Дүрүүд:
Эр:
Ли Сю Чэн Ли группын захирал
Лю гарын туслах нь
Эр Вэнь Ины төрсөн ах
Вэнь Ян Вэнь Ины хүү /6 настай/
Эм:
Вэнь Ин Сю Чэний эхнэр
Юй Цяньцян
Вэнь Чжао Вэнь Ины охин /6 настай/
Эмээ: Сю Чэний ээж
Бэр Вэнь Ины бэр
-------------------------------------------------
А Ин: Залуу, ийм сэтгэлийн хөөрөлтэй байх хэрэггүй. Би чиний ээж шиг хүн.
Ли: Энэ чиний хийх дуртай зүйл биз дээ? За яахав, эгч ээ, надад тэр эхийн туршлагаасаа үзүүлээч.
-----------------------------------------------------------------------------
Сун: Та хэтэрхий хөгшдөж байна, таныг ажлаас халлаа.
А Ин: Дарга аа, та эндүүрээд байна уу? Би энэ жил ердөө 40-тэй.
Сун: Компани энэ мөчөөс арай залуу ажилчдыг авч байгаа. Та ойлгосон уу? Одооноос эхлэн 35 насаас доош цэвэрлэгч нарыг ажилд авна. Гэртээ харьж, амралтаа эдэл.
А Ин: Дарга аа....
Сун: Олон юм ярих хэрэггүй! Халагдахаас өмнө барилгын бүх ариун цэврийн өрөөнүүдийг цэвэрлээрэй, үгүй бол цалингүй гэж мэд.
А Ин: Дарга аа...
-----------------------------------------------------------------------------
А Ин: Компанид илүү цагаар ажилладаг хэн нэгэн байдаг юм байх даа? Залуу, чи ингэж болохгүй. Чи үүндээ харамсах болно.
Ли: Надад туслаач, намайг мансууруулчихлаа.
А Ин: 40 жил ариун явсан биеэ өөрөөсөө дүү залууд өгчихлөө гэж үү?
-----------------------------------------------------------------------------
Ли: Юу болсон бэ? Өнгөрсөн шөнө тэр эмэгтэйг би яасан бэ? Надтай унтчихаад зугтсан тэр эмэгтэй хэн байсан бэ? Сонирхолтой эмэгтэй байна.
Лю: Ноён Ли, таны өрөөнд яагаад суултуур угаагч байдаг юм? Ноён Ли, та 23 жил эмэгтэйчүүдээс хол байсан гэтэл нэг эмэгтэйтэй унтсан байх нь, уг нь та Ли овогтын хамгийн залуу нь.
Ли: Урд шөнийн эмэгтэй хэн байсныг мэдэхэд надад тусал.
Лю: Өө.. мэдлээ. Бүр хамгийн ухаалаг залуу ноёнтон Ли тэвчиж чадсангүй. Тэр эмэгтэй хэн гэдэг нь надад сонин байна.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Хүн гуай, хүн гуай, энэ шинэхэн загасыг хар даа. Нэгийг аваад эхнэртээ шөл хийж өгөөрэй.
Эр: Үгүй ээ, үгүй, үгүй.
Эр: Энэ Вэнь Иныг. Тэр үед гэрлэлтээс гадуур жирэмсэн болж, түүний төрсөн эх нь гэрээсээ хүртэл хөөсөн. Дараа нь төрөхийн хүндрэл болж арай л үхээгүй.
Эм: Бас ингээд болоогүй, гэр бүл нь түүнийг өчнөөн жил ашиглаж байна. Ах нь тахир дутуу, тэд түүний эмчилгээний мөнгийг Вэнь Инээс гаргуулдаг.
Эр: Энэ хүүхэн дэндүү золгүй амьдралтай юмаа.
Эм: Харин тиймээ.
Жаал: Ээжээ, бид хичээлээ тараад ирлээ.
А Ин: Янъян, Чжао Чжао хоёр хүрээд ирж. Үүргэвчээ тавиад амарцгааж бай.
Охин: Ээжээ, бид танд туслая.
А Ин: Янъян, хүрээд ир. Нааш ир. Ээж нь чиний дух яасныг хармаар байна. Чи сургуульдаа дахиад л зодоон хийсэн үү?
Охин: Ээж, ахыг буруутгах хэрэггүй. Өнөөдөр хэдэн танхай хүүхдүүд биднийг доромжлохоор нь ах уурлаад тэдэнтэй зодолдсон юм.
А Ин: Энэ бүгд ээжийнх нь буруу. Ээж нь ямар ч хэрэггүй, чамд өгч чадаагүй...
Ли: Ээжээ, би гэрлэмээргүй байна гэдгээ танд хэлсэн. Та намайг хичнээн шахаж шаардсан ч ямар ч нэмэргүй.
Ээж: Ли Сючэн, ээж нь чамайг албадахыг хүсдэг гэж чи бодсон уу? Манай Ли овогтынхон 30 наснаас хойш өөд болцгоодог. Чи энэ жил 29-тэй, хэрэв чи удахгүй хүүхэдтэй болохгүй бол дахиад чамд боломж гарахгүй. Надад бол хамаагүй. Чи энэ жил намайг ачтай болгох ёстой.
Ли: Надад тэр хүүхнүүд чинь сонин биш гэж би хэлсэн. Таныхаар би хүүхэдтэй болохын тулд хэнтэй суух ёстой вэ?
Ээж: Тэгвэл чамд хэн таалагддаг вэ, хэлээч!
Ли: Би 6 жилийн өмнө учирсан тэр эмэгтэйг заавал олно. Би дахиад нэг уулзалттай, би тантай дараа яръя.
Ээж: Хөөе, Ли Сючэн, чи яагаад...
-----------------------------------------------------------------------------
Охин: Ээж ээ, Янъян, Чжао Чжао хоёр үнэхээр аавгүй юм уу?
Жаал: Тийм шүү, ээжээ, өчнөөн жил өнгөрөөд байхад аав яагаад бидэнд ирдэггүй юм бэ?
А Ин: Тиймээ, аав....
Ли: Зогсоорой.
Лю: Ноён Ли, энэ зам дээр зогсож болохгүй.
Ли: Надад энэ эмэгтэйн төрх яагаад нэг л танил санагддаг билээ? Миний санаа дагасан байж мэднэ. Замаа үргэлжлүүл.
Лю: Мэдлээ, ноён Ли.
-----------------------------------------------------------------------------
Жаал: Битгий уйл, ээжээ. Чжао Чжао дахиж аавыгаа хайхгүй. Ээжээ, би 6-р ангийн олимпиадын тооны бүх хэцүү даалгаваруудыг бодсон. Би одоо танд үзүүлнэ. Ээжээ, хар даа, энэ миний хяналтын ажил. Би бүгдийг зөв бодсон. Янъян би сурлагаараа өөрийнхөө чадварыг нотолж, ганцхан ээжтэй байсан ч хүүхэд нь мундаг гэдгийг харуулах болно.
А Ин: Янъян, Чжао Чжао хоёр мундаг.
Эр: Загас борлуулагч аа, таны хүргэлт ирлээ.
А Ин: Баярлалаа. Миний Янъян онцгой урилгаар Ли Хуагийн олон улсын бага дунд сургуульд орсон байна. Хөршүүд ээ, ирээрэй.
Эр: Юу болсон бэ?
А Ин: Манай Янъян Ли Хуагийн дунд сургуульд элссэн байна.
Эр: Улсын хамгийн шилдэг Ли Хуагийн хувийн сургуульд Ли групп хөрөнгө оруулалт хийдэг.
Эм: Энэ сургуульд тэр бүр хүүхдүүд орж чаддаггүй. Бүр хажуугийн супермаркетын эзэн Чен саяыг зарцуулаад ч хүүхдээ оруулж чадаагүй.
Эр: Тиймээ.
Эм: Энэ сургууль олон улсын нэр хүндтэй олон их сургуулиудтай хамтран ажилладаг. Төгсөгчид нь шууд л Айьи Лигийн сургуульд ордог юм.
Эм: Янъяныг маш том ирээдүй хүлээж байгаа гэж би чамд хэлдэг байсан даа. Вэнь Ин, чи хүүгийнхээ ачаар амжилтанд хүрвэл хуучны хөрш биднийгээ битгий мартаарай даа.
А Ин: Нэг семестрийн төлбөр нь 110,000 юань.
Эр: Нэг семестрт 110,000 аа? Энэ бидний хэдэн жил хуримтлуулах мөнгө байна.
Эм: Нэг семестрт 110,000 гэдэг чинь жилийн 220,000 юань гэсэн үг. Вэнь Ин, чи энэ 6 жилийн дараа бүгдийн маш нухацтай бодох болох нь.
А Ин: Би одоогоор тийм хэмжээний мөнгө цуглуулж чадахгүй.
Эр: Вэнь Ин, хүүхдүүдийг эцэг нь хаана байдаг юм бэ? Хүүхдийн хичээл сурлага гээд ийм чухал зүйл түүнд хамаагүй гэж үү?
А Ин: Тэр шөнө дэндүү харанхуй байсан болохоор би бүр тэр эрийн царайг ч сайн харж чадаагүй. Гэхдээ тэр маш залуухан хүн байсан, би олж уулзсан ч тус болох нь юу л бол. Хүүхдийн эцэг нь өвчтэй байгаад өнгөрчихсөн юм.
Эр: Явцгаая, явцгаая.
Жаал: Ээжээ, би Ли Хуа-ийн сургуульд хэзээ ч явахгүй. Алт үргэлж гялалзаж байдаг. Хэрэв би хичээнгүйлэн суралцвал би хаана ч сургуульд орсон чадна. Тэгээд ээж дүү та хоёрыг сайхан амьдруулахын тулд цаашдаа зөндөө их мөнгө олдог болно.
Охин: Чжао Чжао би ч гэсэн сайн сурч байгаад дараа нь ахтайгаа хамт зөндөө их мөнгө олж ээжийгээ тэжээдэг болно.
А Ин: Чжао Чжао, ЯнъЯн, та хоёр том болно... Миний хоёр хүүхдэд зөндөө их боломж байна, би эднийгээ зүгээр орхиж болохгүй. Миний том ах өөрийнхөө эмчилгээнд надаас зөндөө их мөнгө зээлж авсан, одоо тэд миний мөнгийг буцааж өгөх цаг нь болсон.
-----------------------------------------------------------------------------
Ээж: Бодисатва бурхан минь, ивээлээ хайрлаж, хөгшин намайг эрүүл саруул, ухаантай, сайн ачтай болгож өгөөч. Бодисатва бурхан минь, ивээлээ хайрла. Амитаба минь...
Эр: Хатагтай, энэ жил Ли Хуагийн дунд сургуульд элссэн хүүхдүүдийн нэрсийн жагсаалт. Та болгооно уу. Хатагтай, та цаг гаргаж, үүнтэй нэг танилцана уу.
Ээж: Ли Хуагийн сургууль бол баян гэр бүлийн хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан, бид элсэгчдэд үргэлж маш өндөр шаардлага тавьдаг. Гэтэл энэ жилийн жагсаалтанд яагаад ядуу айлын энэ хүүхэд орсон байдаг билээ?
Эр: Өө, хатагтай, энэ хүүхдийг Вэнь Ян гэдэг. Тэр онцгой оюун ухаантай, бараг зуун жилд ганц тохиох гоц гойд хүүхэд. Ли Хуа ийм авъяасыг зүгээр өнгөрүүлэхийг хүсээгүй юм. Тэгээд л бид зөвшөөрч, түүнийг элсүүлсэн.
Ээж: Аа, ойлгомжтой. Тэр үнэн, ядуу гэр бүлүүдэд мундаг авъяастай хүүхдүүд байж болох юм. Хэрэв би ачтай байсан бол тэр гарцаагүй ийм авъяастай байх байсан даа.
Эр: Хатагтай, та ачтай болно.
Ээж: Гэхдээ тэр хүүхдийн гэр бүлийн байдлаас нь харвал түүнд Ли Хуагийн сургалтын төлбөрийг төлөхөд хэцүү байж мэднэ.
Эр: Тэр үнэн шүү.
Ээж: Хэдэн өдрийн дараа бид 1-р ангид элсэгчдэд зориулсан уулзалттай. Чи Вэн Яныг урих хэрэгтэй байна. Би өөрөө түүнийг үнэлж дүгнэх гэсэн юм. Хэрэв тэр зан ааш, сурлагаараа үнэхээр тийм сайн хүүхэд байвал Ли-ийн гэр бүл түүний цаашид сурч боловсрох бүх зардлыг нь даана.
Эр: Ойлголоо, би бүгдийг зохицуулна.
Ээж: Хүлээ. Хэрэв бид сайн үйлс хийе гэж байвал ганцхан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг даах нь Ли-ийн гэр бүлийг хэтэрхий харамч мэт харагдуулна. Чи яагаад ядуу гэр бүлүүдээс дахиад хүүхдүүд олж болохгүй гэж? Тэр хүүхдүүдийг бүгдийг нь урьж авчиръя, тэдний дотор үнэхээр мундаг хүүхдүүд байвал бид тэдний сургалтын төлбөрийг нь төлнө.
Эр: Би ойлголоо.
Ээж: Хөгшин би ачдаа зориулж цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэл байгуулж, буяны ажил ч их хийлээ. Энэ бүх хүчин чармайлт талаар болохгүй гэж найдаж байна. Бодисатва бурхан танд талархъя, Ли овогт улам цэцэглэн хөгжих болтугай.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Ээжээ, би хүүхдүүдтэйгээ хүрээд ирлээ.
Ээж: Вэнь Ин, чи өөдгүй хүүхэд! Хэн чамайг буцаж ир гээв?
А Ин: Ээжээ, Янъян Хайчений хамгийн шилдэг хувийн сургуульд орсон. Сургалтын төлбөр нэг семестрийн 110,000 юань. Би энэ он жилүүдэд ахын хөлний эмчилгээний мөнгийг төлж байсан. Би Янъяны сургалтын төлбөрийг нь өгөх жаахан мөнгө та эхлээд өгвөл болох уу? Би дараа нь үлдсэн мөнгө өө авъя.
Ээж: Чи ердөө л өөртөө гай дуудаж байх шив! Чи бишгүй их завхайрсан, одоо намайг энэ хоёр зулбасгыг тэжээ гэх гэж байна уу? Вэнь Ин, чиний ухаан самуурсан уу? Чи надад тэгж мөнгө өгөхийн оронд тэр үед энэ хоёр хүүхдээ авахуулах ёстой байсан юм.
А Ин: Ээж, энэ он жилүүдэд та бидэнтэй ингэж харьцаж байгаа ч би танд мөнгө явуулсаар л байсан. Харин одоо би хэцүүдсэн үед та надад тус болохгүй юу?
Бэр: Чамд туслах аа? Яагаад чамд туслах ёстой гэж? Хэрэв чи гэрлээгүй байж жирэмсэн болоогүй бол ах чинь санаа нь зовж барилга дээрээс унах байсан уу? Чи ахдаа өртэй хүн, хөлийг нь эмчлэх ёстой!
Ах: Ээж, эхнэр! Би өнөөдөр хөзөр тоглоод зөндөө их мөнгө хожлоо. Бүгдээрээ хамт хоол идье.
А Ин: Ах аа, ээж, бэр хоёр таны хөлийг ноцтой гэмтсэн, таныг орноос босох ч хэцүү байдаг гэж хэлээгүй билүү?
Ах: Үгүй ээ, юу л даа.... Би жаахан алхсан биш миний хөл дахиад өвдөөд эхэллээ.
А Ин: Тэгэхээр, та нар надад худлаа хэлж байжээ! Би ахыг тахир дутуу болсон гэж бодож энэ олон жил та нарт тусалж байсан. Та нар.... би он жилүүдэд та нарт дор хаяж хэдэн арван мянган юань өгсөн. Надад ердөө 100,000 юань өгчих, тэгээл л гүйцээ. Яг одоо мөнгийг минь өгөөдөх, үгүй бол би цагдаа дуудлаа шүү!
Бэр: Энэ хоёр зулбасгаас болж Вэнь Ин улам хэцүү, хуурахад ч хэцүү болж байна. Би эднээс хагацах нэг арга бодох хэрэгтэй. Бид бүгд нэг гэр бүл биз дээ, Вэнь Ин? Чи яагаад бачимдаад байгаа юм бэ? Чамд ердөө л мөнгө хэрэгтэй, тийм үү? Мөнгө олох нэг арга надад бий.
А Ин: Чи яах гээд байна?
Бэр: Хотод нэг том босс хагалгаанд орох гэж байгаа гэсэн. Тэр ховорхон цусанд маш их мөнгө зарцуулдаг. Энэ хоёр зулбасга чинь... эдний цусны бүлэг яг тохирно. Эд нар цусаа зараад мөнгө олж болно.
