Выжить после S3_E03

Дараа нь амьд үлдэх 3-3

 

Үргэлжлэл: 47:28 мин

 

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН 

 

Закдр хоолой эр- "Вершина" Хүмүүс дээр генетикийн туршилт хийж байжээ. 

Инга- Москвад үхлийн аюул 100 хувьтай, үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарлаа. 

Хөт- Хэдэн сарын турш мурани, дээрэмчдийн дунд… Аймшигтай, төсөөлөхөд ч бэрх байна. 

Катя- Бид бүгд амьд үлдэхийн төлөө тэмцэж ирсэн.

Сэт зүйч- Яг одоогоор та аюултай байна. 

Катя- Тайвшир тайвшир. 

Сэт зүйч- Хэрэв бид сайн ажиллаж чадвал таны сэтгэц ямар ч эргээлзээгүй буцаад хэвийн болно. 

Крис- Чи Скат уу? Одоо миний ах хаана байж болох уу? 

Саша- Би мэдэх гэж хичээж байна.

Тимон- Хэрвээ бид дахин уулзахгүй бол дүүг минь харж хандаарай.

Өвгөн- Юу хэрэгтэй юм?

Митя- Танай байр түрээсэлж болно гэсэн. 

Гера- Манай клубт гишүүд нэмэгдлээ.

Степа- Бас нэг. 

Эля- Орцгоо.

Ника- Энэ юу вэ?

Андрей- Би чамтай хамт баймар байна. Эрсдэл гаргахад бэлэн.

Ника- Надад хугацаа хэрэгтэй.

Андрей- Асуудалгүй ээ. 

Валера- Энэ юу вэ?

Анатолий- Энэ миний хамгийн шилдэг онол. Гол зүйл нь хайр бол химийн урвал. Гормоныг гадагшлуулахыг өдөөдөг. Хайрыг мутацилж болохгүй. Намайг Анатолий Лобода гэдэг. Би эрдэмтэн. 

Ген- Энэ энд юу хийж байгаа юм? 

Инга- Миний туршлага хэрэг болж магадгүй. Лабораторийн ажлыг хэн нэгэн сэргээх ёстой.

Өмг- Инга Белова таны эсрэг мэдүүлэг өгөх гэж байна. 

Хаус- Би түүний амыг таглах ганц л найдвартай арга мэднэ. Врежикийг олоодох! 

 

Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг

 

ххх

Хаус- Чи намайг айлгалаа. Инга Белова бас Надежда Голдман. Инновацийн хэлтсийн анхны ахлах, Инга Беловаг татан буулгах. Мутант нь амьдаараа хэрэгтэй. Тэр их ухаантай бас аюултай. Түүний тусламтай би эрх баригчидтай тохиролцож чадна. Энэ хавтаст тэр хоёрын тухай хэрэгтэй бүхэн байгаа. Хамгийн чухал нь тэр мутант. Бүх нөөц боломжоо ашигла. Бидний нөхцөл хязгаарлагдмал байгааг ойлгож байна. Гэхдээ чамайг чадна гэж итгэж байна. 

 

ххх

 

Катя- Өглөөний мэнд.

Харуул- Сайн байна уу.

Саша- Катя!

Катя- Саша! Тэр материалуудыг чамайг явуулсан гэж мэдсэн юм аа. Чи энд яаж ирэв ээ? 

Саша- Яахав дээ, хийдгээрээ л. Катя хэл дээ, яагаад чи илүү ихийг ярьсангүй вэ? Чамд бүх мэдээлэл байсан шүү дээ

Катя- Яагаад гэвэл би Тагнуулд нууц задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан. Тэд «Вершина»-гийн талаарх, ариутгал, нөхөн сэргээх, Надины талаарх гээд бүх баримтуудыг авсан.

Саша- Чамд хуулбар нь байгаагүй гэж үү?

Катя- Байлгүй яахав. Гэхдээ одоохондоо хэрэггүй. Энэ бол үндэсний суваг, Саш. Би хүссэн бүхнээ ярьж чадахгүй. Надад хугацаа өг. Энд би ер нь хэн ч биш. Чи үнэхээр надад ядаж ганцхан боломж байсан бол бодит байдлыг ярихгүй байж чадна гэж бодож байна гэж үү?

Саша- Энэ чамайг яарах хэрэгтэй болгоно гэж бодож байна. 

Катя- Энэ юу вэ?

Саша- Товчхондоо "Вершина"д оноосон ял шийтгэл гэж хэлж болно. Тэдний өгөгдлийн санд байгаа бүх зүйл энд байгаа. 

Катя- Чамайг ойлголоо. Баярлалаа. Би бүгдийг нь хийнэ.

Саша- Катя, чамд итгэж байна. 

Болгоомжтой байгаарай, за?

Катя- Баярлалаа. Баяртай.

Эм- За, 2р суваг таныг сонсож байна. За бичиж авч байна. 

Катя- Сайн уу Андрей. 

Андрей- Сайн. 

Катя- Чи энд юу хийж байгаа юм? 

Андр- Зүгээр л зочлохоор ирлээ. Явж ярилцах уу?

Катя- За явья.

Андр- Надад нэг хэл дээ. Чи тэр нөхөн сэргээхийн(ариутгах) тухай ярихдаа юу бодож байсан юм бэ? Чи чинь задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан шүү дээ!

Катя- Байзаарай. Би юу ч яриагүй!

Андр- Тийм үү? 

Катя- Чи бичлэгийг дахиад үзээрэй. Зочид ярьсан. 

Андр- Зочид л ярьжээ. 

Катя- Би юу ч зөрчөөгүй.

Андр- Аюултай тоглоом эхлүүллээ дээ. 

Катя- Юу гэж дээ. Би юу ч эхлүүлээгүй, үнэн шүү. Харин ч эсрэгээрээ…

Тв про- Өдрийн мэнд.

