Выжить после S3_E08

Дараа нь амьд үлдэх 3-8

 

Үргэлжлэл: 47:36мин

 

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН 

 

Тв про- Рейтинг унаж байна. Чиний онцгой дугаар одоо онцгой биш болчихлоо. Чиний үнэн хэнд ч хэрэггүй. 

Катя- Тэгээд та юу санал болгож байна?

Тв про- Шоунд хошин өнгө аяс нэмэх хэрэгтэй.

Катя- Үндэсний гашуудал яригдаж байхад юун хошин өнгө аяс? Таны саналыг би оновчгүй гэж үзэж байна. 

Тв про- Энэ бол санал биш, энэ бол заавар.

Саша- Хар даа. 

Крис- Энэ хэн бэ? 

Саша- Ах руу чинь хүргэж чадах хүн. Одоо би түүний байшинд холбогдож чадна.

Хаус- Врежикийг олж Филлиповыг утсгуулах хэрэгтэй. Инга Белова болон Надежда Голдман. Мутант нь амьдаараа хэрэгтэй. Тэр ухаантай бас аюултай. Надя- Чамайг энд дахиж харвал амьд үлдээхгүй шүү.

Ген- Нэн тэргүүний зорилго бол антивирусыг олох. Хэрэв Надежда Голдман түүнд хүрэх түлхүүр юм бол түүнийг олох хэрэгтэй. 

Ершов- Яагаад та Надежда Голдманы эрлийн ажлыг надад өгч болохгүй гэж? 

Инга- Надад эрүүл ураг тээж байгаа жирэмсэн мутант хэрэгтэй.

Анатолий- Та хэдэн сартай вэ? 

Оксана- Дөнгөж нэг хагас сар. Одоохондоо жаахан байгаа.

Инга- Ажилтнаа дээр нь жирэмсэн эмэгтэйг халварлуулна гэж үү?

Надя- Хэн ч мутантын хажууд амьдрахыг хүсэхгүй. 

Митя- Тэгээд чи юу санал болгож байгаа юм? Дахиад л зугтах уу? 

Надя- Москва руу буцахыг санал болгож байна. 

Митя- Хөл хорио руу юу? Би ядаж энэ тосгонд эндхийн хүн болохыг санал болгож байна. Танилц, Сева Бадыч.

Бадыч- Эндээ тайван амьдар, би залуустай хамт та нарыг хамгаална.

Митя- Баярлалаа.

Надя- Тэднийг бүгдийг нь алчихаж. Тэд чамд итгэж байсан. Чамайг хармааргүй байна!

Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг.

 

ххх

 

Бадыч- Саяхан зурагтаар нэг гишүүн их гоё үг хэлсэн. Мутантуудад хүлцэнгүй хандах тухай сонсоод бензинтэй канистр руу гар маань өөрийн эрхгүй сунасан гэж. 

Бүгд инээнэ

Бадыч- Яг л бодолтой маань таарч байгаа. 

Саарал- Яг яг. 

Бадыч- Аав маань байнга л дайн болбол ойр дотныхноо аварч чадахгүй шүү гэдэг байсан. Намайг согтуу үедээ байнга зоддог байсан. Сургаж байна гээд л.

Бух- Аав чинь хатуу хүн байжээ.

Бадыч- Харамсалтай нь их эрт нас барсан. Харин байсан бол би түүнд ойр дотныхноо ч, холынхныг ч яаж хамгаалдгаа харуулах байлаа. Ер нь ямар гэр бүл, эх орноо хамгаалагч вэ гэдгээ.

Загас- Супер баатар! Айн? 

Бадыч- Бид үнэхээр энх тайвны манаанд зогсож байна! 

Митя- Үнэхээр тийм шүү залуусаа. 

Бадыч- Тийм ээ. Та нартай амар биш гэж би тэр дор нь ойлгосон. Зөн совин байсан. 

Митя- Өө тэгээ юу?

Бадыя- За яах вэ. Ялзралыг илчиллээ! Өө! Чамайг шараад өгөх үү? Айн, буржгар аа? Та нар тэр араатнуудыг энд авчрахдаа хүмүүсийн тухай бодоогүй юу? 

Саарал- Гурав дахийг нь олох хэрэгтэй. 

Бадыч- Тэр хаана байна? Айн? Найз бүсгүй чинь хаана байна?! 

Митя- Битгий уурлаарай. 

Митя- Өө, сайхан байна!

Бадыч- Чи тэнэг юм уу! Хэрвээ тэр хэн нэгнийг хазвал яах вэ? Чи бол жинхэнэ адгийн новш! Цар тахал гэж юу байдгийг мэдэх үү?!

Митя- Гол нь тэр чам шиг мэдрэлүүдийг л хаздаг юм! 

Митя- Ай… 

Бадыч- Битгий уурлаарай. Серёна! Хийх ёстой юм аа хий. Замын зүг явж, тэндээс хайя. 

Саарал- За. 

Бадыч- Битгий удаарай. Явцгаая.

Бух- Амжилт.

Саарал- За яах уу, москва минь? Энгийн эмэгтэйчүүд чамд зөвшөөрдөггүй биз? Хог новшийг л татаад сурчихаж л дээ. 

Митя- Чи өөрөө хог новш. 

Саарал- Сонс доо, хуучны нөхөрлөлөө бодоод хэлээч, муранитай нөгөө юу ямархуу байдаг вэ? 

