MF Ghost (2023)_02

Тайлбарлагч: Дараагийнх нь анх удаа оролцож буй шинэ уралдагч. Машин 86-г Англиас ирсэн өрсөлдөгч унаж байгаа юм. Катакири Каната, 19 настай.

Рэн: Каната? Худлаа байлгүй. Каната гэж үү? Яагаад энд байгаа юм, Каната?

Айба: Сая их мэл гайхсан царай гаргах шиг харагдах юм.

Тайлбарлагч: Зургаа. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг.

Рэн: Каната...

Бичиг: MFG-г доргиосон шинэ үе.

Тайлбарлагч: Хөдөллөө! Бүрэн AI-аар удирдуулсан дрон араас нь дагаж оновчтой нарийн дүрсийг цаг алдалгүй дэлхий даяарх MFG-н фенүүдэд хүргэдэг. Өгсүүр замаар хурдаа нэмэн явж байна. Англиас ирсэн өрсөлдөгч ямар давхилтыг бидэнд харуулах бол? Хамтдаа үзэцгээе!

Эр 1: Гайхчихлаа. Арай ч эцгийнхээ Катагири овгоор орно гэж санасангүй.

Эм 1: Мессеж байж магадгүй юм. Хаа нэгтээ үзэж байгаа Кэнийг дуудаж байж болох юм. Хоолой болохгүй хоолойгоор "Таны хүү Каната энд байна" гэж.

Эр 1: Тэгтлээ гэр бүлээ хаясан эцэгтэйгээ холбоо барих гэсэн юм байх даа?

Эм 1: Энэ хүүгийн мэдрэмжийг хүү өөрөө л ойлгоно. Эхийгээ алдаж, өвөө эмээтэйгээ амьдарсан улсаасаа явж ердөө ганцаараа гадаад улсад ирсэн. Канатаг ямар мэдрэмжтэй байгааг бодохоор л цээж хөндүүрлэх юм. Хөөрхийлөлтэйгөөс нь болоод үзэж чадахгүй нь.

Огата: Огата байна. Хоолой тод дуулдаж байна уу?

Каната: Тод байна, Огата ах.

Огата: Урт зам шүү. Төвлөрлөө алдаж болохгүй. Болсон.

Каната: Мэдлээ.

Айба: Гэхдээ л Огата. 86 гэсэн хоёр оронтой дугаарыг яаж олж аваа вэ?

Огата: Би ч гэсэн боломжгүй байхдаа гээд оруулаад үзсэн азаар хэн ч ашиглаагүй байсан.

Айба: Сектор 1 аргагүй хэцүү харагдаж байна. Тэгээд ч мануал Эйч рультэй өрсөлдөж чадахгүй шдээ. Хагас автомат дамжлага, хос рультэй хэвийн стандарт болсон өнөө цагт бартаа л болно. Айн? 54-р байр? Худлаа байлгүй. Системийн алдаа биз. Ийм зүйл их болдог. Чиний ямбий 86 ийм дээгүүр байх учиргүй.

Огата: Хөөе, "ямбий" гэж хэлэх шаардлага байна уу Шүн гуай? Гэхдээ би ч гэсэн алдаа л гэж бодож байна.

Айба: Өсөөд байна шд. 53 гэж байна.

Огата: Алдаа биш байна. Хар даа! Төвийн компьютер 86 дээр анхаарлын туг тавьчхаж.

Айба: Үгүй байлгүй. Яагаад ч боломжгүй.

Тайлбарлагч: Энэ чинь юу вэ? 86 дээр анхаарлыг туг тавьжээ. Миний санахын дебют арга хэмжээндээ энэ тугийг тавиулсан нь түрүү жилийн Михайл Беккенбаураас өөр үгүй дээ. 19 настай Катагири Каната цойлж байна!

Айба: Яаж ч бодсон хачин биз дээ? Шилдэг 100.. Үгүй, бүр шилдэг 200 нь Канатагийн унасан 86-аас илүү морины хүчин чадалтай машинууд дүүрэн. Яагаад тэднээс илүү дээгүүр бичигдээд байна?

