Тайлбарлагч: Энэ жолоочийн ирэлт гарцаагүй энэ улирлын халуухан сэдэв болох биз ээ! Үхлийн бүсээс гараад ирлээ! 86-н урд Охирадайн U муруй тод гэгч нь харагдаж байна!
Эр 1: Урьдын дүр зураг харагдлаа. Хоромхон зуур хар цагаан Панда Трүено. Фүживара Такумигийн супер хурдтай дөрвөн дугуйт дрифт!
Огата: Огата байна! 9 машин үлдсэн! Дууслаа!
Тайлбарлагч: 86 сектор 3-аар орох хүртэл ийм зүйл харна гэж төсөөлж ч байсангүй. Энэ хүртэл явсны дараа найдлага тавихгүй байхын аргагүй нь ээ. Дэлхий даяарх 30 сая MFG-н үзэгчид ямар бодолтой байгаа нь төсөөлөгдөж байна. Бүр мөрийцөхөд ч бэлэн байна. Хэлж орхиё. "Катагири Канатаг... жинхэнэ уралдаанд хармаар байна!"
Бичиг: Камабоко шулуун
Тайлбарлагч: MFG-г үзэж буй та бүхэнд нэгэн мэдээг хүргэе. Баттай мэдээ биш ч гэсэн энэ 86 нь сектор 3-н хамгийн өндөр рекордоос арай илүү хурдтайгаар давхин явж байна. Одоогийн рекорд эзэмшигч нь Штутгартын эрлэг, Михайл Беккенбаур билээ! Катагири Каната тэр эрийн рекордыг эвдэх болов уу? Харцаа салгах аргагүй нь!
Эм 1: Гэж байна. Яах гэж байна, Михайл?
Беккенбаур: Юу ч хийхгүй ээ. Энэ улаан машин хүч муутай нь хальт харахад л илэрхий. Харахад л өрөвдмөөр гэгч нь дугуйгаа тамлаж байна. Зам үүний дараагаар тэгшхэн болно. Бариа хүртэл урт шулуун зам бий. Тэнд удааширна. Тэгээд ч би рекорд мэтэд анхаардаггүй. Цаг хожих олон арга бий. Хангалттай зөрүү үлдээж давхидаг учраас. Топ түвшний уралдагчид толгой дотроо араа солигч шиг зүйлтэй. Жишээ нь миний толгой дотор таван араа байдаг... Гэмээр юм уу даа. Тэгээд ч MFG-д ирснээс хойш ганц ч удаа топ тоноглол ашиглаагүй. Дөрөв дэх араагаар шилдэгт ороход хангалттай. MFG гэдэг иймхэн л зүйл, эгч ээ. Уйтгартай. Энэ улирлын аварга шалгарахаар намрын эхний нислэгээр Герман руу харья гэж бодож байна.
Эм 1: Юу вэ? Японд ирээд 1 жил болоогүй атал хэдийн гэрээ санаа юу? Ээжийн гарын хоолыг тэгтлээ санаад байгаа юм уу? Эрх жаал вэ?
Беккенбаур: Тийм биш дээ. Эгчийн хялбарчилсан дүгнэлтэд тайлбарлаад ч нэмэргүй учраас юм хэлэхгүй ээ.
Эм 1: Японд байвал амархан мөнгө олохоор байхад. Хайран юм. Чи бага байхаасаа л ядаргаа болдог дүү байсан даа. Дураараа л бол. Чамд хэлчхэд би үлдэнэ. Токио зөндөө зугаатай. Германд бол сэтгэлээр унах биз.
Тайлбарлагч: Хутганы ирмэг дээрх бүхнээ шавхсан дайралтууд үргэлжилсээр. Рекорд эвдэж байгаа хурдаа хадгалсан хэвээрээ! Хутга мэт хурц жолоодох техник болон ялах гэсэн дүрэлзсэн хүсэлтэй юм! Аймшигтай эр Англиас иржээ!
Огата: Хөөе, Шүн. Сая бодлоо л доо. Каната арай сэтгэц хуваагдах эмгэгтэй биш байгаа?
Айба: Яагаад?
Огата: Учир нь... ихэнхдээ тэр зөөлөн сэтгэлтэй, ялаа ч алахааргүй царайтай. Гэхдээ... Одоогийн Канатаг хар л даа. Ийм түрэмгий уралдаж байгаа түүнийг нэг хүн гэж бодохгүй л байна.
