Chainsaw_Man_10

Хөтлөгч эр: Өчигдөр үдэд Нэрима буудлын урд байдаг Нэрима Нишидай барилгад Олон нийтийн аюулгүй байдлын товчооны чөтгөрийн ангуучид том тулаан хийлээ. Тэд зөвхөн чөтгөрүүд төдийгүй хүмүүстэй тулалдсан гэж гэрчүүд мэдээлж байна. Нарийн ширийн мэдээлэл нь одоохондоо...

Повер: Чийртэй юм. Муу нохой! Наад алимаа өг. Би иднэ!

Дэнжи: Үгүй! Бүгд минийх. Дайснаас зугтдаг хүнд өгөх алим байхгүй!

Повер: Би зугтаагүй! Өлссөн болохоор харьсан төдий.

Дэнжи: Худалч! Муу хулчгар, тахиа.

Повер: Худлаа хэлж байгаа нь чи.

Дэнжи: Муу новш!

Повер: Юу гэсэн бэ?

Аки: Дөрөвдүгээр салаа...

Дэнжи/Повер: Юу?

Аки: Дөрөвдүгээр салаанаас хэн амьд үлдсэн?

Дэнжи: Кобэни гээд бяцхан охин. Дөрвөн нүдтэй залуу амьд үлдсэн бололтой байсан ч, холбооноос гарсан гэсэн. Повер бид хоёрыг Макима-сан дуудсан болохоор явлаа.

Повер: Чиний жимсийг идэхээр л ирсэн юм.

Дэнжи: Алим ганцыг үлдээлээ шүү. Баяртай.

Аки: Хараал аа, надад хэдэн жил үлдсэн бэ?

Хараал: 2 жил.

Дэнжи: Мартсан мангагаа авахаар ирсэн чинь уйлж байх юм. Ойлгомжтой л доо. Олон ажлын хүн нь үхсэн юм чинь. Хамтрагч нь болох Химэно хүртэл үхсэн. Юу? Хүлээ. Юу? Би огт уйлахгүй байна. Почита үхэхэд гунигласан. Гэхдээ Химэно үхээд... Юу? Анхны минь надтай найз болъё гэсэн хүн. Би жоохон муухай биш үү? Повер үхвэл уйлах болов уу? Үгүй байх. Тэр ч үхвэл бас уйлахгүй байх. Макима-сан үхвэл? Макима-сан үхвэл би хэсэгтээ гуниглах биз. Гэхдээ хэдэн өдрийн дотор л буцаад амьдралдаа орох байх. Угаасаа өдөрт гурван хоол идэж, унтаж, усанд орж гоё байгаа. Зүрхээр зогсохгүй бас хүний сэтгэлээ алдсан юм болов уу? За яах вэ! Илүү дутуу зүйл бодоод байх хэрэггүй. Хөгжилтэй биш зүйл бодох чинь амьдралыг чинь хөгжилтэй биш болгоно. Макима-сантай уулзахаар явцгаая.

Повер: Гутармаар юм.

Тэндоү: Өршөөгөөрэй.

Күросэ: Сайн уу? Өө? Уйлж байсан юм уу?

Тэндоү: Бид гарч байх уу?

Аки: Хэн бэ?

Тэндоү: Биднийг Макима-сан Киотогоос дөрөвдүгээр салаанд зааварчлуулах гэж авчирсан.

Күросэ: Тэр алимыг идэж болох уу?

Аки: Зааварчлах аа?

Макима: Буудал болон энэ удаагийн дайралтаас болж, Дэнжи-күнийг дайснууд онилж байгааг мэдсэн. Тийм болохоор дөрөвдүгээр салааг бэлтгэхийг хүссэн юм. Гэхдээ ихэнх гишүүд нь үхчихлээ.

Дэнжи: Макима-сан биднийг бэлтгэх юм уу?

Макима: Харамсалтай нь, би завгүй болчих болохоор хүн танилцуулж өгье. Та хоёрт багшлах хүн бол энэ. Нэр нь...

Киши: Чшш. Чимээгүй. Миний асуултад хариул. Хамтрагчид чинь үхээд юу гэж бодсон?

Дэнжи: Нээх юм бодоогүй.

Повер: Үхчихлээ л гэж бодсон.

Киши: Дайснаас өшөө авмаар байна уу?

