Дараа нь амьд үлдэх – 3-1
Үргэлжлэл: 48:11 мин
Дүрүүд:
Эр:
Саша
Валера
Лобода
Рудольф
Петя
Андрей
Митя
Леонид Маркович
Эм:
Ника
Инга
Катя сэтгүүлч
Лина 9 настай охин
Надя муранийн хатан
----------------------------------------------
СТС ҮЗҮҮЛЖ БАЙНА
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
----------------------------------------------
Валера- Би нэг л ойлгохгүй байна, та нар надаас яг юу сонсох гээд байгаа юм бэ? Катя- Та нар миний сурвалжилгыг харсан шүү дээ. “Вершина” корпораци нууц “Клейто” төслийг боловсруулсан. Түүний зорилго нь хүний селекци, энгийнээр хэлбэл геноцид байсан.
Валера- Тэд энэ вирусыг бидэн дээр туршихыг хүссэн.
Эм- Хаалгаа онгойлго! Онгойлго!
Эр- Хэн чинь юу санаж байна? Хэн биднийг ийшээ авчирсан бэ?
Валера- Харин эцэст нь хотод тархсан. Дараа нь юу болсон бэ гэдгийг та нар мэдэж байгаа.
Эм хоолой- Москвагийн метроны нэгэн буудал дээр үл мэдэгдэх бодис алдагдсаны дараа мянга гаруй хүн гомдол мэдүүллээ.
Эр хоолой- Энэ чинь юу гээч вирус вэ? Хоёрхон хоногийн дотор хотын тал хувийг хороочихлоо.
Катя- “Вершина” ямар ч хариуцлага хүлээгээгүй. Бүр гамшгийн үр дагаврыг арилгах ажлыг ч тэдэнд даалгасан.
Ника- Тэд хотыг хааж, дотор нь хүссэн бүхнээ хийсэн. Баганууд цахилгаан орон үүсгэж, хүрэхэд л тогонд цохиулж үхнэ. Харин хотод гацсан хүмүүс туршилтын хулгана шиг л байсан.
Инга- Инновацийн хөгжлийн газрын Инга Белова.
Валера- Та нар тэд эрүүл хүмүүсийг барьж аваад вирус халдааж байсан гэдгийг ер нь мэдэж байна уу? Амьд үлдэгсдийг буудан хороосон тухай хэн нэгэн танд ярьж өгсөн үү?
Ника- Халдвар авсан охид мангас болдог. Валера- Дээрэмчид тэднийг “мурани” гэж дууддаг.
Ника- Аль нь илүү аймшигтайг төсөөлөх ч үгүй байна: үхэх үү, эсвэл халдвар авах уу.
Митя- Надь чи яав аа?
Катя- Тэдний зарим нь заримдаа ухаан ордог.
Надя- Би дахиж ингэж баймааргүй байна.
Митя- Чи маш сайн байгаа.
Валера- Тэд ярьж, хүмүүстэй харьцаж, хайрлаж...
Митя- Чи маш сайн ээж болно.
Валера- Тийм ээ, чадна.
Катя- Гэхдээ тэглээ гээд тэд алуурчин биш болчихгүй.
Ника- Тийм ээ, та нар Москвагийн нэг хэсгийг буцаан авсан. Гэхдээ мутантууд хүмүүс рүү дайрсаар л байна. Харин та нар тэднийг өршөөвөл Москваг бүрэн цэвэрлэж чадахгүй…
Дараа нь Амьд үлдэх- 3р бүлэг
ххх
Хөт- Вирус Москваг сүнсэн хот болгосноос хойш хорио цээрийн бүсэд яг юу болж байгааг бид мэдэхгүй хэвээр байлаа. Харин гурван өдрийн өмнө тэр нууцын хөшиг бага зэрэг сөхөгдөж аймшигт дам ярианууд батлагдлаа. Москвад үнэхээр тодорхойгүй хэмжээний халдвар авсан эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний нүд нь харласан, тэдний орилоон хүмүүсийг саармагжуулснаар хүмүүс рүү дайрдаг байна. Зарим нь эдгээр эмэгтэйчүүдийг өвчтэй гэж, зарим нь мутант гэж нэрлэдэг. Тэдэнд бүр мурани гэх шинэ нэр хүртэл өгсөн. Тэгвэл үнэндээ эдгээр эмэгтэйчүүд хэн бэ? Энэ бол Хоёрдугаар сувгийн “Хар өдөр” шоуны хэлэлцэх сэдэв. Сүртэй гарч ирч байна шүү. Таны царайг харж болох уу? Аааа
Эм орилох чимээ
Хөт- Тайван байгаарай, ноёд оо, бүх зүйл хяналтад байна. Байр байрандаа эргэж сууна уу. Шоу үргэлжилж байна.
Та бүхэнд Оросын экстреми од Рапидаг танилцуулж байна! Рапида, таны бодлоор мурани нарыг яах ёстой вэ?
Рапида- Устгах.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс
Эр- Битгий буудаач!
Цэрэг- Зогс!
Эр- Намайг битгий алаач. Битгий буудаач.
Цэрэг- Зогс гээд байгаа юм биш үү.
Эр- Битгий буудаарай.
Цэрэг- Биднээс айх хэрэггүй. Бид "Вершина"гийнх биш. Бид армийнхан байна. Чамд туслахыг хүсэж байна.
