USk 12.28-2

A poor girl saves a man with injured eyes, only to discover he’s a tycoon;

her life reversal begins!

Үргэлжлэх хугацаа: 124мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Жи: эр, Жи Жуняан, осолдсон залуу

Чиан: эм, Жи Жуняаныг аварсан эмэгтэй

Анан: Чианы охин 3-4 настай

Ма: эм, Чианы хамт ажилладаг эмэгтэй

Ю: эм, Чианы хамт ажилладаг найз

Т: эр, Жи Жуняаны туслах

Хай: эм, Чианы найз Хай Юу

Г: эр, Гөн Жибин, Хай Юугийн нөхөр

 

Эм: Хурд хэтэрсэн байна. Та хурдаа хасна уу.  

Жи: Машинаар оролдсон байна.

Эм: Толгойгоороо юм мөргөснөөс болоод та хараагаа алдсан.

Жи: Харалган. Үхсэн нь дээр.  

Эм: Их зантай амьтан бэ.

Чиан: Жи Жуняан.

Жи: Хэн бэ? А

Чиан: варсан хүн чинь байна. Эмнэлгийн төлбөрийг чинь төлчихсөн. Гэхдээ надад хүүтэй нь эргүүлж төлнө шүү. Хоёр дахин.

Жи: Нэр чинь хэн юм?

Чиан: Эмчилгээгээ сайн хийлгэ. Хараа орсон өдөр чинь хэлж өгье.

Таван жилийн дараа

Жи: Охиноо. Яагаад алга болчихов. Чи намайг бүтэн жил асарсан. Бас миний мэс заслын төлбөрийг хийх гэж энд цагийн ажил хийсэн. Надад өөр өгөх юм алга. Тийм болохоор энийг өгье.

Чиан: Таалагдаж байна.

Жи: Намайг хараа ортол хүлээнэ гэж амлаач. Нүдээ нээгээд би хамгийн түрүүнд чамайг хармаар байна... Одоо л чамайг харах нь. Хаана байна?

Эм: Жи ноёнтон.

Жи: Хаана байна?

Эм: Жи ноёнтон. Тэр авхай энийг үлдээгээд явсан.

Чиан: Тоглоом дууссан. Ингэж тоглохоос залхаж байна. Дахиад уулзах хэрэггүй.

Жи: Тоглоом оо?

Т: Ерөнхийлөгч өө. Лос Анжелос Хэнду компанийг авах ийм жижиг ажлыг та өөрийн биеэр хийх хэрэг байна уу?

Жи: Чамд хэлэх юм байгаа юм уу?

Т: би яг одоо бэлдээдэхье.

Жи: Хуурамч. Заавал чамайг олно доо.

*************

Анан: Чианчиан. Намайг гүүрэн доороос олсон юм уу?

Чиан: Юу гэж дээ. Манай Анан эхлээд ээжийнхээ гэдсэнд арван сар болсон. Тэгээд ийм гоё хорвоог харахыг хүссэн болохоор ээжийнхээ гэдэснээс гараад ирсэн байхгүй юу.

Анан: ээжийн гэдэс зөндөө өвдсөн байх даа. Анан үгэнд нь сайн орж, ээжийгээ уурлуулж байхгүй ээ.

Чиан: Мянган ширхэг од хийчихвэл би нэрээ хэлнэ ээ.

Эр: Чианчиан. Манай Хэндуг худалдаж авах шийдвэр гарсан. Өнөөдөр шинэ захирал ирнэ гэж байна. Чи хүлээж аваарай.

Чиан:  Шинэ захирал аа?

Эр: Тийм.

Чиан: Би тосох юм уу? Хүн тосуулахад яахаараа борлуулалтын менежер явуулдаг байна аа? Үгүй байлгүй дээ.

Т: Ерөнхийлөгч өө. Хэнду компаний лого байна.

Чиан: Ли захирал аа, уулзалтаа хагас цагаар хойшлуулж болох уу?

Ю:  Чиан Шун. Ма Иню чиний төлөвлөгөөг хулгайлчихаж. Ли захиралтай уулзахаа явчихлаа.

Чиан: Ма Иню. Юүэ, энийг чамд найдлаа шүү. Лос Анжелост тавтай морил.

Ма: Уучлаарай. Ли захирал надтай гэрээнд гарын үсэг зурчихсан. 10саяыг захиалсан. Чиний төлөвлөгөөний ачаар. Их сайн бичсэн байна лээ.

Чиан: Байна уу. Түргэн  үү? Хэнду барилгын 1414-р өрөө. Хүн гэмтчихлээ.

Ма: Аятай ус л цацаа биз дээ. Юун түргэн бэ?

Чиан: Чамд дуудсан юм.

Ма: Вэн Чианшун. Намайг цохисон уу? Вэн Чианшун. Галзуураа юу? Миний хэн гэдгийг мэдэх үү?

Чиан: Чиний хэн байх надад хамаагүй. Хулгай хийсэн бол зодуулахад бэлэн байх хэрэгтэй шд. Шинэ ерөнхийлөгч ирж байхад чи миний төлөвлөгөөг хулгайлсан. Хэргээ хүлээ.

Ю: Чианшун. Ма Иню шинэ ерөнхийлөгчид имейл биччихэж. Чамайг бизнесийн нууц тараасан гэж байна. Ерөнхийлөгч чамайг шийтгэнэ гэж байна. Цалинг чинь хасна гэнэ.

Ма: Би шинэ ерөнхийлөгчийг танина. Вэн Чианшун чамайг шоргоолж шиг амархан дэвсэлнэ, за юу?

Чиан: Шоргоолж эцэж цуцашгүй тэсвэр тэвчээрээр амжилтад хүрдэг юм. Харин чи... шавхруу идэж амьдардаг ялаа.

Ма: Чи...

Чиан: Би гарлаа.

Ю: Чианшун. Түргэдэж болохгүй. Шинэ ерөнхийлөгч удахгүй ирнэ шдээ.

***************** 

Жи: Охиноо. Би Жи групийг буцааж авсан. Би чамд ирээдүйг өгч чадна. 20хоногийн дотор би заавал чамайг олно.

Т: Ерөнхийлөгч өө. Компаний нууцыг задруулсан ажилтан сая гарах өргөдлөө өгсөн байна.

Жи: Компаний нууц задруулчихаад ажлаас гарч байдаг. Бүх бонусыг нь хас.

Т: Мэдлээ.

Ю: Чианшун. Шинэ ерөнхийлөгч доор ирчихсэн. Уулзаад ярилцаад үз. Тэгвэл...

Чиан: Юу болсныг шалгаж нягтлаагүй байж миний цалинг хассан. Ийм тэнэг даргатай уулзаад нүд хорсохын нэмэр. Миний бонус цалинг хассан гэнэ ээ. Яагаад? Ямар олон хүн бэ? Том дарга гэдэгээ харуулахгүй бол үхэх гээд байдаг юм байх даа. Хөрөнгөтөн. Үйлдвэрчний эвлэлд гомдол гаргана даа.

Ма: Жи захирал аа. Би кофе хийгээд өгье.

Жи: Хая. Сайн төлөвлөгөө байна.

Ма: Баярлалаа, ерөнхийлөгч өө. Энэ төлөвлөгөөгөөр би арван саяыг...

Жи: Гэхдээ... өмнөх арван жилийн худалдааны статистик нь буруу байна.

Ма: Вэн Чианшун, муу тэнэг. Албаар тэгсэн юм биш ээ.

Жи: Энд ийм алдаа байх ёсгүй.

Ма: Жи захирал аа. Би эндүүрсэн байх.

Т: Ма авхай. Ма авхай. Таныг халсан. Яв.

Ма: Жи захирал аа. Жи захирал аа, миний тайлбарлахыг сонс л доо. Жи захирал аа.

Жи: Энэ төлөвлөгөөг бичсэн хүнийг дуудаад ир.

*******************

Чиан: Би байгаагүй бол таван жилийн өмнө аав маань хөлөө алдахгүй байсан. Байна уу?

Т: Вэн авхай. Ерөнхийлөгч таныг нэг цагийн дотор компани дээр ир гэж байна.

Чиан: Яах гэж? Миний бонусыг хассан нь багадаад намайг шийтгэх гэж дуудаж байгаа юм уу? Миний өмгөөлөгчийн захиаг хүлээж бай.

Жи: Гуйж байна гэж хэл.

Чиан: Энэ хоолой.

Т: Вэн авхай. Ерөнхийлөгч тантай уулзмаар байна гэж байна. Хурдан ирээрэй.

Чиан: Тийм байх боломжгүй. Тэр Жианчэнд байгаа. Хорь хоногийн дараа хайртай бүсгүйтэйгээ гэрлэх ёстой. Бонус цалингаа авч чадсан бол аавын мэс заслын мөнгө хүрэх байсан. За яах вэ. Би ерөнхийлөгчтэй чинь уулзъя. Одоо очилоо.    Биш байна. Вэн Чианшун. Чи юу бодоод байгаа юм?

Т: Вэн авхай. Бид нар бизнесийн нууц тараасан хэргийг шалгаж үзсэн. Ма Инюгийн тэр гэрээг та хэлэлцэж байсныг мэдсэн.    Нөхөн төлбөр болгож таны цалинг 1,5 дахин нэмж байна. Ажилдаа эргээд орж болно.

Чиан: 1,5 дахин?

Т: Хангалтгүй байна уу? 2 дахин.

Чиан: Хоёр дахин.

Т: Тэгсэн ч хангалтгүй юу?

Чиан: сарын цалин хорин мянга. Аавын мэс заслын төлбөр, Ананы төлбөрийг төлж хүрэх юм байна.

Т: Гурав дахин. Таныг захирлын туслахаар томилсон. Вэн авхай, энэ бидний чин сэтгэл.

Чиан: тохирлоо.

Жи: Шуналтай байх нь ээ. Авч байгаа цалин шигээ ажиллана гэж найдъя.

Т: Ерөнхийлөгч өө. Эзэгтэй Яаняан авхайг эргээд ирсэн гэж хэлсэн. Таныг аль болох хурдан Жианчэнд ир гэж байна лээ. Хорь хоногийн дараа хуримаа хий гэсэн.

Жи: Охиноо. Би чамтай гэрлэхийг хүсч байна. Яагаад салах ёс  ч хийхгүй явж байгаа юм бэ? Тэрнээс сураг гарсан уу?

Т: Нэрийг нь мэдэхгүй, насыг нь мэдэхгүй. Зураг ч байхгүй. Өвсөн дотроос зүү эрэхтэй л адил.

Жи: Өвсөн дотроос зүү эрэх байсан ч... чамайг заавал олно доо...

****************

Чиан: Энэ шинэ  ерөнхийлөгч ямар хүн юм?

Ю: Мэдээгүй юм уу? Тэр...

Ма: Надаас дээр юм байх гэж бодсон чинь. Хөгийн новш байж.

Чиан: Хөгийн новш болохоор, хаа сайгүй хогийн цэг шиг харагдаад байна уу?

Ма: Чи... Вэн Чианшун. Бардамнаж байх шив. Би халагдчихсан. Жоу Жоны төслийг чамд өгчихье. Өнөө орой Жоу ноёны хувийн өрөөнд очоорой. Гоёж очихоо мартав даа.

Чиан: Яг миний хүсч байсан үйлчлүүлэгч. Баярлалаа, Ма Иню.

**************

Чиан: Жоу захирал аа. Энэ миний чин сэтгэл.

Жоу: Чин сэтгэлээс гадна... өөр нэг хүсэх юм байна...

Чиан: Ма Иню танд энэ газрын жинхэнэ үнийг хэлээгүй байх.

Жоу: Байгалийн халуун рашаан?

Чиан: Ийм байхад Жоу захирал тэд зочид буудал баривал их үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болно. Мэдээж, Жоу захирал сонирхохгүй байгаа бол би Хуа Тиний Ли захирал руу яриад үзэхээс.

Жоу: Хөөе. Ли-д  өгч болохгүй ээ... Дүр эсгэх ямар хэрэг байна? Ма Иню хийдэг байсан юм. Чи яагаад болдоггүй юм? Аан? Муу өөдгүй эм.

Чиан: Жи Жуняан. Чи ирчихэв үү.

Жи: Энэ хоолой... чи хэн юм?

