Дараа нь амьд үлдэх 3-11
Үргэлжлэл: 47:48мин
СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
Катя- "Вершина" корпораци “Клейто” гэх нууц төслийг боловсруулсан.
Валера- Тэд энэ вирусыг бидэн дээр туршихыг хүссэн.
Инга- Москвад үхлийн аюул 100 хувьтай, үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарсан.
Андрей- Чи хөл хорионы бүсэд юугаа мартчихаав?
Валера- Лободатай уулзах.
Валера- Би тэр новш амьд байхад амьсгалж ч чадахгүй нь.
Катя- Хараал идсэн үнэн хэнд ч хэрэггүй. Тэд өөр шоу хүсэж байна, бид тэр шоуг нь өгнө.
Катя- Тахал шулуухан асуулт тавьсан. Бид үү эсвэл тэд үү? Хүн бүрт сонголт хийх эрх бий.
Хаус- Инга Белова болон Надежда Голдман. Мутант нь амьдаараа хэрэгтэй. Тэр ухаантай бас аюултай.
Надя- Дахиад энд харагдвал амьд үлдээхгүй шүү.
Андр- Би чамтай хамт баймаар байгаадаа итгэлтэй байна. Эрсдэл гаргахад бэлэн.
Ника- Зүгээр л би чамд хайргүй. Уучлаарай.
Анатолий- Чи надад ямар хандтайг мэдэх хэрэгтэй байна.
Крис- Прионы өвчин тархийг маань устгаж байгаа. Надад 2-3 сар л үлдсэн.
Саша- Чи амьд үлдэхийн тулд халдвар авмаар байгаа гэж үү? Би тусална!
Саша- Хөл хорионы бүсийн бүх шалган нэвтрүүлэх цэгээс мутантуудын идэвх нэмэгдэж байгаа дохио ирж эхэллээ. Надя тэнд байна.
Митя- Бид тийшээ явах хэрэгтэй.
Саша- Бүгд суугаад хамт төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Энэ флашийг лабораторийн дурын компьютерт хийх хэрэгтэй. Системийг нь бүтэн захирч болох вирус би хийлээ.
Ника- Юу болоод байгаа юм?
Андр- Машины түлхүүр, бичиг баримтаа өг.
Анатолий- Антивирус тогтворгүй байна. Тэр хугацаатай.
Инга- Би ч бас удахгүй мутант болох уу?
Анатолий- Хэрвээ тайван ажиллаж боломж өгвөл болохгүй.
Инга- Туршилт хийх цаг надад алга. Би тэгж эрсдэл гаргаж чадахгүй. Надяг мэс ажилбарт бэлд.
Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг.
ххх
Редактор- Илүү ойроос ав. Энэ нүүрэнд гарна.
Зурагчин- Ойлголоо.
Рекатор- Катя, нүдээ битгий нуугаарай.
Катя- Өө, харин баахан мэдчилгээ ирээд, сатаарчихлаа.
Яна- Катя, рейтингийн үзүүлэлт ирлээ.
Катя- Вау! Итгэмээргүй юм.
Редактор- Уучлаарай, би харж болох уу? Та бараг албан ёсоор ард түмний дуу хоолой болчихож. Гэхдээ та аль талд нь байгаа вэ гэдэг нууц хэвээр үлдээд байна. Нэг бол дүрвэгсдийг хамгаална өдөөн хатгана, нэг бол дараагийн дугаарт тэднийг нүүлгэхийг уриална.
Катя- Би зүгээр л үнэнийг ярьдаг. Харин үнэн гэдэг олон талтай. Тийм биз! Объектив байх хэрэгтэй.
Редактор- Та хэсэг хугацааны дараа аль аль талын итгэлийг алдана гэж айхгүй байна уу?
Катя- Би хэнийг ч өдөөн хатгаагүй, хэнийг ч уриалаагүй гэдгээс эхлэх хэрэгтэй байх. Зүгээр л үнэнийг ярьж өгсөн. Харин хоёрт би ер нь юунаас ч айхгүй.
