USk 12.22-2

Хятад кино орчуулга

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Шэнь Чань Тян

Гол дүрийн эрэгтэй

Линтян группын ерөнхийлөгч

Гү Жин Чин

Гол дүрийн эмэгтэй

Шэнь Чань Тян-тай гэрлэсэн бүсгүй

Чэн захирал

Эсрэг дүрийн эмэгтэй

Шэнь Чань Тянд сайн бүсгүй. Линтян группын дизайны хэлтсийн захирал

Лин захирал

Загварын сэтгүүлийн захирал

Гү Жин Чинд сайн

 

Ээж

Гү Жин Чиний ээж

 

Эмээ

Шэнь Чань Тяны  эмээ

 

Туслах

Шэнь захирлын туслах

 

Найз эмэгтэй

Гү Жин Чиний найз

 

Өвөө

Шэнь захирлын нагац ах

 

Шэнь Чань Тян

Миний сохор болзоонд аль ширээг захиалсан бэ?

Эрэгтэй

Аан Шэнь ноёнтон, 9-р ширээ. Нэрийг нь Ху Юань Юань гэдэг.

Шэнь ноёнтон, танд амжилт хүсье. Хичээгээрэй.

Шэнь ноён

Ху хатагтай.

Гү Жин Чин

Сайн уу?

Яао Яао тэр охин толгой нь эргэсэн байх аа. Яахлаараа ийм царайлаг залуутай уулзахаас татгалзаж намайг очиж үймүүл гэж хэлдэг байна?

Шэнь Чань Тян

Би чамтай сохор болзоо хийхээр ирсэн Шэнь Чань Тян байна.

Гү Жин Чин

Би хэдэн юм асууя. Чамд машин байгаа юу?

Шэнь Чань Тян

Байгаа

Гү Жин Чин

Үл хөдлөх байгаа юу?

Шэнь Чань Тян

Байгаа

Гү Жин Чин

Хуримын инжинд хэр хэмжээний мөнгө өгч чадах уу?

Шэнь Чань Тян

Хэр их байхад болох юм?

Гү Жин Чин

Би... 188,000

Шэнь Чань Тян

Асуудалгүй.

Гү Жин Чин

Ийм царайлаг, тэгээд тийм их мөнгө өгч чадна гэчихээд одоог хүртэл яахлаараа ганц бие явдаг байна аа?

Магадгүй нөгөө талаараа дутуу юм болов уу?

Дээрээс нь 300,000-ийн үнэ бүхий алтан үнэт эдлэл, алмазан бөгж, хуримын тансаг хувцас хэрэгсэл хүсч байна.

Шэнь Чань Тян

Болно оо.

Гү Жин Чин

Үнэхээр зөвшөөрчихлөө гэж үү?

Найз

Гү Жин Чин, ээж маань сохор болзоонд дахиад очихгүй бол намайг охиноо гэж бодохоо болино гэсэн.

Энэ сохор болзоонд чи явбал ямар уу?

Гү Жин Чин

Би явах аа? Би тийм юм хийж чадахгүй ээ.

Найз

Гү Жин Чин минь, би чамаас гуйя.

Гү Жин Чин

Би ямар сайн найзтай юм бэ?

Найз

Нээрээ, Гү Жин Чин. Тэр сохор болзоонд ирэх хүн дажгүй хүн байвал боломжийг ашиглаад аваарай.

Гү Жин Чин

Боломжийг ашиглах аа? Над шиг хүнтэй хэн нийлэх вэ дээ.

 

 

Гү Жин Чин

Боломжийг ашиглах аа? Над шиг хүнтэй хэн нийлэх вэ дээ.

 

За энэ залуугаас хурдхан салъя. Хагалгаанд зориулаад мөнгө зээлэх хэрэгтэй. Энэ залуу тууштай юм аа. Өөрөөр үзэхгүй бол болохгүй юм байна.

 

Надад бас нэг эрэгтэй дүү байгаа. Хэрэв бид гэрлэвэл тэрэнд байр авч өгөх хэрэгтэй. 500,000-аас бага үнэтэй байж болохгүй. Бас дор хаяж 300,000-ийн үнэтэй машин авч өг. Дээрээс нь тэр гэрлэвэл чи хуримын инжийг нь бэлдэж өгөх хэрэгтэй. Манай гэр бүлийн хүсэлд тохируулж бүгдийг хийнэ. Чи юу гэж бодож байна?

 

Би чинь дүүдээ хайртай эгч, чамайг яаж хариулахыг харж л байя.

Эмээ

Өөдгүй амьтан минь, чи надад энэ удаа бэр охин олж ирэхгүй бол би чиний оффис дээр өдөр болгон ирж маргалдана гэж мэдээрэй. Байнга төвөг удна, чи ажилдаа ч явж чадахгүй, үнэхээр хэцүү болно гэж ойлгоорой. Чи надад итгэж байна уу үгүй юу?

Шэнь Чань Тян

Үнэндээ би эрэгтэй дүүтэй болох юмсан гэж байнга боддог байсан. Асуудалгүй ээ.

Гү Жин Чин

Энэ асуудалгүй гэнэ ээ? Яалт ч үгүй нөгөө ажилдаа муу юм байна.

Шэнь Чань Тян

Чиний хэлсэн зүйлсийг би тооцоолж үзлээ. Ойролцоогоор 1.5 сая орчим болж байна. Энэ картанд 500,000 байгаа. Үлдсэнг нь би аажмаар чамд өгнө.

Гү Жин Чин

1.5 сая аа? Энэ хүн чинь галзуу юм байна.

Шэнь Чань Тян

Гэхдээ надад нэг нөхцөл байна.

Гү Жин Чин

Нөхцөл гэнэ ээ?

Шэнь Чань Тян

Өнөөдөр надтай хамт явж гэрлэлтээ батлуулъя.

 

Гэрлэлтийн гэрээ. Гэрээ бол зүгээр л гэр бүлийн дарамт шахалтыг тэсвэрлэх. Гэрээний хугацаа дууссаны дараа бид хоёрын зан тохирохгүй байна гэдэг ч юмуу нэг шалтаг олоод салчихна.

 

Хэцүү байвал би дахиад 300,000-г нэмж өгье. Тэгэх үү?

Гү Жин Чин

Тэгвэл би сайхан сэтгэлтэй учраас чамд яахав тусалъя.

 

Гэхдээ би нэг зүйл асуумаар байна. Чи ямар ажил хийдэг вэ? Яахлаараа ийм их мөнгөтэй байдаг юм?

Шэнь Чань Тян

Би Лин Тян группын гүйцэтгэх захиралын

 

 

Шэнь Чань Тян

Би Лин Тян группын гүйцэтгэх захиралын

 

Туслах

 

Цалин тийм өндөр биш болохоор 500,000-г л хадгалж чадсан байгаа.

Гү Жин Чин

Хамаа алга. Тэрэнд ч бас хэцүү байгаа. Мөнгө олно гэдэг амаргүй. 500,000 бол бага мөнгө биш. Надад шууд ингээд өгчихлөөр өөрөө яах болж байна?

 

Чи сайн хүн шиг байна. Би чамайг залилмааргүй байна. Би чамд үнэнээ хэлье. Би Ху бүсгүй биш ээ. Намайг Гү Гү Жин Чин гэдэг. Би түүний сайн найз нь. Тэрний өмнөөс энэ сохор болзоонд ирсэн юм.

Шэнь Чань Тян

Тэр хамаагүй ээ. Ху бүсгүй байна уу, Гү бүсгүй байна уу хамаагүй. Чи хүсэж байвал мөнгө чинийх.

Гү Жин Чин

Чамайг хуурсан гэж намайг буруутгахгүй гэж үү?

Шэнь Чань Тян

Энэ чинь гэрээт гэрлэлт. Надад хэнтэй гэрлэх нь хамаагүй.

Жин Чин

Тийм бол би татгалзахгүй.

Шэнь Чань Тян

Тэгвэл бид одоо нөгөө...

Жин Чин

Гэрлэлтийн баталгаа хийлгэнэ гэж үү? Одоо явцгаая. Хурдлахгүй бол хаачихна.

Шэнь Чань Тян

Ингээд гэрлэчихэв үү? Яваад юмаа аваад ир. Манайд надтай хамт бай.

 

Хэд хоногоос би чамайг эмээтэйгээ уулзуулна.

Найз

Гү Жин Чин, чи одоо хаашаа явчихав аа? Шэнь Чань Тян чамайг кафед цаг гаруй хүлээж байна шүү дээ.

Жин Чин

Би аль хэдийнэ сохор болзоонд оччихсон шүү дээ. Тэр хүн чинь аль хэдийнэ...

 

Шэнь Чань Тян чинь Шэнь Чань Тян биш юм уу? Яахлаараа нэрний ханз нь өөр байдаг бил ээ?

Найз

Гү Жин Чин, чи ямар найдваргүй юм бэ? Тийшээ хурдхан очоотох.

Жин Чин

За ойлголоо, би очлоо.

Шэнь Чань Тян

Юу болоо вэ?

 

Ямар сонин юм бэ? Би чамтай хамт явъя.

Жин Чин

За тэгье.

 

 

Жин Чин

Ху Яао Яао, харьцуулах муухай ч Зу Жүн үнэндээ царайлаг гэдгийг одоо л мэдэж байна.

Эрэгтэй

Та хоёр чинь...

Жин Чин

Танихгүй хүмүүс. Би ганцаараа ирсэн. Сайхан танилцая.

 

Чи Шэнь Чань Тян байх аа? Аа би сохор болзоонд ирсэн юм.

Эрэгтэй

Чи Ху бүсгүй байх ёсгүй дээ?

Жин Чин

Тийм ээ, би мөн байна. Гэснээс нас ч явж байна, яасан хүн олдохгүй байна уу?

Эрэгтэй

Чи ч гэсэн тийм хөөрхөн биш байна.

Жин Чин

Бие биендээ таалагдахгүй байгаа юм чинь одоо яалтай. Гэрлэснийхээ дараа мөнгө минийх болно шүү. Чиний мөнгө минийх болно.

 

Бас залуучуудаар жоохон тогловол дургүйцэхгүй биз дээ?

Эрэгтэй

Харахад энэ бүсгүйд би таалагдахгүй байгаа бололтой. Тэгвэл би төлөвлөгөөг чинь нурааж өгье.

 

Болно оо, асуудалгүй. Аажмаар эхэлье. Одооноос эхлээд би чамд сайн хандана. Тийм болохоор чамайг өөрчлөгдөнө гэж найдъя.

Жин Чин

Өнөөдөр чинь ямар өдөр вэ? Хоёр залуутай таарч, ямар ч нөхцөл байсан зөвшөөрөөд, яахлаараа ингэтлээ гэрлэх гэж улайрдаг байна аа?

 

Чи гэрлэх гэж яараа юу? Гэхдээ манай гэр бүл зөвшөөрөхгүй байж магадгүй.

Эрэгтэй

Аан тэр зүгээр. Би гэр бүлийнхэнд чинь таалагдах нь гарцаагүй.

Шэнь Чань Тян

Сайн байна уу, би түүний нөхөр нь байна. Чи яаж надад таалагдах бил ээ?

Эрэгтэй

Арай дэндүүлж байгаа юм биш үү?

Жин Чин

Бид нар дөнгөж сая гэрлэлтээ батлуулсан. Хууль ёсны гэр бүл.

Эрэгтэй

Ху хатагтай, танай залуу хүмүүс айхтар юм аа. Гэрлэсэн байхаас гадна нөхрөө сохор болзоонд дагуулж иржээ.

Жин Чин

Үгүй үгүй. Би нөхөртэйгөө бас саяхан л танилцсан. Чи хүлээж чадах уу?

Эрэгтэй

Ингээд больё. Үгүй бол дараа нь дахиад нэг нөхөр гараад ирж магадгүй. Баяртай.

Шэнь Чань Тян

Би чам руу хаягаа явуулчихлаа. Өнөө орой хүрээд ирээрэй.

 

Чамайг очоод авах уу? За тэгвэл би явлаа.

 

 

Жин Чин

Ээж ээ, байна уу?

Ээж

Жин Чин, хагалгааны зардал 300,000 болно гэнэ. Хийлгэхээ больцгооё.

Жин Чин

Ээж ээ, санаа зоволтгүй. Би мөнгөний асуудлыг шийдчихсэн.

Ээж

Худлаа ярихаа боль. Бидэнд яаж тийм их мөнгө олдох бил ээ? Мөнгөний төлөө өөрийгөө битгий золиосол.

Жин Чин

Ээж ээ, та юу бодоод байна аа? Би танд хэлье. Би саяхан шинэ ажилд орсон. Манай дарга үнэхээр сайн хүн. Тэр миний цалинг урьдчилж өгсөн. Дээрээс нь би найзуудаасаа бас жаахан мөнгө зээлсэн. Тэгээд хангалттай мөнгө олсон. Санаа амар байж, хагалгаандаа л өөрийгөө бэлд. 

Ээж

Тийм үү?

Жин Чин

Тийм ээ.

Туслах

Таны байр энэ байшингийн 3 давхарт эхний хаалга.

Шэнь Чань Тян

Чиний надад олсон байр чинь энэ юм уу? Энгийн байр аваарай гэж хэлсэн биз дээ?

Туслах

3 унтлагын өрөө, зочны өрөөтэй. Хангалттай энгийн шүү дээ. нгийн оффис ажилтан

Шэнь Чань Тян

Наадах чинь айхтар үг байна шүү.

Туслах

Шэнь ерөнхийлөгч өө, тэр охиныг би болзооны сайтаас харж байгаад л шууд сонгочихсон. Ийм хурдан гэрлэж болно гэж үү?

Шэнь Чань Тян

Би ч гэсэн энгийн л нэг Шэнь ерөнхийлөгч.

Туслах

Та тэгвэл нөгөө цор ганц онцгой хүнээ хүлээхгүй юм уу?

 

 

Хүү

Намайг аварсанд баярлалаа. Би том болохоороо чамтай гэрлэмээр байна.

Охин

Яагаад?

Хүү

Яагаад гэвэл миний аав сайн хандмаар байсан болохоор гэрлэсэн ээжтэй гэж хэлсэн. Чи намайг аварсан шүү дээ. Би чамд сайн хандмаар байна.  Тэгээд том болохоороо чамтай гэрлээд чамайг эхнэрээ болгомоор байна.

Охин

За тэгье.

Шэнь Чань Тян

Би зөвхөн түүнд хайртай, зөвхөн түүнтэй л гэрлэнэ гэж хэлсэн. Түүнийг олж чадахгүй бол насан туршдаа гэрлэхгүй байсан нь дээр.

 

Дээрээс нь энэ чинь зөвхөн гэрээ. Үүнийг зохицуулж болно. 

 

Бас чи ч гэсэн анхаарвал яасан юм? Олон жил гэрлэх хүнээ хайгаад байхад олж чадаагүй талаар чинь ярьж байна.

Туслах

За би илүү олон хүн явуулж хайлгуулъя. Гол нь таны өгсөн мэдээлэл маш хязгаарлагдмал. Энэ олон жилийн дараа олоход үнэхээр хэцүү шүү дээ.

Чэн захирал

Шэнь Тян. Энд тааралдах гэж.

Хоёул

Наанаасаа ярихад болноо.

Чэн захирал

Юу хийгээд байгаа юм?

Туслах

Чэн захирал аа, би Шэнь ерөнхийлөгчид байр олоход нь тусалж байна.

Чэн захирал

Лиу Вэн, чи ингэж асуудлыг зохицуулдаг юм уу? Шэнь ерөнхийлөгч өөрийн гэсэн байр суурьтай. Ийм юм олж эвгүй байдалд оруулах гээ юу?

Шэнь Чань Тян

Чэн захирал аа? Таны анхаарах хэрэг биш байх тийм үү?

Чэн захирал

Би зүгээр л чамд санаа зовоод. Бидний харилцаа...

Шэнь Чань Тян

Ажил хэргийн харилцаа. Бид нар зүгээр л хамтран ажиллагсад. Дээрээс нь намайг яагаад нүүснийг мэдэж байна уу? Энэ удаа чи дахиад миний хажууд нүүж ирвэл чамайг компанид дахиж ажиллуулахгүй шүү. Гэртээ хариад Чэн хатагтайн үүргээ гүйцэтгэнэ үү.

Туслах

Шэнь захирал аа, яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ? Тэр үнэхээр....

