USK 12.22-1

Married 4 years

Үргэлжлэх хугацаа: 148мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Су: эм, Яан яан

Шэн: эр, Шэн Ишуан

З: эр, Жоу Зэ, Шэн Ишуаны найз

Ш: эм, Лин Шүэ

Да: эр, даамал

Ф: эр, Фу Чэнюан

Жин: Фу Чэнюаны хүү

Жан: эр Жан багш, зураач

 

Бүгд: Дахиад, дахиад дахиаддахиаддахиаддахиаддахиаддахиаддахиаддахиад.

Су: Сайн байна уу? Цэцэг хүргэхээр ирлээ. Валентины цэцгийн захиалга байгаа юм.

З:Хөзөр тоглож байгааг харахгүй байна уу? Зайл.

Су: Сайн байна уу. Та гарын үсэгээ зурчихгүй юу?

З:Ямар тэнэг нь ийм юм захиалдаг юм?

Шэн: Би захиалсан юм. Өнөөдөр Шүэ арийн Хятад руу буцна гэсэн биздээ? 

Эр: Ишуан ах Шүэ арьт үнэхээр сайн юм аа. Гэхдээ та өнөөдөр яарч гарч ирсэн гэсэн. Мөнгөгүй гарч ирээгүй юм уу?

Су: Ийм юм байх гэж. Хоолойноос гадна нэр нь хүртэл манай нөхөртэй адилхан юм байна. Гэхдээ миний нөхөр их ядуу. Дээр нь хөлөө хугалчихсан. Энд байх боломжгүй.

Хүмүүс: за за. Үргэлжлүүлцэгээе. Үргэлжлүүлье.

Су: Баян байх сайхан юм аа. 99 мянган юаний баглаа цэцэг. Баян хүмүүс хүссэн үедээ цэцэг худалдаж аваад л. Мөнгөө хамаагүй үрэх юм.

З: Хөөе. Цэцэгээ тэр ширээн дээр тавьчих.

Су: За. Хөөх. Энэ чинь дэлхийд цорын ганц “Жинхэнэ хайрын үнсэлт” биш үү?

Эм2: Хөөх.

Эр:Аргагүй л Бээжингийн дээдсийн хүрээний Шэн залуу ноён мөн дөө. Үнэ нь арван сая гаруй болох байх даа.

З: Ийм олон жилийн дараа Шуан ах Шүэ арьт одоо ч сайн байх юм.

Шэн:Тэрэнд таалагдах үгүйг мэдэхгүй байна. Багаасаа эрхэл өссөн болохоор хэр баргийн юм тоохгүй.

Ш: Ишуан ах аа.

Яан: Лин Шүэ. Гурван жилийн өмнө. Лин Шүэ бид хоёр олон улсын тэмцээнд өрсөлдсөн. Лин Шүэ тэмцээний үеэр минийхтэй адилхан зураг гаргаж ирсэн. Тэрнээс болж намайг хуулбарласан гэж буруутгасан.Би сертифкат ч авч чадаагүй. Шударга ёс тогтоож чадаагүй. Тэр үед би жирэмсэн болсноо мэдсэн. Шэн Ишуан  санамсаргүйгээр дахиад хөлөө хугалчихсан. Бид хоёр яаруу гэрлэсэн. Тэр хооронд Лин Шүэ гадаад руу зугтчихсан. Манайх ийм байгаа нь...Лин Шүгээс болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөдөр миний төрсөн өдөр. Өглөө Шэн Ишуан надад сарнай зурж өгсөн. Би жаргалтай байсан. Би ч гэсэн тэрний гар дээр цэцэг зурсан. Шэн Ишуан.

Эм: Ирчихсэн үү.

З: Яасан орой ирдэг юм бэ?

Эм: Хурдан.

Эр: Хурдан нааш ир.

Ш: Уулзалгүй удсан байна.

Су: Шэн Ишуан.

Шэн:Яаняан. Чи энд юу хийж байгаа юм? Яаняан. Би картаа авч гарахаа мартчихсан байна лээ. Тэгээд би чамаас түр мөнгө зээлчихсэн.

Су: Хөл чинь зүгээр байна.

Ш: Яаж байна аа?

Шэн:Яаняан. Би тайлбарлая л даа.

Эр: Энэ одоо юун галзуу амьтан бэ? Хэнийг цохисоноо чи мэдэж байна уу? Нийслэлийн алдартай Шэн овогтын залуу ноёнд гар хүрч байдаг. Чи арван амьтай байсан ч төлж дийлэхгүй.

Су: Шэн залуу ноён. Хурдан тайлбарлаадах.

Шэн:Яаняан. Энд олон хүн байна. Хариад ярилцъя.

Ш: Ишуан ах аа. Одоо болтол нүүрээ ч буддаггүй хүнтэй цуг байгаа юм? Би таныг тоглоод дуусчихсан гэж бодсон шд.

Су: Ямар тоглоом?

Ш: Ядуу болж жүжиглэх тоглоом. Ишуан ах, залуу ноёдтой бооцоо тавьсан юм. Чам шиг хичээлээс өөр юм мэдэхгүй суутныг үнэхээр материалист биш үү гэдгийг мэдэх гэж. Хөөх. Чи мэдээгүй юм уу?

Су: Миний амьдралын долоон жил... чиний хувьд тоглоом байсан байж. Миний шуналтай үгүйг мэдэх тоглоом. Намайг захиалгын хоол идэх дуртай гэж бодооюу?

Шэн:Яаняан. Эхэндээ тоглоом байсан нь үнэн. Дараа нь би чамд үнэнээ хэлье гэж бодсон. Би чамд хэлэх гээд төлөвлөж байсанюм.

Су: Тэгээд би чамд талархах ёстой юу?

Шэн:Яаняан. Би чамд үнэхээр сайн. Надад итгэ л дээ.

Ш:Ишуан ах аа.

Шэн:Шүэ арь. Яаняан. Буцаж очоод би бүгдийг нь тайлбарлана аа. Эхлээд Шүэ арийг эмнэлэгт хүргээдэхье.

Су: Тайлбарлах хэрэггүй. Одоо  л харанхуй арилж байна гэж бодтол... өдөрт найман цагийн ажил хийж, чамайг эмчлүүлэх мөнгө олох гэж хичээж байхад... өчигдөр хүргэлт хийж байгаад машинд мөргүүлсэн. Хөлөн дээрх шарх маань ч эдгээгүй байхад... салъя. Хүүгээ би авна.

Шэн:Яан яан. Тэнэглэхээ боль. Миний хөл зүгээр байгаад баярлахгүй байгаа юм уу? Намайг мөнгөтэй гэхээр баярлахгүй байна уу? Чи хүссэн сургуульдаа орж болно. Зовох шаардлагагүй. Ийм зүйлийг олон хүн мөрөөддөг. Үгэнд ор. Намайг хүлээж бай.

Су:    Шиао Юү. Ээжийгээ гэртээ хүлээж байгаарай. Ээж нь одоо очиж авна.

Ю:Аав бид хоёр гадуур байна. Усан санд. Намайг ирж авах хэрэггүй.

Су: усан сан? Шиао Юү. Шиао Юү. Шиао Юү. Яагаад энд байгаа юм? Аюултай. Ус руу битгий ойрт.

Ю: Сая аавыг дээрэлхээд байсан биз дээ. Үзэн ядаж байна.

Су: Хөөе.

Ю: Үзэн ядаж байна. Үзэн ядаж байна.

Су: Шиао Юү. Би сэлж чадахгүй. Хийлдэг дугуй аваад ир.  Энэ харилцаа... энэ гэрлэлт... надад харамсах юм алга. Гэхдээ яасан ч зөвшөөрөхгүй...

Ю: Гэртээ харихаасаа өмнө хуучин муу хувцасаа сольж өмсөх ёстой. Үзэн ядаж байна.

*****************

Су: Чи... намайг аварсан юм уу? Чамайг хэн гэдэг вэ?

Да: Залуу ноёнтон. Та яагаад энд байгаа юм? Таны бие сайнгүй байгаа. Би өрөөнд чинь хүргээд өгье. Нааш ир. Нааш ир.

Су: Хүлээгээрэй.

Да: Залуу ноён чинь надад юм хэлэх гээд байх шиг байсан.

Эр: Юу гэж дээ. Манай залуу ноёнтон багаасаа ярьж чаддаггүй байсан юм. Бас хэнтэй ч ойртдоггүй. эмч залуу ноёнтныг эхийн хайраар дутсанаас болоод аутизмтай болсон гэсэн. Хөөрхий дөө.

Су: Ээж нь?

Да: Яасан олон юм асуудаг юм бэ? Энэ эзэнтний бэлдсэн цэвэр хувцас. Хурдан сольж өмсчихөөд яв. Та харин ч азтай байна. Манай эзэнтэн ойролцоо явж байгаад харж, таныг авраагүй бол... үхэх байсан байх.

Су: Би өөрийн биеэр талархалаа илэрхийлмээр байна.Эзэн чинь хаана байгаа вэ?

Да: Хэрэггүй ээ. Манай эзэн эмэгтэй хүнээс зайгаа барьдаг. Хараагүй юм уу? Энэ байшинд ганц ч эмэгтэй хүн байхгүй. Хурдан явбал тэр чинь талархаж байгаа хэрэг.

Су: Ойлголоо.

Ф: Эмч ээ, өгсөн эмийг чинь гурав давхарлаж уугаад ч нэмэр алга. Яагаад?

Эр:Өвчин чинь дахиж байгаа юм шиг байна. Жирийн эмээр зохицуулах боломжгүй болж байх шиг байна. Жин заоуу ноёнд кальци уулгах хэрэгтэй. Таны байдал улам л дордоод байна. Нэг арга бодож олсон нь дээр байх.

Ф: Шиао Жин, яасан?

Жи: Аав аа. Тэр...

Ф: Шиао Жин. Чи ярьж байна.

Жи: тэр ээж...

Ф: Яваад тэр эмэгтэйг олоод ир.

Да: Мэдлээ... Су авхай. Ус уу. Су авхай. Манай эзэн тантай гэрлэмээр байна гэсэн.

Су:Гэрлэх ээ? Ингэж тоглож болдог юм уу? Би гэрлэчихсэн. Бас хүүхэдтэй.

Да:Гэхдээ миний мэдэхээр та салах гэж байгаа гэсэн байх аа?

Су:Салах байсан ч... ойрын ирээдүйд гэрлэх бодол алга. Эзэн чинь миний амийг аварсанд талархаж байна. Гэхдээ ачийг нь биеэрээ төл гэж хэлэх гээгүй биз дээ?

Да: Су авхай. Түр хүлээгээрэй. Би таныг эзэнтэйгээ яриулъя.

Су:Баян юм аа. Тоглоод байгаа юм байх даа? Яасан гэж надтай гэрлэх вэ дээ? Нааш ир...

Ф: эмч залуу ноёнтныг эхийн хайраар дутсанаас болоод аутизмтай болсон гэсэн.

Су:Миний хүү Шиао Юү надтай ойр дотно байдаггүй. Энэ хүү дөнгөж уулзсан мөртлөө... надад ийм сайн байх гэж.

Ф: Шиао Жин чамд их сайн юм байна.

Су:Намайг аварсан хүн байх. Баярлалаа.

Ф:энэ миний мэдээлэл.

Су:Нийслэлд хамгийн нэр нөлөөтэй Фу овогт. Фу овогтын эзэн Фу Чэнюан. Нөгөө алдартай баян Фу Чэнюан уу юм уу? Надтай гэрлэнэ гэсэн үү? Энэ... тоглож байгаа байлгүй дээ.

Ф: Би тоглоогүй. Чамтай гэрлэхийг хүсч байна. Шиао Жин, чи гарч бай.

Су:Намайг аварсанд маш их баярлалаа. Гэхдээ надтай гэрлэнэ гэхээр... ямар айл гэр болж тоглож байгаа биш дээ.

Ф:Би чамайг хүчлэхгүй. Энийг уншаад үз. Чамд бодох 3 хоног өгье. Гэрээнд заасан зүйлс биелмэгц, гэрээнд заасан нөхөн төлбөрүүд чинийх болно. Энэ миний утасны дугаар. Сайн бодоод хариугаа хэлнэ биз. Сайн бодоорой.

Су:Яагаад гэнэтхэн явчихав аа? Муухай үнэр алга л байна даа.

Ф: Би далд өвтэй. Сүүлийн үед эмэндээ дарагдахаа больсон. Тийм болохоор эмэгтэй хүний тусламж хэрэгтэй байна. Шиао Жин аутизмтай. Тэрнийг харж хандах хүн хэрэгтэй. Су авхай, миний эмчилгээнд туслахад л болно. Бас Шиао Жинийг халамжилна. Гэрээний хугацаа хоёр жил. Хоёр жилийн дараа салахдаа Су авхай нэг тэрбумыг бэлнээр авна. Дээр нь хүссэн хотдоо хувийн байшин авна. Уучлаарай, миний байдал онцгой болохоорминий хэлж байгаа таалагдахгүй байж мэднэ. Гэрээ хийж байгаа ч, энэ зүгээр нэг тохиролцоо биш. Шиао Жин бид хоёрт чи хэрэгтэй байна. Сайн бодоод үзээрэй.

Су:Фу Чэняан сэтгэлээсээ ярьж байх шиг байсан. Тэгсэн ч зөвшөөрч болохгүй. Байна уу?

Шэн: Яаняан. Гэртээ алга байна. Хаана байгаа юм? Хэзээ ирэх юм?

Су:Хагас цагийн дараа бүргэлийн газрын үүдэнд бичиг баримттайгаа ирээрэй. Салъя.

******************

Шэн:Яагаад одоо ирж байгаа юм?

Су: Үнэмлэхээ гаргаад ир. Явж салъя.

Шэн:Болно оо. Хэтрүүлэхээ боль. Би чамайг ордон шиг байшинд амьдруулна. Уурлах хэрэггүй. Сайхан амьдарч болохоор байхад уурлаж яах юм.

Су:Уур хүрээд байна.

Шэн:Би баян болж жүжиглээгүй шдээ. Би баригдсан ч гэсэн муу юм биш шдээ. Ийм байгаагүй бол чи баян амьдралаар амьдарч чадахгүй. Уурлах юм юу байгаа юм? Болно оо. Би мөнгөөр чинь цэцэг авчихсан. Миний буруу. Энд нэг сая байгаа. Арав нугалаад төлчихье. Сая байсан ч авахгүй юу? Чи 20жил хоол хүргэж байж ийм мөнгөтэй болно.

Су:Тийм ээ. Миний бүх хадгаламж чиний Лин Шүэд өгдөг цэцэгний үнэнд ч хүрэхгүй.

Шэн:Яаняан. Би тэгж хэлээгүй шд. Эхэндээ яах аргагүй тоглоом байсан. Гэхдээ дараа нь би чамд сайн болсон.

Ш: Ишуан ах аа. Миний хэлснээр хийхэд л болно. Эмэгтэй хүмүүс хэтрүүлэх дуртай байдаг юм. Аргадах тусам улам даварна. Хатуу ширүүн бай.

Шэн:Су Яан, чи тэгээд амьдарч чадах юм уу? Дээр нь чамд эмээ чинь байгааг битгий мартаарай.

Су:Юу хэлэх гээ вэ?

Шэн:Одоо чи ямар ч мөнгөгүй доод давхаргын эмэгтэй. Энэ байрны түрээс өнөөдөр дуусч байгаа. Надгүйгээр...  чи энэ хотод амьд үлдэхгүй. Сайн бодож үзээд холбоо бариарай.

Су:Су Яан би гүүрэн доор амьдрах байсан ч эргэж харахгүй. Эмээ.

Эмээ: Яаняан.

Су:Эмээ. Та яагаад гэнэтхэн хүрээд ирээ вэ? Ирэх гэж байна гэж хэлэхгүй яасан юм бэ? Би очоод авна шдээ.

Эмээ:Ажил хийгээд завгүй байж.Яаняан, юу болоо вэ?Шэн та хоёр муудалцаа юу?

Су:Зүгээр ээ, эмээ. Өлсөж байна уу? Хоёулаа явж хоол идье.

Эмээ: За.

Су:Явъя. Алив би... Наашаа.

****************

Су:Эмээ, сайн идээрэй.

Эр: хоёр аяга гоймонтой шөл.

Су:Эзэн, хэдийг өгөх вэ?

Эр: 10юань.

Су:Эзэн, энийг буцаачихъя. Надад дөрөв л байна. Нэг юанийг би зээлчихье. Удахгүй авчраад өгнө өө.

Эр: Тийм юм гэж юу байсан юм? Хоёр аяга үхрийн махтай шөл авчихаад. Өөр аргаар төлж болно шүү.

Эмээ:Яаж байгаа чинь энэ вэ? Энийг чинь идэхгүй. Яаняан, явъя.

Эр: Та нар захиалж авчихаад, та нар авахгүй бол хэн авах юм? Мөнгөө төл.

Су:Юу... би аяга угаагаад төлчихье.

Эр: Болохгүй.

Эмээ: Чи хүн мөн үү?

