Chainsaw_Man_05

Повер: Сайхан байна!

Дэнжи: Энэ юу вэ?

Повер: Хөхний жийрэг. Хөхийг чинь том болгодог шидэт хэрэгсэл. Алив ээ, одоо хоёр базалт. За, нэг үлдлээ! За, болсон. Тэгээд? Сайхан байгаа биз дээ? Гоё зүйл базаад л болж дээ! Ингээд өргүй шүү. Муужгайг аварсан юм чинь дээ.

Дэнжи: Хэлмээр зүйл байгаа ч гэсэн...

Повер: Одоо надад чөтгөрийн ангууч байх хэрэг байхгүй, гэхдээ Макимагаас зугтаж чадахгүй.

Дэнжи: Хүлээ.

Повер: Тийм болохоор та нарын ажилд тусалъя! Тусалж дэмжээрэй! Муужгай унтах цаг боллоо!

Дэнжи: Ингээд л болоо юу?

Повер: Амттай байна шүү. Нэмүүлье. Идэхгүй юм бол надад өг!

Аки: Хөөе!

Повер: Өнөөдөр хаана чөтгөр алахаар явах юм? Хөөе! Хөөе! Байна уу? Цавчилт!

Макима: Энэ бол барилгын талбайн эвдрэлийн тайлбар. Энэ бол чөтгөрийн цогцсыг ашиглах зөвшөөрөл. Мөн энэ нь зам тээврийн яамных. Энд, энд тамгал. Энэ бүх бичиг цаасны ажил чамд хэцүү байгаа байх. Сарьсан багваахайг ялсан байтал муу зүйл хийсэн юм шиг болчихлоо. Дэнжи-күн ямар нэг санааг чинь зовоосон зүйл байна уу?

Дэнжи: Би... Мөрөөдөж байсан зүйлээ эцэст нь биелүүлсэн. Гэхдээ нэг бариад авсан чинь, ийм л зүйл юм уу, гэж бодсон. Миний бодож байсан шиг гоё байгаагүй. Тийм болохоор өөр дахиад нэг зүйл хөөх үед ч бас, түүнд хүрэхээс илүү хөөх нь жаргалтай байлгах болов уу гэж бодоод. Зүгээр л нэг хоосон дэмий зүйл биш гэж үү?

Макима: Дэнжи-күн юу яриад байгаа юм?

Дэнжи: Анх удаагаа хөх барьж үзсэн чинь, олигтой зүйл биш байсан гээд л.

Макима: Дэнжи-күн. Тийм зүйл байна аа, нөгөө хүнтэйгээ дотно байх тусам илүү таашаалтай гэж би боддог. Нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгох нь хэцүү зүйл. Эхлээд гарыг нь ажиглаад үз. Хуруу нь хэр урт бол? Алга нь хүйтэн болов уу? Эсвэл дулаахан уу? Ямар чихний хэлбэртэй бол? Хурууг чинь өмнө нь хүн хазаж байсан уу?

Дэнжи: Хаз...

Макима: Үүнийг санаж ав. Дэнжи-күн нүдээ аньсан ч миний хазах хүчээр намайг гэдгийг мэддэг болтлоо... тогтоож ав.

Дэнжи: Санаад... авчихлаа.

Макима: Дэнжи-күн. Чамаас гуйх зүйл байна. Болох уу?

Дэнжи: За.

Макима: Бууны чөтгөрийг устгуулмаар байна.

Дэнжи: Бууны чөтгөр өө?

Макима: 13 жилийн өмнө Америкт гарч ирсэн. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Бүх чөтгөрийн ангуучдын алахыг хүсдэг маш хүчтэй чөтгөр. Би чамайг чадна гэж бодож байна. Чи бусад чөтгөрийн ангуучдаас илүү онцгой. Хэрэв Дэнжи-күн бууны чөтгөрийг алж чадах юм бол... би чиний ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлье.

Дэнжи: Би бууны чөтгөрийг алах юм бол Макима-сан ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлнэ. Тэгэхээр чинь... Арай... Би бууны чөтгөрийг алах юм бол Макима-сан ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлнэ гэсэн үг үү?

Макима: Тийм.

Дэнжи: Ямар ч хамаагүй гэж, жишээлбэл...

Макима: Юу ч байсан болно, Дэнжи-күн.

Дэнжи: Хөөх! Гайхалтай! Тийм зүйл байсан ч болох юм уу?