Огата: Тэр нь энгийнээр бол Каната огцом эргэлт илүү хурдан гэсэн үг.

Айба: Тийм энгийн биш ээ, Огата. Ёстой нэг. Тийм биш ээ. MFG-н зууралт-жингийн харьцааг тэгж бүү доогуур үнэл. Булангаар арай илүү хурдтай явлаа гээд хамааралгүй. Сектор 1-т машин хүчин чадал муутай л бол яаж ч чадахгүй.

Огата: Тийм ч гэсэн... Зууралт-жингийн харьцаанд анхаарах зүйл нь гэвэл машин хүнд байх тусам дугуй томтой байдаг. Гэвч дунд хөдөлгүүрийн загвар, дөрвөн дугуйтай хөтлөгчтэй байх нь сул тал болдог. Мөнгө зарж жинг нь буурууллаа ч дугуйг жижгэрүүлэх учраас ашиггүй. Хөдөлгүүрийн чадалд хязгаарлалт тавихгүй ч хурдаа хэтрүүлбэл дугуй тэсэхгүй. Шилдэг багууд хүртэл тохиромжтой тэнцвэрийг одоо болтол олоогүй байгаа. Тиймээс өөрчлөөгүй байсан ч хүчирхэг, тэнцвэр сайтай Европ загварууд одоогоор тэргүүлж буй. Үүнээс болсон уу, "баян хүний зохицуулалт" гэж энэ дүрмийг шоолдог.

Каната: Энэ яг ч тийм биш гэж би бодож байна. Өөр арга гарцаагүй байж таарна. Гэхдээ л санаснаас хамаагүй догдлом юм. Зууралт-жингийн харьцаа л цорын ганц дүрэм нь гэхээр. Яг хэн бодож олсон юм бол?

Огата: Аягүй бол MFG-н гүйцэтгэх зохион байгуулагч Рёо Такахаши гэж хүн байх. MFG ийм том болсон одоо хүртэл хэдэн настай, хаанахынх гэдэг нь одоо ч нууц. Огт нүүр царайгаа харуулдаггүй, нууцлаг хүн.

Каната: Тэр их ухаантай хүн байх. Япон хэлээр "тэнсай" гэж дуудах байх.

Айба: Каната тэгж хэлсэн гэж үү?

Тайлбарлагч: Машин 86 сектор 1-ийг бараг дуусгалаа. Байр ахиж одоогоор 52-т давхиж байна!

Огата: Эндээс цаашаа урвуу зам бий! Машины урд тал илүү жинтэй учраас тоормосны тэнцвэрээ тааруулаарай. Болсон.

Каната: 3-р самбарын унтраалга байх аа?

Огата: Тийм ээ.

Каната: Энэ машинд овоо дасаад эхэллээ. Аажуугаар хурдаа ахиулна аа.

Айба: Айн? Аажуугаар ахиулна аа? Өдийг хүртэлх өндөр хурд юу болж таарав? Энэ Каната гэж юун хүүхэд юм бол оо? Хуучин ямар рекордтойг нь асуусан уу?

Огата: Юу ч мэдэхгүй ээ. Итгэж болох хүн л танилцуулсан юм. Уулзаад үзтэл их сайн хүү байсан. Зүгээр л Английн алдартай уралдааны сургуульд явсан гэсэн.

Каната: Гайхамшигтай ажиллажээ, Огата ах. Энэ машины тоормосыг нь оролцуулаад доод хэсгийн тэнцвэр сайтай юм. Үүнтэй байхад... Ирсэн зорилгоо гүйцээнэ гэж бодож байна.

Тайлбарлагч: Хэдийн шилдэг 50-д ороод ирлээ! Хурдан байна! Уруу замаар хурдан байна! Шинэ од төрж буйг харж байгаа юм шиг л байна! Катагири Каната, ердөө 19 насандаа шүү!

Эр 2: Худлаа байлгүй. Золиг. Маэбашиг... үгүй, шууд Рёосүкэтэй холбоод аль. Яаралтай! Рёосүкэ, би байна. Уралдааны дамжуулалтыг үзэж байна уу?

