Выжить после S3_E12

Дараа нь амьд үлдэх 3-12

 

Үргэлжлэл: 48:04мин

 

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН 

 

Катя- "Вершина" корпораци “Клейто” гэх нууц төслийг боловсруулсан. 

Валера- Тэд энэ вирусыг бидэн дээр туршихыг хүссэн.

Ершов- Артамонов Валентин Георгиевич. 

Валентин- Уучлаарай би юу ч санахгүй байна. 

Ника- Санатор, “Вершина”гийн амьд үлдсэн хүмүүсийн ой санамжийг арилгадаг төхөөрөмж.

Валентин- Би гэмт хэрэгтэн биш хохирогч.

Ника- Чи "Вершина"гийн ажилтан. 

Андр- Валера лабораторид алан хядлага үйлдсэн. 

Ажилтан- Лаборатори луу дайрсан, та явах хэрэгтэй. 

Цагдаа- Дахиад үзэх юм их байна уу?

Андр- Үзэх юм ч алга л даа. Хэрэгтэй камерууд ажиллаагүй байна. 

Андр- Одоо чамайг хамтсаатнаар татна.

Ника- Би юу хийх ёстой вэ? 

Андр- Чамайг аврах цорын ганц арга бол Тагнуулын офицерийн эхнэр болох. 

Крис- Прионы өвчин тархийг минь устгаж байгаа. Надад 2-3 сар л үлдсэн. 

Саша- Чи амьд үлдэхийн тулд халдвар авмаар байгаа гэж үү? 

Крис- Миний ах хаана байж болох уу? 

Саша- Би олох гэж хичээж байна.

Саша- Чиний хулгайлсан хүмүүс, Скат бүлгийнхэн хаана байна? 

Врежик- Хянагч хэлж өгнө. Чамайг угаасаа хайж байгаа. 

Анатолий- Чамайг суллахыг хүсэж байна.

Рапида- Энэ новшнууд үр удамтай байх эрхгүй. 

Митя- Түүнээс холд! Бүгдээрээ! 

Рапида- Чи гайхамшигт найдаа юу? Гайхамшиг болохгүй! 

Надя- Бидний нэг болмоор байна уу? 

 

Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг. 

 

ххх

 

Надя- Чамайг ойд орхих ёсгүй байсан юм.

Митя- Би их олон хийх ёсгүй зүйлээ хийсэн .

Надя- Тэгсэн ч биднийг тэндээс олох л байсан. Бид хүмүүсийн дунд байх ёсгүй. Би байх...

Митя- Одоо энэ хамаагүй ээ. Би чамайг алдахаас маш их айсан. 

Саша- Надя..

Надя- Скат, намайг уучлаарай. Би хүчээ тооцолж чадсангүй. Уучлаарай. 

Саша- Би арай өөр асуудлаар явна. 

Митя- Надя, Скатад чамаас гуйх гуйлт байгаа. Ер нь бол Кристинад. 

Надя- Ямар? 

 

ххх

 

Николай- Хөл хорионы бүс бүхэлдээ хяналтад байгаа. Бүх орох гарах гарц дээр ажиллаж байгаа. Дэгдэлтийг барьж байгаа.

Катя- Та гэхдээ миний асуултанд хариулсангүй. Эрх баригчид мураниудыг төр засагт аюултай гэж үзэж байгаа юу?

Николай- Санаа зовох шалтгаан байхгүй гэдгийг би баталж хэлнэ. 

Эр 5- Намайг оруул. 

Яна- Чи галзуураа юу? 

Эр 5- Надад үзүүлэх юм байна. 

Катя- Засгийн газрын онцгой байдлын комиссын хэвлэлийн нарийн бичгийн даргатай хийж буй ярилцлагаа хэсэг зар сурталчилгааны дараа үргэлжлүүлье. Сувгаа битгий солиорой. Юу болоод байгаа юм? 

Эр 5- Надад бичлэг байгаа. Тэр тэднийг алчихлаа. 

Катя- Түүнийг тавь. 

Эр 5- Тавиач. Май, тэр жирэмсэн эмэгчин найзуудыг маань яасныг үз. Тэр Рапидаг халдварлуулсан. 

