Тайлбарлагч: Тэгтэл миний судалгаанд нэгэн гэнэтийн зүйл гарч ирсэн. Учир нь Донингтоны академид нэгэн Япон зааварлагч ажиллаж байжээ. Түүний нэр бол... Такуми Фүживара.
Когашива: Фүживара Такуми гэсэн үү? Наадах чинь үнэн үү?
Тайлбарлагч: Тийм. Энэ нэрийг сонсоод учир нь ойлгогдсон. "Золгүй раллич" тэр байхаас зайлахгүй.
Бичиг: Золгүй раллич
Какэрү: Шалгаруулалтын үеэр үхлийн бүсэд тэр чөтгөр шиг л хүмүүсийг ардаа орхисон. Үзэгдэх орчингүй байхад анхаарлын туг тасралтгүй түүн дээр байсан. Үнэнээсээ айсан шүү. Беккенбаур хүртэл тийм галзуу биш. Энд араас гэтээд ирнэ гэж хүлээж байсан ч анир чимээгүй Нозомигийн хойно явж байна. Зугуухан давхиж байна. Дугуйгаа ажиглаж байгаа юм болов уу? Тийм бол бодсоноос ухаалаг юм. Их ч туршлагатай байх.
Каната: Уралдаан цаашаа урт хэвээр байгаа. Үүний дээр энэ бүс эрсдэл ихтэй. Гүйцэж байгаад нь биш, гүйцэгдэж байгаад нь. Үсээ хоёр боосон хөөрхөн охиныг цочоомооргүй байна.
Когашива: Фүживара бид хоёр их төвөгтэй түүхтэй хүмүүс. Өрсөлддөг байсан гэх үү дээ.
Тайлбарлагч: Тийм үү?
Когашива: Тийм. Уралдагчдын хувьд өрсөлддөг байсан ч найзууд байлаа.
Тайлбарлагч: Фүживара Такуми нь Гүнма мужийн Шибүкавагийн уугуул. 20 настайдаа Британийн раллигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бие даан явсан. Хайрган зам дээр сул талтай байсан ч бетонон замд дийлдэшгүй байсан ба 3 дахь жилдээ Английн аваргын цомыг хүртжээ.
Когашива: Түүн шиг сонсогдож байна.
Тайлбарлагч: Гайхмаар хурднаас нь болж фенүүд нь "Японы нисдэг эр" гэдэг хоч өгсөн байдаг.
Когашива: Англи хошигнол мөн дөө.
Тайлбарлагч: Тэгээд WRC-д хэд хэдэн удаа оролцохоор очсон. Тэр болтол бүх зүйл сайн байж. Ажлын машины сорилын үеэр кардан голын гэмтэл гарч машин нь жалганд унаж, ноцтой бэртжээ. Удаан хугацаанд эмнэлэгт хэвтэж, нөхөн сэргээх эмчилгээний дараа уралдаанаас зодог тайлсан. Үүний дараагаар таньдаг хүмүүс нь хүртэл яасныг нь мэдэхгүйгээр сураггүй болсон байдаг. Үүнээс хойш 10 жил өнгөрч ийм байдлаар түүний нэрийг дахин дурдах юм гэж би бодож ч байсангүй. Раллич Фүживара яагаад уралдааны сургуульд багшилж байсанд асуулт тавимаар байгаа ч...
Когашива: Үгүй ээ, ижилхэн гэж бодож байна. Нийтийн зам дээр ч бай, формулагийн зам дээр бай машин жолоодлогын үндэс нь хүндийн төвийн удирдлага байдаг.
Тайлбарлагч: Тийм бий. Тэрхүү золгүй гоц авьяаст Фүживара Такуми, Катагири Каната нар багш шавийн барилдлагатай. Бодохын төдийд л догдолж байгаа биз?
Когашива: Одоо энэ уралдаан ч яах вэ. Баяртай байна. Одоо тэр сайн сууж байгаа бол... Тэр нь хангалттай.
Тайлбарлагч: За, байдал өөрчлөгджээ. Тэргүүлэгчид үхлийн бүсээс гарсан бололтой. Гунигт түүхийг хийсгэх мэт халуун тулааныг үзэцгээе!