Митя- Тэр… чи мэднэ дээ…ойролцоогоор… нэг иймэрхүү… 

Саарал- Чи намайг халдварлуулах гээ юу. Тэнэг новш! 

 

ххх

 

Яна- Мэдэхгүй ээ, Кать. Ийм форматад бид бэлэн эсэхэд эргэлзэж байна. Илүү том баг хэрэгтэй. Дээр нь цензурын асуудал гарч магадгүй.

Катя- Цэвэр техникийн тал дээр бид хийж чадах уу?

Яна- Техникийн хувьд тийм ээ.

Тв про- За яасан, яах уу, Екатерина? Чиний хошин мэдрэмж сэрчихсэн үү? Айн?  Би бол шоуны талаар бүх мааз саналуудыг чинь сонсоход бэлэн шүү.

Катя- Хошин тал дээр итгэлгүй байгаа ч надад илүү дээр санал байна.

Тв про- Тийм үү? Ямар санал гэж асуухаас ч айж байна.

Катя- Шоугаа шууд эфир лүү шилжүүлэхийг санал болгож байна. Үзэгчдэд цензургүй үнэн хэрэгтэй. Энэ рейтингийг лав өсгөнө.

Тв про- Чамайг би дутуу үнэлээгүй байж, Екатерина! 

Катя- Тэгэхээр тийм гэсэн үг үү?

Тв про- Үгүй гэсэн үг. Би ингэнэ гэж мэдэж байсан болохоор нэг юм бэлдсэн. Интернетэд алдаршаад байгаа Москвагийн комедиануудын дуэлийг хийнэ. Тэдэн дээр очоод, сэдвүүдийг ярилц, өдөр тутмын асуудлаар шоуг дэлбэлэг. 

Катя- Бид стендап хийх хэрэг үү?

Яна- Давид Андреевич, комедианууд бол манай шоуны хувьд хэт эрсдэлтэй. Эцсийн эцэст бид үндэсний суваг(тв) шүү дээ, дээгүүр асуудал гарч магадгүй.

Тв про- Анхны бөгөөд сүүлчийн удаа хэлье. Миний саналуудыг бид хэзээ ч, хэзээ ч! Хэлэлцэхгүй! Яв. Машин хүлээж байгаа. 

Яна- Кать, сувгийн захирал гэж хүн байгаа. Хэрэв шоугаа аврахыг хүсвэл түүн дээр оч.

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори. 

 

Оксана- Уучлаарай, та надаас аль хэдийн цус авсан шүү дээ.

Анатолий- Шинэ зааврын дагуу прионы өвчний шинжилгээнд цус дахин авах шаардлагатай.

Оксана- Прионы өвчин гэнэ ээ? Тэр чинь сая жилд нэг удаа л тохиолддог шүү дээ.

Анатолий- Тийм ээ. Бидэнд эдгээр өвчтөнүүдийн вирус-эсийн урвал хэрэгтэй байна.

Оксана- Бурхан минь. Нүд харанхуйлаад байх шиг. Цусаа өгсний дараа нөхөр маань надад ихэвчлэн шоколад өгдөг. Одоо түүн рүү залгах ч боломжгүй байдаг. 

Анатолий- Тайвшир, бүх зүйл зүгээр. Та одоо сандарч, сэтгэлээр унаж болохгүй. Алив би нэг шалгая. 

Оксана- Ямар нэг юм болохгүй байна уу?

Анатолий- Нүдний хүүхэн хараа хэвийн байна. Санаа зоволтгүй, би одоохон ирнэ ээ.

 

ххх

 

Митя дуу аялна. 

Врежик- Надежда… Сайхан нэр. 

Митя- (Амны хааттай)- Юу гээд байгаа юм? Энийг тайл би юм хэлмээр байна.- Чи эндүүрч байна. 

Врежик- Би хэзээ ч эндүүрдэггүй, Дмитрий. Надеждаг олох хэрэгтэй. Чи надад тусална.

Митя- Би түүний хаана байгааг мэдэхгүй.

Врежик- Надежда чамайг хаяад явсан. Арьсны давхарга бүр өвдөлтийг өөр өөрөөр мэдэрдэг. Одоо чи нэг дор найман төрлийн өвдөлт мэдэрч байна. Хэрвээ төвлөрвөл бүгдийг нь ялгаж чадна. 

Митя- Тэсэж болохоор юм. Аааа! Бага байхад нэг үг байдаг байсан даа. Биеэ чагнах тусам илүү өвдөнө. Санаж байна уу? Аааа!

Врежик- За, энэ бол булчин руу орж байгаа. Өөр мэдрэмж байгаа биз?

Митя- Боллоо… Болсон! Нэг хүн байгаа. Надя тэр хүнийд байгаа. Түүн рүү ярих хэрэгтэй.

 

ххх

 

Крис- За яасан? Ямар нэг юм олдов уу?

Саша- Врежик...Надад зөвхөн хоч нь л байна. Үүгээр би түүнийг хэзээ ч олж чадахгүй. 

Крис- Чамд хэзээ ч дуудлага ирж байгаагүй. 

Саша- Энэ дугаарыг ердөө 3 хүн л мэднэ.

За? 

Митя- Скато-попси. Би байна, Митя. Анхан. Надя одоо танайд байгаа гэдгийг мэдэж байна.

Саша- Надя яагаад манайд байна гэж?

