MF Ghost (2023)_07

Хөтлөгч: 16, 18, 86 нар төлбөр авах цэг рүү ирж байна.

Когашива: Энэ гурван машины хооронд жинхэнэ оч асаж байна даа.

Хөтлөгч: За, уралдаан 2-р тойрог руу орлоо. Катагири Канатагаас дахин гэнэтийн эргэлт харах болов уу?

Рэн: Хичээгээрэй, Каната. Чамайг алдартай болохыг хүсэхгүй л байна. Мөрөөдөл чинь биелээсэй гэж хүсэж байна.

Эр 1: Гайхалтай!

Эм 1: Янзын өгзөгтэй юм аа.

Эм 2: Тийм.

Рэн: Баларсан! Анхаарлаа сулруулчихлаа!

Эр 1: Тэгвэл ажлаа дуусгасан Дугаар Долоогоос асуултаа асууя. Таны хамгийн дуртай жолооч хэн бэ?

Рэн: Ю-Юу, би Сахиусан тэнгэрт элссэн учраас жолоочдоос хүн танихгүй ээ.

Эр 1: Худалч. Нэгийг нь сайн мэдэх юм байж. Залж байна шүү. Тийм ээ, хань аа?

Эм 1: Өөрийн охиноо шалгаахаа болиоч.

Рэн: Танихгүй хүнээ дуртай гэж хэлж чадахгүй нь. Тиймээс энэ жил Сахиусан тэнгэрийн хувьд хичээнгүйлэн ажиллаж MFG-н талаар суралцмаар байна. Уучлаарай, одоо үүнээс илүүг хэлж чадахгүй нь. Болсон.

Эр 1: Жаахан цүндэрэ зантай юм. Дөнгөж элсээд буй шинэ нүүр царай Дугаар Долоо байлаа!

Хөтлөгч: Ингээд бүх 14 машин 2-р тойрог руугаа орлоо. Эндээс л доргиож эхэлнэ дээ, Когашима.

Когашива: Тийм шүү. Ихэнх жолоочид эхний тойрогт дугуйгаа гамнасан байгаа. Жил бүр Одавара уулын оргилын 2-р тойрогт уралдаан эрчээ авдаг.

Хөтлөгч: Нэг ч болов байраа ахиулах зорилготой мангас машинууд моторынхоо бүх хүчийг гаргана!

Бичиг: 4 дугаарт машины эр

Хөтлөгч: 8-р байранд яваа 2 дугаарт Акабагийн довтолгоо зогсохгүй нь ээ! Нэг байрны урд яваа 8 дугаарт Тайлорыг хараандаа авжээ!

Когашива: Гүйцэж түрүүлэх нь цаг хугацааны л асуудал байх. 450 морины чадалтай Каррера GTS-ээр 650 морины чадалтай Феррариг ардаа тийм удаан тогтооно гэж бодохгүй байна.

Акаба: Би чухал сэжүүрээс барьж авсан. Шалгаруулалтад мэдрэгчийн асуудлаас болоод жинхэнэ хурдасгуураа ашиглаж чадаагүй. Гэхдээ энэ нөхцөлд сектор 3-ийн хамгийн дээд хугацаагаа ахиулсан. MFG-н том нууц гарцаагүй үүнд л бий. Тийм биз, Рёо Такахаши?

Хөтлөгч: За, эндээс л эхэлнэ дээ! 2 дугаарт машин Жаксон Тэйлорын 8 дугаартыг гүйцэж түрүүллээ!

Тэйлор: Сайн юм. Би яаж ч чадахгүй нь. MFG-д ер бусын гэж боддог гурван жолооч бий. Нэг нь Беккенбаур. Тэр бол ондоо түвшнийх. Хоёр дахь нь чи, Акаба. Тэгээд гурав дахь нь... Яагаад ч юм энэ уралдаанд оролцоогүй, түрүү жилийн дөрөвт эрэмбэлэгдсэн өнөөх эр.

Эм 2: Айн? Хөөе, Ко. Тэр том дэлгэцээр гарч байгаа чинь MFG биз дээ? Хуучны бичлэгийн давталт уу?

Саватари: Үгүй, тэр шууд явж байгаа.

Эм 2: Айн? Яагаад? Оролцохгүй байж болж байгаа юм уу? Ко, энд байж болж байгаа юм уу?