Эр- Үнэн үү? "Вершина" хотыг хянахаа больсон гэж үү?
Цэрэг 2- Хот руу цэргийн арми орж ирсэн. Хороо, амьд үлдсэн дахин нэг хүнийг оллоо. Нүүлгэн шилжүүлэх бүлгэмд нэмнэ үү. Холбоо.
Эр- Та нар намайг хааш нь...
Цэр 2- Эрх чөлөө рүү, цэвэр бүс рүү.
Саша- Сонс, тэнд байгаа цэргүүд дээр очоод төөрчихсөн гээд хэл, тэгвэл чамайг авч яваад гаргана ойлгосон уу?
Лина- Та яах юм?
Саша- Би лаборатори луу явах хэрэгтэй, тэнд аюултай чи явж болохгүй.
Лина- Үгүй ээ, би тантай хамт явна. Би муранигаас айхгүй байна.
Саша- Чи тэнд үүрд гацаж магадгүй гэдгээ ойлгож байна уу?
Лина- Тэд намайг асрамжийн газарт өгнө. Тэгвэл би ээжийгээ хэзээ ч олж чадахгүй.
ххх
Бичиг- Халдваргүй бүс
Радио Хөтлөгч эм- Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо. Эфиртээ эргэн тавтай морил. Москва хотын төв одоог хүртэл хорио цээрийн бүс хэвээр байгаа ч амьдрал аажмаар нийслэлийн хэв маягтаа эргэн ирж эхэллээ. Би ч та бүхэнтэй адилхан, манай цэргүүд хорио цээрийн бүсэд ч дэг журам тогтоож, удахгүй бүх Москва хэвийн амьдралдаа эргэн орно гэдэгт итгэж байна. Харин одоо хамтдаа дуу сонсоцгооё…
Катя- Тайвшир тайвшир.
Зөөгч- Би харуул дуудлаа шүү.
Катя- Бүсгүй, байзаарай. Юу харуул вэ? Энэ чинь зүгээр л тоглоом. Тэр зүгээр л хошигносон(тоглосон) юм. Та муранигийн дүрд орсон байна, харин тэр мурани барьдаг. Зүгээр л хошигнол. Та надад кофе авчраад өгөөч. Алив суу, суу. Аан бас элсэн чихэр, бас хамгийн амттай бялуунаас нэгийг. Баярлалаа. Хутгаа өгдөө. Чамд ямар хэрэгтэй юм Валера?
Валера- Ингэвэл би арай тайван байна. За за би бүгдийн хураачихлаа. Бүх зүйл зүгээр.
Катя- Сонсооч, надад нэг таньдаг хүн байгаа. Би байдал муудах үед түүн дээр очдог байсан. Тэр надад тусалсан. Тэр сэтгэл зүйч.
Валера- Катя, чи намайг солиорчихсон гэж бодож байгаа юм уу?
Катя- Үгүй ээ. Би чамайг солиотой гэж бодоогүй. Зүгээр л, хэрвээ бид өөрсдөө дийлэхгүй байвал, магадгүй эмч хэрэгтэй байж болох юм. Би чамайг албадаагүй шүү дээ. Хүсэхгүй байгаа бол хэрэггүй.
Валера- За яахав, би, би бодож үзье. Чи яаж байна?
Катя- Даваад гарна тэ?
Валера- Мхн.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс
Лина- Танай нөгөө ярьдаг танк найз энд байгаа юу?
Саша- Мэдэхгүй ээ. Чи саад болохгүй гэж амласан шиг санагдах юм.
Лина- Харин та надад туслахыг зөвшөөрнө гэж амласан. Бид энд юу хийх юм?
Саша- Хар даа, харж байна уу? Энэ бол бид. Харин энд түлхүүрэн флаш диск байгаа, надад маш хэрэгтэй флаш. Үүнгүйгээр “Вершина”-гийн талаар надад байгаа бүх мэдээлэл зүгээр л хог. Товчхондоо, би ганцаараа явна, харин чи энд хүлээнэ. Ойлгосон уу?
Лина- Би явбал ямар уу? Намайг оролдохгүй шүү дээ, харин таныг алж ч магадгүй.
Саша- Чи цэц булаалдахгүй гэж амласан байх аа. Тэ? Энд хүлээж бай, би хурдална аа...Лина!
Лина- Тэнд.. Тэнд мурани байна.
Саша- Лина! Лина буцаад ир! Лина!
Саша- Лина! Лина! Лина!
ххх
Надя- Хөөе. Чи хаанаас гараад ирэв? Надаас битгий ай.
Лина- Би айгаагүй ээ. Би чамайг компьютераас харсан.
Надя- Сайн уу?
Лина- Сайн.
ххх
Митя- Фуу. Боль гэсэн шүү. Чихэвч одоо ч нэмэр болохоо больсон. Ямар хэргээр явна даа?
Саша- Тэнд охин... Лина! Лина!
Лина- Саша ах, бүх зүйл зүгээр ээ. Сонсож байна уу? Би ярьдаг муранитай найзууд болчихсон.
ххх
Бичиг- Халдваргүй бүс. ОХУ-ын аюулгүй байдлыг удирдах алба.