Чиан: Жи жуняан. Намайг аваад яв. Би гэрээнд гарын үсэг зурчихсан.

Жи: Ямар гэрээ. Чи хэн юм?

Чиан: Аав... мэс заслаа хийлгэхтэй боллоо.

Т: Вэн авхай.

Жи: Таньдаг юм уу?

Т:Өнөөдөр гарах өргөдлөө өгсөн Вэн Чианшун биш үү?

Жи: Намайг таниад байсан... манай ажилтан байж.

Жи: Гэрт нь хүргэж өг.

Чиан: Хэн бэ?

Т: Ерөнхийлөгч өө, та зүгээр үү?

Жи: Хурдан хүргэж өг.  

**************  

Чиан: Даргыгаа хүчээр үнсчихсэн юм байх даа? Халчихгүй байгаа?

Анан: Чианшун. Аав яагаад Анан дээр ирэхгүй байгаа юм? Анан эгдүүтэй биш болохоор уу?

Чиан: Юу гэж дээ. Нэг л өдөр аав нь... далавчтай сансрын хөлөг унаад Ананыг авахаар ирнэ. Аав нь даалгавар биелүүлэхээр явсан. Дэлхийг аврах гэж байгаа.

Анан: Миний аав баатар.

Чиан: Тийм. Одоо унт. Уучлаарай, Анан. Тэр хүн... чамайг байдаг гэж ч мэдэхгүй.

**********

Ма: Таван настай охинтой гэнэ ээ?

Эр: Тийм ээ. Аав нь тахир дутуу болохоор тэр хүүхдийг зайлуулах амархан.

Ма: Сайн байна.

Өв: Анан,  хол явж болохгүй  шүү.

Эр: Ах аа, энэ газар хаана байдаг юм бол?

Өв: Энэ газар...

Ш: Ёоёо... ёоёоёо. Охин минь эмээдээ тусалж чадах уу?

Анан: За.

Ш:  охиндоо баярлалаа. Ёоёоёо... охин минь, эмээгээ гэрт хүргээд өгч чадах уу? Эмээгийнх нь хөл ёоёо болчихлоо.

Анан: Гэхдээ...        

Ш: Эмээгийнх нь гэр ойрхон. Энүүхэнд байгаа. Эмээдээ тусалчих. Ёоёоёо.

Анан: За яах вэ.

Ш: Энийг хар даа. Эмээгийнх нь муур. Зулзагалчихсан байгаа. Чи зулзага авах уу?

Анан: Надад өгөх юм уу?

Ш: Надад тусалсан болохоор өгөлгүй яах вэ.

Анан: Нээрэн үү?

Ш: Дахиад жаахан л явбал эмээгийнх нь гэр байгаа. Явъя.

Анан: Эмээ, таны хөл ёоёо болчихсон байна.

***********

Анан: Эмээ таны хөл ёоёо болчихсон байна.

Ш: Тийм биш ээ. Хурдан явъя. Явж муужгай авъя.

Анан: Өвөө, муу хүн.

Өв: Анан. Чи... чи... чи... хөөе хөөе... хүн байна уу? Туслаарай.

Анан: Өвөө.

Өв: Анан.

Анан: Өвөө.

Өв: Анан. Туслаарай.

Анан: намайг тавь. Намайг тавиач. Миний аав баатар. Намайг ирж аварна. Хөөх. Манай аавын сансрын хөлөг байна.

**************

Анан: Хөөх. Манай аавын сансрын хөлөг байна. Аав аа.

Жи: Сая яах аргагүй... андуурсан юм бол уу?

Анан:  Аав аа, ёоёо болчихсон байна. Өвдөж байна уу? Анан үлээгээд өгье. Тэгвэл өвдөхгүй.

Жи: Ах нь зүгээр ээ.

Анан:  Ах биш ээ. Миний аав. Та баатар биз дээ? Ээж таныг далавчтай сансрын хөлгөөр Ананыг авахаар ирнэ гэсэн.

Жи: Ээжийнхээ утасны дугаарыг мэдэх үү?

Өв: Анан. Анан. Баярлалаа, эрхэм ээ.

Анан:  Өвөө.

Өв: Анан, чи зүгээр үү?

Чиан: Анан.

**************

Чиан: Анан. Анан, зүгээр үү?

Анан:  Ээж ээ, би зүгээр. Аав намайг аварсан.

Чиан: Ээж нь охиноо хамгаалж чадсангүй.

Анан:  Зүгээр ээ. Аав намайг намайг олчихсон.

Чиан: Зүүлтээ яасан?

Анан: Ах биш. Миний аав.

Жи: Тэр хүүхэд тав орчим настай байсан. Арай...

Охин:  Ээж ээ, хаашаа явах юм?

Жи: Ээж ээ?  Охиноо...

Эм: Хэн бэ?

Жи: Хоолой нь биш байна.

Эм: болиоч. Цагдаа дуудчихна шүү.

Жи: Биш байна. Охиноо биш байна. Тийм ээ. Бид хоёр яаж хүүхэдтэй байх вэ дээ.

Анан: Аав аа.

Эм: Чш. Царайлаг байлаа гээд сайн хүн гэсэн үг биш. Барьцаалагдах дөхсөнөө мартаа юу?  

Жи: Охиноо.  19 хоног үлдлээ. Яагаад ямар ч сураг гарахгүй байгаа юм бэ? Бидний учрал арай... үнэхээр тоглоом байсан юм гэж үү.

**************

Ю: Чианшун. Чи чөлөө аваагүй билүү?

Чиан: Ерөнхийлөгчид тайлан бичиж өгөх ёстой. Шинэ ерөнхийлөгч яг ямар хүн юм?

Ю: Жи групийн өв залгамжлагч. Манай улсын хамгийн залуу тэрбумтан. Жи Жуняан. Тэрнийг олон хүнтэй өрсөлдөж байж гарч ирсэн гэсэн. Супер чадвартайгаас гадна их царайлаг юм байна лээ...

Жи: Охиноо. Би үүрд сохор хэвээрээ үлдэхгүй.

Чиан: Аав аа.

Эр: Жи эзэгтэй... зөвхөн би байх болно...

Чиан: Ажлаасаа гаръя.

Ю: Галзуураа юу? Дөнгөж тушаал дэвшчихээд. Ма Иню эргэж ирсэн болохоор тэгээд байгаа юм уу? Айгаад байгаа юм уу?

Чиан: Ма Инюгээс болоогүй... харин... энд байж болохгүй юм байна. Таван жил. Яагаад энд ирчихдэг байна аа?

Жи: Юу? Олчихсон. Наанаа хүлээж бай гэж хэл. Удахгүй очилоо.

Чиан: Баранд байгаа юм уу? Би ажлаасаа гарчихсан. Хамт жаахан ууя.

***************

Жи: Таван жилийн өмнө ажиллаж байсан сувилагч гэсэн.

Су: Таван жилийн өмнөх тэр бүсгүйн царайг санахгүй байна. Гэхдээ Луо их сургуулийн оюутан байсныг нь санаж байна. Би үнэмлэхийг нь харсан.

Жи: Луо.

Т: Вэн туслах Луо сургуулийг төгссөн байх аа?

Жи: Вэн Чианшуны хоолой... тэрнийхтэй их төстэй. Арай... Ван туслахыг дуудаадах.

Т: Ерөнхийлөгч өө. Вэн туслах ажлаас гарах өргөдлөө өгсөн.

Жи: Ажлаас гарах аа?

Т: Тэрний найз Шу Юн... таны нэрийг сонсоод... гэнэтхэн ажлаасаа гарчихсан гэж хэлсэн.    Хаашаа явсныг нь мэдэхгүй. Одоо холбоо барьж болохгүй байгаа.

Жи: Вэн Чианшун таван жилийн өмнө хаана, юу хийж байсныг шалгаад ир.

Т: Мэдлээ.... Вэн туслах Луо их сургуулийг төгссөн нь үнэн юм байна. Дээр нь өөр ямар ч мэдээлэл алга.

Жи: 18хоног үлдсэн. Охиноо. Чамайг заавал олох ёстой.

Т: Ерөнхийлөгч өө, уухаа боль л доо. Нүд чинь болохгүй.

Жи: Зайл.

Хай: Чианшун, чи үйлчлүүлэгчтэй л биш бол уудаггүй шд. Өнөөдөр юу болсон юм бэ?

Чиан: Хай Юу. Би... ерөнхийлөгч... Жи Жуняан. Жи захирал аа. Би ажлаасаа гарчихсан.

Эр: Энэ хүн мөнгөгүй юм байж баранд ирээд баахан уучихлаа. Хурдан мөнгийг нь шилжүүл. Үгүй бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Чиан: би ажлаасаа гарчихсан гэж хэлсэн байх аа. Намайг сүрдүүлээд нэмэргүй. Утсыг нь дахиад шалга. Шао Яанан гэдэг нэр байх ёстой. Сүйт бүсгүй нь. Тэр хүнд хэл. Ха Юэү. Би харихаас.

Эр: Мөнгөө төл. Сонсож байна уу?

Чиан: Баяртай.

Хай: Баяртай.

Чиан: Утсаа таслаагүй байна.

Эр: Сайн зод. Дахиад ирэхгүй болтол нь зодоод өг. Үзүүлээд өг.

Чиан: Жи Жуняан. Бид нар таван жилийн өмнө харилцаагаа тасалсан. Удахгүй Шао Яанантай гэрлэнэ. Аюулд орсон ч бай, надад хамаагүй.

Эр: Ухаан алдчих шиг боллоо.

Жи: Охиноо...

Чиан:Боль. Дахиад хүрээд үзээрэй. Цагдаа дуудчихна шүү. Жи захирал аа. Зүгээр ээ. Би гэрт чинь хүргээд өгье.

Жи: Охиноо. Чамайг олчихлоо.

Эр: Жи захирал аа, уучлаарай. Би жаахан хэтрүүлчихлээ.

Чиан: Нийлж жүжиглэсэн байх нь ээ. Жи Жуняан.

*************

Чиан: Жи Жуняан. Жи Жуняан.

Эр: Авхай. Жи захирал сая хэдэн лонх сархад уучихсан.

Чиан: Дахиад хэзээ ч уухгүй гэж бодож байсан чинь...

Таван жилийн өмнө.

Чиан: Жи Жуняан. Одоо л хэлэхээр боллоо... аав аа. Аав аа.

Я: Энэ хөгшин их тэвчээртэй юм. Уг нь амьд үхдэл болгоё гэж бодож байсан юм.

Чиан: Яагаад? Чи хэн юм?

Я: Хүмүүсийн дундуур орохоор ингэдэг юм.

Чиан: Юу гэнэ ээ?

Я: Жи жуняан бид хоёр багаасаа сэтгэлтэй байсан. Удахгүй хуримаа хийх гэж байгаа. Хүний сүйт залуугаар оролдоод ичихгүй байна уу?

**************

Я: Хүний сүйт залуугаар оролдоод ичихгүй байна уу?

Чиан: Надад хэлээгүй...

Я: Юу гэж чамд хэлэх юм. Чамаар тоглож байгаа юм чинь. Жи эзэгтэй... зөвхөн би байх болно. Энэ өвдөлтийн битгий март.

Чиан: Ван Чианшун. Хүний дундуур орж, хүнд ингэж ч доромжлуулах гэж.

Я: Чамд анхааруулчихъя. Жи жуняанаас зүүгдээд салахгүй бол...

Чиан: Дахиад тэгэхгүй. Хүний юманд... хүрэхгүй. Жи Жуняан. Бүх юм өөрчлөгдсөн. Чи миний хүсч байсан Жи Жуняан биш. Би дахиад хэнд ч гэр бүлээ дээрэлхүүлэхгүй. Азаар чи миний    царайг хараагүй байх. Дахиад уулзахгүй байсан нь дээр. Баяртай. Жи Жуняан.

*****************

Жи: Охиноо. Битгий яв. Намайг битгий орхи л доо.

Чиан: Жи захирал та согтсон байна. Би Охиноо биш. Ажлаасаа гарсан компаний чинь ажилтан байна. Вэн Чианшун. Би явлаа.

Жи: Надад хэлээч. Яагаад миний нэрийг сонсоод ажлаасаа гарсан юм? Юунаас зугтаад байгаа юм?