Ред- Бүр рейтинг унахаас ч уу? Ангуучид маш том сенсаци тарьсан. Давж гарах хэцүү л байх. Үзэгчид үргэлж илүүг хүсдэг шүү дээ.
Катя- Тийшлэх үү?
Зурагчин- Энд зогсоорой.
Катя- Тэгвэл бид тэрийг нь өгнө.
Ред- Та бүгдийг нь ярьчихсан шүү дээ. Вершина, нөхөн сэргээх эмчилгээ, мурани, дүрвэгсэд гээд бүх халуун сэдвийг дэлгэсэн. Өөр юугаар гайхшруулах вэ?
Катя- Дараагийн шоуг заавал үзээрэй.
Ред- Рейтингээ давж чадах уу?
Катя- Нийгмийн санаа бодлыг орвонгоор нь өөрчилнө өө.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори.
Эр 7- Та зүгээр үү?
Инга- Надад битгий хүр!
Эр 7- Би танд туслах л гээд...
Инга- Тонил цаашаа!
Анатолий- Мэс ажилбарт бүх зүйл бэлэн.
Инга- Эхэл.
Анатолий- Дэлгэрэнгүй зүйлийг гадны хүнгүй ярилцах хэрэгтэй байна. Явцгаая.
Инга- Юу ярих гэсэн юм?
ххх
Бичин- Халдваргүй бүс. ОХУ-ын аюулгүй байдлын удирдах алба.
Андр- Валера хаана, юу хийх гэж байгааг нь мэдэх хэрэгтэй байна.
Ника- Ммм. Харамсалтай байна.
Андр- Энэ чинь чиний ч бас хүсэл биз дээ. Би туслах гэж байна.
Ника- Тэгвэл надаас ч, Валерагаас ч хол бай.
Андр- Түүнд дээрэм, тагнуулын, танхайн гээд хэргүүд тохож магадгүй. Чи надад тусалбал татаж гаргаж чадна.
Ника- Их сайхан ярих юм аа. За алив над дээр ялаа тох эсвэл чөтгөр лүүгээ тонил.
Андр- Надтай муудалцаад байдаг.
Ника- Чи харин мартсан юм шиг байна. Хэн Валераг Москва руу орууллаа? Чиний гарын үсэг байж байгаа. Түүнийг булшлахыг хүсвэл чи ч бас араас нь явна.
Андр- За за, би чамайг 3 хоног ямар ч ял тулгалгүй саатуулна. Би чинь ингэх бүрэн эрхтэй. Чиний аюулгүй байдлын төлөө. Аваад яв.
Ника- Тэгсэн ч чи түүнийг олж барихгүй!
ххх
Крис- Туслаарай!
Митя- Алнаа чамайг!
Крис- Туслаарай!
Харуул 2- Хөөе! Зогсоцгоо! Түүнээс холд гэж хэлээд байна! Дүлий юм уу?
Митя- Юу гэсэн бэ?
Харуул 2- Боль! Түүнээс холд гэсэн шүү! Зогс!
Митя- Түүнийг алдах нь байна.
Харуул 2- Гараа толгойдоо ав! Газарт хэвт! Зогсооч! Хороо хариу. 2 иргэн. Дээрэмчин эмэгтэйг зодлоо. Эргүүлийн пост-д мэдэгдэх хэрэгтэй.
Рациар хоолой- Ойлголоо. Пост руугаа буц.
Хар 2- Ойлголоо.
ххх
Анатолий- Энэ бол глюкоз. Хэд хоног үйлчилнэ.
Надя- Чи өмнө нь тариа тарьдаг байсан шд.
Анатолий- Би чамайг суллахыг хүсэж байна. Чамайг эсэргүйцэхгүй гэж найдья.
Лаб ажилт- Инга Анатольевна! Инга Анатольевна! Юу болсон бэ? Та яагаа вэ? Яасан бэ? Та юу хайгаад байгаа юм?
Инга- Хүзүүвчийн удирдлага.
Лаб ажилт- Огцом хөдөлж болохгүй.
Инга- Лобода над руу дайрсан. Надад тусламж хэрэгтэй байна.
