Выжить после S3_E05

Дараа нь амьд үлдэх 3-5

 

Үргэлжлэл: 47:43 мин

 

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН 

 

Закдр хоолой эр- "Вершина" Хүмүүс дээр генетикийн туршилт хийж байжээ. 

Инга- Москвад үхлийн аюул 100 хувьтай, үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарлаа. 

Хөт- Хэдэн сарын турш мурани, дээрэмчдийн дунд…

Катя- Бид бүгд амьд үлдэхийн төлөө тэмцэж ирсэн.

Тв про- Чи өөрийгөө телевизэд туршиж үзэх талаар бодож байгаагүй юу? Би чамд зөвшөөрөл гаргуулчихлаа. Хөл хорионы бүсэд ажиллаж байгаа хүмүүсээс ярилцлага ав. Энэ бол хотын түлхүүр. 

Крис- Чи скат уу? Миний ах одоо хаана байж болох уу?

Тимон- Хэрвээ бид дахин уулзахгүй бол дүүг минь харж хандаарай.

Крис- Энэ юун хард диск вэ?

Саша- Би нэг хувийг нь сүлжээнд нуугаад нөгөө хувийн нь жинхэнэ ертөнцөд нууна. Би чамайг хамгаалахын тулд зөвшөөрөл авахгүй. 

Вал- Чамд Андрей, надад Катя байгаа. Юмыг хүндрүүлэхээ больё. 

Ника- Окей.

Митя- Юу болсон юм?

Бадыч- Хүүхэд алга болчихож. 7 настай охин, бид хайж байна.

Ершов- Энэ таны зочид.

Анатолий- Бид ажлаа хийж байна. Бидний нэн тэргүүний зорилго бол ямар ч үнээр хамаагүй хүний амийг аврах. Бид энэ зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Инга- Энэ бол дуу авианы долгионы чиглэлээр мэргэшсэн ахлах мэргэжилтэн Роман Пепелица. Роман мураний дуу авиаг дуурайж, тэдэнтэй холбоо тогтоох төхөөрөмж зохион бүтээсэн. 

Вал- Чи сая юу гэсэн бэ?

Катя- Би Айжаныг алсан. 

Вал- Катя яв!

Катя- Чи газарт хэвтээд тэр чиний дээр сууж байсан. Би юу хийх ёстой байсан юм?! 

 

Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг.

 

ххх

 

Өмг- Хэн нэгэн энэ дугтуйг миний машины урд шилэн дээр тавьчихсан байсан.

Хаус- Энэ хэр ноцтой вэ?

Өмг- Хэрвээ энэ мэдээлэл Мөрдөн шалгах хороонд очоод шалгалт эхэлбэл бүх зүйл дуусна.

Хаус- Тэгвэл бид цаашид яах вэ? Ямар нэг шийдэл санал болгооч.

Өмг- Энэ дугтуй бол мөсөн уулын орой л гэсэн үг. Манай “Сити” мэдээллийн шүүлтүүр саяхан “Вершина”гийн мэдээллийн сангаас байршуулсан файлуудыг сүлжээнээс илрүүлсэн.

Хаус- Юу гэнэ ээ?! Манай мэдээллийн сангаас уу? Тэднийг яаралтай устгах хэрэгтэй!

Өмг- Хадгалалтын эзэмшигчийг тогтоож чадаагүй.

Хаус- Гэхдээ над руу утасдсан хүн чинь тэр биз дээ! Дуудлагыг шалга!

Өмг- Дуудлагыг мөрдөх боломжгүй. Дуудлага нь дижитал дамжуулалтаар хийгдсэн. Эх үүсвэрийг тогтоох боломжгүй. Шантаажчин маш болгоомжтой ажиллаж байна. Ноён Хаусхофер, түүний шаардлагыг биелүүлэх боломж бий юу? 

Хаус- Та өнөөдөртөө чөлөөтэй. 

Өмг- Энэ нь хамгийн ухаалаг алхам байх болно.

Хаус- Зайл!

 

ххх

 

Катя- Сайн уу.

Вал- Сайн уу Катя.

Катя- Намайг сонсооч, гуйя.

Вал- За.