Чиан: Жи захирал ой санамжаа алдчихаа юу? Би таныг компанид ирэхээс өмнө ажлаасаа гарсан.

Жи: Тэгвэл яагаад намайг аварсан юм? Би босс чинь байхаа больсон. Зүгээр хараад зогсож байж болох байсан шд. Би ганц босс чинь биш бол...

Чиан: Жи захирлын хэлж байгаагаар... зоригтой байх буруу юм байна. За яах вэ. Би санаж явъя. Дараа дахиад хүний хэрэгт оролцохгүй.

Жи: Зүүчихсэн байна. Зүүлтийг гаргаад ирэхээр юу гэхийг чинь харъя.

Чиан: Юу хийгээд байгаа юм?

Жи: Минийхийг харсан болохоор. Одоо чинийхийг харъя.

Чиан: Өвчтэй амьтан.

Жи: Яагаад харуулахгүй байгаа юм? Чамд байгаа. Бид хоёр хосууд.

Чиан: ичгүүргүй.

Жи: Шинээр гарын үсэг зурсан гэрээгээ уншаагүй юм уу? Гурван жилийн гэрээ. 24цагаар бэлэн байх ёстой. Гэрээг зөрчвөл гурав дахин торгуультай. Бусдыг нь... нэг нэгээр нь хэлээд өгөх үү?

Чиан: Тэр чинь луйврын гэрээ.

Жи: Луйврын гэрээнд чи өөрөө гарын үсэг зурсан. Вэн авхай торгуулиа төлж чадна гэвэл... явж болно.

Чиан: Чи... Аав хурдан мэс засал хийлгэх ёстой.  Надад мөнгө байхгүй. Тэр Охиноо гээд байгаа хүн нь биш гэж итгүүлэхэд л болно.

Жи: Вэн авхай, намайг дотроо харааж байх шиг байна. Өлсөөд байна. Юм идмээр байна. Ойлгосон уу? Вэн туслах аа. Охиноо. Чи мөн үү?

Чиан: Хоол болсон. Орой болсон байна. Би гэртээ харилаа.

Жи: Вэн авхай. Хөргөгчинд тэр олон ногоо байхад яагаад хэрэглээгүйгээ хэлж болох уу? Би чинцай, яншуйнд дургүй.

Чиан: Баларлаа. Сая өөрийн мэдэлгүй хоолонд хийгээгүй байна. 

Жи: миний хоолонд чинжүү, сонгино, цагаан гаа, сармис байж болохгүй гэдгийг Вэн авхай сайн мэдэж байна. Миний хоолыг яасан сайн мэдэж байх юм? Таван жилийн өмнө, 9сард... чи хаана байсан бэ?

***************

Жи: Таван жилийн өмнө 9 сард чи хаана байсан бэ?

Чиан: Архи уусан бол хөнгөн хоол идэх ёстойг Жи захирал мэдэх байлгүй. Жи захирал тийм юм идмээр байгаа бол хийдэг хүмүүсээрээ хийлгэ. Бас... таван жилийн өмнө би Луо их сургуульд сурч байгаад солилцооны оюутнаар гадаар явж сурсан. Итгэхгүй байгаа бол өөрөө шалгаад үз.

Т: Ерөнхийлөгч өө. Таны хайж байгаа хүн гараад ирлээ.

Жи: Биш байж.       

Чиан: Гэрлэх гэж байж намайг хайж л байдаг.       Хуримын өмнөх синдром гэдэг нь юм бол уу? Утгагүй юм.

Я: Таван жилийн дараа... дахиад гарч ирнэ гэнэ ээ? Ийм цэвэрхэн царай байгаагүй бол Жиуняан чам руу харах байсан уу? Энэ удаа... сайн ойлгуул.   Надаар оролдохоор яадгийг.

*****************

Жи: Чи энд юу хийж байгаа юм?

Т: Ерөнхийлөгч өө. Шао авхай таны хайж байгаа хүнийг олоход тусалсан юм.

Жи: чи харсан юм уу?

Я: Би таньдаг эмчээсээ сонссон. Тэр эмэгтэйд үсэг бичсэн хүзүүний зүүлт байсан гэсэн.

Жи: Зүүлт ээ?

Я: Жуняан. Би чамайг таван жил хүлээсэн. Таван жилийн дотор тэрнийг олж чадвал би бууж өгнө гэсэн. Гэхдээ олж чадахгүй бол... надад боломж олгож... 17хоногийн дараа надтай гэрлэнэ гэж найдъя.

Жи: Яанан. Би чамд хэлсэн.

Я: Жан туслах аа. Хөдөлье.

Эм: Та замаасаа гарсан байна. Замын төлөвлөгөөг дахин гаргая.

Чиан: Жолооч оо. Маршрутаараа яваач. Маршрутаараа явахгүй бол би гомдол гаргана шүү.

Я: Жуняан. Эмнэлэгт ойртож байна. Удахгүй уулзана. Жуняан. Хурдан уулзах хэрэгтэй. Жан туслах аа, хурдан яв.

Чиан: Жи Жуняан.

Жи: Хэлээдэх. Хэн чамайг явуулсан бэ?

Чиан: хөөх хэрэггүй. Би хэн явуулсныг мэднэ.  

Жи: Яанан.      

Чиан: Шао Яанан.

Я: Жуняан, Хуашин эмнэлэгт хурдан хүрээд ир. Хурдан ирэхгүй бол тэр хүнтэй уулзаж чадахгүй.

Чиан: Жи Жуняан. Намайг Шао Яанан алахыг хүсч байгаа гэж хэлбэл чи надад итгэх үү?

Жи: Хаана байна?

Т: Ерөнхийлөгч өө, уучлаарай. Намайг ирсэн чинь явчихсан байсан. Гэхдээ хяналтын камерыг бичлэгийг нь авчихлаа. Царай нь тодорхой харагдахгүй байгаа ч, хүзүүний зүүлт нь таныхтай адилхан байна.

****************

Анан: Чианшун. Аавтай яаж танилсанаа надад дахиад яриад өг тэгэх үү? Анан сонсмоор байна.

Чиан: Анан, өнөөдөр улаан малгайт, хорон санаат чоно хоёрын үлгэр ярья.

Анан: Үгүй ээ. Анан,     аавдаа дуртай. Далавчтай сансрын хөлөг унаж ирээд        Ананыг аваад явна.

Чиан: Анан. Зүүлт чинь хаана байна?

Анан: Анан аавыгаа олчихсон. Одоо зүүлт хэрэггүй.

Чиан: Зүүлтээ алга болгочихож. Ингээд дууслаа... дахиад тэрэнтэй орооцолдож болохгүй. Ажлаас гарвал торгуультай болохоор өөрөө намайг халаг.

Жи: Миний юу иддэгийг яасан сайн мэдэж байх юм... Вэн туслах аа.      

Чиан: Аан.

Жи: Өнөөдөр ажлын чинь эхний өдөр билүү?

Чиан: уучлаарай, ерөнхийлөгч өө. Би энэ ажилд тохирохгүй байж магадгүй.

Жи: Сануулчихъя. Өөрийгөө чадваргүй болгож харагдуулахын тулд албаар ингэж байгаа бол гэрээн заасан торгуулиа төлөөрэй. Гурав хоногийн дотор статистик мэдээллийг бэлэн болго. Яасан? Чадахгүй юу?

Чиан: Зүгээр ээ.

**************

Ма: Тэнэг мал.

Чиан: Сайн хэрэг боллоо.

Ма: би компаний хувьцааны таван хувийг эзэмшиж байгаа. Компаний захирлуудын нэг. Төлөвлөгөө ч гаргаж чадахгүй. Гахай ч чамаас дээр гаргана. Гахай байх дуртай юм бол... ингээд ид... Вэн Чианшун. Миний хэн гэдгийг мэдэх үү?

Чиан: Хэн гэдгийг чинь мэдэхгүй бол чамаар оролдохгүй байсан юм. Хүнийг дээрэлхэх дуртай байх аа. Ямар байдгийг харуулъя.

Ма: Туслаарай. Эмнэлгийн төлбөр өг.

Чиан: Лиу захирал аа. Та яг цагаа олж ирлээ.

Ма: Лиу захирал аа, уучлаарай. Би...

Чиан: Ганц үгээр эдгэчихлээ. Эв эрүүл болчихож.

Ма: Вэн Чианшун. Өнөөдөр чамайг хална даа. Хамгаалагч. Энийг чирээд гарга. Тэрнийг гарга гэж байна... Юугаа хийгээд байгаа юм?

Жи: Тэрэнд хэн хүрч чадах нь  вэ...харъя.

Ма: Жи захирал аа. Би компаний захирал. Тэрнийг халаад өг. Заавал хал.

Жи: хэл дээ.  Хэнийг хална гэнэ ээ?

Ма: Энийг хэлж байна. Би хувьцаа эзэмшигч байна.

Жи: Одооноос байхгүй болсон.

Ма: Жи захирал аа.

Жи: Тэрнийг зөвлөлөөс хөө. Эсэргүүцэх хүн байвал надад хэлээрэй.

Ма: Жи захирал аа. Жи захирал аа. Жи захирал аа.

Ю: Чианшун. Хамаг бие арзайчихлаа. Ерөнхийлөгч царайлаг юм аа.

Чиан: Үгүй байлгүй дээ. Намайг халсангүй.

Ма: Ван Чианшун, чи муу юу юм? Гурав хоног. Шао авхай чиний учрыг олчих юм чинь.

**************

Т: Захирал аа. Шалгаад ирлээ. 5 жилийн өмнө Ван Чианшуны оронд өөр хүн явсан байна. Лос Анжелосоос яваагүй юм байна. Дээр нь Хуашин нүдний эмнэлэгт ажилладаг байсан байна лээ. Таныг мэс засалд орох үеэр 60мянган юань шилжүүлсэн байсан.

Жи: Ван Чианшун. Охиноо мөн байх ёстой.

Чиан: За, хонгороо.

Анан: Ээж ээ, хурдан ир л дээ. Болзоондоо явъя.

Чиан: Уучлаарай. Би ч гэсэн болзоонд явмаар л байна. Даанч хорон санаатай хөрөнгөтнүүдээс болоод очиж чадахгүй нь.

Жи: Болзоо? Хэнтэй?

Чиан: өглөө сэрэхэд хажууд нь байж байна аа за юу. Тэвэрье, үнсье.

Жи: Хамт амьдардаг юм уу...

Чиан: Ммм... Жи захирал аа.

Жи: Вэн Чианшун. Ажлаас болоод болзоондоо явж чадахгүй байна уу?

Чиан: Хүний яриаг нууцаар сонссон юм байх даа? Жи захирал аа, санаа бүү зов. Би ажлаа цагт нь хийнэ.

Жи: Тэгвэл...болзоонд явах...

Чиан: Жи захирал аа. Хуулийн дагуу ажлын найман цаг байдаг. Ажлын цаг дуусчихсан. Ядарч байна. Тарлаа. Хонгороо, хоёулаа болзоондоо явъя.

Жи: Ямар эрэгтэй юм бол? Вэн Чианшун, чи Охиноо мөн үү?

****************

Чиан: Ашгүй дууслаа.

Ю: Дотоод сүлжээ болохгүй байна. Чианшун. Чиний флаш вирустай байсан юм уу?

Чиан: Шао Юу. Өнөөдөр миний компьютерт хүн хүрсэн үү?

Ю: Өнөө өглөө Ма Иню ирсэн байх аа.

Чиан: Ма Иню. Ийм хөгийн арга хэдэн удаа хэрэглэх гэсэн юм болоо?

Ю: Материалыг сэргээж болохгүй юм шиг байна. Сайн хакер олдоггүй юм бол...

Чиан: Байна уу. Айвэ. Эргээд ирээ юу?

А: Ажлаа дуусахаар чинь хамт хоол идье.

Чиан: Ярих ч юм биш. Баларчихаад сууж байна.

Ю: Царайлаг юм аа.

Чиан: Аан?

А: Ямар асуудал болоод манай Чианчиан эгч шийдэж чаддаггүй билээ?

Чиан: Айвэ.

А: Уулзалгүй удсан байна.     

Чиан: Уулзалгүй удсан байна.

Жи: энэ уулздаг хүн нь байх нь.

