Выжить после S3_E07

Дараа нь амьд үлдэх 3-7

 

Үргэлжлэл: 47:48мин

 

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН 

 

Митя- Митя.

Бадыч- Сева Бадыч.

Митя- Чи үнэхээр тэднийг бүгдээрээ хэрцгий мангасууд гэж бодож байна уу? Онцгой тохиолдол байхгүй гэж үү? 

Бадыч- Ярьж чаддаг юм бол тохиролцож болох юм биш үү? Бид дэмий тэднээс айгаад байгаа ч юм билүү. 

Тимон- Алга болсноос чинь хойш чамайг хайж байна. Одоо би чиний хаана байгаа бас яаж гаргаж авах талаар мэдээллийг зарахад бэлэн хүнтэй уулзахаар явах гэж байна. Түүний хоч нь Врежик.

Хаус- Инга Белова болон Надежда Голдман. Мутант нь амьдаараа хэрэгтэй.

Генерал- Хамгийнгол нь антивирус олох. Хэрэв Надежда Голдман түүнд хүрэх түлхүүр юм бол түүнийг олох хэрэгтэй. Энэ бол чиний шинэ даалгавар. 

Хаус- Хэн бэ?

Саша- Хэрвээ миний найзуудыг эрх чөлөөнд гарахгүй бол би "Вершина"гийн нууц мэдээллийг ил болгоно.

Хаус- Энэ тохиолдолд чи хэзээ ч найзуудаа олохгүй шүү.

Крис- Надад битгий дурлаарай, за? Бидний хооронд ямар ч харилцаа байхгүй, зөвхөн секс, окей? 

Саша- Кристина, чи яачихав? Би яах ёстой вэ хэлээч. 

Гера- Би чинь мутант шүү дээ! Гажиг! Москвад буудчихсан бол одоо ингэж зовохгүй байх байлаа. 

Федя- Тэгэх ёстой байж. 

Надя- Гера! Залуусаа! Туслаач!

Инга- Надад эрүүл ураг тээж байгаа жирэмсэн мутант хэрэгтэй. 

Анатолий- Олох болно оо.

Оксана- Би зүгээр л вирус судлалын ажил жирэмсэн хүнд аюултай эсэхийг асуух гэсэн юм. 

Анатолий- Хэдэн сартай вэ? 

Оксана- Дөнгөж нэг сар хагас. Бид одоохондоо жаахаан. 

Анатолий- Зөөлөн дэглэмийн талаар ямар нэг юм бодож олно.

Андр- Хөл хорионы бүсэд юу мартчихаав?

Саша- Лободатай уулзана.

 

Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг.

 

ххх

 

Крис- Сайн уу. 

Саша- Нэг мэдээ байна. Ах чинь амьд.

Крис- Юу?! Чи яаж мэдсэн юм?

Саша- Хэрвээ чи гэртээ хоносон бол мэдэх байлаа. Хаана байсан юм бэ?

Крис- Танил маань шөнийн зураг авалтад туслаач гээд, зурагчин нь гэнэт больчихсон. 

Саша- Камер гэрт байгаа. 

Крис- Ер нь би чамд тайлагнах албагүй!

Саша- Уучлаарай. Би чамтай унтдаг зүгээр л нэг танил гэдгээ байнга мартчих юм.

Крис- Үгүй ээ, чи миний дотны найз!

Саша- Тийм үү?

Крис- Тийм.

Саша- Тэгвэл дотны найздаа үнэнээр нь хэл дээ, чамд над шиг өөр хэд байгаа вэ?

Крис- Тэгж битгий ярь! Чи миний талаар юу ч мэдэхгүй! Юу ч!

Саша- Чамд энэ нь таалагддаг биз дээ?

Крис- Тонил!Саша! Хүлээгээч! 

Саша- Би зүгээр л бүх зүйл шударга байгаасай гэж хүсэж байна.

Крис- Би их хичээж байгаа.

Саша- Би чамайг ойлгохгүй байна.

Крис- Заавал ойлгох албагүй шүү дээ. 

 

ххх

 

Загас- Яаж байна, Бач? 

Бадыч- Нэг л баригдахгүй байна.

Загас- Одоо яаж байна? 

Бадыч- Жаахан тат даа. Болохгүй байна. За, боллоо! 

Загас- Болсон уу?

Бадыч- Боллоо!

Загас- Эрчүүд ээ, нэг эмэгтэй сэлээд ирж байна! 

Эм- Туслаарай! 

Бадыч- Манайх биш шүү дээ. Танайх уу?

Загас- Мхн. 

Эм- Туслаач! 

Бадыч- Чамайг хэн ингэв?

Эм- Хөрш тосгоны хүмүүс! Утас, мөнгийг минь авчихсан, арай гэж мултарлаа! Би эрүүл! Надад бичиг баримт байгаа! Намайг тэд Москвагаас ирсэн юм бол..

Саарал- Сонс доо, энд бас чамайг хараад баярлах хүн алга.

Митя- За боль! Тусламж хэрэгтэй байх.

Бух- Одоо тусалъя л даа. Наашаа ир, москвагийн новш! 

Митя- Юу хийж байгаа юм бэ? Боль! Чшш, тайван, тайван! 

Бадыч- Өөр хэн байна? Айн? Бүр даварчихаж тэ? Тэр аль хэдийн зодуулсан байна!

