Chainsaw_Man_07

Дэнжи: Чи намайг хамгаалсан. Дэмий зүйл битгий хийгээд бай, новш минь. Би бусдад өртэй болохоос залхаж байна! Эндээс гарчих юм бол өр цайна шүү!

Кобэни: Ашгүй дээ!

Чөтгөр: Яах аргагүй амьд байжээ, Хөрөө!

Дэнжи: Өвдөж байна! Бүрэн эдгэрэлт.

Чөтгөр: Бүтэхгүй ээ, Хөрөө! Миний зүрх энд байхгүй. Чи намайг алж чадахгүй!

Химэно: Тэр чөтгөр юм уу?

Повер: Муу шүү. Дэнжи цусаа алдаад л байна. Хэт ихийг алдах юм бол тэр хөрөө нь байхгүй болно.

Чөтгөр: Өмнөх шигээ хүчтэй биш болчхож! Өрөвдөлтэй. Хөрөө!

Дэнжи: Хөрөө татагдчихлаа. Хангалттай цус алга.

Чөтгөр: Чи ялагдлаа. Одоо үх! Хөрөө!

Дэнжи: Бохир ус шиг амттай юм цус чинь. Гэхдээ чиний зовж байгаа царайг хараад уухаар гүзээлзгэнийн чанамал шиг болж байна.

Киши: Чөтгөрүүдийн хамгийн их айдаг чөтгөрийн ангууч бол толгойдоо юмтай золигууд. Сахара эрүүл ухаантай байсан. Тийм болохоор үхсэн. Киноүчи ч бас. Суварү болон Сасаки ч бас. Эрүүл ухаантай хүмүүс чөтгөр рүү дайрах үедээ айдас мэдэрдэг. Айдас чөтгөрийг хүчирхэгжүүлнэ. Цуг ажиллаж үзээд Акиг юу гэж бодсон? Эрүүл ухаантай юм байна уу?

Химэно: Бууны новшийг алах гэж байгаа хүн эрүүл ухаантай байна гэж байхгүй.

Киши: Чи товчоонд бас ижилхэн зорилгоор ороо биз дээ? Чи ч бас толгойдоо юмтай юм уу?

Химэно: Үгүй ээ.

Киши: Тийм дээ. Чи болон бусад бүх ангуучид Бууг алахыг хүсэж байгаа. Чи бол нээлттэй, шулуухан, энгийн нэгэн. Тийм болохоор чөтгөрүүд чамайг яаж айлгахаа мэддэг. Гэхдээ галзуу хүмүүсийг юу бодож байгааг мэдэхгүй. Бидэн шиг л, чөтгөрүүд ойлгохгүй зүйлээсээ айдаг.

Химэно: Багш аа, арай л их ууж байна шүү.

Киши: Тээр? Эрүүл нэгний үг. Цаг хугацаа өнгөрөх тусам чи аажмаар толгойдоо юмтай болно. Хамтрагчдынхаа булшин дээр сар бүр ирж байгаа бол болоогүй гэсэн үг. Би явлаа. Аки дорой хэвээр байгаа болохоор сайн бэлтгээрэй.

Химэно: Сайн бэлтгэх болно оо.

Киши: Сайн байгаад болохгүй. Тэр үнэхээр л махны хэсгүүдийг нь цуглуулж байгаа. Энэ байдлаараа бууны новштой таарна.

Химэно: Үгүй ээ. Үгүй! Үгүй! Үгүй! Үгүй! Үгүй! Үгүй! Аки-күн, хоёулаа хувьдаа гарах уу? Надад нэлээн их мөнгөний санал орж ирсэн. Бидэнд бууг хөөх хэрэг байхгүй. Ийм газар хоолоо идээд. Хааяа кино үзээд л. Дажгүй амьдрал байгаа биз дээ?

Аки: Уух бол хэзээд ч болно. Гэхдээ би яасан ч хувьдаа гарахгүй. Би амттаныг чинь авлаа шүү.

Химэно: Тэгвэл нэг тамхи өг. Бууны чөтгөртэй тулалдах юм бол Аки-күн баттай үхнэ. Бид сул дорой болохоор биш. Дайсан нь хормын дотор хэдэн зуун хүнийг алж чадах болохоор биш. Аки-күн догь, чин сэтгэлээсээ, сайхан сэтгэлтэй болохоор л. Бусад шиг л энгийн хүн. Гэхдээ...

Дэнжи: Үүнийг хүрт!

Чөтгөр: Чадсан уу?

Химэно: энэ залуу бол...

Дэнжи: Мэдчихлээ! Чамайг цавчиж цусыг чинь гоожуулаад. Чиний цусыг ууж өөрийгөө эдгээнэ. Энэ бол мөнхийн хөдөлгөөнт машин! Ингээд би тэр Нобелийн шагналыг авна!