Катя- Намайг уучлаарай. Би чамд үнэнийг хэлэх ёстой байсан гэдгээ мэдэж байна. Зүгээр л… зүгээр л би маш их айсан. Чи намайг сонсохгүй, чамайг алдана гэж бодсон. Тэр надад байнга зүүдлэгддэг. Бүхнийг өөрчилж, засах боломж олдсон ч би дахин яг адилхан шийдвэр гаргах байсан. Яагаад гэвэл чиний амийг аварч болох байсан мөртлөө аварч чадаагүйдээ би өөрийгөө хэзээ ч уучлахгүй байсан.

Вал- Катя, үнэндээ одоо энэ бүхэн тийм ч чухал биш.

Катя- Тэгвэл юу чухал гэж?

Вал- Чухал нь… би чамд одоо итгэхээ больсон. Чи ямар хүн юм, юу хүсдэг юм гэдгийг би ойлгохоо больчихсон. Чи одоо явсан нь дээр байх.

Катя- Чи үнэнгээсээ хэлж байна уу?

Вал- Тийм. 

Катя- Энэ зүгээр л шалтаг биз дээ? 

 

ххх

 

Гера- Федя! 

Федя! Федя! Федя! Бурхан минь. 

Стёпа- Эля! Над руу хар! Эля! Энэ би байна! Би байна, Стёпа! Эля! Түүнийг сэрээгээч дээ! Эля! Эля! Эля!

Эля- Юу болсон бэ? Чи яагаад намайг бариад байгаа юм?

Стёпа- Эля!

Гера- Бүх юм дууссан.

Надя- Василий Михайлович гэртээ байгаа юу? Тэр хашхирааныг сонссон байж магадгүй.

Митя- Үгүй ээ, дэлгүүр явсан юм шиг байна.

 

ххх

 

Саша- Кристина, хэзээ ирсэн юм? Яагаад унтахгүй байгаа юм? Кристина, юу болсон бэ?

Крис- Бид ээж, ааваасаа зугтана,

Далайн давалгаа мөрийг маань арилгана,

Би бидний хөлгийг

Мөрөөдлийнхөө далай руу хөтөлнө. 

Аймшигтай шүлэг байгаа биз?

Саша- Чинийх уу?(бичээ юу)

Крис- Мхн. Тэр үед би хэдэн настай байлаа? 11тэй байсан байх. Тийм ээ, 11. Би энэ шүлгийг Тимонд насанд хүрэхэд нь бияиж өгсөн юм. Би уншиж өгөхөд тэр  их инээгээд, дараа нь гэнэт их нухацтай

Яагаад үзээд алдаж болохгүй гэж? гэсэн.

Тэгээд яг тийм юм болсон. Таван жилийн дараа бид эцэг эхээсээ зугтсан.

Саша- Яагаад?

Крис- Тимоны хөмсөгний дээрх сорвийг санаж байна уу? 

Саша- Тийм ээ

Крис- Тэр ааваас болсон. Тийм болохоор бид явахдаа их баярлаж байсан. Эрх чөлөө… Тэгээд тэр үед энэ лофтыг худалдаж авсан. Би түүнийг компьютерийн ард сууж байгаад яаж тийм их мөнгө олдгийг огт ойлгодоггүй байсан.

Саша- Хэхэ

Крис- Чи миний ахыг хэр удаан мэдэх вэ?

Саша- 6н жил орчим. Бид интернетэд нэг тулаан хийсэн юм. Ер нь бол тэр миний эвдэгдэшгүй гэж бодож байсан системийг эвдчихсэн. Тэгээд би энэ залуутай найзлах нь дээр гэж бодсон. 

Крис- Тэр ч тийм шүү. 

Саша- Би одоо л түүнийг яагаад наснаасаа хөгшин юм шиг санагддаг байсныг ойлгож эхэлж байна. Хүйтэн байна уу? 

Крис- Сэрээсэнд уучлаарай. 

Саша- Кристина, сүүлчийн асуулт. Чи эцэст нь тэгээд усан онгоцоор сэлж үзсэн үү?

Крис- Усан онгоцоор явна гэдэг юм. Үгүй ээ. Бүх мөрөөдөл биелэх албагүй биз дээ?

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори. 

 

Роман- Анатолий, 2 дахь туршилтын субъектийг хаана байна? Та түүнийг миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн байна.

Анатолий- Би танаас зөвшөөрөл гуйх ёсгүй! 

Роман- Аль болох хурдан буцааж авчир. Би туршилтаа хийх хэрэгтэй байна.

Анатолий- Миний ажиллаж байгаа субъектүүд стрессэд орох ёсгүй.

