Дараа нь амьд үлдэх 3-6
Үргэлжлэл: 48:02мин
СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
Хөт- Рапида! Мураниудыг яах ёстой гэж та бодож байна?
Рапида- Устгах!
Андр- Хөл хорионы бүсэд чи юугаа мартчихаав?
Вал- Лободатай уулзах гэсэн юм.
Инга- Энэ бол дуу авианы долгионы чиглэлээр мэргэшсэн ахлах мэргэжилтэн Роман Пепелица. Роман мураний дуу авиаг гаргаж чадах төхөөрөмж зохион бүтээсэн.
Анатолий- Үүний төлөө тэгээд ийм их мөнгө үрээ юу?
Роман- Одоо та магадгүй миний ажлыг чухал гэдгийг ойлгосон байх.
Ажилтан эм- Хэн нэгэн туслаач.
Танил- Сычов! Москвагаас яг л жоом шиг орж ирцгээж байна. Бид хойд хэсгийг одоо цэвэрлэж байгаа.
Крис- Чи Скат уу? Одоо миний ах хаана байж болох уу?
Хаус- Хэн бэ?
Саша- Хэрвээ миний найзуудыг чөлөөлөхгүй бол би "Вершина"гийн нууц мэдээллүүдийг дэлгэнэ.
Хаус- Дахиж битгий залгаарай.
Крис- Энэ юун хард диск юм?
Саша- Энд "Вершина"д үүрүүлэх ял бичигдсэн байгаа. Тэдний сангийн бүх мэдээлэл байгаа. Одоо би нэг хувийг нь сүлжээнд нуугаад нөгөөг нь бодит ертөнцөд.
Артур- Таниж байна уу?
Саша- Үлдээгээд яв.
Артур- Тэр чиний юунд болсон байна аа?
Андр- Зүгээр л юу болоод байгааг тайлбарлаач.
Ника- Зүгээр л би чамд хайргүй. Уучлаарай
Митя- Юу болсон юм?
Бадыч- Хүүхэд алга болчихож. 7 настай охин, бид хайж байна.
Охин- Намайг битгий гомдоогоорой, гуйя. Би гэртээ, ээж дээрээ очмоор байна.
Надя- Замаа мэднэ биз дээ?
Охин- Мурани! Би мурани харлаа
Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг.
ххх
Эля- Бид энд 7 хоног тайван амьдарч байсан. Тэгээд Митя та 2 гарч ирээд л бөөн асуудал үүсчихлээ.
Гера- Хүүхдэд баригдана гэдэг маш том бүтэлгүйтэл!
Эля- Энэ найр наадам хэрэггүй гэж мэдсэн юм аа.
Гера- Чи чинь бараг зөн билэгч биз дээ. Яагаад түүнийг мэдрээгүй юм?
Надя- Мэдэрсээн.
Гера- Тэгвэл яах гэж харагдаж байгаа юм? Холбогдох хэрэггүй байсан юм,
Надя- Тэгээд ойд нь орхиод явах хэрэг үү?Эля-- Тийм ээ, ядаж тэгэх байсан юм! Гера- Ээж охин болж тоглов уу? Сайн байна! Одоо биднийг олоод алах болно.
Надя- Тийм ээ. Охиныг алах нь дээр. Илүү найдвартай, тэгвэл бидний тухай хэн ч мэдэхгүй.
Эля- Яагаад шууд тэгнэ гэж?
Надя- Учир нь хүмүүс зөв, бид араатан! Ямар ч үнээр хамаагүй амьд үлдэхийг хүсдэг, тэр үнэд нь бяцхан охины амь ч орно.
Гера- Хэн ч алах тухай яриагүй байна.
Надя- Нэг л өдөр түүний оронд миний охин ч байж магадгүй. Би хийсэн зүйлдээ харамсахгүй байна.
ххх
Крис- Саша! Скат! Бурхан минь, юу… юу болоо вэ энд? Юу болсон юм бэ? За, чамайг эмнэлэгт хүргэх хэрэгтэй! Би түргэн дуудлаа!
Саша- Болохгүй!
Крис- Битгий хөдлөөрэй! За? Би эмийн хайрцаг аваад ирье! Одоохон ирнэ ээ!
ххх
Бадыч- Илүү олон нутгийнхан, тосгоныхныг татаж оролцуулах хэрэгтэй. Саарал- Ой руу ойр ойрхон орох эвгүй юм. Тэд анзаарал алдвал дууслаа!
Бадыч- Харин чи өөрөө анхаарал алдахгшй бай л даа, Серёня! Зугаалга хийх гэж яваагүй шдээ. Ялангуяа бид тэднийг хоосон гартай угтахгүй.
