MF Ghost (2023)_04

Айба: Худлаа байлгүй. Утсаа хар даа, Огата! Та нар маргаашийн уралдаанд орох юм байна!

Огата/Каната: Айн?

Айба: Шагналын мөнгө ч хожих нь!

Огата/Каната: Айн?

Огата: Өчигдөр орой догдолсондоо ер унтаж чадсангүй. Нойр хүрээд алах нь.

Каната: Уучлаарай. Би хангалттай 8 цаг унтчихсан.

Огата: Үгүй, үгүй. Уучлалт гуйх шаардлагагүй дээ. Чиний хэлсэн шиг энэ дугуй будаа болчхож. Маргааш уралдаанд орохын өмнө шинийг сольж тавья. Үнэгүй юм чинь.

Каната: Танаас зардал гарахгүй нь ашгүй дээ.

Огата: Дугуйгаар ч зогсохгүй. Өчигдрийн 86-н уралдааныг хараад үнэ төлбөргүй сэлбэг тааруулж авах санал авсан. Энэ машины хамгийн давуу тал нь эд ангиуд нь зах зээлд түгээмэл байдаг. Энэ удаад амжихгүй ч гэсэн 2-р тойргийн Ашиноко нууранд 86-н хүчин чадлыг нэлээн нэмэгдүүлнэ гэж бодож байна. Хүлээж байгаарай. Өнөөдөр бүтэн өдөр чадах зүйл байвал хийчихье. Хүсэлт байна уу?

Каната: Нэг бол байна. Үрэлтийн удирдлагыг унтрааж болох уу?

Огата: Үрэлтийн удирдлага муу байна уу? Өмнө нь шинэчилж байсан болохоор одоогийн жишигт хүрэхээр дээ.

Каната: Муу бол биш ээ. Байхгүй нь надад илүү дээр.

Огата: Ойлголоо. Өнөөдөртөө дуусгачихъя.

Каната: Уучлаарай. Эндэхийг танд даалгаад би явчхаж болох уу? Дараад нь Рэнтэй уулзана гээд тохирсон юм.

Огата: Сайонжи ахын Рэн үү?

Каната: Тийм.

Огата: Хөөх, дурсамж сэргэчихлээ. Тэр охиныг ийм байхад аав нь манайхаар авчирдаг байж билээ. Ийм бөөрөнхий нүүртэй, зөрүүд бяцхан зальтай амьтан байж билээ. Санасан чинь инээд хүрчихлээ. Эрэгтэй хүүхэд болж төрөх байсан юм даа гэж бүгд хэлдэг байлаа. Одоо жаахан эмэгтэйлэг болсон байлгүй дээ. Жаахан айж байгаа ч уулзах юм сан. Дараа аваад ирээрэй.

Каната: Дамжуулаад хэлье.

Бичиг: Дугуйн менежмент

Каната: Энодэн зугаатай юм. Яг л паркаар явж байгаа юм шиг атлаа тэр нь өдөр тутмын, энгийн тээвэр байгаа нь гайхалтай. Камакура хотод их зохиж байна.

Рэн: Анзаараагүй байна. Намайг MFG Сахиусан тэнгэр гэдгийг анзаараагүй байна. Худлаа байлгүй. Хөвгүүд ийм дүйнгэ юм байх даа? Гаднах төрх жаахан өөр байлаа ч ядаж хоолойгоор анзаармаар юм. Гэхдээ энэ нь дээр ч байж магадгүй.

Каната: Өнөөдөр чи жаахан урвуу байх чинь. Бие чинь давгүй юу?

Рэн: Тийм зүйл байхгүй ээ. Сайн байгаа. Жаахан юм бодсон төдий.

Каната: Тийм бол яамай даа. Чиний утас руу зураг явууллаа шүү. Нэг утас руу хоёулаа ширтэх нь жаахан эвгүй болохоор.

Рэн: Баярлалаа. Гэхдээ болох юм уу? Энэ чиний нандин зураг биз дээ?

Каната: Баярлах хүн нь би шүү дээ. Чамгүйгээр юу ч чадахгүй байх байлаа. Чи их сайхан сэтгэлтэй юм. Яг л сахиусан тэнгэр мэт.

Рэн: Каната, бидний хайж байгаа газрын чухал сэжүүр нь баруун үзүүртээ орчин үеийн шинжтэй барилга гэж бодож байна.

Каната: Тийм. Би ч бас тэгж бодож байна. Тэр барилга одоо болтол байгаа бол сайн сан.