Митя- Дуугүй сонс. Нэг хүн бий. Тэр үнэхээр түүнд тусалж чадна. Аварга шоргоолж идэштийг санаж байна уу? Тэр түүний найз. Гуйя, түүний хэлснээр хийгээрэй. 

Врежик- Надя танайд байгаа гэдгийг батлах нотолгоо надад хэрэгтэй.

Саша- Та Митяд итгэхгүй байна гэж үү?

Врежик- Би чамд итгэхгүй байна. 

Саша- Нотолгоо, байзаарай. 

Врежик- Цаг алга. 

Саша- Утсаа Митяд өг. Надад асуух зүйл байна. 

Врежик- Түүний зургийг энэ утас руу явуул. 10 минут хүлээнэ, дараа нь энэ дугаар холбогдохгүй болно. Туслахыг хүсвэл яараарай!

Саша- Муу юм боллоо.

Крис-  Юу болов?

Саша- Бүгдээс харахад Митяг барьцаалсан байна. Тэр Шоргоолж идэштийн тухай хэллээ. Тэр маш аюултай хүн.

Крис- Тэгээд Надя гэж хэн юм?

Саша- Надя бол Митягийн найз бүсгүй. Одоо энэ барьцаалж байгаа хүнд зайлшгүй хэрэгтэй байгаа нь тодорхой. 

Крис- Чи түүний хаана байгааг мэдэх юм уу? 

Саша- Үгүй. Би одоо дуудлагыг мөрдөх гэж үзэж байна. Бас сүлжээ нь хамгаалалттай юм байна. Манайхны нэг хийсэн бололтой. 

Крис- Байз, тэгэхээр энэ Тимонтой холбоотой гэсэн үг үү? 

Саша- Би олж мэднэ ээ. Харин одоо Митяг яаж гаргах вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

Крис- Би яаж туслах уу? Туслахад бэлэн шүү.

 

ххх

 

Инга- Энд юу болоод байна? 

Анатолий- Нэг минут... Ажилтан ослын улмаас халдвар авсан. Би эхний шинж тэмдгүүдийг анзаарсан.

Инга- Бүгд энэ мөчийг санаж аваасай гэж хүсэж байна. Анатолий Лобода сонор сэрэмжтэй байж, шийдэмгий байдлыг харууллаа. Хэрвээ тэр байгаагүй бол лабораториор мутант гүйж, та нар бүгд үхэх байсан. Баярлалаа, Анатолий. Бүгд ажлаа үргэлжлүүлж болно. Явцгаая.

 

ххх

 

Саша- Түүний хуучин хаягт(аккаунт) байсан бүх зургийг чам руу явуулсан. Нэгийг нь сонгоод янзлах хэрэгтэй. 

Крис- За, ойлголоо. Юуг нь өөрчлөх үү? Үс үү? Тэр үсээ тайрсан эсвэл будсан уу?

Саша- Үгүй, үс нь өөрчлөгдөөгүй. Нүдийг нь мурани болгох хэрэгтэй.

Крис- Түр хүлээ. Найзын чинь найз охин мутант юм уу? Тэгвэл хулгайлчид яагаад хэрэгтэй гэж?

Саша- Надя бусад мутантууд шиг биш. Тэр аюулгүй.

Крис- Аюулгүй гэж юу гэсэн үг вэ? Яаж тэр вэ?

Саша- Дараа нь бүгдийг тайлбарлая, Кристина. Одоо цаг алга. Хийж чадах уу?

Крис- Аль хэдийн, боллоо. Хар даа. 

Саша- Яг жинхэнэ юм шиг, гоё байна.

Крис- Мхн. Хаашаа илгээх вэ? 

Саша- Флаш дээр хийгээд өг, гэхдээ энэ файлд жижигхэн бэлэг хавсаргах хэрэгтэй. 

Крис- Бас ямар бэлэг?

Саша- Энэ новшийн утсан дээрх дуудлага дамжуулалтыг унтраах вирус. 

Крис- Тэгээд чи түүний дугаарыг мэдэж авах уу? 

Саша- Түүнээс ч илүү. Би түүний хаана байгааг мэдэж болно.

 

ххх

 

Врежик- Өвдөлт яаж хийгдэхээс шалтгаалдаг. Зүсэлтийг хэзээ ч урагдсан шархтай зүйрлэшгүй. Харин хамгийн сонирхолтой мэдрэмж бол хуваах(тасдах, хэрчих).

Саша- Зургийг авсан уу?

Врежик- Тийм. Хаягаа хэл. 

Саша- Коньковогийн дүрвэгсдийн дотуур байранд уулзана. Би түүнийг авчирна. 

Врежик- Цагийн дараа.

Крис- За яасан?

Саша- Тэр хойд тойрогт байна, орхигдсон үйлдвэрийн бүсэд. 

Крис- За, би чамтай хамт явья.

Саша- Болохгүй ээ, Кристина. 

Крис- Болохгүй гэж юу гэсэн үг вэ? 

Саша- Зогс, сонс! Би эсвэл найзтайгаа хамт буцаж ирнэ, эсвэл огт буцаж ирэхгүй. Мхн?

Крис- Чи үүнийг яаж төгсөж болохыг ойлгож байна уу? Битгий ингэж тоглооч, сонсож байна уу?

Саша- Тоглоогүй ээ. 

 

ххх

 

Анатолий- Юу болсон бэ? 

