MF Ghost (2023)_01

Хүүрнэгч: Байгаль орчны асуудал, чулуужсан түлшний хомсдол нэмэгдэж байгаа нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг зогсоход хүргэсэн. Үүний үр дүнд өндөр хүчин чадалтай спорт машинууд үгүй болох аюулд хүрчээ. Тэрхүү устаж буй машинд гашуудал илэрхийлэх мэт шинэ спорт загварын машин Япон дахин сэргэсэн юм. Одоо дэлхий даяар 30 сая захиалагчтай, тэсрэлттэйгээр алдар нэр нь түгэж буй. Цорын ганц зохицуулалт нь зууралт жингийн харьцааг жигд байлгах ба ингэснээр ямар ч саадгүй өндөр хурдтайгаар уралдуулдаг. Үүний нэр нь: MFG.

Бичиг: Эргэлт 1: Англиас ирсэн өрсөлдөгч

Тайлбарлагч: MFG улирлын нээлт болж, Одавара уулын оройд ирээд сонгон шалгаруулалтын хоёр дахь өдөр эхлэх гэж байна. Арван секунд. Ес. Найм. Долоо. Зургаа. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг.

Эр 1: Урагшаа, Айба. Хичээгээрэй!

Эр 2: Давхих нь ээ.

Каната: MFG юм бий.

Эр 1: Ганц ч удаа хамаагүй уралдааныг дэргэдээс нь үзэх юм сан.

Эр 2: Тэр боломжгүй ээ. Үзэгчдийг замын дагуу зогсохыг зөвшөөрдөггүй. Өнөөх дэлбэрэлтээс болж агаарт галт уулын хий байсаар байгаа.

Каната: Англид байгаа найзууд бүгд хорхойсчихсон байсан. Үүссэн газар нь болох Японд ч аргагүй юм даа. Тийм ч гэсэн Японы хаягууд хөл толгой нь мэдэгдэхгүй юм. Онцгүй эхэлж байна шүү.

Рэн: Байна уу, Вакана?

Вакана: Өнөөдөр өнөө Англи залуу ирнэ биз дээ?

Рэн: Нарийндаа бол Англи, Японы эрлийз юм шиг байна лээ. Тэгтлээ найдлага тавиад дэмий байх. Англиас тийм догь юм байдаг биш.

Вакана: Уйтгартай гэдэг нь. Царайлаг байвал заавал танилцуулаарай.

Рэн: Ваканаг дээ. Царайлаг залуугийн хойноос гүйдэг болохоор л шалихгүй амьтдад дурлаж байгаа юм шүү дээ. Анхны харцаар дурлана гэж юу байх вэ дээ.

Айба: Намайг Айба Шүн гэдэг. Түрүү жил 9-р байранд эрэмбэлэгдсэн. Чамайг анх хараад л... Я-Ямар ч байсан жинхэнээсээ хэлж байна.

Рэн: Уучлаарай.

Айба: Хурдан гэдэг нь.

Рэн: Миний талаар юу ч мэдэхгүй хүнээс ингэж сонсоод яана гэж бодсон юм бэ?

Айба: Т-Түр байз л даа! MFG Сахиусан тэнгэрүүдийн профайлыг үзсэн ч чинийх л ганц ямар ч мэдээлэлгүй нь байх аа? Ядаж нэрээ ч болов хэлж өгч болохгүй юу?

Рэн: MFGA Долоо. Дугаар 7 гэж дуудаж болно. Гадна төрх гэдэг хувцастай ялгаагүй зүйл. Доторхтой хамааралгүй. Жишээ нь 99%-н охид надтай санал нийлэхгүй ч би л ганцаараа царайлаг залуу гэж бодох хүнд дурламаар байна. Би ирлээ.

Аав: Яасан уддаг юм бэ, Рэн. Ороод ир. Танилцуулах хүн байна.

