Дараа нь амьд үлдэх 3-9
Үргэлжлэл: 47:53мин
СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
Катя- "Вершина" корпораци “Клейто” гэх нууц төслийг боловсруулсан.
Валера- Тэд энэ вирусыг бидэн дээр туршихыг хүссэн ч эцэст нь хотод алдсан.
Инга- Москвад үхлийн аюул 100 хувьтай, үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарсан.
Андрей- Чи хөл хорионы бүсэд юугаа мартчхаа вэ?
Вал- Лободатай уулзах.
Рапида- Хүмүүсийг агная. Сонирхолтой шд.
Катя- Шоугаа шууд эфир лүү шилжүүлэхийг санал болгож байна.
Тв про- Хаха.
Яна- Сувгийн захирал гэж хүн бий. Хэрвээ шоугаа аврахыг хүсвэл түүн дээр оч.
Тв дарга- Та шууд эфирийн талаар ярьсан байх аа?
Катя- Энэ нь манай шоуг шинэ түвшинд гаргана.
Тв про- Маргааш гэхэд чи энэ сувагт байхгүй! Маргааш гэхэд шүү, ойлгов уу?
Илья- Тайвшир, тайван.
Катя- Та намайг аварлаа.
Илья- Та надтай кофе хамт уух уу?
Надя- Оройтчихжээ. Бүгдийг нь алчихаж. Тэд итгэж байсан. Би чамайг харахыг хүсэхгүй байна.
Крис- Ашгүй дээ!
Саша- Кристина, энэ бол Митя.
Крис- Би чамайг зурагтаар харсан. Чиний царай одоо бүх сувгаар гарч байна.
Митя- Гайхалтай.
Генерал- Нэн тэргүүний зорилго бол антивирус олох. Хэрвээ Надежда Голдман түүнд хүрэх түлхүүр бол түүнийг олох хэрэгтэй. Энэ бол чиний шинэ даалгавар.
Врежик- Надежда Голдман.
Ершов- Би түүнийг хөл хорионы бүс рүү лабораторид хүргэсэн.
Инга- Манай лабораторид дахин тавтай морил. Толгой дээрх обруч чиний тархины идэвхийг хэмжиж байгаа. Хэрвээ чи хэн нэгнийг удирдах гэж оролдвол төхөөрөмж цэнэг цацаж, чамайг унтраана.
Инга- Чамд сануулж хэлэхэд чи найдвартай гарт байгаа.
Саша- Хөл хорионы бүсийн бүх шалган нэвтрүүлэх цэгээс мутантуудын идэвх нэмэгдэж байгаа дохио ирж эхэллээ. Тэд нуугдахаа болиод хөдлөж байна. Надя тэнд байна.
Митя- Бид тийшээ явах хэрэгтэй.
Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс.
Бичиг- Олон улсын судалгааны лаборатори.
Инга- Хэн ч чамайг хаанаас ирснийг хараагүй биз?
Анатолий- Чиний хүссэнээр тойруу замаар Бладаар явсан.
Инга- Сайн байна, ухаант мутант манай нууц тасагт байгааг хэн ч мэдэж болохгүй. Түлхүүр чамд байна уу? Өдөр ч шөнө ч өөрөөсөө битгий салга. Нэг ч амьд бие энэ хайрцаг руу орж болохгүй. Тэр жинхэнэ гайхамшиг биш гэж үү?
Анатолий- Би ухаантай мураниудыг ажиглаж байсан. 144-р сорьц
Инга- Сычёвын найз бүсгүй. Надятай харьцуулахад юу ч биш. Бид түүнээс ав болох бүхнийг авах ёстой.
Анатолий- Түүн дээр тогоор зохигч(шокер), хүзүүний оосор байгаа нөхцөлд хэцүү л байх болов уу.
Инга- Тэр бидний лабораторийг нурааж, ажилчдыг зомби болгосон.
Анатолий- Одоогоор тэр тийм зүйл хийх чадамжгүй байгаа гэж бодож байна. Амьдралын үзүүлэлтүүд нь хэтэрхий суларсан. Би үүнтэй төстэйг Сычёвын муранитай ажиллаж байхдаа харсан. Эмэгчин нь эрэгчингээ алдсанаа мэдрэхэд огцом сул дорой болдог.
Инга- Үүнтэй яах ёстойг чи мэдэх үү? Би завгүй байна.
Ажилтан эр- Уучлаарай, энэ яаралтай. Тагнуулын албанаас хүн ирсэн. Надежда Голдманыг хайгаад байна.
Инга- Явж болно.
Анатолий- Би чамд итгэж(найдаж) болох уу? Инга чамайг битгий хоолло гэсэн. Гэхдээ чамд болон чиний хүүхдэд хоол тэжээл хэрэгтэй.
Надя- Надаас энэ юмнуудаа тайлаач. Гуйя, хэн нэгэн рүү дайрах нь байтугай хуруугаа ч хөдөлгөж чадахгүй байгааг чи харж байна шүү дээ.