Ишигами: Зүгээр ээ. Байнгынх шигээ шугамаараа явах ажлыг машинаараа хийлгэхэд болно. Арын хөдөлгүүртэй загвар нь дундын хөдөлгүүртэй загвартай харьцуулахад нэг давуу талтай нь тоормос юм. Машины хамгийн хүнд хэсэг болох хөдөлгүүр нь ар тул руу чиглэдэг тул тоормослох үед арын дугуйны зууралтыг нэмэгдүүлдэг. Миний туршлагаар бол бусад ямар ч машинаас илүү хол явж, гайхмаар зогсож чадна.
Беккенбаур: Бүх талаараа урам хугармаар байна даа, Ишигами. Хариу үйлдэл, нүдний хараа, биеийн байдал, сүр сүлд... Миний өнцгөөс харахад өрсөлдөх чадамжгүй болж. Уралдаанаас чинь хөгшин эр үнэртэж байна. MFG-н юу нь уйтгартай вэ гэвэл тан шиг үеэ өнгөрөөсөн хүн хоёр удаа дараалж аваргалсан явдал. Нүд хорсгож байна. Миний урдаас арилж үз. Яасан бэ? Гишгэ л дээ, Ишигами. Хурдалж чадахгүй нь уу? Европт уралдаж байсан бол 10 настай хүүхэд хүртэл гишгээд өгөх байсан. GT3-н ялагдал юм биш. Та дорой төдий, Ишигами.
Тайлбарлагч: Ишигами Фүжин эцэст нь уналаа! Шинэ тэргүүлэгчтэй боллоо! Когашима, саяны болсон явдлын талаар өөрийн тайлбарыг өгөөч?
Когашива: За. Хосгүй гэгч нь дайрч өнгөрлөө. Хормын дотор Беккенбаур араагаа солилоо. Эхлээд Ишигами өчүүхэн зайг ашиглаад тоормосоор гадна талаас шахсан. Хоёр машин зэрэгцэн булангаар тойрсон ч дараагийн булан руу ойртох мөчид өрсөлдөгчийнхөө зайг булаахын тулд Беккенбаур албаар машинаараа шүргэсэн. Ишигамиг шугамаа хадгалах аргагүй бэрхшээлд оруулсан. Яг л Германы жуулчны машины уралдаанд харахаар юм боллоо. Машин нь шүргэлцэж байхад ямар ч сандрал мэдрэхгүй байгаа нь симулатортой өссөн хүмүүсийн давуу тал. Нутгийн уралдаан MFG-н хувьд Беккенбаур ахадсан мангас л даа.
Эр 1: Байранд өөрчлөлт гарлаа. Самбарыг шинэчлээрэй.
Кёоко: За. Яваад ирье. Ишигами ах ялагдав уу даа. Залуу хүүхдүүдийг ялахгүй бололтой.
Хөтлөгч: Баярлалаа, Кёоко эгч.
Кёоко: Хөөе, үзэсгэлэнтэй царайг минь аваад аль.
Хөтлөгч: За, асуултын цаг. Таны дуртай уралдагч хэн бэ?
Кёоко: Би дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Жолоочдыг бүгдийг нь таних болохоор одоо хэнийг нь гэх вэ дээ. Тэгээд ч би дүү залуус сонирхдоггүй.
Хөтлөгч: Тийм бий. Нээрэн л ихэнх жолоочид өөрөөс тань дүү юм байна.
Кёоко: Айн? Чи бүдүүлэг юм аа? Миний профайлыг хараагүй юм уу? 24 настай гээд биччихсэн байгаа биз?
Хөтлөгч: Гэхдээ түрүү жилийн профайл дээр тийм байсан. Уржнангийнх ч бас.
Кёоко: Шанаа авмаар байна уу, нусгай?
Эр 1: Гарцаагүй бүлэглэлд байсан байх аа.
Хөтлөгч: Фений тоогоор гуравт ордог Кёоко эгч байлаа!
Рэн: Сахиусан тэнгэр байх ч чанга юм аа.
Тайлбарлагч: 11-р байрын төлөөх өрсөлдөөний гурван машин үхлийн бүсээс гарч ирээд— Хөөх, 86 сугараад гараад ирлээ!
Эм 2: Худлаа байлгүй! Хаана тоормослоод байна аа?
Каната: Уучлаарай. Би түрүүлээд явлаа.
Тайлбарлагч: 86 Охирадайн U муруй дээр 18-г ардаа орхилоо. Энэ ч ойртоход их хэцүү муруй зам шүү дээ.