Рэн: Өнөөдөр цагийн ажилтай учраас оройтно гэж ээжид хэлсэн шдээ.

Аав: Каната гэдэг юм. Ноён Каната Ривингтон. Өдөр ирсэн юм. Анх удаа гадаадад амьдрах гэж байгаа учраас асуух зүйлс их байна байх. Чи аль болох түүнд тусалж байгаарай.

Каната: Тусалж дэмжээрэй, Рэн. Каната гэж дуудаж болно.

Рэн: Б-Би... Математик дээр даалгавар өгсөн учраас...

Аав: Төвөгтэй насан дээрээ байгаа хойно. Гэхдээ л чиний Япон хэл сайн байгаад гайхлаа шүү.

Каната: Бага байхаас ээж зааж өгсөн юм.

Аав: Тийм бий. Катеринд үнэхээр золгүй юм болжээ. Чамайг харахаар залуу үеийнх нь Катерин санаанд орох юм.

Рэн: Яана аа. Сая вольтод цохиулсан юм шиг л боллоо. Яагаад түг түг хийгээд байгаа юм бол? Би уг нь гаднах төрхөөр хүнийг дүгнэдэггүй сэн. Тийм бол... энэ юун мэдрэмж вэ?

Вакана: Өглөөний мэнд, Рэн!

Рэн: Вакана.

Вакана: Юу болсон бэ?

Рэн: Юу тэр вэ?

Вакана: Мэдээж биз дээ? Англиас ирсэн зочныг чинь ярьж байна.

Рэн: М-Мэдэх юм алга.

Вакана: Юу вэ? Ядаж зургийг нь харуулчих л даа.

Рэн: Тийм зүйл аваагүй ээ. Хэсэгтээ манайд байх юм шиг байна лээ. Тэгж байгаад ирж харахгүй юу.

Вакана: Янзтай! Англи эрлийз хүнтэй түр хамт амьдраад л. Тэр ямар хэргээр Японд ирсэн юм? Зүгээр аялж уу?

Рэн: Харин ээ. Нээрэн би юу ч сонсоогүй юм байна.

Каната: Энд юм байх даа? Өршөөгөөрэй.

Огата: Яг цагтаа шүү! Юу... та Каната Ривингтон уу?

Каната: Огата байх аа? Танилцсандаа таатай байна. Каната гэдэг.

Огата: Японоор ярьдаг юм уу? Ашгүй дээ. Чи Английн алдартай уралдааны сургуульд явсан гэсэн байх аа? Сайонжи ахаас сонсоод тоглоом шоглоом юм байх л гэж бодсон. Мэдэж байгаа гэж бодож байна. MFG-д зууралт жингийн харьцаа гэдэг хачирхалтай зохицуулалт байдаг. Өөрчлөхгүй байсан ч морины өндөр хүчин чадалтай, тэнцвэр сайтай Европ загварууд одоогоор хүчтэй байгаа. Үүнээс болсон уу, "баян хүний зохицуулалт" гэж энэ дүрмийг хүмүүс шүүмжилдэг. Би чамд тусалж чадахгүй нь тийм MFG-д хүчтэй сэтгэгдэл төрүүлэх хүчин чадал сайтай машингүй учраас.

Каната: Тэрийг сонссон. Гэсэн ч MFG-д оролцох нь л надад хангалттай.

Огата: Ойлголоо. Тийм бол аль чадлаараа тусална аа. Машинаа харах уу?

Каната: Хөөх. Янзын. Догь юм.

Огата: Магтах хэрэггүй дээ. Үеэ өнгөрөөсөн гурван дөрөөтэй шүү дээ. Ашиглах уу?

Каната: Асуудалгүй. Академид ч гэсэн гурван араатай Эйч загвар стандарт нь байсан.

Огата: Бүртгэлийг чинь зохицуулсан байгаа. Чиний шалгаруулалт 7 дахь буюу сүүлийн өдөр.

