Выжить после S3_E02

Дараа нь амьд үлдэх 3-2

 

Үргэлжлэл: 47:47 мин

 

СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА

АРТ ПИКЧЕРЗ ВИЖН 

 

Закдр хоолой эр- "Вершина" Хүмүүс дээр генетикийн туршилт хийж байжээ. 

Инга- Москвад үхлийн аюул 100 хувьтай, үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарлаа. 

Хөт- Хэдэн сарын турш мурани, дээрэмчдийн дунл… Аймшигтай, төсөөлөхөд ч бэрх байна. 

Катя- Бид бүгд амьд үлдэхийн төлөө тэмцэж ирсэн.

Тв про- Чи өөрийгөө телевизэд туршиж үзэх талаар бодож байгаагүй юу? Юу гэж бодож байна?

Катя- Би зөвшөөрч байна.

Надя- Чи хэн бэ?

Антон- Байрны эзэн, Митягийн найз уу. Наад нүдний шилээ тайлчих л даа!

Ершов- За, танилцана уу, Белова Инга Анатольевна.

Ген- Энэ энд юу хийж байгаа юм? 

Инга- Миний туршлага хэрэг болж магадгүй. Лабораторийн ажлыг хэн нэгэн сэргээх ёстой. Антивирусыг бүр эхнээс нь хайх нь тэнэг хэрэг гэж би үзэж байна.

Анатолий- Намайг Анатолий Лобода гэдэг. Би эрдэмтэн. Би танай удирдлагуудтай ярилцмаар байна. 

Ника- Энэ юу юм?

Андрей- Чи намайг юу хэлэх гэж байгааг таамаглахгүй байна уу?

Митя- Бид явах хэрэгтэй. Аль болох хол. Чи яах гэж биднийг энд авчирсан юм бэ?

Надя- Бид тийшээ очих ёстой, би зүгээр л тэгж мэдрээд байна.

Бичиг- Дараа нь амьд үлдэх. 3р бүлэг

 

ххх

 

Митя- Хэй. Сайн уу залуус аа. 

Саарал- Сайн уу гэнэ ээ сонсов уу?

Бух- Тэрийг одоо шалгая л даа. Юу хэрэгтэй юм?

Митя- Энд тосгон байгаа юу?

Саарал- Байгаа гэж бодьё л доо.

Митя- Тэнд хэн нэгэн байшин түрээслүүлдэггүй юу?

Саарал- Чи хэн гээч вэ?

Бух- Москвагаас ирээ юу?

Митя- Юу гэж дээ залуус аа. Зеленоградаас. 

Бух- Сонс доо, би зурагтаар харсан юм. Зеленоград руу Москвагаас баахан “ялзрал” авчирсан гэсэн. 

Саарал- Баримтаа үзүүл дээ.

Митя- Залуусаа, үнэхээр инээдтэй юм. Гэхдээ та 2 цагдаагийн зийнд ч хүрэхгүй байна. 

Саарал- Хөөе, хөөе. Ялзрал минь! 

Бух- Москвагаас яасан жимс түүгээ юу? 

Митя- Боль л доо! Би Зеленоградынх.

Бадыч- Зеленоград бол Москва биш. Бух аа, залууг тавь. 

Бух- Ямар нэг оршин суух хаяг хэрэгтэй бололтой. Бичиг баримтаа нуугаад байна. 

Бадыч- Харин чи хүн ёсоор асууж, ярих хэрэгтэй шд. Залуу минь! Бид энд дэглэмтэй, юу хэлэх гэсэн юм хэл. 

Митя- Залуусаа, бүх зүйл зүгээр дээ. За, баяртай.

Бадыч- Хөөе хөөе. Тэгж амархан явахгүй шүү. Хэлэх гэснээ хэл.

Митя- Сонсооч, та нар чинь тв үздэггүй юс уу? Зелект хөл хорионоос ирсэн хоригдлуудаар дүүрсэн. Би найз охинтойгоо байгаль руу зугтахаар шийдсэн юм. Та нартай л адил халдвар авахаас айж байна. Өөр асуулт байна уу? 

Бадыч- За, сайн байна. Сүйт бүсгүй чинь хаана байна?

Митя- Ачаагаа баглаж байгаа. Бүх бичиг баримт түүнд байгаа.

Бадыч- Хэн гэдэг юм?

Митя- Сүйт бүсгүйг маань уу?

Бадыч- Чамайг.

Митя- Митя.

Бадыч- Сева Бадыч. Энэ бол бух, энэ загас. Чи байр л хайж яваа юм уу?

Митя- Нэг тиймэрхүү. 

Бадыч- Хүмүүс айгаад гэртээ оруулахгүй байгааг ойлгож байгаа биз дээ. За яахав. Чигээрээ яваад гүүрээр эргэ. Тэнд хуучин эдлэн бий, тэнд Василий Михайлович гэдэг өвгөн амьдардаг, харуул. Тэр сохор. “Ингээд ингэж байна, булан хайж явна” гэж хэл. Магадгүй чамайг байрлуулж мэднэ.

Митя- Гайхалтай. Нөхцөл нь ямархуу бол?

