Chainsaw_Man_06

Араи: Айн?

Химэно: Араи-күн, чи сая доошоо буусан биз дээ?

Дэнжи: Юу?

Химэно: Кобэни-чан, энхийн тэмдэг гаргаад зогсож бай. Өө, яана аа. Аки-күн, энэ юу вэ?

Аки: Чөтгөрийн чадвар байх. Кобэни наанаа зогсож бай. Юу? Яагаад цонхны цаана өрөө байгаа юм?

Дэнжи: Хөөе, аль ч цонхоор гарч чадахгүй нь. Нөгөө өрөөтэй холбогдсон байна!

Аки: Яах аргагүй тийм бий? Бид 8-р давхраас гарч чадахгүй болчхож. Нөхцөл байдлаа бататгая. Чөтгөрийн чадвараас болоод 8-р давхраас бууж чадахгүй болсон байх. Яагаад ч юм цахилгаан шат ашиглаж чадахгүй. Цонхоор бас гадагшаа гарч чадахгүй. Дээврээр гарахаар буцаад 8-р давхардаа хүрээд ирнэ.

Дэнжи: Повер саяны чөтгөрийг алснаас болсон юм биш үү? Хүмүүсийг түгжих чадвартайгаа цуг үхсэн байх. Тэр чөтгөр...

Повер: Чи ал гэж хэлсэн биз дээ?

Дэнжи: Хэлээгүй!

Аки: Чөтгөр нь үхчих юм бол чадвар нь суллагдах болохоор тийм байх боломжгүй.

Химэно: Аки-күн, мах нь яаж байна?

Аки: Тэр бол... Ерөөсөө хариу үзүүлэхээ больчихсон.

Химэно: Саяны бяцхан чөтгөрийг өгөөш болгоод зангандаа оруулсан гэсэн үг үү? Ийм заль ашиглаж байгаа чөтгөрийг анх удаагаа харж байна.

Араи: Гэхдээ бид эндээс гарч чадахгүй удах юм бол бусад чөтгөрийн ангуучид туслахаар ирнэ.

Химэно: Тэр чөтгөрийн ангуучид бидэн шиг түгжигдэхгүй байгаасай гэж залбиръя.

Кобэни: Бид бүгдээрээ энд үхэх нь. Бид өлсөж үхнэ.

Араи: Кобэни-чан, тэсээрэй. Чөтгөрийн ангууч хийж ахыгаа их сургууль явуулмаар байгаа биз дээ?

Кобэни: Намайг хүчилсэн төдий. Ах минь ухаантай болохоор эцэг эх минь намайг хүчээр ажиллуулж байгаа. Биеэ үнэлэх эсвэл чөтгөр ангуучлахаас өөр сонголт байгаагүй. Би ч бас их сургуульд явмаар байсан! Гэхдээ би энд үхэх нь!

Повер: Энэ царай...!

Араи: Муу новш! Инээхээ боль.

Химэно: Кобэни-чан, чөтгөр айдаст дуртай шүү. Айх юм бол тэдний хүссэн зүйлийг өгнө гэсэн үг.

Кобэни: Гэхдээ би айж байна!

Химэно: Аки-күн, ямар нэг зүйл бодож байна уу?

Аки: Өрөөний цаг. Саянаас хойш 8:18 дээр л байгаад байна. Бүх өрөөний цаг 8:18 дээр зогссон. Энэ чөтгөрийн чадвар нь 8-р давхрын цагийг зогсоох байх боломжтой. Хэрэв тийм бол нэмэлт хүч ирэхгүй байж магадгүй.

Дэнжи: Гайхалтай! Хүссэнээрээ унтаж болох нь!

Араи: Чи тэнэг юм уу? Бид энд үүрд түгжигдэж магадгүй!

Дэнжи: Тийм байж ч магадгүй, тийм биш ч байж магадгүй. Олж мэдэхээрээ сэрээгээрэй. Ийм сайхан ор байхад. Унтахгүй байх чинь хайран. Би чөтгөрт талархаж байна.

Араи: Унтчихлаа.

Химэно: Дэнжи-күн! Дэнжи-күн, сэрээрэй.

Дэнжи: Гарч чадахаар болсон уу?