Вал- Сонсогдож байна уу?
Саша- Тийм ээ сонсож байна. Битгий зогс. Чигээрээ яв, дараа нь зүүн. Чигээрээ чигээрээ.
Анатолий- Төгс нөхөн төлжилт.
Саша- Валера, Надяг нууц хэсэгт хорьсон бололтой.
Анатолий- Новш.
Саша- Баруун. За зогс! Хүлээ! 21р пост В блок руу яв!
Хар 3- Ойлголоо.
Саша- Одоо яв.
Анатолий- Одоо энд зочид ирнэ. Би нуугдлаа харин чи ганц сайн хашхирах хүч өөрөөсөө ол. Хүүхдээ хамгаал. Тэд түүнийг алах гэж байгаа.
Надя- Баярлалаа.
Саша- Зогсолгүй чигээрээ яв. Дараа нь зүүн. Чи сонсож байна уу?
Вал- Тийм ээ.
ххх
Хар 2- Зогс! Бичиг баримтаа!
Саша- Валера, дөнгөж сая барилга руу Врежик явж орлоо. Вершинагийн алуурчин.
Вал- Чиний нөгөө хайгаад байсан уу?
Саша- Надад тэр амьдаараа хэрэгтэй шүү. Надяг олоод туслахыг гуйгаарай.
Вал- Одоо хаачих уу?
Саша- Чигээрээ!
Вал- Яваад байх уу?
Саша- Тийм ээ, яв. Коридорын төгсгөлд хаалга байгаа.
Вал- Новш гэж хаалттай байна.
Саша- Хүлээ, энгийн кодоор онгойхгүй байна. Түр хүлээ. Онгойчихлоо, ороорой. Валера чамд маш бага хугацаа байна.
Рациар хоолой- Бүх постууд сонс. Яаралтай! Төв лабораториос дуудаж байна, бидэн рүү дайрсан байна. Давтан хэлье. Бидэн рүү дайрсан байна. Нэмэлт хүч дуудаж байна. Хариу?
Саша- Ойлголоо, нэмэлт хүч явууллаа.
Хоолой эм- Анхаарна уу. Ажлын байраа орхин яаралтай Б блок руу явна уу. Аюулгүй байдлын дүрмийг сахина уу.
Ажилтан- Лаборатори луу дайрсан. Та яаравчлаарай. Та явах хэрэгтэй.
ххх
Вал- Тайвшир, тайшир. Надя! Лобода хаана байна? Надя! Сэр сэр, битгий унтаарай!
Саша- Валера хурдлаарай. Чи Надяг олсон уу?
Вал- Тийм ээ. Тэр ухаангүй байна. Би Лободаг хайлаа.
Саша- Үгүй ээ. Надяг аваад наанаасаа гар. 5 минут л өнгөрвөл амьд гарахгүй шүү.
Вал- Профессор Лобода хаана байна? Энд ажилладаг шүү дээ. Сонсож байна уу?
Саша- Валера, гуйя битгий тэнэг юм хий.
Вал- Би түүнийг олоод Надяг авахаар ирнэ ээ.
Саша- Валера, тайвшир!
Вал- Чи өөрөө тайвшир. Би тэр новшийг олно!
Саша- Валера, гуйж байна, хэрэггүй ээ.
Инга- Энэ чинь хэн бэ? Валера Сычёв! Түүнийг нэгж! Мутантыг бас шалга. Лобода хаана байна?
Вал- Чи бас хайж байгаа юм уу? Хамт хайя.
Инга- Ийшээ ирээд буугаар намайг шийтгэнэ гэж бодоо юу? Би "Вершина"гийн сүйрэл, муранийн дайралтыг үзсэн хүн шүү. Чи яг цагаа олж ирлээ. Миний төлөвлөгөөнд нэг эргүү амьтан хэрэгтэй байсан юм.
Вал- Надтай тохиролцоно гэж найдаа юу?
Инга- Үгүй ээ. Чиний цогцос миний алиби болох болно. Хоёулаа их сайхан зохицох байлаа, гэхдээ чи татгалзсан байх аа, санаж байна уу? Харин би санаж байна. Харамсалтай байна.