Загас- Онцгой байдлынхныг дуудсан нь дээр биш үү?
Бух- Зоригтой бай л даа, цэргүүд ээ!
Митя- Сайн уу. Юу болоод гуниглачихав?Сайн уу. Сайн уу. Сайн уу бух аа.
Бадыч- Ойд мутант эмс гарч ирсэн гэнэ.
Митя- Нээрээ юу? Жинхэнэ үү?
Бух- Үгүй ээ, хиймэл!
Митя- Ингээд л эхлэх юм. Сайхан ярьж байсан шүү дээ.
Бух- Юу гэнэ ээ?
Митя- Хэн нэгэн харсан юм уу?
Бадыч- Төөрсөн охин харсан гэнэ. Өглөө олдсон, ойд харсан гэж байна.
Митя- За тэгээд, жаахан охин харсан юм бол, тэр тусмаа ойд, мэдээж нотолгоо л доо!
Бух- Одоо тоглоом хийх цаг л даа тэ, энд хар тахал дэгдэхэд л тоглоорой.
Бадыч- Цар тахал, бух аа! Одоо, яах вэ гэж бодож байна. Өөрсдөө ойг самнах уу, эсвэл Онцгой байдлыг дуудах уу?
Митя- Хэрэв бүх юм хөл хорионд орж, туузаар дүүрч, цагдаа нар танай гэрүүдэд өдөр шөнөгүй нэгжлэг хийхийг хүсэж байгаа бол мэдээж. Тэгээд ч тэд үнэхээр байна уу үгүй юу нь ч тодорхойгүй.
Бадыч- Тийм ээ, яг тийм! Тэгэхээр тэдэнгүйгээр болгоё. Чи бидэнтэй юу?
ххх
Жолооны залуу- Сайн байна уу.
Цэрэг- Зөвхөн зөвшөөрлөөр нэвтэрнэ.
Жол зал- Май.
Цэрэг- Багажаа нээ.
Энэ чинь тэгээд юу вэ?
Рапида- Хувийн эд зүйлс.
Цэрэг 2- Юу болов?
Цэрэг- Батлан хамгаалах яамны зөвшөөрөлтэй залуус, дүүрэн тоноглолтой. Цэр 2- Бичиг баримтууд нь зүгээр үү? Цэр- Тийм.
Цэр 2- Оруул!
Рапида- Явцгаая.
Цэр- Чи түүнийг таньдаг юм уу?
Цэр 2- Аавыг нь танина.
Цэр- Хэн юм?
Цэр 2- Дэд сайд.
ххх
Надя- За яав?
Митя- За, чамайг агнахаар явж байна даа.
Надя- Юу?
Гера- Нутгийнхан охинд итгээд ойг самнаж, мутантуудыг олно гэнэ.
Митя- Тэгээд чи бод доо, хэн эхний эгнээнд явах вэ?
Эля- Энэ муугаар төгсөнө.
Митя- Маш сайнаар төгсөнө өө. Яагаад гэвэл хэн ч ямар ч мутант олж харахгүй. Харин бид тэдэнтэй бүр дотно болно.
Федя- Түр хүлээ, Стёпа бид хоёр ч бас анд явах юм уу?
Митя- Та нарыг эдлэнгийн эргэн тойрны ойг самнана гэж би хэлсэн. Тиймээс би үл үзэгдэх бөгснүүдийг сэрээгээр хатгаж байх хооронд та нар саравч руу гүйгээд, идэвхтэй ажиллаж байгаа дүр эсгэ. За, Хоббитууд аа, амжилт!
Надя- Тэр тэнэгүүдээс болгоомжлоорой.
Эля- Тэд үнэхэр биднийг агнахаар шийджээ.
Федя- Сандрах хэрэггүй. Ойг самнаад хэнийг ч олохгүй, тайвширна.
Гера- Федя, тэд бидний цогцсыг олтлоо тайвшрахгүй.
Федч- За, за, тэгээд бүгдийг нь сандарга! Хяналтгүй гурван мурани л бидэнд дутагдаж гэнэ.
Надя- Залуусаа, хэтрүүлэх хэрэггүй! Федя, хэн ч солиорохгүй, би амлаж байна. Надад тэдэнтэй ярилцах боломж өг.
Федя- За тэг ээ. Зэвсэг олох хэрэгтэй. Стёпа- Өвгөнөөс сүх авъя.
Федя- Тэгье.
Надя- Та нарын айдсыг би ч бас мэдэрч байна.
Гера- Сонс доо, чи ядаж хааяа бидний толгойг ухахаа больж болох уу?
