Выжить после S3_E04

Дараа нь амьд үлдэх 3-4

 

Үргэлжлэл: 47:46 мин

 

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН 

 

Закдр хоолой эр- "Вершина" Хүмүүс дээр генетикийн туршилт хийж байжээ. 

Инга- Москвад үхлийн аюул 100 хувьтай, үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарлаа. 

Хөт- Хэдэн сарын турш мурани, дээрэмчдийн дунд…

Катя- Бид бүгд амьд үлдэхийн төлөө тэмцэж ирсэн.

Анатолий- Намайг Анатолий Лобода гэдэг. Би эрдэмтэн.

Ген- Энэ энд юу хийж байгаа юм? 

Инга- Лабораторийн ажлыг хэн нэгэн сэргээх ёстой. Танилцана уу. Энэ бол дуу авианы долгионы чиглэлээр мэргэшсэн ахлах мэргэжилтэн Роман Пепелица. Роман мураний дуу авиаг дуурайж, тэдэнтэй холбоо тогтоох төхөөрөмж зохион бүтээсэн. 

Крис- Чи скат уу? Миний ах одоо хаана байж болох уу?

Саша- Би олох гэж хичээж байна. 

Тимон- Хэрвээ бид дахин уулзахгүй бол дүүг минь харж хандаарай.

Крис- Надаас холд!

Саша- Түүнээс холд!

Артур- Дахиад оролцвол боож ална шүү!

Айжан- Би тэндийг нэг болмооргүй байна! Марина- Би хүмүүсийн араас гүйж алдаг мангас болмооргүй байна. 

Анатолий- Хайр гэдэг химийн урвалын толгойндох тэнэг тодорхойлолт.

Саша- Надаас тэгээд юу хүсээд байгаа юм?

Анатолий- Энэ бүгдийг би удирдаж суртал та нарыг эндээс гаргахгүй.

Буутай эм- Түлхүүр! 

Буутай эм- Тэр яасан?

Саша- Айжаныг алчихсан юм шиг байна.

Буутай эм- Надад үнэхээр харамсалтай байна.

Андр- Би чамтай хамт байхыг хүсэж байгаадаа итгэлтэй байна, эрсдэл гаргахад бэлэн.

Ника- Би зөвшөөрч байна.

Митя- Митя.

Бадыч- Сева Бадыч. Чи байр хайгаад байгаа юм уу? 

Өвгөн- Юу хэрэгтэй юм?

Митя- Энд байр түрээсэлж болно гэж хэлсэн.

Гера- Манай клубт шинэ гишүүд нэмэгдлээ.

Эля- Баригдвал тусгаарлалтад хийнэ.

Надя- Бид угаасаа тусгаарлалтад байна! Би зугаалмаар байна. 

Ника- Тэд юу ч болоогүй юм шиг аашилж байгаа! Хэн ч үхээгүй юм шиг! 

 

Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг

 

ххх

 

Митя- Надя! Надя! Надя! Хөөе, хайрт минь! Надя! Энэ чинь бас юу вэ? Надя! Надя, хэлло… сэрээрэй! Чи хаана байсан юм?

Надя- Зугаалсан.

Митя- Юун зугаалах? Энэ шөнийн цагаар хаагуур явсан юм? Энийг хаана урчихсан юм? Тайлбарла даа. Чи зүгээр үү?

Надя- Мэдэхгүй ээ, Хаа нэгтээ ураа биз. Санахгүй байна. Битгий уурлаад бай, би маш их ядарч байна.

 

ххх

 

Тв про- Би чамд хөл хорионы бүсэд ажиллаж байгаа хүмүүстэй тусгай яриа хийх зөвшөөрөл гаргуулчихлаа. Тэгээд чи олон улсын лабораторийн ажилтнуудаас эхэлнэ.

Ника- Үнэхээр үү? Лаборатори луу оруулна гэж үү?

Тв про- Тэглээ! Тагнуулын манай орлогчдод талархах хэрэгтэй. Энэ чинь хотын түлхүүр. Бүс рүү нэвтрэх бичиг. Ийм бичиг зөвхөн ерөнхийлөгчийн сэтгүүлчдэд байдаг. Хоёр долоо хоног хүчинтэй. Тэр хоёр долоо хоногт чи хамгийн сонирхолтой бүхнийг ухаж гаргах ёстой.

Катя- Гайхалтай! Харин энэ юу вэ?

Тв про- Лабораторид асуух асуултууд.

Катя- Асуултуудыг бол би өөрөө ч зохиож чадна шүү дээ.

Тв про- Тэрийг ойлгож байна. Гэхдээ эдгээрийг л асууна. Лабораторид хэдэн хүн ажилладаг вэ? Та нар яг юу... Энэ хэнд сонирхолтой гэж?

Тв про- Энэ тэдний нөхцөл, тэдний асуултууд. Тэнд бүх юм маш нууц, тиймээс зааврыг баримтал.

 

ххх

 

Артур- Тангаргалъя, би дээрэмчин биш. 

Цагдаа- Шалгаад тогтооно.

Артур- Би зүгээр...

Цагдаа- Гараа, гараа! 

Артур- Би дээрэмчин биш! Энэ бол гүтгэлэг! Гүтгэлэг шүү!

Цагдаа- Амаа тат! 

Саша- Сайн уу.

Крис- Артурчикыг сая цагдаа нар барьчихлаа.

Саша- Одоо гадагш гарах болгондоо болгоомжлох хэрэггүй болсон. Манайд кофе байгаа юу?

Крис- Чи бидний талаар юу гэж төсөөлснийг мэдэхгүй байна. Гэхдээ миний хувийн амьдралд оролцсон анхны бөгөөд сүүлчийн удаа чинь энэ шүү. Ойлгосон уу? 

