37 – Алс холын ирээдүйн улсаас (эхний хэсэг)
Нэрсийн товчлол:
1. Ноби Нобита
2. Дора Дораэмон
3. Шизү Шизүка чан
4. Сүнэ СүнэОү
5. Жаи ЖаиАн
6. ЖаиК ЖаиКо
7. Хүү Сэваши
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Юу вэ харин ...
Дора: Яахаараа ийм болдог юм. Чиний л буруу шд.
Ноби: Чиний хэрэгсэл чинь ямар ч нэмэргүй байна шд.
Дора: Бүгд өөрийн чинь л буруу шд. Тэнэгтээд олон юм яриад байж гэнэ.
Ноби: Дораэмоны хэрэгслүүд бүгд миа шд.
Дора: Уйлан дугараад л авдаг юм байж:
Ноби: Хмм. Хмм. Хмм.
Дора: Хмм. Хмм. Хмм..
Ноби: Хаачих гэж байгаа юм?
Дора: Ирээдүй рүү буцлаа.
Ноби: Харь харь. Ахиж битгий ирээрэй.
Дора: Өө за ойлголоо ахиж хэзээ ч ирэхгүй.
Ноби: Хнн
Дора: Хнн.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шизү: Дораэмон буцчихсан гэж үү?
Жаи: Нээрэнгээсээ юу?
Сүнэ. Хэзээ?
Ноби: Өчигдөр орой.
Шизү: Гэхдээ удахгүй хүрээд л ирэх байлгүй дээ.
Ноби: Ахиж битгий ирээрэй.
Ахиж ирэхгүй ээ.
Жаи: Хэхэхэ гэдэг чинь?
Сүнэ: Ахиж ирээдүйн төхөөрөмжүүдээр хариугаа авч чадахгүй гэсэн үг үү?
Ноби: Харин тийм. Тэр явсан нь ч сайн юм болсон юм. Ёстой нэг хмм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Би ирлээ.
НоЭэ: Өө ирчихсэн үү? Ширээн дээр зууш байгаа шүү.
Ноби: За.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Сайхан тогтуун өдөр байна шүү. Тэр өдөр ч бас иймэрхүү өдөр байсан билүү?
Сайхан тайван өдөр байна шүү. Нээх гоё юм болох юм шиг л санагдаад байна.
Дора: Нээх олигтой юм алгаа. Ноби Нобита 30 минутын дараа зүүнд хатгуулна, 40 минутын дараа галд шатаагдана..
Ноби: Хэн ийм сонин юм хэлээд байна? Гараад ир. Хэн ч байхгүй байна. Эвгүй юм бэ.
Дора: Би хэлсэн юм. Гайхсан уу?
Ноби: Аа а а а. Хөх илбэнх.
Дора: Бишээ. Би муур хэлбэрийн робот.
Ноби: Илбэнх ярьж байна.
Дора: Илбэнх биш гээд байна шдээ.
Ноби: Чи хэн бэ? Хаанаас ирсэн юм бэ? Юу хийхээр ирсэн юм? Яагаад ийм газраас ...?
Дора: Нэг дор ийм их юм асуухаар чинь самгардана шүү дээ. Хаанаас ирсэн нь нээх чухал биш шдээ. Би чамайг аймшигт хувь тавилангаас чинь аврахаар ирсэн юм.
Ноби: Аймшигтай гэдэг чинь 30 минутын дараа зүүнд хатгуулж, 40 минутын дараа галд шатаагдана гэж үү?
Дора: Тэр ч нээх асуудал биш л дээ. Чи насанд хүрээд, хорвоог орхих хүртлээ сайн зүйлтэй учрахгүй.
Ноби: Юуу? Утгагүй юм ярихаа боль. Хүний хувь тавиланг яаж мэддэг юм.
Дора: Мэднэ л дээ. Яагаад мэддэг гэхээр байшдээ..
Ноби: Мм?
Дора: Энэ чинь?
Ноби: Идэх үү?
Дора: Тэгье. Баярлалаа. Амттай байна. Амттай байлаа. За үнэхээр баярлалаа.
Ноби: Мм? Мм? Хэхэхэ тэнэг юм. Зүүд байх зүүд л байх. Хачин зүүд. Үнэхээр тэнэг зүүд.
Хүү: Хөөе би байна.
Ноби: Мм?
Хүү: Дораэмон хаа байна? Дораэмонгоос сонссон биздээ? Өнөөдрөөс эхлээд Дораэмон харж хандаж байх болно. Би харж хандвал сайн хэрэг ч завгүй болохоор чадахгүй нь. Дораэмон сайн бүтээгдсэн робот биш ч гэсэн өвөө танаас арай дээр. Таниар юу ч хийлгэсэн чадахгүй л дээ. Хичээл хийж чадахгүй. Спорт ч хийж чадахгүй. Хайч чулуу даавуу дээр ч хожиж байсан удаа байхгүй. Тийм болохоор л насанд хүрээд ч олигтой зүйлтэй учрахгүй байгаа юм. Гэхдээ одооноос Дораэмон хамт байх болохоор санаа амар байж болно өвөө минь. Өвөө?
Ноби: Мм? Байзаарай. Өвөө өвөө гэж хэнийг хэлээд байгаа юм?
Хүү: Хэн гэнээ? Дораэмонгоос сонсоогүй юм уу?
Дора: Аа уучлаарай уучлаарай.
Хүү: Юу вэ? Тайлбарлаагүй байсан юм уу?
Дора: Бид ирээдүйгээс ирсэн юм.
Хүү: Цаг хугацааны машинаар.
Ноби: Ирээдүй? Цаг хугацааны машин?
Дора: Санаандгүй цаг хугацааны машины гарах хаалга ширээн дотор онгойчихсон юм.
Ноби: Ирээдүйн хүн ямар хэргээр ирсэн юм?
Дора: Энэ Сэваши бол Нобитагийн ачын ач байхгүй юу.
Хүү: Тэгэхээр та миний өвөөгийн өвөө.
Ноби: Мм? Би хүүхэд шдээ. Хүүхдэд ач байна гэж үү дээ?
Дора: Толгой муутай юмаа.
Ноби: Хмм.
Хүү: Тэгэхээр байнаа. Та ч гэсэн хэзээ нэгэн цагт насанд хүрнэ биздээ?
Ноби: Ммхн.
Хүү: Тэгэхээрээ гэрлэнэ биздээ?
Ноби: Тэгэх болов уу?
Хүү: Гэрлэнээ. 14 жилийн дараа.
Ноби: Нээрээ юу? Хэнтэй гэрлэх вэ? Шизүкатай юу?
Дора: Шизүка гэлүү?
Хүү: Бишээ. Жаико гэлүүдээ.
Дора: Тийн тийн. Жаико гэсэн.
Ноби: Жаико? Тийм балай юм гэж юу байсан юм? Би ЖаиАны дүүтэй гэрлэмээргүй байна. Үгүй ээ. Яасан ч үгүй.
Хүү: Надад гомдоллоод яах вэ дээ.
Ноби: Худлаа худлаа.
Дора: Нотолгоо болгоод зураг үзүүлэх үү?
Ноби: Нотолгоо?
Дора: Чиний хуримын зураг. Гэрлэсний дараах амьдрал.
Энэ танай өвөө.
Хүү: Өө тийм байна.
Ноби: Худлаа.
Дора: Тайвшир.
Хүү: Бидний яриаг сонс.
Ноби: Олон юм битгий ярь. Явцгаа Явцгаа. Дэмий юм яриад.
НоАа: Юу вэ?
НоЭэ: Яасан бэ? Нобита?
НоАа: Тайвшир.
НоЭэ: Нобита.
Ноби: Ааваа? Ээжээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Аймар зүүд зүүдэлжээ.
НоАа: Ийм газраас хүн, илбэнх гарч ирэхгүй шдээ. Нобита аз жаргалтай амьдарнаа. Муухай зүүд зүүдлэхээр эсрэгээрээ сайхан зүйл тохиолддог юм.
НоЭэ: Тхх. Дэмий юманд битгий санаа зов.