 

ххх

 

Бадыч- Хамгийн гол нь илүү юм чалчиж болохгүй. Ярьсныг маань л давт. Юм асуувал мэдэхгүй гэж хэл. Гол нь чимээгүй суух.

Загас- Хэрвээ өвгөний талаар асуувал яах вэ? 

Бадыч- Өвгөн бусадтайгаа хамт эдлэнд шатсан. Ойлгосон уу? Ухаарсан уу? 

Загас- Тийм.

Цагдаа- Сайн байцгаана уу. Бадыч, надад хэлсэн зүйлээ ахмадад дахиад ярь даа.

Бадыч- Сайн байна уу?

Андр- Сайн байна уу. 

Бадыч- За тэгэхээр… өвгөн эдлэнд нэг хэсэг дүрвэгсдийг байрлуулсан юм. Харин тэдний дунд халдвар авсан мутантууд байсан. Өвгөн мэдээж ойлгоогүй л дээ, сохор шахуу, юм ялгадаггүй. Тэр ойлгомжтой. Цааш юу болсныг бид мэдэхгүй. Тэр мутантууд галзуурч, бие биеэ хядаад, өвгөнийг ч, манай найзыг ч алсан бололтой. 

Бух- Бид түүнд битгий орооцолд гэж хэлж л байсан. 

Бадыч- Тийм ээ, тэр бүгдийг мэдэхийг л  хүссэн.

Андр- Та нар амиа алдсан хүмүүсийн дунд мутантууд байсан гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ?

Бадыч- Харин манай тэр найз хэлсэн юм, өөрөө харсан гэсэн. Гэхдээ тэр нас барсан. 

Андр- Цагдаад мэдэгдээгүй юу тэ?

Бадыч- Үнэнийг хэлэхэд би л буруутай. Би л тэнэгитгэлгүй, согтуу андуурсан байлгүй гэж бодсон. 

Цагдаа- Би амиа алдсан өвгөнийг сайн мэднэ. Миний мэдэж байгаагаар бол түүний эдлэнд мутант биш, ач охин нь найзуудынхаа хамт амьдарч байсан. Үгүй ээ, тэгээд ч энд хоёр долоо хоног мураниуд байсан бол тосгоны хагасыг аль хэдийн хазчих байсан биз дээ, зөв үү?

Андр- Тийм ээ, зөв зөв. За, баярлалаа, залуусаа. 

Бух- Зүгээр дээ. 

Бадыч- Мхн. 

Андр- Азарган тахиа. 

Бадыч- Юу? 

Андр- Юу ч биш ээ. Энэ хавийг сайн мэдэх үү? 

Бадыч- Пфф. Энд л өслөө.

Андр- Үзүүлж болох уу?

Бадыч- Тэгэлгүй яах вэ, асуудалгүй. 

Андр- За явцгаая.

Цагдаа- Би таныг машиндаа хүлээж байя. 

Андр- Ойлголоо. 

 

ххх

 

Андр- За чамд нэр гэж байна уу, Бадыч?

Бадыч- Тийм ээ, Сева. 

Андр- Сева...Сонс Сева! Эсвэл чи одоо надад бүхнийг үнэнээр нь ярь, үгүй бол чамайг нас барсны чинь дараа гол сэжигтнээр бүртгэнэ! 

Бадыч- Юуг вэ, ахмад аа?

Андр- Мутантуудын талаар хаанаас мэдсэн юм?

Бадыч- Би.. Би өөрөө ажигласан. Хар нүдтэй хоёрыг харсан. Бас дахиад нэг байсан. Би та нарт туслахыг л хүсэж байна! 

Андр- Цогцоснуудын дунд ердөө хоёр эмэгтэй л байсан. 

Бадыч- Гурав дахь нь бас нэг москвагийн гартай зугтсан. Бүгдийг нь тэр хүн алсан.

Андр- Тэр хүнийг хэн гэдэг юм?

Бадыч- Митя. 

Андр- Энэ үү?

Бадыч- Мөн байна. 

Андр- Анхааралтай сонс, Сева. 

Бадыч- Анхан. 

Андр- Хэрвээ шоронд орохыг хүсэхгүй байгаа бол сайн тогтоож ав. Чи хэнийг ч хараагүй, мутантуудын талаар юу ч мэдэхгүй. Галын үеэр энгийн хүмүүс л амиа алдсан. Өөрийнхөө хүмүүст ч амнуудаа бөгсөндөө чих гэж хэл. Үгүй бол би чиний араас буцаж ирнэ. Ойлгомжтой юу?

Бадыч- Ахмад аа, за ойлголоо. 

Андр- Алив яв. 

Бадыч- Ойлголоо. 

 

ххх

 

Тв про- За, бид бие биеэ ойлгосон гэж бодож байна. 

Тв дарга- Давид таныг шоуны үзэл баримтлал дээр санал зөрсөн гэж хэллээ.

Катя- Вилор Павлович, асуудал нь Давид Андреевич шоуны форматыг цэнгээнт болгохыг шаардаж байгаад л байна. Харин миний бодлоор энэ нь үзэгчдийг түлхэхээс гадна манай сувгийн нэр төрийг ч харлуулна. Үндэсний эмгэнэлээр тоглоом тохуу хийх ёсгүй.