Саша- Болсон уу?

Крис- Би бүхнийг өөрөө шийднэ.

Саша- Надад бүхнийг өөрөө шийдэхийг хүсдэг нэг найз охин байсан. Сайнаар төгсөөгүй.

Крис- Ээ чамайг хаячихсан юм уу?

Саша- Чамайг хамгаалахын тулд би зөвшөөрөл асуухгүй.

Чамтай байхад уйдахгүй нь ээ?

Саша- Тийм бололтой.

Крис- Мураниудын тухай надад жаахан ярьж өгөөч.

Саша- Юуг нь ярих уу?

Крис- Үнэхээр супер хүчтэй гэж үнэн үү?

Саша- Нэгэн бүхэл организм. Тэд нөхөн төлжих чадвартай гэдгийг чи мэдэх үү?

Крис- Нээрээ юу? Яаж?

Саша- Чамайг гарынхаа синнамонтой кофег хийж өгтөл би юу ч ярьж өгөхгүй ээ.

Крис- Ойлголоо.

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори.

 

Ершов- Тийм ээ, би “Хар өдөр”-ийн эхний дугаарыг үзсэн. Надад таалагдсан. Гэхдээ нэр нь арай л бараан.

Катя- Тэд үргэлж багтай байдаг уу?

Ершов- Бичлэгт зориулж л. Тэд чинь бас хэн нэгний эхнэр, охин шүү дээ. За таны зочид ирлээ. Екатерина Федякова, “Хар өдөр”-ийн хөтлөгч. Инга Белова, лабораторийн дарга. Анатолий Лобода, вирусын эсрэг бэлдмэлийн тэргүүлэх хөгжүүлэгчдийн нэг.

Инга- Сайн байна уу, Катя, гайхалтай шоу болсон байна лээ! 

Катя- Баярлалаа. Би одоохон. 

Ершов- Түр хүлээгээрэй. Уучлаарай.

Катя- Давид. Би ирчихсэн байна л даа. Та энд хэн ажилладгийг мэдэх үү? “Вершина” корпорацийн хуучин ажилтнууд. Би тэднээс ярилцлага авахгүй. Тэр тусмаа өөрсдөө бэлдсэн асуултууд. 

Тв про- Энэ чинь дарамт уу? Екатерина, ажлаа хий!

Анатолий- Энэ удах уу? 

Инга- Бүх юм биднээс л шалтгаална.

Катя- Хэрвээ би татгалзвал яах уу? 

Тв про- Тэгвэл би чиний оронд үүнийг хийх хүнийг олно. Чиний ажлын гэрээнд хараахан гарын үсэг зурагдаагүй байгаа шүү. Намайг ойлгов уу?

Катя- Ойлголоо.

Тв про- Тэгвэл боллоо.

Инга- Бүх юм зүгээр үү?

Катя- Тийм ээ. Гайхалтай. За, та нар бэлэн үү?

Инга- Тийм.

Катя- Бид бэлэн үү?

Зураглаач- Тийм ээ, бичлэг явж байна.

Катя- Инга, та өмнө нь “Вершина” корпорацийн инновацын хэлтсийг удирдаж байсан биш үү?

Инга- Та ч бас үргэлж телевизэд ажиллаагүй байх аа.

Ершов- Катя, батлагдсан асуултуудын дагуу явцгаая. Эхнийх нь, миний санаж байгаагаар лабораторийн судалгаанууд.

Катя- Тийм ээ, мэдээж. Лабораторийн тухай ярьж өгөөч. Энд ямар судалгаанууд хийгддэг вэ?

 

ххх

 

Иргэн 1- Битгий уйл, олдоно оо! Олдоно доо.

Иргэн 2- Тайвшир. Олно оо. 

Бадыч- Митя!

Митя- Мм?

Бадыч- Хаашаа явж байгаа юм?

Митя- Аан хүнсний дэлгүүр орох гээд. Элсэн чихэр дуусчихлаа.

Бадыч- Аан. Өчигдөр янзтай байсан шүү тэ?

Митя- Тийм ээ, хатуу байсан шүү. 

Бадыч- Найз охиноо дагуулж ирээгүй нь буруудсан шүү.

Митя- Юу болсон юм бэ? 

Бадыч- Аан нэг жаахан охин алга болчихсон. Долоон настай. Одоо хайгаад л явж байна.

Митя- Удаж байна уу?

Бадыч- Өчигдөр оройноос. Ойрхон найзынх руугаа тоглохоор явсан ч очоогүй байна.

Митя- Тэгээд одоо яах вэ?

Бадыч- Олдоно доо. Хаа нэгтээ нуугдчихсан байлгүй. Чоно идчихээгүй байлгүй. Манай энд чоно байхгүй. Чи яагаад цонхийчихов? Митя! 

Митя- Мм?

Бадыч- Яачихваа чи?

Митя- Өчигдрийнхөөс болоод л байх. 

Бадыч- Аан.

Митя- За, би явлаа.

Бадыч- За. Чи чинь дэлгүүр орох гэж байсан биз дээ?

 

ххх

 

Инга- Уучлаарай, одоо би ажиллах хэрэгтэй байна. Хэрвээ танд асуулт байвал Анатолий хариулна. Тантай хоёрхон минут ярилцаж болох уу?

Катя- Анатолий, та хэсэг хугацаанд бие даан ажиллаж байсан гэж хэлсэн. Танд туршилтын мутантууд байсан уу?

Анатолий- Тийм ээ, туршилтад надад хэрэгтэй байсан.