Рэн: Айн? Сонин тохиолдол вэ?

Каната: Тийм бололтой. Та сургуулиасаа харьж явна уу?

Рэн: Та гэх хэрэггүй дээ. Би өөрөөс чинь дүү юм чинь "Рэн" гэхэд болно. Каната нэг тийшээ очсон байсан юм уу?

Каната: Би Токио руу Ёоцүяад байдаг Английн элчин сайд дээр очсон юм. Тэгээд шинэ гар утас худалдаж авсан.

Рэн: Тийм үү? Тэгвэл хаягаа солилцъё. Далд санаа байхгүй л дээ. Чамд асуудал гарвал шууд холбоо барих гэж.

Каната: Тийм шүү. Түр байж байгаарай. Чи өчигдөр цагийн ажилтай байсан байх аа? Өнөөдөр ажилгүй юм уу?

Рэн: Миний цагийн ажил тогтворгүй гэх үү. Долоо хоногтоо 2-3 удаа, дараагийнх нь ээлж нэлээн зайтай.

Каната: Тийм бий.

Рэн: Юу л даа, чамаас гуйх зүйл байна. Хамт зураг авхуулахгүй биз?

Каната: Зураг аа?

Рэн: Найздаа чиний талаар ярьтал хармаар байна гээд. Болох уу? Авлаа шүү. Инээмсэглээрэй! Гоё зураг гарчээ. Харах уу?

Каната: Би зурагт дургүй л дээ.

Рэн: Чи яагаад төрөлх нутгаа орхиод Японд ирье гэж бодсон юм?

Каната: Зөвхөн чамд л гэж хэлье дээ. Миний Японд ирсэн хоёр шалтгаан бий. Үгүй ээ, нарийндаа бол ганц л юм байна.

Рэн: Ганц аа?

Каната: Алга болсон аавыгаа олох.

Рэн: Аавыгаа юу? MF Гоост.

Каната: MF Гоост.

Вакана: Өглөөний мэнд, Рэн!

Рэн: Өглөөний мэнд, Вакана.

Вакана: Өнөөхөө харуул л даа!

Рэн: Ингэж ирнэ гэж мэдсэн юм. Май.

Вакана: Айн? Үгүй байлгүй дээ!

Рэн: Каната үнэхээр л тийм догь юм байх даа? Энэ чинь?

Каната: 20 жилийн өмнө авсан зураг. Аавын орсон нь энэ ганц л зураг. Залуу байсан үеийн ээж ихэд жаргалтай авхуулсан миний их дуртай зураг. Камакура гэх хотын хаа нэгтээ авсан юм байна лээ. Японд ирэхээрээ энэ зураг дарсан газрыг хайна гэж шийдсэн байсан.

Рэн: Камакура бол их ойрхон. Би ч сайн мэднэ. Каната, би ч бас тусалж болох уу? Их романтик санаа санагдаад л. Би ч гэсэн хамт энэ газрыг хаймаар байна. Яасан, Каната?

Каната: Чи яагаад надад ийм сайн ханддаг юм бэ? Юу гэж талархах сэтгэлээ илэрхийлэхээ би сайн мэдэхгүй байна. Чи ч бас аав чинь ч хэтэрхий сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Талархаад ч баршгүй нь. Япон хүмүүс үнэхээр сайхан юм.

Эр 1: Тэгж чадахгүй нь ээ, Айба.

Айба: Ингэж битгий өөдгүй зан гарга л даа. Дугаар 7-н нэр, нас нь байхад л болоо. Бусад Сахиусан тэнгэрийн нас бас бус зүйлийг нь оруулдаг л биз дээ?

Эр 1: Ийм хувийн мэдээллийг хэнбугайд ч бай нууцлах ёстой байдаг.

Айба: Тэгвэл ядаж Дугаар 7-н дараагийн ажиллах уралдааныг хэлж өгөөч.