Андр- Сайн байна уу.

Тв про- Ямар асуудал гарав? Ресепшнд Тагнуулаас ирсэн гэж хэлсэн юм. Би хуульч, өмгөөлөгч дуудах уу?

Андр- Хэрэггүй дээ, баярлалаа. Өчигдрийн танай зочдын холбоо барих мэдээллийг олох хэрэгтэй байсан юм. Бүх зүйл зүгээр. Баярлалаа, баяртай. 

 

ххх

 

Эм- Сайн байна уу?

Залуу- Сайн уу.

Ника- Сайн.

Эм- Бид өөрсдийн байтайгаа ирсэн. Тогтоож өгөх үү?

Ника- Тийм ээ, мэдээж. Алив.

Залуу- Май.

Эм- Гоё байгаа биз? 

Залуу- Одоо жинхэнэ Москваг байгуулна даа.

Ника- Тийм байна, гоё юм. Их тод юм аа. Тэгэхээр онилогчоо шалгах хэрэгтэй. Энийг аваад тийшээ, байнуудын дэргэд зогсоорой. 

Эм- Анхан. Явцгаая.

Залуу- За.

Ника- Мхн.

Залуу- Зүүн талынх нь чинийх, баруун талынх нь минийх. За яах уу? Энд үү? Тодорхой хэл л дээ. 

Эм- Ингэх үү?

Ника- Жинхэнэ Москваг хүсэж байна уу? Эм- Тийм ээ.

Залуу- Чамд хэлсэн шүү дээ.

Ника- Тэгвэл, энэ байна. 

Залуу- Хөөе хөөе! Сонс доо.

Эм- Та чинь солиорчихоо юу?

Ника- Дуугүй бай. 

Залуу- Энэ чинь инээдтэй биш байна.

Ника- Зогс!

Эм- Байзаарай. 

Ника- Хана руу!

Залуу- Манай аав генерал шүү.

Ника- Амаа тат!

Эм залуу- Аааа.

Залуу- Чамайг оноогүй биз?

Эм- Үгүй ээ.

Ника- Ямар байна? Гоё уу? Яасан бэ? 

Залуу- Өвчтэй амьтан!

 

ххх

 

Инга- Скала, Лобода хоёр бидэнд амьдаараа хэрэгтэй. Бусдыг нь газар дээр нь устга. 

Эр- Шукачийг ч уу? 

Инга- Хамгийн түрүүнд Шукачийг. Яагаад би та нари заах ёстой юм бэ? 

Тв про- Ямар нэг сонирхолтой зүйл байна уу? Юу нуугаад байна аа? 

Катя- Аан, үгүй дээ, юу ч биш. Зүгээр л… гэрийн бичлэг. Маш хувийн. 

Тв про- Хувийнх юм биз дээ. За тэгэхээр, Катя, би чиний талаар эндүүрээгүй юм байна. Чиний дугаар бидний рейтингийг өсгөсөн. Май.

Катя- Энэ юу вэ?

Тв про- Манай сувгаас өгч байгаа жижигхэн урамшуулал. Харин маргааш уламжлал ёсоор шинэ хөтлөгчийн хүндэтгэлийн фуршет болно. 

Катя- Юу? Намайг авсан гэсэн үг үү?

Тв про- Манай гэр бүлд тавтай морил. Тэгээд, дашрамд хэлэхэд, гэр бүлийн тухай. Найз залуугаа дагуулаад ирээрэй. Чиний тэр “амьд домог”-ийг хармаар байна.

Катя- Уучлаарай, би…

Тв про- За, хариул хариул. Баяр хөөрөө хуваалц. Тэгээд өрөө рүү ирээрэй, сэдвүүдээ ярилцъя. За?

Катя- За. Байна уу? Фёдор Николаевич, сайн байна уу. 

Сэт зүйч- Төвөг удсанд уучлаарай. Таны найз Валерагийн талаар… Тэр өчигдөр ирсэнгүй, утасаа авахгүй байна. Намайг зөвөөр ойлгоорой. Би бодлоо өөрчилсөн үйлчлүүлэгчдийг хэзээ ч зовоодоггүй. Гэхдээ Валерагийн тохиолдол нэлээд хүнд. Тэр өөртөө ч, бусдад ч аюул учруулж болзошгүй.

 

ххх

 

Катя- Сайн уу.

Валера- Чи энд юу хийж байгаа юм? Би чамайг ажил дээрээ байгаа гэж бодсон.

Катя- Чамайг санаад хүрээд ирлээ. Чи баярлахгүй байгаа юм уу? 

Валера- Үгүй ээ, баярлаж байна. Зүгээр л гэнэтийн байлаа. 

Катя- Энд гоё юм аа! Майхан хүртэл авчирчээ.

Валера- Анхан.

Катя- Бид энд нүүж ирээд амьдрах уу?

Валера- Үгүй ээ, зүгээр л байранд хананууд нь, мэдэхгүй ээ, намайг дарамтлаад байх шиг санагдаад. 

Катя- Үүнийг чамд.

Валера- Энэ юу вэ? Катя, баярлалаа, гэхдээ энэ надад ямар хэрэгтэй билээ? 

Катя- Намайг үндэсний сувагт нэвтрүүлэг хөтөлж байгааг үзэх хэрэгтэй?

Валера- Нээрээ юу? Чи хөтлөгч болчихсон гэж үү! Гайхалтай, баяр хүргэе!

Катя- Баярлалаа.

Валера- Мундаг шүү!

Катя- Мхн. Үүнийг тохиолдуулаад фуршет зохион байгуулна гэнэ. Чи ирэх үү?

Валера- Аан, заавал уу?

Катя- Үгүй л дээ. Гэхдээ ирвэл би маш их баярлана. 

Валера- Тэгвэл очно оо.

Катя- Тэгвэл баярлалаа. Одоо юу хийх гэж байна?