Катя- Харин хүмүүс? Та туршилтадаа амьд хүмүүсийг ашигласан уу?

Анатолий- Миний хувьд аливаа мутант гэдэг бол угтаа амьд хүн. Аюулд орсон хүн, түүнийг аврах нь миний үүрэг.

Катя- Тэгвэл туршилтынхаа төлөө эрүүл хүмүүсийг зориудаар халдварлуулж байсан тохиолдол бий юу?

Ершов- Ярилцлага дууслаа. Анатолий, цаг гаргасанд баярлалаа.

Анатолий- Өө зүгээр дээ.

Ершов- Та намайг доор хүлээгээрэй, би бас хэдэн бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна.

Анатолий- Театрын сургуульд орох байж дээ.

Катя- Тэгж бодож байна уу?

Анатолий- Сэтгүүл зүйд. Ийм хурдан карьерын өсөлттэй хүн.

Катя- Тэр үед чамайг алах ёстой байсан юм!

Анатолий- Тэгвэл одоо алчих. Эсвэл чамд саад болж байгаа хүн байна уу? Валера хэр байна даа? Нөгөө мутантаа санасаар л байгаа юу? 

 

ххх

 

Надя- Гера чи чинь өвчтэй юм уу?

Федя- Таны залгасан хэрэглэгч түр завгүй байна. Мурани нөхцөлд шилжсэн байна. Дараа залгана уу.

Надя- Тэр чамайг ингэж тамгалж байгааг мэдэж байгаа юу?

Федя- Тайвшир. Бүгд хайраар. Энэ минийх гэдгийг бүгд мэдээсэй гэж өөрөө санал болгосон юм. 

Надя- Элягийн үнэхээр зөв юм байна, та нар солиотой.

Федя- Би анхны шивээсээ арай гэж тэсэж хийлгэсэн, харин Гера бол огт тоохгүй. Та нар чинь ёстой гоё шүү дээ мурани нар аа. Гера- Яаая, новш! Өвдөөд байна! Чи юу хийгээд байгаа юм?

Федя- За, тэр муранидаа буцаад шилж дээ. Би дахиад хоёр үсэг шивэх ёстой. 

Гера- Би түүн шиг захиалгаар нааш цааш шилжээд байж чаддаггүй.

Федя- Надь алив. За баярлалаа, сайхан сэтгэлт дагина минь. Тэгээд чи энэ аппаратыг арай гайгүй болгож өгч чадах уу? 

Митя- Надя, ярилцах хэрэгтэй байна.

Надя- Тэгэлгүй яахав.

Митя яасан бэ? Чи яачихав? Митя! Тайлбарлаач! Василий Михайлович! Та зүгээр үү? 

Өвгөн- Людагийн охин алга болчихлоо. Ойгоор явлаа хайлаа, орилсон ч нэмэр болсонгүй. Магадгүй амьд ч биш байж мэднэ. Люда ёстой сүйд болж байна. Сонсоход ч хэцүү юм.

Митя- За тэгээд шөнөжин хаана байсан юм? 

Надя- Чи үүгээрээ юу хэлэх гээд байна? Митя- Үгүй ээ, зүгээр л… чи өөрөө юу хийснээ санахгүй байгаа биз дээ? Чи… чи үнэхээр өөрийгөө хянаж байсан уу?

Надя- Мурани хүүхдэд гар хүрдэггүй!

Митя- Чи хаа нэгтээ тэнэж явсан нь үнэн шдээ.

Надя- Чи намайг хүүхдэд гар хүрсэн байж магадгүй гэж бодоогүй биз дээ?

 

ххх

 

Крис- Чи наанаа юу хийж байна?

Саша- Бэкап. Аан, чухал мэдээллийн нөөц хуулбарууд гэсэн үг.

Крис- Би бэкап гэж юу байдгийг мэдэхгүй гэж чи үнэхээр бодоод байгаа юм уу?

Саша- За уучлаарай. Би ер нь ийм юмсыг охидод тайлбарлах хэрэгтэй гэж дасчихсан юм.

Крис- Тэгэхээр чи насан туршдаа зөвхөн ламеруудтай л харилцаж явжээ дээ? Ёстой гунигтай юм.

Саша- Миний хуучин найз охин мотоцикл сайн унадаг, бас буудаж чаддаг байсан.

Крис- Анхан, тэгэхээр чи тархины булчинг илүүд үздэг юм байна, тийм үү? За тэгвэл юун бэкап вэ? Сонирхолтой юм байна уу?

Саша- Түүнээс ч илүү.

Крис- Тодруулбал?

Саша- Нэг хүнд оноох ял гээд төсөөл дөө. Гэхдээ би одоо нэг хуулбарыг сүлжээнд нуугаад, нөгөөг нь бодит ертөнцөд хаа нэгтээ нуучихна. 

Крис- Бодит ертөнцөд хаха. Тимон ч бас өөрийгөө супер агент болгох дуртай байсан. 

Саша- Харин чи үргэлж бүжиглэхийг хүсдэг байсан уу?

Крис- Багадаа би аяллын том усан онгоцны ахмад болоод дэлхийг тойрохыг мөрөөддөг байсан.

Саша- Харин одоо?

Крис- Одоо мөрөөдөл бол лузер, азгүйчүүд, сул доройчуудынх. 

Саша- Мхн. 

Крис- Өнөөдрөөрөө амьдарч, бүхнийг туршиж үзэх хэрэгтэй. Надад програмчлал зааж өг. 

Саша- Чи тоглож байна уу? 

Крис- Би сурахад хэтэрхий шар үстэй гэж бодож байна уу? Дашрамд хэлэхэд, одоо скрипт бичиж байгааг чинь би ойлгож байна. 