Химэно: Энэ жинхэнэ галзуу залуу бол Бууны новшийг алж чадаж магадгүй юм! Аки-күн, амьд уу?

Аки: Хэр удаан... Хэр удаж байна?

Химэно: 3 өдөр болж байх шиг.

Повер: Муужгай...

Химэно: Бүгдээрээ уухаар явцгаая. Дууссан болохоор жоохон унтлаа.

Аки: Дууссан?

Чөтгөр: Энэ бол миний сул цэг. Миний зүрх.

Чөтгөр давхар: Намайг алаач.

Чөтгөр: Би энэ өвдөлтийг ахиж тэвчиж чадахгүй нь.

Чөтгөр давхар: Өвдөж байна!

Дэнжи: Аль хэдийн дуусчхаа юу? Усан санд тоглож байгаа юм шиг хөгжилтэй байсан байтал! Гарч чадлаа. Бууны чөтгөрийн хэсгийг ч бас олж авлаа. Гадаа нартай ч байна. Бие зассан юм шиг л мэдрэмж байна. Хөвж байгаа юм шиг.

Химэно: Хөб. Унтчихаж. Унталгүйгээр чөтгөрийг цавчаад л байсан юм чинь. Аки-күн болон Дэнжи-күнг бид эмнэлэг рүү авч явна. Та хоёр буцаж очоод илтгэ.

Аки: Шинэ хүмүүсийг угтах үдэшлэг ээ?

Химэно: Тийм. Дөрөвдүгээр салааг цуглуулж байгаагүй юм чинь. Харилцаа холбоо тогтоож одоо байгаа асуудлыг нь шийдэцгээе.

Аки: Асуудал аа?

Химэно: Кобэни-чан болон Араи хоёр товчооноос гаръя гэж бодож байгаа. Чөтгөрөөс айсан болохоос биш, Дэнжи-күнг алъя гэсэндээ харамсаж байгаа болохоор.

Аки: Химэно сэнпай ч бас алъя гэж бодоо биз дээ?

Химэно: Тийм ээ? Одоогийн хүүхдүүд ийм зүйлээс болоод гарах юм уу? Ямар ичгүүргүй юм бэ? Хамтдаа уух юм бол бид бүгдээрээ Дэнжигээс уучлалт гуйж чадна, бас Кобэни-чан болон Араиг үлдээх тал дээр ятгаж чадна.

Аки: Та зүгээр уумаар байгаа биз дээ?

Химэно: Тийм ээ.

Аки: Жижигхэн ч гэсэн хэлтэрхий олчихлоо. Уухаар явах юм бол энэ долоо хоногт.

Химэно: Юу? Яагаад?

Аки: Уухаар бол Макима-сантай цуг уумаар байна. Дараагийн долоо хоногт тэрээр Киото руу явна. Дэнжиг чөтгөр хэмээн хүмүүсийн бай болж байгаа тул нэмэлт хүчээр дуудагдсан бололтой. Тийм болохоор уух бол энэ долоо хоногт.

Химэно: Үнэнийг хэлэхэд, чи Дэнжи-күнг юу гэж бодож байна? Тэр чөтгөр Дэнжиг мэддэг юм шиг байсан. Бас тийм төрхийг анх удаа л харж байна. Хамгийн нууцлаг зүйл нь Макима Дэнжид санаа зовж байгаа нь. Макима-сан байнга аялаад явдаг байж сүүлийн үед Токиод л байгаад байгаа. Дэнжи-күн байгаа болохоор биз дээ? Дэнжи-күний нууцыг мэддэг болохоор байж магадгүй. Макима-санг согтоож байгаад асуух уу даа.

Бүгд: Тулгая!

Дэнжи: Аа, амттай байна.

Химэно: Ёстой сайхан байна шүү.

Аки: Сайхан юм. Уугаагүй 6 сар болж.

Фүши: Би ч гэртээ хааяа нэг уучихдаг аа.

Повер: Холд! Сашими бүгд минийх.

Дэнжи: Юу вэ энэ? Амттай харагдаж байна!

Кобэни: Уучлаарай, би төөрчихлөө.

Эм: Кобэ-чан! Кобэ-чан! Ийшээ суучих.

Химэно: Макима оройтно гэсэн.

Мадока: 3 бялуу авъя. Тэгээд гурван мочи.

Кобэни: Ийм амттай хоол анх удаа л идэж байна.

Эм: Кобэ-чан ихэнх мөнгөө гэрийнхэндээ өгдөг юм чинь дээ. Сайн идээд ав.

Повер: Муу хулгайч, гараа тат. Шарсан тахиа бүгд минийх!

