USK 12.19

Шил-   Ли захирал аа, энэ хавар бид шинэ аян төлөвлөж хэрэгжүүлсэн. Яалт ч үгүй энэ удаа манай буруу. Тиймээс хүмүүсээ хоёр дахин их ажиллуулж, борлуулалтаа өсгөнө.

Су- Ли захирал аа, таны эхнэр өнөөдөр шалгалтаар ирнэ. Бэлдэх хэрэгтэй байна. Миний сонссоноор Ли захирал эмэгтэй туслах авдаггүй гэсэн ч намайг авсан.

Ли- Зүгээр ээ, намайг байхад чам дээр дусал бороо ч унахгүй.

Су- хэн ч мэдэхгүй, бидний тохиролцоог хэн ч мэдэхгүй. 17 цагаас хойш, Ли захирлын ажлын өрөөний нууц.

Ли- Наадхаа арч. – Наадхаа арч. Хараад байсан чинь Су туслах их дуртай юм аа.

Су- Ханжи, чи намайг хэзээ ч уучлахгүй юм байна, тийм үү?

Эр- Зайл аа, чи. Ийшээ ордог хэн бэ?

Ли- Ванван, хаачих гэж байгаам бэ?

Су- Битгий, битгий.

Эр- Утсаа ав. Энэнд сонсговол бүр гоё ш дээ.

Су- Ванжэн, чи яв л даа. Хоёулаа бүтэхгүй.

Ли- Ванван, чамайг хүчилсэн биз дээ, тийм үү?

Су- Яаж бүтэх юм бэ? Ли Ханжи, чи ямар гэнэн юм бэ? Чи сонс, би зөвхөн мөнгөнд дуртай.

Ли- Худлаа. Чи тийм хүн биш. Ванван, чи тийм хүн биш ш дээ. Ванван? Ванван?

Эр- Чи наадхаа их хамгаалах юм аа. Гэхдээ тэр мэдэхгүй, үүнээс цааш, тэр тэнгэрт заларч, чи тамд унана. Сонирхолтой юм аа.

Су- Яаж байгаад тийм их өрөнд орчихдог юм бэ? Би яаж тэрийг чинь төлөх юм бэ?

Дан-   Чи мөнгөтэй залуу уургалчих л даа. Тэгвэл тэр тусална ш дээ. Өрөө төлөхгүй бол бүгдээрээ амьдаараа булуулж үхье.

Су- Ханжи, уучлаарай. Би хэдийн тамд унасан. Харамсах юм алга. Хоёулаа дахин хэзээ ч бүү уулзаг. Би тэрэнд хайргүй ш дээ. Ирээдүйг нь битгий нураагаарай. Ханжи, үүнээс цааш чиний ирээдүй гэрэлтэх болтугай.

Зал-   Хөөе, залуу, хүүхэн чинь дээр ангалзаад инээж өгч байна даа.

Ли- Та нар битгий худлаа яриад бай.

Тус-   Залуу эзэнтээн, хатагтай таныг зугаацаж болсон харь гэнэ.

Ли- Су Ван. Чи хожим харамсана даа.

Шил-   Их сургуулиа хаясан. Яагаад чамайг авна гэж бодоо вэ?

Су- Надаас ярилцлага авна гэсэн болохоор л би ирсэн.

Дан-   Су Ван, сэтгэлгүй новш, сайхан сэтгэл рүү минь ус цацна гэнэ ээ?

Су- Өршөөгөөрэй.

Дан-   Хүн залуутай танилцуулаад өгье гээд байхад ийм ч, тийм ч гээд байнга голж шилээстэй. Миний зүтгэл талаар өнгөрлөө.

Су- Ээж, яв л даа.

Дан-   Надаас ичээд байгаамуу? - Миний зүтгэл талаар өнгөрлөө.

Су- Ээж, яв л даа.

Дан-   Надаас ичээд байгаамуу? Чи чинь өөрөө Ван гуайг жаахан настай ч мөнгөтэй гэсэн биз дээ. Их сургуульд байхдаа мөнгөний төлөө найз залуугаа хаяагүй билүү?

Су- Та боль л доо.

Дан-   Гэнэт яачихаад байгаа өлөгчин бэ? Ван гуай чинь баян хөгшин.

Зэр-   Ли захирал аа.

Ли- Баян хүнд дуртайм биз дээ?

Дан-   Залуу эрхэм ээ? Та мөнгөтэй л бол энэ юу ч хамаагүй хийнэ.

Су- Ханжи. Энэ олон жилийн дараа, чи хашийн эрдэнэ мэт сайхан хэвээрээ л байна.

Ли- Ванван. Энэ олон жилийн дараа, намайг хаясандаа харамссан уу?

Су- Би хамгийн эрхэм хүнээ алдаж, тамд унана гэж амьдарсан ч одоо сайн явааг чинь хараад баярласандаа уйлж байна.

Ли- Хурдан ав. Битгий шившиг болоод бай.

Хат-   Ханжи. Шинэ туслах чинь одоо энэ үү?

Су- Хатагтай, би албаар тэгээгүй шүү.

Хат-   Ичгүүргүй муусайн юмнуудыг гаргаж хаявал таарна. Шу туслах аа?

Шу- За?

Хат-   Энийг даруйхан зайлуул.

Шу- За. Хамгаалагч аа?

Ли- Болно оо. – Болно оо. Ээж ээ, би хэрээ мэднэ.

Хат-   Ханжи. Бай Шаожи удахгүй ирнэ. Чи эргэн тойрныхоо зохимжгүй новшнуудыг цэвэрлэвэл таарна.

Ли- Зүгээр л бараа. Санаа зоволтгүй. – Яасан? Таалагдаж байна уу? Сэтгэлд нь хүрэхгүй байх шиг байна. Хамгийн үнэтэй үнэт эдлэлүүдээ гаргаад ир. Миний туслах үнэтэй юманд дуртай.

Эм- Ли захирал аа, энэ зүүлт таван саяын үнэтэй. Таны зиндаанд хамгийн сайн тохирно.

Ли- Таван сая. Су туслах аа, чи энийг авмаар байна уу?

Су- Юу нуугаад байгаа юм бэ? Ямар гоё юм бэ? Мянган юань аа? Үнэтэй юм байна. Би авахгүй ээ. Буцаагаад өгчих.

Ли- Ванван, чи хамгийн сайхныг нь хүртэх эрхтэй. Су туслах аа, зүүгээд үз ээ. Тэгж байж би сүйт бүсгүйдээ хамгийн сайхныг нь авч өгнө.

Су- Ли захирал аа. Намайг зовоож ханаагүй нь үү?

Ли- Мэдээж. Ханахгүй.

Эм- Бай хатагтай, Ли захирал хүнтэй болчихсон байна.

Ру- Миний хувийн онгоцыг бэлд. Ли хатагтайд намайг ирсэн гэж хэл.

Зэр-   Бай хатагтай. Бай хатагтай.

Ру- Ли хатагтай, та яах гэж өөрөө гарч ирээ вэ?

Хат-   Тэнэгхэн минь дээ, Ханжи, та хоёрын сүй тавих ёслол болохоор онцгойлон анхааралгүй яах вэ.

Эр- Гэхдээ манай хатагтай Ли захирлыг өөр хүнтэй болсон гэж сонсоод нүдээ хавдтал уйлсан.

Ру- Битгий тэрийг ярь. Хөнжи ахад хэцүү л байсан байх.

Хат-   Сүй тавих ёслолын хурдан зохион байгуул. Сайхан тохирсон хос ямар байдгийг хүмүүст харуулах цаг болсон.

Ли- Сүйт бүсгүй маань шинэ юманд дуртай. Тийм болохоро Су туслах аа, наадхаа сайн цэвэрлээд ажлын өрөөнд авч ир.

Дан-   Миний хөө...

Чиа-   Ээж ээ, үлдэгдэл төлбөрөө хэзээ хийх юм бэ? Эхнэр жирэмсэн, ач хүүгээ арай гудамжинд өсгөхгүйм байгааздээ? Эсвэл авахуулчихъя.

Дан-   Үгүй үгүй үгүй үгүй. Санаа зоволтгүй. Ээж нь нэг арга олно. Ээжийн хөө, эгчийгээ мөнгө өгтөл хүлээ л дээ. Тэгээд бэрээ гууна аа.

Чиа-   Инжээ эхэлж өгнө ш дээ. Гэтэл надад юу ч алга. Яаж би хүнтэй гэрлэх юм бэ? Эгч?

Дан-   Очъё. – Хүний ач мэддэггүй новш. Би чиний төлөө хэр ихийг зарлаа, гэтэл энд өөрийгөө баясгаад явж байх юм аа?

Чиа-   Ээж ээ, эгчийн барьсан зүүлт аймаар үнэтэй ш дээ. Гэтэл тэнд бэр нь гудамжинд гарах гэж байдаг.

Су- Хөөе, буцаагаад өг.

Дан-   Ээж нь яаж зовж байж, чамайг өсгөлөө дөө. Ганц зүүлт яав л гэж. Дүү чинь гэрлэх гэж байхад чи хармын сэтгэлээр хандахгүй биз дээ.

Су- Болохгүй ээ, энэ өөр хүнийх. Буцаагаад өг.

Дан-   Их сургуульд сурсан эрдэмээ мартчихаа юу?

Су- Яахаараа тийм их өрөнд орчихдог юм бэ? Би тэрийг чинь яаж төлөх юм бэ?

Дан-   Мөнгөтэй залуу уургалчих л даа. Тэгвэл чамд тусална ш дээ. Өрөө төлөхгүй бол бүгдээрээ амьдаараа булуулна.

Су- Энэ үнэхээр болохгүй ээ. Буцаагаад өг.

Чиа-   Өгөхгүй дээ, өгөхгүй дээ.

Су- Өгөөч. Өгөөч. Наадах чинь Мона Лизагийн инээмсэглэл.

Чиа-   Яасан?

Су- Мона Лизагийн инээмсэглэл гэдэг юм, үй олон нулимсан дусал цуглуулж хийсэн. Тийм болохоор Мона Лизагийн нулимс гэдэг юм.

Чиа-   Хөөе, айн?