Саватари: Бололгүй яах вэ. Өнөөдөр чиний төрсөн өдөр шүү дээ.

Эм 2: Айн? Гэхдээ уралдаанд орохгүй бол мөнгө олохгүй биз дээ?

Саватари: Тэр тухайд Сана зоволтгүй дээ. Би дөрөвт эрэмбэлэгдсэн. Түрүү жил хэр их мөнгө олсон гэж бодоо вэ?

Эм 2: Гэхдээ л би үргэлж зовних юм. Чи нас биед хүрсэн, царайлаг, бас алдартай. Дуугүй зогсож байсан ч охид хүрээд ирдэг болохоор зовних юм. Сахиусан тэнгэрүүд бүгд хөөрхөн, гоё биетэй.

Саватари: Сахиусан тэнгэрүүд чамтай харьцуулахад бүгд эмээ нар шүү дээ.

Эм 2: За боль доо. Би байдаг л нэг ахлах сургуулийн охин.

Саватари: Тийм биш. Байдаг л нэг биш. Чи онцгой шүү дээ. Учир нь 17-той шүү дээ. Арван долоо. Ямар аялгуутай сонсогддог гээч. Миний сүнсийг цөм рүү нь хүртэл салгалуулж орхидог тоо. Би зүрх сэтгэлээсээ хоёрхон зүйлд энэ ертөнцөд хайртай. Нэг нь 17 настай охидод унаж тусдаг "өөртөө", харин нөгөөх нь жолоо мушгихдаа хязгаарт нь тулгадаг өөр нэгэн "өөртөө". Хэтэрхий догь. Мөнгө үүнтэй харьцуулахад юу ч биш. Охидод бүгдийг нь үрээд дуусчихвал дахиад амиа эрсдэлд оруулаад олчихно. Төрсөн өдрийн бэлгийг чинь явж авъя. Хүссэнээ аваарай. Мөнгөнд санаа зоволтгүй.

Эм 2: Баярлалаа, Ко.

Эр 3: Дайръя, Ишигами! Сектор 1-т ардаа хийхгүй л бол боломж чинь—

Ишигами: Хэлүүлэлтгүй тэгэх санаатай байна. Дуугүй бай! Анхаарал сарниулаад байна! Энэ машины хөдөлгүүрийг би дийлдэшгүй гэдэгт итгэж байсан. MFG-д өрсөлддөг бүх машин дотроос цорын ганц минутад 9000 эргэдэг 500 морины чадалтай хөдөлгүүр. Харин одоо л хүчин мөхөстөж байгаа мэт санагдаж байна. Хангалтгүй нь. Түүнтэй өрсөлдөхөд ийм байсан ч хангалтгүй нь. Боломж алга. Ашиглаж болох боломж бараг алга!

Хөтлөгч: Сектор 1-т бүх хурдаа гаргавал 200 км/ц хүрэх хэд хэдэн цэгүүд байдаг. Дээд хурд нь 180 км/ц дронууд яаж гүйцдэг юм бэ гэж зарим үзэгчид асууж байж магадгүй. Тэнгэрт нисэх дронууд нь машинаас илүү хурдтай эргэж шулуун замд хоцорлоо ч булангаар гүйцэж чаддаг.

Айба: Муу шүү. Жаахан эвгүйтээд явчихлаа. Азын тэнгэр минь, намайг ивээгээч! Хайрт Долоогийн минь төлөө!

Огата: Огата байна. Сонсож байна уу, Каната?

Каната: Тод сонсогдож байна. Болсон.

Огата: Хэтэрхий хурдлаад байгаа юм биш биз? Дугуйнд чинь санаа зовчихлоо. Шалгаруулалтад эхний тойрогт дугуйн 80% нь элэгдсэн. Ижилхэн хурдаар явбал 2-р тойргийн талд дугуйн зууралт байхгүй болно шүү.

Каната: Асуудалгүй ээ, Огата ах. Дугуйн менежментийн сургалт академид орж байсан. Нэг удаагийн явалтаар давхиж эхэлснээс очих ёстой зай хүртэл дугуйн зууралт ашиглагдаж дуусах бэлтгэлийг зөндөө хийсэн. Хурдан ашиглаад дуусвал муу, ашиглахгүй дуусгавал бүр муу. Бүхнээ гаргах нь хамгийн сүүлийн уруудах хэсэгт. Надад хэнээс ч илүү энэ даалгаврыг гүйцэтгэх итгэл байна. Огата ахад одоо байгаагаас илүү байрыг эзэлж дуусгахаа харуулна гэж бодож байна. Болсон.