Сур эр- “Вершина” корпорацийн дэд ерөнхийлөгч гэрийн хорионд орлоо. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр “Вершина”-гийн хэргийг хаалттай горимоор хэлэлцэх бөгөөд хэрэг явдлын явц…
Генерал- За, “Клейто” төслийн талаар. Андрей- Тэгэхээр амьд байж болзошгүй хүмүүсээс гэвэл хорио цээрийн бүсэд Александр Филипов, Дмитрий Черкасов, Надежда Голдман нар байна. “Вершина"гийн мэдээллэгч амь үрэгдсэн эмчийн бодлоор бол Голдманы талаарх мэдээлэл бол бидэнд байгаа хамгийн үнэ цэнтэй зүйл. Голдман одоо ч “Вершина”-гийн лабораторид байж магадгүй гэж бодож байна.
Генерал- Сайн ажиллажээ Андрей.
Андрей- Баярлалаа.
Генерал- Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Дээгүүр “Клейто”-г биологийн зэвсэг гэж үзэж байна. Тиймээс хамгийн нэн тэргүүнд антивирусыг олох хэрэгтэй. Хэрвээ Надежда Голдман түүний түлхүүр юм бол түүнийг олж, амьдаар нь барих ёстой. Андрей- Хайх ажлыг хэн удирдах вэ? Би зөвлөлдөх үү?
Генерал- Хэрэггүй. Энэ бол чиний шинэ даалгавар.
Андрей- Игорь Андреевич, би амралтаа авна гэж тооцоолж байлаа.
Ген- Дайны үед амралт гэж байдаггүй юм, Андрей.
Андрей- Ойлголоо. Лаборатори мутантуудаар дүүрэн байгаа. Цэвэрлэх ажиллагаагүйгээр тийшээ хүрэх боломжгүй.
Ген- Цэвэрлэх ажиллагаанд хэн ч зөвшөөрөл өгөхгүй. Гэхдээ хэрэв ажиллагааны явцад урьдчилан тооцоолоогүй олон хохирогч гарвал би гайхахгүй ээ. Чи намайг ойлгосон гэж найдья.
Андрей- Мэдлээ.
Ген- Явж болно. Бас хэргийн бүх материалуудыг нууцал. Энэ бол тушаал.
Андрей- Гүйцэтгэе.
ххх
Митя- За яасан, нээгдэв үү?
Саша- Одоохон. Тийм ээ, эхэллээ. 5 минутын дараа "Вершина"-гийн бүх хэрэгтэй мэдээлэл надад ирнэ. Периметрээс ч гарч болно.
Митя- Янзтай. Амжилт хүсье.
Саша- Та нар энд үлдэх юм уу?
Митя- Тийм ээ. Нийслэлд төрөхөөр шийдсээн. Хувийн эмнэлэг, дэмжлэг муугүй гээд л мэдэж байгаа биз дээ.
Саша- Харин чи Москвагийн нэг хэсгийг аль хэдийн цэвэрлэсэн гэдгийг мэдэж байна уу? Тэд периметрийг Гуравдугаар тойргоос төв рүү Онцгой байдлын цэргүүдээр шилжүүлсэн. Энд ч бас удахгүй хүрч ирнэ.
ххх
Тв продюсер- Радио, сонингууд гээд энэ бүхэн өнгөрсөн зуун. Хэрэв чамд зорилго байгаа бол телевиз бол чиний трамплин гэсэн үг. Чи юу ч мөрөөдөж байлаа гэсэн. Катя- Давид Андреевич.
Тв про- За.
Катя- Би танд үнэнийг хэлье, надад өөр саналууд байсан л даа. Гэхдээ би бодож үзлээ, бүгдийг нь танд өгөхөөр шийдлээ. Тв про- Заа.
Катя- Гэхдээ надад нэг нөхцөл байна.
Тв про- Анхааралтай сонсъё.
Катя- Би цензурыг эсэргүүцдэг.
Тв про- Екатерина, энэ бол үндэсний суваг.
Катя- Би мэдэж байна. Гэхдээ би үнэнийг хэлэхийг хүсэж байна, мөн хүмүүс үүнийг мэдэх ёстой гэж бодож байна.
Тв про- За, тэгвэл би тэр үнэний чинь ядаж нэг хэсгийг нь мэдэх ёстой. Зөвшөөрч байна уу?
Катя- Надад нэг асуулт байна, энэ шууд нэвтрүүлэг үү?
Тв про- Өдөр бичээд, орой дэлгэцээр гарна. Орон даяар.
Катя- Анхан, харамсалтай юм. За яахав, бас болно оо. (Утасны дуудлага) Өө, уучлаарай, би хариулаадахья.
Тв про- Тэг тэг, мэдээж.
Катя- За, би одоо ярьж чадахгүй нь.
Андрей- Тэгэхээр, товчхондоо, чи манай удирдах хэлтэс(алба) рүү дахин нэг ирэх хэрэгтэй байна.
Катя- Үгүй, очиж бас чадахгүй нь, би завгүй байна.
Андрей- Би чамайг юу хийгээд завгүй байгааг ч мэдэж байна. Чи 15 минутын өмнө тв-ийн төвд бүртгүүлж орсон байна. Сонс, ямар ч материалыг хэнд ч битгий өгөөрэй. За болсоон, би чамайг авахуулахаар машин илгээчихсэн. Алив.