Зэт-   Янзтай. Сайхан тайлбарлаж байна аа. Таван саяын үнэтэй зүүлт шүү дээ.

Су- Би үнэнээр нь л хэлсэн. Титэм зүүмээр байвал, эхлээд зовлон дааж сур. Энэ зүүлтний жинг манай гэрийнхэн даахгүй.

Эм- Энэ хүн чинь алдартай Лу зэтиан. Энэ дэлгүүрийг бүхлээр нь эзэмшдэг.

Эм- Энүүгээр ч тогтохгүй, Бээжингийн худалдааны гудамж бүхлээрээ эдний гэрийнхний эзэмшил.

Зэт-   Өөрчлөгдчихсөн байна.

Эм- Хүмүүсийн ярих нь ээ, зүүлтэнд дусал нулимс нэмбэл улам өнгө ордог гэсэн.

Зэт-   Болно гэвэл, би энэ зүүлтийг авчих уу?

Су- Болохгүй.

Дан-   Ванван, би сая арай л хатуу үг хэлчихжээ. Чи чинь Ли захирлын хувийн туслах биз дээ? Энэ зүүлтээр ар гэрээ тэтгэвэл цаадах чинь хотойхгүй дээ.

Чиа-   Тэг л дээ, эгч ээ.

Су- Ээж, та хоёр явж бай. Инжний бэлгийг би зохицуулчихна аа.

Зэт-   Чи өөрөө эхэлж намайг татаж авч ирсэн болохоор, зүүлтэн дээр тохироо хийнэ гэсэн үг үү?

Су- Надад энэ зүүлт маш хэрэгтэй. Гэхдээ би тийм боломжтой хүн биш. Бас, намайг Су Ван гэдэг.

Зэт-   Су хатагтай, надтай ажил хэрэг яримаар байгаа юм уу?

Су- Та надтай биеэр минь тохиролцъё гээгүй юм уу?

Зэт-   Буруу ойлгочихжээ. Минийхээр зүүлт танд сайхан зохиж байна. Манайх модель хайж байгаа юм л даа, хэрэв манай багт орвол цалинг гурав дахин нэмье. Энэ зүүлтний ширхэг бүр нь тусдаа эзэнтэй. Тэрэндээ ийм их хайртай юм уу? Гэтэл нууц амрагтай бол яана?

Су- Тийм ээ, тэр хайртай хүнтэй, тэрэндээ энэ зүүлтийг өгөх гэж байгаа. Уучлаарай, би зүүлтийг хүргэж өгөх ёстой. Баларлаа. Таван цаг. Би таван цагт ажил дээрээ байж байх ёстой. Буцаагаад өгнө үү?

Зэт-   Таван цагт аа? Энэ удаад чиний ид шид үйлчлэхгүй бол яах вэ?

Су- Үнэхээр хэрэгтэй байна аа. Тусалсанд чинь баярлалаа. Гэхдээ би энийг хүргэж өгөх ёстой.

Эм- Таван цагаас хойш хүн оруулдаггүй байж, яагаад Су Ван ордог юм бэ?

Эм- Энэ ямар жатга хэрэглэсэн юм бол?

Су- Ли захирал аа, зүүлтийг цэвэрлэчихсэн.

Ли- Су туслах аа, чи уг нь хоцрох ёсгүй байсан ш дээ. Ээжтэй ямар гэрээ байгуулсныг чи мартаа юу?

Су- Гэнэтийн саад гараад удчихлаа. Цаашид би дахиж ийм алдаа давтахгүй.

Ли- Компанийн гэрээнд чамайг таван цагт ирсэн байх ёстой гэж тодорхой заасан.

Су- Хүмүүс намайг арын хаалгаар орсон гэж боддог ш дээ.

Ли- Су туслах аа, чи өөрийнхөө чадвараар орж ирсэн гэж боддог уу?

Су- Үгүй.

Ли- Тийм бол хүлээсэн үүргээ заавал биелүүлж бай.

Су- Ханжи, би чамаас өршөөл эрж чадахгүй. Чи надад өс санадаг бол, хүссэн хариуг чинь өгье. – Ханжи, чи надад өс санадаг бол, хүссэн хариуг чинь өгье.

Эм- Уучлаарай.

Хам-   Чи муу хэн бэ? Сохор юм уу?

Ру- Хэлэлтгүй. Царайг нь харахад ямар амьтан нь илт байна.

Су- Ли захирал аа, энд болохгүй ш дээ.

Ли- Нэгэнт тохирчихсон биз дээ?

Су- Гэхдээ,,,

Ли- Битгий дахиж хэлүүлээрэй.

Ру- Ханжигийн өрөө хаана вэ?

Эм- ийшээ, ийшээ.

Су- Ли захирал аа?

Ли- Чи мөнгөнд дуртай биз дээ? Яасан? Мөнгө л байвал бусад нь хамаагүй биз дээ?

Су- Ханжи, үнэндээ бол,,, - Ли захирал аа, битгий.

Ру- Ханжи, чи байна уу?

Су- Ли захирал аа, энд болохгүй биз дээ?

Бүс-   Бай хатагтай, ашгүй хүрээд ирсэн үү? Бид Ли захирал, та хоёрын хуримыг хүлээгээд л байгаа шүү.

Ру- Хичээн ажилласанд баярлалаа. Та нарыг цайнд уирна аа.

Зэр-   Ашгүй дээ.

Лу- Жижигхэн юм ч хийж чадахгүй. Гар чи.

Ру- Хөнжи, битгий уурла л даа.

Бүс-   Бай хатагтай, Ли захирал өөр хүнтэй болсон байна.

Ру- Байз даа. – Байз даа. Ханжи, энэ юу билээ?

Ли- Туслах байгаамаа. Битгий тоо.

Ру- Ханжи, битгий тэгж ярь. Чиний туслах ч гэсэн миний найз. Сайн байна уу? Би Ханжигийн сүйт бүгсүй. Бай Ружиа.

Су- Сайн байна уу? Би захирлын туслах, Су Ван.

Ру- Су Ван, гоё нэр байна. Су туслах аа, миний залуугийн ажилд тусалдагт баярлалаа.

Су- Миний л ажил шүү дээ. Бай хатагтай, өөр юм байхгүй бол, би ингээд явъя даа.

Ру- Миний сонссоноор Ханжи саяхан шинэ чадварлаг туслах авсан гэсэн. Харин Су туслах өмнө нь ажиллаж байлуу, яалаа?

Ли- Бай хатагтай ажилчдаа цайгаар дайлна гэсэн. Су туслах аа, чи хамт явж туслаарай.

Ру- Ханжи, Су туслахад ажил удаж яах вэ. Угаасаа тэнд хангалттай зөөгчтэй. Су туслах аа, өршөөгөөрэй.

Ли- Бай хатагтай, би ажилтай байна.

Ру- Ханжи.

Су- Ханжи, тамаас дөнгөж гарч ирсэн надад барааг чинь харахад л хангалттай. Би өөр юу ч горьдох билээ.

Ру- Су туслах аа, уучлаарай, би дахиад нэг төвөг удахаас.

Су- Бай хатагтай, юу билээ?

Ру- Ханжи өөр хүүхэнтэй болсон юм шиг байна.

Су- Юу?

Ру- Су туслах аа, тэрнийг нь танихгүй биз? - Су туслах аа, тэрнийг нь танихгүй биз?

Су- Би ердөө л захирлын туслах яаж бусад хэргийг нь мэдэх билээ.

Ру- За, ойлголоо. Гэхдээ, Су туслах аа, энэ арчуур их гоё юм. Надад өгөөч гэвэл чи өгөх үү?

Ли- Хайр аа, ийм хямдхан юм чамд зохимжгүй.

Ру- Ханжи, гэхдээ би гоё юмтай болмоор байна.

Ли- Миний хайрт хамгийн сайхан нь. – Зүүгээд үз, тэгж байж би сүйт бүсгүйдээ хамгийн сайхныг нь авна.

Су- Ханжи, ашгүй чи хайртай хүнтэйгээ учирсан байна. Надад атаархах эрх байхгүй, тийм биз дээ?

Дан-   Охин минь ээ, ажлын чинь үүдэнд ирсээн.

Су- Өршөөгөөрэй. Ээж? Наанаа юу хийгээд байгаамбэ?

Дан-   Золиг минь, ээжийнхээ өмнөөс шийдээд өг л дөө.

Су- Бос, бос.

Дан-   Мөнгө хүүлэгчид дахиад ирсэн. Мөнгөө өгөхгүй бол зодож ална гээд байна.

Су- Би түрүү сарын цалингаараа өрийг чинь дараад өгчихөөгүй билүү?

Дан-   Дүү чинь хуримаа хийх гэж байхад, инжинд өгөх олигтой бэлэг ч алга. Гэтэл чи ганц муу зүүлт харамлаа биз дээ. Одоо тэгээд би яах болж байна? Яана вэ, ингээд би үхэх гэж үү дээ?

Су- Ээж, та хүнээс мөнгө зээлэхээ боль л доо.

Дан-   Ерөөсөө намайг Ли захирлатайгаа нэг уулзуулчих. Түрүүчийн удаа зөндөө мөнгө өгсөн. Энэ удаад ч бас ээж, охин хоёрт туслах л байгүй дээ. Оръё л доо...

Эр- Маргааш залуу эзэнтний сүй тавих ёслололтой. Су туслахыг урьж байна.

Су- Үгүй ээ, би очихгүй ш дээ.

Эр- Ли хатагтай Су туслахыг ирвэл цалинг нь хоёр дахин нэмнэ гэсэн.

Су- Ханжи, уг нь би очмооргүй л байна, гэвч гэрийн маань өр их. За, би очно оо. -  Төгс сайхан хос. Юутай ч би чамд сайн сайхныг хүснэ. Гэтэл яагаад сэтгэл минь хөндүүрлэнэ вэ?

Эм- Ямар орой ирдэг юм бэ? Хурдан энэ жүржийг хэрч. Юундаа гөлийсөн юм бэ? Хурдан ажилдаа орооч.

Эрхо-  Ли захирал, Бай хатагтайд баяр хүргэж, аз жаргал хүсэн ерөөе.

Зэр-   Баяр хүргэе.

Ру- Ханжи, Ли хатагтай хэлэхдээ өнөөдөр давхар баярын өдөр гэсэн.

