Нозоми: Ах аа! Гадуур чинь!
Эр 1: Яана гэнэ ээ?
Тэйлор: Ийм газарт дээд хурдаараа давхиж байна гэж үү? Үхэх гээ юу? Зэрэгцээд байж чадахгүй нь. Энэ газарт амиа гаргууд гаргамааргүй байна.
Эр 2: "Демо хувилбарын сүүдэр" гэж мэдэх үү?
Эр 3: MFG-н албан ёсны сайт дээр ордог замын заавар бичлэгүүдийг хэлж байна уу?
Эр 2: Тийм. Унаагаар болон дроны бичлэгийн холимог дүрснүүд байдаг. Бүх замыг нэг машинаар аягүй бол нэг жолооч туулдаг байх. Түрүү жилийн сүүлийн уралдаанд Беккенбаур гарч ирэх хүртэл бүх зайн рекордыг эзэмшиж байсан юм шиг байна лээ.
Эр 3: Тэр хэн юм бол? Үнэхээр сонирхол татаж байна!
Кэйсүкэ: Гэхдээ шалгаруулалтад демо хувилбараа төгс хуулбарлах шиг харагдсан. Харин уралдаанд өөрийн хэв маягт илүү сайнаар тохируулах шиг боллоо. Толгой сайтай хүү юм.
Хөтлөгч: 86 үхлийн бүсээс гарлаа. Охирадай U муруйг уян налархай гэгч нь тууллаа.
Кэйсүкэ: Миний таамаг зөв бол энэ 86-н жолоодлогод одоогоор ил болоогүй том сул тал байх учиртай. Тэр нь юу гэдгийг мэдэж байна уу, Кэнта?
Кэнто: Сул тал гэж ярьж байгаа бол... мэдэхгүй юм. Яг л урьдын Фүживараг харж байгаа мэт акробат хэв маягтай юм. Хэлээд өгөөч, захирал аа. Сонирхол татаад байна.
Кэйсүкэ: Өөрийнхөө толгойгоор жаахан сэтгэ л дээ. Тиймээс л чи сайжирдаггүй юм шүү дээ. Энэ байдлаараа байгаад байвал чамайг хэзээ ч үйлдвэр лүү буцаахгүй шүү.
Эр 1: Зөв хариулбал эд ангийн тасаг руу буцаах юм уу?
Кэйсүкэ: Шууд бол боломжгүй. Эд ангийн зах зээл хангалттай мөнгө эргэлддэггүй. Манай гол ашиг үл хөдлөхөөс орж ирдэг. Чи үл хөдлөх наймааны нүдтэй.
Эр 1: Хүнийг гангстер шиг хэлэхээ боль л доо, захирал аа.
Эр 3: Бурхны 15 мангас шиг машинуудаар давхиж байгаа атал
Эр 3: түрүү жил хүртэл демо дүрсний хугацааг хэн ч эвдээгүй байхдаа яах вэ дээ.
Эр 2: MFG-н ПР баг юу ч мэдэгдээгүй ч олон нийтийн замд уралдахад тохирсон дэлхийн түвшний жолооч хөлсөлсөн байх.
Эр 3: Гэхдээ хуучны машин байсан шүү дээ. Ердөө тавхан араатай.
Эр 2: Одоо бол зам дээр харагддаггүй машин даа. Юу гэдэг билээ?
Эр 3: За байз... ямар 7 ч билээ?
Бичиг: 300 км/цагийн нохой зодоон
Огата: Огата байна. За байз... Урд байгаа 3 дугаарт машин хүртэл...
Каната: Канатагаас Огата ахад. Манангаас гарсан учраас одоо тоолж өгөх шаардлагагүй.
Огата: Тийм гэж үү?
Каната: Уруу зам удахгүй дуусаж дугуй элэгдэж байгаа учраас төгсгөл рүү жаахан хэцүү л байна байх. Чадах зүйлээ хийнэ ээ. Болсон.
Хөтлөгч: 86-н хүчтэй дайралт үргэлжилсээр. Сектор 3-н гүйцэтгэл нь үнэхээр тодорч байна. Хамгийн урд 12 дугаартай Беккенбаур Тоносава халуун рашааны дүүргээр дайрч өнгөрлөө. Өөгүй цэвэр уралдааны менежмент харуулж байна. Германы уралдааны киборг аваргын салхи татуулан давхиж байна. Энэ уралдааны анхны уралдаанд ялах 99% магадлалтай гээд хэлчхэд болох болов уу. 13 секундийн хойно байгаа 1 дугаартай машин өрсөлдөгчгүйгээр 2-р байранд явж байна.
Когашива: Ишигамигаас түрүү жилийн эрч хүч мэдрэгдэхгүй байна.
Хөтлөгч: Порше хоорондын тулаанд бүрэн дүүрэн ялагдчихлаа л даа.
