Rich heir
Үргэлжлэх хугацаа: 106мин
Орчуулсан Ж.Тамир
Гол дүрүүд:
Фен : эр, Фен Гао, Хар ус бүлгийн босс
Си: эм, Си Мо Бао, Си овогтын охин
Жо: эр Жокер, Фэн Лигийн ажилтан
Вей: эм, Вейвей Си Мо Баогийн найз
Аав: Фен Гаогийн аав, Хонвей
Ээж: Фен Гаогийн ээж, Живэн
Жан: эр, Си-гийн багш Жан
Бичиг: Гадаадад
Вашингтон хот.
У: Хатагтай ноёд оо тавтай морил.
Жо: Босс, өнөөдөр үнэт эдлэлийн компаний захирлын туслах Хан Шэн гэдэг нэрээр явж байгаа шүү.
У: өнөөдрийн дуудлага худалдаагаар зургаан бүтээгдэхүүн борлуулна.
Жо: Фэн овогтын “Хувь тавилангийн хүрд” алмазан зүүлт тав дугаартай байгаа. Бид нар энийг арван жил хайж байгаа. Фэн овогтын талаар ямар нэг сэжүүр өгч магадгүй.
15жилийн өмнө.
Ээж: Хонвей, би чамтай гэрлэсэндээ их баярладаг. Би хамгийн азтай эмэгтэй.
Аав: Живэн, чи миний дэргэд байгаа болохоор бид сайхан амьдарна аа.
Эр: Эзэн, эзэгтэй хоёртой учирсан маань Тонжин миний аз.
Аав: Болгоомжтой.
Ээж: Фэн Ли.
У: Одоо өнөөдрийн тав дахь бүтээгдэхүүн болох “Хувь тавилангийн хүрд”, дэлхийд алдартай уран дархны алдартай бүтээл юм. Эхлэх үнэ тавин сая.
Эр: 60сая.
У: 60сая
Эр: 70сая.
У: 70сая.
Эр: 200сая.
У: 200сая. Өөр санал байна уу? Зарагдлаа. Баяр хүргэе, эрхэм ээ.
Жо: Даалгавар биелсэн. Босс, эхлэх цаг боллоо.
У: Одоо манай өнөөдрийн сүүлчийн бүтээгдэхүүн... Залуу авхайн анхны шөнө.
Жо: Хөөх. Босс. Си овогтын охин байна. Си овогтынх хоёр сарын өмнө дампуурчихсан. Аав нь амиа хорлоод, ээж нь галзуурчихсан гэсэн. Си авхай сураггүй алга болсон гэж байсан. Энд байж байдаг байна шүү. Тэр үед Фэн овогтын уналтанд Си овгийнхныг бас сэжиглэж байсан. Босс. Өнөөдөр Си авхай 18 нас хүрч байгаа юм байна.
У: Нээлтийн үнэ. 50сая.
Эр: 100 сая.
У: 100сая.
Эр: 110сая.
Фэн: 200сая.
У: 200сая.
Жо: Босс, тоглоод байгаа юм уу? Таны дайсны охин байж магадгүй.
Фэн: Фэн овогтынд болсонтой адилхан санагдахгүй байна уу? Аль аль нь хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтэж, бүгд үхэж, эсвэл алга болсон. Тэр бидний хайж байгаа хариулт байж магадгүй.
Эр: 210сая.
Фэн: 300сая.
У: 300сая. Өөр санал байна уу? Зарагдлаа. Эрхэм ээ, танд баяр хүргэе.
*****************
Си: Намайг явуулчих. Би хүссэн бүхнийг чинь хийе.
Фэн: Чамд надтай тохиролцох эрх байхгүй. Си авхай.
Си: Намайг мэддэг юм уу? Намайг мэддэг юм уу? Чи хэн юм бэ?
Фэн: Тэрийг мэдэх шаардлагагүй. Би чиний анхны шөнийг 300саяар худалдаж авсныг мэдэж байхад болно.
Си: 300сая. Би буцаагаад төлчихье.
Фэн: Юугаар төлөх юм? Си овогтынх хоёр сарын өмнө дампуурсан. Харин чи тэр дуудлага худалдаагаар зарагдсан. Тэр хүмүүс мөнгөө олж авахын тулд чамайг зарж байгаа нь илт байна... Си авхай. Хүн алж үзсэн үү? Энд хүн алж болохгүй. Алж болох байсан ч чам шиг сул дорой хүн чадахгүй. Энэ хүний биеийн хамгийн эмзэг газар. Ганц цохиход дуусна.
Си: Эрхэм ээ. Миний буруу. Намайг явуулчих.
Фэн: Си авхай. Эр хүний тэвчээрийг шалгах хэрэггүй. Ингээд хөдлөөд байвал, байдал улам л дордох байх шүү.
Си: Намайг дараад байна.
Жо:Босс. Би насанд хүрээгүй байгаа. Хэтэрхий их мэдээлэл байна. Аан?
Фэн: Жүжиглэ. Эсэргүүц. Орил.
Си: Тавь. Намайг тавь...
Фэн: Чшш...
Си: Цаашаа бай. Битгий. Надад битгий хүр. Намайг тавь. Эрхэм ээ. Би хэр удаан жүжиглэх вэ?
Фэн: хоёр цаг байхад болно. Би сайн болохоор. Тэд нар үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгахын тулд их сайн бэлдсэн байгаа. Усанд эм хийчихсэн байгаа. Ухаан орж байна уу?
Си: Хүйтэн байна.
Фэн: Шөнийг хамт өнгөрөөчихөөд ул мөр үлдээх хэрэгтэй байх аа. Тэгэхгүй бол намайг муу хэлэх байх.
Си: Эрхэм ээ. Баярлалаа. Намайг... юу...
Фэн: Хүн чанартай юм гээч.
Си: Түр зээлчихье. Дахиад уулзахгүй гэж найдъя. Чи хэн ч байлаа гэсэн. Өнөөдөр баярлалаа.
Фэн: Эгдүүтэй юм аа.
Эр: Хан ноёнтон. Таны бараа зугтчихаж.
Эр: Амаргүй нэгэн бололтой. Танд тусламж хэрэгтэй юу?
Фэн: Муужгай зэрлэг байх тусмаа сонирхолтой. Тийм биз дээ?
Эр: Хан ноёнтон, тааллаараа бол.
Фэн: Си авхай үнэхээр сайн юм. Наашаа ойрт. Эм уулгана гэнэ ээ?
Си: Хан ноёнтон, эм уулгасан нь миний буруу. Гэхдээ... та зүгээр байгаа юм чинь...
Фэн: тэрийг харж байна уу? Би оруулаагүй байсан ч тэд нар хүссэн үедээ орж ирж чадна. Энэ газар тэр чигээрээ тэдний мэдлийнх. Чи яагаад эндээс зугтаж чадна гэж бодоо вэ?
Си: Хан ноёнтон. Таныг эрх мэдэлтэй хүн гэдгийг мэдэж байна. Надад тусалчих л даа.
Фэн: Хөдлөхөө боль. Өнөөдөр би сайхан ааштай байгаа болохоор насанд хүрсний бэлэг болог. Гурав. Хоёр. Нэг.
Жо: Босс. Бүгд бэлэн.
Фэн: Си авхай. Ямар байна?
Си: Аан? Энэ...
Фэн: Хурдан буу.
Си: Өвдөж байна уу?
Фэн: Зүгээр ээ.
Си: Хан ноёнтон. Надад очих газар байхгүй. Мөнгө ч байхгүй.
Фэн: цагийн дараа нислэг захиалчихсан байгаа. Дуудлага худалдааны мөнгө Си овогтын өрийг дарсан болохоор... тэд нар араас чинь ирэхгүй. Чамайг тэр дэлбэрэлтийн үеэр үхсэн гэж бодож байгаа. Энд 200мянга байгаа. Бас утас чинь. Коллежид дөрвөн жил сурахад хангалттай хүрнэ. Амьдралаа шинээр эхэл. Өнгөрснийг март.
Си: Яагаад надад тусалж байгаа юм? Надад танд өгөх юу ч байхгүй.
Эр: Наадахаа ав. Цэнэглэ. Бай руу онил. Галлаад. Хүрээд ир.
Фэн: Зүгээр л... хүүхэд аварсан гээд бодчих.
Си: Юу?
Фэн: Яв даа.
Си: Хан ноёнтон. Энэ өрийг би дарж чадахгүй байж магадгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт тусламж хэрэгтэй болбол би чадах бүхнээ хийх болно.
Фэн: Энэ хүүхдийн тоглоом биш. Яв.
Хагас жилийн дараа. Жианчен.
Эм: Нөгөө луйварчны охин биш үү? Аав нь Си групийн барилгын дээвэр дээрээс үсэрчихсэн шд.
Эм2: Тэр үед бөөн шуугиан болсон.
Эм3: Ичдэггүй юм байх даа?
Эм: Баян байсанд нь гайхах юм алга. Баян тансаг амьдрал, брендийн бараа гээд бүгд хүмүүсийн хөдөлмөрлөж олсон мөнгийг луйвардаж байсан юм чинь. Хүйтэн цустай амьтад.
Эр: Хурдал хурдал. Бүгдийг нь шатаа. Бушуул. Энэ компьютер яасан удаан юм бэ? За за. Устгаад хэрэггүй. Шууд хардыг нь эвдэлчих.
Бичиг: Си груп.
Эр: Бүү хөдөл.
Эр: Си групийг шалгах зөвшөөрөл. Луйвар, хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр шалгана. Яг одоо… нотлох баримтуудыг хурааж авна. Эхэл.
Эр: Битгий хөдөл гэж байна.
Эм: Шуурхай мэдээ. Си групийн барилга дээрээс хүн үсэрсэн хэрэг гарчээ.
Си: Ээж ээ, манай компаний барилга байна.
Сиэ:
Эм: Барилга дээрээс үсэрсэн хүн Си групийн захирал Си Жичэн байсан нь тогтоогдсон байна.
Си: Ээж ээ. Ээж ээ. Сэргэ л дээ. Ээж ээ.
Жан: Чимээгээ. Сууцагаа. Яаояао, суу. Нэг анид суралцана гэдэг ч бас хувь тавилан. Хэрэггүй зүйлд анхаарал хандуулах хэрэггүй. Хичээлдээ анхаар. Фан багш өнөөдөр өвчтэй. Би өнөөдөр оронд нь хичээл заана. За, бүгдээрээ номынхоо… Ирэх 7хоногт улирлын сүүлчийн шалгалттай. Шалгалтандаа сайн бэлдээрэй. Харамсахгүйн тулд.
Бүгд: За. Мэдлээ.
Жан: Тарж болно. Яаояао. Энэ улирал дуусч байна. Хичээлийн дараа ангиараа нэг шинээр нээгдсэн газар орохоор болсон. Чи завтай юу?
Си: Багш аа, түрүүн тусалсанд баярлалаа. Гэхдээ, надад төлөвлөсөн юм байгаа болохоор хамт хоолонд орж чадахгүй нь.
Жан: Ангиараа цуглах боломж ховор байдаг шд. Чи…
Си: Багш аа, та манай ээжийг мэдэж байгаа. Би ээж дээрээ очих ёстой.
Жан: Тэгвэл… би ээж дээр чинь хамт очвол ямар вэ? Чам шиг жаахан охин бүх юманд ганцаараа амаргүй байх. Магадгүй…
Си: Би зүгээр ээ, багш аа. Би өөрөө чадна.
Вей: Яаояао. Яаояао.
Си: Багш аа. Найз маань ирчихлээ. Би түрүүлээд явлаа.
Вей: Яаяао. Жан багш чамд сайн юм бол уу? Энэ улиралд хэд хэдэн удаа чамайг уулзъя гэсэн. Баян, царайлаг гээд дутах юмгүй хүн. Чи яагаад зөвшөөрөхгүй байгаа юм?
Си: Одоо надад ийм юм бодож байх зав алга. Тэр явдлаас болоод аавыгаа алдаж, ээж ухаанаа алдчихсан. Хүн болгон аавыг маань хууль бус мөнгө угаасан, луйвар хийсэн гэж доромжилж байна. Одоо надад аавынхаа нэрийг цэвэрлэхээс өөр бодох юм алга. Үнийг олж мэдмээр байна. Нээрэн, чи Жоу хатагтайтай уулзсан уу?
Вей: Уулзсан. Би шагайгаа булгалчихсан гээд хэлчихсэн. Чи маргаашнаас гуравдугаар ангийн хүүхдэд хичээл заана. Яаояао. Яагаад ингэж байгааг чинь би ойлгож байна. Гэхдээ энэ хэргийн ард үнэхээр өөр хүн байгаа бол чи тэр хүмүүсийг дийлэхгүй. Энэ аюултай байж мэднэ.
Си: Санаа зовох хэрэггүй. Жоу захирлыг цагдаа нар барьчихсан. Одоо Жоу овогтынд хатагтай Жоу, арван настай хүү хоёр нь л байгаа. Аюултай юм байхгүй.