Хат-   Су туслах одоо ямар залуу охин биш. Энэ Лиу манай гэрт тоосго өрлөгчнгөөр олон жил ажиллаж байгаа. Ганц бие. Өнөөдөр би энэ хоёрыг нэг гэрт оруулах бодолтой байна. Лиу, таалагдаж байна уу?

Иу- Тийм ээ, тийм. Том хөхтэй, бандгар бөгстэй. Хүүхэд төрүүлж, өсгөхөд яг сайхан тохирсон.

Ли- Ээж ээ, та манай компанийн хүмүүст санаа тавих  хэрэггүй.

Хат-   Би өтөлснөөс үхээгүй байна. Ли групп доторхыг хэрхэхийг би мэдэхтэйгээ шүү. Чи юу гэмээр байна?

Тус-   Хамгаалагч аа.

Иу- Баярлалаа, хатагтай.

Су- Ханжи, ингээд чи миний хамгийн өрөвдөлтэй талыг өөрөө харж авлаа.

Хат-   Залуу улс эрч хүч ихтэй. Танилцуулсан байхад дорхноо дотносоод ирнэ шүү дээ.

Зэт-   Ли хатагтай, би ч гэсэн залуу хүн.

Су- Нөгөө залуу юу даа?

Зэт-   Надад ч гэсэн танилцуулаад өгөөч? Ли хатагтай, энэ бол манай Лу овогтын мянган дарханаар яаран давтуулсан сүйн бөгж.

Хат-   Лу ноёнтон өөрөө хүргэж ирж, төвөг удах хэрэг байсан юм уу? Аав ээждээ миний мэндийг хүргээрэй.

Эм- Лу овогтын хоёр настан тэтгэвэртээ гарч ууланд амьдрах болсноор бүх ажил хэргээ залуу эзэнтэнд даатгасан гэсэн. Гоц авьяастай дизайнер, бизнесийн шидтэн гэгддэг, тэрэнтэй гэрлэхгүй хэн байх вэ дээ?

Эм- Мөрөөдөхөө больж үз.

Зэт-   Нээрэн давхар баяртай өдөр байна. Талархууштай л юм. Энэ бүсгүй надад чин сэтгэлээсээ дурласан болохоор надтай гэрлэх ёстой. Хатагтай Лийг зөвшөөрнө гэж найдаж байна.

Су- Чи,,,

Зэт-   Залуу бсүгүй, нөгөө тохиролцсоноо мартчихаа юу?

Су- Сонин юм аа. Үнэхээр надад туслахаар иржээ.

Ли- Миний туслах ажил ихтэй, ойрдоо хадамд гарах бодолгүй байгаа.

Хат-   Тоосго өрлөгчинд хоосон өгч байхаар, ашиг тусаа харсан нь дээр. Ли, Лу овогтынхон хэзээнээсээ найрсаг харилцаатай. Лу ноёнтон хэнтэй уулзаж, учирмаар байна вэ, би зуучлаад өгч болох юм шүү.

Ру- Лу овогтынд бэр орно гэдэг хэдэн үеэрээ тэнгэрт ивээгдсэнээс өөрцгүй. Су туслах аа, баяр хүргэе.

Су- Бид хоёр,,,

Зэт-   Су хатагтай өөрөө гэрлэх хүсэлтэй байна, би гэнэт иччихлээ. Хайр гэж энэ. Оргүй хоосноос эхлээд нэг, нэг алхмаар ахидаг юм.

Ли- Ванван, би чамайг дахиад л алдах болж байна, тийм үү? – Ванван, хаачих гэж байгаа юм бэ?

Эмхо-  Сайн байна уу? Таны залгасан дугаар хариу өгөхгүй байна.

Ру- Ханжи, чинийхээр Лу ноёнтон, Су туслах хоёр тохирох болов уу?

Ли- Тохирно. Төгс тохирно.

Су- Ханжи, намайг өөрөөсөө холдуулах гэж яараад байгаамуу?

Зэт-   Чамайг оройн зоогонд уривал өчүүхэн надад зөвшөөрөх сөн болов уу?

Ли- Болж байна. Бай хатагтай ч гэсэн гадуур хооллох сон гээд байсан юм. Су туслахын баярт явдалыг далимдуулбал болох л юм.

Ру- Тэгээд хэн захиалгаа өгөх болж байна вэ?

Зэт-   Чи харчих уу?

Су- Бай хатагтай, та холоос ирсэн хүн. Энэ угтан авах зоог болохоор, Бай хатагтай таны дуртай хоолыг захиалбал яаж байна?

Ру- Ханжи, миний мэдэхээр чи чанасан сам хорхойд хамгийн дуртай.

Лим-   Хальслах гэж төвөгтэй байдаг юм. Гараа заваартуулмааргүй байна.

Су- Сам хорхой дахиж битгий аваарай. Чи хальслахдаа надаас хурдан ш дээ.

Ли- Хар даа, бүгдийг нь чамд арилгачихлаа. Тэнэгхэн минь дээ. – Хайр аа, дуртай хоолоо захиалчих.

Зэт-   Су хатагтай, яасан бэ?

Су- Яагаачгүй.

Ру- Ханжи, уг нь би сам хорхой идэх дуртай ш дээ. Гэхдээ чи дургүй юм чинь,,,

Ли- Чи дураараа бол оо. Яаж ийгээд би чамд хальслаад өгье.

Зэт-   Бай хатагтай, таны бие бас тавгүйтээд байна уу?

Ли- Ангай.

Су- Өө, уучлаарай. Угаалгын өрөө ороодохъё. – Битгий март. Чи эхэлж тэрнийг хаясан.

Ли- Яасан? Шинэ хүнтэй болчихсон чинь надаас ангижрах гэж яараад байгаамуу?

Су- Үгүй, би чамд сайныг л санаж явдаг.

Ли- Дуу чи. Су туслах аа, их өгөөмөр хүн юм аа. Өнөөдөр болсон явдалд чи дургүй байгаа юм уу?

Су- Ли захирал аа, өнгөрснийг зүгээр орхи л доо.

Ли- Зүгээр орхи оо? Су Ван, хүрээд үз дээ, чи тэр үед миний сэтгэлийг юу ч үгүй сийчиж орхисон. Одоо ямар нүүрээрээ өнгөрснийг орхи гэж чадаж байна аа? - Су Ван, хүрээд үз дээ, чи тэр үед миний сэтгэлийг юу ч үгүй сийчиж орхисон. Одоо ямар нүүрээрээ өнгөрснийг орхи гэж чадаж байна аа?

Су- Ханжи, чи,,,

Ру- Ханжи, чи хаана байна? Хоол ирчихсэн шүү.

Су- Ли захирал аа, та явж сүйт бүсгүйгээ халамжилна уу.

Зэт-   Су хатагтай мэдрэмж их өндөртэй юм аа. Нулимснаас бүтсэн зүүлтнээс гадна, энэ хоол хүртэл нулимс юм шүү дээ. Юу л даа, ийм сайхан хоол, идэхгүй бол уйлна гэсэн юм. – Ли захирал, та хоёрыг харсан чинь бүр атаархчихлаа.

Ли- Нэг хүн ингэж хэлэн юм, өнгөрснийг орхиж байх хэрэгтэй. Та юу гэмээр байна, Су туслах аа?

Чиа-   Ээж зодуулчихсан, эмнэлэг рүү явж байна. Мөнгө хүүлэгчид мөнгөө өгөхгүй бол нэмж зодно гэсэн шүү.

Су- Юу? Уучлаарай. – Лу эрхэм ээ, замд сахар гэнэт багадаад, та яваад чихэр аваад ирээч?

Зэт-   Су хатагтай, миний тусалж чадах юм байвал, шууд хэлж байгаарай.

Су- Болно гэвэл дараа нь намайг гэрт хүргээд өгөөч.

Зэт-   За. Хэчнээн оройтсон ч хүлээж байя.

Чиа-   Эгч ээ, орой болчихсон байхад, хайр дурлал яриад л зогсох юм аа. Ээж цаана чинь үхлээ. Эгч ээ, хурдлаач ээ. Ээж эмнэлгийн төлбөр өгөх гээд хүлээгээд байна.

Су- Эмч ээ, ээжийн бие яаж байна?

Эмч-   Өвчтөн олон газартаа зөөлөн эдийн гэмтэл авсан. Азаар, амжиж эмнэлэгт ирсэн байна.

Су- Ээж, зүгээр үү?

Чиа-   Эгч ээ, мөнгө хүүлэгч мөнгөө хурдан өгөхгүй бол газрын гаваар орсон ч хамаагүй биднийг олж ална гэсэн. Эгч ээ, бас удахгүй би гэрлэнэ, та дүүгээ бодох ёстой ш дээ.

Су- Бодоогүй биш, ээжээр дамжуулж зөндөө л мөнгө өгсөн. Найз охинтой болгох гэж үнэтэй бэлэг сэлт авч өгсөөр байгаад мөнгө хүүлэгчдэд өрөнд орчихсон ш дээ. Би оюутан болсон цагаасаа л та хоёрын өрийг дарсан. Хайртай хүнээсээ хүртэл салсан нь багадаад байна уу?

Дан-   Би чамайг өсгөх гэж их зүдэрсэн, гэтэл чи ийм хүний ач санадаггүй этгээд болчих гэж. Тэнгэр харж байгаа. Би үхсэн ч амрахгүй юм байна л даа.

Эм- Уучаларай, картын үлдэгдэл хүрэхгүй байна.

Су- Яагаад дахиад мөнгөгүй болчихов оо? Энэ хорвоо яг л ёроол нүх шиг төсгөлгүй.

Зэт-   Захиалсан чихэр ирлээ. Одоо таныг гэрт чинь хүргэж өгье. – Нулимстай охион, өнөөдөр дахиж уйлахгүй биз дээ, найдаж байна шүү.

Су- Мөрийтэй тоглоомчин ээж, унхиагүй дүү хоёр бол миний амьдын там. Энэ амьдрал чихэрлэг биш, зөвхөн гашуун амттай. – Чи яах гээ вэ? – Чи яах гээ вэ?

