MF Ghost (2023)_05

Огата: Огата байна! Саяны гулсалт юу вэ? Юу болсон бэ, Каната? Машины тэнцвэрт ямар нэг асуудал гарав уу?

Каната: Асуудалгүй ээ. Багахан тохируулга хийсэн юм. Миний урдах Хонда, Альфа хоёр ширүүн өрсөлдөж байгаа ч миний ойр хавьд хэн ч байхгүй учраас дуртай шугамаар явж болно. Тэр хоёртой миний тулалдах хугацаа санаснаас хурдан байж мэднэ.

Огата: Нохой зодоонд орно оо? Тэр хэр жинхэнээсээ хэлж байгаа юм бол доо? Урд байгаа машинуудын хүчин чадалтай харьцуулахад том ялгаа бий шүү дээ.

Бичиг: Багийн ажиллагаа

Тайлбарлагч: Эхлэлийн эмх замбараагүй байдал тогтворжиж, дараалал тогтворжсон бололтой. 15 тулаанч сектор 1-ээр бүх хүчин чадлаа гарган уралдаж байна!

Отани: Хэдийн дайрах нь ээ, Айба? Гэхдээ хэтэрхий хөөрвөл ганцхан алдаа бүхнийг бусниулах үр дүнд хүргэнэ. Энэ чинь л MFG. Гурван жил уралдаад эцэст нь өрсөлдөх итгэлтэй болсон. MFG-д туршлага л хамгийн чухал.

Эр 1: Яасан, Дайго? Хурд чинь нэмэгдэхгүй байна.

Ойши: Юуны чинь яасан бэ гэж? Зүгээр л хурд нэмэгдэхгүй байгаа биз дээ? Илүү том дугуйтай байсан бол... Зууралт-жингийн зохицуулалт гэж новш юм аа! Мөнгө үрж хурдан машин авчирч байхад... Илүү хурдлуулаад өгөөч дээ!

Когашива: Энгийнээр бодоод үзвэл зууралт-жингийн харьцааны стандартчилсан дүрэм нь булангийн хурдыг стандартчилах арга гэж тайлбарлаж болно.

Тайлбарлагч: Машины их бие, хөдөлгүүрийн шилжилт бус зөвхөн зууралт-жингийн харьцааг зохицуулах тэр цочролыг одоо болтол мартаж чаддаггүй.

Когашива: Тийм. Маш энгийн боловч үүний цаад учрыг нь ойлгоход төвөгтэй. Гэхдээ буланд зайгаа холдуулж чадахгүй байгаа учраас хүчин чадал сайтай машинууд шулуун замд илүү хурдлах учраас илүү давуу талтай гэж бодож байна.

Тайлбарлагч: Тийм учраас урд хүчтэй машинууд өрсөлдөх нь их харагддаг шүү дээ.

Когашива: Яг тийм. Европын премиум, тэргүүлэгч загварууд тэргүүн байруудыг эзэлдэг учраас баян хүний зохицуулалт гэсэн хоч хүртэл авсан. Гэхдээ эндээс сэтгэлгээний эргэлтийн цэгт ойртож байж магадгүй гэж би боддог.

Тайлбарлагч: Юу гэсэн үг вэ?

Когашива: Түрүү жилээс Михайл Беккенбаур оролцсоны дараа хүчин чадлаас илүү тэнцвэртэй тохиргоо руу шилжсэн нь харагдсан. Шинэ оролцогч Катагири Каната энэхүү сэтгэлгээний төгс жишээ нь юм. Түүний машин хүчин чадлаар доогуур, тэнцвэртэй гэж хэлэхэд их хэцүү.

Огата: Уучилж үзээрэй. Наадхыг чинь мэдэж л байна.

Когашива: Рёо Такахашигийн зохиосон зохицуулалт нь дугуйны бат бөх чанарт нарийн үзүүлэлт оруулсан нь онхолдох магадлалыг санаатайгаар төлөвлөж оруулсан юм шиг. Үнэхээр гоц зохицуулалт болсонд нь хэлэх ч үг олдохгүй нь.