Тв про- Екатерина гоё үг шидэх их дуртай. Харин бодит байдал дээр бол энэ энгийн ажлын явцыг хорлон сүйтгэж байна. Миний заавар зөвөлгөөг тоохгүй, од зочдыг гудамжнаас энгийн хүмүүсээр солиод л. Одоо бүр шууд эфир нэхээд байгаа. Тэгээд энэ хүн рейтингийг унагасан хүн шүү дээ!

Тв дарга- Рейтинг үнэхээр унасан, энэ бол факт. 

Тв про- Яагаад энэ хүн гэнэт өөрийгөө шоуны формат, үзэл баримтлалд нөлөөлж чадна гэж бодоод байгааг би ойлгохгүй байна. 

Тв дарга- Чи өөрөө Екатеринаг өөрийнхөө шоунд их хэрэгтэй гэж ятгасан байх аа. 

Тв про- Тийм ээ, тэр үзэгчдэд сонирхолтой хүн байсан. Хөл хорионоос гарч ирсэн дүр. Гэхдээ би ийм мэргэжлийн бус зүйлтэй нүүр тулна гэж мэдээгүй. 

Тв дарга- Алдаагаа хүлээн зөвшөөрч байна уу?

Тв про- Бас алдаагаа засна. Надад түүнийг орлуулах 3 нэр дэвшигч байна. Тэдний хэн ч байсан би нийлж Хар өдөрийг шилдэг цэнгээнт нэвтрүүлэг болгоно. 

Тв дарга- Давид, чи надтай хэдэн жил ажиллаж байна? 

Тв про- Энэ жил 8 дахь нь. Бас 20 жил энэ салбарт. 

Тв дарга- Гайхалтай. Тэгвэл надад тайлбарла даа. Яагаад сониноос дөнгөж гарч ирсэн энэ охин ийм сэдэв дээр хошигнол огт тохиромжгүйг ойлгож байхад чи ойлгохгүй байна? 

Тв про- Вилор Павлович.

Тв дарга- Хэрэггүй. Би чамайг сонслоо. Би энэ шоуг нийгмийн ач холбогдолтой хэвээр үлдээхийг хүсэж байна.

Екатерина, та шууд эфирийн тухай ярьсан билүү?

Катя- Тийм ээ. Энэ нь манай шоуг шинэ түвшинд гаргана гэж бодож байна.

Тв дарга- Би бодож үзье. Энэ мөчөөс эхлээд шоуны концепцийн асуудлыг Екатеринатай зөвшилцөж бай.

Тв про- Хаха, Вилор Павлович. Энэ чинь байж боломгүй зүйл. Би чинь энэ шоуны продюсер. 

Тв дарга- Продюсер хүн буулт хийж асуудлын гарцыг олдог байх ёстой. Хэлэлцүүлэг дууслаа.

Катя- Баярлалаа. 

 

ххх

 

Митя- Ааа! Баярлалаа. Би өртэй боллоо.

Саша- Чи яаж байна?

Митя- Мэдэхгүй ээ. Арьсны давхарга бүр өвдөлтийг өөр өөрөөр мэдэрдгийг чи мэдэх үү? 

Саша- Ийшлэе.

 

ххх

 

Цагдаа 1- Тэр яасан юм бол?

Цагдаа 2- Бүсгүй, танд туслах уу? Бүсгүй!

Цагдаа 1- Нөгөө зургаа гаргаад ир дээ. Энэ чинь Тагнуулын хайж байгаа эмэгтэй байна.

Цагдаа 2- Зогс! Зогс гэсэн шүү! Зогсооч! Газар хэвт.

Надя- Амьд үлдмээр байвал намайг тайван орхи. 

Цагдаа 1- Зогсооч! 

Цагдаа 2- Харуул байна, яаралтай мэдээлэл байна. 

 

ххх

 

Крис- Ашгүй дээ. 

Саша- Кристина, энэ бол Митя. 

Крис- Өө вау. Чи гэмтчихээ юу? 

Митя- Үгүй ээ.

Крис- Алив би харья. 

Митя- Чи эмч юм уу? 

Крис- Чамд харин сонголт байгаа юм уу? Эмнэлэг явалтай биш. Ёооё. Харин би чамайг тв ээр харсан.

Митя- Андуурсан биз.

Крис- Үгүй, андуураагүй. 5 минутын өмнө чамайг харуулсан. Чиний царай одоо бүх сувгаар гарч байна. 

Митя- Гайхалтай.

Крис- Чи үнэхээр хэн нэгнийг алсан юм уу? Тайвшир!

Саша- Хэнийг ч тэр алаагүй ээ. Найзуудыг нь алаад түүнийг гүтгэсэн. Интернетэд ороход л гарч ирж байна. 

Митя- Мураниудын талаар бичиж байна уу?

Саша- Үгүй ээ, юу ч алга. 

Крис- Тэвчээрэй, тэвч тэвч. Танай найзуудын дунд бас мурани байсан юм уу? 

Митя- Яагаад бас гэж?

Саша- Тэр Надягийн талаар мэднэ. Тайвшир.

Крис- Одоохон. 

 

ххх

 

Анатолий- Нацилк авч ир, хурдал! Эхоны өрөөг бэлд! 

 

ххх

 

Катя- 4 сурагч дэлгүүрт түгжигдэж аврагдсан. Цэрэг нас барсан... Үгүй ээ, Яна! Шууд эфирт эд нар зохихгүй. Өөр илүү хурц мэдээ хэрэгтэй. 

