Тао: Миний гэдэс маш өвдөж байна. Би удахгүй төрөх байх аа.
Эр: Муу өөдгүй бяцхан чөтгөр, чи тийм том гэдэстэй хол явж чадахгүй. Түүнийг сайтар хайх хэрэгтэй.
Эр: Вугийн гэр бүл түүний хүүхдийнг хүлээсээр байна.
-----------------------------------------------------------------------------------
Эр: Тэр сая энд байгаагүй билүү?
Эм: Би түүнийг энд хайя.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Хэрэв энэ хорвоод үнэхээр бурхан гэж байдаг бол миний хүүг ивээлдээ аваач дээ. Би хүүхдээ үнэхээр энд төрүүлмээр байна.
-----------------------------------------------------------------------------------
Эр: Би хүүхдийн дуу сонсох шиг боллоо.
Эм: Аан, муу өөдгүй охин! Хүүхэд хаана уйлаад байгаа нь надад сонин байсан юм. Гэтэл энэ зулбасга чиний гэдсэнд байсан байна.
Тао: Ах аа, эгч ээ, гуйя, миний охинд амьдрал хайрлаач.
Эр: Түүнтэй дэмий юм ярилцах хэрэггүй. Нэгэнт тэр бидний ар хударгаар энэ хэрэггүй амьдралыг төрүүлж зүрхэлсэн юм чинь бид та хоёрыг зүгээр л зарчихвал яасан юм?
Эм: Чи юу яриад байна аа?
Эм: Наанаа зогсож бай, муу өөдгүй хог минь!
Эр: Хүлээж бай.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Ээж ээ, энэ чинь буддын ариун газар.
Ээж: Дуугай бай! Чи манай Гу овогтын төлөө хүүхдийн Дарь эхэд залбирч үр гуйж яагаад болохгүй гэж?
Хан: Хэрэв тэр бодисатва чаддаг бол манай гэр өдийд хүүхдийн цэцэрлэг болчихсон байгаа.
Ээж: Сонс, энэ бүхэн чиний л буруу. Хэрэв Гу овогтод хүүхэд хийх хэцүүхэн гентэй бол би бас адилхан уу?
Гу: Үгүй ээ, энэ миний буруу биш. Манай хүүг хар. Яг аквариум доторхи загас шиг. Түүний офист дан эрчүүд. Тэр ганцхан инчдээд чангаар дуугарч чадах болов уу?
Ээж: Бид хамтдаа энэ бодиствад мөргөх гэж ирээгүй билүү? Эндэхийн хүүхдийн бурхан хамгийн үр дүнтэй нь гэж би сонссон. Чи залбирах хэрэгтэй.
Гу: Тэгээд чи залбирах бүртээ үр шимийг нь хүртэнэ. Гэхдээ энэ бас хангалтгүй. Дэргэд нь бас нэг хүн байх хэрэгтэй.
Ээж: Будда бурхан минь, энэ ачлалгүй хүүхэд Гу Хань Шэн олон жилийн турш хүүхэдгүй явлаа, бас тэр зөрүүд. Хэрэв боломжтой бол та түүнд эхнэр, хүүхэд хайрлаач.
Хан: Болиоч, болиоч, ээжээ! Та яагаад байна аа?
Ээж: Энэ хүүхдийн мэнгэ чиний хүзүүнийхтэй яг таарч байна!
Гу: Будда бурхан үнэн ажээ! Миний Гу овогтод удам залгах үр заяалаа!
Гу: Хөөе! Хөөе!
Ээж: Чи хааш нь авч явж байгаа юм?
Эм: Миний бэр, бяцхан зээ охин хоёр хаачив? Би буцаж очоод яаж хашраахаа мэдье байз!
Эр: Тао Чжи хаана байна?
Эм: Тэр хаана байгааг би хаанаас мэдэх юм?
Эр: Түүнийг хайгаач! Түүнээс нүд салгаж болохгүй гэж би чамд хэлээгүй юу?
Тао: Үр минь үгэнд ороод битгий чимээ гаргаарай. Хэрэв биднийг барьчихвал бид үхнэ.
Эр: Тэнд хай.
Эм: За. Биднийг зогсоож зүрхэлдэг хэн бэ чи?
Эр: Ноён Гу юу?
Хан: Манай Гу овогт энд чухал зүйл хийж байхад та нар саад болж зүрхэлнэ гэнэ ээ!
Эр: Энэ бүхэн үл ойлголцол, ноён Гу. Ноён Гу, энэ бүгд үнэхээр үл ойлголцол байсан. Ноён Гу, ноён Гу...
Ээж: Чи бушуухан тэр эх, үр хоёрын хойноос явахгүй юм уу?