Ли- Яасан? Өөр хэн гэж бодоо вэ? Эсвэл өөр юу хүсээ вэ? Чи дөнгөж сая тэр Лу Зэтиантай сээтэгнээд байсан уу? Эсвэл баян залуу чамайг хамт хонохоор хөлслөө юү? Яасан? Бусад нь болоод би болохгүй юү?

Су- Тийм. Чи болохгүй. Ли Ханжи, би чамд хэдийн тодорхой хэлсэн. – Ханжи?

Ли- Ванван?

Су- Би одоо яв.

Ли- Чамайг хүчилсэн биз дээ, тийм үү?

Су- Хоёулаа бүтэхгүй. Чи ямар гэнэн юм бэ? Чи сонс,

Ли- Ванван, чи тийм хүн биш ш дээ.

Су- Би зөвхөн мөнгөнд дуртай.

Ли- Ванван? – Хангалттай юу? Хангалттай юу? Нэмж өгье. Нэг шөнөд хангалттай юу? – Нэг шөнөд хангалттай юу?

Су- Ли захирал аа, уучлаарай. Таван цагаас бусад үед, би таны хүн биш.

Ли- Чи одоо хүлээж байна, тийм үү? Тэр үед чи ашиг харж, мөнгөний төлөө биеэ худалдаж, хайр дурлалаа уландаа гишгэсэн.

Су- Тэгье ээ, Ли захирал аа. Ганцхан өнөөдөр зөвшөөрье.

Ли- Юу гэсэн үг юм?

Су- Хэлээд байна, таны зөв. Би муухай хүн. Ашгийн төлөө биеэ худалддаг хүүхэн.

Ли- Зааз. Су туслах аа, одоо надад биеэ худалдахыг тушааж байна.

Су- Ээж гэрээ байгуулсан болохоор надад өөр арга байхгүй. Тэгсэн хэр нь, чамайг ганц хором ч харахыг хүсэхгүй байна.

Ли- Су Ван, чи харгис хүн юм. Гэсэн ч надад чамайг гэх найдварын оч үлдсэн.

Су- Ханжи, надад найдах хэрэггүй. Хоёулаа ингэж дууссан нь хамгийн зөв.

Ру- Төрсөн цагаас нь хойшх бүхий л муу муухай мэдээллийг олж өг.

Зэр-   Нөгөөх чинь ирж байна. Ийм муухай хүүхэн байсан байна ш дээ.

Бүс-   Яая даа, чи өөрийгөө шившиг болгож болно ш дээ, харин Ли группийн нэр хүндийг битгий буртагла. Санаанд оромгүй муухай хүүхэн юм аа.

Хат-   Ичгүүргүй туслахаас чинь болж, бид хүн харах нүүргүй боллоо. Би чамайг сайн хүнтэй суулгаад өгье гэсэн. Гэтэл сайхан сэтгэлийг минь үл тоож, ус цацдаг байна шүү.

Су- Тэр чинь миний өнгөрсөн амьдрал, гэхдээ компанид нөлөөлөхгүй гэвэл хариуцлага хүлээхэд бэлэн.

Хат-   Үхсэний чинь хариуцлага, гайтай хар хог чинь.

Ли-    Хэн чамайг ор гэсэн юм? Гар чи.

Су- Ли захирал аа, би танд өртэй үлдмээргүй байна.

Ли- Өнөөдрийн тайлангаа гаргасан юм уу? Энд юу хийгээд байгаа юм?

Хат-   Чи муу…

Ру- Ханжи? Ли хатагтай, энэ хэрэг Ханжитай ямар ч хамаагүй. Уучилж өршөөгөөч дээ, Ли хатагтай.

Хат-   Чи энэ мууг өрөвдөж байна уу? Харамсалтай нь нүдтэй ч сохор амьтан. Ийм шившигтэй амьтныг компанидаа оруулж, Ли группийн нэр хүндийг гутаалаа.

Ру- Ли хатагтай, би Ханжийг хэсэг харалган байсанд итгэж байна. Су туслах ч гэсэн хүнд хэлдэггүй нууцтай л байж таарна.

Хат-   Бай Ружиа, чи энэрэнгүй сэтгэлтэй болохоор дандаа бусдад сайныг бодох юм. Даанч зарим нэг хүн тушаал дэвшихийн төлөө атгаг санаалж явах нь харамсалтай.

Ру- Ли хатагтай, санаа зоволтгүй. Ли группт хамрал тохиож байгаа болохоор манай Бай овогтын зүгээс хэвлэлийн хурал хийж, хоёр компанийг нэгтгэснийг зарлаж, Ли группийн нэр хүндийг аврахыг бодъё.

Хат-   Ружиа, чи ингэж байгаа бол би чамайг дэмжинэ.

Ру- Су туслах олон нийтийн өмнө уучлалт гуйж, хувийн ёс суртахуун алдагдаж, зүй бус хувийн амьдралтайгаа хүлээвэл, дуулиан шуугиан хуулийн асуудалб олж хувирна.

Су- За. Би зөвшөөрч байна.

Ру- Тийм бол Су туслах аа, намайг дагаад яв. – Нүүр чинь цэвэрхэн, булбарай боловч башир аргаар дүүрэн гээч.

Су- Чи юү? Чи тэр зурагнуудыг тараасан уу?

Ру- Хэн тараасан нь чухал биш. Харин чиний өнгөрсөн амьдрал хэзээ ч арилахгүй юм шүү. Хүн өөрийгөө таних нь хамгийн чухал. Юу гэмээр байна даа, Су туслах аа?

Су- Ханжи, чи одоо яв.

Ли- Ванван?

Су- Хоёулаа бүтэхгүй.

Ли- Чамайг хүчилсэн биз дээ, тийм үү?

Су- Чи ямар гэнэн юм бэ? Сонсож бай,

Ли- Худлаа.

Су- Би зөвхөн мөнгөнд дуртай.

Ли- Тийм биш шүү дээ. Ванван, чи ийм хүн биш. Ванван? Ванван?

Эр- Сонирхолтой л юм. Чи тэрнийгээ амиараа хамгаалж байна. Гэтэл тэр мэдэх ч үгүй.

Су- Хүн бүрд эцсийн арга гэж бий. Өнөөдөр, би өөрөө буруутайгаа хүлээнэ, Ли захирлын төлөө юм шүү.

Ру- Ли захирлын төлөө. Тэр үеийн хүмүүсийн нууц ил болбол уурлаж бухимдаад, юу хийж болохыг чи ер нь төсөөлж байна уу? Су Ван, чи дэндүү гэнэн юм.

Су- Чи тэр үеийн хүмүүстэй холбоо барьжээ. Солиотой юм уу?

Ру- Энд тэндхийн хүмүүс оролцоогүй бол тэр зурагнуудыг хаанаас олдоно гэж бодоо вэ?

Су- Надаар яалгах гэсэн юм?

Ру- Су туслах аа, Ханжийг чамаас холдуулах санахыг бодоход хэцүү байсангүй шүү.

Эм- Өнөөдөр уучлалт гуйна гэсэн хүүхэн энэ байх аа? Их сургуульд байхдаа биеэ үнэлж мөнгө олдог байсан гэсэн ш дээ. Тэр нь илрээд группийн нэр хүнд сэвтсэн. Харахад гайгүй ч, цаагуураа юу ч хийж явдаг юм билээ.

Су- Юу л болбол болог. – Ханжи, хүрээд ирэв үү?

Ру- Хөөе, самбар харсан хүн байна уу? Хэвлэлийн хурал эхлэх гээд байна. Энэ хүмүүс хааччихав аа?

Су- Ли захирал аа, хэвлэлийн хурал эхлэхгэж байна.

Ли- Мэдэж байна.

Эр- Ли хатагтай, Ли группийн хямрал энгэр султай туслах хүүхнээс эхэлсэн гэсэн. Ли групп ямар арга хэмжээ авах вэ?

Эм- Нэр холбогдсон эмэгтэй нь Ли захирлын хувийн туслах гэсэн. Ли захирал дуулианд ямар хариу барих вэ?

Ру- Сэтгүүлчид ээ, миний сүйт залуу завгүй хүн, өнөөдөр ирж амжихгүй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дотор цай, ундаа бэлдсэн. Дураараа авч хэрэглээрэй.

Эр- Би Бай хатагтайг их эелдэг, ухаалаг гэж сонссон. Одоо ингээд харахад үнэхээр нэр хүндтэй хүн мөн байна.

Хат-   Өнөөдөр, Ли, Бай овогт хамтарсан мэдэгдэл хийнэ. Тэр үеэр дэлгэрэнгүй тайлбар өгье.

Эм- Олон хүн иржээ.

Эр- Улс даяар шууд дамжуулдаг хэвлэлийнхэн бас ирсэн гэхээр аргагүй л нөлөөтэй байна шүү.

Эм- Хөөе, нөгөө нэр холбогдсон хүн юу гэж тайлбарлах бол доо? Эхлээд тэрнээс яриа авъя.

Эр- Тэгье.

Су- Ли захирал аа, хэвлэлийн хурал эхлэх гэж байна.

Ли- Мэдэж байна.

Су- Ли захирал аа, би итгэлийг тань алдсан болохоор одоо өрөө төлье.

Ли- Мэдэж байна.

Эр- Сонин юм аа, гол хүн нь алга. Сайн байна уу? Өнөөдөр мэдээлэл хийнэ гэсэн туслахыг харсан уу?

Эм- Бид бас хайгаад л байна. Хааччихдаг байна аа? Хэвлэлийн хурал эхлэх гэж байхад бүгд алга болчих юм.

Эр- Харин л дээ.

Эм- Хаачсан байж болох вэ?

Бүс-   Ли захирал ирэхийг хүн харсан байна. Гэхдээ бас алга болчихсон.

Зэр-   Ли захирал уу?

Эр- Бай хатагтай ирж амжихгүй гэсэн ш дээ.

Эм- Харин тийм.

Эр- Явж хайя, хайя.

Эм- Хурдлаарай.

Су- Ли захирал аа, өнөөдөр хэн, хэнд маань чухал өдөр.

Ли- Ванван, би чамайг аваад зугтмаар байна, чи хамт зугтаах уу? Эндээс ул мөргүй зугтъя.

Су- Би чадахгүй.

Ли- Яагаад?