Яна- Катя, чамайг гонсойлгомооргүй байгаа ч захирал чиний саналыг бодолцоно гэж хэлсэн нь шууд эфир хийхгүй л гэж байгаа юм. 

Катя- Тийм гэж үү?

Яна- Би бараг л итгэлтэй байна. 

Тв про- Тагнуулаас цензурын шаардлага ирсэн. Сайн уншиж танилц. Энэ шууд эфирийн талаар байгаа юм. Өнөө оройны дугаар энэ бүгдийг дагаж мөрдөх ёстой шүү. 

Яна- Ойлголоо.

Тв про- Ажил даа ор.

Катя- Давид, бидэнд шууд нэвтрүүлэг хийх зөвшөөрөл өгсөн юм уу? 

Тв про- Тийм ээ, өгсөн. Харин чамайг хэр удаан тэсэхийг л харья. За за, би саад болохгүй, чи ажилаа хий, би энд суугаад суралцья. 

Илья- Уучлаарай, нэвтрүүлгийн бичлэгийг энд хийдэг үү?

Тв про- Та хэн бэ? 

Илвя- Екатерина, сайн байна уу? Би таны шоунд үзэгчийн хувиар ирсэн юм. 

Катя- Гайхалтай. Та ресепшиндээр очоод тэмдэглүүлээрэй. 

Илья- За, ойлголоо. 

Тв про- Замбараагүй юм. 

Катя- Давид, муудалцахаа больё. Тангүйгээр энэ шоу байхгүй байсныг би мэдэж байгаа шүү дээ. Би таныг манай шууд эфирын эхний дугаарын зочин болооч гэж урьж байна. 

Тв про- Утгагүй юм.

Катя- Яагаад утгагүй гэж? Та чинь эхний давалгаагаар л нүүлгэн шилжүүлэгдсэн шүү дээ. Би яг энэ талаар хиймээр байна. Дээрэмчид, түгжрэл, нүүлгэн шилжүүлэх жагсаалд багтах тэмцэл гээд. 

Тв про- Тийм юм болох нь болсоон. 

Катя- Танаас илүү өөр хэн ярьж чадна гэж? Тэр тусмаа та үзэгчдэд юу хэрэгтэйг мэднэ. Зөвшөөр л дөө, Давид. 

Тв про- Сонин л санал байна. Гэхдээ захирал чамтай зөвшөлц гэж хэлсэн.

Катя- За тээр. 

Тв про- За... Би бэлдэх хэрэгтэй. Чи мэйлээр над руу асуултуудаа явуулчих. 

Катя- Тэгье. Бид тохиролцсон гэсэн үг үү? Баярлалаа, Давид. Би үнэхээр талархаж байна танд! 

Илья- Уучлаарай, дахиад л би байна. 

Катя- Та яасан төөрчихөө юу? 

Илья- Үгүй ээ, би танд зүгээр л баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Та шоундаа үнэнийг харуулж байгаа. 

Катя- Баярлалаа.

Илья- Тантай зураг даруулж болох уу?

Катя- За, тэгье ээ.

Илья- Би тан шиг зураг сайн даруулдаггүй ч хоёулаа хамтдаа сайхан харагдаж байна гэж бодож байна. 

Катя- Хэхэ, нэвтрүүлгийн зургаар уулзья. 

Илья- Эвгүй сонсогдож магадгүй ч, тантай кофе хамт ууж болох уу? 

Катя- Залуу...

Илья- Илья гэдэг. 

Катя- За Илья. Би шоуныхаа үзэгчтэй хувийн харилцаа тогтоодоггүй. Та битгий гомдоорой. 

Илья- За яах вэ, би ядаж оролдож үзлээ шд.

Катя- Амжилт хүсье танд. 

 

ххх

 

Инга- Юу болсон юм? Би хүлээгээд байна! 

Анатолий- Вирус ургийг алчихлаа. Литвинова зулбачихсан. Харамсалтай байна. 

Инга- Байна уу?

Анатолий- Инга, намайг сонсооч...

Инга- Би бүгдийг нь зохицуулна аа. 

Анатолий- Би бүгдийг засна аа. Би шинэ арга олно.

Инга- Харуулын даргаа, манай блок руу хүрээд ир. Яаралтай! 

Анатолий- Инга, би шинэ боломж хайж олно оо. 

Инга- Одоо надад чиний арга хэрэггүй. Түүнийг олсон. 

Анатолий- Хэнийг?

Инга- Надяг. Тэр энд байгаа. 

 

ххх

Бичин- ОХУ-ын аюулгүй байдлын удирдах алба. 

 

Андр- Чам дээр мутантуудын талаар дуудлага орж ирсэн. Яагаад надад хэн ч юу ч илтгэсэнгүй вэ? 

Тагнуулын ажилтан- Даргын тушаал. Цэвэр бүсийн мутантын талаар бүгдийг Ершовт илтгэ гэсэн. 

Андр- Ямар новш нь вэ? Яагаад Ершовт гэж?

Таг ажилтан- Би яаж мэдэх вэ? Тушаал бол тушаал. Харин тэр илтгэл сонсмогцоо шуул явчихсан. 

Андр- Хаашаа? Надад олоод өг дөө.

Таг ажилтан- Байна уу? Шалган нэвртүүлэх алба уу? Жижүүр ярьж байна. Майор Ершовыг хайж байна. 