Эр: Энийгээ өгчих. Би лав хүрээгүй шүү.

Су:Эмээ, яасан бэ?

Эр: Хурдан яв. Хурдан яв гэж байна.

Су:Эмээ.

Эр: Хэрэггүй амьтад. Яв яв яв яв яв яв.

Су:Эмээ. Эмээ.

Эр: Бушуу зайл.

Су:Эмээ. Би хурдан эмнэлэгт хүргэж өгье. Надаас л боллоо. Хог түүж байж намайг сургуульд сургаж байхад. Би ганц аяга шөл ч аваад өгч чадахгүй. Надаас л боллоо.

Шэн:Надгүйгээр...  чи энэ хотод амьд үлдэхгүй. Сайн бодож үзээд холбоо бариарай.  

Су:Намайг тусламж гуйна гээд хүлээж байх шив. Яагаад? Яагаад? Намайг ингэж доромжилчихоод миний гэр бүлийг хүртэл доромжилж байдаг. Баян болохоор нь би заавал уучилж, гуйх ёстой гэж үү?

Ф: Энэ миний утасны дугаар. Сайн бодож үзээд холбоо бариарай. Залгахгүй нь гэж бодож байлаа.

Су:Фу ноёнтон. Эмээг маань авраач дээ. Хоёр минутын дараа тусламж очино.

Шэн: Байна уу. Шүэ арь...

Ш: Ишуан ах аа. Танаас юм нуугаад байгаа юм биш үү.

Эм: Авхай.

Ф: Би хамгийн сайн эмч нарыг хөлсөлсөн. Эмээдээ санаа зовох хэрэггүй,  удахгүй эдгэнэ.

Су:Баярлалаа.

Шэн: Шүэ арь, чиний хэлдэг үнэн байж. Су Яан яах аргагүй юм нууж байж.     

Ш: Юу болоо вэ?

Шэн: Роллс ройстой хүн ирээд аваад явчихлаа.

Ш:Су Яан манай сургуулийн хамгийн хөөрхөн охин байсан байх аа. Араас нь гүйдэг эрчүүд байж л таараа. Гэхдээ Ишуан ах аа. Та хоёр салах гэж байгаа юм чинь тэрний хэнтэй байх хэнд хамаатай юм?

Шэн: Су Яан минийх. Тэрний яахыг харж л байя. Миний эмэгтэйг хэн хулгайлж зүрхлэх нь вэ? Нэг муу Роллс ройс. Манай Шэн овогтын гражт хэд байгаа. Араас нь хөө.

Эр: Залуу ноёнтон, аль түрүүн явчихсан...

Шэн: Хурдан яваач.

Эр: Мэдлээ.

Шэн: Гэхдээ, Яаняан эмээ хоёр нэг нэгнээ түшиж амьдардаг. Би арай л хэтрүүлчихэв үү? Түрүүн гоймонтой шөлний газрын хүн тэр хоёрыг дээрэлхэж байхад... чи болиулаагүй бол би очиж туслах байсан юм.

Ш: Су Яаны занг та мэдэхгүй гэж үү? Аашийг нь бага дээр нь дарахгүй бол Шэн овогтынд авчирсны дараа ээж чинь уурлана шд.

Шэн: Чиний хэлдэг зөв. Тэгвэл нэг хэсэгтээ ингээд байж байг. Ядаж чиний тал шиг байж, үгэнд ордог болох биз.

Ш: Ишуан ах аа. Та бодож үзэхгүй юм уу?

Шэн: гэхдээ, яалтай билээ. Би сайн юм чинь. За за тасаллаа. Нөгөө машин хаана байна? Яасан бэ? Алдчихсан уу?

Эр: Залуу ноёнтон, түрүүний ноёнтны машины дугаар онцгой байсан.

Шэн: Юу нь онцгой байдаг юм?Нийслэлд онцгой дугаартай машин ганцаар тогтохгүй. Манай Шэн овогтыг гүйцэх хэн байгаа юм?

Эр: Тийм ээ. Тэр дугаар нь 0-0-0-0-1 байсан. Фу овгийн эзэн Фу Чэнюаний машин.

Шэн: Яалаа гэж дээ. Су Яан шиг хүн яаж Фу Чаняаны машинд суудаг юм? Фу Чэнюаний тийм байр суурь, эрх мэдэлтэй байж Су Яан шиг хүнд  татагдана гэж байхгүй. Тэр үед сургуулийн хамгийн хөөрхөн охин байсан ч гэсэн Фу Чэнюан харцыг булааж чадахгүй. Яасан ч чадахгүй. Дахиад сайн шалга.

Эр: Мэдлээ.

***************

Эр: Өвчтөний шарх ноцтой биш. Гэхдээ, удаан хугацаанд тэжээлийн дутагдалтай байсан, дээр нь ясны сийрэгжилттэй болохоор сайн амарж, асрах шаардлагатай.

Су:За. Баярлалаа, эмч ээ.

Эр: За.

Су:Эмээ, намайг уучлаарай. Бүгд миний буруу. Би илүү мөнгөтэй байсан бол... баярлалаа.

Ф:Фу овогтын харш том хашаатай. Тэнд нэг тусдаа жижиг хашаа ч байгаа. Эмээг тэнд амьдруулаад, сайн асаръя гэж бодож байна. Чи зөвшөөрөх үү?

Су:Төвөг удахгүй гэвэл... зөвшөөрч байна. Баярлалаа.

Ф: За. Тэгвэл би эмнэлгийнхэнд хэлээд эмээг чинь зөөхөд бэлдье. Чи надтай хамт яв. Чи миний эмчилгээнд туслахад болно. Бас Шиао Жинд хань болоход болно.

Су:Фу Чэнюан ямар өвчтэйг мэдмээр санагдчихлаа. Дээр нь би эмчилгээнд нь яаж туслах юм бол?

Ф: Өнгөрсөн зургаан жил... долоо хоногт нэг удаа хөдөлдөг байсан. Тэрнийг харсанаас хойш өдөрт нэг ч биш... гурав дөрвөн удаа болж байна.Ядаж байхад эмээ мартчихаж.

Су:Фу ноёнтон, та... зүгээр үү?

Ф: Зүгээр ээ. Уучлаарай. Хариад эмээ уучихвал зүгээр болчихно. Одоохондоо надтай ярих хэрэггүй. Тэгэхгүй бол... Даамал, зочны өрөөнд хүргэж өгнө. Би явлаа.

Да: Су авхай, сайн уу. Би өрөөнд чинь хүргээд өгье.

Су:За. Би эхлээд эмээ дээрээ очмоор байна.

Да. За. Би хүргээд өгье. Явъя. Су авхай. Би таныг өрөөнд чинь хүргээд өгье.

Су:За.

Да: Явъя. Су авхай, энэ таны өрөө. Эзэнтний өрөө таны өрөөний хажууд байгаа. Ямар нэг юм хэрэгтэй болбол надад хэлээрэй.

Су:Баярлалаа.

Да: Зүгээр ээ.

Су:Фу овогтынд тавтай морил. Энэ картанд 10сая юань байгаа. Нууц үг нь чиний төрсөн өдөр. Жаахан ч болсон тус болно гэж найдъя. Фу Чэнюань. Фу ноёнтон.

Ф:Явж эртхэн амар.

Су:Фу ноёнтон. Бие нь муу байгаа юм уу? Миний тусламж хэрэгтэй юу?  Фу ноёнтон. Би тан руу утсаар ярьсан болохоор таны тавьсан саналыг хүлээж авсан.Эмчилгээнд чинь туслах нь миний үүрэг.

Ф:Гэрээнд гарын үсэг зурна гэсэн... Миний эрүүл мэнд өдөр тутмын амьдралд маань их нөлөөлдөг. Компаний ажилд ч бас. Чи одоохондоо салаагүй байгаа. Тэгэхээр одоохондоо зүгээр. 

Су:Би түргэдсэн юм шиг байна. Фу ноён та эртхэн амар. Би явлаа.

Ф:Байз. Гар чинь шалбарчихсан байсан.

Су:Баярлалаа.

Ф:Зүгээр. Яагаад тэрнийг аварсан өдрөөс хойш улам дордоод байна аа? Эм ч гэсэн бүр нөлөөлөхөө болилоо.

Шэн: Би яасан ч салахгүй.

Су:Шэн Ишуан салахгүй гээд байвал... би салж чадахгүй. Фу ноёнд хэлсэн нь дээр байх. Тэр мэдэх ёстой.

Ф:Яасан? Өрөө чинь таалагдахгүй байна уу?

Су:Үгүй ээ, үгүй. Шэн Ишуанаас салах талаар...

Ф:Санаа зоволтгүй. Надад даатгачих.

Су:Баярлалаа, Фу ноёнтон. Фу ноёнтон. Бие чинь тааруу байгаа юм уу? Надаар туслуулах юм байхгүй юу?

***************

Ф:Үргэлжлүүлээд ярь. Чи сайхан хоолойтой юм.

Су:тэгвэл би юм ярьж өгье... Баахан хэрэггүй юм ярьчихлаа. Фу ноёнтны цагийг дэмий үрчих шиг боллоо.

Ф:Жижиг сажиг зүйл ч гэсэн чиний өнгөрсөн амьдрал шд.

Су:Нэг харсан чинь бүтэн цаг ярьчихсан байна. Фу ноёнтон унтаж амар даа.

Ф: За. Чи ч гэсэн унтаж амар.

*******************

Су:Шиао Жин. Энэ... чи Ультраменд дуртйа юм уу?

Жин:Та мундаг. Хараад л мэдэж байна.

Су:Тэр үед Шиао Юүд тоглоом авч өгөх гээд захаар явж судалсан. Харамсалтай нь Шиао Юү надад дургүй.

Жин: Битгий гунигла.

Су:Зүгээр ээ. Ультраменаар мангаснуудтай тулалдаж тоглох уу? Тэгвэл би ультрамен боллоо. Чи мангас бол. Зодолдоод.

Да: Эзэнтэн. Су авхайг ирсэнээс хойш залуу ноёнтон инээх дуртай болсон.

Ф: Би компани руу явлаа. Су Яан ямар нэг юм хэрэг болбол туслаарай.

Да: За.

Су:Тоглож байгаарай. За юу?

Шэн: Су Яан. Чи хэзээнээс Фу овогттой орооцолдсон  юм? Яахаараа салах өргөдлийг чинь Фу овогтын өмгөөлөгч авчирч өгдөгюм?

Ф: Санаа зоволтгүй. Надад даатгачих.

Су:Фу Чэняаны өчигдөр хэлсэн үг ийм утгатай байж. Салах өргөдөл хүлээж авсан бол гарын үсэгээ зур.

Шэн: Су Яан. Фу Чэняаныг өөртөө сайн гэж бодоод байгаа юм биш биз дээ? Чамаар тоглож байгаа юм. ЧиШэн овогтын эзэгтэй байх боломжоо алдаж байна. Өөр эр дагаад зугтааж байдаг. Чи яагаад ийм шуналтай болчихсон юм?

Су:Чи намайг юу гэж бодоо вэ? Шэн залуу ноёнтон...

Шэн: Яаняан. Би чамаас уучлалт гуйсан шд. Өнгөрснийг өнгөрсөнд үлдээж болохгүй юу? Тэгээд ч, Шиао Юүг санахгүй байна уу? Сүүлийн хоёр өдөр Шиао Юү чамайг их санасан. Бас өвдсөн. Чи ирж уулз. Чиний олон сар тээж төрүүлсэн хүүхэд. Ирж асрах хэрэгтэй биз дээ?

Су:Шиао Юү чиний ч гэсэн төрсөн хүүхэд. Чи өөрөө харж асрахгүй юу.

Шэн:Тэр минийх би... Яаняан. Чи яавал буцаж ирэх юм?

Су:Би эргэж очихгүй. Чи намайг тоглож байна гэж бодоод байх шиг байна. Би тоглоогүй байна. Миний амьдралын долоон жилээр чи тоглосон.

Шэн: Яаняан.

Су:Их сургуульд байхад би Шэн Ишуаныг надаас ядуу гэж боддог байсан. Ажил хийсэн мөнгө, сургуулийн тэтгэлэгээ Шэн Ишуанд өгдөг байсан.

Шэн: Өгчих. За, би явлаа.

Су:Сургуулиа төгссөний дараа, төрсний дараа гамаа ч барьж дууссан. Тэгээд хоол хүргэдэг болсон. Зурагт хуудас тарааж. Халуун зунаар... 200 юаний төлөө. Ийм байдлаар 1300 өдөр, шөнө өнгөрч.

Жин: Яасан бэ?

Су:Зүгээр ээ. Хоёулаа явж цайгаа ууя.

Шэн: Шиао Юүгийн бие муудаад байна. Шэн овогтынд хүлээж байя.

Су:Шиао Жин. Чи очоод цайгаа ууж бай тэгэх үү? Би орой чамтай тоглоно оо.

Жин: ээж. Эргэж ирэхгүй.

Шэн: Би чамд цэцэг авсан. Уурлахаа боль л доо.

Су:Би ирж явахдаа ээжтэй чинь ярьсан. Анхнаасаа бид хоёрын гэрлэлтийг зөвшөөрөөгүй гэж байна лээ.

Шэн:Ээжтэй ярьсан юм уу?

Су:Тийм ээ. Ганц ээжтэй чинь яриад зогсохгүй, хэвлэлийнхэнтэй ч холбогдсон. Салах өргөдөлд гарын үсэгээ зурахгүй бол намайг хуурч байсны чинь нотолгоо болох чатны чинь хуулбар, мөнгөний гүйлгээ гээд бүгдийг нь хэвлэлийнхэнд өгнө. Нийслэлийн ханхүү, мэдээгээр гармааргүй байгаа биз дээ?

Шэн:Чи... надаас салахыг тэгж их хүсээд байгаа юм биз дээ? За яах вэ. Ойлголоо. Фу Чэнюан гэдэг том модонд авирсан болохоор аргагүй. Чи Фу Чэнюан хэн гэдгийг мэдэх үү? Чамаар тоглоод л хаяна.

Су:Чи надаар тоглоогүй юу?

Шэн:Их сургуульд байхад би худлаа хэлсэн. Гэхдээ би энийг тайлбарласан шд. Эхэндээ бидний нийгмийн байдал хэтэрхий хол зөрүүтэй гэж боддог байсан болохоор л би ийм арга бодож олсон  юм. Чиний ямар хүн болохыг  мэдэхийг хүссэн юм. Одоо би мэддэг болсон. Чи шалгалтанд тэнцсэн. Шалгалтанд тэнцсэн гэж байна. Би чамайг Шэн овогтынд авчирна. Ээж аав хоёр ч гэсэн чамайг зөвшөөрнө.

Су: Шалгалтанд тэнцсэн? Яасан ч буцаж нийлэхгүй.

Шэн:Шиао Юүг хаях гэж байгаа юм уу? Аваад яв. Яаняан, тоох хэрэггүй. Хүүхдийн үгэнд гомдох хэрэг байхгүй. Лин Шүэ хэдэн удаа тоглоом авчирч өгсөн юм.

Су:Үнэмлэхээ ав. Салъя.

Шэн:Би хэлсэн. Би зөвшөөрөхгүй. Байна. Ээж ээ.

Эм:  Тэрнээс салахгүй бол Шэн овогтын өв залгамжлагч болно гэж бодох ч хэрэггүй. Чиний ирээдүй чамаас л шалгаална.

Шэн:Үнэхээр салмаар байгаа юм уу?

Су:Тийм.

Шэн:Чи харамсана даа. Би чамд үнэхээр сайн. Чамайг Шэн овогтынд аваачаад, хамт амьдармаар байна. Чиний төлөө би золиосолсныг чи мэдэхгүй. Чиний төлөө би... бутач хүүхдийг хүртэл хүлээн зөвшөөрсөн. Тэр шөнө... чамайг өөр өрөөнд орохыг би харсан. Су Яан. Надаас салаад Фу Чэнюанд ойртож чадна гэж бодож байна уу? Өөрөө хар. Фу Чэнюан гэрлэх гэж байгаа гэж байна. Фу овогтынх ямар айл болохыг чи мэдэх үү? Зуун жилийн түүхтэй... Фу Чэнюаний эхнэр баян айлын залуу авхай байж таараа. Фу Чэнюантай байхыг чинь зөвшөөрнө гэж бодож байна уу?

Ф: Аль нь таалагдаж байна? Энэ ямар байна?

Су:Энэ...

Ф: За.

Су:Урилганы цаас сонгож байсан байж.

Шэн: Су Яан, надаас салаад чи... нийгмийн доод давхаргын, ашиглаглаад хаясан хэнд ч хэрэггүй амьтан болно. Нэр хүндтэй айл чамайг авна гэж бодоо юу?Фу Чэнюаныг бодож мөрөөдөх ч хэрэггүй. Удахгүй эхнэртэй болох гэж байгаа хүн. Су Яан, тэгж дорд орох хэрэг байна уу? Хүний нууц амраг болох сайхан байна уу?

Су:Чинийхээр бол би нууц амрагаас дээш гарахгүй хүн юм биз дээ?