Когашива: Гайхалтай. Хурдаа сааруулахын зэрэгцээ хүндийн хүчийг амархан гэгч нь таарууллаа. Дөрвөн дугуйгаа хурдаа сааруулахад ашиглаж байгаа нь хосгүй юм. Оролтын шатанд хэтрүүлсэн хурдтайгаар гайхалтайгаар шугамаа засаж чадлаа.
Тайлбарлагч: "Золгүй раллич" гэгддэг Фүжүвара Такумигийн шавь аргагүй л энгийн нэгэн биш юм. RDRS-т Фүживара Такумигийн техникт суралцсан Катагири Каната болон Порше академийг төгсөгч Беккенбаур. Европт өссөн жолоочдын хоорондох ижил тал харагдаж байна уу?
Когашива: Тийм шүү. Өнгөц талаараа нийтлэг зүйл олон байна. Гэхдээ суурь түвшинд огт адилгүй юм. Беккенбаур нь шинжлэх ухааны үндэслэлтэй боловсролоор бэлтгэгдсэн авьяастан юм. 3-р үеийн симулятор жолооч гэж болно. Огт алдаа гаргадаггүй киборг мэт. Харин Катагиригээс тийм киборг гүйцэтгэл олж харахгүй байгаа. Лабораторид өсгөдөггүй санамсаргүй бий болсон мутац гэж хэлж болохоор. Хаа нэгт нь тайлбарлахын аргагүй маш ангид уур амьсгал мэдрэгддэг. Одоохондоо хараахан ирмэг сөрдгөртэй ч гэлээ цаашид өсөж дэвжих асар бололцоотой санагддаг. Гэхдээ энэ удаад тэргүүлэгчдэд аюул болох нэгэн хараахан биш болов уу. Машин нь хүчин чадал муутай.
Огата: Хэдэн удаа хэлэх гэсэн юм бэ?
Когашива: Ирээдүйн уралдааны карьертаа хэрэг болох туршлагыг энд хуримтлуулаасай гэж найдаж байна. Үнэхээр ирээдүйтэй авьяастны дебютийг үзэж байна. Беккенбаур тэр хоёр MFG-н шинэ үеийн өсөж буй одод гэж хэлэхэд болох байх.
Эр 1: Когашима золиг Фүживара Такумигийн шавь гэдгийг мэдээд гэнэт чалчаад эхэллээ шүү.
Тайлбарлагч: Хөөх! Энд хөдлөх нь үү дээ?
Каната: MF Гоост. MF Гоост.
Какэрү: Гаднаас уу? Басаад байгаарай! Новш. Үрэлтийн удирдлага садаа болоод байна.
Тайлбарлагч: 86 нь 16 дугаарт машиныг ардаа орхилоо! Юу гээч явалт вэ? Бүр хөлс гарчихлаа! Гэнэт 11-р байр! Шинэ оролцогч Катагири Каната аймшигтай байна!
Когашива: Катагиригийн нууцлаг тал нь энэ л юм шүү дээ. Бидэн шиг туршлагатай жолоочдын хувьд ингэх ч арай боломжгүй байлгүй дээ гэсэн зүйлийг гэнэт хийчих юм. Ийм юу ч байхгүй газар хөдөлнө гэхээр үнэхээр төсөөлөхөд ч бэрх юм. Ямар нэг зургаа дахь мэдрэхүйтэй байх вий гэхээс өөр бодогдох зүйл алга.
Эм 2: Ах ялагдчих шив дээ. Хөгийн гэдэг нь.
Какэрү: Тэнэг ээ! Инээх юм мөн үү? Бүүт, сонсож байна уу? Камабоко шулуун дээр дахиад түүний урд оръё. Хэр ойрхон байх шаардлагатайг тооцоолоод аль.
Эр 2: Ойлголоо. Түр хүлээж бай. Гараад ирлээ! Сэйжо тойргийн огтлол дээр өөрөөр хэлбэл Камабокогийн өмнө 4.2 секундэд. Тэнд бол 86-г ардаа хийх боломжтой.
Какэрү: Сонссон уу, Нозоми? Бүх хурдаараа гүйцээд ир!
Эм 2: Юундаа тэгтлээ дүрэлзчихээ вэ?