Роман- Хараад байхад та эдгээр мутантуудад бүр дурлачихсан юм шиг байна. Харин би хувьдаа амьд эмэгтэйчүүдийг илүүд үздэг. Инга бид хоёр ганцаарчилсан, үнэхээр сайхан өдрийн хоол идсэн. Анатолий, хайрцгаас гарна уу, туршилт эхэлж байна. Би танд анхааруулсан шүү.

Анатолий, та аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчлөө! Би таныг эндээс гарахыг хүссэн шүү дээ. Тайван, тайван. Төхөөрөмж таныг ирэхээс өмнө тохируулсан цагаар автоматаар ассан. Ер нь бол би хүчийг нь багасгаснаар таны амийг аварлаа. Одоо миний ажлын ач холбогдлыг ойлгож эхэлсэн биз?

 

ххх

 

Надя- Би өөрийгөө хянаж сурхаас өмнө маш олон хүн хохирсон. 

Эля- Гера… Гера, намайг уучлаарай! Би яаж түүний хажууд очсноо ч санахгүй байна. Уучлаарай. Намайг подвалд түгжчих! Би өөр хэн нэгнийг алахаас өмнө үхсэн нь дээр!

Гера- Эля, Эля! Эля! Боллоо, боллоо, тайван.  Ядаж одоо хоёулаа тэнцлээ. Би ч гэсэн нэг удаа Стёпкаг бараг тас хазчих шахсан. Аз болоход тэр амжиж буудсан. Ингэж бид танилцсан юм. Тэд Федяд намайг олоход тусалсан. За, болсоон, Эля, суу. Суу. Сонсож байна уу? Хэрвээ чи байгаагүй бол би одоо ч зомби шиг тэнүүчилж явах байсан. Тайвшир, уйлахаа боль. Подвалд орно гэвэл бүгдээрээ хамт орно.

Эля- Чи үүнийг яаж хийж чаддаг юм бэ, Надя? Чи бидэнд зааж өгөх ёстой. Би өдөр шөнөгүй бэлтгэл хийхэд бэлэн.

Гера- Би ч бас! Бид зөвхөн өөрсдийгөө биш бусдыг ч хянаж сурах хэрэгтэй. Энэ үнэхээр хэрэг болох байх.

Надя- Тийм ээ, би тусална аа. Өөрийгөө хянах тал дээр бол тусална. Харин бусдыг хянах… тэр би ч одоогоор чадахгүй байна.

 

ххх

 

Тв про- Ажлын байран дээрээ юу мөрөөдөөд сууж байна даа?

Катя- Давид. Юу хэрэгтэй вэ?

Тв про- Дахиад хөл хорионы бүс рүү яв. Дараагийн дугаарт тусгай салааныхантай ярилцлага хийх хэрэгтэй.

Катя- Хайр яах билээ? 

Тв про- Ямар хайр? 

Катя- Дараагийн эфир хайр сэтгэлийн тухай байх ёстой байсан шүү дээ.

Тв про- Чамд ийм тэнэг юм хэн хэлсэн юм бэ? Ард түмэн баатруудыг харахыг хүсдэг. Москвад ажиллаж байгаа бүх хүн баатар. Чиний түр зөвшөөрөл хүчинтэй байгаа хугацаанд бид тэдний тухай ярих хэрэгтэй. Нээрээ, зөвшөөрөл чинь хаана байна? Нааш өг, би чамд итгэмжлэл хийж өгье. Өнөөдөртөө явна. Чи биедээ авч явж байгаа биз?

Катя- Мэдээж...Гэртээ орхисон юм шиг байна. 

Тв про- Чи хэрэв алга болгосон бол суваг Тагнуултай асуудалд орно гэдгийг ойлгож байгаа биз?

Катя- Давид, би олно гэж хэлсэн шүү дээ! Тв про- Яаралтай! Хүлээж байя!

Утас хоолой- Таны залгасан дугаар түр хугацаанд холбогдох боломжгүй байна. Дараа дахин залгана уу.

Эр- Ерөнхийлөгчийн албаны үнэмлэх үү? Үүнээс болж би удаан суух магадлалтай. Уучлаарай, дүү минь, би үүнийг хийхгүй.

Вал- Би зохих ёсоор нь төлнө. Мөнгө асуудал биш. Хийж чадах уу, үгүй юу, хэлээч.

Эр- Дээд хэсгийг дахин хэвлэх хэрэгтэй, онгойлгоод тэгээд...

Вал- Яг ажиллах уу?

Эр- Итгэхгүй байгаа бол хэрэггүй.