Су- Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхөд буруу юм байхгүй.

Ли- Зургийг хэлж байна уу?

Су- Тийм ээ, зураг. Тэрийг хэлсэн юм. Тэр үед чухам юу болсныг чи мэдэж байгаа биз дээ?

Ли- Тэгэхэд, тэр чинь өнгөрсөн явдал. Ванван, чамайг хүсвэл яг одоо хамт зугтаая.

Су- Яасан? Би чамд хайртай хэвээрээ болохоор хамт зугтана гэж бодсон уу?

Ли- Болно оо. Су туслах аа, үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүн юм. Тэгвэл, надад битгий гомдоорой.

Су- Яаж байна аа? Хэвлэлийн хурал эхэллээ ш дээ.

Ли- Нэг мөсөн дуулианаас зугтахаа больсон нь дээр.

Эр- Улаан дугтуй тараах гэж байна шүү. Овоо юм байна гэсэн.

Эм- Сая юу вэ?

Эр- Улаан дугтуй ч яах вэ олдоно. Гэхдээ улс даяар яригдсан ийм секс скандал байнга тааралдахгүй ш дээ. Очъё.

Су- Ли захирал аа, намайг жаахан ч гэсэн боддог бол би танд Даннигийн талаар үнэнийг хэлж өгье.

Ли- Түр азнаж бай, дараа учрыг нь олъё. Шу туслах аа, наашаа хуульч явуулаач. Ажилтай байхад хүмүүс саад болоод байна. Чухал ажил баллачихлаа.

Эм- Ли захирал аа, тан шиг завгүй хүнд бид төвөг удчихлаа. Гэхдээ хэвлэлийн хурал эхлэх гэж байгаа болохоор бид ажилтай л даа. Ингээд явлаа. Уучлаарай, уучлаарай.

Ли- Гараад ир. Чи түрүүн юу хэлнэ гэж байлаа?

Су- Ханжи. Мартъя.

Ли- Үнэхээр, Су туслахын хэлдэг үг сонсогдож байна. - Үнэхээр, Су туслахын хэлдэг үг сонсогдож байна. Гурван минутийн дараа бэлэн байгаарай. Хүмүүсийн өмнө зохистой аашлах хэрэгтэй шүү.

Хат-   Манай Ли овогт бол Бээжингийн гурван том айлын нэг, Бай овогтынхтой эртний гүн харилцаатай. Ирээдүйд манай зах зээлийн үнэлгээг хэмжих аргагүй.

Эр- Бай хатагтай, Ли захиралтай гэрлэх болсон чинь Ли группийг аврах бизнесийн тохироо мөн үү?

Эм- Дараа нь Бай овогтын зүгээс Ли овогтын өмч хөрөнгөд оролцох уу?

Ру- Мэдээж бизнесийн тохироо биш. Ханжи, бид хоёр маш сайн харилцаатай. Бай овогтын зүгээс Ли овогтын хэрэгт оролцохгүй. Ердөө л гэр бүлийн бизнес томрохын хэрээр хүний сэтгэлийг тогтооход бэрх болдог. Тиймээс би Ли группийн дэд Ерөнхийлөгчийн хувиар сүйт залуугийнхаа ажил хэрэгт туслах юм.

Эр- Бай хатагтай шиг уудам сэтгэлтэн ховор, гэхдээ дуулианы гол эзэн ирээгүй байх шиг байна.

Эм- Тийм, нөгөө хувийн туслах хүүхэн хааччихсан юм бол? Эсвэл зугтаад явчихав уу?

Ру- Су Ван, үүнээс цааш, би чамайг гэрээсээ ч гарч чадахгүй болгоно.

Ли- Мэдээж зугтаагүй.

Ру- Ханжи, ажил ихтэй байж, яаж зав гаргаж ирсэн юм бэ?

Ли- Үзүүштэй юм болж байхад яагаад би ирэхгүй гэж? Та бүхэн өнөөдөр ирсэн нь сүүлийн үед тархаад байгаа манай туслах нэр холбгдсон дуулиантай холбоотой. Тиймээс миний туслах хэрэг явдалын талаар тайлбар өгөх гэж байна.

Су- Хоёулаа үүрд хамт байх болов уу?

Ли- Тэнэг ээ, бүх насаараа хамт.

Су- Ямар ч зовлон тулгарсан хэзээ ч салахгүй шүү.

Ли- Ли Ханжи би, тэнгэр, газар, цэцэгс, солонгын нэрээр Су Ваныг бүх насаараа хайрлахаа андгайлж байна. Юу ч болсон би түүний талд зогсоно, чадахгүй бол тэнгэр намайг ниргэг. – Су туслах аа, цацагдсан зургийг нууж олон жил шаналсан, одоо бүгдэд үнэнийг илчилнэ гээгүй билүү?

Су- Өнөөдөр ирсэн та бүхэн..

Ли- Уучлаарай. Миний туслах олон хүний өмнө гарч байгаагүй болохоор ярихдаа жаахан сандраад байна. Би өмнөөс нь тайлбар өгье. Су туслах аа, чи нэгэнт надтай хамт зугтахгүй болохоор, хамтдаа тамын тогоонд уная. – Хамтдаа тамын тогоонд уная. Надад хайртай гэж хэл, тэгвэл би бүгдийг нь зохицуулна.

Су- Ханжи, намайг ингэж зовоох хэрэг байгаамуу? Хуучин шархыг нэг, нэгээр нь хөндөх хэцүү байна. – Ойлгосонд баярлалаа, Ли захирал аа. Хүн бүр хувийн хэрэгтэй, хариуцлагаа хүлээх ёстой. Энэ дуулианы гол буруутан нь,,,

Зэт-   Гол буруутан нь Су хатагтай биш.Х2. Дууланыг анх сэвсэн хүмүүс энэ зурагт Су хатагтайн царайг ашигласан. Цаад санаа нь Ли группийг гутаах.

Эр- Гүтгэлэг болж таарлаа ш дээ.

Эм- Тийм, Лу овогтынхон дизайны салбарт тэргүүлэгч ш дээ. Тэд баталгаажуулсан бол эргэлзээгүй гэсэн үг.

Хат-   Лу залуу ноёнтоны мэдүүлэг, Бай овогтын дэмжлэгтэй болохоор хэвлэлийнхэн Ли овогтын нэр хүндийг хамгаалж өгнө гэж найдаж байна.

Ли- Лу ноёнтон хийх юмгүй хүн бололтой. Манай Ли овогтын хэрэгт оролцоод завтай юм.

Зэт-   Мэдээж, би завгүй. Өнөөдөр ирсэн шалтгаан, нэг, Су хатагтай бол манай Лу группийн ахлах дизайнер. Су хатагтай Ли захирлын туслахаар ажиллах нь хайран авьяасны гарз болно. Хоёрдугаарт, Су хатагтай надад араас нь гүйх боломж олгоно гэж найдаж байна. - Су хатагтай надад араас нь гүйх боломж олгоно гэж найдаж байна.

Су- Тусалж байгаад баярлалаа, Лу ноёнтон. Ажлын тухайд шийдвэрийг би гаргахгүй. Харин сэтгэлийн тал дээр,

Зэт-   Өнөөдрийн дуулианы үнэн мөн ил боллоо. Хувийн хэргийг жичдээ ярилцъя. Ингээд хэвлэлийн хурлыг Ли захирал, Бай хатагтай хоёр үргэлжлүүлэг.

Ли- Ямар ч хамаагүй аргаар, ямар ч хамаагүй үнээр, энэ зургийн үнэн мөнийг олж тогтоо.

Тус-   Гэхдээ групп хойшлуулшгүй олон зуун саяын зардалтай захиалга авсан шүү дээ.

Ли- Энэ хэргийг тодруулахаас нааш өөр ямар ч ажил яригдахгүй.

Тус-   За, ойлголоо.

Ли- Ванван, чамд надаас өөр хэн ч хүрэх ёсгүй. – Хачин юм даа. Би зургийг олсон, гэтэл нэг алхам хоцрчихлоо шүү.

Су- Лу ноёнтоон, би танд өртэй боллоо.

Зэт-   Су хатагтай, миний хоёр дахь саналыг бодож үзэж болох уу? Маргааш ажлаа тарахаар чинь очиж авъя. Тэгэхээд хариугаа өгөрэй.

Су- Маргааш битгий.

Эм- Лу ноён ирсэн гэж сонссон уу? Доор байна гэсэн.

Эм- Тэнгэр минь, нөгөө алдартай залуу чинь мөн үү?

Эм- Нөгөө хүүхний араас гүйнэ гээд өчигдөр дэлхий даяар зарлачихсан. Нохойг ч ингэж шахахгүй дээ.

Зэт-   Су хатагтай, би ирсэн. Ажлаа тараад буугаад ирээрэй.

Эм- Ямар жатга хэрэглэсэн болоод тийм сайхан залуусыг урхиддаг байна аа?

Эм- Битгий тэгж ярь аа. Группийн нэр хүндийг аварсан шүү дээ.

Эм- Ли захирал энэ гэрээнүүдийг маргааш өглөө бэлэн болго гэсэн.

Су- Энэ чинь миний ажил биш.

Эм- Битгий маяглаад бай. Чаддаг юм бол өөрөө захирал дээр ороод асуу.

Су- Лу ноёнтоон, уучлаарай. Оройтож ажиллахаар болчихлоо. Та явж бай даа.

Зэт-   Су хатагтай, гайгүй юу?

Су- Аан, зүгээр ээ.

Зэт-   Су хатагтай надаас дөлөх хэрэггүй шүү. Би ч хоо лидээгүй.

Су- Лу ноёнтон, намайг хүлээж байгаарай. Би танд амттай хоол авч өгье. – За, аваарай.

Зэт-   Хөөх, харваас амттай. – Нээрэн амттай юм байна.

Су- Алдарт Лу ноёнтон таныг ийм энгийн хүн гэж бодсонгүй шүү.

Зэт-   Яасан? Намайг бүр сайн мэдмээр байна уу?

Эм- За.

Су- Бүсгүй, би захиалаагүй ш дээ.

Эм- Найз залуу чинь захиалсан. Ийм сайн найз залуутай, ямар азтай юм бэ.