Шэнь Чань Тян

Чи асуудлыг сайн шийдлээ. Энэ сар урамшууллыг чинь 2 нугалж өгье.

Туслах

Тэгье. Болж байна.

Жин Чин

Шэнь Чань Тян,

Чэн захирал

Энэ хүүхэн чинь хэн бэ?

Жин Чин

Энэ хэн бил ээ?

Чэн захирал

Энэ бол миний дарга. Ажлын дараа би тэрнээр хүргүүлсэн юм.

Жин Чин

Сайн байна уу?

Туслах

Сайн уу?

Жин Чин

Шэнь Чань Тянд тусалж байгаад баярлалаа.

Шэнь Чань Тян

Бид чинь нэг байгууллага, нэг гэр бүл

Туслах

Бид чинь нэг байгууллага, нэг гэр бүл. Мэдээж шүү дээ. Шэнь Чань Тян чи сүүлийн үед сайн ажиллаж байгаа, үнэхээр сайн байгаа шүү.

 

Чи энд ирсэн юм чинь би явлаа. Та хоёр ярилц ярилц.

Шэнь Чань Тян

За.

 

Захирлаа, шүхэр ээ?

Туслах

Шүхэр хэрэггүй ээ. Би бороонд алхах дуртай.

Жин Чин

Дарга чинь сайн хүн байх шиг байна.

 

Муухай царай гаргаад, бардамнаад байхгүй. Драман дээр гардаг захирлуудаас өөр юм аа. Тийм ээ?

Шэнь Чань Тян

Тийм ээ, нилээн өөр. Надад өгчих.

Жин Чин

Муугүй шүү. Би ийм гоё байранд амьдарч үзээгүй юм байна.

Шэнь Чань Тян

Өө, тийм үү?

 

Чи энэ талд бай. Би энэ талд байя. Ямар нэг юм хэрэг болвол хэлээрэй.

Жин Чин

За.

 

 

Жин Чин

Аа, шалиг амьтан.

Шэнь Чань Тян

Хар даа, энэ чиний өрөө байна уу?

 

Хаалгаа хаа.

Жин Чин

Би үхсээн. Үхсэн. Би яаж байгаад буруу өрөөнд орчихов? Аймаар юм аа. Маргааш яаж царайг нь харна аа. Гэхдээ тэр бие нь үнэхээр гоё байсан. 8 булчинтай, цайвар царай, царайлаг төрх, урт хөл.. яалт ч үгүй төгс төгөлдөр юм. Гү Жин Чин чи юу бодоод байна аа? Ичмээр юм, ичмээр. Унтъя унтъя.

Шэнь Чань Тян

Босчихсон уу? Ажилдаа явах гэж байна уу? Хүргээд өгөх үү?

Жин Чин

Хэрэггүй ээ. Хаашаа л явав гэж. Өнөөдөр хүн залилахгүй. Гудамжинд хувцас зарвал зарна. 

Шэнь Чань Тян

Гэхдээ энэ чинь тогтвортой ажил биш шүү дээ. Би чамд ажил олж өгье.

Жин Чин

Тийм үү, нээрээ юу?

Шэнь Чань Тян

Чи юу хийж чадах вэ?

Жин Чин

Би будгийн ажил хийж чадна. Бас хувцасны дизайн гаргадаг. Том байгууллагууд өндөр боловсролыг л чухалчилдаг болохоор орж чаддаггүй.

Шэнь Чань Тян

Манай компанид орвол яасан юм? Чамд яг тохирох байх.

Жин Чин

Танай компани чинь өндөр боловсрол шаардахгүй гэж үү?

Шэнь Чань Тян

Шаардана. Гэхдээ бид чадварыг илүү өндөрөөр үнэлдэг.

 

Тэгэхээр ингэе. Би чамд мэйл хаяг өгье. Ийшээ өөрийн анкетаа явуулаарай. Хүний нөөцөөс чамтай холбоо барина.

Жин Чин

Дарга аа, баярлалаа.

Шэнь Чань Тян

Гү Жин Чин гэж хүн анкетаа өгнө. Хүний нөөцөд тэр хүнийг ажилд ав гэж хэл. Дизайны хэлтэст хуваарил.

Туслах

Ойлголоо, Шэнь захирал аа. Одоохон хэллээ.

 

 

Хүний нөөц

Хатагтай Гү Жин Чин, таны анкетийг бид шалгаж үзлээ. Дизайны зургууд ч бас сайн байна. Тийм болохоор бид таныг маргаашнаас эхлээд дизайны хэлтэст ажиллаач гэж урьж байна.

Жин Чин

Баярлалаа, тэгье.

 

Чи ирчихсэн үү?

 

Хамт идье.

Шэнь Чань Тян

Чиний сэтгэл санаа сайхан байх чинь? Чамайг ажилд авна гэнэ үү?

Жин Чин

Тийм ээ, чиний ачаар орж чадлаа. Би одоо хүмүүс яагаад том компанид ажилд орох гээд зүтгээд байдгийг ойлгож байна. Урамшуулал нь үнэхээр сайн юм. Дадлагажигч ажилтны цалин нь хүртэл гудамжинд бараа зарснаас илүү их цалинтай.

Шэнь Чань Тян

Гэхдээ чи авъяастай байсан болохоор ажилд авсан шүү дээ. Хичээгээрэй.

Жин Чин

Хүлээгээрэй. Надад нэг хүсэлт байна. Одооноос эхлээд компани дээр бие биенийгээ танихгүй юм шиг байцгаая. Захирлаас бусад. Өөр хүн бидний харилцааны талаар огт мэдэх ёсгүй.

Шэнь Чань Тян

Яагаад?

Жин Чин

Шинэ орчинд нууцлаг баймаар байна. Чи надад аль хэдийнэ зөндөө тус болсон болохоор хүмүүс мэдчих юм бол чамаар дамжуулж ажилд орсон байна гэж хэлцгээнэ. Тэгвэл бидний нөхөрлөлд сэв сууна биз дээ тэ?

Шэнь Чань Тян

Битгий санаа зов. Би яасан ч хэлэхгүй.

Жин Чин

Идэцгээе.

 

 

Эмэгтэй

Чи сонссон уу? Өнөөдөр манай дизайны хэлтэст шинэ хүн ирж байгаа гэнэ.

Эмэтэй 2

Тийм үү? Ямар чимээгүй гэнэт ирж байх юм? Том ар талтай л байна даа.

Эмэгтэй 1

Юун том ар тал. Зүгээр л нэг холбоо сүлбээгээр орж ирж байгаа хөдөөний бүсгүй. Ахлах сургуулийн л дипломтой гэж сонссон шүү.

Эмэгтэй 2

Тийм хүн яаж орж ирдэг бил ээ? Холбоо сүлбээ сайтай байх ч хэрэгтэй юм аа.

Хүний нөөц

Энэ бол танай хэлтэст шинээр орж байгаа бүсгүй. Танилцаарай.

Жин Чин

Сайн байцгаана уу? Намайг Гү Жин Чин гэдэг. Би шинээр ирсэн дадлагажигч байна. Надад тусалж дэмжээрэй. 

Хүний нөөц

Чиний суудал энэ байна.

Жин Чин

Баярлалаа.

 

Сайн уу?

Эмэгтэй 1

Хөөе, та нар цангаж байна уу? Кофе ууцгаая, би даая.

 

 

Чэн захирал

Тэр мөн байна. Өчигдөр ирсэн шинэ ажилтан тэр юм байхдаа? Чи тэрнийг бүр компани дээрээ хүртэл авчирчээ.

 

Лиу Вэн

Туслах

Чэн захирал, энд юу хийж байгаа юм?

Чэн захирал

Тэр Гү Жин Чин гэж яг хэн юм? Чань Тянтай ямар холбоотой юм?

Туслах

Энэ хэлэхэд жаахан хэцүү л дээ.

Чэн захирал

Чань Тян битгий хэл гэсэн үү?

Туслах

Та Шэнь захирлыг мэднэ дээ? Гадны хүмүүст хувийн харилцаагаа мэдэгдүүлмээргүй байгаа.

Чэн захирал

Чань Тян бид хоёр чинь хар багийн найзууд. Гадны хүн биш.

 

Тэд ямар харилцаатай юм?

Туслах

Гү Жин Чин,  Шэнь захирал хоёр гэрлэсэн хосууд.

Чэн захирал

Юу гэнэ ээ?

Туслах

Чэн захирал аа, чимээгүй бай. Шэнь захирал үүнийг нууц байлгаарай гэж захисан шүү.

Шэнь Чань Тян

Шэнь захирал аа, гараад хаалга тогшоод орж ир.

Чэн захирал

Чи Гү Жин Чинтэй гэрлэсэн байна. Чи надад тайлбар өг.

Шэнь Чань Тян

Би чамд ямар тайлбар өгнө гэж?

Чэн захирал

Бид хамтдаа өссөн. Чамд ямар сайныг чи мэднэ. Яагаад үл тоогоод байдаг юм?

Шэнь Чань Тян

Хувийн шугамаар бол чи миний найз. Ажил дээр бол миний ажилтан. Ийм л байна.

Чэн захирал

За яахав. Тэгвэл чи чиний сэтгэл зүрхэнд байдаг, 20 жил хүлээсэн тэр хүнээ яах болж байна?

Шэнь Чань Тян

Тэр чиний асуудал биш.

Чэн захирал

Чи үнэхээр тэр хүнээ боддоггүй юм бол, чиний сонголт чинь би байх ёстой байсан юм. Хэн нь мэдэгдэхгүй Гү Жин Чин биш. 

 

Тэр ер нь ямар хүн юм? Чи тэрнийг мэддэг юм уу?

Шэнь Чань Тян

Тэр ч бас чиний асуудал биш.

Чэн захирал

Өнөөдөр би чамаас хариулт сонсмоор байна.

Шэнь Чань Тян

Миний Гү Жин Чинтэй гэрлэсэн шалтгаан бол миний эмээ. Тэр сүүлийн үед ямар хүнтэй гэрлэ гэж шахаж байна. Тийм болохоор би түүнтэй гэрээний үндсэн дээр гэрлэсэн юм.

Чэн захирал

Гэрээний гэрлэлт ээ?

 

Ойлголоо. Гэхдээ яагаад намайг чамтай гэрлээч гэж асуугаагүй юм? Би эмээгийн асуудалд чинь туслаж чадна шүү дээ.

Шэнь Чань Тян

Би тэгж чадахгүй ээ. Чи чинь завгүй хүн. Ийм жижиг асуудалд өөр хүн олсон нь дээр. Чи одоо хариултыг нь мэдлээ. 

 

Өө тийм, Гү Жин Чин миний хэн гэдгийг хараахан мэдээгүй байгаа. Тийм болохоор битгий тараагаад байгаарай. Олон хүн мэдээсэй гэж хүсэхгүй байна.

Чэн захирал

За.

Туслах

Шэнь захирал аа, би Чэн захирлын аашийг нь үнэхээр дийлсэнгүй. Гэхдээ Шэнь захирал аа, би үнэхээр сонирхож байна. Та яагаад гэрээт гэрлэлтэндээ яг хажууд чинь байгаа Чэн захирлыг сонгохгүй, огт танихгүй бүсгүйг сонгосон юм? 

Шэнь Чань Тян

Чи чинь тэнэг юм уу? Тэрэнтэй гэрлэчихвэл дараа нь салж чадна гэж бодож байна уу?

Туслах

Шэнь захирлаа, та үнэхээр сайн бодсон байна шүү.

Шэнь Чань Тян

Бас нэг зүйл байна. Доошоо буугаад 20 тойрог гүй.

Туслах

Юу?

Шэнь Чань Тян

30 тойрог, 40 тойрог

Бүгд

Чэн захирал аа

Жин Чин

Сайн байна уу, Чэн захирал аа?

Чэн захирал

Яаж орж ирсэн чинь надад хамаагүй. Чи орж ирсэн л бол одоо компанийн ажилтан. Өнөөдрөөс эхлээд яг бусад ажилтнуудын адилаар чамд хандах болно. Онцгой анхаарал тавихгүй.

Жин Чин

Мэдээж хэрэг. Танд хийлгүүлэх зүйл байвал шууд хэл.

Чэн захирал

Энэ бичиг баримтуудыг хуулбарлаж авах хэрэгтэй байна. Хүн болгон ажилтай, чи завтай байгаа болохоор явж хуулбарла.

Жин Чин

Энэ муу амьтан. Би тэснэ ээ. Ажлын байран дээр асуудалтай тусгарахгүй хэн байхав.

 

За.

Эмэгтэй

Энэ бол ерөнхийлөгчид өгөх баримт бичиг. Хурдан аваачаад өг. Өө, тийм. Ерөнхийлөгч хаалга тогшдог хүмүүст дургүй. Шууд л яваад ор.

 

Ерөнхийлөгч бүдүүлэг хүмүүст хамгийн дургүй. Загинуулах чинь гарцаагүй.

Жин Чин

За.

 

 

Жин Чин

Чи...

Шэнь Чань Тян

Манай дарга.... энэ баримт бичигт гарын үсэг зурахад туслаад өг гэсэн юм. Өөрөө хийхэд төвөгтэй болохоор.

Жин Чин

Шэнь Чань Тян чи яаж чадаж байна аа?

 

Яагаад захирлыгаа зогсоогоод байгаа юм бэ?

 

Та суу. Чи босооч.

Туслах

Гү хатагтай, би өглөөнөөс хойш толгой эргээд ядраад байна. Чань Тянаар хэдэн юм зуруулах гэж байна.

Жин Чин

Гарын үсэг зурахад тусалж байгаа ч гэсэн чи ерөнхийлөгчийн сандал дээр сууж болохгүй шүү дээ.

 

Ерөнхийлөгч өө, та суу.

 

Цаашид ажиллахдаа өөрийнхөө сандал дээр суу. Битгий хэтрүүлээд бай.

Шэнь Чань Тян

Ойлголоо.

Жин Чин

Ерөнхийлөгч өө, энэ таны хүссэн бичиг баримт.

Шэнь Чань Тян

Би чинь туслах шүү дээ. Надад өгчих.

Жин Чин

Даргаа жаахан хүндлээч. Халагдмаар байгаа юм уу?

Шэнь Чань Тян

Би эелдэг байгаагүй гэж үү?

Жин Чин

Өөр зүйлгүй бол би явъя даа.

Туслах

Тэг тэг.

 

Шэнь захирал аа, та суу.

Шэнь Чань Тян

Намайг Шэнь туслах гэж олон удаа дуудсан уу?

Туслах

Шэнь захирал аа, таны эхнэр чинь таныг жоохон эелдэг байгаарай гэж хэлсэн шүү дээ.

Шэнь Чань Тян

Тэгвэл гар дээр 100 удаа суниана уу. 100 удаа

Эмэгтэй

Яагаад загинуулдаггүй бил ээ?

Эмэгтэй 2

Гү Жин Чин зальтай хүүхэн байх нь ээ.

Чэн захирал

Та нарт хийх ажил байхгүй юу? Тарцгаа. Зан Жиао Жиао намайг дагаад яв.

Эмэгтэй

Чэн захирал аа, тэр хүүхэн арга зальтай юм аа. Захирал уурлаач үгүй.

Чэн захирал

Ийм жижиг юм хөөцөлдөх хэрэг байна уу? Хэдхэн удаа загинуулах төдий. Сүртэй том юм болох биш.

Эмэгтэй

Захирал аа, танд өөр төлөвлөгөө байна уу?

 

Чэн захирал ухаантай юм аа.

 

 

Эмэгтэй

Гү Жин Чин, захирал чамайг өрөөндөө дуудаж байна.

Жин Чин

За.

 

Чэн захирал аа, намайг дуудсан уу?

Чэн захирал

Би чиний анкетанд хавсаргасан дизайны ажлыг харсан. Чи авъяастай юм. Энэ ажлыг дараа 7 хоногт Үндэсний Загварын Тэмцээнд өгнө. Ялагч нь нүүр хуудсан дээр онцолж гарна.

 

Компанийн нүүр царай, нэр хүндийг хувьд том боломж болно. Би чамайг ахлах дизайнераар ажиллуулахыг хүсэж байна.

Жин Чин

Чи эхлээд намайг дарамтлах гэж оролдсон. Одоо харин шагная гэж байгаа юм уу? Жохоон сэжигтэй санагдаад байх чинь. Нэг урхи байж л байгаа.