 

ххх

 

Крис- Сонсооч, энэ чинь үхэл амьдралаас илүү гэж хэлэхтэй яг адилхан. 

Надя- Халдвар авсны дараа чамайг юу хүлээж байгааг мэдэх байна уу? Там! Байнгын хүн алах хүсэл! 

Крис- Чи ойлгохгүй байна. Надад Скат байгаа, тэр надад хайртай, би чамтай адил оюун ухаантайүлдэнэ. Бүх зүйл зүгээр. 

Надя- Чи түүнд хайртай юу? 

Крис- Тийм. 

Надя- Тэгвэл чи яагаад мурани болж түүний амьдралыг сүйрүүлэх гээд байгаа юм? Хэрвээ надад сонголт байсан бол би Митяд ийм амьдралыг хүсэхгүй байсан. 

Крис- Сонс, би түүнтэй бүгдийг ярилцсан. Скат миний төлөө үүнийг хийхэд бэлэн. Тэр бэлэн! 

Надя- Тэгээд чи түүнийг золиослоход бэлэн гэж үү? 

Крис- Яагаад тэгнэ гэж? Гуйя, миний сэтгэл рүү өнгийх хэрэггүй. Чи намайг огт мэдэхгүй. Чамаас гуйх ганц л юм нь нэг л удаа боломж олгох, гуйж байна. Намайг авраач...

Надя- Хэрвээ чи Скатад хайртай юм бол би чамд яаж ч тусалж чадахгүй. Би тийм зүйл хийхгүй. Чамтай чамгүй би их олон хүнийг хохироосон. 

Крис- Нээрээ юу? Чи намайг зүгээр л үхүүлнэ гэж байгаа юм уу? Чи намайг үхүүлэхэд бэлэн юм байна тэ? 

Надя- Зүгээр л надад итгэ. Заримдаа үхэл хамгийн шилдэг гарах гарц. Уучлаарай, би чам халдвар өгөхгүй. 

Крис- Би чамайг ойлгохгүй байна. Би юу ч ойлгохгүй байна. Энэ чинь шударга биш байна. Сонсооч, шударга биш байна...

Надя- Тэгээд юу гэж? 

Крис- Чамаас гуйж байна! Надя! Гуйя, үлдээч дээ! 

 

ххх

 

Катя- Зар сурталчилгааны үеэр бидэнд цочирдуулам бичлэг ирлээ. Дэлгэц рүү харцгаая. Өнгөрсөн дугаарт би та бүхэнд Надеждагийн тухай ярьж өгсөн. Энэ бичлэг хамгийн муу таамгийг мааньбаталж байна. 

Эр 6- Яаж байна аа Рапида! Би байна, Рапида! 

Эр 5- Рапида! Буугаа буулга, хэрэггүй ээ! 

Катя- Үзэгчид энэ бүсгүйг санаж байгаа байх. Саяхан л тэр манай шоунд зочноор оролцож байсан. Энэ бичлэгийг хийсэн гэрчийн хэлж буйгаар Надя Рапидаг ховсдож, аллага үйлдэхийг тушаасан. 

Надя- Бидний нэг болмоор байна уу?

Катя- Одоо бид Надежда ганцхан мурани биш жирийн хүмүүсийг ч удирдаж чаддагийг мэдэж авлаа. Түүний ухаан санаа байгаа цагт тэр эрүүл эмэгтэйчүүдийг халдварлуулж мурани болгоно. Нас барсан Ангуучид болон Рапида биднийг мураниудаас хамгаалах гэж хичээсэн. Одоо тэр халдвар авсан. 

Үзэгчид- Надежда Голдманыг алцгаая! Алах хэрэгтэй! Өөр сонголт алга. Ал ал! Бууд! 

Катя- Та үүнд ямар нэг тайлбар хэлэх үү? 

Николай- Хэрвээ энэ бичлэг үнэн бол бид бүх шаардлагатай арга хэмжээг авах болно.

Үзэгчид- Энэ Голдманыг алах хэрэгтэй. Түүнийг алаач ээ! 