Хан: Ээжээ, та өөрөө тэр эх хүүхэд хоёрыг олоод надтай хүчээр гэрлүүлчихээч.
Гу: Тийм шүү. Тэр хүүхдийн мэнгэ яг чинийхтэй адилхан байсан. Тэр нээрэн чиний охин байж мэднэ.
Хан: Та ёстой дургүй хүргэсэн юм ярих юм.
Ээж: Тэр үнэхээр охин чинь мөн үгүйг удахгүй мэднэ.
Хан: Ээж ээ, аав аа, хэрэв та нар хүүхдэд санаа тавимаар байгаа бол би татгалзахгүй. Та хоёр надад эрэгтэй, эсвэл эмэгтэй дүү өгчих. За яахав, хэрэв хүсвэл та хоёр шалгуул. Компанид надад хийх ажил байна. Би түрүүлээд явлаа.
Ээж: Хүлээ. Шинжилгээний хариу гартал хаашаа ч битгий яваарай.
Гу: Чэн Мин, даруйхан буцаж яваад энэ үсийг Чен эмчид өг.
Чэн: Мэдлээ.
Гу: Бодиства минь ивээгээч.
Ээж: Бодиства минь ивээгээч. Бодиства минь ивээгээч.
Чэн: Хариу нь гарсан.
Хан: Юу? Энэ охин үнэхээр минийх гэж үү?
-----------------------------------------------------------------------------------
Хан: Юу? Энэ охин үнэхээр минийх гэж үү?
-----------------------------------------------------------------------------------
Ээж: Хар даа. Магадлал 99,999% гэсэн байна. Нөхөр минь, манай Гу овогт ашгүй нэг удам залгагчтай боллоо!
Гу: Энэ хүүхэд Гу овогтын 18 дахь үеийн цорын ганц хүүхэд байхаас зайлахгүй.
Ээж: Бид үүнийг хичнээн их мөрөөдсөн билээ? Зуун жилийн дараа Гу овогт цорын ганц гүнжтэй боллоо!
Хан: Би яаж охинтой байж болох юм? Тэр шөнө би хүчтэй эмний нөлөөнд орж ухаан алдсан. Арай тэр охин биш байгаа?
-----------------------------------------------------------------------------------
Тао: Сайн уу. Хүргэлт. Сайн уу.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Би ийм зүйл хийдэггүй!
Хан: Чи энд зүгээр ч нэг ирээгүй. Миний хорны ерөндөг болно биз дээ?
Тао: Намайг тавиач! Би тийм хүн биш!
Хан: Чи хэнийх байх нь надад хамаагүй. Түүнд очоод хэл. Миний эсрэг хор найруулдаг хүмүүсийг би бүхнээс илүү үзэн яддаг.
Тао: Би эндээс явлаа.
Эр: Би байна. Энэ хүчтэй афродизиак гэдгийг нь би олж мэдлээ. Үүнийг хэрэглэсэн хүн хагас цагийн дотор хурьцахгүй бол эд эрхтэнүүд нь ажиллахгүй болж үхэх магадлал маш өндөр гэнэ. Би одоохон нэг цэвэрхэн хүүхэн олоод явуулъя.
Хан: Одоо дэндүү оройтсон.
Тао: Тэрийг аврах хэрэгтэй.
Эр: Байна уу? Байна уу?
-----------------------------------------------------------------------------------
Тао: Үр минь. Ээжийгээ уучлаарай, охин минь. Би аав чинь хэн бэ гэдгийг ч мэдэхгүй чамайг төрүүлсэн. Энэ мөчөөс зөвхөн чи бид хоёр гэр бүл.
-----------------------------------------------------------------------------------
Эр: Захирал аа, бид сүмийг бүхэлд нь нэгжээд хүүхэдтэй эмэгтэйг олсонгүй.
Хан: Та нар хот даяар хайх хэрэгтэй, бас бүх нисэх буудлууд, төмөр замын өртөөнүүдийг. Хэн ч Бээжингээс гарах ёсгүй.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яаояао, охин минь, ээж нь чиний сүүний мөнгийг олох л болно.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Үргэлжлүүлэн хай. Би түүнийг эсэн мэнд, бүрэн бүтэн буцаж ирэхийг хүсч байна.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Хатагтай....
Цзи: Чи ингэхэд яачихсан юм, хүргэгч ээ? Дэндүү удаан байна. Би хүргэлтийг авахгүй.
Тао: Үгүй ээ. Хатагтай. Хар л даа, би үнэндээ цагаас хоцроогүй.