Вей: За. Гэхдээ ямар нэг юм болбол надад заавал хэлнэ шүү. Явъя.
********************
Фэн: Түлхүүрээ өгчих.
Жо: Босс. Хоёр жил сураггүй байж байгаад арай гэж Хятадад эргэж ирэх шив. Ян Лю таныг их санаж байгаа байх даа. Жианчэн хааны эргэж ирэхийг хүлээж байлаа.
Фэн: Яарах хэрэггүй. Надад шийдэх хувийн асуудал байна.
Си: Хаалгаа түгжээгүй юм бол уу?
Фэн: Доор хүлээж байя.
Си: Сая хүн дуугарсан уу?
Фэн: Жей. Яаояаог алахыг оролдож байна.
Жо: Хөөх. Босс. Хувийн асуудал гээд байсан чинь тэр охиныг шалгахаар очсон юм уу?
Фэн: гаран дээр нь нүдний зурагтай шивээс байсан. Бүлгийн шивээс байж магадгүй. Хайгаад үз.
Жо: Мэдлээ.
**************
Си: Жоу эзэгтэй, сайн байна уу.
Ж: Чи чинь?
Си: Намайг Яао Жэнжэн гэдэг. Вейвейгийн найз.
Бичиг: Си групийн санхүүгийн албаны дарга
Си: Вейвей шагайгаа булгалчихсан болохоор ирж чадахгүй гэсэн. Тэгээд намайг Сианий хичээлийг заалгахаар явууллаа.
Ж: Хурдан ороод ир. Вейвей чиний тухай хэлсэн. Сиан. Хар даа. Энэ Яао багш.
Бичиг: Жоу Сиан.
А: Яао багш аа, сайн байна уу.
Си: Сайн уу, Сиан.
Ж: Яао багш аа. Та хоёр Сианий өрөөнд орчих. Манайд зочин ирэх гэж байгаа юм.
Си: За.
Ж: За яваарай…Хан захирал аа. Морил.
Си: Сиан. Энэ бодлогуудыг бодож байгаарай. Багш нь угаалгын өрөө орчихоод ирье.
А: За, багш аа.
Ж: Хан захирал аа, ийшээ.
Си: Тэр хүн… танил харагдаад байх чинь.
Ж: Хан захирал аа. Юу болоо вэ?
Фэн: Юу ч биш ээ. Пей таны “Одны нулимс”-ыг сонирхоод байгаа юм. Та үнээ хэлэхэд л болно.
Ж: Хан захирал аа. Энэ байна.
Си: Жоу овогтынд хэрэг болох юм байгаа бол уу? Олж мэдэх ганц л арга байна.
Фэн: Жоу эзэгтэй. Бараа зүгээр байна. Одны нулимс дэлхийд танигдсан зүүлт. Дахин давтагдашгүй. Яагаад зарж байгааг чинь асууж болох уу?
Ж: Тэр…
Фэн: Дэмий юм асуучих шиг боллоо. Угаалгын өрөөг чинь ашиглаж болох уу?
Ж: Бололгүй яах вэ, Хан захирал аа.
Си: Ажлын өрөөнд нь нууц өрөө байж байдаг. Ноён Жоу асуудалтай юм байна.
Ж: Хан захирал аа. Угаалган өрөө олоо юу?
Фэн: Жоу эзэгтэй. Очилоо.
Си: Хан гэнэ ээ? Хэн юм бол? Яагаад айлын гэр шиншлээд байдаг билээ?
Фэн: Эзэгтэй. Энд ярилцсан ёсоор 200сая байгаа.
Ж: Хан захиралд баярлалаа.
А: Яао багш аа, би бүгдийг нь хийгээд дуусчихлаа.
Си: Болихоос. Дараа ирэхдээ л шалгая.
Фэн: Дээр хүн байгаа юм уу?
Ж: Манай хүү цагийн багштайгаа хичээлээ хийж байгаа.
Фэн: Ирсэн хэргээ бүтээчихсэн болохоор би ч явъя даа. Энэ миний нэрийн хуудас. Ямар нэг асуух юм гарвал холбоо бариарай. Үнэт эдлэлээс өөр зүйл байсан ч болно.
Жо: Босс, юу болсон?
Фэн: Жоу овогтынх нэг юм нуугаад байна. Ажлын өрөөнд нь нууц өрөө байна лээ.
Жо: Та юм чинь юу гэж юм үлдээх вэ.
Фэн: Бас. Ажлын өрөөг нь шалгахаар ороход, биднээс түрүүлээд хүн орсон байна лээ. Энэ хэргийг шалгаж байгаа өөр баг байх. Шалгаад үз. Хүүхдийнх нь цагийн багшийг сайн шалгаарай. Нэр нь Яао.
Жо: Ойлголоо. Нээрэн, босс. “Кинг” шинэ даалгавар өгсөн. Бай Фу Баорон. Эхнэр нь тэрнийг араар нь тавьж, хөрөнгөө нууцаар шилжүүлсэн гэж хардаж байгаа. Утасных нь мэдээллийг шалгаж өгөхийг хүссэн. Мэдээллийг нь танд явуулчихлаа. Энэ удаа та Жианчэний казиногийн эзэн, Тан Цишэн болсон.
***************
Эр: Фу захирал аа, таны захиалсан хүн ирлээ.
Ф: Хөөх.
Жо: Босс. Таны хэлсэн Яао багшийн мэдээллийг олчихлоо. Нэр нь Яао Вейвей. Гэхдээ өнөөдөр Жоу овогтынд очоогүй байна лээ. Гэхдээ таны анхаарлыг татаж магадгүй нэг юм байна. Яао Вейвей Си Яаогийн сайн найз юм байна.
Ф: Сайн байна. Нааш ир. Хүрээд ир.
Си: Сайн уу, эрхэм ээ. Намайг Жэнжэн гэдэг.
Ф: Жэнжэн. Их идэвхтэй байх чинь. Май. Чинийх.
Си: Баярлалаа, Фу захирал аа.
Ф: Миний шоо тоглохыг харж бай. Эхэлье.
Фэн: Фу захирал аа, та эхэл.
Ф: Тан захирал аа. Миний азын сахиус ирсэн болохоор тэрнийг миний өмнөөс шидүүлчихье. Болно биз дээ?
Си: Фу захирал аа. Би шоо тоглож үзээгүй. Ялагдчихвал та намайг буруутгахгүй биз дээ.
Ф: Намайг дорд үзэж байна уу? Зүгээр л шид. Байз. Тан захирлыг шоо шидэхдээ гаргууд гэж сонссон. Өнөөдөр тоглоомын дүрмээ өөрчилье. Энэ удаа бага оноотой нь ялна. Юу гэж бодож байна? Гурван нэг.
Фэн: Та ялагдлаа. Минийх нэг.
Си: Тэр байна.
Эр: Фу захирал аа, энэ охин азын сахиус биш болж таарлаа. Тан захирлын азын сахиус болж таарлаа.
Ф: Тан захиралд аз авчирсан бол сайн л байна. Тан захиралд Жэнжэн таалагдаж байвал, өнөөдөр Жэнжэнийг авч болно.
Фэн: Фу захирал тэгж байгаа бол надад татгалзах шалтгаан алга.
Ф: Тан захирлыг эмэгтэй хүн сонирхдог гэж сонсоогүй юм байна. Энэ охин таалагдана гэж бодсонгүй. Оч. Тан захирал шиг том хүний анхаарлыг татаж чадсан нь чиний аз гэж мэд. Алив.
Си: Тан… Тан захирал аа. Угаалгын өрөө орчихоод ирье.
Фэн: Явчихаад ир. Жэнжэн. Энэ чинь Си овогтын залуу авхай биш үү?
Си: Адилхан байж. Өөрийг чинь Хан захирал гэж дуудах уу, Тан захирал гэж дуудах уу?
Фэн: Чи Яао. Миний чамд өгсөн мөнгө дөрвөн жил сургуулийн чинь төлбөрийг төлж хүрэх ёстой. Яагаад ингээд байгаа юм? Мөнгө тийм их хэрэгтэй байгаа юм уу? Мөнгөний төлөө өөрийгөө худалдаж байдаг.
Си: Намайг тийм гэж бодсон юм байх даа? Тийм ээ. Надад мөнгө хэрэгтэй байна. Баян айлын эрх охин болохоор ядуу амьдарч чадахгүй. Тийм болохоор өөрийгөө худалдаж байна. Чамд ямар хамаатай юм?
Фэн: Си Яао. Би чамд хэтэрхий сайн хандсан болоод миний үгийг тоохгүй байх шиг байна. Өөрийгөө худалдаж байгаа бол надад өгөх ёстой юм биш үү?
Си: Юу яриад байгаа юм? Яаж байна аа? Намайг буулга. Яах гээд байгаа юм?
Фэн: Би чамайг 300саяар худалдаж авсан. Яах гэж байгаа юм шиг байна? Чамайг өөрийн болгох гэж байна. Жэнжэн.
Си: Байз. Би тайлбарлая. Би аавынхаа үхлийг шалгаж байгаа.
Фэн: Цагдаа нар амиа хорлосон гэж тогтоосон. Хэрэг нь хаагдчихсан.
Си: Итгэхгүй байна. Та намайг анх хараад шууд таньсан. Си овогтынд юу болсныг та мэдэх ёстой. Ганц шөнийн дотор компани маань дампуурч, бүх зүйлээ алдсан. Ээж маань ухаанаа алдсан. Энэ зүгээр нэг бизнесийн өрсөлдөөн байх боломжгүй. Хэн нэг нь албаар хийсэн хэрэг.
Фэн: Фу захирлыг холбоотой гэж бодож байна уу?
Си: Мэдэхгүй л байна. Гэхдээ нэг удаа манай аавтай уулзаж байхыг нь би харсан. Яагаад ч юм надад сэжигтэй санагдсан.
Фэн: Энэ чам шиг жаахан хүүхдийг оролцох хэрэг биш.
Си: Би насанд хүрчихсэн.
Фэн: Аав, ээж хоёр чинь хийж чадаагүй юмыг, чам шиг жаахан охин юу хийж чадах юм? Энийг тоглоом гэж бодоо юу?
Си: Амьд байгаа цагт… үнэнийг олж мэдэх болно.
Фэн: Юу хийгээд байгаа юм?
Си: Мэдэхгүй. Хачин байна. Халуун байна.
Фэн: Тэд нар чамд юу өгсөн бэ?
Си: Нэг хундага дарс.
Эр: Май, энийг уу.
Си: Юу юм?
Эр: Юуг нь асуусан юм? Хурдан уу. Тэгэхгүй бол өөр хүнээр сольчихно шүү.
Си: Ууя. Ганц хундага дарсанд үхчихгүй л байлгүй.
Фэн: Гүнзгий амьсгал. Чөтгөр ав. Ухаанаа алдах нь. Анхдагчдын хийдэг алхам.
Си: Хүйтэн байна.
Фэн: Ухаан оров уу? Чи нэг, би нэг. Одоо тэнцлээ.
Си: Ингээд тэнцлээ. Яагаад гэмтчихсэн юм?
Фэн: бяцхан золиг. Чамайг аврах гэж байгаад л тэр. Тоох хэрэггүй.
Си: тэгэхээр ингэхэд яг хэн юм? Өнөөдөр яагаад казинод байсан юм?
Фэн: Би… нэг хувийн хамгаалалтын компаний дарга. Казиногийн захирал зарим нэг асуудлаа цэгцлүүлэхээр хөлсөлсөн юм.
Си: Дарга гэсэн үү? Би аав, ээж хоёрынхоо хэргийг шалгуулахаар хөлсөлж болох уу? Тэгж болох уу?
Фэн: Өнөөдөр миний хэлсэн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачихсан уу? Аан? Си групийн хэрэг асуудалтай байсан ч, чам шиг жаахан охиныг хийх ажил биш. Үхмээр байна уу? Өнөөдөр болсон явдал хангалтгүй байна уу?
Си: Надад алдах юм байхгүй. Үнэнийг мэдмээр байна. Үхэх байсан ч хамаагүй.
Фэн: Би чамайг дутуу үнэлж. Ийм гэж мэдсэнгүй.
Си: Өнөөдөр тусалсанд баярлалаа.
Фэн: Зогс. Би чамайг үргэлж аварч чадахгүй шүү.
Жо: Босс. Баатрын дүр эсгээд л. Та ийм хүн биш шд. Си овогтын залуу авхай ч гэсэн гэнэн хүн биш. Тан руу яаж ус цацаж зүрхэлж байна аа?
Фэн: Юугаа ч мэдэхгүй болохоор тэгж байгаа юм.
Жо: Тийм үү? Хувийн хамгаалалтын компани гэсэн үү? Манайх “Хар ус” дэлхийд танигдсан шилдэг компани шүү. Кинг бараг тэтгэвэртээ гарч байгаа. Та тэрний дараа хоёрт биччигддэг хүн. Компаний захирал болох гэж байж жаахан охинд худлаа хэлээд л. Муухай биз дээ?
