                Одоо 2:29 минут болж байна.

Нобита:         Ажиллаж байна!

Цаг:                Хоёр цаг гучин минут. Гучин минут даалгавраа хийнэ.

Дорэмон:       За тэр. Цагийн хуваарь яг бичсэний дагуу явна.

Цаг:                Хичээлээ хийх цаг. Хурдлаарай. Хурдлаарай.

Дорэмон:       Хичээгээрэй, Нобита.  Чи хийж чадна аа!

Цаг:                Үгүй ээ. Хичээлээ хий.

Дорэмон:       Хуваарьтай цаг картан дээр бичсэнийг дагаж мөрдөнө.

Ээж:               Зууш идэх цаг боллоо.

Нобита Дорэмон:   Дораяаки. Амттай Дораяаки.

Дорэмон:       Баярлалаа.

Цаг:                Зууш идэх цаг болоогүй байна.

Нобита:         Сайн төхөөрөмж байна шүү. Ёстой амттай юм аа.

Дорэмон:       Болчихлоо.

Цаг:                9 үлдлээ.  Гэрийн даалгавраа хий.

Дорэмон:       Даалгавраа хийгээд дуусчихсан.

Цаг:                Цагийн хуваариа мөрдөх ёстой. Гэрийн даалгавраа хий.

Нобита:         Уучлаарай, би чинийхийг ч гэсэн идчихлээ.

Дорэмон:       Юу?

Нобита:         Үнэхээр уучлаарай.

Дорэмон:       Чи санаатайгаар идсэн.

Цаг:                Гэрийн даалгавар! Гэрийн даалгавар!

Дорэмон:       Чимээгүй!

Цаг:                Эхний хийх ажил...

Дорэмон:       Чимээгүй!

Нобита:         Уучлаарай.

Дорэмон:       Миний зуушийг идсэнийг чинь уучлахгүй дээ.

Цаг:                Хичээл хийх цаг дуусаагүй байна.

Дорэмон:       Намайг яагаад ингэж байгаа юм бэ?

Цаг:                Гурван цаг! Зууш идэх цаг.

Дорэмон:       Зууш үлдээгүй байна.

Цаг:                Юу ч байхгүй байсан ч ид. Хуваарийн дагуу ажиллах ёстой.

Дорэмон:       Ёстой тэнэг юм аа.

Цаг:                Цайгаа уу.

Дорэмон:       Миний цай дуусаагүй байна.

Цаг:                3:20. Угаалгын өрөөнд ор.

Дорэмон:       Угаалгын өрөө орох хэрэггүй байсан ч хуваариа дагах ёстой. Юу ч хийхгүй энд зогсох онцгүй юм аа.

Цаг:                Одоо, зурагт үзэх цаг.

Дорэмон:       Би зурагт үзмээргүй байна.

Ээж:               Зурагт эвдэрчихсэн юм биш үү?

Дорэмон:       Тэр хамаагүй ээ.

Ээж:               Нээрэн үү?

Цаг:                Дараа нь бейсбол тоглох цаг.

Дорэмон:       Ёох. Одоо л жаахан амаръя. Бороо орж байна.  За, бороотой байсан ч. Энд хэн ч алга. Би гэртээ харилаа.

Дорэмон:       Бороо орж байгаа ч гэсэн ганцаараа л тоглохоос. За за, ойлголоо.

Нобита:         Гэнэтхэн бороо орчихлоо. Шизука надтай шүхрээ хуваалцахыг зөвшөөрсөнд баярлалаа.

Шизука:         Дорэмон байна. Бороонд юу хийж байгаа юм бол?

Нобита:         Дорэмон бейсбол тоглох дуртай.

Дорэмон:       Яаж чадаж байна аа. Одоо хангалттай. 

Цаг:                Цагийн хуваарьт зугтана гэж бичээгүй! Цагийн хуваарийн дагуу ажиллах ёстой.

Дорэмон        Би болилоо гэж байна. Хаачдаг юм билээ? Гэртээ харихаар хөгжилтэй биш.

 Нобита:        Би ирлээ.

Ээж:               Чи яг амжиж ирлээ. Хөөе, Дорэмон хаачаа вэ?

Нобита:         Эргэж ирээгүй юм уу?

Нобита:         Үгүй ээ! Бейсбол тоглосоор байгаа юм бол уу?  

Аав:               Их ширүүн бороо орж байна..

Нобита:         Би явж тэрнийг хайя.

Сунео:           Сайн байна шүү. Шилдэг бүтээл байна.

Ээж:               Оройн хоолны цаг болж байна, мастер Суне.

Сунео:           За, ээж ээ.  Дорэмон.

Дорэмон        Би энд нуугдаж болох уу?

Цаг:                Надаас зугтаж чадахгүй шүү. Чамайг олоод цагийн хуваарийн дагуу ажиллах л болно... Нуугдсан ч гэсэн чамайг олох л болно. Заавал!

Дорэмон        Намайг дагаад ирсэн юм байх даа. Одоо яах вэ? Яах вэ? Яах вэ?

Сунео:           Чи! Энд юу хийж байгаа юм? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Цаг:                Энэ гараараа нуугдаж байгаа газрыг чинь олно доо. Ийшээ.

Сунео:           Юу болоод байна аа?

Цаг:                Ийшээ. Надаас зугтах чадахгүй!

Дорэмон        Туслаарай!

Цаг:                Зугтаж чадахгүй!

Нобита:         Дорэмон ирсэн үү?

Дорэмон        Тэр энэ хүртэл ирэхгүй.

Цаг;                Хулгана байсан байж.

Дорэмон        Аюулаас мултарлаа. Энэ чинь...? Хулгана?!

Цаг:                Зургаан цаг. Оройн хоолны цаг.