Тв дар- За, тэгэхээр бид тохиролцлоо тийм үү? Энэ онцгой мэдээ байна биз?
Катя- Тийм ээ.
Тв дар- Ойлголоо.
ххх
Лина- Хэхэ янзтай.
Надя- Митя!
Митя- Юу болов?
Надя- Хүүхэд өшиглөөд байх шиг байна. Арай эрт биш үү?
Митя- Мэдэхгүй ээ. Сонсооч, хэрэв би хуруугаараа ингээд түлхвэл надад хариулах болов уу?
Надя- Мэдэхгүй ээ.
Митя- Яасан? Юу болсон бэ?
Надя- Гадаа ямар нэгэн зүйл болоод байна. Муранууд аюулыг мэдэрч байна. Митя- Тайвшир. Хүлээгээрэй, тайвшир. Чимээгүй, хүлээ, хүлээ. Зүгээр л... чамд тэгж санагдсан байх аа. За, тайвшир. тайвшир, тайвшир!
Надя- Тэднийг дөнгөж сая алчихлаа! Митя- Надя! Надя! Юу гээч... Надь. Надя! Чимээгүй!
Митя- Сонсож байна уу? Хар даа, доод жигүүр яг бидний доор байна. Энд 2 минутын дараа ирнэ. Бид явах хэрэгтэй. Митя- Гадаа мэргэн буудагчид байна.
Саша- Тэгвэл зоорь, бохир усны сувагаар, окей?
Митя- Окей.
Митя- Явъя. Цаг нь боллоо. Явцгаая, явцгаая!
Надя- Үгүй ээ, явахгүй
Митя- Чи тусалж чадахгүй гэдгийг ойлгохгүй байна гэж үү?
Надя- Би явж чадахгүй ээ!
Митя- Чи явах ёстой! Ойлгож байна уу?
Надя- Энэ бол бидний гэр!
Митя- Энэ бидний гэр биш, ойлгож байна уу? Өөрийгөө бододгүй юм аа гэхэд хүүхдээ бод л доо! Би чамаас гуйж байна! Гуйя!
ххх
Валера- Би... Надад юу тохиолдоод байгааг огт ойлгохгүй байна. Би зүгээр л тайван унтаж, идэж, эсвэл гудамжаар алхаж ч чадахгүй байна. Хэрэв би олон хүний дунд байвал, энгийн хүн намайг зүгээр л буудаад хаяж болно гэж бодогдоод. Тиймээс би амьд үлдэхийн тулд өөрөө түүн рүү довтлож алах ёстой. Энэ өөрөө л болоод байна. Би үүнийг хянаж чадахгүй байна. Энэ яг л рефлекс шиг. Би одоо тантай ярьж байгаа ч тэр хундага руу хараад, хэрэв шаардлага гарвал би түүнийг хагалж, таны хоолойг хэрчиж орхино гэдгээ мэдэж байна... За яасан эмчээ, танд сонирхолтой байна уу? Сэтгэл зүйч- Гэнэтийн л юм, нуугаад яах вэ. Гэхдээ ерөнхийдөө, зураглал надад их тодорхой байна.
Валера- Эм үү?
Сэт зүйч- Сэтгэл гутралын эсрэг эмүүд. Энд дөрвөн нэр төрөл байгаа. Тунг нь болгоомжтой байгаарай, тэд маш хүчтэй. Би таныг маргаашийн цагт бүртгэчихье. Энэ цагаар болно биз дээ?
Валера- Хэрэв би уухгүй бол юу болох вэ?Сэт зүйч- Намайг зөвөөр ойлгоорой. Одоогоор та, яг үнэнийг хэлэхэд, аюулгүй биш байна.
Валера- Ойлгомжтой.
Сэт зүйч- Хэрэв бид сайн ажиллаж, та ирэх 6 сарын хугацаанд стрессээс зайлсхийхийг хичээвэл таны сэтгэц ямар ч эргэлзээгүйгээр хэвийн байдалдаа орно.
ххх
Ника- Тийм ээ, янзтай.
Буу эр- Муугүй шүү. Манайд цагийн ажилтнаар орох уу? Үлдсэн зэвсгийн агуулахыг шалгана. Цалин бага л даа, хямралтай байна шүү дээ, гэхдээ яах вэ…
Ника- Би бодож үзье-
Андрей- Заа, сайн уу.
Ника- Сайн уу.
Андрей- Өглөөнөөс хойш энд байгаа юм уу?
Буу эр- Тийм.
Ника- Тийм ээ, би энд ажиллахаар болж байх шиг байна. Маргаашнаас уу?
Буу эр- Хэрвээ чи боломжтой бол.
Ника- Тиймээ болно.
Буу эр- Тэгвэл тохирлоо.
Андрей- Би чамайг ингэнэ гэж таамаглаж байсан юм аа. Сонсооч, манай амралт цуцлагдчихлаа, дахиад л даалгаварт явах нь.
Ника- За яах вэ. Маргааш автомашины зах руу явж хямдхан мотоцикл авья. Тэгээд шөнийн хотоор давхина. Ямар нэгэн амралтаас хавьгүй гоё шүү.
Андрей- Үгүй ээ, маргааш юун мотоцикл манатай байх байх.
Ника- Чи л тийм байх, би харин тэсэхгүй нь надад мотоцикл хэрэгтэй байна.