Дэнжи: Өшөө авалт мэтийн харанхуй зүйлд дургүй.

Повер: Би ч бас адилхан.

Киши: Та нар хүн эсвэл чөтгөрийн алиных нь талд вэ?

Дэнжи: Намайг тэжээж байгаа талд нь.

Повер: Ялж байгаа тал нь.

Киши: Та хоёр 100 авлаа.

Дэнжи/Повер: Юу?

Киши: Та нар шиг хүмүүс элбэг байхгүй. Гайхалтай. Хайр хүргэчихлээ байна.

Повер: Аймаар юм.

Киши: Макима, чи явж болно. Одоо шууд бэлтгэлийг нь эхлэх болно.

Макима: За тэгвэл найдлаа шүү.

Дэнжи: Макима-сан?

Киши: Би бол нэгдүгээр салааны чөтгөрийн ангууч. Багш гэж дуудуулахаар гоё байдаг учраас багш гэж дууд. Дуртай зүйл бол архи, хүүхэн, бас чөтгөрүүдийг алах.

Дэнжи: Юу?

Повер: Юу? Босож чадахгүй нь.

Киши: Та нарын булчин, ясны бүтэц бидэнтэй адил. Хүзүүг чинь хугалчих юм бол хөдөлж чадахгүй. Хүнээс ялгаатай нь...

Повер: Цус үнэртэж байна!

Киши: Цус уух юм бол эдгэнэ.

Дэнжи: Новш гэж! Яаж байна аа, чи?

Киши: Макима та нарыг бэлтгэ гэж даатгасан. Ямар нэг шалтгаанаас болж чиний зүрхийг бууны чөтгөр хүсэж байна. Тэгсэн байтал чи амархан ялагдах хог болохоор асуудал болж байгаа юм.

Повер: Яагаад биднийг сая алсан юм?

Киши: Би хүнийг бэлтгэж байсан, гэхдээ та нар шиг чөтгөрүүдийг бэлтгэж байгаагүй. Тийм болохоор би юу хийхээ бодсон. Тэгээд, миний согтуу тархи нэг санаа олсон. Би бол хамгийн хүчтэй чөтгөрийн ангууч. Хамгийн хүчтэй намайг ялах чөтгөр хамгийн хүчтэй нь болохоор. Та хоёр намайг ялахаар хэмжээний болох хүртэл би та хоёрыг ангуучлах болно.

Повер: Энэ залуу толгойдоо сумтай юм байна.

Дэнжи: Тийм ээ!

Киши: За, үргэлжлүүлье.

Дэнжи: Согтуу өвгөнийг алчих юм бол баривчлагдана шүү.

Повер: Дэнжи!

Киши: Залуу нь үхэшгүй. Зэтгэр нь хагас үхэшгүй. Хоёулаа шууд л хүний толгой руу алхаар цохих сэтгэхүйтэй. Та хоёрт хүний эрх байхгүй. Би хүүхэд байхдаа хэт хүчтэйгээсээ болоод тоглоомоо эвдчихдэг байсан. Тийм болохоор эвдрэхгүй тоглоом хүсдэг. Би та хоёрыг ёстой янзын амьтад болгоно.

Аки: Үнэг.

Күросэ: Харав уу? Гарч ирэхгүй байгаа биз. Чи үнэгийг хэт болгоомжгүй ашиглаад дургүйг нь хүргэсэн. Дахиж чамаар ашиглуулахгүй биз. Бас энэ илд ч бас, хараалын чөтгөрийнх биз дээ? Наадхаа хэдэн удаа ашиглаж чадах юм?

Аки: Зааварчилгаа гэж энэ үү?

Күросэ: Хурдан ойлгох чинь тус болж байна.

Тэндоү: Бид тусгай салааны хүмүүст ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр ирсэн. Шуудхан хэлэхэд энэ удаагийн үйл явдал болих сайхан боломжийг олгож байна. Угаасаа танай салааны нэг хүн аль хэдийн хувьдаа гарсан.

Күросэ: Үлдэх юм бол үргэлжлүүлээд чамд тийм хэмжээний сэтгэлийн бэлтгэл хэрэгтэй.

Аки: Бэлтгэл ээ?

Күросэ: Тийм ээ, бэлтгэл.