 

ххх

 

Крис- За, Тимоны футболк таарч байна уу? 

Митя- Мхн. Баярлалаа.

Саша- Чамайг барьцаалсан тэр хүнд Надя ямар хэрэгтэй юм? 

Митя- Миний бодлоор түүнийг хэн нэгэн хөлсөлсөн. 

Саша- "Вершина" юу? 

Митя- Тэр мэдрэл маньяк. Мэргэжлийн. 

Саша- Ямархуу царай зүстэй вэ? 

Митя- Яг.. яг л алуурчин. Уруулныхаа баруун дээр нэг соривтой. 

Саша- Тэр нэрээ хэлээгүй юу? Врежик ч юм уу?

Митя- Нэрээ хэлэлцэх цаг байсан гэж бодож байна уу? 

Саша- Зүгээр л яг таараад байна. Хаусхофер мутантыг олуулахаар хүн хөлсөлсөн. Чамайг Врежик барьцаалсан, харин Хаусхоферт Надя хэрэгтэй. 

Митя- Нөгөө "Вершина"гийн ахлах уу? 

Саша- Хуучин ахлах. Харин Врежик "Вершина"гийн хөлсний хүн. Би түүнийг хайж байгаа. 

Митя- Чамтай уулзана гэж бодохгүй байна. 

Саша- Чи ойлгохгүй байна. Тэр найзуудыг маань хаана байгааг мэдэж байгаа цорын ганц хүн. Харин тэндий дунд Кристинагийн ах байгаа. 

Митя- Скат, хөгшөөн, би бүгдийг ойлгож байна. Чи дажгүй эр, гэхдээ түүний эрүү шүүлтийг дийлэхгүй. Итгээрэй. 

 

ххх

 

Врежик- Хэй. Надежда Голдман. Надад Надежда хэрэгтэй байна. Би чамайг хэн гэдгийг мэднэ. Чамтай амаргүй байх болно, бас сонирхолтой. Эхлэх үү? 

Чимээгүй, чимээгүй. Ярилцах цаг арай болоогүй байна. 

 

ххх

 

Тв про- Эхний үхлүүдийн талаар мэдэгдэхэд тэнд бүгд сандралдаж эхэлсэн. Хүмүүс амьдрал нь нүүлгэн шилжүүлэх автобуст зай байгаа эсэхээс хамаарч байгаа гэдгийг ойлгосон. 

Катя- Тэгэхээр та их азтай байж тэр автобусанд багтжээ?

Тв про- Тийм ээ. Өдөр болгон энэ хувь тавиландаа талархаж байгаа. 

Катя- Давид, автобусны зарим суудлыг худалдаж авч болж байсан гэж үнэн үү? 

Тв про- Юу гэж дээ. Би хэзээ ч тийм юм сонсоогүй юм байна. 

Катя- Миний мэдэж байгаагаар танд олон од найзууд байгаа байх аа? Тэд нар үнэхээр энгийн хүмүүстэй дараалал хүлээгээд байж байсан гэж үү? 

Тв про- Екатерина, миний олон од найзууд Москвагаас гарах гээд түгжирч байхдаа нас барсан. 

Катя- Тийм л лээ, гэхдээ одоо амьд гарсан хүмүүсийн талаар ярьмаар байна. Бас ямар үнээр амьд гарсныг. Бид хэсэг хугацааны сурталчилгааны дараа эргээд уулзах болно. Үнэнийг мэдэхийг хүсвэл сувгаа битгий солиорой. 

Бичиг- Хар өдөр. 

Найруулагч- Камер стоп! 

Тв про- Екатерина, юу болоод байна? Чи зохиолын дагуу явахгүй байна. Би энэ асуултуудыг зөвшөөрөөгүй.

Катя- Давид, санаа зовох хэрэггүй. Энэ зүгээр л сурталчилгааны өмнөх өгөөш. Бүх зүйл сайхан болно, амлаж байна. Яна! Хэрэв хараал хэлвэл бид тэрийг нь дарж болох уу?

Яна- Чи юу бодоод байна? 

Найруулагч- 15 секунд үлдлээ. 

Катя- Үүнээс цааш болох бүхнийг чи хариуцахгүй шүү. Мхн?

Яна- Айн? 

Катя- Үүний дагуу явахгүй гэсэн үг. 

Найрулагч- 10, 6, 4, 2 , 1. Эхэллээ!

Катя- “Хар өдөр” шоу үргэлжилж байна, бид шууд эфирт байна! Өнөөдрийн зочин бол халдвар авсан Москвагаас азаар амьд гарсан манай шоуны продюсер Давид Андреевич. Давид Андреевич, би танд нэг сюрприз бэлдсэн. Манай шинэ зочныг угтацгаая, түүнийг Сергей Иванович гэдэг. Орно уу. Суугаач.  Сергей Иванович, та энэ хүнийг таних уу?

Сергей- Тийм. 

Тв про- Би түүнийг анх удаа харж байна.

Катя- Сергей Иванович, энэ бүхэн болохоос өмнө та эгэ жирийн багш байсан. Мөн бусад төрийн албан хаагчидтай хамт автобусаар нүүлгэн шилжүүлэгдэх ёстой байсан. 

Сергей- Яг тийм.

Катя- Гэвч тэгж чадаагүй гэдгийг би мэднэ. Тэгээд танай гэр бүл Москвад амиа алдсан.

Сергей- Тийм ээ. 