А Ин: Эд нар чинь жаахан! Тэдний цусыг зарна гэдэг чинь эднийг алснаас өөрцгүй.
Бэр: Чамд сургалтын төлбөр хэрэгтэй гэж чи хэлсэн биз дээ? Тэдний цусыг зарвал сургалтын мөнгөтэй болно, бид ч гэсэн чамд юу ч буцааж өгөхгүй. Энэ хожилтой биш гэж үү?
А Ин: Намайг тавиач!
Ах: Сяо Ин! Энэ чиний тусын тулд!
А Ин: Янъян, дүүгээр аваад зугт!
Бэр: Муу бяцхан зулбасга! Зогсож бай, чи!
-----------------------------------------------------------------------------
Эм: Хамгийн баян Ли-ийн гэр бүл сургуульдаа хүүхдүүд сонгох гэж байгаа гэж би дуулсан.
Эр: Тиймээ, хатагтай Ли ачтай болохыг мөрөөддөг, тиймдээ хүүхдүүдийн боловсролыг дэмжиж санхүүжүүлдэг гэсэн. Хэний хүүхэд сонгогдох бол? Энэ ч ёстой таахын араггүй юм байна даа.
Эм: Тиймээ.
Эр: Тэр машины цувааг хар даа.
Эм: Машинууд ирж байна.
Эр: Өө, Ли даамал! Ашгүй та ирлээ! Таны дуудуулсан бүх хүүхдүүд энд ирсэн байгаа.
Эр: Сайн байна. Хүүхдүүд ээ, Вэнь Ян гэж хэн бэ?
Эм: Вэнь Ян?
Эр: Вэнь Ян. Вэнь Ян хаана байна? Вэнь Ян!
Эм: Яг наанаа зогс! Муу бяцхан зулбасга! Хэрэв би чамайг баривал чи үхсэн гэж мэд! Зогс!
Эр: А? Чи залуу ноёнтоны хүүхэд настай яагаад ийм адилхан байна?
Ли: Ах аа, нуугдаж тоглоцгооё! Хэрэв та ялагдвал танд миний морийг унахыг зөвшөөрнө!
Эр: За тэгье, болж байна.
Эм: Наашаа хүрээд ир! Муу өөдгүй хог! Чи намайг хазаж зүрхлэнэ гэнэ ээ!
Эр: Боль, чи!
Эм: Чи хэн юм?
Эр: Хайчений Ли овогтын хүн байна.
Эм: Ли хамгийн баян гэр бүл биш билүү? Энэ өөдгүй амьтан Ли-ийн гэр бүлтэй холбоотой гэж үү дээ?
Эр: Жаал аа, чамайг хэн гэдэг вэ?
Жаал: Вэнь Ян. Ээж намайг ихэвчлэн Янъян гэж дууддаг.
Эр: Вэнь Ян? Ли Хуагийн дунд сургуульд тусгай нөхцөлтэйгээр авсан Вэнь Ян чи байх нь ээ? Би энд ирсэн нь.... Би чамайг гэж зорьж энэ хол явж ирлээ.
А Ин: Янъян, Чжао Чжао.
Эр: Та Вэнь Яны ээж нь үү?
А Ин: Тиймээ, би.
Эр: Хатагтай Вэнь. Ийм учиртай юм, Вэнь Ян онцгой авъяастай хүүхэд, тийм учраас манай Ли Хуагийн дунд сургууль түүнийг онцгой нөхцлөөр элсүүлсэн юм. Мөн манай хатагтайд маш их таалагдсан учраас намайг та нартай тусгайлан уулзаж, сургалтын төлбөрийг нь ивээн тэтгэх талаар ярилцахыг үүрэг болгосон. Та юу гэмээр байна?
А Ин: Сургалтын төлбөрийг нь ивээн тэтгэх... Тэгвэл манай Янъян сурч чадахаар боллоо. Ёстой сайхан! Гайхалтай! Баярлалаа. Хатагтай Ли-д баярлалаа.
Бэр: Бид сургалтын төлбөрийг нь өгөхгүй байж болох ч энэ хоёр зулбасгад хэтдээ ажил, хуримд нь мөнгө хэрэг болно. Энэ хоёр дэргэд нь байгаа цагт Вэнь Ин бидэнд дуулгавартайгаар мөнгө өгөхгүй. Бид энэ хоёр хүүхдээс аль болох хурдан салах хэрэгтэй. Ноёнтоон, та эндүүрсэн гэж бодож байна. Энэ хоёр хүүхэд Вэнь Ины бутач хүүхдүүд. Харахаас зэвүүн ийм юмнууд яаж авъяастай онцгой байдаг юм?
А Ин: Бэр эгч ээ, та намайг харааж болно, гэхдээ Янъяныг зүхэх хэрэггүй.
Бэр: Вэнь Ин, чи урд нь Ли-ийн гэр бүлд ажиллаж байсан, тэднийг доромжилбол юунд хүргэхийн чи мэднэ. Үхсэнийх нь сод авъяастай хүүхдүүд? Миний харснаар зүгээр л онгирохоос өөр юмгүй. Надад итгэ, бүх юм чинь балархаас өмнө үнэнээ хэлсэн нь дээр. Хэрэв хатагтай Ли үнэнийг мэдвэл энэ хоёр хүүхдийн чинь боловсрол өнгөрнө.
Эр: Гэрлээгүй байж жирэмсэлсэн. Энэ хүү нь манай залуу ноёнтонтой яг адилхан юм. Залуу ноёнтон эмэгтэйчүүдэд тоомжиргүй ханддаг, тэр бүр дээдсийн хүүхнүүд, баян эмэгтэйчүүдийг сонирходоггүй. Гэтэл түүнд хөдөөний энэ хөгшин хүүхэн яагаад таалагдсан байж болохов? Би хэтэрхий их юм бодоод байгаа байх.
Жаал: Ээж худлаа хэлээгүй. Би гоц ухаантай.
Бэр: Хэрэв чи гоц ухаантай бол би тэнгэрээс унасан шидэт дагина.
Жаал: Би гоц ухаантай гэж байна, чи дүлий юм уу?
Жаал: Би үүнийг идмээргүй байна гэж хэлсэн, та нар дүлий юм уу?
Бэр: Чи муу өөдгүй хог! Намайг түлхэж яаж зүрхэлдэг байна! Хүмүүжилгүй муу задарсан золиг! Өнөөдөр би чамайг сургаад өгнө!
Эр: Боль! Чамд хэн ингэж дураараа аашлахыг зөвшөөрсөн юм? Зайл! Энэ жаал залуу ноёнтоны хүүхэд насны яг хуулбар нь. Магадгүй энэ хүү үнэхээр ч Ли овогтын алдагдаад удсан гэр бүлийн гишүүн ч байж мэднэ. Гурав хоногийн дараа шинээр элсэгчдийн хүлээн авалттай. Хөгшин хатагтай, залуу ноён хоёр энэ хүүтэй уулзах биз.
-----------------------------------------------------------------------------
Ли: Зургаан жилийн өмнөх тэр эмэгтэй олдоогүй л байна уу?
Лю: Би тухайн үед компанид ажиллаж байсан тохирох бүх эмэгтэйчүүд, тэр өдөр компанид ирсэн эмэгтэйчүүдийг шалгасан. Нэг нь ч таны хайж байгаа хүн биш байна.
Ли: Зүв зүгээр хүн ингээд алга болчихдог гэж үү? Ажиглалтын камер засагдсан уу?
Лю: Тэр өдөр коридор харанхуй байсан учраас ажиглалтын камерийн бичлэг тод гараагүй байна лээ. Гэхдээ санаа зоволтгүй, би хилийн чандад хамгийн шилдэг техникийн багтай холбогдсон. Удахгүй үр дүн нь гарах байх.
Ли: Албан ёсны хариу гарах хүртэл компанийн бүх эмэгтэй ажилтнуудыг үргэлжлүүлэн шалга. Хэрэв тэдэн дотор байхгүй халагдсан хүмүүсийг шалга.
Лю: За даа, тэр чинь нилээн төвөгтэй дээ.
Ли: Мөн 40 эсвэл насны эмэгтэйчүүдийг шалгаарай.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Янъян, Чжао Чжао, настай хатагтай өнөөдөр хүлээн авалт хийнэ. Ээж нь та хоёрт юу гэж ярьсныг санаж байна уу?
Жаал: Намайг настай хатагтай ивээн тэтгэх гэж байгаа. Чи түүнд таалагдах ёстой.
Охин: Миний ахыг настай хатагтай ивээн тэтгэх гэж байгаа. Чи түүнд таалагдах ёстой.
А Ин: Миний хүүхдүүд ийм мундаг.
Бэр: Манай Чжуанчжуан нэг удаад гурван таван хоол иднэ гээч, ёстой мундаг.
А Ин: Бэр эгч ээ, та энд юу хийж байгаа юм? Хар, миний ээжийн хамаатны хүүхдийг Ли-ийн гэр бүл бас л сонгосон. Тэр яагаад ирж болохгүй гэж? Чи Ли-ийн гэр бүлд тоогдочихоод дээшээ гарчихна гэж бодож байна уу? Чи биднийг хөсөр хаяж, сайхан амьдрана гэж боддог уу?
Эм: Таны ихэр ач нар их хөөрхөн юмаа.
Бэр: Юуны чинь ач нар? Эд нар өөрийнх нь хүүхдүүд.
Эм: Аа, уучлаарай.
А Ин: Зүгээр. Энэ хоёр үнэхээр миний хүүхдүүд.
Эм: Хожуу насандаа хүүхэд гаргах маш эрсдэлтэй гэж хүмүүс ярьцгаадаг. Харин та... Ихэрүүдтэй байх их хэцүү байх даа. Аав нь хаана байна? Тэр та нартай хамт ирээгүй юм уу?
А Ин: Би хараахан гэрлээгүй.
Эм: Би ч гэсэн 40 гарсан, одоо ч гэрлээгүй.
Бэр: Зарим хүмүүс үнэнч царайлчихаад ар хударгаар хуурч явдаг. Энэ миний насан дээр жирэмсэлж, хоёр бутач хүүхэд төрүүлчихээд бүр эцэг нь хэн гэдгийг ч мэддэггүй.
Эм: Ийм эмэгтэй яаж яваад өндөр байр суурьтай Ли-ийн гэр бүлийн хүрээлэлд орчихдог байна?
Эм1: Бид энэ эмэгтэйгээс хол байх хэрэгтэй. Хэрэв тийм хөнгөн явдалтай, бас өвчин авсан байвал яана?
Эм2: Яг үнэн, үнэн. Цзяцзя, яг одооноос эхлэн энэ хоёр хүүхдээс холхон байгаарай. Тэдэнтэй тоглож болохгүй, за юу?
А Ин: Чжао чЧжао.
Жаал: Та нар бүгдээрээ муу хүмүүс. Та нар яагаад миний ээжийг доромжлоод байгаа юм? Тэр өвөө их сайн хүн байсан. Би түүнийг олж уулзаад ярилцана.
Ли: Энэ хүүхэд танил санагдах чинь.
А Ин: Янъян! Янъян!
Ли: Тэр мөн байна!
А Ин: Янъян, чи зүгээр үү? Битгий уйл, битгий уйл, битгий уйл!
-----------------------------------------------------------------------------
А Ин: Уучлаарай, уучлаарай!
Ли: Тэр цэвэрлэгч эмэгтэй яагаад энд байдаг юм?
А Ин: Янъян, тайван бай! Ээж нь одоохон чиний шархыг янзлана! Чжао Чжао, явцгаая.
Бэр: Ноён Ли, намайг уучлаарай. Энэ Вэнь Ян гэж хүүхдэд ямар ч хүмүүжилгүй, яг ээж шигээ. Тэр саяхан ирсэн зочидтой зодолдож, одоо таныг хүртэл доромжилж байна. Гэхдээ санаа зоволтгүй, би эднийг одоохон хөөж явуулъя.
Ли: Ли-ийн гэр бүлийн зочдын хөөх эрх чамд хэн өгөөв?
А Ин: Ноён Ли-ийн дуу хоолой 6 жилийн өмнөх хүнийхтэй төстэй юм.
Бэр: Намайг уучил, намайг уучил, би тэгье гэж бодоогүй.
Ли: Зайл!
Бэр: Чи муу өлөгчин, хүлээж л байгаарай!
Ли: Гэрийн эмчийг олоод энэ хүүхдийн шархыг боож өг.
Эр: Өнөөдөр нар баруунаас гарах шиг боллоо. Заримдаа амьд чөтгөр сайн үйлс хийдэг байх нь.
Эм: Намайг дагаад явна уу.
Охин: Аав аа! Аав аа! Та аав мөн үү?
А Ин: Намайг уучлаарай! Энэ хүүхэд юм ойлгохгүй дэндүү балчир байгаа юм! Явцгаая, явцгаая!
Ли: Хачин юм, би уйлж байсан энэ охиныг хараад яагаад зүрхээр хатгуулав?
Эр: Ноён Ли, 6 жилийн өмнөх камерын бичлэгийг сэргээсэн.
Ли: Энийг одоохон шалгая.
-----------------------------------------------------------------------------
Ээж: Ли-ийн гэр бүл ийм хөлтэй байгаагүй удсан байна. Энд байгаа хүүхдүүд бүгдээрээ хөөрхөн юм, би баярлаж байна. Надад ийм хөөрхөн ач байдаг ч болоосой.
Эр: Хатагтай, энэ нөгөө Вэнь Ян, бид онцгой нөхцлөөр элсүүлж авсан тэр хүүхэд. Энэ түүний эх нь. Бас охин дүү нь.
А Ин: Хатагтай Ли сайхан сэтгэлтэй юм.
2: Сайхан сэтгэлт Ли эмээ.
Ээж: За, за. Ядуу байна гэдэг ядуу байхын нэр биш. Чи хүүхдүүдээ их сайн өсгөжээ. Энэ мөчөөс эхлэн Ли-ийн гэр бүл чиний сургалтын төлбөрийг төлөх болно.
А Ин: Нээрэн үү? Маш их баярлалаа, хатагтай Ли.
Ээж: Энэ хоёр ихэр үнэхээр эгдүүдтэй юм. Алим, эмээдээ хүрээд ир, би хоёуланг нь нэг сайн хараад авъя.
А Ин: Яваарай.
Ээж: Энэ хүүхэд чинь... Сю Чэний багатай яагаад ийм адилхан байдаг билээ?
Эм: Надад хэлэх юм байна! Энэ өөдгүй хог Ли-ийн гэр бүлийн өрөөнд сэмхэн орж тоглоомын приставкийг нь хулгайлсан байна! Бид хулгай хийснийг нотлоод өгөхөөр тэр Ли Хуад яаж орохыг нь харна!
Жаал: Би хулгай хийгээгүй!
А Ин: Хатагтай Ли. Миний хүү Янъян бүр багын маш дуулгавартай, хэрсүү хүүхэд. Тэр хулгай хийхгүй.
Ээж: Тэр нэг юм хулгайлсан гэж чи хэлэв үү? Ямар нотолгоо байна?
Бэр: Тэр цүнхэндээ хийж байхыг нь би саяхан харсан юм. Няцаашгүй нотолгоо! Хатагтай Ли, энэ хүүхний мэхэнд хууртах боломж өөртөө бүү өг! Энэ Вэнь Ин дөчин насандаа эцэггүй хүүхэд төрүүлсэн! Ямар новштой завхайрч явж эцэггүй хүүхэдтэй болсныг хэн мэдлээ? Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг байх аа? Ийм эхтэй хүүхэд яаж хүмүүжилтэй байх юм?
Эм: Тийм шүү. Эд нар шиг хүмүүс Ли Хуад яаж орж болдог юм? Энэ Ли Хуагийн нэр хүндийг гутаана!
Эм: Хулгай, худал хуурмаг, бид түүнийг нэг ангид оруулж болохгүй!
Эм: Энэ хүүхэд буруу замаар л орно. Муу хүүхэд бас байх юм.
Эм: Тэр өнөөдөр хулгай хийсэн бол маргааш хүн алах юм уу, галдан шатаана.
Бүгд: Түүнийг сурагч байх эрхийг нь хас.
Ээж: Бүгдээрээ тайвширцгаа. Ли Хуа-ийн дунд сургууль зөвхөн маш сайн ёс суртахуунтай, онц сурлагтай хүүхдүүдийг авдаг. Хэрэв энэ хүүхэд үнэхээр хулгай хийсэн бол Ли Хуа түүний сурагч байх эрхийг нь хасна. Гэрийн даамал аа, энэ хүү хоёрыг авч яваад сайтар шалгаж нягтал.