Анатолий- Гэнэт хүч чинь сэргээд хэн нэгнийг зомби болгохоор шийдвэл яах вэ?
Надя- Хэрвээ би хүмүүсийг удирдаж чаддаг байсан бол энд байхгүй байх байсан.
Анатолий- Өмнө нь чаддаг байсан биз дээ?
Надя- Хэдхэн л удаа. Яаж тэгдэг байснаа ч мэдэхгүй.
Анатолий- Айх зүйлгүй дээ. Энэ бол хайртай хүнээсээ салснаас үүдсэн стресс. Муранид ингэж илэрдэг юм. Чи Митятай муудалцсан уу?
Надя- Чи юу хийх гэж байгаа юм?
Анатолий- Та нарыг хэвийн амьдралд оруулах гэж хичээж байна. Тэгхийн тулд вакцин нийлэгжүүлэх(гаргаж авах) хэрэгтэй.
Надя- Та нар вакцин хайгаагүй. Та нар мураниудыг боолоо болгохыг хүсэж байгаа.
Анатолий- Инга бол тийм ээ, тэр хяналтад донтсон, харин надад антивирус л хэрэгтэй.
ххх
Бичиг- Халдваргүй бүс.
Митя- За, ямар нэг төлөвлөгөө байна уу?
Саша- Хилийн шалганы системийг хакердаж электрон үнэмлэх гаргаж авах гэж оролдоё.
Крис- Залуусаа, цайгаа ууцгаа. Мөр чинь яаж байна?
Митя- Зүгээр дээ.
Крис- Чи үнэхээр лаг юм. Үнэхээр. Надяг халдвар авсан гээд хаяагүй.
Митя- Мхн.
Крис- Тэр нас барсан мурани найзууд чинь ч бас мутацид орсон ч хэвийн хүмүүс шиг байсан уу? Митя, тэдэнд Надятай төстэй зүйл байсан уу?
Митя- Хмм, байсан.
Крис- Юу?
Митя- Над шиг найз залуучууд. Цөхөрсөн мангарууд.
Крис- Байз, гэхдээ энэ мутацид нөлөөлдөг гэж үү?
Митя- Яаж ажилдгийг нь мэдэхгүй ч нөлөөлдөг байх, эсвэл үгүй.
Саша- Бидэнд асуудал гарлаа.
Митя- Бас юу вэ?
Саша- Тэд цахим нэвтрэх үнэмлэхийг цуцалж, шалгалтыг чангатгажээ. Одоо хөл хорионы бүсийн нэвтрэх үнэмлэхийг хуурамчаар хийх боломжгүй.
ххх
Хоолой эм- Профессор Сыров, яаралтай дуудлага Г блок руу очно уу. Давтан хэлье, Профессор Сыров яаралтай...
Инга- Тэднийг сандаргахаа болино уу. Юугаар туслах уу?
Андр- Өчигдөр энд Ершов ирсэн байсан. Яах гэж ирсэн юм?
Инга- Осол гарсан юм. Нэг ажилтан туршилтын явцад халдвар авсан.
Андр- Харин надад Ершов өчигдөр та нарт Надежда Голдманыг авчирсан өгсөн гэх мэдээлэл байна.
Инга- Тийм үнэ цэнтэй сорьц манай лабораторид ирсэн бол би ингээд байж байхгүй, итгээрэй.
Андр- Тэгэхээр та үүнийг үгүйсгэж байгаа юм уу?
Инга- Тийм ээ.
Андр- Уучлаарай, түр хүлээгээрэй. Байна уу?
Таг ажилтан- Андрей, майор Ершов нас барсан байдалтай олдсон.
Анд- Хэзээ? Яаж?
Таг ажилтан- Машиных нь тээшнээс, олон тооны шархтай. Түүнийг эрүүдэн шүүсэн бололтой.
Андр- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Инга- Андрей, танд хуурамч мэдээлэл өгсөн бололтой. Надежда Голдман энд байхгүй.
Андр- Тэд яасан, юу болоод байгааг надад тайлбарлаж өгч болох уу?
Инга- Миний бодлоор та л харин надад тайлбар өгөх ёстой байх. Лабораторийн эргэн тойронд мутантууд цуглараад байна, дотроосоо дайсан хайх биш та бидний аюулгүй байдлыг хангах ёстой юм биш үү? Хэрвээ танд Ершовоос асуух зүйл байвал түүнээс л асуу.
Андр- Ершов нас барсан. Бүх ажилчдыг цуглуул, бүгдтэй нь ярилцах хэрэгтэй байна. Мутантуудыг хэн хариуцдаг юм?
Инга- Анатолий Лобода.
Андр- Үгүй байлгүй дээ.
Инга- Тийм ээ. Тэр бас ажилчин халдвар авахад байсан гэрч.
Андр- Түүнтэй би хамгийн түрүүнд ярилцмаар байна.
Инга- Би түүнийг дуудчихья.
ххх
Анатолий- Би чамаас ихэсийн (плацентын) дээж авч болох уу?