Вал- Би зөвшөөрч байна. Май энэ зураг.

 

ххх

 

Хаус- Хэлло. 

Саша- Сайн уу. Чи дугтуйг аваад одоо хэлэлцээр хийхэд бэлэн болсон гэж найдаж байна.

Хаус- Чиний илгээсэн мэдээлэл зөвхөн чамд байгаа юу эсвэл өөр хэн нэгэнд ч бий юу?

Саша- Тэр чамд огт хамаагүй. Би нийтлэх үү, үгүй юу одоо зөвхөн надаас л шалтгаална.

Хаус- Би чиний найзууд алга болсонд ямар ч холбоогүй. Гэхдээ тэд яасныг, хаана байгааг олж мэдэж чадна. 

Саша- Би чамд 3 өдөр өгье. Үгүй бол надад байгаа бүхнийг нийтэлнэ. 

Хаус- Энэ маш богино хугацаа.

 

ххх

 

Митя- Өмнө нь ийм юм тохиолдож байсан уу? 

Стёпа- Москвад хяналт ер нь муу байсан, энд арай дээр.

Федя- Гераглээр гэж бодож байна уу?Шөнө дунд гэнэт сэрээд мурани болоод тааз ширтээд огт ухаангүй байдалтай хэвтчихдэг. 

Стёпа- Хамгийн хэцүү нь бид ч, охид ч энэ юунаас болдгийг ойлгож чаддаггүй.

Митя- Миний бодлоор энэ нь орчны стрессээс болсон. Орон нутгийнхантай байдал хурцадсан, дээрээс нь тэд байнга түгжигдээд суудаг. Мураниудад орон зай хэрэгтэй. Надя бид 2 бол энийг сайн сурсан.

Федя- Тэгээд юу санал болгож байгаа юм?  Охидыг тосгон руу гаргаж хүмүүсээр ан хийлгэх үү?

Митя- Надад нэг санаа байна.

 

ххх

 

Эдитор- Чи төгсгөлийг нэг харах уу эсвэл...

Катя- Байж байгаарай. Байна уу? Такси дуудах гэсэн юм, үндэсний тв рүү. Хурдлаарай, би хоцорч байна.

Эдитор- Хаачих нь уу? 

Катя- Бичлэгээ рэндэрлэчих. 

Эдитор- Удахгүй биз дээ? 

Вал- Яах гэж ирэв? 

Ника- Чи утсаа авахгүй байна шүү дээ! Вал- Харин би жаахан амрах хэрэгтэй гэж бодоод, толгойндоо салхи оруулах хэрэгтэй.

Ника- Танай тэр сэтгүүлчийн сүүлчийн ярилцлагын дараа юу? Лобода бол хүн төрөлхтний баатар! Чамайг ингэж солиорно гэж би мэдэж байсан юм аа.

Вал- Би одоо энэ тухай ярьмааргүй байна.

Ника- Чи хаачих нь уу? Хөл хорио руу юу? Вал- Ярилцах гэж байгаа бол цаг үрэх хэрэггүй.

Ника- Чи яах гэж тэр там руу буцна гэж? Тэнд баатар болж үхэх гэж үү?!

Вал- Надад өөр сонголт харагдахгүй байна.

Ника- Сонголт үргэлж байдаг юм.

Вал- Би амьсгалж чадахгүй байна, ойлгож байна уу? Тэр новш амьд байгаа гэж бодохоор. Тэр биднийг ялсан! Лобода ялсан! Тэр хийсэн зүйлдээ заавал хариуцлага хүлээх ёстой!

Ника- Чи өөртөө дайн зохиочихсон байна. 

Вал- Би юу ч зохиогоогүй. Дайн яг одоо тэнд байна. 

Ника- Бид амьд гарсан! 

Вал- Боллоо, Ник, яв. 

Ника- Бид цааш явах ёстой. 

Вал- Чамд сайхан амьдрал байна, Андрей байна, сайн ажил байна тэгэхээр аз жаргалтай ирээдүй рүүгээ яв!

Ника- Үгүй би чамайг явуулахгүй.

Вал- Тонил.

Ника- Ухаан орооч! Үгүй. Тийм юм болохгүй, чамайг явуулахгүй. 

Вал- Болсоон, тайвшир. 

Ника- Би чамайг явуулж чадахгүй. Явуулахгүй. 

Вал- Тайвшир, тайвшир. 

Ника- Гуйя.