Фэн: Ингэхэд яагаад олон юм яриад байгаа юм? Лю яасан?
Я: Ли ахтай ярих юм байна. Чи түр гарч бай.
Фэн: Жианчэнд амьдрах тийм хэцүү байна уу? Зургаан сар эзгүй байгаад ирсэн чинь биеэ үнэлдэг болоо юу? Мөрийтэй тоглоод олсон мөнгө чинь хангалтгүй байна уу?
Я:, Ли ах аа, зарим үйлчлүүлэгчид тусгай хүсэлт тавьдаг. Татгалзаж чадахгүй…
Фэн: Чи татгалзаж чадахгүй байсан ч би чадна.
Я: Кинг-ийн тушаал.
Фэн: Кинг-ийн нэрийг барих нь уу?
Я: Тийм биш ээ. Чи мэднэ. Чи ганц л үг хэлбэл би чиний хүн болоход бэлэн.
Фэн: Намайг байгаа цагт ийм юм хэзээ ч хийхгүй. Ойлгов уу?
Я: Чи тэгж байгаа бол…
Фэн: Гар.
Жо: Босс. Зүгээр л Ян Люд буугаад өгчихөөч дээ. Та хоёр адилхан болохоор Жианчэн хот биднийх болно.
Фэн: Мэдэхгүй байж хэлц үг хэрэглэхээ боль. Хүмүүс чамайг тэнэг юм байна гэж бодно. Фу Баорон юу хийж байна?
Жо: Санаа зоволтгүй. Би утсанд нь чагнадаг програм тавьчихсан. Утсанд ирсэн дуудлага, мессеж болгоныг мэдэж болно. Шууд ажиглалт. Гэхдээ тэрний утас цэв цэвэрхэн байгаа нь сэжигтэй санагдаад байна.
Фэн: Яагаад?
Жо: Эхнэр тэрний араар тавьсан, эд хөрөнгөө нууцаар шилжүүлснийг олж мэд гэж бид нарыг хөлсөлсөн. Тэгсэн чинь… утас нь… өөр хүүхний утасны дугаар байтугай нүцгэн эмэгтэйн зураг ч байхгүй байна лээ. Нээрэн. Юу ч байхгүй. Чат, дуудлага, мессеж гээд аль нь ч байхгүй.
Фэн: Фу Баорон яах аргагүй сэжигтэй байна. Си Яао тэрнийг аавтайгаа уулзаж байхыг харсан, бас нэг л сэжигтэй байсан гэсэн. Си групийн асуудалтай холбоотой байж таараа. Фэн групийн асуудал ч гэсэн тэрэнтэй холбоотой байж магадгүй. Судлаад үз.
Жо: За. Босс. Фу Баороны утсанд мессеж ирж байна. Манай программд харагдаж байна.
Ф: байна уу? Хайр аа. Яасан? Нөгөөдөр үү? Би нөгөөдөр ажил төлөвлөчихсөн. Тийм. Дарга намайг Вутон гудамжны 4 тоотод очиж, ажил хэрэг ярилц гэсэн.
**************
Эр: Зогс. Авхай, энэ унтлагын хувцастай үдэшлэг. Ийм хувцастай оруулахгүй.
Си: Хайч байна уу? Одоо ямар байна?
Эр: Хэтэрхий даруухан байна.
Си: Одоо орж болох уу?
Эр: Болно.
Жо: Хөөх. Си авхай бууж өгөөгүй бололтой. Босс, таныг хайж ирсэн юм бол уу?
Фэн: Ажиглаж бай.
Жо: За.
Лю: Над руу ингэж инээмсэглэдэггүй байж, энэ ингэхэд хэн юм бэ?
Эм: Баян айлын охин биеэ үнэлэгч болохы тулд мөнгө төлж байдаг. Утгагүй юм.
Эм2: Жэнжэн, надад хэлчих л дээ.
Эм: Тэр шөнө би ажилтай гээд явсан даа. Би чухал үйлчлүүлэгчтэй байсан юм. Тэгсэн чинь нэг охин намайг зогсоогоод арван мянгыг өгчихөөд, миний оронд орчихсон. Тийм юм байж болох уу? Гэхдээ… зүгээр байж байгаад мөнгөтэй болчихсон.
Ф: Чи сая юу гэсэн бэ? Чамайг Жэнжэн гэдэг юм уу?
Эм: Тийм ээ. Та…
Ф: Чамайг Жэнжэн гэдэг юм уу?
Эм: Тийм ээ. Та…
Си: Фу захирал аа, сайн уу. Намайг Жэнжэн гэдэг.
Ф: Жэнжэн… Хараал ид. Надаар тоглоно гэнэ ээ?
Си: Уучлаарай. Санаандгүй мөргөчихлөө. Юу… юу болоо вэ?
Я: Юу ч биш.
Ф: Санаа зовох хэрэггүй. Би тэр Тан овогтыг шалгачихсан. Зүгээр нэг баян тэнэг. Манай дараагийн бай болоход яг тохирно.
Жан: Си Жичэн урваснаас болж манайх их хохирол амссан. Энэ удаа дахиад бүтэлгүйтвэл юу болохыг мэдэж байгаа биз?
Ф: Тийм ээ, Жан ноёнтон. Нээрэн. Сүүлийн үед нэг эмэгтэй миний ойролцоо эргэлдээд байгаа. Би санаа зовоод байна. Хэн бэ? Тэнд хэн байна? Хэн бэ? Тэнд хэн байна? Муур байж. Ингэж айх гэж.
Жан: Тэнэг амьтан. Эрт орой хэзээ нэгэн цагт эмэгтэй хүнээс болж үхнэ дээ. Ойлголоо. Одоохондоо юу ч хийх хэрэггүй. Миний зааврыг хүлээж бай.
Ф: Мэдлээ. Хөгшин ноёд миний мэндийг уламжилна уу.
Эр : Эзэнтэн.
Жан: Тэр илчлэгдсэн. Тэрнийг зайлуул. Цэвэрхэн хийгээрэй.
Эр : Мэдлээ.
**********
Фэн: Си Яао. Чамтай энэ таараад би яагаад гайхахгүй байгаа юм бол? Би чамайг дөрөв дэхээ аварч байна.
Си: Гурав дахь нь. Энд юу хийж байгаа юм?
Фэн: Наадахыг чинь би л асуумаар байна. Фу Баороныг энд ирнэ гэж яаж мэдсэн юм?
Си: би чагнах төхөөрөмж хийчихсэн. Гэхдээ хэдээс гэдгийг нь мэдэхгүй байсан болохоор би гадаа өдөржин хүлээсэн.
Фэн: Чагнах төхөөрөмж?
Си: Юу хийгээд байгаа юм?
Я: Ли ах аа.
Фэн: Сайн байна. Хутга авч явж байдаг.
Я: Жокер ирж байна.
Фэн: Энийг зүү. Одооноос миний дэргэдээс алхам ч холдож болохгүй.
Ф: Намайг тавь. Тавь гэж байна. Чи хэн юм? Миний хэн гэдгийг мэдэх үү? Намайг барьцаална гэнэ ээ?
Жо: Сая юу болсныг мартаа юу? Бид нар очоодгүй бол одоо чи үхчихсэн байгаа.
Ф: Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Намайг хуурах гэж тэр хүнийг явуулсан байлгүй. Сайхан оролдлого байна. Хөөе, хэн бэ?
Жо: Зугт. Наад шошны хэмжээтэй тархиа ажиллуул. Араас чинь эмэгтэй хүн дагаж байснаа, гэнэтхэн чамайг алахыг завдсан. Энийг тохиолдол гэх үү? Тэр яах аргагүй цэвэрлэгээний ажилтан байсан.
Ф: Та нар надад чагнах төхөөрөмж тавьж, дагасан. Өөрсдийгөө юу гэх гээ вэ?
Фэн: хоёр боломж өгье. Нэг. Тэр хүмүүсийн хэн болохыг хэл. Хоёр. Амтьны хоол болно гэж мэд. Миний тэвчээр хязгаартай шүү. Удаан хүлээж чадахгүй.
Жо: Тав. Дөрөв. Гурав. Хоёр.
Ф: За за за. Хэлье. Би хэлье. Гэхдээ... Надад болзол байна.
Фэн: Надтай болзол ярьдагггүй юм. Жокер.
Ф: Хөөе хөөе. Би үхмээргүй байна. Би мэддэг бүхнээ хэлж өгье. Харанхуйн ертөнцийнхөн тэрнийг Жан ноён гэж дууддаг. Жинхэнэ нэрийг нь би үнэхээр мэдэхгүй.
Жо: Тоглоод байгаа юм уу?
Ф: Үгүй ээ. Уулзахдаа дандаа баг зүүчихсэн байдаг. Тэгээд ч, өөрөө л надтай холбоо барьдаг. Би холбоо барья гэсэн ч дугаар нь байхгүй. Тэрний дээр Хөгшин Жан гэж бас хүн байдаг. Гэхдээ энэ аль эртний түүх. Гэхдээ намайг анх энэ ажлыг хийж хэлэхэд Жан ноён л байсан.
Фэн: Тэд нар юу хийдэг хүмүүс вэ? Бас чи ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Ф: би зүгээр л хүн олж өгдөг юм. Баян, шуналтай бас тэнэг амьтдыг. Тэд нар энэ хүмүүсийг “Туршуул” гэж нэрлэдэг. Би зүгээр л нэг зуучлагч. Бусдыг нь би хэлье гэсэн ч мэдэхгүй. Би мэдэхийг ч хүсэхгүй байна. Сайн юм биш.
Жо: Тэгээд чиний дараагийн бай Тан овогт уу?
Ф: Аан? Тийм. Казиногийн эзэн Тан Цишэн захирал.
Жо: Тэрнийг баян, шуналтай, тэнэг гэж хэлэх гээ юу?
Ф: Тийм ээ. Би тэрнийг удаан ажигласан. Казиногоо ч олигтой удирдаж чадахгүй. Гэхдээ л мөнгөөө алдсаар л байгаа. Тэр Тан Цишэн бараг үзэгддэггүй. Мөнгөө алдсаар байгаад казино нь хоосорч байгаа байх.
Фэн: Си Жичэн яаж үхсэн бэ?
Ф: Тэр хүн тэд нарын сүүлийн туршуул байсныг би мэднэ. Би өөр юм мэдэхгүй ээ.
Фэн: Жианчэний Фэн овогтын хэргийн талаар юу мэдэх вэ?
Ф: Фэн овогт оо? Фэн гэж хэн билээ? мэдэхгүй юм байна. Би Жан ноёныг мэддэг болоод хоёр жил л болж байна. Би мэддэг юм аа бүгдийг нь хэллээ. Та нар миний амийг хэлтрүүлнэ гэж амалсан.
Жо: Амаа тат. Чек бичээгүй байж мөнгө нэхээд. Хэн чамайг амьд үлдээнэ гэсэн юм?
Ф: Хэлсэн амандаа хүрээч...
Си: Одоо тэрнийг яах вэ?
Фэн: Фу Баорон хүний аминд хүрч, хулгай, дээрэм, сүрдүүлэг гээд олон хэрэг үйлдсэн. Барьчихсан юм чинь шөрмөсийг нь таслаад, гарыг нь таслаад, амьдаар нь арьсыг нь өвчөөд халим хооллоно. Тоглож байхад. Би ямар галзуу амьтан биш. Шоронд орно. Ухаан чинь яачихсан юм?
Си: Тэрний хэлэхийг сонссон биз дээ. Би мэдэж байсан. Аавын хэрэг их сэжигтэй байсан. Би…
Фэн: Си Яао. Энэ хэрэг тийм амар биш гэдгийг чи мэдэж байгаа. Энэ хэргийг цагдаа нарт даатга. Мөрдөгч болж тоглохоо боль.
Си: Гэхдээ миний мөрдөх ажил дөнгөж эхэлж байна. Одоо больж чадахгүй.
Фэн: Си авхай, хэн гэдэгээ мэдэгдчихээд. Ямар том аюулд орсоноо мэдэж байна уу?
Си: Би… би Си групийн хэргийг шалгахаар хөлсөлье.
Фэн: намайг хөлсөлнө өө? Хэдээр? Би хямдхан биш.
Си: Амиараа. Өөртөө байгаа бүхнээр. Хүсвэл миний амийг авсан ч болно.
Я: Си авхай. Бид нарт тантай тоглох зав алга. Та явна уу.
****************
Фэн: Та байшингаа зарахгүй биз?
Ж: Хан захирал аа. Таныг тийм чадвартай гэдгийг мэднэ. Гэхдээ энэ байшинг өгч болох юм.
Фэн: Тэгвэл та оронд нь надаас юу хүсээ вэ?
Ж: Хүүг маань хилээр аюулгүй гаргаад өг.