Жаал: Би явахгүй! Би юу ч хулгайлаагүй, худлаа яриагүй! Би яагаад явах ёстой гэж? Энэ чи л хулгайлж миний цүнхэнд хийсэн! Би юу ч хулгайлаагүй!
Эм: Муу могойн зулзага! Ам ангайх болгондоо худлаа хэлнэ! Ээж чинь чамд заасан уу?
Ээж: Гэрчүүд, нотлох баримт нь байна. Гэтэл чи үгүйсгэсээр байх уу? Вэнь Ин, чи хүүхдээ үнэхээр шийтгэх хэрэгтэй юм байна. Гэрийн даамал! Үйлчлэгчийн дууд, тэгээд эд нарыг бушуухан хөөж явуул!
Жаал: Би явахгүй!
Ээж: Жаал аа, хэрэв чи одоо явбал зөвхөн чиний сурагч байх эрх л хасагдана. Хэрэв зөрүүдлээд явахгүй байвал, болгоомжтой байгаарай, би чамайг Хайчэнь даяар сурч чадахгүй болгож чадна.
Жаал: Хатагтай Ли, та сайн мууг ялгахгүй байна. Таны удирддаг энэ сургууль чинь яавч сайн биш байх нь!
А Ин: Янъян!
Жаал: Надад ийм сургуульд байсан байгаагүй нь хамаагүй! Надад тэртээ тэргүй алдах юм байхгүй!
Жаал: Ли-ийн гэр бүлийг алдана гэдэг зөвхөн түншүүдэд л хохиролтой. Ээж, санаа зоволтгүй. Би том болоод компанийг сайн удирдахад танд заавал туслах болно.
Ээж: Мэдлээ.
Бэр: Хатагтай Ли чамайг яв гээд байхад түүнийг сонсдоггүй юм уу? Эд нарыг барьж аваад бушуухан хөөж явуул!
Ээж: Хүлээ. Энэ хүү надад яагаад үргэлж Сю Чэнийг санагдуулаад байна?
Охин: Ли эмээ, энэ эгч ёстой муухай хүн! Тэр бидэнд мөнгөний өртэй, буцааж өгөхийг хүсэхгүй байгаа, тэгээд л биднийг доромжлоод байгаа юм! Миний ээж сайн хүн, харин миний ах хэзээ ч видео тоглоом тоглодоггүй.
Эм: Энэ охин үнэн яриад байх шиг.
Эм: Энэ охин өрөвдмөөр уйлж байна, энэ хүүхэн үнэхээр бидэнд худлаа хэлсэн гэж үү?
Эм: Айл болгонд асуудал байдаг. Энэ үнэхээр хувийн өс хонзон байж мэднэ.
Бэр: Өөдгүй бяцхан охин, чи юундаа уйлсан юм? Ийм жаахан юм байж ийм өөдгүй зальтай, чиний чаддаг бүх юм зөвхөн өрөвдүүлэх гэж худлаа уйлна!
-----------------------------------------------------------------------------
Эр: Одоогоор хамгийн сайн гарсан дүрс нь энэ.
Ли: Цэвэрлэгч хүүхэн....Магадгүй тэр шөнө байсан эмэгтэй Чжао Чжаогийн ээж юм уу? Явцгаая.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Чжао Чжао. Чжао Чжао. Янъян, хурдхан очоод дүүгийнхээ... эмийг аваад ир.
Жаал: За.
А Ин: Чжао Чжао-ийн өвчин нь эхэлчихлээ. Цүнхэнд эм нь байгаа. Хоёулаа дараа нь ярилцаж болно. Эхлээд эмийг нь өгөөч дээ. Хурдхан надад өгөөдөх.
Эм: Өө, тийм үү?
А Ин: Хэрэв тэр эмээ хэрэглэхгүй бол амь нас нь аюулд орно. Үгүй ээ! Хатагтай Ли. Чжао Чжао багтраа өвчтэй. Танаас гуйя, охиныг минь авраач дээ. Хэрэв тэр эмээ хэрэглэхгүй бол үхнэ.
Ээж: Санаа зоволтгүй. Ли—ийн гэр бүлд зөндөө эмч нар бий. Би одоохон дуудахъя.
Эм: Хатагтай Ли, би түүний бэр нь. Энэ охин огт өвдөөгүй. Вэнь И зүгээр л жүжиглэж байгаа юм. Хүү нь Ли Хуагийн сургуульд орж чадаагүй болохоор өрөвдүүлэх гэж охиноо ашиглаж байгаа хэрэг.
А Ин: Хатагтай Ли, Чжао Чжао үхэж байна! Танаас гуйя, түүнийг авраач дээ! Танаас гуйж байна, хатагтай Ли!
Эм: Тэрийг аврах хэрэггүй! Тэр яг хануур хорхой шиг, нэг л танд наалдвал дахиж салахгүй гэж мэд! Энэ хүүхэн таны сайхан сэтгэлийг ашиглахыг битгий зөвшөөр!
Ээж: Хулгай хийж, худлаа ярих нэг хэрэг. Гэтэл одоо өвчтэй болж баашилж явахаас татгалзаж байдаг. Ли-ийн гэр бүлийг хуурах тийм амархан гэж бодсон уу? Хамгаалагч нар аа, эднийг хөөж гарга. Миний бяцхан охин. Чжао Чжао.
Жаал: Ээжээ, дүү амьсгалахгүй байна.
А Ин: Чи муу алуурчин! Хэрэв миний охинд юм тохиолдвол та нарыг зүгээр өнгөрүүлэхгүй гэж мэдээрэй!
Ээж: Чи бас л зөрүүдэлсэн хэвээрээ! Эднийг цагдаагийн хэсэгт аваачиж өг! Хатуухан шийтгэх хэрэгтэй!
А Ин: Чжаочжао, Чжаочжао, санаа зоволтгүй! Ээж нь энд байгаа! Ээж нь чамайг аврах арга заавал олно!
Ли: Энд юу болоод байна? Юу болоод байгаа юм? Миний зүрх өвдөөд эхлэх чинь.
А Ин: Ноён Ли, Чжао Чжао-ийн багтраа нь эхэлчихсэн! Тэр үхэх гээд байна! Гуйя, гуйя, тэрийг авраач дээ! Гуйж байна, охиныг минь авраач дээ!
Ли: Юу болсон юм?
Эм: Ноён Ли, түүний өрөвдмөөр царайд хууртах хэрэггүй! Энэ маш зальтай хүүхэн!
А Ин: Ли Цуйфан, хэрэв миний охинд юм тохиолдовол би чамайг хэзээ ч өршөөхгүй!
Ли: Яаралтай эмч дууд! Та нар бушуухан хөдлөөд өгөөч!
А Ин: Одоо зүгээр! Одоо зүгээр. Одоо зоволтгүй охин минь.
Лю: Аз болоход эмийг нь цагийг нь олж өглөө. Хэрэв жаахан оройтсон бол аймшигтай үр дагварт хүрэх байлаа. Хяналтын камерийн бичлэг энэ байна. Вэнь Ян өрөөнд ороогүй байна. Харин Ли Цуйфан энэ приставкийг нууцаар цүнхэнд нь хийсэн байна.
Эм: Хүүгийн цүнхэнд байсан түүний хийсэн ажил байж.
Эм: Тэр үнэхээр сайн жүжиглэж бид бүгдийг хуурсан байна.
Эм: Ийм өөдгүй муухай төрлийн хүнтэй тэд азгүй юм даа.
Лю: Тэд манай ерөнхий захиралд хамгийн эрхэм эмэгтэйг доромжилж зүрхэллээ. Тэд үнэхээр зоригтой юм гээч.
Ли: Ли Цуйфан, чи Ли-ийн гэр бүл дотор яаж үймээн хутгаж зүрхэлж байна? Ли-ийн гэр бүлийнхэн бүгдээрээ тэнэг гэж бодсон уу?
Эм: Хатагтай Ли. Ерөнхий захирал Ли, миний буруу, би дахиж тэгж зүрхлэхгүй. Намайг өршөөгөөч дээ.
Ли: Энийг би шийдэхгүй, хохирсон хүн нь Вэнь И, тэр шийднэ.
Эм: Чи муу солиот! Би чиний бэр чинь!
А Ин: Бэр ээ, чи бол алуурчин! Миний охиноор даажигнахыг би чамд зөвшөөрөхгүй! Миний охиноос уучлалт гуй! Чамаас болж миний охин үхэх шахсан! Би чамайг үхтэл чинь нүднэ! Миний охиноос уучлалт гуй! Чи яах гэж ингэж байгаа юм? Чи яагаад миний охиноос уучлалт гуйдаггүй юм бэ? Би чамайг үхтэл чинь балбаад өгье! Чамайг үхэхээс наагуур болгоод өгье!
Жаал: Чи өөдгүй хорон санаа, миний дүүгээс уучлалт гуйгаач!
Эм: Чи муу бяцхан харх! Хэн нэг нь энэ хоёр галзуу нохойг зайлуулаач! Миний буруу байсан, миний буруу! Энэ хангалттай юу?
Ли: Ли Цуйфаныг зайлуул. Хуучны аргаараа түүний учрыг ол. Зүгээр л амь голтой үлдээ.
Эм: Та нар яах гээд байна аа? Яах гээд байгаа юм? Вань Ин! Би чамайг зүгээр өнгөрүүлэхгүй дээ!
Ли: Тэр энэ он жилүүдэд ганцаараа хоёр хүүхэд өсгөж, яаж ийм хүний үнэргүй садантай байсан юм бол?
-----------------------------------------------------------------------------
Эмч: Өвчтөн одоо аюулгүй. Охинд хэдэн өдрийн амралт хэрэгтэй.
Ли: Чжао Чжаог Хайчэний хамгийн шилдэг эмнэлэгт хүргэ. Түүнийг бүрэн шинжилгээнд хамруулах би зохицуулна. Бүх зардлыг Ли-ийн гэр бүл төлнө.
Эр: Мэдлээ.
А Ин: Ноён Ли...
Ли: Ли-ийн гэр бүлд болсон явдалд би хариуцлага хүлээх ёстой. Чжао Чжаог сайжирсаны дараа тэр Янъянтай хамт Ли Хуагийн сургуульд суралцана, за юу?
А Ин: Нээрэн үү? Баярлалаа, ноён Ли. Ноён Ли-н бүгд л хүйтэн сэтгэлтэй гэж ярьцгаадаг. Гэтэл би түүнээс ийм сайхан сэтгэл хүлээж байсангүй.
Ли: Аан тийм. Чамаас асуух юм байна. Энэ хоёр хүүхэд минийх үү?
А Ин: Би... би...
Ли: Энэ бичлэг дээрх эмэгтэй чи юу?
А Ин: Энэ 6 жилийн өмнөх хяналтын камерын бичлэгүүд ээ? Ноён Ли тэр шөнийн эрэгтэй байжээ.
Ли: Миний асуултанд хариул. Энэ бичлэг дээрх эмэгтэй чи мөн үү? Энэ хүүхдүүд үнэхээр минийх үү?
А Ин: Баян гэр бүлүүд нийгмийн гарал үүслээ их үнэлдэг. Хэрэв би түүнээс нууцаар хүүхдүүдийг нь гаргасан гэдгийг тэр мэдвэл яасан ч хүлээж авахгүй, магадгүй Янъян, Чжао Чжао хоёрыг мөрөөд эхэлж мэднэ. Үгүй.
Ли: Чи итгэлтэй байна уу?
А Ин: Тэр өдөр намайг Ли-йн гэр бүлээс халсан юм. Компанид ийм орой болтол байж болохгүй учраас би их эрт явсан.
Ли: Магадгүй би эндүүрсэн юм уу? Чи урд нь компаниас халагдсан нь компанийн алдаатай шийдвэр байсан. Би нөхөн төлбөр болгож чамайг ложистикийн албанд хоёр дахин өндөр цалинтай ажилд эргүүлэн авч болно.
А Ин: Үгүй ээ, үгүй, үгүй. Хэрэггүй. Өдөр бүр ноён Ли-ийн хамар байна гэдэг.... гэнэт Янъян, Чжаочжао хоёр илчлэгдвэл яахав?
Ли: Сарын 50,000 юань, ажил нь амархан.
А Ин: Таны сайхан сэтгэлд талархаж байна, гэхдээ...
Ли: Сарын 80,000 юань.
А Ин: Учир нь мөнгөндөө биш.
Ли: Сарын 100,000 юань, 4 хоног ажиллаад, 4 хоног амрана.
А Ин: За тэгье. Би зөвшөөрч байна. Янъян, Чжао Чжао, уучлаарай ээжийгээ. Тэр маш их мөнгө амласан. Би та нарын коллежид сурах мөнгийг хангалттай цуглуулсаны дараа ээж нь Ли-ийн гэр бүлээс халагдах болно.
-----------------------------------------------------------------------------
Эр: Хатагтай, нөгөө охин одоо аюулгүй.
Ээж: Сайн байна. Хэрэв Ли-ийн гэрийн хүлээн авалтанд хэн нэгэн үхэж энэ тухай олонд ил болбол манай Ли овогт маш эвгүй байдалд орно.
Эр: Тиймээ. Гэхдээ хатагтай, залуу ноёнтон сүүлийн үед хоёр хүүхэдтэй энэ эхэд онцгойлон санаа тавиад байдаг болж.
Ээж: Энэ чинь ямар учиртай юм?
Эр: Танд Вэнь Ян залуу ноёнтны хүүхэд байх үетэй маш адилхан санагдаагүй юу? Харин Вэнь Ин урд нь Ли-ийн компанид цэвэрлэгчээр ажиллаж байсан. Хэрэв тэр бодлоггүй зүйл хийсэн бол яахав?
Ээж: Гэрийн даамал аа, чамайг ажлаа хий хөлс төлдөг болохоос хов жив тараа гэж төлдөггүй. Тэр Вэнь Ин надаас арай залуухан эмэгтэй, тэр гэнэт л миний бэр болох уу? Энэ тухай ил болбол Ли овогтын нэр хүнд ямар болох вэ?
Эр: Уучлаарай, хатагтай, болгоомжгүй хэлчихлээ.
Ээж: Дахиж ийм юм бүү ярь.
Эр: Мэдлээ.
Ээж: Одоо яв. Сю Чэн энэ он жилүүдэд эмэгтэйчдээс хол хөндий байсан. Эсвэл түүнд ямар нэг онцгой хүсэл байдаг юм уу? Хэрэв тэр үнэхээр хөгшин хүүхэн дагуулаад ирвэл надад ачтай болох боломж улам бага болохгүй гэж үү? Энэ хүүхэд ямар нэг ичгүүртэй юм хийхээс өмнө би хурдхан түүнд тохирох бүсгүйг олох хэрэгтэй.
Цянь: Ли эгч ээ.
Ээж: Цяньцянь, чи Ли Группын байранд хүрээд ирэх үү?
Жаал: Ээж хичээж ажилаарай. Янъян дүү бид хоёр өнөөдөр сургуульдаа маш сайхан байсан.
Охин: Чжаочжао би ахтай хамт таныг гэртээ хүлээж байя.
Эм: Вэнь Ин, чи яагаад инээсэн юм?
А Ин: Энэ миний хүүхдүүд.
Эм: Хөөх, ямар хөөрхөн юм бэ. Гэхдээ энэ нүд, хөмсөг нь манай Ли захиралынхтай их төстэй юм байна.
А Ин: Тэнэг юм ярихаа боль. Яаж тийм юм байх юм.
Эм: Чи яагаад сандраад байгаа юм бэ? Би ердөө л хүүг чинь магтаж байхад. Ли захирал жаахан түргэн зантай, тэгсэн ч гэсэн сайхан залуу. Би Ли ерөнхийлөгчөөс өөр тийм сайхан царайтай залуу ер хараагүй, чи юу гэмээр байна?
Эр: Захирал аа, хурал 5 минутын дараа эхлэнэ.
А Ин: Ли ерөнхийлөгч залуухан, ирээдүйтэй, чам шиг залуухан бүсгүйчүүд түүнд таалагдах нь гарцаагүй. Би хэдийн хөгширсөн, би мөнгө олж, хүүхдүүдээ өсгөх ёстой. Надад түүнийг харж байх ямар цаг зав байх биш.
Эр: Ли ерөнхийлөгч өө, өнөөдөр хурал болох уу?
Ли: Явцгаая.
Эм: Өөр нүдээр нэг хараад үзээч.
Цянь: Та хоёрт ажлын цагаар зүгээр байхыг хэн зөвшөөрсөн юм?
Эм: Энэ Юй Цяньцянь, компанийн ложистикийн албаны шинэ дарга. Ли хатагтай өөрөө нааш нь авчирсан гэж би сонссон. Тэр ерөнхийлөгч Лид хүүхэд байхаас дурласан гэсэн, бид түүний өөдөөс хамаагүй арсалдаж болохгүй.