Химэно: Харамсалтай нь, үгүй. Чамайг унтаж байхад ус болон цахилгааныг ашиглаж чадахаа мэдсэн. Тэгээд зочид буудлаас хүмүүс зугтахдаа үлдээсэн хоол олсон. Гэхдээ бид бүгд сонголтгүй болчхоод байна. Аки-күн чөтгөрийг хайсаар байгаа. Жоохон амар гэж хэлсэн ч үгэнд орохгүй байна. Араи-күн анх Аки-күнд тусалж байсан, одоо нөхцөл байдлаас айгаад өрөөндөө өөрийгөө түгжчихсэн. Кобэни-чан галзуураад жорлонгийн ус уух гээд байхаар нь ухаан алдуулчихсан. Харин зэтгэр бол...

Дэнжи: Повер юу хийж байгаа юм?

Повер: Би уйдаад Нобелийн шагнал бодож олсон. Хэрэв шинэ Нобелийн шагнал гаргах юм бол хүмүүс намайг шүтэх болно. Тэгээд түүний дараа тэрийг нь ашиглаад би ерөнхий сайд болно! Хүмүүсийг зовж байхыг хармаар байна. Эхлээд татварыг 100% болгож өсгөнө!

Дэнжи: Байдаг шигээ л байна.

Химэно: Тэгвэл ашгүй дээ. Гурвуулаа Кобэни-чан болон Араи-күнг харж байя. Намайг угаалгын өрөө орж байхад та хоёр харж бай. Миний сүүлчийн тамхи.

Повер: Чи дэндүү тайван болохоор уйтгартай юм.

Химэно: Аки-күн хичээж байгаа болохоор би ингээд амарч болно. Никотины нөлөө ч бас бий. Ямар нэг зүйлээс хамааралтай байх сайхан. Ямар нэг хамааралтай зүйлгүй амьдралыг хэн хүсэх билээ?

Дэнжи: Энэ түүнийхтэй адилхан брэндийн тамхи байна.

Химэно: Би Акид тамхины амтыг зааж өгсөн юм чинь. Аки-күн татахгүй юм уу?

Аки: Тамхи ясанд муу болохоор татахгүй.

Химэно: Чамайг нийгэмшүүлэхэд тусална шүү.

Аки: Хэн нэгэнтэй дотносох бодол алга.

Химэно: Яагаад чамайг товчоонд орсныг таая. Бууны чөтгөрийг алахаар биз дээ? Энд байгаа гунигтай хүн бүр ийм шалтгаанаар ирдэг. Товчоо л түүний махны хэсгүүдийг хадгалах цорын ганц газар. Чөтгөрийн ангууч удаан амьдрахгүй учраас тамхи татчихад яах вэ дээ.

Аки: Би тийм амархан үхэхгүй ээ.

Химэно: Тэгээрэй дээ. Хамтрагч нас барах ядаргаатай болохоор.

Аки: Юу байсан бэ?

Химэно: Миний өмнөх хамтрагчийн найз охин. Үхсэн хамтрагчдын дотно хүмүүстэй асуудалд орох нь элбэг. Түүнд чөтгөрийг алах хүч байхгүй болохоор надад уураа гаргадаг юм. Би үүнийг ч бас чөтгөрийн ангуучийн ажлын нэг хэсэг гэж боддог. Юу хийсэн юм?

Аки: Сая цохисон хүний хувцсанд нууцаар бохь наачихлаа.

Химэно: Юу?

Аки: Эргүүлж хариуг нь барих хэрэгтэй шд. Таны асуудал биш, миний уур хүрсэн юм. Тийм болохоор хариуг нь барьсан. Хохь нь. Тэр бохио анзаарахгүй амьдарна.

Химэно: Багш минь хэлж байсан юм. Чөтгөрүүд хүчтэй эсвэл зоригтой ангуучдаас айдаггүй. Галзуугаас нь айдаг гэсэн. Тийм болохоор чи удаан амьдрах болно.

Аки: Энэ хошигнол уу? Амттанаа идэхгүй бол би идлээ шүү.

Химэно: Нэгийг өгье.

Аки: Ясанд муу болохоор татахгүй.

Химэно: Юу? Удаан хамтдаа байх юм шиг болохоор чи ч бас татвал гоё байна.

Аки: Нэгийг л татъя. Тантай хамт татах тамхи зөвхөн энэ удаад л шүү. Химэно сэнпай тамхи чинь үлдсэн үү?

Химэно: Уучлаарай, энэ сүүлийнх.

Аки: Тэгвэл надад өг.

Химэно: Айн? Аргагүй нь дээ.

Дэнжи: Энэ чинь үнсэлт! Шударга бус байна! Шууд бус үнсэлт!

Аки: Дуугүй бай. Муу мэдээ байна. Бидний алсан чөтгөр байгаа биз?

Повер: Миний алсан чөтгөр!