Зэт-   Харин ч энэ бүсгүй миний найз охин болбол би азтай.

Эм- Сайхан хооллоорой.

Су- Лу ноёнтоон, таны хувьд аяга зутан шөл, замын хажуугийн гуанз байж болох ч, удахгүй шинэлэг байхаа болино.

Зэт-   Надад бол шинэ юм биш ээ.

Су- Энэ тэнгэрийн хүсэл гэж үү? Ханжи, хоёулаа бие биенээ мартах ёстой. – Хоёр дахь санал хүчинтэй хэвээр бол би үзээд алдмаар байна.

Зэт-   Төлөө.

Ру- Сонин юм аа. Бичиг баримт өгөх гэж исрэн биш дахиад л тааралдчих шив. Туслах чинь сүүлийн үед алдартай болоод байгаа шүү. Би шинээр томилогдсон Дэд Ерөнхийлөгч болохоор, тэрнийг ч бас туслуулж болох уу?

Ли- Тэр туслах л юм чинь, хүслээрээ болохгүй юу.

Ру- Нээрэн үү? Чамд харамсалтай юм болохгүй биз? Су туслах олон ажил зэрэг гүйцэтгээд, их л ядрах байх даа.

Ли- Ли группт зүгээр суудаг хүн хэрэггүй. Чи хэзээ ажилдаа орох вэ?

Ру- Ханжи, чи намайг хэзээнээс ажиллуулмаар байна?

Ли- Маргаашаас.

Ру- Су Ван, инээдтэй байгаа биз? Чиний сайхан цаг ингээд дууслаа. – Ажилтнууд аа, Ли группийн Дэд Ерөнхийлөгчөөр цаашид би ажиллана. Бүгдээрээ группийнхээ төлөө гар нийлэн ажиллана гэж найдаж байна. Сайн ажиллавал урамшуулал арав дахин нэмж олгоно.

Эм- Хөөе, Бай овогтынхон үнэхээр өгөөмөр юм аа.

Эм- Харин тийм, жинхэнэ элит хүмүүс гэж энэ дээ. Шагналаас гадна группийн нэр хүнд унагавал шийтгэлтэй. Тэр үед хатуу хандлаа гэж гомдох хэрэггүй. Юу гэмээр байна, Су туслах аа? Өнөөдөр бүх маягтад гарын үсэг зуруулаад авч ир. Арван минутийн дараа хуралтай.

Су- Индастриал банкны гарын үсэг зурсан гэрээ хааччихав аа?

Эм- Юу? Зуун саяын гэрээ алга болчихсон юм уу?

Су- Яана аа? Би энэ гэрээг зуруулах гэж их хичээсэн, гэтэл ураад хаячихсан байна. - Би энэ гэрээг зуруулах гэж их хичээсэн, гэтэл ураад хаячихсан байна.

Ру- Хэнийг хуурах гээд байгаа юм бэ? Намайг уу? Хамаг ажил баллаж хаячихаад, юу гээд байгаа юм бэ?

Су- Энэ нээрээ ёстой сонин юм аа. Гэхдээ би үнэнээр нь хэлсэн.

Ру- Заа, та нар энэнд итгэж байна уу? Тийм үү? Чи зуун саяын гэрээ сүйтгэсэн. Бүгдийн чинь урамшууллыг чинь хаслаа. Ээлжийн амралт өгөхгүй. Нэг ч өдрийн чөлөө олгохгүй.

Эм- Би хүүхэдтэй хүн. Урамшуулал ч үгүй болчихлоо. Су Ван, чи дуугараач ээ.

Эм- Бүхий л башир аргаар эр өдөж явдаг юм байж, биднийг давхар хорлоод байхдаа яах вэ дээ.

Су- Би нээрэн гарын үсэг зуруулсан. Нээрээ, захирлын өрөөнд хуулбар бий. Одоохон. – Ли захирал аа, танд байгаа хуулбарыг авч болох уу?

Ли- Су туслах аа, над дээр орж ирсэн чинь ердөө л ийм учиртай гэж үү?

Су- Ли захирал аа, та бидэнд хувийн өс хонзон бий л дээ, гэхдээ,,,

Ли- Су туслах аа, одоо ажлын цаг. Эргээд гарна уу.

Су- Одоо таван цаг болж байна. Та надад нэг боломж олго л доо.

Ли- Айн, Су туслах ямар ч хамаагүй аргаар ажлаа гүйцээх гэж байх шиг байна. Харамсалтай нь, одоо би чинийх биш болсон шүү дээ.

Су- Та надад тусалбал,,,

Ли- Гар. Чи намайг битгий ингэж өд л дөө. Тэгэхгүй бол би зөөлөн сэтгэл гаргах гээд байна.

Эм- Нэг хүний алдаанаас болж, бүгдээрээ шийтгүүллээ. Ямар нүүрээрээ эргэж ирэв?

Эм- Би ийм хүнтэй хамт ажилламааргүй байна.

Зэр-   Би ч гэсэн. Адилхөөн. Адил, адил.

Ру- Үнэндээ, энэ хэргийг шийдэх нэг гаргалгаа бий. Харин Су туслахын сэтгэлээс хамаарна.

Су- Ямар арга?

Ру- Индастриал банкны ТУЗ-ын дарга Вантай манай Бай групп хамтран ажиллах хүсэлтэй. Чи надтай хамт явж, тэдэнтэй уулзаж, гуйвал яаж байна? Тэгвэл эргэж харах ч юм билүү. Хэдийгээр зохисгүй хэрэг ч гэлээ, Ван дарга намайг л зэмлэнэ. Гэхдээ Ли группийнхээ төлөө, би хариуцлаг хүлээнэ ээ.

Эм- Бай захирал хамгийн гударга. Су Ван, чи юундаа эргэлзсэн юм бэ?

Су- За, би явъя аа. Гэхдээ нэг юм эхлээд хэлчихье. Би өөрийн талаас юу ч нуухгүй. Бай захирал ч бас нуухгүй гэж найдаж байна.

Эм- Би тэр Ван даргыг зэрлэг ааштай, гаж донтойгоороо нэлээд зартай гэж сонссон. Өнгөрсөн жил нэг хүн эрэмдэг болсон ш дээ.

Ру- Су Ван, энэ бол миний чамд өгөх эхний том бэлгэ. Чамд маш их таалагдана гэж найдъя.

Ли- Юу? Тэр хөгшнөөс гуйх санаачилга гаргасан гэнэ ээ?

Тус-   Тийм.

Су- Байна уу?

Зэт-   Ванван, би чамайг авахаар ирлээ, чи хаана байна?

Су- Лу ноёнтон, өнөөдөр бас оройтож ажиллах юм байна. Дараа болж болох уу?

Ван-   Заа, сайхан уугаарай. Су бүсгүй, манай компани нарийн зарчимтай, би тэрийгээ зөрчихгүй ээ.

Су- Ван дарга аа, таны хэлдэг зөв өө, энэ удаад би түрүүлж дуудсанаараа, өөртөө торгуулийн гурван хундага авъя.

Ван-   Баларсан юм, гэрээгээ урчихсан гэл үү? Хар даа, энэ юу юм? Бүсгүй минь, чи ямар өрөвдөлтэй юм бэ. Шийтгэлийг ахдаа даатгачих аа. Би чамд зөөлөн хандана аа.

Су- Чи,,, дарсанд эм хольжээ. Үгүй ээ, би сэрэмжтэй л байсан даа.

Ван-   Бүсгүй минь, чи хэтэрхий их ном уншжээ. Би ийм сайхан дарсанд эм хольж бузарлахгүй. Энэ бол чамд тусгайлан бэлдсэн амт. Хүчтэй бас найдвартай. Таалагдсан уу?

Ли- Хэр удах бол?

Жол-   Ли захирал аа, урд замын цагдаа байна.

Ли- Өөр зам байхгүй юу?

Жол-   Өөр зам байхгүй.

Ли- Хоцорлоо. Болохгүй.

Ван-   Бүсгүй, зугт аа зугт. Үнэхээр зугаатай сайхан байна. Зугаатай байна.

Эр- Хүн мөргүүлээд хүнд бэртчихлээ ш дээ. Хурдан эмнэлэгт хүргэе.

Жол-   Захирал аа? Захирал аа? Та гайгүй юу? Ли захирал аа?

Ван-   Сайхаан. Сайхаан.

Ли- Ванван, тэсээрэй.

Су- Ханжи, авраарай.

Ван-   Хэн бэ? Сайхан жаргаж байхад хэн саад болох гээд байна?

Ли- Зайл.

Ван-   Ли захирал? Битгий уурла аа. Яасан? Туслахаа надтай хуваах гээд чадсангүй юү? – Алив, хүн байна уу? Авраарай. Хүн байна уу?

Эр- Ли захирал аа?

Ли- Түргэн дуудаарай, нуруугаа хугалчихлаа.

Эр- Мэдлээ.

Ван-   Чи муу… би бол ТУЗ-ын дарга хүн. Тэнгэр хэнийх нь талд зогсохыг хараарай.

Ли- Гомдмоор байгаа бол, өөртөө л гомд. Дахиад ам нээвэл, алчихна шүү. – Ванван? Ванван?

Су- Энэ, чи юү? Энэ чи мөн үү?

Эм- Ханжи, ээж нь амьсгалахгүй байна. Чи хаана байна?

Су- Үнэндээ, тэр жил,,,

Эм- Ханжи, ээж үхэж байна.

Ли- Ванван? Хүлээж байгаарай.

Зэт-   Ванван? Ванван? Сэрчихэв үү?

Су- Чи юү? Чи намайг аварсан уу?

Ру- Танд сайхан байвал би өдөр бүр ирж хань болж байя.

Хат-   Тэгээч.

Ли- Ээж? Та яав аа?

Хат-   Гэнэт ангина хөдлөөд. Бай хатагтай ирээгүй бол ч би гэртээ үхээд хэн ч мэдэхгүй өнгөрөх нь.

Ли- Дэд Ерөнхийлөгч танд хань болж байгаа бол миний хэрэг алга.

Хат-   Зогс, чи. Өнөөдрийн явдал санамсаргүй гэж битгий бодоорой. Бай хатагтай л надад хэлээгүй бол би мэдэхгүй өнгөрөх байж шүү. Тэр туслах чинь Ван даргатай аль эртнээс холбоотой. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөх хүмүүс чамайг ашиглаад байна.