Бадыч- Гаднаасаа бол нурсан балгас шиг. Харин ач охин нь найзуудтайгаа тэнд амьдарч байгаа. Долоо хоног орчим болсон. Тэгэхээр дажгүй л байх шиг байгаан.

Митя- Баярлалаа. Танилцахад таатай байлаа.

Бадыч- Тэглээ. 

 

ххх

 

Ника- Андрей...

Андр- Би мэдэж байна аа. Хэтэрхий бага хугацаа өнгөрсөн. Дөнгөж нэг сар. Гэхдээ асуудал хугацаандаа биш. Миний амьдралд их юм болж байсан… Харин чи миний амьдралын хамгийн том адал явдал. Би үүнийг дуусаасай гэж хүсэхгүй байна. Би чамтай хамт байхыг үнэхээр хүсэж байна. Би эрсдэл хийхэд бэлэн. Харин чи? Чи чинь эрсдэлд дуртай биз дээ? 

Ямар ч байсан бид одоо энэ тэнэг нөхцөл байдлаас яаж ийгээд гарах хэрэгтэй. Тэгэхээр, ямар нэг юм хэлээч.

Ника- Би мэдэхгүй байна. Үгүй ээ, түр хүлээ. Би зүгээр л шууд ингэж чадахгүй. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрийг санаж байна уу? Чи намайг авахыг хүссэн утасаа авахыг, сонгохыг ятгаж шахсаныг? Тэгээд яаж дууссан билээ? Санаж байна уу? 

Андр- Санаж байна.

Ника- Би зүгээр л намайг шахаад байхад дургүй. Ер нь бол надад хугацаа хэрэгтэй.

Андр- Асуудалгүй. Хэдий хэр хугацаа?

Ника- За хар даа, чи дахиад л шахаад эхэллээ! 

Андр- Уучлаарай. За. Хаягаа надад явуулчих, тэгээд би боломж гармагц очно.

Ника- Би яг ганцаараа байхыг хүсэж байлаа.

Андр- За ойлголоо. За, Баяртай. 

Ника- Андрей! Үүнийг ресторанд, лааны гэрэлд хийгээгүйд баярлалаа. 

Андр- Зүгээр ээ.

Ника- Гайхалтай байлаа. Нээрээ шүү. Яв даа, залуу минь. Мхн

 

ххх

 

Митя- Хүн байна уу?

Өвгөн- Юу хэрэгтэй юм?

Митя- Сайн байна уу! Танайд байр түрээслэж болно гэж надад хэлсэн юм.

Өвгөн- Хэн хэлсэн юм?

Митя- Нутгийнхан. 

Өвгөн- Энд юуг ч түрээслэхгүй. Энэ бол хамгаалалттай объект, амьдрах зориулалтгүй. 

Митя- За, за, тайван, тайван. Боллоо, би явлаа. Танай энд ач охин чинь найзуудтайгаа нүүж ирээгүй?

Өвгөн- Чамд ямар хамаатай юм?

Митя- Өвөө, юунд ингэж ширүүн загнана вэ? Би найз бүсгүйтэйгээ ирсэн, надад мөнгө байгаа, төлбөрийг нь сайн өгнө шүү.

Өвгөн- За, залуу минь. Найз охиноо аваад эндээс аль болох хол яв. Бас нутгийнханд энд ойртож, хэн нэгнийг илгээх хэрэггүй гэж хэлээрэй.

Митя- Тийм дээ. Тэр сохор шүү дээ.

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори.

 

Ершов- Мэдээлэл өгсөнд баярлалаа. Та явж болно.

Инга- За яасан? 

Ершов- Их юм ярьлаа. Гэхдээ зөвхөн төлөвлөснөө л ярьсан. Түүнээс илүүг шахаж гаргаж болно. 

Инга- Үүний тулд энд ажиллуулах хэрэгтэй.

Ершов- Инга, эрх баригчдад олон нийтэд үзүүлэх муу талын гол дүр хэрэгтэй. Харин тэр бол вирус бүтээгчийн баруун гар Хаусхофероос анхаарал сарниулахад яг тохирох нэр дэвшигч.

Инга- Хаусхофероос яагаад анхаарлыг сарниулах ёстой гэж? Тэр өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Одоо бидэнд хэрэггүй. 

Ершов- Түүний эсрэг мэдүүлэг өгмөөр байгаа юм уу? 

Инга- Оронд нь дархлаа санал болговол яаж байна? Даргадаа надтай хамтран ажиллаж байна гэж хэл. Лободаг албан ёсоор штатад оруулах томилгоог ав. Нээрээ, хамгаалалтын шинэ дарга яасан бэ?

Ершов- Ойрын өдрүүдэд манай хүнийг томилно. Гэхдээ лабораторид гаднынхан маш олон хэвээр байна. Ажиллах амаргүй байх болно.

Инга- Дээдчүүлд үр дүн л хэрэгтэй. Хэрвээ эерэг байвал, олон зүйлийг нүдээ аниад л өнгөрөөнө.