Цзи: Би захиалгыг цуцаллаа гэж хэлсэн. Тэр юундаа уйлдаг байна аа? Үнэхээр ядаргаатай юм. Чи хоол хүргэхээр ирэхдээ бас нэг лай авчирч л байдаг. Хүргэгч нар ийм удаан байх нь араггүй биз.
Тао: Яаояао, битгий уйл. Бүх юм зүгээр. Хатагтай би хоол асгаагүй, хугацаанаас хоцроогүй. Энэ мөнгө өө буцаах шаардлагтай огт нийцэхгүй.
Цзи: Би чам шиг юмнаас хүргэлтээр хоол авч идмээргүй байна гэж хэлээд байна! Энэ хөөрхий хүүхдийн авчирсан хоол дургүй хүргэдэг.
Тао: Би хүүхдээ хөхөөр хооллодог юм.
Цзи: Тэгээд чи юу хийж чадах юм? Би чамд нэг юм хэлье, хэрэв чи мөнгөгүй бол битгий хүүхэд гаргаж бай. Чиний хүүхдийн эцэг бодвол энэ хавийн барилгын цагаач ажилчин биз. Энэ хүүхэд та нар шиг ийм эцэг эхтэй амьдардаг азгүй юм.
Тао: Би танд миний охиныг ингэж ярихыг зөвшөөрөхгүй!
Цзи: Тэгвэл чи цагаач ажилчин нөхрөөсөө та нарыг тэжээж чаддаг уу гэж асуугаач. Хэрэв тэр чадваргүй бол юмаа аваад зайл гэж хэл, үгүй бол би чамд гомдол гаргана!
Хан: Чи юу хийж байна?
Цзи: Хань Шэн ах аа.
Хан: Цзи Яаньран, хэрэв чи эрхэлсэн хүүхэд шиг аашилмаар байвал өөрийнхөө Цзи овогтынхоос яв. Би Гу овогт.
Цзи: Хань Шэн ах аа. Би ч гэсэн Гу группын нэр төрийг бодож явдаг. Энэ нэг хүүхэн хоол түгээхээр ирэхдээ хүүхдээ авчирсан байна. Сүүнийх нь үнэхээр муухай юмаа. Даруйхан олон шаардлагтай...
Хэн: Хувийн туслах Чэн Мин. Чи тэр эмэгтэйд очоод маргаашнаас эхлэн Гу группт ажилдаа ор гэж хэл.
Чэн: Мэдлээ.
Тао: Юу? Чи намайг ноён Гугын хувийн туслах болооч гэж байна уу?
Чэн: Тиймээ.
Тао: Үгүй ээ, үгүй, би чадахгүй.
Чэн: Сарын цалин 30,000 юанаас эхлэнэ.
Тао: Надад асуудал байхгүй.
Чэн: Одоохондоо энэ ажилд чинь нөлөөлөхгүй. Чи хүүхдээ компанид авчирч болно.
Тао: Чи намайг охиноо компанид авчирч болно гэсэн үү?
Чэн: Ноён Гугын охин таны охинтой ойролцоо насных. Тиймээс тэр бяцхан хатагтайтай ямар нэг байдлаар холбогдох байх. Хэрэв чи хичээж ажиллавал ноён Гу чамд сайнаар хандана.
Тао: Санаа зоволтгүй, би тэр залуу хатагтайд төрсөн охин шигээ хандах болно.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яаояао, санаа зоволтгүй, чи эцэггүй байсан ч ээж нь чамайг бусдаас дутаахгүй амьдруулахын тулд заавал хичээж ажиллах болно.
Цзя: Тао Чжи юу? Май. Би чамд нэг юм хэлье, Хань Шэн ах чамд өөрөөр ханддаг учраас Гу группд авсан юм биш. Хэрэв чамд түүний талаар элдэв бодол санаа...
Тао: Гу группын ерөнхий захирал!
Цзя: Хань Шэн ах аа. Би чамайг даа!
-----------------------------------------------------------------------------------
Хан: Өчигдөр би чамд хэлсэн хүн өнөөдөр ажиллаж эхэлсэн үү?
Чэн: Та Тао Чжиг хэлж байна уу? Тэр хэдийн ажилдаа орсон, бас өөрийнхөө охин Яояог авчирсан.
Хан: Тао Чжи? Яояо... энэ сайхан нэр байна.
Чэн: Тиймээ. Тэр бяцхан охин үнэхээр хөөрхөн. Би ч гэсэн охинтой болмоор байна.
Хан: Миний охин маш хөөрхөн гэж би боддог.
Чэн: Ийм байжээ. Залуухан хатагтай хараахан олдоогүй, гэтэл захирал шивэгчний охиныг бодоод эхэлсэн юм шиг санагдах чинь.