Андрей- Маргаашийн хувьд би өөр зүйл төлөвлөчихсан байгаа.
Ника- Байз, хэзээнээс чи бүхнийг шийддэг болчихов? Би танайд түр амьдарч байгаа гээд чи миний эзэн гэсэн үг биш шүү. Би дүрвэгсдийн дотуур байранд нүүж очсон ч чадна, айхгүй.
Андрей- Айхгүй, айхгүй.
Ника- Хөөх энэ юу вэ?
Андрей- Энэ бол байрны түлхүүр.
Ника- Ммнн, чи ч юунд гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй л байна даа.
Андрей- Тийм үү?
Ника- Мхн.
ххх
Бичиг- Хөл хорионы бүс
Эмч- Тус... Туслаарай.
Митя- Чшшш. Сайн байна. Ховс чинь яачихав?
Надя- Мэдэхгүй ээ. Түүнийг хяналтдаа авах гэж оролдсон ч болсонгүй, би мэдэхгүй байна.
Саша- Дараа учраа олцгоо. Цаг алга.
Митя- За, суу, суу.
Саша- Чшш чш.
Жижүүр цэрэг- Жижүүр сонсож байна.
Саша- Код 13/25. 377 дугаартай түргэн тусламжийн машиныг шалгалгүй нэвтрүүл. Шархдсан офицер. Хүлээн авсан уу?
Жиж цэ- Кодыг хүлээн авлаа. Ойлголоо.
Митя- Өмс.
ххх
Бичиг- Хар өдөр нэвтрүүлэг
Катя- Тэр намайг мураниудаас аварч бид танилцсан. Хувийн амьдралын талаар ярихаа болих уу? Илүү чухал зүйлийн талаар ярилцъя л даа.
Хөт- Хотод мурани болон дээрэмчдийн дунд хэдэн сар амьдрана гэдэг… төсөөлөхөд ч аймшигтай. Харин түүнд аллага үйлдэх шаардлага гарч байсан уу?
Катя- Та дайнаас ирсэн цэргээс ч бас ингэж асуух уу? Хэдэн хүн алсныг нь асуудаг уу? Хэрвээ сонирхож байвал энэ эмгэнэлт явдлаас өмнө тэр гартаа хэзээ ч зэвсэг барьж байгаагүй юм шүү. Ер нь бол та бизнес-ланч захиалж, мэдээнүүд гүйлгэж байх хооронд бид амьд үлдэхийн төлөө тэмцэж байсан.
Хөт- Тийм ээ, үүнийг бид ойлгосон. Гэхдээ бидний мэдэхийг хүссэн юм б...
Катя- Ойлгосоон? Би ч өөрөө нүдээрээ хараад ойлгоогүй юм шүү! Сэм ойртож ирсэн мураниг анзаарахгүй бол чи үхсэн! Эргүүлийн хуваарийг андуурвал чи үхсэн! Дээрэмчдийн нутаг руу андуурч дэлгүүр орвол бас л чи үхсэн! Өдөр бүр ийм л байсан, хэн ч тусална гэсэн найдваргүй.
ххх
Митя- Ямар нэг юм хийгээч.
Саша- Би тэдний долгионыг алдчихлаа.
Митя- Мм, ойлгомжтой.
Лина- Биднийг оруулахгүй бол яах уу?
Цэрэг- Дохиоллоо унтраа! Машинаа онгойлго!
Митя- Хурдан оруул. Хүн үхэж байна!
Цэр- Машинаа онгойлго! Бүтэн шалгалт хийнэ. Харуулын пост байна, нэмэлт хүч дуудаж байна. Мутантууд дайрч байна.
Рациар хоолой- Ойлголоо. Нэмэлт хүч явуулж байна.
Цэр- Түргэний машиныг оруул. Яваарай.
Цэргүүд- Байлдааны горим! Мутантууд!
ххх
Бичиг- Хар өдөр
Зураглаач- Камер стоп! Зураг дууслаа. Бүгдэд баярлалаа!
Хөт- Сонины сэтгүүлч гэхэд та олны өмнө муугүй тэслээ шүү. Харамсалтай нь таны энэ түүх нэлээд энгийн байж таарлаа. Давид Андреевич жинхэнэ шуугиан тарих онцгой мэдээ гэж яриад байсан юмсан.
Тв про- Эцэст нь энэ намагт чинь хэн нэг нь хөдөлгөөн орууллаа даа, тэ Тёма?Чиний шоунд ийм драйв удаан байгаагүй байх шүү, хөгшөөн. Залуу ч замаасаа хазайчихлаа. Харамсалтай. Эхлэл нь сайн байсан юмсан. Катерина, чи телевизийн салбарт өөрийгөө туршиж үзэх талаар бодож байсан уу? Камер чамд дуртай юм байна.
Катя- Нээрээ юу?
Тв про- Маш нухацтай.
Катя- Тийм ээ, мэдээж хүсэж байна.
Тв про- Тэгвэл чи энэ шоуны өөрийн хувилбарын туршилтын дугаарыг хийж өгч болох уу? Чи хөтлөгч нь, баг бүрэн чиний мэдэлд. Юу гэж бодож байна?
Катя- Зөвшөөрч байна.
Тв про- Тэгвэл бэлдэж байгаарай. Чам руу залгана аа.
Катя- Чи бичлэгийн үеэр байсан юм уу?