Надя- Тэд зүгээр л хүмүүс! Харин бид мурани! Бид тэдний чадахгүйг чадна! Бид тэдний мэдрэхгүйг мэдэрдэг! Бид зүгээр л тэднээс хүчтэй. Үүнийг та нар ойлгоосой гэж хүсэж байна!
Гера- Өө тийм ээ! Бид супер-мега лаг! Тийм болохоор энд нядалгааны мал шиг суугаад биднийг олтол нь хүлээнэ.
Надя- Тэгэхгүй. Бид ой руу явж, өөрсдийн ангаа эхлүүлнэ!
ххх
Бадыч- Манан бол ёстой лай юм даа. Митя- Буу харин хаанаас гараад ирэв? Бадыч- Дээрэмчдээс буунаас өөр юм ч авч болдог.
Тарцгаа.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс.
Бичиг- Олон улсын судалгааны лаборатори.
Анатолий- Та надтай ярихыг хүссэн гэсэн. Юуны тухай?
Инга- Төгс гэмт хэргийн талаар. Манай лабораторид болсон ослын талаар.
Анатолий- Танд тэгж санагдаж байна уу? Харин надад бол хэт өөртөө итгэсэн хүний аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн явдал л харагдаж байна.
Инга- Та түүнд огтхон ч харамсахгүй байна уу?
Анатолий- Үгүй.
Инга- Тэгвэл яагаад түүнийг аврах гэж оролдсон юм бэ?
Анатолий- Би ойрхон байсан.
Инга- Магадгүй өөр шалтгаан ч байсан байх.
Анатолий- Үнэндээ бол түүний төхөөрөмжийн ажиллагааг харахыг хүссэн юм.
Инга- Ухаантай гэмт хэрэгтнийг юу барьж өгдгийг мэдэх үү? Төгс алиби. Харуулууд таныг удирдлагыг ашиглаж чадаагүй гэж хэлсэн.
Анатолий- Техник миний давуу тал биш.
Инга- Анатолий, эрх мэдэлтнүүд бидний маргааныг шийдэж магадгүй, тэгэхдээ таны талд биш байх вий гэж айж байна. Гэхдээ та миний нэг асуултад хариулбал энэ бүхэн болохгүй байж ч магад. Таны сэдэл юу байсан бэ?
Анатолий- Тэр танд таалагддаг байсан уу? Миний зөв үү?
Инга- Одоо энэ ямар ч хамаагүй. Хэрвээ та өвдөг сөгдөн... уучлалт гуйвал би таныг уучлахад бэлэн.
ххх
Митя- Танай ой аймаар юм. Чи чинь солиотой юм уу? Чи...
Бадыч- Митя! Митя! Чи хэнтэй яриад байсан юм бэ?
Митя- Би...юу вэ… Чи тэнэг юм уу?
Тэнд.
Бадыч- Тэд байна… үхлийн элчүүд.
Митя- Хэн гэнэ ээ?
ххх
Крис- Хэй, өвчтөн минь. За, чиний дуртай юм. Сонсооч, ер нь бол тэр чиний гавлыг хагалаагүй нь жинхэнэ гайхамшиг. Тэнэг амьтан.
Саша- Одоо энэ төмрийн сэг л болчихлоо
Крис- Ганц ч хуулбар үлдээгүй гэж үү?
Саша- Тийм байхдаа… яаая…
Крис- Хөөе. Хэвт, амар. Чи одоо уурлаж ч, огцом хөдөлж ч болохгүй.
Саша- Крис.
Крис- Түүнтэй битгий уулз.
Крис- Уулзахгүй ээ, амлаж байна.
ххх
Бадыч- Эндээс л орилсон биз дээ?
Митя- Магадгүй тэд мутант биш, зүгээр нэг амьтан ч юм билүү? Нээрээ. Хэрвээ мутант юм бол яагаад дайрахгүй байгаа юм? Яг одоо?
Бадыч- Эмэгтэйчүүд шүү дээ халдвар авсан я гэсэн. Найз охин чинь халдвар авбал яаж авирлах бол?
Митя- За уучлаарай, би зүгээр л сандарсандаа заримдаа хэтрүүлчихдэг юм.
Бадыч- Түүнтэй хэзээ танилцуулах юм бэ?
Митя- Мэдэхгүй ээ.
Бадыч- Яасан?
Митя- Тэр… хамаагүй дээ. Тэгэхээр чи бүгдийг нь харгис мангас, онцгой тохиолдол байхгүй гэж бодож байна уу?
Бадыч- Байж ч магадгүй. Телевизээр үнэнг хэлдэггүй. Бид мэдэхгүй шүү дээ. Магадгүй тэд ерөөсөө аюулгүй ч байж болно.
Митя- Танай андууд тэгж бодохгүй байгаа даа.
