Chainsaw_Man_01

Дэнжи: Ажилдаа явах уу даа? Мод цавчаад сард 60,000 иен байх аа? Саяхан зарсан бөөр 1,200,000. Баруун нүд маань, 300,000. Нэг төмсөг маань... Хэдээр зарсан билээ? 100,000 ч хүрээгүй байх. Үлдсэн өр... 38,040,000 иен. Почита, мэдэж байна аа. Бушуухан алахаар явцгаая. Чөтгөр алах юм бол ойролцоогоор 300,000 хийнэ. Чөтгөрийн ангууч хамгийн хөлс сайтай нь. Энэ Улаан лоолийн чөтгөр. Үрнээсээ дахиад босоод ирэх тул шатаасан нь дээр шүү.

Якуза: Сайн байлаа, Дэнжи. Энэ цогцос хар зах дээр өндөр үнэ хүрнэ. Би 400,000 өгье.

Дэнжи: Баярлалаа!

Якуза: Зээлийн эргэн төлөлт, хүүг нь хасвал 170 мянга болно. Дараа нь зуучлалын хөлс, зохицуулалтын хураамж, нэмэлт зардал гэх мэтийг тооцоолсны дараа...

Дэнжи: Надад 70 мянга үлдлээ. Тэгээд усны төлбөр болон бас бус хэдэн өрийг төлж дуусгаад... Хачирхалтай шүү? 1800 иен л үлдлээ. Гэрт идэх юм байхгүй, энэ сар үүгээр амьдрахгүй бол болохгүй. Почита, өнөөдрийн хоол зүсэм талх шүү.

Эр: Яагаад тийм жаалыг чөтгөрийн ангуучаар хөлсөлдөг юм бэ?

Якуза: Тэр бидэнд өрөө төлж байгаа юм. Адгийн эцгийнх нь нас барахдаа үлдээсэн өр.

Эр: Тэжээвэр чөтгөртэй жаалаар чөтгөрийн ангууч хийлгэх юм уу?

Якуза: Жинхэнэ чөтгөрийн ангууч бидэн шиг якузад чөтгөрийн цогцсыг өгөхгүй. Бас Дэнжигийн сайн тал нь дуулгавартай.

Эр: Хөөе, нохой! Энэ тамхийг идэх юм бол 100 иен өгье.

Дэнжи: Үнэхээр үү? Сайхан хооллоорой.

Якуза: Дахиад чөтгөр гарч ирэх юм бол дуудна. Зугтах гэж оролдох юм бол гахайн хоол болгоно шүү.

Дэнжи: Ингээд гурван өдөр хоолтой байх нь. Би саяхан сонссон. Хүмүүс ихэвчлэн талхандаа чанамал түрхдэг гэсэн. Хоёуланд нь бол энгийн байх нь мөрөөдөл л дөө. Үхэхээсээ өмнө өрөө төлж дуусгаж чадна гэсэн бодол ч алга. Би үхэхээсээ өмнө найз охинтой ч болохгүй биз. Ийм газар охин дагуулж ирж ч чадахгүй. Түүнийг болзоонд авч гарах мөнгө ч байхгүй. Мөрөөдөл биелдэг бол үхэхээсээ өмнө эмэгтэй хүнтэй унтаж үзмээр байна.

Якуза: Энэ сарын төлбөрөө хүртэл өгөлгүй амиа хорлочих гэж. Жаал аа, биеэ зараад ч хамаагүй маргааш гэхэд 700,000 иен авчирч өг. Тэгэхгүй бол чиний биеийг хэдэн хэсэг болгоод зарна шүү.

Дэнжи: Хөрөө? Чөтгөр байна. Намайг алмаар байвал ал. Би угаасаа үхнэ. Гэмтчихэж. Чи ч бас үхэх гэж байгаа юм уу? Намайг хаз! Чөтгөрүүд цус уух юм бол эдгэдэг гэж сонссон. Амьд үлдмээр байгаа бол намайг хаз! Миний цус үнэгүй биш шүү. Энэ бол гэрээ. Би чиний амийг аварна, чи миний амийг аварна. Би ч бас үхмээргүй байна. Намайг чөтгөрийн ангууч болгож хөлслөх үү? Өлсөөд унтаж чадахгүй нь. Унтахгүй болохоор өр л бодогдоод улам унтаж чадахгүй нь. Шийдлээ, өнөөдөр унтаад зүүдлэх зүүд ээ. Талхан дээр чанамал түрхээд, чамтай хамт идэж сууна, тэгээд охинтой цагийг өнгөрөөж, түүнтэй видео тоглоом тоглож, тэврэлдээд хамтдаа унтах болно. Сайхан сонсогдож байгаа биз? Манай ээж зүрхний өвчнөөс болж цусаар ханиалгаж нас барсан гэсэн.

Якуза: Дэнжи, чөтгөр олчихлоо. Ажилдаа.

Дэнжи: Зүүдийг минь л ядаж биелүүлээсэй билээ. Ийм газар чөтгөр гарч ирсэн юм уу? Харагдахгүй байна. Нуугдаж байгаа юм болов уу? Аль хэдийн явчихсан байж магадгүй.

Якуза: Дэнжи. Бид чамд талархдаг.

Дэнжи: Юу? Аан за.

