Дэнжи: Миний гэдэс.
Макима: Чамайг хэн гэдэг юм?
Дэнжи: Дэнжи!
Макима: Шуудхан хэлье. Дэнжи-күн үүнээс цааш миний нохой болно. Хариулахдаа за эсвэл хов гэж хариулна. Үгүй гэж хэлдэг нохой хэрэггүй.
Дэнжи: Хэрэггүй ээ?
Макима: Би шүүх эмнэлгийн найзаасаа сонссон юм. Ашиггүй болсон нохойг устгадаг гэсэн.
Дэнжи: Сайхан сэтгэлтэй хүн гэж бодсон байтал. Жоохон дуртай болсон байтал. Ийм аймаар эмэгтэй байх гэж. Хүмүүсийг нохой шиг бодоод л. Почитаг үхсэнийг саначихлаа.
Макима: Бид ч бас хараахан өглөөний цай уугаагүй байгаа. Амрах зогсоол дээр юм идье.
Дэнжи: Уучлаарай, би мөнгөгүй.
Макима: Хүссэн юмаа хэл. Би даая. Бас шалдан байвал хүний анхаарал татна, үүнийг өмсчих. Май.
Дэнжи: Бүхэл амьдралын минь турш заваан өмхий гээд хүмүүс надаас зайлсхийдэг байсан. Анх удаа л надад ингэж сайхан хандлаа. Бас бүр ийм хөөрхөн эмэгтэй. Хайрлачихлаа. Өө, би удон болон... Удон болон... зайдас! Болох уу?
Макима: Болно. Би карри удон авъя.
Эр: За.
Дэнжи: Карри удон ч гоё сонсогдож байна.
Макима: Өө? Дэнжи? Зүгээр үү?
Эр: Нөгөө...
Дэнжи: Сайхан үнэртэж байна.
Эр2: Хэд вэ?
Эр: Хүлээж байгаарай.
Макима: Дэнжи-күн.
Дэнжи: Уучлаарай.
Эр: 1300 иен болно.
Дэнжи: Хөрөө миний биеийг хүртэл зүсчихсэн. Нэлээн их цус алдсан бололтой.
Эр2: За, хариулт хэрэггүй.
Макима: Яаж ийм биетэй болсон юм?
Дэнжи: Тэжээвэр чөтгөр минь зүрх минь болчихсон. Итгэхэд бэрх байгаа биз? Би ч бас итгэмээргүй байна. Миний төлөө Почита үхсэн гэдэгт...
Макима: Чиний нөхцөл байдал урьд өмнө тохиолдож байсан удаагүй. Үнэн хэрэгтээ энэ нь маш ховор тохиолддог бөгөөд үүнд нэр ч байхгүй. Энэ ярианд чинь итгэж байна. Би онцгой үнэрлэх чадвартай. Тийм болохоор мэднэ. Чиний найз дотор чинь амьд байгаа. Ямар ч яруу найргийн утгаар бус... чиний биеэс хүний болончөтгөрийнүнэрхоёулааүнэртэжбайна.
Дэнжи: Тийм үү? Хөөх. Тэр үнэхээр... Удон! Удон? Удоноо идэж болох уу?
Макима: Мхн. Зүгээр үү? Өөрөө идэж чадах уу?
Дэнжи: Чад... Чадахгүй.
Макима: Аа гээрэй.
Дэнжи: Аа!
Макима: Амттай байна уу?
Дэнжи: Хов!
Макима: Ийм хүйтэн болсон удоныг амттай гээд л. Чи сайн хүү юм аа. Үнэхээр нохой шиг л.
Дэнжи: Таны нэр хэн билээ?
Макима: Макима.
Дэнжи: Макима-сан? Ямар залууд дуртай вэ?
Макима: Хмм... Дэнжи-күн шиг хүн байх.
Дэнжи: Дэнжи-күн? Юу? Би юу? Ямар залууд дуртай вэ?
Макима: Дэнжи-күн шиг хүн байх.
Дэнжи: Би ч бас Макима-санд хайртай.
Макима: Дэнжи-күн! Ийшээ! Энэ бол Товчооны чөтгөрийн ангуучдад зориулсан Токио дахь төв байр. Энгийн иргэдийг оруулбал Токиод мянга гаруй чөтгөрийн ангууч байдаг ч... Товчоо нь цалин сайтай бас ээлжийн амралт гээд олон давуу талтай.
Дэнжи: Хэрэв Макима-сан надад талтай юм бол хамтдаа ажиллаад байвал тийм харилцаатай болж магадгүй юм биш үү? Хос болох юм бол хосын хийж чаддаг зүйлийг хийж чадна. Хиймээр байна! Хосын хийдэг зүйлийг хиймээр байна!