Чэн захирал

Хүсэхгүй байна уу?

Жин Чин

Тэгье тэгье.

Чэн захирал

За, эхний драфтыг надад маргааш өгөөрэй. Дэмжигдвэл шууд эхлүүлье.

Жин Чин

Чэн захирал аа, энэ танд шалгуулах дизайны драфт.

Чэн захирал

Гү Жин Чин бас чадвартай юм гээч. Дизайны элементүүд нь нүдэнд тусаж байна.

 

Драфтаа энд орхичих. Би сайтар харъя. Ямар нэг хэрэг гарвал чамайг дуудъя.

 

Миний өрөөнд ороод ир.

Эмэгтэй

Энэ зургийг Гү Жин Чин зурсан гэж үү дээ?

Чэн захирал

Тийм ээ. Чи хэдэн аятайхан дизайн гаргаад ирж чадах уу? Хичнээн чадвартай байсан ч гэсэн би тэрнийг компанид үлдээж чадахгүй. Энийг аваад яв тэгээд....

Жин Чин

Цаг зав гараад эцэст нь чамтай ярих боломжтой боллоо.

Найз

Тийм шүү, чи ерөөсөө хүнийг бодохгүй юм. Эгч рүү залгаж байж л мэдлээ. Хагалгаанд орох хэрэгтэй, хагалгааны зардал 300,000 гэж. Тийм том зүйл болчихоод байхад надад хэлэхгүй.

Жин Чин

Би хагалгааны мөнгийг аль хэдийнэ орчихсон. Чамд саад болохыг хүсээгүй юм.

Найз

Чи тийм их мөнгийг яаж олсон юм бэ?

Жин Чин

Чи намайг сохор болзоонд яваад өгөөч гэсэн өдөр... би Шэнь Чань Тян гэдэг хүнтэй танилцаад, яг үнэндээ хүн андуурсан л даа. Гэхдээ би эхлээд 88,000 өг гэсэн ч дараа нь бага санагдаад дараа нь 188,000 гэсэн. Тэгсэн тэр надад 500,000-г өгсөн.

Найз

Найз минь чи ёстой боломжийг ашиглажээ. Би зүгээр л хэрэггүй зүйлс ярьж байсан чинь чи итгэчихсэн юм уу?

Жин Чин

Тийм ээ, би хэзээ ч тэр надад 500,000-г өгнө гэж бодоогүй. Гэхдээ надад мөнгө хэрэгтэй байсан болохоор л тэр. Ээжид битгий хэлээрэй. Ээж олоод мэдчихвэл сэтгэлээр унах байх гэж айж байна.

Найз

Ойлголоо. Чи ядарсан харагдаж байх чинь. Энэ шинэ ажил чинь хэцүү байгаа байх даа? Сайн амарч байгаарай. Удахгүй уулзая. Баяртай.

 

 

Шэнь Чань Тян

Маргаашийн загварын дизайны талаар...

 

Хөөх, үнэхээр нойр нь хүрч ээ. Ажиллаад болчихсон юм уу?

 

 

Шэнь Чань Тян

Миний санамсаргүй сонгосон эхнэр маань ийм чадвартай гэж бодсонгүй.

 

Хамгийн сайн тохирох материал яаралтай олоотох. Мөрний өргөн, бүсэлхийн хэмжээ, өндөр.

 

 

Хөтлөгч

Үндэсний Загварын Тэмцээнд та бүхэн тавтай морил. Бидний дүрэм ёсоор тэмцээн 2 хэсгээс бүрдэнэ. Зурган үзүүлбэр ба модельтой үзүүлбэр. За одоо бүгдээрээ эхний хэсэг болох зурган үзүүлбэрээ эхэлье.

Хөтлөгч 2

За энэ бол Лиу корпораци болон Мугуан корпорацийн дизайнууд.

Эмэгтэй

Үнэхээр гайхалтай юм аа.

Хөтлөгч

За дараагийнх бол Ван корпораци болон Линтян корпорацийн дизайнууд.

Эмэгтэй

Яахлаараа энэ 2 дизайн адилхан байдаг бил ээ?

Жин Чин

Энэ чинь миний дизайн.

Эмэгтэй 1

Линтян корпорацийн дизайн Ван корпорацийнхтай яг адилхан байна. Санаандгүй тохиолдол уу оюуны өмчийн хулгай юу?

Эмэгтэй 2

Линтян корпораци, Ван корпораци нар үргэлж хоорондоо өрсөлдөж ирсэн. Санаандгүй тохиолдол лав биш. Оюуны өмчийн хулгай байх шиг байна.

Эмэгтэй 1

Тэгээд хэн нь хэнийгээ дуурайсан юм?

Хөтлөгч

Энэ юу болоод байна? Үндэсний хэмжээний тэмцээнд өгсөн 2 бүтээл яг адилхан байна.

Эрэгтэй

Энэ дизайныг манай баг 3 шөнө нойр хоолгүй сууж хичээж хийсэн шүү дээ. Линтян группыг бидний дизайныг хуулбарлана гэж хэзээ ч төсөөлсөнгүй.

Туслах

Худал. Энэ харваас Линтян группын дизайны хэлтсийн хийсэн бүтээл байна. Яаж бид нараас хуулж чадаж байна аа?

Хөтлөгч

Ноёд оо, битгий маргалд. Энэ гайхалтай бүтээл байна. Гэвч эх нь тодорхойгүй бүтээлийг би хэзээ ч ашигладаггүй.

 

Би та нарыг сайтар тайлбар өгнө гэж найдаж байна.

Шэнь Чань Тян

Линтян хэзээ ч оюуны өмчийг үл хүндэтгэж хуулбарлаж байсан удаагүй.

Эрэгтэй

Шэнь захирал мэдээж ийм зүйл хийхгүй. Гэхдээ таны хамтран ажиллагч хийж магадгүй шүү дээ. Хийхгүй гэж хэн батлах билээ?

Шэнь Чань Тян

Ван захирлын санаа зөв байна. Гэхдээ хамгийн чухал зүйл нь Линтян группыг оюуны өмч хулгайлсан гэж гүтгэх нь асуудал юм. Та ийм зүйл хэлэх эрхтэй гэж бодож байна уу?

Эрэгтэй

Чи...

Эмэгтэй

Би мэдэгдэл хийе. Энэ бүтээлийг Гү Жин Чин хийсэн. Оюуны өмч хулгайлсан хүн нь Гү Жин Чин байх ёстой. БИ мэдэж байсан. Зүгээр нэг дадлагажигч байж яахлаараа ийм сайн бүтээл хийж чадна гэж?

Жин Чин

Дадлагажигч байлаа гээд яана гэж? Энэ бүтээл бол хэн нэгнээс санаа авч, хуулбарлаагүй гарцаагүй миний эх бүтээл.

Эмэгтэй

Чи няцаалаа гээд үнэн болохгүй. Шинэ компанид оронгуутаа албан тушаал дэвшихийн тулд олиггүй арга ашиглаж байгаа ч юм бил үү?

 

Хэлэх үггүй болсон уу?

Жин Чин

Намайг буруугүй гэдгээ нотол гэж үү? Нүдээ нээгээд сайн харж бай.

 

Намайг Гү Жин Чин гэдэг. Миний бүх дизайны ажлуудад онцлох тэмдэг байдаг. Миний нэрний эхний латин үсэг бол “G”. Би үүнийг өөрийнхөө ажил болгонд товчин дээр эсвэл ханцуйн дээр гээд диталь хэсэгт нь шигтгэж оруулж өгсөн байдаг.

 

Энэ дизайны бүс болон захан дээр би оруулсан байгаа.

 

Зан Жиао Жиао, одоо ч юу хэлмээр байна? Чи Ван ерөнхийлөгчөөс очоод миний ажлыг яагаад хуулбарласныг асуухгүй юм уу?

Эмэгтэй

Чи хийсэн гэдгийг ойлголоо. Тэгвэл чи Ван гэр бүлд зарсан байх.

Жин Чин

Чи яаж гүтгэхээ бүр бэлдсэн байх шив. Үнэхээр их ядарсан байх даа. Тэгвэл чи намайг бүтээлээ зарсан гэсэн нотолгоо гаргаад ир л дээ.

Эмэгтэй

Надад үнэн хэрэгтээ нотолгоо байгаа.

 

Өчигдөр би чамайг хэн нэгэнтэй ярьж байхыг чинь санаандгүй сонссон. 500,000 юань авсан гэж. Өнөөдөр манай компанийн ажил Ван группын мэдэлд очсон байна. Энэ хангалттай баталгаа биш гэж үү?

Жин Чин

Би 500,000 юань авсан нь үнэн. Тэглээ гээд яахлаараа миний бүтээл хуулбарлахтай холбоотой болчихдог юм?

 

Эсвэл 500,000 юань гээд сонссон чинь чамд төвөгтэй байна уу?

Эмэгтэй

Гү Жин Чин, чи шалтагласаар л байна уу?

 

Надад видео бичлэг байна. Чи өчигдөр 500,000 юань авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

 

Бүгдээрээ хар даа. Энэ бол баримт. Чи 500,000 юань авсан. Тэгээд өөрийнхөө ажлыг худалдсан. Эс бөгөөд хэн чамд тийм их мөнгө өгөх бил ээ? Хэлэх үггүй болчихсон уу?

Жин Чин

Энэ бүгд чиний зохион байгуулсан зүйлс.

Эмэгтэй

Зохион байгуулсан?

 

Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй л байгаа бололтой. Гү Жин Чин, чи мэдэхгүй байх, гэхдээ бүгд чиний ар гэрийн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Ээж чинь одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа, гэхдээ мөнгөний хэрэгцээ гарсан. Чи ядуу айлд төрж өссөн. Ийм хачин хэрэг сэдэхгүй л бол хэн чамд тийм их мөнгө өгнө гэж?

Чэн захирал

Гү Жин Чин, чамайг ингэнэ гэж бодсонгүй. БИ чамд маш их итгэж байсан. Ийм чухал төслийг хүртэл даатгаж байхад чи миний урмыг хугаллаа.

 

Миний чамд өгсөн итгэлийг яаж ингэж нурааж чадаж байна?

Эмэгтэй

Тийм шүү. Гү Жин Чин, Чэн захирал чамд жаахан авъяас байгааг олж мэдээд маш том хариуцлагатай ажил даалгаж байхад чи урвалтаар хариу барьж байдаг.

Чэн захирал

Хангалттай

 

Ээжийнхээ эмчилгээнд зориулж ийм зүйл хийсэн юм бол жоохон ойлгож болох л юм. Лин захирлаас уучлалт гуй. Лин захирал магадгүй чиний ээжийн нөхцөл байдлыг бодолцоод Линтян группыг тэмцээнээс хасахгүй байх. Эс бөгөөс чи Линтян дахь хүн бүрийн урмыг хугалах болно. Бас чиний худалдааны асуудлын учрыг цагдаа нар олох байх.

Эмэгтэй

Чэн захирал аа, та үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Лин захиралд л зөвхөн уучлалт гуйлгуулаад. Миний бодлоор тэр энд байгаа бүх хүмүүсээс уучлалт гуйх ёстой. Чиний урвалтаас болоод бид нар бүгд ичиж байна.

Жин Чин

Нэг оффист хамт ажилладаг байж, сэжиглэх хамгийн эхний хүн чинь би юм уу?

 

Яагаад Ван группыг хуулбарласан гэж сэжиглэхгүй байгаа юм? Эсвэл та нар миний бүтээлийг авчихаад өгчихсөн юм биш биз?

Эмэгтэй

Чи одоо жинхэнэ хэн гэдгээ харуулж байна уу?

 

Нотолгоогоо харуулж чадахгүй бол чи шоронд орно. 

Эмэгтэй 2

Ямар онцгүй юм бэ? Тэд Линтян группыг онилоод эртнээс холбоо сүлбээтэй болсон байх.

Эмэгтэй 3

Энэ охин муу хүн шиг харагдахгүй юм.

Эмэгтэй 2

Хараад л мэдчихдэг байсан бол цагдаагийн ямар хэрэг байх вэ дээ.

 

Гэмт хэрэгтнүүд шууд баригдах хэрэгтэй.

Шэнь Чань Тян

Бүгдээрээ сонсож бай.

 

 

Шэнь Чань Тян

Бүгдээрээ сонсож бай.

 

Би хэдэн үг хэлье. Надад картаа өгөөтөх.

Эмэгтэй

Ерөнхийлөгч өө, Гү Жин Чин бол урвагч. Энэ бол хууль бус мөнгө. Та маш нухацтай шалгах хэрэгтэй.

Шэнь Чань Тян

Бүгдээрээ сонсож бай. Энэ картыг би Гү Жин Чинд өгсөн юм.

 

Картан дээрх нэрийг нүдээ нээгээд анхааралтай хараарай. Минийх байна уу?

Эмэгтэй

Гү Жин Чин мөнгө аваагүй байлаа ч гэсэн Гү Жин Чин өөрөө Ван гэр бүлтэй холбоогүй гэсэн баталгаа болохгүй.

 

Манай компанийн дизайныг бүгдийг Гү Жин Чин хийсэн. Хүн болгон мэдэж байгаа. Ван гэр бүлд оччихно гэж хэн мэдэх билээ?

Шэнь Чань Тян

Зөв. Бид сэжиглэж байгаа бол энэ драфт файлтай танилцсан хүн болгоныг сэжиглэх хэрэгтэй. Тийм болохоор надад хариул даа. Чи тэр хүн биш гэдгээ яаж батлах вэ?

 

Эсвэл чи надад энэ бүхнийг хийх зааварчилгааг хэн өгснийг хэлээч.

Эмэгтэй

Хэн ч биш. Би өөрөө. Би таамагласан юм.

Шэнь Чань Тян

Таамагласан гэнэ ээ? Таамаглах төдийд хэн нэгнийг буруутгахад хангалттай юу?

 

Гү Жин Чин компанийн нууцыг задруулсан ч бай үгүй ч бай, эсвэл хэн нэгэн түүнийг гүтгэсэн бол маргааш энэ бүхэн тодорхой болох болно.

Хөтлөгч

Би та нарын драмаг энд хармааргүй байна. Ванши болон Линтян хоорондын маргаан хурдан шийдэхдэх боломжгүй тул бусад бүтээлүүдтэй танилцая.

Эрэгтэй

Хүлээгээрэй, Лин захирал аа. Энэ чинь Ван группын хөлс хүчээр хийсэн бүтээл. Ийм хурдан сүйтгэчихэж болохгүй шүү дээ.

Шэнь Чань Тян

Манай Линтян өөрсдийн бүтээлээ өөрсдийн өмнөөсөө яриулдаг. Бид хуулбарлаж байгаагүй. Өрсөлдөөнд ганцхан бүтээлээс болж ийм хэрэггүй зүйлс ярилцаад яахав. Бид энэ бүтээлийг Ваншигийнх гэж үзье. Яагаад гэвэл бидэнд өөр зөндөө гайхалтай бүтээлүүд байгаа.

Хөтлөгч

Энэ бүтээлтэй өрсөлдөх бүтээл байгаа гэж үү?

Чэн захирал

Бид ийм эрсдэл гаргаж болохгүй. Энэ бүтээлтэй өрсөлдөх бүтээл шүү дээ.

Хөтлөгч 2

За дараагийн хэсэгт Линтян группын хамгийн сүүлийн дизайныг харуулъя.

Хөтлөгч

Муугүй шүү. Өнөөдрийг хүртэл харсан дизайнуудаас хамгийн сайн нь байна.

Жин Чин

Хэдэн өдрийн өмнө миний зурж дуусгасан загвар биш үү?

 

Чэн захиралд үзүүлсэн эхний загвар болохгүй бол үзүүлнэ гэж бэлдсэн загвар маань. Яагаад энд байдаг бил ээ?

Чэн захирал

Шэнь захирал аа,  та энийг хэзээ олж авсан юм? Би яагаад мэдээгүй байдаг бил ээ? Энийг хэн хийсэн юм?

Шэнь Чань Тян

Би чамд бүх зүйлийг мэдээлэх ёстой юу? Байр сууриа мэдээрэй.

Чэн захирал

Шэнь захирал аа, битгий эсэргүүц. Би бол Чэн корпорацийн өв залгамжлагч. Гэтэл би Линтянд ирж захирал хийж байна. Хэний төлөө ийм зүйл хийж байгаа гэж бодоо вэ?