Чиан: Арван минут ч болохгүй засчихлаа. Мундаг юм аа.

Жи: Засчихсан уу?

Чиан: Тэгсэн. Энэ Айвэ. Энэ манай компаний шинэ ерөнхийлөгч.

Жи: Санхүүгийн хэлтсээс очоод цалингаа аваарай. Вэн туслах. Миний өрөөнд ороод ир.

А: Цалин хэрэггүй. Жи ерөнхийлөгч үнэхээр талархаж байгаа бол Чианшунийг ажлаас нь нэг цагийн өмнө чөлөөлчих. Бид хоёр чухал уулзалттай.

Чиан: Айвэ, надад хийх ажил их байгаа.

А: Жи захирал татгалзахгүй биз дээ?

Жи: Яв.

А: Хоёулаа явж хавч идье.

Жи: Энэ хүний тухай бүх мэдээллийг ол.

А: Бид хоёр чухал уулзалттай.

****************

А: Чианшун. Энэ удаа Хятадад ирсэн маань... нэг шалтгаантай.

Чиан: Яасан? Дурлачихаа юу? 

А: Чианшун. Тэр хүн бол...

Чиан: Жи захирал аа.

Жи: Миний өрөөнд орохоор хөх өнгийн хавтас байгаа. Яг одоо Мингю виллагийн 17тоотод аваад ир.

Чиан: Одоо юу?

Жи: Асуулт байгаа юм уу? Болзоонд чинь саад болчихлоо.

А: Чианшун. Чи өнөөдөр надтай байна гэж амалсан.

Жи: Яг одоо. Хурдан авчир.

Т: Айвэ. Жианчэний иргэн. 25 настай. “Вейтинг бар”-ны эзэмшигч. Ар гэр нь тодорхойгүй. “Вейтинг бар” таван жилийн өмнө байгуулагдсан.

Жи: Таван жилийн өмнө. Яагаад таван жилийн өмнө гэж?  Компаний баримтуудыг аравхан минутын дотор бүгдийг нь сэргээж чадсан хакер байж...Вэн Чианшуныг Охиноо гэдгийг баталж чадахгүй байгаа нь тэрэнтэй холбоотой байх.

Чиан: Жи захирал аа. Таны хэлсэн баримт.

Жи: Вэн туслахын эртээд хийсэн хоол надад таалагдсан. Дахиад хоол хийгээд өгөхгүй юу?

Чиан: Уучлаарай. Миний ажил биш.

Жи: Тийм үү. Тэгвэл орой болгон бичиг баримт авчруулж болох юм шүү. Хоол идсэний дараа хамт томилолтоор явна. Миний хувцасыг бэлдчихээрэй.

Чиан: Томилолтоо? Би юу ч бэлдээгүй шд.

Жи: Ав.

Чиан: Аав аа. Би томилолтооор явах болчихлоо. Харьж чадахгүй нь. Энэ... хямдралын үеэр авсан... төрсөн өдрөөр нь өгсөн миний бэлэг... одоо болтол байж байна.

Жи: Энэ цамцыг тэгж их сонирхоод байгаа юм уу?

Чиан: Тийм ээ. Ийм олон үнэтэй хувцасан дотор ийм хямдхан цамц хараад гайхлаа. Жи захирал энэ цамцанд дуртай юм шиг байна.

Жи: Их чухал хүн өгсөн юм.

Чиан: Чухал хүн...

Жи: Их чухал хүн.

Чиан: Таван жил өнгөрчихөөд байхад... яагаад миний өгсөн юмыг хадгалж байдаг билээ. арай... Би буруу ойлгосон юм бол уу? Жи Жуняан. Үнэнийг хэлэхэд...  Жи...

Жи: Яанан.

Чиан: Шао Яанан. Вэн Чианшун ухаан орж үз. Хүний гэр бүлийг үймүүлэх гээ юу? Тэгвэл Ма Инюгээс ялгаа юу байна?

Жи: За. Ирэх 7хоногт уулзъя. Сая юу хэлэх гэж байсан бэ?

Чиан: Юу ч биш ээ. Таны тээш бэлэн болсон.

Жи: Вэн Чианшун. Энэ томилолтоор... би хариулт олох болно.

Чиан: Халуун ногоонд дургүй. Яадаг юм билүү. Би жирийн л нэг туслах. Юу ч санахгүй байна. Уучлаарай,  ерөнхийлөгч өө. Халуун ногоо иддэггүйг чинь мартчихаж. Дараа анхаарна аа... гурван ёотон хийдэг тийм ээ?

Жи: Чихэр иддэггүй.

Чиан: Өө. Уучлаарай. Дараа анхаарна аа.

******************

Жи: Энэ цамцыг би томилолтоор явахдаа заавал авч явдаг юм. Чи надад өгсөн болохоор... чи надад өгсөн болохоор... би хяналтын камер шалгасан. Чи албаар халуун ногоо хийсэн.

Чиан: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Жи: бүгдийг нь санаж байж яагаад зугтаад байгаа юм бэ? Охиноо. Яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм?

Чиан: Жи Жуняан. Намайг тавь.

Жи: Таван жилийн өмнө намайг асарч байсан эмэгтэй чи мөн. Охиноо... намайг зовоохоо боль л доо. Тэгэх үү?

Я: Жи жуняан бид хоёр багын хайртууд. Удахгүй хуримаа хийх гэж байгаа. Хүний сүйт залуугаар оролдоод, ичихгүй байна уу?

Чиан: Надад хэлээгүй шд. Жи захирал аа. Хүн андуурсан байна.

*************

Чиан: Жи Жуняан. Өөдгүй амьтан. Удахгүй Шао Яанантай гэрлэх гэж байж. Яагаад... миний хэн байх ямар хамаатай юм? Өөдгүй амьтан. Өөдгүй амьтан...  Царайлаг юм аа. Миний экс найз залуу шиг харагдаж байна.  

Жи:  Экс гэнэ ээ? Вэн Чианшун. Ухаан орж үз. Надад асуух юм байна.

Чиан: Чшш... Намайг яагаад тэгж байгаа юм? Яагаад намайг хуурсан юм бэ? Үзэн ядаж байна.   

Жи: Охиноо...

Чиан: Зөвшөөрч байна. Зөвшөөрч байна. Жи Жуняан, дахиад чамайг зүүдэллээ. Жи Жуняан. Маш их санаж байна...

Жи: Охиноо... чамайг гэж мэдсэн юм аа. Чамайг олчихлоо.

***************

Чиан: Зүүд биш байж. Вэн Чианшун. Чи үнэхээр...

Жи: Хаачих нь вэ?

Чиан: Жи захирал аа. Өнгөрсөн шөнө зүгээр л  насанд хүрсэн хүмүүсийн зугаа байсан. Болоогүй гээд бодчих.

Жи: Зугаа гэнэ ээ? Чи... Энэ чинь... яагаад... бид хоёр тэр үед...

Чиан: Өнөөдөр сарын тэмдэг ирчихдэг. Харин ч сайн юм боллоо...

Жи: Яаж...?

Чиан: Яасан? Жи захирал гайхаад байгаа юм уу? Эсвэл та намайг зайдгай хүүхэн гэж бодоо юу?

Жи: Би тэгж бодоогүй. Би нөхөн төлбөр өгье. Мөнгө авах уу? Хувьцаа авах уу?

Чиан: Хэрэггүй. Үнэндээ хэн нь хэнийг ашигласныг хэн мэдлээ. Өнгөрсөн шөнө сайхан байсан. Баярлалаа... Дахиад надад эргэлзэхгүй байх.

Жи: Юу болоод байна аа?

**************

Ма: Шао авхай. Тэр хоёр өнгөрсөн шөнө нэг өрөөнд хоносон. Жи ерөнхийлөгч таны сүйт залуу. Ван Чианшун таны хаана ч хүрэхгүй.

Я: Удахгүй үхэх хүн. Гурав хоногийн дараа үхнэ.

Ма: Та үнэхээр...

Чиан: Дахиад уулзах эвгүй байх байх. Очингуутаа өргөдлөө өгнө өө.  Гөн Жибин. Арчаагүй новш. Хай Юуг яаж доромжилж байна аа?

Г: Вэн Чианшун. Хүний хэрэгт хошуугаа дүрэхээ боль. Хай Юугийн өмнөөс уураа гаргаж байгаа бол эхлээд өөрийгөө харчих. Жи... Жи захирал аа.

Жи: Миний эмэгтэй.... чамд буруу юм хэлээ юу?

Г: Таны эмэгтэй... уу-уучлаарай. Би өндөр уулыг харсангүй.

Жи: Зайл.

Г: Явлаа. Одоохон явлаа.

Жи: Чи зүгээр үү?

Чиан: Баярлалаа, Жи захирал аа. Жи захирал аа, хойшид хүмүүст буруу ойлгогдохоор юм ярихгүй байвал сайн байна. Би таны эмэгтэй биш.

Жи: За яах вэ. Тэгвэл үдийн хоолны уулзалтыг бэлдээд өгч болох уу?

Чиан: Бололгүй яах вэ. Гэхдээ энэ туслахын хувьд миний сүүлчийн ажил болог.

Жи: Юу гэнэ ээ?

Чиан: Жи захирал нууцаар хүн тэжээх дуртай бол өөр хүн сонго. Надад таны амраг байх хүсэл огтхон ч алга.

Жи: Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?

Чиан: Юу ярьж байгаагаа сайн мэдэж байна.

Жи: За яах вэ. Гарах юм биз дээ. Тэгвэл яв. Би сүрдүүлгийг үзэн яддаг.

Чиан: Жи захирал аа, танд баярлалаа. Өнгөрсөн шөнө зугаа байсан болог. Хараал ид... Таван жилийн өмнө Охиноо бас тэгж бодсон байх даа...

*****************

Ю: Жи захирал аа. Энэ...

Жи: Захирлуудын зөвлөлийн хурал наашлаад маргааш хуралдахаар болсон. Арван жилийн мэдээллийг маргааш гэхэд бэлэн болго.

Ю: Арван жилийн мэдээлэл... яаж амжих юм бэ?

Чиан: Наадах чинь миний ажил. Яагаад Шу Юнд өгч байгаа юм?

Жи: чиний ажил гэдгийг мэдэж байж... чи л тэрнийг зовоогоод байна уу? Би юу?

Чиан: Энийг хийж дуусгачихаад явна. Санаа бүү зов. Одоохондоо мэргэжлийн ёс зүйгээ мартчихаагүй байна.

Жи: Чи биш юм бол... миний Охиноо хаана байгаа юм бэ? 15хоног үлдсэн.

***************

Ю: Чианшун. Яагаад энд унтаж байгаа юм?

Чиан: Тэрнийх байна.

Ю: Захирлууд цуглаад дуусч байна гэсэн. Болж байна уу?

Чиан: Санаа зоволтгүй. Бэлэн болчихсон. Юу болоод байна аа? Юу болоод байна аа?

Ю: Чианшун, яасан бэ?

Чиан: Би өнгөрсөн шөнө бүх тайланг гаргаад дууссан. Тэгсэн чинь бүгд алга болчихож.

Ю: уулзалт болоход ганц цаг үлдсэн.

Ма: Хөөх. Өнөөдөр онцгүй харагдаж байх чинь. Том үйлчлүүлэгч чинь далавч ургаад зугтчихаа юу? Вэн туслах сайн болохоор... аравхан жилийн тайлан юу байх вэ дээ. Яах гээ вэ? ... Вэн Чианшун. Өнөөдөр би Шэнхон компаний захирлын эхнэрийн хувиар ирсэн юм шүү.

Чиан: Аан. Шэнхон компаний Лиу захирал эхнэрээсээ салаад чамтай сууна гэж байна уу? Энэ мэдээг хэдээр авах бол? Гэхдээ Лиу авхай мэдвэл яах бол?     Мэдмээр санагдчихлаа.

Ма: Чи...

Жи: Уулзалтын материал бэлэн үү?

Ма: Жи захирал аа. Худлаа хэлж байгаа юм. Ганц ч үг бичээгүй байна лээ.

Жи: Шалтгаан..

Чиан:  Шалтгаан байхгүй. Мэдээллийг цагт нь багтааж өгөөгүй миний буруу. Би үйлчлүүлэгчээс өөрөө уучлалт гуйна. Бас компаний алдагдлыг чадлаараа төлж өгье.