Цянь: Би чамайг урд нь хараагүй юм байна.
А Ин: Юй дарга аа, сайн уу. Би шинэ цэвэрлэгч.
Цянь: Энэ хүний нөөцийн алба юу хийдэг байна аа? Тэд ийм хөгшин юм ажилд авч л байдаг. Ли-ийн гэр бүл компани эрхэлдэг болохоос хөгшчүүлийн асрамжийн газрыг биш. Энэ хөгшин нэг л танил байх чинь. Толгойгоо өргө. Яаж ийм байдаг байна аа? Зургаан жилийн өмнө би Ли-д мансууруулах бодис өгөх боломж гарсан ч энэ хөгшин надаас урьтаж амжсан. Ийм хугацаа өнгөрсний дараа тэр компанид дахиад иржээ. Тэр энд... Тэгэхээр чи Сю Чэнд төвөг удсан өнөөх Вэнь Ин байх нь. Өөрийнхөө юмнуудыг аваад эндээс яв. Чи халагдсан.
А Ин: Яагаад?
Цянь: Яагаад гэвэл чи ажлын цагаар сэлгүүцсэн, харин би чамайг барилаа.
А Ин: Одоо үдийн цайны цаг, би өнөөдөр бүх ажлаа дуусгасан. Өөрөө шалгаад үзэж болно. Ажлын дараа амарч болдогийг чи мэддэггүй юм уу?
Цянь: Энэ шалыг хоёр удаа угаах ёстойг чи мэддэггүй юм уу? Компани чамайг ажилуулах гэж ажилд авсан болохоос тоглуулах гэж биш.
А Ин: Би урд нь мөнгө олох гэж бүгдийг тэвчиж, үүнээс болж хоёр хүүхэд минь л зовсон. Янъян, Чжао Чжао хоёрыгоо бодоод урдынх шиг хүмүүс биднийг дээрэлхэхийг тэвчиж болохгүй. Юй дарга аа, та дөнгөж томилогдож ирчихээд эрх мэдлээ хэтрүүлж, дураараа ажилтнуудын халах гэж байна. Ли ерөнхийлөгч чамайг зэмлэнэ гэхээс айхгүй байна уу?
Цянь: Нэг муу цэвэрлэгч байж чи өөрийгөө хэн гэж бодоов? Намайг сүрдүүлэхийн тулд Сю Чэнийг ашиглаж зүрхлэнэ гэнэ ээ? Би өнөөдөр чамайг сургаж өгч, байранд чинь тавих хэрэгтэй бололтой. Юу нь муу гэж?
А Ин: Чи хүн зодох ямар эрхтэй юм?
Цянь: Хэн нэгнийг зодох юу нь муу байна? Над шиг залуухан хатагтай чамд хувийн арга хэмжээ авах нь нэр төрийн хэрэг. Би чамд хэлчихье, Сю Чэн зөвхөн миний хүүхэд байхын дурлалт залуу төдийгүй би хатагтай Ли-ийн ирээдүйн бэр, бас ерөнхийлөгч Ли-ийн ирээдүйн эзэгтэй нь. Ли группт би дээр дооргүй хэнийг ч халж чадна. Чи яаж хараад байгаа юм? Дургүй байна уу? Үр шимийг нь хүртэх болж дээ.
Ли: Юй Цяньцянь, чи миний хүмүүст гарах хүрэх зөвшөөрөл авсан юм уу?
Цянь: Сю Чэн тэр шөнө унтсан эмэгтэй нь энэ Вэнь Ин гэдгийг мэддэг болов уу?
Эр: Энэ эмэгтэй Ли овогтын уулзалтын үеэр хохирсон хүн. Ли ерөнхийлөгч зориуд компанид ажилд оруулсан юм. Чи санаа тавих ёстой байтал яаж гар хүрч зүрхэлж байна?
Цянь: Энэ зүгээр л тохиолдол. Тэр шөнө маш харанхуй, Сю Чэн мансууруулагчийн үйлчлэлд орчихсон байсан. Тэр хэнтэй унтсанаа санаж чадахгүй.
Цянь: Сю Чэн, энэ энэ хөгшин хүүхэн зүгээр зогсоод байсан. Би ердөө л түүнд сургамж өгсөн юм.
Ои: Шал маш цэвэрхэн, цэцэгүүд маш сайхан арчилгаатай, харин эд зүйлсийн ширээн дээр нямбайлан өрсөн байна. Хэрэв чи үүнийг юу ч хийгээгүй гэж үзэж байвал хараагаа шалгуулсан чинь дээр. Би чамд сүүлчийн боломж өгье, яагаад гэхээр танай манай гэр бүлүүд хуучны найзууд. Хэрэв чи цаашид ингэж ухаангүй аашлаад байвал ажилдаа ирэхгүй байж болно.
Цянь: Сю Чэнь...
Ли: Чамд хийх өөр ажил алга уу? Эндээс явж үз.
Эр: Оройтоогүй дээр эндээс яв. Яв, яв.
А Ин: Танд маш их баярлалаа, ерөнхийлөгч өө. Ли ерөнхийлөгч хүйтэн хөндий юм шиг атлаа хүний мөс сайтай юм. Ли ерөнхийлөгч өө... Ли ерөнхийлөгч өө... энэ чинь компани. Нэг ч тоос алга. Чи юу гэмээр байна? Чи сайхан цэвэрлэжээ. Сайн байна. Одоо чи зөвхөн миний өрөөний цэвэрлэгээг хариуцна. Компанид зөвхөн миний тушаалыг л биелүүлнэ. Чи миний өрөө хаана байдагийг мэдэх үү?
А Ин: Би мэднэ.
Ли: Одоо очоод цэвэрлэгээ хийгээрэй.
Эм: Ерөнхийлөгч Ли хачирхалтай биш гэж үү? Тэр энэ цэвэрлэгчид санаа тавьж, түүний төлөө Юй Цяньцяньд хүртэл хүйтэн хандаж байдаг.
Эм: Тиймээ, би Ли ерөнхийлөгчийг урд нь хэн нэгэнд санаа тавьж байхыг ер хараагүй. Эсвэл тэр ерөнхийлөгчийн нууц амраг нь юм уу?
Эм: За боль доо, та нар сайхан буудах юмаа. Энэ цэвэрлэгч Ли ерөнхийлөгчийн эх нь байхаар хөгшин ш дээ.
Эм: Миний бодлоор Ли ерөнхийлөгч Юй Цяньцяньд дургүй болохоор түүнийг эвгүй байдалд оруулах гэж зүгээр л тэгж хандсан байх.
Цянь: Ажил дээрээ уйдацгааж байна уу? Ажлынхаа байрандаа хурдхан эргээд очицгоо. Та нар намайг халаасай гэж хүсч байна уу? Вэнь Ин, муу зальтай хөгшин үнэг. Тэр тэр цаашид ч Сю Чэний өмнө шарвагнаад байвал чамд эрт орой нэг муу юм тохиолдоно. Би түүнийг хөөх боломжийг хайх ёстой.
-----------------------------------------------------------------------------
Эр: Тэр шөнө чамтай унтсан эмэгтэй Вэнь Ин гэж хүмүүс сэжиглээд байна. Тэр мэдээж улайран үгүйсгэж байгаа, тийм биз? Тэр 40 гарсан, 2 хүүхэдтэй. Байж боломжгүй юм.
Ли: Зургаан жилийн өмнөх тэр шөнийг, Вэнь Интэй холбоотой бүхнийг мөрдөн шалга гэж би чамд хэлсэн, үргэлжлүүлэн шалга. Тэр компаниас хэдийн үед явсан байхав? Нэг бүрчлэн шалга.
Эр: Мэдлээ. Би яг одооноос шалгаж эхлэе.
Ли: Хэдийгээр Вэнь Ин бүгдийг үгүйсгэж байгаа ч би түүнийг хоёр хүүхэдтэй нь харах бүрт тэдэнтэй холбоотой хүчтэй мэдрэмж төрдөг. Бид үнэн учрыг нь олох ёстой.
А Ин: Ли ерөнхийлөгч өө. Ли ерөнхийлөгч өө. Та Чжао Чжаог аварсан, бас компанид ажилд оруулж өгсөн. Энэ миний гэртээ хийсэн хатаасан Манго, энэ талархаж өгч байгаа бэлэг.
Эм: Энэ авгай олны нүдэн дээр Ли ерөнхийлөгчид бараг бялдуучилж байна. Ямар даварсан юм!
Эм: Энэ цэвэрлэгч хөгшин ч гэлээ муугүй харагддаг. Тэр ерөнхийлөгч Ли-д тал засах гэж цагаандаа гарахгүй байлгүй.
Эм: Тэр яг ногоон өнгөөр будсан өргөс хэмх шиг ичгүүргүй авгай.
Эм: Ли ерөнхийлөгчийн царайны байдлыг хар даа, өөрчлөгдөөд хилэнтэй болчихож.
Эм: Захиралд хамгийн ойр дөхсөн нэг эмэгтэйг хэдийн Хайчэнээс хөөчихсөн ш дээ.
Эм: Хүлээ, түүнийг яаж хөөж явуулахыг та нар харна.
А Ин: Уучлаарай, Ли ерөнхийлөгч өө. Би сайтар бодсонгүй.
Ли: Чи надад энийг өгөх хэрэггүй байсан юм.
Цянь: Би хүндэтгэлгүй хандахыг хүсээгүй. Чи Сю Чэнд зөвхөн ядуусын иддэг энэ хямдхан хуурай бүтээгдэхүүнийг өгч бас зүрхлэж байдаг. Тэгээд тэр нь манга шүү! Сю Чэн мангоны харшилтайг компани даяар мэднэ. Чи юу сэдсэн юм?
А Ин: Би таныг мангоны харшилтай гэж үнэхээр мэдээгүй. Уучлаарай, Ли ерөнхийлөгч өө.
Цянь: Чи дөнгөж компанид орчихоод түүнтэй ойртох гэж оролдож байдаг. Би чиний юу сэдсэнийг мэдэхгүй гэж битгий бодоорой.
А Ин: Би тийм биш.
Цянь: Бусдын эсрэг хор найруулахаас өмнө эхлээд өөрийгөө сайн бод. Вэнь Ин, чи Сю Чэнд энэ хямдхан хатаасан жимсийг өгч зүрхлэнэ гэнэ ээ? Ли-ийн гэр бүл бүх жимсээ гадаадаас онгоцоор авчруулдагийг чи мэдэх үү? Төрөл бүр нь чиний төсөөлж ч чадахгүй үнэтэй. Чи ойлгож байна уу? Жимс яг эмэгтэй хүн шиг шинэхэн, зөөлөн байхдаа сайхан байдаг. Харин энэ хуучин, хатаж үрчийсэн юм чинь... Вэнь Ин чи өөрөө. Энэ хэн нэгэнд таалагдана гэж чи үнэхээр бодсон уу?
А Ин: Уучлаарай, Ли ерөнхийлөгч өө, би сайн бодолцсонгүй.
Цянь: Сю Чэн, ийм хорон санаатай ажилтаныг халах хэрэгтэй. Олон ажилтнууд таныг ажиглаж байгаа. Сю Чэн, хэрэв чи түүнийг үлдээвэл энэ компани тэгвэл...
Ли: Дуугай бол! Би хараахан тэвчээрээ бараагүй байна, эндээс зайлж үз.
Цянь: Чи сая сонссон уу? Сю Чэн чамайг юмаа аваад эндээ явж гэж байна.
Ли: Би чамайг хэлж байна.
Цянь: Юу?
Ли: Чи маргаашнаас эхлэн компанид ажилдаа ирэхгүй байж болно.
Цянь: Сю Чэн, хатагтай Ли намайг энэ компанийн ажилд оруулсан. Чи түүнийг санааг мэдэхгшй байна гэж үү? Чи энэ эмэгтэйгээс болж хатагтай Ли-ийн эсрэг явна гэж үү?
Ли: Чи яах гэж миний хэрэгт хутаглдаад байгаа юм, Юй Цяньцянь?
Цянь: Вэнь Ин, чи хүлээж бай. Би үүнийг яасан ч зүгээр орхихгүй.
Эм: Ли ерөнхийлөгч энэ цэвэрлэгчээс болоод Юй Цяньцянь-ийг халчихлаа.
Эм: Тэр эгчмэд ч гэлээ гайгүй сэтгэл татмаар эмэгтэй.
Эм: Үнэхээр Ли ерөнхийлөгч энэ хоёр харилцаатай юм болов уу?
Эм: Тийм байх. Энэ мөчөөс эхлэн бид түүнд сайнаар хандах хэрэгтэй.
Ли: Надад нэгийг өгчих.
А Ин: Ю...юу? Ли ерөнхийлөгч өө. Энэ надад талархаж зориулсан бэлэг биз дээ, тийм үү? Амттай юм гээч.
Эм: Ли ерөнхийлөгч мангоны харшилтай гээгүй билүү? Тэр яагаад түүний өгсөн хатаасан маног идэж байгаа юм?
Эм: Зүгээр л сорьж үзэж байгаа юм уу?
А Ин: Ли ерөнхийлөгч өө, та мангоны харшилтай биз дээ? Наадахаа боль.
Ли: Зүгээр л эм уучихна, чамайг дахиж хэн ч дээрэлхэхгүй.
А Ин: Тэр яагаад надад ийм сайнаар хандана вэ?
-----------------------------------------------------------------------------
Цянь: Ли эгч ээ. Сю Чэн намайг нэг хөгшин авгайгаас болж халчихсан.
Ээж: Өө, бурхан минь, тэр хүүхэд үргэлж зөрүүдэлж байх юмаа. Би түүний бодлыг ер хянаж чадахгүй юм. Чамайг компанид ажилд оруулсан миний чадлын хэмжээ. Бусад нь чиний хүчин чармайлтаас шалтгаална. Хэрэв чи түүнийг талдаа татаж чадахгүй бол би юу ч хийж чадахгүй.
Цянь: Ли эгч ээ, би....
Ээж: Сю Чэн намайг халсан бол дахиж компанид очих хэрэггүй. Үгүй бол тэр чамайг харх бүртээ улам уурлана.
Цянь: Ли эгч ээ. Ли эгч ээ. Вэнь Ин, чөтгөр ав гэж, хэрэв би чамайг гурав хоногт Хайченээс хөөж явуулахгүй бол би Юй овогтын гишүүн байхаа болино!
-----------------------------------------------------------------------------
Эм: Эцэг эхчүүд ээ, та нар одоо хүүхдүүдээ чөлөөт цагаар нь дагуулж явж болно.
Эр: Эцэг эхчүүд ээ, багшийг дагаад тийшээ явцгаана уу.
Жаал: Ээжээ, би 1-р байр эзэлмээр байна.
Ээж: Тийшээ явцгаая.
Жаал: Явцгаая ээжээ, хамт явцгаая.
Эр: За, яваарай.
Эм: Янъян, Чжаочжао, аав ээж чинь хаана байна?
Янь: Багшаа манай ээж маш завгүй, ажил ихтэй байдаг. Тэр удахгүй ирэх байх.
Эм: Тэгвэл би та нартай хамт хүлээе.
А Ин: Янъян.
Янь: Ээж. Уучлаарай, ээж нь оройтчихлоо.
Эм: Нэгэнт та ирсэн болохоор явж арга хэмжээнд оролцоцгооё.
А Ин: Баярлалаа, багш аа.
Цянь: Өөрөө Вэнь Ин мөн биз?
А Ин: Хатагтай Юй. Чи энд юу хийж яваа юм?
Цянь: Юй овогт Ли Хуа сургуулийн зөвлөлийн гишүүдийн нэг нь. Би энд сургуулийн арга хэмжээг шалгахаар ирсэн. Энэ асуудал уу? Чи бас, чиний энэ хүүхдүүд ямар ч мэдэгдэхүүн алга.
А Ин: Хатагтай Юй, эд нар бүгдээрээ энэ сургуулийн сурагчид, мэдээж тэд сургуулийн арга хэмжээнд оролцох эрхтэй.
Цянь: Ли Хуагийн дунд сургуульд дээд давхаргын авъястай хүүхдүүд суралцдаг. Харин чи жирийн нэг цэвэрлэгч, таарсан нэг эрээс бутач хүүхдүүдтэй байж ийм сургуульд сурах эрхтэй юу? Захирал аа дууд, би хоёр ялзарсан алимнууд Ли Хуаг бузарлахаас нь өмнө эднийг сургуулиас хасаж, журам тогтоох болно.
-----------------------------------------------------------------------------
Эр: Ли ерөнхийлөгч өө, тэр шөнө байсан эмэгтэй Вэнь Ин байсан бололтойг би олж тогтоолоо. Би хяналтын камерыг дахин шалгахад бүх ажилчид явсаны дараа ганцхан Вэнь 00-өрөө цэвэрлэж үлдсэн байна. Гэхдээ тэр хэзээ явсныг нь бид тогтоож чадсангүй.