Бух- Тэр ялзарсан бол яах уу?

Бадыч- Чи өөрөө ялзарсан амьтан. Тэрийг эмч нар шийднэ! 

Митя- Чш чшш.

Бадыч- Түүнийг сандалд суулга, Митя!

Митя- За. Муу залуучууд л байна. Одоохон. Суу. Боолт нтр байна уу? 

Бадыч- Яваад аваад ирье. 

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс.

 

Вал- Энд удаан байсан уу?

Ника- Бүтэн шөнө. Чамайг олох гэж солиорох шахлаа. 

Вал- Чи ганцаараа байна уу? Эсвэл Андрейтэй юу?

Ника- Андрейтэй бүх зүйл дууссан. Би түүнээс салсан....Энд шөнөжин нэг нөхдүүд тэнээд байсан. 

Вал- Муранийн анчид. 

Ника- Мурани хайж байгаа юм уу? 

Вал-Намайг. Би анг нь сүйтгэсэн. Тэд намайг буудсан. Тэд одоо ч энд байна уу? Ника- Өглөөхөн явчихсан, байз. Чи босож чадна биз? Чамайг эмнэлэгт хүргэж өгье.

Вал- Үгүй, хэрэггүй. Би зүгээр. За. Сонс, энд ойролцоо нэг хонгил байдгийг санаж байна уу? Миний машин тэнд байгаа.

Ника- Тийм, санаж байна. 

Вал- Тэнд эмийн хайрцаг байгаа, авчрах хэрэгтэй.

Ника- За, одоо авч ирье. 

Вал- Хэрвээ тэдэнтэй тааралдвал ирэх хэрэггүй. Зүгээр зугт. 

Ника- Хэн нь хэнээсээ зугтахыг харья л даа. 

 

ххх

Бичиг- Олон улсын судалгааны лаборатори. 

 

 

Инга- Чи яав? 

Оксана- Зүгээр л харшил, Инга Анатольевна. Одоо антигистамины тариа хийчихнэ, тэгээд гайгүй болно. 

Инга- Та санаа зоволтгүй, энэ бол ердийн л урьдчилан сэргийлэлт. Бурхан өршөөг.

Оксана- Баярлалаа. 

Инга- Ийм дүрэмтэй. 

Анатолий- Хувийн хэрэг дээр нь пенициллинд харшилтай гэж тэмдэглэсэн байсан. 

Инга- Шуурхай ажиллалаа. Цааш нь үргэлжлүүл.

 

ххх

 

Митя- За яаж байна, өвөө? Гера яаж байна? Өөрчлөлт байна уу?

Өвгөн- Босохгүй хэвтээд л байна. 

Митя- Мм.

Өвгөн- Чи яаж байна?

Митя- Яахав дээ суурьшиж л байна.

Өвгөн- Манайхны нэг ирж байна.

Митя- Хаагуур тэнээд ирэв?

Федя- Дараа ярья. Гера яаж байна?

Митя- Асуудал гарсан.

Федя- Юу?

Митя- Тэр сайнгүй байна. Чамайг явснаас хойш ортой наачихсан юм шиг л хэвтэж байна. Надя үүнийг жүжиг биш гэж хэлсэн.

Федя- Надя яаж эмчлэхийг мэдэх үү?

Митя- Надя ер нь л мурани өвддөг гэж мэдээгүй.

Федя- Гера, сонсооч би…Гера. 

Гера- Хэрэггүй ээ. 

Федя- Хм.

Гера- Битгий ойрт.

Федя- Би нэг… 

Гера- Битгий ойрт. 

Федя- Би...

Гера- За? Яасан бэ? Яриач. 

Федя- Би… буруутай...

Гера- Тийм ээ, чи буруутай. 

Федя- Би буруутай! Би… би тэнэг, би хувиа хичээсэн, би… 

Гера- Ааа! Тавиачээ! Тавь! Тавь! Галзуу юм уу! Буулга! Хаагуур тэнэв? Хэний төлөө намайг хаяж явав?!За боль доо! Бананы кремтэй юу? 

Федя- За юу гэж дээ. Би юу гэж андуурах вэ дээ? Чиний кафейнтэйг хайж яваад бараг солиорох шахсан.

Гера- Тэгээд энэ л шалтгаанаар чи хоёр өдөр алга болсон юм уу?

Федя- Гэнэтийн бэлэг! 

Гера- Энэ тийм үнэ цэнтэй байжээ!

Стёпа- Сайн уу? 

Эля- Би чамд хэлсэн шүү дээ, тэр жүжиглэж байна гэж.

Надя- Хамгийн гол нь энэ бүхэн дууслаа.

Эля- За, болоо! Өвчтэй хүн хангалттай. Явцгаая. 

 

ххх

 

Ника- Валера, битгий дуугүй байгаад бай. Бэлэн үү? 

Вал- Мхн. 

Ника- Яаж үүнийг хийх гэж байгаагаа надад тайлбарла даа. 

Вал- Хэрвээ юу ч өөрчлөгдөөгүй бол лабораторийн хамгаалагч өдөрт гурван удаа солигддог. Солигдох үеэр шургаад орох боломж бий. Дотогш орвол би замаа олно.

Ника- За, яахав, чи Лободаг олоод... төлөвлөснөө хийдэг юм байж. Харин буцах нь яах юм? Би чамтай хамт явна, чамд халхавч хэрэгтэй.