Инга- Царай чинь яачихсан юм? Тэр ямар нэг юм хийгээ юу?
Анатолий- Үгүй, бүх зүйл зүгээр.
Инга- Тэгвэл тэр яагаад ухаангүй байгаа юм?
Анатолий- Обруч нь ажилласан.
Инга- Яагаад тэр маскгүй байгаа юм?
Анатолий- Түүнтэй юм яримаар байсан юм.
Инга- Үхэхийг бас хүсээгүй биз? Маскийг нь зүү!
Анатолий- Тагнуулынхан явчихсан уу?
Инга- Үгүй ээ, одоо чамайг байцаах болно.
Анатолий- Гайхалтай.
Инга- Тайван бай. Түүний өмнө өөртөө итгэлтэй бай, би хэдэн хүнтэй ярьж энэ бүгдийг зохицуулахыг оролдоё.
ххх
Саша- Ямар ч нэмэр алга. Нэвтрэх үнэмлэхийг биетээр эсвэл Тагнуулын газраар дамжуулж л авах юм байна.
Крис- Байна уу? Анхан. Чи гэрийн гадаа ирчихсэн үү? Сайн хэрэг. За машинаа тавиад ороод ир.
Саша- Хэн бэ?
Крис- Одоо мэдэх болно оо.
Митя- Найзуудаа, мартаагүй бол би эрэн сурвалжлагдаж байгаа шүү.
Крис- Би хөл хорионы бүс рүү ороход туслах хүн олсон.
Саша- Кристина, бид зүгээр л ингээд хэн нэгэнд итгэж болохгүй.
Крис- Дуугүй сонс, чи ч бас сонс. Би өмнө нь экстрим юм сонирхдог байсан, тэгээд тэгж яваад танилцсан нэг охин байгаа. Тэр маш дажгүй бас танилын хүрээ маш ихтэй(холбоо сүлбээтэй), тэгээд найзуудаа дагуулж муранийг агнахаар тийш нь авч ордог. Тэгэхээр тэр биднийг ч бас оруулна.
Митя- Хэрвээ тэр намайг бариад өгчихвөл яах уу?
Крис- Барьж өгөхгүй ээ, чи түүнийг мэдэхгүй. За залуус аа, алдаж болохгүй шүү. Харин чи, Митя, мачо маягаа асаа, түүнд их таалагддаг.
Рапида- За сайн уу, крэйзи!
ххх
Андр- Чи ч Беловагийн далавчин дор их сайхан байрлаад авч ээ. Тэр чамайг мутант эмэгтэйчүүдийн гол хариуцагч гэсэн.
Анатолий- Мэргэжилтнүүд үнэтэй(үнэ цэнтэй) шүү.
Андр- Тийм байх аа тийм байх. Тэр хэнийг илүү үнэлдэг бол эрдэмтнийг уу, алуурчныг уу?
Анатолий- Юу яриад байгааг чинь ойлгосонгүй.
Андр- Настя, Петя хоёр бол сайн залуус байсан тэ, их итгэмтгий.
Анатолий- Хэрвээ намайг ямар нэг юманд буруутгаж байгаа бол нотолгоо нь хаана байна?
Андр- Оксана Литвинова яаж халдвар авсан бэ?
Анатолий- Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн. Вирусын эсүүдтэй хамгаалалтын нүдний шилгүй ажилласан.
Андр- Харин Белова чамайг халдвар авах үед нь байсан гэрч гэж хэлсэн.
Анатолий- Тийм ээ, мутацийн эцсийн шатанд. Намайг Ершов аль хэдийн байцаасан. Юу болоод байгаа юм?
Андр- Чамайг зүгээр л золиосолж байна, найз минь. Чи Беловаг ингэж хамгаалж байхад... тэр чамайг хамгийн түрүүнд байцаахыг надаас хүссэн. Тэр вирусын жинхэнэ зохион бүтээгчийн эсрэг Тагнуулд өгөх баримт цуглуулж байгааг чи мэдэх үү? Хэн болохыг нь ойлгож байна уу?
Анатолий- Чи намайг айлгахаар шийдээ юу?
Андр- Үгүй ээ, юу гэж дээ! Би харин ч чамайг аварч байна. Зүгээр л бидэнд туслаад Голдман хаана байгааг хэлчих. Би Беловад биш чамд итгэе. Алив? Зоригтой бай! Манай талд орох чиний бодсоноос амархан.
Анатолий- Би хаана байгааг нь мэдэхгүй. Уучлаарай, юугаар ч туслаж чадахгүй нь дээ. Би явчих уу?
Андр- За. Байна уу, нөхөр хурандаа.
Генерал- Чи ямар ч тушаал, бичиггүй төв лабораторид ямар новшоо хийж байгаа юм?! Энэ чинь протоколыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг!
Андр- Ершов Голдманыг олоод энд авчирсан гэх мэдээлэл байгаа.
Ген- Майор Ершов аймшигтайгаар алуулсан.