Дорэмон        Болчихлоо. Гэртээ харьж хоолоо иддэг хэрэг ээ.

Цаг:                Цагтаа амжихгүй. Яг одоо идэж эхлэх хэрэгтэй. Цаг баримтлах ёстой. Энд хоолоо ид.

Ээж:               Би туслах уу?

Цаг:                Оройн хоолны цаг. Хоолоо ид.

Дорэмон        Баярлалаа, тэгье ээ.

Сунео:           Миний стейкийг идчихлээ!

Цаг:                Ид!  Бүгдийг нь ид!  Цагийн хуваариа баримтлахын тулд хурдан ид.

Сунео:           Миний стейк....

Нобита:         Тэр цагийг дахиад хэзээ ч хэрэглэхгүй гэж амалъя.

 

THE END

*************************

DORAEMON Episode 047_56A

Суналжоу эм.

Дэкисуги:       Тэрнээс асуувал хамт явах байх аа.

ЖаиАн           Тэрнийг хүчээр ч хамаагүй аваад явна аа.

Сунео            Тэгвэл би тэрнийг явахгүй гэж бооцоо тавилаа.

ЖаиАн           Ялагдсан нь арван иен өгнө шүү.

Сунео            Мэднэ ээ. Нобита, гараад ир.

Ээж:               Нобита чи юу хийж байна? Найзууд чинв ирчихлээ. Хурдан гараад ир.

ЖаиАн           Нобита юу хийж байгаа юм бол? Нобита, усан сан руу явцагаая.

Нобита:         Явмаар л байна. Гэхдээ би хичээлээ хийж байна.

ЖаиАн           Нобита хичээл хийж байна аа?

Дэкисуги:       Тэгвэл бид дараа ирье дээ.

ЖаиАн           Намайг арван иенээ алдахыг хүсээ юу? Явъя.

Нобита:         Би явъя аа. Явъя. Гэхдээ түр хүлээж болох уу?

ЖаиАн           Тэгвэл явах нь ээ. Чи хэр удах юм?

Нобита:         Хоёроос гурван жил.

ЖаиАн           Надаар тоглохоо боль!

ЖаиАн           Өөдгүй хүүхэд!

Сунео            Та хоёр надад арван иений өртэй шүү.  Тэрнийг явахгүй гэж  мэдсэн юм аа. Сэлж чаддаггүй юм.

Дэкисуги:       Чиний зөв.

ЖаиАн           Чи хуурсан байна! Миний арван иенийг буцаагаад өг.

Нобита:         Хоёр гурван жилийн дараа сэлээд сурчих юмсан.

Дорэмон:       Юу хийж байгаа юм?

Нобита:         Хараад мэдэхгүй байна уу?

Дорэмон:       Жоом дуурайж байгаа юм уу?

Нобита:         Сэлэх дасгал хийж байна.

Дорэмон:       Тийм гэж үү? Тэгж харагдахгүй л байна даа. Усан санд дасгал хийхгүй яасан юм?

Нобита:         Сэлж чаддаг болчихоод явна аа.

Дорэмон:       Тэгвэл чи хэзээ ч сэлж сурахгүй.

Нобита:         Хм. тэгвэл би хэзээ ч сурахгүй юм байна.

Дорэмон:       Харамсалтай л юм. Тэгвэл эхлээд энийг уучих. Суналжуоу.

Нобита:         Энэ юу юм?

Дорэмон:       Энийг уучихвал хүссэн бүхнээ хийж чаддаг болно. Энэ өрөөг усан сан гэж төсөөл.

Нобита:         Энэ бол усан сан. Гүнзгий юм аа.  Би живж байна!  Туслаарай!

Дорэмон:       Усан сан яагаад ийм гүнзгий юм бэ? Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан усан сан байж ус нь гүехэн баймаар юм аа.

Нобита:         Аврагдчихлаа.

Дорэмон:       Яана даа.  Живэхгүй болохоор үргэлжлүүлээд бэлтгэлээ хий.

Нобита:         Сайхан байна шүү. Цэцэрлэг юм бол, энд хүүхдүүд тоглож байх ёстой доо. Уучлаарай, хөл дээр чинь гишгэчихлээ. Битгий уйлаарай. битгий уйл.

Дорэмон:       Яасан бэ?

Нобита:         Багш нь намайг гаргачихлаа.

Дорэмон:       Хэтрүүлж төсөөлөх хэрэггүй.

Нобита:         Гэхдээ, гоё шдээ.

Дорэмон:       Яагаад далайн эрэг рүү явж болохгүй гэж. Энэ бол далайн эрэг.

Нобита:         Далайн эрэг.

Дорэмон:       Энд далай давалгаалаад л...энд элс байна. Тэнд Тэнд далай байна.

Нобита:         Далайн давалгаа сонсогдож байна. Маш том далай байна.

Дорэмон:       Яг зөв.

Нобита:         Далайн эрэг дээр хүн их байна шүү.

Дорэмон:       Энд ямар ч хүн алга! Ганц ч хүн алга.

Нобита:         Элсээр цайз хийцэгээе.

Дорэмон:       Чи сэлэхээр ирсэн биз дээ?

Нобита:         Тийм л дээ.

Дорэмон:       Тэгвэл далай руу ор!

Нобита:         Том давалгаа ирж байна!

Дорэмон:       Ус нь гүехэн болохоор айх хэрэггүй. Давалгаа багатай газарт очъё. Яасан бэ?

Нобита:         Гүнзгий нүх байна.

Дорэмон:       Үнэхээр бүтэлгүй юм аа. Энэ хөвөгчийг ашигла. Энийг зүүчихвэл зүгээр.

Нобита:         Би ганцаараа байхаас айгаад байна. Суналжоу идээд надтай яв, Дорэмон.