Огата: Баларсан. Шар үс босчихлоо. Ингэж хэлснийх нь дараа нулимс цийлгэнэчихлээ.

Хөтлөгч: 12 дугаарт Беккенбаур 1 дугаарт Ишигамийн дайралтыг халгаах ч үгүй нь. Тунгалаг цагаан Порше Кэйман түрүүлж асрамжийн газрыг дайран өнгөрлөө. Жинхэнэ түлхэц! Хэн ч энэ эрийг гүйцэж чадахгүй юм биш үү? Штутгартын эрлэг гэгддэг энэ залуу хоёр дараалж түрүүлсэн аваргыг унагахаар зорьж байна! 9 дугаарт машин гуравт, 5 дугаарт машин дөрөвт. Өөрийн 5-р байранд 7 дугаарт Отани. 6-р байрын төлөөх тулаан дээр ирлээ. 2 дугаарт машины ард 6 дугаарт машин зүүгдсээр байна! Акаба Кайто урд нь гарах болов уу? Энд хийх нь үү? 2 дугаарт машин амжилттай 6 дугаарт машиныг гүйцлээ! Ингээд 6-р байранд орлоо!

Эр 3: Новш. Өргөн бөгстэй машинаар давчуу хэсэгт мөлхсөөр байгаад... Арай эрчтэй байгаа юм биш үү, Акаба Кайто?

Хөтлөгч: Араас нь олноороо ирж байна. 8 дугаарт Тайлорын араас 3 дугаарт Ойши.

Ойши: Акаба? Акаба Кайто хаана байна?

Эр 1: 9 секундийн урд байна. Чамайг хоёр машин голдоо хийсэн байна. Битгий сандар, Дайго. Тайвшраад урдаа байгаа 8-г гүйцэхдээ л төвлөр.

Ойши: Новш. Яаж тайван байдаг юм? Машинаараа бараг ойролцоо атал яагаад сектор 1-т ингэтлээ холддог билээ?

Хөтлөгч: Яши-Кита ах дүүс эв найртай байрлалаа аван дүүлж байна. 6 орчим секундийн өмнө улаан машин өгсөж байна. Энэ уралдааны 15 машин дотроос хамгийн хүчин чадал муутай Тоёота 86 GT хүчин чадал шаардах хэсэгт машинуудаасаа улам л холдсоор байна.

Когашива: Катагири оролцогчийн хувьд их хүндхэн уралдаан болж байгаа байх. Гэхдээ машины сул тал нь жолоочийн гүйцэтгэлийг юу юунаас илүү тодотгодог гэдэг. Тэргүүлж байгаа Беккенбаур, улам дээшилж байгаа Акаба Кайтотой харьцуулахад бараг зэрэгцэх хэмжээний жолоодлогын чадварыг тэр харуулж байгаа.

Хөтлөгч: Тэгээд хамгийн сүүлийн байранд яваа 13 дугаарт сектор 2 луу орлоо.

Эр 2: Тайкан уулнаас нуурыг эрэг хүртэлх хоёрдугаар хагасын зам нэлээн бартаатай. Овон товонгоос нь болоод доргилт үүсгэдэг. Тоос шороо нь ч хэцүү. Хэтэрхий гишгэвэл удирдлагаа ч алдаж мэднэ. Ямар ч жолоочид энэ адилхан байх учиртай. Тийм атал яагаад вэ? Ганц тэр л ширүүнээр хурдаа нэмээд байгаа нь юуных вэ?

Каната: MF Гоост.

Огата: MF Гоост.

Хөтлөгч: Беккенбаур тэргүүнд хол тасархай түрүүнд явна. 1 дугаарт машин гүйцэхгүй нь. Аажмаар улам л холдсоор! Үүний ард байгаа группд хөдөлгөөн гарч эхэллээ. Өөгүй давхиж байсан 9 дугаартын хурд унаж байна. 5 дугаарт машины хооронд хожсон байсан зай бараг л үгүй болжээ.

Когашива: 9 дугаартаас жолоодлого алдаж байгаа нь харагдаж байна. Дугуй нь нимгэрсэн болов уу.