Аки: Тэр илүү том болж байна.

Повер: Би алсан байх учиртай.

Химэно: Зочид буудлаас гарч чадахгүй нь. Харж байгаагүй хэлбэр байна. Энэ юуны чөтгөр вэ?

Чөтгөр: Хүмүүс гуай! Сонсож бай, хүмүүс гуай. Сонсож бай, хүмүүс гуай. Би гэрээ хиймээр байна.

Дэнжи: Ярьж байна.

Аки: Гэрээ гэнэ ээ?

Чөтгөр: Дэнжи гэх хүнээ надад идүүл. Үхсэн байсан ч хамаагүй. Түүнийг идүүл. Тэгэх юм бол бусад бүх чөтгөрийн ангуучдыг гаргая. Эсэн мэнд гаргана. Гэрээ хий! Гэрээ хий! Гэрээ хий!

Кобэни: Дэнжи. Идүүл.

Химэно: Чимээгүй бай л даа? Аки-күн, үнэгний чөтгөрөө дуудчихвал дуусчихгүй юу?

Аки: Үнэг. Үнэг гарч ирэхгүй нь, энэ гаднаас тусгаарлагдсан газар болохоор.

Химэно: Үнэгний бие Киотод байгаа. Тэгвэл би сүнсээ ашиглая. Том болчихлоо.

Чөтгөр: Бүтэхгүй ээ. Энэ миний жинхэнэ бие биш. Миний зүрх энд байхгүй. Энэ газар бол миний ходоод. Миний эмзэг цэг 8-р давхарт байхгүй. Надтай гэрээ хийж байж л амьд гарна.

Дэнжи: Намайг алсан ч гэсэн эндээс гаргахгүй байж.

Химэно: Тийм биш. Гэрээ гэж байгаа биз дээ? Чөтгөрийн ашигладаг гэрээ гэх үгэнд маш их хүч бий. Гэрээгээ биелүүлэх юм бол нөгөө тал нь заавал биелүүлэхгүй бол болохгүй. Биелүүлээгүй тал нь үхнэ. Тийм болохоор Дэнжиг өгөх юм бол гаргах нь үнэн.

Араи: Химэно сэнпай бид түүнийг алах хэрэгтэй. Түүнийг өгчхөөд дараа нь юмаа бодвол болно. Тэгэхгүй бол энэ байдлаараа бид өлсөж үхнэ. Ангуучид чөтгөртэй гэрээ байгуулахыг хүртэл хуулиар зөвшөөрдөг. Энэ чөтгөртэй гэрээ хийх хэрэгтэй!

Аки: Чөтгөр Дэнжиг алмаар байгаа. Дэнжигийн үхэл чөтгөрт давуу тал өгнө биз. Тийм болохоор бид хүлээн зөвшөөрч чадахгүй.

Химэно: Тэгвэл би ч бас.

Араи: Үнэхээр үү?

Повер: Би түүнийг ална!

Дэнжи: Юу?

Повер: Нобелийн шагнал бодож олсон ч, гарч чадахгүй бол ямар ч утгагүй. Миний Нобелийн төлөө үх!

Аки: Зэтгэр чөтгөртэй гэрээ байгуулж чадахгүй. Тийм болохоор чи Дэнжиг алсан ч чөтгөр биднийг гадагш гаргах албагүй. Юу ч гэсэн Дэнжиг алахгүй. Бид бол чөтгөрийн ангуучид. Бид зөвхөн чөтгөрийг л алдаг.

Повер: Уйдаад байгаа болохоор сумо барилдъя.

Дэнжи: Ална гэж хэлсэн болохоор чинь үгүй! Өлсөж байна.

Чөтгөр: Аки-күн, үнэхээр гадагш гарах төлөвлөгөө байхгүй юу?

Аки: Чөтгөрийн үгэнд итгэх юм бол түүнийг алж чадахгүй. Гэхдээ Дэнжиг алах бодол алга.

Химэно: Гэхдээ энэ байдлаараа өлсөж үхэх нь.

Аки: Сонголтгүй болох юм бол сэлмээ ашиглана. Наадах чинь болохгүй.

Дэнжи: Сэлмээ ашиглаад шийдэгдэх юм бол ашиглавал яадаг юм?

Химэно: Сонголтгүй болсон ч сэлмийг нь ашиглуулахгүй. Тэр үед, уучлаарай гэхдээ... Дэнжи-күн үхэх хэрэгтэй.

Дэнжи: Юу?