Дорэмон:       Энэ танай гэр биз дээ? Чи ч бүтэлгүй юм аа. Далайд сэлцэгээе.

Нобита:         Улам гүнзгий болж байна.  Лусын дагина байна.

Дорэмон:       Лусын дагина биш ээ, алтан загас.

Ээж:               Би тийм хөөрхөн байна уу?

Дорэмон:       Далайд бүлтэн алтан загас байдгийг би мэдсэнгүй.

Ээж:               Бүтэн гэнэ ээ?

Нобита:         Ямар олон загас вэ.  

Дорэмон:       Наймаалж ч бас байна.

Тако:              Намайг наймаалж гэнэ ээ!

Дорэмон:       Соналжоу эм сайн үйлчилж байна шүү.

Нобита:         Би халимны нуруун дээр байна.

Эр:                 Буугаач!

Дорэмон:       Халим ус цацаж байна. Далай тайван байна шүү.

Нобита:         Эргүүлэг ирж байна.

Дорэмон:       Чи яагаад тэнэг юм бодоод байгаа юм бэ?

Шизука:         Нобита. Дорэмон.

Нобита:         Аврагдчихлаа.

Дорэмон:       Соналжоу эмч үйлчлэхээ больчихлоо.

Шизука:         Та нар зүгээр үү?  

Нобита:         Шизука.

Шизука:         Юу болоод байна аа?

Дорэмон:       Соналжоу эмийг уусны дараа бодож байгаа бүхэн чинь бодитой болдог юм.

Шизука:         Сонирхолтой юм аа.  Би ч гэсэн хамт тоглоё. Далай ч гоё юм аа. Сайхан байна шүү.

Дорэмон:       Хоёулаа ч гэсэн дахиад оролдоод үзье.

Нобита:         Би зүгээр ээ.

Дорэмон:       Энэнээс ав.

Шизука:         Хамтдаа сэлцэгээе.

Дорэмон:       Очилоо.

Нобита:         Дорэмон, би хөвөгчөө алга болчихож. Жаахан амраадахъя.

Дорэмон:       Найдваргүй гэдэг нь. Чамайг түлхээд өгье.

Нобита:         Болохгүй ээ! Туслаарай!

Дорэмон:       Бүх чадлаараа самардах юм бол өөрөө усанд сэлнэ гэсэн үг. Үгүй байх нь ээ.

Шизука:         Нобита, тэсдэг юм шүү.

Дорэмон:       Ямар ч найдвар алга.

Нобита:         Энэ байхад би айхгүй ээ. Дорэмон, энийгээ анхнаасаа л надад өгчихгүй.

Сунео            Ийм их хүнтэй байна гэж бодсонгүй.

ЖаиАн           Усан сан руу шал дэмий очилоо. Сэлж ч чадсангүй.

Дэкисуги:       Харин тийм.

ЖаиАн           Нобита сэлж байна.

Сунео            Шикука ч бас.

Нобита:         ЖаиАн! Сунео.

ЖаиАн           Надаа нэгийг.

Сунео:           Надад ч бас.

Дэкисуги:       Надад ч гэсэн.

3:                    Хурдан.

ЖаиАн           Би диваажинд байна. Яасан том юм бэ.

Сунео:           Диваажин.

Дэкисуги:       Шизука би халуун орны загас харлаа.

Шизука:         Тийм байна!

Дэкисуги:       Скляр загас байна. Номхон далай бас Энэтхэгийн далайд байдаг.

Шизука:         Хар даа Дорэмон, энэ загаснууд хөөрхөн биш гэж үү.

Дорэмон:       Хаана? Харх!

Сунео            Шүрэн хад.

Нобита:         Гайхалтай.

Шизука:         Би сувдан хясаа оллоо.

Нобита:         Тамхины хайрцаг.

Шизука:         Гоё юм аа.

Дорэмон:       Тэдэнтэй нэгдье. Би тэнд живсэн хөлгийг төсөөлж байна.

Нобита:         Бид нуусан эрдэнэс олох нь ээ. Хүн иддэг халим байвал яана аа?

Дорэмон:       Дэмий юм ярихаа боль. Хэлсэн байх аа.  Чи зүгээр нэг юм ч төсөөлж чадахгүй.  Эрэг дээр гарч, наранд шарцагаая.

Нобита:         Тэгсэн нь дээр байх. Тэнд нартай байгаа. Нуруу, гэдсээ наранд шардаг хэрэг ээ. Ёоёо. Зөөлхөн л дөө, аав аа.

Аав:               Яаж байгаад наранд түлэгдчихээ вэ?

 

Төгсөв.

*************************

 

DORAEMON Episode 047_56B

 

Хорвоогоор дүүрэн худалчид

Нобита:         Чи бэлэн үү?

Дорэмон:       Би бэлэн.

Нобита:         Өс санах хэрэггүй шүү.

Дорэмон:       Мэднэ ээ.

Нобита:         Ялчихлаа. Би зуун иений зайрмаг, чи тавин иений зайрмаг авна. 

Дорэмон:       За за, явж авцагаая.

Нобита:         Би аваад ирье.

Эмэгтэй:        Зуун иенийхээс нэг, тавин иенийхээс нэгийг.

Нобита:         Энэ 150иен.

Эмэгтэй:        Баярлалаа.

Нобита:         Зайрмагаа хайлахаас нь өмнө идэх хэрэгтэй.  Тийм ээ. Зайрмаг. Зайрмаг... Зайрмаг...

ЖаиАн:          Чи зайрмаг аваа юу?

Нобита:         Тийм биш ээ.

ЖаиАн:          Сайхан таарлаа.Би нэгийг авч болох уу?

Нобита:         Өөрөө аваад ид.