Бадыч- Айж байхгүй юу.
Митя- Харин чи?
Бадыч- Би айдгаа айчихсан.
Митя- Юу?
Бадыч- Миний найз охин энэ бүхэн эхлэхэд Москвад байсан.
Митя- Тэгээд халдвар авсан юм уу?
Бадыч- Мхн. Тэр нэг хүн рүү дайрч байхад нь цагдаа буудчихсан. Би одоо болтол боддог, магадгүй түүнийг эмчилж болох байсан юм болов уу?
Митя- Мэдэхгүй. Харамсалтай байна.
ххх
Компьютер бичиг- Жирэмсний шинжилгээ->Сөрөг. Шинжилгээний мэдээллийг устгах уу?-> Тийм.
Сүүлийн шинжилгээний хариуг устгах боломжгүй.
ххх
Митя- Хөгжилтэй өдөр байна.
Бадыч- Мхн. Хөгжилтэй.
Митя- Хүлээгээрэй.
Загас- Залуус аа. Намайг алах шахлаа. Тэд маш олуулаа байна.
Бадыч- Тэд олуулаа байхад чи амьд байна гэж үү?
Загас- Надад итгэхгүй байгаа юм уу?
Бадыч- Очиж наад өмдөө соль, анчин минь. Хөрш тосгоны хүүхдүүд бид нараар тоглосон юм шиг байна. Буцах хэрэгтэй.
Загас- Бадыч!
Митя- Тэр яагаад загас юм бэ?
Бадыч- Заас шиг байгаа биз дээ.
ххх
Бичиг- ОХУ-ын аюулгүй байдлын удирдах алба.
Ершов- Москвачуудын эсрэг бослого, дотуур байрын эвдрэл сүйтгэл их байна. Захиалагч лав байгаа. Байцаалтаар хэн мөнгө төлж байсныг тогтоох хэрэгтэй. Чи намайг сонсож байна уу?
Ника- Та цэвэр бүсийн эмх замбараагүй байдлыг хянадаг, харин би хөл хорионы бүсийн зөвлөх ажилтан.
Ершов- Одоо энэ эмх замбараагүй байдал ялгаагүй чухал. Хөл хорионы бүсэд аль хэдийн баг ажиллаж байгаа.
Ника- Тийш нь намайг шилжүүлж болох уу? Та шилжихэд тусалж чадах уу?
Ершов- Чи сүйт залуугаасаа гуй.
Ника- Сүйт залуугаасаа?
Ершов- Мхн.
Ника- Тэр яг одоо энд миний эрх мэдлийг тэлүүлэхэд нөлөөлж чадна.
Ершов- Тийм.
Ника- Байцаалтыг та надад даатгах уу?
Ершов- За, чиний зөв. Хөл хорионы бүсэд чамаас илүү бүтээмж гарна. Тэнд ч хүмүүс хэрэгтэй. Би энэ асуудлыг шийдчихээд чамайг шилжүүлнэ.
Ника- Гайхалтай.
Ершов- Мхн.
ххх
Гера- Тэгээд тэр над руу нуруугаа харуулж зогсоод гараад ир, би чамайг харж байна, буудна шүү гэж орилж байгаа юм.
Эля- Надя биднийг бараг хянаагүй, харин бид хэн рүү ч дайраагүй!
Надя- Би хэлсэн дээ!
Эля--Бүр чадахгүй байх гэж бодсон. Энэ чинь жинхэнэ хүсэл зоригийн дасгал байна.
Гера- Бид ингэж өдөр бүр хийж болохгүй юу?
Митя- Чи тэднийг өдсөн үү?! Та нар чинь бүр галзуурчихсан юм уу?! Айдсаа бүр алдчижээ!
Надя- Тийм ээ, алдсан! Тэд айх биш, харин чадвараа мэдэж, ашиглаж сурах хэрэгтэй!
Митя- Тэд та нарын орилохыг сонссоныг ойлгож байна уу?! Тэдэнд та нарын эсрэг, чиний эсрэг ч юу ч хийж чадах буу байгаа гэдгийг ойлгож байна уу?!
Гера- Ийм нөхцөлд ч тэдэнд боломж байгаагүй!
Федя- Тийм үү? Харин чамд гар буу тулгасан байхад үүнийгээ давтаж чадах уу? Би бол эргэлзэж байна.
Гера- Бид хүлээхгүй ээ. Тэднийг ой руу уруу татаж, хоолойг нь хэрчинэ!
Надя- Стоп! Бид дахиж алахгүй! Тэр тусмаа түрүүлж дайрахгүй! Хүмүүс биднээс яг үүнийг л хүлээж байгаа, харин бид тэгэхгүй.