Когашива: Ишигамиг оролцуулаад бүх Бурхны 15 Беккенбаурыг хэрхэн унагаах талаар бодох байх.
Хөтлөгч: Энэ нь MFG-н энэ улирлын гол сэдэв болох биз ээ. За, 3-р байрын төлөөх групп. Гайхмаар юм болж байна. 9 дугаарт Айба бат нягт байна даа. 3-р байраа тогтоосоор байна.
Когашива: Айбаг аль нь вэ гэвэл адтай, огцом зантай гэж сэтгэгдэлтэй байсан. Довтлохдоо хүчтэй ч, хамгаалалтдаа бол сул гэх үү дээ. Энэ улиралд нэг л өөр байна. Сайжралт мэдрэгдэж байна.
Хөтлөгч: Юу түүнийг өөрчилсөн юм бол?
Айба: Дугаар Долоогийн үнсэлтийг хэнд ч өгөхгүй гэж мэд, тэнэгүүд ээ!
Хөтлөгч: 3-р байрын төлөөх групп Асахибаши гүүр лүү ирж байна. Эндээс хоёр зам бий. Ихэнх жолоочид илүү шугам сайтай гэдэг зүүн замыг сонгодог. Заримдаа баруун замд гүйцэгдэхгүйн давуу тал ч харагддаг. Хөөх, 2 дугаарт машин баруун замаар орлоо! Хаяакава голыг даваад зам дахин нэг болж нэгдэнэ. За, юу болох бол? Нягт байна шүү! Бараг шүргэлцэх дөхлөө! Нэлээн эрсдэлтэй байсан ч шалгах туг гарч ирээгүй байна. Акаба Кайто 5 дугаарт Сакамотог гүйцэж түрүүллээ!
Эр 3: Гайхалтай, Акаба!
Эр 2: Шүргэлцэх нь л гэж бодлоо! Хоёулаа асар үнэтэй машин шүү дээ!
Эр 1: Түрүүнийх яагаад шалгагддаггүй билээ? Шүүгчид руу уурлаач, бүүт ээ!
Эр 2: Оролдож л байна, гэхдээ туг гарч ирсэнгүй!
Эр 1: Тоглоод байна уу? Сохор юм уу? Би татаагүй бол мөргөлдөх байлаа!
Хөтлөгч: Дүрс 7-р байрын төлөө тэмцэлдэж буй 6 болон 3 дугаарт дээр ирлээ! Энэ хоёрыг харах зайд 86 хурдтай ирж байна! Тэднээс 4 секундийн зайтай явж байсан боловч аажмаар холдсоор байна! Үнэхээр л хүчин чадлын ялгааг давахад хэцүү байх нь ээ.
Когашива: Энэ хүртэл үнэхээр гайхалтай өгслөө. Ердөө 2 литрийн хөдөлгүүртэй шүү дээ.
Каната: Урд байгаа хоёр машин маш өндөр хүчин чадалтай. Хэчнээн дугуйгаа элэгдүүллээ гээд улам л холдоод явна. Одоогийн байрлалаа хадгалах менежмент рүү л шилжье. Уучлаарай, Огата ах.
Эр 2: Бүүтээс Жаксон руу. Сонсож байна уу? 86-с 4.7 секундийн ард байна. Зам тэгширсэн учраас түүний хурд унаж байна. Өрсөлдөөн сүүлийн урт шулуун замд болно. Манан доторх өшөөгөө авах цаг чинь шүү. 8-т эрэмбэлэгдсэн бахархлаа харуул!
Тэйлор: Хэлүүлэлтгүй тэгэх санаатай байна! 2 литрийн хөдөлгүүртэй машины ард дуусна ч гэж байхгүй шүү! Хэзээ ч үгүй!
Хөтлөгч: 3-р байрын төлөөх групп Камабоко шулуун зам руу давхин орлоо! Нэмэгдсээр байсан бухимдлаа илэрхийлэх мэт хаазан дээрээ гишгэж, энэхүү гурван мангас хурдалсаар байна! Эхний алхмыг 2 дугаарт машин хийлээ! 9-тэй зэрэгцлээ! Цаасан дээр энэ гурваас түүний V8 хос турбо хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй. Үнэхээр л хурдан юм!
Эр 1: Болоогүй. Хөдлөх арай эрт байна.
Айба: Муу новш чинь!
Хөтлөгч: 9 дугаарт 2 дугаарт машины араар гулсаж орлоо. Энэ мөчид гурван машины хурд 300 км/ц давжээ! Гайхалтай! 300 км/ц давсан гудамжны уралдаан! Сэйшо тойргийг туулчихвал тоормослох цэгт бараг очно! Гурван жолооч бүрэн тоормосоллоо! 9 дугаарт машин 2 дугаарттай тоормослохдоо зэрэгцэж ирлээ! Гурвуулаа нэгэн шугамд! За, гурван зэрэгцээ машины тэмцэл юу болох бол?
