Күросэ: Энэ өрөөн доторх чөтгөртэй чи гэрээ хий. Дотор нь Ирээдүйн чөтгөр байгаа. Товчоонд үүнтэй гэрээ хийсэн хоёр хүн байгаа. Нэг нь насны талаа алдсан. Нөгөө нь хоёр нүд, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан. Чи таалагдах юм бол дажгүй өнгөрч магадгүй. За, ор.
Чөтгөр ирээдүй: Ирээдүй бол шилдэг нь! Ирээдүй бол шилдэг нь! Ирээдүй бол шилдэг нь! Тийм ээ, тийм ээ! Ирээдүй бол шилдэг нь! Ирээдүй бол шилдэг нь! Чи ч бас "ирээдүй бол шилдэг нь" гэж хашхир.
Аки: Би чамтай гэрээ хийхээр ирсэн. Чи миний юуг хүсэж байгаагаа хэл.
Чөтгөр ирээдүй: Энд ирсэн хамгийн адгийн зантай нь байна шүү чи. Гэхдээ болно. Чи надад ирээдүйгээ харуул. Юу харахаасаа шалтгаалаад нөхцөлөө бодож үзье. Толгойгоо миний гэдсэнд хий. Тэгэхгүй бол ирээдүйг чинь харж чадахгүй. Тохиролцоо бол энэ. Баруун нүдэндээ намайг амьдруул. Тэгэх юм бол би чиний хүч болъё. "Тэгээд л болоо юу?" гэсэн царай байх шив. Учир нь чи ирээдүйд хамгийн адгийн үхлээр үхнэ. Яаж үхэхээ мэдмээр байна уу? Чи...
Аки: Хэлэхгүй байхад болно. Надад яаж үхэх минь хамаагүй. Би алахыг хүссэн зүйлээ алж л байвал өөр юу болох нь хамаагүй. Хурдан нүд рүү минь ор.
Киши: За. Саяных онц хөдөлгөөн байлаа. Үүнээс цааш өдөр бүр бэлтгэл хийхгүй байсан ч болно. 7 хоногт нэг.
Дэнжи: Тийм ээ.
Повер: Ашгүй минь.
Киши: Тулааны дунд ч гэсэн толгойгоо сайн ашигла. Өөрийнхөө барьж буй зэвсэг болон ойр орчмоо сайн ажиглаж бай. Энэ хүртэл ирсэн юм чинь, маргааш жинхэнэ тулаанд.
Повер: Жинхэнэ тулаан?
Киши: Химэног алсан Самурай сэлэмтэй новш болон могой эмэгтэйг бид барихаар явах болно. Шинэ дөрөвдүгээр салааны эхлэл. Бүтэлгүйтэх юм бол салаа дуусна. Тэгэх юм бол та хоёр алуулах ёстой болж надтай жинхэнээсээ тулалдана.
Дэнжи: Тэр үед би багшийг алалгүй өршөөе.
Киши: Юу?
Дэнжи: Намайг хүчтэй болгосон болохоор. Ингээд илүү сайн чөтгөрүүдийг алж чадах нь. Тэгэх юм бол Макима-сантай илүү ойртоно.
Макима: Завгүй байсан байж энэ удаа тус болсонд баярлалаа. Үүнээс цааш ч бас Дэнжи-күн болон Повер-чаныг найдлаа шүү.
Киши: Би тэр хоёроос залхаад ирлээ. Сургасан нохой үхэх бүрд уух минь бүр ихэснэ. Тэднийг тоглоом гэж бодвол харуусахгүй гэж бодож байсан юм, гэхдээ энэ насан дээрээ ирээд тоглоомоо хүртэл боддог болж.
Макима: Тэгээд юу ярих гэсэн юм?
Киши: Энэ удаагийн тусгай салаа руу хийсэн дайралт. Товчооны хүмүүс тэнэг биш шүү. Чи мэдэж байсан байж юу ч хийгээгүй.
Макима: Би хүртэл дайралтад өртсөн.