Эр 2: Когашива олон жил уралдааны ертөнцөд чанагдсан нь харагдаж байна шүү. Зөв ярьж байна. MFG нь D төслийн хувьслын дараагийн шат нь. "Олон нийтийн зам дээрх хурдтай уралдааны судалгаа" гэж Рёосүкэ нэрлэсэн. Рёосүкэгийн сэдсэн төвөгтэй загварыг шийдвэрлэх хүн гарч ирнэ гэж бодохгүй л байна.

Тайлбарлагч: Тэргүүлэгчид асрамжийн газар луу ирж байна. 9-т жагсаж буй Айба 5-д жагсаж буй Сакамотог элдэн хөөсөөр! Эндээс харцаа салгахын аргагүй нь!

Айба: Новш. Европ машинд ялагдахгүй шүү. Яматогийн сүнсийг харуулъя, GTR минь.

Сакамото: Айба, ийм түрэмгий замд хэдэн амьтай байсан ч хүрэхгүй байх шүү! Том багтаамжтай хөдөлгүүртэй, дөрвөн хөтлөгч дугуйтай, цахилгаан удирдлагатай би дайнд бэлэн байна! Буланд гүйцэж түрүүлүүлж байгаад ардаа орхичихно. MFG-д машин л гол нь!

Тайлбарлагч: Сектор нэгээс хоёр луу уралдагчид орж байна. Эгц өгсөлтийн дараагаар уруу замаар уруудна! Хүчний хэсгээс гарахад машинуудын эрэмбэ хэрхэн өөрчлөгдөх бол? Одоогоор 14 машин асрамжийн газраар өнгөрсөн байна. Арай хойно байгаа 86 хурдтай гүйцэж байна. Бүх машин сектор 2 луу нэвтэрлээ!

Огата: Огата байна. Тосны температур, даралт хэвийн. Шатахуун ч гэсэн байх хэмжээндээ байна. Асуулт байна уу?

Каната: Огата ах, урд байгаа машин хэр хол байгааг хэлээд өгөөч? Огт харагдахгүй нь.

Огата: Урд байгаа машин уу? За байз... 18 дугаартай Альфа Ромео. 6.8 секундийн урд байна.

Каната: Ойлголоо. Гүйцэхээр явлаа.

Огата: Хэлэх амархан ч 6.8 секунд гэдэг нэлээн ихдээ орно шүү.

Какэрү: Какэрү байна. Юу хийгээд байгаа юм, Нозоми? Бушуу наад Хондагаа ардаа хийгээд гүйц.

Нозоми: Тэр бодсоноос чанга юм. Урдаа хөдөлгүүртэй байж булангаар хурдан явах юм. Туслаад аль, ах аа.

Какэрү: Тэгэхээс дээ. Хараандаа авч байгаад боломж гарахаар нь хийгээрэй. 3-р байрлалаа ав.

Нозоми: Ойлголоо. Найдлаа шүү, ах аа.

Маэзоно: Гүйцчихлээ. FK8 уруу замд илүү тогтвортой. Лотус Эксижи тийм ч сүйдтэй биш байж. Тоос татуулаад өгье! Гэнэн байна, том зай гаргачихлаа! Урагшаа!

Какэрү: Одоо! Ороод ир, Нозоми!

Нозоми: Түрүүлээд явлаа!

Маэзоно: Өдөөд байна уу? Тэд зай гаргасан нь намайг хөдөлгөх өгөөш байж ээ?

Эр 1: Болгоомжтой, Маэзоно. Ард чинь нэг байна.

Маэзоно: Хоцорчихлоо! Альфа бол хэдийн урд орсон!

Эр 1: Биш ээ!

Маэзоно: Ажлаа сайн хий л дээ! 86 ирсэн бол ирсэн гэдгийг нь хэлээч!

Эр 1: Хэлсэн шдээ!

Маэзоно: Хэдийн ирчхээд байхад хоцроод байх юм! Би урдахаа л харна шдээ! Гэхдээ л 86 хаа байсан хойно байгаагүй юм уу? Уруу зам руу орсон даруйд дор нь гүйцээд ирлээ. Юу гээч шид нь вэ?

Нозоми: 86 яг ард байна. Каната ирчихлээ!

Какэрү: Новш. Түүнтэй техникийн хэсэгт үзэлцвэл ялах боломжгүй. Бүх хурдаараа холдъё!

Нозоми: Ойлголоо. Сонирхолтой болоод ирлээ шүү, ах аа!