Вал- Үгүй, чи хаашаа ч явахгүй.

Ника- Чи амьд эргэж ирнэ гэсэн баталгаа хаана байна?

Вал- Би эргэж ирнэ! 

Ника- Новш. Яагаад би чамд итгэх ёстой гэж?

Вал- Ника, би гарах гарцаа бодоогүй. Яагаад гэвэл надад хэрэггүй гэж бодсон. Ника- Тэгвэл одоо яасан гэж? 

Вал- Чи...

Ника- Ажлаас байна. Яаралтай буцах хэрэгтэй. 

Вал- Чамд Тагнуулд ажиллах тийм чухал юм уу?

Ника- Би тэнд ажиллаж байгаа цагт чамд тусалж чадна. Маргааш хүртэл амьд байна гэж надад амла.

Вал- Амлаж байна. 

Ника- Хаашаа ч битгий зугтаарай, би буцаж ирнэ.

 

ххх

Бичиг- Халдваргүй бүс.

 

Саша- Чиний ах ичгүүргүй суут ухаантан гэдгийг чи мэдэх үү?

Крис- Мэднэ ээ. Яасан юм?

Саша- Товчхондоо Тимоныг хулгайлсан хүмүүсийг шантаажилж байгаа мэдээлэл нэг л сэтгүүлчид байсан. 

Крис- Мхн. 

Саша- Тэр надад тэр сүүлчийн хуулбарыг устгасан гэж хэлсэн.

Крис- Мхн. 

Саша- Би итгээгүй болохоор Тимоны компьютероос түүний компьютерт нэвтрэх юм хайж эхэлтэл илүү лаг юм оллоо. Тимон скрипт бичсэн байна. Хар даа. 

Крис- Энэ хэн бэ?

Саша- Ах руу чинь хүргэж чадах хүн. Одоо би түүний гэртэй холбогдож чадна.

 

ххх

 

Митя- Ямар исгэлэн сүү вэ.

Эля- Аяга таваг өнөөдөр чи угаана шүү.

Гера- Яагаад?

Эля- Яагаад гэвэл хэн нэгэн хоёр өдөр үхсэн далайн хав шиг хэвтэж, сахар идэж, анхаарал халамж нэхсэн.

Гера- Хайр аа, тэр намайг гомдоогоод байна.

Федя- Мнн, залуусаа, өвгөн тусламж хүслээ.

Митя- Бид хооллож байна, харахгүй байна уу? 

Федя- Йоу! Өвгөн тусламж хүсээд байна! Ойлгосон уу? Бос, явцгаая!

Митя- Ойрд надад хүн ингэж тушаагаагүй юм байна.

Стёпа- Юу болсон? 

Митя- Яасан? 

Федя- Ярилцах хэрэгтэй байна. Охидыг айлгахыг хүссэнгүй. Би хотоос буцах замдаа хөрш тосгонд тэднийхэн хоёр залууг москвагийнх гэж орилоод зодож байхыг харсан.

Стёпа- Аймаар юм.

Федя- Анхан. Хотод байдал бүр дор. Над руу хоёр удаа дайрсан. Москвагийнхан халдвартай, хорих хэрэгтэй гээд дайрч байна лээ. Тэгэхээр эрт орой эндэх иргэд бас догшрох болно. Эндээс явах хэрэгтэй.

Стёпа- Хаашаа?

Митя- Үгүй ээ, хаачих ч үгүй. 

Федя- Юу гэнэ ээ? 

Митя- Энд хамгийн аюулгүй. 

Надч- Би бүгдийг сонслоо. Федягийн зөв.

Митя- Сонсооч, найзууд аа. Зүгээр л аятайхан ярилцаж болох байтал яагаад заавал зугтана гэж? Би өөрийн нүдээр нэг залуу москвагийн эмэгтэйг хамгаалж байхыг харсан.

Надя- Муранийг уу? 

Митя- Тэр хэн байх нь ямар хамаа байна? Тэд мураний талаар тв-ээр л харснаас өөр нэг их мэдэхгүй. Бүхнийг сайн тайлбарлаад өгвөл зүгээр байх болно.

Федя- Нэг их найдаад хэрэггүй дээ. 

Надя- Өөрийгөө битгий хуур, Митя. Хэн ч мутантын хажууд амьдрахыг хүсэхгүй.

Митя- Тэгээд чи юу санал болгох юм? Дахиад л зугтах уу?

Надя- Би Москва руу буцахыг санал болгож байна.

Федя- Хөл хорио руу юу?

Надя- Хүмүүсийн дунд амьдрах нь мураниудын дунд байснаас ч аюултай. 

Митя- Өө, сайн байна уу?

Өвгөн- Тосгон ороод ирлээ. Нутгийнхан москвагийнхан амьдардаг айлуудыг тэмдэглэж эхэлжээ. Ингэхээр удахгүй үймээн самуун гарна. Найзууд чинь та нарыг Москвагаас ирсэн гэдгийг мэдэх үү?

Митя- Үгүй ээ. Гэхдээ тэд биднийг оролдохгүй.

Өвгөн- Битгий ам гар. 

 

ххх

 

Хаус- Алекс суу. Миний шантаажчны найзуудын талаар юу шинээр олж мэдэв?