Киши: Чи ямар ч хүнлэг бус үйлдэл хийсэн, эсвэл хэчнээн гэрийн тэжээвэр нохойгоо алсан ч хамаагүй, чамайг хүн төрөлхтний холбоотон хэвээр байгаа цагт би чамайг зүгээр өнгөрөөнө. Тэр цагт л.
Макима: Би чөтгөрүүдээс аль болох олон хүнийг авармаар байгаа төдий. Энэ удаагийн төлөвлөгөө бүтэх юм бол дөрөвдүгээр салааг бүрэн хүлээн зөвшөөрөх болно. Тэгэх юм бол дөрөвдүгээр салаа илүү хөдлөхөд амар болж илүү олон хүнийг чөтгөрөөс аврах болно.
Киши: Худалч.
Эр1: Босс одоо зуны байшиндаа байрлаж байгаа. Залуу эзэнтэн, та ч бас...
Аканэ: Макима амьд байгаа цагт Японд зугтах газар үгүй. Бид энэ байршлыг хамгаалах бэлтгэлээ хийсэн. Тийм болохоор чимээгүй бол.
Эр2: Эмэгтэй чи дуугүй бай!
Эр1: Залуу эзэнтэн.
Самурай: Өвөө энд байсан бол тэр зугтахыг өршөөхгүй. Бас дөрөвдүгээр салаанд новшийн Дэнжи байгаа. Энэ удаа зүрхийг нь авах болно.
Аканэ: Та нар залуу эзэнтэндээ санаа зовоод хэрэггүй. Тэр үхсэн ч буцаад амилна. Түүнээс илүү энд үлдэх гэж байгаа бол хазуулахгүйг хичээ.
Эр1: Юунд бэ?
Эр3: Юу яриад байгаа юм?
Самурай: Зооринд бидэнд нууц зэвсэг бий. Өвөөгийн салах ёсны бэлэг. Өрөө төлж чадахгүй хогуудаар үүсгэсэн зомбины арми.
Аканэ: Зомбид хазуулсан хүн зомби болно. Тэгж бид дөрөвдүгээр салааг дуусгана.
Күросэ: Бид Токиог үзчихээд Киото руу буцах болно. Дахиж уулзахгүй биз, гэхдээ нэг зүйл асууя. Чамайг Бууны чөтгөрийг онилж байгааг сонссон. Үнэхээр алж чадна гэж бодож байна уу? Энэ удаа тусгай салааны 20 гаруй хүнийг алсан залууст чи ялагдсан. Сая гаруй хүнийг алсан чөтгөрийг ялж чадах уу? Үнэнийг хэлэхэд бид хоёр ч бас Бууны чөтгөрийн бидэнд хийсэн зүйлээс болж товчоонд элссэн. Тэгсэн ч гэсэн чөтгөрийг алж чадна гэж бодохгүй байна. Эрүүл ухаанаар бодвол бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой. Үнэнийг хэлэхэд чамайг харахаар уур хүрэх юм. Сул дорой юм байж, манганы гол дүр шиг зорилго тавиад л. Бодсон бие арзайчихлаа. Хар даа, энд.
Тэндоү: Харагдахгүй байна.
Аки: Миний өмнө олон юм ярихаа больж болохгүй юу? Чи зүгээр дуугүй болоод харахад болно. Намайг ялагдаад үхэх үед, хүрч ирээд шоолоорой. Би юу боломжтой, юу нь болохгүй вэ гэдгийг мартсан гэдгээ мэдэж байна. Гэхдээ хийх л ёстой гэдгийг мэдэж байна. Зааварчилгаа өгсөнд баярлалаа.
Күросэ: Аки-күн! Чи дургүйг минь хүргэдэг ч, дэмжиж байгаа шүү. Сүүлд нь нэг зүйл хэлье. Тусгай салаанд толгойдоо сумтай хүмүүс байгаа болохоор болгоомжтой байгаарай.
Якуза: Товчооны зочин. Сайхан цай аваад ир.
Макима: Тус болж байгаад баярлалаа.