Какэрү: Эр хүний бардам зан. Нэг царайлаг залууд ялагдана гэж бодохоор бухимдаад байна.
Какэрү: Царайгаараа ялагдаж бол болох юм биз дээ? Амаа тат!
Эр 1: Мами, самбараа шинэчлээрэй.
Эм 1: За!
Кёоко: Уг нь хүн энгийн үед бодолгүйгээр бөгснийхөө хуйлаасыг янзална биз? Тэр албаар бөгсөө цухуйлгасан хэвээр гарч байгаа юм. Бусад сахиусан тэнгэрүүд "Бөгсөө гаргасан Мами" гэж дууддаг. Ихэнх охид ингэж алхахаасаа ичих бол тэр ингэж фенүүдтэй болдог. Гярхай хүүхэн дээ. Түүний зоригийг би лав гүйцэхгүй.
Хөтлөгч: Мамид асуулт тавья. Дуртай уралдагч чинь хэн бэ?
Эм 1: Миний дуртай нь шинэ оролцогч Катагири Каната.
Кёоко: Яасан бэ? Ямар сонин реакц үзүүлж байх юм?
Рэн: Ю-Юу ч биш дээ. Санаа зоволтгүй.
Эм 1: Уралдааны өмнөх арга хэмжээнд ойроос харахдаа ер харц салгаж чадаагүй. Уралдааны жолооч гэхээс илүүтэй загварын сэтгүүлийн загвар өмсөгч шиг харагдсан. Надаас дүү байж магадгүй ч үнэхээр дэмжиж байгаа.
Рэн: Тэр хүн таалагдахгүй байна.
Ишигами: Энэ давчуу гарцын замаар яаж ийм хурдтай давхидаг байна? Кэйманы сул талыг нөхөхөөр Камабокогийн шулуун замд хурдаа авч байна уу? Би лав ингэж чадахгүй. Арын хөндлөвч дээр суурилсан Кэйманы чадах зүйлийг олон-холбоостой Каррерагаар чадахгүй байна гэдэг. Хийж буй бүх үйлдлээ төгс тулгаж хийх юм аа.
Тайлбарлагч: Тэргүүлэгчид уртын шулуун зам руу орлоо. 2-р тойргоор нэгт орох нь Кэйман уу, Каррера юу? Одоо ч юу болох нь мэдэгдэхгүй нь. Жинхэнэ уралдаан одоо л эхлэх нь! Тэндээс долоо секундийн хойно 3-р байрын төлөөх групп ирж байна. Яг л богино зайны уралдаан шиг ойрхон байна! 5 дугаарт Сакамотогийн Ауди R8 5.2 литрийн V10 унаган түрэлттэй, хойноос хөөх Айбагийн 9 дугаартай машин нь 3.8 литрийн V6 хос турботой. Японы бахархдаг хамгийн том хөзөр: Ниссан GTR! Германы хамгийн хүчирхэг машинтай хүзүү даган хурдалж байна. За, Дүрэмгүй Камиказэ Айба Шүн юу хийхийг харъя!
Эр 1: Слипстрийм төгс байна. Булаалаа! Дугаар Долоогийн үнсэлтийг би авлаа!
Тайлбарлагч: За, чадах нь уу? Зэрэгцлээ! 9 дугаарт машины хүчийг 5 дугаартыг гүйцлээ! Ингээд 9 дугаарт Айба 3-р байранд! Германы хүчирхэг машинуудын нэг ялагдлаа! Урт шулуун зам руу орж буй машинууд харагдаж байна. 8-р байрын төлөөх групп. Унаган түрэлттэй 5.2 литрийн V10 хөдөлгүүртэй Ламборгини Хуракан 3.9 литрийн V8 хос турботой Феррари 488 GTB-тэй тулалдаж байна. 800 давсан морины хүчин чадалтай Италийн эр зоригтнуудын мөргөлдөөн! За, гараад ирлээ! Хүндхэн хугацаанд Акаба Кайто слипстриймээр сугараад гараад ирлээ!
Эр 2: Чамайг даа, Акаба!
Эр 1: Яасан бэ? Гүйцэхгүй байна шүү. Чи урьдынхаасаа муудчихаа юу?
Тайлбарлагч: Амжилттай гүйцэж түрүүллээ! Одоварагийн алдарт Камабоко шулуун зам ар араас нь маш олон драмыг бий болгож байх юм даа!