Андр- Тийм ээ. Магадгүй Белова хамааралтай.
Ген- Ажил дээр чамайг хүлээж байя!
Андр- Гэхдээ бид цаг бас мутантыг алдана.
Ген- Энэ бол тушаал!
ххх
Крис- Энэ бол Скат, миний залуу. Аан харин мэдээ үздэг бол Митяг мэдээж чи таниж байгаа байх.
Рапида- Тийм ээ, бүх л мэдээ түүний зургаар дүүрэн байна лээ.
Крис- Аан бас манай Митя муранийг агнах талаар чамаас ч илүүг мэднэ.
Рапида- Хэй, арай хэтрүүлж байна шүү.
Крис- Үгүй ээ, би үнэхээр ярьж байна. Түүнд хөл хорионы бүс рүү орох маш их хэрэг байгаа, тэ Митя?
Митя- Тийм ээ, энэ бүх алдар нэр залхааж байна. Крэйзи гэж нэрлэдэг(дууддаг) хүн чинь чамайг надад туслаж чадна гэсэн.
Рапида- Надад ямар ашигтай юм?
Митя- Би өртэй үлдэхгүй, ялангуяа чам шиг бүсгүйд.
Рапида- Итгэл төрүүлсэнгүй.
Митя- Чамд ямар нэг асуудал байгаа юм уу?
Рапида- Үгүй дээ, зүгээр л сонирхолгүй байна.
Митя- Аан.
Саша- “Вершина”-гийн мурани илрүүлэгч радар сонирхолтой юу?
Рапида- Үгүй байлгүй дээ!
Саша- Тэр нь хөл хорионы бүс дэх нуувчинд байгаа. Биднийг оруулбал төхөөрөмж чинийх.
Рапида- Ямар нэг луйвар шиг л сонсогдоод байна.
Крис- Би чамайг хэзээ нэгэн цагт хуурч байсан уу эсвэл хоосон гартай ирж байсан уу?
Рапида- Хэзээ ч үгүй.
Крис- Тэгээд яагаав! За яах вэ?
Рапида- За, туулайнууд минь. Намайг гонсойлгохгүй гэж найдаж байна. Өнөөдөр хөдөлнө. Зэвсэг өгөхгүй, ядаж резинэн сумтай буу авч ирээрэй.
Крис- Асуудалгүй!
Саша- Харин бид хөл хорионы бүс рүү яаж орох юм? Митя бид 2 хамгаалалтынханд харагдах ёсгүй, намайг ч бас хайж байгаа.
Рапида- Муу хөвгүүдтэй нийлчихэж дээ? Санаа зоволтгүй, та нарт таалагдана.
Митя- Энэ хэн юм бэ?
ххх
Инга- Байцаалт дээр чи юу гэж хэлсэн бэ?
Анатолий- Юу ч хэлээгүй. Санаа зоволтгүй, чамайг би илчилээгүй.
Инга- Энэ бидний хамтын ашиг сонирхол уу? Лаборатори луу буц, бидний байхгүй байгаа нь анхаарал татаж магадгүй.
Анатолий- Тэр надад чамайг намайг байцаалтад оруулахыг санал болгосон гэж хэлсэн.
Инга- Тийм ээ.
Анатолий- Яагаад?
Инга- Яагаад гэвэл би чамд бүрэн итгэдэг.
ххх
Катя- Орж болох уу? Сайн байна уу?
Тв дарга- Тэгэхээр чи Давидтай хувийн тооцоогоо хийчихсэн үү?
Катя- Би бодит байдлыг л ярьсан. Үзэгчид үүнийг заавал үнэлнэ, бидэнд итгэнэ. Энэ сайн пиар.
Тв дарга- Гэхдээ бас шууд эфирийг тасалдуулсан, мэргэжлийн ёс зүй зөрчсөн явдал. Иймээс би арга хэмжээ авч, эрх мэдлийг чинь хасах ёстойг ойлгож байгаа биз?
Катя- Тийм.
Тв дарга- Энэ муруй рейтинг. Сүүлийн нэвтрүүлгийн дараа огцом өссөн. Энэ л чиний талд байгаа ганц аргумент.
Катя- Бид оройн мэдээг давж гарсан гэж үү?
Тв дарга- Зөвхөн үүнээс болоод л би чамд хоёр дахь боломж олгож байна. Үүнийг ялалт гэж битгий бод. Хэрвээ муруй доошилбол, би чам дээр Х(икс) тавина.
Катя- Би таны урмыг хугалахгүй ээ.
Тв дарга- Чамд сонголт байгаа гэж үү?
ххх
Катя- Яна!
Яна- Катя, Давидыг сувгаас хөөсөн гэж үнэн үү?
Катя- Үнэн.
Яна- Харин чи яасан бэ?
Катя- Шинэ дугаар бэлдэнэ. Шууд эфир.
Яна- Нээрээ юу?
Катя- Нээрээ. Чамд маш хүчтэй мэдээ, материал байна уу?