 

Надтай юу ч ярилцахгүй юм аа. Би бол захирал нь. Бүх загвар надаар хянагдаж зөвшөөрөгдсөн байх ёстой.

Шэнь Чань Тян

Би чиний зөвшөрөлийг авахгүй бол яаана гэж?

Хөтлөгч

Шэн захирал аа, би энэ дизайнертай уулзмаар байна. Болох уу?

Шэнь Чань Тян

Бололгүй яахав.

 

Энэ бүтээл бол манай компанийн дизайнер Гү Жин Чиний бүтээл.

Эмэгтэй

Юу?

Чэн захирал

Муу шулам. Хамаг анхаарлыг өөртөө татаж байх шив.

Хөтлөгч

Гү хатагтай, би тантай тухтай ярилцмаар байна. Загварын чиг хандлагын талаар хоёулаа уулзаж ярилцая.

 

Хоёр дахь хэсэг рүүгээ шилжье.

 

Загварын шоуг эхлүүл. Бүх моделууд бэлэн үү? За эхэлцгээе.

Чэн захирал

Бэлэн материал байхгүй болохоор яах болж байна?

Шэнь Чань Тян

Юу гэж тийм юм байх вэ?

Чэн захирал

Зан Жиао Жиао, модельд энийг аваачаад өмсүүл.

Шэнь Чань Тян

Хэрэггүй. Бүтээлийг хийсэн дизайнер нь өөрөө үзүүлэг. 

Чэн захирал

Тэр ямар туршлагатай юм?

Шэнь Чань Тян

Хийж үзэхгүй бол яаж мэднэ гэж?

Эмэгтэй

Дадлагажигч модель хийнэ гэж үү? Энэ удаа Линтян групп түрүүлэхгүй нь тодорхой боллоо.

Эмэгтэй 2

Тэгвэл Ванши групп түрүүлэх биз.

Шэнь Чань Тян

Бид нар удахгүй буцаад ирье.

 

 

Жин Чин

Линтян группын Шэнь ерөнхийлөгч өө? Надад яагаад худлаа яриад байгаа юм?

Шэнь Чань Тян

Би чамд юу гэж худлаа ярьсан юм?

 

Би чинь Линтян группын захирлыг туслах.

Жин Чин

Худлаа ярьсаар байх шив. Тэд нар чамайг Шэнь ерөнхийлөгч гэж дуудаж байсан.

Шэнь Чань Тян

Урлагийн салбарт бүгд л тэгэж дуудуулдаг биз дээ. Энэ дэлхий дээр байхад хүн болгон л бие биендээ статус, нэр өгдөг биз дээ?

Жин Чин

Маргаж чадахгүй л юм.

 

Гэхдээ энэ гэрээ зурагдсанаас хойш чи миний удирдлаганд байна шүү. Ямар ч албан тушаалтай байсан хамаагүй орой бүр гэрээ оройн хоол идэх гэж ирнэ. Ойлгож байна уу? Хариулаач.

Шэнь Чань Тян

Ойлголоо.

 

Одоо ийм зүйл ярилцах цаг биш. Ажлаа хийцгээе. 

Жин Чин

Юу? Ямар ажил?

 

Би модель хийж чадахгүй ээ.

Шэнь Чань Тян

Чи оролдож үзэхгүй бол яаж мэдэх юм? Явцгаая.

Жин Чин

Хөөе би хэрвээ тайзан дээр бүдрээд унавал яах болж байна?

Шэнь Чань Тян

Хиймээргүй байгаа юм уу?

 

За за, тодорхой байна, ойлголоо. Тэгвэл битгий яв. Муудлаа гээд миний нэр хүнд жаахан унах байх.

Жин Чин

Намайг буланд хавчиж байх шив.

Шэнь Чань Тян

Би чамд итгэж байна. Ямар нэг зүйл буруудлаа ч гэсэн Линтян асуудлыг шийдвэрлэж чадна. Сэтгүүлд нийтлүүлж, олон нийтэд дэлгэхгүй. Линтян группын орлого хэвээрээ л байна.

Жин Чин

Гэхдээ надад энэ хувцас таарах болов уу?

Шэнь Чань Тян

Чамд л таарна. Хамгийн чухал нь би чамд өмсүүлж хармаар байна.

Хөтлөгч

За одоо хоёр дахь хэсэг рүүгээ орцгооё. Загварын шоу.

Эмэгтэй

Чэн захирал аа, би одоо яах вэ? Шэнь захиарл Гү Жин Чинийг байнга хамгаалаад байх юм. Бид нарыг лав зүгээр орхихгүй байх даа.

Чэн захирал

Сандраад байгаа юм уу? Хэрэггүй амьтан. Сайхан төлөвлөгөө чамаас болоод нурлаа. Тэгээд бас одоо камерний өмнө гарна гэнэ үү?

Эмэгтэй

Би ийм зүйл болно гэж бодоогүй. Шэнь захирал Гү Жин Чинг ингэж хамгаална гэж бодсонгүй.  Өөрийнх нь зурсан зураг гэж батлах гэж байгаа мэт байсан.

Чэн захирал

Чиний мэдэхгүй зүйл олон бий. Энийг дуусгаад өөр боломж хайя. Дараагийн удаа дахиад бүтэлгүйтвэл чамайг зүгээр орхихгүй шүү.

Эмэгтэй

Чэн захирал аа, санаа зоволтгүй. Дахиж ийм зүйл болохгүй.

Хөтлөгч

Эхлээд Ван группын загвар.

Эмэгтэй 2

Ван групп сайн байна шүү. Энэ загвар үнэхээр гайхалтай юм аа.

Эмэгтэй 3

Тийм шүү. Би Линтянийг түрүүлнэ гэж бодохгүй байна.

Эмэгтэй 2

Гэхдээ Ван групп түрүүлвэл хэн шагналыг нь авах юм? Линтяний загвар, Ван группын модель.

Эмэгтэй 3

Хэн ч авсан ямар хамаа байхав. Ван групп угаасаа нэг алхмын хойно яваа.

Хөтлөгч

Дараагийн үзүүлбэр бол Линтян групп.

Хөтлөгч

Дараагийн үзүүлбэр бол Линтян групп.

Эмэгтэй

Өө бурхан минь.

Эмэгтэй 2

Шулам. Бүх хүмүүсийг миний эсрэг болгочихоод одоо өөрөө ингээд байж байдаг. Яаж чадаж байна аа?

Чэн захирал

Гү Жин Чин, би чамайг Чань Тяны өмнө үгүй хийх болно доо. Миний замыг хөндөлссөн бүх хүн алга болох ёстой.

Хөтлөгч

Сайн байна. Чи сэтгүүлийн нүүрэнд гарна. Өнөөдрийн эвентийн дараа Гү хатагтайд би олон уулзалтууд зохион байгуулж өгөх болно.

Эмэгтэй

Лин захирал өөрийн биеэр түүний загварыг гаргая гэж хүсэлт тавьж байна. Хүмүүс түүнээс гуйдаг шүү дээ. Тэр Гү Жин Чин авъяастай юм аа.

Эмэгтэй 2

Харин тийм.

Эмэгтэй

Хөөх. Ямар сайхан хосууд вэ? Бие биедээ яг тохирсон хосууд байна.

Эмэгтэй 2

Олон ангит кино шиг. Би тэд нарыг дэмжиж байна.

Эмэгтэй

Тийм шүү. Шэнь захирал Гү Жин Чинийг үнэхээр сайн хамгаалах юм аа. Тэд нар арай жинхнээсээ хосууд юм биш биз?

Эмэгтэй

Энэ Гү Жин Чин ямар азаараа Шэнь захирлын хайрыг хүртдэг байна аа?

 

Уул нь Чэн захирал та байх ёстой биз дээ?

Чэн захирал

Би чамд ганц боломж өгье. Өрсөлдмөөргүй байвал чи ч гэсэн яв.

 

 

Лин захирал

Гү хатагтай та гайхалтай авъяастай юм. Бас сайхан биетэй, үнэхээр үзэсгэлэнтэй. Та манай компанид орохгүй биз?

 

Та юу ч хийх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө дизайныг бүтээж өөрөө модель хийхэд л болно.

 

Жилд 12 удаа бүтээлээ нийтлүүлэх баталгаа өгч чадна. Дор хаяж таныг оруулсан 8 ковер зурагтай. 

Жин Чин

Маш их баярлалаа, Лин захирал аа. Гэхдээ би одоогоор туршлага тааруу, яаж тийм их зүйлийг хийж чадах бил ээ?

 

Ирээдүйд олон ажил дээр хамтран ажиллая. Харин ажлаа солих тухайд надад одоогоор тийм төлөвлөгөө байхгүй байгаа.

Лин захирал

Харамсалтай юм. Гэхдээ хоёулаа холбоо барих мэдээллээ солилцоё. Дараа нь харилцаж байя.

Жин Чин

За

Шэнь Чань Тян

Чи хэзээ утасны кэйсээ сольчихсон юм?

Лин захирал

Шэнь захирал аа, Гү хатагтай үнэхээр гоц ухаантан юм.

 

Би түүнийг надтай ажиллаач гэж эхэндээ хүссэн ч тэр татгалзсан.

Шэнь Чань Тян

Харамсалтай зүйл болж.

Жин Чин

Лин захирал авъяас чадварыг үнэхээр үнэлдэг хүн юм. Та нөхцлөө хэлж өгөөч. Би танай компанид орж ч магадгүй юм.

Шэнь Чань Тян

Лин захирал аа, Гү хатагтай одоогоор манай компанид ажиллаж байгаа. Тийм болохоор тэр тантай ажиллаж чадахгүй.

Лин захирал

Ойлгомжтой. Гү хатагтай компаниа сольж чадахгүй юм бол оройн хоолоор дайлъя. Ирээдүйд бие биенээ илүү сайн мэдэж авъя.

Жин Чин

Сайхан сэтгэлд тань баярлалаа. Гэхдээ хоол идэх шаардлагагүй байх аа. Манай нөхөр өөр эрэгтэй хүнтэй хамт хоол идэхэд дургүйцэх байх. Тэр Линтян группын захирлын туслах хийдэг.

 

Тэрний албан тушаалаа ашиглаад намайг эвгүй байдалд оруулж магадгүй.

Лин захирал

Ердөө хоол шүү дээ. Тэр татгалзахгүй байх.

Шэнь Чань Тян

Би нөхөр нь байна. Би татгалзаж байна.

Лин захирал

Чи захирлын туслах юм уу?

 

Линтян группын захирлын туслах чинь Лиу гэдэг нэртэй санагдаад байх юм.

Шэнь Чань Тян

Аа, түр хүлээгээрэй. Орой болчихож. Бид нэг тйишээ явах хэрэгтэй байна. Ирээдүйд танд бид саад болохгүй ээ Лин захирал аа. Бид одоо явлаа.

Лин захирал

Хөөе

 

 

Туслах

Туслах аа, манайх нэгдүгээр байранд орсон байхад чи яагаад урвагар байна?

Жин Чин

Үгүй ээ, бид нар баяртай байна.

 

Шэнь Чань Тян удаан яваач. Дарга чинь ард сууж байгаа биз дээ?

 

Түрүү Лин Жиа Хуа руу харж байгааг чинь харсан. Нүд чинь бүлтрээд гарах гэж байна лээ. Тэрэнтэй хамт явмаар байна уу?

Жин Чин

Тэр намайг үнэлдэг. Мэдээж би явмаар байна. Манай компанитай харьцуулашгүй, энд ажлын байран дээр ялгаварлан гадуурхаж намайг байнга дарамталж бас...

 

Дарга аа, би тийм утгаар хэлээгүй шүү.

Туслах

Аа, зүгээр ээ, зүгээр.

 

Чиний хэлсэн зүйлсийг би анзаарсан. Би компани дээр очоод бүтцээ өөрчилнө өө. Ажлын уур амьсгалыг сайжруулна.

Жин Чин

Захирал үнэхээр уужуу хүн юм аа. Үнэхээр алсыг харагч.

Туслах

Та хоёр саяхан гэрлэсэн гэл үү?

 

Бие биенээ хүндэлж, сайн харьцах хэрэгтэй шүү. Битгий уурлахаа түрүүнд барь. Ялангуяа чи Шэнь туслах. Гү хатагтайд сайн ханд.

Жин Чин

Чи сонсов уу? Дарга чинь хэлж байна. Надад илүү сайн ханд.

Шэнь Чань Тян

Би чамд сайн байгаагүй гэж үү?

Жин Чин

Тийм ээ тийм. Миний буруу. Манай нөхөр бол хамгийн нээлттэй, ухаалаг хүн. Бас алсыг харагч. Зарим нэг хүмүүстэй харьцуулашгүй.

Шэнь Чань Тян

Ингэвэл болж байна. Тэгвэл би өнөө орой 8 төрлийн хоол идмээр байна. Өөрөө бүгдийг нь хийвэл би чамайг уучилъя.

Жин Чин

Тэгье ээ, Шэнь ноёнтоон.

 

Лиу захирал яагаад яараад байгаа юм?

Туслах

Хоолоо хэт их идчихсэн чинь миний дотор муухайраад байна.

 

 

Эмэгтэй

Энэ удаа ЛинТян группт Гү Жин Чин үнэхээр нэр хүндийг авчирлаа. Тэр нэгдүгээр байранд орсон. Ямар нэг шагнал байх болов уу?

 

Гү Жин Чингийн хийсэн ажил сайн ч гэсэн, Лин Жиа Хаогийн сэтгэл хүрэхээр тийм сайн байгаагүй.

Эмэгтэй 2

Тэрнийг түрүүлсэн гэж хэн хэлээв?

Эмэгтэй 3

Хийсэн ажил нь тэгээгүй гэж үү?

Эмэгтэй 2

Чи гэнэн байна. Гү Жин Чин компанид хэдхэн өдрийн өмнө орсон. Ажиллах арга барилаа ч олоогүй байгаа. Яаж нэгдүгээр байрт орох юм?

Эмэгтэй 1

Ямар нэг нууц шалтгаан байгаа юм болов уу?

Эмэгтэй 2

Би хэлж өгье.

 

Гү Жин Чин байна шүү дээ, Лин Жиа Хаотой явалддаг болохоор тэр.

Эмэгтэй 3

Үнэн гэж үү дээ? Арай үгүй байлгүй.

Эмэгтэй 2

Үнэн байлгүй яах юм. Би өөрийн нүдээр харсан. Тэр хоёр тайзны ард янз бүр болоод байсан шүү. Аз жаргалтай инээлдээд л ... тэр хоёр явалддаггүй юм бол их зантай, ааштай Лин Жиа Хао яасан гэж сайхан хандах юм?

Эмэгтэй 1

Тийм юм байна л даа.

 

Би Гү Жин Чинийг цагаан цайлган гэж бодож байлаа. Ийм байна гэж санасангүй.

Эмэгтэй 2

Зүгээр нэг сээтэгнэл биш шүү. Лин Жиа Хао яасан гэж тэрэнд тэгтлээ дуртай байхав? Тэд аль хэдийнэ...

Жин Чин

Би яагаад өөрөө мэдээгүй байдаг бил ээ? Би тийм олон зүйл хийгээ юу? Зан хатагтай, та яг ямар нүдээр харсан юм? Видео нотолгоо бас арай байгаа юм биш биз?

Эмэгтэй 2

Хүмүүст мэдүүлмээргүй байвал, битгий янз бүрийн юм хийгээд бай. Гү Жин Чин, чиний хийсэн муухай зүйлсийг хүмүүс хараагүй гэж бодоо юу? Би өөрийн нүдээр харсан. Би өөрөө гэрчилнэ.

Жин Чин

Тийм үү? Чиний утгагүй гүтгэлгээр үү? Чи миний талаар ийм худлаа зүйл ярихаа боль. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

 

Хөөе, ингэвэл яасан юм? Би Шэнь захирал болон Лин Жиа Хаотой уулзалт товлоё. 4-үүлээ уулзаж ярилцая. Болж байна уу?

Эмэгтэй

Гү Жин Чин чи галзуу юм уу? Би дөнгөж зурж дууссан шүү дээ.

Жин Чин

Дахиад ийм худал цуурхал тараах юм бол дараагийн удаа нүүрэн дээр чинь асгана гэж мэдээрэй.