Саша- Эхлэл гэхэд муугүй шүү.

Крис- Тэгээд энэ нь яадаг юм?

Саша- Ер нь бол хагас жилийн дараа үүлэн дэх бүх өгөгдлийг сүлжээнд нийтэлнэ. Намайг олоод барьчихвал гэсэн тохиолдолд зориулж байгаа юм.

Крис- Тэгээд алах уу? 

Саша- Тийм ээ, ална. 

Крис- Маш сайн. Чи ч бас амьдралд урт хугацааны төлөвлөгөө гаргадаггүй нь сайн юм. За тэгвэл эхлэх үү?

Саша- За алив.

Крис- Би бэлэн.

 

ххх

 

Инга- Жирэмсэн мурани яасан бэ? Надежда Голдман аль болох хурдан надад хэрэгтэй байна. 

Ершов- Тагнуулынхан хайж байгаа, олдвол шууд бидэнд шилжүүлнэ.

Инга- Энэ чинь гарц биш. Хэрвээ Тагнуул надад түүнийг албан ёсоор шилжүүлж өгвөл би хийх гэсэн юмныхаа талыг ч хийж чадахгүй. Түүнийг ховорын эд шиг л нандигнах болно. Гадаадын мэргэжилтнүүд, НҮБ-ын төлөөлөгчид гэх мэт хүмүүсийн шүтэлт эхэлнэ.

Ершов- Нууцална даа. 

Инга- Тагнуулаас өмнө өөрсдөө олох хэрэгтэй. 

Ершов- Энэ маш эрсдэлтэй. Тэр туйлын аюултай. Нэмэлт хүч гаргах боломж надад алга. 

Инга- Би шаардаж байна.

Ершов- Инга, та Хаусхофероос ялгаатай нь эрх чөлөөтэй байна. Талархаж сур. Бүгдийг нэг дор биш.

 

ххх

 

Анатолий- Бид ажлаа хийж байна. Бидний нэн тэргүүний зорилго бол ямар ч үнээр хамаагүй хүний амийг аврах! 

Катя- Аймшигтай юм! 

Эдитор- Яагаад тэрэв?

Катя- За, одоо бид үүнийг бүгдийг дахин эвлүүлж монтажлах ёстой. Инга Лобода хоёрын яриаг багасгах хэрэгтэй...

Эдитор- Үгүй ээ бид тэгж чадахгүй. Эцсийн монтажийг Давид баталсан. Түүнгүйгээр бид юу ч хийж чадахгүй. 

Катя- Тэгвэл би Давидтай ярилцана! Давид, энэ бүгдийг эфирт гаргаж болохгүй! Бүх юм байх ёстойгоосоо огт өөр байна. Надад жаахан хугацаа өгөөч. Тв про- Төгс төгөлдөрт хязгаар гэж байдаггүй. Минийхаар бол гайхалтай л байна. 

Катя- Та зүгээр л ойлгохгүй байна! Эдгээр хүмүүс үнэндээ бол...

Тв про- Энэ хүмүүс бол үндэстний эрүүл мэндийн хамгаалагчид! Би үүнийг аль хэдийн захиралд үзүүлсэн. Тэр маш их баярласан! Та нар гайхалтай ажилласан.

Катя- Энэ бүгд хуурамч. Үзэгч үүнийг үзэх ёсгүй, ойлгож байна уу? 

Тв про- Екатерина, чи өөртөө хэтэрхий хатуу хандаж байна. Чи редакцаас гараад багахан хугацаа өнгөрсөн байна. Дөнгөж эхэлж байна, сур. Харин энэ шоуны дараа бид улс даяар шилдэг нв болно, чи улсдаа номер нэг болно, чамайг сонсоно. Хэмжээг нь үнэл.

Катя- Тэгвэл би хүссэн бүхнээ ярьж чадна гэж үү?

Тв про- Магадгүй ээ. Би бодож үзье. Харин түүнийг хэн гэдэг билээ? 

Катя- Хэнийг? 

Тв про- Чиний найз залууг. Валера бил үү?

Катя- Тэр энд ямар хамаатай юм? 

Тв про- Үзэгчид ийм үнэн шулуун хүмүүсийг шүтдэг. Та хоёр хорио цээрийн үед танилцсан. Соёл иргэншлийн балгасан дунд төрсөн хайр. Ямар драма вэ! Шинэ дугаарт яг тохирох сэдэв!

Катя- Үгүй. 

Тв про- Үгүй гэдэг чинь юу гэсэн үг үү? 

Катя- Энэ бол би хувийн амьдралаа олны өмнө хэлэлцэхгүй гэсэн үг. Миний хувийн амьдрал зөвхөн надад хамаатай! 

Тв про- Екатерина, бүү ай. Мэргэжлийн хүний хувьд хувийн ба ажил хоёр салангид байдаггүй юм.

Катя- Би хичээнэ, гэхдээ амлаж чадахгүй нь.

Тв про- Энэ бол телевиз. Энд амлаж, түүнийгээ биелүүлдэг хүмүүс ажилладаг.

 

ххх

 

Анатолий- Та ямар нэг юманд сэтгэл дундуур байгаа юм уу?

Инга- Тийм. Нэг хүнийг олж чадалгүй удлаа.

Анатолий- Би тэр хүнийг чинь орлож чадах байх. 

Инга- Магадгүй ээ. Мм, прионууд.

Анатолий- Хэвийн бус бүтэцтэй уургууд. Тэдэнд ДНК байхгүй...

Инга- Гэхдээ үржих чадвартай. Радомскийн эхнэр прионы өвчтэй байсан уу? 