Какэрү: Хэдэн секундийн хойно байна, Бүүт?
Эр 2: Хаконэ-Юмүтод 3.2 секунд. Хавтгай бүс учраас илүү ахиж болно шүү.
Какэрү: Мэдээж шүү дээ! 86-г тоосонд даруулна аа. Барьсан даа. Төвлөр, Нозоми!
Эм 2: За, ах аа!
Какэрү: Слипстриймийн цаг!
Тайлбарлагч: Камабоко шулуун зам нь 86-н хувьд хамгийн том саадтай зам юм. Яши-Кита ах дүүс улам л гүйцсээр байна. Катагири Канатад хэцүү болж ирлээ. Ингээд слипстриймээр гүйцэгдлээ.
Эм 2: Бидэнтэй холбогдчих, Каната. Татаад аваад явъя. Гомдолтгүй шүү, ах аа. Гурван машин слипстриймд илүү дээр.
Какэрү: Гомдоллохгүй ээ. Гэхдээ л хэт ойртолгүй, хэт холдолгүй зайгаа төгс авч явж байна. Слипстриймийг сайн ойлгож байна шүү. Үнэхээр л туршлагатай юм аа.
Огата: Огата байна. Сонсож байна уу, Каната? Юу болоо вэ? Шалгаруулалтын үеэс дээд хурд чинь илүү байна. Дроны дүрсгүйгээс болоод юу болж байгааг мэдэхгүй нь.
Каната: Татуулж байна. Уучлаарай. Европт слипстриймийг татуулах гэдэг. Би одоо урд байгаа хоёр машины үүсгэсэн агаарын халаасанд явж байна. Богинын замыг багасгаж, 6-р араанаас илүүг өгнө. Тоормослох цэгт ойртсон учраас холбоог тасаллаа. Болсон.
Огата: Итгэмээргүй юм. Хамгийн том саад нь болох Камабоко шулуунаас хугацааны алдагдлаа багасгаж байна.
Каната: Слипстрийм...
Огата: Арай анхнаасаа Яши-Кита ах дүүсийн слипстриймийг ашиглах төлөвлөгөөтэй байв уу? Хаконэ-Юүмотогийн өртөө орчимд хурдасгагчаа суллахыг телеметр дээр анзаарсан. Мэдээж хурдаа алдана. Түлш хангалттай байхад яагаад юм бол доо гэж бодсон. Ардаас нь ирэх хоёр машинтай хугацаагаа холбох гэж тохируулсан бол яах вэ? Өрсөлдөж байхдаа Лотус, Альфагийн хөдөлгүүрийн хүчийг хэмжиж Камабоко шулуун замд гүйцэгдэхээ өөрөө удирдаж байж ээ? Тооцоолно тооцоолно гэхэд арай үгүй байлгүй. Миний төсөөлөл байлгүй дээ?
Тайлбарлагч: Тэргүүлэгч хоёр эхлэлийн хаалгаар явж өнгөрлөө. 12 дугаарт Беккенбаурын ард 1 дугаарт Ишигами явна. Уралдаан эцэст нь 2-р тойрог руу орлоо!
Когашива: Эндээс хүчин чадлын хэсэг эхэлнэ. Ишигамид эргүүлэх боломж хангалттай байна.
Тайлбарлагч: 9 дугаарт Айба 5 дугаарт машиныг орхилоо! Эцэст нь индэрт орж ирлээ.
Эр 2: Урагшаа, Айба! Герман машинуудад ялагдахгүй шүү!
Тайлбарлагч: Машинууд 2-р тойрог руу ар араасаа орж ирцгээсээр байна. Гараа/барианы шугамыг давах үеийн машинуудын яндангийн архирах чимээ чих дүлийрүүлэх нь! 16, 18, 86 нар төлбөр авах цэг рүү ирж байна.
Когашива: Энэ гурван машины хооронд жинхэнэ оч асаж байна даа.
Эр 1: Дугаар Долоо самбараа шинэчлээрэй.
Рэн: За. Каната... Хичээгээрэй.
Тайлбарлагч: За, уралдаан 2-р тойрог руу орлоо. Катагири Канатагаас дахин гэнэтийн эргэлт харах болов уу?
Эр 1: Дараагийн 7-р эргэлт: 4 дугаарт машины эр.
Back to episodes Go home