Хөтлөгч: Эцэст нь уралдааны сүүлчийн хэсэг рүү ойртож байна. Хар дармаар 874 метрийн урт уруу толгод! За ирлээ дээ! Сектор 3-т нэрээ гаргасан эрийн унаж буй тод улаан 86 GT! Энэ залуу Хаконэгийн уулаар уруудах үед татах хүчинд ивээгдэж ид шидийг бий болгодог билээ. Англид өссөн шинээр ирсэн жолооч. Катагири Каната давхилаа!
Каната: Урагшаа.
Бичиг: Чангаар дуудсан нь
Хөтлөгч: За, энд ч айхавтар зүйл болж байна даа. Хурдаа нэмж яваа 3-р байрын төлөө өрсөлдөгчид 2-р байрыг гүйцлээ. 9, 5, 2 дугаартай машинуудын хоорондох өрсөлдөөн.
Когашива: Ийм байдалд хавчуулсан Сакамотогийн хувьд хүндхэн болж ирлээ. Урд тал бүү хэл ар талдаа хүртэл анхаарахгүй бол болохгүй.
Эр 1: Арай ч 2 дугаартыг ингэж ахиад ирнэ гэж санасангүй. Нэг л урд гарах юм бол тийм амар гүйцэгдчих өрсөлдөгч биш. Ард байгаа Акаба урд оруулахгүй хаах тактик руу шилжихгүй бол. Новш, Айба! Хурдаа нэмж байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй шүү! Дугуйгаа зохицуулж мэддэггүй тэнэг уралдаанаас хол байсан нь дээр!
Хөтлөгч: Томоохон шинэчлэлт боллоо! Төвийн компьютер яагаад ч юм 86 дээр анхаарлын туг тавилаа! Урьд өмнө нь нэг ч ийм зүйл болж байгаагүй! Миний ой санамжид ганц ч ийм зүйл алга! Шалгаруулалтад бус уралдаанд шүү дээ! Когашива, юу болоод байна?
Когашива: Мэдэхгүй юм. Миний төсөөллийг давсан зүйл болоод байна. Дугуй нь зууралтаа алдана гэж байхгүй. Тийм зүйл физикийн хувьд боломжгүй.
Эм 1: Ах аа!
Какэрү: Хэлүүлэлтгүй мэдэж байна. Миний толинд хүртэл харагдаж байна. 1-р тойргийнхтой ижил зайд сектор 3 луу орсон байх учиртай даа. Яг юу болоод байна? Гүйцсэн цэг нь арай хурдан байна даа. Үхлийн бүсээс өмнө биднийг гүйцвэл Камабоко шулуун замд слипстрийм ашиглаад ч гүйцэх аргагүйд хүрнэ. Хиймээргүй байгаа ч хийхээс өөр аргагүй нь. Нозоми! Төлөвлөгөөг өөрчилье! Шугамаа өөрчлөөд түүнийг бүсэлье! Хаах байрлал!
Эм 1: Ойлголоо— Биднийг хөдлөхөөс урьтаад хөдөлчихлөө. Гүйцэхтэй зэрэгцээд хормын ч тээнэгэлзээгүй урд гарах гэж.
Какэрү: Новш. Бидний дунд орчхов уу? Гэхдээ хоёр машины хооронд хавчвал бидний хүслээр боллоо гэсэн үг. Эндээс зугтаах аргагүй. Сендвич байрлал руу оръё! Камабоко шулуун хүртэл түүнийг голдоо хийнэ шүү!
Эм 1: Мэдлээ, ах аа!
Огата: Яши-Кита ах дүүсийг гүйцсэний дараа туг алга боллоо. Энэ хоёр машины хооронд хавчуулагдах ч Канатагийн хувьд чанга даа. Лотусын авхаалжтай хаалтад толгойгоо даруулахын хажуугаар араас нь Альфа Ромео ширүүн дарамт учруулна. Жаахан л боломж гаргавал Альфагийн хамар бүрхээд авчихна. Ийм хулганын хавх шиг байрлалаас яах гэж байна даа, Каната?
Какэрү: Яасан ч дотогш оруулахгүй!