Араи: Алга? Байхгүй байна. Орон дээр үлдээсэн бүх хоол алга. Яаж? Чи бүгдийг нь идчихсэн үү?

Повер: Би биш. Дэнжи идсэн.

Араи: Илт худлаа!

Кобэни: Ойлголоо. Эцэст нь ойлголоо! Энэ зэтгэрийн чадвараас болоод гарч чадахгүй байгаа. Итгэлтэй байна!

Повер: Үгүй.

Араи: Тайвшир, Кобэни-чан. Энэ бол цусны зэтгэр!

Кобэни: Зэтгэрийн талд орох юм уу? Бид чинь чөтгөрийн ангуучид! Араи-күн чөтгөрийн тал юм уу? Тагнуул байжээ!

Повер: Таг нуух аа?

Араи: Би тэдний тал биш...

Кобэни: Чи яах аргагүй тагнуул!

Химэно: Орилоон?

Аки: Сэнпай, гүйгээрэй.

Чөтгөр: Дэнжиг алаад зүрхийг өг. Өг! Би айдсаар бялхаж байна. Би бол айдас! Илүү их ай! Үхлээс ай! Бүх зүйлээс ай! Би хөрөөг алах болно. Би! Мөнхийн чөтгөр!

Аки: Шал налуу болчихлоо.

Чөтгөр: Надад Дэнжигийн зүрхийг өг!

Кобэни: Хэн нэгэн... Хэн нэгэн Дэнжиг алаач. Алаач дээ!

Араи: Муу шүү! Түүнийг чөтгөрт өгье.

Аки: Би сэлмээ ашиглалаа. Болно биз дээ, Химэно сэнпай? Химэно сэнпай?

Дэнжи: Хөөе, та? Юу хийж байгаа юм?

Химэно: Наад сэлмээ ашиглах юм бол бид гадагшаа гарч чадаж магадгүй. Гэхдээ гэрээнээс болж Акигийн нас багасна. Аки-күнд хийх ёстой олон зүйл бий. Тийм болохоор уучлаарай, Дэнжи-күн.

Араи: Өршөө!

Дэнжи: Хөөе, тавь. Тавь!

Кобэни: Үх!

Аки: Тэр бол яахын аргагүй хутгаар дүрүүлэх ёстой бүтэхгүй новш ч, Бууны чөтгөрийг алахыг хүсэж байгаа. Би ганцаараа бууны чөтгөрийг алж чадахгүй. Түүнийг алахын тулд надад аль болох олон чөтгөрийн ангууч хэрэгтэй. Би насаа багасгасан ч хамаагүй. Дэнжиг алуулахгүй!

Дэнжи: Повер! Чи цусны зэтгэр биз дээ? Түүний цусыг зогсоож чадах уу?

Повер: Би өөрийнхөө цусыг л удирдаж чадна. Бусдынхыг удирдах хэцүү. Гэхдээ үсээ дээрээ боодог залуу үхчих юм бол надад хоол хийж өгөх хүн байхгүй болно. Аргагүй болохоор л хийе.

Химэно: Яах вэ? Яах вэ? Аки-күн! Аки-күн! Аки-күн! Би яах вэ?

Кобэни: Миний буруу биш! Чи! Чиний буруу! Чи томоотой идүүлчихсэн бол бүх зүйл шийдэгдэх байсан.

Дэнжи: За, ойлголоо. Тэгвэл идүүлье.

Кобэни: Ашгүй дээ.

Дэнжи: Гэхдээ би ч гэсэн зүгээр бууж өгөхгүй. Хэрэв би тэр чөтгөрийг алж чадвал үнсэлтийг чинь... мартаагүй байгаа шүү.

Повер: Яаж алахаа мэдэж байгаа юм уу?

Дэнжи: Өвддөг ч гэсэн хөрөө болно!

Кобэни: Хөрөө?

Дэнжи: Тэр чөтгөр яагаад гэдгийг мэдэхгүй ч миний Хөрөөнөөс айгаад байна. Тийм болохоор өөрөө надад хүрэлгүй та нараар алуулах гээд байгаа юм. Бас түүнийг цохих үед өвдөж байна гэсэн. Тийм юм бол... Тэрийг үхмээр болтол нь өвдөлт мэдрүүлээд амийг нь хорлуулна!

Повер: Чөтгөр шиг л бодол байна.

Дэнжи: Чи намайг хамгаалсан. Дэмий зүйл хийхээ боль, новш чинь. Би бусдад өртэй болохоос залхаж байна! Эндээс гарчих юм бол өр цайна шүү!

Back to episodes Go home