Какэрү: Огтхон ч сонирхолгүй байна!

Каната: MF Гоост.

Рэн: MF Гоост.

MFG Эр 1: Байрт өөрчлөлт гарлаа. Найдлаа шүү.

Эм 1: За!

Рэн: Кёоко сэнпай, юм асууж болох уу?

Кёоко: За, юу ч байсан болно. Чиний хувьд анхны уралдаан юм чинь.

Рэн: Тэр тухайд. Яагаад ийм гар ажиллагаатай самбар ашигладаг юм бол? MFG дандаа л дэвшилтэт технологи хэрэглэдэг дээ.

Кёоко: Хурц нүдтэй байна шүү. Харахаар ойлгоно оо.

Эм 1: Яана аа. Бөгс рүү битгий ойртуулаарай, Үэхара ах аа. Тийм ч итгэлгүй шүү дээ.

Рэн: Арай...

Кёоко: Фенүүдээ хөгжөөх нь ажлын томоохон хэсэг нь шүү. Сахиусан тэнгэрийн камер их алдартай, олон ч үзэлт авдаг. Бие сэтгэлээ бэлдээрэй дээ.

Рэн: Мэдээгүй шүү дээ.

Эр 1: Ингээд асуултын цаг. Моэ, чиний хамгийн дуртай уралдагч хэн бэ?

Эм 1: Хөөх, хэцүү асуулт байна шүү. Уралдагчид бүгд сэтгэл татам ч гэсэн ойртоход хэцүү уур амьсгалтай юм шиг, дэргэд нь байхад их хэцүү санагддаг. Би бүх 15-ууланд нь дуртай! Бүгд эсэн мэнд барианы шугамд ирж байвал би баярлана.

Эр 1: Гоё хариулт хэллээ.

Эр 2: Хөөрхөн шүү, Моэ!

Эр 1: Фенүүдийн №1 Моэгийн хариулт байлаа!

Кёоко: Сэжгийн жүжиглээд л. Хамгийн адгийн зантайгаар нь санал хураавал чи нэгт орно доо.

Рэн: Ердөө л дуулж, бүжиглэх ажил л гэж бодсон. Сахиусан тэнгэр ч бодсоноос хэцүү юм аа.

Какэрү: Хоёрдугаар хагастаа орлоо. Дахиад жаахан явахад чиглэл өгсүүр зам руу орно. Тэнд 86-аас овоо зайгаа барьж авахгүй бол сектор 3 луу ороход тэр нэлээн хурд олж авна.

Тайлбарлагч: Тэргүүлэгч хоёр Торий хаалгаар яван одлоо! Беккенбаур дайран ирж байна! Ишигамигийн сүүлнээс огт салахгүй нь ээ!

Когашива: Ишигамид их хэцүү байх шиг ээ. Амьсгаа авах ч завдалгүй харагдах шиг. Хоёр жил дараалж түрүүлсэн аваргын хувьд түүнийг өсөж буй одтой зэрэгцэхийг хармаар байгаа ч...

Ишигами: Доромжлол гэлтэй. Энгийн Кэйман алдарт GT3-г ингэж гүйцэж ирэх гэж. Чихэн дээр амьсгалж байгаа юм шиг. Түүнийг Порше академийн төгсөгч гэдэгт би эмээгээд байна уу даа? Өндөр дээрээс доош ширтүүлж байгаа юм шиг мэдрэмжээс салахгүй байгаа нь юуных вэ?

Беккенбаур: Та наад машинаа унах үнэ цэн байгаа юу, Ишигами? 991 GT3 нь арын хөдөлгүүрт Порше дотор хамгийн хүчирхэг нь. Наад машинаа яаж зөв унадгийг та мэддэг юм уу? Азийн алс хязгаарын гудамжны сармагчин Герман инженерийн гайхамшигт бүтээлийн сандалд суух үнэ цэнтэй юу? Харуулаад аль.

Тайлбарлагч: За, энд 3-р байрын төлөөх хамгийн харц салгамгүй тулаан өрнөж байна. Айба Шүн баруун, зүүн мушгиж 5 дугаартай Сакамотог элдэн хөөж байна!

Айба: Холдож үз, харанхуйн сүүдрийн эзэн гуай!