Анатолий- Тийм. "Клейто" анх түүний эхнэрт эм болгох гэж бүтээгдсэн. Би прионыг антивируст хүрэх зам гэж бодож байна.

Инга- Амжилттай болох магадлал хэр их байгаа вэ? 

Анатолий- Энэ их олон зүйлээс шалтгаална. 

Инга- Та ухаантай мутантуудын талаар ямар нэг юм сонссон уу?

Анатолий- Сонссоон. Би нэгэнд нь туслах гэж ч оролдсон. Гэхдээ тэр үхчихсэн. 

Инга- Надежда Голдман гэх нэр танд танил байна уу?

Анатолий- Тиймээ тэр бункерийнх. Би түүнийг нэг харж байсан. Сонирхолтой сорьц. Харамсалтай нь судлах боломж надад байгаагүй.

Инга- Харин "Вершина"д байсан. 

Анатолий- Тийм үү?

Инга- Тийм ээ, энэ жирэмсэн эмэгчин ухаанаа хадгалсан, бусад мутант болон хүмүүсийг хянах чадвартай. Яг түүнээс л болж "Вершина" бүхнээ, тэр дундаа Москваг алдсан.

Анатолий- Та жирэмсэн гэж хэлсэн үү?

Инга- Тийм. Гол нь ураг халдвар аваагүй. Анатолий- Гэхдээ энэ чинь вирусын эсрэг биет шүү дээ! 

Инга- Түүнийг дахин нэг харахын тулд би ихийг золиослоход бэлэн байна.

 

ххх

 

Саша- Ноён Хаусхофер уу?

Хаус- Хэн бэ?

Саша- Би "Вершина" гийн ажилтан байна. Надад чухал мэдээлэл байна. Та оросоор ойлгодог биз дээ?

Хаус- Ямар мэдээлэл?

Саша- "Вершина"гийн үйл ажиллагааны тухай, тэр дундаа хөл хорионы бүсэд таны хийж байгаа зүйлсийн талаар. Би энэ мэдээллийг найзуудтайгаа солилцохыг хүсэж байна. 

Хаус- Би ойлгохгүй байна.

Саша- “Вершина”гийн аюулгүй байдлын албанд Скатын хуучин хакерын бүлэг ажиллаж байсан. Тэнд миний найзууд байсан, дараа нь тэднийг хулгайлсан. 

Хаус- Би тан юу яриад байгааг ойлгохгүй байна. 

Саша- Хэрвээ миний найзуудыг суллахгүй бол "Вершина"гийн нууц мэдээллийг олон нийтэд дэлгэнэ, тэгээд чи насан туршдаа шоронд суух болно. 

Хаус- Дахиж ийшээ билгий залгаарай.

 

ххх

 

Залуу- Би энэ алхамыг хийх тухай удаан бодсон. Тэгээд өнөөдөр энэ талаар хэлэх гээд...

Эм- Өнөөдөр өө?

Залуу- Тийм ээ яг одоо. 

Эм- За хэл.

Залуу- Ер нь бол… би чамд хайртай, хайрт минь. 

Эм- Би ч бас...

Ника- Сайн уу.

Вал- Сайн.

Ника- Би утсаар ярих дургүй. Чиний ажлыг тасалдуулчихав уу?

Вал- Үгүй ээ, би өөрөө чамтай уулзаж, ярилцах гэж байлаа. Би… уучлаарай. Зүгээр л бүх юм давхцаад, ажил ч бас балай....Ер нь бол толгой минь эргэчихсэн байлаа. 

Ника- Мхн, би ч бас. Би бүр өчигдөр…Андрейтай сүй тавьсан. 

Вал- Мм. Гайхалтай.

Ника- Тийм ээ. За тэгэхээр бид бие биеэ ойлгосон биз? 

Вал- Ойлгосон, тэгээд мартъя.

Ника- За тэгвэл би явлаа. Дараа буудахаар ирээрэй.

Вал- Сонсооч...Чамд Андрей байна, надад Катя байна. Бүхнийг хүндрүүлэхгүй байя. 

Ника- Окей.

 

ххх

 

Инга- Та намайг дуудаа юу?

Анатолий- Тийм ээ. Нэг онцгой асуулт байна. 

Инга- Энэ өрөөнд камер ч, чагнах төхөөрөмж ч байхгүй. 

Анатолий- Та Надежда Голдманыг хайж байгаа биз? Тэр байхгүй байсан ч болно. Бидэнд өөр жирэмсэн мурани хэрэгтэй.

Инга- "Вершина" жирэмсэн эмэгтэйчүүдийг халдварлуулах боломжийн талаар бодож үзсээн, гэхдээ одоогийн удирдлага үүнийг зөвшөөрөхгүй.

Анатолий- Эрүүл жирэмсэн эмэгтэй хэрэггүй. Аль хэдийн халдвар авсан эмэгтэйчүүдэд үр тогтоож болно. Тийм хүмүүс бидэнд бий. 

Инга- Албан ёсоор бол тэд манай өвчтөнүүд. Хэрвээ туршилтын явцад тэд жирэмсэн болбол…

Анатолий- Инга Анатольевна...гуйя, Хэрвээ тэд жирэмсэн болбол надад хоёр долоо хоног л өгчих. 

Инга- Дараа нь?  

Анатолий- Жирэмслэлтийг зогсооно. Хэрвээ түүнд эсрэг биет илэрвэл асуудал шийдэгдэнэ.

Инга- Энэ бол эрсдэл. Асар том эрсдэл.

Анатолий- Би ойлгож байна. 

Инга- Анатолий. Би танд халхавч бэлдэж өгөхөд бэлэн байна. Гэхдээ хэрвээ гэнэт ямар нэг юм буруугаар эргэвэл та хариуцлагыг өөр дээрээ авахад бэлэн үү?

