Chainsaw_Man_04

Багваахай: Муураа алуулмааргүй байгаа бол хүн авчир.

Повер: Бүх амьдрал адилхан утга учиргүй. Ганц муурын төлөө би яагаад гүйгээд байгаа юм? Яагаад хүн хайгаад байгаа юм? Муужгайг аврах гэж үү? Тэнэг юм. Би цусанд дуртай. Үнэр болон амтанд нь дуртай. Үүгээр дамжуулан үхлийг мэдрэх нь надад таалагддаг. Бас... Би саяхан өөр зүйлийг анх удаа ойлголоо. Цус бүлээн бас сайхан мэдрэмж өгдөг. Яагаад намайг аварсан юм? Чамайг алуулах гэсэн байтал. Тэнэг юм. Хуурсанд уучлаарай. Муужгай аврагдсан болохоор хөхөндөө хүргүүлье.

Дэнжи: Тииииййййм ээээээ! Өө, өвдөж байна. Өвдөж байна. Өвдөж байна! Босож чадах нь уу?

Повер: Хуруугаа ч хөдөлгөж чадахгүй нь. Муужгайг аваад зугт.

Дэнжи: Хөрөө гарч ирэхгүй нь. Цусгүй болсон бололтой.

Хануур: Эцэст нь оллоо. Чи Багваахайг минь алсан биз дээ? Миний залуу байсан байтал! Ойроос харах юм бол дажгүй царайтай юм гээч. Царайлаг болохоор зүгээр явуулъя.

Дэнжи: Энэ хоёр яах юм?

Хануур: Ална. Тэгвэл үх.

Повер: Ганц хөх барьж үзэхийн тулд ингэж тулалдах юм уу?

Хануур: Тоглоод байна уу? Энэ бяцхан гөлөг манай Багваахайг минь алсан юм уу? Тэр бид хоёр бүх хүнийг идэх мөрөөдөлтэй байсан. Галзуу ч гэсэн маш эрхэм мөрөөдөл байсан. Тэрийг нэг гөлөг сүйрүүлчихлээ. Алахад хайран царай байна, гэхдээ үх дээ.

Дэнжи: Хөхөнд хүрч үзэхээс минь өмнө алах гээ юу?

Хануур: Уйтгартай юм! Ийм шалихгүй хүсэл тэмүүлэлтэй хүнд алагдах гэж. Хөөрхий Багваахай.

Повер: Тэнэг шалтгаан бэ.

Аки: Чамаас бусад нь бүгд чин сэтгэлээсээ.

Дэнжи: Яагаад бүгд миний зорилгыг дутуу үнэлээд байгаа юм? Өшөө авалт, гэр бүлээ хамгаалах, муураа аврах, ийм ч, тийм ч гээд... Бүгд сүртэй мөрөөдөлтэй гоё юм аа? Тэгвэл мөрөөдлийнхөө тулаан хийе! Хэрэв би чамайг алж чадвал чиний мөрөөдөл хөх барихаас илүү дор гэсэн үг!

Хануур: Сайхан хуцаж байх шив. Нохой жижиг байх тусмаа чанга хуцдаг. За тэгвэл би чамайг идье.

Дэнжи: Болж байна! Энэ мөрөөдлийн тулаанд ялж чадах юм бол шүү дээ.

Повер: Чөтгөр байна.

Хануур: Сайхан хооллоорой.

Аки: Үнэг ээ.

Үнэг: Энэ бол хануурын чөтгөр. Идэж болох уу?

Аки: Болно оо. Хануурын чөтгөр устгагдлаа. Шинэ хүмүүс амьд үлдсэн хүмүүст тусалж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлээрэй.

Араи: За!

Кобэни: За!

Аки: Химэно сэнпай чөтгөрүүдийн хөдөлгөөнийг ажиглаарай.

Химэно: За!

Дэнжи: Мөрөөдлийн тулаан... Миний мөрөөдлийн тулаан.

Аки: Чамайг болон Цусны зэтгэрийг байцаах болно.

Повер: Муужгайг?