Аки: Та зэтгэрээ авчраагүй юм уу?

Фүши: Эндхээс айгаад ирэхгүй ээ. Чиний зэтгэр ухаан сийрэг гоё юм аа.

Эр: Алив ээ, залуу юм байж сайн ид.

Дэнжи: Өө, новш. Уншиж чадах үг бараг алга! Ингэхэд, үнсэлт?

Химэно: Юу? Эрүүл байхад бол ичмээр. Дахиад жоохон согтчихоод үнсье. Нэлээн сайхан үнсэнэ дээ, тийм болохоор чамайг алах гэснийг өршөөгөөрэй за юу?

Дэнжи: За, уучиллаа!

Эр: Шинэ хүмүүсийг хүлээж авах үдэшлэг болохоор өөрийгөө босоод танилцуул! Нэр, нас болон гэрээтэй чөтгөрөө хэл.

Аки: Олон нийтийн газар чөтгөрийн талаар битгий ярь. Итгэдэг хүмүүстээ л нууц хөзрөө харуул.

Эр: Хатуу хэвээр л байх шив.

Химэно: Зүгээр дээ, зүгээр!

Эм: Би ч бас чиний хоббины талаар сонсмоор байна. Хобби нь хувь хүнийг илтгэдэг.

Дэнжи: Намайг Дэнжи гэдэг. 16 настай байх аа. Миний хобби бол идэж бас унтах.

Химэно: Юу?

Эм: Хөөх, залуухан юм бэ.

Химэно: Чи архи уугаагүй биз дээ?

Дэнжи: Цай!

Араи: Намайг Араи Хироказү гэдэг. 22 настай! Миний гэрээтэй чөтгөр бол үнэг! Хобби бол хайкү шүлэг.

Дэнжи: Хаяатай адилхан чөтгөр юм биш үү?

Аки: Үнэгний чөтгөр хүмүүстэй дотно, тийм болохоор олон чөтгөрийн ангуучтай гэрээтэй.

Химэно: Үнэгний толгойг зөвхөн царайлаг залуу л ашиглаж чаддаг. Тэр чөтгөр царайлаг хүмүүст дуртай.

Кобэни: Хигашияама Кобэни гэдэг. 20 настай. Гэрээ хийсэн чөтгөр минь... нууц. Хобби бол амттай хоол идэх.

Эм: Хувцас нь хөөрхөн юм аа?

Мадока: Тийм.

Кобэни: Энэ хувцас эгчийнх минь.

Химэно: Айн, Фүши-саны шинэ хүн?

Эм: Кобэни наймуулаа. Өнөр байгаа биз?

Фүши: Харамсалтай нь, өчигдөр нас барсан.

Химэно: Амар тайван нойрсох болтугай.

Аки: Сэнпай аль хэдийн согтчихож.

Араи: Хүмүүс тэгж амархан үхдэг юм уу?

Эр: Хувийн ангуучид барахгүй чөтгөрүүдийг товчоонд даатгадаг болохоор.

Эм: Нэлээн ихээрээ үхдэг л дээ. Намайг эхэлж байхад байсан хүмүүс минь ч байхгүй болсон.

Химэно: Гэхдээ Дэнжи-күн намайг үнсмээр байгаа болохоор үхэхгүй ээ.

Дэнжи: Тийм ээ!

Эр: Химэно согтохоороо хүн үнсэх дуртай болдог.

Дэнжи: Юу?

Эр: Энд байгаа шинэ хүмүүсээс бусдыг нь бүгдийг нь үнссэн. Зугтааж чадахгүй л дээ.

Дэнжи: Баттай үнсэлт! Өнөөдөр анхны үнсэлтээ авах нь.

Макима: Үнсэлт?

Химэно: Макима-сан.

Макима: Өршөөгөөрэй, шар айраг авъя.

Аки: Макима-сан, энд сууна уу.

Эм: Анх удаагаа л харж байна.

Макима: Дэнжи-күн хэн нэгнийг үнсэх гэж байгаа юм уу?

Дэнжи: Үгүй ээ!

Химэно: Юу? Дэнжи-күн үнсэлцмээргүй байгаа юм уу?

Дэнжи: Үнсэлцэнэ ээ!

Макима: Өршөөгөөрэй, шар айраг нэмүүлье. Тэгээд үнсэлт гэж?

Дэнжи: Химэно-сантай үнсэлцэж байгаагаа Макима-санд харуулмааргүй байна.

Химэно: Үнсэлцэхгүй юм уу?

Дэнжи: Гэхдээ түүнтэй адил хэмжээгээр үнсэлцмээр л байна. Одоо сэдвийг нь өөрчлөхгүй бол болохгүй! Макима-сан, би бууны чөтгөрийн нэг хэсгийг олсон.