Яна- Үгүй ээ, би юу ч бэлдээгүй.
Катя- Яагаад?
Яна- Энэ үйлдлийн дараа шоуг хаана гэж бодсон. Ойлгож байгаа биз дээ?
Катя- Хмм.
Яна- Тэгээд одоо продюсероор хэнийг тавих юм бол?
Катя- Продюсер гэж одоо байхгүй. Одоо энэ миний шоу, бүх хариуцлагыг би үүрнэ. Шоугаа хаалгахгүйн тулд бүхнийг хийнэ. Одоо бид бүгд маш, маш сайн ажиллана. Ялангуяа хоёулаа. Зөвшөөрөв үү? Мхн?
Яна- Мхн. Би материал бэлдье.
Катя- За тэг.
Яна- Аа.
Катя- Айн?
Яна- Харин ресепшн дээр үлдээсэн байсан.
Катя- Баярлалаа. Байна уу, Илья юу? Сайн уу. Илья, би Катя Федякова байна. Тийм ээ. За тэгэхээр, хамраа хугалуулагүйн тооцоог хийхэд бэлэн үү?
ххх
Анатолий- Тайвшир. Бүх юм зүгээр. Би чамд ч, чиний хүүхдэд ч хор хүргэхийг хүсээгүй. Энэ бол зүгээр л шалгалт байсан. Хэрвээ чи хашхирахгүй гэж надад амлавал би чамд бүгдийг ярьж өгье. Хүүхдэд чинь аюул заналхийлсэн үед л чи хүний оюун ухааныг удирдах чадвартай болдог. Ихэсийн (плацентын) дээж авах хэрэгтэй байна. Энэ бол чиний хүүхдэд аюулгүй процедур. Сонс доо, гол нь ихэст(плацентэд) хүүхдийн чинь үүдэл эсүүд бий. Эрүүл хүүхдийнх. Антивирусын түлхүүр түүний геномд байна. Хэрвээ бид амжилттай хийвэл мураниудыг, түүний дотор чамайг ч эдгээж чадна. Би чиний хүүхдийг эрүүл ээжтэй байгаасай гэж хүсэж байна.
Надя- Антивирус бүтээлээ гэхэд дараа нь яах вэ?
Анатолий- Мэдэхгүй. Бид хамтдаа төлөвлөгөө гаргана гэж би бодсон.
Надя- Хэрвээ миний хүүхдэд ямар нэг зүйл тохиолдвол чамайг яаж алахыг би бодож олно гэдгээ тангараглая.
Анатолий- За, одоо би дээжүүдийг авчих уу?
ххх
Рапида- Сайн уу, заваан амьтад минь!
Эр 5- Сайн уу, снайпер аа!
Рапида- Манай эгнээнд шинэ хүн нэмэгдлээ.
Эр 5- Хөөх, эмэгтэй юм уу!
Рапида- Наад уруулаа тат. Онгойлго. Алив! Хаха
Эр 5- Энэ чинь бас хэн бэ?
Рапида- За яасан, ирэх замд хүүхэд хийчхээгүй биз? Хаха, хөл хорионы бүсэд тавтай морил. Танилц, энэ бол Дмитрий.
Митя- Мхн.
Рапида- Ганцаараа ялзарсан тосгоныг цэвэрлэсэн, одоо бидэнтэй хамт.
Эр 5- Вэлком, тулаанчид аа.
Митя- Сайн уу.
Рапида- Эд нар бол Скат, Крейзи. Түүнийг хүрэх эрх зөвхөн түүнд, бас надад бий.
Эр 5- Ийм юм хийхгүй байсан ч энд хүүхнүүд хангалттай байсан шүү.
Эр 6- Мхн. Хар нүдтэнгүүд.
Рапида- Мураниуд хүлээж байг, эхлээд дээрэмчдийн учрыг олох хэрэгтэй. Ан хийхийг заана аа.
Крис- Сонс доо, Рапида, бидэнд одоо ямар нэг дээрэмчний араас гүйх үнэхээр сонин биш байна. Тэрний оронд бид явж муранийн радарыг олоё, тэгэх үү?
Рапида- За яахав. Буцаж ирэхгүй бол эндээ үлдэнэ биз.
Крис- За явцгаая.
Рапида- Хөөе, стоп, стоп, стоп. Зогс! Тэр үлдэнэ.
Крис- Юу?
Рапида- Бид илүү ойр танилцах хэрэгтэй.
Митя- Сонс доо, бид хоёрт маш их цаг байгаа даа.
Рапида- Би хэн нь мэдэгдэхгүй юмтай тулаанд ордоггүй.
Митя- Дараа уулзъя.
Саша- Мхн.
Рапида- Алив. Байрлалдаа оч, явцгаа, би араас чинь гүйцнэ.
Эр 5- Харин бид яах юм? Секс ан хийх хүслийг мохоодог шүү дээ. Давхар стандарт байна(double standard), Рапида.
Митя- За яахав, залуусаа, дуугүй л атаархацгаа.
