Doraemon 43-45

Дорэмон_EP43-45

 

Битгий уйл, Жайко.

 

ЖаиАн:           Жайко...

Нобита:           Сайхан байна шүү...

Нобита:           Халуун наранд ээгээд л, зүйрмэглээд л...

ЖаиАн:           Нобита...

Нобита:           ЖаиАн?!

ЖаиАн:           Жайко сүүлийн үед их хачин байна...

Нобита:           Хачин? Яасан?

ЖаиАн:           Мэдэхгүй ээ. Нэг л тийм юм бодоод л, гайхширсан байдалтай. Байн байн санаа алдаад л.

Нобита, Дорэмон:     Хмм...

ЖаиАн:           Санааг нь зовоосон юм байгаа бол тэрнийгээ надад хэлээч гэсэн чинь уйтгартай харцаар хараад байсан.

Нобита:           Тэгээд?

ЖаиАн:           Тэгээд би хүчилж байгаад хэлүүлсэн.

Дорэмон, Нобита:     За, за.

Дорэмон, Нобита:     Юу...?

Нобита, Дорэмон:     Жайко хүнд сайн болчихсон гэнэ ээ?

ЖаиАн:           Тийм л юм шиг байна.

Нобита:           Жайко юу даа?!

Дорэмон:         Ёстой гайхалтай!

ЖаиАн:           Тийм инээдтэй байна уу?

Нобита:           Өө. Инээдтэй биш ээ!

Дорэмон:         Үнэхээр санаа зовоосон хэрэг байна!!

Нобита:           Тэгэд? Хэн юм? Жайкогийн сайн хүн нь...?

ЖаиАн:           Хөрш хотын Мотео Моте гэдэг залуу бололтой.

ЖаиАн:           Охидын дунд үнэхээр алдартай бололтой. Валентин өдөр бараг зуун шоколад бэлгэнд авсан гэсэн.

Нобита:           Хөөх, ямар зэвүүн залуу вэ!

ЖаиАн:           Чи ч гэсэн тэгж бодож байна уу?

ЖаиАн:           Надад ч гэсэн таалагдахгүй байна, гэхдээ... Жайко тэрэнд сайн гэсэн болохоор... өөр ямар ч арга алга. Тийм үү?

Дорэмон:         Тэгээд? Жайка тэрэнд сайн гэдэгээ хэлсэн гэнэ үү? Тэрэнтэй үерхэхийг  хүсч байгаагаа хэлсэн юм уу?

ЖаиАн:           Наадахаас чинь  болоод л санаа нь зовоод байна. Тэрэнтэй нүүр тулахаараа ярьж чаддаггүй юм шиг байна. Жайко над шиг ичимхий юм байна.

Дорэмон:         Тэр...

Нобита:           Ичимхий?

ЖаиАн:           Тиймээс би хажуугийн хот руу явж, тэр залууд “Жайкотой бол, үгүй бол чамд үзүүлээд өгнө шүү” гэж хэлье гэж бодсон юм. Гэвч...

Дорэмон:         Хүч хэрэглэж болохгүй ээ.

Нобита:           Тэгэх юм бол бүр ч эсрэг нөлөө үзүүлнэ!

ЖаиАн:           Жайко тэгж хэлсэн болохоор би больчихлоо. Гэхдээ би тэрнийг хаш их өрөвдөж байна. Би тэвчиж чадахгүй нь...

ЖаиАн:           Дорэмон...

Дорэмон:         Аан?

ЖаиАн:           Туслаач дээ!

Дорэмон:         Юу?!!!

ЖаиАн:           Гуйж байна!!

Дорэмон:         З...за...

Дорэмон:         Олчихлоо!!

Дорэмон:         Орлогч микрофон!

Нобита:           Тэр чинь юу юм?

ЖаиАн:           Микрофон оо?

Дорэмон:         Энэ сумыг хүн рүү чиглүүлээд ярих юм бол...

ЖаиАн:           Микрофон барьж байгаа хүний өмнөөс тэр хүнд хэлэх гэсэн зүйлийг нь хэлнэ.

ЖаиАн:           Аан?! Дөнгөж сая, би...

Дорэмон:         Тийм л микрофон доо.

ЖаиАн:           Тэгээд? Яах гэж байна даа?

Дорэмон:         Зүгээр л Жайкогийн сэтгэлийн үгийг дамжуулна биз дээ, тийм үү? Жайко Мотеотой уулзахаар...

Дорэмон:         Бид нар нуугдаж байгаад энэ микрофоныг ашиглаад Жайкогийн хэлэхийг хүссэн зүйлийг хэлнэ. Тэгвэл Жайкогийн хэлэх үг эзэндээ хүрнэ.

ЖаиАн:           Тийм байж...

Нобита:           Тийм ээ! Би хийе!

ЖаиАн:           Гэхдээ тэр хоёрыг яаж уулзуулах вэ?

Нобита:           Өө!

Дорэмон:         Тэрний хаана амьдардагийг мэдэх үү?

ЖаиАн:           Миний мэдэхээр... Аан, тэр байшинд! Итгэлтэй байна...  Тэр хичээлээ хийж байх шиг байна.

Нобита:           Зэвүүн залуу. Аанхан. Тэр ээж нь үү?

ЖаиАн:           Тийм юм шиг байна.

Дорэмон:         Сайн юм боллоо!

Дорэмон:         Хөөе, Мотео.

Мотеогийн ээж: Хөөе, Мотео. Мотео, Мо-те-о.  

Мотео:            За, ээж ээ?

Дорэмон:         Мотео, гараад ир.

Мотеогийн ээж: Сайхан өдөр байна. Явж цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал.

Мотео:            Би цэцэрлэгт хүрээлэн явмааргүй байна аа.

Мотеогийн ээж: Дуртай дургүй чинь хамаагүй ээ. Хурдан яв!

Мотео:            Юу болоод байна аа...

Нобита:           Аан? Тэр эргэлзээд байх шиг байна.

ЖаиАн:           Алив өгөөдөх!

Мотеогийн ээж: Ээжийнхээ үгэнд орохгүй юу?!

Мотео:            Ээ-ээж ээ.

Мотеогийн ээж: Бувтнахаа болиод хурдан явахгүй юу!!

Мотео:            За.

Нобита:           Гайхсандаа гараад гүйчихлээ

ЖаиАн:           Надад хийж чадахгүй юм байхгүй!

Дорэмон:         Гэхдээ цэцэрлэгт хүрээлэн их том. Яг хаана гэдгийг тогтоох хэрэгтэй.

Охин А:           Чуо цэцэрлэгт хүрээлэн хамгийн сайхан нь.

Хүүхэд:           Наканошима цагны цамхаг их гоё шүү.

Дорэмон:         Газраа тогтчихлоо. Одо Жайког цэцэрлэгт авчрах хэрэгтэй.

ЖаиАн:           Ойлголоо. Жайко! Жайко, цэцэрлэгт хүрээлэн рүү яв. Яг одоо цэцэрлэгт хүрээлэн рүү яв.

Жайко:            Би цэцэрлэгт хүрээлэн явж яах юм?

ЖаиАн:           Зүгээр л яв. Чамайг агуу их аз жаргал хүлээж байгаа. Алив ээ, хурдан!

Жайко:            Чи юу яриад байна аа? Би зурж байгаа мангагаа дуусгах хэрэгтэй байна.

ЖаиАн:           Юу?! Тэгж хэлэх хэрэггүй ээ... Явъя л даа? Жайко!

Жайко:            Явахгүй гээд байхад даа.

ЖаиАн:           Гэхдээ...

Охин А:           Мотео!

Охин А:           Хаашаа явж байгаа юм?

Мотео:            Цэцэрлэгт хүрээлэн.

Охин А:           Цэцэрлэгт хүрээлэн уйтгартай шд. Манай очих уу?

Охин А:           Үгүй ээ...

Нобита:           Аа!

Дорэмон:         Оролцохгүй бол болохгүй нь.

Мотео:            Би заавал цэцэрлэгт хүрээлэнд очих ёстой.

Охин А:           Яах гэж?

Дорэмон:         Шалтгаан нь...

Мотео:            Чамд хамаагүй!

Охин А:           Юу? Чи өнөөдөр нэг л хачин байх чинь, Мотео. Дураараа бол.

Мотео:            Болж байна! Саад болохоо болиод, явж үз!

Охин А:           Өөдгүй амьтан!!

Man:                Хурдан цэцэрлэгт хүрээлэнд оч.

Нобита:           Аа!

Охин Б:           Хөөе, хөөе Мотео.

Охин В:           Бид нартай тоглохгүй юм уу?

Нобита:           Үнэхээр алдартай юм аа. Зэвүүн залуу. Наадахаа өгч бай.

Дорэмон:         Май.

Охин Б:           Явцагаая. Явцагаая.

Охин В:           Яагаад байна аа?!