Рэн: Гарцаагүй байгаа. Камакура хот өөрчлөгддөггүй юм. Гэхдээ энэ хавьд биш бололтой. Энэ барилга...

Каната: Энэ хавьд бол таарах шинж тэмдэг алга.

Рэн: Зургаа харах ч үгүй юм аа? Тийм бий. Олон удаа хараад цээжилсэн байх. Аварга юм! Каната, зураг ав даа. Сонс. Үүнийг ингээд... Үүнийг ингээд өөрчилбөл...

Каната: Хэцүү юм аа.

Рэн: Гоё болж! Мэдрэмжтэй л байна шүү дээ. Хөөрхөн болж. Урлагийн сургуульд явсан манай ээжүүд шиг чи авьяасыг нь өвлөж авсан байх. Чамд ч бас дарж өгье.

Каната: Би зүгээр ээ. Зураг авхуулах дургүй болохоор даруулмааргүй байна.

Рэн: Амаа тат, Каната. Авах л болно. Авхуулахгүй бол оройн хоолны хачрыг чинь булаана шүү. Зугаатай болохоор хийгээд аль!

Каната: Эрх мэдлээрээ дарамтлаад л.

Рэн: Сонс. Энд ингээд, царайгаа ийм болгоод...

Каната: Хэцүү юм аа. Санаснаас зугаатай л юм.

Рэн: Устгаж болохгүй шүү. Наад зургаа хадгалаарай. Явцгаая!

Каната: Намайг хүүхэд шиг зүйл яривал чи шоолж магадгүй ч гэсэн Камакура хот яг л цаг хугацаагаар аялдаг машин шиг юм. Орчин үе, хуучин үе их ойрхон байгаа нь эцэг эхийнхээ явсан замаар явж байгаа мэт. Нэг мэдэхэд цаг хугацааг туулаад тэр үеийн хоёртой их ойрхон газар байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Энэ мэдрэмж нэг л гоё. Тайтгармаар гэмээр. Камакура хот тэр чигээрээ л тийм юм. Би өөрийн мэдэлгүй энэ хотод татагдах юм.

Рэн: Би ч бас Камакурад хайртай. Чиний аав, ээж гарцаагүй энэ газарт зогсоод энэ дүр зургийг харсан байх. Түр амраад явъя. Алхсан чинь ам цангачихлаа.

Каната: За. Рэн, энэ самбар дээр юу гэж бичсэн байна?

Рэн: "Цагийн ажилтан авна" гэнэ ээ.

Каната: Ойрын хугацаанд чам шиг цагийн ажил хийе гэж бодож байна. Мөнгө ч хэрэгтэй, жижигхэн ч хамаагүй байранд ормоор байна.

Рэн: Айн? Яагаад вэ? Манайд байгаад байж болно шүү дээ. Аав ч, ээж ч тэгж бодож байгаа.

Каната: Сэтгэлд чинь баярлаж л байна. Танай гэр бүлийн сайхан сэтгэлийг үргэлж ашиглаад байж болохгүй.

Рэн: Чиний сэтгэлгээ нухацтай байх юм. Ээж сонсвол гарцаагүй урам нь хугарна даа. Угтаа бол ээж хүүтэй болмоор байсан юм шиг байна лээ. Чамайг төрүүлээгүй хүүгээ гэж боддог юм шиг санагддаг. Царайлаг, хүмүүжил сайтай, жаахан ичимхий тал чинь хүмүүсийн хайрыг татдаг байх.

Каната: Үгүй дээ, би... Тийм сайн хүү биш дээ. Хэзээ ч.

Эм 1: Тэнд байгаа хоёр хос. Зургийг чинь аваад өгөх үү?

Каната: Аан, үгүй—

Рэн: Аваад өгөөрэй! Баярлалаа!

Эм 1: Зохицсон хос байна шүү. Хоёул царайлаг юм.

Рэн: "Царайлаг" гэж үү? Каната ч царайлаг л даа. Яах вэ? Баярлаад бүр догдолчихлоо.

Каната: Тэр хүн эндүүрчих шиг боллоо.

Рэн: Жижиг зүйлд санаа зовох хэрэггүй.

Каната: Элс цацахаа боль л доо. Хариу чинь!

Рэн: Боль л доо! Дүрэмт хувцсаар нэг элс болох нь байна шдээ!

Каната: Тэгвэл чи түрүүлээд больчих.

Рэн: Каната. Би чиний төлөө хийж чадах зүйл байгаа юу? Энэ чигтээ үргэлж дэргэд чинь байж болох уу? Энэ мэдрэмжээ зогсоож чадахгүй нь. Каната... Чамд хайртай. МF Гоост.

