Дараа нь амьд үлдэх 3-10
Үргэлжлэл: 47:56мин
СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
Катя- "Вершина" корпораци “Клейто” гэх нууц төслийг боловсруулсан.
Валера- Тэд энэ вирусыг бидэн дээр туршихыг хүссэн.
Инга- Москвад үхлийн аюул 100 хувьтай, үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарсан.
Саша- Хөл хорионы бүсийн бүх шалган нэвтрүүлэх цэгээс мутантуудын идэвх нэмэгдэж байгаа дохио ирж эхэллээ. Надя тэнд байна.
Митя- Бид тийшээ явах хэрэгтэй.
Рапида- Хөл хорионы бүсэд тавтай морил.
Эр 5- Вэлком тулаанчид аа.
Митя- Сайн уу.
Илья- Та надтай кофе хамт уух уу?
Катя- Анх удаагаа юуг нь ч мэдэхгүй хүнтэй болзож байна.
Андрей- Зүгээр л юу болоод байгааг тайлбарлаач.
Ника- Зүгээр л би чамд хайргүй. Уучлаарай.
Андрей- Чи хөл хорионы бүсэд юугаа мартчихаав?
Валера- Лободатай уулзах.
Ника- Чи юу бодоод олчихов? Чи тэсрэх бөмбөг хийж байгаа юм уу?
Крис- Хар даа. Би байна, амьд хүн! Алив ээ! Ааа! Яагаад? Гуйя!
Эр 4- Тэр дээрэмчин намайг замаас шахсан, энэ энд эргэлдээд байна.
Эр 5- Рапида! 2 мутант ирж байна.
Рапида- Одоо тэд гурвуулаа болно.
Анатолий- Антивирусыг хийлээ.
Оксана- Юу болоод байна аа?
Анатолий- Баяр хүргэе. Мураниас буцаад хүн болж чадсан анхны тохиолдол боллоо. Би чамд хайртай.
Инга- Бид энэ бүх утгагүй зүйлээс дээр харицлаатай хүмүүс.
Анатолий- Чи надад ямар хандтайг би мэдэх хэрэгтэй байна.
Инга- Үгүй ээ! Битгий!!
Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс.
Эр 6- Рапида! Яаж байгаа юм бэ дээ? Яагаад ийм хурдан буудчихав аа? Тэр бүр хөлөрч(айж) ч амжсангүй шүү дээ.
Вал- Битгий хөдөл! Дүлийрчихээ юу! Буунуудаа газар тавь! Буугаа буулга! Чи түүнээс гавыг тайл, хурдан! Сайн уу, шар үст ээ. Яасан, хөл чинь өвдөхгүй байна уу? Тийшээ зогс. Танайхан чинь нэг л сул дорой байх чинь. Хурдал!
Ника- Миний амттан ингээд ирчихлээ.
Вал- Буунуудыг нь ав.
Тэгэхээр анхааралтай сонс. Одоо бид сална. Гэхдээ дахиж тааралдвал бүгдийг чинь дуусгана шүү. Ойлгосон уу?
ххх
Саша- Кристина...Кристина, гуйя, тайлбарлаач! Чамайг мутантууд руу дайрч байгааг би нүдээрээ харсан. Гуйя, тайлбарла! Кристина! Кристин!
Крис- Крейцфельдт–Якобын хам шинж. Прионы өвчин. Тархи маань устаж байгаа. Надад 2–3 сар л үлдсэн. Гэхдээ битгий санаа зов, халдварладаггүй.
Саша- Бас эмчлэгдэхгүй юу?
Крис- Тийм ээ... оношоо мэдсэн үедээ эхний нэг сар хагасын турш аймшигтай сэтгэл гутралд орсон. Харин дараа нь цаг бага үлдсэн юм чинь амьдрах хэрэгтэй гэж бодсон. Жинхэнэ амьдрах. Бүхнийг туршиж үзэх, сурах. Товчхондоо амьсгалж байгаа цагтаа жинхэнэ, бүрэн амьдрах. Гэхдээ дараа нь чи муранийн тухай, тэдний супер дархлааны талаар ярьсан…
Саша- Чи амьд үлдэхийн тулд халдвар авахыг хүссэн, тийм үү?
Крис- Тийм ээ...гэхдээ энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Тэд намайг огт анхаарч харахгүй байна. Яг дэргэд нь очсон ч анзаарахгүй. Яагаад тэд надад гар хүрэхгүй байгаа юм бол?
Саша- Мэдэхгүй. Яагаад чи надад шууд хэлээгүй юм бэ?
Крис- Яах гэж? Надад зориулж булшинд цэцэг сонгох боломж өгөх гэж үү?
Саша- Юу...
Крис- Чи одоо ч над руу амьд үхдэл харж байгаа юм шиг харж байна. Намайг өрөвдөхийг би үзэн яддаг. Эсвэл чи надад мурани болоход туслах юм уу?
Саша- Би чамд тусална аа!
Крис- Би чамд итгэхгүй байна.
Саша- Би мэднэ ээ. Тийм болохоор л асуудлууд гараад байгаа юм. Харин надад чиний дүрэм огт хамаагүй. Мэдэрч байгаа мэдрэмжээ ч би юу ч хийж өөрчилж чадахгүй. Кристина, би чамайг алдаж чадахгүй. Хэрвээ энэ цорын ганц боломж юм бол ойлголоо, тэгье. Гэхдээ чи нэг л зүйлийг л амла, гуйя, үүнийг эрсдэлгүй хиййгээе. Би Надяг олж, чамайг хувиргахыг ятгана. Амлаж байна.