Эмэгтэй

Чи

Жин Чин

Зан хатагтай, бусдыг гүтгэхээсээ өмнө хангалттай нотолгоо олж бай.

Эмэгтэй

Гү Жин Чин

 

 

Шэнь Чань Тян

Эрт ирсэн байх чинь.

Жин Чин

Бас хүндлэл гэдгийг мэдэхгүй байх шив. Дарга чинь ирээд чамайг харвал юу гэх бол?

Туслах

Шэнь...

Жин Чин

Лиу захирал ирсэн байна. Хурдан босоод сандлаа өгөөч.

Туслах

Шэнь туслах аа, чи өнөөдрийн хурлыг удирд. Би өөр ажилтай учраас явлаа.

Шэнь Чань Тян

Бүгд ирсэн бололтой. Өчигдрийн тэмцээний үр дүн гарахад энд байгаа бүх хүн хичээж ажиллалаа. Гэвч тэмцээний дундуур жижиг асуудал гарсан ч азаар асуудал хүндэрсэнгүй.

 

Зан Жиао Жиао, хуулийн хэлтсээс аль хэдийнэ хэрэг үүсгэсэн гэж соснлоо. Шалтгаан нь цуурхал тараасан, нэр төрд халдсан гэж.

Эмэгтэй

Шэнь захирал аа, би буруутай гэдгээ мэдэж байна. Намайг энэ удаад уучлаач дээ.

Чэн захирал

Шэнь захирал аа, Зан Жиао Жиао бол олон жил ажиллаж буй ажилтан. Давуу тал багатай ч шаргуу ажилласан. Энэ удаа алдаа гаргасан ч компанид ноцтой хохирол учраагүй. Түүнийг энэ удаад өршөөвөл ямар вэ?

Эмэгтэй 2

Тийм ээ, Чэн захирлын зөв. Шэнь захирал аа, Зан Жиао Жиао өөрийнхөө алдааг ойлгосон болохоор түүнийг энэ удаа өршөөвөл ямар вэ?

Шэнь Чань Тян

За яахав. Чэн захирал гуйсан учраас хүндэтгэх нь зүйтэй. Хэрэг үүсгэхээ болилоо, тийм болохоор нэр төртэйгөөр ажлаа өг, за юу?

Эмэгтэй

Шэнь захирал аа, би ЛинТян группт ажилд орохын тулд маш их хөдөлмөрлөсөн.

Чэн захирал

Шэнь захирал аа...

Шэнь Чань Тян

Өөрөөр би яах бил ээ? Албан тушаал дэвшүүлэх юм уу?

Эмэгтэй

Намайг уучлаарай.

Шэнь Чань Тян

Дараагийн асуудал.

 

Гү Жин Чин компанил ирсэн даруйдаа маш гайхалтай амжилтыг үзүүллээ. Тиймээс компанийн зүгээс эрт жинхэлж үндсэн ажилтан болгохоор шийдлээ. Оффис чинь гүйцэтгэх заирлын хажуугийн оффис байна.

Чэн захирал

Үгүй байлгүй дээ. Гү Жин Чин чинь дөнгөж ажилд орсон. Гэтэл аль хэдийнэ онцгой эрх эдлээд эхэлж. Компанид удсан ажилтнуудыг доромжилж байна.

Шэнь Чань Тян

Та нарыг би доромжилсон уу? Удаан ажиллаж байгаа ажилтнууд Лин Тян группыг бүх ажилтнууддаа хэн байхаас нь үл хамааран эрх тэгш ханддаг гэдгийг мэдэх байх.

 

Улсын хэмжээний тэмцээнд түрүүлсэн тул энэ зэргийг шагнал авах эрхтэй.

Чэн захирал

Гэхдээ тэр яахлаараа гүйцэтгэх захирлын хажууд суудаг бил ээ?

Шэнь Чань Тян

Юмаа цуглуулаад аваад ирээрэй.

Жин Чин

Энэ чинь одоо юу вэ? Ингэхээр чинь бүх хүн намайг үзэн ядахгүй гэж үү?

Шэнь Чань Тян

Шинэ өрөөтэйгөө танилцаарай. Одоо амар тайван ажиллаж болох нь. Хэн нэгэн саад болох вий гэж санаа зовохгүй.

Жин Чин

Шэнь Чань Тян, чи албаар ингэсэн үү? Бүгд чиний санаа юу? Одоо дизайн багийнхан бүгд сонин харцаар харж байна.

 

Гайхалтай нь би одоо номер нэг олон нийтийн дайсан боллоо.

Шэнь Чань Тян

Тэр талаар бодоогүй юм байна шүү.

 

Тэгвэл би одоо гараад өөрсдийн харилцааны талаар хэлчихье.

Жин Чин

Хүлээ. Үгүй, үгүй. Би асуудал үүсгэмээргүй байна. Намайг битгий чирээрэй.

Шэнь Чань Тян

Би чамд кофе авч өгье.

 

Орой чамайг хоолонд оруулж ном ёсоор тэмдэглэе.

Жин Чин

Ядаж жоохон мэдрэмжтэй байх чинь. Шэнь захирал аа, таны араас явъя.

Шэнь Чань Тян

Чи юу хийж байгаа юм?

Туслах

Шэнь захирал аа, таныг эхнэртэйгээ байгааг хараад та хоёр саад болохыг хүсээгүй юм аа.

 

Харж болохгүй зүйл харсан бол яах болж байна? Намайг дуугүй болгоно гэхээс айж байна.

Шэнь Чань Тян

Гар дээр 100 удаа суниа. Яг энд хий.

 

 

Эмэгтэй

Чэн захирал аа, би одоо яах болж байна аа?

Чэн захирал

Аль хэдийнэ болоод өнгөрсөн. Айх юу байгаа юм? Чэн групп руу оч. Би зохицуулсан байгаа.

Эмэгтэй

Тийм үү, Чэн захирал аа? Ашгүй дээ.

 

Гү Жин Чин, чи намайг байр сууриа олтол хүлээж бай. Би чамаас хариугаа авна даа.

Чэн захирал

Хэрэггүй амьтан. Миний өмнөөс буруутан болоогүй байсан бол чиний үхэх сэхэх надад огтхон ч хамаагүй.

 

 

Шэнь Чань Тян

Алив, шинэ төслийн төлөө тулгая.

Жин Чин

Чи миний дазайны драфтыг яаж авч, бас яаж хувцас болгосон юм?

 

Тэр хувцас оёдолчноор тааруулсан юм шиг миний биед яг таарч байсан. Шалгасан чинь модел огт өмсөөгүй байсан.

Шэнь Чань Тян

Яагаад гэвэл тэр тэмцээнд зориулсан хувцас байгаагүй. Чамд хийсэн байсан юм. Биеийн хэмжээсийн хувьд би хараад л шууд хэлж чадна.

Жин Чин

Тийм юм уу? Гайхалтай байна.

Шэнь Чань Тян

Чи Лин Тян юу хийдгийг мартаагүй биз? Би Лин Тянд олон жил ажиллаж байна. Миний нүд бол хэмжих багаж.

Жин Чин

Олон хүүхэн харж байсантай л холбоотой байх.

Шэнь Чань Тян

Атаархаа юу?

Жин Чин

Үгүй

Шэнь Чань Тян

Үгүй гэж үү?

Жин Чин

Би... бага зэрэг л

 

Хөөе, тоглоом хийхээ боль.

Шэнь Чань Тян

Энэ амралтын өдрөөр надтай хамт эмээ дээр минь очъё.

Жин Чин

Ийм хурдан уу? Би юу бэлдэх үү?

Шэнь Чань Тян

Юу ч бэлдэх хэрэггүй. Би эгч рүүгээ залгаатахъя.

 

 

Жин Чин

Чэн захирал аа, намайг дуудсан уу?

Чэн захирал

Чи Шэнь Чань Тянд хайртай юу?

Жин Чин

Чэн захирал аа, энэ ажилд хамаатай зүйл гэж үү?

Чэн захирал

Би чамтай ажил ярих гэж дуудаагүй.

Жин Чин

Одоо ажлын цаг болж байна. Би ажлаа хийхээр явлаа.

Чэн захирал

Чамайг Чань Тянтай аль хэдийнэ гэрлэсэн гэдгийг мэдэж байна.

Жин Чин

Тэгээд?

Чэн захирал

Чань Тян бид хоёр хамтдаа тоглож өссөн. Чамтай гэрлэсэн талаар тэр надаас нуугаагүй ээ.

 

Чамд илүү зүйл битгий хий гэж зөвлөе. Гэрээт гэрлэлт чинь дуусахаар би тэрэнтэй гэрлэх болно.

Жин Чин

Өө, бага насны хайртууд байх нь ээ? Шэнь Чань Тян үнэхээр танд сайн байсан бол надтай гэрээ хийж гэрлэнэ гэж үү? Арай тэгэхгүй байх.

 

Тантай шууд гэрлэчихсэн нь амар биш байсан гэж үү?

Шэнь Чань Тян

Яагаад гэвэл эмээ нь түүнийг хүчилсэн болохоор.

Жин Чин

Хүчилсэн байхад тантай гэрлээгүй байна. Тэрний оронд огт танихгүй хүн олчихож. Таны хэлснээр та хоёр бие биедээ хайртай гэж байгаа ч надад тэгэж санагдахгйү байна. Чэн захирал, та тэгж л хүсээд байгаа юм бол бидний гэрлэлт дуусахаар түүнийг өөрийн болго. Надтай дахиж битгий уулзаарай.

Чэн захирал

Тэр яагаад өмнө нь гэрлэж байгаагүй гэж чи бодож байна?

 

Яагаад гэвэл түүний зүрх сэтгэлд өөр хүн үргэлж байдаг. Түүний мөнхийн хайр. Тэр түүнийг олон жил хүлээж байгаа. Чи зүгээр л орлуулагч төдий.

Жин Чин

Та бол жинхэнэ эхнэр ч биш, орлуулагч нь ч биш. Та бах мэлхий хун болж чадахгүй гэдгийг өөрөө сайн ойлгоод бууж өгөх хэрэгтэй. Амьдралаа дэмий үрж байхаар.

Жин Чин

Чэн захирал аа, та бол баян айлын өв залгамжлагч. Би гудамжны худалдаачин байсан ч гэлээ олон хулгайч луйварчдыг харж байсан.

 

Нийгмийн статусаар би мэдээж таниас доогуур. Гэхдээ үзэлцмээр байвал би дуртайяа туршиж үзье.

Чэн захирал

Гү Жин Чин, чи хүлээж байгаарай. Чиний хэн гэдгийг мэдээд Шэнь гэр бүл хүлээж авах эсэхийг нь харж л байя.

 

 

Жин Чин

Сүүлийн үед Шэнь Чань Тян надад арай сайн хандаад байх шиг. Би түүнд сайн болж эхэлж байна.

 

Хөөе, Гү Жин Чин ургуулж бодохоо боль. Та хоёр бол гэрээ хийж гэрлэсэн. Чи ээжийнхээ эмчилгээний мөнгийг олохын тулд л түүнтэй хамт байгаа.

 

Уучлаарай. Анзаарсангүй.

Шэнь Чань Тян

Чи их өөрчлөгджээ. Өөртөө итгэлтэй алхаж байх чинь.

Чэн захирал

Тэр яагаад өмнө нь гэрлэж байгаагүй гэж чи бодож байна?

 

Яагаад гэвэл түүний зүрх сэтгэлд өөр хүн үргэлж байдаг. Түүний мөнхийн хайр. Тэр түүнийг олон жил хүлээж байгаа. Чи зүгээр л орлуулагч төдий.

Шэнь Чань Тян

Юу болоо вэ? Бие чинь тавгүй байна уу?

Жин Чин

Би зүгээр ээ. Намайг битгий тоо.

Шэнь Чань Тян

Энд юу болоод байна?

 

Хяналтын камерийг шалгаатах. Гү Жин Чин хаашаа очсоныг шалга.

 

 

Шэнь Чань Тян

Гү Жин Чин, хаалгаа нээ. Онгойлгохгүй бол би орлоо шүү.

Жин Чин

Шэнь захирал аа, ажлын цаг дууссан байна. Надад өөрийн гэсэн хийх зүйл байгаа. Надад саад болохгүй байж болох уу?

Шэнь Чань Тян

Би чиний дургүйг хүргээгүй биз дээ? Би ямар нэг зүйл буруу хийсэн юм уу? Юу гэдгийг нь хэлвэл би өөрийгөө засъя.

Жин Чин

Та бол дарга, би бол ажилтан.        Би яаж шүүмжилж чадах бил ээ?

Шэнь Чань Тян

Даргатайгаа ингэж харьцдаг юм уу?

Жин Чин

Та бол дарга. Гайхалтай хүн шүү. Гэрээ ашиглаж намайг дарамтлах гээ юу?

Шэнь Чань Тян

Тийм бодол байхгүй ээ. Би яагаад гэдгийг л мэдмээр байна.

Жин Чин

Би яагаад хэлэх ёстой гэж? Би болчихлоо. Одоо амарлаа.

 

Тэнэг.

Шэнь Чань Тян

Тэнэг ээ?

Туслах

Шэнь захирал аа, би хяналтын камер шалгалаа. Хатагтай өдөр Чэн захирлын өрөөнд орсон байна. Маш ууртай гарч ирж байна. Миний бодлоор Чэн захирал түүнд ямар нэг зүйл хэлсэн байх.

Жин Чин

Ойлголоо

 

 

Чэн захирал

Чань Тян, надад ямар нэг зүйл хэлэх гээ юу?

Шэнь Чань Тян

Чи өнөөдөр өрөөндөө Гү Жин Чинд юу гэж хэлсэн?

Чэн захирал

Юу хэлсэн гэж юу гэсэн үг вэ?

Шэнь Чань Тян

Хэлээтэх.

Чэн захирал

Би зүгээр л ойр зуурын зүйлс ярилцсан. Тэр танд бас юу гэж хэлсэн юм?

Шэнь Чань Тян

Үнэнээ хэл.

Чэн захирал

Шэнь Чань Тян, чи Гү Жин Чинд үнэхээр дурлачихжээ. Үгүй бол яасан гэж ингэж уурлах бил ээ?

Шэнь Чань Тян

Чи хэлэх үү үгүй юу?

Чэн захирал

Шэнь Чань Тян, чи өөрийгөө өнгөрсөн 20 жилийн хугацаанд жинхэнэ хайраа хүлээж байгаа гэж дүр эсгэхээ боль. Үхэн үхтлээ хайрлана энэ тэр гэж хэлсэн зүйл чинь Гү Жин Чинтэй уулзсанаас хойш худал хуурмаг боллоо.

 

За яахав, чи үнэнийг мэдмээр байна уу? Би тэр хүүхэнд чинь чиний үнэнч хайрын талаар хэлсэн. Тэр зүгээр л орлуулагч төдий гэж хэлсэн.

Шэнь Чань Тян

Өнөөдрөөс эхлээд чи ЛинТян группын дизайн хэлстийн захирал биш болсон. Ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг дансаарч инь явуулна. Одооноос эхлээд наад царайгаа миний өмнө хэзээ ч бүү харуул.

Чэн захирал

Гү Жин Чин, муу галзуу хүүхэн. Миний хүртэж чадаагүй аз жаргалыг чи ч гэсэн хүртэх ёсгүй.

Шэнь Чань Тян

Жин Чин, уучлаарай. Би чамаас нуух ёсгүй байсан юм.

Жин Чин

Шэнь захирал болон түүний үнэнч хайрын талаарх түүхийг би сонсмооргүй байна. Бидний гэрлэлт хугацаатай учраас хугацаа дуусангуут би чамаас сална. Би гэрээний заалтуудыг хүндэтгэж байна. Шэнь захирал ч гэсэн миний ажил болон хувийн амьдралд оролцоод бай.

Шэнь Чань Тян

Надад жоохон хугацаа өгчих. Би чамд өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бүгдийг хэлье.

Жин Чин

Шэнь захирал аа, хоёулаа ажил хэргийн холбоотой. Та одоо явна уу. Би ажилтай байна. Ямар нэг зүйл хэрэгтэй байна уу?

Шэнь Чань Тян

Тийм. Би чамд аяга кофе бэлдсэн.

 

 

Шэнь Чань Тян

Ороод ир.

Туслах

Та хоёр муудалцаа юу?