Макима: Дэнжи-күн.
Дэнжи: За?
Макима: Манайх дүрэмт хувцастай болохоор үүнийг өмс. Өмссөний чинь дараа хамтрагчтай чинь танилцуулна. Түүний нэр бол Хаяакава Аки. Энд гурван жил ажиллаж байгаа. Өнөөдөр түүнтэй цуг яв.
Дэнжи: Юу? Би тантай ажиллахгүй юм уу?
Аки: Мэдээж үгүй. Чи Макима-санаас тэс өөр түвшнийх. Бид эргүүл хийнэ.
Дэнжи: Үгүй ээ! Макима-сан.
Аки: Хөөе, бос.
Дэнжи: Үгүй ээ! Би Макима-сантай ажилламаар байна.
Макима: Хэрэв чи сайн ажиллах юм бол надтай цуг ажиллаж чадна шүү. Тийм болохоор хичээгээрэй, за юу?
Дэнжи: Хөөе, сэнпай. Макима-сан найз залуутай юу? Хөөе? Хэлээч!
Аки: Дагаад яв. Чи энэ ажлаас гар. Маргааш ирэх юм бол би чамайг ахиад зодно шүү.
Дэнжи: Яагаад?
Аки: Миний сайхан сэтгэл мэдрэгдэхгүй байна уу? Чин сэтгэлээсээ хийхгүй бол үхнэ шүү. Цалингийн төлөө чөтгөрийн ангууч болсон бүх хүмүүс үхсэн. Бүгд чөтгөрүүдэд алуулсан. Амьд байгаа нь бүгд чин сэтгэлээсээ учраас. Чи байна аа... Макима-сантай ойртох гэж л чөтгөрийн ангууч болоо биз дээ?
Дэнжи: Бинго.
Аки: Тэгвэл зодсон нь зөв байж. Макима-санд би тайлбарлая. Чамайг чөтгөрөөс айгаад зугтсан гэж.
Дэнжи: Сэнпай, арай л сайн хүн юм. Би эрчүүдтэй тулалдаж байхдаа... төмсгийг нь онилдог юм! Өнөөдөр, би анх удаагаа удон идсэн. Зайдас ч бас. Анх удаа хүн шиг мэдрэмж авсан. Анх удаа хүнээр хоол авахуулж үзсэн. Миний хувьд мөрөөдөл шиг амьдрал. Би чөтгөрийн ангууч болох гэж тэгж их хичээгээгүй. Гэхдээ энэ амьдралаа үргэлжлүүлэх юм бол үхсэн ч хамаагүй. Саяны үгээ буцааж авлаа. Зөвхөн миний амь биш болсон.
Аки: Макима-сан байна аа? Чам шиг новшид сайн болохгүй.
Дэнжи: Юу? Юу гэнэ ээ? Чи ч бас Макима-санд сайн юм уу?
Аки: Чи үнэхээр... төмсөг рүү л... дайрдаг юм байна.
Дэнжи: Новш. Сэнпай төмсөгний чөтгөрт зодуулчихсан.
Аки: Худлаа. Энэ худлаа ярьж байна.
Макима: За, юу гэж бодож байна? Та хоёр эвтэй байж чадах нь уу?
Дэнжи: Үгүй ээ.
Аки: Энэ муу бол хог шаар.
Макима: Эвтэй байгаа чинь ашгүй дээ. Дэнжи-күн Хаяакавагийн салаанд орох болно.
Дэнжи: Салаа?
Аки: Энэ хулигаан уу? Бидэнд аль хэдийн хэрэг таригч байгаа. Үүнээс илүү хачин хүн нэмэгдэх юм бол...
Макима: Салааг чинь бүрдүүлж байхдаа хэлсэн дээ. Бусдаас өөр, илүү туршилтын шинж чанартай гэж.
Аки: Энэ яг хэн юм бэ?
Макима: Дэнжи-күн хүн ч гэсэн чөтгөр болж чаддаг.
Дэнжи: Гайхалтай байгаа биз?
Аки: Үнэхээр юм уу? Тийм цуу яриа л сонсож байсан.
Макима: Дэнжи-күн бол онцгой. Тийм болохоор онцгой хандах ёстой. Товчооноос гарах эсвэл зөрчил гаргавал Дэнжи-күнийг чөтгөр хэмээн алах болно.
Дэнжи: Юу? Юу гэсэн үг вэ?
Макима: Үхэх хүртлээ хамт ажиллана гэсэн үг.
Аки: Чамайг ажиглахын тулд хамт амьдрахаар болсон. Зугтах юм бол чамайг алж болно гэсэн.