Фэн: Би гоёл чимэглэлийн компаний захирлын туслах төдий. Та эндүүрсэн юм шиг байна.
Ж: Хан захирал аа. Шулуухан ярьчихъя. Гурван жилийн өмнө болсон дуудлага худалдааны үеэр би Пей группийн захирлын туслах, Хан Шэнтай уулзаж байсан. Тийм болохоор… та Хан Шэн биш. Надад ойртсон чинь таны төлөвлөгөөний нэг хэсэг.
Фэн: Жоу эзэгтэй, та намайг гайхшруулж чадлаа.
Ж: Би энэнээс илүүг мэдэх гэж хичээхгүй. Сүүлийн үед намайг хэн нэг нь дагаад байгаа. Си групийн хэргээс болоод нөхөр маань мөд гарахгүй байх. Хүү бид хоёр энд байх юм бол аюултай.
Фэн: Си групийн талаар та юу мэдэх вэ?
Ж: Би юу ч мэдэхгүй.
А: Ээж ээ. Би бие засмаар байна.
Ж: Уучлаарай. Түр хүлээгээрэй… уучлаарай. Хүлээлгэчихлээ.
Фэн: Жоу эзэгтэй. Таны болзлыг зөвшөөрч байна. Энэ байшинг таны хэлсэн үнээр худалдаж авъя. Та хоёрт мөнгө нь хэрэг болох байх. Гэхдээ, надад нэг болзол байна.
***************
Жо: Босс. Унтахгүй яасан юм?
Фэн: Туулай хүлээж байна.
Жо: аан?
Си: Байна уу? Вейвей. Сианд хичээл заах өдөр хэзээ билээ?
Вей: Яаояао. Жоу эзэгтэй гадаад руу нүүх гэж байгаа болохоор дахиад давтлага авахгүй гэсэн.
Си: Юу? Өнөө шөнө. Миний сүүлчийн боломж.
Фэн: амархан орох боломж байхад, хэцүү аргыг сонгож байдаг.
Си: Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Би хулгай хийх гэж ирээгүй. Би төөрчихлөө. Чи байсан юм уу? Жоу эзэгтэйгээс байшинг нь авсан юм уу? Тэр өдөр Жоу эзэгтэй зочин ирнэ гэж байсан. Чи байсан юм уу?
Фэн: Сүнснээс айдаг байж зөвшөөрөлгүй хүний эдлэнд ороод. Урд хаалга байхад, аюултай гэгч нь ханаар авираад.
Си: Фу Баорон, Жоу эзэгтэй хоёрыг шалгаж байгаа юм уу? Яагаад?
Фэн: Манай компанийг Фу Баороны эхнэр хөлсөлсөн. Тэрнийг Жоу эзэгтэйтэй араар нь тавьж байгаа гэж бодож байгаа. Тэгсэн чинь би чамтай таарчихлаа.
Си: Тэгвэл… Жоу эзэгтэй явахаасаа өмнө ямар нэг юм хэлсэн үү?
Фэн: Бүгд үл ойлголцол, Фу Баорон хоёр ямар ч холбоогүй гэсэн.
Си: Тийм бол яах гэж гадаад явах юм?
Фэн: Нөхөр нь шоронд орж, хүмүүс элдвээр хэлээд байгаа болохоор бүх юм аа зараад хүүхдийнхээ төлөө явж байгаа юм.
Си: Жоу эзэгтэй шалгаж байгаа хэрэгт чинь хамааралгүй юм бол энэ байшинг яах гэж авсан юм?
Фэн: Си Яао. Намайг байцаагаад байгаа юм уу?
Си: Би… тэгсэн юм биш ээ.
Фэн: Саяхан буцаж ирсэн болохоор амьдрах газар хэрэгтэй байсан юм. Жоу эзэгтэй байшингаа хямд зарна гэсэн болохоор сайн үйл хийе гэж бодсон юм. Асуудал байна уу?
Си: Үгүй. Байхгүй.
Фэн: Өөр асуух юм байвал асуу. Би хариулж өгье.
Си: Жинхэнэ нэр чинь хэн юм?
Фэн: Пэй Ли. Одооноос Ли ах гэж дуудаж бай.
Си: Гэхдээ… Фу Баороны хэрэг мурардчихлаа. Бид нар дахиад уулзах бол уу?
Фэн: Си групийн хэргийг шалгуулахаар намайг хөлсөлмөөр байна уу?
Си: Та… надад туслах юм уу? Гэхдээ… надад өгөх юм юу ч байхгүй.
Фэн: Би чамд тусалъя. Чи надад нэг юм амла. Надтай хамт амьдар. Дахиад нууцаар орох хэрэггүй. За юу? Би тамд байгаа ч гэсэн чамайг амьдын ертөнцөд хамгаална аа.
*****************
Жо: Аан. Хүлээж байсан туулай нь энэ байх нь ээ. Лю, ямар хэргээр ирээ вэ?
Я: Ли ах аа. Яагаад зүгээр л Жианчэнд амьдарч болохгүй гэж? Тэнд бүх юм бэлэн байгаа шд.
Фэн: Хүмүүс намайг ажиглахад би дургүй.
Я: Тийм биш ээ.
Си: Ли ах аа.
Я: Энэ яагаад энд байгаа юм? Таны хувцасыг өмсчихсөн байна.
Си: Би…
Фэн: Намайг хөлсөлсөн юм Си групийн хэрэг. Хүрээд ир. Зангиа зангидаж чадах уу?
Си: Сайн чадахгүй.
Фэн: Миний хөлс хямдхан биш гэдгийг мэдэж байгаа биз дээ. Мөнгөгүй болохоор чи миний хувийн туслах бол. Зангидаад үз.
Си: Тийм ээ. Бид хоёр бизнесийн харилцаатай хүмүүс. За. Зангидаад үзье.
Фэн: Явъя. Хичээлдээ явах цаг болчихож.
Ж: Хөөрхий Ян Лю. Ингээд хаягдчих гэж… Уурласан юм бол босст л уураа гарга.
**************
Фэн: Яасан? Сонирхолтой байна уу?
Си: Харж байгаагүй болохоор…
Фэн: Нааш ир. Би заагаад өгье. Анхааралтай бай. Зөв зогсоно. Гохоо дарахаасаа өмнө тэнцвэрээ олно.
Си: Яасан бэ? Би оносон уу?
Фэн: Оносонгүй. Дахиад...
Си: Хөөх. Яг голд нь оночихлоо.
Фэн: Хөөе. Болгоомжтой. Энийг хэзээ ч өөрийнхөө хүмүүс рүү харуулж болохгүй.
Си: Уучлаарай. Дахиад тан руу харуулахгүй ээ. Тэгвэл би явлаа.
Фэн: Хөөе. Чихэвчээ.
Си: Сайн уу. Намайг Си Яао гэдэг. Албан ёсоор танилцъя.
Жо: Жокер гэхэд болно.
Си: Жокер, жинхэнэ нэр чинь юм уу?
Жо: Юу гэж дээ? Бид нар бүгд хочоо ашигладаг. Манай том босс Кинг.
Си: Ли ах, Кинг юм уу?
Жо: Яалаа гэж. Кинг манай том босс байхгүй юу. Ли ах албан тушаалаараа Кингийн дараа хоёрт ордог юм. Тийм болохоор бүгд босс гэж дууддаг юм.
Си: Танай том босс Кинг, чиний нэр Жокер юм чинь Ли ахынх Күин?
Жо: Бинго. Гэхдээ, наад нэрээрээ өөрийг нь дуудаж болохгүй шүү. Боож үхнэ. Нээрээ Яао. Ли ах дэгжин, ганган хувцастай, дэгжин царай ч гэсэн дурлаж л болдоггүй юм шүү.
Си: Хэн наад үгийг чинь зааж өгсөн юм?
Фэн: Та хоёр их дотно харагдаж байх чинь.
Си: Жокер эгдүүтэй байгаа биз?
Жо: Дурлаж л болдоггүй юм шүү.
Си: Яагаад дурлаж болохгүй гэж?
Жо: Манай босс дурласан хүмүүсийг жагсаавал эндээс Парис хүрэх байх. Чи хэд дэх нь гэж бодож байна? Чиний ээлж хойд насанд чинь л болох байх.
Си: Т-тийм үү? Тэгвэл өглөө ирчихсэн байсан эмэгтэй… Ли ахтай ямар холбоотой юм?
Жо: Аан, тэр үү? Ян Лю гэдэг юм. Жианчэний босс. Ли ахад сайн.
Си: баян, бас хөөрхөн бүсгүй байсан. Би хаана нь ч хүрэхгүй. Юу… орой болчихож. Би явж унтлаа.
Фэн: Надаас зугтсан уу?
Жо: Босс. “Хувь тавилангийн хүрд”-ний сураг гарсан. Босс, таны хэлдэг яг зөв байсан. Ах, эгч хоёр тэр зүүлтэн дээр нууц үг үлдээсэн байна лээ. Зүүлтний ар талд нь 3-1-2-2-3 бас 1-2-1-5-5-3 гэсэн тоо байсан.
Фэн: Координат байна.
Жо: Яг зөв. Би учрыг нь олох гэж олон аргаар үзсэн. Энэ дугаарууд энэ нууц сейфний байгаа байрлалыг зааж байна лээ. Ах, эгч хоёр тэнд ямар нэг юм нуусан байх.
Фэн: Сейфийг яаж онгойлгох вэ?
Жо: хурууны хээ, дээр нь түлхүүр. Тэр үед Фэн овогтынх дампуурсны дараа ах, эгч хоёр бүх хөрөнгөө зарсан. Энэ сейфийг авга ах, нагац эгч ч юм уу, өөр хүний нэр дээр нээсэн байж магадгүй. Хэн гэдгийг нь олж мэдэх хэрэгтэй. Бас хоёр дахь түлхүүрийг олох хэрэгтэй. Сейфний түлхүүртэй нийлээд хоёр түлхүүр байж байж л нэвтэрч болно. Босс, та санах гээд үз л дээ. Ах, эгч хоёр тэр үед ямар нэг юм хэлээгүй юу?
Фэн: Тэр үеэр Тон Чин гэдэг жолооч л хамт байсан. Тэрний хүүг Тон Жаовэн гэдэг. Тэрнийг судлаад үз.
Жо: За. Си Яао. Зүгээр үү?
Фэн: Зүгээр ээ. Зүгээр. Хар даа. Манекан байна. Зүгээр ээ. Би энд байна. Зүгээр. Өнөөдөр миний өрөөнд унтчих. Унтаж амар. Жей бид хоёрт ярих юм байна.
Си: Тэгвэл… та хаана унтах юм?
Фэн: Яасан? Надтай унтмаар байгаа юм уу?
Си: Гайгүй байлгүй.
Фэн: Санаа зоволтгүй. Би чиний өрөөнд унтчихна. Сүнс байна уу, шалгаад өгье.
Си: Баярлалаа.
Фэн: Сайхан амраарай.
Си: Сайхан амраарай.
Фэн: Жей.
Жо: Босс. Бид нар саяхан нүүж ирсэн болохоор би аюулгүй байдлыг бүрэн шалгаж амжаагүй байсан юм. Гэхдээ, Ян Люгийн хийсэн хэрэг байх. Би залгаад асуугаадах уу?
Фэн: Хэрэггүй.
Жо: Босс. Ингээд зүгээр орхих юм уу? Та арай… тэрэнд сайн болчихсон юм уу?
Фэн: Си овогтын хэрэгтэй холбоотой анхааруулга гээд бодчихъё. Жаахан айлгасан нь дээр. Тэгэхгүй бол айхыг мэдэхгүй илүү том хэрэгт орж магадгүй. Ян Люгийн хувьд Жианчэнээс буцаагаад, Кинг рүү явуул.
Жо: Босс. Нөхөрсөг сануулга. Кинг таныг “Хар ус” бүлгийг удирдахыг хүсч байгаа. Си Яао та хоёр боломжгүй. Кинг яасан ч зөвшөөрөхгүй.
Фэн: Жей. Тэрэнтэй байх үед д надад энэ хорвоогийн хүн шиг санагддаг юм.
***************
Фэн: Ян Лю. Чи хязгаарыг давсан.
Я: Ли ах аа. Бороо орохоор толгой чинь өвддөг байсныг санаж байна уу? Би дандаа иллэг хийж өгдөг байсан. Толгойн өвчин намдаадаг юм.
Си: Си Яао. Си Яао. Чи ямар баян айлын залуу авхай байхаа больсон. Тэр хоёр яг таарсан хосууд. Хоосон мөрөөдөхөө боль.
Фэн: Бэлэн болчихсон уу? Би хүргээд өгье.
Си: Хэрэггүй ээ. Би өртэй байж яаж дандаа танаар жолооч хийлгэх юм? Би автобусаар явчихна. Үргэлжлүүл.
Фэн: Өчигдөр орой зүгээр байсан, өнөөдөр яачихсан юм бол?