Рапида- Би чамайг эрх баригчдаас аварсан..
Митя- За.
Рапида- Тэгэхээр одоо чи надтай хамт байх ёстой.
Митя- Мхн. Тэгэхээр... Ийм эхлэл болж байна уу чамд?
Рапида- Хэрвээ үргэлжлэл байгаа бол.
Митя- Чи олон мурани алсан уу?
Рапида- Маш их. Энэ мэдээ чамайг өдөөж байна уу?
ххх
Катя- Анх удаа л юуг нь ч мэдэхгүй хүнтэй болзож байна.
Илья- Үүнд сайн тал байгаа шүү.
Катя- Мм?
Илья- Ямар ч эвгүй нам гүм байдал үүсэхгүй, бас чи надаас юу хүссэнээ асууж болно.
Катя- За тэгье. Чи хаана ажилладаг вэ?
Илья- Үнэхээр үү?
Катя- Тийм ээ.
Илья- Хэрвээ би чамайг Катя Федякова гэдгийг мэдэхгүй байсан бол чамайг яаж ярилцлага авдгийг заалгаж байгаагүй гэж бодох байлаа.
Катя- За, байцаагдагч аа, анхаарлаа төвлөрүүл.
Илья- За. Миний ажил… Би ажилладаг...
Катя- Сайхан хариулт байна.
Илья- Миний ажил хүмүүстэй холбоотой.
Катя- За.
Илья- Бас Тв бизнестэй холбоотой.
Катя- Сонирхолтой юм.
Илья- Өөр юм чамд хэлэхгүй ээ.
Катя- Яагаад тэр вэ?
Илья- Чамд сонирхолтой байлгахын тулд.
Катя- За за.
Илья- За, одоо миний ээлж.
Катя- Асуу.
Илья- Ажлаар чинь юу байна даа?
Катя- Юу вэ, чи үнэхээр ийм юм асууж байна уу?
Илья- Тийм ээ.
Катя- Асуух зүйл чинь энэ л гэж үү?
Илья- Үгүй ээ.
Катя- За яахав. Ажлын сонин сайхан... Ажил дээр бол бүх зүйл үнэхээр гайхалтай байгаа. Яагаад гэвэл сүүлийн шоуны дараа надад бүрэн эрх мэдэл өгсөн.
Илья- Тийм гэж үү?
Катя- Тийм ээ.
Илья- Чамайг халаагүй юм уу?
Катя- Үгүй ээ. Тэр ч бүр хэл одоо шоу бүхэлдээ минийх. Дараагийн эфирт би амьд үлдсэн хүмүүсийн эсрэг ксенофобийн(өөр үндэстэн, соёл, шашин шүтлэг, гадаад төрх, амьдралын хэв маягтай хүмүүс болох "гадны хүмүүс"-ээс үүдэлтэй айдас, дайсагнал, үзэн ядалт) тухай хийхийг хүсэж байна.
Илья- Гараа өг дөө.
Катя- Яах гэж?
Илья- Айх хэрэггүй ээ. Энэ бол элдэв заваан үгний оронд.
Катя- Баярлалаа.
ххх
Крис- Чи юу гэж бодож байна? Митя түүнтэй унтах болов уу? Скат! Чи ингэж байгаад гар хугалах нь байна.
Саша- Чи надаас холдохгүй байж болох уу? Энэ маш аюултай. Энд гацаж ч мэднэ. Чи ер нь яах гэж ийшээ ирсэн юм?
Крис- За яав л гэж. Энд айгаад байх зүйл алга.
Саша- Чшшш, Кристина наашаа ир, наашаа.
Крис- Энэ мурани юу?
Саша- Тийм ээ. Ямартай ч хол байна. Тэгсэн ч хүлээсэн нь дээр. Митя намайг хуучин байрлаж байсан байрны тэнд хүлээнэ. Эндээс холгүй.
Крис- Тэр биднийг үнэрлээд олж чадах уу?
Саша- Тийм ээ, тиймээс буугаа гарнаасаа битгий салга. Нээрээ чи намайг Рапидад найз залуу гэж танилцуулахад би бараг итгэчихсэн шүү. За, явж шалгаад ирье, чи эндээ чимээгүй сууж бай. Мутант харвал буудаарай. Толгой руу нь онотлоо хэд хэд буудаарай, ойлгосон уу?
Крис- За, ойлголоо. Би зүгээр ээ, санаа зоволтгүй.
Саша- Кристин, Кристина! Бууд, Кристина! Кристин! Наашаа ир, над руу ир! Гүйгээрэй! Кристина, явцгаая! Бос! Босоорой явъя, явъя! Түргэн!
ххх
Валера- Ямар новш нь... Ника, энд ингэж ойр ойрхон ирэхээ боль, баригдана шүү!
Ника- Сайн уу. Өнөөдөр антибиотик уусан уу? Эсвэл бүгдийг нь алдаад дууссан уу? Вал- Би зүгээр ээ.
Ника- Энэ юу вэ?
Саша- Машинд хийх бензин.