Айба: Тэгж хэлж байгаа бол MFG-н уралдагчид бүгд л тийм. Жолооноос зуурах мөчид яг л залгуур дарагдсан мэт. Уралддаг жолоочид тийм л хүмүүс. Тэгээд ч Огата. Чиний бодож байгаа шиг тэр түрэмгий төлөвтөө тавьсан гэж бодохгүй байна.
Огата: Юу гэсэн үг вэ?
Айба: Одоо хүртэл түүний хувьд бүхнээ гаргахгүй давхиж байгаа гэсэн үг. Хэзээд ч удирдлагаа алдаж магадгүй юм шиг харагдах атал тэгэхгүй. Машинаа төгс жолоодож, хугацаа хожсоор байна. Хорвоо дээр иймэрхүү төрлийн хүмүүс байдаг юм. Үүний дээш дахиад нэг топ араандаа орлоо гэхэд би лав гайхахгүй.
Огата: Дахиад нэг машин үлдлээ, Каната! Болсон! Чадлаа! Одоо юу гэж хэлбэл дээр вэ, Шүн? Ю-Юу—
Айба: Одоо болно. Юу ч хэлэх хэрэггүй, Огата. Одооноос хоёулаа чимээгүй байя. Юу ч хэллээ гээд нэмэр болохгүй. Баярлахад арай эрт байна. Машины сул талыг халхалж байсан сунасан уруу зам удахгүй дуусна. Барианд хүртэл урт шулуун зам хүлээж байгаа. Тэнд өдийг хүртэл ардаа орхисон машинууд гүйцээд ирнэ. Илүү их зөрүү үлдээх хэрэгтэй байна.
Тайлбарлагч: Хаагдсан Хаконэ-Юүмото галт тэрэгний өртөөгөөр хуй салхи татуулан давхилаа! Удахгүй 86-н өмнө урт шулуун зам гарч ирнэ. Фүжи хурдны 1.5 километр урт замыг гүйцэж түрүүлэн 1.9 километр урт гэдгээрээ бахархдаг Камабоко шулуун замаар орлоо! Уралдааны 15-р байраа хадгалж чадах уу? Эндээс амьсгаа авах ч аргагүй нь! Дээд талдаа 180 км/ц хурдалдаг дрон түүнээс улам л холдсоор. Үзэж байгаа та бүхэнд дроны шууд дүрсийг дамжуулж чадахгүйд хүрлээ. Зам дээр байрлуулсан таван суурин камерын дүрсээс үзэцгээгээрэй! 2.0 литрийн Эн-Эй Тоёота 86 GT бүх хүчээ шавхан хурдалж байна. Халуун агаарын хана 86-г бүхэлд нь бүчин авчээ. Хурд тогтворжиж байна. Нүдэнд үзэгдэхгүй өндөр хурдтай загваруудад аажмаар гүйцэгдлээ!
Огата: Муу шүү! Зургаад багтахгүй нь! Нэг байр ухарлаа! Хичээгээрэй, Каната! Тэсдэг юм шүү, 86! Канатагийн амиа эрсдэлд оруулж холдуулсан зай миний машины хүчин чадал муугаас болж гүйцэгдэж байна! Тэсэхгүй нь. Уучлаарай, Каната.
Тайлбарлагч: 230 км/ц агаарын ханатай 86 тэмцсээр л! Бурхны 15-н өрсөлдөгч ихэнх машинууд өдийд 300 км/ц хурдалж байгаа! Шулуун төгсгөлд хүлээж байгаа нь Хигаши-Казамацүригийн уулзвар, 90 градусын эргэлттэй булан! Хамаг хурдаараа давхилаа! Чичиргээтэй харагдаж байгаа ч буланг ардаа орхилоо! Яг л хязгаарын ирмэг дээр үргэлжлүүлсээр байна даа! Муруй S нугалааг давбал шууд бариа! Барианы шугам яг урд нь байна!
Айба: 16-р байранд байгаа машинаас 3/10 зайтай байна. Үүний л урд гарч байвал... Зугт, Каната! Хамаг хурдаараа зугт! Эцсийн мөч хүртэл үргэлжлэх нь! Хаашаа нь эргэх бол? Хүчин чадал ихтэй машин бол ч муу шүү. Гэхдээ энэ хүрсэн машин хүчин чадал муутай байна гэж үгүй...
Тайлбарлагч: Барианы шугам! Бараг л ирлээ!
Рэн: MF Гоост.
Каната: MF Гоост.