 

ххх

 

Крис- Сайн уу. Саша чи хаана байна?

Саша- Сайн уу. Чамаар хийлгэх нэг сонирхолтой тэмцээн байна.

Крис- Ямар тэмцээн?

Саша- Хараач, энэ бол дарвуулт онгоцоор дэлхийг тойрох аялал.

Крис- Мм, би болон аз.. тийм ч нийцдэггүй юм.

Саша- Энэ тохиолдолд биш ээ. Ямар ч хожил алгоритмтай байдаг, тийм биз? Би мэднэ. 

Крис- Би ойлгохгүй байна.

Саша- Өөрөөр хэлбэл, ер нь бол…чи аль хэдийн хожсон.

Крис- Нээрээ юу? 

Саша- Мхн. 

Крис- Баярлалаа. Надад ийм юм хэн ч өмнө нь хийж өгч байгаагүй. За, энд бичсэнээр бол хагас жилийн дараа юм байна.

Саша- Тийм ээ, тэд жилд хоёр удаа л аялал хийдэг. Гэхдээ ийм зүйлийн төлөө бол хүлээж болно гэж бодож байна.

Кристин яасан бэ? 

Крис- Би ямар ч тэмцээнд оролцохгүй! Ямар ч дэлхийг тойрох аялалд явахгүй! Саша- Дөнгөж сая баярлаж байсан биз дээ? Юу болчив?

Крис- Би чамд урт хугацааны төлөвлөгөөнд дургүй гэж хэлсэн биз дээ?! 

Саша- Тийм.

Крис- Тэгвэл яах гэж энэ бүгдийг эхлүүлж байгаа юм?!

Саша- Би чамд сайхан зүйл хийж өгөхийг л хүссэн. 

Крис- Өөрөөр хэлбэл чи надтай нэг дээвэр дор амьдарч байгаа болохоороо зүгээр л надад ингээд наалдаж болно гэж бодоо юу? Сайн боджээ!

Саша- Кристина, юу болоо вэ? Кристин! Надтай ярь! Юу болсон бэ? Юу хэрэгтэй вэ? Хэл л дээ би юу хийх вэ! Кристина! Кристина. яасаэ бэ?

Крис- Баяр хөөр л дутаад байна. Саша...намайг уучлаарай. Заримдаа би ингээд байдаг юм. Намайг уучлаач, би чамайг үнэхээр гомдоохыг хүсээгүй шүү. Бялуу хийе, тэгэх үү?

Саша- Чи үнэхээр зүгээр үү?

 

ххх

 

Анатолий- Төхөөрөмж дахиад л цагтай байгаа юу? 

Роман- Өмнөх удаагаас болж болгоомжлох болсон уу?

Анатолий- Тийм ээ, сайн сургамж болсон. Роман- Хашгирагч хуваарийн дагуу 10 минутын дараа асна. Танд өөр юм хэрэгтэй юу?

Анатолий- Тийм ээ, салстын дээж хэрэгтэй. За яах вэ, хүлээж болно. Ажлаа хий.

 

ххх

 

Тв про- Надад өнгөрсөн долоо хоногийн Орос даяарх рейтинг үзүүлэлтийг гаргаад өгөөдөх. Сар, бүр хагас жилийнхийг ч бас. Би бүгдийг нь хармаар байна. Бүгдийг нь ширээн дээр минь байлга.

Ажилтан- Ойлголоо.

Катя- Давид.

Тв про- Мм?

Катя- Түр хүлээгээрэй. Хэн нэгэн миний нэвтрэх үнэмлэхийг хулгайлчихаж. Хэн гэдгийг нь мэдэхгүй байна.

Тв про- Гайхамшигтай. Үүнийг л ажлын сахилга бат гэнэ. Майор Ершовтой холбож өгнө үү, яаралтай.

 

ххх

 

Эм хоолой- Анхаар! Яаралтай! А блок галын аюул илэрлээ. 

Оксана- Энэ дохиоллыг янзлах хэрэгтэй, тэгэхгүй бол ажил салгардуулаад байна. 

Ажилтан эр- Мхн.

Оксана- Мхн гэсний үр дагавар л энэ. Хэн нэгэн туслаач!

 

ххх

Бичиг- Халдваргүй бүс. 

Оху-ын аюулгүй байдлын удирдах алба.

 

Андр- Баригдлаа! 

Ника- Чи намайг мөрдөж байсан юм уу?