ЖаиАн:           Цагтай цамхаг руу очоорой. Тэнд манганы сайхан санаа хүлээж байгаа.

Жайко:            Яагаад?

ЖаиАн:           Цагттай цамхаг бол... Тоох хэрэггүй дээ, зүгээр л яв.

Жайко:            За явлаа даа! Үнэхээр!

ЖаиАн:           Ашгүй ингэж нэг явах гэж.

Нобита:           Ирж байна.

Жайко:            Надад юу гэж хэлсэн билээ? “Цагтай цамхагны дэргэд манганы сайхан санаа байгаа... . Нэгэнт ирчихсэн юм чинь... зурагаа зураад авъя. Аа...

Мотео:            Сайн уу, сайхан өдөр байна шүү.

Жайко:            Аа... Аа...

Мотео:            Хн?

Дорэмон:         Болчихлоо.

Нобита:           Микрофоноо надад өгчих

Дорэмон:         Аан?

Нобита:           Би ярья.

Дорэмон:         Чи чадах юм уу?

Нобита:           Надад даатгачих... Хн хн...

Жайко:            Хн хн. Микрофон шалгаж байна!

Мотео:            Чи...

Жайко (Дорэмон):    Дэмий зүйл хэлэх хэрэггүй.

Жайко (Нобита):       Уучлаарай, уучлаарай.

Дорэмон:         Зөв хий л дээ. Эхлээд өөрийгөө танилцуул.

Нобита:           Мэднэ ээ... хн хн...

Мотео (Нобита): Намайг Жайко гэдэг. Танилцахад таатай байна.

Мотео (Дорэмон):     Хөөе, сум нь буруу тийшээ харчихсан байна.

Мотео (Нобита): Аан?

Жайко (Нобита):       Ийшээ...

Жайко (Нобита):       Би... би чамд сайн. Чи миний найз болох уу?

Нобита:           Аа...

Жайко (Нобита):       Аа, зугтах хэрэггүй ээ...  

Нобита:           Тэр явчихлаа. Дөнгөж эхэлж байхад...

Дорэмон:         Арай илүү романтик хэлж болсонгүй юу?

Нобита:           Гэхдээ...

ЖаиАн:           Хөөе! Жайко ирсэн үү?

Дорэмон, Нобита:     Тийм ээ.

ЖаиАн:           Өө, Мотео  ч гэсэн ирчихэж. Бүх зүйл бүтэмжтэй юу?

Нобита:           Тэ... тэр...

ЖаиАн:           Тэнэгүүд... Хүлээ! Та нар яаж бүтэлгүйтэж чадав аа!

Жайко:            Өө...Гэрт хүн байхгүй юм байх даа? За

Мотео:            Жайко гэдэг охин... Өө, чи байна шдээ.

Жайко:            Мотео, яаж?

Мотео:            Энэ, чинийх мөн биз дээ?

Жайко:            Өө, миний зургийн дэвтэр...

Мотео:            Дотор нь манганы зурагнууд байсан. Чи их сайн юм аа.

Жайко:            Аан...

Мотео:            Надад маш их таалагдсан.

Мотео:            Үнэнийг хэлэхэд би ч гэсэн манга зурах дуртай.

Жайко:            Тийм гэж үү?!

Мотео:            Чи ч гэсэн манганд дуртай байх нь ээ.

Жайко:            Тийм ээ...

Мотео:            Жайко надад хэлээч. Хоёулаа нийлээд сэтгүүл гаргавал ямар  вэ?

Жайко:            Тийм ээ!   Ду-дуртайяа!

Мотео:            Гайхалтай. Жайко, одооноос найзууд болцогооё.

Жайко:            Тийм ээ!

ЖаиАн:           Зогс!

Төгсөв.

 

***********************

 

ДОРЭМОН Episode 043_51B

ЖАЙКОГИЙН ШИНЭ МАНГА

Дорэмон:       Өө!! Тэр хэн бэ?!

ЖаиАн:          Би байна! Чамд асуудал байна уу?

Дорэмон:       Яасан бэ?

ЖаиАн:          Чимээгүй бай! Огтхон ч чимээ гаргаж болохгүй.

Дорэмон        За! Нээрээ... Яг найрал дуу шиг сайхан болж байхад... Өөр арга алга даа.  Өнөөдөр ингээд больё. Би ч  гэсэн хамт тоглоё л доо!

Нобита:         Дорэмон!

Сунео:           За.  Хамтдаа тоглоё!

Нобита:         Тэгвэл дахиад эхэлцэгээе!

ЖаиАн:          Хөөе! Яасан их чимээ шуугиан гаргадаг  юм! Олон нийтийн газарт төвөг учруулахаа больж үз!

Нобита:         Юу болсон юм бол?

Жайко:           Энэ ч муу шүү... Санаанд юу ч орохгүй байна!

ЖаиАн:          Жайко, одоо  зүгээр ээ. Одоо чимээгүй болчихсон байгаа биз? Чи ямар нэг санаа  орж ирж байна уу? Жайко, яасан бэ?

Жайко:           Сайн юм нэг ч алга. Надад ямар ч авъяас алга.

ЖаиАн:          Чи юу ярьж байна аа?! Чи бол суутан! Нэг л өдөр чи Японы манга ертөнцийг байлдан дагуулна.

Жайко:           Сайн юм алга.

Жайко:           Сэтгүүл гаргах хугацаа ойртоод байдаг, гэтэл би ганц ч хуудас бичээгүй байна.

ЖаиАн:          Надад даатгачих!

ЖаиАн:          Би ерөнхий редактор Мотеотой уулзаад ярилцаадахъя. Хугацаагаа сунгахгүй бол дэмий шүү гээд хэлчихье.

Jiako:             Тэгж болохгүй ээ! Дэмий зүйл хийх хэрэггүй! Хугацааг нь ярилдцаж байгаад тохирсон болохоор одоо өөрчлөх боломжгүй!

ЖаиАн:          Тий... тийм гэж үү?

Жайко:           Та надад саад болоод байна, намайг тайван орхи!

ЖаиАн:          За.

Дорэмон:       Чш!

Нобита:         Яасан бэ?

Дорэмон:       Чимээ гаргах юм бол ЖаиАн ирээд дахиад загнана шүү.

Нобита:         Үгүй байлгүй дээ! ЖаиАн айлын гэрт болж байгаа зүйлд гомдоллохгүй

ЖаиАн:          Нобита!

Нобита:         Уучлаарай.

Дорэмон:       Аним үнэхээр инээдтэй байсан болохоор...

ЖаиАн:          Санаа зовох хэрэггүй, надад гуйх юм байна.

Дорэмон:       Юу?

Нобита:         Гуйлт уу?

Дорэмон:       Жайко, хувийн сэтгүүлд манга хэвлүүлэх гэж байгаа...

ЖаиАн:          Тэр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх шиг байна. Эртний Египтэд болсон гунигт хайрын түүх гэсэн... Рамен ч гэлүү нэг тийм нэртэй хааны тухай...

Нобита:         Өө? Египтийн Рамены тухай юу?

Дорэмон:       Тутанхамоныг хэлж байна уу?

ЖаиАн:          Тийм ээ, тийм. Наадах чинь, Танмен ч билүү...  Гэхдээ Танмэний түүхийг бичихэд хар перц хэрэгтэй. Тэр үеийн хувцас, байшингуудыг судлах ёстой гэсэн.

Нобита:         Раменд мэдээж хар перц хэрэгтэй.

Дорэмон:       Судалгаа хийхийг хэлж байгаа юм.

Нобита:         Судалгаа гэнэ ээ?

Дорэмон:       Ямар нэг түүх бичихийн тулд түүхэн талаас нь зөв эсэхийг нь судлах ёстой.

Нобита:         Өө!

ЖаиАн:          За, хэрвээ ойлгосон бол цаг хугацааны машинаа гаргаад тэр үед очоод хэдэн зураг дараад ир!

Дорэмон:       Юу?!

Нобита:         Гэнэтхэн ийм юм гуйхаар чинь... !

ЖаиАн:          Чи татгалзаж байна уу?!

ЖаиАн:          Хөөе! Зугтахаа боль!

Дорэмон:       Тэр чиний хувьд өхөөрдөм хөөрхөн дүү чинь ч гэсэн...

Нобита:         Ямар ч хамааралгүй бидэн  рүү хашгичиж, чулуу шиднэ гэдэг чинь хэтэрч байна!

ЖаиАн:          Уу-уучлаарай! Намайг уучлаарай. Жайког өрөвдөөд л... тэгээд л...

ЖаиАн:          I apologize! I just pity Жайко so much, I finally...

Нобита:         Ингэж чин сэтгэлээсээ гуйж байгаа бол...

Дорэмон:       Татгалзахад хэцүү л юм... Өө...

Нобита:         Хөөх...

Нобита:         Пирамидууд нь аварга том юм аа!

Дорэмон:       За, хурдан зурагаа авч эхэлье!