Тэндоү: Гарахгүй юм бол илүү хүчтэй чөтгөртэй гэрээ хийж тусгай салаанд ашиглуулах хэрэгтэй бололтой.

Күросэ: Товчооноос гарч үлдсэн амьдралаа сайхан өнгөрөөх үү, эсвэл үргэлжлүүлээд тамыг харах уу?

Аки: Гэр бүл болон хамтрагчдыг минь алсан чөтгөрүүд амьд байгаа. Гэтэл би яаж гарч чадах юм?

Күросэ: Тийм гэж үү? Ойлголоо. За өнөөдөр оройтсон болохоор бид харилаа. Бичиг цаасны ажлаа маргаашаас болъё. Киотогийн сэнпай нарын үг үнэн байж. Тусгай салаанд эрүүл ухаантай хүн байхгүй болохоор болгоомжтой бай... гэсэн юм. Чи хааяа өөрийгөө бодитоор харахыг хичээгээрэй. Эмэгтэй зочин ирсэн байна. За, орно уу.

Киши: Унтмаар байгаа болохоор харилаа. Маргааш гэрт чинь очно шүү.

Повер: Дахиад толгой чинь гажигтаад байна. Эдгэ! Эдгэ! Эдгэ! Эдгэ! Эдгэ! Эдгэ!

Дэнжи: Би өнөөдөр хэдэн удаа алуулсан бэ?

Повер: Хориос их. Чамайг үхэх үед би ч бас ухаан алдсан байсан болохоор яг тоог нь мэдэхгүй. Тэр өвгөн хүчтэй юм.

Дэнжи: Ингэж амьдраад байвал хөгжилтэй биш шүү. Жаргалтай амьдрахын тулд хичээж ирсэн байтал. Муухай амьдрахын тулд хичээх нь новшийн.

Повер: Хамтдаа зугтах уу?

Дэнжи: Зугтах юм бол товчооноос гарсан болоод бидэнтэй жинхэнэ чөтгөр шиг харьцана. Муу согтуу новш! Бидэнтэй тоглоом шиг харьцаад! Уур хүрээд эхэллээ.

Повер: Мэдлээ!

Дэнжи: Юу?

Повер: Түүнийг ялах аргыг. Тэр үнэхээр хүчтэй. Гэхдээ архинаас болоод толгой нь тэнэг болсон байгаа. Бид толгойгоо ашиглаад тулалдахад болно.

Дэнжи: Ойлголоо! Би сүүлийн үед сэтгэлээсээ бишрэх болсон шүү. Манга дээрх ухаалаг баатрууд шиг тулалдах нь ямар догь болохыг!

Повер: Ухаанаараа түүнийг алах болно!

Дэнжи: Би одоо хамаагүй ухаантай болчихсон юм шиг санагдлаа.

Повер: Чи ч бас уу? Би аль хэдийн 100 төлөвлөгөө бодчихлоо.

Дэнжи: Маргааш хэт давамгайлах юм бол түүнийг алахгүй тал дээрээ болгоомжлох ёстой.

Повер: Дараагийн удаа бид тоглох болно.

Киши: Тэдний гэр энд.

Повер: Энэ цусны үнэр... Ирчихлээ. Муу согтуу новш.

Дэнжи: Бидний тав тухтай амьдралыг нураах гэсэн нэгэн. Үхнэ.

Повер: Гоц ухаантай төлөвлөгөөгөө эхлүүлье.

Киши: Цусан зэвсэг үү? Шууд толгойг минь ониллоо. Отож гэнэ. Энэ удаа намайг агнана гэсэн үг үү?

Дэнжи: Өвдөж байна.

Киши: Хамгийн сайн оролдлого чинь байлаа. Буланд шахагдсан амьтан тархиа ажиллуулахыг оролддог. Дахиад улам толгойгоо ашигла. Энэ удаагийн ялагдал чинь хоёр шалтгаантай. Повер хэт их цус ашиглаад ухаангүй болсон. Дэнжи, чи миний дайралтыг таамаглаж чадаагүй. Энэ удаа сайн байсан болохоор боллоо. Би уухаар явлаа.

Дэнжи: Повер, өнөөдөр болсон гэж байна.

Повер: Ашгүй дээ.

Дэнжи: Юу?

Киши: Араатан анчны үгэнд итгэж болохгүй.