Эр 1: За байз, тэр тухайд...

Эм 1: Катагири Каната. Энд гарын үсгээ зурна уу.

Каната: За.

Айба: Өмнө нь харж байгаагүй царай байна. Шинэ хүн үү? Хөөе, чи. MFG-д оролцох юм уу?

Каната: Тийм. Харин та?

Айба: Намайг Айба Шүн гэдэг. Үүлнээс дээгүүр есдүгээрт эрэмбэлэгддэг.

Каната: Мэднэ шүү! Ниссан GT-R Айба шүү дээ! Гайхалтай! Уулзсан нь нэр төрийн хэрэг! Та болон таны GT-R Англид хүртэл алдартай.

Айба: Англи?

Каната: Тийм. Хоёр хоногийн өмнө тэндээс ирсэн юм. Каната Риви— аа, биш. Катагири Каната гэдэг. Сүүлийн өдрийн шалгаруулалтад орох юм.

Айба: Зүгээр юм уу даа? MFG шүү дээ. За, зүгээр биз. Энд уулзсан нь ч ямар нэг хувь тавилан байх. Би чамайг далбаан доороо авч болох л юм. Сонс, Каната. Одооноос намайг "сэнпай" гэж дууд. Тэр нь энэ улсын үзэсгэлэнт уламжлал юм. Ойлгов уу?

Каната: За, Айба сэнпай!

Айба: Нэлээн шулуухан хөөрхөн хүүхэд байна. Хоол идээгүй биз? Амттай Япон хоолонд дагуулж оръё. Дагаад яв.

Каната: Мэдлээ!

Тайлбарлагч: Сектор 3-аар тасралтгүй ахиж байна! Түүний урд ганц л машин явж байна! Михайл Беккенбаур сул тал гаргахгүй нь!

Каната: Энэ Порше нэг л бусдаасаа жижигхэн байна уу даа?

Айба: Үүнийг Кэйман гэдэг юм. 911-ээс жаахан жижигхэн. Үүнийг хүртэл мэддэггүй юм уу? Беккенбаур чинь Поршегийн мото спортын програмаас гарч ирсэн. Супер элит юм байна лээ. Хуучны сайхан цагт байсан бол 24/7 давхих байсан биз. Янзтай. Жагсаалтын тэргүүнд гараад ирлээ. Юу л болоод байна даа? Кэйманы хүчээр яаж ийм цаг гаргаад байна?

Эм 1: Хүлээлгэчихлээ.

Айба: Нэрэлхэлгүй идээрэй. Гюүдон амттай шүү.

Каната: Сайхан хооллоорой.

Айба: Гэснээс Каната, чи хэдтэй вэ?

Каната: 19-тэй.

Айба: Залуухан юм аа. Надаас тав дүү юм байна. Арай чи савх хэрэглэж чаддаггүй юм биш биз? Бүсгүй, уучлаарай. Түүнд нэг халбага авчраад өгөөч?

Каната: Огата ах, байна уу?

Огата: Каната юу? Яасан?

Каната: Танд тусалж чадах зүйл байна уу гээд хүрээд ирлээ.

Огата: Болно оо. Түр амаръя гээд байж байлаа.

Каната: Амттай юм. Ийм амттай жигнэмэг Английн хаана ч байхгүй. Япон ч итгэмээргүй юм аа. Гюүдон ч тэр юу ч идсэн бай амттай юм.

Огата: Хэтрүүлээд л. Японы амттан ч амттай л даа. Үнэнийг хэлэхэд Каната, манай машинаас MFG-д уралдаж байсан удаа бий. Тэр үеэс хойш дахин засварлаагүй учраас MFG-н үзлэгт амархан тэнцэнэ. Өөрчлөөд байх том зүйл үгүй.

Каната: Хэн унаж байсан юм? Огата ах уу? Хөөх.