ЖаиАн:          Би дэлгүүр рүү алхмааргүй байна. Надад өгөхгүй юм биз дээ?

Нобита:         За за. Би зуун иенийхээс нэг, тавин иенийхээс нэгийг авсан. Алийг нь авах юм?

ЖаиАн:          Хямдханыг нь авъя. Энэ тавин иен.

Нобита:         За.

ЖаиАн:          За, баяртай.

Нобита:         Дахиад нэгийг авахаас.

ЖаиАн:          Хүлээгээрэй.

Нобита:         Яасан бэ?

ЖаиАн:          Зуун иенийхийг нь авъя.

Нобита:         Өө... Энэ.

ЖаиАн:          Баярлалаа.

Нобита:         Хүлээгээрэй.

ЖаиАн:          Гараа яагаад сунгаад байгаа юм?

Нобита:         Тавин иенээ өгөөч.

ЖаиАн:          Яагаад?

Нобита:         Яагаад аа? Чи надад тавин иен л өгсөн. Үлдсэн тавин иенийг нь өг!

ЖаиАн:          Чи тэнэг юм аа. Сайн сонс. Эхлээд би чамд тавин иен өгсөн.

Нобита:         Тийм.

ЖаиАн:          Тэгээд би тавин иений чинь зайрмагийг буцаагаад өгчихсөн. Тавин иен дээр тавин иен нэмбэл хэд болох вэ?

Нобита:         Яг зуун иен.

ЖаиАн:          За тэр.

Нобита:         Нээрэн тийм байна. Чамд уурласанд уучлаарай.

Жина:            Зүгээр ээ, үл ойлголцол гараагүй л бол боллоо.

Дорэмон:       Юу вэ? 150иентэй явчихаад яагаад тавин иений зайрмаг хоёрыг авчихсан юм?

Нобита:         Би ЖаиАнд зуун иенийхийг нь зарчихаад буцаж очоод дахинд нэгийг авчихсан.

Дорэмон:       150иениэр тавин иений хоёр зайрмаг авах хачин санагдахгүй байна уу?

Нобита:         Эхлээд хачин санагдсан л даа. Гэхдээ дараа нь сайн ойлгосон.

Нобита:         Эхлээд тэр надад тавин иен, өгсөн дараа нь 50иений зайрмагаа буцааж өгсөн.  50 + 50 = 100.  Би 100иениэ эргүүлээд авчихсан. Чи ойлгохгүй байгаа юм уу? Дорэмон, чи ухаантай биш юм аа. Хайлахаас нь өмнө идэцгээе.

Дорэмон:       Гэнэн гэдэг нь...Сайхан сэтгэлтэй... жаахан ухаантай байсан бол ч... Одоо ч шударга байх аргагүй болж. Буурцагны нухаш. Энийг идчихвэл хүнд амархан итгэхээ болино.  Юмыг сэжиглэж, бүгдийнх нь учрыг олдог болно.

Нобита:         Амттай байна шүү.  Наадах чинь юу вэ?

Дорэмон:       Буурцагны нухаш.  Идмээр байна уу?

Нобита:         Тэгье! Амттай байна.

Дорэмон:       Нүүрний хувирал нь өөрчлөгдөж байна.

Нобита:         Бодоод байсан чинь нэг л биш ээ.

Дорэмон:       Мэдсэн бол ашгүй дээ.

Нобита:         Намайг хуурсан байна!

Дорэмон:       Хүлээгээрэй. Чамайг хуурсан хүн бол ЖаиАн.

Нобита:         Тэр үү?

Дорэмон:       Тийм ээ, тэр.

Нобита:         Худлаа яриагүй биз?

Дорэмон:       Тууштай байна шүү. Очоод ЖаиАнаас асуу л даа.

Нобита:         Чи хуурсан юм биш биз, Дорэмон?

Дорэмон:       Над руу сэжигтэй харцаар харах хэрэггүй.

Сунео:           Аан, үнэн юм уу?

ЖаиАн:          Тийм ээ. Нобита бол тэнэг. Тэрнийг хуурах их амархан байсан.

Сунео:           Ийм амархан юманд хууртаж байдаг. Нобита ч мөн дөө.

Шизуко:         Тэгж болохгүй шдээ.

ЖаиАн:          Тоох хэрэггүй ээ.

Нобита:         Хүлээ!

ЖаиАн:          Мэдчихсэн юм байх даа.

Нобита:         ЖаиАн, чи намайг хуурна гэнэ ээ?

ЖаиАн:          Тоглоон юм аа. Уурлах хэрэггүй. Тавин иенийг чинь өгчихье.   

Нобита:         50 иен ээ?  100иен байх аа?

ЖаиАн:          Юу яриад байна аа? Би чамд 50иений өртэй.   

Нобита:         Би сайн бодож үзсэн. Сайн сонсож бай. Чи надад нэг ширхэг 50иен өгсөн.

ЖаиАн:          Тийм ээ.

Нобита:         Би чамд 50еэн, бас 100 иений зайрмаг өгсөн.

ЖаиАн:          Би 50иенийг нь буцааж өгсөн шд.

Нобита:         Эхний 50иен дээр нэмбэл нийлээд 100иен болно.  Тэгэхээр би юу ч аваагүйтэй адилхан.

ЖаиАн:          Юу?

Нобита:         Би чамд тавь бас зуун иений зайрмаг өгсөн. Нийлээд 150иен Чи надад 50иен л өгсөн. Тэгэхээр зөрүү нь 100иен болж байна. Хурдан миний мөнгийг өгөөдөх.

ЖаиАн:          Чи андуураад байна. Эхлээд тавин иен байсан байх аа? 50иениэр 50иений зайрмаг авс ан. Тэгэхээр  энэ...