Анатолий- Би таны төлөө их зүйлд бэлэн.

 

ххх

 

Артур- Кристина, Кристиночка...

Крис- Яасан? 

Артур- Хэн намайг ингэснийг намайг мэдэхгүй гэж бодож байна уу? 

Крис- Би яагаад чамтай унтсаныг мэдэх үү? Чи миний цуглуулгад тохирох сайн сорьц. 

Артур- Хэхэ..

Крис- Гэхдээ надад тэр илүү хэрэгтэй. Хэрвээ түүнд ямар нэг юм тохиолдвол чи үүнийхээ төлөө маш их харамсах болно шүү.

 

ххх

 

Бадыч- Василий Михайлович, хаалгаа онгойлго! Бид хүүхэд хайж байна! 

Саарал- Өөрсдөө нээхээс өмнө нээ дээ!

Бадыч- Сайн уу, өвгөн минь. 

Өвгөн- Юу хэрэгтэй вэ?

Саарал- Сонсооч, Михайлович, бид жаахан охин хайж байна. Дотогш оруулчих, жаахан шалгадахья. Харин та харуулынхаа ажлаас түр амраад ав Өвгөн- Чи өөрөө унтаж ав.

Бадыч- Василий Михайлыч, хэрвээ нуух юм байхгүй бол ярих юм юу байгаа юм? Бид чимээгүйхэн ороод, харчихаад л буцна. Жаахан охин хаа ч яваан билээ, ойлгож байгаа биз дээ?

Митя- Шилээ зүү. Шилээ зүү гээд байна.

Цагаа олж дээ.

Федя- Надя, ямар нэг юм хий л дээ.

Өвгөн- Хүүхэд хайж байгаа юм бол ойгоо самна, намгуудаа шалга! Юунд ийшээ давхиж ирээв?

Бух- Эцэг гуай, чи яагаад бултаад байгаа юм? Чиний ач охин алга болсныг санаж байна уу? Тэр үед ч бас ингэж бултсан. Төрсөн охин чинь ч итгэхээргүй юм яриад байсан.

Бадыч- Бух аа.

Өвгөн- Амаа хамхи. Миний ач охин амьд, эрүүл, энд амьдарч байна!

Саарал- Тэр мөн эсэхийг бид яаж мэдэх юм? Хэн ч түүнийг хараагүй! 

Бадыч- Серёга, боль. Ингэвэл тохиролцож чадахгүй. 

Саарал- Энэ новштой юу тохиролцоно гэж? Бух аа, алив! 

Өвгөн- Сохор гэж битгий бодоорой, та нарын сүүдрийг сайн харж байна! Би алдахгүй!

Бадыч- Василий Михайлович, наганаа буулга! Санамсаргүй буудчихаж магадгүй шүү дээ. 

Өвгөн- Миний ажил ийм шүү дээ, объектыг хамгаалах.

Бух- За боль доо, залуусаа, түүнд сум ч байхгүй биз. 

Өвгөн- Шалгамаар байна уу?

За, дахиад зургаа байгаа. Хэн нь эхлэх үү?

Цагдаа- Юу болов? Юу болоод байна?

Өвгөн- Сайн байна уу, ноён майор! 

Саарал- Өвгөн галзуурчихаж, энгийн иргэд рүү буудаж байна!

Бадыч- Сергеевич, тайван, тайван. Бид хүүхэд хайж байна. Бүгд жаахан хэтрүүлчихлээ. 

Өвгөн- Хэтрүүлсэн гэнэ шүү. Влад аа, тэд хүчээр дайрч орох гэж байсан!

Цагдаа- Тайван байгаарай, одоо бүгдийг нь шийдье. 

Надя- Цагдаа байна.

Федя- Бас буутай юу? 

Митя- Чшш. Одоо мэдье.

Цагдаа- Хэн та нарт хүний гэрт дайрах эрх өгснийг бас шалгана.

Бадыч- Сергеевич, хүний эрх бас иргэний үүрэг гэж байгаа. Ээж нь байж сууж ядаж байна, бид тусламаар байна. 

Цагдаа- Буруу газраа хайгаад байна. Охин намаг руу гүйсэн, мөр нь тийшээ хөтөлж байна. Тэгэхээр хоёр сонголт байна, надтай хамт хэсэг рүү явна эсвэл гутлаа аваад намаг руу хайхаар явна. Бадыч- Болоо, ойлголоо. За, бид явлаа. Өвөө, битгий уурла. Залуусаа, явцгаая.

Цагдаа- Харж байна уу, ноён майор, та өөрөө зааж өгсөн шүү дээ, тэнэг хүчийг хорихоос илүү ажилд ашигла гэж. 

За яаж байна? Бие чинь, ач охин яаж байна?

Өвгөн- Дажгүй ээ, залуустай дасаж л байна. Алба ямархуу байна?

Цагдаа- Хүндхэн. Гэхдээ нэг сайхан мэдээ байна, шөнө галзуу нохойг устгасан. Хүзүү нь хугарсан, аманд нь хувцасны өөдөс байсан. Үхэхээсээ өмнө хэн нэгнийг хазсан бололтой.

Митя- Явчихлаа.

Эля- Дахиж ирэх л байх даа.

Митя- Тэр нохой чиний хийсэн ажил уу? Уучлаарай. Гуйя. Мэдээж чи хэзээ ч хүүхдэд гар хүрэхгүй. 

Надя- Чи хүртэл надад итгэхгүй байхад бусдаас юу хүлээх вэ?

Митя- Битгий л дээ. 