Каната: 18-н Лотус Эксижи маш сайн хааж байна. Дугуйгаа ачаалуулахгүй бол эндээс гарахааргүй шинжтэй. Фүживара багш хэлж байсан. "Хэчнээн давчуу харагдаж байсан ч гурван машин цуварч явах зай байгаа л бол туулан гарах боломжтой" гэж. Фүживара багшийнх шиг бурханлаг чадвар одоогийн надад үгүй ч энд гурав хагастай машины зай хангалттай байна. Дугуйгаа ахин дахин хороомооргүй байгаа учраас ганц оролдлогоор гүйцэтгэнэ.
Какэрү: Алга болчхов уу? 86 алга болчхов уу?
Эм 1: Ах аа! Гадуур чинь!
Какэрү: Яана гэнэ ээ?
Эм 1: Машин нь хажуу тийшээ шилжих мэт л. Ийм зүйл харж байсангүй.
Какэрү: Ийм байх учиргүй. Миний машин Лотус шүү дээ. Булангаар давхихад бусад үйлдвэрлэгчидтэй тэнцүү л байх учиртай. Энэ нь Колин Чопманы үеэс хөгжүүлж ирсэн өв шүү дээ. Тоёота 86-г аль ч талаараа илүүрхэх ёстой!
Хөтлөгч: Гараад ирлээ! 86 гараад ирлээ! Яши-Кита ах дүүсийн урд гараад ирлээ! Нүд ирмэхийн зуур л хийж орхилоо! "Цахилгаан шиг хурдан" гэдэг нь үүнийг л хэлдэг байх! Миний гарыг харсан сан бол яаж салгалж байгаад нь үзэгч та бүхний дургүй хүрэх байсан биз!
Когашива: Би ч гэсэн адилхан. Бие бүхэлдээ чичрэх шиг боллоо. 86-н дугуйг одоо болтол ийм зууралттай байна гэж төсөөлсөн ч үгүй. Машиныхаа сул талыг нөхөхийн тулд дугуйгаа нэлээн хорогдуулж байгаа гэж бодсон ч дэлхий хэр уудам гэдгийг харуулж байх шиг байна.
Хөтлөгч: Английн алдарт RDRS-н бий болгосон супер элит, Катагири Каната! Түүний чадварт хязгаар огт харагдахгүй юм!
Рэн: Хөтлөгч Танака ах Канатагийн талаар яриад байх шиг байна.
Кёоко: Түрүүний яриаг үргэлжлүүлэхэд. Одоо болтол болзож байгаагүй гэж үнэн үү? Ийм хөөрхөн юм чинь алдартай л байж таарна.
Рэн: Үгүй ээ, алдартай биш ээ.
Кёоко: Нээрэн гэж үү?
Рэн: Тийм. Хөвгүүд сэтгэлээ илчилсэн тохиолдол хэд хэд бий л дээ. Айчихдаг юм. Би өөрийн зан чанарт итгэлгүй л дээ. Айлын ганц болохоор дураараа, хувиа хичээсэн гэж эцэг эх маань байнга хэлдэг. Хүнтэй үерхвэл эцэстээ үзэн ядагдах вий гэж санаа зовоод явчихдаг.
Кёоко: Тийм үү? Чамайг сайн охин л гэж бодох юм. Гэхдээ тэр тусмаа хайр дурлалын тал дээр туршлагажсан нь дээр. Дурлахаараа охин хүүхэд том болдог юм. Хайр дурлалд хувиа хичээж болдоггүй. Нөгөө хүнийхээ сэтгэлийг бас бодолцох хэрэгтэй. Хайртай хүнээ анхаараад эхлэхээр байгалиасаа сурчихдаг юм. Хайр гэдэг дандаа жаргалтай байдаггүй. Шархлах үе ч олон бий. Гэхдээ шархлахаас айгаад байвал хүн өсөж сайжирдаггүй юм. Миний түвшний сайхан эмэгтэй болмоор байвал хайр дурлалын туршлагатай бол. Үүний тулд сайн залууг олоорой.
Рэн: Их урам зориг өглөө. Би байнга л энэ тал дээр хэтрүүлж бодчих гээд байдаг юм. Үнэндээ одоо надад сайн хүн бий л дээ. Кёоко сэнпай, цаашид ч бас хайр дурлалын тал дээр зөвлөлдөж болох уу?
