Chainsaw_Man_12

Химэно: Нэгийг өгье.

Аки: Ясанд муу болохоор татахгүй ээ.

Химэно: Удаан хамтдаа байх юм шиг болохоор татуулмаар л байна шүү.

Аки: Нэгийг л татъя. Хамтдаа тамхи татах нь зөвхөн энэ шүү.

Химэно: Тийм ээ! Би асааж өгье.

Аки: Насанд хүрээгүй хүүхдийг тамхи татуулаад л муухай сэнпай вэ.

Химэно: Насанд хүрээгүй юм уу?

Аки: Тийм ээ.

Химэно: Тэгвэл тамхи татаж болохгүй нь ойлгомжтой. Буцаагаад өг. Тэгвэл энэ нэгийг би чамд хадгалж байя. Чамайг том болоод ямар нэг түших тулгуурын зүйл хэрэгтэй болбол буцааж өгье.

Аки: Сүнсний чөтгөр нүдгүй болохоор зөвхөн айдсыг л мэдэрдэг. Химэно сэнпайн хэлсэн зүйл. Химэно сэнпай, би таны араас удахгүй очих болно.

Аканэ: Могой!

Аки: Түүнийг битгий ал. Кобэни, чи яагаад товчоонд үлдсэн юм?

Кобэни: Удахгүй урамшуулал буух болохоор.

Дэнжи: Муухай!

Повер: Юу? Мах бол мах. Гахай, үхэр, хүн бүгд адилхан.

Дэнжи: Тэс өөр шдээ. Бидний ажил бол самурай сэлмийг барих. Барих үедээ идчихэв дээ! Чи муу...! Биднийг анзаарахгүй байна. Чимээгүй байгаарай.

Повер: Миний нэр бол Повер!

Дэнжи: Юу?

Повер: Эднийг бол ялж чадна. Надтай тулалд! Дэнжи, намайг дагаарай. Араа даатгалаа шүү! Ямар байна? Юу гэмээр байна? Би зугтахгүй шүү. Шударга үзэсгэлэнтэй тулаан байгаа биз? Хүчтэй нэгэн. Дэнжи хараарай. Тэгээд бүгдэд нь хэл! "Повер хамгийн хүчтэй нь" гэж!

Дэнжи: Хуузтай ах гараад ирлээ.

Самурай: Хөөе, хөөе. Эхлээд жоохон ярилцах уу?

Дэнжи: Юу?!

Самурай: Та нар бидэнтэй яаж харьцахаас шалтгаалж бид бууж өгөх бодолтой байгаа. Бид зүгээр уур хилэнгээ л гадагшлуулахыг хүсэж байна. Дэнжи, чи эдний хамтрагч болон манай өвөөг алсан. Түүнийгээ засаж залруулахыг чинь хүсэж байна.

Дэнжи: Танай хамтрагчид болон өвөөг чинь зомби болсон болохоор л алсан.

Самурай: Битгий худлаа ярь! Мэдлэггүй тэнэгүүд шууд л худлаа ярих юм. Гэхдээ, чиний хэлж байгаа зүйл үнэн байсан ч, зомби ч гэсэн хүн байсан. Тэднийг алаад юм бодохгүй байна уу?

Дэнжи: Юу ч.

Самурай: Саватари ч бас надад юм хийсэн. Миний зүрхийг сэлэмний чөтгөрөөр сольсон. Гэхдээ тийм би хүртэл, санаандгүй зомбиг алчхаад орой унтаж чаддаггүй. Гэхдээ чи бол дотроо хүн биш болсон бололтой. Хэрэв чамд хүний ​​мөсбагаханүлдсэнболөөрийгөөтомоотойхоналуул.

Дэнжи: Чадахгүй.

Самурай: Ойлголоо. Тэгвэл цавчихаас өөр аргагүй нь.

Дэнжи: Оролдоод үз, тэнэг ээ!

Самурай: Юу?