НоАа: Гэхдээ сайн төсөөлж байна шүү. Манга-ны зохиолч болбол амжилтанд хүрч магадгүй юм.
НоЭэ: Харин тиймээ.
Ноби: Гэхдээ жинхэнээсээ зүүд байсан юм болов уу?
Дора: 30 минутын дараа зүүнд хатгуулна.
Ноби: 30 минут болоход ганцхан минут дутуу байна. Гэхлээ зүү энэ тэр байхгүй л байна шд. Байхгүй юманд хатгуулна гэж байх уу? Хатгуулна гэж байхгүй ээ. Яах аргагүй худлаа байх нь. Зүүд байжээ.
Шизү: Нобита?
Ноби: Шизүка....бас ЖаиАн, Жаико.
Шизү: Бөмбөг наа чинь тогтчихлоо. Аваад өгөөч.
ЖаиК: Ах та тийм хүчтэй цохихоор ийм юм болж байгаа шд.
Жаи: Энэ дээвэр байгаа нь л болохгүй байна шд.
Шизү: Болгоомжтой байгааарай.
Ноби: Шидлээ шүү. Аа аа. Аа аа. Ёо ёо. Аа аймар өвдлөө.
Шизү: Зүгээр үү?
Жаи: Бараг зүүнд хатгуулсан юм шиг л юм биш үү?
Ноби: Таарчихлаа. 30 минутын дараа зүүнд хатгуулна.
Шизү: Яасан бэ?
Ноби: Аан яагаачгүй ээ. Зүгээр зүгээр.
Шизү: Мм за. Хамтдаа тоглох уу?
Ноби: Бадминтон уу?
Жаи: Хэрэггүй ээ хэрэггүй. Хожигдох нь ойлгомжтой байхад хамт тоглоё гэхээр хөөрхийлөлтэй шдээ.
Ноби: Яасан гэнээ? Тоглоё л доо. Өрсөлдье ЖаиАн.
Жаи: Өө тоглохоор болчихвуу? Сонирхолтой болж байна шүү. Хожигдсон нь нүүрэндээ нүүрс түрхэнэ шүү.
Ноби: Айн?
ЖаиК: Юун дэмий юм яриад байгаа юм бэ?
Жаи: Дуугүй бай. Зугатаамаар байвал одоо л зугатаарай.
Ноби: Олон юм битгий ярь тоглоё.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
37 – Алс холын ирээдүйн улсаас (төгсгөлийн хэсэг)
Нэрсийн товчлол:
1. Ноби Нобита
2. Дора Дораэмон
3. Шизү Шизүка чан
4. Сүнэ СүнэОү
5. Жаи ЖаиАн
6. ЖаиК ЖаиКо
7. Хүү Сэваши
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: За довтол.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Хэхэхэ.
Түрхэх газар үлдсэнгүй шүү. Хахаха. Зохиж байнаа. Зохиж байна. Хэхэхэ.
Ноби: Ийм хав хар болгохгүй байж ч болох байсан шд.
Жаи: Хахаха.
ЖаиК: Хэхэхэ.
Ноби: Хэрэв би үнэхээр Жаикото гэрлэх юм бол энэ ЖаиАн миний хадам ах болно. ЖаиАн миний хадам ах, ЖаиАн хадам ах. Хадам ах, хадам ах. Аа аа аа.
Би Жаико энэ тэртэй яасан ч гэрлэхгүй за.
ЖаиК: Энэ тэр гэнээ? Ямар бүдүүлэг юм бэ?
Жаи: Нобита чи Жаиког дорд үзнэ гэнээ?
Ноби: Тэгээгүй л дээ.
Жаи: Зодуулахдаа бэлтгэлтэй л байгаарай. Муу амьтан чинь! Нобита санаж яваарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Аймар байлаа шүү.
Дора: 40 минутын дараа галд шатна.
Ноби: Бас арай ч тийм юм болохгүй ээ. Ээ ээ.
НоЭэ: Юун чимээ вэ? Аа яагаа вэ Нобита?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Май солих хувцас чинь. Сайн дулаацаад өмсөөрэй.
Ноби: Энэ чинь бараг галд шатна гэсэн нь таараад байгаа юм биш үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Энэ альбомд миний ирээдүйн зураг байгаа. Миний ирээдүй ...
Дора: Чи насанд хүрээд, хорвоог орхих хүртлээ сайн зүйлтэй учрахгүй.
Ноби: Шал тэнэг юм. Тийм юм юу гэж байх вэ дээ.
Их сургуулийн элсэлтийн шалгалтдаа унасан.
Компани галд автсан.
Дампуурсан.
Арай ч бас ийм их муу юм ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Таны үлдээсэн өр хэтэрхий ихээс болоод 100 жил өнгөрсөн ч төлж барахгүй байна. Тийм болохоор манайх маш ядуу. Халаасны мөнгө ч гэж маш өчүүхэн.
Дора: Хмм.
Ноби: Тийм байсан юм уу? Уучлаарай. Үр хойчдоо хүртэл тээр болоод л. Би амьд явах ч сонирхолгүй болчихлоо. Ии ии ии.
Дора: Тэгтлээ сэтгэлээр унах хэрэггүй ээ.
Хүү: Хувь тавилангаа өөрчилж чадна шүү дээ.
Бид тэрний тулд л ирсэн юм.
Ноби: Хувь тавилангаа өөрчлөх өө?
Тийм юмыг чадна гэж үү?
Хүү: Ммхн.
Ноби: Хувь тавилангаа ... тэр хөөрхийлөлтэй хувь тавиланг өөрчилж өгөөд ... Шизүкатай гэрлэнэ. 100 оноо авна. Баян болж сайхан амьдарна.
Хүү: Бишээ биш.
Дора: Ирээдүйгээ чи өөрөө өөрчилнө.
Ноби: Айн?
Дора: Бид бяцхан тус хүргэх л төдий. Чамайг даалгавраа хийхийг сануулах.
Хүү: Томоохон гэмтэл авахаар байх үед бага гэмтэл болгох зэрэг. Тийм зүйл.
Ноби: Мм? Юу вэ? Тэгэхээр чинь ирээдүй нэг их өөрчлөгдөхгүй шд.
Хүү: Тийм бишээ. Бага бага өөрчлөлтүүд хийснээр ирээдүй өөрчлөгдөнө.
Ноби: Мм?
Дора: Явж явж ирээдүйгээ гайхалтай болгох уу үгүй юу гэдэг чамаас шалтгаална.
Ноби: Надаас шалтгаална ... Энэ чинь сайн бодоод үзэх юм бол нэг л сонин байна даа.
Хүү: Юу?
Ноби: Чи миний ачын ач. Бас Жаикогийн ачын ач биздээ?
Хүү: Аанхан.
Ноби: Миний хувь тавилан өөрчлөгдөөд Жаикотой гэрлэхгүй болчихвол чи төрөхгүй биздээ?
Дора: Бодсоноос мэдрэмжтэй юм.
Хүү: Санаа зовох хэрэггүй ээ. Өөр юман дээр тэнцвэрийг нь олчихно. Түүх өөрчлөгдсөн ч би төрнө.
Ноби: Мм?
Хүү: Жишээлбэл та Токиогоос Осака явлаа гэж бодъё. Явах олон арга байдаг биздээ? Галт тэрэг, онгоц, усан онгоц, автомашин гээд л. Гэхдээ алийг нь ч сонгосон чиглэл нь л зөв байвал очих газраа хүрнэ. Тэрэн шиг л адилхан. Эцэст нь би төрнө.
Ноби: Мм?
Дора: Тэр чиглэлээ алдахгүй байхаар Дораэмон чамд санаа тавих болно.
Ноби: Нээрээ юу?
Дора: Нээрээ нээрээ.
Ноби: Ойлголоо. Би хичээнээ. Тусалж дэмжээрэй.
Дора: Чи ч гэсэн тусалж дэмжээрэй.
Ноби: Хэхэхэ.
Дора: Хэхэхэ.
Хүү: Ашгүй дээ. За би ирээдүй рүү буцлаа гуйлаа шүү Дораэмон.