Дорэмон:       Дараагийнх нь хувцас!

Нобита:         Египт үнэхээр соёлтой газар юм аа...

Дорэмон:       Тийм ээ, тэр үнэн шүү.

Нобита:         Гэхдээ л хар перц хэцүү юм аа.

Дорэмон:       Энэ байхад хангалттай байх!

Дорэмон:       Зурагнууд ирлээ!

ЖаиАн:          Баярлалаа! Сайн найз минь!!

ЖаиАн:          Сайхан мэдээ, Жайко!    Энэ зурагнуудаас мэдээлэл авч болно... Юу?! Хөөе...Жайко. Яасан бэ? Биеэ бариарай!

Жайко:           Чөтгөр ав!! Яг шинэ санаа орж ирж байхад!

ЖаиАн:          Шинэ санаа?!

Жайко:           Египтийн санаа орж ирэхгүй байхаар нь би Дундад зууны Европын тухай бичих гэж байсан юм. Артур хаан, дугуй ширээний хөлөг баатрууд гээд л...

ЖаиАн:          Аялдаг баатрууд аа? За, надад даатгачих.

ЖаиАн:          Нобита! Дорэмон!

Нобита:         Юу?!

ЖаиАн:          Гуйя!

Нобита:         Энэ, Дундад зууны Европын зурагнууд.  

Дорэмон:       Артур хаан бас дугуй ширээний хөлөг баатрууд.

ЖаиАн:          Би та нарт өртэй боллоо!

ЖаиАн:          Жайко! Судалгааны зурагнууд!

ЖаиАн:          Энэ?? Жайко хааччихав аа?

ЖаиАн:          Чи ийм газарт... юу хйиж байгаа юм?

Жайко:           Ёстой...! Дөнгөж шинэ санаа орж байхад чинь!!

ЖаиАн:          Шинэ санаа?!

Жайко:           Намайг зүгээр байлгаад өгөөч! Саад болоод байхаар чинь надад юу ч орж ирэхгүй байна.

ЖаиАн:          Саад болсон?! Би юу?!

ЖаиАн:          Нобита! Дорэмон!

Нобита, Дорэмон:  Юу болоо вэ?

ЖаиАн:          Намайг битгий саад болоод бай гэж байна.

Дорэмон:       Жайкод ямар байгааг ойлгож байна аа. Олчихлоо, тэрийг ашиглая. Энэ байна. Канзумекан. Ажлаа хийж дуусахаас нааш Канзумекан нээгдэхгүй. Мангагаа бичиж дуусах хүртэл чинь хэн ч чамд саад болохгүй.

Жайко:           Гэхдээ хугацаа нь юу юугүй дуусах гээд байдаг...

Дорэмон:       Тэрэн ч бас санаа зовох хэрэггүй. Энэ дотор цаг хугацаа өөрөөр явдаг. Энэ дотор нэг өдөр болбол гадна нь нэг цаг л болно.

Жайко:           Хөөх! Их зайтай юм аа.    

Дорэмон:       Хэрэгтэй бүх зүйл наана чинь байгаа болохоор ямар ч асуудал гарахгүй.

Жайко:           За, баярлалаа!

Нобита:         Одоо санаа зовох зүйлгүй боллоо.

Дорэмон:       Одоо тэрэнд хэн ч саад болохгүй.

ЖаиАн:          Хэн?

Нобита, Дорэмон:  Баяртай.

ЖаиАн:          Чөтгөр ав. Тэрэнд хэн саад болох юм...

ЖаиАн:          Хачин юм даа... Ямар ч чимээ алга... Жайко... Чи зүгээр үү?  Жайко! Хэнд хамаатай юм!

Мотео:           Сайн уу, Жайко! Зохиол чинь юу  болж байна даа?! Жайко!

ЖаиАн:          Жайко!  Мотео Моте гэдэг нөгөө зэвүүн амьтан зохиолыг чинь авахаар ирчихэж. Тэрнийг хөөчих үү? Эсвэл... Хөөх. онгойчихсон байна.

ЖаиАн:          Хөөрхий минь. Ядарсандаа болоод нам унтчихаж. Өө, зохиол нь бэлэн болчихож.  Энэ байна.

Мотео:           Юу?  Аль хэдийн дуучихаа юу?! Тэгвэл би нэг хараадахъя... Миний ах. Санаанд оромгүй жирийн гарчиг сонгосон байх чинь.

ЖаиАн:          Уйтгартай гэж хэлээд үзээрэй... чамд үзүүлээд өгнө дөө.

Мотео:           Э-энэ минь... Сэтгэл хөдөлчихлөө...  Хөөх. Ийм гайхалтай түүх уншиж байсангүй.

ЖаиАн:          Мэ-мэдээж. Жайко бичсэн юм чинь...

Мотео:           Эгдүүтэй дүү, амиа бодсон, гэнэн хэрнээ халамжтай ах хоёрын хайраар дүүрэн түүх. Үнэхээр гайхалтай.

ЖаиАн:          Юу?

Мотео:           Та энэ түүхийн гол дүр нь байх.

ЖаиАн:          Юу? Би юу?  Me? Амиа бодсон бас гэнэн?

Мотео:           Ямартай ч мастер бүтээл болж.

ЖаиАн:          Тийм байх аа.

Мотео:           Энийг надад даатгачих.

Мотео:           Тийм ээ, гайхалтай ! Жайко бол суутан!

ЖаиАн:          Энэ Жайко...

Нобита:         ЖаиАн гол дүр нь гэдэгт ямар ч эргэлзээ алга.

Дорэмон:       Сайн байлаа. Сайн байна.

Төгсөв.

********************

ДОРЭМОН Episode 044_52A

Залхуу өдөр

Дорэмон:       Нобита, усанд ор... Аан?!

Нобита:         Ингэж нэг юм дахиад ирэх шив...

Нобита:         Миний хамгийн дургүй сар, зургаадугаар сар. Жилийн хамгийн муухай... Зургаан сар болчихлоо.  Яагаад?! Яагаад тэр вэ...Хар даа!!

Дорэмон:       За.

Нобита:         Зургаан сард ганц ч баяр байдаггүй!

Нобита:         Хаврын амралт, зуны амралттай ямар ч холбоогүй. Өрөөр хэлбэл ням гарагаас өөр амралтын өдөр байхгүй гээн үг. Ийм уйтгартай сар гэж байх уу? Үнэхээр гунигтай...

Дорэмон:       Тэгвэл амралт зохиочихгүй юу.

Нобита:         Юу?! Боломжгүй санал байна.

Дорэмон:       Тэгж болно оо.  Японы үндэсний хуанли. 

Нобита:         Хуанли?

Дорэмон:       Энэ хуанлигаар тохируулчихвал Японы бүх хуанлинууд адилхан болно.

Нобита:         Тийм үү? Яаж амралттай болгох вэ?

Дорэмон:       Эхлээд зургаан сарыг тохируулна.

Нобита:         Зургаан сарын хуанли.

Дорэмон:       Дараа нь... энэ лацыг ... амралтын өдөр болгохыг хүсч байгаа өдрөө наана. Амархан байгаа биз дээ?

Нобита:         Тийм ээ.  Үнэхээр гайхалтай, гэхдээ... Энэ Япон даяар нөлөөлнө.

Дорэмон:       Нэмэлт амралтын өдөртай боллоо гэж уурлах хүн байна уу?

Нобита:         Байхгүй байх, тийм ээ? Тэгвэл...

Дорэмон:       Хийцэгээе!

Нобита:         Хийцэгээе!

Нобита:         Тэгвэл маргаашийг амралтын өдөр болгочихъё.

Дорэмон:       Ингэхэд ямар өдөр юм?

Нобита:         Аан? Хөдөлмөрчдийн талархлын өдөр байдаг юм чинь Залхуучуудын талархлын өдөр гэвэл ямар вэ?

Дорэмон:       Сонирхолтой!

Нобита:         Бас энэ өдөр хэн ч ажиллах ёсгүй. Үүнийг хуулиар баталсан байгаа!

Дорэмон:       Алдаагүй биз, Нобита.

Нобита:         Тэгэхээр алдаа гаргахгүйн тулд биччихье.

Нобита:         Энэ их амархан.

Нобита:         Нам унтчихаж!! Хоцорчихлоо. Хоцорчихлоо. БИ хичээлдээ хоцрох нь! Баларсаан! Баларсан! Ээж ээ, намайг сэрээхгүй яасан юм бэ?

Нобитагийн ээж:     Чи юу яриад байна аа? Өнөөдөр чинь амралтын өдөр.

Нобитагийн аав:     Залхуу Нобита Залхуучуудын талархлын өдрийг мартчихдаг. Нэг л биш дээ.

Нобитагийн ээж:     Тийм байна.

Нобита:         Залхуу?