Эр 1: Үнэхээр л байдаг нэг тэнэг байж.
Эр 2: Хагацъя даа.
Айба: Долоогийн үнсэлт минийх!
Хөтлөгч: 9 дугаарт машин харамсалтайгаар байгаа алдлаа!
Рэн: MF Гоост.
Айба: MF Гоост.
Хөтлөгч: 9 дугаарт машин харамсалтайгаар байгаа алдлаа!
Эр 1: Ээ, баларсан юм!
Эр 2: "Камиказэ" буруу замаар орчихлоо!
Эр 1: Олны анхаарлыг баттай булааж л таарна!
Эр 3: Ийм болохоор л Айба хөгжөөж чаддаг юм!
Айба: Долоогийн үнсэлт... би муу тэнэг, тэнэг амьтан!
Хөтлөгч: Яаран замдаа эргэн орсон боловч 7 дугаарт Отанигийн ард орж, байрлалаа алдлаа.
Когашива: 9 дугаарт машинд тоормослоход өрсөлдөхүйц дугуй үлдээгүй байсан бололтой.
Хөтлөгч: Хичээгээрэй, Айба Шүн! Чи Одавара нутгийн баатар шүү! Энд төрөлх шулуун замаараа дээд хурдаараа давхина!
Эр 1: Уйтгартай юм, MFG. Надад бүрэн анхаарлаа төвлөрүүлэх өрсөлдөгч алга. Жинхэнэ хурдаа гаргах өрсөлдөгчгүй юм. Энэ жилийн бүх уралдаанд 1-р байранд ороод бүгдэд нь ялагдлын гашуун амт үлдээгээд Герман руугаа харина.
Хөтлөгч: Цоохор туг намирлаа! Михайл Беккенбаур түрүүллээ! 80 километрийн богинын уралдааныг өөрийн хүссэнээр эзэрхийлж харууллаа! Арын машинаасаа нэлээдгүй хол зайд тэргүүлж шинэ эриний үүрийн гэгээг харуулахад хангалттай гүйцэтгэл үзүүллээ. Тэгээд 1 дугаарт Ишигами. Акаба. Сакамото. Отана. Айба. Камер Зүүн Казамацүри рүү шилжлээ. 3 дугаар Ойши 6 дугаарт Янагидагийн урд явна! Харин тэдний ард 9-р байрын төлөөх хөдөлгөөн харагдаж эхэллээ! 8 дугаарт машин 86-г элдэн хөөж байна! Порше Каррера GTS нь дээд хурдаараа асар илүү давуу талтай. Хормын төдийд ч слипстрийм хийх санаа алга. Цэвэр хүчин чадлын ялгааг харуулах мэт гэнэт баруун талаас дарж орж ирлээ!
Тэйлор: Шүргэлцэв үү? Сүүлийн мөчид хамгийн дээд хэмжээнд чирэлт авах гэсэн арга уу? Чирэгдэх гэсэн машинаас Франц үнсэлт карьертаа анх удаа л авч байна.
Хөтлөгч: Агаарын нам даралтад 86 дугаарт машин 8 руу татагдаж байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ нь хоромхон зуур л үргэлжилж, 8 үргэлжлүүлэн хурдаа авсаар урдах агаарыг үл тоомсорлон явна! Гүүр давбал тоормослох цэгт ойртоно. Томоохон тэргүүлэлтэй яваа 8 дугаарт машин түрүүлж тоормосолно. 86 хоцорч тоормослоод зайгаа дор нь ойртууллаа!
Эр 1: Хөөе, энэ чинь...
Эр 2: Айба Шүний давталт.
Хөтлөгч: 19 настай залуу жолоодлогогүй түрэмгийллийг харуулж байна. Катагири Каната дан ганц гоёмсог жолооддоггүй бололтой. Дэлхийн №1 гэгддэг Поршегийн тоормостой халз үзэж байна! Амжих уу? Амжих болов уу? Амжлаа!
Тэйлор: Порше тоормосоор ялагдсан юм биш. Тактикийн алдаа гаргалаа. Сүүлийн ухасхийлтээр дугуйгаа ашиглаад дуусчихсан. Үүнтэй харьцуулахад тэр тоормослох сүүлийн өрсөлдөөнд хангалттай зууралт үлдээж. Энэ мангас өрсөлдөж чадах машинтай болбол юу болох бол? MFG-н хүчний тэнцвэр үндсээрээ өөрчлөгдөх байх.
Эр 1: Өнөөдрийн одод энэ хоёр! Баяр хүргэе!
Огата: 9-р байрын шагналын мөнгө нь 9 сая иен. Үүний тал нь л гэхэд 4 сая иен болно! Огата автомашины жилд олох орлогыг давчихлаа. Ердөө ганц өдөрт.