Жи: Тэгээд яаж төлөх  юм?... Тэгээд яаж төлөх юм?

Чиан: Би...

Жи: Уулзалтыг хойшлуул.

Чиан: Жи захирал аа. Уулзалтыг хойшлуулах хэрэггүй. Уучлаарай. Би танилцуулга бэлдэж чадсангүй. Та бүхнээс хүлцэл өчье.

Эм: Юу болоод байна аа?

Чиан: би та бүхэнд аман танилцуулга хийе.

Ма: арван жилийн мэдээлэл. Гайгүй байлгүй дээ. Бид нарыг тэнэг гэж бодоо юу?

Эм: Үнэхээр үү?

Эм: Тэгж болно гэж үү?

Жи: Зөвшөөрч байна.

Т: Ерөнхийлөгч өө, Хуашин зочид эмнэлэгт байсан эмэгтэй, адилхан зүүлттэй байсан ч гэсэн, нас нь тохирохгүй байна.

Жи: Тэр цус... ямар учиртай юм бол? Эмэгтэйчүүдийн саран тэмдэг. Вэн Чианшун, чи мөн биз дээ. Би удахгүй олж мэднэ.  

Эм:    их мундаг байсан шүү.

Эм: Гайхалтай байлаа. Гайхалтай байсан.

Эр: Сайн байлаа.

Ма: Хн.

Чиан: Хн. Жи захирал аа. Энэ талаар би тайлбар өгнө өө.

Жи: Тийм ээ, чи тайлбар өгөх ёстой.

Чиан: Жи захирал аа. Жи захирал аа. Юу хийгээд байгаа юм? Юу хийгээд байгаа юм?

Жи: Энэ зүүлтэн дээрх хоёр үсгийг... би өөрөө сийлсэн. Бид хоёр юу гэж тохирсныг мартаа  юу? Хэр удаан зугтаах гэсэн юм? Яагаад...

Чиан: Ээжийн маань үлдээсэн бөгж. Харж болов уу? Ахин дахин ингэж хүч хэрэглээд... энэний төлөө биз дээ? Том босс болохоор... намайг татгалзаж чадахгүй гээд...

Жи: Уучлаарай.

Чиан: Хөгийн новш. Энэ...   Энэ азын од. Мянга болох юм бол би нэрээ хэлж өгье. Яагаад энд байдаг билээ?

Т: Хүрч болохгүй. Хүрч болохгүй. Энэ ерөнхийлөгчид их чухал юм. Хэн ч хүрч болохгүй.

Чиан: Арай... би үнэхээр буруу ойлгосон юм бол уу? Жи Жуняан.

Я: Жуняан бид хоёрын хурим ирэх сарын арванд болно. Бүгдийг нь урьж байна.

Бүгд: Баярлалаа, эзэгтэй. Баярлалаа. Баярлалаа, эзэгтэй.

Я: Вэн туслах аа. Ирээдүйн эзэгтэйн хувиар компанид хувь нэмрээ оруулж байгаад талархая. Бид хоёрын хуриманд заавал ирээрэй.

Чиан: Сайн өдрүүд дуусчихсан. Ирэх сарын арван... найзын маань нас барчихсан. Би оршуулганд очих ёстой л доо. Жи Жуняан.  Ингэж тоглох... сайхан байна уу? Миний сүүлчийн ажил. Энийг дуусаад би бүрмөсөн явна.

Анан: Ээж ээ.

Чиан: Анан. Чи энд юу хийж байгаа юм?

Анан: Хай Юу ээжтэй хамт ирсэн. Анан ээжийгээ санаад. Анан жаахан л байя. Жаахан л...

Чиан: Тэгвэл ээждээ томоотой байна гэж амал. Ах, эгч нартаа ажлаа хийхэд нь саад болж болохгүй. Ойлгосон уу?

Анан: За... аав аа... Намайг тавь, муу ах.

Т: Энэ хэний хүүхэд вэ? Жаал аа. Манай ерөнхийлөгч чухал үйлчлүүлэгчтэй видео хурал хийж байгаа.

Анан: Миний аав.

Т: Энэ чинь манай Жи захирал. Хашгирахаа боль. Яв аа яв яв. Тэнд очиж тогло.

Анан: Аав аа. Аав аа.

Жи: нааш нь оруулчих.

Т: Чи...

Анан: Аав аа.

Жи: Өнөөдөртөө ингээд дуусгая. Ахдаа хэл дээ. Хэнийг хайж байгаа юм? Яагаад намайг харахаараа аав гээд байдаг юм?      

Анан: Та миний аав. Ээж таныг баатар гэсэн. Өдөр болгон дэлхийг хамгаалж байгаа. Нэг өдөр далавчтай сансрын хөлгөөр Ананыг авахаар ирнэ гэсэн. Ааю аа. Анан зөндөө санасан. Мөн байна. Мөн байна. Анан аавыгаа олчихлоо.

Жи: Таван жилийн өмнө Охиноо бид хоёр хүүхэдтэй болсон бол... ийм болчихсон байгаа даа.

Чиан: Анан. Ээж нь дуусчихлаа. Анан. Анан.

Ю: Чианшун. Захирлыг хүүхдэд ийм сайн гэж би мэдээгүй юм байна. Бөөн хайр.

Жи: Явлаа шүү... үүү... үүү...

Чиан: Вэн Чианшун. Хэр удаан хулчийх юм бэ? Анан аавыгаа санаж байгаа. Чи ямар эрхтэй гэж... тэр хоёрын уулзах эрхийг булааж байгаа юм? Жи Жуняан. Би бүгдийг нь хэлье.

*****************

Чиан: Вэн Чианшун. Таван жилийн өмнөхтэй нүүр тулах цаг болж. Би ганцаараа Ананд бүтэн гэр бүл өгч чадахгүй ч... ядаж л аавынх нь хайрыг булааж болохгүй... Харсан болгонтойгоо сээтэгнэж байдаг өөдгүй амьтан. Чамд Ананы аав байх эрхгүй.

Т: Вэн авхай, та ямар хэргээр...

Чиан: Босстоо хэлчихээрэй. Энэ компани болохоос улаан дэнлүүний гудамж биш гээд. Залхаж байна.

Жи: Чи... Охиноо гэсэн үү?

О: Би... сайн санахгүй байгаа. Таван жилийн өмнө би Луо их сургуульд сурч байхдаа нэг эрэгтэйг аварсан. Нэг нэгэндээ хайртай байсан. Даанч би машины осолд ороод... сэрснийхээ дараа тэр хүний царайг санахгүй байсан.         Миний санаж байгаагаар... энийг надад тэр хүн өгсөн. Дараа нь эмнэлгээс асуухаар очтол... нэг хүн энэ зүүлтийг хайж байгаа гэж сонссон.

Т: Ерөнхийлөгч өө. Эмнэлгийн бүртгэлээс харахад таван жилийн өмнө таныг эмнэлэгт хүргэж өгсөн хүн Лин Жироу гэдэг нэртэй байж. Лин авхай мөн байж.

Жи: Тэр Охиноо бол...

Т: Лин авхай. Манай ерөнхийлөгчийн хайж байсан хүн та болж таарлаа.  

Чиан: Миний охины юм яахаараа чамд байдаг юм? ... Миний охины юм яахаараа чамд байдаг юм?

О: Энэ тийм элбэг байдаг зүүлт биш. Баян айлд орох алтан түлхүүр.

Чиан: Хулгайн эд. Хэрэгт орохоос айхгүй байна уу?

О: Би чиний орыг эзэлсэн. Дараагийн алхам... тэрний сэтгэл дэх чиний байр суурийг эзэлнэ. Үүнээс хойш... Лин Жироу би... жирийн нэг эмэгтэй биш.

Чиан: Тэр үед миний бичсэн нэр... ажил, эр хүн аль аль нь надад хамаагүй. Гэхдээ наадах чинь минийх. Өг...

О: Уучлаарай. Миний буруу. Би төвөг удах ёсгүй байж.

Чиан: жүжиглэж чадахгүй байж ингэх хэрэг байгаа юм уу?

О: Жуняан, уучлаарай. Бүгд миний буруу. Таван жилийн өмнө... тийм юм болоогүй гээд бодчих.

Жи: Вэн Чианшун. Тайлбарлаадах.

Чиан: Тийм ээ. Би ус цацсан. Бас зодсон. Би тэгсэн. Хн... Аврах хэрэггүй байсан юм. Харалган байснаасаа ч дор...

О: Жуняан, надаас л боллоо. Би төвөг удчихлаа.

Жи: Жүжиглэхээ боль. Ингэж жүжиглээд нэмэргүй.... Ингэж жүжиглээд нэмэргүй

О: Юу гэсэн үг вэ? Би юу болоод байгааг ойлгохгүй байна.

Жи: Би энд хяналтын камер суурилуулчихсан. Таван жилийн өмнө чи намайг авраагүй бол... чамайг зүгээр орхихгүй байлаа.

О: Жуняан.

Т: Ерөнхийлөгч өө. Лин авхайг арай гэж олчихоод... яагаад...  

Жи: Хүн тавхан жилийн дотор... ингэж их өөрчлөгдөнө гэхэд итгэхгүй байна. Лин Жироуг шалга.

Т: Мэдлээ.

Жи:   14хоног үлдлээ. Лин Жироу. Охиноо мөн гэж үү?

****************  

Я: Вэн Чианшун, хоёулаа ярилцъя.

Чиан: Шао Яанан. Надад чамтай ярих юм байхгүй.

Я: Яасан? Айгаа юу? Дахиад уулзах шив. Вэн авхай.

Чиан: Юу хэлэх гээ вэ?

Я: Байна уу? Анан гүнжтэн... эгч нь гүзээлзгэнэтэй бялуу хийсэн. Ву багш нь Ананд өгсөн үү?

Анан: бялуу амттай байсан. Баярлалаа, эгч ээ.

Я: Чшш... энэ бид хоёрын нууц шүү. Ээждээ хэлж болохгүй.

Чиан: Анан. Чи Ананыг яасан бэ? Шао Янан.

Я: Би яагаа ч үгүй. гэхдээ дараа удаа ингээд өнгөрөхгүй байх шүү. Хэл дээ. Машины осол уу? Усанд живэх үү? Эсвэл барилга дээрээс унах уу?

Чиан: Үгүй ээ. Ананд битгий хүр.

Я: Айсан уу?

Чиан: Гуйж байна. Ананд битгий хүр. Би гарах өргөдлөө өгчихсөн. Би Ананыг аваад алга болъё. Өмнө чинь дахиад үзэгдэхгүй.

Я: Чамд боломж өгье. Үгэнд сайн ор. Жуняан чамайг мартах ёстой.

****************

О: Жуняан, миний хийсэн хоолыг идээд үз.

Жи: Миний юу иддэгийг яаж мэдэж байгаа юм?

О: Мэдэхгүй ээ. Чамд сайн болохоор тэр байх. Жуняан. Бид хоёр их жаргалтай байсан байх, тийм ээ?

Жи: Миний өрөөнд юу хийж байгаа юм?

О: Жуняан, уучлаарай. Энэ цамц... их л танил харагдаад байна. Энэ надтай холбоотой юу?

Жи: Чи өөр юу мэдэх вэ?

О: би юу ч санахгүй байна. Толгой өвдөөд байна. Уучлаарай.

Жи: Арай... тэр үнэхээр...

О: Би таны хэлснээр Вэн Чианшуныг дуурайсан. Яасан ч баригдахгүй. Санаа зовох хэрэггүй, Шао авхай....  

Жи: Яв гэж хэлсэн байх аа?

Чиан: Мянга болчихвол нэрээ хэлж өгье.

О: Жуяан. Би чиний хайж байсан хүн байна.

Жи: Чи тэр хүн биш. Чи хэн юм?

О: Би Охиноо мөн. Таван жилийн өмнө тэр эмнэлэг би чамтай хамт бүтэн жил болсон. Би нүдийг чинь эмчлүүлсэн.

Жи: Миний эмэгтэй ийм хүн биш. Зайл. Охиноо... 12хоног үлдсэн. Чи хаана байна аа?