Огата: Гуйя, Каната. Анхнаасаа шагналын мөнгөний талаар огт бодож үзээгүй. Би яаж талыг нь авч болох вэ. Гэрээгээ дахин шинэчилнэ гэдэг дээр санал нэгдэж байгаа биз дээ? Ядаж 80/20 хувааж авъя.

Каната: Үгүй ээ. Таныг тал мөнгийг нь авах хэрэгтэй гэж би бодож байна. Машины эзэн нь та. Өнөөдрийн уралдаанд хэрэв би машиныг эвдвэл танд гарз болно.

Огата: Хуучин машин тийм сүрхий үнэ хүрэхгүй ээ. Чиний эрсдэлийг тооцвол шударга бус шүү дээ.

Каната: Дахин шинэчлэх дээр санал нийлэхгүй нь. Миний зорилго өрсөлдөх болохоос шагналын мөнгө биш.

Огата: Битгий ийм үг хэл л дээ. Надад эвгүй байна шүү дээ.

Эм 1: Хүлээлгэчихлээ. Япон хамбург болон нэг эрүүл мэндийн карри.

Эр 1: Хамбург нь минийх. Дахиад бодсон наадхыг чинь захиалдаг байж. Ганц халбагадлаа шүү.

Нозоми: Муухай гэдэг нь! Би хараахан хүрээ ч үгүй байхад! "Би наадхыг чинь захиалдаг байж" гэнэ шүү. Битгий өдөөд бай, тэнэг ээ.

Каната: Дотно хос бололтой.

Огата: Би чихэрлэг зүйл захиаллаа. Чи яах юм? Дессерт идмээр байна уу?

Каната: Надад дессерт хэрэггүй ээ. Кофе аваад ирье. Түрүүлээд авчихгүй юу даа.

Нозоми: Баярлалаа. Хөөх, царайлаг залуу вэ? Нүд хужирлаад авлаа. Яасан ч догь юм. Хөөе, хар даа! 86 байна! Жинхэнэ нь! Түрүүн шалгарахыг нь харсан биз дээ?

Эр 1: Нээрэн гэж үү? Нэг ресторанд хоол иджээ дээ? Жолооч нь гэмээр хүн байсан билүү?

Нозоми: Арай чи юм уу? Катагири Каната?

Каната: Тийм л дээ.

Нозоми: Ямар азтай байна аа? Хүн бүрийн ярьж байгаа супер шинэ уралдагчтай ийм газар таарах гэж. Намайг Китахара Нозоми гэдэг. Дараа уулзъя.

Огата: Дараа?

Эр 1: Явъя, Нозоми.

Нозоми: Чийртэй гэдэг нь. Баяртай.

Эр 1: Жаахан царайлаг залуу гээд битгий шүлсээ гоожуулаад бай.

Нозоми: Яадаг юм? Орхиж үз.

Огата: Тэд байжээ. Цагаан Лянхуан Яшио Какэрү болон улаан Альфа Ромеогийн Китахара Нозоми. "Яши-Кита ах дүүс" гэгддэг. Яагаад ч юм овог нь ондоо ч гэсэн цус нэгтэй ах дүү хоёр. MFG нь үндсэндээ бол ганцаарчилсан уралдаан ч тэр хоёр гайхмаар зохицож уралддаг. Ялангуяа слипстрийм ашиглахдаа гаргууд.

Каната: Слипстрийм...

Тайлбарлагч: 4-р үеийнхний Сахиусан тэнгэрүүдийн шинэхэн гаргасан энэ улирлын сүлд "Үзэгдэхгүй булангаас айхгүй" дуу байлаа. Гарсан даруйдаа жагсаалтын гуравт орж иржээ. Гайхалтай эхлэл.

Эр 1: Хөөх, тэр охин.

Эм 1: Үсээ өөрчилчхөж.

Тайлбарлагч: Дэлхий даяарх 30 сая MFG-н фенүүдэд энэ өдрийн мэнд хүргэе. Тайлбарлагч Танака Ёожи байна. Мөн зочин тайлбарлагчаар урьд нь уралдагчийн анхаарал татам карьертай явсан, одоогоор уралдааны дасгалжуулагчаар ажиллаж буй Когашива Кай хамт байна.

Когашива: Сайн байна уу? Тусалж дэмжээрэй.

Тайлбарлагч: Цуу яриа сонсож байсан юм л даа. Таныг MFG-г зохион байгуулдаг томчуултай их ойрын холбоотой гэж сонссон.