Сакамото: Чи тэнэг юм уу? Дугуйгаа бодолцож байгаа юм уу? Зууралдаж байгаа би бүр стрессдэж дуусах нь.

Айба: Дугаар Долоогийн үнсэлт минийх!

Кёоко: Яасан бэ?

Рэн: Сая нэг л хүйт даагаад явчихлаа.

Тайлбарлагч: Хөөх! 2 дугаарт Акаба хөөрчихлөө! Нацумэгийн BMW-г ардаа хийгээд 9-р байрыг булаалаа!

Когашива: Шалгаруулалтад турбоны асуудлаар хэдэн байр ухарсан ч Акаба ийм байранд сэтгэл нь ханах жолооч биш. Түрүү жил хоёрт орсон уралдагчийн хувьд 1-р зэрэглэлийн авьяастан.

Тайлбарлагч: Ингээд Акаба урд нь байгаа Ламборгиниг овоо хараандаа авлаа!

Ойши: Гараад ирэх шив, Акаба Кайто. Удахгүй ирнэ гэж бодож байлаа. Турбо мэтэд товойгоод л. Цоройх адууны тэмдэг ч доошоо орж дээ. Унаган түрэлттэй 5.2 литр хөдөлгүүр минь ард инээх нь сонсогдож байна.

Акаба: Би Феррари гэдэг брендэд тэгтлээ татагддаг ч юм биш л дээ. Ердөө тулааны тоноглолдоо илүү учраас хэргийг нь гаргадаг төдий. Гэхдээ яагаад юм бол? Энэ бухын эмблем нь уур хүргэх юм.

Ойши: Одоо цагт супер машины жинхэнэ хаан нь Ламбо. Гранпригийн гаралтай нь түй ч хамаагүй!

Акаба: Чихэнд шивнэх нь сонсогдож байна. "Ардаа орхи. Урд нь гар." "Энэ машины л тоосонд дарагдаж болохгүй" гэж!

Тайлбарлагч: 1-р замын хамгийн өндөрлөг цэгээр тэргүүлэгчид дайран өнгөрлөө. Хоёр Порше сектор гурав луу давхин орлоо. Үүний араас гуравт 5 дугаарт машин, дөрөвт 9 дугаарт машин 7 дугаарт машин тавд, 6 дугаарт машин зургаад, 8 дугаарт машин долоод, 3 дугаарт машин наймт, 2 дугаарт машин есд. 11 дугаарт машин аравт, 10 дугаарт машин арван нэгт. Яши-Кита ах дүүс 16-н хамтаар болон 12-р байранд 18 дугаарт машин 13-р байранд. Жаахан хойд талд нь... Гайхмаар юм боллоо. 86 дугаарт машин 14-р байранд оржээ! Түүний ард 15-р байранд Сивик явж байна. Бүх 15 машин сектор 3 луу орж ирлээ.

Когашива: 86-г ингэж давшина гэж үнэнийг хэлэхэд огт бодоогүй.

Огата: Ийм машинууд дотор 86 тулалдана гэдэг ямар болчимгүй билээ дээ. Каната энэ дотор хамгийн сүүлд ороогүй нь ид шид биш гэж үү?

Маэзоно: Байж болох боломжийн байрлалд гүйцээд авлаа. Хамгийн сайн суудал нь. Камабоко шулуун зам дээр Беккенбаураас хурдан байна гэдэг онцгүй хошигнол байна шүү. Стандарт 86 яаж ингэж чаддаг билээ? Ямар нэг онцгой заль байгаа бол олоод хулгайлна даа. Залийг нь мэдчихвэл надад байдлыг эргүүлэх боломж бий! Шахахдаа хурдан юм. Тийм байх учиргүй. Бидний машин нэг ангиллынх даа. Гишгээд өгвөл би илүү хурдан. Ижилхэн 2 литрийн хөдөлгүүртэй байж болох ч унаган тийрэлт, турбо хоёрын хооронд том ялгаа бий. Тоормосоор намайг тоосонд даруулж үлдээх нь. Шахалт нь хурдан юм. Холдуулж болохгүй. Зуурах хэрэгтэй. Шулуун зам дээр гишгээд өгөх цаг хожих хэрэгтэй. Муу шүү. Улам холдох нь. Холдсоор байна. Юу болоод байна даа? Би ойлгож ч чадахгүй нь. Физикийн хууль ижил үйлчлэх газар байгаа гэж бодохгүй байна.