Дора: Надад даатгачих.
Хүү: Мм. Нэгэнт ирснийх энэ үеийн хотыг үзмээр байна.
Дора: Хурдхан харихгүй бол ээж чинь үглэнэ шүү.
Хүү: Хэсэгхэн шдээ.
Дора: Арга алга даа. Тэгвэл ... нисдэг тэрэг. Энүүгээр тойръё. Май чи ч бас зүүчих.
Ноби: Айн?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: За явцгаая.
Ноби: Аа аа аа. Хүүе ингэхэд энэ буруу газартаа зүүчихсэн юм бишүү?
Дора: Хаана ч байсан болноо.
Ноби: Тиймүү?
Дора: Миний хийж байгаа зүйлүүдэд алдаа гэж байхгүй. Чи санаа зоволтгүй надад даатгахад л болно.
Ноби: Аа. Хөөе. Хөөе. Дораэмон гэж үнэхээр итгэж болохоор юм болов уу?
Бүгд: Хахаха.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Тэр үед ч ичмээр байсан шүү. Ёстой нэг итгэж боломгүй амьтан хэхэ. Дораэмоон?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Ихэхэхэхэ ихэхэхэ.
Эр: Битгий хөдөл. Гүнзгий амьсгаа ав.
Дора: Ядарчихлаа.
Хүү: Ямар байна?
Дора: Муу юм юу ч алга гэнээ.
Хүү: Тиймүү. Ашгүй дээ. Тэгэхээр ахиад өвөөг харж хандахыг хүсье.
Ямар нэгэн юм болсон юмуу?
Дора: Тэр байнаа...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Юу? Муудалцаад тэр чигээрээ буцаад ирсээн? Зүгээр эрүүл мэндийн үзлэг гэж хэлээгүй юм уу?
Дора: Хэлье гэж бодсон ч гэнэт л ...
Хүү: Яагаад вэ?
Дора: Хнн.
Хүү: Буцахгүй юм уу?
Дора: Ммм.
Хүү: Тиймүү.
За болсоон. Удаан хугацаанд сайн ажиллаа.
Дора: Юу?
Хүү: Чиний ачаар өвөөгийн хувь тавилан бага ч гэсэн сайн чиг рүү чиглэсэн.
Дора: Аа гэхдээ Нобита итгэмээргүй бүтэлгүй шдээ. Ахиад харж хандахгүй бол ч санаа амар байж болохгүй нээ. Ммхм. Дээрээс нь дундаас нь болино гэдэг хариуцлагагүй хэрэг.
Би л энэ удаа жаахан уужуу хандаж ахиад харж хандахаас... Мм ммм
За явчихаад ирье.
Хүү: Хэхэхэ. Гуйлаа шүү Дораэмон.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Нобита? Найзууд нь ирлээ.
Ноби: За.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Сэтгэлээр унасан үед юм идэх нь хамгийн шилдэг арга.
Сүнэ: Тоглох, манга уншиж сэтгэлээ сэргээх бас сайн аона.
Шизү: Цэцгийн үнэр сэтгэл тайвшруулна.
Сүнэ Цоглог бай л даа.
Жаи: Цогог бай л даа.
Шизү: Цоглог байгаарай.
Ноби: Найзуудаа ингэтлээ надад санаа зовсон юмуу.
Жаи: Битгий уйл. Уйлахгүй шүү.
Сүнэ: Дораэмон байхгүй байсан ч бид нар байгаа шүү дээ.
Шизү: Тэгтлээ сэтгэлээр унах хэрэггүй дээ.
Ноби: Ии ии.
Жаи: Уйлах хэрэг...
Дора: Юун шуугиан бэ?
Бүгд: Юу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Юу вэ байж л байна шд.
Шизү: Санаа зовоогоод хаячих юм.
Сүнэ: Буцаагаад авлаа.
Харихаас.
Дора: Энэ юун шуугиан бэ?
Ноби: Яагаад буцаад ирсэн юм?
Дора: Яагаад гэж юу гэж байгаа юм? Санаа зовоод ирж байхад.
Ноби: Юу вэ?
Дора: Юу вэ?
Ноби: Хүний амттан идээд.
Дора: Аа аа.
Ноби: Аа аа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
38 – Мөрөөдлийн хот Нобита ланд
Нэрсийн товчлол:
1. Ноби Нобита
2. Дора Дораэмон
3. Шизү Шизүка чан
4. Сүнэ СүнэОү
5. Жаи ЖаиАн
6. ЖаЭэ ЖаиАн ээж
7. НоЭэ Нобита ээж
8. Дэки Дэкисүги
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Өө өө сайн байна. Сайн байна.
Ноби: Хэхэхэ ямар байна? Аа аа аа.
Дора: Нобита. Аа аа аа.
Ноби: Аа аа аа.
НоЭэ: Аа аа аа. Нобита? Дораэмон? Гэр дотор ийм юм унах хэрэг байна уу? Гадаа гарч уна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Гадаа илүү аюултай шд. Гэхдээ хөх тэнгэрийн дор гулгана шүү. Явлаа.
Дора: Хэхэхэ.Аа .
Ноби: Аа.
Эр: Тэнэг юмуу? Үхмээр байгаа юмуу?
Дора: Яалтчгүй машин зам аюултай юмаа.
Ноби: За хаана гулгавал зүгээр юм бэ?
Жаи: Хөөе Нобита? Наанаа юу хийж байгаа юм? Наашаа хүрээд ир.
Ноби: Хэхэхэ.
Сүнэ: Юу вэ?
Ноби: Хэхэхэ.
Жаи: Одоо задгай талбайд бэйсболын тусгай сургуулалт хийх гэж байна. Бэлдээд шууд хүрээд ир.
Сүнэ: Нобитад тусгай цэс бэлдсэн байгаа.
Жаи: Сэтгэлээ бэлдээрэй. Хэхэхэ.
Сүнэ. Хэхэхэ.
Жаи: За явцгаая.
Сүнэ: Хахахэ. Нобита хурдан ирээрэй.
Ноби: Аа аа аа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Юу вэ задгай талбайг ашиглаж болохгүй болсон байна шд.
Сүнэ: Ойролцоо орон сууц барих болохоор барилгын материал тавьчихсан байна.
Жаи: Надаас ч асуухгүй өршөөхгүй дээ.
Сүнэ: Өнөөдөртөө тоглохоо болих уу?
Жаи: Харамсмаар юм.
Ноби: Хихихи.
Сүнэ: Аа Нобита баярлаад байна.
Жаи: Мм?
Ноби: Аа нөгөө харамсаар юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Ёстой нэг. Гэр дотор болохгүй. Зам дээр болохгүй. Задгай талбайд ч болохгүй. Тэгэхээр одоо хаана тогловол болох юм? Аа аа байсан бол гоёдоо.
Дора: Юу?
Ноби: Зөвхөн миний гэр бишээ зөвхөн миний хот. Хаана хэзээ юу ч хийсэн хэн ч юу ч хэлэхгүй тийм чөлөөтэй ертөнц байвал ... сайхан л даа.
Дора: За хийцгээе.
Ноби: Юуг?
Дора: Өөрсдийнхөө гэрийг.
Дораэмон бичгийг уншина: Шуурхай бяцхан үйлдвэрлэгч камер
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Ингэж зураг дараад, Тэгээд бодит болгоно.
Ноби: Аа. Яг манай гэр байна шд. Доторх жижиг зүйлс ч адилхан юм байна.
Дора: Энэ камер гайхалтай байгаа биздээ?
Ноби: Гэхдээ гэр гэсэн чинь тоглоом байхаар чинь нэмэргүй юм шд.
Дора: Хаха.
Дораэмон бичгийг уншина: Гулливер хонгил
Ноби: Энэ чинь?
Дора: Алив харж бай.
Ингэх юм бол энэ гэрт амьдарч чадна. За Нобита бас хүрээд ир.
Ноби: Мм. Тийшдээ Дораэмон. Саяын камераараа янз бүрийн барилгын зураг дараад зөвхөн бидний хотыг байгуулъя.