Тайлбарлагч: 16-р байр! Уралдаанд орох байраа 1/100 секундээр алдчихлаа!
Эр 1: Яая даа. Тэсвэрлэмээргүй юм. Зүрхэнд ч муу шүү.
Айба: Тэгтлээ бүү гутар даа, Огата. Чиний буруу биш шүү дээ. Алив. Канатаг очиж авъя.
Огата: Уучлаарай, Каната.
Каната: Үгүй дээ, та юу ярина вэ? Та бол мундаг механикч. Сэтгэл зүрхнийхээ угаас талархаж байна. Машин эцсээ хүртэл миний хүлээлтэд хүрлээ. 86 маш сайн машин байна.
Огата: Каната... Тэвэрч болох уу?
Каната: Нус чинь гоожиж байхад дэмий болов уу.
Айба: За! Өнөө орой тайтгарал болгож би даая. Гоё зугаатай өнгөрөөе!
Каната: Хөөх. Гюүдон уу?
Айба: Гюүдоноос их юм бий! Намайг хэн гэж бодоо вэ? Есдүгээрт эрэмбэлэгдсэн "баян хүн" Айба Шүн шүү! Япон хүмүүс хоолонд чухалчлахаараа ямар байдгийг харуулъя.
Каната: Чухалчлахаараа?
Айба: Тэгвэл 6 цагт Одавара өртөөний зүүн үүдэн дээр уулзъя.
Огата: Яагаад вэ? Одоо очвол болох биш үү?
Айба: Үгүй, үгүй. Над шиг од хүнд олон амжуулах зүйл байдаг юм... Амжуулах зүйл минь гараад ирлээ! Дугаар Долоо! Надтай уулзахаар ирээ юу?
Рэн: Тэнэг!
Огата: Саяных юу байв аа?
Айба: Юу гэсэн үг вэ, Каната? Чи Сахиусан тэнгэр Дугаар Долоог таньдаг юм уу?
Каната: М-Мэдэхгүй ээ. Мэдэхгүй байна.
Айба: Мэдэж л таараад байна даа. Яагаад Дугаар Долоод алгадуулав?
Каната: Би л харин мэдмээр байна, Айба сэнпай. Би энэ улсад ирээд 6 л хонож байна, бас тийм ч нийтэч биш. Танихгүй хүмүүстэй ярьдаггүй. Ярьсан нь намайг байлгаж байгаа гэр бүл, Огата ах бас та, нөгөөх нь тэндхийн дэлгүүрийн эгч. MFG сахиусан тэнгэрүүдтэй огт уулзаж байгаагүй.
Айба: Уулзаж байгаагүй ч нэг үг хэлсэн юм биш үү? Уралдахын өмнө бөгснөөс нь базах ч юм уу?
Каната: Үгүй! Хэзээ ч тэгэхгүй!
Огата: Шүн, чи л тийм санаатай биз дээ.
Рэн: Би ирлээ.
Эм 1: Эргээд ирэв үү? Гэдэс нь өлссөн биз. Удахгүй оройн хоол болно. Хувцсаа сольчхоод буугаад ир.
Рэн: За. Каната хаачсан?
Эм 1: Найзуудтайгаа гадуур юм идчихээд ирнэ гэж холбоо барьсан.
Айба: Та нарт л гэж хэлж байгаа юм шүү. Би Сахиусан тэнгэр Дугаар Долоод "зоккон" болсон.
Каната: "Зоккон" гэдэг нь?
Огата: Ухаан алдталаа дурласан гэсэн үг.
Айба: Одоогоор гэрлэх санаатай, хариу нэхээгүй хайртай. Нэрээ ч хэлдэггүй.
Каната: Хөөх, Айба сэнпай романтик юм аа. Гоё санагдчихлаа.
Айба: Намайг дэмжинэ биз дээ?
Каната: Тийм!
Айба: Тэгвэл амлачих, Каната. Эр хүний хоорондох андгай шүү. Цаашид юу ч болсон Дугаар Долоод дурлаж, болзохгүй шүү. Амлаж чадах уу?
Каната: Чадна аа. Айба сэнпай. Юу гэж хэлмээр юм. Дөнгөж уулзсан хүнээ алгаддаг эмэгтэй хүн сонирхохгүй гэх үү. Дургүй ээ.
Айба: Сонсоод бүр санаа амарчихлаа. Тэгтлээ бүү уурлаарай. Ирээдүйд миний эхнэр болох хүн байгаа юм. Эмэгтэй хүн тиймэрхүү цоглог байхад үерхэхэд сонирхолтой байдаг юм шүү дээ. Би бол өдөр бүр Дугаар Долоод алгадуулмаар байна.