Валера- Одоо сэтгэлзүйч дээр очих гэж байна. 

Катя- Яг одоо юу? Эсвэл чамд цаг жоохон байна уу?

Валера- Тийм ээ, одоо гарах гээд. Орой уулзъя.

Катя- За тэгье.

Валера- За.

Катя- Баяртай.

Валера- Баярлалаа.

 

ххх

 

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори.

 

Инга- Таалагдаж байна уу?

Анатолий- Хувцас нь практикийн биш юм.

Инга- Таны насныхан бол хувцсыг нь харахгүй байх байсан. Та эрдэмтэн байхад дэндүү залуу юм.

Анатолий- Яая гэхэв дээ. Шинжлэх ухаан золиос шаарддаг. Астма уу?

Инга- Үгүй ээ, уйтгарын эсрэг эм. Би энд бараг амьдарч байна, тиймээс тайвшрах арга хайх хэрэг гардаг. Харин та яаж тайвширдаг вэ? 

Анатолий- Би тайвшрахгүй байхыг хичээдэг. Ажлаа хянах чадвараа алдахаас айдаг.

Инга- Хяналтанд дуртай юм уу?

Анатолий- Би бүхнийг хянасаар дасчихаж(сурчихаж).

Инга- Таны түр ажлын байр. Хажуугийн блокт гадаадын мэргэжилтнүүд ажиллаад зай алга. 

Анатолий- Би одоогийн судалгаануудтай танилцах хэрэгтэй байна. Хэн миний доор ажиллах билээ?

Инга- Би таныг одоо шууд томилж чадахгүй. Засгийн газарт нотолгоо хэрэгтэй.

Анатолий- Юуны нотолгоо?

Инга- Та бид бүгдийг аварч чадна гэх нотолгоо. Шаардлагатай судалгаануудын жагсаалтыг явуулна уу.

 

ххх

 

Зах дээр хүмүүсийн хоолой- Ийшээ. Энд гэж хэлсэн шүү дээ. Наадахаа өргө. 

Валера- За Катя.

Катя- Байна уу. Юу хийж байна? 

Валера- Би чамд сэтгэлзүйч рүү явна гэж хэлсэн шүү дээ. 

Катя- Аан, удах болов уу? 

Валера- Би дараа нь залгая.

Катя- Заа. Дараа ярья тэгвэл.

Валера- Тийм ээ, одоо лифтэнд сууж байна.

Катя- Ойлголоо.

Валера- Баяртай. Сайн уу?

Ника- Сайн.

Валера- Чи хэлсэн бол би өөрөө очих байсан шүү дээ.

Ника- За яах вэ дээ, надад хэцүү биш. Май. Одоо чи мөрөөдлийнхөө ажилд орох боломжтой боллоо.

Валера- Тийм байх нь. Би чамд ядаж кофе авч өгье? Энд ойрхон кафе байгаа.

Ника- Чи одоо ээлжтэй биш бил үү?

Валера- Зүгээр ээ, хүлээж байг.

Ника- Хэрэггүй дээ. Чамайг надад кофены өртэй гэж тооцъё.

Валера- Хэрвээ би өртэй байх дургүй бол яах уу?

Ника- Тэгвэл заавал төлөхөөс өөр аргагүй дээ.

За, би одоо буудлагын талбай руу явах ёстой. Баяртай.

Валера- Баярлалаа.

 

ххх

 

Бадыч- Хөршүүдээ босоорой. Яриа байна.

Аауу.

Митя- Сайн уу залуусаа.

Бадыч- Түгшүүр амрагчидаа. Москвагийнхан тосгонд орж ирсэн.

Залуу 1- Бид тэднийг хөөсөн ч нуугдаж, мөрөө балласан. 

Бух- Москвагийн хархнууд

Загас- Эдлэнг нэгжих хэрэгтэй байна!

Митя- Үгүй дээ. Манайд зөвхөн манайхан байгаа, Москвагийн тойргоос цаадхын хүмүүс бий.

Залуу- Хэрвээ олчихвол яах уу?

Митя- Оролдоод үз л дээ.

Бадыч- Байз! Байна уу, тийм ээ, ойлголоо очлоо. Жижгээ сааданд харсан гэнэ явцгаая. 

Залуу- Явья гүйгээрэй. 

Бадыч- Битгий уурлаарай бро. 

Митя- Дотогшоо ор.

 

ххх

 

Андрей- Сайн уу.

Ника- Сайн уу.

Андр- За яасан, Валера жаргалтай байна уу?

Ника- Юу гэсэн үг үү?

Андр- Юу юу гэж? Паспортын тамга. Би чинь очер дараалалгүй хийлгэж өгсөн шүү дээ! 

Ника- Аан тийм, тэр чамд баярлалаа гэж дамжуулсан.

Андр- Надад түүний баярлалаа огт хэрэггүй. Би чиний төлөө л хийсэн. 

Ника!

Ника- Мм?

Андр- Надад хэлэх юм алга уу? 

Ника- Юуны тухай? 

Андр- Саяхны бидний ярианы тухай.

Ника- Бид би бэлэн болохоороо гэж тохирсон биз дээ?

Андр- Чи бэлэн болоогүй гэж үү? 

Ника- Үгүй. 

Андр- Алив тохиръё. Би… би насанд хүрсэн хүн. Хэрвээ чи надад гоёор, соёлтой татгалзах аргаа мэдэхгүй байвал, зүгээр л тэгж хэл, болоо. За юу?

Ника- За яахав. Би зөвшөөрч байна.

Андр- За яахав аа? Эр хүн бүр ийм хариуг сонсохыг мөрөөддөг дөө. 

Ника- Миний гарт зэвсэг байна шүү.

Андр- Тийм үү?

Ника- Мхн. 

Андр- Мм тиймээ зэвсэг. 

Ника- Харин тэр мангар даашинзыг би өмсөхгүй шүү.