Кёоко: Мэдээж болно оо. Хэзээ ч байсан хэлээрэй.
Хөтлөгч: Дүрс 3-р байрын төлөөх уралдаан руу шилжлээ.
Когашива: Эзгүй хотын үхлийн бүсэд ороод хур нь хорогджээ.
Хөтлөгч: Эрч хүчит Акаба Кайто хүртэл энэ бүсэд томоотой болжээ. Үзэгдэх орчин муутай, урт зам цөөнтэй, том талд нь гурван машин явж байна. Гүйцэж түрүүлэх боломж бараг байхгүй гээд хэлчхэд болно. Энэ мухардмал байдал сектор 3-н төгсгөл хүртэл үргэлжилнэ гэж бодож байна. Гүйцэхэд хамаг хурдаа шавхаж буй 86-н дрон сая машины урд талаас авсан дүрсийг авлаа. Катагири Каната 10 дугаарт машин Эмил Ханниненийг хараандаа авсан нь энэ уралдаанд анх удаагаа болж буй зүйл юм. Анхны уралдаандаа орж буй шинэ уралдагч шилдэг 10-т орохоор онилж байна!
Каната: МF Гоост.
Огата: МF Гоост.
Хөтлөгч: Сектор 3-н хамгийн хүнд бүс гарч ирж байна. Улаан машин сүүн цагаан үүлэн дунд алга болох үхлийн бүсэд орлоо!
Каната: Огата ах, гуйх зүйл байна.
Огата: Хэл! Юу ч байсан болно!
Каната: Надад манан доторх зам тод харагдаж байна.
Огата: Юу яриад байна аа?
Каната: Гэхдээ энд уралдах машин харагдахгүй байна. Урд байгаа машин хэдэн секундийн урд байгааг секунд тутамд хэлж өгөөч.
Огата: Ойлголоо. Ер учрыг нь ойлгоогүй ч гэсэн. Одоогоор 10 дугаартай машин урд чинь байна. 2.6 секундийн урд байна.
Каната: Ойлголоо.
Огата: Одоо 2 секунд. Иймэрхүү байхад болох уу? Болсон.
Каната: Яг энэ эрчээрээ хэлээд өгөөрэй.
Огата: Яг нэг секунд. Болсон!
Каната: Мэдлээ. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг.
Эр 1: Юу? Галзуу хүү вэ?
Хөтлөгч: Катагири Каната Ханнинэнийг гүйцлээ! 10 дугаартын арын гэрэл харагдах мөчид зэрэг ухасхийлээ! Цахилгаан мэт рефлексээрээ өчүүхэн жижиг зайд шумбан орлоо!
Когашива: Ийм хөдөлгөөнийг толгойдоо төлөвлөх аргагүй. Ердөө ганц хормын рефлекс, мэдрэмжийн хослолоор тэр хөдөллөө. Урт хугацаанд уралдаан үзэж байгаа ч иймэрхүү зүйл ганц ч хараагүй юм байна.
Какэрү: Какэрүгээс бүүт рүү. 86 хаана байгааг хэлээд аль.
Эр 2: Тэр талаар бодохгүй байсан нь дээр. Эргэн тойрондоо төвлөр. Үхлийн бүсэд байгаа шүү дээ.
Какэрү: Юу вэ? Тэгж хэлэхээр бүр л сонирхол татна шдээ.
Эр 2: Үнэхээр мэдмээр байгаа бол 86 10 дугаартыг гүйцээд 15 секундийн урд давхиж байна.
Какэрү: Тийм холдсон гэж үү? Толгойдоо юмтай юм байх даа? Ийм манан дотор юу хийгээд байна аа?
Огата: Огата байна. 8 дугаарт Порше 3.6 секундийн урд байна. Болсон!
Каната: Ойлголоо. Гүйцнэ ээ.
Огата: Галзуу хэрэг, Каната. Хэтэрхий галзуу. Миний 1.7 сая иен зарцуулсан 86... 20 саяыг эд ангид зарцуулсан Каррера GTS-тэй ойртох гэж байна! Порше чинь дэлхийн зэрэглэлийн спортын машин шүү дээ! Хэзээ ч олж авч чадахааргүй! Огата байна. 2 секундийн зайд байна. Болсон.
Каната: Мэдлээ!