Шэн:Бээжинд Фу Чэнюаных ямар айл болохыг чи мэдэхгүй байна. Манай Шэн овогтынх хүртэл, Лин овогтынх, Бээжингийн баячууд бүгд нийлээд ч тэдний аравны нэгт хүрэхгүй.

Су:Тэрний ямар хүн болохыг надад хэлэх хэрэггүй. Би өөрөө мэдэж байна.

Шэн:За за за за. Харж л байя. Эцэст нь шуналтай гэдэг үнэн байж.  Фу Чэнюан баян гэдгийг  мэдээд эргэж ч харахгүй араас нь гүйж байх шив. Чи шалгалтанд тэнцсэнгүй. Удахгүй эхнэрт нь хөөгдөнө өө гайгүй...Су Яан. Сайн бодсон биз. Фу Чэнюан сарын дараа хуримаа хийнэ. Тэр үед чамайг хөөгөөд явуулна. Тэр үед өвдөг дээрээ сөхрөөд, гуйгаад ирсэн ч чамайг авахгүй гэж мэд.

*****************

Су:Фу ноёнтон, баярлалаа. Би Шэн Ишуанаас салчихлаа.

Ф :Зүгээр ээ. Сарын дараа хуримаа хийе.

Су:би урилга харсан. Гэхдээ, хоёулаа хурим хийх хэрэг байгаа юм уу?  Энэ зүгээр л тохиролцоо.

Ф:Шиао Жинд... хууль ёсны ээж хэрэгтэй.

Су:За яах вэ. Фу ноёнтон өөрөө мэдээд зохицуул.

Ф:За. Су авхай.

Су:Аан?

Ф:Надад нэг хэлэх юм байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, чи надад маш их нөлөөлдөг. Жишээлбэл... саяных шиг над руу ширтэд... ажил хийх сонирхолгүй болчихлоо. Тэгэхээр... гэрлэхээсээ өмнө... надаас зайгаа барьсан нь дээр байх.

Су:За. Тэгвэл... тэгвэл би дээшээ гарлаа.

Ф:За.

Су:Ба-баярлалаа.

Ф:Энэ сард... миний амьдралын... миний тэвчээрийг хамгийн их шалгасан сар болох нь.

Да: Эзэнтэн. Залуу ноёнтон алга болчихлоо.

Ф: Чи...

*****************

Да: Би бүх камерын бичлэгийг шалгаж  үзсэн. Залуу ноёнтон эндээс гараагүй нь тодорхой. Гэхдээ харш их том болохоор залуу ноёнтон хаана байгааг мэдэхгүй байна.

Ф: Би явж хайя. Хаана байгааг нь мэдэх юм шиг байна. Жин. Яагаад энд нуугдаа вэ? Юу болсныг аавдаа хэлчих. Аав нь тусалъя.

Жин:Су Яан эгч өөр хүүхдийн ээж болохоор явчихсан.

Ф:Су Яанаас болсон юм уу? Үгүй ээ. Удахгүй чиний ээж болно.

Жин:Нээрэн үү?

Ф:Тийм. Одоо өрөөндөө байгаа. Хурдан оч.

Су: Жин. Яасан бэ? Яагаад уйлчихсан юм бэ?

Жин:Ээж яваагүй байна. Ашгүй дээ.

Ф: Жин, усанд орох цаг болж.

Су:Би усанд оруулчихъя. Санаа зоволтгүй. Би сайн чадна. Явъя. Фу ноён ийм орой кофе ууж байгаа юм уу?

Да: Су авхай, эзэнтэн ажлын өрөөндөө баримт уншиж байгаа. Миний гэдэс жаахан эвгүй байна. Та энийг хүргээд өгчихгүйюу?

Су.: За. Би хүргээд өгчихье.

Да: За, баярлалаа Су авхай.

Ф: Ор ор.Энд тавьчих.

Су:Кофе авчирлаа.

Ф:Баярлалаа. Тийм болохоор гэрлэх хүртэлээ зайгаа барьсан нь дээр байх.

Су:Би ч явъя даа. Фу ноёнтон, баяртай.

Ф:Хүлээгээрэй. Энийг чамд.

Су:Энэ... Жан Ючиан зураачийн нэрийн хуудас байна шдээ.

Ф:Тийм ээ. Би ярьчихсан байгаа.

Су:Гэхдээ... тэр ажлаа хийхээ болиод арван жил болчихсон. Хичээл заагаагүй их удаж байгаа гэж сонссон.

Ф:Тэрэнд санаа зовох хэрэггүй. Чамайг шавиа болгож авна гэж надад амалсан.  Би маргааш гадагшаа явна. Хагас сар болох байх. Энэ хугацаанд Жинийг сайн харж байгаарай.

Су:Жинийг харах нь миний үүрэг. Энэ хэтэрхий том бэлэг байна. Би авч чадахгүй нь.

Ф:Бэлэг биш. Чи сайн зурдаг юм байна лээ. Тийм болохоор нэрэлхэх хэрэггүй. Яв даа.

Су:Би хичээнэ ээ. Баярлалаа. Фу ноёнтон. Ийм том бэлэг авчихаад... хариуг нь барих хэрэгтэй. Гэхдээ тэрэнд дутуу юм байхгүй. Дутуу ганц юм... дандаа тухгүй харагдах юм... Эмчилгээнд нь тусална гэсэн болохоор... энийг хариу гээд бодчихъё.

Ф:Нэрийн хуудас өгсөн нь... ингэх гэсэн юм биш. Чиний нүдэнд би... ийм өөрийгөө хянаж чаддаггүй хүн шиг байна уу?

Су:Би тэгээгүй ээ. Ажлаар гадагшаа явах гэж байгаа болохоор өвчнийг чинь хойшлуулахад туслах байх гэж бодсон юм.

Ф:Ойлголоо. Баярлалаа. Эртхэн амар даа.

Су:За.

*****************

Да: Су авхай. Би танд тусалъя.

Су: хэрэггүй ээ. Фу ноёнтон томилолтоор явна гэсэн болохоор ядрах байх гээд шөл хийж байна.

Да: Баярлалаа, Су авхай.

Су:Байна уу?

Шэн. Юүгийн бие муудаад байна. Тахианы шөл хийгээд аваад ир. Нөгөө байнга хийдэг байсан шөл.

Су: Аав нь байж чи шөл хийгээд өгч чадахгүй юу?

Шэн:Чи яагаад ийм хэргий юм бэ? Фу Чэнюанийг бодсоор л байна уу? Фу Чанюан хуримаа хийгээд чамйаг хөөгөөд явуулна.

Су: За.

Шэн:Яаняан. Чи зураг зурах дуртай биз дээ? Фу өргөөнөөс гараад ир. Би чамайг Цинхуа их сургуулийн Лиу профессортой танилцуулж өгье. Лиу багш Жан Ючианы гарын шавь нь.

Су: Хэрэггүй ээ.

Шэн:чи арай Фу Чэнюанийг тусална гэж бодоод байгаа юм биш биз дээ? Тэрний хувьд чи юу ч биш. Хоол хүргэгч. Цинхуа их сургуулийн профессортой танилцах тэнгэрт авирахаас ч хэцүү. Салчихсан эмэгтэй байж... өөрийгөө юу гэж бодсон юм. Гайгүй ээ, ирээд гуйхыг чинь харна аа. Тэр үед яахыг чинь харж л байя...

Ю: Аав аа. Би тахианы шөл уумаар байна. Надад хурдан шөл хийгээд өг л дөө.

Шэн: Асрагч дээрээ оч. Битгий төвөг удаад бай. Су Яаж чамайг асардаг байлаа. Гэтэл чиний байж байгааг.

Ю: Би Су Яан руу залгалаа.

Ш: Ишуан ах аа.

Ю: Лин Шүэ эгч ээ.

Ш: Юү. Чи яагаад утас авдаг билээ?

Ю: Би өвдчихсөн. Толгой өвдөөд байна. Лин Шүэ эгч ээ. Би тахианы шөл уумаар байна.

Ш: Өө. Өвдчихсөн юм уу. Биеэ сайн эмчлэх хэрэгтэй шүү. Санаа зоволтгүй, эгч нь асрагчийг чинь тахианы шөл хийгээд өг гээд хэлчихье. Хурдан утсаа аавдаа өгчих.

Ю: За. Лин Шүэ эгч надад тахианы шөл хийлгэж өгнө гэсэн. Дотор зөндөө олон эмийн ургамал хийх нь гарцаагүй. Су Яаны хийдгээс шал өөр. Баахан хямдхан юм хийчихдэг байж. Ямар ч амтгүй. Харахыг ч хүсэхгүй байна.

*************

Су:Фу ноёнтон.Энэ тахианы шөл. Замдаа уугаарай.

Ф:баярлалаа. Жинийг миний өмнөөс сайн харж байгаарай.

Су: За. Жин. Маргааш эгчтэйгээ хамт явах уу? Цэцэрлэгтээ хичээлээ сайн хийгээрэй. Эгч нь өдөр ирж авна.

Эр: Залуу ноёнтон.

Ю: Тэр эмэгтэй хүүхэд асрагч болсон юм байх даа. Надад тахианы шөл хийж өгөхгүй байсан байж.

Эр: Залуу ноёнтон. Энэ Шэн ноёнтны танд сонгосон цэцэрлэг. Хамгийн сайн нь. Өнөөдөр энэ хавьтай сайн танилцаад ав. Гоё байна уу?

Су: За оръё.

Ю: таалагдаж байна. Их таалагдаж байна. Явъя.

Су: Шэн Ишуан хөлөө хугалсан болж жүжиглээд... би тэрнийг эмчлүүлэх гэж мөнгө олох гэж өдөр шөнөгүй гүйсээр байгаад... зураагүй удсан байна. Боломж гарвал зурж байхгүй бол...

Ф: Унтаагүй байгаа юм уу? 12 болчихсон байна.

Су:Фу ноёнтонби зураг зурж байна. Ажлаа дуусчихсан уу?

Ф:Тийм. Юу зурж байгаа юм? Энэ стиль... чиний зурдагаас өөр байна.

Су:Анзаарчихсан юм уу?

Ф:Их сургуульд зурсан олон зургийг нь чинь харсан. Өнөөдөр онгоцонд явж байхдаа би зурагнуудыг чинь харсан.

Су:Зурахгүй их удсан байна. Сургуульд байсан шигээ зурж чадахаа больчихож.

Ф: Зүгээр ээ. Хугацаа хэрэгтэй. Зургаа зур даа. Намайг тоох хэрэггүй.

Су:Фу ноёнтон, уучлаарай. Зураг удах байх. Унтаж амрахгүй юм уу?

Ф: Зүгээр ээ. Чи сая их төвлөрсөн харагдсан. Бас хөөрхөн байна.

Су:Фу ноёнтон тоглоод л. Фу ноёнтон. Дахиад өвдөөд байна уу? Надад тусалж чадах юм байна уу?

Ф: Орой болсон байна. Эртхэн амараарай. Жинийг хараад ядарсан байх.

Су:За. Фу ноёнтон, тэгвэл би унтлаа... Фу ноёнтон.  Та та зүгээр үү? Тэгвэл... би эртээдийнх шиг өөрт тохиолдсон юмаа ярьж өгөх үү?

Ф: Тэгье. Тэгвэл хоол хүргэдэг хүний амьдрал ямар байдгийг ярьж өгье.

Су:Би тэр үед өдөр болгон хоол хүргэж өгдөг байсан.

Ф:Түүх яриад ч нэмэр алга.

Су:Тэгээд яахвэ?

Ф: Өөр арга байна уу? Уучлаарай.

Су:Тэгвэл би бодож үзье.

Ф: Камераа ойртуул даа. Би... би галзуурсан байх...

Су:Хаана ойртуулах вэ?

Ф:Жаахан доош нь.

Су:Зүгээр үү? Одоо болчихсон биз дээ? Яагаад өөрөөр дуудаад байгаа юм? Су авхай гээд байсан чинь одоо АЯан гээд байх юм.

Ф:Бид хоёрын харилцаа ойлгомжтой болохоор А Яан гэж дуудахад болно. За за. А Яан эртхэн унтаж амар.

Су:Фу ноёнтон, сайхан амраарай.

*************

Жан: Байна уу?

Су: Жан багш аа, сайн байна уу. Су Яан байна.

Жан: Аан Су Яан уу. Фу нёонтон надад танилцуулгыг чинь явуулсан. Би зурагнуудыг чинь харсан. Сайн юм боллоо. Би долоо хоногийн дараа Бээжинд очино. Тэр үед уулзаж байгаад ярья.

Су:тэгье ээ. Баярлалаа, Жан багш аа.

Жан:За. Баяртай.

Ф: Хоолоо  идсэн үү? Чи уурлачихсан юм уу? Уучлаарай, би хэтрүүлчихэж. Уур чинь гараагүй юу? Дахиад чамаас зөвшөөрөл авахгүйгээр тийм юм болохгүй. Надад хариулахгүй юм уу?

Су:Хөөх, орой болчихож. Нэг мэдсэн чинь шөнийн нэг цаг болчихож. Фу ноёнтон, яасан олон мессеж бичээ вэ? 

Эм: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу.

Су:Хуралтай байгаа юм бол уу? Фу ноёнтон. Өчигдөр видео коол хийхэд гадаадад байгаагүй билүү? Яагаад ийм эрт буцаад ирээ вэ? Найман цагийн нислэг... ингэхэд энд ямар нэг чухал юм болсон юм уу? Тэгээд яаралтай нисч ирсэн юм уу?

Ф:өглөөнөөс хойш хариу бичихгүй болохоор чинь уурлачихсан юм байх гэж бодлоо. Утсаар уучлалт гуйх гэсэн боловч зохисгүй санагдаад.

Су:Тэгээд нисээд ирсэн юм уу?

Ф:Тийм.

Су:Би юу гэж уурлах вэ дээ? Надад ямар их тусалсан билээ. Зурагаа зурж байгаад... утсаа харахаа мартчихаж.

Ф:Тийм байж. Ашгүй дээ.

Су:Фу ноёнтон. Удаан нисээд ядарсан байх. Хүрмээ тайлаад жаахан амарчих.

Ф:А Яан. Тэгэхээр өчигдрийн явдалд уурлаагүй гэж ойлгож болох уу?

Су:Тийм ээ. Ийм юманд яаж уурлах юм.

Ф:Тэгвэл би дахиад тэгж болно гэсэн үг үү? Хоёулхнаа байхдаа. Өөр хүнд мэдэгдэхгүйгээр. Болох уу? А Яан. Чи үнэхээр хөөрхөн.

Су:болно.

Ф:9цагийн дараа би чухал хуралтай. Буцаад явлаа.

Су: Аан?     Буцаад явах юм уу? Ингэж нааш цаашаа яваад төвөгтэй биш үү?

Ф: Төвөгтэй биш ээ. Чи л уурлаагүй бол. Хурал чухал биш.

Су:Тэгвэл болгоомжтой яваарай.

Ф:Гэнэтхэн явмааргүй санагдчихлаа.

Су:Фу ноёнтон.

Ф: Чи надад ямар их нөлөөлдөгөө мэдэхгүй байх шиг байна.

Су: Тэгвэл эмчилгээгээ сайн хийлгэ. Одоо яв даа.

Ф: цаг хэд болж байгааг мэдэж байна уу?

Су: Тэгвэл яах вэ?

Ф: Явлаа.

Су: Хөөе.

**********

Ш: Ишуан ах аа. Тэр Су Яан биш үү? Хэзээ хүүхэдтэй болчихсон юм?

Шэн: Су Яан. Фу Чэнюаны хүүхэд асрагч болоо юу? Фу өргөөнд асрагч хийхээс ичихгүй байна уу? Яагаад ийм дорд орчихсон юм?

Су:Чамд ямар хамаатай юм?

Шэн: Өөрийнхөө хүүхдийг тоохгүй байж, Фу Чэнюаний хүүхдийг харж байдаг. Яасан Фу өргөөнд үлдэх өөр арга алга уу? Фу Чэнюан сүйт бүсгүйдээ ямар сайн байдгийг чи мэдэх үү?

Су:Хэр сайн гэж?

Ш: Фу ноён хуримаа хийх гэж бүхэл бүтэн арал захиалсан. Тусгай захиалгаар хуримын даашинз хийлгэж байгаа, 3000хүнтэй ажлын баг захиалж, урьдчилгааг нь төлсөн гэсэн. Хуримандаа зориулж зөндөө ховор гоёл чимэглэл худалдаж авсан болохоор дэлхийн хэмжээнд гоёл чимэглэлийн үнэ нэмэгдсэн гэсэн.

Су:Фу Чэнюань надад хэлээгүй юм байна. Ийм их юм хийнэ гэж бодсонгүй.

Ш:Фу захирлын эзэгтэй болох гэж байгаа хүн баян айлын залуу авхай байж таарна. Чамтай харьцуулах юм биш. Толинд хардаггүй юм уу? Сэрүүн зүүдлэхээ боль.

Су: Би сэрүүн зүүдлэж байж. Шэн Ишуаныг олон жил дагачихаад Шэн овогтын бэр болохгүй яагаа вэ?