Дора: Ммхн тэгье.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Энэ чинь нэг юм асгарлаа. Юу юм болоо? Аа энэ манга ном байна шдээ. Хардаа жижигхэн ч гэсэн жинхэнэтэйгээ адил юм. Гэдэг чинь? Бялууны дэлгүүрийг бас дарчихвал ...
Дора: Надад япон амттаны дэлгүүр сайхан санагдаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Үрэл шиг жижигхэн бялуунууд. Гэхдээ энд амьдардаг хүмүүс нь яах юм?
Дора: Амьд амьтад камерт буухгүй ээ.
Ноби: Тиймүү? Тэгэхээр сайхан дараад байя.
Дора: За хийгээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Тоглоомын дэлгүүрийг.
Дора: Алив хийгээрэй хийгээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Энийг энд тавиад, ахиад жаахан ийш нь байрлуулчихъя. Аа Дораэмон дан япон амттаны дэлгүүр цуглуулчихсан байна шд.
Дора: Хэхэхэ. Нобита ч гэсэн дан тоглоомын дэлгүүр цуглуулсан байгаа юм биш үү?
Ноби: Юу? Сонин юмаа хахаха. Тэр яахав гялс хийгээд Шизүкаг дуудаад тоглоцгооё. Хаха.
Дора: Аанхан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шизү: За. Өө Нобита. Тавтай морил.
Ноби: Шизүка манайд тоглохоор очъё. Зөвхөн бидэнд зориулсан хот хийсэн.
Шизү: Юу? Хот оо?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Янз бүрийн дэлгүүр зөндөө байгаа. Би шинэ тоглоомын дэлгүүр...
Шизү: Аа ... Дэкисүги. Дэкисүги?
Ноби: Шизүка...
Дэки: Хөөх тийм үү? Тийм хот байгаа юмуу?
Шизү: Хэн ч байхгүй үнэхээр нам гүм гэсэн тэ? Нобита?
Ноби: Шизүка л байхад болох байхад...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
ЖаЭэ: Олчихлоо.
Жаи: Аа ямар нэгэн сонирхолтой юм алга уу СүнэОү?
Сүнэ: Манай гэрт байсан тоглоомуудыг бүгдийг нь ЖаиАн эвдэлчихсэн.
ЖаЭэ: Такэши?
Сүнэ: Нэг л сонссон хоолой байх чинь?
Жаи: Аа
ЖаЭэ: Тоглоод байлгүй хүргэлт хийхэд тусал.
Жаи: За харьлаа.
Бүгд: Аа.
Аймар байлаа шүү.
Сүнэ: Намайг ч гэсэн харихад үглээ ээж минь байгаа.
Хүү1: Манайх ч бас.
Хүү2: Манайх ч бас.
Ноби: Та нарт сайхан юм хэлж өгье.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Зөвхөн бидний хот, өөр хэн ч байхгүй ээ?
Хүү1: Тоглоом ч хүссэнээрээ тоглоно оо?
Хүү2: Дээрээс нь манга бас хүссэнээрээ үзэж болно оо?
Сүнэ: Дэмий юм битгий ярь. Худлаа байх юм бол ЖаиАнд хэлнэ шүү.
Ноби: Аа дагаад л яв. Гайхсандаа битгий л босож чадахгүй болчихоорой.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Юу вэ? Танай гэр л байна шд.
Ноби: Энэ хот руу орох хаалга.
Бүгд: Юу?
Сүнэ: Нобита дэмий юм ярихаа боль.
Шизү: Нэг л догдлоод ирлээ.
Сүнэ: Тийм үү?
Ноби: За орлоо шүү.
Сүнэ: За төвөг удахнээ.
Дора: Нобита ландад тавтай морил.
Ноби: Ямар байна? Гайхалтй байгаа биздээ? Биднээс өөр хэн ч байхгүй шүү.
Дора: Янз бүрийн газар байгаа болохоор дуртай руугаа яваарай. Номын сан бас байгаа шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү1: Тиймээ энийг бүгдийг нь давчихлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү2: Зам дээр хөрвөөж үзэхийг хүсдэг байсан юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шизү: Энэ надад зохих болов уу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэки: Хэн ч байхгүй номын санд тухтай юм хайж болохнээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Сайхан хооллоорой. Аа хайран юм. Ашгүйдээ. Энэ болохгүй ээ. Энэ чинь минийх. Өршөө л дөө. Гуйж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Хэхэхэ. Ээжийн нүдийг хариулахгүйгээр манга унших ч сайхан юмаа. Сайхан юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Аз жаргалтай байна шүү. Нобита ландад ирсэн нь сайн хэрэг боллоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү2: Хүүхдүүд ээ? Хөл бөмбөг тоглоё. Дэлхийн цом шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: За бүгдийг нь давчихлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шизү: Хичээгээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Ээж намайг л дандаа зарж байх юм.
Эд нар Нобитагийнд тоглож байх шив.
Хөөе та нар. Аа аа бүгд жижигхэн болчихож.
Ноби: ЖаиАн?
Жаи: Дораэмоны хэрэгслээр хөгжилдөнө гэнээ? Өршөөхгүй дээ.
Бүгд: Аа аа.
ЖаЭэ: Ахиад л ажлаас зугатаж байна уу? Энийг дээ.
Жаи: Аа аа аа. Баларсаан нуугдахгүй бол.
ЖаЭэ: Хаашаа явчихваа? Олдох юм бол зүгээр өнгөрөөхгүй дээ. Энэ одоо юу вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Ёохх.
Ноби: Зөвхөн бидний хот хийсэн юм. ЖаиАн хамтдаа тоглоё.
Жаи: Тиймээ тоглоцгооё.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Яах аргагүй Каминари гуайн гэр лүү явах нь дээ.
Жаи: Баларсаан зугатаарай.
Дора: Байз. Каминари гуай байхгүй ээ. Биднээс өөр хүн байхгүй гэж хэлсэн шдээ.
Жаи: Аа тийшдээ. Тэгвэл сайн цохиноо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Нобита гуай тоглоомоо талаар нэг тараачихаад хаашаа явчихсан юм болоо? Хураахаас.
Дора: Хурдхан Гулливер хонгилоор буцацгаая.
Аа Гулливер хонгил алга байна.
Жаи: Дораэмон яах болж байнаа?
Сүнэ: Өөр хэрэгсэл байхгүй юмуу?
Жаи: Ямар нэг юм хий.
Сүнэ: Аа байна. Тэнд байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Сайн ажиллалаа шүү. Тэнд суулгачих.
Эр: За мэдлээ.
Ноби: Бидний хот. Дораэмон дараа нь газар бүтээх хэрэгсэл гаргаж ирээрэй.
Дора: Газар бүтээх хэрэгсэл байхгүй ээ.
Ноби: Тэрийг яаж ийгээд л ...
Дора: Боломжгүй.
Ноби: Гуйж байна.
Дора: Боломжгүй.
Ноби: Гуйж байна.
Дора: Боломжгүй гээд байна шд.
Ноби: Гуйж байна шдээ.
Дора: Боломжгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
38 – Сайн аав болно шүү
Нэрсийн товчлол:
1. Ноби Нобита
2. Дора Дораэмон
3. НоТо Ирээдүйн Нобита
4. НоАа Нобита Аав
5. НоЭэ Нобита Ээж
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоАа: Би ирлээ. Гэртээ хүрээд ирлээ шүү. Хихихи.
Ноби: Мм?
НоАа: Сэтгэлээ гаргаж хийсэн ....
НоЭэ: Ханиа ? Чанга дуугарахаар ойр хавийнханд төвөг болно шүү дээ. Аа аюултай. Ёстой нэг хэд болж байна гэж бодоод байгаа юм.
НоАа: Ханиа би ирлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Мм?
НоЭэ: Ингэтлээ уух гэж...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Үүдний өрөөнд байна.
Унтаж болохгүй шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Хөббай хөббай. Таргалчихсан юм уу даа?
Ноби: Ааваа хүрээд ирчихсэн үү?