Якуза: Нохой шиг дуулгавартай. Нохой шиг хогийн ажил хийж өгдөг. Гэхдээ би нохойн өмхий үнэрт дургүй. Якуза бид, улам хүчтэй болоод мөнгө олмоор байна. Тийм болохоор чам шиг чөтгөртэй гэрээ хийхээр шийдсэн. Бидний хүсэж байгаа зүйл бол чөтгөрийн хүч.

Зомби: Миний хүсэж байгаа зүйл бол чөтгөрийн ангуучдын үхэл! Бяцхан чөтгөрийн ангууч аа. Энэ залуус үнэхээр тэнэг юм. Ёстой тэнэг. Чөтгөрийн хүч өгнө гэхэд л өөрсдөө миний боол болчихсон. Тэр хүч нь өөрсдийг нь зомби болгоно л доо. Би зомбины чөтгөр болохоор. Чөтгөрийн ангуучид биднийг алдаг болохоор би дургүй. Тийм болохоор тэднийг ална. Залуус аа, түүнийг хэдэн хэсэг болгоод хогийн саванд хая.

Дэнжи: Новш! Гарц... Тавь. Баян болохыг хүссэн юм биш. Зүгээр л энгийн амьдралаар амьдрахыг хүссэн. Гэхдээ тэрийгээ ч биелүүлж чадсангүй! Почита! Почита! Почита, ажилдаа явцгаая. Почита, би чөтгөртэй тулалдаж байгаад үхэж магадгүй. Тийм зүйл болох юм бол чамайг ганцааранг чинь үлдээнэ гэсэн харуусал байна. Чи өлсөж үхэж магад. Өөр чөтгөрийн ангуучдад алуулж магадгүй. Чөтгөр үхсэн хүний биеийг авч чаддаг гэсэн. Хэрвээ чи тэгж чадах бол... миний биеийг аваарай. Намайг үхэх үед якуза нар ирэхээ болино биз дээ? Тэгвэл чи энэ хотоос яваад... Тэгээд... Тийм ээ. Энгийн хүн шиг амьдарч, энгийн хүн шиг үхээрэй. Миний мөрөөдлийг биелүүл. Почита? Миний биеийг авч чадсан уу?

Почита: Би чамайг мөрөөдлийнхөө тухай ярихад дуртай. Энэ бол гэрээ. Би чамд зүрхээ өгнө. Түүний оронд өөрийнхөө мөрөөдлийг надад харуулаарай.

Дэнжи: Почита! Шарх? Почита...

Зомби: Юу болоод байна аа? Хэдэн хэсэг болсон ч амьд байгаа юм уу? Яаж вэ? Муухай юм. Ийм болохоор л би чөтгөрийн ангуучдад дургүй. Залуус аа, наадхаа ид!

Дэнжи: Яагаад энэ залуус хангалттай дажгүй амьдардаг байтал улам илүү зүйлийг хүснэ вэ? Магадгүй би ч бас ялгаагүй байх. Почитатай хамт байсан аз жаргалдаа ханаж цадалгүй... илүү дээр амьдралыг мөрөөдсөн. Тийм ээ, хүн бүрд мөрөөдөл бий. Тэгвэл муу зүйл биш. Муу зүйл биш л дээ, гэхдээ надад саад болох юм бол үхнэ дээ!

Зомби: Идүүлээд үхэх байлгүй дээ. Чи юу юм? Саяны бяцхан чөтгөр чиний биеийг эзэмдээ юу? Чи манай тал болсон уу?

Дэнжи: Ёоё.

Зомби: Өвдөж байна. Хол бай!

Дэнжи: Саад!

Зомби: Хол бай! Хол бай! Хол бай! Хол бай! Хол бай! Надад битгий ойрт. Үх!

Дэнжи: Та нар чөтгөр болцгоосон бололтой. Чөтгөрийн ангуучаар намайг ажиллуулж байгаа юм чинь, чөтгөрүүдийг ална. Өө, тийм. Та нарыг бүгдийг чинь алах юм бол өр минь ч бас цайрна биз дээ?

Макима: Хэн нэгэн өрсчихөж.

Эр: Нэг нь амьд байна.

Макима: Чи сонирхолтой үнэртэж байна. Хүн ч биш, чөтгөр ч биш. Энэ чиний хийсэн зүйл үү?

Дэнжи: Тэврээч...

Макима: Хүн байна.

Эр2: Чөтгөрт эзэмдүүлсэн байх боломж?

Макима: Байхгүй ээ. Царайг нь хараад л мэдчихнэ. Би энд зомбины чөтгөрийг алах гэж ирсэн. Би Олон нийтийн аюулгүй байдлын товчооны чөтгөрийн ангууч. Чамд хоёр сонголт байна. Чөтгөрийн хувиар надад алуулах уу? Эсвэл хүн ёсоор миний туслах болох уу? Тэгэх юм бол сайхан хоол өгнө шүү.

Дэнжи: Намайг хооллох юм уу? Өглөөний хоолонд юу өгөх юм?

Макима: Цөцгийн тос, чанамалтай талх, салат, кофе, амттан бас өгч магадгүй юм.

Дэнжи: Юу? Сайхан сонсогдож байна.

Back to episodes Go home