Шэн:чи...

Ш: Чи... юугаа яриад байгаа юм?      

Шэн: Шүэ арь бид хоёр хар багаасаа ах дүү шиг байсан. Бид хоёр нийлэх байсан бол аль хэдийн нийлчихсэн байгаа. Чи арай Шүэ арьтай хардаад байгаа юм биш биз дээ?

Су:Ах дүү. Та... та хоёр ах дүү гэж үү? Тийм болог.

Шэн: Су Яан. Надад уурлаж байгааг чинь мэдэж байна. Би чамд худлаа хэлсэн. Гэхдээ ч  гэсэн өөр хүнтэй уулзсан шд. Бид хоёр... тэнцсэн... зүгээр л мартчих.

Су:Зүгээр март аа? Миний долоон жил... миний гаргасан чин сэтгэл... зүгээр л март гэж байгаа юм уу?

Шэн:Су Яан. Чи бүр ингэхээр шийдсэн юм биз дээ? Энэ Жан Ючиан багшийн урилга. Ирэх долоо хоногт Бээжинд ирнэ гэсэн. Одоо надтай Шэн овогтынд очих юм бол... энэ урилга чинийх болно.

Ш:Су Яан. Талархаж сур. Жан багш салбартаа шилдэг нь.  Бээжингийг тэргүүн баячууд энэ урилгыг авах гэж тэмцэлдэж байна. Бүгд очихыг хүсч байгаа. Ишуан ах, олон танил талаа ашиглаж байж, энэ ганц урилгыг олж авсан юм.

Шэн: Ойлгов уу? Би чамд өмнө нь харж байгаа зүйлийг чинь өгч чадна.

Су:Хэрэггүй.

Шэн:Су Яан. Чи Шүэ арь шиг сайн зураач биш. Сайн зурж чадахгүй байж... чиний чадвараа Жан багштай энэ насандаа уулзаж чадахгүй.

Ш:Шиао Юү. Ээж чинь сайн зурдаг гэж бодож байна уу? Тэрнийг зураач гэж бодож байна уу?

Ю:хоол хүргэхдээ л сайн байх. Зураг зурж чадахгүй. Шүэ эгчийн зурагнууд хамгийн гоё. Шүэ эгч жинхэнэ зураач.

Су:Тоох хэрэггүй. Явъя.

Шэн:Су Яан. Чи удахгүй над дээр эргээд ирнэ ээ гайгүй.

Су:Жин. Энэ миний хийсэн жигнэмэг. Өлсвөл хичээлийнхээ завсраар идээрэй, за юу? Бас зөгийн балтай ус уухаа мартав аа. Хурдан ор. Баяртай.

Ю: Тэр жигнэмэг. Тэр ядуу эмэгтэй надад хийж өгдөг байсан. Яагаад өөр хүнд хийж өгч байгаа юм?

****************

Су:Жин. Зүгээр үү? Гэмтэж бэртээгүй биз? Хэн дээрэлхсэн юм?

Ю: Айлын хүүхдийн асрагч болчихоод. Над дээр ирж тахианы шөл ч хийж өгөхгүй.

Су: Тахианы шөл уумаар байгаа бол асрагчаараа хийлгээд уу. Яагаад залуу ноёнтныг дээрэлхэж байгаа юм? Хурдан уучлалт гуй.

Ю: Би яасан гэж уучлалт гуйх юм?

Су:Дахиад хэлэхгүй шүү. Хурдал.

Ю: Уучлаарай.

Су:Чангахан хэл.

Ю: Уучлаарай.

Су:Багш аа. Би Жинийг түрүүлээд аваад явлаа.

Эм: За.

Су:Явъя.

Жин:уучлаарай.

Су:Яагаад уучлалт гуйж байгаа юм?

Жин:би төвөг удчихлаа. Таны хийж өгсөн жигнэмэгийг бяцлаад хаячихсан.

Су:Зүгээр л жигнэмэг. Уучлалт гуйх хэрэггүй. Би бас бялуу хийсэн. Хурдан харьж идэх үү? Бас... энэ чиний буруу биш. Тэрний буруу байсан. Нааш  ир.

Жин:Жин ээжтэй болсон. Жин бусад хүүхдүүдтэй адилхан, намайг хайрладагээжтэй болсон.

Ю: Сүртэй гэдэг нь. Тэр муу хямдхан жигнэмэгийг идэхгүй юм чинь. Лин Шүэ эгчийг ирэхээрээ надад зөндөө үнэтэй амттан авч өгөх юм чинь.

Эм: Шиао Юү, ээж аав чинь яагаад ирэхгүй байна аа? Харанхуй боллоо шд. Багш нь дахиад залгаад үзэх үү?

Ю: Хүсэхгүй байна.

Эм2: Сайн уу, багш аа. Шэн захирал намайг залуу ноёнтныг аваад ир гэж явууллаа.

Эм: За.

Ю: Лин Шүэ эгч хаана байна? Аав хаана байна?

Эм2: Залуу ноёнтон. Шэн захирал, Лин авхай хоёр өнөөдөр завгүй байгаа.

Ю: Тэд нар... миний шархадсаныг мэдээгүй юу? Яагаад намайг ирж авахгүй байгаа юм?

Эм2:Залуу ноёнтон. Өнөөдөр би таныг авахаар ирлээ. Энэ таны идэх дуртай амтатнууд.

Су: Багш аа. Би Жинийг түрүүлээд аваад явлаа.

Ю:Тэрнийг аваа л биз. Тийм хямдхан асрагчаар ч яах юм билээ. бас ийм амтатнууд байхад. Явъя.

****************

Су:Жин, жаахан тэсчих. За. Жин ёстой мундаг.

Ю: Лин Шүэ ээж ээ, аав аа. Миний гар өвдөөд байна. Ирээд эм түрхээд өгөөч дээ. Лин Шүэ ээж ээ.

Ш: Шиао Юү. Чи одоо том болж байгаа. Хүчтэй бай. Ямар нэг юм хэрэгтэй бол асрагчдаа хэл. Эгч нь завгүй байна. Тасаллаа шүү.

Ю: Лин Шүэ ээж ээ. Лин Шүэ ээж өөр болчихож. Аав, Су Яан хоёрыг салаагүй байхад Лин Шүэ эгч дуудах болгонд ирдэг байсан. Зөндөө үнэтэй гоё гоё идэх юм, тоглоом авчирч өгдөг байсан. Манай аавыг баян л гээд байсан. Шэн овогтынхон Су Яаныг зөвшөөрөхгүй байгаа болохоор энд ирэхгүй байгаа гээд байсан чинь... Су Яаныг явуулчихвал бүх зүйл сайхан болно, бүгдээрээ хамт баян амьдарна байсан чинь... тэр явчихаад байхад... Лин Шүэ ээж над дээр ирэхгүй байна. Арай... Су Яан Лин Шүэ ээжийг уурлуулчихсан юм бол уу? Үгүй ээ. Лин Шүэ ээж рүү ярья...

Шэн:Су Яан. Чи хэзээ ирэх юм бэ? Яагаад ирэхгүй гээд байгаа юм бэ?

Ю:Аав аа. Энийг хар даа. Миний гар өвдөөд байна.

Шэн:Ээж дээрээ оч. Ээжээрээ хийлгэ. Надад шар тайлдаг шөл чана гэж хэл. Толгой өвдөөд байна.

Ю:Аав аа. Су Яан байхгүй ээ, явчихсан.

Шэн:Нээрэн тийм. Тийм. Би тэрнээс салчихсан. Тэр муу шуналтай амьтан. Над дээр эргэж ирсэнээс баян айлын асрагч байхыг хүсч байдаг.  Зүгээр нэг худлаа ярьсны төлөө. Миний буруу. Тэгсэн ч гэсэн надад мөнгө байна. Миний баян гэдгийг мэдсээр байж. Баярлах ёстой юм биш үү? Уучлах ёстой биз дээ?

Ю:Аав аа. Миний гар өвдөөд байна шдээ. Би үхэх гээд байна. Аав аа.

Шэн:Дуугүй бай... Дуугүй бай гэж байна.

Ю:Хн... Лин Шүэгийн төрсөн өдөрт очоод, арай л хэтрүүлээд уучихлаа. Намайг согтоод ирэхээр хичнээн сайн халамжилдаг байлаа. Яаж байгаад тэр Фу Чэнюантай холбогдчихдог байна аа? Надтай уулзахыг ч хүсэхгүй байсан.Су Яан. Чамд бодох арав хоног өгье. Фу Чэнюанийг гэрлэхээс өмнө над дээр эргээд ирэх юм бол би өнгөрснийг мартъя. Шэн овогтынд дагуулж очоод баян цатгалан амьдруулж өгье. Чи Шэн овогтынэзэгтэй болно... Чамд бодох арав хоног өгье. Фу Чэнюанийг гэрлэхээс өмнө над дээр эргээд ирэх юм бол би өнгөрснийг мартъя...

Эм: Су авхай. Фу ноёнтон танд зориулж энэ хуримын даашинзнуудыг захиалсан. Бүгд алдартай дизайнеруудын бүтээл.

Эм: Су авхай. Та миний харсан хамгийн хөөрхөн сүйт бүсгүй.

Су:Энэ гоё  байна уу? Байна уу? Видео коол хийж байхад яагаад авахгүй байсан юм?

Ф: А Яан. Намайг ямар байдалтай байна гэж бодож байна? Видео коол хийвэл би яах болж байна?

Су:хуримын даашинз сонгоход тусал л даа.

Ф:би чамаас яасан ч татгалзаж чадахгүйг чи мэднэ.

Су:Тэгвэл саяных гоё байна уу?

Ф:Чи өмсөх юм чинь... өөртөө таалагдсаныг нь сонго.

Су:Саналыг чинь сонсмоор байна.

Ф:Энэ ч гэсэн давгүй байсан.

Су:Юу нь?

Ф:Үнэнийг сонсмоор байна уу, худал хариулт сонсмоор байна уу?

Су:Үнэнийг сонсолгүй яах юм.

Ф:Энэ даашинз тайлахад амархан юм байна.

Су:Фу ноёнтон, ичихгүй байна уу? Тэгж ярихаа боль. Энд олон хүн байна. За за. Ярихаа болилоо. Тасал. Тасал. Тасал.

**************

Су:Зургаа хоногийн дараа валентины баяр болно. Фу Чэнюанд бэлэг авдаг юм билүү.

Эм: Авхай. Энэ хоёр чагтан товч 16мянган юаний үнэтэй. Нэг ширхэг нь 8000 юань.

Су:Үнэтэй юм аа. Фу Чэнюан надад лимитгүй хар карт өгсөн. Бэлэг авч байж өөрийнх нь мөнгөөр авах эвгүй юм аа. Би энийг авъя.

Эм: Ганцыг уу?

Ш: Чагтан товч авч байж нэгийг авдаг юм уу? Хүмүүс сонсохоос ичихгүй байна уу? Аан. Чи ч ичихгүй л дээ. Фу захирал чамайг дагуулж явдаггүй болохоор чи мэдэхгүй байх.

Эм: Шүэ арь. Фу захирал хичнээн баян билээ дээ. Ийм харамч баймааргүй л юм. Чагтан товч ч хосоор нь авчих мөнгө өгөхгүй. Ичмээр юм аа.

Эм2:Фу захирал чамд карт өгөөгүй юм уу? Эсвэл хугацаа чинь дуусах гэж байгаа юм уу? Тэгээд мөнгө өгөхөө больчихооюу?

Ш:Ингэж ярихаа боль оо. Мэдэхгүй хэн байсан юм. Су Яан манай сургуульд сурдаг байхын л зарчимтай, хатуу гэдгээрээ алдартай байсан. Юу гэж эр хүний мөнгө үрэх юм? Фу захирлын хүн юм чинь... мөнгөнд нь болоогүй нь ойлгомжой.

Эм: Нээрэн үү? Гэхдээ Фу захирал удахгүй гэрлэх гэж байгаа. Тэгвэл энэ хүн яах болж байна? Мөнгө ч үгүй, хүн ч үгүй... гэрээс нь хөөгдөөд гарах байх даа.

Су:Энэ товчийг авъя. Зарах уу?

Эм: Зарна.

Шэн: Яаняан. Энийг хэнд авсан юм?

Ш. Ишуан ах аа. Ямар хэргээр ирээ вэ?

Шэн:Су Яан. Надад хариулаадах.

Су:Чамд хамаагүй.

Шэн: Фу Чэнюанд аваа юу? 

Су:гар тавь.

Ш: Ишуан ах аа. Та мэдээгүй юм уу? Су Яан Фу захирлын сайхан занг хөдөлгөх гэж байгаа юм. Найман мянгын үнэтэй ганц ширхэг чагтан товч авсан. Тантай байхдаа ийм үнэтэй бэлэг авч өгдөг байсан юм уу?

Шэн: Су Яан. Чи харамч биз дээ? Зуун юаний бялуу ч авч чадахгүй, мөнгөө харамладаг байсан байж Фу Чэнюанд 8000-ын үнэтэй чагтан товч авч байгаа юм уу? Мөнгө чинь хайран биш байна уу? Тэрэнд таалагдахыг тэгтлээ хүсээ юу?

Су:Миний мөнгөө юунд үрэх чамд ямар хамаатай юм?

Шэн:  Надад хамаагүй ээ? Чамд сануулчихъя. Фу Чэнюан Су овогтын том охинтой гэрлэх гэж байгаа гэсэн. Чи хадгалсан мөнгөөрөө хичнээн үнэтэй юм авч өгсөн ч чамайг хаяхдаа л хаяна. Чи бол хэзээ ч хаяж болох тоглоом. Хуримынх нь өдөр чи Бээжингийн элэг доог болно.

Су:Хуримын өдөр яахыг харж л байя. Тавь.

Шэн:Яаняан. Миний чамд өгсөн боломж хүчинтэй хэвээрээ байгаа. Ганц л үг хэлэх юм бол чамайг Шэн овогтынд дагуулаад очино.

Ү: Ишуан ах аа. Та юу яриад байна аа? Су яан энэ эм... яаж Шэн овогтын хүн болох юм?

Шэн:Су Яан. Чи сайн мэдэж байгаа. Чиний чадвараар... Шэн овогтын босгоор алхана гэдэг хэзээ ч олдохгүй боломж. Одоо надаас гуйх юм бол... би бодож үзье.

Су:Дуусав уу? Тавь гэж байна. Ярьж дууссан бол явлаа.

*************** 

Су:Яасан? Ядарсан уу? Энэнээс уучих. Явж тогло тогло.

Шэн:Шиао Юү. Су Яаныг эргүүлж авчирмаар байгаа бол байнга утсаар ярьж бай.

Ш: Ишуан ах аа.

Ю: Утсаар ярихгүй. Би тэрэнд дургүй.

Ш: Шиао Юү сайн хүү.

Шэн: Гэхдээ тэр чамд их сайн байсан шд. Тийм биз дээ? Гэрт байдаг үйлчлэгч нарыг чи голоод, таалагдахгүй байна  гээд байсан. Су Яан ирчихвэл... чамайг сайн харж хандана.

Ю: Нээрэн үү?

Шэн: Мэдээж шдээ. Чамд ямар сайн байдаг билээ дээ. Су Яан хүрээд ирвэл чамд зөндөө амттай юм өгнө. Бас орой унтахад чинь үлгэр уншиж өгнө. Бас чамтай тоглох хүнтэй болно.

Ю: За. Аавын хэлдэг зөв. Су Яан хамгийн сайн асраг. Би заавал утсаар ярина аа.

*************

Су:Өвдөж байна уу?

Ю: Миний шарх өвдөөд байна.

Су:байна уу?

Шэн: Су Яан зураг харсан уу?

Су:Юу хүсээ вэ?

Шэн:Шиао Юү чамайг санаад байна гэнэ ээ. Ээжтэйгээ уулзмаар байна гээд байна. Маргааш Жан багшийн цэнгүүн болно. Чи өнөөдөр ирэх юм бол... гурвуулаа гэр бүлээрээ очъё. Тэр урилгыг чамд өгье.

Су:Юун гэр бүл? Хэн хэний гэр бүл юм?

Шэн:Шиао Юү. Нааш ир. Ээжтэйгээ ярь. Ээжийгээ гэртээ ирээд хамт бай гэж хэл.

Ю:Ээж ээ. Ээж ээ.

Шэн: Дахиад хэл.

Ю: Ээж ээ.

Су:Баярлалаа, Шиао Жин.   

Да:Су авхай. Энэ эзэнтний агаараар явуулсан бялуу. Маргааш Жан багшийн үдэшлэгт очих болохоор амжилт хүсье.

Су:Фу ноёнд баярлалаа гээд хэлчихээрэй.

Да: За.

Су:Ангайгаарай. Аа. Амттай байна уу?

Ф:Бялуу авсан уу?

Су:Авсан. Та байгаагүй бол би зурагаа зураад Жан багш дээр очихоо ч мартчихсан байх байж.

Ф:Миний хийх ёстой юм. Яасан жаахан иддэг юм? Амтгүй байна уу?