*******************

Чиан: Тэр хүнээ олчихсон болохоор... би ч гэсэн өөрийнхөөрөө амьдрах ёстой. Харин ч сайн юм боллоо. Байна уу?

Жи: 17-р вилла. Тусламж.

Чиан: Жи Жуняан. Жи Жуняан.

Жи: Охиноо...

Чиан: Хэр их архи уусан юм?

Жи: Хар даа. Одоо ч надад сайн хэвээрээ. Чи мөн биз дээ. Надад хэлчих. Чи Охиноо мөн.

Чиан: Би биш. Жи Жуняан. Жи Жуняан.

**************

Жи: Охиноо.

Т: Ерөнхийлөгч өө. Бие тань яаж байна?

Жи: Хаана байна.

Т: Лин авхай... өглөө амрахаар явсан байх.

Жи: Вэн Чианшуныг асууж байна.

Т: Вэн авхай? таныг Вэн авхай шөнөжин асарсан юм уу?

Жи: шөнөжин асарсан?

*********************

А: Эгч гуай...  миний мэддэг Чианшун хааччихав аа? Ямар хүчтэй юм.

Чиан: больж. Хэн араас гэт гэсэн юм.

А: чамайг хүн дагаад байсан. Хэн нэгний уурыг хүргээ юу?

Чиан: Нэг хүний тэвчээр барагдсан бололтой. Жи захирал аа. Би ажлаасаа гарчихсан.

Жи: Гарах өргөдлөө өгсөн ч гэсэн, нэг сар хүлээх ёстой. Вэн туслах гэрээгээ зөрчих гээ юу?

Чиан: За яах вэ. Очъё.

*****************

Жи: Хэлээдэх. Тэр зүүлтийг хэн чамд өгсөн бэ? Хэл... Энэ хүн үү?

О: Жуняан. Би Охиноо мөн. Энэ зүүлт нотлох баримт нь.

Жи: Зүүлт байгаад юу нотлох юм? Миний Охиноо чам шиг хүн биш. Надад хайртай. Намайг аварсан. Хэзээ ч хариу нэхэж байгаагүй. Сүүлчийн удаа асууя. Зүүлт хаанаас авсан бэ?

Чиан: Жи захирал аа. Зүүлтийг хэн өгснийг би мэднэ.

Жи: Одоо л үнэнээ хэлж байна уу?

А: Жи ноёнтон. Чианшун, таны хайж байгаа хүн биш.

Жи: Би зөвхөн тэрний хэлсэнд итгэнэ.

Чиан: Тэр зүүлтийг Ма Иню тэрэнд өгсөн. Би хайж байгаа хүн чинь биш.

А: Би Ма Инюгийн гэрийн хяналтын камерт нэвтэрсэн. Тэр хоёрын солилцоо бүгд бичигдсэн байна лээ.

Ма: Энэ жирийн нэг зүүлт биш. Баян болох алтан түлхүүр.

О: Ма Иню бүгдийг нь сэдсэн. Би юу ч мэдэхгүй.

Жи: Амаа тат. Цагдаад өг.

О: Жи захирал аа.  Надад ямар ч хамаагүй. Жи Захирал аа.

Жи: Вэн туслах аа, надад хэлэх юм байна.

Чиан: Жи захирал аа. Би нэг юм хэлэхээр ирлээ. Хойшид... сайн сууж байгаарай.

Жи: Чи юунаас зугтаад байгаа юм?

А: Жи захирал аа. Чианшун ажлаасаа гарсан.

Жи: Чи хэн юм? Хэн болоод надтай ярьж байгаа юм?

Чиан: Хэн юм гэж үү? Ойлгомжтой биш байна уу?  Бид хоёр ямар харилцаатай нв.. ойлгомжтой биш байна уу?

Жи: Гаргаж өг.

Чиан: Айвэ, уучлаарай. Би...

А: Зүгээр ээ. Чи л жаргалтай байвал болоо.

Чиан: Жи Жуняан. Ингээд бүгдийг дуусгая.

***************

Ма: би зүгээр л Вэн Чианшунаас өшөө авахыг хүссэн юм. Тэгээд тан руу өөр хүн явуулсан.

Жи:  Миний асуултад хариулсангүй.

Ма: Жи захирал аа. Би үнэхээр тэр зүүлтийг олсон юм.

Жи:  Сүүлчийн удаа асууя. Чамд... хэн даалгасан бэ?

Ма: Би мэдэхгүй ээ.

Жи:  Хүн барьцаалж, хуйвалдаж, луйвардсан. Ма авхай. Таны ял миний наснаас ч урт байх нь дээ.

Ма: Лиу захирлыг бодоод ч болов. Жи захирал аа...

Жи:  Аваад яв.

Ма: Жи захирал аа. Жи захирал аа. Жи захирал аа.

Жи:  Ма Иню ямар нэг юм хэлбэл..  Надад шууд мэдэгдээрэй.

Т: Мэдлээ. Гөн компаний залуу ноён Гөн Жибин ирсэн.

Жи:  Танихгүй.

Т: Эхнэр нь Хай Юу. Вэн туслахын дотны найз.

Жи:  Хай Юу.

Анан: Хай Юу ээж ээ. Хаашаа явж байгаа юм?

Жи: Охиноо.

Хай: Хэн бэ?

Жи:  Оруулчих.

Г: Жи захирал аа, эртээд миний буруу байсан. Энэ удаа би чин сэтгэлээсээ бэлдлээ. Хөөе. Жи захирал аа, яаж байна аа?

Жи:  Эхнэр хүүхдээ хаяж чаддаг эр... бизнесийн хамтрагчдаа үнэнч байж чадах уу?

Г: Юун хүүхэд? Надад охин байхгүй.

Жи:  Тэр хүүхэд эхнэрийг чинь ээж гэж дуудахыг би нүдээрээ харсан.

Г: Та арай... Ананыг хэлээгүй биз? Хай Юу тэрний загалмайлсан эх нь. Хүүхдийн ээж нь... Хүүхдийн төрсөн ээж нь... Вэн Чианшун.

Жи:  Юу гэнэ ээ?

Г: Жи захирал аа. Анан Вэн Чианшуны охин байхгүй юу. Үнэн шүү. Хүүхдийн эцэг нь хэн болохыг хэн ч мэдэхгүй. Таван жилийн өмнө нэг хүнтэй байсан гэж сонссон. Вэн Чианшун гэдэг тэр эмэгтэй, үнэхээр...

Жи:  Тэрний ямар байх чамд хамаагүй. Гаргаж өг.

Г: Жи захирал аа. Жи захирал аа.

Жи:  Анан, Вэн Чианшуны охин. Жан туслах аа. Ананы ДНХ-г аваад эцэг тогтоох шинжилгээ хийлгэ.

*************

Жи:  Өөр хэлэх юм байхгүй бол би гарын үсэгээ зурлаа.

Анан: Аав аа, өвөө ухаан алдчихлаа. Хурдан Ананд туслаарай.

Т: өө... Ерөнхйилөгч өө... хурлаа...

Жи:  Дараа...

Эр: Тавин саяын гэрээ шүү дээ.

Жи: Анан битгий ай. Өвөө нь зүгээр болно.

Чиан: Анан. Анан. Жи Жуняан.

Жи:  Аав чинь одоо аюулгүй болсон.

Чиан: Баярлалаа. Уучлаарай. Төвөг удчихлаа. Анан. Яагаад ээж рүүгээ залгаагүй юм? Ахдаа төвөг удаж болохгүй шд.

Жи: Анан, миний охин. Тэгээд над руу залгасан юм. Зүгээр... Тэгээд над руу залгасан юм. Зүгээр.

Чиан: Анан. Жи захирал аа. Ийм юмаар тоглох хэрэггүй.

Жи: Тоглоом оо? Тэгвэл хэл л дээ. Ананы аав хэн юм?

А: Чианшун.  Би зүрхний мэс заслын эмчтэй холбоо барьсан. Гурав хоногийн дараа ахад мэс засал хийж өгье гэсэн.

Чиан: Ай Вэ. Баярлалаа.

А: Санаа зоволтгүй. Би энд байна. Ах зүгээр болно оо. Анан, аав нь тэвэрье.

Жи: Айвэ аав аа?

А: Жи захирал мэдээгүй юм уу? Анан намайг тэгж дууддаг юм.

Жи: Анан. Мартаж болохгүй шүү. Аав гэж... хүссэн хүн болгоныг дууддаггүй юм.

Анан: Айвэ ах аа. Би аавыгаа олчихсон. Тэгж хэлбэл аав гомдчихно.

А:. Өөдгүй гэдэг нь.

Эм: Вэн авхай. Эмч нар ирсэн. Мэс засал хийхэд бэлэн болсон.

Чиан: Ийм хурдан уу?

Эм: Жи ноёнтон мэргэжлийн эмч нар дуудаж авчирсан. Аавыг чинь  ч гэсэн Жи ноён үүрч авчирсан. Тэгээгүй бол хэцүүдэх байлаа.  Гэнэтхэн татаад, хувцас руу нь бөөлжчихсөн байсан ч тоогоогүй. Бас Жи ноён өөрөө аавын чинь хувцасыг нь сольж өгсөн.

Чиан: Яагаад тэгж байгаа юм бол?

Чиан: Жи захирал аа. Танд хэлэх юм байна.

**************

Жи: Намайг ятгахаар ирсэн бол оролдох хэрэггүй. Амаа гарздахын нэмэр.

Чиан: Баярлалаа гэж хэлэхээр ирлээ. Аавыг маань аварсанд баярлалаа. Энэ Ананы зурсан зураг. Танд өгөөрэй гэсэн юм. Хэрэггүй гэж бодож байгаа бол би...

Жи: Тэгэхээр... Анан бид хоёр...

Чиан: Биш ээ. Анан бид хоёр... тантай ямар ч хамааралгүй.

Жи: Хамааралгүй ээ? Вэн авхай. Талархахаар ирсэн бол чин сэтгэл байх хэрэгтэй шд. Би бизнесмен хүн. Буяны байгууллага биш. Нэг өдөр миний найз охин бол... тэгвэл... хойшид ямар хамааралгүй болно.

Чиан: Хамааралгүй болно оо? Үнэхээр ямар ч хамааралгүй болчихвол Шао Яанан дахиад Ананыг сүрдүүлэхгүй байх. За яах вэ. Зөвшөөрч байна.

**************

Жи: Таван жилийн өмнө авга ах маань миний эсрэг хөдөлсөн. Би машины осолд орсон. Бүтэн жил хараагүй байсан. Тэр жил нэг охин өдөр болгон намайг харж, асардаг байсан. Таарсан цагийн ажлаа хийж, миний мэс заслын төлбөрийг төлсөн. Надад нэрээ хэлээгүй. мянган азын од хийчихвэл хэлнэ гэсэн. Бас намайг хараа ортол хүлээнэ гэсэн. Нүдээ нээгээд хамгийн түрүүнд тэрнийг харна гэж амалсан... Даанч надад худлаа хэлсэн.

Чиан: Худлаа хэлсэн?

Жи: Тийм ээ. Тэр хүн худалч байж таарсан. Хамгийн хүнд хэцүү үед дэргэд минь байж, надад гэрэл гэгээг мэдрүүлсэн. Эцэст нь... эцэст нь намайг ганцааранг нь хаяад явсан. Яагаад? Яагаад тэгж  байгаа юм? Яагаад намайг хаяад явсан юм?

Я: Жи Жуняан бид хоёр багын хайртууд. Удахгүй хуримаа хийх гэж байгаа. Хүний сүйл залуугаар оролдчихоод... ичихгүй байна уу?

Чиан: эмэгтэй хүн чамайг хаяхаар шийдсэн бол сэтгэл нь шархалсан гэсэн үг. Чи худлаа яриагүй гэж үү? Өөрөөсөө асуу. Чамд буруу байхгүй юу?  Уучлаарай, Жи захирал аа. Одоо явж болох уу? ... Жи захирал аа. Хоол болчихлоо. Би их царай муутай.  Бүлцгэр нүд, навтгар хамартай. Дөрвөлжин нүүртэй.

Жи: Хамаагүй... Итгэхгүй байна... Чи мартаагүй...

Чиан:  Жи захирал аа.. Хайрын тоглоом чинь дууссан. Айвэ бид хоёр сүй тавьчихсан.

Жи: Сүй тавьсан...