Крис- Чи үнэхээр миний төлөө ингэнэ гэж үү?
Саша- Би чиний төлөө юу ч хийхэд бэлэн. Чи үхэхгүй! Сонсож байна уу?
ххх
Бичиг- "Хар өдөр"
Катя- Сайн байцгаана уу? Та бүхэн Хоёрдугаар сувгийн “Хар өдөр” ток-шоуг үзэж байна. Өнөөдөр би та бүхэнд хорионоос гарсан амьд үлдэгсдийг энэ талд юу хүлээж байгааг ярьж өгнө.Тэдэнд бичиг баримт, амьдрах орон байр олгож, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Гэхдээ нийгэм тэднийг яаж хүлээж авч байна вэ? Намайг Екатерина Федякова гэдэг. Өнөөдөр би амьд үлдэгсдийн эсрэг дарамт, хавчлагын үнэн төрхийг илчилнэ.
Манай зочдыг угтан авна уу. Орцгооно уу.
Сайн байна уу. Та хэзээ нүүлгэн шилжүүлэгдсэн бэ?
Зочин 1- Нэг долоо хоног хагасын өмнө.
Катя- Гэртээ буцаж ирсэндээ баяртай байна уу?
Зочин 1- Яг үнэндээ бол заримдаа хорионд байсан нь дээр байсан юм болов уу гэж бодогддог. Манай гэр бүл намайг хүлээж авахгүй байна. Намайг эгч дүүсээ халдварлуулж магадгүй гэж айж байгаа. Дэгтэлт гарахаас өмнө би дизайнераар ажилладаг байсан. Харин одоо барилга дээр, хагас цагаар. Энгийн ажилд намайг авахгүй байгаа.
Катя- Тэгэхээр одоо москвагийн гэдэг нь шившиг(тамга) гэж үү?
Зочин 1- Тийм ээ, вирусын дараа тийм.
Катя- Та яагаад хар шил зүүсэн юм бэ?
Бурхан минь… Хэн ингэчихсэн юм бэ?
Зочин 2- Бид цаанаас байрла гэсэн дотуур байранд байгаа. Долоо хоногийн өмнө шөнө манай байранд хэсэг залуус дайрч орж ирсэн. Энд халдварын үүр байна гэж хашхирч байсан.
Катя- Таныг ч бас уу?
Зочин 1- Тийм ээ.
Зочин 2- Тэд бээлий, масктай яг л бид өвчтэй хүмүүс шиг. Хүүхнүүдийг гадагш гаргаж нүд рүү гэрэл тусгаж шалгасан. Цэвэр бүс рүү хамраа ч битгий цухуйлга гэж зандарч, сүрдүүлсэн.
Үзэгчид- Халдвараа бидэнд битгий тараа! Эмчлэгдэхгүй биз дээ?
Катя- Зар сурталчигааны дараа уулзацгаая. Сувгаа битгий солиорой.
Бичиг- Хар өдөр.
Катя- За тэгэхээр, энэ нэвтрүүлэгт суухыг хүсэхгүй байгаа хүмүүс босоод студиэс гарна уу.
Үзэгч эм- Яасан, энд үг хэлэх эрхийг цуцалчихсан юм уу? Халдвартай хүмүүсийн яриаг сонсож биднийхийг болохоор үгүй юу?
Катя- Сэтгэл дундуур байгаа бүх хүн босоод студийг орхино уу.
Үзэгч эм 2- Хэзээ хүртэл ийм юмыг тэвчих вэ?
Үзэгчид- Тэднийг босгож гарга! Тийм ээ!
Катя- Дахин давтаж хэлье. Студиэс гарна уу. Хамгаалагч аа, тэднийг гарга. Бидэнд цаг бага байна. Хурдал, хурдал. Босоорой! Студиэс гар! Алив хурдан босоорой, явна уу!
Үзэгчид- Бүгд тайван, тайван гарья. хамгаалагчаа наашаа ир дээ.
Эр хоолой- Та зураг авалтыг бусниулаад байна.
Катя- Яна ингэж тохиръё, нэвтрүүлэг дуустал танхимын дүрсийг огт битгий ав.Бүх зураглаачидад дамжуул.
Яна- Вася, чихэвчээ тайл даа. Өнөөдөр зөвхөн Катяг ав.
Илья- Тайвшир. Тайван. Тайвшираа.
Катя- Чадахгүй нь...
Илья- Сонс, чи одоо буцаж очоод нэвтрүүлгээ дуусгана. Зүгээр дээ, чи мундаг байна! Тайвшраад амьсгал. Чи мундаг байна, за юу?
Катя- Баярлалаа.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалааны лаборатори.
Анатолий- Өмнө нь би үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлах гэж оролддог байсан. Үржихүйн инстинкт, гормон, либидо гээд. Би эцсээ хүртэл итгээгүй.
Мэдрэмж гэдэг зүйл муранид яаж ухааныг нь эргүүлж өгөөд байгааг ойлгохгүй байсан. Яаж өвдөлт мэдрүүлж чаддагийг. Одоо бол би итгэж байна… чиний ачаар.
Би чамд хугацаа өгсөн. Хэдэн цаг. Чи намайг таньсангүй. Чи надад хайргүй.
ххх
Митя- Надя түүнийг мурани болгохыг зөвшөөрөх нь бат биш шүү.
Саша- Яагаад?
Митя- Яагаад гэвэл мурани байна гэдэг тийм ч сайхан биш. Скат, тэгээд муранигийн залуу байна гэдэг бүр ч биш. Чи үүнийг бодож үзсэн үү?