Вал- Сонс хөөрхөн өө, явцгаая.
Надя- Тэр ч бас...
Вал- Надя, би Лободаг олох хэрэгтэй байна. Олоод буцаад ирнэ. Сонсож байна уу? Би чамайг авахаар ирнэ ээ, окей? Надя!
Саша- Валера! Валер, Валера! Зогс! Валера! Валера, чи намайг сонсож байна уу? Валера!
ххх
Вал- Чимээгүй, чимээгүй!
Анатолий- Намайг сонс...
Вал- Амаа тат! Тийшээ яв.
ххх
Саша- Валера, Врежик Надяг аваад явлаа! Түүнийг зогсоо! Чи сонсож байна уу? Врежикийг зогсоо, тэр Надяг авсан. Валера, ухаан ор! Тэнэг юм хийлгүй, Надяг авар!
ххх
Саша- Валера нэг юм хэлээч! Чи сонсож байна уу? Чи наанаасаа гарах хэрэгтэй! Валер!
Вал- Чамайг энд байгаад баяртай байна. Таалагдаж байна уу? Хар даа, баяртай байна уу? Надад бол таалагдаж байна. Дараагийнх нь чи! Өвдөж байна уу? Айжан ч бас өвдсөн! Чи түүнийг хэрчсэн! Яг миний нүдэн дээр!
Анатолий- Би түүнийг эмчлэхийг хүссэн. Чиний төлөө.
Вал- Би яаж мартав аа? Чи чинь хүн төрөлхтний аврагч шүү дээ. Тийм шүү дээ. Би чамд үхэхэд чинь тусалъя.
Саша- Крис чи хаана байна? Зүгээр үү?
Митя- Скат, түүний бие муу байна.
Саша- Та хоёр хаана байна? Хаана вэ?
Митя- Чи Валера Надяг хоёрыг гаргаж авах хэрэгтэй. Би Крисийг харж байя. Санаа зоволтгүй. Эргүүл ирж байна. Ярья. Баяртай.
Саша- Бүх талаас цэргүүд орж ирж байна, Валера. Би тэднийг саатуулж чадаж байгаа дээр хурдан гар! Валера сонсож байна уу? 4 баг бүх талаас! Валера наанаасаа яв!
Анатолий- Аааа!
Вал- Хэдэн удаа түүнийг хутгалсан бэ? Санаж байна уу? Харин би их сайн санаж байна. Амьдрал ер нь сонирхолтой байгаа биз? Би ч бас одоо ингээд туршилт хийж байна. Яг чам шиг!
Анатолий- Намайг уучлаарай.
Вал- Юу? Юу гэсэн бэ чи?
Анатолий- Уучлаарай, би ойлгоогүй байж.
Вал- Чи юу ойлгоогүй юм?
Анатолий- Чиний юу мэдэрч байгааг ойлгоогүй. Одоо ойлгож байна.
Вал- Чи юу ойлгоогүй юм бэ?!
Анатолий- Алив!
Вал- Чи юу мэдэхгүй гэж?!
Ника- Чи өшөө авахыг хүсч, өөрөө тэдэн шиг болсоноо мэдэхгүй байна!
ххх
Бичиг- Хар өдөр.
Катя- Энэ бол 2р сувгийн Хар өдөр. Та бүхэнтэй хөтлөгч миний бие Екатерина Федякова байна. Өнөөдөр би удаан хугацаанд дуугүй байсан зүйлийнхээ талаар ярина. Та бүхэнтэй нэг муранийг танилцуулмаар байна. Надежда Голдман. Бичлэгийг үзнэ үү.
Надя- Энд хэн нэгэн байна.
Митя- Хаана, Надя?
Надя- Нэг эмэгтэй, би түүний айдсыг мэдэрч байна.