Айба: Новш. Урд дугуйнууд бодсоноос хурдан хорогдчихлоо. Тоормосоор энэ машины том биеийг удирдах гэж хэцүүдэж байна. Гэхдээ арын үрэлт асуудалгүй. Нарийн зам шүү дээ. Урдуураа оруулахгүй. Дугаар Долоогийн үнсэлтийг өгөхгүй гэж мэдээрэй, тэнэг ээ.

Эр 1: Бүүтээс Кайто руу. Сонсож байна уу? 9 дугаартын хурд жаахан хорогдоод 3-р байраа хадгалах гэж хичээж байна. Энэ маягаараа давхивал уралдааны төгсгөлд гүйцнэ шүү.

Акаба: Ойлголоо. Эхлээд урдаа байгаа AMG-г гүйцье. Түүний бөгсөн тал улам л томорч байгаа нь харагдаж байна.

Хөтлөгч: Дүрс солигдлоо. 16, 18, 86 гарч ирлээ.

Когашива: Энэ гурав уралдааны турш хамт явлаа шүү. "Яши-Кита ах дүүсийн эсрэг Катагири Каната" гэж хэлж болохоор ч энэ гурвын машин тэнцүү түвшнийх гэсэн үг биш. 86 урдаа байгаа машинуудтай зүүгдэж байгаа юм шиг л байна. Хөөгдөж байгаа Яшио, Китахарад их зүдэргээтэй байгаа байх. Зугтаад зугтаад сүүдэр шиг дагаад байгаа болохоор.

Хөтлөгч: Яшио Какэрү: 22 настай. Китахара Нозоми: 20 настай. Катагири Каната: 19 настай. Залуу, авьяастай, бардам жолоочид ширүүнээр мөргөлдөж байна. Хамгийн сүүлд инээх нь хэн байх вэ?

Эр 2: Төвлөрлөө алдаж болохгүй, Нозоми. Булан бүрээр маш хянуур явна шүү! Бяцхан алдаанууд нэмэгдэж явсаар дугуйн хорогдол үүсгэнэ!

Эм 1: Мэдэж байгаа. Ах та ардаа хэт санаа зовоод байгаа юм биш үү? Би таны бодож байгаа шиг зөөлөн биш шүү. Тэсэж тэсэж хадгалсан хором бүр хамгийн санаанд оромгүй мөчид том давуу тал олгоно. Уралдаан гэдэг тийм л зүйл.

Хөтлөгч: Жолоочид эцсийн тойргийн 2-р хагаст орохдоо 1-р замын хамгийн өндөр цэгийн ойролцоо ирлээ. Энд бүгдийнх нь дугуй тогтмол элэгдэж байх учиртай.

Рэн: Я-Яасан бэ, Кёоко сэнпай?

Кёоко: Юу гэмээр юм. Чамайг ямар туранхайг үзэх гээд эмэгтэй би хүртэл хүрч үзмээр бэлхүүстэй юм аа.

Рэн: Тийм биш шүү дээ. Та ч гэсэн нарийн бэлхүүстэй л юм байна шүү дээ.

Кёоко: Ажлын үеэр гэдсээ хүчээр татчихдаг юм аа. Заль хэрэглэж байгаа юм. Чи спортоор хичээллэдэг байсан уу?

Рэн: Дундаас ахлах сургуулийн 1-р анги хүртлээ гүйлтээр хичээллэж байсан.

Кёоко: Тийм л байх. Хөлийн булчин яг гоё таарсан хэмжээнд хөгжжээ гэж бодож байсан юм. Ахлах сургуулийн 2-р анги гэхээр одоо 17-той юу?

Рэн: Тийм.

Кёоко: 17 юм бий? Гоё юм аа. Хамгийн залуу сахиусан тэнгэр байх нь. Чи найз залуутай юу?

Рэн: Үгүй ээ, байхгүй. Өдийг хүртэл ганц ч болзож байгаагүй. Харин та найз залуутай юу? Байгаа байлгүй дээ.

Кёоко: Одоогоор байхгүй ээ. Сонирхдог залуу бол бий шүү. Хоёр жилийн турш өнчин хайр л яваа болохоос.

Рэн: Гайхмаар юм.

Кёоко: Тийм байгаа биз? Би тэгж харагддаггүй байж болох ч эрчүүдийн тал дээр их хуучинсаг үзэлтэй.

Хөтлөгч: 8-р байрын төлөө 9 дугаартай Тэйлор, 3 дугаартай Ойши нар үзэлцсээр.