Андр- Чи ажлаасаа гараад хоёр цаг утсаа аваагүй. Чи алга болчихоор надад таалагддаггүй.

Ника- Ийм хэрүүл уруулгүй байж болох уу? Сэтгэл санаа тавгүй байна.

Андр- Тийм үү?

Ника- Мхн. 

Андр- Тэгвэл хэн сэтгэл санааг чинь эвдчихэв? Би тэр хүнийг мэдэх үү?

Ника- Тэр хүн өөрийгөө ч танихгүй байж магадгүй гэж айж байна. 

Андр- Зүгээр л хаана, хэнтэй байснаа хэлчих.

Ника- Хуучны эмэгтэй найзтайгаа уулзсан юм. Өөр асуулт байна уу?

 

ххх

 

Саша- Үгүй ээ, аймшигтай! Шууд идсэн нь дээр юм шиг байна.

Крис- Үгүй ээ бууж өгч болохгүй. Саша... Чиний 3 өдөр гэж хэлсэн чинь үнэхээр үнэн үү?

Саша- Надад сонголт байгаа гэж бодож байна уу?

Крис- Байз... Тэгэхээр 3 өдрийн дараа Тимон яасныг мэдэж болох уу?

Саша- Тэгнэ гэж их найдаж байна. 

Крис- Үнэнийг хэлэхэд тэр мэдээнээс айж байна. Учир нь хэрвээ оройтсон бол…

 

ххх

 

Надя- Юу болсныг тайлбарлаач!

Стёпа- Цаг алга! Гүйгээрэй! Тийшээ!

Эля- Харин та хоёр?

Стёпа- Бид... энд үлдэнэ. Та нар л үүнийг хийж чадна. 

Надя- Митя энэ чинь юу вэ?

Эля- Ааа! Юу вэ?

Федя- Бид бэлдсэн юм.

Стёпа- Чшшш. Тайвшир.

Федя- Би байна аа.

Гера- Яагаад айлгаад байгаа юм? 

Федя- Бэлэг.

Митя- За ингээд надад хэн ч олгоогүй эрх мэдлээр мурани нарын анхны албан ёсны шулмын зан үйл нээгдсэнийг зарлаж байна! Welcome to our personal sabbath. 

 

ххх

 

Цэрэг- Энэ бол хөл хорионы бүс рүү явах зам. Нэвтрэх үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл л орно. Машинаас бууна уу.

Вал- Залуу, би онцгой байдлын Москвагийн штаб руу нэн даруй очих хэрэгтэй байна!

Цэрэг- Машинаас буу! 

Вал- Залуусаа, хэнд ч асуудал хэрэггүй. Би одоо машиндаа суугаад зүгэр явлаа.

 

ххх

 

Федя- Найзууд аа, айдас биднийг сул дорой болгодог. Айдас биднийг харгис болгодог. Айдас дараа нь ойр дотныхныхоо нүд рүү харахаас ичмээр үйлдэл рүү түлхдэг. Энэ шөнө бид айдсаасаа сална! За за сүржигнэхээ больё. 

Митя- Товчхондоо, охид оо, айдастайгаа тэмцэх нэгдмэл экстазад хүрцгээе! За ая нэмье!

Бүх эрчүүд- Хмммммм

Надя- Миний бодлоор бид одоо айхаа больчихлоо

Эля- Мхн.

Надя- Асаа!

Митя- За, эхэллээ!

 

ххх

 

Саша- За чамд бас нэг галзуу санаа төржээ дээ.

Крис- Надад битгий л дурлаарай, за юу? Гуйя. 

Саша- Кристина.

Крис- Бидний дунд ямар ч харилцаа үүсэхгүй, зөвхөн секс, окей? 

Саша- Яагаад?

Крис- Юу ч өөрчлөгдөхгүй ээ. Хүссэн болгоноо л хийнэ. 

Саша- Мм.

 

ххх

 

Ажилтан- Хуурамч галын дохионоос болоод хаалга автоматаар түгжигдсэн байна. Роман дотор нь түгжигдчихсэн байсан. Түүний төхөөрөмж хуваарийн дагуу ассан. Тэр одоо эмчилгээний төвд байгаа. Мэдрэлийн систем нь гэмтсэн.

Инга- Төхөөрөмж нь яасан? Зүгээр үү?

Ажилтан- Тэр унтраах гэж оролдсон. Зарим хэсэг нь унтарсан.

Инга- Муу байна. Та үүнийг үнэхээр санамсаргүй осол байсан гэдэгт итгэлтэй байна уу?