Эр 1: Үгүй ээ. Үүний дараа том хагалгаатай болохоор бэлтгэлээ хангаж байна. Ямар нэг юм болоо юу?

Эр 2: Өнөөх чинь ирчхэж. Фүживарагийн шавь. Ривингтон биш Катагири гэдэг нэрээр орсон байна. Анзааралгүй орхичхож.

Эр 1: Тийм бий. Сайхан мэдээ байна. Наад жолоочоо ажиглаж л байгаарай, Фүмихиро.

Эр 2: Хэдийн AI анхаарлыг туг тавьчихсан байгаа болохоор...

Эр 1: Миний бий болгосон зохицуулалтын зөв ашиглалтыг ойлгож, давж чадах бололцоотой MFG-н шинэ үе. Хагалгаандаа орлоо. Тасаллаа шүү.

Эр 2: Хөндий хэвээрээ л байх шив. Зохицуулалтын зөв ашиглалт гэдэг нь юу юм бол? Өмнө нь ер энэ талаар ярьж байгаагүй дээ? Рёосүкэ!

Тайлбарлагч: Итгэмээргүй хурдаар машин 86 жагсаалтад дээшилсээр байна! Одоогоор 44-т явж байна. Торий хаалгыг даваад эргийн шугамаас холдоод өгсүүр өөд эргэлээ. Машин 86 нэг ч байр алдсангүй. Өөдөө бага зэрэг хурдаа алдаж байна. Үнэхээр л Тоёота 86 GT нь өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад сул тал ихтэй. Чиглэл нь хуучин 1-р замын хамгийн өндөр цэгт хүрээд сектор 3 луу орно. Энд хэр их хугацаа ашиглах нь Одавара уулын оргилын гол утга учир нь гээд хэлчхэд хилсдэхгүй болов уу.

Каната: Огата ах, дахиад жаахан хурдаа нэмээд үзье.

Айба: Тэр тэнэг. Чихэвчээ өгч бай, Огата!

Огата: Ёоё, ёоё! Яаж байна аа?

Айба: Наанаас чинь сектор 3 луу орно. Битгий дэмийрээд бай! Миний зөвлөгөөг мартаагүй биз дээ? Замыг нь мэдэхгүй шинэ уралдагч хурдаа авбал үхнэ л гэсэн үг! Болсон!

Каната: Санаа зоволтгүй ээ, Айба сэнпай. Зам бол... Толгой дотор кино тоглогдож буй мэт л байна. Төвлөрөх гэж байгаа учраас дууг нь хаалаа. Болсон.

Тайлбарлагч: За, давхиад ороод ирлээ дээ. Бариа хүртэлх 864 метрийн солир мэт уруудах уруу зам. Шинэ оролцогч Катагири Канатад шалгуур болно доо. Үүний цаана хүлээж буй нь алдар нэр байх уу, гашуун урам хугаралт уу?

Рэн: MF Гоост.

Каната: MF Гоост.

Айба: Тэр муу тэнэг. Ирэхээр нь заавал нэг шанаа өгнө. Сэнпайн зөвлөгөөг дагаагүй хүнд ийм юм болдог юм. Чамайг техниктэй жолооддог гэдгийг мэдлээ. Гэхдээ тойрог замаар давхиж өссөн баян жаал байгалийн бүтээсэн уруу зам ямар аймшигтайг мэдэхгүй байна. Сургуульд заасан зүйл жинхэнэ амьдрал дээр хэрэг болохгүй нь олонтаа. Ойлгохгүй байна уу, Каната?

Огата: Юу болоод байна? Шалган нэвтрүүлэхээр дайрах болгонд байр нь ахиж байна.

Эр 2: Гайхалтай. Аргагүй л домогт уруу замын уралдагчийн шавь юм гээч.

Айба: 86 яг л уралдааны машин шиг харагдаж байна. Сэнсэрлээ гэхэд гайхах юм алга. Үгүй ээ, талд нь яваа хэрнээ давхисаар уу? Ингэж ирмэгээр нь барианд хүртэл давхих нь уу? Галзуу юм уу, Каната? Каната жинхэнээсээ уралдаанд шалгарах хугацаанд амжих гэж оролдоод байна.