Ника- Харин хөөсөнцөр?
Вал- Аан...
Ника- Юу бодоод олчихов? Чи яах гэж байна? Тэсрэх бөмбөг хийх гээ юу?
Саша- Сонс, лабораторийн хамгаалалтын талаар надад хэлээд өг дөө. Тэнд хэн байгаа вэ? Цэргийнхэн үү, танай чекистүүд үү?
Ника- Чиний мэдэх хэрэгтэй ганц зүйл бол чи тийш нэвтэрч чадахгүй. Харин дотогш орвол гав зүүнэ эсвэл үхнэ. Сэдэв битгий булзайруул! Төлөвлөгөө чинь юу юм?
Вал- Дотогш орж болохгүй юм чинь тэр новшийг гадагш нь гаргаж ирэх хэрэгтэй.
Ника- Би зүгээр ч нэг ирээгүй. Надад өөр гарц байна.
Вал- Ямар гарц?
Ника- Би Лободагийн эсрэг мэдүүлэг өгнө. Намайг Тагнуулаас хөөнө, гэхдээ чи түүний харх шиг царайг торны цаана харна.
Вал- Тэр эрх баригчдын гарт орж байсан шүү дээ. Тэгээд яаж төгссөнийг нь харж байна уу?
Ника- Тэд түүний бүх гэмт хэргийг мэдэхгүй.
Вал- Учир нь тэдэнд хамаагүй(падлийгүй). Тэр тэдэнд ажиллаж л байвал хэн ч энд байгаа цогцсыг тоолохгүй. Нэг л хувилбар байна, бүгдийг өөрөө хийх.
Ника- Хэзээ?
Вал- Удахгүй. Би чамд хэлнэ ээ.
Ника- Би явах боллоо.
Вал- Ника.
Ника- Гуйя, болгоомжтой байгаарай. Ойр хавьд сэжигтэй нэг бүлэг гаруудыг харсан. Тэд энэ хавийг тандаж байна, чи нүүсэн нь дээр.
Вал- Окей.
ххх
Саша- Тэр чамд хүрээгүй биз? Маажаагүй биз?
Крис- Үгүй, үгүй, зүгээр өнгөрсөн. Чи харсан шүү дээ.
Саша- Зүгээр л сонин байна. Тэд ер нь ингээд л орхидоггүй. Эрүүл эмэгтэй л ойр байвал бусдыг тоодоггүй.
Крис- Магадгүй ямар нэг өвчтэй мутант байсан байх.
Саша- Хамгийн гол нь чи зүгээр байна. Яагаад чи буудаагүй юм бэ? Юу хүлээж байсан юм?
Крис- Мэдэхгүй ээ… Би… өрөвдөлтэй санагдаад. Зүгээр л айгаад, тэнэгтчихлээ. Уучлаарай.
Саша- За тайвшир, чшш. Энэ хэвийн. Анхных үргэлж тийм байдаг. Тэр тусмаа энэ чиний муранитай хийсэн анхны уулзалт, чи амьд, эрүүл үлдлээ. Жинхэнэ галын баптисм байна. Тэмдэглэж баярлах уу?
Крис- Митя, боль, хангалттай!
Саша- За, би явж бидэнд юу байгааг харъя.
Митя- Удаан хүлээв үү?
Саша- Дахиад жаахан удсан бол би чамайг хайхаар явах гэж байлаа. Түүнээс яаж салав?
Рапида- Новш юм даа. Үнсэлцэхдээ бол сайн юм аа.
Митя- Ийм л юм болсон. Найзыг чинь гээд гомдоогүй биз?
Крис- Надад бол үнэндээ тэр огт падлийгүй.
Митя- Яагаад уйлчихсан юм?
Саша- Түүн рүү мурани дайрсан. Аз болж их удаан хөдөлгөөнтэй нэг нь таарсан байна.
Митя- Тэгээд хазаагүй гэсэн үг үү?
Саша- Үгүй ээ, би шалгасан. Энэ чинийх. Цэнэг 49%, тэгэхээр амьдарна даа.
Митя- Эд нар мураниуд уу?
Саша- Тийм ээ.
Митя- Тэгэхээр тэд Надяг олоход тусална гэсэн үг үү?
Саша- Харж байна уу, тэд хойд зүг рүү явж байгаа.
Митя- Мхн. Тэнд чинь лаборатори байдаг шүү дээ. Хэрвээ тэр тэнд байвал…
Саша- Тэгвэл яарах хэрэггүй. Шөнө юу болохыг харзная, тэ?
Митя- Окей. Баярлалаа.
ххх
Лаб ажилтан- Надад төхөөрөмж хэрэгтэй байна.
Анатолий- Танд баяр хүргэе.
Лаб ажилтан- Та юуг ингэтлээ яаруу хийж байгаа юм?
Анатолий- Инга Анатольевнад антивирус гэдэг төслийг хойшлуулж болно гэж хэлж болно гэж та үзэж байна уу?