Чиан: бид хоёрт саад болох хэрэггүй.

Жи: Худлаа...

Чиан: Дахиад хэлье. Миний аз жаргалд саад болох хэрэггүй.

Жи: Сүй тавьсан.

**************

Чиан: Айвэ. Хүргэж өгсөнд баярлалаа.

А: Чианшун. Үнэндээ... хэлэх юм байна.

Чиан: Бид... бид хоёр их удаан сайн найзууд байсан. Тийм биз дээ? За, би явлаа.

Жи: би ялагдлаа. Бүрмөсөн...

Чиан: Жи Жуняан. Согтсон байна.

Жи: Согтоогүй. Галзуурчихаад байна.

*****************        

Хай: Одоо болно оо, Чианшун. Согтчихлоо.

Чиан: Сэтгэл тайван биш байна.

Хай: Чианшун.

Чиан: Ананы аав дахиад ирэхгүй. Жи Жуняан Ананы аав байж чадахгүй.

Хай: Ананы аав Жи Жуняан гэнэ ээ?

Ээж: Шао Яанантай гэрлэ. Энэ өвөөгийн чинь сүүлчийн хүсэл. Чи үнэхээр.. хэнийг нь мэдэхгүй эмэгтэйн төлөө... сүйгээ цуцалж байдаг. Чи... чи...

Я: Эмээ. Жуняан надад сайн биш. Би хүчилмээргүй байна. Би цуцлахыг зөвшөөрч байна. Тэрнийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

Ээж: Сонсож байна уу? Чамд хүн чанар байна уу? Яанан, ийм л сайхан сэтгэлтэй хүүхэд. Байж байгаагаа хар. Намайг аав дээрээ эрт очуулах гээгүй бол... арав хоногийн дараа хуримаа хий.

Жи: Ээж ээ. Би Яанантай гэрлэхгүй. Өвөө өв залгамжлагчаа гэрлүүлнэ гэсэн болохоор... би залгамжлагчаас татгалзаж... Жи групээс гарна.

Ээж: Юу гэнэ ээ? Чи...

Я Ээж: Жуняан.

Ээж: Лиу сэтгүүлч ээ. Жи, Шао овогтынхон хурим хийх гэж байгаа талаар  мэдээ бич.

Я:. Вэн Чианшун. Намайг Жи Жуняантай гэрлэхээр чи алга болж л таараа.

*************

Т: Ерөнхийлөгч өө. Анан та хоёрын эцэг тогтоох шинжилгээний хариу гарсан.  

Жи: Баттай нотлох баримт байхад... Вэн Чианшун... яаж зугтахыг чинь харъя.

Эр: Манай төвд хийлгэсэн судалгаагаар Жи Жуняан, Вэн Анан хоёр эцэг үрийн холбоо байхгүй нь тогтоогдсон.

Жи: Яаж? Энэ буруу байх ёстой. Дахиад хийлгэ.

Т: Ерөнхийлөгч өө.  Хамгийн том найдвартай эмнэлэгт хийлгэсэн шинжилгээ. Бас... Ананы үсийг би өөрөө очиж авсан.

Жи: Тэгэхээр... би Ананы аав биш гэж үү?

А: Анан. Айва аав нь тэвэрья.

Жи: Аав аа.

А: Анан намайг тэгж дууддаг юм.

Чиан: Ямар хамааралтай гэж үү? Ойлгомжтой юм биш үү? Айвэ бид хоёр сүй тавьсан.  

Жи:  Тэгэхээр... Ананы аав Айвэ байж...

Т: Ерөнхийлөгч өө. Хөгшин эзэгтэй Шао Яанан та хоёрын хуримын тухай зар тавьсан байна лээ.

Жи: Тэр хүн л биш бол... хэнтэй ч гэрлэсэн ямар ч ялгаагүй...

Т: Жи овогтын хурим төлөвлөсний дагуу болно. Сайн бэлдээрэй.

***************

Чиан: Уу. Согтохоос нааш харьж болохгүй.

Жи: Яах гэж ингэж их ууж байгаа юм?

Чиан: Шао Яанан та хоёр хуримлах гэж байгаа гэсэн. Баяр хүргэе.

Жи: Согтсон байна.

Чиан: Би согстоогүй. Би чамд... нэг нууц хэлье. Үнэндээ... би... чиний Охиноо байна...

Жи: Юу гэнэ ээ?

Чиан: Жи Жуняан. Би Охиноо байна. Тэр муу хүнтэй битгий гэрлэ. За юу?  

Жи: Яаж? 

Чиан: Жи Жуняан. Чи Охиноог хайж байгаа биз дээ? Би байна.

Жи: Эрүүл байхдаа хэлсэн бол... байна.

А: Яагаад чи юм?

Жи: Хэл.

А: Тэр чини Охиноо биш. Чианшунаар өөр хүн орлуулж, зовоохгүйгээр дахиад уулзах хэрэггүй.

****************

Я: Жуняан. Хуриман дээрээ... богинохон даашинз өмсөх үү? Уртыг өмсөх үү? Жуняан. Хурим амьдралд ганц л удаа болно. Чи яагаад тоохгүй байгаа юм?

Эм: Жи захирал аа. Таны нүд эдгэчихсэн юм уу?

Жи: Хэн билээ?

Эм: Таван жилийн өмнө бид хоёр нэг эмнэдэгт хэвтэж байсан. Нөгөө Вэн бүсгүйгтэй гэрлэх гэж байгаа юм уу? Энэ эмэгтэй Вэн бүсгүй биш байна.

Жи: Таван жилийн өмнө намайг аварсан эмэгтэйн нэр... Вэн гэсэн үү?

Эм: Би буруу юм хэлчихсэн үү?

Я:. Чи хэн юм? Хүн ир. Чирээд гарга.

Жи: Зайл. Надад яриад өг. Мэддэг бүхнээ...

Эм: За. Тэр үед эмнэлэгт намайг асрах хүн байгаагүй болохоор Вэн бүсгүй өдөр болгон надад илүү хоол хийж ирдэг байсан. Их сайхан сэтгэлтэй хүн.

Жи: Бүтэн нэр нь хэн юм?  

Эм: Мэдэхгүй. Би Вэн гэж овгийг нь л мэднэ.

Жи: Дахиад уулзвал... царайг нь таньж чадах уу?

Эм: Чадна чадна.  

****************

Жи: Чианшун. Чи үнэхээр Охиноо мөн гэж үү?  Би удахгүй мэднэ. Авхай. Тэр эмэгтэй... таван жилийн өмнө уулзаж байсан Вэн бүсгүй мөн үү?

Анан: Аав аа.

Чиан: Жи Жуняан. Чи...

Жи: Авхай. Сайн хараарай.

Чиан: Энэ хүн...  

Жи: тэр хүн мөн үү?

Чиан: Таван жилийн өмнө Жи Жуняантай нэг өрөөнд байсан хүн.

Эм: Харчихлаа... харчихлаа...

Жи: Дагаад яв.

Чиан: Би явахгүй. Хурдан тавь.

Жи: Дагаад яв л даа.

Эм: Жи ноёнтон, та андуурсан байх. Бүсгүй... таван жилийн өмнө Хуашиа зоогийн газарт ажиллаж байсан уу? Би байнга тэнд очиж хооллодог байсан юм. Тэгээд харсан байх. Жи ноёнтон. Энэ хүн... таван жилийн өмнөх хүн биш юм шиг байна.  

Чиан: Одоо тавьж болох уу?

А: Жи Жуняан. Бид нарын амьдралд саад болохгүй бол сайн байна.

Анан: Аав аа. Аав аа. Аав аа.

****************** 

Хай:  Чианшун. Чи зүгээр үү?

Чиан: Зүгээр ээ.

Жи: Дахиад уулзвал царайг нь таньж чадах уу?

Хай: Жи Жуняан Чианшуныг таних юм бол бүр л салж чадахгүй. Вэн ах нэг хөлөө алдчихсан. Энэ удаа Шао Яанан Чианшун хоёрын хэн нь үхэхийг мэдэхгүй. Болохгүй. Авхай. Чианшунд үнэхээр туслахыг хүсч байгаа бол... үнэнийг хэлж болохгүй.     Чианшун. Та нарыг аюулгүй байгаасай гэж хүсч байна.

******************

А: Шао Яананы хийсэн хэргийн нотлох баримт. Бүгд байгаа.

Чиан: Айвэ, баярлалаа.

А: Үнэхээр талархмаар байгаа бол... надад амал.

Чиан: Тоглохоо боль. Хүүхэдтэй, нөхөргүй эмэгтэй юм шүү. Тоглох хэрэггүй. Баяртай... байна уу?

Хай: Чианшун. Баларлаа. Ананыг барьцаалчихлаа.  

Чиан: Юу гэнэ ээ?

****************

Чиан: Анан. Анан. Анан, хаана байна аа?

Я: Вэн Чианшун.

Чиан: Шао Яанан? Чи юу? Чи юу хүсээд байгаа юм бэ?

Я: Эелдэг байх ёстой юм биш үү. Охиныг чинь тамална гэж айхгүй байна уу? Бас аав чинь...

Чиан: Үгүй ээ. Болохгүй. Тэд нарт хүрч болохгүй. Чамд анхааруулчихъя. Тэд хоёрт хүрдэг юм бол сүнс болсон ч чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Шао Яанан. Би явъя. Би явъя. Таван жилийн өмнөх шиг алга болоод өгье. Энэ удаа Жи Жуняан миний хувьд үхсэн. Та хоёр гэрлэх гэж байж яагаад намайг зүгээр орхиж болдоггүй юм бэ?  ... Хэн бэ?

Жи: Охиноо... Ингэж үнэнээ хэлэх гэж.

Чиан: Намайг тавь. Өөдгүй амьтан.

Жи: Чамайг яасан ч явуулахгүй. Бүх насаараа ингээд хүлээтэй байлгана. Чамайг алдмааргүй байна.

Чиан: Шао Яанан та хоёр хуримаа хийх гэж байгаа биз дээ? Яагаад намайг зовоогоод байгаа юм?

Жи: Намайг өөр хүнтэй гэрлүүлмээр байгаа юм уу?

Чиан: Шао Яанан хаана байна? Түрүүн надтай ярьж байсан.

Жи: би өөрөө ярихгүй тэрний бичлэгийг ашигласан юм. Тэгээгүй бол үнэнийг мэдэхгүй байлаа.

Чиан: Анан? Анан?

Жи: Охин маань сайн байгаа.

Чиан: Худалч. Өөдгүй худалч.

Жи: чиний хэлсэн худал үгний дэргэд энэ юу ч биш. Хэл дээ. Намайг үнэхээр өөр хүнтэй гэрлүүлмээр байгаа юм уу?

Чиан: Хуримаа хийнэ гэж зарлачихаад.. Шао Яанан та хоёрын тухай мэдэхгүй хүн байхгүй болсон.

Жи: Шао Яанан бид хоёр багаасаа нэг нэгнээ мэднэ. Гэхдээ таван жилийн өмнө би тэрэнд сайн биш, гэрлэхгүй гэдэгээ хэлсэн. Тэр өөрөө л шийдэж, настнуудаар дамжуулж сүй тавьсан. Чамайг олчихвол сүйгээ цуцална гэж хэлсэн. Ийм юм болно гэж мэдсэнгүй. Уучлаарай. Уучлаарай.

Чиан: Намайг тавьж болох уу?

Жи: Тавьж болно. Гэхдээ надад амал. Зугтахгүй гэж амал.

Чиан: За. Жи Жуняан.

Жи: Аан?

Чиан: Жи Жун-яан.

Жи: Аан.

Чиан: Жи Жуняан. Муу өөдгүй худалч.

Жи: Ёоёо...

Чиан: Яасан бэ?

Жи: ёоёо... өвдөж байна.

Чиан: Яасан бэ?

Жи: Өвдөж байна.

Чиан: Хаана өвдөж байна.

Жи: эмнэлэг явъя.

Чиан: за. Эмнэлэг рүү явъя.

Жи: Чи намайг хариуцна шүү.

*************

Эм: Жи ноёнтон. Таны гар...

Жи: Хүнд гэмтсэн байх. 24цаг ажигласан нь дээр юм шиг байна.