Саша- Тийм ээ, бодсон. Надад өөр сонголт алга.
Митя- Залуу минь, миний бодлоор чи үүнд огт бэлэн биш байна.
Саша- Би түүний үхэлд бэлэн биш байна.
Митя- За яахав, би түүнтэй ярилцья. Гэхдээ эхлээд олох хэрэгтэй.
Саша- Мураниуд лабораториос холдоогүй байгаа, тиймээс Надя тэнд л байгаа байх.
Митя- Өөрөө дур мэдэн тийшээ очихгүй л байсан. Байз. Энэ хавьд нэг харш бий, нэг баян айлынх, бидний өмнө нь орогносон байр. Магадгүй тэр тэнд нуугдсан байж мэднэ.
Саша- Тэгэхээр хоёр хувилбарыг хоёуланг нь шалгая. Би дээвэр дээр гарч, лабораторийн системд холбогдоод тэнд байгаа эсэхийг шалгаж чадна.
Митя- Окей. Харин би харшийг. За, сайхан амраарай. Дахиад сайн бодоорой.
ххх
Катя- Бурхан минь. Тэдний захидлуудаас болж утас дэлбэрэх нь. Шууд эфирээр Гитлерийг өмгөөлчихсөн юм шиг л санагдаж байна. Өгөөч!
Илья- Энэ оройны төгсгөлд буцаж өгнө өө. За, зүгээр бай, тайвшир. За. Битгий бод.
Катя- Гэхдээ би юу болж байгааг мэдэх ёстой биз дээ?
Илья- Үнэнийг нь ярихад хүмүүст үргэлж хатуу цохилт болдог. Чи хэцүү ч гэсэн хэрэгтэй ажил хийж байна.
Катя- Энэ ажил зөвхөн надад л хэрэгтэй юм шиг санагдаад байх юм.
Илья- Аливаа санаа бидэнд хийх хүчийн хамт ирдэг.
Катя- Чи чинь философич юм уу?
Илья- Тийм ээ.
ххх
Крис- Өө гайхалтай!
Саша- Би эндээс л "Вершина"гийн хамгаалалтын сүлжээг удирддаг байсан.
Крис- Чи дахиад чадна гэж бодож байна уу?
Саша- Тэгж л бодож байна. Өмнө нь үүний тулд Wifi өсгөгч хэрэгтэй болдог байсан. Одоо бол энэ тал дээр илүү амар, тийм болохоор асуудал гарах учиргүй. Кристина! Яасан бэ? Хүүе, зүгээр ээ, Кристин, за наашаа ир. Тайвшир.
Крис орилно.
Саша- Би энд байна, сонсож байна уу? Кристин. Алив, энийг ав. Май уучих, тайвшир! Чшшш, за боллоо, болчихлоо. Бүх зүйл зүгээр болно. Над руу хар, хар даа! Чшшш. Дээрдсэн үү? За наашаа ир, алив.
ххх
Илья- Катя, чи энэ сувгаас гарах талаар бодож үзээгүй юу?
Катя- Яагаад чи ингэж асууж байгаа билээ?
Илья- Чамд боломж байгаа шүү дээ. Ялангуяа ийм юм болсны дараа.
Катя- Чи надад зугтахыг санал болгож байгаа юм уу? Намайг энд хүрэх гэж ямар удсаныг мэдэх үү? Ммм, үгүй шүү, тэд зүгээр л надаас ингээд салчихгүй шүү. Үндэсний сувгийг өөр нэг сувгаар солих оо?
Илья- Дэмий л ингэж байна. Тэр чинь их өөр мөнгөний хэмжээ. Бас...
Катя- Чи яаж мэдэж байгаа юм?
Илья- Би нэг телевизийн ашиг сонирхлыг төлөөлдөг гэж бодьё л доо. Хувийн хөрөнгө оруулагчид их өгөөмөр байдаг шүү.
Катя- Чи тэгээд яг ямар ажил хийдэг юм?
Илья- Манай ерөнхий захирлын хэлдгээр бол авьяас хайгч. Тэр чамайг авах гээд намайг бүр шаналгаж дууслаа. Чамайг бараг л зүүдэлж байгаа.
Катя- Чи яагаад өмнө нь хэлээгүй юм?
Илья- Мэдэхгүй ээ, ярих боломж нэг их байгаагүй.
Катя- Чи headhunter юм уу?
Илья- Энэ үгэнд дургүй ээ. Май.
Катя- Байз, байзаарай. Чи тэр өдөр студи руу...
Илья- За, битгий ингэж бүхнийг бусниул. Энэ бүхнийг жаахан зөөлнөөр хүлээж авч болох уу?
Катя- Зөөлөн? Тэгэхээр энэ бүхэн намайг хөтлөгчөөр авахад чинь л хэрэгтэй байсан гэж үү?
Илья- Таатай амралт ажилд тустай. Тийм биз дээ? Катюш, яагаад цэрвээд байгаа юм бэ? За, зүгээр л багахан зугаацсан гээд бодчих. Чи чинь мэргэжлийн(professional) шүү дээ. Чамайг манайд бол гар дээрээ бөмбөрүүлнэ. Ойлголоо, Бидний хооронд бүх зүйл дууссан, гэхдээ нэрийн хуудсыг маань авчих.
Катя- Чамайг студид дахиж харвал хамгаалагч дуудна шүү. Утас өг.
Илья- Энэ маш сайхан санал шүү. Бодоод үзээрэй.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс.
Ника- Би яг цаг олж иржээ дээ. Булзайруулах хэрэггүй, одоо хэл. Юуг яаж хийх юм?