Нобита:         Миний 100иенийг өг. Энэ удаа чамд хууртахгүй шүү. Хурдал.   

ЖаиАн:          Дуугүй бай.

Нобита:         Чи хичнээн хашгичсан ч би, бууж өгөхгүй. Би сайхан сэтгэлтэй гээд дахиад хууртана гэж байхгүй. Миний мөнгийг өг.

ЖаиАн:          Бүр уур хүргэчихлээ.

Нобита:         100иениэ авахаас нааш чамайг тавихгүй дээ, үхсэн ч хамаагүй.

ЖаиАн:          Намайг тавь.

Нобита:         Хулгайч! Миний 100иенийг  дээрэмдчихлээ! Нуугдах хэрэггүй. Би сайхан ааштай байхаа больсон гэж хэлсэн шүү.

ЖаиАн:          Гэнэтхэн яачихсан юм бол оо? Их сэжигч болчихсон байх чинь.

Нобита:         ЖаиАнтай уулзахаар ирлээ.

Ээж:               Такэши гэртээ байхгүй байна.

Нобита:         Худлаа хэлж байна. Тэрнийг нуух хэрэггүй.  

ЖаиАн:          Тэнэглэх хэрэггүй. Би чамд худлаа хэлж яах юм?   

Нобита:         Тэгвэл би өөрөө шалгана аа.

Ээж:               Хөөе, хүлээ. Тэрнийг гэртээ байхгүй гэж хэлсэн байх аа.

Нобита:         Гэртээ байгаа байх нь ээ. Тэгээд л надаар шалгуулахгүй байна.  ЖаиАн, чиний байгааг мэдэж байна шүү!

Сунео:           ЖаиАн тэнд байсан.

Нобита:         Өө, тийм үү. Чи намайг хуураагүй биз?

Сунео:           Юу?

Шизуко:         Миний мэддэг Нобита биш байна.

Нобита:         Мэднэ ээ. Чи ЖаиАн биз дээ? Дүрээ хувиргалаа гээд намайг хуурч чадахгүй шүү.

Сунео:           Туслаарай!

Шизуко:         Тэр дүрээ хувиргаагүй ээ. Тэрнийг тавиач дээ.

Нобита:         Шизука, би хууртахгүй шүү. Та  над ЖаиАныг надаас нуугаад байна.

Шизуко:         Үгүй ээ, тэгээгүй.

Нобита:         Чамайг харж байна шүү. Гараад ир ЖаиАн! Би та нарын юу хийгээд байгааг сайн мэдэж байна.

Дорэмон:       Юу?

Шизуко:         Үнэхээр аймшигтай. Дорэмон, тэрнийг зогсоох хэрэгтэй.

Дорэмон:       Тэрний сэжиглэл арай л хэтэрчихэж. Лаазанд Итгэл төрүүлдэг ундаа хийчихье.

Нобита:         Тэр муу ЖаиАн.

Дорэмон:       Нобита. Энийг уучих, тэгвэл дахинд хүмүүст итгэдэг болно.

Нобита:         Энийг ууж яах юм?

Дорэмон:       Тоох хэрэггүй ээ, зүгээр л уучих.

Нобита:         Одоо л хардаж эхэлж байна. Эдгэчихвэл дахиад хүмүүст хууртана гэсэн үг.

Дорэмон:       Тийм биш ээ.

Нобита:         Тэгнээ тэр. Та нар бүгдээрээ намайг хуурч, шоолохыг хүсч байгаа.   

Дорэмон:       Нобита, би чамайг хуурч яах юм?

Нобита:         Наадахаа чи өөрөө уу.  Үнэхээр үйлчилдэг юм байх даа? Харх.

Дорэмон:       Харх. Үгүй ээ.

Нобита:         Хаана байна? ЖаиАн.  Хаана байна? Ямар ч их шуугиантай юм. Машины дохио дуугараад байна, гэхдээ энэ төсөөлөл байх.

Самбар:        Засварын ажил. Орохыг хориглоно.

Нобита:         Худлаа ярихаа боль!

Дорэмон:       Хэрэггүй л тэглээ. Энийг уулгахгүй бол тэрний амьдрал балрах нь. Нобита. Энэ бол хортой, буурцагны чихэртэй шөл. Ууж болохгүй шүү.

Нобита:         Худалч.  Надад уулгахгүйн тулд тэгж байгаа биз дээ.

Дорэмон:       Болчихлоо. Ашгүй дээ.

Нобита:         Яасан бэ, Дорэмон?

Дорэмон:       100 иен байна.

Нобита:         Хаана?

Дорэмон:       Хуучин Нобита эргээд ирлээ.

Нобита:         Жүүсний бөглөө байна.

ЖаиАн:          Нобита намайг хайсаар л байгаа юм уу?

Шизуко:         Чамайг байхгүй гэж хэлсэн ч бидэнд итгэхгүй  байна лээ.

ЖаиАн:          Тэр ч бууж өгөхгүй нь дээ.

Шизуко:         Тэрнийг хуурах хэрэггүй байсан юм.

ЖаиАн:          За за, би мөнгийг нь буцааж өгнө өө. Тэгэхээс нааш салахгүй байх.

Шизуко:         Тэгсэн нь дээр шүү.

ЖаиАн:          Хм... Гэхдээ л би зуун иений өргүй баймаар юм.

Нобита:         ЖаиАн.

ЖаиАн:          Чамйаг хуурсанд уучлаарай. Гэхдээ би 50иенийг чинь л буцааж өгнө шүү.

Нобита:         Гэхдээ тэр...

ЖаиАн:          Эхлээд миний хэлэхийг сонс. Энэ 50иен жирийн нэг 50иен биш. Урд талын бичиг нь ардаа, арынх нь урдаа байгаа.