Ли- Ванваны ээж, Ван дарга хоёр уу?

Дан-   Хүн залуу олж өгөх гэхээр л энэ ч тийм, тэр ч ийм гээд голж шилнэ.

Су- Ээж, явъя.

Дан-   Чи юунаасаа ичдэг юм? Чи өөрөө Ван ноён жаахан настай ч мөнгөтэй гэсэн ш дээ. Чи мөнгөнд дуртай ш дээ? Оюутан байхдаа мөнгөний төлөө найз залуугаа хаяа биз дээ?

Ли- Су Ван, би дахиж зөөлөн сэтгэл гаргахгүй. Надаар өрөвдүүлэх гэж энэ бүхнийг зохион байгуулжээ.

Эм- Өлөгчин чинь. Бүрэн бүтэн эргэж ирдэг байна ш дээ.

Ру- Битгий тэгж ярь. Уг нь чамд урамшуулал өгөх гэж байсан юм, гэхдээ одоо өөр хүн л олж өгөхөөс.

Эм- Санаа зоволтгүй, би юу хийхээ мэднэ. Би нээрээ чамайг буруу бодчихсон явжээ. Чиний гэрээг нээрэн хүн урж хорлосон байна лээ.

Су- Юу гэсэн үг вэ?

Эм- Би ч угийн шударга хүн, хамгаалалтын ахлагч байна ш дээ, миний найз залуу. Тэр чиний ширээн дээр өөр хүн суусан гэсэн. Даанч маргааш нь камэрийн бичлэг устчихсан. Бүр баларсан юм.

Су- Хэн юм бол?

Эм- Хэлэхэд жаахан эвгүй л байна л даа. Гэхдээ хэлбэл чи надтай урамшууллаа хуваана биз дээ?

Су- Хэлчих.

Эм- Ли захирлын жолооч. Бас Ли захирал чинь Ван даргатай бизнесийн хамтрагч гэсэн. Тэгэхээр ард нь хэн байж таарах вэ? Хэлүүлэлтгүй биз дээ.

Су- Үгүй байлгүй дээ. Би итгэхгүй байна.

Жол-   Су хатагтай. Уучлаарай, Су хатагтай.

Су- Ээжийн нууц зураг байна ш дээ. Ханжи, үнэхээр чи ард нь байгаам гэж үү? – Ли захирал аа, Индастриал банкны зуун саяын гэрээ. Тэгээд бас би ажлаасаа гарахаар шийдсэн.

Ли- Су туслах, Ли группийг нэр олохдоо ашигласан, одоо, бүр том ивээн тэтгэгчид найдаа юу? Тийм үү?

Су- Юу гэсэн үг вэ?

Хат-   Тэр туслах чинь Ван даргатай аль эртний холбоотой. Хүмүүс мөнгөтэй болохын тулд чамайг ашиглаад байна.

Ли- Миний юу гэх гэснийг, чи надаас сайн мэдэж байгаа. Тэр хөгшин хүний юу нь сайхан байгаа юм?

Су- Тийм ээ, Ли захирал аа. Ван дарга бид хоёр нэгнийгээ их сайн мэднэ. Та өөрөө ч сайн мэднэ.

Эр- Лу ноёнтон, та орж болохгүй. Захирал маш чухал ажилтай байгаа.

Зэт-   Ямар чухал ажил байдаг юм? Өдөр бүр таван цагт, Ванван захирлынхаа өрөө рүү ордог. Ванван? Ванван? Сүрдүүлгэд автсан бол, битгий ай, би энд байна. – Ванван, чи яаж байна? Ажлаа тарчихаад хариу өгсөнгүй. Санаа зовоод ирлээ.

Ру- Лу ноёнтон, ийм цагаар та энд юу хийж яваа билээ?

Зэт-   Ванваныг авахаар ирсэн. Яасан, тэрнийг харсан уу?

Ру- Цаадах чинь, март даа, Лу ноёнтон, та дээшээ гараад хэрэггүй. Зарим нэг юмыг мэдээгүй нь дээр.

Зэт-   Бай хатагтай, хэлэх юм байгаа бол шулуухан хэлчих.

Ру- За. Лу ноёнтон, та ч бас шулуухан хүн юм. Ханжи, бид хоёр хурим хийхгүй байгаа цаад шалтгаан нэг хүн гэдгийг та мэдэх үү?

Зэт-   Юу гэсэн үг вэ?

Ру- Хүн харахад гэмгүй цагаан бүсгүй. Гэвч өдөр бүр таван цагт Ли захирлын өрөө рүү ордогийг мэдэх үү?

Зэт-   Ванван? Ванван?

Ли- Чи энэнээс болж, ажлаасаа гарах гэсэн байна, тийм үү?

Су- Би бусдаас болж, шийдвэр гаргадаггүй.

Зэт-   Ванван, юу ч болсон хамаагүй, чи л зөвшөөрвөл, би чамд итгэнэ.

Ли- Яв гэж хэл.

Су- Чадахгүй.

Ли- Одоо яв гэхгүй бол, дараа нь та хоёр газрын гаваар орсон ч би Су Ваныг явуулахгүй. Чи миний юу чадахыг мэднэ.

Су- Лу ноёнтон?

Зэт-   Ванван, чи наанаа байна уу? Зүгээр биз дээ?

Су- Лу ноёнтон, та одоо яв. Би зүгээр.

Зэт-   Ванван, Үгүй шүү. Болохгүй. Ухаантайхан бай л даа.

Ли- Би чамд хайргүй гэж хэл.

Су- Лу ноёнтон, намайг уучлаарай.

Зэт-   Юу гэнэ ээ? Юу гэсэн үг юм бэ?

Су- Таны тусалсанд би талархаж явдаг, гэвч хоёулаа тохирохгүй хүмүүс.

Зэт-   Би сүүлчийн удаа асууя. Сая хэлсэн чинь үнэн биз?

Су- Үнэн. Миний сэтгэлд өөр хүн багтаах зай үлдээгүй.

Ли- Чи намайг хаяхдаа ингэж уйлсан уу?

Су- Би юу ч мэдэхгүй. Би юу ч мэдэхгүй гээд байна.

Ли- Би ч бас юу ч мэдэхгүй. Миний үнэнч сэтгэлийн хариуд урвалт ирснийг л би сайн мэднэ. Ванван, би үнэхээр юу ч хийж чадаагүй болохоор чи ингэж ичгүүргүй аашилж, намайг орхиж явах гээд байгаа юм уу? Энэ удаа, би чамайг явуулахгүй.

Су- Ханжи, гуйж байна. Чи,

Ли- Чамайг явуулахгүй. – Ванван, чи,,, яахаараа анхных чинь байдаг билээ? Чи тэгэхэд нөгөө,,,

Су- Гуйж байна. Намайг явуулчих.

Эр- Би чамд хэлсэн ш дээ. Нөгөө хөөрхөн залуугийн ирээдүй, амьдрал чиний гарт гэж.

Су- Тэрэнд гар хүрэхгүй гэж амлаа биз дээ?

Эр- Чи тэрэндээ санаа зовохын оронд, өнөөдөр эндээс амьд гарах болов уу гэдгээ бод. Үхчихээгүй биз дээ? Тогловол ална шүү. Үхчихсэн юм байх даа? Муу ёртой юм бэ.

Су- Ханжи, би өөрийгөө алдчихлаа. Чамтай дахин уулзах нүүргүй боллоо. – Тэгтэл юу ч болоогүй байж таарсан.

Ли- Ванван, чи мөнгөний төлөө биеэ худалдаагүй юм бол, яах гэж буудалд орохыг зөвшөөрсөн юм бэ? Яагаад энэ олон жил надад худал хэлсэн юм бэ?

Су- Байна уу?

Дан-   Ванар, нөгөөдүүл чинь хүрээд ирсэн. Шинэ, хуучин тооцоогоо нэг мөсөн дуусгая гэнээ.

Эр- Яасан? Дуулгавартай байхыг заавал би өөрөө зааж өгөх ёстой юу?

Су- Чи юү? Ли захирал аа, яаралтай ажилтай болчихлоо. Намайг явуулчих, тэгэх үү?

Ли- Ванван, юу болсноо надаа хэлчихэж болохгүй юм уу?

Су- Үгүй. Ханжи, ганцхан удаа явуулчих л даа.

Ли- Ванван, би чиний тухай бүхнийг мэдэж авмаар байна.

Су- Ээж, зүгээр үү?

Дан-   Хар даа, аймаар их зодуулсан. Дүү чинь хуримаа хийх гээд мөнгө зээлж л дээ, гэтэл мөнгө хүүлэгчид дайрч орж ирээд зодихно гэж хэн мэдэх юм.

Су- Ээж ээ, эзгүй хойгуур яаж миний юмнуудыг ухаж төнхөж чадав аа?

Дан-   Чи мэдэхгүй гэж бодоо юу? Ахлагч нь гээд нөхөрт чи өчнөөн өртэй юм билээ, тэгээд биднийг алуулах гээ биз дээ.

Чиа-   Хохь чинь.

Су- Намайг буруутгана гэнэ ээ? Та л тэгж их өр тавиагүй бол яалаа гэж ийм юм болох юм бэ? Яалаа гэж би хамгийн хайртай хүнээ түлхэх юм бэ?

Дан-   Одоо би бурутай юу? Гэрийнхээ төлөө л өр тавьсан юм. Мэдэхгүй юү, чи айн?

Су- За за. Энэ өрийг чинь би дарж өгье, гэхдээ түүнээс цааш, би та хоёртой ямар ч хамааралгүй хүн шүү.

Чиа-   Эгч ээ, та тангараг тасарна гэж байгаамуу? Хүн сонсвол ёстой элгээ хөштөл инээнэ дээ.

Дан-   Би чамайг өчнөөн жил тэжээсэн, гэтэл хүний ач мэдэхгүй.

Су- Ээж? Дүү? Би одоо нэг л удаа хэлнэ. Би хамгийн аюултай хүний дургүйг хүргэсэн бол, одоо өөр юунаас ч хэнээс ч айхгүй. Яв. Яв. Манайхаас зайл.