Я: Ли ах аа.
Фэн: Кинг чамайг миний дэргэд тагнуул болгож тавьсан. Би мэдээгүй царайлсаар удаж байна. Миний хүнээр оролдох эрх чамд байхгүй.
Я: Яагаад. Би энд түрүүлж ирсэн. Хичнээн хэцүү байсан ч би үргэлж арыг чинь даадаг байсан. Энэ олон жил би Кингт таны хийдэг бусад зүйлсийн талаар ганц ч үг унагаагүй. Яагаад надад итгэдэггүй юм бэ?
Фэн: 72цаг өгье. Жианчэнээс яв.
*************
Эр2: За, уу уу уу.
Си: Таны захиалга.
Эр: Дүү минь. Ажил хийгээд ядрахгүй байна уу? Ахтайгаа байх юм бол дутах гачигдах юмгүй тансаг амьдралаар амьдруулна шүү.
Эр2: Хөөе. Хөөрхөн өө. Царайгаа харуулчих л даа.
Си: Ажлаа яая гэж байхад… тархи нь үхсэн ийм хүмүүстэй таарчихдаг. Гурван алиа салбадай өдөр болгон ирэх юм. Уучлаарай, та гуравт царайгаа харуулж чадахгүй нь.
Эр3: Хөөе хөөе. Яаж ярьж байгаа чинь энэ вэ? Баранд ийм хувцас өмсчихөөд гэмгүй царай гаргаад л. Хэл л дээ. Хэд юм? Бид нартай байх юм бол харамсахгүй шүү.
Си: Оршуулганы зардал 8000, гашуудахад 5000. Чандарлавал 3000-ын нэмэгдэлтэй. Тэгээд хэн чинь түрүүлж үхмээр байна?
Эр3: энэ муу чинь… намайг хараагаад байна уу?
Эр: Энэ муу чинь…
Си: Тавь.
Эр2: За яах вэ. Зөөлөн аргаар биш бол хатуу аргаар үзье л дээ. Чамайг…
Эр: Чэн захирал аа, тохиролцлоо.
Жо: Си Яао. Булт.
Жан: Зайл.
Эр: Муу новш. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Эр2: Хөөе хөөе хөөе. Том ах аа. Энэ нөгөө Жан ноён байна. Яасан ч оролдож болохгүй.
Эр3: Жан ноёнтон. Жан ноёнтон. Бид нар ухаанаа алдсан байж. Бид нар яг одоо явлаа. Яг одоо явлаа.
Си: Тийм ээ. Манай багштай адилхан нэртэй. Гэхдээ Фу Баорон бас Жан гэж зүгээр л нууц нэр гэж хэлсэн. Бүгд л тийм байв гэж. Си Яао. Си Яао. Хэтрүүлж бодохоо боль.
Жан: Яаояао. Яасан?
Си: Зүгээр ээ, Жан багш аа. Өнөөдөр тусалсанд баярлалаа.
Жан: Энийг зүгээр гэдэг юм уу?
Си: Жаахан шалбархай төдий. Хэлтэрхийнд зүсэгдсэн байх. Та… зүгээр үү?
Жан: Явъя, шархыг чинь янзалъя.
Си: Зүгээр ээ, хэрэггүй.
Фэн: Тэр хэрэггүй гээд байна.
Жан: Чи хэн юм?
Фэн: Яаояао. Миний хэн гэдгийг хэлээд өг.
Си: тэр олон хатад, гүнжүүд байхад би яаж өрсөлдөх болж байна? Тэр… миний үеэл ах.
Жан: Тийм үү. Сайн уу. Би Яаояаогийн багш нь байна. Бас тэнхимийн зөвлөх нь. Яаояаогийн гар шалбарчихсан байна. Би туслах гэж байсан юм. Явъя.
Фэн: Яаояао, чи итгэлтэй байна уу?
Си: Олон юм тайлбарламааргүй байна. Санаа битгий зов. Би бид хоёрын талаар хүмүүст буруу ойлголт төрүүлэхгүй.
Фэн: Яаояао өнөөдөр надад уурлачихсан байгаа юм. Ийм юм харуулсанд уучлаарай. Найз охины маань хэрэгт оролцох хэрэггүй. Явъя.
Си: Тавь.
Жан: Зогс. Дургүй байгааг нь харахгүй байна уу?
Фэн: Гараа тат.
Жан: Чи…
Жо: Хөөе. Залуу. Цэцэг цэврүү шиг царайтай байж нударга зөрүүлэх хэрэг байна уу?
Жан: Муу новш.
*****************
Си: Би өөрөө.
Фэн: Си Яао. Чи өнөөдөр надаас дөрвөн удаа татгалзлаа. Миний тэвчээр барагдаж байна шүү. Уучлаарай. Чамайг айлгах гээгүй юм.
Си: Чэн ноёнтон. Тусалсанд баярлалаа. Гэхдээ Ян Лю буруугаар ойлгочихож магадгүй. Ёоёо. Өвдөж байна.
Фэн: Ян Лю энд ямар хамаатай юм?
Си: Өглөө та хоёр их дотно харагдсан. Үнсэлцээд л.
Фэн: Ян Лю бид хоёр хэзээ үнсэлцсэн юм?
Си: Та хоёр хосууд биш юм уу?
Фэн: Чи... хардаад байгаа юм уу?
Си: Тэгээд… тэр олон хүний дэргэд үнсчихээд… надад сайн юм уу?
Фэн: Багш чинь сайн хүн биш байна лээ. Харц нь өөр байсан.
Си: Миний багш. Би танаас илүү мэднэ.
Фэн: Тэрэнд тийм сайн юм уу? Тэрнээс болоод Ли ах гэж дуудахгүй, Чэн ноён гэж дуудах юм уу?
Си: Тэр энд ямар хамаатай юм? Битгий хүний үг эргүүлээд бай.
Фэн: Үгэнд ор. Маргахаа боль. Толгой өвдөөд байна.
Си: Ганцхан өнөөдөр… ингээд эрхэлчихье.
Жо: Босс.
Фэн: Эртхэн амар.
Жо: босс.
Фэн: Тэр багш нь ямар учиртай юм?
Жо: Нэр нь Жан Жинчэн. Тэр барны эзэн нь.
Фэн: Харц нь нэг л өөр байсан. Багш оюутны харилцаа биш.
Жо: яав ч зүгээргүй. Бас овог нь Жан.
Фэн: Шалга.
Жо: Мэдлээ, босс. Юу… гурав хоногийн дараа ах, эгч хоёрын нас барсны ой болно.
Фэн: Надад гүзээлзгэний бялуу, шар айраг захиалаад өгөөрэй.
Жо: Аль хэдийн захиалчихсан. Гэхдээ маргаашнаас би Кингийн даалгасан даалгаварыг гүйцэтгэнэ. Туслах байж чадахгүй нь.
***************
Эр: Жан ноёнтон.
Жан: Зайл. Тэр Пэй овогтын тухай мэдээд ир. Хүн болж төрсөндөө харамсах ёстой шүү.
Эр: Мэдлээ.
Фэн: Аав аа. Ээж ээ. Арван жил өнгөрч. “Хувь тавилангийн хүрд”-ийг олсон. Тэр үеийн Фэн овогтын хэрэг ч гэсэн бага багаар ил болж байгаа. Надад итгээрэй. Би үнэнийг заавал олж мэднэ. Аав аа. Ээж ээ. Санаа битгий зов. Тэр хүмүүс хүлээх ёстой ялаа заавал үүрэх болно.
Эр2: Хөөх. Өчигдрийн тэр муу эм ёстой харгис байсан. Би толгойдоо оёдол тавиулсан шд.
Эр: Арьс нь ямар булбарай зөөлөн байсан гээч._ одоо ч гэсэн гарт мэдрэгдээд байна. Нярай хүүхдийн арьс шиг л.
Эр3: тэр бяцхан янхан бас хөөрхөн юм байна лээ. Би тэрнийг заавал өвөртөө оруулна аа.
Эр: Муу новш. Муу новш…
Эр: Ноёнтон. Ноёнтон.
Эр2 эр3: Том ах аа. Том ах аа, өршөө. Том ах аа, амь өршөө.
Эр2: Том ах аа. Бид нарын буруу. Бид нарын буруу. Өршөөчих л дөө.
Фэн: Зайл. Дахиад энд ирээд үзээрэй.
Эр2: За за за.
Эр: Эрхэм ээ. Эрхэм ээ.
Си: Байна. Ли ах аа.
Эр: Авхай, сайн байна уу. Энэ утасны эзэн согстоод уначихлаа. Та ирээд авч болох уу?
Си: За, би одоо очилоо.
Я: Ли ах аа. Бид хоёр хамт өссөн. Яагаад над руу харж болдоггүй юм бэ? Зүгээр ээ. Байрандаа байж бай. Би тан дээр очино.
Си: Ян Лю эгч ээ.
Я: Буцаад яв. Ли ахыг би аваад явлаа.
Си: Яан Лю эгч ээ. Гэр рүүгээ явсан нь дээр юм шиг байна. Ян Лю эгч ээ. Хүлээгээч. Пэй Ли. Юу хийснээ хар даа. Намайг ийм юманд оролцуулаад.
Фэн: Си Яао. Намайг өөр хүн рүү түлхэнэ гэнэ ээ.
Си: Яагаад байнга бэртэж байдаг юм бэ? Энэ удаа… Ян Лю эгчийн төлөө юу?
*******************
Си: Жан багш аа.
Жан: Яаояао. Өнөө орой завтай юу? Би…
Си: уучлаарай, Жан багш аа. Би өнөө орой юм төлөвлөчихсөн. Дараа болъё.
Жан: Хөөе.
Си: Байна уу, Ли ах аа.
Эр: Си Яаог хүн аваад явчихлаа. Хэн гэдгийг нь мэдэхгүй.
Фэн: Жей. Яао алга болчихлоо. Байрлалыг нь шалгаадах.
Жо: Юу? Босс, одоохон. Яаогийн утас сургууль дээрээ л байна даа. Цүнхэнд нь байдаг дамжуулагч хотын захад байдаг эзгүй агуулахад байна. Байрлалыг нь явуулчихлаа.
**************
Си: Ян Лю, эгч ээ. Юу болоод байна аа?
Я: би 15 настай байхдаа Хар ус бүлэгт ороод Күинтэй анх танилцсан.
Эр: Одооноос та хоёр өрсөлдөгчид. Бүү март. Хар ус бүлэгт ашиггүй хүн хэрэггүй. Нэг хүний хоол. Таван минутын дотор ялсан нь энэ хоолыг иднэ. Эхэл.
Я: Тэрэнтэй уулзахаас өмнөх гурван сар миний амьдрал өдөр бүр тийм байсан. Хааяа ялж, ихэвчлэн ялагддаг байсан. Өлсгөлөн миний хоёр дахь нэр байсан. Харин тэр… надтай хоолоо хуваалцсан анхны хүн. Хар багаасаа өнчин өссөн болохоор хаа сайгүй тэнүүчилж яваад Хар ус бүлэгт орсон. Тэр үеэс л би үхсэн ч, сэхсэн ч тэр минийх болох ёстой гэж шийдсэн. Найман жил. 2900 хоног. Найман жил бид хоёр үргэлж хамт байсан. Тэргийн өс хонзон тээж явааг мэддэг байсан болохоор Жианчэнд би тэрнийг чөлөөлөхөөр ирсэн. Бороо орох болгонд толгой нь тэсэхийн аргагүй өвддөг. Тийм ч болохоор би өөрөө иллэг хийж сурсан. Тэр байнга хар хувцас өмсдөг. Тулааны үеэр цус алдсан ч мэдэгдэхгүй гэж тэр. Надад чонсам сайхан зохидог гэж хэлсэн болохоор би шүүгээнд байсан бүх хувцасаа сольсон. Найман жил. Бид хоёр хамт байсан. Хараал идсэн найман жил. Чиний хэдхэн сарыг яахаараа гүйцдэггүй юм? Энэ яагаад Яагаад гэдгийг хэлээдэх. Яагаад тэгж байгаа юм?
Си: Ян Лю эгч ээ, та эндүүрсэн байна. Ли ах өчигдөр намайг тантай андуурсан хэрэг. Бид хоёр тийм харилцаатай биш.
Я: Юу гэнэ ээ?
Си: Үнэн. Дуудлага худалдаанаас намайг аварсны дараа бид хоёр ганц ч удаа холбоо бариагүй. Жианчэнд ирэх хүртэл. Бусдыг нь та мэдэж байгаа.
Я: Тийм байх ёсгүй.
Си: Бас... хар ус бүлэг гэж юу юм? Ли ахад ямар өс хонзон байдаг юм? Би юу ч мэдэхгүй.
Я: Тэр чамд өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлсэн. Нэрээ хэн гэж хэлсэн бэ?
Си: Пэй Ли. Хамгаалалтын компаний дарга.