Андр- Ингэж хариулна гэж би мэдэж байсан юм. Тэгэхээр, чи одоо миний сүйт бүсгүй гэсэн үг үү?

Ника- Тийм л бололтой.

Андр- Тэгвэл, сүйт бүсгүй минь, чамд сайн ажил олъё. Дарга хэлэхдээ мөрдөн шалгах комисст зөвлөх хэрэгтэй гэнэ лээ.

Ника- Тагнуулын алба уу?

Андр- Тийм ээ. 

Ника- Мхн. Надад туршлага ч, гэрчилгээ ч байхгүй.

Андр- Чи хэдэн сар Москвад байж амьд үлдсэн. Юун гэрчилгээ хэрэгтэй гэж?

 

ххх

 

Хоолой эм- 8р бүлгийн бүх туслахууд хоёрдугаар блокийн мэс заслын тасагт яаралтай очно уу. Давтан хэлье 8р бүлгийн бүх…

Инга- Би таны өгсөн жагсаалтыг судаллаа. Тэр бүгд таны ажилд хэрэгтэй юу?

Анатолий- Тийм ээ, мэдээж.

Инга- Засгийн газар мутант эмэгтэйчүүдийг яахаа шийдэж чадахгүй байна, устгах уу, эмчлэх үү гэж. Та юу гэж бодож байна?

Анатолий- Мурани бол амьдралын шинэ хэлбэр.

Инга- Магадгүй биднээс ч илүү төгс. 

Анатолий- Та ч бас тэгж бодож байна уу? «Клейто» вирус бол зүгээр нэг вирус биш. Харин бид түүнийг удирдаж сураагүй байна.

Инга- Тэгвэл тэр чиглэлд ажиллах хэрэгтэй биш гэж үү?

Анатолий- Гэхдээ та өөрөө хэллээ шүү дээ, төр засаг биднээс вакцин шаардаж байна гэж. 

Инга- Анатолий, хэрвээ энэ асуудлын өөр шийдлийг олж чадсан хүн гарч ирвэл түүнийг агуу ирээдүй хүлээж байна. Жишээ нь мутантуудыг удирдаж сурсан хүн одоогоор байхгүй. Үүнийг бодоод үзээрэй.

Анатолий- Би удирдах талаар нэг юм мэднэ. 

Инга- Үнэн үү? 

Анатолий- Би нэг дүгнэлтэд хүрсэн. Хайр мутацид ордоггүй.

Инга- Хайр аа? Тэр чинь шинжлэх ухааны ойлголт мөн гэж үү?

Анатолий- Тийм л дээ, уучлаарай. Энэ бол нөхцөлт ойлголт. Гол нь тодорхой гормонуудын ялгарал муранийн ухаан санааг хадгалж үлддэг. Харин ухаантай мураниг удирдаж болно.

Инга- Та үүнтэй тулгарч байсан уу?

Анатолий- Тийм ээ, судалгаа хийж байсан, гэхдээ надад саад гарч ирсэн.

Инга- Анатолий, би танд нэг зүйлийг амлаж чадна. Би энэ лабораторийг удирдаж байгаа цагт таны ажилд хэн ч саад болохгүй.

 

ххх

Бичиг- ОХУ-ын аюулгүй байдлын хянах алба.

 

Ершов- Ахмад Рогожин, бас Ника! Майор Ершов. Тэгэхээр чи манай шинэ зөвлөх үү?

Андр- Таных биш. Түүнийг хоёрдугаар хэлтэс рүү томилсон. 

Ершов- Харин 2р хэлтсийг өчигдөр надад хариуцуулсан. За тэгээд, бэлэн үү?

Ника- Бэлэн. 

Андр- За тэгвэл бичгүүдийг чинь канцеляри руу аваачиж өгье. Амжилт хүсье! Бас завтай болохоороо залгаарай.

Ника- Ойлголоо. Ямар төлөвлөгөө, ямар дүрэмтэй байгаа вэ? 

Ершов- Нууц задруулахгүй байх тухай анхааруулсан уу?

Ника- Тийм ээ, дөнгөж сая гарын үсэг зурсан. Хэнд ч, хэзээ ч юу ч ярихгүй.

Ершов- Хэдэн хүнийг байцаах хэрэгтэй. Сэтгэлзүйн гэмтэлтэй хүмүүс. 

Ника- Би юу?

Ершов- Би! 

Ника- Аан.

Ершов- Чи хажууд сууна. Юу ч ярих хэрэггүй. Хэрвээ юм хэлмээр байвал бүгдийг надаар дамжуулна. Асуулт байна уу?

Ника- Байхгүй.

Ершов- Явцгаая.

 

ххх

 

Катя- Тэр хүнтэй холбогдох хэрэгтэй байна уу? Холбоо барьж чадах уу?

Яна- Мэдээж.

Валера- Катя сайн уу.

Катя- Сайн. Танилц. Валера, Яна, манай редактор. 

Яна- Сайн байна уу?

Валера- Сайн сайн байна уу. 

Катя- За Яна, дараа нь ярилцъя, тэ?

Яна- Мхн.

Катя- За.

Валера- Би энэ хувцастай өөрийгөө тэнэг мэт мэдэрч байна.

Катя- Хэрвээ энэ товчийг тайлчихвал тэнэг биш болно. Чамд үнэхээр зохиж байна. Сайхан харагдаж байна. Явах уу?

Валера- Тэгье, явцгаая.

 

ххх

 

Ершов- Эхний удаад энд зогсоод байцаалт хэрхэн явагддагийг хар.

Артамонов Валентин Георгиевич. Та хамгийн сүүлийн үеэс юу санаж байна? "Вершина"гийн хориотой төвд очихоосоо өмнөхөөс. 