Ойши: Садаа болоод байх юм, холдооч дээ! Ламбо ийм удаан Поршегийн бөгсөнд наалдаж явна гэж байхгүй! 1-р замын хамгийн өндөр цэгийн дараах богино шулуунд л хөдөлье. 5.2 литрийн V10 хөдөлгүүрийг мэдрүүлнэ!

Огата: Эхний хагаст гүйцсэн хоёроос дахиад холдоод эхэллээ. Сектор 2-н арын хагасын цохио нэлээн өгсүүр. Уралдааны машинд хүчин чадал хэрэгтэйг ойлгуулдаг хэсэг. Тэнцвэр чухал гэгддэг ч морины хүчин чадал том үзүүлэлт нь. Үүний зовлонг үзэж байгаа надаас илүү давхиж байгаа Каната хэд дахин ихээр мэдэрч байх учиртай. Хүчин чадал. Бидэнд хүчин чадал л хэрэгтэй байна!

Хөтлөгч: Тэргүүлж буй машин сая 1-р замын хамгийн өндөрлөг цэгээр явж өнгөрлөө. Мангас машинуудыг дунд хөдөлгүүртэй Порше ардаа орхисоор. Үүний зүрхэнд байрласан хөдөлгүүр нь ердөө 2.5 литрийн багтаамжаас хэтрэхгүй. Харин энэхүү жолоог барьж байгаа нь гоц Михайл Беккенбаур билээ. 2-р байранд 1 дугаартай Ишигами явна. Ардаа байгаа машинууд хэр зайтайг тооцоолж, давхиж байх шиг. Үүний ард 3-р байрын төлөөх групп. 9 дугаартай Айба, 5 дугаарт Сакамото. Хоёул 4 дугуй хөтлөгчтэй ч 5 дугаарт дунд хөдөлгүүртэйгээрээ дутуудаж байна. Гүйцэхийн ирмэг дээр ирэвч гүйцэхгүй. Булангаар явахдаа Ниссан GTR хурдаа авсаар байна! Байрлалаа хэр сайн хадгалж чадах бол? Харц салгахын аргагүй нь ээ! Харин араас нь 5-р байрын төлөөх групп. Пээ, Феррари гишгэж өгч байна! Аймшигтай Акаба Кайто! Уралдаанд ийм л хүчтэйгээ харуулдаг! Гэнэт 5-р байр луу дээшиллээ! Энэ эрд шалгаруулалтын байр огт хамаагүй!

Когашива: Акаба ч давшиж өгч байна шүү. Ийм болсон байхад гүйцэх арга алга. 3-р байрын группийг гүйцэх нь цаг хугацааны асуудал биз ээ.

Хөтлөгч: 7-р байрын Янагида ирж байна. Харин түүний ард 8-р байрын төлөөх 8 дугаарт Тэйлор, 3 дугаарт Ойши нар. Энд 3 дугаарт машин орох нь ээ! Шүргэлцэхэд ойрхон эрсдэлтэй солилцоо байна даа! Энд урд нь орж чадах болов уу? 3 дугаарт 8 дугаартыг ардаа орхин одлоо! Цоройх морины тэмдэгттэй дахин ойртуулж чадах болов уу? Хувь тавилангийн өрсөлдөгчөө хөөж ноцох бух туурайгаараа газар сийчиж байна! Эхний хагаст чимээгүй байсан Италийн энэ хоёр загвар энд ирээд Германы хүчит загварыг нураах гэж байна! Эцэст нь уралдааны сүүлчийн хэсэг рүү ойртож байна. Дугуй элэгдэх тусам тулаан улам л хэцүү болж ирнэ. Хормын сэрэмж алдахыг зөвшөөрдөггүй Хаконэ уулсын уруу зам. Хар дармаар 874 метрийн урт уруу толгод! За ирлээ дээ! Сектор 3-т нэрээ гаргасан эрийн унаж буй тод улаан 86 GT! Энэ залуу Хаконэгийн уулаар уруудах үед татах хүчинд ивээгдэж ид шидийг бий болгодог билээ. Англид өссөн шинээр ирсэн жолооч. Катагири Каната давхилаа!

Каната: Урагшаа.

Эр 1: Дараагийн 8-р эргэлтэд: Чангаар дуудсан нь.

Back to episodes Go home