 

ххх

 

Митя- (ая аялна) Чи хаана байна даа Надя. Ннн Надя. Надя! Ёстой гайхалтай! Бүсгүй! Мөөг тэгээд байна уу? Өө новш… байгаа юм байна л даа. Надя! Надя! Тайван тайван! Надя! 

Надя! Надя! Ааа!

Митя- Энэ чинь юу вэ? Чи хэзээ ингэж амжсан юм? 

Надя- Энэ би биш ээ! 

Митя- Би биш гэнэ ээ? Эд нар энд байж болохгүй! 

Надя- Би тэднийг анх удаа л харж байна. 

Митя- Ааа!

Эля- Та нар хэн бэ? 

Митя- Өө бүр за! Та нар ярьдаг юм уу?!

Гера- Бид энэ ойд юу хийж байгаа юм? 

Эля- Мэдэхгүй. 

Надя- Яагаад энд зогссоны учир одоо л ойлгогдож байна. Айх хэрэггүй, би та нарын нэг.

Митя- Ядаж уучлалт гуйхгүй юм уу!

 

ххх

 

Ажилтан 1- Хэдэд залгасан байна?

Ажилтан 2- Харин чи, Кирилл, тэнд зураг аваарай.

Ажилтан 3- Би авч байна аа. 

Ажилтан 4- Андрей хар даа. Баримтаас харахад өнөөдрийн худалдан авалт байна. 

Андрей- Энэ чинь юу вэ? 

Ажилтан 4- Глюкоз. За, зогс! Цогцост битгий хүр! Илүү хүмүүс эндээс гарцгаа! Вирус судлаачдыг дууд! Бидэнд асуудал гарлаа!

 

ххх

 

Бригадир- Хөөе! Ажилд гарахууд нь жагсацгаа. 

Эр 1- Юу ч байсан хийнэ ээ.

Эр 2- Юу ч байсан уу?

Эр 1- Чи түүнийг мэдэх үү?

Бригадир- Эрхэм москвагийнх аа, нийслэлийн дүрвэгсэд ээ, нэг л сул орон тоо байна. Суурь хөлс 15, үлдсэнийг захиалагчаас, ачилт, буулгалтаас. Худалдаа одоо муу байна. Мөнгө бага. Хэрвээ захиалагч байвал та нарт бол хаан гэсэн үг. Унах хүртлээ гүйнэ. Ядарсан уу үгүй юу хэнд ч хамаагүй. Дургүй хүн байвал баяртай! Дээд боловсролтой хүн байвал нэг алхам урагшаа! Эндэх оффис биш, энд ухаантнууд хэрэггүй. Явцгаа. 

Эр 3- Боловсрол энд ямар хамаатай юм? Бригадир- Чи! Урагшаа! Манай эхнэр чамаас илүү тэнхээтэй. Яв. Харин та хоёр яагаад зогсоод байгаа юм? Та хоёр хоёулаа, харин орон тоо ганц. Зодолдоцгоо! Алив, алив. Ажил ховордсон, орон тооны төлөө үзэлцэх хэрэгтэй. 

Эр 4- За алив. Тэсдэг юм шдээ. Алив.

Валера- Болио. Орон тоо чинийх.

Бригадир- Ээ, эрхэм ээ! Наашаа ир дээ! Наашаа ир! Яагаад шууд явчихав? Би тоглосон юм шүү дээ! Тоглоом ойлгодоггүй юм уу? Хоёуланг чинь авна. Бичиг баримтуудаа өг! Паспортын тамга хаана байна? 

Валера- Хэд хоногоос хийлгэнэ ээ.

Бригадир- 7 хоногийн эцэст бэлэн байлгаарай. Яагаад зогсоод байгаа юм? Хоёрдугаар агуулах руу яв, удахгүй фур ирнэ. Буулгалт хийнэ.

Эр 4- Одоо паспортын хэлтсээр нэвтрэх хэцүү. Энд нэг хуучин түлхүүрчин бий. Хэрэг гарвал бичиг хийж өгнө. 

Валера- Баярлалаа, би өөрөө зохицуулна. Амжилт.

Эр 4- Амжилт.

Валера- Сайн уу Ника? Чи тусалж чадах уу?

 

ххх

 

Катя- Байна уу? Сайн уу? Чи дажгүй юу? Аан, би яагаад залгасан бэ гэхээр оройн тухай л. Өнөөдөр амжихгүй юм шиг. Нилээн орой тарна гэж бодож байна. Аан, тийм шдээ. Чи өнөөдөр сэтгэлзүйчтэй. За, ойлголоо. Өө, би чам руу дараа залгая, за? За. Үнсэе. Баяртай. Давид Андреевич сайн байна уу. 

Тв про- Зүгээр л Давид, бид чинь хамтдаа их ажиллана. За чиний анхны дугаарын талаар ярья.

Катя- Тийм ээ, надад хэд хэдэн санал байна. Тэгэхээр, би Москва дахь амьд үлдэгсдийн дасан зохицох асуудлыг хөндөх саналтай байна.

Тв про- Сайн байна. Тэгээд би чамд тохирох баатрыг аль хэдийн олчихсон.

Катя- Нээрээ юу? 