Якуза: Токиод байгаа манай залуучууд дураараа хөдөлсөн бололтой. Ямар ч асуултад чинь хариулах болно. Миний тушаал биш байсан гэдгийг мэдэгдмээр байгаа учир. Миний сонссоноор бол энэ Саватари гэх эмэгтэй бүх зүйлийн ард байгаа. Энэ эмэгтэйгээр дамжуулж манай залуус хууртаж Бууны чөтгөртэй гэрээ хийсэн бололтой.
Макима: Ямар гэрээ вэ?
Якуза: Бууны чөтгөрт 20,000 иен өгөх юм бол буу болон сумыг нь авна гэдэг гэрээ. Чөтгөрт ч бас мөнгө хэрэгтэй бололтой. Хүний ертөнцөөс ялгаа юу?
Макима: Бууны чөтгөртэй гэрээ хийсэн бүх хүмүүсийн нэрийг энд бичиж өгөхийг хүсэж байна.
Якуза: За, болно. Тэднийг хэсэг хугацаанд торны цаана байлгаад хичээл зааж өг.
Макима: Бас бусад бүлгэмийн хүмүүсийг нь ч бас.
Якуза: Юу? Авхай, сонсож бай. Чи юу ч мэдэхгүй байна. Хэрэв матсан маань баригдах юм бол дайн болно. Тэнэг байна шүү.
Макима: Энэ улсын иргэдийн аюулгүй байдлын төлөө. Тусламжийг чинь хүсэж байна.
Якуза: Авхай, хэрэгцээтэй хорон санаатан гэж сонсож байсан уу? Биднийг үгүй болгоод үз. Тэгэх юм бол өөр улсын мафи японд орж ирнэ. Бид муу зүйл хийдэг нь үнэн. Гэхдээ хятад болон оросын мафиуд бүр муухай зүйл хийдэг шүү. Түүнээс бид сэргийлж байгаа. Чөтгөрийн ангуучид хүмүүсийг чөтгөрөөс хамгаалдаг шиг, якуза бид гадаад хүмүүсээс япон хүмүүсийг хамгаалдаг. Чөтгөрийн ангуучид мэдлэггүй хүмүүсээр дүүрэн болохоор ойлгохгүй байх нь аргагүй биз. Шалихгүй зүйлийн төлөө андуудаа зарахгүй шүү.
Макима: Энэ бол мөнгө биш. Энд байгаа хүн бүхний... аав ээж, эмээ, өвөө, ах дүүс, эгч дүүс, хайртай хүн, эхнэрүүдийнх нь нүднүүд.
Якуза: Нүд ээ?
Макима: Гэхдээ санаа бүү зов. Товчоонд нүдийг нь эмчилж чадах хүмүүс бий. Бидэнтэй хамтрах юм бол тэр хүнтэй танилцуулж өгнө.
Эр1: Муу новш!
Макима: Та нарын хэлж буй хэрэгцээтэй хорон санаатан чинь муу үйлдлээ зөвтгөх гэсэн шалтаг. Нийгэмд энэ шалтаг хэрэггүй. Хэрэгцээтэй хорон санаатан бол төрийн чанга атгах уяаны төгсгөлд байх зүйл.
Аканэ: Бүх гарцуудыг чөтгөрийн эсрэг хоёрдугаар салаа болон цагдаа хаасан. Дөрөвдүгээр салааныхан дайралт болон цэвэрлэгээг авсан. Чадах чинээгээрээ товчооны хүмүүсийг алж, Дэнжигийн зүрхийг авна. Түүний дараа могойг ашиглах юм бол чи бид хоёр зугтаж чадна.
Самурай: Дэнжиг би ална.
Аканэ: Хэт хөөрөх хэрэггүй шүү.
Кобэни: Харимаар байна.
Дэнжи: Харимаар байгаа бол харихад болно шдээ. Би тусгай бэлтгэлийг давж гарсан. Тэр залууг болгож тавина даа.
Повер: Тусгай бэлтгэл хийгээд бүр илүү ухаантай болсон. Амархан даа!