 

Шэнь захирал аа, энэ таны хүссэн бэлэг. Бүх зүйл бэлэн байгаа.

Шэнь Чань Тян

Машинд хийчих. Маргааш аваад ир.

Туслах

За. Шэнь захирал аа, маргааш та эцэг эхтэйгээ уулзана.

 

Миний бодлоор та өөрийн албан тушаалаа цаашид нууж чадахгүй байх аа. Тийм болохоор урьдчилаад эхнэртээ хэлсэн нь дээргүй юу?

Шэнь Чань Тян

Өмнө нь хэлж байхгүй яасан юм? Үнэн байдлаа нуух ямар хэцүү гэж санана.

Туслах

Та өөрөө л ингэе гэж шийдсэн шүү дээ. Би яаж эсэргүүцэх бил ээ?

 

Шэнь захирал аа, нэг худал үг 1000 худал үгний эхлэл болдог гэсэн үг байдаг. Гэхдээ одоо эхнэр тань ууртай байгаа болохоор, нэг асуудал байсан ч 10 асуудал байсан ч уурласан хэвээр байна.

 

Тэрэнд бүгдийг нь нэг дор хэлээд дараа нь нэг удаа тайвшруулахад л болно. Тэгвэл дараа нь тэр олж мэдээд дахиад уурлах асуудал огт гарахгүй. Нааш цааш болох чинь үнэхээр төвөгтэй.

Шэнь Чань Тян

Дуугүй бай.

Туслах

Ойлголоо.

Шэнь Чань Тян

Гэхдээ үнэн юм байна.

 

Хамт гэртээ харья. Маргааш эмээтэй уулзана.

 

 

Шэнь Чань Тян

Хамт гэртээ харья. Маргааш эмээтэй уулзана.

Жин Чин

Би мэдэж байгаа. Мэдэж байна.

 

 

Чэн захирал

Эмээ, таныг их санасан шүү.

Эмээ

Лин Лин ирчихээ юу? Эмээ нь бас их саналаа.

Чэн захирал

Эмээ, Чань Тян хүнтэй гэрлэчихсэн. Надад боломж байхгүй боллоо.

Эмээ

Энэ магадгүй хувь тавилан байх. Манай Чань Тян чам шиг сайн охинтой хамт байх үнэ цэнэгүй байх.

Чэн захирал

Та юу ярина вэ?   Тэр бүсгүй ч гэсэн үнэхээр сайн, маш чадварлаг, Чань Тян түүнийг хүндэлдэг.

Шэнь Чань Тян

Би Чань Тянаас сонссон. Зүгээр л боломжийн гэсэн.

Чэн захирал

Юу зүгээр боломжийн гэж? Үнэхээр дажгүй бүсгүй. Хэдэн өдрийн өмнө бид загварын тэмцээнд оролцсон. Загварын сэтгүүлийн захирал ба Гү Жин Чинд их сайн байсан шүү. Хоёул Чань Тяны өмнө гар гараасаа барилцаад тавихгүй байсан. Миний бодлоор Гү Жин Чин ч бас татгалзахгүй байх шиг байсан. Тэд уулзалт товлосон.

Эмээ

Тэр өөр хүнтэй асуудалтай гэж үү?

Чэн захирал

Тийм ээ. Лин захирал үнэхээр царайлаг. Тэд сайхан хосууд болох байсан байх.

 

Гэхдээ энэ зүгээр л харилцан бие биенээ хүндлэн шүтсэн тохиолдол байх. Миний бодлоор харилцаа үүсээгүй байх.

Ээж

Асуудал үүслээ. Манай Шэнь гэр бүлийн бэрийн гэр бүл, царай зүсийг бид тоохгүй байж болно. Гэхдээ тэр гэнэн цайлган, шулуун шударга байх ёстой.

Өвөө

Манай Шэнь гэр бүл олон үеэрээ хүндлэгдэж ирсэн. Тийм задгай явдалтай хүүхэн манай гэр бүлд тохирохгүй.

 

 

Жин Чин

Шэнь захирлын туслах ийм тансаг харшид амьдардаг хэрэг үү? Захирал нь өөрөө ямар газар амьдардаг юм бол? Тэнгэрт үү?

Шэнь Чань Тян

Чи мэдэж байсан юм уу?

Жин Чин

Одоо хүртэл мэдэхгүй байвал би ухаан муутай болох биз. Гэхдээ би их сонирхож байна. Танай баян хүмүүс ядуу юм шиг жүжиглэхээр гоё байдаг юм уу? Эмэгтэй хүн болгон мөнгөнд дуртай гэж боддог юм уу?

Шэнь Чань Тян

Чи мөнгөнд дургүй гэж үү?

Жин Чин

Мэдээж дуртай. Миний хэлэх гэсэн зүйл энэ биш ээ. Та нар үнэн сэтгэлээсээ байдаггүй учраас эхнэр олж чадахгүй байгаа юм.

Шэнь Чань Тян

Тийм ээ, Гүхатагтай. Намайг загинах чинь зөв. Бүгд миний буруу.

Жин Чин

Би чамайг хэзээ загинасан юм? Бид гэрээ байгуулж гэрлэсэн шүү дээ. Надад тийм эрх байхгүй.

Шэнь Чань Тян

Чи тийм эрхтэй. Чи бол миний эхнэр.

Жин ЧИн

Тэгвэл чи нэг зүйлийг тогтоож аваарай. Бид хуурамчаар гэрлэсэн гэдгийг.

Шэнь Чань Тян

Хуурамч ч бай үгүй ч бай, бид эцэг эхтэй минь уулзахаар ирээгүй гэж үү? Гү хатагтай та инээж болох уу?

Жин Чин

За нөхөр минь. Дотогшоо орцгооё.

Шэнь Чань Тян

Арай хэтрүүлээд байгаа юм биш үү?

 

 

Шэнь Чань Тян

Эмээ... чи энд юу хийж байгаа юм? Гэрт битгий ир гэж хэлсэн биз дээ?

Эмээ

Яаж ийм муухай хандаж чадаж байна аа?

Шэнь Чань Тян

Эмээ энэ бол таны бэр Гү Жин Чин.

Жин Чин

Сайн байна уу? Намайг Гү Жин Чин гэдэг. Та бүхэнтэй уулзалгүй удсанд уучлаарай.

Шэнь Чань Тян

Эмээ, Жин Чин тантай мэндэлж байна.

Эмээ

Сонслоо. Гэхдээ би чамайг инээмсэглэж угтах ёстой юу?

Шэнь Чань Тян

Та надаас бэр охиныг минь хурдан авчир гэж байнга асуудаггүй бил үү? Би аваад ирлээ. Ийм хандлага үзүүлэх юм уу?

 

Эмээ

Өвөө

Чань Тян, чи бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх гээд байгаа юм уу?

 

Эмээтэйгээ тэгж харьдаг нь яаж байгаа юм? Эмээ чинь энэ шинэ бэрд яагаад дургүй байгааг мэдэх үү? Гадарлахгүй байна уу?

Шэнь Чань Тян

Ерөөсөө ойлгохгүй байна. Нагац ах та тайлбарлаад өг.

Өвөө

Миний бодлоор тэр чамайг урхиндаа оруулсан байна. Энэ бүсгүй тохирох бүсгүй биш гэдгийг бид бүгд мэдэж байна. Тэгэхэд хамгаалсаар л байх юм уу?

Жин Чин

Тохирохгүй гэнэ ээ? Би яагаад тохирохгүй гэж?

Эмээ

Чань Тян, энэ хүүхнээс хурдан сал. Энэ хүүхнээр манай Шэнь гэр бүлийн нэр хүндийг битгий гутаа.

Шэнь Чань Тян

Юугаа яриад байгаа юм? Тэр бол төгс тохирох эмэгтэй. Яасан гэж та нар түүнийг шүүж байгаа юм?

Өвөө

Төгс өө? Бусдад мэдэгдмээргүй байвал битгий хий гэж хэлдэг. Тийм зүйл хийж чадаж байгаа юм чинь яричих вий гэж айхгүй байлгүй.

Шэнь Чань Тян

Юу хийсэн гэж? Хэн хэлсэн юм?

Жин Чин

Эмээ өнөөдөр уулзахад тохиромжгүй байх шиг байна. Би төвөг удахаа больё. Би явлаа, дараа ирье.

Шэнь Чань Тян

Жин Чин

Эмээ

Гаргаж өгөх хэрэггүй.

Шэнь Чань Тян

Чи, Чи худал хуурмаг зүйл ярьж толгойг нь эргүүлж байна уу?

Чэн захирал

Би тэгээгүй.

 

 

Чэн захирал

Эмээ, хар л даа. Чань Тян надад ийм дургүй болчихсон.

Эмээ

Сайн хүүхэд, Чань Тян чамд тэгэж хандаа юу? Эмээ нь тэрнийг хүмүүжүүлээд өгье.

Чэн захирал

Чань Тяны зүрх сэтгэл одоо Гү Жин Чинийн болсон. Тэр надтай өмнөхөөсөө огт өөр харилцаж байгаа. Тэр бас...

Эмээ

Бас юу хийсэн гэж?

Чэн захирал

Тэр намайг цохих гэж байсан.

Эмээ

Яаж чадаж байна аа? Чамайг үнэхээр цохих гэж байсан гэж үү? Би тэрэнд ойлгуулаад өгнө дөө.

Чэн захирал

Эмээ, өвөө тэгэх хэрэггүй. Чань Тян түргэн зантай болохоор би юм бодохгүй. Тэрнийг Гү Жин Чинд урхидуулаад атганд нь орчих вий гэж айж байна.

Эмээ

Энэ үнэгэн шулмаас болж байгаа юм. Чань Тяныг өөрчилжээ. Хүүхэд байхаасаа үгэнд ордог сайн хүүхэд байсан. Гэтэл одоо эмэгтэй хүн цохино гэнэ ээ?

Шэнь Чань Тян

Жин Чин?

 

Манай эмээ чиний харсан хүн огт биш. Тэр худал хуурмаг зүйл сонссон байх.

Жин Чин

Шэнь Чань Тян, бид гэрээ байгуулж гэрлэсэн нь үнэн. Би мөнгийг чинь авсан. Тэгэхээр би гэр бүлийн асуудалд чинь туслах нь зөв. Гэхдээ би тэднийг миний талаар муухай ярьж байгааг яагаад тэвчих ёстой гэж?

Шэнь Чань Тян

Надад итгээрэй. Манай эмээ ийм хүн биш. Чэн Ру Лингээс болж байгаа юм. Тэр эмээд ямар нэг зүйл хэлсэн байхаас гарцаагүй.

 

Битгий яваарай. Би буцаж ороод тайлбарлана.

Жин Чин

Юу тайлбарлана гэж?

 

Танай Шэнь гэр өндөр зэрэглэлийн баян чинээлэг гэр бүл. Хуурамч гэрлэлтийн гэрээтэй над шиг хүн ямар үнэ цэнэтэй байх вэ?

 

Цуу ярианд итгэдэг, баталгаа нотолгоогүй хүнийг чичлэнэ.

 

Шэнь захирал аа, бидний гэрлэлт тохирохгүй юм байна.

 

 

Жин Чин

Шэнь Чань Тян, муу худалч. Хуурч гэрлэчихээд миний сэтгэлийг хөсөр хаяж, захирлын туслах гэж худлаа ярьж ёстой драма юм аа.

 

Баярлалаа.

Лин захирал

Гү хатагтай, Гү хатагтай.

Эмээ

Энэ хүүхэн үнэхээр цэвэр ариун биш бол түүнээс шууд салаарай. Ийм хүүхэн манай Шэнь гэр бүлд байх эрхгүй.

Шэнь Чань Тян

Эмээ тэр ерөөсөө тийм хүн биш.

Эмээ

Тэр аль хэдийнэ өөр залуутай буудалд орсон байхад, одоо болтол өмгөөлнө гэнэ ээ?

Чэн захирал

Эмээ, Чань Тяны хэлдэг зөв. Тэд нар зүгээр л найзууд байх. Зүгээр амраах гэж авчирсан байх.

Шэнь Чань Тян

Чи амаа тат. Би чиний залийг мэдэхгүй гэж бодоо юу? Чамд хэлчхье. Гү Жин Чинд ямар нэг юм болвол...

Эмээ

Чань Тян, Нин Нин чамайг гэж байхад, чи Гү Жин Чинийг хаяж чадахгүй. Нин Нинтэй чамайг гэрлүүлэх байсан юм. Тэгвэл энэ бүхэн болохгүй байх байсан.

Чэн захирал

Эмээ

Лин захирал

Шэнь захирал ямар ширүүн байх юм. Магадгүй хэн нэгнийг явалдаж байгааг барих гэсэн байх.

Шэнь Чань Тян

Лин Жао Хао? Чи яагаад энд байдаг бил ээ?

Эмээ

Ноёнтон, та Гү Жин Чиний найз нь уу? Тэр согтуу байна. Нөхөрт нь хэлэхийн оронд чи буудалд авчирсан байна. Яагаад тэр бил ээ?

Лин захирал

Хатагтай. Буруу зүйл хийгээгүй бол баталж нотлох шаардлагагүй. Би харин миний найзыг яагаад баранд ганцааранг нь согтоосон бэ гэж асуумаар байна.

 

Шэнь захирал, та нөхөр нь байж яагаад хамт байгаагүй юм? Чи тэрнийг дээрэлхээ юу? Эсвэл?

Шэнь Чань Тян

Миний эхнэрийг харсанд баярлалаа, Лин захирал. Та одоо явж болно.

Чэн захирал

Асуудал тодорхой болоогүй байхад явж болохгүй.

Лин захирал

Би явах бодолгүй байна. Би Шэнь гэр бүлийн нөлөөг сайн мэднэ. Би Гү хатагтайн авъяас чадварыг л биширдэг. Тэрнээс биш та нарын өрсөлдөөний золиос болгомооргүй байна.

Шэнь Чань Тян

Би эхнэрээ сайн харж хандах болноо. Лин захирал санаа зовох хэрэггүй.

Лин захирал

Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Шэнь захирал алдаа гаргасан бололтой.

Жин Чин

Яасан чимээтэй юм бэ? Хар шөнөөр хэн нохой шиг хуцаад байна аа? Ядаргаатай юм бэ? Хүмүүсийг унтуулаач.

Эмээ

Чань Тян, чи намайг эмээгээ гэж боддог уу? Тийм бол Гү Жин Чинтэй бүх харилцаагаа тасал.

Чэн захирал

Эмээ

Лин захирал

Шэнь захирлыг гаднаа гял цал байдаг ч дотроо ийм асуудалтай гэж төсөөлсөнгүй. Танай гэр бүл Гү Жин ЧИнд дургүй юм бол, зүгээр тавиад явуулчихвал яасан юм?

Шэнь Чань Тян

Болсон уу?

Лин захирал

Нээрээ, би өнөөдөр баран дээр очиход Гү хатагтай аль хэдийнэ согтсон байсан. Гэхдээ би баримтыг нь хартал тэр 2хон хундага уусан байсан. Тиймхэн зүйлд согтоно гэж үү? Дээрээс нь тэр үнэхээр согтсон байсан бол, над руу мэссэж бичиж чадна гэж үү? Өөр хэн нэг л бичээгүй бол шүү дээ.

 

Миний зөвлөгөө бол сайтар шалгаж үзээрэй.

Чэн захирал

Эмээ, та битгий уурла.

Эмээ

Сайн хүүхэд, би тэр үед Чань Тяныг чамтай гэрлэ гэж хэлдэг байж. Тэгээгүй болохоор тэр ийм хачин хүүхэнтэй гэрлэж байгаа юм.

Чэн захирал

Надад тийм хувь заяа байхгүй ээ. Би Чань Тянтай хамт байх эрхгүй.

Эмээ

Бид чинь олон жил нөхөрлөж буй гэр бүлүүд. Чамайг би багаас чинь мэднэ. Тохирох тохирохгүй гэж ярих юм бол чамаас өөр Чань Тянд яг тохирох хүн байхгүй.

Чэн захирал

Гэхдээ Чань Тяны зүрх сэтгэлд, намайг багтаах зай байхгүй. Энэ гэрээт гэрлэлтэндээ хүртэл надаас асуугаагүй.

Эмээ

Гэрээт гэрлэлт ээ? Тэдний гэрлэлт хуурамч гэж үү?