Өмгөөлөгч- Одоогоор таны мэдэж байгаагаас өөр зүйл алга. Тэр 3 хакер Скат гэдэг бүлгэмд байсан. Бүлгэмийг дөрөв дэх хакер Александр Филиппов байгуулсан. Клейто төслийн туршилтын субъект. Тэр л таныг шантаажилж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Түүний найзуудыг дараа нь "Мөсөн уул 66" төсөлд татан оролцуулсан.

Хаус- “Мөсөн уул 66”аа? Юун төсөл вэ?

Өмг- Бид үүнийг мэдэх боломжгүй. Цэргүүд Москва руу орсны дараа энэ төслийн бүх мэдээллийг устгаж, кураторуудыг нь ч мөнүгүй хийсэн. 

Хаус- Устгалын ажлыг хэн хийсэн бэ?

Өмг- Урьдын адил Врежик. 

Крис- Саша...

Саша- Чшш. 

Өмг- Төслийг эхлүүлэхэд бүх хар ажлыг тэр хийсэн. Тэгэхээр тэр үлдсэн цорын ганц гэрч. 

Хаус- Гэхдээ түүнээс юу ч олж авахгүй.

Өмг- Тийм учраас л тэр тийм үнэтэй байгаа юм.

Хаус- Цаг хожих хэрэгтэй. 

Өмг- Эрт орой хэзээ нэгэн цагт шантаажчин танд түүнд санал болгох юм байхгүйг ойлгоно. 

Хаус- Тэрнээс өмнө чи Врежикийг олно. Харин тэр энэ Филипповыг олоод зайлуулна.

 

ххх

 

Надя- Уучлаарай, гэхдээ бид чамайг тэднийг тагнана гэж тохиролцсон. Чи хэзээ тэдэнтэй ингэтлээ дотносож амжсан юм?

Митя- Тэгээд л амжчихгүй юу. Тэнд нэг үнэхээр дажгүй хүн байгааг чи ойлгож байна уу? 

Надя- Бид бүх шийдвэрийг хамтдаа гаргасан. 

Митя- Өө за.

Надя- Цаашдаа ч тэгээсэй гэж би хүсэж байна.

Митя- Чи яагаад одоо л буулт хийх тухай санав? Миний санахаар чи дандаа л бид 2ын өмнөөс ганцаараа шийдвэр гаргадаг. Чи Москва явна гэж шийдсэн биз дээ? Би лав явахыг хүсэхгүй байна. 

Надя- Тэнд бид сайхан байсан биз дээ?

Митя- Одоо асуудал үүнд биш гэдгийг чи ойлгож байна уу? Огт өөр зүйл…

Надя- Чимээгүй.

Өвгөн- Охин минь, жаахан зав байна уу?

Надя- Тийм ээ, Василий Михайлович. Би энд байна. 

Өвгөн- Шөнө бороо орсон, би мөөг түүх гэж байна. Хамт явах уу? Алхангаа ярилцъя.

Надя- За, Митяд хэлээдэхье. Тэгээд явцгаая.

Өвгөн- Би яваад бэлдэж байх уу?

Надя- Тийм ээ. Өвгөн мөөг хамт түүе гэнэ ээ. 

Митя- Их л уруу татагдмаар санал байна. Болгоомжтой байгаарай.

Надя- Чамайг энэ саналд дургүй байх байх гэж бодсон. Буцаж ирэхээр дэмжих эсвэл эсрэг гээд бүгдийг жинэлж үзээд хамтдаа шийдье. Окей? 

Митя- Яв даа, юунд ч битгий санаа зов. Би чамд маш их хайртай.

Надя- Би ч бас чамд хайртай.

Митя- Яг уу?…. Федя! 

Федя- Айн? 

Митя- бүгдийг дээд давхарт цуглуул. Чухал яриа байна.

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори. 

 

Анатолий- Литвиновагийн байдал төгс, жирэмслэлт тогтвортой. Түүнийг халдварлуулахад чиний зөвшөөрөл л хэрэгтэй.

Инга- Зөвшөөрөл гэнэ ээ? Чи солиорчихоо юу? 

Анатолий- Би бодохдоо...

Инга- Бид ажилтнаа, дээрээс нь жирэмсэн эмэгтэйг халдварлуулна гэж үү? Энэ чинь жинхэнэ харгислал биш үү? Харин гэнэт Литвинова вирусын эсүүдтэй ажиллахдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн нь илэрвэл… 

Анатолий- Би яг үүнийг л хэлэх гэсэн юм.

Инга- Чамаас гоё тайлан хүлээж байя.

Анатолий- Орой уулзах уу? 

Инга- Чи юун тухай бодоод байна?  Миний тухай юу, ажлын тухай юу? Бүхнийг дуусгахаар чинь Шалом блокт хүлээж байя.

 

ххх

 

Федя- Хэрвээ Надя хөл хорионы бүсийн тухай тоглоогүй бол зүгээр л галзуурал. 

Эля- Би тийшээ буцаж очихыг хүсэхгүй байна.

Гера- Эля, энэ үнэхээр сайн сонголт байж магадгүй. Тэр тусмаа Надягийн чадвартай. 

Митя- Тийм ээ. Тэр тусмаа бүх мутантууд түүнийг хамгаална. Гэхдээ буутай армийн эсрэг тэд юу хийж чадах юм бэ?

Стёпа- Магадгүй...