Тв про- Харамсалтай байна. 

Катя- Надад ч бас. Сергей Иванович, Давид Андреевич өөрийн холбоо сүлбээг ашиглан танай байгууллагад олгогдсон бүх тасалбарыг авсан гэдгийг би мэдсэн. Энэ үнэн үү?

Сергей- Тийм. 

Тв про- Худлаа! Энэ бол гүтгэлэг! Би өөрийгөө ингэж гутаалгахгүй!

Үзэгч эр- Тэр суух ёстой байсан, чи энэ хорвоод байх ёсгүй байж! 

Үзэгч эм- Яаж чадаж байна аа? 

Эр- Чи хүн алсан! 

Катя- Давид, та энэ эмгэнэлээр хичнээн их мөнгө олсон бэ? Та хэдэн тасалбарыг од найз нартаа зарсан бэ? Энэ хүний болон түүний гэр бүлийн оронд амьд үлдэх эрхийг өөр хэн худалдан авсан бэ?!

Тв про- Энэ бол гүтгэлэг, худлаа.

Хүмүүс- Аймшигтай юм. Хүн алсан байна! Чи ичээч. Ичээч ээ. 

Тв про- Сурталчилгаагаа өг!

Хүмүүс- Ямар балиар амьтан бэ! Ичиж үхмээр юм! 

Найруулагч- Сурталчилгаа эхэллээ! Минут 30 секунд! 

Тв про- Маргааш гэхэд чи энэ сувагт байхгүй! Маргааш гэхэд! Ойлгов уу?

Илья- Тайвшир! Тайван бай! 

Тв про- Хог новш минь! Чиний карьер дууссан! Сонсов уу? Энэ новш та нарын хэнд чинь ч ингэж хандаж магадгүй! Хэнд чинь ч! 

Илья- Та зүгээр үү?

Катя- Тийм ээ. Та намайг аварлаа. 

Яна- Катя, бид нэвтрүүлэгтээ орох уу эсвэл...

Катя- Тийм ээ үргэлжлүүлнэ. 

Яна- Та эндээс гарна уу.

Катя- Илья бил үү? 

Илья- Тийм.

Катя- Хэрвээ таны санал хүчинтэй бол та зөвөлгөөний ажилтанд дугаараа үлдээчихээрэй. Би тан руу ярина аа.

Илья- Ойлголоо.

Катя- Танд баярлалаа. 

Найруулагч- 30 секунд үлдлээ. За бүгд хурдал! Камерууд бэлдээрэй! 

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори. 

 

Инга- Манай лабораторид дахин тавтай морил. Ингэж сандрах хэрэггүй. Чиний хүзүүн дээрх гоёл таалагдаж байна уу? Энэ бол түүний шидэт түлхүүр. Анатолий яаж ажилдгийг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. Тэр болтол амраад ав. Хүчээ сэлбэ. Тэгээд санаж ав, чи найдвартай гарт байгаа. За, Анатолий. Түүнийг хооллох хэрэггүй. Хүч нь сулраг. 

Анатолий- Чамд олон асуулт байгааг ойлгож байна. Хүзүүнд чинь байгаа төхөөрөмж юу гэдгийг мэдмээр байна уу? Хүзүүвчинд тэсрэх бодис бий. Ингад удирдлага нь байгаа. Товчин дээр даруулахгүй байх нь чи бид хоёрын хоёулангийх нь хүсэл. Толгой дээрх обруч чинь тархины идэвхийг хянадаг. Хэрвээ чи хэн нэгнийг удирдах гэж оролдвол тэр цэнэг цацаж чамайг унтраах болно. Ойлгосон бол толгой дохи. Чи антивирусын түлхүүр бас мураниудын удирдлага. Бидэнд тусалбал өөрийнхөө болон хүүхдийнхээ амийг аварна. Энэ хүмүүстэй хамтран ажиллах нь дээр. Надад итгэ. Би үүнийг өөрийн туршлагаас мэдэж байна.

 

ххх

 

Саша- Хэрэв бид Надяг олбол тэр бидэнд туслахыг зөвшөөрөх болов уу? 

Митя- Жишээ нь? 

Саша- Врежик тийм аюултай юм бол ганцхн Надя түүнийг дийлнэ. 

Митя- Магадгүй ээ. Гэхдээ эхлээд түүнийг олох хэрэгтэй. 

Саша- Тэр хаачсан байж болох таамаг байна уу?

Митя- Хөл хорионы бүс. Тэр энэ тухай л ярьж байсан. 

Крис- Энэ чинь боломжгүй зүйл. Ялангуяа муранид. 

Саша- Минийхаар бол тэдэнд боломжгүй зүйл гэж байхгүй.

Митя- Юу гэх гээд байна? 

Саша- Хөл хорионы бүсэд мураниудын идэвхийг хэмждэг дохиолол бүгд ажиллаж эхэлсэн байна. Тэд нуугдахаа болиод хөдөлж байна.

Митя- Тэгэхээр тэр..

Саша- Надя тэнд байна.

Митя- Бид тийшлэх хэрэгтэй. 

 

ххх

 

Врежик- Ярихад бэлэн үү? 

Бэлэн үү? 

Ершов- Би түүнийг хөл хорионы бүс рүү хүргэж өгсөн, лаборатори руу. 

Врежик- Ямар? 

Ершов- Олон улсын. 

Врежик- Баярлалаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home