Надя- Би чадахгүй нь. Үргэлж нуугдаж амьдарч чадахгүй.

Митя- Жаахан хугацаа л үлдсэн. Бид бараг л дасаж байна.

Надя- Би дасан зохицмооргүй байна! Би жирийн амьдрал хүсэж байна!

Митя- Би ойлгож байна. Би ч бас хүсэж байна. Одоо бичиг баримтын асуудлаа шийдээд хаа нэгтээ Европын эрэг рүү зугтъя.

Надя- Асуудал нь би өөрөөсөө зугтаж чадахгүйд байна. Би ч, Гера ч, Эля ч. 

Митя- Чи надад итгэж байна уу?

Яг уу? 

 

ххх

 

Роман- Дууны түвшин яаж өөрчлөгдөж байгааг ажиглаарай. 

Анатолий- Инга Анатольевна, би хэзээ гадны саадгүйгээр ажлаа хийж эхлэх вэ?

Роман- Анатолий, та үнэтэй тоглоомд дуртай юу? Би яг одоо Ингад бүтээлээ үзүүлж байна.

Анатолий- Танд баяр хүргэе. Уучлаарай, надад цаг алга.

Инга- Энэ чухал шүү. Роман мутантуудын гол зэвсгийн судалгааг их хийсэн. 

Роман- Миний төхөөрөмж тэдний хашхирааны бүх спектрийг нэгтгэдэг.

Анатолий- Таныг гомдоомооргүй байгаа ч дуу хураагуур аль эрт зохиогдсон юм шүү. Тэгээд яах билээ?

Роман- Мэргэжилтнүүд энэ талаар яаж эндүүрч байгааг харж байна уу? Мураниудын хашхираан бол зүгээр нэг дуу авиа биш, энэ бол өндөр давтамжтай, сүйтгэх нөлөөтэй хэлбэлзэл. Тэд хашхирахад хүний бүх биеийн мэдрэлийн төгсгөлийн бүрхүүл гэмтдэг. 

Инга- Тиймээс чихээ бөглөсөн ч өвдөлт мэдрэгддэг. 

Роман- Тийм ээ. Чихэвч, бөглөөс, бүр төрөлхийн дүлий байдал ч аврахгүй.

Инга- Гайхамшигтай.

Анатолий- Гайхалтай л юм. Үүний төлөө ийм их мөнгө үрж, ийм илэрхий зүйлийг батлах хэрэг байсан юм уу?

Роман- Та хурц ухаантай юм. Миний бүтээлийн зорилго өөр, мутантуудыг саармагжуулах. 

Инга- Энэ боломжтой гэж үү?

Роман- Тийм. Тэд өөрсдийн хашхирааны түвшинд дассан, харин үүнийг өсгөвөл тэд ч гэсэн хүмүүсийн адил саажна. Одоо зөвхөн туршилтаар тааруулах үлдлээ. Үр дүнгийн нарийвчлалд надад хоёр сорьц хэрэгтэй. 

Анатолий- Боломжгүй! Эд бол миний мурани! 

Инга- Рома, туршилтын сорьц таных. Анатолий, өөрийнхөө туршилтыг хийх цагийн хуваариа Романтай тохир. Явцгаая.

 

ххх

 

Саша- Битгий хүр! 

Крис- Яагаад? Энэ чинь миний принтер шүү.

Саша- Хурууны хээ үлдэнэ. 

Крис- Мм. Энэ юу вэ? "Вершина"гийн баримтууд уу? Тэднийг буулгаж авах зүйл үү? Харин энэ хард диск юу вэ? 

Саша- Чи үүнд хутгалдах хэрэггүй.

Крис- Ойлгомжтой. Тимон яагаад чамд ингэж найддаг байсныг одоо л ойлголоо. Чи бүр өөрийнх нь төрсөн дүүд ч итгэдэггүй.

Саша- Энэ бол чиний аюулгүй байдлын асуудал. 

Крис- Чи түүний үгээр хүртэл ярьж байна. Хэрвээ Тимон намайг ажилдаа илүү оролцуулсан бол одоо түүнийг хайхад илүү амар байх байсан.

Саша- Тэгээд та хоёрыг хоёуланг нь хайх хэрэг гарах байж, тэ? 

Крис- Энэ дугтуй хэнд зориулагдсан юм?

Саша- Ахыг чинь хулгайлсантай холбоотой байж магадгүй хүнд.

Крис- Тэгээд яаж дамжуулах өгөх юм?

Саша- Ямар нэг арга олно. 

Крис- Би чамтай хамт явмаар байна. Саша- Битгий тэг, нээрээ шүү.

Крис- Мм, би хатгамал сонирхдог гэдгээ хэлэхээ мартчихаж. 

Саша- Гоё юм байна, нээрээ шүү.

Крис- Түр хүлээ. Чи… чи алга болох ямар ч эрхгүй. Эрхгүй шүү. Сонсож байна уу?

Саша- Би алга болохгүй ээ.

Крис- За.

 

ххх

 

Инга- Манай үндсэн зорилго бол эсрэг биет олох. Манай лабораторийн тэргүүлэх мэргэжилтэн Анатолий Лобода ажлынхаа талаар ярихад бэлэн. Анатолий?

Анатолий- Аливаа вирус бол байгалиас бүтсэн нарийн механизм. Хэрвээ түүний бүтцийг ойлговол… 

Ершов- Танай Москвагийн танил алдартай болчихож ээ. Чи яагаад ингээд цонхийчихов?

Ника- Үгүй ээ, зүгээр л ажлын өмнө сандраад л. 

Ершов- Чөлөө ав.

Ника- Үгүй ээ. Надад хэдэн минут өгчих. Би бэлэн болоодохьё. 