Чэн захирал

Эмээ, та мэдээгүй юм уу? Чань Тяныг танд хэлсэн гэж бодсон шүү дээ.

Эмээ

Хүчлээд байсан миний буруу юм байна. Ийм том асуудал үүснэ гэж яаж мэдэх бил ээ?

Чэн захирал

Эмээ, та болгоомжтой байгаарай. Тэр Гү Жин Чин чинь хөдөөний охин. Арай гэж мөнгөтэй болсон. Өөрийн хүсэлтээр сална гэж үү дээ?

 

Чань Тян ч гэсэн салахыг хүсэж байхад тэр Гү Жин Чин наалдаад байгаа гэж би айж байна.

Эмээ

Тэр шулам бас тэгсэн гэнэ ээ? Явцгаая.

Жин Чин

Миний өрөөнд юу хийж байгаа юм?

Шэнь Чань Тян

Эргэн тойрноо хар даа.

Жин Чин

Чи намайг буудалд авчраа юу? Чи юу хүсээ вэ?

Шэнь Чань Тян

Би ямар зүйл хийхийг хүссэн бол сэртэл чинь хүлээхгүй байсан юм. Аль хэдийнэ л болчих байсан.

Жин Чин

Нээрээ тийм дээ. Тэгвэл чи яагаад одоо болтол энд байгаа юм? Эндээс гар. Би чиний царайг хармааргүй байна.

Шэнь Чань Тян

Явахаасаа өмнө энийг хараарай.

Жин Чин

Чэн Ру Лин намайг хордуулсан байна. Би мэдсэн юм аа. Би архи сайн даадаг. Яахлаараа хэдхэн хундагыг ууж чаддаггүй байна? Чэн Ру Лин зэвүүн амьтан. Түүнийг болгож өгөх байсан юм.                                

 

Лин захирал хаана байна?

Шэнь Чань Тян

Тэр явчихсан.

Жин Чин

Явсан гэнэ ээ? Өө би түүнд талархаж ч амжсангүй. Миний хүсэж байгаа эсэх чиний оролцох хэрэг биш.

Шэнь Чань Тян

Чи энд суугаатах.

Жин Чин

Чи юу гэнэ ээ?

Шэнь Чань Тян

Би энд суу гэсэн. Эхлээд би чамд тайлбарлая.

Жин Чин

За яахав, ярь ярь.

Шэнь Чань Тян

Энэ бүх зүйлийг Чэн Ру Лин зохион байгуулж байгаа хэрэг. Манай эмээ тэрний арганд орсон байхаас зайлахгүй. Тэгээд л чамд тэгж хандсан хэрэг. Чи битгий уурла л даа.

 

Надад итгээч. Би чиний нэр төрийг заавал сэргээнэ. Бас эмээг чамаас уучлалт гуйлгуулна. Чэн Ру Линг ч бас зүгээр орхихгүй.

Жин Чин

Чэн Ру Лин намайг чадах гэж олон удаа оролдож байна. Аль дээр түүнтэй тооцоо бодох ёстой байж. Би яагаад түүнээс айх ёстой гэж? Тэгж бодохгүй байна уу?

Шэнь Чань Тян

Яг зөв. Айх хэрэггүй. Би чамтай хамт явъя. Миний уур хүрч байна.

Жин Чин

Би Чэн Ру Линтай уулзах гэж байхад чи хамт явж яах гэж байгаа юм? Аан, чиний багийн хайртыг чинь айлгачих вий гэж эмээгээ юу?

Шэнь Чань Тян

Утгагүй юм. Гол асуудал нь одоо юу ч хэлсэн манай эмээ итгэхгүй байгаа. Тэр өөрийн нүдээр харах ёстой. Тэгээд чи Чэн Ру Лин дээр очих гэж байгаа бол би эмээгээ хажуунаас нь сэм харуулна.

Жин Чин

Хүлээгээрэй. Энэ миний асуудал. Танай гэр бүлд тайлбарлах зорилго байхгүй.

Шэнь Чань Тян

Мэдэж байна.

Эмээ

Чи салахгүй бол би чиний эмээ биш болно шүү золиг минь.

Шэнь Чань Тян

Миний эмээ биш болохоосоо өмнө таныг нэг хүнтэй танилцуулъя.

Эмээ

Хэн?

Шэнь Чань Тян

Чэн Ру Лин

Эмээ

Чи юугаа төлөвлөөд байна?

Шэнь Чань Тян

Та тэнд очихоороо мэднэ ээ. Явъя явъя. Тайлбарлах цаг алга.

 

 

Чэн захирал

Яасан? Би чиний баян болох мөрөөдлийг чинь үгүй хийчихсэн үү? Уурлаж байна уу?

Жин Чин

Үгүй ээ. Би чамд талархах гэж ирлээ.

Чэн захирал

Талархах аа?

Жин Чин

Тийм ээ, надад тусалж дэмжиж байсанд баярлалаа. Виноны оронд цайгаар тулгая. Энийг чамд.

Чэн захирал

Чи чинь галзуурчихаа юу?

Жин Чин

Чэн захирал аа, бид аль хэдийнэ ярилцаагүй гэж үү? Чи намайг дийлэхгүй, эрч хүчээ гамна.

 

Дээрээс нь та нэг л тавгүй байгаа бололтой. Чи намайг баранд хордуулсан. Чи камер байдаг гэдгийг мартаа юу? Би эсвэл мэдэх ёсгүй байсан уу?

Чэн захирал

Тийм ээ

Жин Чин

Цааш нь яриач.

Чэн захирал

Шэнь гэр бүл бол элит гэр бүл. Ялангуяа Шэнь эмээ. Тэр гэр бүлд орж ирж буй эмэгтэйчүүдэд хатуу шаардлага тавьдаг. Хичнээн орилоод ч чи цэвэр ариун биш бол Шэнь гэр бүл чамайг хүлээн зөвшөөрөхгүй.

Жин Чин

Чиний зохиосон ажил чинь болсонгүй юу?

Чэн захирал

Тийм ээ, болсонгүй. Тэр Лин Жиа Хао үнэн хэрэгтээ хулчгар амьтан юм. Тэрэнд чамайг өгч байхад, юу ч хийж чадахгүй.

Жин Чин

Чи их зүйл хийжээ. Би маш их талархаж байна.

Чэн захирал

Ямар залиа сэдээд байна?

Жин Чин

Миний угсаа гарал баян чинээлэг биш, нийгмийн статус өөрийг мэднэ. Гэхдээ би үнэнч биш хүнтэй нэг насыг хамт туулахгүй. Мөнгө олох чухал аа, би ээжийнхээ эмчилгээнд мөнгө олох хэрэгтэй байгаа. Чи надад харин маш их тус боллоо.

 

Эхлээд эмээг надад дургүй болгочихвол Чань Тян хүссэн хүсээгүй надаас салах хэрэгтэй болно.

Чэн захирал

Гү Жин Чин. Чиний энэ муухай царайнд би хамгаас дургүй. Чань Тян гэнэ ээ? Чи тэрнийг үнэлдэггүй хэрнээ өөрийн болгосон.

Жин Чин

Би чамайг ерөөсөө ойлгохгүй юм. Түүнтэй хамт байхлаар дургүйцаад, тэгснээ би хамт баймааргүй байна гэхээр бас л дургүй байх юм. Таалахад хэцүү хүн юм.

 

Чи сэтгэл зүйч дээр очсон нь дээр байх. Миний бодлоор чи үнэхээр өвчтэй юм. Цайны мөнгийн төлчихсөн шүү.

Шэнь Чань Тян

Одоо ямар сэтгэгдэл төрж байна? Ямар хүн бэ гэдгийг нь харлаа.

Эмээ

Эмээ нь хөгширчээ. Залуухан бүсгүйн арганд орсон байна. Чиний асуудалд дахиж орохгүй, за юу?

Чэн захирал

Эмээ

 

Шэнь Чань Тян, дахиад л чи юу? Намайг хүчилж ээ.

 

 

Шэнь Чань Тян

Жин Чин?

Жин Чин

Чимээгүй бай. Би хоолоо тайван идмээр байна.

Шэнь Чань Тян

Намайг уучлаарай. Миний буруу

Жин Чин

Хэрэггүй ээ. Чиний уучлалтыг сонсох би ямар эрхтэй гэж? Гэрээт гэрлэлт.

Шэнь Чань Тян

Одоо гэрээ байхгүй боллоо. Тийм болохоор гэрээт гэрлэлт биш болсон. Гэхдээ гэрлэлтийн баталгаа байгаа. Тэгэхээр бид хууль ёсоор гэрлэсэн гэсэн үг.

Жин Чин

Шэнь Чань Тян, чи арай надад хайртай болсон гэж хэлэх гээ юу?

Шэнь Чань Тян

Тийм гэвэл юу гэж?

Жин Чин

Тэгвэл чиний үнэнч хайр яах болж байна? Юм хэлээч дээ.

Шэнь Чань Тян

Зүгээр л дурсамжиндаа үүрд хадгалж явах болно. Би 20 гаруй жил хүлээсэн. Одоо мартах цаг болсон.

Жин Чин

Би чинь зүгээр л гэрлэлтийн луйварчин шүү дээ. Шэнь гэр бүлийн өв залгамжлагчтай тохирохгүй.

Шэнь Чань Тян

Одооноос эхлээд надад байгаа бүхэн чинийх. Би чиний ар тал байна, чи харин намайг дэмжинэ. Чи...

 

Чи хариулаач дээ. Тийм үү үгүй юу? Жин Чин?

 

За алив.

 

 

Дүү

Эгч ээ, ээж яаж байна?

Жин Чин

Зүгээр ээ, санаа зоволтгүй. Ээжид хамгийн сайн эмчийг олсон байгаа. Хагалгаа заавал амжилттай болно.

Дүү

Энэ хүн хэн бил ээ?

Шэнь Чань Тян

Сайн уу? Би хадам ах чинь байна.

Дүү

Хадам ах аа?

Жин Чин

Би сүүлд юу гэж хэллээ? Би бол Волдеморт. Болгоомжтой байгаарай.

Шэнь Чань Тян

Зүгээр ээ, би айхгүй байна. Битгий санаа зов. Ээж эдгэрэх болно. Чи үнэхээр дүүтэй юм байна.

Жин Чин

Харав уу? Би худлаа яриагүй байгаа биз?

 

 

Ээж

Хүү минь, Жин Чин бол элдэв юм бодолгүй бодсоноо шууд хэлдэг хүүхэд. Тэрний хажууд тэвчээртэй байгаарай. Одооноос хамтдаа сайхан амьдраарай.

Жин Чин

Ээж ээ, Би тийм хэцүү биш шүү дээ. Юу яриад байгаа юм?

Шэнь Чань Тян

Та тайван байж болно оо, ээж ээ. Би түүнд сайн хандах болно.

 

Бас нэг зүйл байна. Эмч хэлэхдээ хэдэн өдрийн дараа эмнэлгээс гарч болно гэсэн. Таныг гарахаад гадуур хамтдаа зугаалъя.

Туслах

Шэнь захирал аа, болохоо байлаа.

 

Компани дээр асуудал гарлаа.

Ээж

Хүү минь, ажил дээр нь шийдэх асуудал байвал яв яв. Энд одоо байх хэрэггүй.

Жин Чин

Биеэ бодоорой ээж ээ.

 

 

Туслах

Шэнь захрал аа, манай Лин Тян групп Ван групп, Чэн групп болон Лин Фэн корпорацитай хамтын ажиллагаатай.

 

Гэрээний дагуу 7 хоног бүр эдгээр компаниудад 10 сая бүтээдэхүүн нийлүүлэх ёстой. Бас бүгд шинэ загварууд байх ёстой.

Шэнь Чань Тян

Бид нар яагаад ийм компаниудтай гэрээлдэг бил ээ? Хэзээ гэрээ байгуулсан юм?

Туслах

Манай байгууллагын тамга сэйфэнд байдаг. Зөвхөн 3 хүн л онгойлгож чадна. Та, би тэгээд...

Шэнь Чань Тян

Чэн Ру Лин

Жин Чин

Дахиад л Чэн Ру Лин уу? Дизайн хэлтсийн захирал яаж Гүйцэтгэх захирлын түвшний гэрээ байгуулдаг бил ээ?

Шэнь Чань Тян

Манай гэр бүл олон үеэрээ найзууд байсан болохоор хоёр гэр бүлийн шахалтаар тэд нарыг бэлэг тэмдэг төдий гарын үсэг зуруулдаг юм. Миний алдаа, сүүлийн үед энэ талаар бодоогүй юм байна.

Жин Чин

Одоо харамсаж байна уу? Яаж шийдэхээ ярилцах уу?

 

 

Шэнь Чань Тян

Манай нэг өдрийн үйлдвэрлэлийн хүчин чадал хэр бил ээ?

Туслах

Бид хамгийн ихдээ өдөрт 1 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна.30 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд дор хаяж 1 сарын хугацаа шаардлагатай. Оройн цагаар хүмүүсийг илүү цагаар ажиллуулсан ч дор хаяж хагас сар шаардлагатай.

 

Дээрээс нь тэдгээр бүтээгдэхүүний Чэн Ру Лины загварууд аль хэдийнэ бэлэн бүтээгдэхүүн болоод гарсан байгаа. Бид нар дахиад ашиглавал тэд гарцаагүй шинэ загвар биш байна гээд гомдоллох нь тодорхой. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэнэ.

Шэнь Чань Тян

Бид нар өгч чадахгүй бол яах бил ээ?

Туслах

30 сая бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй бол нөхөн төлбөр болгож 10 тэрбумыг өгөх болно.

Шэнь Чань Тян

За за, тэгвэл тэдэнд хийгээд өгчихье.

Жин Чин

Хүлээ, хүлээ. Тэдэнд өгнө гэж юу гэсэн үг бил ээ? Чи түрүү миний мөнгө бол чиний мөнгө гэсэн дээ. Чи дампуурчихвал би мөнгөгүй болох уу?

Шэнь Чань Тян

Шэнь гэр бүл чиний бодсон шиг тийм хэврэгхэн биш шүү. Санаа амар бай.

Жин Чин

Гэхдээ бид нар хүссэнг нь өгч чадахгүй биз дээ? Чэн Ру Лин нэгэнт ийм шударга бус зүйл хийсэн ч гэсэн үүнийг ашиглаад мөнгө олж болох юм.

Туслах

Гэхдээ хатагтай, гэрээ хэдхэн өдрийн өмнө зурагдсан. Бидэнд хангалттай материал байхгүй, хангалттай цаг алга. Заасан хугацаанд нь амжихгүй.

Жин Чин

Загварын ажлыг надад даатга. Эцсийн бүтээгдэхүүний тухайд бидэнд зориулаад үйлдвэрлэж өгөх өөр үйлдвэрүүдийг олж болно.

Шэнь Чань Тян

Сайхан санаа байна. Гэхдээ бизнес бол ашигтай байх ёстой. Хэрэв Ли Тян дампуурвал тэд маш их баярлана.

Жин Чин

Хөө?, хийж үзээгүй байж яаж мэдэж байгаа юм?

Шэнь Чань Тян

Тэгвэл чамд төлөвлөгөө байгаа юм уу?

Жин Чин

Чиний хэлснээр бизнес ашигтай байх ёстой. Чи чинь баян, хангалттай давуу талыг өгч байхад тэд яагаад зөвшөөрөхгүй гэж?

Шэнь Чань Тян

Хэлээч.

Туслах

Хөөх, та ухаантай юм аа залуу хатагтай.

Шэнь Чань Тян

Би эсвэл зүгээр л мөнгийг нь өгчихдөг юм бил үү?

Жин Чин

Мөнгө өгөх ёстой юм уу?

 

 

Чэн захирал

Шэнь Чань Тян,   өгөх бүтээгдэхүүн байхгүй бол нөхөн төлбөрөө бэлдэж байгаа гэж найдъя.

Эмэгтэй

ЛинТян энэ асуудлыг яаж шийдэхийг харъя л даа.

Ван захирал

Шэнь захирал аа, танай ЛинТян групп зах зээлийг хэтэрхий удаан монополчилж ганцаар эзэгнэлээ. Одоо буух цаг нь болсон байх.

Нагац ах

Чань Тянь, нагац ахыгаа тусалсангүй гэж битгий буруутгаарай. Чи компанийг олон жил удирдлаа. Би аавтай чинь хамт энэ компанийг үүсгэн байгуулсан. Лин Тян групп яахлаараа минийх байж болохгүй гэж?