Дэнжи: Намайг цавчихгүй байсан юм уу?

Самурай: Үх!

Дэнжи: Новш.

Самурай: Өмнөхөөсөө илүү дээр хөдөлж байх шив. Дэнжи, чи юуны төлөө тулалдаж байгаа юм?

Дэнжи: Энэ амьдралаа хамгаалахын тулд. Тийм л байх.

Самурай: Товчооны хүмүүс тийм гайхалтай амьдралаар амьдардаг юм уу?

Дэнжи: Яах вэ, үглээ болон дураараа өрөөний найзууд бий. Гэхдээ л таалагддаг. Тийм болохоор чамайг хурдан ялаад Макима-санаар магтуулах болно.

Самурай: Чи намайг ялж чадахгүй.

Дэнжи: Юу? Аль хэдийн ялсан гэж бодоо юу? Би үхээгүй байна шүү!

Самурай: Шаар чинь!

Дэнжи: Хаашаа явчхав?

Эр: Галт тэргэнд аюултай нөхцөл байдал үүссэн тул ослын тоормос татагдлаа. Хаалга нээгдэх учир хурдан галт тэрэгнээс гарна уу. Галт тэргэнд аюултай нөхцөл байдал үүссэн тул ослын тоормос татагдлаа. Хаалга нээгдэх учир хурдан галт тэрэгнээс гарна уу.

Дэнжи: Хөөе, хөөе. Алив ээ, үүнийгээ хийхээ больж болохгүй юу?

Самурай: Тэнэг юм. Дууслаа. Чи тулалдаж чадахгүй биз дээ? Алив ээ, Дэнжи. Өвөөг алсандаа үхэхээсээ өмнө уучлалт гуй.

Дэнжи: Би тулалдаж чадна шүү. Толгойн дахь хөрөө минь байсаар байна!

Самурай: Муу тэнэг. Өвөө чамд зааж өгөөгүй юм уу, ямар үед ялж чадахгүй гэдгийг? Өвөөгөөс уучлалт гуй, тэгэх юм бол хурдан алж өгье.

Дэнжи: Өгөөшийг минь үмхээд толгойг минь ониллоо доо. Баярлалаа, тэнэг ээ! Өвөө чамд зааж өгөөгүй юм уу? Араатан анчны үгэнд хэзээ ч битгий итгэж бай гэж! Нэг юм сэрэв үү? Чи бид хоёр адилхан бололтой. Чиний гаран сэлмийг чинь авсан чинь хоёр хэсэг болсон бие чинь нийлсэн.

Самурай: Ална... Чамайг ална даа!

Дэнжи: Ялагдсан нэгний бахираан ч чанга юм аа. Цагдаа чамайг ирж авах хүртэл би энд хүлээх ёстой. Гэхдээ надад хангалтгүй байна. Чи Химэно сэнпайг алсан. Чамаас болж дэлхийн үзэсгэлэнтэй эмэгтэй нэгээр цөөрсөн. Гэтэл чи гэмшсэн ч шинжгүй насаараа шоронд хадагдах бололтой. Тэгэх нь миний хувьд хангалттай биш.

Самурай: Чи юу ч хийж чадахгүй биз дээ? Товчооны гөлөг юм байж!

Дэнжи: Одоо тэмцээн зохиох болно.

Аки: Тэмцээн?

Дэнжи: Өө цагаа оллоо.

Аки: Дөрөвдүгээр салааны Хаяакава байна. Токэйканмаэн ойролцоох галт тэрэгний зам дээр байг баривчилсан. Нэмэлт хүч хүсэж байна.

Дэнжи: Хаяакава сэнпай бас оролцох уу? Хамгийн гоё тэмцээнд.

Аки: Юу яриад байгаа юм бэ?