Когашива: Тийм шүү. Тэд миний хуучны найзууд.

Тайлбарлагч: Тийм бол нууцлаг "Рёо Такахаши"-г ямар хүн гэдэг талаар мэдээлэл байгаа юу?

Когашива: Тэр талаар ч бол тийм л дээ. Ярьж болохгүй гэж анхааруулсан учраас ярих аргагүй нь дээ.

Тайлбарлагч: Тийм бий. Тийм л байх даа. Нууцлаг гэснээс өөр нэг анхны уралдаанаараа шалгарсан Катагири Канатаг ярья. MFG-н амьд нэвтэрхий толь гэж өөрийгөө нэрлэдэг би хүртэл бардам зан хөдөлсний үндсэн дээр Англи руу хэдэн дуудлага хийж муу англи хэлээрээ хэдэн зүйл лавласныхаа дараа хэд хэдэн тэсрэлт болох мэдээлэл олж авсан. Цаг нь болохоор энэ мэдээллийг хуваалцъя гэж бодож байна. Харин одоо уралдаан эхлэхэд 10 минут үлдээд байна. Зүрхний түг түг цохилт зогсохгүй нь ээ. Удаан хүлээсэн нээлтийн уралдаан удахгүй эхлэх гэж байна. Уралдагчдын хурал дуусаж, 15 уралдагч автобуснаас бууж байна. Пол позишн Ишигами гараад ирлээ. Түүний араас Сакамото Юүдай урьдын адил юүдэнгээ өмсөөд царайгаа харуулахгүй байна. Тэгээд залуу хунтайж Беккенбаур гарч ирлээ. Дөрвөөс AMG-н Отани. Зургаад BMW-н Янагида. Долоод Поршегийн Жаксон Тэйлор. Европын уралдагчид хүчтэй байгаа. Бурхны 15-н аура ч ялгарч байна даа. Үүнд л миний зүрх булгилж байна. Дүрэмгүй Камиказэ, Айба Шүн. Түүний ард байгаа нь шинэ уралдагч Канагири Каната. Япон аав, Англи ээжтэй эрлийз тэрээр үнэхээр л царайлаг залуу. Эмэгтэй фенүүдийг ч татах биз ээ.

Рэн: Дэмий зүйл хэлэхээ боль л доо. Танака ах муу тэнэг.

Тайлбарлагч: Бурханлаг 15 Сэйшо тойрогт баригдсан тавцангаар алхан явж байна. Хөдөлгүүр нь ажиллаж эхэлсэн 15 машин жолоочдоо хүлээж байгаа.

Каната: Айба сэнпай, түрүүн таван цулын хоолонд даасанд баярлалаа.

Айба: Зүгээр дээ. Би тийшээ их очих дуртай. Дараа дахин авч очъё.

Каната: Хөөх!

Эр 2: Авентадор? Наадах чинь биш ээ. Тийм зэрэг уралддаг машин MFG-д тохирохгүй. Миний хүсэж байгаа нь Хуракан Перформанте. Хэд болох нь хамаагүй. Дараагийн уралдаанд заавал олж ир.

Айба: Баян айлын эрхийн балай хэвээр байх шив. Дутагдаад байгаа нь машины хүч чадал биш, чиний техник юм шүү дээ. Бушуу анзаараач дээ. За, явлаа. Анхааралтай байгаарай, Каната.

Каната: Танд ч бас амжилт хүсье.

Айба: Уралдаан эхлэх гэж байхад сандарч байгаа ямар ч шинж алга. Каната гэж хачин хүн шүү. Яг л хал үзсэн туршлагатай уралдагч шиг сэтгэлзүй сайтай. Яагаад ч юм хүндэлмээр.

Тайлбарлагч: Эхлэхэд минут хүрэхгүй хугацаа үлдээд байна. Дуу бичлэгийн өрөөнд байгаа миний амнаас зүрх гарчих гээд байгаа юм шиг л байна. Найман сахиусан тэнгэр уралдагчдыг замд нь үдэхээр эгнэн зогсжээ.

Айба: Миний зорилго юу ч болж байсан индэр дээр зогсох. Амархан биз дээ? Таваас эхлэх би урдах хоёр машинаа л гүйцэхэд болно. Дөрвөн жилийн хугацаанд энэ удаагийнх шиг мотивацтай байж үзсэнгүй. Дугаар Долоогийн үнсэлтийг хэнд ч өгөхгүй!