Валентин- Би гэртээ байсан ч юм уу, ажил дээрээ байсан ч юм уу. Тэгээд гэнэт энд. Өөрөөр хэлбэл, тэнд. Дараа нь гамшиг, вирус. Уучлаарай, би юу ч санахгүй байна.

Ершов- Та "Вершина" корпорацид ажиллаж байсан уу?

Валентин- Би "Вершина"д уу? 

Ершов- Мхн.

Валентин- Яагаад тэгж асууж байгаа юм бэ? Үгүй. Эсвэл… магадгүй үгүй. Би санахгүй байна.

Ершов- Та нөхөн сэргээхийн талаар ямар нэг юм мэдэх үү?

Валентин- Нөхөн сэргээх гэдэг бол эмнэлгийн нэр томьёо. Амны хөндийн нөхөн сэргээх эмчилгээ. Гарынх. Яагаад энэ үгийг асууж байгаа юм бэ?

Ершов- Та сэтгэлзүйчтэй дахин уулзах хэрэгтэй юм байна. За, ор.

Цагдаа- Сергей Викторович, хурандаа руу яаралтай!

Ершов- За, одоо очлоо. Та эндээ жаахан хүлээгээрэй.

Ника- Тэгэхээр, таныг "Вершина"гийн хориотой төвөөс олсон.

Валентин- Би толгой дээрээ ямар нэг төхөөрөмжтэй эмнэлгийн сандал дээр ухаан орсон. Эргэн тойронд хүн байгаагүй. Бүх юм тасархай тасархайгаар л санаанд орж байна.

Ника- Тэнд та цэргүүдийг хүлээж байсан уу?

Валентин- Тийм.

Ника- Тэд мутантууд барилга руу дайрснаас хойш хэдэн цагийн дараа ирсэн. Та энэ хугацаанд юу хийж байсан бэ?

Валентин- Би санахгүй байна.

Ника- Яагаад та шууд барилгаас гараагүй юм бэ?

Валентин- Би айсан. 

Ника- Мутантуудаас уу?

Вал- Тийм.

Ника- Хэрвээ та юу ч санахгүй байгаа юм бол мутантуудын талаар хаанаас мэдсэн юм бэ?

Валентин- Гэхдээ тэд оффис руу дайрсан шүү дээ.

Ника- Та үүнийг өөрөө харсан юм уу, эсвэл хэн нэгэн танд хэлсэн юм уу?

Вал- Би санахгүй байна!

Ника- Чи бүгдийг нь санаж байгаа!

 

ххх

 

Эр 1- Явцгаая. Чамайг л хүлээж байна.

Валера- Баярлалаа.

Эр 2- Юу тэмлэглэж байгаа билээ?

Эр 1- Давидыг Хар өдөрөөс халсан гэнэ.

Эр 2- Тэгээд оронд нь хэнийг авсан юм? 

Эр 1- Хүмүүсийн ярьж байгаагаар нэг дүрвэг эмэгтэйг гэнэ ээ. Сонинд ажиллаж байсан ч гэнэ үү.

Валера- Шүдийг нь хугалчих уу?

Катя- Жоохон байж байгаад.

Тв про- За бүх одууд ирэв үү? 

Катя- Явья, чамайн танилцуулах хэрэгтэй. 

Тв про- Эхэлж болох уу?

Катя- Давид!

Тв про- Өө чи энд байж ээ.

Катя- Танилцана уу. Валера.

Тв про- Давид.

Валера- Сайн байна уу?

Тв про- Аан. Нөгөө чиний хөл хорионд танилцсан нөгөө тэр баатар байх нь. Тэгэхээр та 2р давалгаанаас амьд үлдсэн хүн байх нь? 

Валера- Нэг тиймэрхүү. 

Тв про- Манай шоунд заавал танд алдарших нэг минут өгөх ёстой.

Эр 1- Яг зөв. Олон хүнд сонирхолтой байх болов уу, жишээ нь мутантыг яаж алах вэ гээд.

Валера- Уучлаарай, юу гэнэ ээ?

Эр 1- Хөл хорионд шүү дээ. Танил нэг маань сонирхоод, жишээ нь тэдэн дээр сафари зохиож болох уу, бас алахад хэр хэцүү вэ?

Валера- Би удахгүй ирнэ ээ. Уучлаарай.

Катя- Одоохон.

Тв про- Мхн.

Катя- Зогс, хүлээ, амьсгаа ав. Эд нар бүгд тэнэг хүмүүс. Москвад болсон бүхнийг тэд нэг том компьютерийн тоглоом гэж боддог! 

Валера- Би сая хэн нэгний хамрыг хугалчихаа юу?

Катя- Үгүй ээ.

Валера- Тэгвэл боллоо.

Катя- Тэснэ биз дээ? 

Валера- Тийм ээ. 

Катя- Надад ч бас энэ бүхэн таалагдахгүй байна. Зүгээр л одоо надад энэ чухал байна. Баярлалаа. Орох уу?

Валера- Тэгье.

 

ххх

 

Ника- Санатор, айн? “Вершина”гийн амьд үлдсэн хүмүүсийн ой санамжийг арилгадаг төхөөрөмж. Чамайг эвдэрсэн санаторын дэргэд, хаалттай блок дотор олсон. Энэ нь ганцхан зүйлийг л илтгэж байна. 

Вал- Юу? 

Ника- Чамд нэвтрэх боломж байсан тэгээд чи ул мөр арилгахаар буцаж очсон.

Вал- Надад хамгаалалттай блок руу нэвтрэх боломж яаж байх уу?

Ника- “Вершина”гийн бусад ажилтнуудтай нүүр тулсан байцаалт хиймээр байна уу? Би зохион байгуулж чадна. Эрт орой хэзээ нэгэн цагт хэн нэг нь чамайг таних болно. 

Вал- Би гэмт хэрэгтэн биш, хохирогч!

Ника- Чи “Вершина”-гийн ажилтан! 