Каната: Айба сэнпай, 1-р байранд орсон хүн индэр дээр байхгүй байгаа нь юуных вэ?
Айба: Беккенбаур индрийн арга хэмжээг хаяад явчихдаг. Хүндлэхгүй байгаагаа харуулж буй хэрэг биз. Уур хүргэсэн жаал.
Каната: Тийм гэж үү?
Айба: Ишигами ах үргэлж Кёоког сонгодог. Акаба Кайто холих гээд байдаг ч өнөөдөр Бөгсөө гаргасан охиныг сонголоо. Хэн ч Долоог сонгоогүйд аврагдлаа шүү. Тэд бүгд билгийн нүдгүй нь яамай даа. Долоогийн ямар хөөрхнийг нь анзаарахгүй байх гэж.
Рэн: Заавал үнсэх ёстой юм байх даа? Энэ бас ажлын нэг хэсэг гэж үү? Муухай юм. Би Канатаг л үнсмээр байна.
Тэйлор: Уучлаарай. Түр холдчих уу? 8 дугаарт машины жолооч Жаксон Тэйлор.
Каната: Катагири Каната.
Тэйлор: Чи сайн жолооч байна. Ийм залуу гэж бодоогүй. Өнөөдөр ялагдлаа. Дараа хариуг чинь барина.
Нозоми: Тэйлор яачхаа вэ? Догь царайлж гэнэ. Би ч гэсэн мэнд мэддэг юм билүү? 16 дугаарт машины жолооч Китахара Нозоми. Санаж байгаа биз дээ? Өглөө ресторанд таарсан даа.
Каната: Мэдээж мартаагүй ээ.
Нозоми: Энэ удаад чамд бүрэн ялагдлаа. Хоёр удаа гүйцэж түрүүлсэн. Ихэнхдээ бол уурлах байсан ч чамд бол ялагдсанаа зөвшөөрье. Харилцан хүндлэлийн бэлгэ тэмдэг болгож тэврэлдчих үү?
Каната: Би тэврэлдэх дургүй л дээ.
Нозоми: Ойроос харсан үнэхээр царайлаг юм. Юунд нь ичдэг байна? Европын эрлийз биз дээ? Гоё үнэртэж байна.
Рэн: Энэ юун охин бэ? Холдооч! Канатагаас холд! Хүн нь дургүй байхад!
Хөтлөгч: MFG улирлын 1-р уралдаан Одавара уулын оргил ийнхүү дууслаа. Ялагч нь Штутгартын эрлэг, 12 дугаарт машины Михайл Беккенбаур. Түрүү жилийн аварга Ишигами Фүжин 2-р байранд. 3-р байранд Акаба Кайто орлоо. Гэхдээ хамгийн гайхалтай нь шинэ оролцогч атлаа 9-р байранд орсон 86 дугаарт машины жолооч Катагири Каната байлаа.
Когашива: Тийм шүү. Мөн энэ уралдаанд яагаад ч юм оролцоогүй дөрөвт эрэмбэлэгдсэн Саватари Коки дараа оролцвол бүр сонирхолтой болох биз ээ.
Хөтлөгч: Дараагийн уралдаан нь Ашиноко нуурын Ашиноко GT-д болно. 3-р уралдаан нь Пенинсула Маназүрүд. 4-р уралдаан Далайн хөвөөн хос замд. Сүүлийн уралдаан нь Агами Гоостод. Энэ улирлын MFG-г ч халуухан болгоно доо. Тайлбарлагчийн багт MFG-н амьд нэвтэрхий толь Танака Ёожи болон өнгө нэмэхээр ирсэн
Когашива: Когашива Кай байлаа.
Хөтлөгч: Дэлхий даяарх нийт 30 сая фенүүддээ үзсэнд тань баярлалаа. Одавара Японоос дахин уулзъя.
Эр 1: Болж байна, болж байна.
Огата: Ачааны машин аваад ирдэг хүмүүс ч сүрхий юм аа. Алив. Би хүргээд өгье. Чи хажууд суугаад амар.
Каната: Баярлалаа, Огата ах.
Айба: Хөөе, та хоёр. Дараад нь манай багийнхан таван цулын газар очно. Та хоёр ч гэсэн ир. Өнөөдрийн бухимдлаа хоол, архи, чимээгээр арилгах нь миний дүрэм байгаа юм. Би даана. Гоё өнгөрөөе.
Огата: Янзтай! Заавал очно!
Каната: Хөөх, таван цул!
Огата: Уучил, Каната. Би уух болохоор чи жолоодчих уу?
Каната: Тэг дээ. Би архинд тийм дуртай биш.
Эр 1: Дараагийн 10-р эргэлтэд: Шинэчлэл.
Back to episodes Go home