Катя- Надя! Чи харин өөрөө ямар нэг тайлбар хэлмээр байна уу? Хэрвээ чи энэ шоуг үзэж байвал бас намайг сонсож байвал би чамайг зочноор оролцохыг урьж байна. Чамд ухаан санаа чинь байгаа, өөрийнхөө энэ үйлдлийг надад болон энэ бүх хүмүүст тайлбарла. Зоригтой бай! Манай шоунд ирээрэй. 

 

ххх

 

Эр 9- Мхн. Тэгэлгүй яахав. 

Ника- Хаачих гэж байгаа юм?

Валентин- Та яагаад над руу залгасан юм? Танд юу хэрэгтэй болов? 

Ника- Нөхөн сэргээх эмчилгээний тухай надад яриад өг. 

Валентин- Танай дарга Ершов хэргийг хаасан шүү дээ. 

Ника- Ершов үхсэн. Надад чамайг шорон руу явуулах бодол алга. Ууг нь би хэргийг хааж нээж чадна. 

Валентин- Та юу мэдмээр байгаа юм бэ? 

Ника- "Вершина"гийн хүмүүсийн ой санамжийг арилгадаг төхөөрөмжийн тухай. Санатор билүү? Эсвэл та нар өөрөөр нэрлэдэг үү? 

Валентин- Беловын тушаалын дагуу тэр төхөөрөмжийг устгасан. 

Ника- Гэхдээ санаторын туршилтын загвар байгаа биз дээ? Нэгжлэгийн явцад гарч ирсэн санагдаж байна. Явах уу? 

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. 

 

Надя- Аааа!

Митя- Надя, одоо болно! Юу болсон бэ? 

Надя- Энэ тэнэг миний хурууг тасдчихлаа. Ёооё.

Саша- Кристина! Зогс! Кристина, хүлээж бай! Байз! 

Крис- Битгий санаа зов. Одоо бүх зүйл зүгээр болно. 

Саша- Кристина! Кристин! Зүгээр үү? Намайг сонсож байна уу? 

Крис- Зүгээр ээ. 

 

ххх

Бичиг- Халдваргүй бүс. ОХУ-ын аюулгүй байдлын удирдах алба. 

 

Андр- Сайн уу?

Ника- Сайн. Бид ярилцаж болох уу? 

Андр- Мэдээж бололгүй яахав. 

Ника- Би ажлаасаа гармаар байна. 

Андр- Хэрвээ надаас болсон бол тэгэх хэрэггүй. Бид тааралдахгүй байж болно. 

Ника- Үгүй ээ, хүлээгээрэй. Би зүгээр л ажил бидний харилцаанд нөлөөлөөсэй гэж хүсэхгүй байна. 

Андр- Ямар утгаараа? 

Ника- Би хуурамчаар гэрлэж амьдардаг хүүхнүүдэд дургүй. Тэдний нэг баймааргүй байна. 

Андр- Тэгэхээр чи надад боломж өгч байгаа юм уу? 

Ника- Мм, нэг тиймэрхүү. Бид нэг нэгэндээ сайн шүү дээ, бусдыг нь хичээгээд болгоё. 

Андр- Чамайг айлгачих вий гэж бодоод баярлахаас ч айж байна. 

Ника- Тэмдэглэхээр явах уу? 

Андр- Хаашаа? 

Ника- Би нэг газар мэднэ ээ. Чамд үзүүлье. 

Андр- Би зөвшөөрч байна. Надад нэг асуулт байна. Валера...

Ника- Ямар Валера? Чшш.

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс.

 

Митя- Өвдөж байна уу?

Надя- Жаахан л. 

Митя- Чшшш, одоо боох л үлдлээ. 

Надя- Нөхөн төлжиж эхэллээ. 

Митя- Чшш, за тайван. 

Надя- Би өөрөө хийе тэгэх үү? 

Митя- Чи нээрэнгээсээ шинэ хуруу ургуулж чадах юм уу? 

Надя- Тийм л байлгүй. 

Митя- Тэгвэл дахиад хөх ургуулж чадах уу? Төсөөл дөө, нэгийг нь тасдчихлаа гэж бодоход...

Надя- Митя, хангалттай! Тоглоом хийхээ боль. Скат яасныг мэдэх хэрэгтэй. 

Митя- (дуу аялна). Утасаа орхичихсон юм байх даа. Утсаа орхичихож. Наашаа ир дээ. 