Митя- Тэгэхээр эдлэнгээс гарч нэг ч алхахгүй!
Надя- Хэн тэгж хэлсэн юм?
Стёпа- Бид гурав ингэж шийдсэн.
Надя- Мураниудад яаж амьдрахыг хэн ч заах эрхгүй!
Федя- Янзтай.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс.
Эр хоолой- Хөөе. За. Дээшээ явья.
Рапида- Сайн байна!
Рапида- Чи хаашаа ч явахгүй!
ххх
Гера- Сайн уу, нохой. Хүлээ, хүлээ. Сайхан хооллоорой. Сайн байна. Харсан уу? Өмнө нь энэ мангар намайг яаж айлгадаг байсныг санаж байна уу?
Федя- Тэр нь зөв ч байсан байх.
Гера- Ай-ай-ай! Юу болов? Хуваарийн дагуу маргааны цаг уу? Өөө, ойлгомжтой. Тэгтэл би чамтай эвлэрчихнэ гэж бодсон юм. Одоо 2 давхарт хэн ч байхгүй. Мм? Окей. Хүсэхгүй бол хүсэхгүй л бай, Дээдэс ээ.
Федя- Чи үнэхээр тэгж чадна гэж үү? Гера- Юу?
Федя- Нутгийн матруудыг тас хазаж алаад тайван амьдарч чадах уу?
Гера- Асуудал биш шд! Миний хоолны дуршлыг мэднэ шүү дээ. 3 залуу миний өдрийн норм.
Федя- Үнэхээр үү?
Гера- Харин чи, Федя, үнэхээр үү?
Федя- Эля надад чамайг Надягийн араас ой руу хамгийн түрүүнд давхисныг ярьж өгөөгүй гэж бодоо юу?
Гера- Тийм ээ, тэгсэн! Учир нь биднийг ангуучилж байхад би энд сууж гомдоллоод, чичрээд байж чадахгүй!
Федя- Тэр солиотнууд надад огт хамаагүй! Чи өөрөө л хариул, чи алахыг хүссэн үү, үгүй юу?
Гера- Феденька. Энэ тосгонд хэдэн охин байдгийг чи мэдэх үү? Айн? Харин би мэднэ! Тэгээд л би шөнө бүр тэдний уруулыг сэтэлж байна гэж зүүдэлдэг.
Федя- Амаа тат! Дуугүй бай!
Гера- За тэгээд, чи өөр юм хүлээсэн гэж үү? Би чинь мутант! Мангас! Өвчтэй чөтгөр! Чи энд юу хийж зогсоод байгаа юм? Тэнд чамтай адилхан гарууд бөөндөө байна! Очоод яг хаашаа буудаж онохыг нь зааж өг! Намайг Москвад буудчихсан бол одоо ингэж зовоохгүй байх байсан!
Федя- Тэгдэг байж!
ххх
Надя- Гера! Гера! Гера! Гера! Залуусаа, туслаач!
ххх
Рапида найз 1- Бэлэн үү?
Рап найз 2- Алив!
Рапида- Наашаа!
Вал- Эй, пацан аа.
Рап нз 3- Чи хэн бэ?
Рап нз 3- Залуусаа! Залуусаа!
Залуусаа наашаа!
ххх
Митя- Одоо түүнийг яах вэ?
Эля- Өмнө нь ч ийм юм болсон, дараа нь Федя ямар нэгэн чихэрлэг юм өгөөд дээрдсэн.
Стёпа- Элсэн чихэр өгсөн, гэхдээ тэр үед хурдан сэргэсэн.
Гера- Федя хаана байна?
Надя- Одоо ирнэ ээ. Чи яаж байна?
Гера- Ирэхгүй ээ.
Надя- Юу болсон юм? Яагаад ирэхгүй гэж?
Гера- Бид муудалцсан. Би тэр явчихсан, бүүр явж байна гэж бодсон. Тэгээд цааш нь санахгүй байна.
Эля- Гера, санаа зоволтгүй, та хоёр эвлэрнэ.
Гера- Намайг ганцааранг минь орхиоч, ярьмааргүй байна.
Надя- Тосгон руу яваад үз, магадгүй тэнд байгаа байх.
ххх
Рапида- Хэн байсан юм?
Ра нз 3- Нэг залуу. Хутгалаад, буу аваад явчихсан. Тийшээ!
Рапида- Тийшээ зугтсан! Би түүнийг оносон! Татикаг эмнэлэгт хүргэж өг, тэгээд хүмүүсийг агная. Сонирхолтой шд.
ххх
Бадыч- Өө, Митя! Сайн уу.
Митя- Сайн уу!
