Химэно: Аки-күн битгий үхээрэй. Намайг үхэх үед, миний төлөө уйлаарай.
Аканэ: Могой! Бүгдийг нь залги. Харь.
Эр: Зэтгэр зугтчихлаа.
Аканэ: Бидний зорилго бол Хөрөөний зүрх. Түүнийг хөөхгүй байж болно.
Эр: Дараа нь хоёр хэсэг болгоё.
Аканэ: Зүрхийг нь битгий гэмтээгээрэй.
Дэнжи: Юу болоод байгааг ойлгохгүй байгаа ч... та хоёр муу залуус гэдгийг бол ойлгож байна. Би муу залууст дуртай шүү. Алсан ч гэсэн хэн ч юм хэлэхгүй.
Эр: Дахиад алаад өгье.
Дэнжи: Үх!
Аканэ: Саватари байна. Нэрима Нишидай барилгын 3-р давхарт Хөрөөтэй тулалдаж байна. Нэмэлт хүч болгож ир.
Эр2: Буудах уу?
Эр: Гар эсвэл зүрхийг нь онил.
Дэнжи: Муу новш! Өвдөж байна. Хүлээ, хэзээ зүссэн бэ? Ёоё! Үүнийг хүрт. Хөөе, тэнд байгаа муу залуу. Энэ танай найз биз дээ?
Эр: Тэгээд юу гэж?
Дэнжи: Хөдлөөд үзээрэй. Найзын чинь царайг татсан мах болгоно шүү.
Эр: Муу новш.
Дэнжи: Тийм ээ, зөв. Наанаа сууж бай. Алга болчихлоо! Юу?
Эр: Үүнийг авч явна. Машинаа аваад ир. Хурдлаарай. Хөрөөний бүх хамтрагчдыг тонилгосон байх учиртай. Чөтгөрийн ангуучид ч бас хүмүүс. Бууны эсрэг ялж чадахгүй биз дээ?
Эр2: Буу!
Эр3: Буудалд удахгүй хүрлээ. Өөр вагон руу ороод энгийн иргэдийн дунд холилдъё.
Эр4: Юу? Хүлээ, юу?
Эр5: Тэндоү-сан. Токиод нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр салаа дайралтад өртсөн бололтой.
Тэндоү: Юу?
Күросэ: Нээрээ юу? Макима-сан үхчихсэн үү?
Тэндоү: Тэгвэл бид хүлээж цагаа дэмий үрсэн юм уу?
Макима: Күросэ-күн, Тэндоү-чан, галт тэргэнд байхдаа бид дайралтад өртсөн. Дотор цогцос байгаа болохоор хурдан цэвэрлээрэй. Манай үдийн хоол цуцлагдсан.
Күросэ: Токиод ч бас буу ашигласан дайралт болсон. Макима-сан энэ цус чинь.
Тэндоү: Буудуулсан юм уу?
Макима: Энэ бол дайсны цус. Би буудуулаагүй.
Тэндоү: Тэнд нэлээн замбараагүй байгаа болохоор яг бүрэн мэдээлэл ирээгүй байна. Одоогоор хохирогчдын тоог гаргаж байгаа гэсэн.
Күросэ: Одоо шууд токио руу туслахаар явцгаах уу?
Макима: Одоо явсан ч гэсэн амжихгүй байх. Дайсны зорилго Дэнжи-күн байх. Бид эндээс ажиллах болно. Күросэ-күн, бүх насаар нь хорих ялтай гучин ялтныг хууль зүйн яамнаас аваад ир. Тэндоү-чан, ойролцоох хамгийн өндөрт байрладаг сүмийг олоодох. Бас, надад солих шинэ хувцас.
Эр1: Хаашаа явж байгаа юм?
Эр2: Мэдэхгүй ээ.
Эр3: Ярилцаж болохгүй шүү.
Тэндоү: Макима-сан. Тэд удахгүй ирнэ.
Макима: Баярлалаа, Тэндоү-чан. Удахгүй очлоо.
Эр1: Түргэл!
Эр: Би хэсэгтээ тулалдаж чадахгүй.
Аканэ: Тийм ээ.
Эр2: Хүнд юм аа. Чи ч бас тусал!
Эр3: За, за.
Эр2: Нөгөө талыг нь.
Эр3: Юу? Хаанаас нь барих юм бэ?
Эр2: Хөөе! Алив ээ, өргөөч.