Ли: Тэр ажлын дараа компанид ганцаараа үлдэж цэвэрлэгээ хийж байсан юм уу?
Эр: Цэвэрлэгээний албаны дарга тушаасан гэсэн. Тэр татгалзаж чадаагүй бололтой.
Ли: Тэр цэвэрлэгээний албаны дарыг над руу явуул. Тэр шөнө Вэнь Ин яг хэдэн цагт явсныг мэдмээр байна.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Хатагтай Юй, хүн бүхэн хувь заяагаа өөрчлөх эрхтэй. Цэвэрлэгч нарын хүүхдүүд яагаад сайн сургуульд сурч болдоггүй юм?
Эр: Та энд сургуулийн шалгалтаар иржээ?
Цянь: Линхуагийн дунд сургууль Ли хатагтайн хамгийн хүндэтэй төсөл. Хэрэв та түүнийг сайн удирдаж чадахгүй бол бүр удирдахгүй байсан нь дээр.
Эр: Юу гэсэн үг вэ?
Цянь: Хэрэв та сайн удирддаг бол хамгийн доод гаралтай хүмүүс яаж Ли Хуагийн сургуульд ордог юм?
Эр: Хатагтай Юй, хэрэв та тэднийг шаардлагад нийцэхгүй гэж үзэж байвал.... тэгвэл тэд энд сурах эрхгүй. Би эднийг даруйхан явуулъя. Харуул.
А Ин: Энэ эрх мэдлээ ашигласан хэрэг. Бид хууль ёсоор орсон, ямар ч муу юм хийгээгүй. Яагаад биднийг хасна гэж?
Цянь: Вэнь Ин, чи өөрийнхөө 40 жилийг дэмий үрж дээ, тийм үү? Та нар Ли Хуад хууль ёсоор орсон ороогүй надад хамаагүй. Би одоохондоо хэн нэгнийг хасмаар санагдвал би үүнийг хийж чадна. Баян чинээлэг, нөлөө бүхий хэн ч бай, өөрийнхөө хүссэн бүхнийг хийж чаддаг юм.
Жаал: Өнгөрсөн удаа би тэвчээр алдаж дүүгийнхээ өвчнийг сэдрээж, ээж бас хохирсон. Би ухаалаг байх хэрэгтэй. Ээж ээ, явцгаая. Би өөр сургуульд явсан ч болно.
Охин: Чжаочжао би ч гэсэн өөр сургуульд явж болно. Ээжтэйгээ хамт байвал ямар ч сургууль хамаагүй.
А Ин: Янъян, Чжаочжао, ээж чинь ямар ч нэмэр алга, та нарыг сайхан амьдралаар ч хангаж чадахгүй. Гэхдээ би та нарынхаа гэрэлт ирээдүйн төлөө тэмцэх болно. Юй хатагтай, би энэ хоёр хүүхдийг Ли Хуад үлдээхийн тулд чи биднээс юу хүсч байна?
Цянь: Би тийм ч сэтгэлгүй хүн биш. Би тэнд задгай талбай зай харж байна. Түр хүлээчих. Тэнд удахгүй дээс эргүүлэх тэмцээн болно. Хэрэв чи эцсээ хүртэл тэсэж, бусад эцэг эхчүүдээс дээр гарч чадвал энэ хоёр хүүхдийг чинь үлдэхийг зөвшөөрөе. Чи бүх тэмцээнийг тэсэж гарч чадах үгүйг чинь харъя.
Жаал: Ээжээ, та явах хэрэггүй. Хэтэрхий халуун байна. Та халуунд цохиулна.
Охин: Чжаочжао энд үлдэхгүй. Ээжээ зөвшөөрөх хэрэггүй. Хэтэрхий халуун байна.
А Ин: Янъян, Чжаочжао, тэгэхээр... би тэднийг эндээс гаргаж болохгүй. Чжао Чжао, чи ч гэсэн сайн байгаарай. Ээж нь чадна. Эндээ үлдээд ээжийгээ хүлээж бай. Ээж нь удахгүй ирнэ.
-----------------------------------------------------------------------------
Цянь: Вэнь Ин, би чиний усанд зүрхний хэмнэл алдуулагч хийсэн. Хэрэв чи хэтэрхий эрчимтэй байх юм бол удахгүй үхнэ. Чи тамд очих болно.
Эр: Тэмцээн эхлэхэд 2 минут үлдлээ.
Эм: Юу болоод байна аа?
Эм: Оролцож байгаа эцэг эхчүүдийн дунд яагаад ийм хөгшин эмэгтэй байдаг юм?
Эр: Хэний хүүхдийнх вэ? Эмээгээ дээс эргүүлэх тэмцээнд оролцуулна гэнэ ээ?
Эм: Юуны чинь эмээ? Энэ хүүхдийн ээж нь гэж би сонссон. Тэр юу бодсоныг би мэдэхгүй. Тэр 40 гарчихаад дахиад хүүхэд гаргахыг хүсдэг гэнэ лээ.
Эм: Хүүхэд нь том болохоор энэ хөгшин эмгэн болно биз дээ? Энэ хүүхэн ингэхэд юу бодож байдаг юм бол? Өөрийнхөө хүүхдийг огт боддоггүй байх нь.
Эр: Удахгүй тэмцээн эхлэнэ. Эцэг эхчүүд ээ, бэлдээрэй. 3, 2, 1, эхэл.
-----------------------------------------------------------------------------
Эр: Захирал аа.
Сун: Захирал аа, би танд ямар хэрэгтэйсэн бол?
Ли: 6 жилийн өмнө Вэнь Ин ажлаасаа халагдсан. Тэр шөнө та түүгээр компанийн 00-уудыг угаалгасан байна.
Эр: Их хугацаа өнгөрсөн шүү дээ, ноён Ли. Та яагаад энэ тухай гэнэт асуудаг билээ?
Ли: Сун менежер ээ. Та үнэнийг хэлсэн нь дээр. Хэрэв та ямар нэг юм нуух гэж оролдвол, юу ч хэлэхгүй бол....
Сун: Үгүй ээ, үгүй, үгүй, би юу ч нууж хаахгүй. Тэр шөнө би Вэнь Иныг үлдээд бүх 00-уудыг угаа гэж үүрэгдсэн. Өглөө намайг ирэхэд тэр үүргийн дагуу бүгдийг нь угаасан байсан.
Ли: Хугацааг нь тооцож үзье. Тэр өглөө болтол угаасан байх ёстой, гэвч тэр эрт явсан гэж худлаа хэлсэн. Тэр яах гэж худлаа хэлэв?
Сун: Захирал аа, би түүнээс жаахан ажиллачих л гэж гуйсан, гэвч Вэнь Ин тийм ч сайн хүн биш байх. Ялангуяа тэр бусдын юмыг авах дуртай. Тэр явахдаа манай компанийн жорлонгийн суултуур угаадаг сойзыг хулгайлсан байна лээ.
Эр: Суултуур угаадаг сойз? Танд хаанаас энэ жорлонгийн сойз байдаг байна? Би ирээд тэрийг таны хаалганы дэргэдээс олсон.
Ли: Тэр шөнө байсан эмэгтэй үнэхээр Вэнь Ин болж таарах нь ээ? Би судалж үзсэн, Вэнь Ин сүүлийн жилүүдэд нөхөрт гараагүй, өөр эрчүүд ч түүнд байгаагүй. Вэнь Ян, Вэнь Чжао хоёр яг 5 настай, тэгэхээр тэд яалт ч үгүй миний хүүхдүүд бололтой.
Эр: Нөгөө юу... ноён Ли, та хүүхэдтэй байх нь. Тэгээд ихэр! Настан ач нараа маш удаан хүлээсэн. Хэрэв ихэрүүд гэдгийг нь мэдвэл магнай хагартал баярлана даа.
Ли: Чиний зөв. Ээжид энэ тухай хэл. Ингэхэд, Вэнь Ин хүүхдүүдтэй хамт юу хийж байгаа вэ?
Эр: Өнөөдөр Ли Хуагийн сургуульд эцэг эх, хүүхдүүдийн өдөрлөг болж байгаа. Тэд арга хэмжээнд оролцох ёстой.
Ли: Сайн байна. Явцгаая.
-----------------------------------------------------------------------------
2: Ээж ээ, алив ээ! Дахиад! Дахиад!
Эр: Ердөө 3 минут өнгөрсөн байна. Эцэг эхчүүд идэвхтэй байгаарай.
А Ин: Хачин юм, би үсрээд нэг их удаагүй, гэтэл үргэлжлүүлж чаддаггүй. Зүрх маш хурдан цохилж байна. Миний тэсвэр тэвчээр муу биш.
Эм: Харав уу? Хэтэрхий хөгшдинө гэж би хэлсэн дээ.
Эр: Тэр яаж бусдыгаа гүйцэхэв дээ.
Эм: Тэр эцэггүй хүүхэд төрүүлсэн гэж би сонссон. Түүний хүүхэд.... Үнэхээр өрөвдмөөр гэдэг нь.
Эм: Түүнд цаг бага үлдсэнээр барахгүй бас эцэг эх, хүүхдийн өдөрлөгөөр түмний шившиг болж байдаг.
Эм: Тиймээ.
А Ин: Янъян, Чжаочжао ээж нь бууж өгөхгүй! Ээж нь ялах л болно.
Жаал: Ээж ээ, би дахиад сургуульд явахгүй.
Охин: Би ч гэсэн дахиж сургуульд явахгүй. Надад ээж минь хэрэгтэй.
Эр: Хэдийн 10 минут өнгөрсөн байна. Эцэг эхчүүдээ, тэсээрэй.
А Ин: Юу болчихов оо? Миний зүрх яагаад ингэж өвдөөд байна?
2: Ээжээ!
Жаал: Ээжээ, та яачихав аа?
Охин: Ээжээ яасан бэ?
Эр: Мэдлээ. Ли ерөнхийлөгч өө, хүүхдийн эх Вэнь Лид асуудал гарсан гэнэ. Хатагтай Юйгээс болсон бололтой.
Ли: Юу? Тийшээ аль болох хурдан яв. Юй Цяньцянь, хэрэв тэдэнд ямар нэг юм тохиолдвол би чамайг үхэлдээ харамсахад хүргэнэ.
Жаал: Ээжээ, та яачихав аа? Ээжээ сэргээч дээ.
Охин: Ээж ээ, ээж.
Цянь: Вэнь Ин, надаас Сю Чэнийг хулгайлах гэж оролдвол ийм болдог юм. Чи амар тайван дахиж төрж болно.
Эр: Эцэг эх, хүүхдүүдийн өдөрлөгөөр ийм юм болсон нь мэдэгдвэл Ли Хуа өнгөрнө. Хурдан түргэн дууд.
Эм: Мэдлээ.
Цянь: Чи цагаасаа эрт халагдмаар байна уу?
Эр: Хатагтай Юй, ингэж болохгүй шүү дээ.
Цянь: Миний ээж, хатагтай Ли хоёр сайн найзууд. Тэр намайг хүүхэд байхаас надад яг охин нь юм шиг ханддаг байсан. Намайг доромжилно гэдэг хатагтай Лиг доромжлсонтой адил. Захирал аа, та эргэцүүлж бодож үзсэн үү?
Эр: Яах ч араггүй юм даа.
Эр: Би эмч байна. Би үзээдхье. Энэ гэнэтийн зүрхний шигдээс бололтой. Хэрэв бид хурдхан арга хэмжээ авахгүй бол дэндүү оройтно.
Охин: Ах аа, миний ээж сайн хүн. Түүнийг авраач дээ. Ээжийг минь авраач. Ах аа...
Эм: Энэ хүүхдүүд.... үнэхээр өрөвдмөөр юмаа.
Эр: Тэд ийм өрөвдмөөр төрчихөөд дээр нь төрсөн эх нь өөд болчихлоо. Одоо энэ хоёр хүүхэд асрамжийн газарт очих байх даа.
Жаал: Ээжээ. Ээж минь энэ хүнээс болж үхсэн. Би ээжийнхээ өшөөг авах болно. Чи бол алуурчин. Би ээжийнхээ өшөөг авахын тулд чамайг алах болно.
Охин: Ах аа.
Цянь: Чи муу бяцхан солиот, чи нохой юм уу?
Ли: Янъян, Янъян? Янъян.
Цянь: Сю Чэн, чи яагаад энд байдаг юм?
Эр: Ерөнхийлөгч яагаад энд ирдэг билээ?
Охин: Ааваа, ээжийг авраач дээ. Аав аа!
Цянь: Бяцхан өлөгчин минь, чи хэнийг аав гэсэн бэ? Энэ Сю Чэн та нар шиг гуйлагчингуудын аав байж таарах уу?
Ли: Гар аа тат! Энэ хүүхдийг эмнэлэгт аваач! Энэ Юй Цяньцянь-ийг аваад яв! Хэрэв Вэнь Ин, хүүхдэд нь муу юи тохиолдвол тэр амиараа төлөх болно!
Цянь: Сю Чэн! Сю Чэн, надад тайлбарлахыг зөвшөөрөөч! Намайг тавь! Би хатагтай Ли-ийн ирээдүйн бэр нь! Чи надтай ингэж харьцаж болохгүй! Сю Чэн, намайг тавиач! Уучлаарай, уучлаарай, уучил, би хоцорчихлоо.
А Ин: Ноён Ли, би үхэхээс өмнө хий юм харж байна.
Эр: Тэд ямар холбоотой юм бол?
Эм: Ийм их насны зөрүүтэй.
Ли: Өнөөдөр энд байгаа сургуулийн бүх удирдлагууд халагдсан. Тэдний нэрсийг хар жагсаалтанд оруул. Тэднийг Ли группын нэг ч компани дахиж ажилд авахгүй!
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------
Охин: Аав аа, ах ээж хоёр зүгээр болно биз дээ?
Ли: Аав энд байгаа цагт ямар ч асуудалгүй.
Охин: Аав үнэнээ хэллээ! Та үнэхээр ах бид хоёрын аав мөн үү?
Ли: Аав нь урд нь.... Уучлаарай, ээж ах хоёр нь эдгэрэхээр аав нь чамайг гэртээ аваачиж бүгдийг залруулах болно.
Эмч: Өвчтөн одоо аюулгүй, гэхдээ хэдэн өдөр ажиглалтанд байж эмнэлэгт байх ёстой. Эх хүүхэд хоёрт санаа зоволтгүй. Ли ерөнхийлөгч өө, та санаа зоволтгүй.
Ли: Баярлалаа.
Цянь: Сю Чэнийг энэ хөгшин юугаараа тэгтлээ татдаг байна? Тэр бүр хоёр хүүхэдтэй байхад хүртэл татгалзахгүй байна. Үгүй ээ, би энэ тухай Ли эгчид хэлэх ёстой. Тэр ачтай болохыг маш их хүсдэг. Хэрэв түүний хүү Ли группын ерөнхийлөгч сайн дураар бусдын хүүхдүүдийг өсгөж байгааг мэдвэл Ли эгч Вэнь Иныг яавч зүгээр өнгөрөөхгүй.
-----------------------------------------------------------------------------
Ээж: Бид тийшээ очоогүй л байна уу? Наад хаазаа гишгээд өгөөч. Чи яагаад ингэж удаан яваад байна? Ингэж явбал өнөөдөртөө ч очихгүй юм байна.
Эр: Хатагтай, таны яарч байгааг ойлгож байна, гэхдээ тэгж яарах хэрэггүй. Залуу ноёнтон, залуу хатагтай хоёр хаачих ч үгүй. Тэгээд ч бид гаражаас дөнгөж гарч байна.
Ээж: Тэр надад хамаагүй. Би ашгүй нэг ач хүү, ач охинтой боллоо. Би тэднийгээ одоо л хармаар байна.
2: Ли эмээ.
Ээж: Тэр өдөр би яг тийм хүмүүжилтэй, ухаантай ихрүүдтэй болох юмсан гэж бодож билээ. Ай даа, миний мөрөөдөл биелнэ гэж би хэзээ ч бодсонгүй. Энэ жинхэнэ тэнгэрийн ивээл! Ли овогтод аз жаргал ирлээ, удахгүй бүх юм сайхан болно.
-----------------------------------------------------------------------------
Цянь: Новш гэж! Ли эгч яагаад утсаа авахгүй байна?
Ээж: Миний үнэт эрдэнэс ач нар минь яагаад эмнэлэгт байдаг юм?
Эр: Хатагтай, тэр палат бололтой.
Ээж: Ай? Цяньцянь, чи энд юу хийж байгаа юм?