Катя- Энэ бичлэгийг би хөл хорионд байхдаа хийсэн. Надежда юм ярьж, юу болоод байгааг сайн ойлгож байгааг би л хараад байна уу надад хэлээч. Гэхдээ энэ нь түүнд алахад саад болоогүй. Тэр бидний орогнох байр луу бүтэн арми дагуулж дайрч орж ирсэн. Би түүнийг тэдэнд хэрхэн тушаал өгч тэд бүгдийг нь биелүүлж байгааг харсан. Ингээд болоогүй. Тэр жирэмсэн. Энэ эмэгтэй ердөө хагас жилийн дараа үржигдэнэ. Тэгэхээр энэ юу вэ? Вирусыг дарах ялалт уу? Ирээдүйн хэрцгий алуурчдын арми уу?
Үзэгчид- Тэр хаана байгаа юм? Түүнийг алах хэрэгтэй.
Катя- Та бүхэн их гоё асуулт асуулаа. Энэ аюултай бүсгүй хаана байна вэ? Энэ ухаантай, бүхэл бүтэн арми удирдаж чаддаг альфа эмэгчин хаана байна вэ? Хариулт маш энгийн бас аймшигтай. Тэр чөлөөтэй явж байгаа.
Үзэгчид- Юу?! Түүнийг барих хэрэгтэй! Алах хэрэгтэй! Яаралтай устгах хэрэгтэй!
Катя- Тэд намайг муранид ухаан байдгийг бас үржиж чаддаг талаар ярихгүй, дуугүй бай гэсэн. Гэхдээ би та бүхэнд үнэнийг ярина гэж амласан. Тэгээд би үүнийг юу ч болсон хамаагүй хийх болно.
Үзэгчид- Мундаг! Браво!
ххх
Тусгай 1- Дээгүүр цэвэр байна.
Андр- Энүүгээр нэгж. Гэмтээгүй хүмүүсийг байцаалт руу.
Тусгай 1- Мэдлээ.
Андр- Байз! Наашаа аваад ир! Түүнийг хаанаас олов?
Тусгай 2- Тэр өөрөө бууж өгөөд гарч ирсэн. Инга Белова алагдсан. Яг тэр өрөөнөөс ажилтан Лобода олдсон. Түүнийг тамласан(эрүүдэг шүүсэн) байсан.
Андр- Чамайг юу хүлээж байгааг чи бүр төсөөлөх ч үгүй байна.
Вал- Хамгийн аймшигтайг нь би аль хэдийн харсан(үзсэн).
Андр- Түүнийг авч яв.
Саша- Чи яаж байна?
Крис- Зүгээрээ. Митя аптекаас миний эмийг олсон. Надя хаана байна?
Митя- Надя хаана байна? Валера түүнийг олсон уу?
Саша- Митя...
Митя- За яасан?
Саша- Надяг "Вершина"гийн алуурчин аваад явсан. Харин Валераг цэргүүд дөнгөж сая баривчилсан.
Митя- Тоглож байгаа биз дээ?
Саша- Үгүй ээ, тэр гэнэт тэсрээд Лободаг хайхаар явсан. Би түүнийг үлдээд Надяг дагуулж гарч ир гэж хэлсэн.
Митя- Чи өөрөө түүнийг хаячихаж. Би чиний охиныг амьд авчирсан байхад харин чи Валераг болиулж чадсангүй.
Саша- Сонсооч...
Митя- Тэр Надяг алж магадгүй гэдгийг ойлгож байна уу?! Чи түүнийг хүмүүсийг яадгийг ядаж мэдэх үү?! Би одоо тэднийг хаанаас олох юм?!
Саша- Сонсооч дээ. Одоо Хаусхоферыг чагная. Тэр Врежиктэй ярьж л таарна. Надяг зүгээр л аваад явсан байна гэж байхгүй. Надад хугацаа өгчих. Би олно...
Митя- Үгүй ээ. Цаг байхгүй, ойлгов уу?! Би түүнийг алуулж байхад хүлээгээд байж чадахгүй!
Саша- Чи тэгээд яаж хайх гээ вэ?
Митя- Мураниуд зааж өгнө.
ххх
Бичиг- Халдваргүй бүс.
Надягийн дээрх бичиг- Мутантууд үржиж байна. Тэд эсвэл бид!