Катя- Би та нарт нэг муранийг танилцуулмаар байна. Түүнийг Надежда Голдман гэдэг. Саяхан л Рапида манай шоунд оролцож байсан. Энэ бичлэгийг хийсэн гэрчийн хэлснээр Надя Рапидаг ховсдож найзуудаа алахыг тушаасан. Надя, би чамайг зочноор урьж байна. Чамд ухаан санаа чинь байгаа. Өөрийнхөө энэ үйлдлийг надад болон энэ бүх хүмүүст тайлбарла. Зоригтой бай. Манай шоунд ирээрэй! 

Митя- Муугүй л санаа байна. Үндэсний телевизэд очоод шууд эфирээр бүгдийг нь ховсдоод л. Хүсэхгүй байна уу? 

Надя- Би хөл хориондоо үлдмээр байна. Бүх мураниудаа дуудаад эндээ үлдэнэ. 

Митя- За Надя, би тоглосон юм аа. Эндээ үлдэлгүй яахав. Эндээ амьдарна, яг л зэрлэгүүдийн арми шиг. Бидний хувьд энгийн л зүйл.

Надя- Одоохон. Удахгүй ирнэ ээ. 

 

ххх

 

Надя- Наанаас чинь тэд чамайг барьж авч чадахгүй гэж бодож байна уу? 

Анатолий- Чи хэрэв тушаавал барьж авах байх. 

Надя- Чи яаж намайг олсон юм? 

Анатолий- Гаранд чинь чип байгаа. 

Надя- Юу?

Анатолий- Байршил заадаг чип. Уучлаарай, ингэх ёстой юм аа. Чамайг хараанаасаа алдмааргүй байсан юм. Би наад чипийг чинь гаргаж авч чадна аа, тэгээд чамайг хэн ч олохгүй. Энэ тухай зөвхөн би л мэднэ. Би чамайг сулласан шүү дээ, санаж байна уу? Би чамд тусалмаар байна. 

 

ххх

 

Катя- За, бүгд хог. Чамд өөр юм байна уу? 

Яна- Нэг сэдэв байна л даа. Гэхдээ чи өөрөө нэг ч тэр тухай ам нээхгүй байгаа. 

Катя- Юу билээ? Хэл дээ.

Яна- За. Инга Беловагийн үхэл, Валера Сычёв, лабораторид болсон алан хядлага. Би ойлгоэ байна аа. Чи түүнтэй үерхэж байсан болохоор энэ хаалттай сэдэв. За, ойлголоо, өөр сэдэв бодож ольё. Жишээ нь надад нэг франц... 

 

ххх

 

Анатолий- Айх юмгүй дээ. Бид найзууд. 

Митя- Мхн. Надад бас нэг ийм найз байсан. Дахиж лав хууртахгүй шүү. 

Анатолий- Болчихлоо. Одоо чамайг хэн ч олохгүй. 

Надя- Би чамд ямар ч өргүй шүү, санаж ав. Яагаад намайг хайсан юм? 

Анатолий- Би дэлхийд чамайг яаж нөлөөлж чадахыг мэднэ. Надад итгээрэй, би үнэхээр та нарт тусалмаар байна. Чамд бас хүүхдэд чинь тусалмаар байна. Надад төлөвлөгөө байна. 

 

ххх

 

Крис- Чамаас гуйя... 

Саша- Чи намайг яах ч үгүй, Кристина!

Крис- Яв! 

Саша- Зүгээр ээ. 

Крис- Ааа. Скат! Скат! Яваач. Яв! Намайг зүгээр орхи.

Саша- Кристин зогс. Кристина! Намайг сонс, чи над руу дайрахгүй. Кристина! Гуйя, намайг сонс. Кристина! Сонсож байна уу? Би Саша байна. Кристина, би чамд хайртай, гуйя, над руу хар даа. Кристина! Би чамд хайртай. 

 

ххх

Бичиг- Түр хорих байр. 

 

Цагдаа- Та хоёрыг ажиглаж байгаа шүү. Танд 10 минут байна.

Катя- Сайн байна уу?

Вал- Чи яах гэж ирсэн юм? 