Каната: Айба сэнпай жоохон "хэйтай" юм аа.
Огата: "Гаж" гэх гэж байсан бол "хэнтай" гэж дуудна. Гэхдээ л ер ойлгогдохгүй юм. Тэр үед өнөө охин...
Рэн: "Тэнэг!"
Огата: ...гэж хэлээд Канатаг алгадсан даа. Яаж ч бодсон дотно хос шиг л харагдсан даа. Шүн ийм амархан санаа нь амарсан нь жаахан хачин ч, Каната ч худлаа хэлээгүй л байх.
Эр 1: Дүрэм зөрчөөд хасагдсан хүн байгаа гэв үү?
Эр 2: Мэргэшлийн дараах шалгалтаар илэрсэн. Зөвшөөрөлгүй дугуй хэрэглэсэн байна лээ.
Эр 1: Дугуйны хээг тааруулахад туслах шинэ тэмдэглэгээний хүснэгтийг бушуулъя. Би ч гэсэн хамт хийлцье. Техникийн түвшинд тийм хэцүү биш байх учиртай.
Эр 2: Тийм. Үр дүнд нь 16-р байр уралдаанд шалгарч байгаа.
Эр 1: Албан ёсны мэдээг хурдан гарга.
Эр 2: Мэдлээ.
Эр 1: Яая даа. Катагири Каната ч азтай байна шүү. Энэ талыг ч мөн багшаасаа өвлөсөн байх.
Каната: Амттай юм. Үнэхээр амттай юм. Амттай, шүүслэг, өдийг хүртэл идэж байгаагүй бүтэцтэй юм. Энэ юу юм?
Айба/Огата: Хэлээд өгөх үү?
Айба: Гахайн гэдэс дотор.
Каната: Бурхан минь! Итгэмээргүй юм!
Айба: Таалагдсан бол нэмээд ихээр захиалж болно шүү. Юу вэ? MFG-с шинэ мэдээ гарсан бололтой. Худлаа байлгүй. Утсаа хар даа, Огата! Та нар маргаашийн уралдаанд орох юм байна!
Огата/Каната: Айн?
Айба: Шагналын мөнгө ч хожих нь!
Огата/Каната: Айн?
Огата: 15-р байр? 15-р байранд орчхож! Баяр хүргэе, Каната!
Айба: Үлдсэн хэд нь өнөө л хэдэн хүмүүс байна.
Эр 1: Поршегийн Ишигами Фүжин дахиад нэгт үү?
Эм 1: Хөөе, хар даа. Беккенбаур шилдэгт онилж байгаа юм байна!
Эр 2: Аудигийн Сакомото гуравт.
Эр 1: Дөрөвт AMG-н Отани. GTR-н Айба тавт уу?
Эр 2: Дахиад жаахан дээгүүр байх болов уу гэж бодсон ч хүлээлтэд хүрлээ.
Эр 3: Ламборгини Ойши, Ферраригийн Акаба гэж энэ хоёр юм биз дээ?
Эм 1: Хэн том шагналыг нь авах бол оо?
Айба: Топ шагнал нь 100 сая иен. Хамгийн шилдгээр шалгарвал жилийн эцэст нь бонус 1 тэрбум.
Рэн: Яагаад Канатад тийм зүйл хийчхэв ээ? Түүнд санаа зовсон болохоор уу? MFG-д орохоо надад хэлээгүй болохоор нь уу? Гэхдээ тийм бол би ч ялгаагүй. MFG-д Сахиусан тэнгэр хийдгээ Канатад хэлээгүй. Хувцас нь ичмээр юм чинь. Яагаад тэр үед тэгтлээ бухимдсан юм бол оо? Каната алдартай болоод, гар хүрэхгүй хол газар очих юм шиг. Яаж ч чадахгүй сандарч орхисон. Каната хэн нэгнийх биш шүү дээ. Өнөөдөр би адгийн аашиллаа. Канатад гарцаагүй үзэн ядагдсан байх даа. Яах вэ? Амьдралдаа ийм хогийн байдалд орж үзсэнгүй.
Айба: Тэрбумыг авцгаана аа! Алив ээ, Каната. Чи нээрээ сүрхий амьтан юм аа.
Эр 1: Дараагийн 4-р эргэлтэд: Дугуйн менежмент.
Back to episodes Go home