Эм: Жи ноёнтон, жаахан оройтож ирсэн бол гар чинь...

Жи: Ёоооёооо

Чиан: Үнэхээр хүнд гэмтсэн бол... би хариуцлагаа хүлээе. Би эмийг нь аваад ирье.

Эм: Жи ноёнтон, миний хэлэх гэсэн юм бол... жаахан байсан бол өөрөө эдгэчих байж.

Жи: Би хүнд гэсэн бол хүнд байж таараа.... ёоёоёо... ёоёо... хүйтэн байна. Өвчтэй хүнийг халамжлах хэрэгтэй шд.

Чиан: За, багш аа. Юу гэнэ ээ? Анан зодолдсон гэнэ ээ?

***********

Эр: Чи миний хүүг зодсон уу? Чамайг мэдэхгүй хэн байсан юм? Эцэггүй хүүхэд байж. Ээж чинь чамайг хаанаас ч олсон юм билээн. Хурдан миний хүүгээс уучлалт гуй.

Анан: Үгүй, надад аав байгаа. Манай аав дэлхийг авардаг баатар. Далавчтай сансрын хөлөг унаад Ананыг авахаар ирнэ.

Эр: Сансрын хөлөг өө? Баатар гэнэ ээ? Сайн сонс. Луо хотод Жи Жуняанаас өөр  хэн ч намайг дарамталж чадахгүй.

Анан: Миний аав Жи Жуняан.

Эр: Чиний аав Жи Жуняан бол би хаан байна. Хурдан очиж уучлалт гуй. Тэгэхгүй бол чамайг цэцэрлэгээс хөөлгөнө гэж мэд.

Анан: Хөөх аав ирлээ. Хэн хөөлгөхийг харъя.

Эр: Жи захирал аа. Энэ... Танай охин юм уу? Гэхдээ овог нь Вэн...

Т: Болохгүй юу? Манай захирал Вэн овогтын хүргэн. Хүүхэд яагаад Вэн овогтой байж болохгүй гэж?

Жи: Жан туслах аа. Зарим юм хэлэх хэрэггүй байдаг юм.

Эр: Жи захирал аа. Уучлаарай. Би залуу авхайг таньсангүй.

Жи: Анан. Уучлаарай. Аав нь оройтчихлоо. Чи зүгээр үү? Өвдөж байна уу?

Анан: Аав аа, би Жоу Шиаопаныг зодчихсон.

Эр: Тийм ээ.

Жи: Юу? Чи зодсон юм уу?

Эр: тийм тийм.

Жи: Аль гараараа цохисон. Өвдөж байна уу? Аав нь үлээгээд өгье за юу?

Т: Захирал аа. Хүүхдийг ингэж эрхлүүлж болохгүй шүү.

Жи: Анан. Гэртээ харих уу? Ээж нь гэртээ хүлээж байгаа. Өнөө орой аав нь чиний дуртай сам хорхой шарж өгье. Явъя...

Эр: Жи захирал аа. Жи захирал аа, уучлаарай. Жи захирал аа.

Жи: Дахиад  Луо хотод харах хүсэл алга.

Т: Мэдлээ. Захирал аа.

Жи: Шао Яанан. Хаана байна?

Я: Жуняан. Хурим болоход гурав хоног үлдсэн. Маргааш хоёр гэрээрээ хоолонд орно шүү.

Жи: За. Маргаашийг тэсэн ядан хүлээж байна.

*************

Жи: Ээж ээ.

Я: Ээж ээ.

Ээж: Та хоёрын ийм байгааг хараад сэтгэл амарлаа.

Я: Ээж ээ, би таныг сайн харж асарна аа.

Жи: Тийм боломж гарахгүй л байх даа.   Тийм боломж гарахгүй л байх даа. Өнөөдөр нэг юм зарлахаар та бүхнийг энд урьсан юм... энэ хуримыг цуцалж байна...

Эм: Цуцалж байна гэсэн үү?

Эр: Юу болоод байна аа?

Эм: Харин ээ.

Ээж: Жуняан. Чи юу яриад байгаа юм бэ?

Я: Жуняан.

Жи: Цагдаа нар удахгүй ирнэ. Одоо... Яананы хийсэн хэргийн нотлох баримтыг харуулъя.

Эр: Шао Яанан. Надад мөнгө өгсөн. Вэн Чианшуны аавыг мөргө гэсэн. Хуурамч осол байсан.

Эм: Хөөх.

Эр: Юу болоод байна аа?

Ма: Вэн Чианшунийг хорло гэж намайг хөлсөлсөн хүн бол Шао Яанан. Лин Жироуг ч гэсэн тэр олсон. Бүгд тэрний хийсэн хэрэг.

Эм: Юу?

Ээж: Жуняан. Тоглохоо боль.

Я: Үгүй ээ. Энэ бүгд худлаа. Ээж ээ, итгэх хэрэггүй.

Жи: Хүн ир. Цагдаагийн газар хүргээд өг.

Я:Үгүй ээ.

Ээж: Би зөвшөөрөхгүй... би зөвшөөрөхгүй. Яанан буруу юм хийсэн байсан ч, Жуняанд хайртай болохоор л тэгсэн байж таараа. Гадуур байгаа эмэгтэйчүүд манай Жи овогтын хөрөнгө мөнгөнд л болж байгаа юм.

Чиан: Мөнгө үү? За яах вэ. Тэгвэл мөнгөний тухай ярья. Таван жилийн өмнө Жи Жуняан хорлогдож, машины осолд ороод үхэх гэж байхад нь би аварсан. Тэрний амь ямар үнэтэй гэж бодож байна?

Ээж: Хэдийг авмаар байна?

Чиан: Манай аав Шао Яанантай ямар ч өс хонзонгүй. Гэтэр тэрнээс болж нэг хөлөө алдсан. Эзэгтэй та хэл дээ. Энийг хэдээр үнэлэх вэ?  Би Жи Жуняанд хайртай... Жуняан болохоор. Жи овогттой ямар ч хамааралгүй.

Ээж: Хэлэх ч амархан л даа. Хэн нь мэдэгдэхгүй эмэгтэйг би зөвшөөрөхгүй.  Яанан, Жуняан хоёр хар багаасаа  нэг нэгнээ мэднэ. Удаан сэтгэлтэй байсан.

Чиан: Та мэдээгүй юм шиг байна. Жуняаны осолд орсон тухай мэдээ сонин дээр гарсны дараа Шао Яанан гадаадад Жуняаны үеэлтэй хамт байсан. Тэр Жи овогтын залгамжлагчтай л гэрлэхийг хүсч байгаа.

Ээж: Энэ чинь юу вэ? Шао Яанан.

Я:. Үгүй ээ. Энэ жинхэнэ биш. Ээж ээ. Миний хэлэхийг сонс л доо. Вэн Чианшуанаас болж байгаа юм. Тэрнээс л болсон... Вэн Чианшуанаас болж байгаа юм. Тэрнээс л болсон...

Анан: Анан пуужин харвалаа. Эмээ, зүгээр үү?

Ээж: Хөөх.

Анан: Анан үлээгээд өгье. Тэгвэл өвдөхгүй.

Ээж: Чи чинь...

 Анан: Эмээ, намайг Анан гэдэг. Таны ач охин.

Ээж: Ач охин. Энэ хүүхэд... хөөрхөн гэдэг нь...

Анан: Эмээ. Энэ муу эгч шинжилгээний хариуг сольцон. Ананыг эмээтэй уулзуулахгүй гэсэн...

Ээж: Юун шинжилгээ вэ? Хараажийн надтай адилхан байхад. Гарцаагүй. Ааваад яв. Хамгийн сайн өмгөөлөгч хөлслөөд насаар нь шоронд хорь.

Я: Үгүй ээ.  Болохгүй. Ээж ээ. Ээж ээ. Намайг тавь.

Ээж: Алив, эмээтэйгээ гэртээ харья. Тэгэх үү?

Жи: Хар даа. Анан ганцаараа ээжийн учрыг олчихлоо.

Чиан: Мэдээж шд. Хэний өсгөсөн охин билээ дээ.

Жи: Мэдээж шд. Хэний охин билээ дээ.

Чиан: Ээжийн чинь учрыг Анан олчихлоо. Манай аавыг яахаа өөрөө мэд.

Жи: явъя.

******************

Жи: Ах аа. Энэ миний бэлдсэн бэлэг. Танд таалагдах үгүйг мэдэхгүй юм.

Аав: Таван жил сураггүй байсан хүн чи байх нь ээ. Эх охин хоёрын үхсэн амьдыг ч тоохгүй байсан золиг.

Жи:  Миний буруу ах аа. Бүгд миний буруу. Ах аа, уучлаарай.

Аав: Ийм юм авчирч өгөөд миний охиныг авад явчихнааа гэж бодоо юу? Эртээд намайг аварсныг чинь санаж байна. Одоо тэрүүгээр шалтаглах гэж байна уу?

Чиан: Аав аа.

Жи: Ах аа. Тийм бодол байхгүй ээ. Би Чианшунд үнэхээр хайртай. Чианшунд чин сэтгэлээсээ хайртай.

Аав: Хн... болохгүй. Зөвшөөрөхгүй.

Чиан: Аав аа. Намайг таван жил хайсан байна лээ. Үнэнийг хэлэхэд бид нар...

Т: Настан. Би өөрийнхөө нэрээр баталъя. Манай Жи захирал тийм хүн биш. Өнгөрсөн таван жил хэнд ч ойртож байгаагүй. Нохой нь хүртэл эр.

Аав: Нээрэн үү?

Т: Чин үнэн.     

Аав: За яах вэ. Ананд таалагддаг болохоор нь чамайг хүргэнээ болгох талаар бодож үзье.

Т: Настан. Манай Жи захирал Жи групийн цорын ганц өв залгамжлагч болохоор танай Вэн овогтынд хүргэн орж болохгүй.

Жи: Ямар ялгаа байгаа юм? Анан Вэн овогтой болохоор Вэнгийн хүн. Бас Чианшуний гэдсэнд байгаа хүүхэд ч ялгаагүй.

Аав: Аан?

Жи: Ахыг хүсвэл Вэн овог өгнө.

Чиан: Юун  гэдсэн дэх хүүхэд вэ?

Аав: Золиг чинь... Юу хийснээ хар.

Жи: Магтсанд баярлалаа, ах аа.

Аав: Хурдан хуримаа хий. Олон жил тарьсан цэцэгээ гахайд алдчихлаа байна. Дарс аваад ир.

Жи: Ах аа, энэ 92 оны Фейтиана Муатай. Энэ 82 оны Лафит. Энэ 78оны Макаллан. 62 оны алмазан оргилуун дарс.

Чиан: Болно оо.

Жи: Энэ том нь... Хааны ордны...

Чиан: Наадахаа доош нь тавь.

Чиан: Ууж чадахгүй байж яах гэж ийм их уусан юм бэ. Дахиад ингэж уух юм бол... чамайг...

*************

Т: вэн авхай. Захирал та хоёр удахгүй хуримаа хийнэ. Энэ баримтад гарын үсэгээ зурчих.

Чиан: Энэ гэрлэлтийн өмнөх гэрээ. За яах вэ. Миний цалин Анан бид хоёрт хангалттай хүрдэг болохоор... Жи Жуняанд ч гэсэн гэрлэхийн өмнөх миний бүх хөрөнгө тэрэнд ямар ч хамаагүй гэж хэлээрэй.

Жи: гэрлэлтийн өмнөх эд хөрөнгө надад хэрэггүй. Гэхдээ... сар болгон халаасны 500 юань өгнө шүү. Гэрээнд биччихсэн байгаа.

Чиан: нөхөр нь эхнэртээ бүх хөрөнгөө өгнө, гэхдээ сар болгон халаасны мөнгө эхнэрээсээ авна... Жи Жуняан.

Жи: Цагаан дээр хараар биччихсэн байгаа шүү. Дахиад зугтах юм бол... мөнгө аваад зугтсан гэсэн үг.

Чиан: Чи...

Т: Жаахан хүүхэд харж болохгүй ээ.  

Анан: би гурван настай жаахан хүүхэд биш. Би таван настай.

Чиан: Яг зөв. Нааш ир. Бид хоёр таван нас хүрчихсэн тийм ээ?

Төгсөв.

 

Back to episodes Go home