Огата: Тиймэрхүү л. Залуу насны эндэл гэх үү. Тэр үед уралддаг байлаа, чадвартаа ч итгэлтэй байлаа. Үнэндээ сүйдтэй амжилт үзүүлээгүй. Сектор 3-н уруу зам аймаар санагдаад барианд ирэх мөчид бүр туйлдаж, зүрх үхдэг байсан. Надад бол машин унахаас илүү сэлбэх нь илүү зохидог юм. Шатахуунаар давхих хуучны машинуудад дуртай л даа.

Рэн: Энэ биш байх аа. Барилгын орчин нь шал ондоо юм. Сүм эсвэл хийдийн орчинд авсан зураг гэдэг нь эргэлзээгүй ч гэсэн. Баларсан юм нь Камакурад сүм хийдтэй газрууд зөндөө олон. Нэг нэгээр нь очиж үзэхээс өөр арга алга даа. Хичээцгээе.

Каната: Энд ирсэн чинь үнэхээр хачирхалтай мэдрэмж төрж байна. Энэ мэдрэмжийг чамд оновчтой тайлбарлах нь хэцүү юм.

Рэн: Юу гэсэн үг вэ?

Каната: Энэ бол ээжийн өсвөр насандаа аавтай учирсан хот. Тэд хоёр биедээ дурлаж, хамт амьдраад намайг төрүүлсэн. Одоо ингээд Камакура хотод байгаа нь итгэмээргүй, зүүд шиг ч юм шиг. Энэ хот миний сэтгэлийн төрөлх нутаг мэт. Бага байхаасаа л ирж үзэхийг хүсдэг байсан.

Рэн: Каната. Каната, явж хүж асаая. Гайхмаар шулуухан. Хөөрхөн гэдэг нь.

Каната: Рэн юу хүссэн бэ?

Рэн: Тэр бол нууц. Хүнд хэлчихвэл бурхан сонсохгүй байж мэднэ. Баларсан, ийм орой болоо юу? Ээж, би өнөөдөр ажилтай шүү!

Эм 1: Мэдлээ дээ. Яараад бүдэрчхэв дээ. Болгоомжтой яваарай.

Рэн: Яваад ирье!

Каната: Рэний цагийн ажилтай өдөр юм байх даа? Надад өнөөдөр оролцох үйл ажиллагаа бий.

Эр 2: Сайн уу? Токиогийн төв оффисын Жоюү байна. Гүйцэтгэх зохион байгуулагч шууд хүсэлт тавьсан. Бүртгэлийн жагсаалтад уулзахыг хүссэн нэг нэр байгаа юм. Каната Ривингтон, 19 настай. Английн иргэн. Байхгүй ээ? Хачин юм. Рёосүкэ ярьснаас хойш оролцоогүй юм байх даа?

Тайлбарлагч: Дэлхий даяарх 30 сая MFG-н фенүүдэд мэнд хүргэе! Өнөөдрийн шууд тайлбарыг MFG-н амьд нэвтэрхий толь болсон Танака Ёожи би хүргэнэ. Эцэст нь долдугаар буюу сүүлийн шалгаруулалт болж байна. Дээгүүр зэрэглэлийнхэн дотор шинэчлэл тогтоочихдог тойрог болчихдог. Порше баазын эрчимтэй алхмуудын ачаар Феррари, Ламборгини гэх Италийн томоохон тоглогчид бэрхшээлтэй тулгарсан. Энэ дотор эх орны үйлдвэрлэгчдийн итгэл найдвар болсон GT-R Айба Шүн одоогоор тавд бичигдэж буй. Нутгийн Одаварагийн "Дүрэмгүй Камиказэ" дуулиан тарьж байгаа. Үндсэн уралдаанд оролцох нь 302 оролцогчоос зөвхөн 15 нь байх бөгөөд "Бурхны 15" гэсэн цолыг хүртэх юм.

Каната: "Бурхны 15"?