Тайлбарлагч: Осол гарсан бололтой. 10-р байранд Нацумэгийн унаж явсан BMW удааширч эхэллээ.

Какэрү: Азтай байна. Илүү зүтгэл гаргалгүй шагналын мөнгө өсчихлөө.

Нозоми: Ах! Сая арын толинд улаан машин харагдлаа!

Какэрү: Новш. Хэдийн ирээ юу? Зүтгэн байж хожсон зайг дор нь гүйцчих гэж.

Нозоми: Яах вэ? Хаах байрлал авах уу?

Какэрү: Үгүй ээ, хаахгүй. Бидний хурд хорогдчихно. Тэргүүлэгчдээс хоцорч болохгүй. Боломж олгохгүй л байвал хэдий тэр байлаа ч ийм нарийн замаар гүйцэж түрүүлэхгүй. Өөрийн шугамаасаа холдохгүй шүү!

Нозоми: Болж байна. Канататай халз үзэлцье л дээ!

Какэрү: Тэгэх юм бол чамд ялах боломжгүй л дээ.

Тайлбарлагч: Нэгэндээ уусах мэт 3 болон 2 манан руу явж орлоо. Эзэнгүй хотын эрлэгийн элч машинуудыг ар араас нь бүчин авсаар. Тайлбарлагчийн өрөөнд байгаа миний зүрхийг энэ бүс үргэлж өвтгөх шиг болдог.

Когашива: Тийм. Дроны хүргэж буй дүрс бүрсгэрээс болж юу болж байгаа нь тодорхойгүй байдаг.

Тайлбарлагч: Яши-Кита ах дүүс 86-г хавчаад гурвуул зэрэгцэн явж байна. Тэгвэл энэ бололцоог ашиглаад... гэж хэлэх нь хаашаа юм. Миний олж мэдсэн Катагиригийн талаарх мэдээллийг хуваалцъя. Жинхэнэ нэр нь Каната Ривингтон. "Катагири" гэдэг нь түүний Япон эцгийнх нь овог болов уу. Английн Кембриджийнх. Рояал Донингтон Парк уралдааны сургууль буюу товчоор RDRS-д явж байсан. Дөрвөн настайдаа уралдааны машин унаж эхэлж, долоотойдоо тэмцээнд орох болж. Хоёр жилийн дотор Английн хүндтэй зургаан шагнал хүртжээ. 10 настайдаа Формула 4-т орж хоёр жилийн дараа олон шагнал хүртсэн байна.

Когашива: Хүүе, байзнаарай. Мундаг карьертай юм биш үү?

Огата: Нээрэн гэж үү?

Айба: Үндсэн сууриараа түүний нэг зүйл ондоо байна.

Огата: Шүний дэмий балай яриа гэж бодсон юм сан.

Тайлбарлагч: Уралдааны сургуульд Японы төгсөлтийн шалгалт шиг зүйл байдаг бололтой. Үүнд Катагири сургалтын хөтөлбөрийн бүх "даалгаварт" хамгийн өндөр оноог нь авчээ. Тэр үед авсан оноонууд нь сургуульдаа шинэ рекорд тогтоож бодит зам дээр болон симулятор дээр цаг хожих ер бусын чадвартай гэж RDRS-н ажилтнууд сэтгэл догдлон ярьж байсан. Ийм авьяастай учраас төгсөлтийн өмнө олон санал ирсэн юм шиг байна лээ. Гайхмаар нь бүх саналаас татгалзаж төрөлх нутагтаа буцсан байна.

Эр 1: Катериний байдал гэнэт муудсан нь тэр үе байх аа даа.

Эм 1: Тийм шүү. Тэр хүү сайхан сэтгэлтэй болохоор.

Тайлбарлагч: Тэгтэл миний судалгаанд нэгэн гэнэтийн зүйл гарч ирсэн. Учир нь Донингтоны академид нэгэн Япон зааварлагч ажиллаж байжээ. Түүний нэр бол... Такуми Фүживара.

Эр 1: Дараагийн 6-р эргэлтэд: "Золгүй раллич."

Back to episodes Go home