Нобита:         Нээрэн үү?

ЖаиАн:          Ховор эд шүү. Зуун иений оронд би чамд хайртай мөнгөө өглөө шүү.

Нобита:         Хөөх. Нээрэн үү? Баярлалаа, ЖаиАн. Ялчихлаа. Ялчихлаа. Энэ хорвоо дээр надаас өөр ийм ховор зоостой хүн байхгүй. Ура.

Дорэмон:       Нобита өөрөөрөө байсан нь дээр юм байна.

 

Төгсөв.

************************

DORAEMON Episode 048_57A

"Нобитагийн адал явдал"

 

Нобита:         Болчихлоо!

 

Дорэмон:       Амттай байлаа!

 

Ээж:               Би ч гэсэн болчихлоо.

 

Нобита:         Ээж ээ, би энэ хэрэггүй нэг удаагийн савхыг чинь авч болох уу?

Ээж:               Тэг ээ, тэг. Гэхдээ яах гэж?

Нобита:         Нэг юм хийнэ ээ.

Нобита:         Хөөх. Ийм олон болчихож... Дутаад л байна даа.

Дорэмон:       Юу хийж байгаа юм? Чи модон савхаар сал хийж, эзэнгүй арал руу явах гэж байгаа юм байна.

Нобита:         Би чадвараа шалгамаар байна. Би хүнгүй, юу ч байдаггүй газарт амьдармаар байна.

Дорэмон:       "Робинзон Крузо…?" Аанха, энийг уншсан байх нь. Адал явдал чамд тохирно гэж бодож байна. Би чамд хийлдэг сал өгье.

Нобита:         Үгүй ээ! Би өөрөө хийнэ! Би бүгдийг нь өөрөө хиймээр байна!

Дорэмон:       Сайхан л бодол байна... Гэхдээ сал барихын тулд нэг удаагийн савх цуглуулахад хэдэн арван жил шаардагдах вэ?

Нобита:         Аан... Тэгвэл чамаас хийлдэг сал л авахаас.

Дорэмон:       Энэ байна.

Нобита:         Аа...

Дорэмон:       Чамд талх ус хэрэг болно. Гар чийдэн, бас солих хувцас...

Нобита:         Тийм юм хэрэггүй ээ. Би ганцаараа амьдарч чадна. Надад ямар ч тусламж хэрэггүй.

Дорэмон:       Тэр хулсан сэнс минийх юмсан.

Нобита:         Сайхан байна шүү.  Хөөх. Нисдэг загас байна...

                       Хөөх...

Дорэмон:       Юу хийж байгаа бол?

 

                       I wonder how he's doing. Тэр байна.

Нобита:         Эзэнгүй арал хаана байна аа?  Ямар ч арал харагдахгүй байна.

                       Далайд үүрд байна гэвэл...

                       Энд ирдэггүй л байж.

Дорэмон:       Алив ээ, гучин миунт ч болоогүй байхад. Тэрнийг олчихлоо.

Нобита:         Туслаарай!

Дорэмон:       Энийг суурилуулчихвал автоматаар яваад арал дээр очино.

Нобита:         Аан… Тийм ээ...  Арал байна?! 

                       Тийм ээ, тийм. Арал, арал.

                       Хөөх. Эзэнгүй арал байна.

                       Тийм ээ. Энэ арал дээр ирсэн анхын хүн нь би байх.

                       За, аралтайгаа танилцъя.

                       Энэ бол миний арал. “Нобита арал” гэж нэр өгнө өө.

                       Амьд үлдэхийн тулд идэх юм хэрэгтэй.

                       Робинзон самар олж идсэн... Самар... Самар.

Энд самартай мод алга. Өлсөж байна. Би үхэх нь. Би өлсөөд байна.

Тэгээд л үүргэвчээ аваад яв гээд байхад. Энийг яаж тэрэнд өгөх   вэ?

Нобита:         Өлсөөд байна. Дахиад явж чадахгүй нь ээ. Ингээд бүх юм дууслаа. 

                       Аан? Энэ зүүд үү, төсөөлөл үү? Сайхан үнэр үнэртэж байна.

                       Самар байна. Тийм ээ.  Ю-Ю... Хөөх...

Дорэмон:       Арррр!

Нобита:         Азаар өвдсөнгүй шүү. Хаха... Азтай. Самарнууд нь унаад ирлээ.

                       Идэцгээе... Амттай юм аа. Талх шиг амттай юм байна. Өө, нөгөө алдартай талхны мод байх нь...

                       Хөөх...

                       Шүхэр. Шүхэр. Хэн нэг нь шүхэр аваад ирээч.

Дорэмон:       Өө…  Эзгүй арал дээр овоохой босгоод амьдрахаар шийдсэн юм бол уу...

Нобита:         Шүхэр. Шүхэр. Шүхэр.

 

Дорэмон:       Яана даа… Тэр доор л байгаа байх…

Нобита:         Хэн нэг нь шүхэр аваад ирээч...

                       Ааа... Хөөх...  Грр...  Агуй байна.

                       Яг цагаа оллоо. Энд амьдарч болох юм байна. Алив...

                       /Найтаана/

                       Бүр... шалба норчихлоо. Солих хувцас авчраагүй юмсан. Үгүй ээ. Ханиад хүрчихвэл, энд ганцаараа унтах болно доо.

Дорэмон:       Нобитагийн дотуур хувцас энд байх нь жаахан тийм л юм…Өөр арга алга даа.  Эртний жүжгийн хувцас ашиглахаас.

 

 Нобита:        Аан.... Том навчнууд... Олчихлоо. Ийм навч байж байдаг, сайн хэрэг байна шүү.

                       Одоо хүнс олчихсон, амьдрах газартай болчихсон, хувцастай ч болчихлоо. Төгс.