Дэнжи: Макима-сан муу хүн үү?
Аки: Тийм гэж бодож байвал Макима-санг хоргоохоо боль. Хэрэв чи чөтгөр юм бол алаагүйд нь л таларх. Бид бол чөтгөрийн ангуучид.
Дэнжи: Тэгвэл сайн хүн юм уу?
Аки: Мэдээж. Миний амийг аварсан хүн.
Дэнжи: Макима-сан... Дахиад тэвэрмээр байна шүү.
Аки: Юу?
Дэнжи: Гүзээлзгэнийн чанамал, чавганы чанамал, жүржийн мармелад, цөцгий болон зөгийн бал бас... Бас шанцай асгая. Хамгийн амттай талх. Амттай! Үнэхээр амттай.
Аки: Удаад байна. Угаалгын өрөөнд битгий унтаад бай.
Эр: Баруун Нэримагийн орон сууцны барилга дээр нэг зэтгэр гарч ирлээ. Бүх энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна, мөн периметрийг тогтоосон.
Эр2: Зорилтот бай хоёрдугаар давхрын өрөөнд байгаа. Үлдсэнийг нь та нарт даатгая.
Эр3: Хаяакава-сан, хажуугийн хүн чинь шинэ хүн үү?
Дэнжи: Ингэхэд зэтгэр гэж юу юм?
Аки: Юу? Чи сургуульд сураагүй юм уу?
Дэнжи: Үгүй ээ.
Аки: Хүний цогцсыг эзэмдсэн чөтгөр... Тэр бол зэтгэр.
Дэнжи: Хмм... Хүлээ, тэгэхээр би бас зэтгэр гэсэн үг үү?
Аки: Үгүй ээ, зэтгэрийг толгойгоор нь мэдэж болно. Харахаараа ойлгоно доо. Зэтгэр бол чөтгөрийн зан чанартай. Чи үүнийг ал. Чөтгөр болоод хүчээ харуул. Тэгвэл чамайг ашиглаж болох эсэхийг шийднэ.
Зэтгэр: Битгий хар! Ална даа, ална. Муу новшийн чөтгөрийн ангуучид.
Аки: Хүлээ, яагаад чөтгөрийн хүчээ ашиглаагүй юм?
Дэнжи: Би хүчээ ашиглаж чөтгөрийг алахаар нэлээн өвдөж байгаа юм шиг харагддаг. Тэгээд би үүн шиг зэтгэр болсон байж магадгүй болохоор... Тэгээд л... түүнийг өвтгөхгүй хурдан алах гээд...
Аки: Сонсож бай, новш оо. Зэтгэр ч бас чөтгөр. Чөтгөрийн ангууч байж тэднийг өрөвдөх хэрэггүй. Манай гэр бүлийг нүдний минь өмнө чөтгөр алсан. Доор байгаа хэдэн цагдаатай цуг ууж байсан. Тэд эхнэр, хүүхдээ хамгаалахын тулд амиа эрсдэлд оруулж ажлаа хийж байгаа. Чи л ганцаараа чин сэтгэлээсээ хичээхгүй байна. Би чөтгөрийг аль болох зовоож алмаар байна. Харин чи? Чи тэдэнтэй найзууд болмоор байгаа юм уу?
Дэнжи: Найз болох чөтгөр байгаа бол болмоор л байна. Надад найз байхгүй юм чинь.
Аки: Энэ яриаг чинь санаж авъя.
Дэнжи: Түүнийг ёстой уурлуулчихлаа даа. Үнэндээ би зүгээр энэ том хүний сэтгүүлийг заваартуулахыг хүсээгүй юм. Хөрөөгөө гаргасан бол норчих байсан юм. Хурдан алж өгсөн болохоор үүнийг чинь авлаа шүү. За! Сайхан зүйлээ олж авлаа.
Почита: Дэнжигийн мөрөөдлийг надад харуулаач.
Дэнжи: Би ч бас чин сэтгэлээсээ хийж байна, Почита. Гэрээнийхээ дагуу мөрөөдлийн амьдралаараа амьдарч байна.
Аки: Энэ яриаг чинь санаж авъя.
Дэнжи: Миний мөрөөдөл хэдийн биелсэн. Гэхдээ тэр хөөсөөр л байна. Өдөр бүр усанд орж, амттай зүйл идэж, хөөрхөн эмэгтэй хажууд минь байгаа. Амьдрал минь аль хэдийн төгс болсон байтал. Нэг л зүйл дутагдаад байгаа юм шиг. Ямар нэг зүйл байгаа юу? Яг жинхэнэ зорилго? Түүний хувьд бол өшөө авах биз. Тэр залуусын хувьд гэр бүлээ хамгаалах. Макима-санд ямар нэг зүйл байгаа болов уу? Макима-сан... Хөх! Хөхөнд хүрч үзмээр байна. Аль дээр боломжгүй гээд бууж өгсөн зүйл маань. Гэхдээ одоо ажилтай болчихсон юм чинь болох юм биш үү? Шууд найз охинтой болно гэдэг бол надад хэцүү. Гэхдээ хөх бол... Бага зэрэг өөртөө итгэлтэй, шийдэмгий байвал би хөхөнд хүрч чадна.