Эр 7- Халдварын дэгдэлтийг зогсоо! Мутантууд үржиж байна.
Эр 8- Залуу, тайвшир.
Эр 7- Тэд эсвэл бид! Дэгдэлтийг зогсооё. Мутантууд үржиж байна. Тэд эсвэл бид!
Бичиг- ОХУ-ын аюулгүй байдлын удирдах алба.
Компьютер бичиг- Файлыг утсгаж байна.
Хурандаа- Дахиад үзэх юм их байна уу?
Андр- Үгүй дээ, үзэх юм бол алга л даа. Хэрэгтэй камерууд ажиллаагүй байна. Ийм л байна.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс.
Врежик- Надежда Голдман надад байна. Би хойд шалган нэвтрүүлэх цэгээс нэг гудамжны зайд байна. Надад Москвагаас гарах ногоон коридор хэрэгтэй.
Хаус- Белова яасан?
Врежик- Тэр үхсэн. Коридор бэлдэж өгнө биз?
Хаус- Тийм. Бид үүн дээр ажиллаж байна. Өглөөг хүлээх хэрэгтэй.
Врежик- Ойлголоо.
Крис- Юу гэж байна?
Саша- Надяг аль дүүрэгт байгааг мэдлээ. Митяд хэлэх хэрэгтэй.
ххх
Цагдаа 3- Генерал аа. Таны тушаалаар Екатерина Федяковаг авчирлаа.
Ген- Оруул. Таньж байна уу?
Катя- Энэ мэдээлэл задруулахгүй гэсэнд зурсан миний гарын үсэг.
Ген- Үүнийг зөрчсөн хүмүүсд юу болдгийг мэдэх үү? Ялангуяа үндэсний телевизийн шууд эфирийн дараа.
Катя- Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ өмгөөлөгчгүй тайлбар тавихад бэлэн биш байна.
Ген- Өмгөөлөгч өгнө өө. Гэхдээ одоо тэр чамд тус болохгүй. Би чамайг ойр орчмоос олон жилээр зайлуулж чадна. Гэхдээ өөр нэг гарц байна. Чи хүмүүсийг өдөөн хатгаж, хүмүүс догширсон. Тэд ийм байдалтай байгаа ч чамд итгэж байна. Үүнд давуу тал байна. Суу. Чиний сүйтгэсэн юмыг зохицуулахад чи бидэнд тусална. Үгүй бол торны цаана бардам заггаасаа болж орно.
Катя- Тэгээд би юу хийх ёстой юм?
Ген- Хүмүүст маш энгийн мэдээлэл хүргэх хэрэгтэй. Москва хяналтад байгаа. Вирусыг судалж байгаа. Надежда Голдманыг алах хэрэггүй. Тэр судалгаанд амьдаараа хэрэгтэй гэдгийг хүмүүст ойлгуулах ёстой. Тэгвэл энэ бичиг баримт эндээ үлдэнэ.
Катя- Би таныг сонслоо. Бодож үзье, болох уу?
Ген- Юу гэж шийдсэнээ надад хэлэхээ мартав. Явж болно.
Катя- Нэг юм асууж болох уу?
Ген- Болно. Би коридорт Валера Сычёвтой тааралдсан. Тэр яасан юм?
Ген- Сычёв маш том асуудалд орсон. Яг чам шиг!
ххх
Андр- Суусан чинь дээр. Чамд хэлэх мэдээ байна.
Андр- Суу гэж хэллээ. Валера лабораторид алан хядлага үйлдсэн. Тэр Инга болон зэвсэггүй хэдэн ажилтныг алсан бас баривчлагдсан. Түүнийг 15-аас бүх насаараа хоригдох ял хүлээж байгаа.
Ника- Чи ямар нэг юм хийж чадах уу?
Андр- Одоо бол чадахгүй. Би чамд сануулсан. Тэгсэн бол хамтдаа түүнийг аварч чадах байсан. Харин одоо чи хамтрагчаар татагдах болно.
Ника- Өө за, тэг л дээ, хамтад нь хорьчих!