Я: Юун Пэй Ли. Юун хамгаалалтын компаний дарга.
Эм: Ян Лю эгч ээ. Күин ирж байна. Тэрнийг бид нар удаан тогтоож чадахгүй.
Си: Ян Лю эгч ээ. Ян Лю эгч ээ. Ян Лю эгч ээ. Та буруу ойлгоод байна. Асуудлаа ярилцаад шийдэж болно шдээ. Би явсан ч болно. Би дахиад та нарт төвөг удахгүй гэж амалъя. Би явъя.
Я: Фэн Ли. Фэн Ли. Тэрэнд тэгж их тусалж, тэгж их зовчихоод юу ч хэлээгүй байдаг. Жинхэнэ хайр гэж энийг хэлдэг байх нь ээ. Хариу нэхэхгүйгээр байгаа бүхнээ өгдөг... Си Яао, сайн сонс. Тэр чамд огтхон ч хайргүй. Хүйтэн сэтгэлтэй болохоор хэнийг ч хайрлаж чадахгүй. Сайн сонс. Тэрний жинхэнэ нэр нь Фэн Ли болохоос Пэй Ли биш. Бас ямар ч хамгаалалтын компаний дарга биш. Манай Хар ус бүлгийн толгойлогч.
Фэн: Хар ус бүлэг хэзээнээс өөрийнхөө хүний өөдөөс буу шагайхыг зөвшөөрдөг болоо вэ?
Эм: Күин. Лю арь эгч бид нарын амийг аварсан. Уучлаарай. Дайр.
Си: Тэд нарыг боль гэж хэл л дээ. Боль гэж хэлээч дээ.
Я: Өчигдөр яагаад тэгтлээ уусныг нь мэдэх үү? Өчигдөр ээж аав хоёрынх нь нас барсан ойн өдөр байсан юм. Тэр жилд ганц л өдөр согтож унатлаа архи уудаг юм. Чамд дахиад нэг юм хэлчихье. Шүүгээнд чинь тэр манеканыг би хийсэн юм. Мэдсэн мөртлөө надад юу ч хэлээгүй.
Си: Боль гэж хэлээч дээ. Гуйж байна. Болиоч дээ.
Фэн: Ян Лю. Тэрэнд буу тулгахаа боль.
Я: Ли ах аа, бид нар анх хэзээ уулзсаныг санаж байна уу?
Фэн: Их удсан байна. Санахгүй байна.
Я: Бид хоёр юу ч болж байсан хамт байна гэж амалсан. Хэзээнээс надаас нүүр буруулдаг болчихсон юм?
Фэн: Бид зөвхөн хамтрагчид.
Я: Би зөвхөн дэргэд чинь байхыг хүссэн. Яагаад надад өчүүхэн ч болов найдвар үлдээж болоогүй юм? Яагаад намайг Кинг рүү буцааж байгаа юм?
Фэн: Надад чамд өгөх юу ч байхгүй.
Я: Тэгвэл энийг өнөөдөр алчихъя.
Фэн: Миний янзыг үзэх хэрэггүй.
Я: Си Яао. Түрүүн чамд худлаа хэлсэн юм. Тэр чамд хайртай. Чамайг айлгасан болохоор намайг буцаах гэж байсан юм. Гэртээ ирээд хамгийн түрүүнд чам руу хардаг. Тэрний шинэ шархнууд бүгд чамайг хамгаалах гэж олсон шархнууд.
Си: Юу гэнэ ээ?
Я: Тэр хангалттай зовсон. Тэрнийг сайн харж хандана гэж надад амал. Баяртай.
Си: Ян Лю эгч ээ. Сайн барь. Тавьж болохгүй шүү.
Я: Ли ах аа. Би зүгээр л азаа үзье гэж бодсон юм. намайг гэсэн сэтгэл жаахан ч гэсэн байдаг байх гэж. Даанч … надад ямар ч боломж байсангүй.
Си: Ян Лю эгч ээ. Тэсдэг юм шүү. Эр хүн мундсан биш. Амьд байхад бүх юм болно.
Я: Си Яао. Чамайг ийм эгдүүтэй гэж би мэдээгүй юм байна. Даанч надад хугацаа үлдсэнгүй. Та хоёр жаргалтай байсан ч надад битгий хэлээрэй. Тэгвэл би тэсэхгүй байх.
Си: Дэмий юм ярихаа боль.
Я: Ли ах аа. Би тэд нарыг хүчээр авчирсан. Тэд нарыг битгий алаарай.
Фэн: Ян Лю. Хурдан дээшээ гараад ир.
Я: Болгоомжтой. Үхэхийг хүсээгүй бол намайг хурдан тавь.
Си: Би барьж байя. Та бос... Ли ах аа.
Я: Си Яао. Хурдан намайг тавь. Си Яао.
Си: Дуугүй бай.
Жо: Оройтох дөхлөө.
****************
Эмч: Хөөе. Та нар дайнд явсан юм уу? Яагаад ийм болчихсон юм? Хэнээс нь эхлэх вэ?
Си: Ян Лю эгчээс.
Фэн: Си Яао.
Я: Энэ хоёроос.
Бичиг: Кингийн охин Ева
Е: Гайхалтай мөч байлаа. Энэ жүжгийг өөрийнхөө нүдээр хараагүй бол яг итгэх байлаа.
Жо: Босс. Уг нь би танд аль эрт туслах гэж байсан юм. Ева зөвшөөрөхгүй байсан юм.
Си: Би зүгээр. Энэ хоёрыг эмчил. Би өрөөндөө орлоо.
****************
Эр: Ноёнтон.
Жан: Хэлээдэх. Тэрний овог нь Фэн, нэр нь Ли. Фэн Ли гэсэн үү?
Эр: Тийм ээ. Хар ус бүлгийн хамгийн шилдэг нь. Пэй Лин тэрний нууц нэр. Үнэт эдлэлийн компаний үүсгэн байгуулагч.
Жан: Фэн… энэ нэр нэг л танил сонсогдоод байх чинь.
Эр: Ноёнтон. Арван жилийн өмнө Фэн овогтынх….
Жан: Тэр ослоор үхэх ёстой байсан. Гэтэл амьд байж байдаг. Улам л сонирхолтой болоод байх чинь. Арван жилийн өмнө алж чадсан юм чинь… арван жилийн дараа хоёр дахиа алахад яадым. Гэхдээ… Хайртай хүн нь өөрийнх нь дайсан гэдгийг мэдээд ямар царай гаргах бол? Бас Си Яао… энд ямар холбоотой юм бол?
*************
Фэн: Яаояао. Над руу хар. Чи намайг Фэн Ли гэж дуудсан.
Си: Тийм ээ. Ян Лю эгч надад бүгдийг нь хэлсэн. Нэр чинь Фэн Ли. Пэй Ли биш. Хар ус бүлгийн толгойлогч. Хамгаалалтын компаний дарга биш. Энэ миний мэдэх ёстой юм мөн үү? Биш бол би мартъя.
Фэн: Уучлаарай. Би чамд худлаа ярих гээгүй юм.
Си: Хамаагүй ээ. Би ямар найз охин чинь биш. Миний зээлдүүлэгч.
Фэн: Яаояао, уучлаарай. Чамд зөндөө юм хэлмээр байгаа ч, чамайг хамгаалахыг хүссэн юм. Энэ миний бодож байснаас ч том байсан.
Си: таны нүдэнд би хамгаалах ёстой, эмзэг цэцэг шиг харагддаг юм уу? Би мөр зэрэгцээд тулалдаж чадахгүй гэж үү?
Фэн: Чи надад хэрэгтэй. Чамгүйгээр амьдарч чадахгүй. Тэд нар чамайг барьцаалсныг хараад, Ян Лю буу тулгачихсан байгааг хараад би үхэх нь л гэж бодсон. Бүх миний буруу.
Си: Наадах чинь надад хэрэггүй.
Фэн: Уучлаарай, Яаояао.
Си: Фэн Ли. Чи булхайцаж байна.
Фэн: Ах гэхээ больчихсон юм уу.
Си: Фэн Ли.
Эмч: Орж болох уу?
Си: Жао эмч ээ. Хурдлаарай.
Эмч: Хоёр хавирга нь хугарчихаж. Зүүн гарын яс хугарсан. Биеийн бүх хэсэгт хөхөрч, бяцарсан. Одооны хүүхдүүд… сайн боохоос. Мартсанаас… Одоохондоо дотно харилцаанд орохоос зайлсхийнэ шүү.
Си: Ямар харилцаа? Жао эмч ээ, тийм юм биш ээ. Нээрээ, Лю арь эгч яаж байна?
Эмч: Зүгээр болно оо. Сум гараар нь нэвт гарсан байна лээ. Би боочихсон. Наад гарыг чинь хараадахъя.
**************
Жо: Яаояао, чиний хоолыг хичнээн санасан гээч. Гар чинь гэмтсэн болохоор босс хоол хийлгэхгүй гэснээс хойш би хүргэлтийн хоол идсээр байгаад залхчихаад байсан юм.
Фэн: Наашаа суу. Өсч яваа хүүхдэд хоол тэжээл хэрэгтэй. Сайн ид.
Жо: Босс. Ян Лю эгчийг Кинг Америк руу дуудсан. Тэр өдөр байсан алуурчин…
Си: Би ажилтай болохоор түрүүлээд явлаа.
Фэн: Одооноос Си Яао бүх мэдээллийг адилхан авч байх болно.
Жо: Тэр алуурчныг бид нар албаар явуулсан юм. Тэр Жан груп рүү орчихсон. Жан групийн хамгаалалт хэтэрхий сайн юм байна лээ. Манай хүмүүс орж чадаагүй.
Фэн: Жан груп?
Жо: Тийм. Жианчэний үл хөдлөх салбарыг монополчлогч. Тэрний ард хэн байдгийг таа даа.
Си: Манай багш. Жан Жинчэн.
Жо: Яг зөв. Би тэрнийг Фу Баороны хэлсэн Жан ноён гэж сэжиглээд байгаа. Дээр нь… Жан груп хувийн компани. Тэдний хамгаалалтаар манай хүмүүс нэвтэрч чадахгүй байна. Их сэжигтэй. Гэхдээ, бид нарт нотлох баримт байхгүй. Яаояао, ойрын үед тэрнээс зайгаа барьсан нь дээр байх. Баригдчихав аа?
Си: Хичээл амарчихсан байгаа. Угаасаа таарахгүй байх.
Е: би жолоочийн хүүг олсон. Хувийн хадгаламжийн компанид ажилладаг юм байна лээ. Тэрнийг ажигласан нь дээр байх. Бас. Сейфний түлхүүрний талаар мэдээлэл байна уу?
Си: Жолоочийн хүүхэд ээ? Сейфний түлхүүр?
Фэн: Дараа тайлбарлаж өгье.
Е: Энэ хоёрыг дээ. Нэг нь Ромео болж жүжиглээд. Нөгөөх нь чихэр идэхээс өөр юм мэдэхгүй. Хар ус бүлгийн бэлтгэл талаар болж байх шив.
***************
Фэн: яагаад надаас зугтаад байгаа юм бол?
Е: Надад хэл дээ. Чи тэрний хувьд хэн юм?
Фэн: Найз залуу.
Е: Сэтгэлээ илчилсэн юм уу? Тэгвэл тэр чамд илчилсэн үү?
Фэн: Тэр... үгүй.
Е: Тэр… яаж ч харсан … чи нөгөө солиотой дагагч болж таарлаа. Ойлгож байна уу?
Фэн: Үгүй ээ. Бид хоёр үнсэлцсэн. Олон удаа.
Е: Ах гуай. 21-р зуун болчихоод байна. Хэзээнээс үнсэлцэхийг бөгж зүүсэнтэй адилтгадаг болчихоо вэ? Тэгээд ч Си Яао одоо ид насан дээрээ байгаа. Харин чи… долоон насаар ах. Шарх сорвиор дүүрэн… байнга хар бараан хувцас өмсөнө. Хөндөнгөөс харж байгаа надад хүртэл зүгээр л… уйтгахтай… хөгшин… ах.
Фэн: Дагагч аа? Хөгшин ах...
***************
Си: Чи юу? Ингэж цочих гэж. Юу... бит битгий хар... Гар...
Фэн: сүүлийн үед... яагаад надаас зугтаад байгаа юм?
Си: Тэгээгүй. Уучлаарай. Өвтгөчихсөн үү?
Фэн: би галзуу хүн шиг дагаад байна уу?
Си: Юу?
Фэн: Намайг долоон насаар ах болохоор... хөгшин ах гэж бодож байна уу?
Си: Хүлээгээрэй. Яагаад ингээд байгаа юм?