Огата: Бид эхлээд шалгарахдаа л санаа зовох хэрэгтэй. Ядаж гурван уралдаанд тэсэх шинэ дугуй тавина.

Каната: Огата ах, хэрвээ дугуй эхний уралдаанд муудчихвал уучлаарай. Түрүүлээд уучлалт гуйчихъя.

Тайлбарлагч: За, самбар гараад ирлээ. Эхний уралдагч хөдлөхөд 10 секунд дутуу байна. Энэ жил Сахиусан тэнгэрүүдэд нэмэгдэж орсон Дугаар Долоо барьж байна. Би хувьдаа түүний фен л дээ. Ам ангайлгахаар гайхалтай бие!

Айба: Хуцаад байгаарай, Танака. Миний Дугаар Долоог завхай нүдээр харахаа боль!

Тайлбарлагч: Эхэллээ!

Айба: Харахын төдийд л зүрх догдлуулахыг нь яана, миний Дугаар Долоо...

Каната: Айба сэнпай байна!

Огата: Хөөе, Шүн үү дээ? Уулзалгүй уджээ.

Айба: Огата юу даа?

Огата: Энд юу хийж байгаа юм? Чиний уралдаан дуусаа биз дээ?

Айба: Би харин нөгөө... Канатаг дэмжье гэж бодоод санаа зовсон юм.

Огата: Тэр яах вэ, яаж Канатаг мэддэг билээ?

Каната: Айба сэнпай намайг гюүдоноор дааж байсан юм.

Айба: Оффист санаандгүй хэдэн үг солиод.

Огата: Тийм тохиолдол гэж байдаг аа? Хорвоо ч жижигхэн юм аа. Яриагаа дараа болъё. Хөдлөхөд 10 минут л дутуу байгаа. Машиндаа суу, Каната.

Айба: Туслах уу? Аль машин юм?

Огата: Миний урьд нь унадаг байсан машин. Тэнд байгаа.

Айба: 86 юу даа?

Каната: Янзтай.

Айба: Сонс, Каната. Одоо миний хэлэх үгсийг яасан ч бүү мартаарай. Шалгаруулалтад хамгийн чухал нь юу ч болж байсан барианд хүрэх. Машинаа яасан ч бүү мөргөөрэй. Одавара уулын оройн тойрог 40 км орчим. MFG-н зам дотроос хамгийн урт нь. Над шиг хуучин бууны хугархай хүртэл бүх замаа цээжилдэггүй. Албан ёсны сайт дээрээс харсан уу?

Каната: Сэнпай, замын схем зургийг цээжилчихсэн.

Айба: Худлаа байлгүй. Хэдэн удаагийн оролдлогоор вэ?

Каната: За байз... гурав орчим юм болов уу?

Айба: Ийм үед тоглохоо боль л доо, Каната. Сонс. Чиний машин хүчгүй учраас өгсөхдөө 70%-н хүчээрээ давхи. Уруудахдаа чанга шүү. Ялангуяа сектор 3-аар 50-60% хүртэл нь бууруулахад болно. Давхиж дуусаад миний хэлсэн үгийн утгыг сайн ойлгох байх. За, яв.

Эр 1: Машин 86, үзлэгийн тавцан руу гарч ирнэ үү.

Тайлбарлагч: Дараагийнх нь анх удаа оролцож буй шинэ уралдагч. Машин 86-г Англиас ирсэн өрсөлдөгч унаж байгаа юм. Катакири Каната, 19 настай.

Рэн: Каната? Худлаа байлгүй. Каната гэж үү? Яагаад энд байгаа юм, Каната?

Айба: Сая их мэл гайхсан царай гаргах шиг харагдах юм.

Тайлбарлагч: Зургаа. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг.

Рэн: Каната...

Хүүрнэгч: Дараагийн 2-р эргэлтэд. MFG-г доргиосон шинэ үе.

Back to episodes Go home