Огата: Бурхны 15-д зорьж байна гэж үү? Боломжгүй ээ. 100% боломжгүй. 86 шүү дээ.

Айба: Магадлал бага ч гэсэн 0 гэсэн үг биш. Ийм дээрээ тулсан юм чинь илүү тоормосол гэж хэлэхгүй байсан нь дээр биз. Эсрэгээрээ илүү мотивац өгөх нь аюулгүй юм биш үү? Жолоочийн сэтгэлзүйг би илүү сайн мэднэ. Ийм төлөвлөгөө байвал яаж байна?

Огата: Наадах чинь дэмий дээ. Хоёулаа давхи гэж хэлээд яах юм бэ?

Айба: Санаа зоволтгүй. Канатад итгэ. Тэр... Юу гэмээр юм, чиний төсөөлж чадах жолоодлого лав биш. Хамгийн сайндаа тавт орсон би бол мэднэ. Үндсэн сууриараа түүний нэг зүйл ондоо байна. Алив ээ, бушуул. Хэл, Огата!

Огата: Огата байна. Зүгээр мэдээлэл өгөх гэсэн юм. Хариу өгөх хэрэггүй. Чиний урд 26 машин байна. Болсон.

Каната: Сайн ажиллалаа, Огата ах. Наадхыг чинь л мэдмээр байлаа.

Тайлбарлагч: Сектор 3-т орсноос хойш тэргүүлэгчдийн самбарыг ахиулсан нь толгой эргэмээр. Энэ үнэхээр анхны уралдаандаа орж буй шинэ уралдагч гэж үү? Катагири Каната төсөөлөгдөхгүй бололцоогоо харуулж байна! Гэхдээ энэ жолоодлогод нь үнэхээр л аюулын үнэр үнэртэж байна. Одавара уулын оргилын алдарт үхлийн бүс рүү ойртож байна.

Рэн: Тайлбарлагч Танака их л доргиож байх шиг. Уур амьсгал хурцдаж байна. Каната Хаконэ уулсын дотор байна. Тэнэг Каната! MFG-д орно гэж хэлээгүй шдээ! Хаконэ ууланд бар, ирвэс, матар, баавгай гээд тийм аймшигтай араатан булан бүрд байдаг их аюултай газар. Чам шиг зөөлөн сэтгэлтэй хүүгийн байх газар биш. Каната муу тэнэг, худалч. Японд ирсэн зорилго чинь аавыгаа хайх гэсэн биз дээ?

Тайлбарлагч: Анхаарлаа хандуулаарай. Хуучин Каваки-эн орчмын газар бүхэлдээ манангаар бүрхэгдсэнийг харж байна уу? Хэдэн жилийн өмнө Фүжи уулын хойд тал дэлбэрснээс хойш салхинаас хамаарч галт уулын хийд хахахаар үе байдаг. Хүн амьдардаггүй халуун рашааны энэ дүүрэгт жилээс жилд манан нь өтгөрсөөр. Хүн дуудсан юм шиг эзгүй хотоор хэрэн тэнүүчлэх эрлэгийн элч мэт. 86 үүгээр ирж байна. Үхлийн бүс рүү!

Огата: Хөөе, хөөе. Өнөөдөр энгийн үеэсээ манан нэг л өтгөн байна уу даа?

Айба: Олон осол болдог Одавара уулын оргилд хамгийн их осол гардаг нь энэ. Туршлага суусан би хүртэл энд аль болох аюулгүй байхыг боддог. Тэр замыг тогтоосон томроод байсан ч худлаа хэлээгүй бололтой. Үзэгдэх орчингүй байлаа ч дараагийн булан хүртэлх зай, тэр нь баруун байх уу зүүн байх уу гэдгийг мэдэж байна. Авч буй шугамд нь эргэлзээ алга. Гэхдээ 2D газрын зураг толгой дотор байлаа гээд ямар ч нэмэр болохгүй. Түрүүнийхтэй ижилгүй нийтийн эзэмшлийн замд асфальт, нүхэн цоорхой олон. Бүрэн тоормослохын өмнөх мөчид G нь унаж хоёр метрийн зайд байрлах онож болох нөхөөснүүд зөндөө бий. Өөрийн биеэр туулж, машинаа ямар хариу үйлдэл гаргахыг мэдэхгүй бол шууд онхолдоно. Каната үүнийг чадаад байгаа нь юуных вэ?