Цянь: Ли эгч ээ. Би гайхчихлаа. Вэнь Ин, түүний хүүхдийн гэмтэл яагаад түүнийг ингэтэл түгшээж, өөрөө эмнэлэгт ирсэн юм бол? Ли эгч ээ, та үнэхээр нэг юм хийх хэрэгтэй. Сю Чэн тэр хөгшин Вэнь Ин-д ховсдуулж, бүр олны өмнө намайг ална гэж заналхийлсэн. Хэрэв энэ мэдэгдвэл Сю Чэний нэр хүнд яах болж байна?
Ээж: Вэнь Ин үнэхээр Ли овогтын гэр бүлийн гишүүнийг төрүүлсэн гэхээр их зан гаргаж болно гэж бодсон гэж үү? Би эхэндээ хоёр хүүхдийг бодож түүнд сайнаар хандъя гэж бодсон, тэгсэн одоо тэр эмэгтэйд хамт амьдрахыг нь зөвшөөрч болохгүй нь. Санаа зоволтгүй, чиний ээж бид хоёр сайн найзууд. Би чамайг заавал хамгаална.
Цянь: Баярлалаа, Ли эгч ээ. Сю Чэнд ухаангүй аашлах боломж өгсөн. Чи ямар нэг шударга бус аргаар Сю Ченийг өөрийн болгож чадна гэж бодсон уу? Битгий мөрөөд. Ли эгч хэзээ ч чиний талд орохгүй.
Ээж: Түргэн явцгаач, хүүхдэд юу тохиолдсоныг харъя.
Эр: За.
Ээж: Тэр яаж ингэж гэмтсэн юм бэ?
Цянь: Ли эгч ээ, энэ бүхэнд энэ хөгшин авгай л буруутай. Тэр ийм хөгшин байж өөрийгөө хэтрүүлж үнэлсэн юм. Тэр сургуулийн дээс эргүүлэх тэмцээнд орно гэж зүтгээд. Тэгээд тэр халуунд сульдаад ухаан алдчихсан. Бүх юманд тэр л буруутай. Бас энэ нэг юм нь олигтой ч зогсож чадахгүй уначихсан. Би зүгээр л сургуулийг шалгаж явсан юм. Энэ надтай ямар ч хамаагүй. Харин Вэнь Ин намайг чадсан. Намайн Сю Чэний өмнө буруутан болгон харагдуулж, Сю Чэн намайг бүх юманд буруутгасан юм.
Ээж: Янъян унаад бэртсэн байна. Энэ хэр ноцтой вэ?
Ли: Эмч ноцтой юм байхгүй гэсэн.
Ээж: Харин Чжаочжао-ийн хувьд? Чжаочжао зүгээр биз дээ?
Охин: Эмээ, Чжаочжао би зүгээр.
Ээж: Тэд бүгдээрээ гайгүй байгаа нь сайн хэрэг.
Цянь: Ли эгч яагаад энэ хоёр хүүхдэд санаа тавиад байна? Та ач нарын мөрөөдөл болсон, гэхдээ эднийг харахгүй байна гэж үү? Ли эгч ээ, та энэ гурван гэмгүй царайлсан юмнуудад хууртах хэрэггүй. Вэнь Ин хөгшин зальт үнэг, өөдгүй хорон санаат хүүхэн. Түүнтэй унтсан эр, энэ хоёр хүүхдийн нь эцэг нь гэж өчүүхэн амьтан байж таарна.
Ээж: Амаа тат! Чамд хүмүүжил алга! Урд нь ямар байсан билээ? Би Юй Цяньцянь-ийг ийм муухай сэтгэлтэй гэж хэзээ ч бодож байсангүй! Өө, миний ач, үнэхээр сайн хүү. Түүнийг ийм байдалтай харах хэцүү байна.
Цянь: Эмээ? Би буруу сонсов уу? Энэ хоёр хүүхэд Сю Чэнийх гэж үү?
Ээж: Хүүхдийг ийм болгодог Вэнь Ин чи муу эх байна! Түүнийг ухаан орохоор нь мөнгө өгөөд эндээс явуул!
Охин: Ээжийг минь битгий явуулаач.
Ли: Хүүхдийн гэмтэл Вэнь Интэй ямар ч холбоогүй. Чи саяхан ямар юм хийсэн билээ? Миний ээжид тодорхой хэлж өг. Хэрэв ядаж ганцхан худлаа хэлбэл энэ юунд хүргэхийг чи мэднэ.
Ээж: Сю Чэн, чи энэ Вэнь Ины юунд татагддаг байна? Чи яагаад түүнтэй нийлж энэ охиныг дээрэлхээд байгаа юм? Сю Чэн, чи ийм насны эмэгтэйг эгч ээ гэж дуудах ёстой.
Ли: Ээж, таны ач Юй Цяньцянь-аас болж унасан, гэтэл түүнийг хамгаалсаар байх юм.
Ээж: Юу гэсэн үг вэ?
Ли: Вэнь Ин комд орсон учир нь Юй Цяньцянь түүний усыг хордуулсан, мөн л тэр Янъяныг түлхсэнээс болж тэр унаж бэртсэн.
Ээж: Сю Чэний хэлсэн үнэн үү?
Цянь: Ли эгч ээ, та надад итгэх ёстой. Тэр би биш.
Ли: Намайг хатагтай Юй өөрт нь шударга бус хандсан гэж бодсон бол чи зүгээр л цагдаа дуудаж яагаад болохгүй гэж? Санаатай аллага үйлдэхээр завдсаныг чинь юу гэж үзэх вэ? Надад чамд тайлбарлах юм алга.
Цянь: Үгүй ээ, үгүй, үгүй. Та намайг бүр хүүхэд байхаас минь ямах хүн гэдгийг мэднэ. Энэ үнэхээр би биш.
Ээж: Би чамд итгэж байна, Цяньцянь. Хэрэв тэр хийгээгүй гэж байгаа бол тэр биш байж таарна. Гэрийн даамал аа, цагдаа руу залга, тэд нарийвчилсан шалгалт хийж, миний хүү хэтрүүлэн шударга бусаар буруутгасан үгүйг олж тогтоог.
Эр: Ойлголоо, би одоохон холбогдоё.
Цянь: Арай ч дээ.
Ли: Битгий яваарай.
Цянь: Энэ чи байсан. Чи яагаад сандраад байна аа? Одоо би яавал таарах вэ? Энэ Вэнь Ин өлөгчинд яаж ингэж аз таардаг байна? Зургаан жилийн өмнө тэр Сю Чэнтэй ганцхан удаа унтаад л жирэмсэлсэн. Ли эгч ээ, би Сю Чэнд үнэхээр маш их хайртай. Вэнь Ин хүүгийн чинь нэр хүндийг гутааж байгааг би тэвчиж чадаагүй, тийм болоод би хэсэг хугацаанд харалган болсон байх. Миний буруу байсныг би мэднэ, та намайг уучлаач дээ.
Ээж: Юй Цяньцянь, миний ач нарыг гомдоосон хүн үнэхээр чи гэж үү? Чи, Юй Цяньцянь, миний ач нарыг хорлож яаж зүрхэлдэг байна? Чи үнэхээр задарсан охин байна!
Цянь: Эд нар Сю Чэний хүүхдүүд гэдгийг би үнэхээр мэдээгүй.
Ли: Лю Цинь.
Лю: За?
Ли: Энэ мөчөөс эхлэн Юй-н гэр бүлтэй бүх төрлийн хамтын ажиллагааг зогсоо.
Лю: Мэдлээ.
Ли: Юй Цяньцянь-ийн хувьд бид хуучин дүрмээрээ ажиллана. Хатагтай Юй, алив явцгаая.
Цянь: Намайг тавь! Ли эгч ээ, та миний ээжтэй дотно байдаг. Гуйя, миний ээжийг бодоод миний өмнөөс Сю Чэнээс гуйгаад өгөөч! Би түүний иймэрхүү хандлагт үнэхээрдургүй!
Ээж: Юй Цяньцянь, би чамайг яаж өссөнийг мэднэ. Би чамайг сайн охин гэж үргэлж боддог байсан. Би бүр чамайг хүүдээ эхнэр болгож өгөх гэж байлаа. Би чамайг гэмгүй хүүхдүүдтэй ингэж харьцдаг ийм хэрцгий гэж хэзээ бодож явсангүй! Чулуун зүрхтэй чам шиг эмэгтэйд Ли овогтынд багтах зай байхгүй! Чи болгоомжтой байсан нь дээр, Юй!
Лю: Чи надтай хамт явсан нь дээр. Ноён Ли чамд өршөөл үзүүлсэн. Хэрэв өнөөдөр Вэнь Ин, түүний хүүд золгүй юм тохиолдсон бол чамд өвдөг сөгдөх боломж ч гарахгүй байсан.
Цянь: Бүх юм өнгөрлөө.
-----------------------------------------------------------------------------
Ли: Вэнь Ин, чамайг ухаан орохоор гэрлэцгээе.
Лю: Ноён Ли....
Ли: За?
Лю: Ноён Ли, нэг баримт дээр таны гарын үсэг хэрэгтэй байна.
Ли: Би одоохон очлоо.
Охин: Ах аа, та сэрчихлээ!
Жаал: Ээж хаана байна?
Охин: Ээж тэнд байгаа.
Жаал: Ээж ээ, та сэргээч дээ.
Охин: Ээжээ.
Жаал: Та сэргэх ёстой.
Охин: Ээжээ унтах хэрэггүй, сэрээч.
А Ин: Ээж нь зүгээр ээ. Би та хоёрыгоо айлгачихсан уу? Биднийг хэн эмнэлэгт авчирсан бэ?
Охин: Ээж ах та хоёрыг унтаж байхад аав биднийг сахиж байсан.
А Ин: Аав аа? Арай Ли ерөнхийлөгч ...
Ли: Би та нарт юу ч тохиолдохыг зөвшөөрөхгүй.
А Ин: Миний харсан зүйл хий юм байгаагүй байгаа? Гэвч Ли ерөнхийлөгч яагаад гэнэт сургуульд ирж намайг бас хүүг минь аварсан юм бол? Тэр Янъян, Чжаочжао хоёрын өнгөрснийг мэдсэн гэж үү?
Жаал: Ээжээ, таны царай бүр цохийсон байна, дахиад бие чинь муу байна уу?
А Ин: Ээж нь зүгээр.
Ли: Та ухаан оржээ? Та нар зүгээр үү? Би яваад эмчийд дуудъя.
А Ин: Хэрэггүй.
Ли: Би та нарт зориулж гал тогоонд тэжээллэг зутан захиалсан юм.
А Ин: Ли ерөнхийлөгчид үнэндээ сайн тал их байдаг юм байна.
Ли: Алив, идээд үз. Удаанаар уу, хэн ч чамаас энийг авахгүй.
А Ин: Баярлалаа, Ли ерөнхийлөгч өө. Би өөрөө арчъя. Ли ерөнхийлөгч өө...
Ли: Чамд хэлэхэд би тэднийг Хайчэнээс хөөлгөхөөр болсон. Ли Хуагийн удирдлагад ч томоохон өөрчлөлт орсон. Янъян, Чжаочжао хоёр одоо сургуульдаа тайван явж болно. Одоо тэднийг хэн ч зовоохгүй.
А Ин: Баярлалаа, Ли ерөнхийлөгч өө.
Ли: Энэ бүхэн хангалтгүй мэт санагдаж байна. Цаашдаа ийм алдааг давтахгүй байх үүднээс би хоёр хүүхэд хэн болохыг зарлахаар шийдсэн. Үүнийг сүй тавих ёслол дээр хийцгээе.
А Ин: Сүй тавих ёслол оо? Ли ерөнхийлөгч өө, та миний талаар ямар нэг буруу ойлголт байгаа юм уу?
Ли: Вэнь Ин, чи надаас үүнийг хэр удаан нуухаар төлөвлөсөн бэ? Чи нууцаар миний хүүхдүүдийг төрүүлсэн. Чи энийгээ 5 жил нуусан. Одоо би та нарыг олсон болохоор та нар дахиж явж чадахгүй. Вэнь Ин чамд амаргүй байсан....Чи амьдралынхаа эцэс хүртэл хүүхдүүдээ эцэггүй үлдээхээр шийдсэн үү? Би сүй тавих ёслолыг нэг сараар түрүүлж товлосон. Би Хайчэний бүх алдартнууд, гэр бүлүүдийг урьж, хоёр хүүхдийнхээ нэрийг зарлах болно. Тэд Ли группын ирээдүйн залгамжлагчид.
А Ин: Би...
Лю: Хатагтай...
Ээж: Сю Чэн, Вэнь Ин хоёр Ли овогтод ихэр хүүхдүүд төрөлүүлж өгсөн. Чи түүнд Вэнь Инд нөхөж өгөхийг хүсэж байгааг би ойлгоно. Гэхдээ чи Ли группын ерөнхийлөгчийн хувьд чиний хурим хотыг донсолгосон чухал үйл явдал. Удахгүй чиний ээж болж мэдэхээр ийм хөгшин эмэгтэйтэй чи гэрлэж, хотын бүх алдартнууд Ли овогтыг элэг доог болгохыг чи хүсч байна уу?
Ли: Би хэнтэй гэрлэх нь миний эрх чөлөө, хэн ч надад саад болох учиргүй.
Ээж: Юу? Гэвч би чиний ээж чинь.
Ли: Та миний ээж болохоор би энд хэдэн зүйлийг хэлье. Би Вэнь Иныг бүтэн 6 жил хайсан. Би энэ амьдралдаа түүний гараас хэзээ ч тавихгүй. Би түүнээс өөр хэнтэй ч гэрлэхгүй.
Ээж: Чи.. чи ачлалгүй хүүхэд, чи намайг уурлууллаа.
Ли: Лю Цинь.
Лю: За.
Ли: Ээжийг буцаагаад аваад яв.
Лю: Мэдлээ. Явцгаая. Та явах ёстой, хатагтай.
Ээж: Чи ёстой нэг... Ли Сю Чэн. Би чиний ээж чинь байна. Чи надтай ингэж харьцаж яаж зүрхлэв? Чи тэнгэрийн өөдөөс эсэргүүцэх гэж байна уу?
Эр: Хатагтай, тайвшир. Үнэндээ, Вэнь Ин арай ахимаг ч гэлээ зан авир, үг яриаг нь харваас их эелдэг, зөөлөн хүн гэж би бодож байна. Тэр бас дажгүй царайлаг. Вэнь Ин залуу эзэн, залуу хатагтайн төрсөн ээж нь.
Ээж: Сю Ченийн занг мэдэхийн хувьд тэр шийдвэр гаргасан л бол хэн ч тэрийг нь өөрчилж чадахгүй. Гэхдээ л Ли группын өв залгамжлагчдийн тухайд бид үүнд хайхрамжгүй байж болохгүй. Хүүхдүүдийн нэрийг албан ёсоор зарлахаасаа өмнө чи эцэг тогтоох шинжилгээ өгүүл. Би санаа амрахын өмнө хар цагаанаа бичсэн шинжилгээний хариуг бичгээр хармаар байна.
Эр: За, хатагтай, би одоохон.
Цянь: Тэр хараал идсэн Вэнь Ин миний бүх юмыг баллачихлаа! Тэгж л бай, би чамд үүнийг зөвшөөрөхгүй! Ли-ийн гэрийн даамал яагаад эцэг тогтоох шинжилгээний өрөөнөөс гардаг билээ? Хатагтай Ли хүүхдүүдийн удам угсаа асуудалтай гэж сэжиглээд байна уу? Энэ зүгээр өөрөө ирсэн том аз завшаан. Вэнь Ин, чи одоо өнгөрсөн!
-----------------------------------------------------------------------------
Ли: Чи хэдэн өдөр амрамаар байна уу? Үнэндээ, хэрэв чи зөвшөөрвөл би чамайг тэжээж, Хайчэнгийн хамгийн аз жаргалтай баян хатагтай болгож чадна.
А Ин: Гэртээ зүгээр суух нь маш уйтгартай, чам шиг ажиллах нь ядаргаатай биш.
Ли: Ойлголоо. Бидний харилцаа одоогоор олонд мэдэгдээгүй байгаа, хэрэв компани үүнийг мэдвэл онцгүй байх.
А Ин: Би түрүүлээд явлаа, дараа нь чи гараарай.
Ли: Чи нэг юм мартаагүй биз?
Эр: Хөөе, тэрийг хар даа. Энэ одоо ноён Лигийн машин уу?
Эм: Тэр гэр бүлтэйгээ ийм удаан хугацаанд холбоогүй байсанд гайхах юм алга. Тэр зиндаа ахисан юм байна л даа. Чи яваад тэр дүүтэйгээ ярилцаач.
Эр: За.