Ершов- Ойлголоо.

Катя- Анатолий, та хэсэг хугацаанд бие даан ажиллаж байсан гэж хэллээ. Танд туршилтын мутантууд байсан уу?

Анатолий- Миний хувьд аливаа мутант бол зовлонд унасан амьд хүн. Түүнийг аврах нь миний үүрэг.

Инга- Ийм нөхцөлд хугацааны тухай ярихад хэцүү ч бид боломжит бүхнийг хийж, амжилтад хүрнэ гэж итгэж байна.

Анатолий- Бид ажлаа хийж байна. Бидний нэн тэргүүний зорилго бол ямар ч үнээр хамаагүй хүний амийг аврах. Бид энэ зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна.

 

ххх

 

Анатолий- Түүнийг ажигла. Хэрвээ зан аашид өөрчлөлт орвол шууд өөр хайрцаг руу шилжүүлээд надад мэдэгдээрэй. 

Мэргэжилтэн- Мхн. 

Анатолий- Инга Анатольевна. Эхнийх нь туршилтаар орлоо. Биоматериалыг гаргаж авч байгаа. 

Инга- Хэзээ баярт мэдээ сонсох уу? 

Анатолий- Мураниудын гормон их идэвхтэй, тийм болохоор удахгүй байх аа.

Инга- Энэ эмэгчингээс сайн зүйл гарна гэж найдья. 

Анатолий- Бид боломжоо ахиулж болох ч нөгөө мурани нь Романд байгаа л даа.

Инга- Хмм Анатолий, бид манай туршилтын нууцлалын тухай ярилцсаныг санаж байгаа биз дээ? 

Анатолий- Тийм ээ. Та итгэж болно.

Инга- Тэгвэл би бусад судалгааг таны хүслээр зогсоож чадахгүйг ойлгож байгаа биз дээ?

Анатолий- Роман танд надаас илүүг санал болгож чадна гэдэгт эргэлзэж байна. Хүлээгээрэй. Инга.. Инга Анатольевна, би бидний хамтрал бүх зүйлээс дээгүүр байх ёстой гэж хэлэх гэсэн юм. Бид чинь хамт нэг зүйл хийж байгаа...

Инга- Та одоо их сайхан ярьж байна. 

Анатолий- Нөгөө... Энд бүх зүйлийн талаар ярих боломж байхгүй шүү дээ. Би одоо завсарлах гэж байна, хамт хоол идэх үү? 

Инга- Уучлаарай, гэхдээ би Романтай иднэ гээд тохирчихсон. 

Анатолий- Аан за.

 

ххх

 

Вал- Кать, сайн уу. Надад тайлбарлах ю. байхгүй юу?

Катя- Байна.

Вал- За, чи ярь, би дуугүй сонсоё.

Катя- Би хөл хорионы бүсэд очсон. Надад түр зөвшөөрөл өгсөн. Одоо би тийшээ байнга явж чадна, 

Вал- Гайхалтай, баяр хүргэе.

Катя- Ядаж л хэсэг хугацаанд. Намайг ярилцлага авах ёстой гэсэн. Хэнээс гэдгийг би мэдээгүй. Тэднийг би тэнд л мэдсэн.

Вал- Тэгээд яагаад шууд хаяж яваагүй юм бэ? Шууд л тэндээс явах ёстой байсан!

Катя- Би явахыг хүссэн! Би телевиз руу залгаад бичсэн асуултаа асуухгүй, тэднээс бол ярилцлага бүр ч авахгүй гэж хэлсэн. Гэхдээ тэд хий, эсвэл ажлаасаа гар гэж хэлсэн.

Вал- Тэгвэл бүгдийг хаяад, ажил хийхгүй, тэндээс явах ёстой байсан юм.

Катя- Тийм үү?

Вал- Тийм.

Катя- Хэрвээ би өчигдөр явчихсан бол маргааш би хэнд ч юу ч хэлж чадахгүй болох байсан. 

Вал- Аан. Тэгэхээр чиний бодлоор худал хэлэх нь гарц юм уу?!

Катя- Би худлаа яриагүй. 

Вал- Чамаас болоод тэд одоо баатар болчихлоо.

Катя- Би асуухыг хүссэн асуултуудаа асуухыг оролдсон тэгтэл тэд шууд л ярилцлагыг дуусгасан! 

Вал- Чи одоо юу болсныг харж байна уу? Катя- Амьдрал тийм амархан гэж чи бодоо юу? Амьдрал хар, цагаан гэж хуваагддаг гэж үү? Амьдрал үүнээс илүү хэцүү гэж чи бодож үзээгүй юу? Энэ амьдралд чинь заримдаа маргаашийн төлөө золиос гаргах хэрэгтэй болдог юм! Бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиослох хэрэг гардаг юм! 

Вал- Хэн ингэж ярьдагийг мэдэх үү?! Айжаныг алж байхдаа Лобода ингэж ярьдаг байсан! Түүн дээр туршилт хийхдээ ингэж ярьсан! Төлөө гээд л! 

Катя- Тэр түүнийг алаагүй! 

Вал- Юу?

Катя- Би Айжаныг алсан. 

Вал- Катя, чи сая юу гэсэн бэ?

Катя- Би.. Айжаныг алсан.

Вал- Сонсооч, чи зүгээр л явчих. Гуйя, яг одоо яв.

Катя- Юу?

Вал- Яв! Эндээс тонил! 

Катя- Чи газарт хэвтээд харин тэр чиний дээр сууж байсан! Би яах ёстой байсан юм бэ?! Чамайг идэхийг нь хараад зогсох ёстой байсан юм уу?!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home