Катя- Би танаас ярилцлага авах гэсэн юм. Мэдээж хэрвээ асуултанд минь хариулахыг зөвшөөрвөл шүү дээ.

Вал- За, тэгье.

Катя- Лабораторид юу болсон юм бэ? Ярьж өгөөч. Таныг 23 хүний үхэлд буруутгаж байгаа. 

Вал- Би хүмүүсийг алаагүй ээ. Өмнө нь Инга Белова байсан нэг мутантыг алсан. 

Катя- Аан, тэгвэл Анатолий Лобода яасан юм? 

Вал- Лобода амьд байгаа. Би түүнийг алаагүй. 

Катя- Яагаад?

Вал- Хэрэггүй гэдгийг ойлгосон. 

Катя- Яагаад? 

Вал- Өөрийнхөө учрыг олсон. Өөрөө өөрийнхөө өмнө үнэнч байх хэрэгтэй. 

Катя- Та багадаа 20 жилийн ял авч магадгүй гэдгээ ойлгож байна уу?

Вал- Тийм, ойлгож байна. 

Катя- Та яаж лаборатори луу орсон...

Вал- Кать, чи үүнээс болж ирээгүй шүү дээ.

Катя- Юу?

Вал- Чи энд энэ асуултуудаа асуух гэж ирээгүй. Тийм биз? 

Катя- Тийм ээ.

Вал- Яах гэж ирсэн юм?

Катя- Мэдэхгүй ээ. Ирэхгүй байж чадсангүй. 

Вал- Би зүгээр ээ. Үнэн шүү. Би зүгээр. Би хийсэн зүйлдээ харамсахгүй байна. Ирсэнд баярлалаа. Чамайг харсан даа баяртай байна. Хэрвээ... Ямар ч байсан намайг уучлаарай. За? Энд дахиж ирэх хэрэггүй. 

 

ххх

 

Ника- За май. За, ингээд маргааш бидний шинэ амьдрал эхлэх нь. Чи бэлэн үү?

Андр- Би бэлэн, харин чи?

Ника- Би ч бас. Бүх зүйл бүтнэ гэж найдаж байна. 

Андр- Бүтнэ ээ.

Ника- Дахиад дахиад(уучих). 

Андр- Чи яагаад уухгүй байгаа юм?

Ника- Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Жаахан жаахнаар л ууна. 

Андр- Ийм газар сонгожээ.

Ника- Ямар гэж?

Андр- Романтик. Чиний сонгодгоос өөр байна. 

Ника- Энэ.. Надад их дурсамжтай газар байгаа юм. 

Андр- Ярьж өгөөч. 

Ника- Тулгая. Хайрын төлөө. Дуустал нь! Яасан бэ? Суугаарай. Суугаарай, суучих. Цохилж байна. Алив. Хэрвээ ямар нэг юм буруу эргэж түүнд муу юм тохиолдвол чи насан туршдаа надтай зууралдах болно шүү. 

 

ххх

 

Яна- Пушкины музейг тоносон дээрэмчдийн түүх.

Катя- Мхн. 

Яна- Эрүүл бус нэг эмэгтэй муранийг дуурайж хүүхэн хараагаа хараар шивүүлжээ. 

Катя- Яна, утас аваад өгөөч, тэгэх үү?

Яна- За май. 

Катя- Байна уу?

Надя- Надя байна. Надежда Голдман. 

Яна- Катя зүгээр үү? 

Катя- Түр гарч байгаач.

Надя- Танай үзэгчдийн алаад шатаахыг хүссэн мутант байна. 

Катя- За би сонсож байна.

Надя- Би танай шоунд оролцмоор байна. Гэхдээ нөхцөлтэй. Миний хэлсэн газарт шууд эфир хийнэ, ямар ч өөр санаа байхгүй. Хэрвээ нөхцөлийг зөвшөөрч байвал ухаан санаа нь байгаа новшоос яриа авч болно. 

Катя- Зөвшөөрч байна. 

Надя- Энэ уулзалтыг бэлдэх бүх хүнд та нар муранийг санаагаараа барахгүй шүү гээд хэлээд өгөөрэй. Бид хэнийг ч оролдохгүй, гэхдээ биднийг оролдвол хэн ч ярилцлага аваад буцахгүй шүү. Чи ч бас.