-----------------------------------------------------------------------------
Эм: Ин эгч ээ, би тантай уулзаагүй удсан байна. Та их өнгөлөг харагдаж байна. Тэнэг гэдэг нь, юуных нь Ин эгч байхав. Та жинхэнэ хайраа олсон юм уу? Бүр бөгж хүртэл зүүчихэж. Ин эгч, хэзээ хуримаа хийх вэ? Биднийг хуримдаа урихыг битгий мартаатай.
Эр: Вэнь Ин, уулзъя гэнэ.
А Ин: Ах? Бэр эгч? Би танай Вэнь гэр бүлээс хэдийн бүх харилцаагаа тасалсан. Та нар энд юу хийж явна?
Эм: Чи одоо зиндаа ахиж дэвшчихээд биднээс хэдийн нүүр буруулчихсан уу? Вэнь Ин, чи сэтгэлгүй хүн байна.
А Ин: Би сэтгэлгүй гэнэ ээ?
Эм: Мэдээж. Чи гэр лүүгээ хичнээн хугацаанд мөнгө явуулснаа тооц. Өнгөрсөн удаа Ли ерөнхийлөгч хүмүүсээрээ энд, бас энд ингэж зодуулахад би арай л амь насаа алдаагүй. Чиний ах, ээжийн эрүүл мэнд... Үгүй ээ, энэ буруу. Бид гуравт эмчилгээ, эм тариа, шинжилгээнд мөнгө хэрэгтэй. Чи мөнгө авчирч өгөх ёстой.
Эр: Вэнь Ин, чи ерөнхийлөгч Литэй хамт байсан, бодвол тэр чамд зөндөө их мөнгө өгсөн байх, тийм үү? Бид чамд асуудал удахгүй ээ. Зүгээр л бидэнд эхлээд хэдэн саяыг өгчих. Хэрэв мөнгө дуусчихвал бид чамаас дахиад авна.
А Ин: Та хоёр гэгээн цагаан өдрөөр солиорчээ.
Эм: Би чамд хэлье өлөгчин минь, чи дээшээ зиндаа ахисан болохоор өөрийгөө феникс болсон гэж боддог уу? Хэрэв чи бидэнд мөнгө өгөхгүй бол бид одоохон Ли ерөнхийлөгчтэй уулзаж, чамайг эцэггүй хүүхдүүдтэй, чи бэлгийн замбараагүй амьдралтай, өчнөөн өнгөний өвчин авч байсныг чинь хэлнэ. Тэр чамайг дахиад хүсэх үгүй харъя л даа.
А Ин: Та нар хэтэрч байна!
-----------------------------------------------------------------------------
Лю: Захирал аа. Захирал аа. Таны хүсэлтийн дагуу хүлээн авалт зохион байгуулах шилдэг баг Хайчэнд ирсэн. Хүлээн авалтанд шаардлагтай сарнай цэцгүүдийг Болгараас онгоцоор авчруулсан. Хатагтай Вэний өмсөх гоёл чимэглэлүүдийг захиалгаар Парисын дээд ангиллын брэндээр нэг шөнийн дотор хийлгүүлсэн, одоо замдаа яваа.
Ли: Сайн байна. Бүгдийг нь баталгаажуул. Би сүй тавих ёслол дээр ямар ч алдаа гаргах ёсгүй.
Лю: Ойлголоо.
Ээж: Ли Сю Чэн, өөрийгөө хар даа. Энэ чиний мөрөөдөж байсан эмэгтэй чинь. Вэнь Ян, Вэнь Чжао хоёр чиний хүүхдүүд ерөөсөө биш байна. Би өмнө нь хэлж байсан. Энэ Вэнь Ин бол хэн ч биш гэж. Хүүхэд нь чамтай жаахан төстэй болохоор тэр Ли гэр бүлийн гишүүн болж шургалахыг санаархсан байна. Тэр ичгүүргүй, их зантай хүүхэн. Энэ худалч чамд ямар үнэнч гээч. Тэр бүр чамтай гэрлэж, Ли овогтын хамаг бизнесийг хууль бусаар хүүхдүүдтэйгээ хамт өвлөж авахыг хүсч байна.
Лю: Ноён Ли, бид одоо яах вэ? Бид яах ёстой вэ?
Ээж: Сүй тавих ёслолыг цуцал! Вэнь Ин болон тэр хоёр бяцхан новштой нь Ли-ийн гэр бүл болон Хайчэнгээс нэн даруй хөөж явуул. Намайг түүнтэй дахиж хэзээ ч бүү уулзуул.
Ли: Би итгэхгүй байна. Би Вэнь Инийг одоо олно. Тэр надад өөрөө хэлэхийг хүсч байна. Үгүй бол би тэр надад худлаа ярьсанд нь хэзээ ч итгэхгүй.
Ээж: Хөөе... Тэр өөрөө үүнийгээ баталгаажуулаг. Үгүй бол энэ тэнэг хайр гэж хичнээн хууртагдах гэсэн юм.
-----------------------------------------------------------------------------
Эм: Чалчих аа болиод надад яг одоо мөнгө өгөөдөх, эс тэгвээс би... Ерөнхийлөгч Лиг олж уулзана!
А Ин: Тэг ээ. Одоо очоод түүнд хэл, тэр чамд итгэх үгүйг харъя.
Эм: Юу болоод байна аа? Вэнь Ин огт айхгүй байна, тэр үнэхээр зоригтой байх чинь!
Охин: Аав аа.
Эм: Зургаан жилийн өмнө Вэнь Ин бас л Ли Группт ажиллаж байсан. Түүний хоёр бяцхан хүүхдүүд ерөнхийлөгч Лигийн хүүхдүүд байж болох уу? Хэрэв энэ үнэн бол би мөнгө сааж болохгүй гэж үү? Сяо Ин аа, чи бэрдээ үнэнээ хэлчихээч! Вэнь Ян, Вэнь Чжао хоёр ерөнхийлөгч Лигийн хүүхдүүд үү?
Эр: Лигийн гэр бүл арван найман үеэрээ ердөө ганц хүүтэй байсан. Хэрэв тэр хоёр хүүхэд үнэхээр ерөнхийлөгч Лигийн хүүхдүүд бол Ли Групп бидний гарт орно. Би удахгүй Хайчэнгийн хамгийн баян хүн болно!
А Ин: Би Ли Сю Чэнд асуудал үүсгэж болохгүй. Ах, бэр эгчдээ хүүхдүүдийн аав гэдгийг нь мэдэгдэх ямар ч боломжгүй! Та нар бүгд буруу ярьж байна. Энэ хоёр хүүхдийн аав нь ерөнхийлөгч Ли биш. Энэ хоёр хүүхдийн аав нь Ерөнхийлөгч Ли биш. Энэ хоёр хүүхдийн аав бол маш их хэмжээний өр тавьж тоглосон мөрийтэй тоглогч. Би бүх хадгаламжаа түүний өрийг төлөхөд зарцуулсан ч тэр сая саяын өртэй хэвээрээ. Тиймээс надаас мөнгө гуйх талаар бодох ч хэрэггүй. Надад мөнгө байхгүй.
Эр: Өө, юу?
Эм: Вэн Ин, чи галзуу юм уу? Тэр мөрийтэй тоглогч энэ олон жилийн турш гарч ирээгүй, чи түүнд мөрийтэй тоглоомын өрөө төлөхөд нь тусалж байдаг юм уу?
А Ин: Эцсийн эцэст тэр хоёр хүүхдийн минь аав учраас би яаж санаа зовохгүй байх юм?
Эм: Муу мэдрэл! Солиот! Чиний яриад байгаа тэр новшийн залуу манай тосгоны залуу юу? Багаасаа л чамтай хамт өссөн Лю Эрнию, тийм үү?
А Ин: Тиймээ, тэр үнэн.
Эм: Тэр чинь манай тосгоны хамгийн ядуу нь! Одоо тэр дахиад л өр тавьсан. Вэнь Ин. Чи ухаана алдчихсан юм уу? Чи эрүүл биш ээ!
А Ин: Ямартай ч би одоо хоосорсон. Хэрэв нарт илүү халиу жаахан мөнгө байвал надад зээлчих, надад хэрэгтэй байна.
Эр: Байхгүй.
Эм: Надад нэг ч зоос алга. Вэнь Ин, чи бидэнтэй холбоогоо таслахыг хүсээгүй гэж үү? Тэгье л дээ. Бид чамаас харилцаагаа тасалж байна! Чи намайг өрөө төл гэх гэж байна уу? Алив, гэртээ харьцгаая.
Ли: Вэнь Ин, би чамд үргэлж үнэнч байсан. Чи энэ бүх хугацаанд надад үнэхээр худлаа хэлж байсан уу?
А Ин: Тэд бол хэзээ нэг цагт би байгаа бүх юмаараа тусалж байсан гэр бүл. Надад асуудал тулгарах бүрт тэд л надаас холдож зайгаа барихыг л хүсдэг. Одооноос эхлэн би зөвхөн Янъян, Чжаочжао хоёрын төлөө л амьдрана.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Ли ерөнхийлөгч өө. Та энд юу хийж байгаа юм? Ли ерөнхийлөгч өө, энэ таны компани. Та юу хийж байна аа?
Ли: Чи Янъян, Чжаочжао хоёрыш ямар эрээс олсон бэ?
А Ин: Юу? Ли Сю Чэн, чи яагаа вэ? Надад ганцхан эр хүн чи л байсан. Мэдээж энэ чиний хүүхдүүд.
Ли: Үүнийг юу гэж тайлбарлах вэ?
А Ин: Цусан төрлийн холбоогүй ээ? Ийм байх боломжгүй. Энэ шинжилгээний алдаа байна.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Энэ хоёр хүүхдийн аав нь Ерөнхийлөгч Ли биш.
Ли: Чиний ямар үг чинь үнэн, аль худал юм бэ?
А Ин: Чи надад итгэхгүй байна уу, Ли Сю Чэн? Зургаан жилийн өмнө чамд мансууруулагч өгч тийм юм болсон. Би энэ хоёр хүүхдийг ганцаараа өсгөсөн. Би Ли-ийн гэр бүлээс ашиг гаргах гэж хэзээ ч бодож байгаагүй. Ли Сю Чэн, сайн бод. Би хор найруулж, баян хүнтэй суух гэж санаархдаг эмэгтэйчүүдийн нэг гэж үү?
Ли: За яахав. Би чамд итгэе.
А Ин: Би одоо явж ажлаа хийе.
Ли: Хүлээж бай. Лю Эрню гэгч хэн бэ?
А Ин: Юу?
Ли: Сая чиний бэр чинь та нарыг хамт өссөн гэж хэлсэн. Тэр чиний анхны хайр уу?
А Ин: Лю Эрню манай хөрш. Энэ он жилүүдэд надад чамаас өөр харилцаа байгаагүй.
Ли: Чи урд нь байгаагүй гэж өөрөө хэлсэн, цаашид ч байхгүй. Вэнь Ин, одооноос чи зөвхөн надтай байх болно.
А Ин: Ойлголоо, одоо би явж ажлаа хийе.
Лю: Ноёнтоон, Вэнь хатагтай та хоёр бүгдийг ярилцсан болохоор нөгөө шинжилгээний хариуг....
Ли: Би түүнийг хоёр хүүхэдтэй нь Ли-ийн гэр бүлд оруулах хэрэгтэй байна. Үүнийг шийдэхгүй орхиж болохгүй. Бас надад ээжээс тайлбар хэрэгтэй. Чи Хайчэнд хамгийн нэр хүндтэй эцэг тогтоох агентлагт дахин ханд. Бүх үйл явцыг ямар ч алдаагүйгээр явуул.
Лю: Мэдлээ.
Цянь: Чөтгөр гэж, Вэнь Иныг бүр энэ хүртэл сөхрүүлсэнгүй. Түүнийг дахин өндийхгүй болтол нь дарж авах хайр найргүй арга бодож олох хэрэгтэй болох нь.
-----------------------------------------------------------------------------
Бэр: Хайр цагаа дэмий үрлээ. Би хот хүртэл энэ хол зам туулчихаад нэг ч зоос авч чадсангүй, бүр хэдэн зууг тээврийн зардалд үрчихлээ. Одоо тэр баян залуутай нийлж, бүр тэр ядуу залууд ч тусалж байна. Чиний дүү ямар ирээдүйтэй юм бэ.
Эр: Намайг цохихоо боль! Намайг цохихоо болиоч! Та нар ямар ч хэрэггүй хүмүүс! Би чамтай гэрлэсэндээ үнэхээр азгүй амьтан!
Цянь: Та нарт мөнгө хэрэгтэй юу? Надад тусал! Тэгвэл би та нарт хүссэн хэмжээгээр чинь өгнө, хэдийг ч байсан хамаагүй. Вэнь Ин, маргааш хүртэл хүлээж бай! Сю Чэн, хөгшин амраг чинь чамайг хэрхэн хуурч байгааг чи өөрийнхөө нүдээр харна. Дараа нь чи түүнтэй гэрлэнэ гэж би бодохгүй л байна.
А Ин: Байна?
Бэр: Вэн Ин, ээж чинь үхэж байна!
А Ин: Юу?
Бэр: Сяо Ин, бид урд нь чиний ах, бэр эгч чинь байсан. Гэвч тэр хүн чиний ээж хэвээрээ байгаа, чамд амьдрал бэлэглэж, чамайг өсгөсөн хүн! Чи түүн дээр ирж сүүлчийн удаа уулзах хэрэгтэй! Би чамд хаягийг нь аль хэдийн илгээсэн. Одоохон хүрч ир! Хурдхан хүрч ир!
-----------------------------------------------------------------------------
А Ин: Хөөе, бэр эгч ээ, чи ээж хүнд өвдөж, эмнэлэгт байна гэж хэлээгүй гэж үү? Бид яагаад зочид буудалд байгаа юм бэ?
Бэр: Ёстой нэг хэрэггүй амьтан! Хурдан ороод ир.
А Ин: Чи одоо бас яаж зальдах гэж байна? Надад одоо огт мөнгө байхгүй.
Бэр: Эхлээд хүрээд ир, уулзахаараа ярилцъя.
А Ин: Надад энэ хамаагүй, би буцаад явлаа.
-----------------------------------------------------------------------------
Лю: Ноён Ли, шинжилгээний хариу гарсан. Энэ удаад ямар ч алдаа байхгүй. Яньян, Чжаочжао хоёр таны төрсөн хүүхдүүд. Би эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг хүртэл шалгасан. Юй Цяньцянь лабораторт нууцаар орсон байна лээ. Тэр л анхны хариуг нь өөрчилсөн байх.
Ли: Сайн байна. Вэнь Ин надад худлаа хэлээгүй байж. Чи Яньян, Жаожао хоёрыг ямар эрээс олсон бэ? Би түүнийг гомдоосон хүн. Тэр одоо хаана байна? Би түүнээс уучлалт гуйх хэрэгтэй байна.
Лю: Цэвэрлэгч түүнийг нэг утасны дуудлага аваад маш сандарч гарч явсан гэж хэлсэн. Түүний хувцас нь... Тэр зөвшөөрөлгүйгээр ажлаасаа явсан байна.
Ли: Вэнь Ин ажилдаа үргэлж хариуцлагтай ханддаг, зайлшгүй шаардлаггүй бол зөвшөөрөлгүйгээр явахгүй. Түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон байх.
Лю: Би яаралтай хүмүүс ээ явууля.
Ли: Түүнийг ол. Мөн хотод хайх байгаа бүх нөөц бололцоонуудыг дайчил.
Лю: Мэдлээ.
Цянь: Намайг битгий саатуулаад бай! Би Сю Чэнтэй уулзах ёстой.
Эр: Хатагтай Юй хүчээр түрж орж ирээд би зогсоож дийлсэнгүй.
Цянь: Сю Чэн, надад хэлэх чухал юм байна. Чи энэ тухай сонсохгүй бол насан туршдаа харамсах болно.
Ли: Та хоёр явж болно. Юй Цяньцянь, би чамайг дахиж Хайчэнд үзэгдэж болохгүй гэж хэлж байснаа санаж байна.
Цянь: Сю Чэн, би энэ бүхнийг чиний төлөө л хийсэн. Тэр өдөр би Вэнь Иныг нэг хөгшин хүнтэй байхыг хараад сэжиг төрсөн юм. Би хүмүүс явуулж түүнийг төрсөн хотод нь тандсан. Тэгсэн тэд надад түүнд Лю Эрню гэдэг мөрийтэй тоглоомчин нууц амраг байдаг гэж хэлсэн. Тэд энэ бүх хугацаанд харилцаатай байж. Бас энэ, түүний ах, бэр, хөршүүдээс нь бичгээр мэдүүлсэн бичиг. Хэрэв чи надад итгэхгүй бол энийг уншиж болно.