Дорэмон:       Нобита, Наашаа хүрээд ир. Энэ амралтын өдрийг өөрөө зохиочихоод, яаж мартаж чаддаг байна аа!

Нобита:         Нээрэн тийм. Тэгвэл үнэхээр баярын өдөр болчихож. Гайхалтай.

Дорэмон:       Мэдээж шүү дээ. Миний багажнуудын нэг юм чинь.

Нобита:         Гэхдээ Япон даяар хэрэгжиж байгаа бол уу?

Дорэмон:       Надад эргэлзээд байгаа юм уу? Аан. Харав уу? Хар л даа...  Айл болгон Японы далбааг мандуулчихсан байна. Бүгд “Залхуучуудын талархлын баяр”-ыг тэмдэглэж байгаа.

Нобита:         Гайхалтай хуанли юм аа. За тэгвэл би өнөөдөр шавиагаа ханатал тоглодог хэрэг ээ.  

Дорэмон:       Сайхан сонсогдож байна! Тэгвэл талбай дээр очъё.

Нобита:         Хн.

Нобита:         Хэн ч алга.

Дорэмон:       Бүгд гэртээ ажилтай байгаа юм бол уу? Өршөөгөөрэй.

Шизука:         Нобита, Дорэмон наашаа ор ор.

Нобита:         Шизука, хувцасаа ч солиогүй байга юм уу? Үд болчихсон байхад

Шизука:         Зүгээр ээ. Би өдөржин  юу ч хийхгүй.  Зүгээр л амрах болно, тайван амарна аа.

ЖаиАн:          Чи юу хүсээ вэ?!

Нобита:         Ердийнх шигээ тоглоомын талбайд очиж өдөржин тоглоё л доо.

ЖаиАн:          Юу яриад байна аа?

ЖаиАн:          Өдөржин тоглох чинь Залхуучуудын өдөрт тохирохгүй.

Дорэмон, Нобита:  Тийм байж...

Нобита:         Тэгвэл манай гэрт очиж, амттан идэнгээ сэмхэн тоглох уу?

ЖаиАн:          Юу, амттан? Нээрэн өлсөж байх чинь. За, тэгвэл...

Дорэмон:       Яг зөв шү.

ЖаиАн:          Гэхдээ, үгүй ээ тэгж болохгүй байх. Явмаар санагдвал явна аа. Залуу, залхуу өдөр. Залхуу, залхуу өдөр.

Нобита:         ЖаиАн ингэж байгаа бол, бусад нь...

Сунео:           Гэртээ харихгүй юм уу? Аа, амттай байна  шүү. Та нар чинь яаж байна аа! Тайвширч, залхуурч байхад ирээд л.

Нобита:         Сунео, гадаа гарч тоглох уу?

Сунео:           Юу? Гадаа?! Чи үнэнээсээ хэлж байна уу?! Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэж байна уу?! Гэртээ харь! Гэртээ харь! Гэртээ харь! Залхуу, залхуу залхуу өдөр.

Дорэмон:       Нобита, одоо яавал дээр вэ?

Нобита:         Хмм. Бид ч гэсэн залхуурах уу?

Дорэмон:       Тэгье.

Нобита, Дорэмон:  Залхуу, залхуу.

ШүүмжлэгчA: Тийм ээ, Япончууд ухаанаа алдтал тоглодог.

ШүүмжлэгчB: Тэр ч үнэн шүү. Ийм өдрийг хуулиар зааж өгсөн нь сайн хэрэг шүү.

ШүүмжлэгчA: Тийм ээ, яг зөв.

ШүүмжлэгчB: Залхуучуудын талархлын өдөрсайхан шүү.

Нобитагийн ээж:     Гэрийн эзэгтэй нарын дуртай өдөр.

Нобита:         Гэхдээ энэ хүмүүс ажиллаж байгаа биз дээ?

ШүүмжлэгчB: Энэ нэвтрүүлгийг урьдчилан бичиж авсан, бас компьютераар удирдаж байгаа.

Нобита:         Тийм байж.

Нобита, Дорэмон:  Өлсөж байна...

Нобита:         Нэг л хачин байсан юм аа.

Дорэмон:       Өглөөний цайгаа уугаагүй юм байна!!

Нобитагийн ээж:     Та нарт гэж хэлэхэд би хоол хийхгүй шүү. Ганц өдөр хоол идсэнгүй гээд хэн ч үхэхгүй.

Дорэмон, Нобита: Үгүй ээ.

Нобитагийн аав:     Хуулинд захирагдах ёстой.

Нобитагийн ээж:     Тийм ээ.

Нобита:         Энд утас байна.

Дорэмон, Нобита:  Хоол захиалъя!!

Дорэмон:       Би Рамен гоймон идье.

Нобита:         Би ч гэсэн.

Дорэмон:       Райрай-Тей рүү залгадаг хэрэг ээ.

Эзэн:             Өнөөдөр ямар өдрийг мэдэж байна уу! Гоймон идмээр байгаа бол өөрөө хийгээд ид!

Нобита:         Идэх юм байна уу? Хөөх? Хөргөгчинд юу ч алга.

Дорэмон:       Юу ч, юу ч. Бүр юу ч алга.  

Дорэмон:       Хоолны шүүгээнд ч гэсэн юу ч алга.

Нобита:         Юу ч байхгүй гэж бодохоор улам өлсөөд байна.

Дорэмон:       За! Тэгвэл би унтраалгаа дараад Залхуучуудын өдрийг дуустал хүлээнэ ээ.

Нобита:         Аан? тэр чинь юу юм?

Дорэмон:       Би бол робот, унтраалгаа унтраачихвал ажиллахаа больчихно. Баяртай.

Нобита:         Аа Дорэмон, шударга биш байна! Өөр ямар ч арга алга. Явж дэлгүүр хайхаас. Идэх юм, идэх юм. Гэдэс өлсөөд толгой эргээд байна. Хү-хүнсний дэлгүүр... Хаалттай? Хотын бүх дэлгүүр хаалттай гэж үү?

Охин:             Хулгайч!!

Нобита:         Юу?! Загас! Наадахаа надад өгчих. Сайхан шарж байгаад иднэ ээ.

ЖаиАн:          Өлсөж байна. Ямар их өлсөж байна аа.  Уур хүрээд байна!! Нобитагийнд очдог хэрэг ээ. Сайхан үнэр гарч байна.

Нобита:         Амттай харагдаж байна. Идэх цаг болж! Аан?

ЖаиАн:          Нобита, загасаа надад өгчих. Өг гэж байна шүү. Зогс!

Нобита:         Халцгай. Халцгай.

ЖаиАн:          Өгөөч!

Нобита:         Хулгайч! Гал! Цагдаа дуудаарай! Цагдаа дуудаарай! Цагдаа!

                       Юу? Цагдаагийн газар ч гэсэн хаалттай байна. Одоо яах вэ?    Дорэмон... Дорэмон! Би тэвчихгүй нь ээ. Ямар нэг юм хий л дээ. Мэднэ ээ!

Дорэмон:       Сайн уу!

Нобита:         Хөөе, энэ баяраас залхаж байна. Буцаагаад хэвийн болгоод өгl! Гуйж байна!!

Дорэмон:       Лацыг нь авчихвал буцаад хэвийн болно.

Нобита:         Аан?

Ажилтан:       Тавтай морил!!

Ажилтан:       Өнөөдөр шар  сүүлт загас хямдарсан байгаа.

Ажилтан:       Байцаа хямдарсан шүү!

Цагдаа:          Би чинь юу хийж байна аа? Эргүүлд гарах ёстой шүү дээ.

Нэвтрүүлэгч: Өнөө өглөөнөөс хойш ямар нэгэн эндүүрэл гарсан бололтой! Хүмүүс ээ, өнөөдөр баярын өдөр биш. Хурдан хийх ёстой ажлаа хийгээрэй!

Нобитагийн аав:     Ээж ээ, миний хувцас хаана байна аа?

Нобитагийн ээж:     Нобита! Хурдлаарай, хичээл эхэлчилээ!! Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр үнэхээр баярын өдөр гэж бодтол... Би чинь юу болоод байна аа?

Нобитагийн аав:     Хурдлахгүй бол дарга ч загнана даа!

Нобита:         Лацыг нь авчихсан чинь бүгд завгүй болчихлоо...

Дорэмон:       Би бүгдэд нь асуудал тарьчих шиг боллоо. Сайн бод. Сайн бод.

ТӨГСӨВ.

*************************

ДОРЭМОН Episode 044_52B

Нобита муурыг авах хүн байна уу?

 

Сунео:           Хаягдсан муур!

Шизука:         Хөөрхий амьтан.

ЖаиАн:          Сүүлийн үед хариуцлагагүй хүмүүс... тэднийг хаячихдаг болж.

Нобита:         Тэрнийг гэр рүүгээ авч явах хүн байна уу?

ЖаиАн:          Би чадахгүй. Манайд Муку байгаа.