Макима: Тийм зүйл байсан ч болохоор маш хорон санаатай хүчтэй чөтгөр. Чөтгөртэй тулалдахын тулд буу зарж баяжих гэсэн хүмүүсийн хэргээс болж буу ашиглаж хийх гэмт хэрэг ихэссэн. Мэдээж, мэдээллийн сүлжээ хүртэл тийм мэдээ гаргасан. Хүмүүс буунаас айх нь өмнөхөөсөө ч илүү болсон. Дараа нь АНУ-д буутай холбоотой томоохон алан хядах ажиллагаа болсон. Тэр өдөр бууны чөтгөр гарч ирсэн.

Ээж: "Энэ миний амьдардаг газар гэж" хотын хулгана хэлсэн. Тэр байшин маш том байсан. Хотын хулганын гэр бүл,

Аки хүүхэд: Аав аа! Гадаа бөмбөг шидэж тоглоё.

Аав: Тайёогийн бие муу байна. Өөрөө ганцаараа тоглох зүйл ол.

Аки хүүхэд: Гэхдээ үргэлж л ийм байдаг шүү дээ. Тэр сайн байх үе гэж байдаггүй.

Ээж: Чи ах нь юм чинь. Жоохон тэвчээд ганцаараа тогло.

Тайёо: Би... Би ахтай тогломоор байна.

Аки хүүхэд: Битгий дагаад бай. Дургүй хүргээд байна, битгий дага! Би ганцаараа тоглож чадна.

Тайёо: Май!

Аки хүүхэд: Юу... Тэнэг ээ, боль!

Тайёо: Май! Хүйтэн байна.

Аки хүүхэд: Чи ханиад хүрэх юм бол би загнуулна. Бөмбөг шидэж тогловол чиний гар даарахгүй. Гэрт хариад бээлий аваад ир.

Тайёо: Тийм ээ!

Макима: 5 минутын дотор 1.2 сая хүнийг алсны дараа... Бууны чөтгөрийг өнөөдрийг хүртэл хэн ч хараагүй. Түүнээс хойш хүмүүсийн чөтгөрөөс айх айдас улам нэмэгдэж, бүх чөтгөрийг хамаагүй хүчтэй болгосон. Бууны чөтгөрийг жоохон ч гэсэн сулруулахын тулд, дэлхий даяар буу эзэмших хууль илүү хатуу болж, хэрэг явдал, гамшгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хязгаарласан.

Дэнжи: Ойлгохгүй байна л даа, сайн ойлгохгүй байхаар хэмжээний хүчтэй чөтгөр биз дээ?

Макима: Дэнжи-күн ялж чадна гэж бодож байна уу?

Дэнжи: Юу гэмээр ч юм? Би өөрөө хичээх юм бол зүгээр байлгүй дээ!

Макима: Тэгвэл эхлээд бууны чөтгөрийг олох.

Дэнжи: Яаж олох юм?

Макима: Энэ бол бидний цуглуулсан Бууны чөтгөрийн мах. Хэтэрхий хурдан хөдөлдөг болохоор биеийн хэсгээс нь жоохон унадаг бололтой. Бусад чөтгөрүүд үүнийг идэх юм бол бууны чөтгөрийн хүчнээс болж ямар ч чөтгөр хүчтэй болно. Хараач, наалдчихлаа.

Дэнжи: Хөөх.

Макима: Бууны чөтгөр үнэхээр хүчтэй болохоор. Эдгээр хэсгүүд нь хангалттай том бөөн болсны дараа, анхны биедээ буцаж орохыг оролдох бололтой. Тийм болохоор үүнийг бүр том болгох юм бол бууны чөтгөр рүү хүрнэ.

Аки: Нэгийг олчихлоо.

Химэно: Яах аргагүй бууны новшийн хэсгийг идсэн байжээ. Тийм болохоор л хүчтэй байж. Олсон болов уу? Эсвэл хэн нэгэн идүүлсэн болов уу?

Аки: Аль нь ч бай хийх зүйлс нь ижил. Бүх чөтгөрүүдийг ална. Түүний цаана, тэр байгаа.

Макима: Товчоо устгах хүсэлтийг хүлээн авсан. Зочид буудал дотор чөтгөр харагдсан. Зочид буудлын зочид амьд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Олон тооны энгийн чөтгөрийн ангуучид үүнийг устгах гэж оролдоод нас барсан. Бууны чөтгөрийн хэсгийг идчихсэн чөтгөр байж магадгүй. Чөтгөрийн эсрэг дөрөвдүгээр тусгай салааны зургаан гишүүнийг илгээж байна.