НоАа: Өө миний хүү. Том болчихжээ.
Ноби: Сайхан ааштай байна шүү.
Май ус.
НоАа: Мэдрэмжтэй шүү.
Ноби: Юу гэхээр нэг гуйлт байна.
НоАа: Өө юу ч байсан санаа зоволгүй хэл.
Ноби: Өмнө нь бас хэлж байсан шдээ. Миний өрөөнд нэг зурагт ...
НоАа: Бодлоор ...
Ноби: Өөдгүй юм бэ ааваа ...
НоАа: Хүүхэд байж орой болтол сэрүүн байгаад? Хурдан унт.
Ноби: Таны чанга дуугаар сэрсэн шдээ.
НоАа: Ойрд чиний дүн муудсан байна лээ.
НоЭэ: Нобита зүгээр томоотой бай.
Ноби: Ээжээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Мм?
Ноби: Дураараа юмаа. Өөрөө орой болтол зугаацаж ирчихээд ...
Дора: Том хүн гэдэг чинь тийм л байдаг юм. Сайхан амраарай.
Ноби: Тийм гэж үү? Гэхдээ би лав тийм том хүн болохгүй. Гэнэт дүн энэ тэр яриад хүүхдийнхээ эмзэг сэдвийг хөндөөд л. Би лав архи уух мөнгө байсан бол хүүхдэдээ зурагт авч өгнөө. Хичээл хийлгэхгүй, халаасны мөнгө сайн өгөөд л, би хүүхдээ сайн ойлгодог аав болно.
Дора: Зогс. Тэгсгээд зогсоорой.
Ноби: Яагаад?
Дора: Хэтэрхий сайн болно гээд шийдчихвэл 3 хоноод л замхарчихна.
Ноби: Хүнийг битгий доромжлоод бай. Өнөөдрөөс эхлээд би хүнийг ойлгодог том хүн болохоор хичээнэ. Тийшдээ. Яваад үзье.
Дора: Яваад үзье гэж? Хаашаа явах гэж байгаа юм бэ одоо?
Ноби: 25 жилийн дараах ирээдүй.
Дора: Хнн. Энэ зоригтой шийдвэрээ хичээл дээрээ гаргадаг бол шууд л дүн нь ахина даа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Би ямар гайхалтай аав болсноо шалгаж үзнээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: 25 жилийн дараа манайх тэр орон сууцанд амьдарч байгаа. Хэхэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Өмнө нь нэг ирж байсан болохоор мэдэж байнаа. 12 давхарт байсан байхаа. 65, 66, 67, 68. Энэ байна. Би байгаа болов уу?
Хүү: Хүхүхүхү.
Эм: Болохгүй ээ. Хэдэн цаг гэж бодоод байгаа юм?
Хүү: Ээжээ яах гээд байгаа юм зүгээр орхи.
Ноби: Энэ миний хүү Нобисүкэ байх шив. Шизүкад ажил удаад баларсан амьтан бэ? Гэхдээ Шизүка том болоод ч хөөрхөн юмаа. Би ч аз жаргалтай хүн юмаа.
Эм: Унтах цаг шүү дээ.
Хүү: Ээжээ нойр хүрэхгүй байна. Өнөөдөр Planets-н тоглолттой шдээ.
Эм: Хүүхэд ийм орой гардаггүй юм.
Хүү: Тавь.
Эм: Аавыг нь ирэхээр сайн загнуулахаас.
Хүү: Ээж л дээ.
Ноби: Би харьж ирээгүй байх шиг байна. Сэжиглэгдэхгүйгээр дотогшоо орчих юмсан. Мм? Нээрээ эндээс тагт руу гарч болж байсан байхаа. Онгойчихлоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Аа уйтгартай юмаа. Мм? Хэн бэ? Аа би байна.
Ноби: Чшшш онгойлгооч. Би чиний аав бишээ хамаатны чинь хүн байна. Орж болох уу?
Хүү: Ор ор.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Ммм тийм байх нь. Харсан чинь яг адилхан юм.
Ноби: Гарч зугаалах гээд байлуу?
Хүү: Тиймээ. Өнөөдөр татах хүчний театрт Planets-н тоглолттой юм.
Ноби: Чи унтлагын хувцсаа зээлээд солигдох уу?
Хүү: Юу? Нээрээ юу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Уучлаарай.
Ноби: Үгүй дээ. Хөөрхөн хүүгийнхээ төлөө бол ...
Хүү: За явчихаад ирье.
Ноби: За хөгжилдөөд ирээрэй. Үхахаха.
Баярлаад явчихлаа. За өөрийгөө иртэл амраад хүлээж байя.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Шизүка, би, Нобисүкэ. Нобисүкэ сайхан сэтгэлтэй аав болон үзэсгэлэнтэй ээжтэйгээ аз жаргалтайгаар том болно.
НоТо: Би ирлээ.
Ноби: Хүрээд ирлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: За. Хүрээд ирэв үү?
НоТо: Ахиад л согтчихлоо.
Ноби: Юу?
НоТо: Хайрт чи минь ...
Эм: Ханиа хэдэн цаг болж байна гэж бодоов?
НоТо: Хэхэхэхэ.
Ноби: Энэ чинь юу вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Хнн том хүн болохоор заримдаа согтох хэрэг гарч магадгүй л дээ. Гэхдээ ийм байхаар чинь тайван ярилцаж чадахгүй нээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Миний гэр бүл. Би сайн хичээхгүй бол. Нобисүкэгийн өдрийн тэмдэглэл үү дээ? Эцэг эх нь хүүхдийнхээ юу бодож байгааг мэдэх шаардлагатай.
“3 сарын 9. Цэлмэг өдөр. Ааваас хиймэл дагуулын эвлүүлдэг багц гуйсан ч зөвшөөрөөгүй. Харамч аав.”
Сонин юмаа. Би авч өгөх л ёстойдоо.
“3 сарын 10. Бороотой өдөр. Дүн муудаад загнуулсан. Аав нь үргэлж 2т ордог байсан гэж хэлсэн. Гэхдээ үнэндээ доороосоо 2-т ордог байсан гэдгийг нь би мэднэ.”
Хүүхэд ч сайн мэдэх юмаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Том болмооргүй санагдаад явчихлаа.
НоТо: Нобисүкэ? Унтаагүй байгаа юмуу?
Ноби: Хнн.
НоТо: Айн яагаа вэ? Муухай ааштай байх чинь?
Ноби: Сүртэй юм битгий яриад бай. Надтай адилхан Нобита байж.
НоТо: Нобита? Нобита гэж? Тийшдээ саначихлаа. Хүүхэд байхдаа ирээдүйн өөртэйгөө уулзахаар ирсэн шдээ. Нобисүкэгийн оронд нь байж өгсөн шдээ.
Эртнийх санагдаж байна шүү. Хөббай. Нэгэнт ирсэн юм чинь өнөө орой сайхан ярилцацгаая.
Ноби: Намайг тавь. Согтуу хүнд хамгийн дургүй. Би үнэхээр балмагдаж байна. Илүү сайн том хүн болох ёстой байсан шүү дээ. Хүүхэд байхдаа би томоохон шийдвэр гаргасан байхад том болсон би ерөөсөө ч биелүүлээгүй байна.
НоТо: Уучлаарай. Өршөөлдөө. Гэхдээ энэ бол боломжгүй шдээ.
Ноби: Яагаад?
НоТо: Одоо байгаа өөрийгөө сайн эргэцүүлээд үз. Хичээл зүтгэл юу ч гаргахгүйгээр гэнэт л нэг өдөр мундаг хүн болчихно гэж бодож байна уу?
Ноби: Тэр ...
НоТо: Алдах юм бол хүлээн зөвшөөрч эргэцүүлээд, алдах юм бол хүлээн зөвшөөрч эргэцүүлээд өдөр бүр ингэж үргэлжилнэ.
Ноби: За тэгэхээр хэзээ сайн том хүн болох юм?
НоТо: Харин л дээ. Аягүй бол бүх насаараа энэ чигээрээ байж магадгүй.