Шизука:         Манайд бялзуухай байгаа.

Сунео:           Манайд ч гэсэн педигри муур байгаа.

Нобита:         Манай ээж амьтанд дургүй.

ЖаиАн:          Чиний буруу, Сунео! Чи л нэ хайрцагийг олсоноос боллоо!

Нобита:         Тийм ээ, чи л энийг хараагүй байсан бол!

Сунео:           Уучлаарай! Намайг хаа гэвэл би буцаагаад хаачихъя!! Аан?! Над руу тэгж харах хэрэггүй ээ. Чамайг сайн хүн авна аа.

Нобита:         Хүлээ! Би аваад явъя. Хн!

Дорэмон:       Аан! Чи үнэнээсээ хэлж байна уу?! Ээж ямар их уурлахыг чи мэдэж байна уу? Аан?

Нобита:         Мэднэ ээ, гэхдээ л. Үгүй ээ,  гэхдээ ээж амьтдыг арай л хэтэрхий үзэн ядаад байх шиг. Тэр муур, нохой ямар эгдүүтэй болохыг мэддэггүй байх.

Нобита:         Тийм болохоор би ээжийг амьтанд дуртай болгоно оо.

Дорэмон:       Дураараа л бол. Ийм зүйл өөрөө бодож олсон гэхээр гайхаж байна шүү.

Нобита:         Тэгэхээр...

Дорэмон:       Аан?

Нобита:         Ийм зүйлд ашигладаг төхөөрөмжөө гаргаад ир.

Дорэмон:       Надад тийм төхөөрөмж байхгүй!

Нобита:         Чи тэгж хэлж байгаа ч, ямар нэг юм байгаа л биз дээ?

Дорэмон:       Больж үз, чи...

Нобита:         Чамд байгаа, тийм үү Дорэмон?

Дорэмон:       Байхгүй ээ.

Нобита:         Хурдлахгүй бол, ээж мэдчихнэ шүү!

Нобитагийн ээж:     Би яасан гэнэ ээ? Би сонссон шүү, Нобита.

Дорэмон, Нобита:  Аймшигтай... Одоо яах вэ?

Нобитагийн ээж:     Нобита!

Нобита:         З-за? Юу болоо вэ?

Нобитагийн ээж:     Нэг л сэжигтэй байна даа

Нобита:         Сэжигтэй? Юу?

Нобитагийн ээж:     Чи тэнэмэл муур авчраагүй биз    ? Аан? Энд алга.

Нобита:         Юу ч байхгүй гэж хэлсэн шд.

Нобитагийн ээж:     Үнэн үү? Саяных муур байсан, тийм үү?

Нобита:         Тийм ээ, Дорэмон бол муурны төрлийн робот.

Дорэмон:       Миау.

Нобитагийн ээж:     Хн. Та хоёрыг юм нуусан байвал би уучлахгүй шүү. Нээрэн, би та хоёрт Дора бялуу хийсэн.

Нобита, Дорэмон:  Баярлалаа.

Дорэмон:       Миау. Хэзээ байхдаа хүний аманд  юм нууж байсан юм!

Нобита:         Уучлаарай. Гэхдээ л энэ асуудал. Ээжийг мууранд дуртай болгож болохгүй гэж үү?

Дорэмон:       Хн...

Дорэмон:       Тийм ээ! Ингэе. Тэрэнд муур ямар ухаалаг, хэрэгтэй болохыг харуулъя.

Нобита:         Сайхан санаа байна, гэхдээ...  Энэ хий гэснийг хийж чадах бол уу?

Дорэмон:       Тэгвэл ингэе. “Амьтан хувиргадаг өндөг”.

Нобита:         Энэ юу вэ?

Дорэмон:       Энэ дотор ороод ямар нэг  амьтны тухай бодвол тэр амьтан болж хувирна.

Нобита:         Ойлгочихлоо. Өөрөөр хэлбэл би ийм муур болж хувираад ээжид муур хэрэгтэй гэдгийг харуулна, тийм үү?  

Дорэмон:       Тийм ээ, тийм! Тэгвэл. Ороорой. Сайн хараарай.

Нобита:         Муужгай. Муужгай. Ямар вэ?

Дорэмон:       Яг биш ч гэсэн, болох байх аа. Тэгэхээр ээжид олдохгүйн тулд жинхэнийг нь зооринд хийчихье. Эндээ хүлээж байгаарай, за юу?

Нобитагийн ээж:     Нобита шуудан ирж үү, үзээдэхээч.

Дорэмон:       Алив ээ. Тэрний ухаантай гэдгийг батлах боломж гарлаа.

Нобита:         За... Энэ...

Нобитагийн ээж:     Өө, баярлалаа муужгай минь. Аан?  Чи хаанаас гараад ирэв ээ! Хурдан гар! Ийшээ орж болохгүй! Эндээс гар! Тэд нар нэг л сэжигтэй байсан юм аа. Нобито гудамжны муур авчирч. Хаана ч нуусан байлаа гэсэн...

Нобита:         Аймаар байлаа шүү.

Нобитагийн ээж:     Зоорины өрөө сэжигтэй байна.

Дорэмон:       Хурц байна шүү.

Нобитагийн ээж:     Тэгнэ ээ тэр! Энд нуусан байх нь ээ. Нобита! Яг одоо хүрээд ир! Гар. Орж болохгүй.

Нобита:         Ээж хэзээ ч дуртай болохгүй юм шиг байна.

Дорэмон:       Өөр хүнд өгсөн нь дээр байх.  Хэцүү л байх байх даа.

Нобитагийн ээж:     Эндээс гар.  Эндээс гар! Энд лдээж болохгүй. Заавал хааж гаргана даа. Зочны өрөө рүү орчихлоо. Тэнд байна... Сайн сайн байна...

Дорэмон:       Ямар вэ? Та авах уу?

Охин:             Хн. Эгдүүтэй юм аа.

Дорэмон:       Үгүй ээ, үгүй. Энэ жишээ байгаа юм. Жинхэнэ нь бүүр ч хөөрхөн.

Охин:             Тийм үү. Май. Би мууранд дургүй.

Нобита:         Яаравчлах хэрэгтэй. Ээжийн байгаа байдлыг харахад юу ч болж магадгүй.

Нобитагийн ээж:     Алив ээ, эндээс хурдан гар.

Дорэмон:       Эргэлзээтэй л юм.

Нобита:         Муур авах хүн байна уу?

Дорэмон:       Хөөрхөн муур шүү.

Нобитагийн ээж:     Гал гараагүй нь сайн хэрэг шүш.  Наадахаа уучихаад, яваарай, за юу? Амттай байна уу?  Долигонолоо гээд ямар ч нэмэргүй шүү.

Хэсгийн даргын эхнэр: Хүн байна уу?

Нобитагийн ээж:     Очилоо!

Хэсгийн даргын эхнэр: Хөөх, яасан хөөрхөн муур вэ.

Нобитагийн ээж:     Өө, хэсгийн даргын эхнэр.

Хэсгийн даргын эхнэр: Энүүгээр явж байгаад ороод ирлээ.

Нобитагийн ээж:     Тийм үү, нөхөр маань танд талархаж явдаг шүү.

Хэсгийн даргын эхнэр: Би ч гэсэн.

Нобитагийн ээж:     Алив, наашаа орооч дээ.

Хэсгийн даргын эхнэр: Хөөрхөн муур байна. Нэр нь хэн юм?

Нобитагийн ээж:     К-Куро?

Хэсгийн даргын эхнэр: Бяцхан муужгай. Эзэгтэйдээ хайртай байх нь ээ.

Нобитагийн ээж:     Тийм ээ.

Хэсгийн даргын эхнэр: Манай нөхөр бид хоёр хоёулаа мууранд дуртай. Танайх ч гэсэн дуртай байх нь ээ?

Нобитагийн ээж:     Ти-тийм ээ, мэдээж.

Дорэмон:       Энэ ч муу шүү.

Нобита:         Ээж хөөгөөд явуулчихсан байх даа.

Хөгшин эр:    Өө?! Куро!

Дорэмон, Нобита:  Аан?

Хөгшин эр:    Чи сайн биз дээ? Сайн байна. Сайн байна. Куро?  Аан? Чи арай л өөр байх чинь... 

Дорэмон:       Өө, энэ жишээ байгаа юм. Энэ таны муур уу?

Хөгшин эр:    Ач хүүгийн маань хайртай амьтан. Даанч миний хайртай цэцгийн унагаад ваарыг нь хагалчихаар нь би уурандаа хаячихсан юм. Ач хүү маань уйлаад болдоггүй. Тэгээд би хайж байлаа.

Хэсгийн даргын эхнэр: Саад болсонд уучлаарай. Куро баяртай. Хөөрхөн юм аа. Дараа тэгж байгаад муурны талаар ярилцацгаая.

Нобитагийн ээж:     Аан? Тэ-тэгэлгүй яах вэ.