Вал- Эд нараар тэсрэх бодис хийгээдцистернд хийж, хурдан лабораторид тавина. Ийм л төлөвлөгөө байна.
Ника- Чи лабораторийг дэлбэлэх гэж байгаа юм уу?
Вал- Дэлбэлж чадахгүй л дээ. Том гал л гарна. Хэрвээ Лобода тэндээ үхэхгүй бол заавал гадагш гарч ирнэ. Харин тэнд нь би түүнтэй тооцоо бодно.
Ника- Валера, чи солиорчихож.
Вал- Аан, сонирхолтой юм. Би ямар нэг юм орхигдуулаад байна уу?
Ника- Тийм ээ! Хэдэн хүн зүгээр л үхнэ!
Вал- Зүгээр л гэж үү? Тэдний тал нь хуучин “вершина"гийнх.
Ника- Харин үлдсэн тал нь яах юм? Чи тэднийг бодоогүй юу?
Вал- Тэгвэл тэднийг зайлшгүй хохирогчид гэж үзье.
Ника- Чи юу ярьж байгаагаа өөрөө сонсож байна уу?
Вал- Маш сайн сонсож байна.
Ника- Би үүнээс л айж байсан.
Вал- Айх юм байхгүй ээ. Бүх зүйл хяналтад байгаа.
Ника- Үгүй ээ. Өшөө авах гэж улайрсан,өөрөө Инга, Лобода шиг болсноо ч анзаарахгүй байгаа солиотой хүний л хяналт дор байна.
Вал- Юу ярьж байгаагаа бодоорой!
Ника- Хэрвээ чи ийм хэмжээнд хүрсэн бол би оролцохгүй. Оролцохгүй....Хэрвээ манай мөрдөн байцаах баг тэр үед чинь лабораторид байвал яах уу? Би тэнд байвал яах уу?
ххх
Анатолий- Та халдвар авсан байх хугацаандаа юу мэдэрч, юу болж байсныг ярьж өгч чадах уу?
Оксана- Мутант байхдаа гэх гээд байна уу?
Анатолий- Энэ мэдээлэл таныг эдгээхэд их хэрэгтэй. Та санахыг хичээгээд ярьж өгвөл сайн байна.
Оксана- Тэгэхээр та үнэхээр мэдмээр байгаа юм байна тийм үү? Би жирэмсэн, хүүхдээ хүлээж байсан, бүр нэрийг нь хүртэл бодсон байснаа санаж байна. Дараа нь намайг сэрээгээд, хүүхэд минь нас барсан, намайг мутант гэж хэлсэн.
Анатолий- Та гормоны өөрчлөлтөөс болж сэтгэлд гутралд орсон байна. Санаа зоволтгүй, удахгүй эдгэрч зүгээр болно.
Оксана- Юу ч зүгээр болохгүй.
Анатолий- Би одоо танд тайшруулах тариа тарина. Унтахыг хичээгээрэй.
ххх
Бичиг- ОХУ-ын аюулгүй байдлын удирдах алба.
Хоолой эр- Сайн байна уу. Би нэг асуудал тодруудах гэсэн юм.
Андр- Сайн уу.
Ника- Андрей, би завгүй байна.
Андр- Сонсооч, ярилцах хэрэгтэй байна. Хүлээ, Валера өөрийнхөө хүссэндээ хүрч, Лободаг цааш нь харуулна, тэгээд шоронд орно. Чи алуурчинтай баймаар байгаа юм уу?
Ника- Би чамд асуудлын учир Валерад бишчи бид хоёрт л байна гэж хэлсэн шүү дээ.
Андр- Чи одоо яаран шийдвэр гаргаж байна. Бид чинь насанд хүрсэн хүмүүс. Хэрвээ чи буцаж ирвэл...
Ника- Би чам руу буцаж очихгүй!
ххх
Оксана- Та антивирус үйлчилж байгаа гэж хэлсэн биз дээ.
Анатолий- Үйлчилж байгаа. Гэхдээ үйлчилгээ нь удаан барихгүй байна. Би танд дахиад нэг тун тарьсан, та цагийн дараа мурани болно.
Оксана- Зогс! Хүлээ! Хүлээ л дээ! Битгий яв, гуйя! Надад туслаач!
Инга- Анатолий, таны нээлтийг дэлхий нийтэд зайлшгүй танилцуулах хэрэгтэй. Астахов эмчид та хөгжүүлэлтийн мэдээллээ өгчих, тэр танилцуулгыг бэлдэх болно.
Анатолий- Яагаад түүнд гэж?
Инга- Яагаад гэвэл энэ уйтгартай, хүнд сурталтай(бичиг цаасны) ажил. Харин та зүгээр л Нобелийн шагналаа авахаар ирэх хэрэгтэй.
Лаб ажилтан- Таны мэдээллийг яаж авч болох вэ?
Анатолий- Яаж ч биш. Тэр мэдээллүүд чинь энд байгаа (толгойгоо заана).
Инга- Ажилтан антивирусын томьёог(формулыг) нууж байна. Бүх дээжийг хурааж ав, харин өөрийг нь хамтран ажиллахыг хүсэх хүртэл нь хорь.
Ажилтан- Харуул аа! Яаралтай нэмэлт хүчтэй лаборатори луу ир.
Инга- Нэмэлт хүчийг цуцал.
ххх
Крис- Яасан?
Саша- Лабораторийн сүлжээнд нэвтэрч болохгүй байна.
Крис- Яагаад? Ямар нэг юмаа сольчихож уу?