Ажилтан- Бүх зүйл тэгж харагдаж байна. Хэн, яаж галын дохиололыг асаасан нь л тодорхойгүй үлдэж байна. Нэг л ажилтан бусдаасаа илүү их хугацааг тэр хэсэгт өнгөрүүлсэн. Гэхдээ тэр хүн Романыг аврах гэж оролдсон хүн байсан. Хаалгыг онгойлгох гэж хичээсэн ч удирдлагын учрыг нь олоогүй байна лээ.

Инга- Тэгээд тэр хүн хэн юм?

Ажилтан- Анатолий Лобода.

Стёпа- Яаая.

Эля- Түлэгдчихсэн үү? Битгий оролд оо! Цэврүүтчихнэ. Би ус аваад ирье.

Стёпа- Зүгээр шууд авс аваад ир ээ. 

Эля- Юу? 

Стёпа- Эля чи хаачих нь уу? Би тоглосон шүү дээ.

Эля- Наргианч юм биз дээ.

Федя- Алив ээ, яаж бүжиглэдгээ харуулаач. 

Митя- Ковбой!

Стёпа- Зуны фестиваль дээр ямар байсныг санаж байна уу? 

Эля- Тиймээ. Гэхдээ тэр үед байсан шиг дахиж хэзээ ч болохгүй. Ялангуяа би.

Стёпа- Чи? 

Эля- Чи жирийн шүү дээ. Харин би үгүй. Чамайг ядаж л хүмүүс хүлээж авна. 

Стёпа- Би энэ сэдвийг сөхөхийг хүсээгүй. Гэхдээ чи эхэлсэн болохоор... Чи намайг тавьж явуулах уу?

Эля- Юу?

Стёпа- Чи харин битгий л уурлаарай, гуйя. Би зүгээр л мэдэх гэсэн юм. 

Эля- Би чамайг барьж хориод байгаа юм уу? 

Стёпа- Үгүй ээ. Би явчихвал чи мурани болчихно. Би харин чамайг аятайхан амьдраасай гэж хүсэж байна. 

Эля- Мм. Тэгээд чи юу санал болгож байгаа юм?

Стёпа- Би бүгдийг нь бодсон. Чамд эхлээд найз залуу ольё, би тусална. Тэгээд та хоёрыг жигдрээд хайр нтр эхэлтэл хүлээнэ. Харин бид найзууд болно. Болгоомжтой! Түлэх нь байна.

Эля- Юу?

Стёпа- Наад хөөрхөн харцаараа намайг түллээ мангархан минь. 

Эля- Чамайг бас наад тоглоом шоглоомыг чинь үзэн ядаж байна. 

Стёпа- За наашаа ир ээ. Хар даа, надад мурани байгаа. Хайртай мурани! Тэр минийх! 

Надя- Баярлалаа хайрт минь. Эрх чөлөөнд байх ямар сайхан юм бэ! Гоё байна!

Гера- Найзууд аа, нуугдаж тоглох уу?

Федя- За тийм ээ тийн. Та нар бүр 1км-ийн цаанаас биднийг мэдэрнэ биз дээ.

Гера- Үгүй ээ, мураниуд хүмүүсээс бүр яаж нуугдаж чадна гээч. 100 хүртэл тоолоорой. Яваарай. 

Митя- За эрчүүдээ төлөвлөгөө байна. Яг аймшгийн кинон дээр гардаг шиг. 

 

ххх

 

Саша- Ямар ч харилцаа гэдэг яг юу гэсэн үг вэ? Асуудал нь юунд байгааг л ойлгох гэсэн юм.

Крис- Үгүй ээ, Энэ чинь яриа биш, маргаан. Маргаан харилцаатай хамт эхэлдэг. Харин би одоо зүгээр л ярилцмаар байна.

Саша- Мхн. тэгвэл… юун тухай?

Крис- Мураниудын тухай. Интернэтэд вирус тэдний биеийг дотроос нь сүйтгэдэг гэж бичсэн байсан. Үнэн үү?

Саша- Үгүй ээ, эсрэгээрээ. Тэднийг бараг халдашгүй болгодог. Шарх нь эдгэнэ, ямар ч өвчинд өртөхгүй.

Крис- Байзаарай, бүр ямар ч өвчин үү?

Саша- Тийм ээ. 

Крис- Нээрээ юу?

Саша- Мхн. 