Тв про- Тийм ээ.

Катя- Тэгээд хэн юм? 

Тв про- Иван Тия.

Катя- Иван Тия? Дуучин уу? 

Тв про- Тэр зураг авалтад явж байхдаа тахлын үеэр төрсөн авга эгчээ алдсан гэдгийг мэдэж байгаа биз дээ. Одоо тэр муранид зориулсан шинэ сингл гаргаж байгаа.

Катя- Тэгээд гашуудаж байх юм уу, эсвэл магтаж байх юм уу?

Тв про- Тэр чухал биш. Чухал нь цуурхлаар бол түүний дуу “Евролайн”-д явж байгаа, мөн тэр манай шоунд дуугаа танилцуулахад бэлэн.

Катя- Давид, энэ чинь миний дугаар шүү дээ! 

Тв про- За.

Катя- Би эхний дугаараа Москвад яг тэр үед байсан бодит хүмүүсээс эхлэхийг хүсэж байна.

Тв про- Екатерина, чи анхны дугаараа рейтингтэй байлгамаар байна уу?

Катя- Мэдээж хүсэж байна! Гэхдээ...

Тв про- Тэгвэл надад зүгээр л баярлалаа гээд, редактораас Иван Тиягийн холбоо барих дугаарыг ав. Тэр дуудлага хүлээж байгаа.

Катя- Мхн.

Тв про- Эхлэлийг гоё хийх хэрэгтэй.

Яна- Екатерина! Би шоуны редактор Яна. 

Катя- Аан, Яна, танилцсандаа таатай байна.

Яна- Таатай байна. Энэ танд.

Катя- За, баярлалаа. Зүгээр чи гээд дуудья. 

Яна- Тэгье, тэгвэл амар. 

Катя- Энэ юу юм? 

Яна- Ресепшнд хүргэлтийн хүн авчирсан байна лээ.

Катя- Анхан.

Яна- Байна уу. Одоохон.

Катя- Анхан.

Яна- Аан за. 

 

ххх

 

Өвгөн- Зугаа цэнгэл зохион байгуулж болохгүй. Хаалга үргэлж цоожлох. Харь хүн дагуулж ирвэл тэднийг ч, та нарыг ч оруулахгүй. Бүгд ойлгосон уу?

Надя- Тийм ээ, Василий Михайлович.

Митя- Тийм ээ, Василий Михайлович.

Өвгөн- Гера, тэдэнд бүгдийг үзүүл. 

Гера- Ойлголоо. Алив явцгаая, явья. За, аймшгийн цайзад тавтай морил.

Надя- Та нарт маш их баярлалаа.

Гера- За яахав ээ. Бид чиний бойфрендыг бараг алчих шахсан шүү дээ. 

Митя- Аймшгийн өвгөн.

Надя- Митя тэр чамайг дөнгөж сая гэртээ муранитай оруулсан шүү дээ. 

Митя- Зөвтгөх шалтаг бол доо.

Надя- Тэр нээрээ хардаггүй гэж үү? Ширтээд байх шиг байсан. 

Гера- Зүгээр л та нарт харуулахгүй гэж үзүүлж байгаа юм. Тэр чинь хуучин цагдаа, энэ бол том давуу тал. Тосгон бүхэлдээ түүнээс жаахан айдаг. 

Эля- Харин тэр царай ялгадаггүй. Бид гэртээ нүдний шилгүй явдаг.

Надя- Тэгэхээр тэр та нарыг мурани гэдгийг мэдэхгүй юм уу?

Гера- Мэдээж үгүй. 

Эля- Бид өөрсдийгөө Москвагаас ирсэн дүрвэгсэд гэж хэлсэн тэр тэгээд оруулсан юм. 

Гера- Тэр нутгийнханд намайг ач охин нь, найзуудаа авчирсан гэж худлаа ярьсан. Эля- Ер нь бол сайн өвгөн, зүгээр л хатуу.

Гера- Энэ бол манай хоолны өрөө. Хөөе, хүүхдүүд ээ, боль. Тайвшир, бүгд манайхан. Манай клубт шинэ гишүүд нэмэгдлээ. 

Стёпа- Бас нэг. 

Гера- За, Стёпа, Федя, танилцацгаа. Энэ бол Надя, Митя. Тэд бидэнтэй хамт амьдарна. Өвөөтэй нь би аль хэдийн ярьчихсан. 

Эля- Орцгоо.

Стёпа- Москвагаас ирээд удсан уу?

Надя- Өчигдрөөс л. Харин та нар?

Степа- Бид долоо хонож байна. “Вершина”дайрах үед КПП хагас өдөр сул байсан. Федя- Цааш нь ойлгомжтой.

Гера- Ямар лаг маникюр вэ.

Надя- Энэ маникюр биш ээ, зэвсэг. 

Гера- Мм. Хов жив яримаар байна. Явцгаая, та нарт өрөө сонгож өгье. Явья. 

Митя- Окей. За тэгээд та нар энд юу хийж зугаацдаг юм, ярьдаг муранитай азтай хүмүүс ээ? 