Аки: Энэ зочид буудлын хаа нэгтээ нуугдаж байна. Мөн энэ нь ердийн чөтгөр биш. Бууны чөтгөрийн нэг хэсгийг идсэн чөтгөр бий.

Дэнжи: Бууны чөтгөр өөрөө биш юм уу?

Аки: Хэсэг нь том байх тусам илүү их хэмжээгээр татагдана. Иймхэн бол биш.

Дэнжи: Өө тийм юм уу?

Повер: Юу ч гэсэн, надад өгчих.

Аки: Та нарын хүндэтгэх яасан бэ?

Дэнжи/Повер: Юу?

Дэнжи: Ямар ч ашиггүй байтал яагаад би хүндэтгэх ёстой юм?

Повер: Хүмүүс тэнэг бас биеэ тоосон юм!

Дэнжи: Хаяакава сэнпай.

Повер: Сэнпай.

Аки: За.

Дэнжи: Тийм ээ! Амархан хүн юм аа.

Араи: Хаяакава сэнпай. Үүнээс цааш чөтгөрүүдийн эсрэг тулалдахдаа энэ хоёрт араа даатгаж болох юм уу? Нэг нь зэтгэр, нөгөө нь хулигаан. Би итгэж чадахгүй нь.

Аки: Тэдэнд араа даатгах хэрэг байхгүй. Тулааны үед энэ хоёрыг урдаа гаргана. Хэрэв зугтах эсвэл нөгөө талд орох юм бол бид ална.

Повер: Биднийг амьтан шиг бодож байх шив.

Аки: Та хоёрт хүний эрх байхгүй.

Дэнжи: Энэ нэлээн уурлачхаж. Өглөөний тэрнээс болсон байх.

Повер: Шоглоом жоохон хэтэрсэн байх аа.

Аки: Тэр шоглоом байгаагүй! Үхмээр байна уу?

Химэно: Өө, юу болсон юм? Аки-күн, тэдэнд ингэж байнга хатуу хандах муухай шүү.

Дэнжи: Тийм ээ! Сарьсан багваахайд бараг алуулах шахсан байтал шууд л ажилд явуулаад! Шагнал өг.

Химэно: За! Би нэг зүйл хийж өгье. Энэ удаагийн чөтгөрийг ялсан хүнд... юу өгнө гээч? Би хацар дээр нь үнсэх болно!

Араи: Үгүй ээ! Тийм зүйл хийж болохгүй! Гэрлээгүй эмэгтэй ийм бүдүүлэг зүйл хийж болохгүй.

Химэно: Юу? Гэхдээ шагналтай байвал хийх урам өгнө биз дээ? Тийм ээ?

Дэнжи: Надад үнсэлт хэрэггүй ээ. Зүгээр ээ. Урам зоригтой байна. Би анхны үнсэлтээ хэнд өгөхөө шийдсэн. Тэр хүний төлөө бол, юуг ч хамаагүй цуглуулна. Бууны чөтгөрийг алах хүртлээ хэнийг ч үнсэхгүй.

Химэно: Аки-күний өмнө үүнийг хэлэх юм уу?

Дэнжи: Бас надад чухал зүйл зааж өгсөн. Бие биенээ ойлгодог хүмүүсийн хооронд завхай зүйл хийх нь илүү сайхан байдаг. Нэрийг чинь ч мэдэхгүй таны үнсэлт сонирхол татахгүй байна.

Химэно: Тэгвэл, Дэнжи-күн энэ чөтгөрийг алах юм бол хэлээ оролцуулаад үнсье.

Араи: Хөөе, хүлээ. Ганцаараа явах нь аюултай! Зогс!

Химэно: Хөвгүүдээр тоглох нь хөгжилтэй шүү!

Кобэни: Яах вэ? Яах вэ?

Повер: Цус уумаар байна.

Араи: Аюултай! Зогс гэж хэлээд байна. Намайг Химэно сэнпай 6 сар бэлдэж байгаа. Би танихгүй залууд түүний уруулыг өгөхгүй шүү. Хацрын үнсэлтийг нь би авна!

Дэнжи: Холд! Эрэгтэй хүнд ойртмооргүй байна, заваан юм!

Араи: Чи муу...

Повер: Тийм ээ, би оролцъё.

Дэнжи: Чиний гунигтай түүх минийхтэй харьцуулагдах ч үгүй!