Валера- Үгүй ээ, би дөнгөж ирлээ. Уучлаарай, амжсангүй.
Катя- Сонс доо, надад саяхан өөрийн гэсэн шоутай болох санал ирчих шиг боллоо.
Валера- Тийм үү! Сайн байна, би үнэхээр баяртай байна! Сонсооч, эндээс хурдан явья. Эд нарын царайг харахаар дотор муухайраад байна.
Катя- Тэгье, явцгаая. Тэгвэл миний дебютыг хаана тэмдэглэх үү?
Валера- Гэртээ байж болно шд. Тэгэх үү?
Катя- Явцгаая.
ххх
Надя- Яагаад ингэж удаад байна аа? Хэдэн минут болчихов?
Саша- Бараг 1 цаг.
Лина- Та Митяг хаана байгааг харж чадах уу? Ээж ээ! Миний ээж мөн үү?
Саша- Энэ зүгээр санамсаргүй зураг..
Лина- Худлаа ярь! Алив харуул! Яагаад харуулахгүй байгаа юм?
Саша- Чимээгүй бай! Чшш
Надя- Лина тайвшир!
Митя- Би байна аа. Сайн уу. Аав нь ирлээ. За иргэд ээ сонсоцгоо, тэнд бол ер нь асуудалгүй, нэг ч мурани байхгүй, мэдээж бүгд зэвсэггүй. Тэгэхээр энэ бол чамд, нэг залуу минь өөрийн паспорт дээр төлбөх аваад хийж өгсөн юм. Харин энийг чамд. Саша- За, ямар нэг юм болвол холбоотой байя, тэ?
Митя- Болгоомжтой байгаарай.
Саша- Лина явцгаая.
Надя- Би айгаад байна.
Митя- Явцгаая.
ххх
Бичиг- Халдваргүй бүс. ОХУ-ын аюулгүй байдлыг удирдах алба.
Нар бич- Игорь Иванович, тан дээр Ершов ирлээ.
Ген- Оруул. Ямар сонин хүн бэ! “Вершина”-гийн дотоод аюулгүй байдлын дарга, байцаагч Ершов.
Ершов- Игорь Иванович, энэ хошигнол чинь хэзээ дуусах вэ?
Ген- Суугаач. За Игорь, нүүлгэн шилжүүлэлтийн амьдрал ямар байна?
Ершов- Лубянка бидний зүүдэнд л орж ирж байна даа.
Ген- Ямартай ч бид МКАД-ын дотор орчихсон. Сайн ажиллавал удахгүй бүх Москваг авч чадна. Яах гэж ирэв?
Ершов- Би ганцаараа ирсэнгүй ээ.
Ген- Хэнтэй гэж?
Ершов- Чи өөрөө ойлгож байгаа байх, “Вершина” байдалд ямар анхааралгүй хандсаныг Тагнуулд хэн нэгэн мэдэгдэх ёстой байсан. Хэрвээ энэ хүн байгаагүй бол бид одоо хүртэл оролцож чадахгүй байх байлаа. Энэ хүн удирдлагуудынхаа эсрэг явахаас айгаагүй бас мутантуудын бослогын талаар мэдээлсэн. Мөн периметрийг Гуравдугаар тойрог хүртэл багасгах ажиллагаанд хамтран ажилласан.
Ген- Тэгээд тэр ардын баатар чинь хэн юм бэ дээ.
Ершов- Хүлээгээрэй. Танилцана уу. Белова Инга Анатольевна.
Инга- Сайн байна уу.
Ген- Би энэ хүнийг хэн гэдгийг маш сайн мэднэ. Харин та үйлдлийнхээ төлөө талархал хүлээх хэрэггүй.
Инга- Таны хариу үйлдлийг ойлгож байна, Игорь Иванович. Би удирдлагынхаа алдааны төлөөсийг төлж байгаа нь анхны тохиолдол биш.
Ген- Энэ энд юу хийж байгаа юм?
Ершов- Түүнд нэг санал байгаа.
Инга- Тийм ээ би "Вершина"-д ажиллаж байсан. Би бусдын адил тэдний сайн санаанд итгээд хууртсан. Гэхдээ миний туршлага хэрэг болж магадгүй. Та хотод дэг журам тогтооно гэдэгт би эргэлзэхгүй байна. Харин лабораторийн ажлыг хэн нэгэн дахин хэвийн болгох ёстой. Антивирусыг эхнээс нь эхлэн хайх нь тэнэглэл гэж би үзэж байна.
ххх
Митя- Эцэст нь нэг юм! Чамайг найзынхаа гэрт дагуулж ирэхийг ямар удаан хүссэн гээч!
Надя- Митя!
Митя- За бас юу болохгүй байна? Бүх зүйл зүгээр, бид аюулгүй байна шүү дээ. Өөр ямар асуудал байна?
Надя- Мэдэхгүй ээ. Гадаа хүлээж зогсож байхдаа би бараг галзуурах шахлаа. Эмэгтэйчүүд, хүмүүсийн нүүр...
Митя- Шинэ орчин болохоор л тэгж байгаа юм. Инээдтэй сонсогдож магадгүй ч чи удахгүй хүмүүст дасна даа. Тэгээд ч чи тэднийг удирдаж чадна шүү дээ.