Огата: Ингэж тоолуулж байгаа нь ямар учиртайг ойлгоод эхэллээ. Өөрийн байгаа байрлал, урд нь байгаа машины байрлалтай ямар харьцаатайг тогтоох гэсэн дата. Урдаа байгаа машиныг хаана гүйцэхээ толгой дотроо загварчилж, манан дотроос бай нь гарч ирэх мөчид хэдийн гүйцэх төлөвлөгөө бүрэлдсэн байна. Каната супер уралдаад байгаа нь жолоодох чадвар нь биш. Тархиных нь мэдээлэл боловсруулах чадвар нь бусад жолоочдоос тасархай байна.
Эр 3: Болгоомжтой, Жаксан! Ардаас чинь нэг машин гайхмаар хурдтай ирж байна!
Эр 1: Өршөөгөөрэй? Юу гэсэн бэ? Утгыг нь ойлгосонгүй.
Эр 3: Чиний араас асар хурдтайгаар 86 элдэн хөөж байна!
Эр 1: Юу яриад байна? Инээхээргүй онигоо вэ. Үхлийн бүсийн голд нь явж байхад!
Огата: Огата байна. Яг нэг секундийн өмнө. Болсон!
Каната: Мэдлээ. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг.
Эр 1: Ийм газарт дээд хурдаараа давхиж байна гэж үү? Үхэх гээ юу?
Хөтлөгч: 8 дугаарт машиныг 8 гүйцэх нь! Гэхдээ Тэйлор мөчөөгөө өгөхгүй нь! Манан үзэгдэх орчныг нь хаах зуур зэрэгцэн хурдалж байна! Аймшигтай юм! Үзэхийн төдийд л хөлс гарч байна! Аль аль нь эрүүл ухаангүй жолоодож байна! Амиа хайрлахгүй, MFG-н уралдагчид гэх нэрийг хүртэх айдасгүй жолоодлого мөн дөө! Аль нь ч бууж өгөхгүй нь! Энэ өрсөлдөөн юу болох вэ?
Эр 1: Зэрэгцээд байж чадахгүй нь. Энэ газарт амиа гаргууд гаргамааргүй байна.
Хөтлөгч: Тэйлор аажмаар хойшилж байна. 86 урд нь гарлаа! Эцэст нь 9-р байр! Эцэст нь 1 оронтой тоо руу орлоо!
Эр 2: Гайхалтай. Катагири Каната гайхалтай!
Хөтлөгч: Когашива, дуугүй байгаад байлгүй сэтгэгдлээ хэл л дээ!
Когашива: Уучлаарай. Одоо юу хэлэхээ мэдэхгүй л байна. Үзэж байгаа бид цочихоор явдал боллоо. Үзэгдэх орчин муутай бүсэд гурван булангаар нарийвчлалтай давхилаа. Тайлор ч мөн түрүү жилийн 8-р байрын чадвараа харуулсан ч түүний хязгаар энэ л хүрлээ. Катагиригийн нэг зүйл үндсэн сууриараа өөр байна. Ердөө миний дүгнэлт төдий ч гэлээ Катагири Канатагийн толгойд манангүй байх замыг тодоор төсөөлж чадаж байх шиг.
Хөтлөгч: Гэхдээ тэр анх удаа л уралдаж байгаа. MFG-н зам дээр анх удаа уралдаж байх ёстой.
Когашива: Тэр ч тийм л дээ. Бусдад байдаггүй ямарваа нэг онцгой цээжлэх чадвар байдаг байж магадгүй. Тэгээд тэр нь л Катагири Канатагийн ер бусын гүйцэтгэлийг бий болгоод байгаа онцгой ямар нэг тал болов уу.
Эр 3: Когашима хэтрүүлээд байх юм. Хэдий Фүживарагийн шавь байлаа гээд ингэтэл нь дэгсдүүлэх хэрэггүй. Гэхдээ шалгаруулалтад демо хувилбараа төгс хуулбарлах шиг харагдсан. Харин уралдаанд өөрийн хэв маягт илүү сайнаар тохируулах шиг боллоо. Толгой сайтай хүү юм.
Эр 1: Дараагийн 9-р эргэлтэд: 300 км/цагийн нохой зодоон.
Back to episodes Go home