Митя- Ялангуяа одоо тэд толгой руу нь буудах ёстойг мэддэг болсон гэж бодвол.

Стёпа- Тэгвэл улсаас гарах хэрэгтэй. Тайланд бол мурани ч бай, өөр ямар ч гажигийг хүлээж авна.

Митя- Тийм ээ тийн, хилээр нүдний шилтэй орох уу тэ?

Эля- Сонсооч, магадгүй нуугдаадхүлээх нь дээр юм биш үү?

Митя- Энэ ч бас биш. Биднийг олно, мөрдөж барина, тэгээд хэн ч бидэнд зөөлөн хандахгүй. Тиймээс, найзууд аа, ядаж энэ тосгонд эдний хүн болох хэрэгтэй.

Гера- Яах уу, бид архи бариад очих уу? 

Митя- Хэрэгтэй бол би гурвыг ч олно. 

Эля- Нөгөө талаас өвгөн биднийг ямар ч байсан хүлээж авсан шүү дээ.

Митя- Өвгөн сохор шүү дээ! 

Стёпа- Үгүй ээ, Митя, нутгийнханд өөрсдийгөө илчлэх нь хөл хорио руу буцахтай адилхан тэнэглэл.

Федя- Санал нэг байна.

Митя- Окей. Олонх нь эсрэг байгаа тул би идэвхтнүүдээс уучлалт гуйхаар явлаа. Өдрийг сайхан өнгрүүлээрэй.

 

ххх

 

Өвгөн- Энд үз дээ. 

Надя- Василий Михайлович! Таны үнэрлэх чадвар ч... 

Өвгөн- Хөгшин анчин нохой шиг гэж үү?

Надя- Тийм ээ. 

Өвгөн- Харахын тулд нүд хэрэггүй. Жинхэнэ сохор(харалган) байдал хаана байдгийг мэдэх үү? 

Надя- Хаана гэж?

Өвгөн- Хүмүүсийн жинхэнэ харалган байдал энд(толгой руу заана) байдаг. Манай нутгийн золбингууд буруутныг яаж хайдгийг харсан уу? Би өмнөх ажлаасаа л мэднэ. Тэнэг аймхайчууд олон байхаас илүү аймшигтай юм гэж үгүй.

Надя- Тийм ээ, үнэн.

Өвгөн- Юунд ингэтлээ айгаав? Бүр амьсгалахаа больчих чинь. Битгий ай, би л чамаас айх ёстой.

Надя- Таны юу яриад байгааг ойлгохгүй байна. 

Өвгөн- Бүгдийг нь чи ойлгож байгаа. Алив сууцгаая. Хажуугийн тосгонд нэг явдал болсон юм. Нэг охин хот руу явчхаад жилийн дараа сүйт залуу, хүүхэдтэйгээ буцаж ирсэн. Харин сүйт залуу нь бусдаас өөр, ази хүн. Хүүхэд нь харин жаахан бор. Эхэндээ бүх зүйл сайхан байсан, охины эцэг эх тэднийг хүлээж авсан, байшин барьж өгсөн. Харин дараа нь нэг хөрш юм хэлж, тэгээд өөр нэг хөрш, тэгээд л эхэлсэн дээ. 

Надя- Юу болсон юм? 

Өвгөн- Байшин нь доторх бүх хүмүүстэйгээ шатсан. Хүмүүс өөрчлөгддөггүй. Чиний сүйт залуу нутгийн золбингуудтай нийлж байгаа нь буруу. Та нарын доторхыг нүдний шилээр нууж чадахгүй.

Надя- Та мэдээд удаж байна уу?

Өвгөн- Бараг л шууд мэдсэн. Надаас битгий ай, та нарыг барьж өгье гэвэл аль дээр нутгийнхныг дуудаад өгчих байсан. Чамайг дуудсан шалтгаан бол Митяг чинь жаахан барих хэрэгтэй гэх гэсэн юм. Манай золбингууд түүнийг будилуулж хаяна, тэгээд дараа нь та нарыг.

Надя- Тэр надгүйгээр юу ч хийхгүй, би амлаж байна.

Өвгөн- Бусдын өмнөөс битгий амла. Би хөгшин хүн, үхэхээс айхгүй. Харин та нарыг, залуусыг өрөвдөж байна. Түүнтэй ярилц. 

Надя- Өнөөдөр ярилцана аа, Василий Михайлович.

Өвгөн- Сайн байна. 

Надя- Василий Михайлович. 

Өвгөн- Яасан?

Надя- Биднийг уучлаарай.

Өвгөн- За за… Бид чинь бүгд л хүн шүү дээ. Явцгаая.

 

ххх

 

Крис- За, би очно оо. Үгүй ээ, үгүй, гуйя яг өнөөдөр болох уу? Хойшлуулах аргагүй байна. За. за, баярлалаа. Өө, унтаж байна гэж бодсон юм. 

Саша- Гарах гэж байгаа юм уу?

Крис- Тийм ээ, нэг ажил байна.

Саша- Ямар? 

Крис- Дасгал. Капоэра. Шинэ хобби. Өөр асуулт байна уу?

Саша- Дасгалаа сайн хийгээрэй. 

Крис- Баярлалаа. Чамайг хянах донтой гэж хэн нэгэн хэлж байсан уу? Битгий уйдаарай.