Бадыч- Хаачих гэж байна?
Митя- Федяг хайж байна аа. Хэнд ч хэлэлгүй явчихлаа.
Бадыч- Би түүнийг харсан. Трассын дэргэдээс микрэнд суугаад райцентр руу явсан. Яагаав? Ямар нэг юм болоо юу?
Митя- Үгүй дээ, зүгээр л хэнд ч хэлээгүй. Их сонин, охидын санаа зовж байна.
Бадыч- Одоо явбал амжиж магад.
Бух- Сайн уу, залуусаа!
Саарал- Сайн уу.
Бух Тэгэхээр ингэнэ, 2 цагийн дараа дүүргийн Соёлын ордонд цуглаан болно. Дүрвэгсдийн дотуур байр луу дайрна. Тэднийг тэндээс гарахаасаа өмнө үхтлээ айлгах хэрэгтэй.
Саарал- Чи явах уу?
Бадыч- Үгүй ээ, ээж аавд туслах хэрэгтэй байна.
Саарал- Тийм үү? Тэгвэл би бас явахгүй ээ.
Бух- За боль доо, та нар. Тэгвэл чи яах уу? Москвагийнхныг намнах хүсэл байна уу? Митя- Тэнэг санаа байна.
Бух- Чи өөрөө тэнэг.
Яаж байна аа?
Бадыч- Өөрсдийнхөн рүүгээ дайраад догширчээ чи.
Саарал- Бух аа, үнэхээр чиний буруу.
Бух- Та нар солиорчихоо юу? Солиорчихсон бол тэгээд л хэл! Тэгвэл эндээ сууж бай, хохирогчид минь! Би өөрөө явна! Ойлгомжтой юу? Өөрөө!
Бадыч- Чи яаж байна?
Митя- Зүгээр ээ. Мөр мултарчихлаа.
Бадыч- Харья даа. Бух зомбинуудыг их үзчихжээ.
Митя- Гол нь зөөлөн.
Бадыч- Эцэст нь энэ суртал ухуулга тэнэгттэл нөлөөлжээ. За, гомдол битгий тээ.
Митя- За за, явлаа.
ххх
Бичиг- Халдваргүй бүс.
Крис- Битгий ай, би ганцаараа. Ганцаараа.
Вал танил- Бид вирусээс л айдаг, бусдынх нь нүүрийг гоёчихож чадна. За, харин залуу чинь яасан гэнэ ээ?
Крис- Энэ яриа бидний дунд үлдэнэ гэж баталж чадах уу? Цагдаа дээр асуудалд орохыг хүсэхгүй байна.
Танил- Мөрдөс зүүсэн гарууд либералтай нэг талд, бид асуудлаа өөрсдөө шийддэг. Крис- Танай пабликт та нар мутантууд болон тэдний эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг гэж бичсэн байсан. Миний явуулсан линкийг харсан уу? Манай найз залуугийн блог.
Танил- Үзсээн.
Эр- Харсаан.
Танил- Тэр мутантуудад донтчихсон юм шиг байна лээ шд.
Крис- Тэр тэднийг амьдралын төгс хэлбэр гэж боддог. Өмнө нь зүгээр л мэдээлэл цуглуулдаг байсан. Одоо харин намайг халдварлуулахыг хүсэж байгаа.
Танил- Бүүр үү?
Крис- Түүнд хорионд байгаа нэг найз бий, тэр нь вирусын дээж өгнө гэж амласан. Би унтахаас ч айгаад байна, залуусаа. Үнэхээр айж байна. Шөнө яаж ийгээд намайг тариад хаячих вий гэж бодогдоод.
Танил- Ямар өвчтэй новш вэ! Тэгээд яагаад чи түүнээс салаад явахгүй байгаа юм?
Крис- Намайг олчих вий гэж айж байна. Цагдаад очсон, тэд гэр бүлийн маргаан байна гээд буцаасан.
Танил- Мэдээж л дээ.
Крис- Залуусаа, туслаач. Бичлэг дээр чинь гардаг шиг тархийг нь засаж өгөөч. Би төлнө, надад жаахан мөнгө байгаа.
Танил- За, зөвхөн үйл ажиллагааны зардал л авья. Харин тэр гаж донтонтой бид өөрсдөө ярилцана.
Эр- Тийм ээ, ярилцана.
Танил- Тийм новшнуудыг дарах нь бидний ажил.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори.
Анатолий- Орой болсон байна. Чи энд юу хийж байгаа юм?
Инга- Чм мутантуудтай хүссэн бүхнээ хийсэн. Үр дүн нь хэзээ гарах вэ?
Анатолий- Надад хугацаа хэрэгтэй.