                       Цангаж байна, ус хэрэгтэй.

                       Борооны ус тосч авдаг байж... Цангаж үхэх нь ээ.

Дорэмон:       Чи ч хэцүү Робинзон юм даа.…

Нобита:         Цангаж байна. Хэн  нэг нь надад ус өгөөч! Булгийн ус байна. Ямар амттай юм бэ.

                       Ийм амттай байдаг гэж бодсонгүй шүү.

                       Минийх биш байна.

                       It's not mine. Хэн нэг нь надаас түрүүлээд энэ арал дээр ирчихсэн юм бол уу? Тэгвэл тэр хүн... Бурхан минь... Надад ч гэсэн тийм зүйл тохиолдвол... Хийлдэг салаа яалаа?

                       Алга болчихож. Үгүй ээ. Би буцаад явж чадахгүй нь.

                       Усан онгоц байна... Хүн байна уу? Туслаарай. Туслаарай. Хөөе... Хөөе. Хөөе. Туслаарай. Хөөе... Туслаарай.

                       Надад туслаач дээ.

Нобита:         ОДоо нар жаргаж байна. Удахгүй харанхуй болно. Тог ч байхгүй. Зурагт ч байхгүй. бас ор...

                       Надтай өөр хэн ч байхгүй. Робинзон олон жил өөрийнхөөсөө өөр хэний ч дууг сонсоогүй гэсэн. Одоо би яавал дээр вэ?  Гэртээ харимаар байна.

Дорэмон:       Яана даа. Яана.

Ээж:               Нобита. Ийм орой болтол хааччихдаг байна уу? Хоол хөрчихлөө.

Дорэмон:       Ээж ээ.

Ээж:               Өө, Дорэмон.

Нобита:         Ээж ээ...

Ээж:               Орой болчихоод байхад ийм газар юу хийж байгаа юм?

Нобита:         Ээж ээ.

Ээж:               Хө-хөөе. Яасан бэ?

Нобита:         Би-би дахиад таныг харахгүй нь гэж бодлоо.

Ээж:               Аан? ... Энийг ав... Нусаа нийчих...  

Нобита:         Тэгээд би агуйд амьдарч, булгийн ус уусан. Надаас өөр хүн байсан бол амьд үлдэж чадахгүй байсан. Талхны модонд байсан самрыг та нар идэж үзсэн  бол...

ЖаиАн:          Хөөх!

Шизука:         Нобита, чамайг ийм мундаг гэж бодсонгүй шүү.

Дорэмон:       Дураараа л бол.

 

Төгсөв.

********************  

DORAEMON Episode 048_57B

"Халаасны 2ди камер"

Ээж:               Үнэхээр залхаж байна. Дахиад л дүүрчихэж.  Энийг цэврлэж, хэрэггүй юмнуудыг нь хаях хэрэгтэй. Хөөе... Нобита...

Нобита:         Үгүй ээ! Муу шүү! Муу! Муу!

Дорэмон:       Юу болоо вэ? Чи цөхөрсөн харагдаж байна.

Нобита:         Үгүй ээ! Одоо яах вэ?! Ээж  ээ номнуудыг ариун цэврийн цаасаар сольчихъё гэж хэлнэ дээ.

Ээж:               Нобита! Тэр комик номнуудыг...

Нобита:         Хөөх! Гуйя, надад туслаач дээ.

Дорэмон:       З-за. За. Халаасны 2ди камер. 3ди обьектуудыг 2ди болгодог юм.

Нобита:         Дараа нь трайлбарлаарай, эхлээд номнуудыг хурдан.

Дорэмон:       Өө, за.

Ээж:               Нобита, ингээд байх юм бол би цэвэрлэгээ хийж дуусахгүй шүү. Хаана тавьсан бэ?

Нобита:         Аа? Юу?

Ээж:               Хмм... хачин л юм даа.

Нобита:         Аанха! Чи чадлаа!

Дорэмон:       Сайн байна, Нобита.

Нобита:         Ингэхэд чи тэр олон номыг хаана нуучихав аа?

Дорэмон:       Энд... Энд хадгалчихсан.

Нобита:         Хадгалсан.

Дорэмон:       Энэ камер 3ди эд зүйлсийг 2ди болгодог юм.

Нобита:         Тийм байх нь. Гэхдээ...  Ийм болчихвол би уншиж чадахгүй шдээ.

Дорэмон:       Санаа зоволтгүй. Их амархан...

Нобита:         Хөөх! Үнэхээр гайхалтай! Сайхан камер байна.

Ээж:               За... ингээд... болчихлоо. Хөөх. Хонин нүдэн цэцэг.  Нобита. Инээхээ болиод надад туслаадах.

Нобита:         За.

Ээж:               Алив ээ. Тоглохоо боль. Эднийг том хогийн саванд хийх хэрэгтэй байна.

Нобита:         Өө... би танд туслахаар ирлээ. Тусалдаг хэрэг ээ. Тусална. Хм... Зай эзлэхгүй болохоор сайхан юм аа. Тийм ээ, цэвэрлээд дуусчихлаа.

Ээж:               Хөөх. Чи бүгдийг нь хааш нь хийчихэв ээ?

Нобита:         Санаа зоволтгүй ээ. Би сайн хадгалчихсан. Хүссэн үедээ гаргаад ирж болно.

Ээж:               Аа??

Нобита:         Ийм сайхан камерыг бусадтай хуваалцаж чадахгүй нь харамсалтай. Олчихлоо. Юмаа хадгаах гэж зовж байгаа хүмүүст тусалж болох юм байна. Нэг нь арван иен.