Араи: Амаа тат! Чи миний талаар огт мэдэхгүй!

Аки: Химэно сэнпай шинэ хүмүүс хэрэг болох нь уу?

Дэнжи: Надад хамаагүй!

Повер: Тийм ээ, зодолдоод бай!

Дэнжи: Надаас холд!

Химэно: Араи хүчний хувьд бол тийм сайн биш, гэхдээ хийвэл чадахаар.

Повер: Зодолд, зодолд!

Химэно: Кобэни-чан бүрэг болохоос нэлээн чадвартай. Аки-күн, энэ дөрвөн шинэ залуусыг амьд үлдэж чадна гэж бодож байна уу?

Повер: Алалцаад өг!

Аки: Миний хүчтэй эсвэл хүчгүй гэсэн бодсон хүмүүс бүгдээрээ нэг жилийн дотор үхэж эсвэл алга болно.

Химэно: Миний асуултад хариулт болсонгүй. Аки-күн битгий үхээрэй дээ.

Кишибэ: Химэно, энэ бол чиний хамтрагч. Соёлгүй ч гэсэн би түүнийг хэрэгцээтэй болгож өсгөсөн. Мэндэл.

Аки: Намайг Аки гэдэг. Танилцахад таатай байна.

Химэно: Чи хэрэг болох уу?

Аки: Мэдэхгүй ээ. Магадгүй.

Химэно: Чи миний 6 дахь хамтрагч. Өмнөх 5 нь бүгдээрээ үхсэн. Хэрэгцээгүй бас сул дорой байсан болохоор үхсэн. Аки-күн битгий үхээрэй дээ.

Дэнжи: Гэхдээ байна аа, чөтгөр харагдахгүй байна. Чамд байгаа маханд итгэж болох юм уу? Нойр хүрч байна.

Химэно: Аки-күн. Ирж байна. Барилаа!

Дэнжи: Зогсчихлоо.

Повер: Тулаанд! Муу новшийн чөтгөр. Надаас айгаад зогсчихлоо!

Химэно: Үгүй ээ, үгүй. Энэ чинь миний хүч!

Повер: Юу?

Химэно: Би Сүнсний чөтгөртэй гэрээтэй. Баруун нүдээ идүүлсний хариуд сүнсний баруун гарыг ашиглаж чаддаг. Миний сүнс үл үзэгдэгч бас хүчтэй болохоор хэрэгтэй шүү. Аки-күн яаж байна? Бууны хэлтэрхий олсон уу?

Аки: Хүчтэй хариу алга. Энэ биш.

Химэно: Ойлголоо. Тэгвэл дээшээ гарцгаая.

Повер: Миний өмнө ингэж хүчээ тайлбарлаад болж байгаа юм уу? Намайг харгалзахын тулд энд байгаа биз дээ?

Химэно: Хүчээ мэдэлцсэн үед хамтрахад амар. Бас надад нууц хөзөр байгаа болохоор зүгээр дээ.

Повер: Үнэхээр юм уу? Тэгвэл би энэ охиныг ална гэвэл яах вэ?

Химэно: Зэвсгээ буулга. Муу юм хийвэл хэзээд ч боож алж чадна шүү.

Повер: Хүрч чадахгүй нь!

Химэно: Ядаргаатай болохоор эвтэй байцгаая.

Повер: Хэзээ нэг өдөр иднэ дээ!

Дэнжи: Намайг үнсэх ёстой болохоор идэхгүй шүү.

Араи: Та хоёр энэ барилгад чөтгөр байгаа гэдгийг мэдэж байна уу? Жоохон чимээгүй... Юу?

Аки: Юу болсон бэ?

Дэнжи: Надад нарийн ширийн зүйлийг мэдэх хэрэг байхгүй.

Араи: Бид сая 8-аас 9-р давхар руу гарсан биз дээ?

Дэнжи: Шийдвэрээ гарга.

Аки: Тийм.

Араи: Энэ бас 8-р давхар байна.

Дэнжи: Андуураагүй юу?

Араи: Андуураагүй! Нэг л хачин байна. Би шалгаад ирье.

Повер: Шийдлээ, би түүнийг шарсан мах болгоно.

Дэнжи: Шарсан мах? Би шарсан мах идэж үзмээр байна.

Аки: Юу?

Химэно: Араи-күн, чи сая доошоо буусан биз дээ?

Дэнжи: Юу?

Back to episodes Go home