Фэн: Яаояао. Би чамд хайртай. Намайг Фэн Ли гэдэг. Хар ус бүлгийн гишүүн Күин. Пэй Ли миний хоч байгаа юм. Арван жилийн өмнө Фэн груп дампуурч, би ээж аав хоёрыгоо ослоор алдсан. Кинг намайг Хар ус бүлэгт аваачсан. Фэн овгийн хэрэг надад үргэлж сэжигтэй санагддаг байсан. Аав, ээж хоёрын хайрын билэгдэл болсон зүүлтийг хайж явсаар, Хувь тавилангийн хүрд гэдэг тэр алмазан зүүлтийг дуудлага худалдаанаас олсон. Чамайг ч бас. Тэр үед чамайг хараад өөрийнхөө бага насыг харах шиг болсон. Си, Фэн овгийн хэргүүдийн нэг хүн байгаа.
Си: Тийм.
Фэн: бид нар Хувь тавилангийн хүрд байгаа газрыг олсон. Хувийн сейф. Гэхдээ тэр сейфийг нээхийн тулд нэг хүн, нэг түлхүүр олох ёстой. Тэр хүнийг олсон. Гэхдээ түлхүүрийг нь олоогүй байгаа.
Си: Өнөөдөр үнэнээ хэлдэг өдөр юм уу?
Фэн: Фу Баорон, Жоу эзэгтэй хоёроос мэдээлэл авах гэж ойртсон юм. Тэгээд чамд худлаа хэлсэн. Напап Жианчэнд гурван байшин байгаа. Миний хөрөнгө таван тэрбум орчим. Машин... тоог нь санахгүй байна. Бас би...
Си: Хэрэггүй.
Фэн: Надад олон асуудал байгаа. Уйтгартай, бас долоон насаар хөгшин, чамд таалагдахгүй байгаа бол би...
Си: Хүлээ. Сая таалагдахгүй байгаа бол ойлгож байна гэж хэлэх гэж байсан уу?
Фэн: Тийм ээ. Гэхдээ би зүгээр суухгүй. Би чамд боломж олгосон. Чи өөрөө баллачихлаа. Өнөөдрөөс чи миний эмэгтэй.
***************
Жо: Босс. Буруу эм уучихсан юм уу? Цагаан хувцас өмсөөд...
Е: Хөөх. Хөгшин ах өчигдөр санасандаа хүрсэн бололтой.
Жо: Санасандаа хүрсэн гэдэг чинь?
Си: Дуугүй бай.
Эмч: Хөөх. Хар ус бүлгийн тусгай хүлээн авалт гэж энийг л хэлдэг байх.
Жо: Чи байсан юм уу. Ийм юм байх гэж.
Си: Энэ…
Шю: Сайн байна уу, Си авхай. Би Ли ахын доор ажилладаг Жианчэний хүмүүсийн нэг.
Фэн: Шю Хай. Ийм эрт ямар хэргээр ирээ вэ?
Шю: Ли ах аа.
Фэн: Лин захирал өнөө өглөө утсаар ярьсан. Бүх хөрөнгөө Жан овогтын эсрэг хийж байгаа манай ажиллагаанд туслахын тулд ашиглачихсан гэж хэлсэн. Гэхдээ энэ мэдээг хэн тараасныг мэдэхгүй. Лин овогтынх бэлэн мөнгөний урсгалгүй гэсэн яриа гарчихаж. Хувьцааных нь үнэ уначихсан. Хувьцаа эзэмшигчид нь итгэлээ алдсан. Банкнууд ч гэсэн өгсөн зээлээ эргүүлж татаж байна. Удаан тэвчихгүй байх.
Фэн: Наад мэдээгээ нэн даруй дар. Пэйгийн нэрээр 10 тэрбумын хөрөнгө оруулалт хйинэ. Хотын баруун захад байдаг газрыг хөгжүүлэх төслийг хамтарч хийхээр болсон гэсэн яриа тараа. Шоу эхлэх нь...
Шю: за. Гэхдээ… Ли ах аа. Та үнэхээр Жангийн эсрэг хөдлөх юм уу? Тэдний мөнгөний урсгал эрсдэлд орно. Ард нь байгаа жинхэнэ хүн буланд шахагдаж цөхрөнгөө барвал яаж ч магадгүй.
Фэн: Нууц байр бэлд. Ева. Си Яаог ээжтэй нь хамгаалаарай.
*****************
Си: Энэ сорвины тухай асууя гэж бодож байсан юм.
Фэн: Сумны шарх.
Си: Гэхдээ… зүрхэнд чинь…
Фэн: Миний зүрх. Баруун талдаа байдаг юм. Тийм болохоор намайг алж чадаагүй. Миний энэ хорвоо дээр айж байгаа ганц хүн нь чи... Ева, Жокер. Жао эмч бүгд мэдэж байгаа.
************
Си: Ээж энд эмчлүүлж байгаа. Ху эгч ээжийг асардаг юм. Ху эгч бид хоёрыг ирнэ гэж мэдээд дэлгүүр явчихсан байх. Ээж ээ. Уулзалгүй удсан байна. Энэ миний найз залуу. А Ли.
Фэн: Эгч ээ. Би Яаояаог сайн халамжилна аа. Санаа зовох хэрэггүй.
Си: Ээж ээ. Би тэр хэргийн талаар зарим нэг юм олж мэдсэн. А Ли ч гэсэн надад тусалж байгаа. Одоо би ганцаараа биш. Санаа битгий зов. Би энэ хэргийг заавал илчилнэ. Аавынхаа нэрийг цэвэрлэнэ. Энэ яагаад энд байгаа юм?
Фэн: Юуны түлхүүр юм бол?
Си: Дээр үед ээж аав хоёр надад нэг гоё гоёл чимэглэлний хайрцаг авч өгсөн юм. энэ тэр хайрцагны түлхүүр. Би үнэт эдлэлүүдээ хадгалдаг байсан юм. Тэр хэрэг болсны дараа заръя гэж бодоод хайсан чинь олдоогүй. Тэгсэн чинь ээж зүүчихсэн байна.
Фэн: Хэлбэр нь сейфнийхтэй төстэй юм байна. Адилхан байна. Энийг түр зээлж болох уу?
Си: Нээрэн… аав надад энэ түлхүүрийг арван жилийн өмнө өгсөн. Тэр үед танай гэрийнхэн осолд орчихсон байсан.
Фэн: Танай манай аав ээжүүд төлөвлөсөн байсан байх. Бид нар үнэнд ойртож байна.
***************
Фэн: Аав аа. Ээж ээ. Энэ миний найз охин. Си Яао.
Си: Ах аа, эгч ээ, сайн байна уу.
Фэн: Одооноос би ганцаараа биш болсон.
Си: Одооноос жаргал, зовлонгийн алинд А Литай хамт байх болно.
Т: Фэн Ли залуу ноёнтон. Ингэж тантай уулздаг байж.
Фэн: Оройтсонд уучлаарай.
Т: Үгүй ээ, та яг цагаа олж ирлээ. Түлхүүрээ авчирсан уу?
Фэн: Онгойлгох ёстой хурууны хээ нь таных уу?
Т: Тийм ээ.
Фэн: Хэлбэрийг нь харсан чинь их л ойролцоо харагдаад байна. Гэхдээ мөн бишийг нь мэдэхгүй.
Т: Дээр үед ноён, эзэгтэй хоёр байдал бишдэж байгааг мэдээд “Галт шувуу” ажиллагааг эхлүүлсэн.
Фэн: Гал тшувуу? Нөөц төлөвлөгөө байсан байж.
Т: би зөвхөн нэг хэсэг нь. Өөр зүйлийн талаар мэдэхгүй. Фэн групт тийм зүйл болоход харандаа, цаасны хавчаар ч үлдээлгүй хурааж авна гэж мэдэж байсан. Тийм болохоор ноён, эзэгтэй хоёр миний цалинг төлж байгаа нэрээр зарим юмаа нуух гэж энд сейф хийлгэсэн юм. Энэ энд 15жил болж байна. Энэ мөчийг хүлээж байсан юм.
Фэн: Ийм их юм хийсэн байхад би мэдээгүй байдаг.
Т: Залуу ноёнтон, өөрийгөө буруутгах хэрэггүй. Та хүүхэд байсан. Энэ анхнаасаа таны хийх ёстой ажил биш байсан.
Фэн: Нээрэн таарч байна. Тэгвэл энэ түлхүүр яагаад Си овогтынд байдаг билээ?
Жо: Босс, таны зөв байж. Таныг хүн дагаж байна.
Фэн: Жангийн өгсөн авлигын мэдээлэл. Эх хувь нь.
Т: Би ийм юм байгааг мэдээгүй юм байна. Ноёнтон, эзэгтэй хоёр таныг энийг хараад өөрөө ойлгоно гэж байсан.
Фэн: Намайг хүн дагаж байна. Энэ газрыг мэдчихлээ.
Жан: Си Яао, Ши Жунхуа хоёр миний гарт байгаа. Тэднийг амьд байлгахыг хүсч байгаа бол ганцаараа ир.
*****************
Си: Аан? Яагаад Шю Хай байдаг билээ? Жокер яасан юм бол? Шю Хай. Ямар хэргээр ирээ вэ?
Эм: Эгч ээ. Яаояао намайг тан руу явууллаа. Эгч ээ. Эгч ээ. Баларлаа.
Жан: Сэрчихсэн үү?
Си: Чамайг Жан багш гэж дуудах уу, Жан ноён гэж дуудах уу?
Жан: Чи ухаантай болохоор надад таалагддаг байсан. Харин одоо? Чамд итгэж чадахгүй нь.
Си: Чи миний аавыг алсан уу? Си групийг би дампууруулсан биз дээ? Бас Фэн овогтынх... бүгд чиний хийсэн хэргүүд биз дээ? Фэн Ли хаана байна? Тэрнийг яасан бэ?
Жан: Яасан олон асуулт вэ? Алинаас нь эхэлж хариулах вэ?
Си: Хараал идсэн чөтгөр.
Жан: Чөтгөр өө? Наад нэр чинь таалагдаж байна. Хүмүүсийн ард нуугдаж, хүмүүсийн үхэл, амьдрлыг шийддэг. Наад харц чинь... анх уулзахад чи над руу яг ингэж муухай харсан.
Си: Юу гэнэ ээ?
Жан: Арван жилийн өмнө бид хоёрыг анх уулзахад
Хүү: ямар ч хэрэггүй амьтан. Чи энд тохирохгүй.
Хүү2. Яг үнэн. Тэнэг амьтан. Өөр газар очиж тогло.
Хүү: Хурдан зайл. Зайл зайл.
Охин: Та нар яагаад байгаа юм?
Хүү: Энэ бас хэн бэ?
Хүү2: Хамгаалагч нар юу хийдэг байна аа? Хаа хамаагүй амьтдыг оруулаад.
Охин: Та нарыг дээрэлхээд байвал чавхаар харвана шүү.
Хүү: Хн... чи... харж л байгаарай. Явъя. Явъя явъя.
Охин: Манай аав эндхийн цэцэрлэгч. Ажлын цаг нь дуусч байгаа болохоор би явлаа. Чи болгоомжтой байгаарай. Дахиад дээрэлхүүлж болохгүй шүү.
Си: чи байжээ.
Жан: Би ойлгодоггүй юм. яаж чам шиг юу ч үгүй ядуу хүүхдийн харж тийм хурц байдаг байна аа? Гэхдээ чи нэг юмыг зөв хэлсэн. Хүмүүс хүчтэй болох ёстой. Бусдын хөл дор гишгүүлэхгүйн тулд.
Эр: Залуу ноёнтон. Ноёнтон дараагийн хүнийг сонгох цаг болсон гэж хэлүүллээ.
Хүү3: Цэцэрлэгчийн хүүхэд.
Эр: Залуу ноёнтон. Энэ хүүхэд тийм амар биш. Манай тавьдаг шаардлагыг хангахгүй.
Хүү3: Намайг харахад яг тохирохоор харагдаж байна.
Си: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Жан: Си Яао. Чи Пандорагийн хайрцагийг нээсэн. Чи өөрийн гараар нээж, миний дотор байсан чөтгөрийг сулласан.
Си: Яагаад? Намайг яагаад ингэж байгаа юм? Би чамд тусалсан шд.
Жан: Юу ч үгүй хоосон төрчихөөд яагаад аз жаргалтай, юунаас ч айхгүй амьдарч байгаа юм? Чиний нүд… од шиг гялалзаж байсан. Тийм болохоор… би Си овогтыг сонгосон юм. Фэн овогтын дараагийн айлаар сонгосон. Чиний алхам алхамаар дээшээ гарахыг гудамжны хархнаас дур булаам гүнж болохыг харсан… Тэгээд алхаа буулгасан. Тэ үед царай чинь ямар байхыг харах гэж тэсэн ядан хүлээж байсан юм. Даанч чи жоомноос алгаа алга. Аав чинь байшин дээрээс унаж үхсэн. Ээж чинь галзуурсан. Харин чи? Чамайг би дуудлага худалдаанд өгсөн. Харамсалтай нь… чиний хуяг хатуу юм… Фэн Лийг олоод уулзчихдаг.