Су:Үгүй ээ, үгүй. Удахгүй хуримын даашинз  өмсөх  болохоор жингээ барихгүй бол болохгүй.

Ф:Одоо ч гэсэн гоё. Гуалиг.

Су:Юу яриад байгаа юм бэ?

Жин: Аав аа.Юу Гуалиг гэж?

Ф:аав нь...

Су:аав нь чиний бэлхүүс гуалиг гэж байна.

Ф:Тийм ээ. Чиний бэлхүүсийг хэлж байна.

Жин: Үгүй ээ. Аав аа, би нарийхан.

Ф: Тийм ээ. Шиао Жин туранхай. Аав нь буруу хэлчихэж.

Су:За, явж тогло. Тогло.

Ф:А Яан. Би долоо хоногийн дараа очино.

Су:За.

Ф:Хүлээж байгаарай.

Су:Би эрт унтах санаатай байна. Маргааш Жан багштай багш шавь барилдана. Удаан ярьж чадахгүй нь.

Ф:За.

Су:Баяртай.

****************

Жан Ючиан багшийн өргөө

Эр: Та морил.   

Ш: Су Яан. Хөөе. Чи ч гэсэн Жан багшийн цэнгүүнд ирээ  юу? Фу захирал чамд урилга өгсөн юм уу? Ишуан ахад хоёр урига ирсэн.

Шэн: Яаняан. Орж чадах юм уу?

Су:Санаа зовох хэрэггүй.

Ш: Талархаж мэдэхгүй. Ишуан ах аа. Харсан биз дээ. Тоох хэрэггүй. Хоёлаа оръё.

Эр: Морил. Хөөе. Урилгаа харуулаарай.

Су:За. Надад байхгүй. Жан багш намайг утсаар урьсан юм.

Эр: Урилга байхгүй бол орж болохгүй.

Ш: Су Яан. Фу захиралд тэгж их долигоноод байсан болохоор чинь чамд сайн байдаг юм байх гэж бодсон чинь... чамд урилга ч олж өгөөгүй байх гэж. Арай дэндүү юм аа.

Шэн: Би дагуулаад орвол... урилгагүй байсан ч орж болно биз дээ?

Эр: Шэн захирал аа, тэгж болно.

Шэн:Су Яан. Одоо надаас гуйхад л болно. Тэгвэл би оруулаад өгье. Би ганц үг хэлэхэд л болно.

Су:Хэрэггүй.

Ш: Хөөе Су Яан. Чи хэтрээд байгаа юм биш үү.

Шэн:сайн бод. Чи зураг зурах дуртай байх аа. Би байхгүй бол чи наанаа зогсоод бусдын элэг доог болно.

Су:Сайн уу. Намайг Су Яан гэдэг. Жагсаалтаа нэг хар даа. Миний нэр байх ёстой.

Ш: Су Яан. Жан багшийн цэнгүүнд зөвхөн алдартай, баян хүмүүс уригдсан. Яагаад чиний нэр тэр жагсаалтанд байгаа гэж бодоо вэ?

Су:Яасан? Байна уу?

Эр: Уучлаарай. Байхгүй байна.

Ш: Су Яан. Хэлэх ч үг алга.

Су:Итгэлтэй байна уу?

Эр: жагсаалтыг бүгдийг нь шалгасан. Байхгүй байна. Та явна уу.

Ш: Су Яан, хурдан яв. Би хамгаалагч дуудаад хөөлгөөд өгөх  юм уу?

Шэн: Су Яан, дахиад нэг боломж олгоё. Надаас гуйх юм бол би чамайг оруулж чадна.

Эр: Хөөе. Су Яан авхай. Хүлээгээрэй. Таны нэр жагсаалтанд байна.

Ш: Юу? Фу захирал үнэхээр урилга өгсөн юм уу? Фу захирал яагаад тэрэнд тусалж байгаа юм?

Эр: Морил.

Шэн: Су Яан. Фу Чанюантай наалдсан болохоор эргэж ирэхийг хүсэхгүй байх шиг байна. Чи иймхэн юмны төлөө биеэ худалдаа юу? Су Яан. Чамайг ийм хүн гэж мэдээгүй юм байна. Ийм хямдхан.

Су:Ингэж боддог болоод л надад тэгж ханддаг байж. Гараа тат. Манай улсын хамгийн шилдэг зураач, Жан Ючиан багш. Нэг л өдөр үнэхээр ингэж уулзана гэж төсөөлж ч байсангүй. Аргагүй л дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зураач юм. Жан багшийн зурагнууд үнэхээр гайхалтай. Жирийн хүмүүс яасан ч чадахгүй.

Ш: Хөөе. Су Яан зураг харж байгаа юм уу? Гэхдээ энэ зурагнуудыг чи ойлгох юм уу? .... Хөөе. Су Яан зураг харж байгаа юм уу? Гэхдээ энэ зурагнуудыг чи ойлгох юм уу?

Су:Ойлгохгүй бол харж болохгүй юу?      Зураг үзэхэд бас шаардлага тавих уу? Сертификат хэрэгтэй юм уу? Нээрэн Лин авхайд сертификат байгаа юу?

Шэн: Су Яан. Чиний үг хэл гүйцэгдэхээ больж. Яасан? Чи ч гэсэн Шүэ арь шиг зурж сурахаар ирээюу? Жан багш чамд зааж өгөхгүй. Цагаа үрэх хэрэггүй. Зураг зурахад авъяас хэрэгтэй байдаг юм. Би чамтай гэрлээд гурван жил болсон. Чиний чадварыг сайн мэдэж байна. Чи зурж чаддаггүй.

Ш: Су Яан. Надаас суралцах хэрэггүй. Чи чадахгүй.

Су:Чамд онцгой чадвар байхгүй.  Би анхнаасаа л тэгж боддог байсан.

Шэн: Су Яан. Шүэ арь тэмцээнд түрүүлж байсан хүн. Алдартай зураач хүн. Тэрэнд атаархах хэрэггүй. Эртхэн сануулчихъя.

Су:Утгагүй юм. Намайг ингээд буугаад өгчихнө гэж бодсон юм байх даа. Хэлэх юм чинь дууссан биз дээ.

Шэн: Су Яан. Яах гээд байгаа юм?

Ш: Су Яан. Чи арай Жан багшид зураг үзүүлэх гэж байгаа юм биш биз дээ? Тэрний шавь болохыг хүсээ юу?

Су:Тийм бол юу гэж?

Шэн: Галзуураа юу? Зурж чаддаггүй юм байж.

Су:Шэн Ишуан,  энэ хорвоо дээр Лин Шүэгээс өөр зурж чаддаг хүн байхгүй гэж бодоо юу?

Шэн:Тийм л биз дээ. Энд дандаа манай Шэн овгийнхон шиг Баян эсвэл эрх мэдэлтэй хүмүүс ирсэн байгаа. Тэр хүмүүсийн өмнө зурагаа дэлгэх юм бол чи элэг доог болоод зогсохгүй, би ч гэсэн нүүр хийх газаргүй болно. Чамд тодорхой хэлчихье. Зурж чадахгүй байж боль.

Су:Миний зурж чаддаг үгүйг удахгүй хараарай.

***************

Жан: Миний нодлингийн зураг...

Су:Жан багш аа, сайн байна уу. Су Яан байна.

Жан. Өө. Сайн уу, сайн уу. Су Яан байх нь ээ.

Су:Жан багш аа. Сайн байна уу.

Жан: Сайн байна уу.

Су:Жан багш аа, та эхлээд зургийг нь хардаг зуршилтайг би мэднэ. Энэ миний зурсан зураг.

Ш: Жан багш аа. Би ч гэсэн таны шавь болмоор байна. Энэ миний зураг.

Жан: Тийм бол... энэ хоёр зургийг зэрэг үзье.

Су:За.

Жан: Ийшээ хүрээд ир.

Ш: Мөнгөгүй хоосон юм байж. Хөдөөний  мантуу. Яаж надаас дээр зурж чадах вэ дээ. Хм.

Жан: Муугүй. Муугүй болж. Лин Шүэгийн зураг амьд мэт болж.

Ш: Жан багшийн магтаалд талархая.

Шэн: Жан багш аа. Су Яан, миний найз байгаа юм. Зурж чадахгүй. Гэхдээ их дуртай. Таныг инээдийг барах нь. Уучлаарай. Су Яан, зурагаа хурдан хураа.

Ш: Су Яан. Ишуан ах чамд л тусалж байна. Хүний үг сонсооч.  Хурдал аа. Хэрэггүй хогоо ав.

Жан: Та нар... Су Яан зурж чаддаггүй гэв үү?

Шэн: Тийм ээ. Би Су Яаныг мэддэг болоод долоон жил болж байна. Зурж чаддаг үгүйг ньмэдэлгүй яах вэ. Сайндаа л сонирхогчийн түвшинд байгаа.

Жан: Үгүй ээ. Су Яаны зураг гүн гүнзгий утга санаатай болж. Энэ зураг Лин Шүэгийнхээс хамаагүй дээр болж.

Ш: Яаж тийм байдаг юм?

Шэн: Жан багш аа. Су Яан зураад зогсохгүй, сайн зурдаг гэсэн үг үү?

Жан: Мэдээж. Миний насан дээр ийм юм ялгахтайгаа

Су:Баярлалаа, Жан багш аа.

Жан: Су Яан аа. Авъяасаа талаар болгож болохгүй. Сайн суралц. Хойшид олон сайхан юм хүлээж байгаа.

Су:За. Жан багшийн хэлснийг дагая.

Ш: Хүлээгээрэрй. Су Яан зурж чаддаггүй. Энэ зургийг өөрөө зураагүй байж таараа. Урд нь ч гэсэн тэгж байсан.

Жан: Су Яаныг булхайцсан гэх гээ юу?

Ш: Тийм ээ. Жан багш аа. Та мэдэхгүй байх. Су Яан, Ишуан ах бид гурав нэг сургууль төгссөн. Тэр ямар хүн бэ гэдгийг бид нар сайн мэднэ. Зураг зурж чаддаггүй. Зурдаг байлаа ч сонирхогчоос цаашгүй. Ийм зургийг Су Яан зурсан байж таарахгүй.

Шэн: Су Яан. Жан багш жирийн нэг хүн биш. Өнөөдөр ирсэн хүмүүс ч жирийн хүмүүс биш. Ийм газар яаж хуурч болдог юм бэ? Миний үгэнд ор. Хурдан зурагаа аваад Жан багшаас уучлалт гуй. Би чиний өмнөөс гуйж өгье. Манай Шэн овогтын нэрийг бодоод Жан багш чамайг буруутгахгүй.

Су:Энэ зураг минийх. Би ямар буруу юм хийсэн юм?

Шэн: Су Яан. Галзуураа юу? Өө. Ойлголоо. Шүэ арь байнга миний дэргэд байгаа болохоор өөрийгөө Лин Шүэтэй харьцуулахыг хүсээд байгаа юм уу? Ийм өчүүхэн байж болохгүй шд.

Су:Шэн ноёнтон, төсөөлөхдөө үнэхээр сайн юм.

Ш: Су Яан. Ийм илт юм хийчихээд Жан багшаас хурдан уучлалт гуй.

Су:Жан багш аа. Надад бийр, будаг өгчих. Таны нүдэн дээр зурж үзүүлье. Тэгвэл та миний зураг гэдгийг мэднэ... Надад бийр, будаг өгчих.  Таны нүдэн дээр зурж үзүүлье. Тэгвэл та миний зураг гэдгийг мэднэ.

Жан: Тэгье.

Ш:Аргаа барьж байх шив. Зурж чадахгүй юм байж. Шал дэмий хүний цаг үрээд.

Шэн: Тийм ээ. Сүүлийн хэдэн жил Су Яанд будаг авах мөнгө байгаагүй. Тийм хүн юугаа зурж чадах вэ дээ?

Эр: Сайн байна шүү. Зурлага нь хүчтэй, сайхан харагдаж байна.

Эм:Зурагны мөн чанарыг таньсан хүн саяд ганц байдаг гэдэг.

Эм: Тэгэхээр өөр хүний зураг биш, Су авхайн зураг мөн байж.

Эм: Су авхай, үнэхээр нуугдмал авъяастай байж.

Жан: болжээ. Сайн байна. Үнэхээр сайн болж. Су Яан. Чам шиг шавьтай болно гэдэг багш хүний хувьд сайхан хэрэг.

Су:Багшдаа талархая.

Шэн: Яаняан. Чи үнэхээр зурж чаддаг юм байна.

Су:Тэгээд юу гэж? Зурж чаддаг байлаа гээд яах юм?

Шэн: би чамаг Шүэ арьт атаархаж байна  гэж боддог байсан. Тэгээд л тэгж хэлсэн юм. Одоо мэдчихлээ. Чи хэзээ зурж сурсан юм?

Су:Яасан? Миний өнгөрснийг сонирхдог болоо юу?

Шэн: Яаняан. Би өмнө нь чамайг сайн мэддэггүй байж. Надад боломж өгчих л дөө? Буцаад гэрлэе.

Ш: Ишуан ах аа. Су Яан. Дахиад Ишуан ахад төвөг удах гээгүй биз дээ? Зураг зурж чаддаг гээд Ишуан ахын сэтгэл хөдөлнө гэж бодоо юу?

Шэн: Болиоч Шүэ арь. Дуугүй бай.

Ш: Ишуан ах аа. Би... би яараад тааруухан зурчихсан юм аа. Тэгээгүй бол би ч гэсэн Жан багшийн өмнө зурах л байсан. Су Яан, чамд сохор аз таарлаа. Юундаа баярласан юм?

Су:ярьж дуусав уу? Ярьж дууссан бол явлаа. Зав алга.

*************

Су:Шиао Жин, нааш ир. Өнөөдөр томоотой байсан уу? Явъя. Гэртээ харья.

Ю: Аав аа. Аав аа. Намайг авахаар ирсэн юм уу? Тийм байна. Тийм байна. Аав аа. Би модтой чихэр идмээр байна. Надад аваад өгөөч?

Шэн: Явъя.

Ю: Аав аа.

Эр: Хөөе. Манайхаар байнга үйлчлүүлдэг байсан Шиао Шэн биш үү? ...Манайхаар байнга үйлчлүүлдэг байсан Шиао Шэн биш үү?

Шэн: Тийм ээ.

Эр: мөн байна. Энэ танай хүү юу?

Шэн: Тийм ээ, манай хүү. Ээж нь Су яан.

Эр: Олон жил өнгөрч. Нүд ирмэх зуур хүүхэд ийм том болчих гэж. Та хоёрыг гэрлэнэ гэж бодсонгүй. Сайхан хайрын түүх байна. Хөөе. Май. Ах нь дайлж байгаа юм.

Шэн: Эзэн, энэ...

Эр: Зүгээр ээ. Энэ хүүхдийг хараад Су Яаныг саначихлаа. Су Яаныг сайн халамжилж байгаарай. Тэр охин чиний төлөө их юм хийсэн.

Шэн: Эзэн, юу болсон юм?

Эр:тэр охин,... тэр үед манайд ажиллах их хэцүү байсан. Тэр жил өвлийн амралтаар хичнээн хүйтэн байсан гээч. Хичээлээ тараад шууд гүйж ирээд, надад бараа өрөөд... кассан дээр зогсоод жаахан мөнгө олдог байсан. Эмээдээ нэг хэсгийг нь өгөөд, бусдыг цуглуулж цуглуулж байгаад чиний дуртай пүүзийг авч, төрсөн өдрөөр чинь бэлэглэнэ гэдэг байсан.

Шэн: Хурдан ирээч. Туслаач ээ.

Су:Ишуан. Ишуан. Төрсөн өдрийн мэнд. Энэ чинь авахыг хүсдэг байсан гутал.

Шэн: Баярлалаа. Тэр үед миний нүдэнд тэр гутал... өмсөхөд ч ичгэвтэр байсан. Хэр удаан касс хийсэн бол? Хичнээн олон бараа өрсөн бол? Тэр ганц гутал авахын төлөө... гэтэл би тэрийг нь ч мэдэхгүй....

Ю: Аав аа. Яасан бэ? Аав аа.

Шэн: Аан. Шиао Юү. Хоёулаа ээжийгээ эргүүлж авчиръя.

Ю: За.

***************

Эм: Су авхай. Энэ хоёр манайд дөнгөж сая ирсэн шинэ даашинзнууд. Танд гоё зохих байх. Өмсөөд үзэх үү?

Су:Давгүй юм байна. Би өмсөөд үзье.

Эм: За.

Луо: Байз. Энэ хоёр даашинзыг би авъя.

Эм: Лу авхай. Су авхай түрүүлээд сонгочихсон. Өмсөж үзэх гэж байна.

Луо:Тэгээд юу гэж? Би авна гэж байна. Май.

Эм: Уучлаарай. Лу авхай гишүүнлэлийн алтан карттай болохоор давуу эрхтэй. Та дахиад жаахан үзвэл ямар вэ?

Су:Тэр карттай бол надад ч байна.