Хэсгийн даргын эхнэр: Баяртай.

Нобитагийн ээж:     Нээрэн ингээд харсан чинь хөөрхөн юм аа. Чамайг хөөсөнд уучлаарай. Чи манайд үлдэж болно оо. Тийм ээ. Би яваад чамд муурны хоол авчирч өгье. Гэртээ үлдээд, гэрээ сайн харж байгаарай.  Би эргээд ирнэ ээ.

Дорэмон:       Бид ирлээ! Сайхан мэдээ авчирлаа.

Нобита:         Бид эзнийг чинь олсон.

Дорэмон:       Эзэнд нь өгчихөөд ирье.

Нобита:         Баяртай. Би ч гэсэн буцаад өөрчлөгдөхөөс.

Нобитагийн ээж:     Куро! Хаашаа явчихав аа?

Нобита:         Ээж ээ!

Нобитагийн ээж:     За?!

Нобита:         Ээж ээ, тэр муурны эзнийг нь олсныг сонсоод та ч баярлана даа. Дорэмон буцааж өгөхөөр явчихсан. Одоо та санаа зовох хэрэггүй. Ээж ээ?  Ээж сэтгэлээр унаад, орноосоо ч босохгүй байна.

Нобитагийн ээж:     Куро... Куро.

Нобита:         Одоо яах вэ?

Дорэмон:       Үнэхээр хэцүү юм аа. Өөр арга алга. Түр зуурдаа чи л муур болохоос.

Нобита:         Аан? Чи арай...

Нобитагийн ээж:     Ингэхэд энэ Нобит ахааччихдаг байна аа? Ах чинь үнэхээр дэггүй хүүхэд шүү. Ирэхээр нь би сайн загнаад өгнө өө. За, Куро? Куро, би чамд зориулж муурны амттай хоол авсан.

Нобита:         Дорэмон, ямар нэг юм хий л дээ.

Нобитагийн ээж:     Амттай байна уу?

Нобита:         Миау.

Нобитагийн ээж:     Тийм үү?

Нобитагийн ээж:     Сайн идээрэй.

Дорэмон:       Би яах болж байна аа? Аан...

Нобитагийн ээж:     Тийм ээ. Муур ч хөөрхөн юм аа.

                       Cats are really cute after all.

Нобита:         Миау. Үгүй ээ...

 

ТӨГСӨВ.

**********************

ДОРЭМОН Episode 045_53A

 

Ээжийгээ сольсон нь

 

Нобитагийн ээж:     Нобита! Чи яагаад үгэнд ордоггүй юм бэ? Над руу хар! Тоглохоос өөр юу ч хийхгүй, хааяа ч гэсэн үгэнд орж байгаач! Өнөөдөр гэр цэвэрлэхэд туслаарай!

Нобита;         Би тэгнэ ээ. Тэгнэ, гэхдээ...

Нобитагийн ээж:     Гэхдээ?

Нобитагийн ээж:     Тодорхой хэлээдэх...Тодорхой.

Нобита:         Би хүүхдүүдэд амалчихсан...

Нобитагийн ээж:     [Ууртай үглэнэ] Мартаж үз. Мартаж үз.

                       Чам шиг дэггүй хүүхэд манайд байхгүй!! Хурдан эндээс гарч үз!

Нобита:         Ээж ээ! Тэр аймшигтай, намайг юу ч хийсэн...

Дорэмон:       Тэр ч тийм шүү, чам руу тэгж хашгичих шаардлагагүй байсан.

Шизука:         Миний хэлсэнийг бүгдийг нь сонсдог.

Дорэмон:       Аан?

Шизука:         Тэр миний сэтгэлийг огтхон ч боддоггүй.

Сунео:           Нээрээ, саяхан манай аав, ээж...

Дорэмон:       Тэгвэл, бүгдээрээ, ээжүүд чинь бүгд загнасан юм уу?

ЖаиАны ээж: Зогс! Такэши.!

ЖаиАн:          Ээж ээ, намайг уучлаарай!

Дорэмон:       ЖаиАн ч гэсэн үү?

Шизука:         Надад ч гэсэн гомдол байна.

Сунео:           Манай ээж угаасаа л тийм байсан. Тэгж л байдаг юм!

Нобита:         Тэр бага ч гэсэн анхаарал халамж, эелдэг байх хэрэгтэй биз дээ.

Дорэмон:       Энд ч бас.

Нобита:         Би дэлхийн хамгийн азгүй хүүхэд байх аа.

Шизука:         Чи манай ээжийг мэдэхгүй болохоор л тэгж ярьж байна.

Сунео:           Үгүй ээ! Та нарын ээжүүд хичнээн муу байсан ч манай ээжийг гүйцэхгүй байх.

Дорэмон:       Хн. За за. Бүгдээрээ хүндээр хүлээж авах хэрэггүй.  За, алив. Тэгвэл ээжүүдийгээ солиод үзэх үү? 

Шизука, Сунео, Нобита:     Юу?!

Дорэмон;       Гэр бүлээ сольсон нь. Надад ээжүүдийн чинь зураг хэрэгтэй. Тэгээд сайн холих хэрэгтэй. Одоо болсон байх. За одоо, гурван хос болгоно. Нобита, Шизукагийн ээж. Шизука, Сунеогийн ээж. Сунео Нобитагийн ээж. Болж байна уу?

Сунео:           Мэдээж, Өөр хэн ч байсан хамаагүй.

Дорэмон:       Тэгвэл энд тус бүр хоёр зураг орууллаа. Одоо шинэ ээжүүд дээрээ оч.

Нобита:         Үнэхээр солигдчихсон уу?

Дорэмон:       Тэгсэн, санаа зовох хэрэггүй.

Нобита:         Нээрэн, тийм. Надад гэрийн даалгавар байгаа. Явж дэвтэрээ авчиръя.

Дорэмон:       Хүлээгээрэй, хүлээ!

Нобитагийн ээж:     Өө, Нобита тавтай морил.

Нобита:         Аан?

Нобитагийн ээж:     Сунео гэртээ алга, чамд ямар нэг юм хэрэг болоо юу?

Нобита:         Аан... аа.... тэр... Миний дэвтэр...

Нобитагийн ээж:     Юу?

Нобита:         Юу-юу ч биш ээ.

Дорэмон:       Энэ одоо Сунеогийн гэр.

Нобита:         Нээрэн тийм.

Дорэмон:       Энэ чиний гэр. Хаалгаа ороод би ирлээ гэж хэлэхэд л болно.

Нобита:         Гэхдээ жаахан ичмээр юм аа.

Дорэмон:       Зүгээр дээ.

Шизукагийн ээж:           Чи энд юу хийж байгаа юм?

Нобита, Дорэмон:  Аа.

Шизукагийн ээж:     Хурдан ороод ир.

Нобита:         Тэгвэл, уучлаарай.

Дорэмон:       Нобита, яасан бэ!

Шизукагийн ээж:     Чи сая юу гэсэн бэ?

Нобита:         Юу-юу ч биш ээ!  Юу ч биш! Хүйтэн хөлс гарчихлаа.

Дорэмон:       Энэ ч муу шүү. Болгоомжтой.

Сунео:           Энэ миний гэр... Тийм биз дээ?

Сунео:           Би...

Нобитагийн ээж:     Хоол чинь шүүгээнд байгаа, аваад идээрэй. Гараа угаахаа мартав аа.

Сунео:           За, ээж ээ. Тэр эелдэг юм аа. Нобита хэтрүүлсэн байх.

Нобита:         Би тухтай байж чадахгүй нь ээ.

Дорэмон:       Чи тухтай л байна шдээ.

Нобита:         Үгүй ээ, Уг нь би шууд  унтчихдаг, гэтэл... Энэ хамрыг маань гижигдээд байгаа үнэр... Шизукагийнх байна... Энэ өрөө тэр чигээрээ Шизука шиг үнэртэж байна.

Нобита:         Шизука!

Шизукагийн ээж:     Нобита.

Нобита:         Э-э-э-энэ...

Дорэмон:       Аан, тэр нөгөө...

Шизукагийн ээж:     Түрүүн уучлаарай... Намайг уучлаарай.

Нобита:         Аан...

Шизукагийн ээж:     Түрүүн төгөлдөр хуурын хичээлээс болж чам руу хашгичсанд. Би чиний сэтгэлийг бодох ёстой байсан. Намайг уучлаарай.   

Нобита:         Үгүй ээ, үгүй. Зүгээр. Би биш.

Дорэмон:       Чш!

Шизукагийн ээж:     Тийм үү? Баярлалаа.

Нобита:         Тэр сайн ээж юм аа. Шизука л хэтрүүлсэн байх.

Шизука:         Миний ээж шиг санагдахгүй байх чинь. Видео тоглоом... Сунеогийн гэр ч мөн дөө.

Сунеогийн ээж: Шизука.

Шизука:         Сайн уу!