 

ххх

 

Эр 4- Банкны салбарт 5 жил ажилласан. Мальдивт хурим хийхээр төлөвлөж байлаа. Бүх юм талаар болсон. Одоо бол хэдхэн зоосны төлөө шуудай зөөж байна.

Эм 1- Сайн байна уу. Энийг танд уу?

Эр4- Тийм, 4 шуудай авчих. 

Эм1- Та надад туслахгүй биз?

Эр 4- Машин чинь хаана байгаа юм?

Эм 1- Одоо хаалга руу ойртуулаад ирье.

Эр4- Хаалга чинь хол шүү дээ бүсгүй, ийшээ аваад ирээ. 

Эм 1- Би яаж ийшээ оруулах юм бэ?

Эр 4- Тэр чинь миний асуудал биш.

Эм 1- Надад ачиж өгөх нь үнэгүй гэж хэлсэн. 

Эр 4- Ачиж өгөх болохоос зөөж өгөх биш шүү. 

Эм 1- Ямар асуудал байна аа? Би бүгдийг нь төлсөн шд. Үнэгүй ачиж өгнө л гэсэн.

Валера- Яасан бэ?

Эр 4- Энэ бүсгүй 4 шуудай хаалга руу зөөлгөмөөр байна гэнэ. Үнэгүй.

Эм 1- Би төлбөр төлсөн шдээ.

Валера- Хаашаа гэнэ ээ?

Эм 1- Одоохон би машинаа ойртуулаад ирье. Баярлалаа.

Эр 4- Юу вэ? Чамд хэрэгтэй юу энэ? Бүгд өөрийн гэсэн үнэ цэнтэй.

Валера- Надад нээх хэцүү биш ээ.

Бригадир- Тиймээ чиний зөв бүх юм өөрийн гэсэн үнэ цэнтэй. Чи халагдсан. 

Эр 4- Та ингэж чадахгүй.

Бригадир- Би бүгдийг чадна. 

Валера- Би тэгээд ганцаараа үлдэх юм уу?

Бригадир- Цалин хэрэгтэй бол ажиллана даа. Харин чи баяртай. 

Валера- Хүүе, хүлээгээрэй би яах юм?

Бригадир- Чи яахав дээ сайн байна. Ажилаа хий.

Ника- Мм, янзтай. 

Валера- Сайн уу.

Ника- Сайн уу.

Валера- Ммм, ирсэнд баярлалаа. Завгүй байхад чинь саад болоогүй биз дээ?

Ника- Аан би нэг буудлагын газар байг нь тааруулж өгч байгаа. Чамтай энд байж байх хооронд нэг тэнэг нь алдаж магадгүй л байх. Харин чи ажилд ороо юу даа?

Валера- Тийм ээ... Нэг юм хийчих гээд оролдож л байна… 

Ника- Өө бичиг баримт гэсэн тэ?

Валера- Тийм. Би Андрейг гуйчихсан тэр тусална. 

Валера- Ашгүй дээ! Маш их баярлалаа. Надад харин гуйх хүн ч байдаггүй. Энд тамга дарах хэрэгтэй байгаа юм.

Ника- Мхн. Ээххх

Валера- За тэгээд яаж байна? Шинэ юу байна?

Ника- Шинэ үү? Бараг бүх юм шинэ, тэгээд бүр уур хүргээд байна.

Валера- Тийм үү.

Ника- Анхан. Харин та хоёр яаж байна? Сайхан мэдээ байна уу? Танай сэтгүүлч бүсгүй яаж байна?

Валера- Дажгүй ээ. Гайгүй.

Бригадир- Хөөе, яагаад ажилаа хийхгүй байна айн? 

Валера- Дарга байгаа юм.

Ника- За за ажилдаа ор доо. Тэгэхгүй бол албан ёсоор ороогүй байж халагдвий. Бэлэн болохоор нь би залгая.

Валера- За, баярлалаа.

Ника- Баяртай.

 

ххх

 

Найруулагч- Үзэгчид байраа эзлээд утаснуудаа унтраана уу. Бичлэг эхлэхэд бэлдээрэй. 30 секунд. Хөтлөгч нар хаана байна?

Яна- Шалгаад ирье. 

Найр- Зураглаач нар камернуудаа шалга.

Яна- Энэ планшетийг ав. Хэрвээ ямар нэг юм буруу болбол энэ чиний шипи. 

Катя- Нүүр халаад байна аа. 

Яна- Санаа зовох хэрэггүй дээ, шууд эфир биш шүү дээ. Чи үргэлж дахин нэг дубль хүсэж болно. Явъя, хаана ажиллахыг яинь үзүүлье. Энд зогсоорой. Бүх юм сайхан болно, битгий санаа зов.

Найр- Хөтлөгчийн микийг шалга.

Нүүр буудаг- Байзаарай.

Катя- Зүгээр ээ.

Найр- Чимээгүй. Бүгд бэлдээрэй. Мотор. Явлаа.