Андр- Би хоёуланг чинь аврахыг хүссэн! Одоо үнэхээр ганцхан чамайг л аварч чадна. Би тэнд байсан, би Валераг Лободагаас салгасан. Гэхдээ тэр Валера биш болсон байсан, тэр намайг бүр таниагүй. Би чамайг түүнтэй хамт живээсэй гэж хүсэхгүй байна.
Ника- Би юу хийх үү?
Андр- Бидний хийх гэж байсныг. 7 хонгийн дараа бидний гэрлэлтийг баталж өгнө.
Ника- Юу?
Андр- Аврагдах цорын ганц зам бол Тагнуулын офицертой гэрлэх. Би чамд маш их хайртай.
Ника- Би чамайг түүнд туслаасай гэж хүсэж байна.
Андр- Би хичээе.
ххх
Андр- Сычёв лаборатори луу ороход өөрт нь саад болсон бүхнийг цэвэрлэсэн.
Ген- Бүгдийг нь үү? Харуулууд, Инга Белова гээд бүх 23 хүнийг үү?
Андр- Гэрчүүдийн мэдүүлснээр түүний гол зорилго Инга Белова байсан байна. Биджаахан л оройтсон бол Лобода ч бас Беловагийн араас явах байсан.
Ген- Надежда Голдман яасан?
Андр- Түүнийг авч явсан хүн Сычёвын хамсаатан байж магадгүй. Эрэн сурвалжилж байгаа.
Ген- Хммм.
ххх
Бичиг- Түр хорих байр.
Цагдаа 3- Хоригдол руу ойртож болохгүй. Танд 2 минут байгаа.
Уулзалт дууслаа.
Вал- Би үүнийг хийгээгүй ээ.
Ника- Би мэднэ ээ.
ххх
Эм 4- Шинэ дэгдэлт гарч магадгүй. Мутантууд үржиж байна. Энэ цаасыг аваач. Тэд үү бид үү?
Эр 8- Шинэ дэгдэлт.
Эм 4- Амьдрахыг хүсэж байна уу? Энийг аваад уншаарай.
Эр 8- Шинэ дэгдэлт!
Эм 4- Тэд эсвэл бид.
Эр 8- Мутантууд үржиж байна.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс.
Эр 6- Залуус аа, шинэ гоё мэдээтэй.
Өмг- Тэр хэзээ залгана гэсэн юм?
Хаус- Хэзээ ч хамаагүй.
Өмг- Та түүнд юу гэж хэлэх юм?
Хаус- Түүнийг чадна, үүнээс ч хэцүүг хийж чадсан. Чадах ёстой гэж хэлнэ. За?
Врежик- Коридор хэзээ бэлэн болох уу?
Хаус- Коридор байхгүй. Чи хөл хорионы бүсээс мутантаа дагуулаад өөрөө гарч ирэх хэрэгтэй. Байна уу?
Врежик- Их л цогцос гарах нь дээ.
Хаус- Юу гэнэ ээ?
Врежик- Шалган нэвтрүүлэх цэг цогцсоор дүүрнэ.
Хаус- Мутантыг л гэмтээж болохгүй.
Рапида- Хэрвээ телевизээр гарсан мутант тэнд байвал дэмий шөнөжингөө манаагүй болж таарна.
Эр 6- Одоо өөрсдөө харна аа.
Рапида- Онгойлго.
Эр 6- Би хэлээ биз. Тэр мөн.
Рапида- Новш чинь амьд байна.
Эр 6- Тийм ээ.
Рапида- Тийшээ гарга.
ххх
Андр- Бид хамтдаа их зүйлийг туулсан. Амьд гарсан. Тэгээд одоо хэзээ ч салахгүй байя гэж чамдаа хэлмээр байна. Чамтай үүрд хамт байхыг хүсэж байна.
Ген- Гашуун байна!
Бүгд- Гашуун байна! Гашуун байна! Гашуун байна! Гашуун байна!
Ген- Та хоёрын төлөө.
Таг ажилт- Баяр хүргэе.
Андр- Баярлалаа. Баярлалаа!