Вал- Зүгээр нэг бичиг хэргийн хүн. 

Ника- Нөхөн сэргээх төсөл дээр хэзээнээс ажилласан юм?

Вал- Би оператор байсан, зүгээр л товч дардаг байсан!

Ника- Төслийг хэн удирдаж байсан бэ?

Вал- Та нар мэднэ шүү дээ, бидэн шиг хүмүүс яадгийг.

Ника- Хэн төслийг удирдаж байсан бэ?! Ершов- Чи яагаад канцелярит байхгүй байгаа юм? 

Ника- Түүний ой санамж нь эргэж ирсэн. Тэр “Вершина”-гийн ажилтан.

Ершов- Чи түүнийг бичлэггүй байцаасан юм уу? 

Ника- Би...

Ершов- Түүнийг аваад яв! 

Цэрэг- Бос!

Ершов- Би хоёр удаа хэл ёстой юу? Дахиад надгүйгээр, бичлэггүйгээр гэрчтэй яривал туршилтын хугацаа чинь дуусна шүү!

 

ххх

 

Бадыч- Дахиад! 

Митя- Залуус аа!

Бадыч- Сайн уу!

Митя- Сайн уу! За ширээ засаад танилцах уу? 

Саарал- Өө, энэ ч болно шүү. 

Митя- Энэ яг манайхаар, москвагийн хөдөө хэв маягаар...

Загас- Уучлаарай, өвгөн маань зочломтгой биш байжээ. 

Бадыч- Хараач, амьдрал дээрдэж байна.

Митя- Сонсооч, нөгөөдүүлээ барьсан уу?

Саарал- Тийм ээ, бүгдийг нь биш ч. Гэхдээ манайхны өмнөөс өшөөг нь авсан. 

Загас- Дахиж энд үзэгдэхгүй.

Бадыч- Найз охин чинь хаана байна?

Митя- Унтаж байгаа. Аймшигтай зүүд зүүдэлсэн гэнэ. Нээрээ тэр өвгөн цагдаа байсан гэж үнэн үү? 

Бадыч- Энд хэсгийн байцаагч байсан сохрох хүртлээ. 

Саарал- Тэгээд ач охинтой нь холбоотой нэг сонин түүх бий.

Митя- Ямар түүх?

Бадыч- Алга болсон юм билээ, 

Саарал- Сурагч байхдаа. 

Бадыч- Өвгөн хөөчихсөн чинь охин нь намаг руу явсан гээд, ор сураггүй. Харин одоо буцаад ирчихсэн, бүр найзуудтайгаа. Нэг л ойлгомжгүй.

Саарал- Чамайг энэ түүхээр хэн нэгэн шоглоогүй биз? Өвгөн ч юм уу ач охин нь? 

Митя- Би ч хүний хэрэгт оролцдоггүй ээ, өөрийнх хангалттай.

Саарал- Өө, чи хаана байв?

Бух- Би хотод байлаа, жинхэнэ залуустай холбоо тогтоолоо. Ер нь тэд ингэж л дүүргээ москвагийнхнаас цэвэрлэдэг юм байна. Интернэтэд бөөн постууд байна. Бүх юм окей. Ер нь тэднээс үлгэр авах хэрэгтэй.

Загас- Балай юм.

Саарал- Тиймээс бидэнтэй ойр бай. Тэгвэл хэн ч чамайг, чиний хүүхнийг оролдохгүй.

Митя- Гайххлтай! Та нартай учирсан азтай юм аа.

 

ххх

 

Эр 1- Би энгийн хууль ёсны тухай ярьж байна.

Тв про- Ямар хууль ёс вэ, амьд үлдэх тухай ярьж байхад? Валера, танд мутантуудаас өөр аюул тулгарсан уу?

Валера- Мм, хархнууд.

Тв про- Юу?

Валера- Харх. Энгийн хархнууд, хөөрхөн, эгдүүтэй. Бааз руу ирээд итгэл олж авна. Дараагийн өдөр нь эргүүл ирээд, эрчүүдийг устгаад, эмэгтэйчүүдийг лабораторид туршилтад аваачна. 

Эр 1- Та одоо тоглож байгаа биз дээ?

Тв про- Ёстой киноны санаа байна даа! Нийгмийн сэдэв, бодит үйл явдал! Ёстой шагналд хүргэх юм байна!

Эр 1- Сонсох нь ээ, “Эшелон” студид аль хэдийн зохиол бичиж эхэлсэн гэнэ. 

Тв про- Найзууд аа, “Хар өдөр” шинэ гараагаа Екатерина Федяковатай хамт эхлүүлж байна. Гэхдээ би түүнийг хөл хорионд аварсан хүнээр үг хэлүүлмээр байна. Валера, та үг хэлээч.

Валера- Аан...

Тв про-  Ямар нэг юм хэлээч, жишээ нь бид энд цугларсан нь…

Катя- Давид, та өөрөө хэлсэн нь дээр.

Валера- Үгүй ээ, би хэлье. Тийм ээ, бүх юм зүгээр. 

Тв про- Валераг дэмжицгээе.

Эр 1- Зоригтой бай!

Валера- Тийм ээ, баярлалаа. Бид энд цугларсан нь... Ер нь би энд ямар хамаатай юм бэ? Та нар… та нар бүгд энд бусдын зовлонгоор хөгжилтэй шоу хийх гэж цугларсан! Би та нарт чин сэтгэлээсээ, бүх зүрхнээсээ энэ зовлон үргэлжилж, хэзээ ч дуусахгүй байхыг хүсэж байна! Та нар ажилтай байг! Дажгүй хэлсэн үү?

Тв про- Мундаг, Валера!

Эр 1- Ёстой сайн шоу болно доо! 

Тв про- Хөгжилтэй шоу!

Цагдаа- Зогс!

Яагаад гүйгээд байгаа юм, дүрвэгч ээ? 