Катя- Сайн байцгаана уу. Та бүхэн Хоёрдугаар сувгийн “Хар өдөр” нэвтрүүлгийг үзэж байна, хөтлөгч Екатерина Федякова. Болсон эмгэнэлт явдалд “Вершина” корпорацийн гүйцэтгэсэн үүргийн талаархи маргаан намжаагүй хэвээр байна. Өнөөдөр та бүхэн “Вершина”-гаас болж амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүсийн амнаас үнэнийг сонсох болно. Манай зочдыг угтацгаая. Сайн байна уу, орж ирээд сууна уу.

Энэ зоригтой охиныг Лина гэдэг. Бид халдвар авсан Москвад хамтдаа амьд үлдсэн юм. Лина.

Лина- За.

Катя- Чи өнөөдөр манай шоунд хэнтэй хамт ирсэн бэ?

Лина- Энэ миний ээж. Гэхдээ тэр намайг санахгүй байгаа. 

Катя- Ээж чинь чамайг мартчихсан гэж үү?

Лина- Үгүй, тэр мартаагүй. “Вершина”-д түүний ой санамжийг арилгасан.

Катя- Ой санамжийг нь арилгасан гэж үү? Лина- Тийм.

Катя- Тэгэх боломжтой гэж үү?

Лина- Мхн. 

Бичиг- Хар өдөр. Валентина Смирнова, Линагийн ээж. 

Лина ээж- Тэд үүнийг “нөхөн сэргээх процедур” гэж нэрлэдэг байсан. Үүнийг давж гарч байж л эрх чөлөө олддог байсан. Хэрвээ би тэр үед тэд намайг төрсөн охиноо мартахад хүргэнэ гэдгийг мэдсэн бол… би… мутант эмэгтэйчүүдтэй хамт Москвад үлдэх байсан юм!

 

ххх

Бичиг- Хөл хорионы бүс. Олон улсын судалгааны лаборатори.

 

Хоолой эм- Генетикийн хэлтсийн даргыг яаралтай өрөөнд дуудаж байна. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс лабораториос гадуурх бүх харилцааг хатуу хориглоно гэдгийг сануулья. Гарч болох бүх асуудлаар…

Инга- Энд 20 гаруй судалгааны бүлэг ажиллаж байна, гадаадын мэргэжилтнүүд ч оролцож байгаа. Энэ үндсэн блок. 

Анатолий- Энд танаас өөр “Вершина”-д ажиллаж байсан хүмүүс олон байгаа юу?

Инга- Анатолий, та профессор Радомскийтой хамт вирус бүтээсэн, энэ асуудал тагнуулын албыг ихээхэн сандаргаж байгаа. Гэсэн ч би тэднийг ятгаж, танд хоёр дахь боломж олгосон.

Анатолий- Миний хэрэг хаагдана гэж үү?

Инга- Таны хэмжээний эрдэмтэн шоронд алга болох ёсгүй гэж би бодож байна. Гэхдээ та үүнийг өөрөө нотлох хэрэгтэй. Явцгаая.

За нэг иймэрхүү.

Роман- Инга Анатольевна, нэг минут зарцуулж болох уу?

Инга- Мэдээж. Танилцана уу. Энэ бол дуу авианы долгионы чиглэлээр мэргэшсэн ахлах мэргэжилтэн Роман Пепелица. Харин энэ бол Анатолий Лобода.

Роман- Үнэхээр профессор Радомскийн лабораторийн ажилтан уу?

Анатолий-Туслах нь.

Роман- Аа, тийм ээ, уучлаарай. Инга Анатольевна, миний прототипод хэрэгтэй эд ангиудын хүсэлтэд гарын үсэг зурж өгнө үү.

Инга- Роман мураний дуу авиаг дуурайж, тэдэнтэй холбоо тогтоох төхөөрөмж зохион бүтээсэн юм.

Анатолий- Мутант эмэгтэйчүүд хоорондоо дуу авиагүйгээр харилцдаг. 

Роман- Мм. Таны мэдээлэл юунд үндэслэсэн бэ?

Анатолий- Практик туршлагад. Роман, та лабораториос гадуур илүү олон гарах хэрэгтэй. 

Роман- Пфф

Инга- Роман, алив би гарын үсэг зурья. Нарийн зүйлсийг дараа ярилцья.

Роман- Баярлалаа.

Инга- Та хамт олонд уусах гэж яарахгүй байгаа юм аа даа.

Анатолий- Би энд ажил хийх гэж ирсэн. Нийгмийн харилцаа миний хувьд чухал биш.

Инга- Таны энэ хандлага надад таалагдаж байна. Анатолий, та томоохон бүлэг хүмүүсийг удирдаж чадна гэж бодож байна уу?

Анатолий- Хмм.

 

ххх

Бичиг- Халдваргүй бүс.

Кристина- Та хэн дээр ирэв?

Саша- Би Тимоны танил нь. Хуучин хаягаар нь хайсан юм, гэхдээ тэнд удаан харагдаагүй гэж хэллээ.

Крис- Тимон нас барсан.

Саша- Хаалгаа нээгээч. Тимон бол миний хуучны найз, надад итгэж болно. Мэдээлэл чөлөөтэй байх ёстой.

Крис- Чи Скат уу? Түр хүлээ, чамд өгөх нэг юм байгаа. Намайг дагаад яв.