Шэнь Чань Тян

Та дөрөв энэ арга чинь Лин Тян группыг унагахад хэрэгжинэ гэж бодож байна уу?

Чэн захирал

Би ЛинТян группт олон жил захирал хийсэн. ЛинТян бол хангалттай хөрөнгөтэй, гэхдээ мөнгөний урсгал хангалтгүй.

Шэнь Чань Тян

Би барааг чинь цагт нь өгнө өө.

Чэн захирал

Лин Тяны үйлдвэрлэлийн хүчин чадлыг би мэднэ. Чи өнөөдөр  бүтээгдэхүүнээ өгч чадвал би чамд Чэн группыг тэр чигт нь өгье.

Шэнь Чань Тян

Би татгалзаж байна.

Жин Чин

Чэн захирал аа, баярлалаа.Үгнээсээ буцав даа?

Чэн захирал

Гү Жин Чин, муу шулам. Чамаас болж Чань Тян бид хоёр ийм байдалд хүрээд байна.

Жин Чин

Би олйгохгүй байна. Намайг байхгүй байхад нөхөртэй маань ямар ч харилцаа үүсгэж чадаагүй гэхээр тэр чамд үнэхээр хайртай биш нь ойлгомжтой байна.

Эмэгтэй

Гү Жин Чин, муу шулам. Чи хүн бүртэй унтаж хэвтэх юм аа.

Жин Чин

Хөөе, Жиао Жиао. Чамайг Ру Лин их хүндэлдэг байх гэж бодсон чинь тэр чамд юм огт ярьдаггүй юм байна лээ. Жишээ нь Шэнь Чань Тян бид хоёрын гэрлэлтийн талаар. Чи их өрөвдөлтэй юм аа. Би чамайг их өрөвдөж байна.

Чэн захирал

Гү Жин Чин, би чамайг энэ удаа зүгээр өнгөрөөхгүй дээ.

Жин Чин

Намайг чиний дайсан гэж хэн хэлсэн юм?

Чэн захирал

Тийм үү? Тэгвэл би чамтай ярьж цаг үрэхээ больё. Цаг дууслаа. Бараа хаан байна?

Лин захирал

Гү хатагтай, таны захиалсан барааг авчирлаа. Гадаа аваад ирсэн, ачихад бэлэн.

Жин Чин

Бараа ирчихлээ, очиж үзэхгүй юм уу? 30 сая ширхэг бараа. Бүгд өөр өөр загварууд.

Чэн захирал

Байж боломгүй юм. 7хон хоногийн дотор хийх боломжгүй.

Жин Чин

Чи чадахгүй байлаа гээд бусад нь бас чадахгүй гэсэн үг биш шүү дээ.

Чэн захирал

Чи. Чи энэ шуламд тусалсан биз дээ? Лин Жиа Хао муу хэрэггүй амьтан. Чиний ор луу Гү Жин Чинийг явуулж байхад хүрч ч чадахгүй. Худлаа сайхан сэтгэлтэй царайлаад.

Лин захирал

Би өөрийн биеэ зөв авч явахыг хичээдэг. Бусдын сул дорой нөхцөл байдлыг ашиглах тийм хүмүүжил надад байхгүй.

 

Дээрээс нь би эмэгтэй хүнтэй хамт баймаар байвал чиний туслалцаа яагаад хэрэг болно гэж?

Жин Чин

3 группын гэрээ дагуух бүтээгдэхүүн бүгд хүргэгдлээ. Одоо бүгдээрээ бараагаа солицож төлбөрөө төлөх үү дээ? Мөнгөө шилжүүлээрэй.

Эрэгтэй

Чэн захирал боломжгүй гэж хэлээгүй бил үү? Одоо яах болж байна?

Нагац ах

Харин тийм. Чиний амлалтаас болж бид энд байна. Чамаас бол гэрээнд гарын үсэг зурсан. Одоо хараач. Бид Лин Тянаас нөхөн төлбөр авч чадахгүйгээс гадна барааны төлбөр төлөхөөр болчихоод байна.

Чэн захирал

Өөр яана гэж? Муудлаа гэхэд худалдаад л авчихна биз. Угаасаа хувцас загварын бизнес хийдэг байж. Дотроо цохицуулна биз.

 

 

Утсаар

Компанийн урсгал хөрөнгө хэр их байна? Бүгдийг нь Лин Тян групп рүү шилжүүл.

Эрэгтэй

Сүүлийн үед компани хурдацтай өсөж байгаа болохоор хэдхэн 10 сая л дансанд байна.

Утсаар

Яахлаараа тийм бага байдаг бил ээ?

Эрэгтэй

Гэхдээ та Лин Тян группээс нөхөн төлбөр удахгүй авна, мөнгө үлдээх хэрэггүй гэсэн шүү дээ.

Чэн захирал

Аав аа, Лин Тян группын дансанд мөнгө шилжүүлээрэй.

Аав

Нин Нин, татварын албанаас сая ирээд явлаа. Татварын асуудалтай байна гээд одоо шалгаж байна. Түр хугацаанд мөнгө шилжүүлэх боломжгүй байна.

Чэн захирал

Юу гэнэ ээ? Чи энэ бүхний ард байгаа биз дээ?

Шэнь Чань Тян

Чи ганцаараа бусдыг чаддаг гэж бодоо юу? Надаас нөхөн төлбөрийн мөнгө нэхсэн. Чамайг татварын газарт мэдэгдэж болохгүй юу?

Лин захирал

Шэнь захирлыг ийм хатуу ширүүн байна гэж төсөөлсөнгүй шүү. Зохион байгуулаад.

 

Асуудал шийдэгдсэн тул Гү хатагтай надад амласан амлалтаа биелүүлээрэй.

Шэнь Чань Тян

Хэдэн дизайны драфтууд өгнө гэж хэлээгүй бил үү? Өөр юу амласан юм?

Жин Чин

Сүртэй юм биш ээ.

Чэн захирал

Шэнь Чань Тян, чамд сэтгэл зүрх гэж байна уу? Манай Чэн группыг дампуурахыг хармаар байна уу?

Шэнь Чань Тян

Яасан бэ?

Эрэгтэй

Шэнь захирал аа, биднийг өршөө. Одооноос эхлээд манай Ван гэр бүл танай гэр бүлийг дагаж явъя.

Шэнь Чань Тян

Амаа тат. Юу болоод байгаа юм?

Нагац ах

Чань Тян, Чань Тян. Эмээгээ бодоод ахыгаа нэг удаа уучилчих. Эмээ чинь хөгширч байгаа. Энэ талаар тэр олж мэдэх юм бол тэр тэсэхгүй шүү.

Шэнь Чань Тян

Та ийм зүйл хийхдээ эмээг яагаад бодоогүй юм? Аав минь нас барснаас хойш намайг компанийг удирдах хүртэл бүх асуудлыг эмээ зохицуулж байгаагүй гэж үү? Эмээ минь маш олон асуудлыг даван туулсан. Таны бодож байгаа шиг эмзэг хүн биш.

Нагац ах

Чан Тян, ахыгаа үнэхээр буланд шахах юм гэж үү? Залуу хүн байж хөгшин хүнийг ийм байдалд оруулаад би ямар чиний доог тохуу хийдэг хүн чинь үү?

Шэнь Чань Тян

Та л жинхэнэ доог тохуу байх. Шэнь гэр бүлтэй ямар хамаатай юм.

 

Хуулийн хэлтэст өр барагдуул гэж хэл.

Туслах

Хүн ир.

Нагац ах

Би хийсэн. Би чиний өрөвдөлтэй амийг тэр үед өршөөх ёсгүй байсан юм.

Шэнь Чань Тян

Жин Чин? Түргэн дууд.

Нагац ах

Үх. Та нар бүгдээрээ үх. Шэнь гэр бүл бүгд надад өртэй. Чиний ээж, аавын чинь амь хангалтгүй. Би чиний гэр бүлийг бүгдийг үгүй хийнэ.

Чэн захирал

Тэр үхчихлээ.        Намайг тавь. Тавиач.

Шэнь Чань Тян

Жин Чин, тэсээрэй.

Эмч

Битгий сандар.

Шэнь Чань Тян

Эмч ээ, таниас гуйя. Түүнийг авраарай.

Эмч

Тайван бай. Бид чадах бүхнээ хийнэ.

Шэнь Чань Тян

Ойлголоо.

 

 

Туслах

Захирал аа, Чэн Ру Линг цагдаа нар аваад явлаа. Тэднийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хэрэг үүсгэсэн байгаа. Лин Тян группыг санаатайгаар залилах оролдлого хийсэн гэж Чэн Ру Лин болон бусад нь бүгд хүлээн зөвшөөрсөн.

 

Ван групптэй нийлж залуу хатагтайн бүтээлийг хулгайлсан гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн.

Шэнь Чань Тян

Шэнь Лин Фэн яаж байна?

Туслах

Өмнө нь хэлсэн хэргээс гадна Шэнь Лин Фэн таны эцэг эхийг үхэлд хүргэсэн авто машины ослыг төлөвлөсөн гэдгээ хүртэл хүлээн зөвшөөрсөн.

Шэнь Чань Тян

Би мэдэж байсан. Гэхдээ надад нотлох баримт байгаагүй.

Лин захирал

Тэр чамд үнэхээр хайртай бололтой. Чиний өмнөөс үхэхэд бэлэн байна. Түүний урмыг битгий хугалаарай. Чэн Ру Лин чамтай сүүлийн удаа уулзмаар байна гэнэ.

 

Тэр сүйрлийн ирмэг дээр ирсэн гэнэ. Хэзээ ч галзуурч магадгүй.

Шэнь Чань Тян

Зүүдэнд минь ир гэж хэлээрэй. Бүх зүйлд баярлалаа.

 

Эмээ та яагаад ирэв?

Эмээ

Би бэр охиноо харах гэж ирлээ.

 

Жин Чин, эмээ нь чамаас уучлалт гуйя. Эмээгийнх нь буруу. Намайг уучлаарай.

 

Гэхдээ эмээ нь чамд маш их талархаж байна.                                                Чань Тяны амийг аврах гэж өөрийгөө эрсдэлд орууллаа. Жин Чин, хурдан сэрээрэй. Эмээд нь чамаас өөр бэр охин байхгүй. Жин Чин, сэрчихсэн үү? Чань Тян?

Шэнь Чань Тян

Жин Чин, бие чинь яаж байна? Өвдөж байна уу?

Жин Чин

Би зүгээр ээ, үхээгүй байна.

Шэнь Чань Тян

Тэнэг юм ярихаа боль.

Жин Чин

Чи чинь Лин Тян группын захирал биз дээ, яагаад ийм царайтай байгаа юм? Онцгүй харагдаж байна.

Шэнь Чань Тян

Онцгүй байсан ч чамтай гэрлэсэн хэвээрээ байгаа шүү. Чи зугтааж чадахгүй.

Эмээ

Алив чи холдоотох. Жин Чин сэрчихсэн үү? Эхлээд юм идэх хэрэгтэй. Жин Чин, эмээ нь гэрийн үйлчлэгчээрээ тахианы бас загасны шөл хийлгүүлсэн. Тахианы шөл эдгэрэлтэнд нь тустай. Загасны шөл шархыг эдгээдэг. Сайн идээд аваарай.

Шэнь Чань Тян

Баярлалаа, эмээ.

Эмээ

Та хоёрыг сайхан байгааг харахад эмээ нь аз жаргалтай байна. Одооноос эхлээд та хоёр аз жаргалтай, эвтэй найртай амьдрах ёстой шүү.

 

Жин Чин, чамайг эдгэхээр чинь эмээ нь чамайг албан ёсоор Шэнь гэр бүлд урьж, та хоёрт зориулаад гайхалтай сайхан тансаг хурим хийж өгөх болно.

 

Одооноос чи сайхан амьдрах ёстой шүү, за юу? Тэгээд цаг алдалгүй надад ач хүү, ач охин төрүүлж өгөх хэрэгтэй. Сүүлийн үед би энэ талаар байнга зүүдэлж байгаа шүү.

Жин Чин

Эмээ та юу ярина вэ?

Шэнь Чань Тян

Тийм шүү, манай Шэнь гэр бүлд сүүлийн үед баярт үйл явдал тохиолдоогүй юм шиг байна.

 

 

Шэнь Чань Тян

Эмч хэд хоногоос гарч болно гэсэн.  Яасан бэ? Шарх чинь өвдөөд байна уу?

Жин Чин

Өвдөөд байна.

Шэнь Чань Тян

Би тэгвэл ороод бүлээн жин аваад ирье. Хүлээж байгаарай, за юу?

Жин Чин

Худалдагч аа, би энийг авъя. Энийг бас энийг. Энийг.

Шэнь Чань Тян

Гү Жи щн Чин? Эргээд хар. Эмч ийм хоол идэж болохгүй гэсэн. Шарханд чинь муу. Мэдэж байгаа биз дээ?

Жин Чин

Май, чамд өгье.

 

 

Жин Чин

Шэнь Чань Тян, чи намайг сохор болзоон дээр чамайг юу гэж бодсоныг мэдэх үү?

Шэнь Чань Тян

Юу байсан юм?

Жин Чин

Ийм царайлаг, залуухан байж ганц бие байгаа нь нөгөө талаараа асуудалтай юм болов уу гэж бодсон.

Шэнь Чань Тян

Чи тэгж бодоо юу?

Жин Чин

Тааж хэлэхэд хэцүү шүү дээ.

Шэнь Чань Тян

Тэгвэл эргэлзээг чинь арилгаад чамд үзүүлье.

Жин Чин

Яасан бэ?

Шэнь Чань Тян

Чи тэр охин байх нь ээ.

Жин Чин

Юу?

Шэнь Чань Тян

Чи тэр охин байна.

 

Манай гэр бүлийн авто ослыг харсан охин. Бас намайг машинаас гаргасан охин.

Жин Чин

Чи тэгвэл тэр хүү юм уу?

Шэнь Чань Тян

Энэ олон жилийн турш би чамайг хайсаар ирсэн. Гэтэл миний хажууд байж.

Жин Чин

Тэгвэл одоо л бүх зүйл байрандаа очсон уу?

 

 

Туслах

Бүгдээрээ сонсоорой. Захирал үг хэлэх гэж байна.

Шэнь Чань Тян

Өнөөдрөөс эхлээд ЛинТян группын дизайны хэлтсийн захирлаар Гү Жин Чин ажиллах болно. Бас миний эхнэр.

Эмэгтэй

Шэнь захирлыг инээмсэглэж байхыг өмнө нь харж байгаагүй юм байна. Царайлаг юм аа.

Эмэгтэй 2

Царайлаг байлаа гээд илүү зүйл бодох хэрэггүй. Тэр чинь эхнэртэй.

Эмэгтэй

Энэ хайрын хүч юм болов уу? Шэнь захирал биднийг дахиж хэзээ ч загинахгүй гэж найдаж байна.

Туслах

Хөөе. Шэнь захирал аа, та нэг зүйл мартаагүй биз?

Шэнь Чань Тян

Чи өдөр ирэх тусам зоригтой болоод байна уу?

Туслах

Одоо захирлын эхнэр байгаа болохоор бид арай зоригтой байгаа шүү. Захирлын эхнэр бидний арыг даана.

Шэнь Чань Тян

Санаа зоволтгүй, бүгд урамшууллаа авах болно.

Эрэгтэй

Дарга маань урт наслаарай.

Шэнь Чань Тян

Бас нэг зүйл байна. 3 өдрийн дараа болох хуримандаа та бүхнийг урьж байна.

Жин Чин

Би хараахан гэрлэх талаар төлөвлөөгүй байгаа шүү.

Шэнь Чань Тян

Үнэндээ бид гэрлэлтээ аль эрт батлуулчихсан.

Туслах

Хөөх, амжуулсан байна. Үнсэлт. Үнсэлт. Үнсэлт. Үнсэлт.

Шэнь Чань Тян

Бүгд чимээгүй. Манай өрөө рүү явъя.

Туслах

Манай Шэнь захирал сэтгэл татам биш байна гэж үү? Өмнө нь зөв хүнтэйгээ л учраагүй байсан юм. Манай Шэнь захирал чинь дотогшоогоо боловч сэтгэл татам хүн шүү.

 

 

Back to episodes Go home