Эм: Эрхэм үйлчлүүлэгч ээ, үнэхээр уучлаарай. Таны хэн болохыг таньсангүй. Яг одоо тооцоог чинь бэлдээд өгье.

Луо: Байз. Чэнюаны карт биш үү? Би ирэхээсээ өмнө Чэнюаныг Шиао Жинд асрагч авсан гэж сонссон. Чи байсан байсан юм уу. Шиао Жинийг сайн харсан юм шиг байна. Энэ хоёр даашинз Чэнюаний бэлэг юм шиг байна.       Энэ хоёр даашинзыг энэ хүнд өгчих.

Эм: За.

Луо: Нээрэн. Асрагч аа, очоод Шиао Жинд намайг хэд хоногоос очино гээд хэлчихээрэй.

Эм: Су авхай, та юм бодох хэрэггүй. Луо Фей авхай, Су овогтын авхай байгаа юм. Фу овогтой эртний найзууд. Багаасаа Фу ноёнтой сүй тавьчихсан байсан. Жаахан их зантай.

Су:Фу ноёнтой сүй тавьсан гэнэ ээ?... Фу ноёнтой сүй тавьсан гэнэ ээ?

Эм: Тийм.

Су:Фу Чэнюан яагаад надад хэлдэггүй билээ? Сануулсанд баярлалаа.

Эм: Энэ таных.

****************

Ф: Байна уу?

Луо: Байна уу? Чэнюан. Би эргээд ирсэн. Хуримын чинь урилгыг авсан. Их том хурим болох нь.

Ф: Ямар нэг хэрэг гараа юу? 

Луо:Хурим диваажингийн арал дээр болно гэсэн. Таалагдаж байна. Мартсанаас хуримын даашинз сонгосон уу? Надад дундад зууны үеийн загвар таалагддаг.

Ф: Су Луофей. Урилга дээр Су овогт, Фу овогт гэж бичсэн байгаа. Гэхдээ танай Су Луофей гэдэгт ордог Су биш.

Луо:Чэнюан. Уур чинь гараагүй юм уу? Таван жилийн өмнө гадаад явахдаа хэлээгүй гээд. Зүгээр ээ. Би одоо эргээд ирсэн. Би харилцагаа мартаагүй. Ирэх 7хоногт хуриман дээр уулзъя. Байна уу?

Ф: А Яан. Чи юу хийж байна?

Су:Би... Юу ч хийгээгүй.

Ф:Яасан бэ? Надад хэлэх юм байгаа юм уу?

Су:Фу ноёнтон. Су Луофей авхай та хоёр сүй тавьсан юм уу?

Ф:Тийм ээ. Гэхдээ би энийг зөвшөөрөөгүй. А Яан. Чи... уурлачихсан уу?

Су:Тийм байж...

Ф:долоо хоногийн дараа бид хоёрын хурим болно. Би яг одоо Хятад руу буцмаар байна.

Су:Цаг хугацаа хурдан өнгөрөх байх.

Ф:Гэхдээ...миний хувьд удаан байна.

***************** 

Ю: Аав аа. Юу хийж байгаа юм?

Шэн:Шиао Юү. Ирсэн чинь сайн боллоо. Аавынх нь бэлдсэн санал тавих бэлэг ямар байна? Хангалттай юу?

Ю: Хөөх. Ямар их бэлэг вэ?

Шэн:Хөөе. Энэ сүйн бөгжийг хар даа. Аав нь ээжид нь гэрлэх санал тавина. Ээж чинь зөвшөөрөх бол уу?

Ю: Аав аа. Та тэр ядуу эмэгтэйд санал тавих гэж байгаа юм уу?

Шэн:Тийм ээ. Шиао Юү. Ээж чинь чамд зөндөө хайртай байсан. Аавд нь өөр бэлдэх юм байна уу?

Ю: Алга. Аав аа. Тэр ядуу эмэгтэй ийм олон гоё юм хараагүй байх. Аав аа, тэр эргэж ирэх бол уу?

Шэн:Ирнэ ээ. Сэтгэлд нь би байгаа. Чин сэтгэлээсээ уучлалт гуйх юм бол... бид хоёр дээр эргээд ирнэ.

Ю: За за.

Шэн: Диваажингийн арал дээр хурим хийх захиалга өгчих. Тэгээд энэ бэлэгнүүдийг тийш нь зөө. Фу Чэнюаны хурим хийх өдөртэй давхцуул. Нэг дор хуримаа хийнэ.

Эр: мэдлээ.

Шэн:Фу Чэнюан Су овогтын том охин Су Луофейтэй гэрлэхээр... Яаняан Фу Чэнюанд хаягдаад сэтгэлээр унах нь гарцаагүй. Тэр үед... хэдэн сайхан үг хэлэхэд эргэж ирэхгүй хаачих юм.

***************

Су:Шиао Жин. Би хурим болох газар руу явлаа. Аавд нь гэнэтийн бэлэг барина. Даамлын үгэнд сайн орно шүү, за юу? Маргааш уулзъя.

Д: Су авхай, санаа бүү зов. Машин бэлэн болчихсон. Хаалган дээр байгаа.

Су: За. Би явлаа шүү. Бай бай.

Ф:А Яан? Чи яагаад машинд байгаа юм? Хаашаа явж байгаа юм?

Су:Би би... би... би гадуур жаахан гарах гээд. Аан?  Яагаад машинд  байгааюм?

Ф:Аан. Уулзалтанд явж байна.

Су:Аан. Тийм үү. Тэгвэл маргааш уулзъя, Фу ноёнтон.

Ф:За. Маргааш уулзъя.

Су:Азаар баригдсангүй.

Эр: Эзэгтэй таныг сюрприз барихаар хурим хийх газар нэг хоногийн өмнө ирснийг мэдвэл их баярлах байх даа.

Ф:Хурдаа нэм.

Эр: За.

***************

Ю:Аав аа. Хоёулаа хаашаа явж байгаа юм?

Шэн:Диваажингийн арал руу. Бэлэгнүүдээ хүргэчихсэн үү? Хуримын танхим бэлэн болсон уу?

Эр:Шэн захирал аа, санаа бүү зов. Бүгд бэлэн.

Шэн:Сайн байна. Су Яан миний бэлдсэн юмнуудыг хараад намайг уучлах нь гарцаагүй.

Ю:Аанхан...

Шэн:Шиао Юү. Маргааш ээж нь эргэж ирнэ. Баяртай байна уу?

Ю:Шиао Юү баяртай байна.

*************

Диваажингийн арал

Су: Фу ноёнтон. Уулзалтанд явж байна гээгүй билүү? Яагаад энд байгаа юм?

Ф: Чи ч гэсэн надад хэлээгүй биз дээ. Чамайг санаад. Эрт ирж, чамд сюрприз барих гэж байсан юм.

Су:Би ч гэсэн.

Ф: Машинд суу.

Су:Би туслах уу? Дургүй бол яах вэ...

Ф: Энэ боловсон хэрэг биш ч гэсэн... А Яан... надад чи хэрэгтэй байна. Эхлээд Фу өргөөнд очъё.

Су:За... Гэрт чинь яагаад миний их сургуульд байхдаа зурсан зурагнууд байдаг билээ?

Ф: Худалдаж авсан юм. А Яан. Чамайг усанд унахад... бид хоёр анх удаа уулзаагүй.

Су:Тэгээд хэзээ анх уулзсан юм?

Ф: Хуримын дараа... юу болсныг бүгдийг нь хэлж өгье. А Яан. Орой болж байна. Маргааш хурим болно. Эртхэн унтаж амар.

Су:Тэгвэл өнөө шөнө би хаана унтах вэ?

Ф: хоёулаа зочны өрөөнд хамт хоноё. Тохиромжгүй гэж бодож байгаа бол би өөр өрөөнд унтчихна.

Су:Зүгээр ээ.

Ф: За.

Су:Фу ноёнтон. Гэрлээ унтрааж болох уу?

Ф:За... А Яан. Чи...

Су:Хүсэхгүй байгаа юм уу?

Ф:А Яан, ус уу. Сайн байна.

Су:Орой болчихож. Унт.

Ф:За. Нааш ир... А Яан. Чиний дэргэд яаж ч чадахгүй юм. Сүүлийн үед би биеэ барих гэж их хичээсэн. Чамайг айлгачихаж магадгүй гээд... гэрлэснийхээ дараа хяналтаа алдчихвал яах вэ? Чамайг айлгачихвал яах вэ?

**************

Хуримын өдөр

Су:Эмээ.

Эмээ:Аан?

Су:Энэ Фу ноён бид хоёрын хуримаа хийх газар.  

Эмээ:Сайхан байна. Сайхан байна. Яаняан. Фу ноён их хичээл зүтгэл гаргасан нь харагдаж байна.

Су:Эмээ. Шэн Ишуан бид хоёр салчихсан. Шиао Юүг... би өөр дээрээ авахгүй.

Эмээ:Чамд хэцүү байгааг эмээ нь мэднэ ээ. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Шалтгаан байгаа болоод л тэгж байгаа хэрэг.

Су:Баярлалаа, эмээ. Эмээг хүргээд өгчих. Амраг.

Эр: Мэдлээ эзэгтэй.

Луо: Чэнюаний бэлдсэн хуримын тайз муугүй болж.  Шиао Жиний асрагч уу даа.      Чи энд юу хийж байгаа юм? Ажлаа хийхгүй яасан юм?

Су:Луофей авхай. Би асрагч биш.

Луо: Тэгээд хэн юм?

Эр: Авхай, Фу ноёныг нууц амрагтай гэж би сонссон. Энэ хүн юм шиг байна. Хүмүүст өөрийгөө Шиао Жиний асрагч гэж таницуулдаг гэж байсан. Энэ хүн мөн байх.

Луо: Аан. Тэр цуу яриа чиний тухай байх нь ээ.

Су:Су Луофей бид хоёр бага зэрэг төстэй юм байна. Ийм юм байх гэж.

Луо: Тэрэнд өг.

Эм: Манай авхай хуриманд оролцох гэж энэ хүртэл ирснийг чинь хараад өгч байгаа юм. Энд таван сая байгаа. Энэ хүртэл ирсэн замын зардал гээд бодчих. Энэ мөнгийг аваад эндээс зайл.

Су:Би яасан гэж явах юм?

Эм:Нэг муу ядуу гуйлгачин. Хүний хэл ойлгохгүй байна уу? Өнөөдрийн хуримыг Фу ноён манай авхайд зориулж тусгайлан бэлдсэн юм. Чи арай Фу ноёныг чамтай гэрлэнэ гэж бодсон юм биш биздээ?

Су:Өөр хэлэх юм байна уу?

Эм: өөрийгөө толинд хараач. Чи хэн юм? Фу захирал хэн билээ дээ? Манай авхай Фу захирал хоёр сүй тавьчихсан. Нийгмийн байдал нь ч яг тохирно.

Луо: Олон хүн баян хүний эхнэр болохыг мөрөөддөгийг мэднэ. Гэхдээ Чэнюан бид хоёр хар багын л нэг нэгэндээ сайн байсан. Би тэрнийг мэднэ. Миний янзыг үзэх гэж чамайг ашиглаж байгаа юм. Намайг буцааж авчрахын гэж. Өнөөдрийн хуримыг надад зориулж тусгайлан бэлдсэн юм.

Су:Энэ хуримыг танд зориулж бэлдсэн гэв үү. Шалтгаан нь?

Луо: Эргэн тойрноо хар. Бүгд шалтгаантай.

Эм: Хуриманд цагаан сарнай ашигласан байна. Манай авхайн хамгийн дуртай цэцэг. Тайзны гол өнгө нь цагаан, цэнхэр өнгө. Бас л манай авхайн дуртай өнгөнүүд. Нээрэн, би асуусан. Энэ хивч 9,08м урт. Манай авхайн төрсөн өдөр 9сарын 8-нд болдог юм. Энэ хуримын бүх юм манай авхайтай холбоотой.      Фу захирал манай авхайн дуртай юмнуудыг сайн мэддэг болохоор хурим болох газрыг ингэж зассан юм. Өнөөдөр Фу захиралтай хуримаа хийх хүн нь манай авхай биш бол өөр хэн юм?

Луо: Су авхай.Миний хэлэхийг сайн сонс. Энэ мөнгийг аваад яв.

Эм: Энэ хуримын тайз өөртэй чинь ямар ч хамааралгүй. Энд байхаас ичихгүй байна уу? Манай авхай сайхан сэтгэл гаргаад мөнгө өгч байхад... хурдан баярлалаа гэж хэлэхгүй юу! Хурдан авахгүй юу? \

Эм2: Су авхай. Таны хуримын даашинз ирлээ.

Эм: Авхай. Ямар байна? Хуримын даашинз ч гэсэн таны дуртай загвар байна.

Луо: Чэнюан дуугардаггүй мөртлөө, чиний дуртай юмнуудыг ийм сайн  мэддэг гэж бодсонгүй. Даашинзаа нааш нь аваад ир.

Су:Луофей авхай. Энэ хуримын даашинз минийх.

Эм: Чинийх ээ? Юугаа яриад байгаа юм? Энэ даашинзыг миний хэмжээгээр, надад зориулж хийсэн юм. Итгэхгүй байвал үз л дээ.

Лоу: Чиний хэмжээ хэд юм?

Эм: чиний галбир, манай авхайн галбир бараг адилхан. Хорвоо дээр адилхан хэмжээтэй хувцас өмсдөг хүн хэд байдаг билээ дээ. Тэнэг гэдэг нь. Хөдөөний тэнэг. Түй...

Су:энэ даашинзны бэлхүүсийг тусгайлан хассан байгаа. 45см.

Эм: Манай авхайн бэлхүүс 47.

Эм2: Тэрний хэлдэг үнэн. Хуримын даашинзны хэмжээг Су авхайн хэмжээгээр хийсэн.

Су:Луофей авхай. Цаг орой болж. Би явж хувцасаа сольё.

Луо:Чэнюан аргагүй л бодолтой хүн. Хуримын даашинзыг хүртэл сайн тооцоолсон байна. Би гадаадад таван жил болсон болохоор надад уурлачихсан байгаа. Сайн аргадахгүй хэрэгтэй болох нь.

Су:Луофей авхай. Таны төсөөлөх чадвар үнэхээр сайн юм. Тийм байж болох уу% Фу ноёны гэрлэх хүн нь та биш.

Эм: Муу хөдөөний тэнэг. Юу яриад байгаа юм?

Луо: Энэ асрагчийн нэр хэн гэлээ? Су....

Эм: Су Яан.

Луо: Аан. Су Яан. Сайн сонс. Диваажингийн арлыг Чэнюан надад зориулж хийсэн юм. Чамд зориулж авах уу? Чамд зориулж арал хийх үү?

Эм: Баян хүнтэй сууна гэж мөрөөдөхөө боль. Чам шиг хүмүүс Фу ноёны хувьд юу ч биш.

Луо: Явъя.

Эм2: Су авхай,цаг бага үлдэж байна. Явж даашинзаа сольё.

Су:Тэгье.

Луо: Байна уу. Чэнюан. Би Диваажингийн арал дээр байна. Чамтай уулзмаар байна.

Ф: За.

*************

Ш: Су Яан. Фу захиралтай сууна гэж мөрөөдсөөр л байна уу?

Су:Чи яах гэж ирээ вэ?

Ш: би... мэдээж чамайг шоолохоор ирлээ. Су Яан минь дээ. Су Яан минь. Фу захирал чамд сайн гэж бодож байна уу? Баян хүний эхнэр болно гэж бодож байна уу? Тэгээд л Ишуанаас салчихсан. Одоо ойлгож байгаа биз дээ? Энэ хуримыг... бүгдийг нь Су авхайд зориулж бэлдсэн юм. Харин чи... Фу ноён Су авхайг буцааж авахын тулд чамайг ашиглаж байсан юм. Одоо хэрэггүй болчихсон болохоор... хаяхад яг болно...

Су:Фу ноёныг надад сайн биш гэж чи яаж мэдэж байгаа юм?

Ш: Ойлгомжтой биз дээ. Су авхай та хоёроос хэн ч байсан Су авхайг л сонгоно. ОДоо Фу захирал чамайг хүсэхгүйгээс гадна Ишуан ах ч чамайг хүсэхгүй байгаа. Чи том боломж атгасан гэж бодож байгаа байх. Үнэндээ чи шуналтай болохоор л мөнгөө ч, хүнээ ч алдаж байгаа юм. Хөөх. Хөөрхий дөө. Хичнээн хичээгээд ч буцаад хоол хүргэдэг ажлаа хийх нь дээ. Дахиад л нөгөө ядуу тарчиг амьдралаараа амьдрах нь.

Ю:Ээж ээ.

Су:Шиао

Ш:Юү.

Ю: Ээж ээ.

Ш: Чи энд юу хийж байгаа юм? Аав чинь хаана байна? Ээж ээ? Шиао Юү. Яагаад тэрнийг ээж гээд байгаа юм? Ээж гэж дууддаггүй байсан биз дээ?

Ю: Лин Шүэ эгч ээ, энэ миний ээж. Ээж ээ аав намайг таныг олоод ир гэсэн.