Дорэмон:       Юу?! Тоглож байгаа байлгүй дээ. Тэгж болохгүй ээ. Чи үргэлж л... Би зөндөө мөнгөтэй болоод чамд дора бялуу авч өгнө өө. Над шиг олон комик номоо хадгалах гэж зовж байгаа хүн олон байх байгаа байх.

Хүү 2:             Алга болчихно гээд айгаад байан.

Нобита:         Зүгээр дээ. Би хадгалахад чинь тусална. Энэ бүгд нийлээд арван иен болно.    

Хүү 2:             Өө?!

Шизука:         Энэ... миний багадаа тоглодог байсан тоглоом.

Нобита:         Асуудалгүй! Хүмүүс ээ, дугаарлаарай.  бяслаг...

Хүү: 1:            Миний нохойг аялалд явсан хойгуур маань...

Нобита:         Болно оо! Хөөх. Би их олон хүнд тусалж байна.

ЖаиАн:          Хөөх... Нобита.

Нобита:         Хадаглах юм бол байгаа бол би хадгалж өгнө шүү. Нэг нь арван иений үнэтэй.

ЖаиАн:          Юу ч байсан болох уу?

Нобита:         Тийм ээ, ном, нохой, муур.

ЖаиАн:          Сайн байна. Надад нэг юм байна.

Нобита:         За. Тэгээд  юу хадгалуулмаар байна?  

ЖаиАн:          Хөөх...

ЖаиАны ээж:    Та-Кэ-Ши.

ЖаиАн:          Хурдлаарай, манай ээжийг хурдан хадгал.

Нобита:         Юу?!

ЖаиАн:          Түрхэн зуур л!

Нобита:         Үгүй ээ.

ЖаиАн:          Нобита!

ЖаиАны Ээж:   Та-Кэ-Ши. 

ЖаиАн:          Өө

Нобита:         Өө

Залуу эр A:    Яавал дээр вэ? Энэ хавьд машины зогсоол алга.

Залуу эр  B:   Нээрэн үү?

Залуу эр A:    Машинаа энд тавьж болохгүй.

Нобита:         Би арван иенээр шийдээд өгье.

Залуу эр:       Нээрэн үү! Гайхалтай. Ганцхан цаг.

Нобита:         Болно оо, эрхэм ээ!... За... Олон зүйл авчихлаа. Харин хаана хадгалах вэ? Өө, олчихлоо. Зургийн  цомогт хийчихье.  Би ч сайн ажиллалаа шүү.

Ээж:               Очилоо.

Зочин:            Сайн уу.

Ээж:               Сайн уу, уулзалгүй удсан байна шүү. Ор ор.

Зочин:            Баярлалаа.

Ээж:               Ийшээ ор ор. Би цай аваад ирье.

Зочин:            Зургийн цомог байна.

Ээж:               Аан?

Зочин:            Би үзэж болох уу?

Ээж:               Тийм ээ, гэхдээ... ичмээр л юм байгаа байх.

Зочин:            Аан…? Ямар хачин зурагнууд вэ.

Ээж:               Цай авчирлаа.

Зочин:            Тамако, энэ их хачин цомог байна шүү.

Ээж:               Аан? Хөөх. Энэ чинь юу вэ?  Өө... Өө... Бурхан минь.

Зочин:            Өө

Хоёр:             Юу…?! Юу вэ?

ЖаиАныЭэж:    Аа…? Би хаана байна аа?

Ээж:               Нобита! Нобита, энийгээ тайлбарлаад өг

Дорэмон:       Өө-өө.

Нобита:         Энэ ч муу шүү.

Ээж:               Нобита, наашаа хүрээд ир! Нобита.

Нобита:         Яг зөв. Өөрийнхөө зургийг аваад...

Ээж:               Нобита!

Дорэмон:       Чи хаана нуугдчихав?! Тэнд! Байхгүй байна.

Нобита:         Намайг барьж чадахгүй дээ.

Дорэмон:       Хааччихав аа? Өөрийнхөө зургийг авчихаж. Салхинд хийсээд явчихсан бол...

Нобита:         Тийм ээ! Яг л шувуу  шиг байна!

Дорэмон:       Бурхан минь, хэн нэг нь тэрэн дээр халуун ус асгахгүй л бол тэр хуучин хэвэндээ орж чадахгүй.

Нобита:         Хөөх! Шоргоолж шиг санагдаж байна. Сонирхолтой юм аа. Мэддэг хотоо өөр өнцөгөөс харж байна... Хөөх... Гррр... Буцаад хэвэндээ орох юмсан... буцаад...

Дорэмон:       Нобита! Нобита, чи хаана байна аа?! Нобита. Нобита. Нобита.

Нобита:         Үгүй ээ. Нар жаргаж байна... Ийм зурганд орчихсон болохоор намайг хэн ч анзаарахгүй... Хөөх, толгой эргэж байна. Хөөх...

Дорэмон:       Нобита! Тэнэмэл хүүхэд, Нобита! Нобита!

Нобита:         Дорэмон! Хөөе, Дорэмон.

Дорэмон:       Нобита

Нобита:         Үгүй ээ, тэр намайг анзаарахгүй яваад өглөө. Би үүрд ийм хэвээрээ үлдэх нь.

Drunken man: Би.. арай л... хэтрүүлээд уучихсан бололтой.

Нобита:         Аан?! Үгүй ээ... Зогс! ... Ингэж аврагдах гэж. Хөөх... Юу? Ю-хөөх... Зо-Зогс! Хөөх...

Дорэмон:       Нобита. Чи яаж буцаж хувираа вэ?

Нобита:         Надаас... асуух ч хэрэггүй. Би санахгүй байна.  

Дорэмон:       Заваан юмаа...

 

Төгсөв.

******************

 

                      

                      

                      

 

 

 

 

Back to episodes Go home