Ноби: Тэгэхээр чинь хэцүү шдээ. Ирэх хэрэггүй байж.
НоТо: Тэгтлээ балмагдах хэрэггүй дээ. Бага багаар сайжирч л байгаа. Тэгээд ч ...
Ноби: Тэгээд ч ?
НоТо: Шизүка гайхалтай эмэгтэй. Нобисүкэ залхуу ч гэсэн хөөрхөн. Энэ хоёрынхоо төлөө би хичээе гэж боддог.
Ноби: Хийх хүслээ алдаагүй юм байна тэ?
НоТо: Ойлгомжтой шүү дээ. Амьдрал маш урт. Одоо л эхэлж байна.
Ноби: Аанхан.
Сайн хичээцгээе. 2уулаа.
НоТо: Сайн хичээцгээе. 2уулаа.
Эм: Ханиа унтахгүй байж байгаад маргааш ажлаасаа хоцорвол хариуцахгүй шүү.
НоТо: За. Ойлголоо.
Ноби: Хэхэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Тиймээ хичээнэ шүү. Ирээдүйн өөртөө ялагдахгүйгээр. Үгүй ээ. Ирээдүйн Шизүка, Нобисүкэ 2ын төлөө. Замбараагүй байхаа больж өдөр бүр сайтар хичээлээ хийнээ. Давтаж, даалгавраа бас мартахгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Хөөх ирээдүйн Нобитатай 2уулаа сайхан ярилцсан юмуу? Тагтан дээр. Ашгүй дээ.
Ноби: Ммхн Тэгээд би хийх хүсэлтэй болсон.
Дора: Ммхн.
Ноби: Гэхдээ өдөр бүр гэхээр хэцүү болохоор хичээхээ өнжөөл нэг хийе.
Дора: Өнжөөд нэг ээ?
Ноби: Үгүй ээ. 2, 3 хоногтоо нэг.
Дора: 2, 3 хоногтоо нэг ээ?
Ноби: Үгүй ээ. Чадахаараа л хичээе.
Дора: Хэхэ тэгвэл биелүүлэх юм бишүү?
Ноби: Хэхэхэ.
Дора: Хэхэхэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
НоЭэ: Нобита хурдал.
Ноби: Аа баларлаа. Хоцрох нь байна. Даалгавраа мартчихаж. Аа ёстой нэг.
Дора: Аа Хо Хэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
39 – Ер бусын хүчит СүнэОү
Нэрсийн товчлол:
1. Ноби Нобита
2. Дора Дораэмон
3. Шизү Шизүка чан
4. Сүнэ СүнэОү
5. Жаи ЖаиАн
6. Дэки Дэкисүги
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Хннн. Хнн Хнн.
Дора: Энэ 10 иен яасан юм?
Ноби: Яриа өдөөд төвлөрөхгүй болчихлоо шдээ.
Дора: Мм?
Ноби: Бараг л болох гэж байхад чинь.
Дора: Юу?
Ноби: Ер бусын хүч.
Дора: Ёр бусын хүч ээ?
Ноби: Шинжлэх ухааны уран зөгнөл дээр байдаг шдээ. Гараа хөдөлгөхгүйгээр юмсыг хөдөлгөнө.
Дора: Юу вэ? Тэгвэл ер бусын хүчтэний малгай өгье. Энийг ашиглавал хэн ч гэсэн амархан ер бусын хүчтэй ...
Ноби: Хэрэггүй. Тэгэхээр ямар ч утга байхгүй. Би жинхэнэ ер бусын хүчтэн болмоор байна.
Дора: Юу? Жинхэнэ ер бусын хүчтээн? Хахахахаха тэгж чадахгүй шдээ. Хахаха.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Тиймээ. Дасгалжуулалтаа сайн хийгээд ер бусын хүчээ ашиглаж чаддаг болноо.
Сэтгэлээ тайвшруулаад дэмий юм бодохгүй. Тиймээ. 10 иенээ цоо ширтэнэ. Хөдөл. Хөдөл гэж сэтгэл дотроо давтан хэлнэ. Хөдөл хөдөл. Анхаарлаа төвлөрүүлээд хийгээд байвал хэзээ нэгэн цагт. Өө.
Сүнэ: 10 иен уначихсан байна хардаа.
Шизү: Аа.
Жаи: Азтай байгаа юм бишүү?
Шизү: Болохгүй ээ.
Дэки: Унасан юмыг цагдаагийн хэсэгт аваачиж өгөх хэрэгтэй.
Ноби: Байзаарай. Наадах чинь миний 10 иен.
Жаи: Тэгэхээр 10 иен тавьчихаад юу хийж байсан юм бэ Нобита?
Ноби: Ер бусын хүчний дасгал. Сэтгэлээ тайвшруулаад 10 иенээ цоо ширтээд, хөдөл, хөдөл гэж шившинэ. Бага багаар сургуулалт хийвэл. Хахаха.
Жаи: Чи нээрэнгээсээ яриад байна уу?
Бүгд: Хахахаха.
Сүнэ: Ер бусын хүч гэж хаана байдаг гэж бодоод байгаа юм бэ?
Ноби: Юу вэ огт байхгүй гэж хэлж чадахгүй биздээ? Зурагтаар ч гэсэн гардаг л биздээ.
Шизү: Харин тийм. Нээрээ саяхан зурагтаар гарч байсан.
Дэки: Тийм тийм. Англи, Америкт цагдаагийн мөрдлөгт тусалдаг ер бусын хүчтэн байдаг юм шиг байна лээ. Ерөөсөө байдаггүй гэж хэлж бас чадахгүйнээ. Гэхдээ нухацтайгаар судалгаа хийдэг эрдэмтэд байдаг ч гэсэн. Яг одоогоор шинжлэх ухаанаар нотлоогүй байгаа.
Сүнэ: Зурагтаар үзээд л шууд итгээд Нобита ч мөн дөө.
Жаи: Бодлогогүй хүн шүү. Хахахаха.
Сүнэ: Хахахаха. Май. За ер бусын хүчээрээ буцаагаад ав.
Шизү: Хөөрхийд буцаагаад өг л дөө.
Ноби: Минийх шдээ СүнэОү?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Гомдолтой, дээрээс нь халуурч байна гэхээр хөөрхийлөлтэй санагдаад эхэллээ. Аа ямар нэг юм хийж өгдөг юм билүү.
СүнэОү ер бусын хүчтэн гэж байдаггүй гэсэн гэсэн үү?
Ноби: Ммхм.
Дора: Тэгвэл СүнэОүг ер бусын хүчтэн болгочихъё.
Ноби: Юу?
Дора: Зүгээрээ.
Ноби: Аан зөв зөв.
Дораэмон бичгийг уншина: Цэгцлэгч лак.
Ноби: Наадах чинь юу юм? Өө.
Алга болчихлоо.
Дора: Энийг цацах юм бол нүдэнд үл үзэгдэгч болно.
Ноби: Хөөх.
Дора: За явцгаая.
Ноби: Аанхан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: СүнэОү байгаа болов уу?
Дора: Байна.
Сүнэ: Хахаха. Санах бүрд л инээдтэй санагдах юм. Нобита ч үнэхээр манга шиг л хүн юм. Өө.
Хэн бэ? Хэн намайг унагаав? Энэ чинь? Санаа дагасан юм байхдаа.
Дора: Яах гэж ирлээ дээ?
Ноби: Уучлаарай гэнэт уур хүрээд.
Сүнэ: Өббай. Нобита ч ер бусын хүч энэ тэрт шууд л итгэх юмаа. Бодлогогүй юмаа.
Дора: Аа аа аа.
Сүнэ: Ер бусын хүчээ гэж... Жишээ нь тэр үнсний савыг цоо ширтэхээр хөдөлнө гэж бодоод байдаг. Балчир юмдаа. Айн? Өө. Ээе. Ваа ваа. Аа аа. Гайхалтай Хөдөлчихлөө. Би ер бусын хүчтэн.