 

ххх

 

Федя- За ингээд болоо юу? Энэ санааг толгойдоо хадаад авчихсан уу? Сайн байна, охин минь, үргэлжлүүл. Хөл хорионы бүс рүү явна гэвэл надгүйгээр яваарай.

Гера- Федя, үнэндээ бол Митягийн зөв гэж бодож байна.

Стёпа- Митя нутгийнхантай хэтэрхий ойр байна. Тэд түүнийг хүлээж авлаа гээд та нарыг хүлээж авна гэсэн үг биш.

Федя- Надя өвгөн 2 ирсэн биз.

Эля- Өөр ямар хувилбар байна? Бичиг баримтгүй, нүдний шилтэй хол явахгүй. Ийм газар дахиж олдох ч хэцүү. Магадгүй Митягийн зөв, нутгийнхантай найзлах хэрэгтэй юм биш үү?

Стёпа- Манайд зочид ирлээ! 

Митя- Бүгд сайн уу. Танилц, энэ Сева Бадыч. 

Бадыч- Сайн байцгаана уу.

Митя- Тайвшир, тайван. Бүгд манай тал.

 

ххх

 

Надя- Василий Михайлович. Та өөрөө гэртээ хүрч чадах уу? Би жаахан алхмаар байна.

Өвгөн- Бүрэн бүтэн л буцаж ирээрэй. Дууг чинь сонсоход зүгээр алхах гээгүй бололтой.

Надя- Санаа зоволтгүй, нэг зүйл шалгаад л ирнэ.

Надя- Чамайг алахад нэг л маажихад хангалттай. Чи хэн бэ? Яагаад намайг мөшгөөд байгаа юм?

Врежик- Чи аюулд байна! Намайг чамайг хамгаалуулахаар хөлсөлсөн. 

Надя- Хэн? “Вершина” юу?

Врежик- "Вершина” чамайг агнаж байгаа. Миний захиалагчид чамд туслахыг хүсэж байгаа. Надтай хамт яв.

Надя- Би дахиж хэнийг ч алахыг хүсэхгүй байна. Гэхдээ чамайг бол онцгой тохиолдол болгож чадна. 

Врежик- Сонголт чинийх. 

Надя- Дахиад харагдвал эндээс амьд гарахгүй шүү . Захиалагчдаа дамжуулаарай.

 

ххх

 

Бадыч- Анхнаасаа л та нарыг энгийн биш гэдгийг мэдээд байсан юм. Зальтай хөгшин юм аа! Ач охин, найзууд гээд л. Би нөгөө хэдэд шууд л хэлсэн...

Гера- Юу гэж? Өвчтэй хүмүүс гэж үү?

Бадыч- Хаха, хар даа, тоглоом ч хийж чаддаг байх нь! Битгий уурлаарай, охид оо, би дасаж чадахгүй байна.

Эля- Бид ч гэсэн биднийг амьтан гэж тооцож байгаад дасахгүй байна. 

Бадыч- Тийм ээ, энэ буруу. Та нарыг хэвийн хүмүүс гэдгийг хэн мэдэх вэ дээ. Зүгээр ээ, бүхнийг засаж болно. Митяд талархах хэрэгтэй, зоригтой залуу. Ийм хүмүүс олон байсан бол энэ замбараагүй байдал аль хэдийн дуусах байлаа. 

Митя- Аан, мартчихаж. Одоохон. Танилцаж бай.

Бадыч- Тэгэхээр ойд биднийг эргүүлдсэн хүмүүс та нар байсан юм уу?

Митя- Эля, Гера, юу гээч нь вэ? Наашаа хурдан ир! 

Федя- Дахиад л юм эвдсэн биз. 

Бадыч- Тийм ээ, ийм сүйт бүсгүйчүүдийг эвдчихдэг. Харин чамд ямар байдаг вэ? Дасчихсан уу?

Стёпа- Үүнд дасна гэж байхгүй. Сонс, чи туслаж чадах уу? 

Бадыч- Юу юм? 

Стёпа- Би яахаа мэдэхгүй байна. Тэдэнтэй яг галзуугийн эмнэлэгт байгаа юм шиг л амьдарч байна!

Бадыч- Хүлээ, би тэднийг чиний найзууд гэж бодсон.

Стёпа- Ямар найз байх вэ! Тэд хорих ангийн хамтрагчид гэсэн үг.

Бадыч- Тэгвэл Элька? 

Стёпа- Элька миний хувьд Москвад үхсэн, одоо тэр мурани. Би яаж тэдэнтэй хамт амьдрах юм? Би чинь хэвийн хүн. 

Бадыч- Надаас тэгээд юу хүсээд байгаа юм? 

Стёпа- Хамтдаа тэднийг барьж өгье! Зөвхөн надад бол надад итгэхгүй, би чинь дүрвэгч. Нэг л дуудлага тэгээд бүх зүйл дуусна. Зөвшөөрч байна уу?

Эля- Нэг л юм болохоор шууд мурани буруутай гэнэ. Бид үүнд чинь ямар ч буруугүй. 

Федя- Тэгээд өөр хэн гэж? Та нар хав хар нүдтэй, сохор номин шиг л хамаг юм цохиж явна. 

Митя- Уучлаарай, хальт сатаарчихлаа. За тэгвэл... ирээдүйнхээ талаар ярилцах цаг болсон гэж бодож байна. Манай охидыг хүлээж авахад тусалж чадах уу?