Саша- Анхан. Тэдний дотоод сүлжээний үндсэн систем нь Wifi-аар ажилладаг. Тэрэнд нь холбогдож болохгүй байна. Дотогш орох хэрэгтэй.
Крис- Саша, энэ чинь боломжгүй. Чи мэдэж байгаа биз дээ?
Саша- Зүгээр ээ. Би систем рүү нь нэвтрээд өөртөө урилга хийнэ.
Крис- Сонсооч... Ийм эрсдэл гаргах чинь утгагүй. Хэрэв Надя тэнд байхгүй бол яах юм?
Саша- Чи олсон уу?
Митя- Үгүй ээ, харшид муранигаас өөр хүн алга. Та хоёр луу очиж байна.
Саша- Ойлголоо.
Крис- Юу гэж байна?
Саша- Эрсдэл гаргах болох нь дээ.
ххх
Инга- Юу болчихов оо? Яагаад өвчтөн дахин мутант болчихов?
Анатолий- Антивирус тогтворгүй байна. Тэр хугацаатай.
Инга- Тэгээд нэг тун хэр хугацаанд барьж байгаа юм?
Анатолий- Миний тарьсан тун хэдэн цаг барих ёстой байсан ч 5 минут ч бололгүй дахиад сэдэрчихлээ. Нэг бол би тунг тооцоогүй нэг бол вирус антидотыг амжилттай дарангуйлж байна. Инга Анатольевна, таны бие ямархуу байна?
Инга- Та нар гарж бай. Чи надад вирус тарьж байхдаа л мэдэж байсан уу?
Анатолий- Үгүй гэж хэлбэл чи надад итгэх юм уу?
Инга- Тэгээд одоо надад юу тохиолдох вэ?Би ч бас удахгүй мутант болох уу?
Анатолий- Үгүй, хэрвээ надад тайван ажиллах боломж олговол болохгүй. Би чамд тусламаар байна.
Инга- Чи намайг халдварлуулсан.
Анатолий- Тийм ээ, гэхдээ одоо бид нэг завинд суусан. Хэрвээ чи мураниудтай торонд орохыг хүсэхгүй байгаа бол бид хамт нэг тал болох хэрэгтэй.
ххх
Тагнуулын ажилтан- Мэдэхгүй юм даа. Лобода зурагтаар бол жирийн л тэнэг амьтан шиг харагдаж байсан. Чи ер нь яагаад түүнийг хүн алсан гэж бодоод байгаа юм бэ?
Ника- Яагаад гэвэл би түүний хохирогчдыг мэддэг(таньдаг) байсан. Тэр туршилтаа хүмүүс дээр хийдэг байсан.
Таг ажилтан- Ника! Лабораторийн хэн нэгнийг баривчлах зөвшөөрөл гаргуулах одоо бол бараг л боломжгүй.
Ника- Яагаад?
Таг ажилт- Дээрээс ирсэн тушаал байгаа. Одоо чухал нь тэдний мэдлэг.
Ника- Өөр ямар нэгэн арга байх ёстой биз дээ!
Таг ажилт- Оролдоод үзэхгүй юу. Чамайг асуултаар булна тэгээд чи хаалттай бүсэд ажиллаж чадахгүй. Хэрвээ тэр хүн дээр гомдол гаргамаар байвал ийшээ ир. Хэрвээ арай шийдээгүй бол ажилдаа орцгооё.
Хаалганы бичиг- Захиргааны дарга.
ххх
Саша- Би ирчихлээ. Мэдээж, тэгнэ ээ. Сайн байна уу? Би хэнтэй системийн(сүлжээний) талаар ярилцаж болох вэ?
Харуул- Ямар систем? Та хэн бэ?
Саша- Би Эрүүл мэндийн яамны систем(сүлжээ) хариуцсан хүн байна. Танай 2 компьютераас чухал хандалт илрээд байна.
Харуул- Бичиг баримтаа үзүүлнэ үү.
Саша- Ойлгомжтой. Байдаг л нэг байгууллага шүү дээ танайх чинь. Бичиг баримт маань шалган нэвтрүүлэхийн ахлагч дээр үлдсэн. Максим Соловьёв гэсэн нэр дээр нэвтрэх үнэмлэх байх ёстой. 107722 шалгана уу.
Харуул- Ийшээ явцгаая.
Саша- За.
Харуул- Бичиг баримтгүй.
Саша- Максим Соловьёв. 107722. Жилийн өмнөх зураг, адилхан биш байна уу?
Ресепшн- Бичиг баримтгүй бол нэвтрэх үнэмлэх хүчингүй.
Саша- Аан, тэгэлгүй яахав. Тэгвэл ядаж танай системийн админтай ярилцаж болох уу?
Ресепшн- Дуудаад ир.
Саша- Баярлалаа.
ххх
Тв дарга- Рейтинг унаад зогсохгүй хамтрагч(сурталгаагаа өгдөг) байгууллагууд биднийг хаяж эхэллээ. Тэдний хэн нь ч бүтээгдэхүүн нь вирус болон халдвар авсан хүмүүстэй холбоотой байгаасай гэж хүсэхгүй байна.
Катя- Тэд чинь эрүүл хүмүүс. Тэд хохирогчид.
Тв дарга- Бид спонсоруудаа бас үзэгчдээ алдаж байна. Нэвтрүүлгийг хаах, халдвар тээгчдийн талд орсон хөтлөгчийг ажлаас халахыг шаардсан захидлуудаар дүүрлээ.
Катя- Энэ чинь ксенофобия, фашизмын өөр нэг хэлбэр! Биднийг орос даяар харж байгаа. Хүмүүст нөлөөлж өөрчлөхийн оронд та аллага үйлдэхийг ил тодоор уриалах гээд байна.