Саша- Чамайг хэн гэдэг вэ?

Крис- Кристина.

Саша- Хэрвээ чи миний тухай мэддэг бол Тимон чамд итгэдэг байсан гэсэн үг. Та хоёр сайн танилууд уу?

Крис- Багаасаа мэднэ.

Саша- Хамт сурч байсан юм уу?

Крис- Би түүний дүү.

Саша- Тэр дүүгийнхээ тухай хэзээ ч ярьж байгаагүй.

Крис- Хакерын дүү байна гэдэг аюултай гэж тэр хэлдэг байсан. Илүү их мөнгө олох тусам улам цөөн харагддаг болсон. Харин сүүлийн хагас жил бол надтай зөвхөн мөнгө шилжүүлгээр л харьцдаг байсан. Энд зогсож бай.

Саша- Уучлаарай, Тимон яаж өөд болсон юм бэ?

Крис- Би түүнийг үнэхээр нас барсан эсэхийг мэдэхгүй. Гамшгаас хойш хоёр долоо хоногийн дараа ор сураггүй алга болсон. Гэхдээ өөрт нь ямар нэг юм тохиолдож магадгүйг тэр мэдэж байсан гэж бодож байна. Вирусын энэ бүх там эхлэхээс хоёр хоногийн өмнө тэр над дээр ирсэн. Орж ирээд орилж, сандарч, тэвдсэн. Энэ ноутбукийг надад үлдээгээд,

Кристина, хэрвээ чамайг Скат олбол, үүнийг түүнд өгөөрэй. Зөвхөн тэр л тусалж чадна” гэж хэлсэн. Эвдэрчихсэн юм шиг байна лээ. Асахгүй байсан.

Саша- Үгүй ээ, ажиллаж байна. Тэр жижиг халаасанд нь нэг хайрцаг байгаа. Аваад өгөөч.

Крис- Чи яаж мэдэж байгаа юм бэ?

Саша- Энэ миний үүргэвч. Би Тимонд бэлэглэсэн юм.

Крис- Галзуу гэнэ үү. Чамайг хэлж байгаа юм уу? 

Саша- Чи хятад хэл мэддэг юм уу?

Крис- Одоохондоо үгүй. Гэхдээ би ийм шивээс хийлгэхийг хүсдэг байсан.

Саша- Хийлгэсэн үү тэгээд?

Крис- Үзэл баримтлал өөрчлөгдсөн.

Скат аа, одоо миний ах хаана байж болох уу?

Саша- Би олохыг хичээж байна аа.

 

ххх

Эр хоолой- Аятайхан юм өг дөө.

Эр хоолой- Наадах чинь болохгүй байна уу? Кириллээс асуу даа.

Эр хоолой- Би ингэсгээд нэг...

Тв про- Уучлаарай, нэг асуулт асууж болох уу? Яагаад Иван Тия над руу ууртай байрын залгаад, манай нэвтрүүлэг дэх түүний оролцоо сүүлчийн мөчид цуцлагдсан гэж хэлээд байна?

Катя- Давид Андреевич, би одоо бүгдийг тайлбарлая. Би энэ шийдвэрийг өөрөө гаргасан, учир нь…

Тв про- Стоп. Өөрөөр хэлбэл, би хагас өдөр алга болоход чи аль хэдийн ямар нэг шийдвэр гаргах эрхтэй болчихсон гэж өөрийгөө бодсон гэсэн үг үү?

Катя- Та материалыг үзсэн үү?

Тв про- Үгүй. Үзэх ч хүсэл алга. Цаашид хоёулаа яаж хамтарч ажиллах юм бэ, би ойлгохгүй байна.

Катя- Давид. Материалыг үзээрэй. Намайг халахыг бол дараа нь ч амжина.

 

ххх

Крис- Чи болгочихсон уу?

Тимон- За сайн уу Скат? 

Крис- Тимон! 

Саша- Энэ бичлэг.

Тимон- Энийг үзэж байгаа гэхээр асаачихсан байх нь ээ. Чи ч формоо алдахгүй юм аа. Скат, чи энэ бичлэгийг үзэж байна гэхээр тэднээс мултарч чадсан гэсэн үг. Гэхдээ энэ нь бас би их гүн орооцолдчихсон гэсэн үг. Чамайг алга болсноос хойш би чамайг хайж байна. Одоо чиний талаарх мэдээллийг зарах чамайг хаана байгааг, бас яаж гаргаж авахыг мэддэг нэг хүнтэй уулзахаар явна. Түүний хоч нь Врежик. Энэ миний мэдэж чадсан ганц зүйл. Энэ урхи байж магадгүйг би мэдэж байна. Гэхдээ эцсийн эцэст чи ч миний оронд байсан бол эрсдэлтэй юм хийх л байсан. Тийм биз? Тэр залууд би биш мөнгө л хэрэгтэй гэж найдья даа. Бас Скат, хэрвээ чи "Вершина"гийн тухаы юм олж мэдсэн бол хэзээ ч бидний аргаар битгий цацаарай. Тэд “Сити” гэдэг вирусыг сүлжээнд тавьсан, тэр нь тэдний эсрэг ямар ч баримтыг илрүүлээд устгадаг. Түүний оронд чи нэг шударга сэтгүүлч олоод хуучны аргаар хий. Бас Скат, хэрэв бид дахин уулзаж чадахгүй бол, чамаас нэг л юм гуйя, манай дүүг харж хандаарай. Уулзалдана гэж найдаж байна.