Сунеогийн ээж: Дахиад л тоглоом уу?

Шизука:         Уучлаарай. Би одоо гэрийн даалгавраа хийлээ.

Сунеогийн ээж: Түр хүлээгээрэй. Надад хэлэх юм байна.

Шизука:         За.

Сунеогийн ээж: За.

Шизука:         Аан?

Сунеогийн ээж: Би халаасны мөнгийг чинь нэмнэ ээ.

Шизука:         Маш их баярлалаа.

Сунеогийн ээж: Зүгээр дээ. Түрүүн болсон зүйлээс болж ээждээ битгий гомдоорой.

Шизука:         Сунеогийн ээж эелдэг юм аа.

Дорэмон:       барьчихлаа...

Нобита:         Би болилоо. Сонирхол төрөхгүй байна. Үлэг гүрвэл, заан, робот байхгүй юм уу?   

Дорэмон:       Ямар ч арга алга. Энэ чинь охины өрөө.

Нобита:         Уйтгартай юм аа.

Дорэмон:       Тэгвэл гэрийн ажилд тусалбал ямар вэ?

Нобита:         Би тоос соруулъя.

Шизукагийн ээж:     Даалгавар байхгүй юм уу?

Нобита:         Хийгээд дуусчихсан. Өөр хийх юм алга.

Шизукагийн ээж:     Сайн хүү шүү.

Дорэмон:       Ийм байх юм бол чам руу хашгичихгүй дээ.

Нобита:         Тийм ээ.

Нобита:         Дуусчихлаа. Сайхан байх чинь.  Гэрийн ажилд туслах сайхан байлаа. Тайлангаа тавихаар явцагаая.

Шизукагийн ээж:     Яасан бэ? Хөөх!

Дорэмон:       Нобита!

Нобита:         Хөөх, надаас л боллоо. Уучлаарай.

Шизукагийн ээж:     Зүгээр дээ. Бүгд л алдаа гаргадаг шүү дээ. Биеэ сайн арчаад, хувцасаа солиод өмсчих.

Нобита:         аан...

Нобита, Шизукагийн ээж, Дорэмон: Аа!

Шизукагийн ээж:     Өө... Ма-манайд яагаад охины хувцас байдаг билээ?

Дорэмон:       Энэ ч муу шүү! Нобита, худлаарай, хурдан...

Дорэмон:       Би юу ч харахгүй байна!

Нобита:         Ингэж айх гэж.

Сунео:           Өө, Нобита.

Нобита:         Сайн уу,  залуус аа? Тэгээд ямар байв даа?

Сунео:           Муугүй байлаа.

Шизука:         Надад ч бас.

Нобита:         Өө, ээж чинь түрүүн болсон явдалд уучлалт гуйсан.

Шизука:         Тийм үү?

Сунео:           Аан? Өө, баярлалаа. Нобита. Юу болсныг мэдэхгүй ч, чамд ч гэсэн харамсаж байгаа юм байна уу?

Шизука:         Чамд ч бас, Сунео. Чи их хүчтэй үг хэлсэн,гэхдээ тэр их эелдэг ээж байна лээ.

Нобита:         Чи ч гэсэн, Шизука!

Нобита:         Гэхдээ л аав, ээжүүд ч гэсэн хүн шүү дээ.

Шизука:         Үл ойлголцлоос болж уурлана... Ийм зүйл тохиолддог шүү дээ.

Сунео:           Тэд чинь бурхан биш шүү дээ.

Нобита:         Тийм ээ, ийм л байна.

Дорэмон:       Тэгвэл хэдүүлээ солигдохоо болих уу?

ЖаиАн:          Түр хүлээгээрэй!!

ЖаиАн:          Солигдох оо? Яагаад, би яагаад солигдоогүй юм?  Манай ээжийг соль! Би дахиад тэвчихгүй нь!

ЖаиАны ээж: Такэүи...!

ЖаиАн:          Ээ-ээж ээ.

ЖаиАны ээж: Дэмий юм ярихаа болиод дэлгүүрийн ажилд тусал. Ёстой төвөгтэй юм аа.

ЖаиАн:          Со-сольё...

Дорэмон:       Буцаагаад хэвийн болгох уу?

Шизука, Сунео, Нобита:   Гэхдээ!

Шизука:         Би өөрийнхөө ээжид хайртай.

Сунео:           Өөрийнхөө ээжийг авмаар байна.

Дорэмон:       Та нарын зөв!

Нобита, Дорэмон:  Бид ирлээ!

Шизукагийн ээж:     Тавтай морил, Нобита.

Нобита, Дорэмон:  Аа.

Нобита:         Хуучин хэвэндээ ороогүй байна.

Дорэмон:       Ха-хачин л  юм даа.

Нобитагийн ээж:     Нобита? Юу боллоод байна аа? Чи яагаад Шизукагийн гэрт дотуур өмдөө мартчихдаг билээ? Шизугаийн ээж авчирч өглөө.

ТӨГСӨВ.

************************

ДОРЭМОН Episode 045_53B

 

“Нобита алга болсоон?”

Нобита:         Жан-Кен...  Пон! Аико-дэшо. Жан-кен-пон. Аико-дэшо

Нобитагийн аав:     Юу хийж байгаа юм?

Дорэмон:       Алийг нь түрүүлж идэхээ шийдэж байна. Баруун нь ялбал жигнэмэг, зүүн нь ялбал мантуу иднэ.

Нобитагийн аав:     Чи ирээдүйнхээ талаар юу бодож байна даа?

Нобита:         Ирээдүй? Би бодож байгаагүй шд.

Нобитагийн аав:     Ирээдүйн зорилгоо тодорхойлж, тэрнийхээ төлөө хичээх цаг нь болж. Жишээлбэл эрдэмтэн болмоор байна уу? Зураач уу? Улс төрч үү? 

Нобита:         Хамаагүй ээ, аль нь ч байсан яах вэ. Их мөнгө өгдөг догь ажил байвал болох нь тэр. Аав аа, танд мөрөөдөл байсан уу?

Нобитагийн аав:     Байсан. Би зураач болохыг хүсдэг байсан.

Дорэмон:       Зураач...

Нобита:         Та сайн зурдаг байсан уу?

Нобитагийн аав:     Итгэхгүй байгаа юм уу? За яах вэ. Сайн харж бай.

Нобита:         Энэ юу юм?

Дорэмон:       Уран зургийн ном.

Нобитагийн аав:     Ояа гэдэг хүнийх.

Дорэмон:       Алдарт зураа Ояа юу? Би мэдэх юм байна.

Нобита:         Эртээд зурагтаар гарч байсан.

Нобитагийн аав:     Миний найз байгаа юм.

Нобитагийн аав:     Мэдээж, энэ аль эртний хэрэг. Би ийм болох ч байсан юм билүү.

Нобита:         Аан?

Нобитагийн аав:     Яг өнөөдрөөс 20жилийн өмнө... Миний амьдралын шийдвэрлэх мөч байсан.

Нобита:         Юу гэсэн үг вэ?

Нобитагийн аав:     Би зураач болохыг хүсдэг байсан ч аав маань эсэргүүцсэн болохоор би урлагийн сургуульд орж чадаагүй...Гэхдээ намайг үнэхээр зурж сурахыг хүсч байгаа бол төлбөрийг нь төлье гэсэн хүн байсан.

Нобита:         Үнэхээр гайхалтай.

Дорэмон:       Тэгээд?

Нобитагийн аав:     Намайг гадаадад сурахыг хүсч байгаа бол, Франц, Итали гээд миний төлбөрийг төлж өгнө гэсэн. Би яахаа мэдэхгүй байсан.

Нобита, Дорэмон:  Тэгээд яасан? Тэгээд яасан?

Нобитагийн аав:     Би эргэлзэж байгаад боломжоо алдчихсан. Ямар ч байсан сайн бодож байгаад зорилгоо олох хэрэгтэй шүү. Би чамайг өөрийнхээ хүссэн зүйлийг хийгээсэй гэж хүсч байна.

Дорэмон:       Шууд л одооноос ингэж шаналах хэрэггүй ээ.

Нобита:         Аав харасалтай юм аа. Тийм сайхан боломжоо алдчихдаг.

Дорэмон:       Өршөөгөөрэй?

Нобита:         Хэрвээ аав алдартай зураач болсон бол бид илүү том байшинд амьдарах байсан.  Бас өдөр болгон хүссэн хэмжээгээрээ Дора-бялуу идэх байсан!

Дорэмон:       Дора-бялуу.

Нобита:         Явах уу?

Дорэмон:       Хаашаа?

Нобита:         Цаг хугацааны машинаар аялж аавтай уулзъя.

Дорэмон:       Зураач болох боломжоо алдаж болохгүй гэж хэлье!

Нобита:         Явцагаая!

Дорэмон:       Явцагаая!

Нобита:         Явцагаая!