Аки: Муурыг малын эмч рүү үзлэгт явуул. Чиний гарыг авчирсан. Тэд цус сэлбэх үедээ дахин залгасан гэж хэлсэн. Чи үнэхээр чөтгөр шиг юм аа.

Дэнжи: Чи чөтгөртэй найзалж байсан биш үү? Би харсан шүү.

Аки: Чи үнэхээр юу ч мэдэхгүй юм аа. Чөтгөрийн ангуучид чөтгөртэй гэрээ хийж чөтгөртэй тулалддаг. Надад үнэгний чөтгөртэй хийсэн гэрээ бий. Хүчээ зээлүүлснийх нь хариуд биеийнхээ нэг хэсгийг идүүлэх гэрээ. Энэ удаа жоохон арьсаа өгсөн.

Дэнжи: Өвдмөөр юм.

Аки: Чөтгөрүүд хүмүүсийн үхлийг байнга эрэлхийлдэг. Зэтгэр ч мөн адил.

Дэнжи: Повер сайн охин.

Аки: Та хоёрыг эргүүлийн талбайн гадаа явж байхыг бид хамгаалалтын камерт харсан. Мөн бид сарьсан багваахайн чөтгөрийн нуугдаж байсан гэрээс чиний цусны нэлээд хэсгийг олсон. Чи цусны зэтгэрт алуулах шахсан биз дээ? Шалтгааныг мэдэхгүй ч, чи дахиад чөтгөрийн талд орж байна.

Дэнжи: Харин ээ, юу болсон юм бол?

Эр1: Охин минь хөрөөтэй залууд өөрийн биеэр талархмаар байна гэнэ.

Эм1: Баярлалаа!

Эм2: Оффис дээр, нэг чөтгөр "Идүүлмээр байна уу?" гэж хэлэхээр нь зугтсан. Гэхдээ сайн харсан чинь олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчооны дүрэмт хувцас байсан. Тийм болохоор талархмаар байна.

Эр2: Тэр "эрэгтэй хүний амь надад хамаагүй" гэж хэлээд машинтай минь цавчсан. Хөрөөтэй чөтгөр...

Аки: Хэрэв би энэ талаар сайтар судалж, дээд шатны байгууллагад мэдэгдвэл, цусны чөтгөр та хоёр хоёулаа алуулна. Гэхдээ хэн ч үхээгүй. Чи нэг нөхцөлийг хүлээж авбал энэ удаа зүгээр өнгөрөөе.

Дэнжи: Юу?

Аки: Миний үгэнд орох ёстой. Чи бол ямар ч соёлгүй тэнэг бацаан. Би чамаас ах бас нийгмийн шударга ёсны төлөө явдаг. Миний үгэнд орох юм бол чи одоогийн амьдралаа хамгаалж чадна. Яаж байна? Ойлгож байвал ярь.

Дэнжи: За. Бодож үзье. Санаа зовох хэрэггүй. Та нартай адил тийм сүртэй зорилго надад байхгүй. Бяцхан л мөрөөдөлтэй. Гэхдээ чамтай адил яг хийнэ ээ. Найдаж болно шүү.

Аки: Ямартай ч илүү соёлтой ярьж сур.

Дэнжи: За, бодож үзье ээ.

Повер: Харав уу? Би гэмгүй байгаа биз дээ? Шийдэгдсэн юм чинь хурдан үүнийгээ тайл!

Химэно: Итгэлтэй байна уу? Нэг л өдөр энэ зэтгэр хүн алах үед, явуулсан Аки-күний хариуцлага болно.

Аки: Бид бол чөтгөрийн ангуучид. Чөтгөр ч байсан зэтгэр ч байсан, бид ашиглаж болох бүх зүйлээ ашиглана. Гэхдээ дайсан бол дайсан. Тэднийг зүгээр ашиглаж байгаа төдий. Би тэдэнтэй найзууд болох бодол алга.

Макима: Ороод ир.