Катя- Хаана бас хэзээ вэ?

Надя- Тэрийг дараа нь хэлье. Баяртай. 

 

ххх

 

ОХУ-ын аюулгүй байдлын удирдах алба. 

 

Катя- Игорь Иванович, сайн байна уу. Надтай уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа. 

Ген- Шууд эфирээр тийм юм харуулна гэж бодож олсон тэнэгийн нүд рүү харахыг хүслээ л дээ. 

Катя- Игорь Иванович, танд Надежда Голдман хэрэгтэй биз дээ? Би танд түүнийг олоход туслаж чадна. 

Ген- Суу. 

Катя- Эфирийн дараа тэр над руу залгаад, уулзахыг зөвшөөрсөн. 

Ген- Хэзээ?

Катя- Одоохондоо мэдэхгүй байна. Эфир хийх өдөр, цаг бас газрыг явуулна гэсэн. Хүлээгээрэй. Игорь Иванович, та үүний хариуд надад нэг юм хийж өгөөч. Валера Сычёвтой хамааралтай юм л даа. 

Эр 10- Сайн байна уу, ахмад аа.

Андр- Сайн байна уу. 

Ника- Андрей!

Андр- За.

Ника- Халагдах өргөдлийн талаар ярих гэсэн юм.

Андр- Уучлаарай, та хэн бэ?

Ника- Та намайг санахгүй байна уу?

Андр- Үгүй ээ, уучлаарай. 

Ника- Үгүй ээ, зүгээр дээ. Таныг надад туслах юм болов уу гэж бодсон юм. 

Андр- Тэгмээр л байна, гэхдээ халагдах талаар бол надад биш хүний нөөцийн хэлтэст хэлэх хэрэгтэй. За баяртай. 

Ника- Та зүгээр биз дээ?

Андр- Тийм ээ, яасан? 

Ника- Үгүй ээ, зүгээр дээ. Та өөдрөг л байдаг юм шүү. 

Андр- Таныг хэн гэдэг вэ? 

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. 

 

Мөрдөгч- Байз! За авч болно. 

Катя- Байна уу?

Надя- Тохиролцоо хэвээр үү?

Катя- Тийм ээ, мэдээж. 

Надя- Тэгвэл хаягийн координатыг мессэжээр явуулья. 

 

ххх

Ген- Эфир эхлэхээс өмнө түүнийг устгана. Тусгай хүчнийхний үйл ажиллагааг тохиролцох шаардлагатай байна. Тэнд өндөр барилга цөөн учир мэргэн буучдыг байрлуулахад хүндрэлтэй. Уучлаарай, яаралтай зүйл гарлаа. Түр хүлээж байгаарай. 

Сайд- За хүлээж байя. 

Андр- Илтгэхийг зөвшөөрнө үү. Голдман ярилцлага авах газар мутантуудыг цуглуулж байна. Тийшээ тусгай хүчнийхнийг оруулж болохгүй. Хэрэв мураниуд цэргийнхний ойртож байгааг мэдэрчихвэл зураг авалтын багийнхан үхэх болно. 

Ген- Тэгээд чи юу санал болгох юм?

Андр- Би хүмүүс хохирохоос сэргийлэх арга мэдэж байна. 

 

ххх

 

Крис- Чи Скат уу?

Саша- Би чамайг хамгаалахдаа зөвшөөрөл авахгүй. Би хаана байна? 

Хянагч- Буруу асуулт байна. Хаана байгаа чинь биш, яагаад энд байгаа нь чухал. 

Саша- Та хянагч уу? 

Хянагч- Харин чи Тимофей-н найз, скат бүлгэмийн гишүүн. Би чиний талаар их сонссон. 

Саша- Тимон хаана байна? Кристина хаана байна? Тэднийг хааш нь авч явсан бэ? 

Хянагч- Кристинаг дахиж хармаар байвал бидэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. 

Саша- Тимон? Бид хаана байна?

Тимон- Мөсөн уул 66 төсөлд тавтай морил. 

 

ххх

 

Катя- Надя ирчихсэн байна. Би машинаас буулаа. 