Си: Тэгэхээр энэ бүгд чиний хийсэн хэрэг байх нь. Манай аав амиа хорлоогүй биз дээ?
Жан: Намайг буруутгах хэрэггүй. Би зүгээр л үнэнийг хэлсэн. Тэгсэн чинь амиа хорлочихсон. Харин чи… бумеранг шиг яаж байсан эргээд ирдэг.
Си: галзуу амьтан. Гаж донтон.
Жан: Кавай туулай шиг зөөлөн булбарай харагддаг мөртлөө… самар шиг хатуу байж. Ээжийн чинь эмнэлгийн төлбөр, ангийнхны чинь доог тохуу, хүртэл чамайг нугалж чадаагүй. Нүд чинь одоо ч… гялалзсан хэвээрээ байна. Зөрүүд. Тамд очсон ч энэ нүдээрээ намайг далласаар байх биз.
Си: Чамайг тийш нь дуудахгүй. Олон хүнийг зовоож, нулимсыг нь барсан чам шиг хүний хэлийг сугалсан ч багадна.
Жан: Фэн Лийг гэгээнтэн гэж бодоо юу?
Си: Юу гэж байгаа юм?
Эр: Яв.
Си: Ээж ээ. Миний ээжийг тавь. \
Ээж: Яаояао. Ээж нь зүгээр.
Си: Ээж ээ? Та…
Эр: Жан ноёнтон. Фэн Лигэс салж чадсангүй. Наашаа ирж байгаа.
Си: Чи Фэн Лийг яасан бэ?
Жан: Хэрэггүй амьтад. Гэхдээ зүгээр ээ. Ирэхгүй байх гэж бодож байсан юм. Танай Си овогтынхон зоригтой юм аа. Ийм удаан миний хамар доор галзуу болж жүжиглэж байдаг. Би бүр итгэчихсэн байсныг яана.
Си: Ээжийг явуул. Ээж ямар ч хамаагүй.
Эр: Битгий хөдлөөд бай.
Фэн: Жан Жинчэн. Тэднийг явуул.
Си: Фэн Ли, зугт. Хурдан зугт. Намайг орхи.
Жан: Энэ чинь манай агуу баатар Фэн Ли биш үү? Болгоомжтой. Сум хүн ялгадаггүй юм.
Фэн: Юу хүсээд байгаа юм?
Жан: Жан даамлын хэлдэг үнэн байж. Си Жицай хулчгар амьтан байсан. Олигтойхон мөргөөд зугтчихаж чадахгүй. Ийм амьтныг амьд үлдээчихсэн байдаг.
Си: Юу гэнэ ээ?
Жан: Бурхан минь? Си Яаояао мэдээгүй юм уу? Фэн Ли. Найз охиндоо ийм чухал юм хэлэхгүй нууж болдог юм уу? Жоу эзэгтэй чамд хэлсэн л баймаар юм. Си Яао, найз залууд чинь эцэг эхийгээ алсан хүнийг олох л хамгийн чухал. Хосуудын хувьд байж боломгүй зүйл бол хуурах. Аав чинь авга ах чинь гадаадад ажил хийгээд зөндөө их мөнгөтэй болоод ирсэн гэж хэлсэн үү? Буруу. Тэр Фэнгийнхнийг мөргөөд гадаад руу зугтаасан юм. Фэн. Фэн… фэн хэн билээ дээ. Санахгүй байна. Бид нарт үнэнч гэдэгээ батлах гэж… надаас гуйсан. Танай гэрийнхэнд туслаач гэж. тэр хэрэг болоогүй байсан бол Фэн Ли ч бас тэр ослоор өдийд үхчихсэн байх байсан.
Си: Чи... манай авга ах... А Лигийн гэр бүлийг мөнгөний төлөө алсан гэж хэлсэн үү?
Жан: Бинго. Гэхдээ... би танай гэрийнхэнд ганц мөнгө өгөөд зогсоогүй. Си групийг өгсөн. Хэдэн үеэрээ ашиглах болох хөрөнгө мөнгө. Тэр үед Фэн овогтынх байхгүй болж, юу ч үгүй болсон байсан. Си овогтынхыг би өөрөө сонгож Фэн овогтыг орлуулсан юм.
Фэн: Амаа тат.
Си: Тэрний хэлсэн үнэн үү?
Фэн: Си Яао. Би дараа тайлбарля.
Си: Тэгэхээр манайх танай Фэн овогтыг хорлосон байж. Уучлаарай.
Жан: Амаа тат.
Си: Миний ээжийг тавь.
Фэн: Жан Жинчэн… чиний хүсч байгаа хүн би. Намайг ав. Тэднийг тавь.
Жан: Тэгье ээ. Гараа харагдахаар газар өргө. Тэгээд наашаа алх. Тэгвэл энэ хоёрыг тавья.
Си: А Ли. Болохгүй ээ. Ганц л алхах юм бол би үхнэ.
Фэн: Тэрнийг тавь.
Жан: Аятайхан л байгаарай.
Си: Намайг анхаарлыг нь сарниулахаар зугт.
Фэн: Надад итгэ.
Жан: Хурдлаач… Ийшээ бол. Сөхөр. Сөхөр гэж байна.
Фэн: Одоо тэр хоёрыг явуулж.
Жан: Фэн Ли. Одоо болтол гэнэн хэвээрээ байх шив.
Си: Наадах чинь юу гэж байгаа юм?
Жан: би хэлээд өгье. Ээж чинь үү? Фэн Ли юу? Аль нэгийг нь сонго. Нэгийг нь бууд. Нэг нь амьд үлдэнэ. Дахиад хөдлөөд үзээрэй. Нэг нь ч амьд үлдэхгүй гэж мэд.
Си: Яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад?
Жан: Там руу ганцаараа явмааргүй байна.
Фэн: Яаояао. Намайг бууд.
Жан: Хурдан бууд. Би чамд таван секунд өгье. Буудахгүй бол, нэг нь ч амьд үлдэхгүй. Бүгд үхнэ. Тав.
Фэн: Яаояао. Миний хэлсэн газар руу онил.
Жан: 4. 3.
Фэн: Надад итгэ.
Жан: 2. 1.
Си: Фэн Ли.
Жан: Фэн Ли. Арван жил илүү амьдарсан ч чи намайг яаж ч чадахгүй. Яаояао. Миний үдэшлэгт тавьтай морил.
Эр: Бүү хөдөл. Буугаа хая. Доошоо…
********************
Ээж: Яаояао. Яаояао, ухаан орж байна уу?
Си: Ээж ээ. Ашгүй та зүгээр байна. Фэн Ли. Ээж ээ. Фэн Ли зүгээр үү?
Ээж: Санаа зоволтгүй. Эмч зүрх нь баруун талдаа байрлалтай болохоор зүгээр гэсэн. Сайн амарвал хөл дээрээ эргээд босчихно.
Си: Ээж ээ. Ингэхэд яг юу болоод байгаа юм бэ?
Ээж: Яаояао. Гүнзгий амьсгаа ав. Ээж нь тайлбарлаад өгье. Жан Жинчэний хэлсэн юм биш. Тэр аавыг чинь буланд шахаж, гарах гарцгүй болгоод бид нарыг бүгдийг нь ална гэж сүрдүүлсэн. Аав чинь бууж өгөөгүй. Нууцаар Фэн ахтай чинь холбоо барьсан. Фэн ах чинь аавыг чинь хэлснээр нь хий гэсэн. Фэн ах чинь бид нар тэр хүнийг дийлэхээсээ өнгөрсөн гэсэн. Аавыг чинь хэлснээр нь хий гэж хэлээд тэр түлхүүрийг өгсөн юм. Аав чинь тэр түлхүүрийг болор шигтгээгээр чимээд чамд өгсөн. Хүүхдийн гялалздаг тоглоом шиг харагдуулах гэж. Аав чинь Жан овогтын хийсэн хууль бус хэргүүдийг судалж эхэлсэн. Даанч... тэр өдөр... чи бид хоёр анхааруулж чадаагүй... байшин дээрээс үсэр Жан овогтын нүд хаа сайгүй харж байгааг мэдэгдсэн. Тэгээд л ээж нь галзуу болж жүжиглэсэн юм. Ядаж чи бид хоёр амьд байх хэрэгтэй шд.
Си: Ээж ээ. Уучлаарай. Ийм удаан юу ч мэдэхгүй явж.
Ээж: Тэнэгхэн минь. Ээж нь тэгэх гэж л жүжиглэсэн юм шд. Тэр үед Фэн ах чинь чамайг хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн. Аавд чинь ч юу ч хэлээгүй. Энэ олон жил би энийг хүнд ярих үгүйгээ ч мэдэхгүй амьдарсан. Тэгсэн чинь чи Фэн Лийг дагуулаад ирсэн. Би цаг нь болсныг мэдсэн. Тэгээд зүүлтээ албаар наранд гаргасан юм. Бүгд өнгөрсөн хэрэг. Фэн Ли ч гэсэн зүгээр өнгөрсөн. Ээж аав хоёрыгоо алдаад их зовсон байх.
Си: Би их том өртэй. Би тэрнийг буудчихсан. Дахиад жаахан цаг нөгцөөсөн бол... дахиад жаахан л удсан бол...
Фэн: Чиний буруу биш. Яаояао.
Си: А Ли.
Ээж: А Ли. Сэрчихэв үү. Би эмч дуудаад ирье.
Си: А Ли. Уучлаарай. Нэг нэгэн рүүгээ буу онилохггүй гэж амалсан биздээ.
Фэн: Тэнэгхэн минь. Чи сайн байсан. Чи шинэков биш болсон. Одоо жинхнээсээ миний хамтрагч болсон.
Си: би айсандаа үхэх нь л гэж бодсон. Ингэхэд яг юу болсон юм?
Фэн: би тэр үеийн нотлох баримтуудыг олсон. Жан Жинчэн над руу залгаад, чамайг өөрт нь байгаа гэсэн. Жокер, Ева хоёр та хоёрыг хайгаад олоогүй. Тэгээд би ийм арга хэрэглэхээр шийдсэн юм.
Си: Ямар арга?
Фэн: Нотлох баримтыг өгөөд тэр хоёрыг цагдаа руу явуулсан. Очиж байгаад учраа олохоор шийдсэн. Даанч тэнд очоод доор тэрний хүмүүстэй таарчихсан. Дээшээ гарахын тулд нударга зөрүүлсэн.
Си: Тийм амархан байх боломжгүй. Чамайг тэнд орж ирэхийг хараад би ухаан алдах дөхсөн.
Фэн: Би доод давхарт хоёр мэргэн буучтай таарсан. Жокер тэр хоёрын учрыг олсон. Цагдаа нар доод давхарт хийлдэг дэр байрлуулчихсан байсан. Намайг барихад бэлэн байсан.
Си: Тийм амархан байгаагүй л байх. Нотлох баримтаа яасан? Жан Жинчэн шатаачихсан.
Фэн: хуулбарыг нь шатаачихсан. Эх хувь нь сейфэн дотроо байгаа. Тэр их бардам хүн. Онгойлгож ч хараагүй.
Си: Манай авга ахын тухай хэзээ мэдсэн юм?
Фэн: Жоу эзэгтэйг нэг хүн дагаад байсан болохоор байшингаа зараад гадаад руу явмаар байна гэсэн. Би зөвшөөрсөн. Тэгээд надад машины ослын талаар ярьж өгсөн. Гэхдээ сая ээжийн чинь тайлбарлахыг сонсоод л би бүх учрыг мэдлээ.
Си: Тэгэхээр энэ хугацаанд… манайхыг нэр хүнд, эд хөрөнгөнд дуртай гэж бодож байсан байх.
Фэн: Яаояао. Чи бол чи.
Си: Энэ том юм төлөлөчихөөд… чи амьд үлдэх тухай бодсон уу? Намайг буруу газар буудсан бол яана гэж бодож байна? Чиний дохиог ойлгоогүй бол яах юм?
Фэн: Хэрвээ гэж байхгүй. Би чамд итгэдэг. Чи намайг мэднэ.
Си: Дахиад яасан ч болохгүй... Фэн Ли. Би чамайг алдаж чадахгүй. Фэн Ли. Фэн Ли. Өнгөрсөн хугацаанд үнэнийг мэдэхгүй, өс хонзон гэдэг тэр том уул овоо шиг ачааг үүрчихээд, хичнээн хэцүү байсан ч намайг хайрлаж байсан гэхээр...
Нэг сарын дараа.
Си: Битгий. Хүмүүс хүлээж байгаа.
Ээж: Яаояао. Хурдан хүрээд ир.
Си. Фэн Ли. Фэн Ли.
Фэн: Энд байна. Яаояао. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ Хувь тавилангийн хүрд... ээж аав хоёрын маань хайрын билэгдэл байсан. Энэний ачаар би чамтай учирсан. Яаояао. Би чамд хайртай.
Си: А Ли. Би чамд хайртай.
Төгсөв.
Back to episodes Go home