Инга- Бас би чиний нууцыг мэднэ. Чи жирэмсний тестийн тайлангийн файлуудыг засварлах гэж оролдсон. Анатолий- Тийм ээ, болсонгүй.
Инга- Засварыг нуух чинь болсонгүй.
Анатолий- Чамайг гонсойлгохыг хүсээгүй юм.
Инга- Гэхдэ чи намайг гонсойлголоо. Бас чи намайг хуурах гэж оролдож, бидний судалгааг бусад бүлгүүдэд ил болгох шахлаа.
Анатолий- Сонс доо, энэ чинь цэвэр статистик!
Инга- Надад эрүүл урагтай жирэмсэн мутант хэрэгтэй.
Анатолий- Тийм ээ, болно, итгэ л дээ. Энэ бол түр зуурын бэрхшээл.
Инга- Хэрэв чиний түр зуурын бэрхшээл байнгын болбол хайр дурлалын тоглоомууд чинь чамайг аврахгүй.
ххх
Эм хоолой- Мессеж үлдээнэ үү. Одоогоор таны залгасан дугаар хариу өгөх боломжгүй байна. Дохионы дараа хэлнэ үү.
Саша- Кристин, яаралтай над руу залга.
ххх
Хаус- За.
Саша- Энэ хамгаалагдсан сүлжээ. Үнэнээ хэл.
Хаус- Чи мөн үү, хакер Алекс Филиппов?
Саша- Миний найзууд хаана байгааг олж мэдэв үү?
Хаус- Тэд шинэ төсөл дээр байгаа.
Саша- Тэд амьд уу? Хаана? Ямар төсөл?
Хаус- Миний нөхцөл байдалд би үүнээс илүүг олж мэдэх боломжгүй.
Саша- Битгий худлаа ярь!
Хаус- Техпро, бүх нууц төслүүд тус тусдаа явагддаг.
Саша- Би баримтыг нийтэлнэ, тэгвэл танай дээд удирдлага бүхэлдээ шоронд орно!
Хаус- Ийм тохиолдолд чи хэзээ ч найзуудаа олохгүй.
Саша- Чи яаж мэдэж байгаа юм?
Хаус- Хэрвээ чи эсвэл өөр хэн нэгэн баримтыг нийтэлбэл "Вершина”гийн удирдлага ул мөр баллах ажиллагаа эхлүүлнэ. Тэгээд чиний найзууд хамгийн түрүүнд үхнэ.
ххх
Охин- Шударга биш байна, би амжсангүй. Митя- Дахиад нэг удаа үзье яахав. Дараагийн удаа дугуй яаж эвдэж болдгийг мэдэж авна биз. Бач ах чинь авто засварчин юм уу?
Бадыч- Бач ах чинь засчихлаа!
Митя- Ура! Баярлалаа гээрэй!
Охин- Ура! Баярлалаа.
Бадыч- За, гэр лүүгээ яв! Гэрээсээ битгий гар, мурани байгаа шүү. Ээж дээрээ оч.
Митя- Та нар чинь хүүхдүүдийг нэлээн айлгаж байна даа. Одоо мураниуд бүгдэд нь харагдах биз. Сонсооч, мураниуд хүүхдэд гар хүрдэггүй бол яах вэ?
Бадыч- Хэн чамд ийм юм ульчихав(ярив)?
Митя- Надад нэг найз бий, тэр мутант найз охинтой. Тэр… яаж хэлэх вэ… энгийн, ойлгож байна уу? Бодож сэтгэдэг, ярьдаг, яг л жирийн хүн шиг. Гэхдээ мурани.
Бадыч- Хангалттай!
Митя- Нээрээ шүү!
Бадыч- Чи өөрөө харсан юм уу?
Митя- Үгүй л дээ. Би хараагүй. Мэдээж тэр нууж байгаа, яагаад гэвэл аюултай. Гэхдээ бичлэгээр бол харсан.
Бадыч- Тэр найз чинь хаана байгаа юм?
Митя- Мэдэхгүй ээ. Зеликээс хойш бүгд тарсан.
Бадыч- Ухаантай мураниг хармаар л байна.
Митя- Айхгүй юу?
Бадыч- Хэрвээ ярьж чаддаг бол тохиролцож болох юм биш үү?
Митя- Гоё санаа байна.
Бадыч- Дайн гэдэг тэнэгүүдийн ажил. Ухаантай хүмүүс үргэлж тохиролцдог. Магадгүй бид тэднээс дэмий айж байгаа юм биш үү? Магадгүй тэд бидэнд тусалж чадах ч юм бил үү? Хөзөрдөх үү?
Митя- Тэгье.
ххх
Артур- Чи чинь... Залуусаа яаж байгаа юм бэ?