Валера- Би тамирчин!

Катя- Юу болж байна аа? Ямар эрхтэй гэж?

Цагдаа 2- Та хэн гээч вэ?

Катя- Ямар эрхээр түүнийг саатуулж байгаа юм?

Цагдаа 2- Зүй бус авирласан. Тэр зугтсан.

Катя- Зугтсан гэнэ ээ? Тэгэхээр саатуулах шалтгаан байхгүй гэсэн үг үү? Гараа ав! За тэгэхээр, найзууд аа, би сэтгүүлч. Эсвэл одоо сайнаар шийднэ, эсвэл маргааш би эрх мэдлээ хэтрүүлсэн, хүний эрх зөрчсөн тухай ярина шүү. Баримт бичгээ үзүүл! Би та нарыг хэн гэдгийг мэдэх ёстой. Гараа ав гэсэн шүү. 

Цагдаа 1- За яахав. Май тамирчин минь. Дахиад гүйх хэрэггүй шүү. Явцгаая.

Валера- Катя!

Катя- Боллоо.

Вал- Катя, зогс! Катя, хүлээ!

Катя- Сонс! Надад хүрэх хэрэггүй, ойлгов уу?! Чи ганцаараа л хэцүү байна гэж бодоо юу? Би байнга гомдоллохгүй байна гэдэг нь надад амархан байна гэсэн үг биш! Би энэ хүмүүсийн дунд дахин амьдрахыг сурах гэж оролдож байна.

Вал- Чи юу хүлээж байсан юм бэ? Юу хүссэн юм бэ? Тэд юу ярьж байгааг сонссон уу? Сонссон биз дээ тэр новшнуудыг! Би өөрийгөө барьсан, чадах бүхнээ хийсэн, чи харсан шүү дээ! Уучлаарай, тэсгэл алдчихлаа. Гэхдээ чи ойлгох болох байсан!

Катя- Би чамайг ойлгох гэж л байнга хичээдэг! Чи хувиа хичээсэн! 

Вал- Өө тэгэлгүй дээ! 

Катя- Чи зөвхөн өөрөөрөө л амьдардаг! Би чиний төлөө байнга юм хийдэг, харин чамд огт хамаагүй! Чи намайг анзаардаггүй. Чамд өөрийн амьдрал бий. Юу гээч, хэрвээ надад зориулах зай байхгүй юм бол чи зүгээр л хэлэхэд болно. Намайг ч өөрийгөө ч дахин зовоох хэрэггүй. 

Валера- Катя! Кать сонсооч! 

Катя- Би ганц л удаа чамаас надтай хамт байхыг гуйсан, яагаад гэвэл надад үнэхээр хэрэгтэй байсан юм! 

Вал- Би үнэхээр хичээсэн! Боломжоороо өөрийгөө барьсан! Би тоохгүй байх гэж хичээсэн. Би шууд ингээд тэдэнд уусаж чадахгүй. Дасан зохицоход надад цаг хэрэгтэй! Чи надад үнэхээр хэрэгтэй байна, ойлгож байна уу? Хэрвээ чи одоо явчихвал би тэгээд л дууслаа, ойлгож байна уу? Гуйя, намайг битгий орхиоч Катя. Катя намайг уучлаарай. Эндээс явцгаая.

Катя- Би буцаж очоод бүгдийг зохицуулах ёстой.

Вал- Би дээшээ гараад уучлалт гуйя.

Катя- Хэрэггүй ээ. Зогс! Өнөөдөр чиний хувьд хангалттай. 

Вал- Би одоо чамайг явуулахыг хүсэхгүй байна.

Катя- Уучлаарай. Би явах ёстой. Байз, би орох ёстой. 

Вал- Орой уулзья. Тэ?

 

ххх

 

Крис- Би гадаа жаахан алхаж, хөгжим сонслоо.

Саша- Хүсвэл би хамт явах уу?

Крис- Үгүй, хүсэхгүй байна.

Артур- Кристина, чи надаас зугтаад байна. 

Крис- Чамд юу хэрэгтэй юм?

Артур- Чи надад ер хариу өгөхгүй байна. 

Крис- Замаас холд.

Артур- Тэр юун эрэгтэй юм?

Крис- Чамд ямар хамаатай юм?

Артур- Ямар хамаатай юм гэдэг нь юу гэсэн үг үү?

Крис- Намайг зүгээр орхи! 

Артур- Юу болоод байгаа юм? 

Крис- Би явмаар байна! Би тавь гэж хэлсэн шүү! 

Саша- Түүнээс холд!

Артур- Дахиад оролцвол боож ална шүү!

 

ххх

 

Грушик- Дахиад гурвыг.

Ника- Сайн уу?

Вал- Чи энд юу хийж байгаа юм? 

Ника- Чамайг энд шуудай зөөж байгааг дахиад харах гэж ирлээ.

Вал- Инээ… инээ. Чиний хувьд үнэгүй. Нээрээ яах гэж ирсэн юм?

Ника- Би одоо Тагнуул-д ажиллаж байгаа. Тодруулбал Тагнуулын дэргэдэх мөрдөн шалгах комисст. 

Вал- Өө дажгүй юм. Шуудай зөөхөөс дээр. Ника- Надтай хамт ажиллах уу? Хоёулаа байвал тийм ч жигшмээр биш. Андрей бүгдийг зохицуулна.

Вал- Ника, мэдээж баярлалаа, гэхдээ мэднэ биз дээ, төрийн алба миний сэдэв биш. 

Ника- За боль доо...

Вал- Мхн.

Танил эр- Хүүе! Чи юу даа? Сычов! 

Вал- Сонин хүн бэ?

Танил эр- Анд минь! Чи галзуурчихсан юм уу? Кавказ руу мөнгө үрээд?

Вал- Мөнгө хэрэгтэй байна аа.