Лаб ажилтан- Өөрөөр хэлбэл, танд жаахан илүү цаг өгвөл та дэлхийг аварна гэж үү?
Анатолий- Эсвэл та аврах юм уу? За, хариулах хэрэггүй. Та хэзээ ч бодит үр дүнд хүрч байгаагүй шүү дээ.
Лаб ажилтан- Хэзээ нэг өдөр та профессор Радомскийгүйгээр хэн ч биш гэдгээ мэдэх болно. Тэр мөчид би хажууд чинь байна гэж найдаж байна.
ххх
Крис- Тэнэг юм даа.
Саша- Яасан бэ?
Крис- Машинд хоолтой уутаа мартчихаж. Хараал ид! Юм идмээр байна.
Саша- Энд ойрхон дэлгүүр байгаа би яваад ирье. Харин чи хаашаа ч явахгүй гэж амла.
Крис- Чи ч жинхэнэ хяналтанд дуртай гаж юм аа!
Саша- Хэдий болтол ингэх юм?
Крис- Юу харж байгаа юм?
Саша- Мурани байхгүй аюулгүй зам.
Крис- Манай энэ хэсэг үү?
Саша- Анхан.
Крис- Хар даа, энд олон байна.
Саша- Тиймээс эндээ суугаад, хаашаа ч гарахгүй бай, за?
Крис: Гүйцэтгэе, ноён командлагч аа. Болгоомжтой байгаарай, за?
Саша- Би хурдан ирнэ.
ххх
Лаб ажилтан- Антивирусыг оруул. Антивирусын прототип.
Инга- За за. Гайхамшиг болсонгүй.
Анатолий- Түр хүлээ. Одоохон.
Инга- Тодорхой үр дүн гарвал л намайг дуудаарай. Та яг одоо шинэ вакцин зохиочихно гэдэгт би эргэлзэж байна.
Оксана- Би яагаад байна аа? Яагаад би хайрцагт байгаа юм?
Анатолий: Санаа зоволтгүй. Аймшигтай зүйлүүд ард хоцорсон. Баяр хүргэе та муранигаас дахин хүн болж чадсан анхны тохиолдол боллоо. Инга Анатольевна, та сэтгэл хангалуун байна уу?
ххх
Крис- Хөөе. За, за яасан бэ! Би байна, би! Хар даа, амьд, дулаахан хүн чиний өмнө байна! Аааа! Гуйя! Хүлээ, битгий яв, гуйя! Яагаад?
Саша- Кристина!
Крис- Яагаад вэ? Гуйя!
ххх
Эр 6- Түүний утас.
Рапида- Түүнийг ойр хавьд байгаа гэдэгт итгэлтэй байна уу?
Эр 4- Тэр дээрэмчин намайг замаас шахсан, энэ энд эргэлдээд байна. Ийм давхцалд би итгэдэггүй.
Рапида- Хаха. Энэ хотод эмэгтэйчүүд дэндүү олон биш гэж үү? Айн?
Эр 4- Үнээн.
Эр 6- Түүнийг хаана байгааг энэ новш яг мэдэж байгаа.
Рапида- Өө, за, муур минь, ярь даа. Энэ дугааруудаас аль нь чиний хамгийн амттай нь вэ? Айн? Ммм. Тэгээд бид түүн рүү залгаад үдэшлэгт урья.
Ника: Муур чиний дотуур өмдөнд чинь л байгаа!
Рапида- Өө!
Ника- Тэгээд бас эрх баригчидтай асуудалтай болохдоо бэлдээрэй!
Рапида- Өө заа!
Эр 4- Воу воу.
Эр 6- Тайван, тайван, айн.
Рапида- Дахиад инээдтэй хошигнол байна уу?
Эр 5- Рапида! 2 мутант ирж байна!
Рапида- Одоо тэд гурвуулаа болно. Хаха.
Эр 6- Хөгжилдөцгөөе.
ххх
Инга- Өнөөдөр надтай хүссэнээ хийж болно, чи хүртэх эрхтэй.
Анатолий- Надад эргэлзэж байсан уу?
Инга- Хэзээ ч үгүй. Би антивирусыг чамайг л олж нээнэ гэдгийг мэдэж байсан. Хэвлэлийн бага хурал дээр ч би үүнийг хэлнэ. Бид үндэсний баатрууд болно.
Анатолий- Хүссэн бүхнээ хийж чадах уу?
Инга- Яг тийм.
Анатолий- Би чамд хайртай.
Инга- Тэгвэл эхэл.
Анатолий- Би ийм хариу хүлээгээгүй.
Инга- Миний бодлоор бид энэ бүх утгагүй зүйлээс дээр харилцаатай хүмүүс.
Анатолий- Чи надад ямар хандтайг би мэдэх хэрэгтэй байна.
Инга- Намайг эрүүдэн шүүж байгаа юм уу?
Анатолий- Тийм. Надад илүү дээр арга байна.
Инга- Үгүй! Үгүй, битгий! Үгүй! Хмм.
Back to episodes Go home