Ш: Шиао Юү. Ишуан ах диваажингийн арал дээр ирсэн юм уу? Хэзээ ирсэн юм? Яагаад надад хэлээгүй юм бэ?

Ю: Ээж ээ. Аав танд хэлэх юм байгаа гэсэн.

Су:Очихгүй ээ. Надад хэлэх юм байхгүй.

Ю: Аав өнөөдөр ээжийг өөр хүнтэй суугаад, өөр хүүхдийн ээж болчихвол... манай гэр бүл дахиад бүтэн байж чадахгүй гэсэн. Тийм болохоор... аав өнөөдөр ээжтэй сүүлчийн удаа уулзмаар байна гэсэн. Ээж ээ. Ээж ээ. Гуйж байна.

Су:За яах вэ.

Ю: Тийм ээ.

Су:Хаана байна?

Ю: Би заагаад өгье.

Шэн: Яаняан.

Су:Шэн Ишуан. Юу хийгээд байгаа юм?

Ш: Ишуан ах аа. Юу хийгээд байгаа юм бэ?

Шэн: Хараад мэдэхгүй байна уу? Яаняанд гэрлэх санал тавих гэж байна.

Ш: Тохиролцсоноо мартчихсан юм уу? Хоёулаа тоохгүй орхино гэж тохирсон шд. Цөхрөөд ирэхээрээ аяндаа өөрөө хүрээд ирнэ.

Шэн: Би чиний үгэнд орсон. Ингэж удаж байхад ирэхгүй байна шд. Харин бүр улам холдоод байна. Яаняан. Би дахиад тэвчиж чадахгүй нь. Яаняан. Би ойлгосон. Би эхлээд чамд худлаа ярьсан. Бүгд миний буруу. Гэхдээ чи ч гэсэн Фу Чэнюан руу явсан. Чиний ч гэсэн буруу байгаа. Бид хоёр хоёулаа буруутай. Гэхдээ эр хүний хувиар... чамд хайртай болохоор... би буулт хийхэд бэлэн байна. Би энийг.. чамд зориулж хамгийн том санал тавих ёслол бэлдсэн. Өнөөдрөөс би чамд хамгийн сайн бүхнийг өгөх болно. Яаняан. Надтай гэрлээч...

Су:Гэрлэх ээ? Шэн Ишуан, чи юу яриад байгаа юм?

Шэн: Яаняан. Би үнэнээсээ хэлж байна. Мэднэ ээ. Бид нар анх гэрлэхдээ... юу ч үгүй байсан. Хурим ч байхгүй. Бэлэг ч байхгүй. Хуримын даашинз ч байхгүй. Гэрлэлтийн баталгаа хийлгээд л болчихсон. Тэр үед чи намайг ханхүү гэж хүмүүс хочилдогийг мэддэггүй байсан. Би чамд юу ч өгөөгүй. Тэгсэн ч гэсэн чи надтай гэрлэсэн. Одоо... энэ олон үнэтэй бэлэг бэлдээд... би тэр жил хийж чадаагүй хуримаа хийж өгье. Яан яан, эргээд ир. Хоёулаа дахиад эхэлье. Тэгэх үү?

Ш:Ишуан ах аа. Боль л доо.

Шэн: Холдооч.

Ш: Бодоод үзээч дээ. Су Яан аль хэдийн бодлоо өөрчилсөн. Тэгээгүй бол юу ч гэж танаас тийм хурдан салах юм. Эргэж харангуутаа Чэнюаний өвөрт орох юм. Тэр бол эд хөрөнгөнд дуртай, шуналтай амьтан. Ийм юм хүртэх эрхгүй хүн.

Шэн: Амаа тат. Яаняан. Түрхэн зуур Фу Чэнюанд хууртсан хэрэг. Яаняан, Фу Чэнюан Су овогтын том охинтой гэрлэх гэж байгаа. Чамаар тоглож байгаа юм. Гэхдээ би насаараа чиний нөхөр байхад бэлэн байна. Эргэн тойрноо хар. Би албаар диваажингийн арал дээр энэ газрыг түрээсэлсэн юм. Би бас хамгийн том алмазан бөгж авсан. Өмнө нь хийж өгч чадаагүй бүх юмаа хийж өгье. Хоёулаа дахиад эхэлье, тэгэх үү?

Су:Шэн Ишуан.

Шэн: За.

Су:Салах өргөдөлд гарын үсэг зурсан мөчөөс эхлээд би чамтай эргэж нийлэхгүй гэдэгээ мэдэж байсан. Өнгөрсөн жилүүдэд, чи надад яаж ханддаг байлаа? Надад сайн байсан уу?

Шэн:Сайн байж чадаагүй. 7жилийн турш би яах вэ дээ л байсан.

Су:Тийм ээ. Чиний хэлдэг зөв. Би мэддэг байсан.

Шэн:Тэгвэл... яагаад надтай гэрлэсэн юм?

Су: Яагаад аа? Ишуан. Энэ хоолыг чамд авчирлаа. Халуунаар нь идээрэй.

Шэн:Наад хоол чинь донтуулагчтай байлгүй. Би органик хоол иддэг. Хэрэггүй ээ. Би буцаад явлаа. Маргааш өглөө эрт ажилтай.

Су:Би чамайг өөрчлөгдөнө гэж боддог байсан. Хүнийг хайрлаж сурах байх гэж найддаг байсан. Чамд ухаарах хугацаа хэрэгтэй гэж бодсон. Чамайг хүлээе гэж бодсон. Даанч, би эндүүрч. 7жил. Би чамайг долоон жил хүлээсэн. Гэтэл чи улам л хүнээ байсан. Бүр анхнаасаа л надад худлаа ярьсан байсан. Бидний хооронд наад захын итгэл итгэл алга.

Шэн:Яаняан. Миний буруу гэдгийг мэднэ ээ. Намайг уучилчих л даа. Амалъя. Би өөрчлөгдөнө өө. Чиний хэлсэн бүгдийг хийнэ. Надад Фу Чэнюан хамаагүй. Бусад нь юу ч байсан хамаагүй. Чи л эргээд ирэхэд болно.

Су:Бид хоёр... дууссан...

Шэн:Шиао Юү яах юм? Шиао Юүг ч гэсэн хаях уу? Чиний хүү шдээ.

Ю: Ээж ээ. Ээж ээ, битгий яв л даа... Ээж ээ, би дахиад таны өмнөөс хашгирахгүй. Таны хийдэг тахианы шөл хамгийн амттай. Дахиад ядуу байсан ч хамаагүй. Дахиад таны авч өгсөн тоглоомнуудыг голохгүй ээ. Хямдхан гэж хэлэхгүй. Би сайн хүүхэд болно. Ээж ээ.

Шэн: Яаняан. Шиао Юү чиний хүүхэд.

Ю: Үзэн ядаж байна. Үзэн ядаж байна.

Су:тэр өдөр усанд унаснаас хойш... аав хүү та хоёр надтай ямар ч хамааралгүй болсон.

Ю: Ээж ээ.

Шэн:Надад сайн байхаа больсон гэдэгт чинь итгэхгүй байна.

Су:Шэн Ишуан. Юу хийгээд байгаа юм?

Шэн:Су Яан. Намайг ийм байдалтай байхад чи эргэж харахгүй явж чадахгүй.

Су:Чам шиг хувиа бодсон хүн амиа хорлохгүй. Тэгээд ч, өөрийгөө хорлох арга хайртай хүнд л үйлчилдэг юм. Би чамд хайргүй.

Шэн: Су Яан. Чи үнэхээр шийдсэн үү? Эндээс явбал би дахиад боломж өгөхгүй шүү. Су Яан. Фу Чэнюаны хувьд чи зүгээр л тоглоом. Чамд үнэхээрсайн гэж бодож байна уу? Чамд надаас дээр хүн олдохгүй. Надаас явбал чи өмхий үнэртүүлсэн хоол хүргэгч л болно.Ямар ч мөнгөгүй хөдөөний тэнэг.

Су:Юу ч байхгүй хоосон байсан ч чам дээр эргэж очихгүй.

Шэн: Одоо л ойлголоо. Су Яан. Чи Фу Чэнюаныг үнэхээр чамд сайн гэж бодож байна уу? Надаас салаад очихоор Фу Чэнюаны дэргэд байж чадна гэж бодож байна уу? Тэнд болох гэж байгаа хуримыг Фу Чэнюан чамд зориулж бэлдсэн гэж бодож байна уу? Эндээс явахаар... тэнд чамайг Фу Чэнюан хүлээж байгаа гэж итгээд байгаа юм уу? Мөрөөдөхөө боль.

Су:Тэгээд юу гэж? Чамд ямар ч хамаагүй.

Шэн: яг одоо Фу Чэнюан Су овогтын том охинтой хуримлах эгж байгаа. Тэрний хувьд чи бол зүгээр л зугаагаа гаргадаг тоглоом. Надад итгэхгүй байгаа бол... Фу Чэнюан руу залгаад үз. Утсаа авах нь уу үгүй юу?

Су:Би Фу Чэнюан руу залгана. Тэрэнд итгэхгүй байгаадаа биш, та хоёр тэнгэр газар шиг өөр хүмүүс гэдгийг чамд харуулах гэж.

Эм: Таны залгасан дугаар тэжээлээс салсан байна.

Шэн: Мэдсэн юм аа. Фу Чэнюаныг чам руу харна гэж бодсон уу? Чамайг надаас өөр тоох хүн байхгүй.

Ш: Су Яан. Ишуан ахаас хурдан уучлалт гуй. Үгүй бол хэн ч чамайг тоохгүй.

Шэн: Су Яан. Одоо надаас уучлалт гуйвал би чамд сүүлчийн удаа боломж өгье.

Ш: Су Яан, Фу Чэнюан яагаад утсаа авахгүй байгааг мэдэх үү? Чи энийг мэдээгүй байх. Су авхай Фу Чэнюантай уулзахаар явсан. Хар багын хайртууд юм чинь аргагүй шд. Ижил давхаргын хүнтэй л сууж таараа. Су авхай эргээд ирсэн болохоор... чи хэрэг байхгүй.

Су:Байна.

Эр: Су авхай.

Су:Фу ноён яагаад утсаа унтраачихсан юм?

Эр: Тэрийг... би мэдэхгүй байна.

Су:хаана байгааг нь  мэдэх үү?

Эр: Түрүүн Су авхай эзэнтэй уулзахаар ирж байсан. Тэр хоёр хамтдаа гарсан.

Шэн: Би юу гэлээ? Фу Чэнюан чамайг тоохгүй. Тэрэнд анхнаасаа чамтай гэрлэх бодол байгаагүй.

Ш: өөрийнхөө хэмжээг мэддэггүй юм уу? Их сургуулиа ч төгсөөгүй. Нөхрөөсөө салчихсан. Фу захирал чиний юунд болохюм?

Су:энэ Фу Чэнюан бид хоёрын хэрэг. Та нарт хамаагүй.

Шэн: Хүн ир.

Су:Шэн Ишуан. Яах гээд байгаа юм?

Шэн: Фу Чэнюаны хурим болох газарт хүргээд өг.

Эр эр: Мэдлээ.

Су:Тавиач.

Шэн:Фу Чэнюаны хурим эхлэх гэж байна. Су Яан, надтай бооцоо тавих уу?Хэрвээ Фу Чэнюаны гэрлэхийг хүссэн хүн Су Луофей биш чи бол би дахиад чамд төвөг удахгүй.

Су:Фу Чэнюан надад худлаа хэлэхгүй. Тавь. Би даашинзаа солих ёстой. Тавь гэж байна.

Хүмүүс: Юу болоод байна аа? Яагаад эхлэхгүй байна аа? Юу болоод байна аа? Цаг нь болчихоод байхад. Юу болоод байгаа юм болоо? Хөөе.хөөе.

Эр: Ирж байна. Ирж байна. Хөөх.

Эм: хөөх ирж байна. Хар даа.

Шэн: Хөөх. Хөөрхөн байна. Би анзаарч байгаагүй юм байна. Үнэхээр гэрэлтэж байна. Тэртэй тэргүй Фу Чэнюаны тэрэнтэй гэрлэхгүй. Удахгүй эргээд минийх болно.

Эр: цаг болчихлоо. Сүйт залуу яагаад ирэхгүй байна? Юу болоод байна аа?  

Шэн: Яаняан. Харж байна уу? Фу Чэнюан ирсэнгүй. Над дээр эргээд ир. Би өөртөө итгэлтэй байна. Надтай байвал би чамайг жаргааж чадна.

**************

Ф: А Яан.  Нөхөд өө. Су Яан бид хоёрын хуриманд тавтай морил.

Шэн: Юу? Би буруу сонссон байх.

Ш: Фу Чэнюан үнэхээр Су Яантай гэрлэж байгаа гэж байна. Энэ... ийм байх ёсгүй.

Шэн: Су Луофей хаана байна? Фу Чэнюан тэр хоёр сүй тавьчихсан байсан биз дээ? Су Луофейтэй гэрлэх ёстой шд.

Луо:За. Чэнюан. Би эргээд ирлээ. Намайг өөр хүнээр орлуулах хэрэггүй. Су авхай, хойшоо бол. Би Чэнюаны сүйт бүсгүй.

Ф: Су Луофей. Сайн сонс. Фу овогтынх Су овогтын тавьсан гэрлэх саналыг хүлээж аваагүй. Анхнаасаа  миний сүйт бүсгүй нэг л хүн байсан. Су Яан.

Луо: Болно оо, Чэнюан. Чамд хэлээгүй явчихсан болохоор уурлаж байгааг чинь мэдэж байна. Энэ олон жил яриагүй болохоор чи уурлахаас аргагүй. Гэхдээ одоо би эргээд ирчихлээ шдээ. Чэнюан. Намайг уурлуулах гэж ингэж байгаа бол надад нөлөөлөхгүй. Чамайг надад хайртай гэдгийг мэдэх болохоор.

Ф: Су Луофей. Чи хаанаас ийм итгэлтэй болсон юм? Энэ хуримыг би  анхнаасаа Су Яанд зориулж бэлдсэн.

Луо: Тийм үү? Су Яанд зориулсан гэж үү? Тэгвэл яагаад энэ тайз бүгд миний дуртай юмаар дүүрэн байгаа юм?

Ф:Чи юугаа яриад байгаа юм? Энэ бүгд А Яаны дуртай юмнууд.

Луо:Чэнюан. Чи өөрөө хэлсэн үгэндээ итгэж байна уу? Эндхийг чимэглэсэн цэцэг, яагаад цагаан сарнай байгаа юм? Миний дуртай цэцэг болохоор тэр. Тайзыг бас цагаан, цэнхэр өнгөөр зассан байна.  Бүгд миний дуртай өнгөнүүд.

Ф: Су Луофей. Юмыг өөртэйгөө холбохдоо гаргууд юм аа.

Луо: Тийм үү? Тэгвэл хэл л дээ. Зөрүүдэлж яах юм?

Ф: Цагаан сарнай. А Яаны их сургуульд анх орсон жилээ зурсан зурагны нэр. “Цагаан сарнай түүсэн охин”. Цагаан, цэнхэр өнгө сонгосон нь... А Яаны анхны зураг тэнгэрийн зураг байсан.

Луо: за заза. Тэрний дуртай юмнууд юм байна. Чэнюан чамайг ийм зөрүүд гэдгийг би мэдээгүй юм байна. Тэгвэл хэл дээ. Энэ хивс. Захиалгаар хийлгэсэн хивс гэсэн. 9,08м урттай. 9-сарын 8 миний төрсөн өдөр.

Бүгд: Хөөх. Хөөх. Нээрэн үү? Романтик юм аа. Ёстой мэдээгүй юм байна. Романтик юм аа. Хөөх. Фу захирал үнэхээр сайн юм байна.

Эр: Фу захирал яах аргагүй Луофей авхайд сайн юм байна. Энэ Су Яан шатрын хүү байж. Хэрэггүй болсон болохоор хаягдаж.

Эм: Энэ Су Яан үнэхээр Фу захирлын эхнэр болно гэж бодсон юм байх даа.

Ф:9сарын найман. А Яан бид хоёрын анх учирсан өдөр... Су Луофей. Энэ хурим чамд ямар ч хамаагүй. Бүгдийг нь А Яанд зориулж бэлдсэн юм. Фу Чэнюан миний эхнэр, А Яан.

Луо: Итгэхгүй байна. Чэнюан. Бид нар хар багаасаа нэг нэгэндээ сайн байсан. Ийм удаан хамт байчихаад яагаад ийм хөдөөний тэнэг амьтанд сайн болчихдог юм?

Ф: Хэн чамд миний эхнэрийг доромжлохыг зөвшөөрсөн юм? Хүн ир. Аваад яв...

Луо: Намайг тавь. Чэнюан. Чэнюан.

Ф: нөхөд өө. Өнөөдрөөс Су Яан Фу Чэнюанминий эхнэр болсон. Фу овогтын эзэгтэй.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Фу захирал аа, баяр хүргэе. Фу ноёнд баяр хүргэе. Эзэгтэйд баяр хүргэе. Фу эзэгтэйд баяр хүргэе. Фу ноёнд баяр хүргэе.Фу эзэгтэйд баяр хүргэе. Баяр хүргэе.