Надя- Тэгвэл би чададгүй бололтой.
Митя- За боль доо, нэг удаа л алдаа гаргасан. Юу ч байж болно шүү дээ, мэдрэлийн ядаргаа ч байж магад. Хэрвээ хүсвэл над дээр туршаад үз. Алив. Одоо шууд. Би бэлэн.
Катя- Яагаад надаар даажигнаад байгаа юм?
Митя- За уучлаарай даа.
Надя- Митя энэ чинь инээдтэй биш байна.
Митя- За, ингэе. Би шүршүүрт ороод, дэлгүүр орж хүнс аваад, зайдастай гоймон хийе. Дээрээс нь кетчуп асгана. Тэгээд ядаж нэг өдрийг жирийн хүмүүс шиг өнгөрөөе. Муухай амьтан.
Надя- Үнэхээр дандаа чиний зөв байдаг. Бидэнд завсарлага хэрэгтэй.
ххх
Саша- Линочка май энэ билетийг ав, яваад тоглочоод ир. Лина.
Лина- За.
Саша- Чи үнэхээр мундаг охин шүү.
Лина ээж- За май.
Эм 2- Баярлалаа.
Лина ээж- Дахин ирээрэй.
Эм2- Явцгаая.
Саша- Өдрийн мэнд.
Лина ээж- Өдрийн мэнд. Ямар шаар авах уу? Сонгоорой.
Саша- Уучлаарай та энэ охиныг таних уу?
Лина ээж- Үгүй ээ, анх удаа л харж байна.
Саша- Энэ таны охин.
ххх
Хөт- Бид “Хар өдөр” шоуны студид цугласан байна. Мөн гамшгийн дараа амьд үлдсэн Екатеринатай яриагаа үргэлжлүүлж байна. Екатерина, таныг хөл хорионы бүсэд байхад юу хамгийн аймшигтай нь байсан бэ?
Катя- Би таны асуултанд яаж хариулахаа мэдэхгүй байна. Бүх зүйл аймшигтай байсан.
Антон- Бурхан минь, яагаад надад бас ийм бүсгүйчүүдээс илгээж болдоггүй юм бэ?
Надя- Чи хэн бэ?
Антон- Энэ байрны эзэн, Митягийн найз Антон.
Надя- Надя.
Антон- Сонирхолтой маникюр байна.
Надя- Митя түр гарчихсан байна. Хэрвээ хэрэгтэй бол түүн рүү залгаж болно.
Митя- Өөрөө олдоно биз. Алив дайлахыг зөвшөөрөөч.
Надя- Баярлалаа.
Антон- Бид өмнө нь уулзаж байгаагүй бил үү?
Надя- Үгүй байх.
Антон- Тэгэхээр Митягийн сүйт бүсгүй юм биз дээ. Надад ч бас сүйт бүсгүй байж билээ, харин түүнийг Митя булаачихсан.
Надя- Итгэж байна аа.
Антон- Нүдний шил яах гэж зүүв?
Надя- Нүд өвдөөд байна.
Антон- Намайг нүд гялбам байна гэх гэсэн үү? Митя бид 2 сургуулиасаа л найзууд. Тэр үеэд ч бид нууцаас гадна охидоо ч хуваалцдаг байсан. Яг тийм! Якиманка дахь клубт, чи тэр… хэн билээ, Игорь Николаевичтай хамт байсан. За, нүдний шилээ авчих! Яг мөн байна! Тэгээд тэр татварынхаас нэг нөхөртэй…
Надя- Тэр чинь гамшгаас өмнө болсон явдал.
Антон- Гамшиг бол бүхнийг шинээр эхлэх сайхан шалтаг. Харин Митя чиний өнгөрсний тухай мэдэх үү? Эсвэл энэ бид хоёрын жижигхэн нууц хэвээр үлдэх үү? Нүдний шилээ авчих л даа!
ххх
Саша- Энэ нотлох баримт. Нөхөн сэргээх журмын талаархи бичиг баримтууд. Товчхондоо бол "Вершина" корпораци таны ой санамжийг арилгасан. Та өмнө нь өмгөөлөгчийн товчоонд ажилладаг байсан. Энэ чухал биш л дээ. Лина бол таны цорын ганц хүүхэд.
Лина ээж- Би түүнд юу гэж хэлэх юм бэ? Тэр.. Тэр намайг уучлахгүй. Би… би ээж байж чадахгүй бол яах вэ?
Саша- Та аль хэдийн түүний ээж. Түүнд одоо хэрэгтэй ганц зүйл бол хайр.
Лина ээж- Мхн.
Саша- Итгээрэй, тэр ийм ихийг туулсан болохоор юутай ч нүүр тулж чадна.
Лина ээж- Ойлгож байна.
Саша- Би жоохон байхдаа энэ тоглоомонд их дуртай байсан.
ххх
Митя- Бүгд сайн уу. Митька нь ирлээ. Нүүрс ус ч авчирлаа.
ххх
Өмгөөлөгч- Зөвлөлт Холбоот Улсын нууц технологиуд, мөн яагаад “Вершина” энэ объектыг Орос дахь төв байраа болгосон юм бэ?
Хаусхофер- Учир нь энэ тоглоомын түлхүүр бидэнд байгаа. Никола Теслагийн зохион бүтээлийн архивын талаар сонсож байсан уу?