Катя- Би хамгаалагчтай ирсэн. 

Надя- Би ч бас.

Катя- Би харж байна аа. Тэд энүүгээр дүүрэн байна. Чи тэднийг дуудсан уу? 

Надя- Ярилцлагыг энд хийнэ. Би бэлэн. 

Катя- Бэлдээрэй! 

Надя- Шууд эфир хийхгүй бол би чамайг ална. 

Мэргэн бууч- Бид бэлэн.

Андр- Миний тушаалгүйгээр юу ч хийж болохгүй шүү. Эфирийг хүлээнэ.

Мэргэн бууч- Ойлголоо. 

Андр- За залуусаа, гарцгаа. Нүд салгаж болохгүй шүү. 

Катя- Сайн байцгаана уу. 2р сувгийн Хар өдөр шоуг та үзэж байна. Хөтлөгч миний бие Екатерина Федякова. Та бүхний харж байгаачлан өнөөдөр шоу маань тогтсон цагтаа биш өөр хэлбэрээр танд хүрч байна. Шалтгаан нь манай зочин юм. Надежда Голдман. Өөрийн ухаан санаагаа хадгалж чадсан жирэмсэн мутант. Надя, уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа. Миний асуул...

Надя- Би энд асуулт хариулт гэдэг тоглоом тоглох гэж ирээгүй. 

Бичиг- Надежда Голдман. Ухаантай мутант. 

Надя- 2 өдрийн өмнө та бүхэн намайг хүн алсныг харсан. Тэр хүмүүс над шиг мутантаар тоглоом тохуу хийж, ан хийсэн. 

Катя- Ангуучдын талаар яриад байна уу? 

Надя- Тийм ээ. Гэхдээ чи бичлэгийг бүтэн үзүүлээгүй. Тэр Рапида гээд эмэгтэй буугаа миний гэдэс рүү чиглүүлж миний хүүхдийг алах гэж оролдсон. Хүүхэд маань эрүүл, тэр юунд ч буруугүй. Амьд гарахын тулд тэднийг алах хэрэг гарсан. 

Катя- Гэхдээ вирус таныг зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор алахад хүргэдэггүй биз дээ? 

Надя- Вирус биш харин та нарын үзэн ядалт намайг мангас болгосон. Та нар өөрсдийнхөө сайн мэдэхгүй зүйлээ ч алахад бэлэн байгаагаа ойлгохгүй байна. Та нар хөл хорионд байсан бүх хүн рүү чулуу шидэхэд бэлэн байна. Намайг ухаан санаагаа яаж авч үлдэснийг мэдэх үү? Хайрын хүчээр. Хайр л намайг хүн хэвээр үлдэхэд тусалсан. Удахгүй хүүхэд маань төрнө, тэр аавтайгаа адил эрүүл. Хайртай залуу маань намайг байгаагаар минь хүлээж авдаг. Надад өөр юу ч хэрэггүй. Би зүгээр л гэр бүлтэйгээ амьдармаар байна. Яг л бусад халдваргүй хүмүүс шиг. 

Мэргэн бууч- Долоо(7р бууч) байна. Машин харлаа, таны зүг рүү явж байна. 

Андр- Тэр машин периметрийг даваагүй биз дээ? 

Мэргэн бууч- Үгүй ээ. Энэ дүүрэгт байсан машин юм шиг байна. 

Андр- Давтан хэлье. Миний тушаалгүй юу ч хийж болохгүй шүү. Хүлээ.

Надя- Бид(мураниуд) энэ тохиолдсон зүйлд буруугүй. Периметрт байсан бүх хүн буруугүй. Бид асуудалд орчихоод байна, та бүхний тусламж, энэрэнгүй сэтгэл хэрэгтэй байна. Гэвч оронд нь үзэн ядалт л мэдэрч байна. 

Катя- Хүмүүсийг алсан хэвээр байхад бид яаж та нарыг хүлээн авах вэ? 

Надя- Та нар мураниудтай биш өөр хоорондоо тулалдаад удаж байна. Надад гуйх ганц л гуйлт байна. Бидэнд боломж өгөөч. Бид ослын хохирогчид. Ойлгож туслаач. 