Танил- Мутант бүсгүйчүүд таалагддаг юм уу?! Гаж донтон! Үхэлдээ жив.
Бүгд- Үхэлд жив!
Бух- Явья явья.
ххх
Саша- Катя!
Катя- Саш, энэ чинь юу вэ? Хэн чамайг ингэж…
Саша- Хамаагүй ээ. Явъя, ярилцъя.
Катя- Юу болсон юм?
Саша- Катя, чамд өгсөн “Вершина”гийн мэдээлэлтэй диск надад хэрэгтэй байна. Хэрвээ хаа нэгтээ ашигласан, хэвлэсэн бол бүгдийг устгах хэрэгтэй. Тэр зөвхөн надад л байх ёстой.
Катя- Юу болсон юм?
Саша- Байдал өөрчлөгдсөн. Зүгээр л дискийг буцаагаад өгчих. Катя!
Катя- Саша, уучлаарай, би чадахгүй.
Саша- Юу вэ?
Катя- Надад байхгүй.
Саша- Хаана байгаа юм?
Катя- Нэвтрүүлгийн дараа Тагнуулын шалгалт ороод тэгээд устгах хэрэгтэй болсон. Уучлаарай.
Саша- Катя, энэ бол солиорол! Тийм байх болохгүй!
Катя- Би өөр юм зохиож чадахгүй шүү дээ. Үнэхээр надад байхгүй.
Саша- Тэр цорын ганц хуулбар байсан, эх хувь байхгүй. Одоо нэг хүний амь нас үүнээс хамаарч байна!
Катя- Уучлаарай.
ххх
Катя- Өдрийн мэнд, Давид.
Тв про- Өдрийн мэнд ээ? Рейтинг унаж байна. Чиний тусгай дугаар шоу тусгай биш. Өөр хоёр суваг Москвагийн үйл явдлын тухай шоу эхлүүлчихлээ.
Катя- Тэр 2 чинь худал ярьж байгаа, харин бид үнэнг.
Тв про- Магадгүй ээ. Гэхдээ чиний үнэн хэнд ч хэрэггүй. Харин чамд би болон олон жилийн туршлага минь байгаад сайн юм. Би бүгдийг бодож олсон.
Катя- Тэгээд та юу санал болгох вэ?
Тв про- Уур амьсгалыг өөрчлөх хэрэгтэй. Зугаа цэнгэлийн элемент, тухайн өдрийн сэдвээр хошигнох. Шоунд хошин өнгө нэмнэ.
Катя- Түр хүлээгээрэй, Давид! Үндэсний эмгэнэл яригдаж байхад юун хошигнол вэ? Миний бодлоор муранид инээдтэй юм огт байхгүй.
Тв про- Тээр ийм болохоор бид үзэгчдээ алдаж байна.
Катя- Давид би таныг хүндэлдэг ч таны саналыг зохисгүй гэж бодож байна.
Тв про- Энэ бол санал биш. Энэ бол удирдлагуудын заавар.
Катя- За, би ойлголоо. Гэхдээ зугаатай зохиол бэлтгэхэд цаг хэрэгтэй.
Тв про- Цаг бол мөнгө! Хангалттай, онцгой горимоор ажиллаж сур.
ххх
Оксана- Уучлаарай, Астаховаг хаанаас олох болох уу?
Анатолий- Ямар Астахов гэж?
Оксана- Аан, вирус судлалын тасгийн куратор. Намайг түүний харьяанд шилжүүлсэн. Уучлаарай, та жирэмсэн эмэгтэйчүүдтэй холбоотой юм уу?
Анатолий- Танд юу хэрэгтэй юм?
Оксана- Би зүгээр л вирус судлалд ажиллах нь жирэмсэн хүнд аюултай эсэхийг мэдэх гэсэн юм.
Анатолий- Яагаад та ийм юм асууж байгаа юм?
Оксана- Би жирэмсэн гэдгээ саяхан мэдсэн юм аа. Тиймээс декрет авах уу, үгүй юу гэж бодоод.
Анатолий- Хэдэн сартай вэ?
Оксана- Ердөө нэг сар хагас. Одоохондоо жаахаан.
Анатолий- Би Инга Анатольевнатай ярилцана аа. Декрет авах гэж битгий яараарай. Бид зөөлөн горимын талаар ямар нэг юм бодож олно оо.
Оксана- Баярлалаа.
Анатолий- Уучлаарай, таны нэр хэн бэ?
Оксана- Литвинова Оксана.
ххх
Ника- Валера! Байна уу! Байна уу, Валера!
Эм хоолой- Таны залгасан дугаар...
Ника- Новш.
Back to episodes Go home