Эр3: Хүлээ... Юу болоод байна аа?
Эр2: Битгий сандраад бай, өргөөч.
Эр3: Хөөе, нэг л хачин байна.
Эр2: Юу?
Аканэ: Хачин мэдрэмж гэж юу вэ? Е баг аа! С багтай холбогдож Макимагийн үхлийг бататга.
Эр4: Е баг байна. Е баг байна. Түрүүнээс хойш С багтай холбогдож чадахгүй байгаа.
Аканэ: Тэр хүүхэн...
Күросэ: Яагаад бид бас нүдээ боох ёстой юм?
Тэндоү: Макима-сан бол засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын доорх ажилтан. Энгийн чөтгөрийн ангуучид түүний гэрээтэй чөтгөрийг мэдэх ёсгүй.
Макима: Мишима Шүүзоү гэж хэл.
Эр1: Мишима Шүүзоү.
Эр: Хөрөөг хурдан зөө!
Эр2: За.
Эр: Алив ээ, машин руу оруул. Сонсож байна уу? Мишима!
Макима: Иноүэ Такаши гэж хэл.
Эр2: Иноүэ Такаши.
Эр: Хөөе!
Эм: Үгүй ээ!
Эр2: Хөөе! Чи! Хэн нэгэн туслаарай.
Аканэ: Зогсчихлоо.
Макима: Тайлж болно. Миний эндээс хийж чадах зүйл дууслаа. Би Токио руу буцлаа.
Аканэ: Энэ утгагүй хүч бол яахын аргагүй Макимагийнх. Аюулгүй байгаа дээр зугтъя.
Эр: Новш гэж! Алаагүй байсан юм уу?
Кобэни: Та хоёр... Алан хядлага үйлдсэн хүмүүс биз дээ?
Аканэ: Могой! Сүүл!
Эр: Сармагчин юм уу?
Аканэ: Новш! Машин дотор сууж бай!
Кобэни: Өмнө нь чамайг алах гэж оролдсонд уучлаарай. Алах гэсэнд уучлаарай гэж? Би юу хэлээд байна аа? Үгүй ээ, толгой задрах нь. Тэр намайг хамгаалсан. Би... Надаас болж... Бас... Тэвчиж чадахгүй нь. Энэ ажлыг хийвэл галзуурч дуусах нь. Химэно сэнпайтай уулзахаараа "гарна" гэж хэлнэ ээ.
Макима: Мадока-күн, амьд байсан чинь ашгүй дээ. Тусгай салааны хэдэн хүн амьд үлдсэн?
Мадока: Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр салаа бүгд буун дайралтад өртсөн. Хүн биш гишүүдээс нь бусад нь бараг бүгд үхсэн.
Макима: Тусгай салааг л онилсон буутай халдлага. Бууны чөтгөр хутгалдсан биз.
Мадока: Дээд тушаалтнуудаас зурвас ирсэн. Боловсон хүчний хомсдолын улмаас нэг, хоёр, гуравдугаар тусгай салааг дөрөвдүгээр салаатай нэгтгэж байгаа. Олон нийтийн аюулгүй байдлын товчооны Чөтгөрийн эсрэг 4-р тусгай салаа таны удирдлага дор байх болно. Бас үүнийг танд.
Макима: Юу юм?
Мадока: Миний халагдах өргөдөл.
Макима: Гарах гэж байгаа юм уу?
Мадока: Тусгай салааны байдал улам бүр хэцүү болж байна. Гарах уу эсвэл алуулах уу гэдэг л сонголттой.
Макима: Ойлголоо.
Мадока: Сүүлд нь хэлж өгөөч. Макима-сан энэ удаагийн хэргийг хэр хол харсан байсан бэ?
Макима: Олон нийтийн аюулгүй байдлын товчооны мэдээллийг энгийн иргэнтэй хуваалцаж чадахгүй. Мадока-күн өдийг хүртэл ажилласанд баярлалаа. Би үүнийг авчихъя.
Күросэ: Нөгөө, Макима-сан. Бид тусгай салаанд орохгүй шүү.
Тэндоү: Бид таныг дагалдаж ирсэн л төдий.
Күросэ: Бид дараа долоо хоногт Киото руу буцах болохоор.
Макима: Харамсалтай байна. Токиод олон гоё ресторан байгаа байтал.
Back to episodes Go home