Сэтгүүлийн ярилцлага, Зурагтын нэвтрүүлэг... Тиймээ энэ хүчээ ашиглаад баатар болох ч бас муугүй л юм. Энгийн нэг бага сургуулийн сурагч. Хэн ч намайг баатар гэдгийг мэдэхгүй. Ер бусын хүчтэн СүнэОү.
Ноби: Юу төсөөлөөд байгаа юм болоо?
Дора: Нээх олигтой юм биш гэж бодож байна.
Сүнэ: Миний ер бусын хүчтэн гэдэг нь нууц.
Ноби: Айн?
Сүнэ: Үгүй ээ. Нууцлах юм бол зурагтаар гарч чадахгүй шд. Юу ч гэсэн бусдадаа үзүүлье.
Хүлээгээрэй. Хэрэв ямар нэг андуурал гарсан бол ичгэвтэр байдалд орно шдээ. Илүү сайн шалгаж үзье.
Ноби: Болгоомжтой хүн юм.
Сүнэ: Ямар нэг турших юм байна уу? Аан тэр уранхай цаас. Ваа хөдөлчихлөө.
Ноби: Тиймээ. Итгэ итгэ. Хахаха.
Сүнэ: Хаха. Байз. Салхи салхилсан байж магадгүй. Тэр лааз. Гайхалтай. Яах аргагүй юм байна. Би яах аргагүй ер бусын хүчтэн.
Аа тэр нохой. Тэр бетон.
Ноби: Больж үзээч.
Сүнэ: Хүнд юм яалтгүй хэцүү юм байна. Аан тийн ер бусын хүчтэн бол өөрийнхөө биеийг бас хөөргөж чадах ёстой.
Ноби: Ахиад л ядаргаатай юм хийлгэх нь.
Сүнэ: Хөөр. Хөдөл. Хөөрнө шүү. Өө өө юу вэ юу вэ. Хөөрчихлөө. Ааха ахаха. Нэг л гижиг хүрээд байна даа. Үхахаха үхаха. Ёоёоёо. Гэхдээ яах аргагүй хөөрлөө. Сайн сургуулалт хийвэл хөөрч чаддаг болох юм байна. Юу ч гэсэн өөрийгөө ер бусын хүчтэн гэдгийг тодорхой болголоо.
Дора: Эхэхэхэ.
Ноби: Эхэхэхэ.
Дора: Итгэчихлээ итгэчихлээ.
Ноби: Итгэчихлээ итгэчихлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Итгэ л дээ.
Шизү: СүнэОү хүртэл ингэж тоглох юм уу?
Сүнэ: Хэхэ үнэн гээд байхад чинь.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэки: Нобита биш чи ер бусын хүчтэн гэж үү?
Сүнэ: Тиймээ. Зууны шилдэг ололт. Баатар ойрхон байжээ.
Дэки: Ямар нэгэн андуурал гэж бодож байна.
Сүнэ: Хэхэ харин андуурал бишээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Хэрвээ худлаа байх юм бол өршөөхгүй шүү.
Сүнэ: Хүзүүг минь хэрчсэн ч болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Хүмүүсээ. Удахгүй ер бусын хүчтэн СүнэОү. Та бүхэнд өөрийн ер бусын хүчээ анх удаа толилуулах гэж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Удаан хүлээлгэчихлээ. Ингээд ер бусын хүчээ үзүүлье. Чимээгүй. Анхаарлаа төвлөрүүлнэ. Чимээгүй байхыг хүсье. Өө ваая.
Ноби: Яасан бэ?
Сүнэ: Битгий яриа өдөөд бай. Анхаарал сарнина.
Аа сонин юмаа. Хачин юмаа. Хөд..хөдлөхгүй байна.
Эр1: Хөдөлдөггүй ээ.
Эр2: Хөдөлдөггүй ээ.
Жаи: Юу ч л хөдлөхгүй байна шд.
Сүнэ: Нөгөө... одоо жаахан болохгүй байна.
Жаи: СүнэОү?
Сүнэ: Байз байз. Ээе ээе ээе ээ?.
Жаи: СүнэОү? Хүзүү энэ тэр гээд байсан байхаа.
Сүнэ: Хүлээгээрэй хүлээгээрэй. Ээе ээе. Хөдөл хөдөл.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
39 – СүнэОү бол төсөөллийн ах
Нэрсийн товчлол:
1. Ноби Нобита
2. Дора Дораэмон
3. Шизү Шизүка чан
4. Сүнэ СүнэОү
5. Жаи ЖаиАн
6. Дэки Дэкисүги
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Хээе Нобита? Дораэмон?
Дора: Энэ чинь?
Ноби: Мм?
Хүү: Хээе хаү ар юу? (Hey how are you?)
Дора: Энэ хүү чинь?
Ноби: Хаа нэгтээ харсан ч юм шиг. Англи хэлээр ярьж байна.
Дора: Биднийг мэдэж байна.
Сүнэ: Болохгүй шдээ. Дураараа гарч гүйж. Төөрчихвөл яах болж байна?
Ноби: Өө СүнэОү?
Хүү: Төөрөхгүй ээ.
Сүнэ: Зүгээр харьцгаая.
Ноби: Очиж үзье.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Харьцгаая. Ийшээ явъя.
Шизү: Өө СүнэОү?
Сүнэ: Өө өө нөгөө..
Шизү: Сүнэцүгү? Сүнэцүгү биздээ?
Хүү: Тиймээ. Шизүка.
Шизү: Хараагүй байх хооронд том болжээ.
Хүү: Юү түү (You too )
Шизү: Хэзээ ирсэн юм?
Ноби: Тийм байна. СүнэОүгийн дүү байна шд.
Дора: Аан хүүхэдгүй ахдаа үрчлүүлсэн дүү нь байна.
Сүнэ: Жаахан яарч байна. Дараа нь уулзъя.
Хүү: Өө ахиад жаахан яримаар байна шдээ.
Сүнэ: Дараа нь дараа нь.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Хөөх СүнэОүгийн дүү японд ирсэн гэж үү? Наадах чинь сайхан хэрэг байна.
Ноби: Тэгээд байнаа. Байдал нь нэг л сонин байна.
Жаи: Юу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Ваая? (Why?) Яагаад би ганцаараа гадаа гарч болохгүй гэж?
Сүнэ: Юу.. Тэр байнаа. Дөнгөж ирээд дасаагүй байгаа болохоор...
Хүү: Яагаад?
Сүнэ: Ямартай ч ахынхаа хэлснээр хий.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Надтай зөвлөлдөх юм гэдэг чинь юу юм?
Сүнэ: Сүнэцүгү Нью-Иоркийн авга ахынд байдаг юм. Манайх баян ч гэсэн тэднийхийг гүйцэхгүй. Гэрийнх нь гадаах цэцэрлэгт хүрээлэнд нь усан сан, теннисийн талбай байдаг. Амралтын өдрүүдээр хувийн онгоцоороо Канадад байдаг хувийн байшин руугаа явдаг. Дээрээс нь Холливүүдийн одууд дунд танилтай.
Ноби: Өө юу хийхээр ирсэн юм?
Сүнэ: Аа ахиад л муу зуршил хөдөлчихөж. Уучлаарай. Энэ зуршлаасаа болоод балраад байна.
Дора: Тэр чинь юу юм?
Сүнэ: Би дүүтэйгээ захидлаар харилцдаг байсан юм.
Сурлагаараа тэргүүлдэг. Спортод авьяастай. Хотдоо нэр хүндтэй. Охидууд биширдэг. Танхай ЖаиАн ч намайг хүндэлдэг гээд... бараг л үнэн ч гэсэн жаахан хэтрүүлчихсэн.
Тэгээд намайг дэлхийн хамгийн шилдэг ах гээд итгэчихсэн байгаа юм.
Дора: Тэгээд л бид нартай уулзуулахгүй гээд байсан юмуу?
Ноби: Худлаа хэлсэн чинь баригдах болохоор.
Сүнэ: Үнэнийг мэдвэл Сүнэцүгү балмагдаад намайг жигшинэ.
Дора: Жигших эсэхийг нь мэдэхгүй шдээ.