Крис- Тэр чамаас болж эрсдэлтэй юм хийжээ. Чамайг үүнийг хүртэх эрхтэй л гэж найдая. 

 

ххх

 

Лина ээж- Надтай хамт 20 гаруй хүнийг нөхөн сэргээсэн. Одоо тэдгээр хүмүүсийг санаж бодоход хорин сүйрсэн гэр бүл гэсэн үг. 

Тв про- Энэ бүгд тавилттай биз дээ? 

Катя- Үгүй ээ. Энэ бол… энэ бол үнэн. Түүн шиг хүмүүс хэдэн зуу, магадгүй хэдэн мянгаараа байгаа. Зүгээр л бүгдэд нь тэдний талаар дуугүй байх нь ашигтай.

Тв про- Тэгвэл бид анхных нь байх нь. Нэвтрүүлгээ эфирт гаргахад бэлд!

 

ххх

 

Хаус- Алекс, чамайг өнөөдөр ирнэ гэж мэдсэнгүй.

Өмг- Би гарын үсэг зуруулах хэдэн баримт авчирлаа. 

Бичиг- Биднийг чагнаж байж магадгүй.

Өмг- Уучлаарай, би шалгах хэрэгтэй байсан юм. Тагнуулынхан ийм аргаас цэрвэдэггүй. Аз болоход одоогоор микрофон алга. 

Хаус- Юу болоод байгаа юм? 

Өмг- Ноён Хаусхофер, надад таагүй мэдээ байна. Белова таны эсрэг мэдүүлэг өгөхөөр бэлдэж байна. 

Хаус- Таны герман хэл... Би таны юу яриад байгааг ойлгохгүй байна.

Өмг- Миний герман хэл зүгээр. Инга танаас урвасан. Тэр таны төлөвлөгөөг дагахаа больсон бололтой.

Хаус- Врежикийг ол.

Өмг- Ноён Хаусхофер, ийм эрс шийдэмгий алхам хийх цаг хараахан болоогү. гэж бодож байна.

Хаус- Хэрвээ Инга ам нээвэл, чи ч бай, өөр ямар ч өмгөөлөгч бай надад тусалж чадахгүй. Үүнийг зогсоох ёстой.

Түүний амыг таглах ганц найдвартай аргыг би мэднэ. 

Өмг- Энэ амаргүй гэдгийг та мэдэж байгаа биз дээ? Түүнтэй холбоо барих зүйл байхгүй. Дахиад л нүүр тулж уулзах хэрэг гарна.

Хаус- Би танд хангалттай цалин өгдөггүй гэж үү? 

Өмг- Түүнтэй уулзахаас илүү мөнгөө алдахыг би илүүд үзнэ.

Хаус- Врежикийг ол. Олоодох! 

 

ххх

 

Саша- Би ахыг чинь олоход хэрэгтэй бүх зүйлийг цуглууллаа. Би түүнийг олно. Хэрвээ олж чадахгүй бол ядаж түүнд юу тохиолдсоныг тогтооно. 

Крис- Амаа тат.

Саша- Би түүнийг олно оо.

Крис- Хаачих нь уу?

Саша- Орой болсон байна, би явлаа.

Крис- Дотуур байр луу юу?

Саша- Үгүй ээ, тийшээ зөвхөн албан ёсоор нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүс ордог. Би одоо хүртэл сураггүй алга бологсдын жагсаалтад байгаа. 

Крис- Энд үлдээч. Тийм ээ, би энд үлд гэж хэллээ.

Саша- Чадахгүй нь ээ. Би хэтэрхий их төвөг удаж...

Крис- Хэрэв Тимоныг олвол би түүний өмнө яагаад үнэ цэнтэй найзыг нь очих газаргүй байхад явуулсанаа тайлбарлахыг хүсэхгүй байна. Энд үлд. Түлхүүрийг маргааш хувьлуулчихна. Мөнгө хэрэгтэй юу? 

Саша- Үгүй ээ үгүй. Энд үлдэх нь үнэхээр зүгээр үү?

Крис- Ха ха. Би яаж мэдэхэв дээ. Шалгаад л үзье. Кофе уух уу?

Артур- Нархан минь. Би курткаа авах гэсэн юм.

Крис- Ммм. Май.

Артур- Би чамайг их саналаа, бас кофег чинь.

Крис- Артурчик, надад зав алга. За ярья, хөлөө авдаа, хаалгаа хаая.

Артур- Сонс нөхөр минь, цаг харав уу? Чи эндээс аль хэдийн явах ёстой юм биш үү. Энэ хэн юм?

Крис- Чиний оролцох зүйл биш.

Саша- Зүгээр үү?

Крис- Мэдээж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home