Өмг- Нас барсных нь дараа учир битүүлгээр алга болсон архив.
Хаусхофер- Тийм үнэ цэнтэй зүйлс алга болдоггүй юм. Харин зөв гарт очдог. Энэ тохиолдолд бол “Вершина”-д. Үгүй ээ, чи түүний юу ярьж байгааг сонс доо!
Катя- Москва хотод болсон явдал бол геноцидын үйлдэл бөгөөд энэ нь маш сайн бодож төлөвлөсөн зүйл. Хэрэв одоо ч хэн нэгэн...
Өмг- Энэ санаа зовох шалтгаан огтхон ч биш, надад итгээрэй. Үндэслэлгүй дайралт төдий. Ноён Хаусхофер, бид дотогш буцаж орсон нь дээр.
Хаус- Би таныг өмгөөлөгчөөрөө хөлсөлсөн болохоос асрагчаар биш.
Өмг- Гэхдээ нэг заалт бий.
Хаус- Хэн ч надаар уяатай нохой хийхийг зөвшөөрөхгүй. Хараал ид!
Өмг- Ноён Хаусхофер! Уучлаарай.
Ажилтан- Буцна уу! Та гэрийн хорионы нөхцөлийг зөрчиж байна!
Хаус- Би өөрийнхөө эзэмшлийн газар салхилж байна.
Ажилтан- Та зөвшөөрөгдсөн радиусаас гарсан байна.
Өмг- Ноён Хаусхофер. Эрх бүхий ажилтнуудтай сөргөөцөлдөх хэрэггүй.
Хаус- Энэ хараал идсэн юмыг унтраа! Гуйя.
Өмг- Бүх зүйл зүгээр, энгийн л үл ойлголцол.
Ажилтан- Хэрэв дахин ийм зүйл давтагдвал бид оргож зугтах оролдлого гэж бүртгэнэ.
Өмг- Тийм ээ, тийм, ойлголоо. Баяртай.
ххх
Митя- Тэгээд чи яах гэж биднийг энд аваад ирэв?
Надя- Ингэх хэрэгтэй байсан.
Митя- Антоныг алах бас л хэрэгтэй байсан уу? Бид явах хэрэгтэй. Аль болох хол.
Надя- Митя, сонсооч, үүнийг яаж тайлбарлахаа би мэдэхгүй байна, гэхдээ бид тийшээ очих ёстой. Би зүгээр л тэгж мэдрээд байна. Энэ сонин сонсогдож байгааг ойлгож байна. Зүгээр л надад итгээч. Гуйя.
Митя- Яг л хэвэндээ байх шив Надь. Намайг энэдээ хүлээж бай. Би нэг цагийн дараа эргэж ирнэ, нөхцөл байдлыг шалгая.
ххх
Өмг- Энэ бол түр зуурын арга хэмжээ. Хэрвээ бид миний стратегийг баримталбал тун удахгүй та чөлөөтэй хүн болно.
Хаус- Зөвхөн эрх чөлөө байлаа гээд хангалтгүй. Би өөрийн байр суурь, нөлөөгөө буцаан авах ёстой.
Өмг- Миний санааг Инга Белова зовоож байна. Тэр эрх баригчидтай амжилттай хамтран ажиллаж байгаа. Хэрвээ тэр таны эсрэг мэдүүлэг өгвөл…
Хаус- Инга бидний төлөвлөгөөний дагуу яг таг ажиллаж байгаа. Тэр надаас урвахгүй.
Өмг- Та яагаад ийм итгэлтэй байгаа юм?
Хаус- Учир нь түүнд хоёрхон сонголт бий. Надтай хамт ёроолд живэх эсвэл “Вершина”-д эрх мэдэл, нэр хүндийг нь буцаан өгөх.
ххх
Андрей- Фшшш. Ийм чимээ.
Ника- Сайн уу.
Андрей- Сайн.
Ника- Намайг энд ингэж манасаар л байх юм уу?
Андрей- Би харин яагаад хоёулаа хэзээ ч хэн нь илүү сайн бууддагийг шалгаж байгаагүй юм болоо гэж бодоод.
Ника- Яагаад гэвэл хариулт нь тодорхой болохоор.
Андрей- Шалгаж үзэх үү?
Ника- За яахав, тэгье. Эмэгтэйчүүд эхлээд.
Андрей- Өө за.
Ника- Яг л нотлогдох ёстой зүйл нотлогдлоо. Холдож бай. Хөөө
Андрей- Дахиад нэг буудчих уу?
Ника- За тэгье.
Буу эр- Сүүлийн буудалт шагналтай байсан юм.
Ника- Энэ юу юм?
Андрей- Юу хараад байгаа юм? Би биш чи ялсан шүү дээ.
Буу эр- Маргааш уулзья!
Андрей- Би чамд одоо юу хэлэх гэж байгааг чи таамаглахгүй байна гэж үү?
ххх
Бичиг- Хөл хорионы бүс
Цэрэг- Зогс! Энэ бол хамгаалалттай обьект. Нэвтрэхийг хориглоно!
Анатолий- Би танай удирдлагуудтай ярьмаар байна. Намайг Анатолий Лобода гэдэг. Би эрдэмтэн. Профессор Радомскийтэй хамт ажиллаж байсан гэдгийг дамжуулаарай.
Back to episodes Go home