Сүнэ: Үгүй ээ. Жигших нь тодорхой. Тийм болохоор би дүүгийнхээ төсөөллийг үгүй хиймээргүй байна. Үргэлж төсөөллийнх нь ах нь баймаар байна. Гуйж байна. Дүүг маань байх хугацаанд л тийм юм шиг байгаад өгөөч?
Ноби: Тийм юм шиг байна гэж?
Сүнэ: Тэгэхээр байнаа намайг биширч харах, миний хэлсэн бүхнийг сонсох, гоц ухаантан гэж магтах ч юмуу?
Ноби: Давраад бай.
Дора: Давраад бай.
Сүнэ: Юу вэ хүн толгойн бөхийн гуйж байхад. Намайг магтах энэ тэр амархан л зүйл шдээ. Та нараас гуйсан нь алдаа боллоо. Ёстой ямар ч найзын сэтгэл байхгүй. Боль за бусдаас нь гуйчих юм чинь.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Бусад хүүхдүүд зөвшөөрөх болов уу?
Дора. Үгүй л байх гэж бодож байна. Хараад л үзье.
Шизү: Тийм жүжигт тоглох итгэл алга.
Дэки: Аргалах нь сайн хэрэг биш гэж бодож байна.
Жаи: Юу гэнээ? Сүнэцүгүгийн төлөө гээд би чамд толгой бөхийнө гэж үү?
Сүнэ: Дургүй бол хэрэггүй ээ.
Жаи: Яахаараа би тийм юм хийдэг юм.
Дора: Бодсоноор байна. Угаасаа ийм л юм чинь.
Ноби: Сайн эм боллоо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жаи: Новш гэж. Хаашаа явчихав?
Сүнэ: Ёоо. Бүгд зөвшөөрчихгүй.
Өө багшаа.
Эр: Яг таарлаа. Танайх руу явж байсан юм. Ойрд чиний сурлага муудаад байгаа. Аав ээжтэй чинь уулзаж зөвлөе гэж бодоод.
Сүнэ: Юу?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ноби: Сайн уу? Сүнэцүгү?
Хүү: Сайн байна уу?
Дора: Түрүүн ярьж ч амжсангүй шүү.
Хүү: Өнөө орой миний угталтын парти хийх болохоор заавал ирээрэй.
Ноби: Угталтын парти? СүнэОү мэдэж байгаа юмуу?
Хүү: Нөү. (No) Японы ээж маань хийе гэсэн юм.
Дора: Тийм байхнээ.
Хүү: Баая.(Bye)
Ноби: Сүнэцүгү? Чи ахдаа хайртай юу?
Хүү: Айн? Маш их хайртай. Хүндэлж явдаг юм. Би ч гэсэн ахад ялагдахгүй байхаар хичээнээ. За партид заавал ирээрэй.
Дора: Үнэнээсээ итгэдэг юм байна.
Ноби: Худлаа ярьсныг нь мэдэх үеийн Сүнэцүгү хөөрхийлөлтэй юмаа.
Дора: Ммхн.
Дораэмон бичгийг уншина: Төсөөллийн гэрлэн дуулга.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дора: Сүнэцүгү? Май. Японд байх хугацаандаа энийг өмсөөрэй.
Хүү: Ваат? (What?) Ийм өмсөх чинь онцгүй шдээ.
Ноби: Японд их мода болж байгаа юм.
Дора: Тийн тийн тэгж байгаа.
Хүү: Тээнк юү. (Thank you)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Нөгөө... ээж гэртээ байхгүй байгаа. Франц руу аялалд явчихсан.
Эр: Юу?
СүЭэ: Өө багшаа?
Эр: Өө энэ чинь эзэгтэй. Сайхан газар таарлаа. Франц руу аялалд явсан гэж байсан?
СүЭэ: Францаас яг ирчихээд байна. Ингэхэд ямар хэргээр явна вэ?
Эр: Үнэндээ СүнэОүгийн сурлагын талаар ярилцах хэрэг гараад.
Сүнэ: Энийг Сүнэцүгүд харуулах юм бол ч ...
Хүү: Ахаа? Ахаа? Хахаха.
Эр: Ойрд ялангуяа ... Тэгээд энэ чигээрээ байвал ...
Сүнэ: Баларлаа. Худлаа хэлсэн маань баригдах нь.
Эр: СүнэОү-н сурлага маш их сайжирч байгаа. Одоо шууд Токиогын их сургуульд шалгалт өгсөн ч тэнцэнэ.
СүЭэ: Ойлгомжтой шүү дээ.
Хүү: Ваав (Wow) Ах гайхалтай.
Эр: Ингээд явъя даа.
Сүнэ: Харин тиймээ.
Ноби: Юу? СүнэОү тийм толгой сайтай байсан юм уу?
Дора: Сүнэцүгү-н толгойд л ... Төсөөллийн гэрлэн дуулгыг өмссөн байгаа хүний туяанд оногдсон хүн өмссөн хүний төсөөллийн дагуу үйлдэл хийнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Би яагаад дүн нь сайжирч байгаа гээд хэлчихсэн юм болоо? Ядраад байгаа юм шиг байна. Харья даа.
Дора: Тийм байгаа биздээ?
Ноби: Аан зөв зөв.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: Еэс(Yes) Ах грээт (great)
Сүнэ: Харин тиймээ. Юу болоод байгаа юм бол?
Жаи: СүнэОү? Чи муу.
Өршөөгөөч гуйж байна.
Сүнэ: Юуг вэ?
Жаи: Юуг нь сайн мэдэхгүй байгаа ч өршөөж үз. Гуйж байна.
Сүнэ: Зүгээр ээ
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хүү: ЖаиАн толгой бөхийдөг гэж үнэн байжээ.
Сүнэ: Харин тиймээ.
Юу л болоод байна даа?
Хүү: Аа.
Охин: Тэр ёстой амттай.
Шизү: СүнэОү?
Охин: Гайхалтай.
Хүү: Ваав Од юмаа.
Сүнэ: Магадгүй би боддогоосоо гайхалтай хүн байж магадгүй юм. Тиймээ эцэст нь бүгд миний сэтгэл татам байдлыг олж харжээ.
Охид: Гайхалтай.
Сүнэ: Сүнэцүгү? Чи түрүүлээд харьж бай.
Хүү: Хүлээгээрэй ганцаараа явж болохгүй гэсэн биздээ?
Сүнэ: Зүгээр ээ. Ах нь хэтэрхий олон юм бодчихож.
Хүү: Тийшдээ. Найзуудыгаа партид уриад явж байсан шд. Сий юү(See you)
Сүнэ: Сий юү(See you). Олон хүн дуудаарай.
Хүү: Ойлголоо. Ах ч тасархай юмаа.
Сүнэ: Саяны хэлсэн үг ээ ахиад хэлээд өгөхгүй биз? Энэ чинь?
Шизү: Яагаад гайхалтай энэ тэр гээд хэлчихвээ?
Охин: Сонин юмаа.
Шизү: Хэхэхэ.
Охин: Хэхэхэ.
Сүнэ: Хүүе байз. Үс чинь гайхалтай гээд ...
Жаи: СүнэОү? Надаар уучлал гуйлгана гэнээ?
Сүнэ: Яагаад ийм болж байгаа юм?
Дора: Тэр миний хэрэгслийн хүч байгаа юм.
Ноби: Чиний лаг харагдах нь зөвхөн Сүнэцүгүгийн хажууд л.
Дора: Гэхдээ энэ удаадаа аргалаад өнгөрсөн ч хэзээ нэгэн цагт худлаа хэлсэн чинь баригдана шүү.
Ноби: Үнэнээ хэлсэн нь дээрдээ.
Дора: Тэгээд жинхэнэ төсөөллийн ах нь болохоор зүтгэх хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сүнэ: Сүнэцүгү?
Хүү: Ахаа? Яасан бэ ахаа?
Сүнэ: Нөгөө. Байнаа... Америк руу харихгүй миний хажууд үргэлж байх уу?
Ноби: СүнэОү?
Дора: Үнэхээр бүтэхгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Back to episodes Go home