Ли: Байж боломгүй юм, Вэнь Инд нэг юм тохиолдсоны дараахан Юй Цяньцянь шуурхай ирж байдаг. Энэ итгэж болохгүй түүхийн ердөө нэг хэсэг нь.
Цянь: Тэр түүнийг авсан дотор харахаас нааш итгэхгүй нь. Аз болоход би бэлэн. Сю Чэн, чи надад дургүй, миний үгэнд итгэхгүй чинь мэднэ. Тэгвэл ингэвэл ямар вэ, зуун удаа сонссоноос нэг удаа үз гэдэг. Вэнь Ин одоо.... нууц амрагтайгаа буудлын өрөөнд байгаа. Хэрэв чи надад үнэхээр итгэхгүй бол би яг одоо чамайг тийш нь аваачиж газар дээр нь баримтайгаар барина.
-----------------------------------------------------------------------------
Эм: Бид тохиролцсон ёсоор түүнийг хуурч энд авчирлаа. Хатагтай Юй бидэнд шагнал өгнө гэсэн. Энэ өлөгчин Вэнь Ин ийм үнэ цэнэтэй гэж би ер бодсонгүй. Одоо хоёулаа мөнгөтэй боллоо.
Эр: Та нар наадахаа дотогш нь оруулаад явж болно.
Эм: Яваарай, яваарай. Ор, ор.
Эр: Намайг битгий буруутгарай, охин минь. Хэн чамайг баян охиноор оролд гэсэн юм? Тэр чамайг яг жоом шиг л няц гишгэнэ.
Эм: За, за, гонгинох оо боль, явцгаая.
Эрн: Вэнь Ин, Энрю чинь чамайг их удаан хүлээлээ. Чамайг залуу байснаас ч илүү ийм үзэсгэлэнтэй болно гэж би бодсонгүй. Энэ царай нь, бие хаа нь, би ч тэсэхгүй нь ээ. Санаа зоволтгүй, Эрню би чамайг жаргаах болно.
-----------------------------------------------------------------------------
Цянь: Сю Чэн, бид зочид буудал хүртэл тэсчих. Би дахиж олон юм ярихгүй. Чи Вэнь Инд дэндүү сайн ханддаг байсан, гэтэл түүнд бүр талархал ч алга. Тэр чиний мөнгийг авч, гудамжны амрагаа хүртэл тэжээдэг. Тэр өөрийгөө ганц удаа ч гэсэн толинд хардаггүй юм байх даа.
Ли: Дуугай бол. Машинаа хөдөлгө.
Цянь: Сю Чэн урвалтыг хамгийн их үзэн яддаг. Чамайг амрагтайгаа хамт байгааг тэр харвал чи үхсэн гэж бод. Чамаас хойш Ли-ийн гэр бүлийн хамгийн магадлалтай гишүүн нь би болно.
-----------------------------------------------------------------------------
А Ин: Чи хэн бэ? Чи яагаад байна аа?
Эрн: Чи одоо өөрийнхөө ах Эрнюг танихгүй байна уу? Ердөө хэдэн жил өнгөрсөн байна.
А Ин: Лю Эрню юу? Чи энд юу хийж байгаа юм? Чи надаас юу хүссэн юм?
Эрн: Үзэсгэлэн минь, би чамаас юу хүсч байгааг надад хэлээч.
А Ин: Үгүй ээ. Хэрэггүй.
Эрн: Санаа зоволтгүй, би чамд зөөлөн хандана. Чи олон жил эр хүний бараа хараагүй гэж би дуулсан, чи ёстой цангаж байгаа. Нааш ир, Эрню нь чамайг сайхан чийглээд өгье.
А Ин: Тавиач!
Эрн: Өвдөж байна! Муу новшийн өлөгчин, яасан дуулгаваргүй юм бэ! Би чамайг нүдээд өгье л дөө! Хүлээж бай, би чамайг үгэнд ортол балбаад өгөхөөр чи өөрийгөө надтай унтаач гэж гуйх нь уу харъя!
Цянь: Сю Чэн, би энэ удаа хэлээгүй байгаа биз? Вэнь Ин ихэвчлэн гэмгүй царайлдаг, гэвч тэр цаагуураа жинхэнэ янхан! Вэнь Ин, чи миний ардуур ийм зальтай байх юм гэж бодсонгүй. Чи ийм хөгшин байж үнэхээр тэр ажлаа чадах уу?
А Ин: Үгүй ээ, үгүй. Сю Чэн. Тийм биш.
Ли: Чи юу гэж тайлбарламаар байна? Хариулах ёстой хүн нь чи.
Энр: Чи намайг цохил зүрхлэнэ гэнэ ээ?
Цянь: Боль! Сю Чэн, энэ Вэнь Ин л чамайг хуурсан, чи түүнийг буруутгах ёстой. Чи юундаа ингэж яарсан юм?
Ли: Амаа тат! Миний ар хударгаар чиний найруулдаг бүх хорон үйлийг чинь би мэдээгүй гэж бодсон уу? Би манай хоёр гэр бүлийн эртний нөхөрлөлийг бодож чамайг ахин дахин тэвчдэг байсан, гэтэл чамд ямар ч гэмшсэн юм алга. Чи бүр эцэг тогтоох шинжилгээний хариуг хуурамчаар хийж, одоо нэмээд Вэнь Иныг хулгайлах гэж хүн хөлсөлсөн. Би дахиж ямар ч өршөөл үзүүлэхгүй!
Эр: Ноён Ли, хожимдсонд уучлаарай. Бид замын хажууд хоёр сэжигтэй хүн байхыг хараад саатуулж байцаалаа. Энэ хоёр үнэхээр Юй Цяньцяньтай хуйвалдсан юм байна.
Ли: Мөөн. Наад хоёр оо аваад яв. Юй Цяньцяньыг ч гэсэн цагдаагийн хэсэгт хүргэж өг. Миний эмэгтэйг, Ли Сю Чэн миний эмэгтэйг хулгайлсных нь төлөө шоронд хийлгэнэ.
Эм: Энэ бүхэн үл ойлголцол! Бид хоёр түүний ах, бэр эгч нь, бид яаж түүнд хор хүргэж чадах юм бэ?
Эр: Ноён Ли.... Сяо Ин, чи ноён Лид хурдхан тайлбарлах хэрэгтэй. Бид хоёр амьд үлдсэн хэдхэн төрлүүдийн чинь нэг. Чи ах, бэр эгч хоёрыгоо шоронд явуулахгүй биз дээ, а?
А Ин: Би аль хэдийн Вэнь-ийн гэр бүлээс холбоогоо тасалсан. Тэд миний гэр бүл биш. Аваад гар. Харин чи бүдүүлэг нөхөр байна. Хэрэв чи наад юмаа хянаж чаддаггүй юм бол ядаж хянаж чаддаг газар нь оч.
Эрн: Туслаарай! Үгүй ээ! Туслаач!
Ли: Яасан бэ? Тэр чамайг арай...
А Ин: Аз болж чи цагаа олж ирсэн. Баярлалаа.
Ли: Чи аймшигтай харагдаж байна. Би чамайг эмнэлэгт хүргэж өгье.
А Ин: Ли Сю Чэн, надад гэнэт айхтар халуун санагдаад би хяналтаа алдсан байна. Намайг түр тэвэрч болох уу? Сю Чэн, чамайг ийм царайлаг гэж урд нь хэлж байсан уу?
Ли: Тэр новшнууд түүнд өвс тарьжээ. Вэнь Ин.
А Ин: Би чамайг үнсэж болох уу? Ганцхан удаа.
-----------------------------------------------------------------------------
Эр: Хатагтай Юй тэнд өвдөг сөгдсөн хэвээрээ. Тэр явахаас татгалзаж, хэрэв охиныг нь суллахгүй бол тантай харилцаагаа таслана гэнэ.
Ээж: Буддын сургаалд зааснаар шалтгаан ба үр дагаварын холбоо, мөн чиний эдлэж байдаг үйлийн үр гэж бий. Би Вэнь Инийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэвээр байгаа ч Юй Цяньцянь удаа дараа муу үйл үйлдсэн болохоор түүнийг шийтгэх нь зөв. Хэрэв тэр харилцаагаа таслахыг хүсч байвал түүгээрээ болог
Эр: Ойлголоо, би очиж түүнд хэлье.
-----------------------------------------------------------------------------
Охин: Ээжээ, ааваа, яг одоо хэлье. Амралт зугаалгын парк үнэхээр гоё байсан. Би дараа тийшээ дахиад очмоор байна.
Жаал: Дүү минь, хэрэв чи дараагийн удаа 100 оноо авбал аав ээж хоёр биднийг дахиад паркад аваачина.
Охин: Ах үнэхээр бүдүүлэг, надад асуудал гаргах юмаа. Би тань шиг тийм ухаантай биш.
Жаал: Хэрэв чамд таалагдахгүй бол намайг бариарай.
Охин: Ахаа хүлээгээч, би таныг барина даа.
-----------------------------------------------------------------------------
Ээж: Түүнийг бушуухан эндээс гарга.
Эм: Чжао Шучжэнь, бид хэдэн арван жил нөхөрлөсөн, чи яаж ийм сэтгэлгүй байдаг юм?
Ээж: Наадахаа гарга!
Эм: Охиныг гаргаадах. Одоохон суллаад өг! Чи хийсэн зүйлдээ тэнгэрийн гэсгээл хүртэнэ дээ!
А Ин: Би настад төвөг учруулаагүй байга аа?
Ли: Санаа зоволтгүй, энэ анхнаасаа Юй Цяньцянь-ны буруу байсан. Ээж зарчмын асуудалд үргэлж сийрэг ухаанаар ханддаг хүн. Ээж би Вэнь Интэй сүй тавих ёслол хийнэ, таныг оролцоно гэж найдъя.
Ээж: Би та нарын гэрлэлтийг хараахан зөвшөөрөөгүй байна.
Ли Миний хүүхдийг төрүүлсэн эмэгтэй Ли-ийн гэр бүлийн эзэгтэй болно гэж би танд өмнө нь хэлсэн. Алдарт хатагтай Ли, та амлалтаа зөрчих үү?
Ээж: Чи надад ийм эгчмэд бэр олж ирнэ гэж хэн санах билээ? Тэр надаас ердөө хэдхэн насаар дүү! Хэрэв ёслол дээр хүмүүс түүний тухай надаас асуувал ямар эвгүй байх бол? Ли Сючен, чи ичихгүй байна уу? Би ичиж байна!
А Ин: Ноён Ли гайхалтай хүн. Хэрэв би түүнтэй бүх амьдралаа өнгөрөөнө гэвэл би маш их баярлах болно. Гэхдээ энэ насны зөрүүг арилгах нь маш хэцүү. Магадгүй бид үүнийг мартах хэрэгтэй байх. Яньян, Чжаочжао хоёрын ирээдүйн төлөө би эднийгээ Ли-ийн гэр бүлд үлдээхэд бэлэн. Гэхдээ та нар надад хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ уулзаж байхыг зөвшөөрвөл болно.
2: Бид ээжээсээ салахыг хүсэхгүй байна. Чжаочжао ганцхан аавыг хүсэхгүй. Чжаочжао ээжтэйгээ хамт амьдрахыг хүсдэг. Чжаочжао ээжээсээ салахыг хүсэхгүй.
Жаал: Би ч бас. Ли-ийн гэр бүлийн мөнгө надад хамаагүй. Ээж хаана байна, би тэнд байна.
Ли. Вэнь Ин. Явах тухай бодох ч хэрэггүй. Энэ амьдралдаа хэнтэй ч гэрлэснээ ч мартаж болно. Ээж, тэр үнэхээр надаас хэдэн насаар эгч, бас миний сонгосон цорын ганц эхнэр. Янъян, Чжаочжао хоёр ч гэсэн Ли группын хууль ёсны залгамжлагчид. Та зөвшөөрөх үгүй нь хамаагүй, би түүнтэй гэрлэнэ.
Жаал: Эмээ, би ээжээсээ салмааргүй байна.
Охин: Чжаочжао 6 жил аавгүй амьдарсан. Чжаочжао ээжгүйгээр амьдрахыг хүсэхгүй.
Ээж: Хэдийгээр Вэнь Ин, Сю Чэн хоёр бие биедээ тохирохгүй ч энэ эмэгтэй үнэхээр... миний ач нарыг үнэхээр сайн харж ханддаг. Сю Чэн ч гэсэн түүнд хайртай. Би хэтэрхий хөгширсөн, гай болохгүй байвал барав. Эсвэл магадгүй....
Ли: Вэнь Ин яасан бэ? Яагаад царай чинь цонхийдог билээ? Бие чинь тааруухан байна уу?
Охин: Ээжээ. Ээжээ.
Ээж: Юу болов оо?
-----------------------------------------------------------------------------
Ээж: Чи юу гэсэн бэ? Дахиад жирэмсэн?
Эмч: Баяр хүргэе, залуу ноёнтон Ли. Залуу хатагтай үр төл сайтай юм. Түүнээс гадна энэ удаа гурван ихэр хүүхэд байна.
Ээж: Юу? Гурван ихэр ээ?
Ли: Юу? Гурав аа?
Ээж: Манайд Янъян, Чжао Чжао хоёр байгаа. Одоо тэр гурван ихэр гаргах нь! Бурхан минь, би таван ачтай болох нь! Бурхан харж үзжээ! Ли-ийн гэр бүлийн 18 үед цорын ганц өв залгамжлагчтай байсан хараал тайлагдлаа. Гэрийн даамал аа, даамал аа, яваад шинэ төрөх хүүхдүүдэд эм тан, хувцас, тоглоом, сүү, өлгий авчир. Бүх юм хамгийн сайн байх ёстой.
Эр: Надад үүнийг үлдээчих.
Ээж: Би гурав хоногийг дараа болох сүй тавих ёслолд Чжан сайвангаар тусгайлан оюулсан тансаг зэрэглэлийн дээлээ өмсөнө. Мөн хос хаш бугуйвч, Ли-ийн гэр бүлээс уламжлагдсан үнэт зүйлсээс бэлд. Би бэрдээ олны өмнө өөрөө гардуулах болно.
Эр: Би одоохон үүнийг гүйцдүүлье.
Ээж: Бэр ээ, энэ гэрээнд гарын үсгээ зур.
А Ин: Хатагтай Ли, би үүнд гарын үсэг зурж чадахгүй.
Ээж: Чи гарын үсэг зурах ёстой. Ли-ийн гэр бүлд өв залгамжлагч нар үлдээсэн тэр хүн 50 тэрбум юанийн хувьцаа авах ёстой. Энэ бол Ли-ийн гэр бүлийн дүрэм. Хэрэв чи гарын үсэг зурахгүй бол энэ дүрмийг зөрчсөн болно.
Ли: Зурчих.
Ээж: Би эрхийг нь шилжүүлэх баримт бэлтгэхийг даалгана.
Ли: Эмч ээ? Тэр яасан бэ?
Эмч: Аан залуу хатагтай, саяхан жаахан стресстэй байсан. Хэрэв хүүхэд нь зүгээр бол амралт тус болно.
Ли: Ашгүй дээ. Гэхдээ Вэнь Ин залуу ээж биш. Тиймээс түүний төрөлт аюултай юу? Эсвэл бид жирэмслэлтийг нь зогсоох уу?
Эмч. Ноён Ли, итгэлтэй байж болно, танай эхнэр онцгой эрүүл мэндтэй, төрөлтийн хүндрэл гарах учиргүй.
Ли: Гэхдээ л төрөлт эрсдэлтэй ш дээ.
А Ин: Сю Чэн, миний бодлоор энэ тэнгэрийн таалал байх. Би төрүүлмээр байна.
Ли: Вэнь Ин, чи манай хүүхдүүдийг төрүүлэх гэж маш их зүйл хийсэн. Би үлдсэн бүх амьдралдаа чамд сайн хандаж, үргэлж дэргэд чинь байх болно.
-----------------------------------------------------------------------------
Жаал: Би тэвэрч үзмээр байна.
Охин: Би эхлээд тэврэе.
Ээж: Ийм олон ач нартай байх бөөн жаргал. Миний нүд үнэхээр жаргалтай байгаа болохоор би инээж ханахгүй юм.
А Ин: Ээж ээ, Янъян, Чжаочжао, бүгдээрээ гэр бүлийн зураг авахуулцгаая.
2: Тэгье.
Ли: За.
Жаал: Бүгд бэлдээрэй, 1,2,3, бяслаг!
А Ин: Хамгийн жинхэнэ хайр насны зөрүү, цаг хугацаанаас айдаггүй. Учир нь чи надад санаа тавьж, би чамайг санагалздаг. Тэгээд хоёулаа насан туршдаа амьдрана.
Төгсөв
Back to episodes Go home