Танил- Тийм ээ. Энэ халдвартай бүх юм холион бантан боллоо. Цагаанууд харуудад ажиллаж байна. Чи манайхнаас яагаад төөрчихөв?

Вал- Нэг ажил байлаа.

Танил- Одоо бидэнд байлдагчид маш хэрэгтэй. Хөл хорионоос тифийн цөөрмийн хогийн савнаас гарч ирэх жоом шиг л орж ирж байна. Бүсийг цэвэр байлгах ёстой. Бид одоо хойд хэсгийг цэвэрлэж байгаа. Чи бидэнтэй хамт уу?

Вал- Үгүй ээ, бро, би энэ сэдвээс гарсан. 

Танил- Ойлгосонгүй.

Вал- Нэг иймэрхүү.

Танил- Тэгвэл чиний энэ бүсгүйд халдвар тараасан ч хамаагүй юу?

Ника- Би өөрөө саяхан л хөл хорионоос гарсан. 

Танил- Чи юу вэ, бохир юмтай нийлээ юу?

Ника- Валера хэрэггүй ээ!

Бригадир- Хоёулаа боль! 

Танил- Тэо намайг хутгалчих шахлаа! 

Бригадир- Тонил эндээс! Чи халагдлаа! Вал- Ямар новш нь вэ? 

Бригадир- Чиний лавлагаа! Май 2 хоногийнх! Дахиж энд бүү харагдаарай!

 

ххх

 

Надя- Та нарыг энд байгааг мэдэж байна.

Гера- Хаха. Барьсан биз?

Эля- Чи үнэхээр биднийг үргэлж мэдэрдэг юм уу?

Надя- Тийм ээ, та нарыг ч бусад мураниг ч.

Гера- Надад харин чи биднийг яаж удирдаж чаддаг чинь илүү сонирхолтой байна.

Надя- Тайлбарлахад хэцүү. Ухаан санаа орохоос өмнө л би ингэж эхэлсэн. Би та нарыг дуудах үед та нар юу мэдэрсэн бэ?

Гера- Яг л тархины жолоогоо булаалгасан юм шиг. 

Эля- Тийм ээ. Өөрийгөө харж байгаа хэрнээ юу ч хийж чаддаггүй.

Надя- Тийм ээ. Урьд нь би хүмүүсийг ч ингэж удирдаж чаддаг байлаа.

Эля- Хүмүүсийг ээ?

Гера- Үнэн үү? Хүлээгээрэй, одоо яасан юм? 

Надя- Мартчихсан.

Гера- Мартсан гэнэ ээ? Чи санах хэрэгтэй! Хүмүүсийг удирдана гэдэг...

Эля- Тэгвэл бидний бүх асуудал шийдэгдэнэ!

Гера- Юун бидний асуудал вэ? Энэ чинь супер-мега гоё! Бид энд зомбитой ертөнцийн хаад шиг амьдарна!

Надя- Энэ яг л тийм шорон л гэсэн үг, зүгээр эсэргээрээ. Шорон гэснээс гарч жаахан алхах уу?

Эля- Хэрэггүй дээ.

Надя- Яагаад? 

Гера- Бид энд хэд хэд гараал хөөгдсөн.

Эля- Та нар хаанаас ирсэн юм, москвагийнх уу дүрвэгч үү? Яагаад шилтэы байгаа билээ гээд. Эндээ илүү аюулгүй. 

Надя- Тэгээд яах юм? Ингээд суусаар байх уу?

Гера- Өөр сонголт байгаа юм уу?

Надя- Сонголт үргэлж байдаг. 

Митя- (Дуу аялна) Орой сааданд... Бүгд сайн уу? Би ч үнэхээр хөгжилдлөө шүү. 

Өвгөн- Эндхийн залуусаас хол бай. Тэдэнтэй наргиад байвал бүгдийг чинь хөөнө шүү. 

Митя- Ямар ч наргиан бишээ, тэнд зөвхөн жинхэнэ хардкор! 

Надя- Дуугүй бай. Ойлголоо Василий Михайлович. 

Өвгөн- Эхний сануулга!

Митя- Та яагаад ийм өөдгүй юм бэ?

Надя- Амаа хамхи!

Өвгөн- Тосгонд галзуу нохой харсан гэнэ, барьж чадахгүй байгаа. Тиймээс гадуур бүү тэнүүчил!

Надя- Чи хаана ингэж согтчихов?

Митя- Юун согтсон гэж? Яагаад намайг дарамтлаад байгаа юм? Би нутгийнхантай уусан, ойлгов уу! Тэнд чинь маш дажгүй залуус байна. Маш, маш дажгүй. Бусад нь бол… опа опа опапа. 

Надя- Явж унтаж амар!

Митя- Би чамтай хамт явмаар байна.

Надя- Үгүй шүү.

Эля- Надя! Надя! Баригдвал тусгаарлалтад орно. 

Надя- Бид угаасаа тусгаарлалтад байна. Би алхмаар байна! Та нар надтай хамт уу?

Гера- Фак!

 

ххх

 

Ника- Ор.

Вал- Хөөх. Дажгүй юм. 

Ника- Ав. Тайвшрах хүртлээ буудаад бай.

Би өдөр бүр хэд хэдэн хайрцаг сум дуусгадаг.

Вал- Тэгээд тус болдог уу?

Ника- Үнэнийг хэлэхэд үгүй. Тэрийг(хутга) чи үргэлж авч явдаг уу?

Вал- Тийм ээ. Гудамжаар зэвсэггүй явж болдог гэдэгт дасаж чадахгүй байна. 

Ника- Би ч бас. Хараал ид... тэд юу ч болоогүй юм шиг аашилж байгаа! Хэн ч үхээгүй юм шиг! Мутантуудыг нэг тоглоом шиг л шоглож байна! Новшнууд! Алив би цэнэглээд өгье.

Өнөөдөр их сонин өдөр байна.

Вал- Би явлаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home