Тайлбарлагч: Индэр зогсох оролцогчид Сахиусан тэнгэрүүдээс хацар дээрээ үнсүүлэх юм. Бүр ялагчийн сонголтоор! Ингээд №1 Порше алгуурхан гарц рүү очиж байна. Бүх машинууд гарцаар гарч дуусах хүртэл 40 км/ц хурдтай явна. Машин бүрийг хариуцсан дронууд уралдагчтай адил 40 км/ц хурдтай нисэж цэнхэр дохио ирэхээс өмнө өөрийн дроныг гүйцвэл түрүүлж эхлэх гэсний торгууль авна. Нийт хугацаанд нь 15 секунд нэмэгдэнэ. Гэвч энэ нь баттай сүүлийн байранд оруулна гэсэн үг. Машинууд ар араасаа гарцаар гарсаар байна. Харин одоо... Хамгийн сүүлд нь 86-н гарцаар гаран одлоо. Бүх 15 мангасууд архираарай! Гайхалтай чимээ! Миний хоолой үзэгч та бүхэнд хүрч байна уу?

Эр 1: Гайхалтай. Уралдаан гэдэг ийм л байх ёстой.

Эр 2: EV уралдаан бүр нойр хүргэчихдэг юм.

Тайлбарлагч: Түрүүлж эхлэхээс арай гэж зайлсхийсэн 9 дугаарт GTR гарч ирлээ. Урд нь байгаа Отанигийн AMG-тэй үзэлцэж байна!

Эр 1: Тийм ээ, урагшаа Айба!

Эр 2: GTR-н жинхэнэ хүчийг харуулаад аль!

Тайлбарлагч: Амжилттайгаар ардаа орхиж чадлаа! Байрлалаа нэгээр ахиулсан Айба Шүний үгсийн санд "хамгаалалт" гэдэг үг байдаггүй бололтой! Эргэлзээгүй MFG-н үзэгчдийг доргиож чаддаг эр шүү! Ихээхэн фенүүдтэй атал яагаад ч юм хайр дурлалд бүтэлгүй сайн залуу!

Когашива: Айба үүнийг онилж байжээ дээ. Хойд тэнхлэг нь хөтөлдөг AMG GT S-д үрэлт байсангүй бололтой.

Тайлбарлагч: Тийм байх нь. Уралдааны тэргүүнд Ишигами тасралтгүй урагшилсаар байна. Жаахан хойшоогоо ихэд бөөгнөрсөн байдалтай байна. 12, 5, 9, 7 нар 2-р байрын төлөө ширүүн үзэж байна. 12 дугаарт Беккенбаур 3-р байрын төлөө өрсөлдөж буй хэсгээс тасралтгүй хоцорсоор. 600 морины хүчтэй мангасуудын эсрэг атал гэнэтийн эргэлт боллоо шүү. Та үүн дээр ямар бодолтой байна?

Когашива: Дугуйн менежментийн ур чадвар юм болов уу даа? Халсан дугуйндаа зохицох чадвар нь мундаг. Ийм түвшний жолооч дөрвөн дугуйны гадаргуун температурыг нарийн хэмжиж чаддаг. Үүгээр зогсохгүй уралдангаа дугуй тус бүрийг халааж мөн хөргөж чаддаг.

Тайлбарлагч: Тийм зүйл боломжтой гэж үү?

Когашива: Боломжтой байлгүй яах вэ. Беккенбаур бол дэлхийн түвшний авьяастан. Ингэж чадах нь оролцож буй 15 уралдагчдаас тэр ганцаараа байх.

Каната: Арын зүүн дугуй хараахан халаагүй байна.

Огата: Огата байна! Саяны гулсалт юу вэ? Юу болсон бэ, Каната? Машины тэнцвэрт ямар нэг асуудал гарав уу?

Каната: Асуудалгүй ээ. Багахан тохируулга хийсэн юм. Одоо дээрдчихлээ.

Огата: Битгий айлга л даа. Эхлэл чинь янзын байна шүү. Бодсон шиг зай холдохгүй байгаа нь яагаад юм бол оо?

Каната: Шалгаруулалт, уралдаан хоёр ондоо шүү дээ, ах.

Огата: Миний урдах Хонда, Альфа хоёр ширүүн өрсөлдөж байгаа ч миний ойр хавьд хэн ч байхгүй учраас дуртай шугамаар явж болно. Тийм бий. Ийм учиртай байж.

Каната: Тэр хоёртой миний тулалдах хугацаа санаснаас хурдан байж мэднэ.

Эр 1: Дараагийн 5-р эргэлтэд: Багийн ажиллагаа.

Back to episodes Go home