Крис- Бүр үхэлд хүргэдэг өвчин ч үү?Саша- Төсөөл дөө. 

Крис- Халдвар авсан хэрнээ үхэхгүй. Халдвар аваад үхэхгүй… Ямар ёжтой юм бэ.

 

ххх

 

Андр- Энд хүлээ. Нэг хором. 

Цэрэг- Болно оо. 

Андр- Баярлалаа. За, сайн уу!

Вал- Сайн. 

Андр- Тэгэхээр хоёрхон асуулт байна. Нэгдүгээрт яагаад чи над руу биш миний сүйт бүсгүй рүү залгасан юм?

Вал- Чамаас илүү түүнийг таних болохоор.

Андр- За яахав. Хоёрдугаарт чи тэр бүсэд юугаа мартчихаав?

Вал- Найзтайгаа уулзах гээд.

Андр- Хэнтэй?

Вал- Сургуулийн анд.

Андр- Сонс, Валера. Би одоо яваад өгвөл чи өөр хүмүүст яагаад баримт хулгайлсан, хуурамчаар үйлдсэн шалтгаанаа тайлбарлах хэрэг гарна. Хэнтэй уулзах гэсэн юм?

Вал- Лобода.

Андр- Лобода мэдэж байгаа юу?

Вал- Үгүй байгаасай гэж найдаж байна. Андр- Өшөө авах гээ юу? Үнэнийг хэлэхэд би ч бас тэднийг бүгдийг нь хоримоор байна, 

Вал- Мм.

Андр- Лободаг ч, Беловаг ч, Хаусхоферыг ч. Гэхдээ үүнд цаг хэрэгтэй, ойлгож байна уу?

Вал- Ойлгож байна.

Андр- Нэг хэсэг нь нөгөөдөө өргөдөл гомдол бичих хэрэгтэй. Нотолгоо хэрэгтэй. Ойлгож байна уу? 

Вал- Чамайг тэр нотолгоог хайж байх хооронд хувилчихна биз. 

Андр- Магадгүй чиний зөв байх. 

Вал- Түүнгүйгээр болохгүй юу?

Ника- Үгүй ээ. Уучлаарай, тэр тусална. Май. Хуучнаа хая. Энэ картыг зөвхөн надад бүртгэсэн, миний дугаар байгаа.

Вал- Баярлалаа.

Андр- За төв рүү энэ постоор нэвтэрнэ. Хувийн зүйлс чинь машины урд харйцганд хүлээж байгаа. 

Вал- Баярлалаа. 

Андр- Цаашид надаас тусламж битгий хүлээ.

 

ххх

 

Федя- Аааууу. Чи хаана байна? Гера, Гера. Гера! 1,2,3! 

Митя- Наашаа ир. 

Стёпа- Хэй!

Стёпа- Би чамайг харсан шүү. 

Охин- Намайг битгий гомдоогоорой, гуйя! Би төөрчихсөн… Би гэртээ, ээж дээрээ очмоор байна…

Федя- Гера! 

Гера- Ааауу, Гера нь энд байна хаха. 

 

ххх

 

Андр- Надад хэлэх юм байна уу?

Ника- Чи юу сонсмоор байна?

Андр- Юу болоод байгааг тайлбарлаач. Энэ бүхэн Валерагаас болсон уу? Бүгд тэр үү?

Ника- Зүгээр л би чамд хайргүй. Уучлаарай. 

 

ххх

 

Надя- Эндээс замаа олно биз? Яв даа. 

Митя- Ааа! Надяг олчихлоо! Яасан бэ? Надя- Митя хэдүүлээ байшин руу буцсан нь дээр. 

Митя- Окей. Харин товчхондоо? 

Охин- Ойд мурани байна! Мурани! Муранийг харлаа! 

 

ххх

 

Артур- Таниж байна уу? Сайн уу.

Саша- Юугаар сольмоор байна? Надад мөнгө байгаа. 

Артур- Вау. Бодоод үзье…мөнгөө өөртөө үлдээ. Кристинагаар сольё. Үүнийг аваад түүнээс холд, дахиж хэзээ ч битгий гарч ир. Ойлгов уу?

Саша- Яагаад чи Кристинаг ч, наадахаа ч авах эрх байгаа гэж бодоод байгаа юм? Наадахаа үлдээгээд яв. 

Артур- Өө! Түүнтэй унтдаг уу тэ? Чиний өмнө хөлөө дэлгэсэн үү? Тэр чиний юунд болсон байна аа, новш минь?!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home