Дорэмон:       Явцагаая!

Нобита:         Тайвшир. Хөөх. Энэ манай өмнөх байшин байна.

Нобитагийн эмээ:   Нобисукэ эргэлзээд байх шиг байна.

Нобитагийн өвөө:   Тэр жаахан хүүхэд биш. Яаж амьдрахаа өөрөө шийдэг.

Нобита:         Аав хаана байгаа бол?

Нобисукэ Н-ий аав:      Би яахаа мэдэхгүй л байна.

Нобисукэ:      Яавал дээр вэ? Ноён Канэмицуд хариугаа өнөөдөр өгөх ёстой байдаг. Яавал дээр вэ? Зүгээр л явчих уу? Эсвэ эндээ үлдэх үү? За за, яах ёстойгоо мэдчихлээ. Баруун гар ялах юм бол би явна. Хэрвээ зүүн гар ялбал явахгүй. Жан-Кен-Пон. Айко-дешо.

Дорэмон:       Чамтай адилхан юм аа.

Нобита:         Энэ янзаараа нар жаргатал ингэх байх аа.

Дорэмон:       Өөр арга алга даа. Амжилтын өргөс. Энүүгээр хатгачихвал юу ч болж байсан хүссэн зүйлээ хийх болно. Тэрнийг хэн ч зогсоож чадахгүй.

Нобита:         Болж байна. Яг аавд хэрэгтэй юм байна.

Нобисукэ:      Бүүр ядарчихлаа.

Нобисукэ:      Аан?

Нобисукэ:      Шийдчихлээ! Явна аа!

Нобита:         Чи чадлаа!

Дорэмон:       Ингээд аав чинь алдарт хүрэх нь дээ.

Нобита:         Бидний ирээдүй ч сайхан болно.

Канэко:          Нобисукэ байна уу?

Нобита:         Гараад явчихсан... Гэхдээ... Таны нэрийг асууж болох уу?  

Канэко:          Канэко. Канэко Канэмицу.

Нобита:         Канэ-Мицу? Нобисукэ ноёныг дэмжиж байгаа хүн үү?

Канэко:          Тийм ээ, гадаадад тэтгэлгээр суралцах болсон нь тэрний аз.

Нобита, Дорэмон:  Тийм ээ, тийм.

Канэко:          Бас над шиг хөөрхөн эхнэртэй болно. Гэхдээ тэр хүн... Шийдвэрээ гаргаагүй л байна. Уур хүрч байна.

Нобита:         Зүгээр дээ. Тэр шийдчихсэн байх ёстой.

Канэко:          Аан?  Нээрэн үү?  Сайн байна. Би гэртээ харилаа.  

Нобита:         Хөөх, аав зураач болчихвол тэр хөөрхөн хатагтайтай гэрлэх нь.

Дорэмон;       Тэгж болохгүй ээ.

Нобита:         Яасан бэ?

Дорэмон:       Аав тэрэнтэй гэрлэчихвэл ээжтэй гэрлэхгүй гэсэн!

Нобита:         Тэгвэл...

Дорэмон:       Өөрөөр хэлбэл... Аав ээжтэй гэрлэвэл чи төрнө. Гэхдээ аав тэрнтэй гэрлэчихвэл ... Чи төрөхгүй гэсэн үг!

Нобита:         Аан? Тэ-тэр ч муу шүү.

Дорэмон:       Тэрнийг болиулах хэрэгтэй! Тэр байна!

Нобисукэ:      Өө!

Дорэмон:       Тэр яг чам шиг болхи юм аа. Гэхдээ л тэр шантрахгүй явсаар байна. Тэрнийг зогсоох хэрэгтэй! Явцагаая!

Нобита:         Ти-тийм ээ. Дахиад бодоод үз...

Дорэмон:       Хүлээгээрэй!!

Дорэмон:       Амжилтын өргөснөөс л боллоо. Тэрнийг хэн ч зогсоож чадахгүй.

Нобита:         Тэ-тэ-тэгвэл би яах болж байна?

Дорэмон:       Аав Канэко хоёр сүй тавих юм бол... Энэ энэ хорвоогоос алга болох болно!

Нобита:         Ямар нэг юм хий л дээ!

Дорэмон:       Чи юу хийгээд байна аа? Яаравчлах хэрэгтэй, үгүй бол оройтно.  

Нобита:         За за, ингээд бууж өгье.

Дорэмон:       Я-яагаад?

Нобита:         Аавын ирээдүйг сүйтгэчихвэл харамсалтай. Энэ аавын багын мөрөөдөл нь шүү дээ.

Дорэмон:       Тэнэг! Чи юу яриад байна аа? Алга болно гэхээр чи дахиад хэнтэй ч уулзахгүй гэсэн үг. Надтай, Шизукатай, аавтай, бас ээжтэй. Хэнтэй ч уулзаж чадахгүй.

Нобита:         Би угаасаа хүсэхгүй байна.

Дорэмон:       За, явцагаая.

Нобита:         Гэхдээ, энэ...

Дорэмон:       Чөтгөр ав!!

Mr. Kanemitsu:  Би залуудаа зураач болохыг хүсдэг байлаа. Миний мөрөөдлийг хүргэн маань биелүүлэх болно.

Канэко:          Аав аа, би хуримандаа мянган хүн урихыг хүсч байна.

Ноён Канэмицу:     Өө! Арван мянгыг ч урьсан болно! Хэзээ хиймээр байна даа?

Дорэмон:       Одоо! Яг одоо дайрцагаая!

Ноён Канэмицу:     Би мөнгө, харилцаа холбоогоо ашиглаад чамайг дэлхийд алдартай зураач болгоно.

Нобисукэ: Өршөөгөөрэй...Ноён Канэмицу.

Ноён Канэмицу:     Аав гэж дууд.

Нобисукэ:      Канэкогийн талаар, би...

Дорэмон:       Энийг заавал эвдэлнэ дээ!! Нобитаг алга болохыг зөвшөөрөхгүй!!

Нобисукэ:      Би...

Дорэмон:       Хаана байна!

Нобисукэ:      Би... Канэко сантай... гэрлэж чадахгүй.

Канэко:          Юу?!

Ноён Канэмицу:     Юу гэнэ ээ?!

Канэко:          Надаас татгалзаж байгаа юм уу?!

Ноён Канэмицу:     Би чамайг шаардлагатай бүх мөнгөөр хангана гэж хэлсэн.

Нобисукэ:      Их мөнгө зарцууллаа гээд зураач болж чадахгүй. Би ямар ч мэргэжилтэй болсон зураг зурах л болно. Би өөрийнхөө авъяасаар зураач болно.

Нобита:         Аав ч мундаг юм аа.

Дорэмон:       Тийм ээ! Тийм ээ, тийм тийм!

Нобисукэ:      Би эртхэн татгалзах ёстой байсан ч... Канэког гомдоохыг хүсэхгүй байсан юм...

Канэко:          Намайг тэнэг гэж бодох хэрэггүй! Аав аа! Ояа авга ах руу ярь!

Ноён Канэмицу:     Тийм ээ! Тэгээд болохгүй бол гурав, дөрөв дэх сонголт ч бас байгаа.

Канэко:          Чам шиг тэнэг амьтан...чамайг үзэн ядаж байна!

Нобисукэ:      Тэнэг ээ? Тэрний зөв ч байж магадгүй.  Гэхдээ л сэтгэл онгойчихлоо. Би ирээдүйгээ өөрөө бүтээнэ ээ.

 

Нобита:         Өө-өө.

Нобисукэ:      Үнэхээр уучлаарай, уучлаарай.

Нобисукэ:      Гар чинь... Чи гэмтээгүй биз?  

Tamako:         Үгүй ээ, намайг уучлаарай.

Нобисукэ:      Галт тэрэгний чинь тасалбар...

Нобита:         Аан?

Нобисукэ:      Тамако...Катаока?

Нобита:         Тамако?

Дорэмон:       Энэ арай...?

Нобита:         Ээж!

Дорэмон:       Ингэж танилцсан байх нь!

Нобита, Дорэмон:  Ингээд бүх зүйл хэвэндээ орлоо!

Дорэмон:       За, гэртээ харьцагаая!

Нобита:         Тийм ээ!

Нобитагийн ээж:     Хөөх, юу болох нь энэ вэ...

Нобитагийн аав:     Зураг зурах хүсэл төрөлгүй удсан байна.

Дорэмон:       Дора-бялуу хүссэнээрээ идэж чадахгүй ч гэсэн...

Нобита:         Бид том байшинд амьдардаггүй ч гэсэн...

Дорэмон:       Энэ нь хамаагүй дээр.

Нобита:         Ийм гэр бүлд төрсөндөө баяртай байна.

Нобитагийн аав:     Хөөе, моделиуд хөдөлж болохгүй шүү!

Нобита, Дорэмон:  За!

ТӨГСӨВ.

 

 

 

Back to episodes Go home