Макима: Тийм ээ, сонссон. Дэнжи-күн мундаг юм аа.

Аки: Өмнө нь ингэж байнга бууны хэлтэрхийтэй чөтгөрүүд гарч ирж байгаагүй. Түрүүний Дэнжиг онилсон чөтгөр гээд... сүүлийн үед чөтгөрүүд ер нь хачин аашлаад эхэлсэн. Макима-сан Дэнжигийн тухай ямар нэг зүйл мэдэх юм уу?

Повер: Надад ч бас өг! Энэ ч бас минийх!

Макима: Надаас их уух юм бол хэлж өгье.

Аки: Өршөөгөөрэй, хоёр шар айраг.

Химэно: Би ч бас оролцъё. Нэг шар айраг.

Повер: Морины сашими! Шарсан тахиа! Морины сашими!

Дэнжи: Шарсан тахиа!

Повер: Энэ ч бас амттай юм!

Макима: Өршөөгөөрэй, шар айраг нэмүүлье.

Эм: Гэхдээ гайхалтай, Повер-чан. Алах хүслээ дарж чаддаг зэтгэр маш цөөн шүү.

Повер: Би өндөр IQ-тай болохоор.

Эм: IQ-аар шийдэгдэх юм уу, тийм зүйл? IQ чинь хэд юм?

Повер: 100?

Эм: 100 өндөр юм уу? Би ч бас 100 байх аа.

Повер: Тэгвэл 120.

Эм: Фүши-саных өндөр байх аа?

Фүши: 134 байсан.

Эм: Яг санаж байна гэхээр нэлээн бахархдаг бололтой.

Повер: Минийх 500 байсан билүү? 1000?

Дэнжи: Юу?

Макима: Өө, яана аа.

Дэнжи: Биднийг харчихлаа. Макима-сан харчихлаа. Гэхдээ энэ юун мэдрэмж вэ? Хэл?

Повер: Үнсэлт.

Дэнжи: Сайхан юм аа. Зөөлхөн, зөөлөн. Энэ түүний хэл үү? Нэг л хайлаад байгаа юм шиг. Хэл нь биш байна. Бөөлжис байна!

Эр: Энэ ч ёстой үлдсэн амьдралынх нь турш үлдэнэ дээ.

Макима: Өө, яана аа. Өршөөгөөрэй, ямар нэг цэвэрлэх зүйл өгөөч.

Повер: Муухай юм бэ, муухай юм.

Араи: Юу?

Повер: Дэнжи аманд нь орсон зүйлийг залгидаг зуршилтай.

Дэнжи хүүхэд: Почита! Энэ идэж болохоор юм байна! Хараач, Почита. Хархууд бүгд согтуу хүний бөөлжис дээр шавчхаж. Бөөлжис идэж байгаад нь итгэж чадахгүй нь. Адилхан хөхтөн амьтан юм байж өрөвдөлтэй юм!

Араи: Химэно сэнпай биеэ барьж сураасай. Би хүн бөөлжүүлэхдээ сайн байгаа биз дээ? Ажлынхаа дараа согтуу ирдэг ээждээ тусалдаг байсан юм. Гэхдээ чам шиг чөтгөрийн ангуучийн авьяас надад байхгүй. Атаархаж байна шүү.

Дэнжи: Атаархаж байна аа? Энэ байна аа? Миний анхны үнсэлт бөөлжисний амттай байлаа! Үүнд атаархаж...

Макима: Хаяакаваг би хүргэж өгье. Араи-күн, Химэно-чанг за юу?

Фүши: Бүгдээрээ, Макима-сан даасан болохоор талархаарай.

Кобэни: Хүнээр дайлуулсан уух зүйл хамгийн амттай нь.

Эм: Тийм ээ!

Макима: Хүлээ, Дэнжи-күн хаана байна?

Фүши: Дэнжи-күнг... Химэно сэнпай үүрээд авч явсан.

Дэнжи: Харанхуй, харанхуй байна. Би хаана байна аа? Ус! Ус! Ус... Өө, тийм... Тэр бөөлжистэй эмэгтэй намайг бөөлжистэй цуг үнссэн. Новш. Ус. Ус.

Химэно: Дэнжи-күн? Манайд юу хийж байгаа юм? Өө, би чамайг авчирсан билүү? Юу?

Дэнжи: Толгой минь эргээд байна. Юу вэ?

Химэно: Өө тийм, чи Макима-санд хайртай биз дээ?

Дэнжи: Толгой эргээд байна.

Химэно: Тийм новшийн эмэгтэйг хая л даа. Ёстой нэг. Аки-күн ч бас. Дурлачихсан. Ёстой нэг! Ёстой нэг! Үхэр! Хийх үү?

Back to episodes Go home