Дан-   Тэгээд тэр өр дарахгүй юу, тэгвэл тэнцье заа.

Чиа-   Явъя аа.

Дан-   Арай дэндүү юм аа.

Ли- Ванван, чи, чамд юу тохиолдох нь энэ вэ?

Су- Хоёулаа үүнээс цааш хамаг л сайхан дурсамжаа энд бичиж байя. – Өнөөдөр би тамын хар нүхэнд унасан. - Өнөөдөр би тамын хар нүхэнд унасан.

Эр- Өнөөдөр чи үгэнд сайн орвол, нөгөө өрөө цайруулна, бүр чамайг шагнаж ч болно.

Су- Та надад хэдхэн хоног өгөөч, тэгэх үү? Би мөнгөө заавал буцааж өгнө.

Эр- За юу яриад байгаа юм бэ? Хөөе, нөгөө хөөрхөн залуу чинь тэндээс харж байна. Гэрийнхэн нь гадаад явуулах гээд бэлдчихсэн гэсэн. Чинээлэг айлын хөөрхөн залуу чинь ирээдүй гэрэлтэй.

Су- Тэгвэл, надад ямар хариу барих юм? Тэрэнтэй ямар ч хамаагүй ш дээ.

Эр- Тэгвэл чиний хэр байхаас л хамаарна даа.

Су- Өнөөдөр би тамын хар нүхэнд унасан. Гэрийнхэн маань их өрөнд унаж, мөнгө хүүлэгчид амар заяа үзүүлэхгүй. Хамгийн хайртай хүнээ гомдооход хүрлээ. Тэрнийхээ шаналахыг харж тэсэхгүй. Ханжи, уучлаарай, би чамд хайртай.

Ли- Су туслах их дуртай юм байна. – Су тусалх аа, зүүгээд үз, тэгж байж л би сүйт бүсгүйдээ хамгийн сайхныг нь авна ш дээ.

Су- Ли захирал аа. Намайг зовоож ханаагүй юу?

Ли- Ханаагүй. Ханахгүй. – Хангалттай юу? Ганц шөнөд энэ хангалттай юу?

Су- Тэрнийхээ шаналахыг харж чадахгүй. Ханжи, уучлаарай, би чамд хайртай.

Ли- Ванван, уучлаарай. Бүгд миний буруу. – Ванван, надад ганцхан боломж өгвөл, би бүх нүглээ цайруулъя.

Су- Ханжи, уучлаарай. Би хэтэрхий дур мэдэн шийдэхдээ чамайг ойлгоно гэж найдсанаас болсон.

Зэт-   Бэртээгүй биз?

Су- Зүгээр.

Ли- Ванван, чамд хэлэх юм байна.

Су- Ли захирал аа, хэлэх юм байгаа бол ажлын цагаар хэлээрэй.

Ли- Үгүй. Одоо л хэлэх ёстой.

Зэт-   Ли захирал аа, та түр хүлээж болохгүй юу? Би ч гэсэн, Ванванд хэлэх чухал юмтай. Ванван, надтай гэрлээч? – Мэдээж гэнэтийн л дээ, гэхдээ би чамайг харсан мөчид бүх насаараа хамт амьдарна гэж шийдсэн.

Су- Нээрэн үү?

Зэт-   Хэзээ ч ийм итгэлтэй байсангүй. Тэгээд, гэрлэхийг зөвшөөрөх үү?

Эм- Яана аа, санал тавиад байгаамуу?

Эм- Ингээд харахад, ёстой сайхан хос байна ш дээ.

Су- Зөвшөөрч байна.

Ли- Ванван, чи тоглоод байгаамуу? Тийм үү?

Зэт-   Уучлаарай, Ли захирал аа. Миний сүйт бүсгүй сонголтоо өөрөө хийх эрхтэй болов уу.

Ли- Ванван, битгий зөвшөөр л дөө. Би буруутай, үнэхээр миний буруу.

Зэт-   Нулимстай охин минь, үүнээс цааш, чи энд ажиллах шаардлагагүй.

Су- Ханжи, би дахиж чамд чирэгдэл болохгүй. Үүнээс цааш, мөр мөрөө хөөж, танихгүй хүмүүс болъё.

Ру- Их хурдан юм аа. Сүй тавих ёслол нь гурав хоногийн дараа. Энэ янзаараа, дөрвүүлээ хуримаа нэг өдөр хийж таарах вий дээ.

Ли- Чи гар.

Ру- Юу?

Ли- Гарна уу, Бай хатагтай. Чи, бид хоёрын хурим бол аав, ээж нарын тохиролцоо төдий. Чи өөрөө ч мэдэж байгаа.

Ру- Чи тэр муугаас болж, надаас бүр мөсөн салах нь уу?

Ли- Буруу ярьж байна. Одоо ч биш, өнгөрсөнд, одоо, ирээдүй, миний сэтгэлд, тэр үргэлж нэгдүгээрт. Одоо чи гарна уу.

Ру- Чи,,, Чи өөрөө гардаж гүйцэтгэ. Гурав хоногийн дараа сүй тавих ёслол дээр нь зүйл дуусга.

Эр- Тэрийг л хүсэж байна. Су Ван, шинэ хуучин тооцоогоо нэг мөр дуусгая.

Су- Ли захирал аа?

Ли- Ванван? Тэрэнтэй битгий гэрлэ. Гуйж байна.

Су- Ли захирал аа, бусдын сүйт бүсгүйд ингэж хэлэх нь зохистой явдал гэж бодоо юу?

Ли- Ванван, их зовсныг чинь мэднэ ээ, би үнэхээр буруугаа ухаарсан. Надад ганцхан боломж өгвөл, үлдсэн амьдралаа гэмээ цайруулахад зориулъя.

Су- Ли захирал завтай байгаа бол, ёслолд ирээрэй. Сүйт залуу маань тэнд хүлээгээд байна. Би явлаа.

Ли- Чи намайг мартана гэвэл би ч бас мартъя. Би чамд ийм өртэй.

Су- Ханжи, түрүүчийн удаа чи өөр хүнтэй сүй тавьсан, өнөөдөр би ч бас адил. Үүнээс цааш, хоёулаа дахин тааралдахгүй байя.

Зэт-   Ванван, юу бодож зогсоо юм?

Су- Юу ч биш.

Зэт-   Энэ хоёр миний найз, оюутан цагийн найзууд. Миний хайртай сүйт бүгсүй. Су Ван.

Эм- Су бүсгүй, манай Лу ноёнтон чинь эмэгтэй хүн сонирхдоггүйгээрээ зартай эр ш дээ.

Эм- Тийм шүү, өчнөөн оюутан охидын зүрхийг шархлуулсан. Та хоёр яаж танилцсан юм бэ?

Су- Аан, бид үү?

Зэт-   Хөөе, юу ярина вэ? Ирэнгүүтээ хүний нууц ухаад. Бидний учралын түүх нууц.

Ру- Су туслах аа, хэнийг хараад байгаа юм? Сэтгэл нь тэгж их шархалсан хүн ирнэ гэж үү дээ?

Су- Тэрнийг харсан эсэх, өөрт чинь хамаагүй.

Ру- Чи…

Эр- Өнөөдөр хэнийг дээрэмдэхээ өөрсдөө мэдэцгээ. Шагнал нь ч их шүү. – Оюутан байхдаа найз охиноо өөр эрд өгч явуулж байсан. Одоо, тэр чинь өөр хүнтэй гэрлэлээ ш дээ. Чи ёстой лут эр юм аа. Тийм биз. Би ч бас ингэх байсан юм.

Ли- Өмнө нь нэг удаа гай болсон. Өнөөдөр хэн чинь ч эндээс явахгүй.

Эр- Хөөх, марзан эр байх нь. Чи надтай үзэлцмээр байгаамуу? Би тэр хүүхнээр чинь яаж зугаацсан гэж санана?

Ли- Битгий худлаа ярь. Чи яаж ч чадаагүй шд. Үүнээс цааш, түүнийг бүү гүтгэ.

Эр- Энийг ал.

Зэр-   Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй. 

Эр- Зэрэг дайраач, новшнууд аа.

Зэр-   Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй. Үнсэлцээрэй.

Эр- Хайртай хүн чинь тэнд жаргаад, харин чи тамд унана.

Ли- Ванван, аз жаргалтай амьдраарай. Миний өмнөөс үүрд жаргаарай.

Зэт-   Ванван, чи?

Су- Лу ноёнтон, та сайн хүн, гэхдээ уучлаарай. Битгий. – Битгий.

Ли- Ванван, хүрээд ирэв үү?

Су- Ханжи, Ханжи, хурдан зугт.

Ли- Энэ удаа, би чамайг яасан ч орхихгүй.

Су- Яагаад ийм тэнэг юм бэ? Яагаад шантрахгүй байгаа юм бэ? Чамд ямар хамаатай юм бэ? Чамд гэрэлт ирээдүй байсан ш дээ.

Ли- Ванван, чи мэдэх үү, чамгүй диваажин бол там л гэсэн үг. Харин чамтай бол, тамд унасан ч диваажин. Хоёулаа дахиад салахгүй шүү, зааа?

Зэт-   Ванван, чи тэрнийг мартаагүй юм байна. Миний араас. – Миний араас.

Ру- Өө, ямар азгүй юм бэ. Бие биенээ алвал ал, би л лав оролцохгүй шүү.

Зэт-   Үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөгөөрэй.

Су- Лу ноёнтон, биднийг уучлаарай.

Зэт-   Мэдэж байна. Өөр хэлэх юм алга.

Су- Баярлалаа. Зэтиан, чи ч гэсэн хайртай хүнтэйгээ учраарай. – Алив, хурдан эмнэлэг явъя.

Ли- Байжий, тэрнээс өмнө хийх нэг юм байна. Ээж ээ? Су Ван л биш бол би өөр хэнтэй ч гэрлэхгүй.

Су- Ээж, дүү, та хоёр одоо том бол. Үүнээс цааш, тангараг тасарсан гэж бодоорой. Бие, биедээ өргүй шүү. За, одоо эмнэлэг явъя.

Ли- Эхнэрийнхээ үгэнд орно оо.

Back to episodes Go home