Дэнжи: Энэ залуу Химэно сэнпайг бөндгөр сумаар буудсан. Тиймээс түүний бөндгөрийг буудах ёстой биз дээ? Тийм болохоор тэмцээн зохионо. Бид ээлж ээлжээр түүний төмсөг рүү өшиглөнө. Цагдаа ирэхээс өмнө хамгийн чанга орилуулж чадсан нь ялна.

Самурай: Галзуураа юу, чи?

Дэнжи: Юу? Тогломооргүй байна уу?

Аки: Бидний ажил бол түүнийг барих. Түүнийг тамлалаа гээд бидний сэтгэлийг дээрдүүлэхгүй. Тийм зүйл хийгээд гээд Химэно сэнпай баярлахгүй.

Дэнжи: Өө тийм үү?

Аки: Хөөе... Ялбал юу өгөх юм?

Дэнжи: Мэдээж, түүний төмсгийг.

Самурай: Хөөе! Хүлээж бай! Үгүй ээ, болиоч.

Аки: Химэно сэнпай, та тэнгэрээс сонсож байна уу? Энэ бол бидний танд зориулсан дуулал.

Макима: Энэ удаагийн террористын хэрэгт Саватари Аканэ гэх хувь чөтгөрийн ангууч байсан хүн холбогдсон. Тэрээр Бууны чөтгөртэй гэрээ хийж якузад буу наймаалсан. Төлбөрийн хувьд тэрээр Хөрөөний чөтгөрийн зүрхийг хүссэн бололтой.

Эр: Яагаад Саватари хөрөөний зүрхийг хүссэн юм?

Макима: Харамсалтай нь тэрийг олж мэдэхээс өмнө...

Эр: Амиа хорлолт?

Макима: Бууны чөтгөртэй хийсэн гэрээнээс болж автоматаар амиа хорлосон байж магадгүй. Энэ удаагийн хэргээр Бууны чөтгөрийн 1.4 кг мах олж авсан. Товчоонд байгаа 5 килограмм махтай нийлүүлтэл эцэст нь мах жинхэнэ бие рүүгээ хөдөлж эхэлсэн.

Эр: Эцэст нь үү? Хаашаа хөдөлж байгаа юм?

Дэнжи хүүхэд: Нэг л зүүдээ зүүдлэх юм. Үргэлж зүүдлээд, үргэлж мартагддаг зүүд.

Почита: Дэнжи.

Дэнжи хүүхэд: Почита! Почита гараад ир. Зүүдэн дотор минь ядаж илүүлээч.

Почита: Дэнжи. Чи энэ хаалгыг яасан ч нээж болохгүй.

Рез: Дэнжи-күн байна аа, хөдөөний хулгана эсвэл хотын хулгана хоёрын алийг нь сонгох вэ?

TRAILER

Чөтгөрүүдийн хамгийн их айдаг чөтгөрийн ангууч бол

толгойдоо юмтай золигууд.

Галзуу хүмүүсийг юу бодож байгааг мэдэхгүй.

Та нар хүн эсвэл чөтгөрийн
алиных нь талд вэ?

Чөтгөрийн эсрэг дөрөвдүгээр тусгай
салааны зургаан гишүүнийг илгээж байна.

Бид бол чөтгөрийн ангуучид.

Чөтгөр ч байсан зэтгэр ч байсан,
бид ашиглаж болох бүх зүйлээ ашиглана.

Аки-күн, энэ дөрвөн шинэ залуусыг
амьд үлдэж чадна гэж бодож байна уу?

Бид бүгдээрээ энд үхэх нь.

Би цусанд дуртай. Цус бүлээн
бас сайхан мэдрэмж өгдөг.

Би чөтгөрийн ангууч болох
гэж тэгж их хичээгээгүй.

Гэхдээ энэ амьдралаа үргэлжлүүлэх юм бол

үхсэн ч хамаагүй.

Олон зүйл туулаад...
зөндөө тэвчиж ирсэн байтал!

Хараахан юу ч хийж амжаагүй байна.

Back to episodes Go home