Каната: Зам бол... Толгой дотор кино тоглогдож буй мэт л байна.

Айба: Кино гэдгээрээ юуг хэлсэн юм бол? Албан ёсны сайт дээрх демо хувилбаруудыг хэлээд байна уу? Арай... Одогавара уулын оргил 40 км урт шүү дээ. Үүнийг бүгдийг нь цээжлэх аргагүй.

Огата: Айж байна шүү, Шүн. Каната харахгүй байгаа булангаар ийм хурдтайгаар явах бичлэгийг үзнэ гэдэг. Аймшигтайгаас болж үзэж чадахгүй нь. Сандарсандаа би бүр стресстээд ухаан балартах нь. Муу шүү. Жинхэнээсээ бөөлжих нь.

Айба: Тэсэж үзээч, Огата. Ажлаа хий.

Огата: Огата байна. Одоо 16 машин урд чинь байна. Давтан хэлье, 16 машин. Болсон!

Тайлбарлагч: 86 оноо авах байрлалуудад ойрхон ирж байна. Ойртон ирж буй үхлийн бүс рүү огт айсан төрх гаргахгүй байна! 19 настай Катагири Каната өөр ертөнцийн жолоодлогыг толилуулж байна!

Огата: Үнэхээр оноо авах нь үү дээ? Ингэнэ гэж төсөөлж ч байсангүй. Шилдэг 30-д багтаж, оноогоор бут авна гэдэг MFG-н оролцогч бүрийн мөрөөдөл бас биширдэг зүйл нь.

Айба: 0.1 оноо авахад л янз бүрийн давуу талтай. Дугуй үнэгүй болж, кабиныг хүртэл асуухгүйгээр бэлэн болгоод өгдөг. Хамгийн баярлууштай нь машиныхаа дугаарыг алтаар тодруулна. Харагдах талаасаа догь, оноо авсан уралдагчийн бахархлын тэмдэг болно.

Огата: Тэр нь л надад хангалттай. Бурхны 15-д орно гэж би хүсэхгүй ээ. Гуйя, битгий хэтрүүлээрэй Каната. Машин тэр чигээрээ будаа болсон чи л эсэн мэнд эргэн ирж байвал би инээмсэглэн тэврэх болно оо.

Тайлбарлагч: Уруу замаар тоормос дээрээ хүчтэй гишгэн, 90 градус зүүн дарангаа Мияаношита уулзвараар догь гэгч нь гараад явлаа! Харцгаана уу! 86-н дроноос ирж буй дүрснээс огт тодорхой харагдахгүй байна. Хүйтэн хөлс цутгамаар аймаар дүрс байна. Үхлийн бүсэд найман машиныг ардаа орхилоо. Хэлэх ч үг алга. Миний ядмаг үгсийн сан 86-н гүйцэтгэлийг гүйцэж чадахгүй нь! 26-р байр! 25-р байр! Ийм зүйл болдог учраас л MFG сонирхолтой! Энэ жолоочийн ирэлт гарцаагүй энэ улирлын халуухан сэдэв болох биз ээ! Үхлийн бүсээс гараад ирлээ! 86-н урд Охирадайн U муруй тод гэгч нь харагдаж байна!

Эр 2: Урьдын дүр зураг харагдлаа. Хоромхон зуур хар цагаан Панда Трүено. Фүживара Такумигийн супер хурдтай дөрвөн дугуйт дрифт!

Огата: Огата байна! 9 машин үлдсэн! Дууслаа!

Эр 1: Дараагийн 3-р эргэлтэд: Камабоко шулуун.

Back to episodes Go home