Тв дарга- Хоёр л сонголт байна. Эхнийх нь үзэгчдийн хүсэлтийг биелүүлж Федякова энд ажиллахаа больно. Хоёр дахь нь Федякова үзэгчдэд энэ шоуг үздэг шалтгааныг нь өгнө.
ххх
Ресепшн- Бичлэг л тоглуулахгүй бол хэвийн ажиллаж байна. Зүгээр л вирус юм биш үү?
Саша- Үгүй ээ, кодекийн асуудал байх ёстой би үзээд өгье.
Ресепшн- Болохгүй.
Саша- 5 минут л болно тэгээд л зүгээр.
Ажилтан- Сайн уу. Хэнд ажилладаг юм? Байгууллагын чинь нэр?
Саша- Road technology. Манайх ЭМЯ-тай гэрээтэй.
Ажилтан- Дагуулаад яв.
Саша- Яагаад байгаа юм? Юу хийгээд байна? Гаваа тайл!
Харуул- Орно уу.
Саша- Яаж байна аа?
Ника- Байзаарай! Зогс!
Ажилтан- Та хэн бэ?
Ника- Фадеева. Хөл хорионы бүс дэх гэмт хэргийн албаны зөвлөх. Тагнуулын алба.
Ажилтан- Нефёдов. Хамгаалалтын албаны ахлах. Таныг ямар шалтгаанаар ирснийг мэдэж болох уу?
Ника- Би танай нэг ажилтантай уулзах хэрэгтэй байна. Анатолий Лободатай.
Ажилтан- Ямар асуудлаар?
Ника- Түүнээс тодруулах зүйл байна.
Ажилтан- Байцаах уу?
Ника- Ярилцах.
Ажилтан- Манайд хувийн уулзалт хийх хориотой. Лабораторийн ажилчдыг байцаахын тулд том шалтгаан хэрэгтэй. Аваад яв.
Ника- Зогс! Зогсооч! Түүнийг яагаад барьсан юм?
Ажилтан- Бичиг баримтгүйгээр нэвтрэх гэж оролдсон.
Ника- Ммм.
Ажилтан- Та түүнийг таньдаг юм уу?
Ника- Мэдээж. Тэр манай жолооч.
Ажилтан- Танай жолоочид нууц обьектоос юу хэрэгтэй юм?
Ника- Та юу гэж бодож байна? Энд түүний найз бүсгүй ажилладаг юм. Их дажгүй бүсгүй бий. За романтик залуу минь хэтрүүлж дээ. Өргөдлөө ширээн дээр тавиад цэвэр бүс рүү таксидаарай. Та нарт харин сонор сэрэмжтэй байсанд баярлалаа.
Ажилтан- Сулла.
Ника- Дагаад яв.
Саша- Чи яаж чадсан юм бэ?
Ника- Чамаас ялгаатай нь миний бичиг баримт хуурамч биш. Би Тагнуулын ажилтан.
Саша- Гайхалтай. Би асуудалд орчихсон уу?
Ника- Магадгүй ээ. Гэхдээ надтай бол биш.
Саша- Чамайг тусална гэж бодож байсангүй. Тэр явдлаас болж...
Ника- Хэдэн секунд оролцохгүй байя гэж бодогдсоон.
Саша- Тэгвэл баярлалаа.
Ника- Зүгээр ээ. Чамайг амьд байгаад баяртай байна. Би их санаа зовдог байлаа.
Саша- Бид тэгж салсны дараагаас уу?
Ника- Би ч тэнэг байсан, чи ч их хартай шизотой байсан. Энэ бүхнийг мартацгаая.
Саша- Тэгье.
Ника- Чи энд юу хийж байсан юм?
Саша- Би бункерт байсан Надя гээд эмэгтэйг олох хэрэгтэй байна. Их урт түүх. Чи надад туслаж чадах уу?
Ника- Чи ганцаараа орж болохгүй ээ.
ххх
Яна- Катя, дараагийн дугаарт бэлдсэн зүйлүүдийг чинь харлаа л даа. Бид үнэхээр энэ хүмүүсийг зочноор урих юм уу? Чи ийм юмны эсрэг шүү дээ. Өмнөх дугаар баталсан.
Катя- Өмнөх дугаар бүтэлгүйтсэн.
Яна- Тэгээд чи... зүгээр л буугаад өгөх юм уу?
Катя- Чи надаас юу хүсээд байгаа юм?
Яна- Би зүгээр л...
Катя- Надаас юу хүсээд байгаа юм гэж би асууж байна!
Яна- Катя! Гуйя, тайвш...
Катя- Би шударга байх гэж хичээсэн. Би үнэнийг л ярих гэж хичээсэн. Мм. Би бүхнийг зөв хийх гэж бүх зүйлээрээ дэнчин тавьсан. Тэгээгүй гэж үү?
Яна- Тэгсэн.
Катя- Тэгээд яасан? Намайг хэн нэгэн дэмжсэн бил үү?
Яна- Катя...
Катя- Би асуугаад байна! Намайг хэн нэгэн дэмжсэн үү? Айн? Хараал идсэн үнэн хэнд ч хэрэггүй. Хүмүүсмах л хүсэж байна. Тэд өөр шоу хүсээд байна. Харин бид тэр шоуг нь өгнө.
ххх
Саша- Та хоёр үерхэж байгаа юм уу?
Вал- Лаборатори луу орох хэрэгтэй юу?