Ген- За би явах боллоо. Залуу хосууд зугаалаг. Харин та 3 гурвуулаа эрүүл саруул ажил даа ирээрэй!
Таг ажилт- Мэдлээ.
Ген- Андрюша.
Андр- Генерал аа...
Ген- Дахиад баяр хүргэе!
Андр- Баярлалаа.
Ген- Ника.
Ника- Баярлала.
Андр- Ирсэнд баярлалаа. За алив идээрэй.
Ника, ийм юм зохион байгуулсанд уучлаарай. Тэдэнтэй хамт ажиллах хэрэгтэй болохоор.
Ника- Ойлгож байна. Зүгээр ээ. Валера яасан бэ? Чи тусална гэж амласан.
Андр- Би хүмүүстэй нь ярилцсан, харамсалтай нь ямар ч арга алга. Хэтэрхий олон баримт байна.
Ника- Аан, ойлгомжтой. Би түрдээ дотуур байранд амьдрая, за?
Андр- Мэдээж, яаж би чамайг шахаж шаардаж чадах билээ.
Ника- Ойлгосонд баярлалаа.
Андр- Ширээ рүү явцгаая.
ххх
Эр 4- Эхэллээ.
Рапида- Вирустэй тэмцэж байгаа бүх тулаанчдад өдрийн мэнд! Өнөөдрийн бидний олз бол сенсаци тарьсан алдарт муранийн хатан! Воуу!
(Орилолдоно.)
Рапида- Тэгээд бид одоо түүнийг яах уу?
Эр 5- Миний бодлоор түүнийг шатаах хэрэгтэй.
Эр 6- Үгүй ээ, эхлээд буудаад дараа нь харин бусдыг нь.
Рапида- Харин надад илүү дээр санаа байна. Энэ новшнууд үр удамтай байх эрхгүй! Тийм биз?
Бүгд- Тийм ээ! Бууд! Алив. Алив ээ! Мутантыг бууд! Бид өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй.
Митя- Рапида!
Рапида- Өө хөө. Төөрсөн тулаанч эргэн ирлээ!
Митя- Бүгд түүнээс холд! Хурдал!
Рапида- Яасан чамтай бас тооцоо бодох уу?
Митя- Чадах юм уу?
Рапида- Мэдээж чадна. Хаха. Чи харин нэг л үнэмшилгүй байна.
Эр 6- Гараа өргө, битгий огцом хөдөл, тэнэг минь.
Рапида- Чи гайхамшигт найдаа юу? Айн? Тэгвэл гайхамшиг болохгүй!
Эр 6- Рапида чи юу хийчих вэ?
Эр 5- Чи яаж байна аа?
Эр 6- Буугаа буулга! Хэрэггүй ээ! Рапида! Би байна шүү дээ!
Надя- Бидний нэг болмоор байна уу?
Митя- Яасан бэ?
Надя- Тэр энд байна.
Митя- Хэн?
Надя- Лабораториос намайг хулгайлсан хүн.
Митя- Тэр бол Врежик. Вершинагийн алуурчин. Явья. Явцгаая.
Надя- Бидэнд бодох тооцоо байгаа.
Митя- Скатад амьд үлдээх хэрэгтэй.
Надя- Скат чамтай хамт байгаа юм уу?
Митя- Тийм ээ. Тэр намайг аварч чамайг олоход тусалсан.
Крис- Бид дүүргийг бүхэлд нь тойрлоо. Тэр Врежик энд байхгүй бол яах уу?
Саша- Байна уу?
Митя- Би Надяг олсон бас чиний хайгаад байгаа хүнийг.
Надя- Ямар дуулгаваргүй хүү вэ! Би чамд сануулсан шүү дээ. Чшш чимээгүй.
Саша- Надя байз! Мөсөн уул 66 гэж юу юм? Чиний хулгайлсан хүмүүс хаана байна? Скат бүлгийнхэн!
Врежик- Хянагч хэлж өгнө. Тэр аль хэдийн чамайг хайж байгаа.
Саша- Хянагч гэж хэн юм? Хэлээч!
Back to episodes Go home