Аки: Өршөөгөөрэй. Тэд эргүүлийн талбайгаас гарснаа мэдээгүй гэсэн. Тэгээд маш хорон санаатай чөтгөрийн амьдарч байсан байшинг олсон. Тэгж л сарьсан багваахайн чөтгөртэй таарсан бололтой. Дэнжи хөрөөгөө ашиглаж Сарьсан багваахайн чөтгөрийг алж, Хануурын чөтгөрийн дайралтад өртсөн ч... Дөрөвдүгээр салааныхан бид устгасан. Сарьсан багваахай болон Хануураас сумны ул мөр олдоогүй. Тайлан ингээд боллоо.

Макима: Сайн байлаа. Гэхдээ Дэнжи-күн Повер-чан анзаараагүй байхдаа тийм хол явчхаж ээ?

Аки: Тэд хоёулаа итгэхийн аргагүй тэнэгүүд болохоор.

Макима: Эргүүлийн бүсээс гарах нь зөрчил.

Аки: Энэ удаа хэн ч үхээгүй, бас хоёр чөтгөрийг устгаж чадсан учраас, зүгээр өнгөрөөж болно гэж бодож байна.

Макима: Ойлголоо.

Аки: Тэгвэл, өршөөгөөрэй.

Макима: Хаяакава-күн арай жоохон нээлттэй сэтгэдэг болсон уу? Дэнжи-күнтэй хамт амьдарсны нөлөө юу?

Аки: Боломжгүй. Би ерөөсөө өөрчлөгдөөгүй.

Дэнжи: Тэр хаашаа явчихсан бэ? Ямар хоол хийж байгаа юм?

Аки: Карри.

Дэнжи: Янзын. Юу вэ? Чөтгөр үү?

Повер: Хөөе! Хөөе! Хөөе! Давчуу гэр вэ?

Макима: Хаяакава-күний гэрт Поверыг байлгамаар байна. Чи тэр хоёрыг сайн харж чадна.

Повер: Хүлээ, муужгай!

Аки: Яагаад миний гэрт асуудал үүсгэгчид цуглаад байгаа юм?

Макима: Би Хаяакава-күнд хамгийн их итгэдэг болохоор.

Повер: Одоо минийх!

Дэнжи: Хөөе, миний хамгийн амттай нь.

Аки: Өө, ойлголоо.

Макима: Түүнийг энд байнга амьдруулаад байж чадахгүй. За. За. Санаа бүү зов. Повер-чан томоотой байна гэж хэлсэн. Зүгээр дээ.

Повер: Би ногоонд дургүй. Алга бол!

Дэнжи: Лууван!

Аки: Хүнсний ногоо хаяхаа боль.

Дэнжи: Ногоочинд муухай гэж бодохгүй байна уу? Чөтгөр!

Повер: Угаалгын өрөө? Би хааяа л усаа татдаг.

Аки: Тат.

Дэнжи: Өмхий байна!

Повер: Би хааяа л усанд ордог.

Аки: Ор!

Дэнжи: Өмхий байна!

Повер: Та хоёр яачхаа вэ? Хүмүүс ёстой мэдрэмтгий юм аа. Тийм ээ, муужгай?

Дэнжи: Тэр новш дөнгөж орж ирчхээд давраад л. Баасаа хүртэл урсгаж чадахгүй чөтгөр! Ногоогоо хүртэл хаядаг.

Повер: Хөөе, чи!

Дэнжи: Хөөе, новшийн чөтгөр өө. Чиний баас наалдамхай болохоор арилахгүй байна. Юу?

Повер: Амласан биз дээ? Хөхөндөө хүргэнэ. Хүр! Алив ээ, юу болсон бэ? Баярлаж байгаа биз дээ? Алив ээ! Нэг нөхцөлтэй. Гурван удаа базна.

Дэнжи: Гурван базалт...

Повер: Муужгайг аварсанд нэг. Сарьсан багваахайг алсанд нэг. Бас нөгөө залуугаас намайг хамгаалсанд нэг. Би хөхөндөө хүргүүлнэ гээд анх худлаа ярьж байсан. Гэхдээ хичээсний чинь төлөө гурван базалт бэлэглэе. Сайхан сэтгэлээсээ базаарай даа.

Дэнжи: Сахиусан тэнгэр!

Back to episodes Go home