Кобэни: Харимаар байна.
Аки: Төлөвлөгөө?
Киши: Төлөвлөгөө байхгүй. Тусгай салааны бүгдийг нь барилга руу оруулна.
Шийна: Өршөөгөөрэй. Канагава мужийн цагдаагийн дэслэгч, Шийна.
Фүрүна: Чөтгөрийн эсрэг хоёрдугаар салааны Фүрүна.
Киши: Дөрөвдүгээр тусгай салааны ахлах Кишибэ. Энэ удаад цагдаа болон хоёрдугаар салаа зоорь болон нэгдүгээр давхрын гарцыг хаана, харин дөрөвдүгээр тусгай салаа дотор байгаа террористыг зохицуулна. Тэр үед та нарт болгоомжлох ёстой ганц зүйл бий. Дөрөвдүгээр тусгай салааны ихэнх гишүүд хүн биш. Дөрөвдүгээр салааны хэн нэгэн хот руу зугтах юм бол... террористоос илүү хохирол учруулна. Тийм болохоор та нар террорист биш дөрөвдүгээр салаатай тулалдахаар бэлд. Гишүүн бүрийн талаар тайлбарлая.
Бийм: Зомби! Зомби! Бүгдийг нь иднэ.
Киши: Аварга загасны зэтгэр. Хана, газар гэх мэт бүхий л газраар сэлж чадна. Хэсэг хугацаанд чөтгөрийнхөө дүрд орж чадна.
Галгали: Өө, уучлаарай. Хазуулсан харагдаад зомбитой андуурчихлаа.
Киши: Хүчирхийллийн зэтгэр. Ер нь чөтгөр зэтгэр болох үедээ илүү сул дорой болдог. Гэхдээ энэ зэтгэрийн хувьд нэлээн хүчтэй болохоор бид түүнд байнга хороор дүүрсэн баг зүүлгэдэг. Яадаг ч байсан түүний багийг тайлж болохгүй.
Галгали: Хөөе, тэнд байгаа эмэгтэй зугтсан чинь дээр шүү. Хүмүүс хазуулах юм бол зомби болно. Өө, чөтгөр юм уу?
Киши: Аалзны чөтгөр. Ихэнх үедээ хүний төрхтэй байдаг. Хүний төрхтэй чөтгөрүүд хүнтэй дотно байдаг ч, чөтгөр бол чөтгөр. Хормын дотор л хүнийг ална шүү.
Анжел: Заваан. Гутал минь заваан болчихлоо. Муу шүү.
Киши: Сахиусан тэнгэрийн чөтгөр. Тэр бол онцгой чөтгөр болохоор хүмүүстэй дайсагнадаггүй, гэхдээ бүү ойрт. Хүрэх юм бол насыг чинь сорно.
Анжел: Хөөе, чи. Нусны алчуур байна уу? Надад ойртож чадаж байх шив. Хүрэх юм бол нас чинь багасах байтал.
Аки: Даавууны цаанаас бол зүгээр биз дээ?
Анжел: Ёоё.
Аки: Чөтгөр өө, үүнийг гадагшаа зөө.
Анжел: Тушаал өгчихлөө. Тулалдсанаас илүү дээр л дээ.
Аки: Та гурав...
Дэнжи/Повер: Юу?
Аки: Эндхийг зэтгэрүүдэд даатга. Бид самурай сэлэм болон могой эмэгтэйг хөөнө.
Дэнжи: Юу? Хаагуур хайхаа мэдэж байгаа юм уу?
Аки: Үгүй. Хуваагдаад хайцгаа. Томоотой бууж...
Аканэ: Могой. Гарга.
Аки: Муу новш.
Аканэ: Сүнс ээ. Тэр залууг ал. Өмнөхөөс илүү сайн хөдөлж байх шив.
Чөтгөр ирээдүй: Миний хүчийг ашиглах юм бол чиний баруун нүд ойрын ирээдүйг харж чадна. Харж л чадна даа.
Аканэ: Тэгээд боож ал.
Back to episodes Go home