Саша- Хэрвээ тэнд Надя байгаа бол тийм л болж таарах нь. Мураниуд тэр дүүрэгт цуглараад байна, гэхдээ лаборатори луу ойртохгүй байгаа. Бас тэд хүмүүсээс холдож эхэлсэн.
Вал- Надя чамд ямар хэрэгтэй юм?
Саша- Митяд хэрэгтэй. Бас Надя л туслаж чадах нэг охин байгаа. Энэ хугацаанд миний амьдралд ч бас их зүйл өөрчлөгдсөн. Хэдүүлээ бүгд уулзаад нэгдсэн төлөвлөгөө бодож ольё. Тэгэх үү?
ххх
Анатолий- Вирус антидотыг дийлж байна.
Инга- Ямар нэгэн юм хийгээч. Гурван тун тарь.
Анатолий- Гамнах хэрэгтэй. Антивирус тийм ч их үлдээгүй.
Инга- Туршилтын объектод дахиж антидот тарих хэрэггүй.
Анатолий- Түүнийг мурани хэвээр үлдээвэл асуудал үүснэ. Тэгээд ч тэр миний туршилтад хэрэгтэй. Эсвэл чи түүний оронд туршилт болох уу?
Инга- Чи намайг аврах ямар нэг арга үнэхээр олно биз дээ?
Анатолий- Яах гэж? Чи чинь надад хайргүй шд.
Инга- Хайртайгаа батлахын тулд би юу хийх ёстой юм?
Анатолий- Вирусэнд наадахаа баталж харуул. Над руу л ирдэг мурани болж хувирахаас нааш би чамд итгэхгүй.
ххх
Митя- Надад тэр чинь огт падлийгүй. Надя тэнд байгаа бас түүнтэй юу хийж байгаа нь тодорхойгүй байна. Чи хамтрах уу?
Ника- Би Надяг хаана байлгаж байгааг тодорхой мэдэхээс нааш та нар тийшээ орж чадахгүй.
Вал- Хэрвээ тэд чамайг үнэр авсныг мэдчихвэл чи тэндээс амьд гарч ирэхгүй.
Ника- Тагнуулын ажилтныг оролдож чадна гэж бодож байна уу? Үгүй л байх!
Митя- Тийм ээ тийн. Чи Ингаг мэдэхгүй болохоор л ингэж байна. Тэр чамайг шууд л мураниудтай хамт хорино.
Саша- За, энэ манай шинэ төлөвлөгөө. Энэ флашийг лабораторийн дурын компьютерт хийх хэрэгтэй. Системийг нь бүтэн захирч болох вирус би хийлээ.
ххх
Бичиг- Хар өдөр.
Катя- Сайн байцгаана уу. Та бүхний өмнө Катя Федякова байна. Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө тухай үнэнийг ярьж өгнө. Нэг удаа би мутанттай нүүр тулсан. Ямар ч буруугүй вирусын хохирогч гэдгийг би мэдэж байсан, гэхдээ би эхэлж буудахгүй бол намайг алахыг ч бас мэдэж байсан. Тэгээд би сонголтоо хийж, гохыг дарсан. Энэ тахал нэг шулуухан асуулт бидэнд тавьсан, бид үү, тэд үү?
Бидний дунд айдсаа давсан хүмүүс гарч ирсэн. Тэд өөрсдийгөө Ангуучид гэж нэрлэдэг. Өнөөдрийн зочидтой танилцана уу!
Рапида- Бид ангуучид.
Эр 5- Бид бол Ангуучид!
ххх
Ника- Сайн байна уу.
Таг ажилт- Түүнийг гаргаж авах гэж оролдсон гэж юу яриад байгаа юм? Чи хувийн мөрдлөг хийхээр шийдээ юу? Тагнуулынхан гарт чинь багтаад байна уу?
Ника- Хэрвээ Лободаг баривчилж болохгүй юм бол ядаж тэр хөгжүүлэлтийн ажлыг нь олж авах хэрэгтэй.
Сайн байна уу.
Ресепшн- Сайн байна уу?
Таг ажилт- Сайн байна уу. Юдин, Тагнуулын албаны байцаагч. Танай нэг ажилтантай ярилцах хэрэгтэй байна.
Ника- Туршилтын эмэгтэйчүүд арай цөөхөн байгаагүй билүү?
Таг ажилт- Энэ асуудлыг Ершов хариуцаж байсан.
Ажилтан- Та буцаад иржээ.
Таг ажилт- Бидэнд Лобода хэрэгтэй байна. Тэр хаана байна?
Ажилтан- Албан ёсны бичиггүй бол хэнд ч лабораторийн ажилтантай уулзах эрх байхгүй.
Таг ажилт- Ингэх ямар хэрэгтэй гэж бид чинь нэг л ажил хийж байгаа хүмүүс шүү дээ, үгүй гэж үү?
Ажилтан- Би танай дарга нарт ажилтнууд нь тодорхой шалтгаанаар энд байна гээд аль хэдийн дуулгасан. Эндээс гарна уу.
Ника- Гурав дахь удаагаа бол би бичигтэй хамт ирнэ ээ.
Ажилтан- Таны дур.
ххх
Саша- Байна!
Крис- Юу вэ?
Саша- Никад өгч оруулсан вирус дөнгөж сая систем рүү нэвтэрлээ.
Крис- Тэгэхээр болсон гэсэн үг үү?
Саша- Тийм ээ. Хэдэн минутын дараа би бүрэн нэвтэрч орж чадна.
Вал- Тэр дотогш орсон гэж үү?
Саша- Тийм.
Вал- Би тийшээ явлаа.
Митя- Хамт явья.
Саша- Дахиад асуудал байна.