Бадыч- Чадна аа, бүгдийг зохицуулна. Бүгд боломжтой. Митя, хүмүүсийг цуглуулаад эвлэрэл зохион байгуулья.

Митя- Асуудалгүй! Чи харин эрчүүдээ л бэлдээрэй.

Бадыч- Асуудалгүй. Маргааш бүгдийг зохион байгуулна. 

Федя- Хэрэв цагдаа нар ирвэл? 

Бадыч- Үгүй, манайд тийм юм болохгүй. Харин ямар нэг юм болох янзтай бол би шууд дохио өгнө. Охид оо, танилцсандаа таатай байлаа, дахиад уулзана аа. Митя, гаргаж өгөх үү? 

Митя- За. 

Бадыч- Чиний сүйт бүсгүй ч бас ийм үү?За яах вэ, зохицуулна аа. Нутгийнхны хувьд би чамд тусалж чадна. Харин өөрсдийнхөө чи яах юм? 

Митя- Ойлгосонгүй. 

Бадыч- Та нарын дунд харх байна. Стёпка чинь! Бүгдийг чинь цагдаа нарт барьж өгнө гэнэ, намайг ч татах гэлээ. Гэхдээ би тийм хүн биш.

Митя- Шалгалтыг давлаа.

Бадыч- Юу?

Митя- Стёпкатай зүгээр л чамайг шалгасан юм. 

Бадыч- Өө тийм үү? 

Митя- Тийм ээ, битгий гомдоорой. Ойлгож байгаа биз дээ ийм үед эрсдэлтэй. Өөр хүн байсан бол аль хэдийн цагдаа руу явна. 

Бадыч- Үгүй ээ, тэр бидний арга биш.

Митя- Чи ч яахав, харин бусадтай чинь яах вэ? Шууд илчилнэ гэхээр аймаар санагдаж байна.

Бадыч- Харин тэгэх хэрэггүй. Эндээ тайван амьдар. Би залуустай та нарыг хамгаална. 

Митя- Баярлалаа. 

Бадыч- Алив. 

Митя- Бүгдэд мэнд дамжуулаарай.

Бадыч- За. 

Митя- Бүдүүлэг хүмүүст ч би дуртай шүү! За би чамд юу гэлээ?

Стёпа- Дажгүй л залуу байна. Бусад нь ч ийм гэж найдья. 

Митя- Бусад нь яах вэ, тэр юу гэж хэлнэ тэрийг нь хийнэ. За за явж Надяг хайлаа. 

 

ххх

 

Саша- Кристина. 

Крис- Өө, суугаад хүлээж байв уу? Тэгэхээр санасан байх нь ээ. 

Саша- Капоэра хэр байв?

Крис- Капоэра юу? Гоё байлаа. Янз бүрийн тэнэг хөдөлгөөн их хийлээ. Хар даа, энэ эхний алхам. 

Саша- Би нэг юм харуулья.

Крис- За, юу? Энэ юу юм?

Саша- Чиний өнөөдрийн маршрут.

Крис- Чи яаж..?

Саша- Утасны чинь байршил тогтоогчийг асаасан юм. 

Крис- Би үнэхээр ойлгохгүй байна, чи юунд хүрэх гээд байгаа юм? Бүх амрагынхаа дугаарыг чамд өгөх үү?

Саша- Би чамайг эмнэлэгт байсныг мэдэж байна. Гуйя, бүгдийг үнэнээр нь хэлээч. Би ойлгоно.

Крис- Үнэнээр нь гэнэ ээ? Чи бүхэнд бэлэн гэсэн үг үү?

Саша- Би чамайг ямар ч байсан дэмжинэ.

Крис- Ойлголоо. Май ухаантан минь. Тэр тэнэг барилгад чинь эмнэлгээс гадна онлайн дэлгүүрийн салбар бий. Төрсөн өдрийн мэнд хүргэе! 

Саша- 12 сард шүү дээ.  

Крис- Гэнэтийн бэлэг амжилттай боллоо. 

Саша- Уучлаарай. Чамайг надад гэнэт бэлэг авч өгнө гэж яаж мэдэх вэ дээ? Шалтгаан ч байгаагүй. 

Крис- Харин чамд намайг тагнах эвгүй санагдаагүй юу?

Саша- Итгэлцлийн асуудалтай юм аа. 

 

ххх

 

Гера- Авах уу, май.

Эля- Алив. 

Гера- Май. 

Бадыч- Залуус аа. Би байна. 

Стёпа- Бадыч байна. 

Бадыч- Санаа зоволтгүй, би сайн мэдээтэй. 

Стёпа- Чи хамт буу, харин чи охидтой үлд.

Бадыч- Сайн уу. За чи яав? 

Стёпа- Юу болов? 

Бадыч- Тайвшир, урвагч Липа. Бүх юм зүгээр. Явж бүгдэнг чинь баярлуулая. Бүгд сайн уу? 

Эля- Сайн уу. 

Бадыч- Бүгд гэртээ байгаа нь сайн хэрэг. Өө, Митя хаана байна?

Стёпа- Митя Надяг дагаад, өвгөнтэй мөөг түүхээр явсан.

Бадыч- Аан за, яахав. Би залууст та нарын тухай хэлсэн. 

Гера- Тэд юу гэж байна? 