Катя- Яв! Хурдан зугт! Та нарыг отож байгаа. Яагаад бид энэ бүсгүйг алахыг хүсээд байгаа юм бэ? 

Андр- Бүгд бэлдээрэй!

Катя- Тэр амьдрахыг хүсэж байна. Хэн бидэнд хэн нэгний үхэл амьдралыг шийдэх эрх өгсөн юм бэ? 

Эр 10- Мэргэн буучид яагаад буудсангүй вэ? Түүнийг зүгээр л ингээд явуулчих юм уу? 

Катя- Үзэн ядалт вирусээс ч долоон дор. 

Андр- Бүгд бэлэн байдлаа аваарай! Обьект машин руу сууж байна. 

Зураглаач- Катя, холд! 

Катя- Үзэн ядалт бидний тархийг мутацид оруулж байна. Үзэн ядалт биднийг сохолж байна.

Зураглаач- Катя! 

Андр- Катя, арагш ухар! 

Катя- Ааа! 

Эрчүүд- Тийм ээ! 

Андр- Битгий бууд! Буудах хэрэггүй! 

Катя- Чи амалсан биз дээ! 

 

Бичиг- 6 сарын дараа. 

 

ххх

 

Яна- Байна уу?

Катя- Эргээд хар даа. Ганцаараа биз? 

Яна- Мхн. 

Катя- Намайг ярьсныг хэнд ч хэлээгүй биз?

Яна- Мэдээж, чиний хэлснээр л хийсэн. 

Катя- Чамайг харсан даа баяртай байна. 

Яна- Чи алга болоод 6 сар боллоо. Бүгд чамайг алуулчихсан гэж бодож байгаа. Хаусхофертой хийсэн тулааны чинь дараа бүр ч тэгж бодсон. 

Катя- Хамгийн гол нь тэр шоронд байгаа. 

Яна- Чиний ачаар шүү дээ. Чиний нийтэлсэн тэр нотлох баримтуудтай диск хаанаас ер нь гарч ирсэн юм бэ? 

Катя- Бага мэдвэл бат бөх унтана(мэдээгүй байсан нь дээр гэх хэлц). Яна, нэг асуудал байна. Хаусхофертой тооцоо дуусаагүй. "Вершина"гийн Клейто төслөөс гадна өөр төслүүд ч байгаа. Гэхдээ би одоохондоо өөрөө юу ч хийж чадахгүй нь. 

Яна- Анхан. Чи намайг туслаасай гэж хүсэж байгаа юм байна тийм үү? 

Катя- За, чи энэ хэрэгтэй орооцолдохдоо бэлэн үү? 

Яна- Мэдээж. Чиний сүүдэр байх гайхалтай шүү дээ. 

Катя- Юу? 

Яна- Би бүхнийг тохиролцсны дагуу хийлээ. Та...

 

ххх

 

Ника- Миний амьдралын хамгийн урт(удаан) 6 сар байлаа. 

Андр- Байна уу?

Эр 11- Тэр суллагдсан. 

Андр- Тийм ээ би харж байна. 

Эр 11- Одоо чамаас л шалтгаална. 

 

ххх

 

Анатолий- Оройн мэнд, хатагтай нар аа. Би хоцроогүй биз дээ?

Митя- Яг л эхэлж байна. Явья.

Анатолий- Яагаад ингээд хүлчихээв? 

Митя- Тэр өвдөлтөөсөө болоод хяналтаа алдаад байна. Бүр над руу дайрсан.

Анатолий- Зүгээр шүү дээ. Чи чинь хүчтэй залуу. 

Митя- Юу?

Анатолий- Юу юу гэж. Би та нарыг аварч, эрх чөлөөтэй амьдрал бэлэглэсэн. Намайг харах бүртээ үүнийг сана. 

Анатолий- Баяр хүргэе, аав боллоо. Хүүхдийн нүд хэвийн. Жирийн хүнийх шиг байна. 

Надя- Бид охинтой боллоо. 

Анатолий- Хатныхаа мэндийг мэдэхээр ирцгээв үү?

Хүүхэд уйлна. 

Митя- Чшш.

Надя- Тэд шинэ хатандаа баяр хүргэх гэж иржээ. 

 

Төгсөв. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home