Митя- Яасан?
Саша- Лабораторийг хамгаалагчид хүрээлсэн байна. Тэднийг яаж ч чадахгүй. Орохын тулд саатуулах хэрэгтэй.
ххх
Таг ажилт- Сайн уу.
Андр- Сайн уу, Слава. Биднийг түр орхиоч.
Таг ажилт- За за, би гадаа хүлээж байя.
Ника- Яасан?
Андр- Машины түлхүүр, бичиг баримтаа өг.
Ника- Юу болоод байгаа юм? Чамайг ийм хэмжээнд хүрнэ гэж бодсонгүй.
Андр- Алив. Чамайг ч бас тэгж бодоогүй.
ххх
Катя- Та нарын хувьд энэ зугаа цэнгэл үү эсвэл илүү чухал зүйл үү?
Рапида- Та нарын хөл хорио гэж нэрлээд байгаа зүйл үнэндээ дархан цаазат газар! Эрх баригчид мураниудад төгс амьдрах нөхцөл бүрдүүлж өгсөн. Биднийг тэднээс хамгаалж байгаа гэж бодож байна уу? Харин ч тэднийг биднээс хамгаалж байгаа.
Үзэгч- Мундаг! Тийм шүү дээ.
Рапида- Бид вирусыг зогсоохын тулд Москваг өөрсдийн гараар цэвэрлэх ёстой!
Үзэгчид- Зөв өө зөв! Мундагуудаа Москваг цэвэрлэ! Балиар юмнуудыг хөөн зайлуул.
Катя- Тэгэхээр муранийг буудах тоолондоо та нар иргэний үүргээ биелүүлж байгаа юм байна.
Рапида- Яг тийм! Иргэд биднээс үлгэрлээсэй гээд бид интернетэд бичлэгээ байршуулдаг.
Катя- Хөл хорионоос нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг та нар юу гэж бодож байна? Төр засаг тэднийг эрүүл гэж дүгнэж байгаа.
Рапида- Хөл хорионд удаан байсан хүн бүр боломжит халдвар тээгч. Гэтэл тэднийг зүгээр л бидэн рүү тавиад явуулчихсан. Ямар ч арга хэмжээ аваагүй!
Үзэгчид- Тийм ээ! Буцаан татаж хорих хэрэгтэй! Мэдээж!
Зураглаач- Чи одоо хэний талд байна?
Яна- Мэдэхгүй ээ.
Катя- Төр засгаас хамгаалалт хүлээх үү эсвэл манай масктай зочид шиг өөрсдөө өөрийгөө болон ойр дотныхныгоо хамгаалах уу гэдэг та бүхний сонголт. Вирус тааварлашгүй гэдгийг л хэлмээр байна. 2р сувгийн Хар өдөр байлаа. Би хөтлөгч Екатерина Федякова. Өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалаарай. Баярлалаа.
Найруулагч- Бүгдэд нь баярлалаа, бичлэг дууслаа!
Үзэгчид- Браво! Тэдний зөв, тэгэх л ёстой!
Эр 5- Мундаг! Сайн байлаа!
Рапида- Чи ч бас.
Үзэгч- Москваг цэвэрлэе!
Үзэгчид- Зургаа авахуулья. Би ч бас.
Найруулагч- За за, бүгд тайван бай.
Үзэгч эр- Тантай зураг даруулж болох уу?
Үзэгч эм- Би аваад өгье.
Катя- Тийм ээ. Мэдээж.
Үзэгч эм- Гайхалтай!
Катя- За.
Үзэгч эр- Баярлалаа танд.
Катя- Баярлалаа. Манай шоуг үзээрэй.
Рапида- Хар өдөр хайлтын нэгт бичигдэж байна.
Катя- Гайхалтай.
Рапида- Бүр ч гайхалтай болно оо.
Үзэгч эм 2- Гарын үсгээ өгөөч.
Катя- За тэгье.
Үзэгч эм 2- Баярлалаа.
ххх
Инга- Энэ антивирусын бүх нөөц үү? Бүгд байх нь ээ. Чи надад чиний сейфийн түлхүүр байхгүй гэж бодсон юм уу? Би энэ нөөцөөр хэр удаан хэвийн байж чадах вэ?
Анатолий- Ихдээ долоо хоног. Вирус яаж мутацилагдаж байгаагаас харвал хэд хоног. Энэ хугацаанд би эд нараар жинхэнэ эмчилгээ хийж чадна.
Инга- Надад тийм туршилт хийх цаг алга. Би тэгж эрсдэл гаргаж чадахгүй. Надад нөөцийн дээд хэмжээ хэрэгтэй байна.
Анатолий- Үүний тулд Надягийн үр хөврөлийг устгах хэрэг гарна.
Инга- Ямар асуудал байгаа юм?
Анатолий- Чи ухаанаа алдчихаа юу? Энэ чинь үнэт нөөц! Би өөр хаанаас жирэмсэн мурани олох уу? Эрүүл ураг тээсэн мурани?!
Инга- Энэ удирдлагыг харж байна уу? Би хэрвээ дарвал минутын дараа чи толгойгүй цогцосноос үр хөврөл гаргаж авах шаардлага гарна шүү!
Анатолий- Би тэгвэл юу ч хийхгүй. Тэгээд чи 7 хонгийн дараа хайрцагт орно.
Инга- Тийм ээ би мутант болж чи ганцаараа үлдэнэ. Надгүйгээр ганцаараа бүх гэмт хэргийн хариуцлагыг үүрнэ. Надяг мэс ажилбарт бэлд.
Back to episodes Go home