Ф: Хөөрхөн байна.

Эр: Та хоёр баян ядуу, өвчин зовлон, хүнд хэцүү, баяр жаргалын алинд нэг нэгнээ дэмжиж, хэзээ ч салахгүй хамт байхыг зөвшөөрч байна уу?

Су Ф: Зөвшөөрч байна.

Эр: Шинэхэн гэрлэгсэд бөгжөө солилцоно уу.

Ф: Шиао Жин. А Яан. Энэ Фу овогтын эрх мэдлийг илтгэсэн бөгж. Өнөөдрөөс чи Фу овогтын эзэгтэй болсон.

Су:За.

Эр:бөгжөө солилсон болохоор сүйт залуу, сүйт бүсгүйг үнсэж болно.

Ф: Су Яаны хүү байх шиг байна. Яагаад Су Яантай огтхон ч төсгүй байдаг байна аа? Тэрнийг сайн шалга.

Эр: Мэдлээ.

**************

Ф:А Яан...

Су: Чи...  Шиао Жин. Өглөөний мэнд.

Жин: аав аа, ээж ээ. Та хоёр яагаад өрөөгөө сольчихсон юм?

Су: Аав ээж хоёр нь өчигдөр хуримаа хийсэн болохоор тэгж байгаа юм.

Да: Залуу ноёнтон, орж болохгүй ээ. Эзэнтэн. Та энд байсан юм уу?

Ф:Хөгшин Жан. Миний өрөөний орыг солиорой. Нурчихсан.

Да: За за за. Би хурдан солиулчихъя. Залуу ноёнтон. Явъя.

Су:Фу Чэнюан. Чамаас болж байгаа юм?

Ф:За за за. Миний буруу. За за.

Су:Дэмий юм яриад.

Эр: Фу захирал аа, шалгаад ирлээ. Шиао Юү гэдэг хүүхдэд яах аргагүй асуудал байна. Би шалгаж үзээд Шиао Юү, Шэн Ишуан хоёр эцэг хүү хоёр биш гэдэг нь батлагдсан.

Су:Юу?

Эр: Би Шиао Юүгийн үсийг авчихсан. Эзэгтэй, та ч гэсэн шинжилгээ хийлгэх үү?

Су: тэгье.

Эр: Мэдлээ эзэгтэй.

****************

Ф:Зүгээр ээ.

Эр: Шинжилгээний хариу гарсан. Эзэгтэй, Шиао Юү тэр хүүхэд тантай ямар ч хамааралгүй юм байна.

Су:Итгэмээргүй юм. Шиао Юү миний хүүхэд биш гэж байна.

Ф:А Яан.

Су:Зүгээр ээ, Чэнюан. Шэн Ишуан дээр очиж асууя:. 

Ф: би хамт явах уу?

Су:Зүгээр ээ. Би өөрөө явъя.

Ф: За. Хэрэг гарвал над руу залгаарай.

Су:За.

****************

Шэн:Яаняан. Чи ямар хэргээр ирээ вэ? Намайг уучилчихсан юм уу?

Су:Шэн Ишуан, Шиао Юү миний хүүхэд биш гэж байна.

Шэн:Яаняан. Чи юу яриад байна аа? Яаж тийм байх юм?

Су:Наадахаа аваад хар. Шэн Ишуан. Надад тайлбарлаадах.

Шэн:Яаняан. Уучлаарай. Би өөдгүй амьтан... би уурандаа засч болохгүй алдаа гаргасан. Тэр үед би найзуудынхаа ятгалгаар, ядуу болж жүжиглээд чамайг өвөртөө оруулна гээд мөрий тавьчихсан. Чамайг надад тохирохгүй гэж бодсон болохоор.. чамтай унтахыг хүсээгүй. Чамайг гадаадад сурах гэж байгаа гэж сонсоод... урлагийн сургуульд явна гэж сонсоод  би айсан. Тэгээд Лин Шүэгийн үгэнд ороод... зүгээр нэг хамгаалалтын ажилтан сонгочихсон. Гэхдээ би тэгэхийг үнэхээр хүсээгүй. Өөр хүний хүүхэд болохоор чамайг сэжиглэж магадгүй гээд... дөнгөж төрсөн хүүхдийг чинь Шиао Юүгээр сольчихсон. Тэгээд өөрийнхөө хүү болгосон.

Су:Шэн Ишуан. Найзуудтайгаа хичнээн наргиж, мөрий тавьсан ч гэсэн... чи бид хоёр долоон жил хамт байсан. Энэ долоон жил... би чадах бүхнээ хийсэн. Чамд хүн чанар гэж байна уу? Танихгүй хүнтэй унтуулж жирэмсэн болгоод... өөрөө сүүдэрт нуугдчихаад хажуунаас харж байсан байх нь ээ? Үэн Ишуан, чи хүн мөн үү?

Шэн:Яаняан.    Би ч гэсэн ийм юм болно гэж бодоогүй. Би маш их харамсаж байна. Уучлаарай. Намайг уучилчих л даа. Би байгаа бүх зүйлээ өгье. Шэн овогтын юмнууд надад хэрэггүй. Чи байхад л болно. Хоёулаа дахиад эхэлье л дээ. Гуйж байна.

Су:шэн Ишуан. Миний хүүхэд хаана байна? Миний хүүхэд хаана байна?

Шэн:Тэр өдрийн хамгаалагчийг хайж олоод... хүүхдийг хая гээд хэлчихсэн. Үхчихсэн байх. Яаняан. Цохь. Дахиад цохь. Намайг уучлах юм бол...

Су:Тавь. Чамайг зодоод миний гар л бохирдохыг нэмэр.

Шэн:Яаняан.

Су:Гэтэл чи одоо болтол тэр хүмүүстэйгээ нийлсээр л байна. Энэ олон жил намайг хуурч, доромжилж, гомдоосны чинь хариуг би чамаас бага багаар, нэг нэгээр нь авна.

Шэн:Яаняан. Яаняан. Өөртөө хайртай байсан хүнийг би өөрөө л түлхээд явуулчихлаа. Надаас л боллоо. Надаас л боллоо. Тэр шөнө... би тэр эрийг өөрийнхөө нүдээр харсан. Хамгаалагч хурдан ирж байх чинь.

Эр: Уучлаарай. Бүсгүй таны төлөвлөгөөг тасалдуулчихлаа. Би яаж ч бодсон чадахгүй юм байна.  Зуун мянгыг буцаагаад данс руу чинь шилжүүлчихлээ.  Шалгаарай.

Шэн:Хараал ид... Үгүй ээ. Тэгвэл сая тийшээ орсон хүн... тэр шөнө Су Яаны өрөөнд орсон хүн... Фу Чэнюан байсан. Су Яанд тэр хүн Фу Чэнюан  байсан гэж яасан ч хэлж болохгүй. Мэдчих юм бол... Су Яаныг улам их хайрлана. Тэгвэл Яаняан над дээр эргэж ирэхгүй...

**************

Ф:А Яан. А Яан, яасан бэ?

Су:Фу ноёнтон. Шэн Ишуан тэр үед юу болсныг надад хэлсэн. Би сайн ээж байж чадахгүй юм шиг байна. Сайн эхнэр ч байж чадахгүй нь.

Ф:Чи буруу юм хийгээгүй. Жин бид хоёр үргэлж чамайг дэмжинэ.

Эр: Фу захирал аа. Эзэгтэйтэй уулзана гээд хүн ирсэн.

Су:Оруулчих.

Ч: Су авхай, уучлаарай.

Су: Өөрөө...

Ч: Намайг Ли Чиан гэдэг. Хамгаалалтын ажилтан. Би зурагтаар Фу захирал та хоёрын хуримыг харсан. Царайг чинь хараад... зургаан жилийн өмнө болсон юмыг санаад... үнэнээ хэлэх хэрэгтэй гэж бодсон юм. Тэгэхгүй бол гэмтэй санагдаад байна. Тэр үед Шэн Ишуан надад зуун мянган юань өгсөн. Өөрийнхөө оронд нэг эмэгтэйтэй унт гэсэн.

Ф:Үргэлжлүүл.

Ч: Үнэндээ зочид буудлын үүдэн дээр очоод би айсан. Тэгээд зуун мянган юанийг нь буцаагаад Шэн Ишуан руу шилжүүлчихээд би яваад өгсөн. Би тийшээ ороогүй. Манай хүүхэд төрөлхийн зүрхний өвчтэй байсан. Хүүхдээ эмчлүүлэх гээд надад мөнгө хэрэгтэй байсанюм. Өөр арга байгаагүй. Уучлаарай.

Су:Ингэх хэрэггүй. Энэ хэрэг бүгд Шэн Ишуанаас болсон.

Ч: Гэхдээ... Су авхай... таны хүүхдийг Шэн Ишуан надад өгөөд хая гэсэн.

Су: Миний хүүхэд.

Ч: Тийм ээ. Нэг газар аваачаад булчих гэж хэлсэн. Хүн чанар зулгаагаад би чадаагүй. Тэгээд тэр шөнөдөө Фу өргөөний гадна үлдээсэн.

Су: Фу...

Ф:Фу өргөө гэнэ ээ?  Чи тэр хүүхдийг үлдээсэн юм уу?

Ч: Тийм.

Ф: А Яан. Шиао Жин, чиний хүүхэд юм байна.

Су:Шиао Жин?

Ф:Жиа Жин, эзэгтэй хоёрт шинжилгээ хийлгэ.

Эр: Мэдлээ. Яг одоо хийлгээд ирье.

Ф:Чамд баярлалаа. Тэр үед юу болсныг хэлсэнд.

Ч: Үнэндээ...би л та нарт баярлах ёстой. Фу захирал аа, танай буяны байгууллага хүүхдийн маань амийг аварсан. Тэр үед Шэн Ишуаны зуун мянгыг буцааж өгчихөөд... хүүхдэдээ зүрхний хагалгаа хийлгэх мөнгө байгаагүй. Танай буяны байгууллага мэс заслын төлбөрийг бүтэн төлсөн. Баярлалаа. Тийм болохоор Шэн Ишуан намайг хүүхдийг булж хая гэхэд... фу өргөөнд авчирсан нь... Фу ноён таныг эрх мэдэлтэй, сайхан сэтгэлтэй хүн болохоор хүүхдийг хаяж, Шэн Ишуан шиг хүйтэн сэтгэл гаргахгүй гэж бодсон юм.

Ф: Хувь тавилан гэж энийг л хэлэх байх. Над дээр ирчихсэн байж.

***************

Эр2: Шинжилгээний хариу гарсан.

Эр: Юу?

Эм: Юуны чинь залуу ноён. Шэн захирлын хүү биш гэж байхыг нь би сонссон.

Эм2: Су Яан авхай ч гэсэн ээж нь биш гэсэн. Хэний хүүхэд гэдгийг нь мэдэхгүй гэсэн.

Эр: Тэгвэл бутач хүүхэд юм биш үү?

Ю: би биш. Би биш.

Эм: Тийм л биз дээ? Лин Шүэ авхайд их сайн байсан. Бүр Лин Шүэ ээж гэж дууддаг байсан.

Эр: Инээд хүргээд. Лин Шүэ авхай тэрэнд сайн биш ээ. Тэрэнд өгсөн тоглоомуудаа бүгдийг нь гаргаад хаячихсан.

Эм2: Би ч гэсэн өгөхгүй байсан. Шиао Юү өрөвдөлтэй юм аа.

Эр: Юуг нь өрөвддөг юм? Су Яан авхай тэрэнд хичнээн сайн байлаа. Су Яан авхайг юу гэж хэлдэг билээ? Үйлийн үр.

Ш: Зөөлөн.

Ю: Аав аа. Тэд нарын хэлсэн үнэн юм уу? Би таны хүү биш юм уу?

Шэн:Зайл.

Ю: Аав аа.

Шэн:Аав гэж дуудахаа боль.

Ю: Ээж ээ, Шиао Юүгийн буруу. Шиао Юү ээжийгээ санаад байна. Ээж ээ.

Эр: Шэн захирал аа. Баларлаа. Фу захирал ирсэн.

Ш: Фу захирал аа. Юу болоод байгаа юм?

Эр: Юу болсон? Та нар ямар хэрэг үйлдсэнээ мэдэхгүй байна уу? Шоронд очиж хийсэн нүглээ наманчил... одоо авч явж болно. Баярлалаа.

Эр эр:.          За.

Шэн:Фу Чэнюан Су Яан миний эмэгтэй. Миний эмэгтэй.

Ф: чамд тэрний нэрийг ч хэлэх эрх байхгүй. Ямар хэрэг хийснийг харуул.

Эр: Шэн, Лин овгийнхон нийлж тендер луйвардаж, тендерийн мөнгө идсэн хэрэг хийсэн. Зах зээлийн үнэ нь 99%-аар буурсан. Дампуурч байгаа.

Ш: Дампуурсан... Фу захирал аа. Харж үзээч дээ. Үгүй ээ. Үгүй.

Шэн:Ийм байх ёсгүй. Би Бээжингийн ханхүү. Манай Шэн овогт хичнээн их хөрөнгөтэй билээ дээ. Яахаараа ийм хурдан дампуурчихдаг юм?

Ф: Ханхүү байх хүсэлтэй гэнэ. Одооноос та хоёр баян айлын залуу ноён, залуу авхай байхаа больсон. Сохор зоосгүй, хэрэгтнүүд болсон. Шоронгоос суллагдаад бүх насаараа хоол хүргэж амьдраарай. Аваад яв.

Шэн:Намайг тавь. Тавь. Тавь гэж байна.

Ш: Тавиач. Тавь...

*****************

Эр: Фу захирал аа. Шинжилгээний хариу гарсан. Залуу ноёнтон, авхай хоёр эх хүү хоёр гэж байна.

Су:Шиао Жин миний хүү байж. Шиао Жин. Шиао Жин. Миний хүү. Ээж нь ингэж чамайг олох гэж.

Жин: Ээ... ээж. Аа... аав.

Су:Шиао Жин, ярьдаг болчихож. Сайн хүү.

Ф:Сайн хүү. А Яан. Зургаан жилийн өмнө надтай байсан хүн чи байж. Тэр өдөр... үдэшлэгийн үеэр хэн нэг нь миний ундаанд эм хольчихсон байсан. Би буруу өрөөнд ороод... чи намайг аварсан байж:. А Яан. Сайн хэрэг болж...

Эр: Алив. Залуу ноёнтон, хоёулаа явж тоглоё. Нааш ир...

Су:Чи усанд унасан өдөр бид хоёр анх удаа уулзаагүй гэж хэлсэн.  Энийг хэлсэн юм уу?

Ф:Үгүй ээ. Би анх чамайг 9сарын 8-нд харсан. Тэр үед би 18-тай байсан. Фу овгийн эрх мэдэлд дуртай хүмүүсийн халдлагад өртөөд хөдөө амарч байсан юм. Тэр үед би гадагшаа гарч чадахгүй болохоор цонхоор л гадагшаа хардаг байсан. Чи хичээлээ тараад голын эрэг дээр суугаад зураг зурдаг байсан. Нэг удаа чиний будаг дуусчихсан.

Су:Саначихлаа. Тэгэхэд нэг ах ирээд надад зөндөө их үнэтэй будаг өгсөн. Тэр үед баярлалаа гэж хэлэхээр очоод уулзаж чадаагүй. Гэхдээ  хичээлээ тараад дандаа очиж ярилцдаг байсан. Гэхдээ модон хаалганы цаанаас ярьдаг байсан болохоор царайг нь харж чадаагүй.

Ф:Тэр хүн чинь би байна. А Яан. Тэр үед өдөр болгон ирж надтай ярьдаг байсанд баярлалаа. Миний амьдралын хамгийн хэцүү үе байсан.

Су:Гэхдээ дараа нь дахиад очсон ч гэсэн уулзаж чадаагүй.

Ф:Би захиа бичээд чамд гадаад явах гэж байгаа гэж хэлэхийг хүссэн. Гурван жилийн дараа чи их сургуульд орчихсон байх болохоор... би аль болох хурдан эргэж ирэхийг хүссэн. Чамд сэтгэлээ илчлэхийг хүссэн. Даанч гурван жилийн дараа би Цинхуа, Бээжингийн их сургуулиудаар хайсан. Тэр үед чи Ишуаны гараас хөтөлчихсөн явж байсан. Жаргалтай байгааг чинь хараад чамаас зайгаа барихаар шийдсэн юм. Чимээгүй алсаас харахаар шийдсэн.

Су:усанд унадаг өдөр намайг аварсанд гайхах юм алга. Чэнюан. Ийм олон зүйлтэй учирсны дараа бурхан бид хоёрт хамт байх боломж өгсөн байх. Сайхан байна.

Ф:Тийм ээ. Сайхан байна.А Яан. Одоо чи мэдлээ... би чамайг зүгээр тохиолдлоор эхнэрээ болгож сонгоогүй.

Төгсөв.

 

Back to episodes Go home