Аки: Чамаас бусад нь бүгд чин сэтгэлээсээ ажиллаж байгаа.
Дэнжи: Одоо ойлголоо. Олчихлоо шүү, өөрийн зорилгоо. Миний зорилго! Тэр бол... Хөх!
Макима: Хөх?
Аки: Хөөе, анхаараач, тэнэг ээ!
Дэнжи: Юу?
Макима: Дэнжи-күнд өнөөдрөөс хамтрагч өгнө.
Дэнжи: Хамтрагч?
Макима: Товчооны томилолт, эргүүлд аюулгүйн байдлын төлөө хоёроороо хөдлөх ёстой болдог. Цагаа оллоо. Ирчихсэн бололтой. Болгоомжтой байгаарай. Тэр зэтгэр шүү.
Повер: Сонсож бай! Миний өмнө сөгд, хүн минь! Миний нэр бол Повер! Хамтрагч минь чи юу?
Дэнжи: Повер? Нэр чинь Повер юм уу? Бас зэтгэр юм уу? Зэтгэр чөтгөрийн ангууч хийж болж байгаа юм уу? Хамаа алга. Хамтдаа хичээцгээе!
Макима: Хэвийн нөхцөлд чөтгөрүүд шиг зэтгэрийг устгах ёстой, гэхдээ Повер-чан ухаантай учир, Хаяакава-күний салаад оруулахаар болсон. Өмнө нь хэлсэн шиг, Олон нийтийн аюулгүй байдлын товчооны чөтгөрийн эсрэг 4-р тусгай салаа нь туршилтын салаа. Үр дүн гарахгүй бол дээд шатныхан хэдийд ч татан буулгаж чадна. Тэгвэл та хоёрт юу болохыг мэдэж байгаа биз дээ? Повер-чаны эвэр хүний анхаарал татах учраас хүнгүй газраар эргүүл хийгээрэй.
Повер: Хүн гуай! Хурдан надад алах зүйл олж өг! Би цус хүсэж байна!
Дэнжи: Хөөрхөн юм чинь энэ ядаргаатай занг нь өршөөж болно. Гэхдээ яаж хөхөнд нь хүрэх вэ?
Макима: Хэрэв чөтгөрийн ангууч эсвэл цагдаатай таарч тэд асуулт асуух юм бол...
Эр: Сэжигтэй хүмүүст\N ойртож байна.
Эр2: Та хоёр ийшээ хүрээд ир.
Дэнжи: Олон нийтийн аюулгүй байдлын товчооны дөрөвдүгээр тусгай салаа.
Макима: Ингэж хэлээд тэмдгээ үзүүлэх юм бол муухай царай гаргаад явчих болно.
Дэнжи: Чөтгөр хаана ч алга!
Повер: Миний буруу байх. Би зэтгэр болохынхоо өмнө нэлээн аймаар чөтгөр байсан. Шалихгүй юмнууд миний үнэрийг үнэртээд зугтаа биз.
Дэнжи: Хүлээ, юу? Тэгвэл бид үр дүн гаргаж чадахгүй шдээ?
Макима: Асуулт байвал Хаяакава-күнээс асуу. Тэр та хоёрыг хамтрахыг санал болгосон учир.
Дэнжи: Муу новш намайг чаджээ! Повертой хамтрах юм бол би үр дүн гаргаж чадахгүй. Намайг болиулах гээд байна!
Повер: Цусны үнэр!
Дэнжи: Хөөе, хүлээж бай. Хаашаа явж байгаа юм?
Повер: Тулаан! Тулаан! Тулаан руу!
Дэнжи: Хурдан юм бэ!
Эр: Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, периметр тогтоосон. Энэ бол далайн өргөст хэмхийн чөтгөр. Давтан хэлье, Далайн өргөст хэмхийн чөтгөр. Нэрима буудалд нэмэлт хүч хүсэж байна. Үгүй ээ, далайн өргөст хэмх. Далайн өргөст хэмх гэж мэдэх үү? Юу? Үгүй ээ, би... Далайн өргөст хэмх...
Повер: Ямар байна? Миний гавьяа шүү!
Back to episodes Go home