Күросэ: Хүчтэй чөтгөртэй гэрээ хийнэ гэдэг улам хүнд нөхцөлтэй байна гэсэн үг. Бид чамайг дээрэлхэх гээд ийм зүйл хийж байгаа юм биш шүү.

Тэндоү: Чи ажилдаа буцаж орвол арслангийн ам руу орж байгаа юм шиг л байна. Чамд өөрийгөө хамгаалах зэвсэг хэрэгтэй биз дээ?

Күросэ: Энд товчооны барьсан чөтгөрүүд байдаг. Эндээс зэвсгийг чинь хайя. Хамаагүй л дээ, гэхдээ өчигдрийн хөөрхөн охин найз охин чинь уу?

Тэндоү: Шууд л ийм юм ярих юм? Боль.

Аки: Хамтрагчийн минь охин дүү.

Күросэ: Тэгвэл загнуулсан уу?

Аки: Үгүй. Надад захиа өгсөн.

Тэндоү: Захиа?

Эм: Энэ бол эгчийн минь надад илгээсэн захиа. Та ч бас унших ёстой болохоор өгч байна.

Бичиг: Би өдөр бүр үхэж магадгүй амьдралаар амьдарч байна. Би үнэхээр өдөр бүр үхчих юм шиг санагддаг. Чөтгөрүүд биднийг байнга алахыг оролдоно, бас миний ойр орчмын хүмүүс ялаа шиг л унаад өгч байна. Би бүр сүүлдээ сэтгэл зүрх ч үгүй болж байгаа мэт. Энэ бол миний мэдэрч буй зүйл. Тэгсэн байтал би энд амьд явсаар л байна. Энэ бол миний хамтрагч Акигийн ач. Би түүнд бол санаа зовохгүй байна. Саяхан ажлын бүх хүмүүс согтоод тасраад уначихсан байв, тэгсэн би сэрээд бүгдэд нь сэрэх үед нь сайхан ус авч өгье гэж бодсон. Тэгээд бид Акигийн чихийг хүчээр цоолуулснаа санасан. Чи яагаад гэх байх, учир нь бид байнга таг согтдог. Тэр нэлээн ууртай харагдсан. Бас би өөрийгөө санахгүй байна гэж хэлтэл тэр зөндөө уурласан. Тэр үнэхээр бухимдаж байсан, гэхдээ үнэндээ зохиж байсан шүү тэр нь.

Бичиг: Өдөр хоногууд маш хурдан өнгөрч байна. Аав хэр байна даа? Би тэр зүйлийг сонсоод үнэхээр...

Бичиг: ...хоол хэрэггүй ээ. Би мөнгөтэй болохоор асуудалгүй. Би өдөр бүр сайхан зүйл идэж чадна. Тийм болохоор надад будаа явуулах хэрэггүй. Гэхдээ тамхи явуулбал талархана шүү. Хоолноос хамаагүй үнэтэй. Гэхдээ би аавд санаа зовоод байна. Сүүлийн үед тэр над руу мэйл явуулахаа больсон. Баярлаж байгаа ч, түүнд өөрийгөө илүү бод гэж хэлээрэй. Тэр эмээ ууж байгаа юу? Болгоомжтой байгаарай.

Бичиг: Тэгсэн ч тэр энд ажиллах хэрэг байхгүй. Тэр ядаж хувьдаа гарах хэрэгтэй. Би яаж Акиг гаргах вэ? Намайг энэ талаар ярихаар тэр дандаа уурладаг. Гэхдээ би бол сэтгэлээсээ л хэлж байгаа юм.

Бичиг: Тэгсэн ч тэр энд ажиллах хэрэг байхгүй. Тэр ядаж хувьдаа гарах хэрэгтэй. Би яаж Акиг гаргах вэ? Намайг энэ талаар ярихаар тэр дандаа уурладаг. Гэхдээ би бол сэтгэлээсээ л хэлж байгаа юм.

Күросэ: Энэ өрөөнд байгаа чөтгөртэй чи гэрээ хий. Ирээдүйн чөтгөр. Товчоонд үүнтэй гэрээ хийсэн хоёр хүн бий. Нэг нь насныхаа талыг. Нөгөөх нь хоёр нүд, амтлах болон үнэрлэх мэдрэмжээ өгсөн. Чи таалагдах юм бол дажгүй өнгөрч магадгүй. За ор.

Back to episodes Go home