Бадыч- Танилцах хэрэгтэй гэж байна. Хурдан байх тусмаа л сайн. Бас тэд ирж яваа.

Эля- Хүлээ, бид маргааш гэж тохирсон шүү дээ. 

Гера- Үгүй ээ, Бадыч, уучлаарай. Өнөөдөр бид зочдод бэлэн биш байна. 

Бадыч- Үгүй ээ, за бид ч бас...

Эля- Бадыч хүлээ… 

Стёпа- Эля! 

Федя- Муу новш! 

Бух- Хөөе! 

Стёпа- Наад гараа тат! Хурдал! 

Федя- Гера! 

Федя- Гера! 

Бадыч- Толгой руу нь! Зөвхөн толгой руу нь бууд, тэгвэл үхнэ. 

 

ххх

 

Митя- Надя! Би чамайг баахан хайлаа. Юу болсон юм, зүгээр үү?

Надя- Ямар нэг аймшигтай юм боллоо. 

Митя- Сонс, одоо цаашид аймшигтай юм болохгүй. Бидэнд одоо айх зүйл үлдсэнгүй.

Надя- Яагаад? 

Митя- Гуйя, битгий уурлаарай, миний нутгийн найз ирээд охидыг харсан. Одоо бүх зүйл сайхан болно. Надя, сонсооч дээ, нээрээ. Тэр сайн хүн! Сайн залуу! Нутгийнхантай уулзалт зохион байгуулна гэсэн. Бид энд хэвийн амьдарна! Чи намайг сонсож байна уу?

Надя- Би тэднийг мэдрэхгүй байна.

Митя- Хэнийг? 

Надя- Эля Гера хоёрыг. 

Митя- Надя! 

 

ххх

 

Анатолий- Чиний анатоми төгс. Чи үнэхээр хүн мөн үү? 

Инга- Би бол хувьслын шинэ шат. 

Анатолий- Чи ядраагүй юу? 

Инга- Юунаас? Бидний энэ тоглоомуудаас уу? 

Анатолий- Үгүй ээ, лабораторид хийдэг зүйлсээс, туршилт, нууцлал. 

Инга- Энэ бол бидний ажил. 

Анатолий- Тийм ээ, би ойлгож байна. Гэхдээ чи хэзээ нэгэн цагт бүхнийг орхиод, хэн ч биднийг танихгүй газар очиж, шинээр амьдрахыг хүсэж байгаагүй юу?

Инга- Юу яриад байна? Чамд жирэмсэн эмэгтэйтэй хийж буй туршилтад эргэлзээ төрөө юу? 

Анатолий- Үгүй ээ, юу гэж дээ. 

Инга- Хонгор минь, өрөө рүүгээ яв, маргааш хүнд өдөр, сайн унтаж амрах хэрэгтэй. Литвиноватай хийж буй туршилтад ямар ч алдаа гарч болохгүй.

 

ххх

 

Загас- Алив алив. 

Саарал- Гараа битгий цустай юманд хүргээрэй. Халдвартай шүү. 

Бух- Заваан юм. 

Саарал- Болсон уу? Бид энэ гажуудын үүрийг засчихлаа. 

Өвгөн- Гажууд нь та нар өөрсдөө! Тэд чинь хүмүүс(хүн) байсан!

 

ххх

 

Ершов- “Вершина”гийн хэргүүдийн гэрчүүдийн ихэнх хувийг байцаасан. Өөр асуудал руу орох цаг нь боллоо. Хөл хорионы бүсэд дээрэмчдийг барьж дуусаагүй байгаа. 

Генерал- Баярлалаа Сергей. Андрей. Андрей! Надежда Голдманыг хайх ажил яаж байна? 

Андр- Надад хүмүүс хэрэгтэй байна. Цэвэр бүсээс өдөрт 30–40 дуудлага ирж байна. Хаа нэгтээ мутантууд харлаа гэдэг. Бүгд худал ч гэсэн шалгах хэрэгтэй болж байна, учир нь түүнийг алдаж болохгүй.

Ген- Найз нөхөд, хамаатан саданг нь шалгасан уу? 

Андр- Шалгасан. Юу ч олдоогүй. 

Ген- Чамд ямар ч үр дүн алга. Яв.

Ершов- Профессор Брылийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг ч бас бүтэлгүйтүүлсэн хэрнээ хөл хорионы бүсээс сүйт бүсгүй авчирсан. Игорь Иванович, яагаад та Надежда Голдманыг хайх ажлыг надад өгч болохгүй гэж? Харин Андрейг дээрэмчидтэй ажиллуул. 

Ген- Би бодъё.

 

ххх

 

Надя- Оройтжээ. Бүгдийг нь алчихаж. Чи яагаад ийм юм хийж байгаа юм бэ?! Би чамайг хэнд ч битгий итгэ, эрсдэл битгий гарга гэж гуйсан! Бид бүхнийг хамтдаа, хоёулаа шийднэ гэж тохирсон! Чи амласан!

Митя- Би зүгээр л энгийн, хэвийн амьдралыг хүссэн юм. Тэр хүн бидээс урвана гэж яаж мэдэх вэ?

Надя- Урвагч нь тэр биш! Чи өөрөө! Тэд бидэнд итгэж байсан. Чи тэднийг алсан! Би чамайг харахыг ч хүсэхгүй байна. 

Митя- Чи юу яриад байгаа юм бэ?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home