Хан: Буцаж очоод Тао туслахтай ярилц, тэр бяцхан охины насанд юу хэрэгтэй байна бүгдийг нь хэд хэдэн янзаар бэлд. Тэд хамгийн сайн нь байх ёстой. Би зөвлөгөөний дараа ороод гарна.
Чэн: За.
Хан: Түүнийг сонгож дуустал нь хүлээгээрэй. Бас охинд нь юу хэрэгтэй байгааг асуу.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Хэдэн арван орны зуу гаруй төрлийн хүүхдийн тэрэг. Чэн тусгай туслах аа, дээд зэргийн чанартай энэ олон төрлийн хуурай сүүнүүдийг авах хэрэгтэй байсан юм уу? Бүр та 10 амтай байсан ч энэ бүгдийг ууж барахгүй.
Чэн: Зах зээлд гардаг бүх брэндүүд энд байгаа. Ноён Гу нярай хүүхдэд ямар нь тохирохыг сонгоорой гэсэн.
Тао: Ноён Гу боолын охин гэж боддог байх. Хэрэв миний охин аавтай байсан бол сайхан байх байсан даа.
Эм: Тао туслах аа, чиний үнэхээр хөөрхөн юмаа. Хүмүүсийн уур амьсгал хүртэл зөөлрөх шиг.
Эм: Хөөрхөн хүүхэд байна. Түүний аав нь сайхан залуу байдаг байх.
Тао: Тэр....
Цзя: Тэр сайхан залуу байх ёстой, тийм үү? Нийгмийн доод хэсгийн хоёр хүнээс төрсөн хүүхэд төрөхөөсөө л нийгмийн шаар болох заяатай.
Тао: Яояо, зүгээр ээ. Яояо, битгий уйл, битгий уйл.
Цзя: Миний уур хүрч байна. Тао Чжи, хүүхдээ компанид авчрах чинь бусдын ажилд нөлөөлж байна, тийм биз?
Тао: Цзи Яаньран, чи намайг дураараа зэмлэж болно, харин эх хүн хүүхдийнхээ төлөө юу ч хийдэгийг дутуу үнэлэх хэрэггүй.
Цзя: Балай юм.
Тао: Бүх юм зүгээр. Яояо, битгий уйл. Битгий уйл, битгий уйл.
Эм: Би түүнийг тэвэрч болох уу?
Тал: Уучлаарай, хэрэв чамаас сүрчиг үнэртэж байвал энэ тус болохгүй байж мэднэ. Яояо төрөлхийн зүрхний өвчтэй, хэрэв тэр сүрчиг, утаа үнэрлэвэл өвдөх магадлал өндөр.
Эм: Зүгээр ээ, зүгээр. Энэ хүүхэд үнэхээр хөөрхөн юмаа. Би маргааш сүрчиг түрхэхгүй ээ.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Тао туслах аа, та очоод хараач! Хүүхэд... хүүхэд нэг л биш байна.
Тао: Юу? Яояо яасан бэ? Яояо, ээжийгээ битгий айлгаач.
Цзи: Тао Чжи, чи надтай тэрсэлдвэл ийм юм болдог юм.
Тао: Яояо, тэсээрэй. Ээж нь чамайг одоохон эмнэлэгт аваачна.
-----------------------------------------------------------------------------------
Чэн: Захирал аа.
Цзя: Тао туслах, түүний охин хоёр хаана байна ? Хань Шэн ах аа, чи тэр хүүхэн ийм асуудалтай байж болохгүй гэж би хэлсэн биз дээ? Хар л даа, тэр ийшээ хүүхдээ авчирч хагас өдөр ажиллачихаад хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр явчихлаа.
Хан: Түүний охин нь яасан юм?
Чэн: Төрөлхийн зүрхний гажигтай гэх шиг болсон. Тао Чжи охин оо эмнэлэг рүү аваад явсан.
Хан: Түүний охин яахаараа яг над шиг төрөлхийн зүрхний гажигтай байдаг билээ? Бас миний охинтой нас чацуу. Чи эмнэлэг явах машин бэлд!
Чэн: За.
Цзя: Хань Шэн ах аа, та мэргэжлийн бус юмнуудад хамгийн дургүй биш билүү?
Хан: Цзи Яаньран, чи эх, үр хоёр аюулгүй байгаасай гэж залбирсан чинь дээр.
Цзя: Хань Шэн ах, саяхан хүүхэд төрүүлсэн тэр хүүхэн үнэхээр сэтгэлийг чинь татжээ.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Эмч ээ, миний охиныг авраач дээ!
Эмч: За, хүүхэд амьсгал хураах нь. Бушуухан хагалгаанд бэлд.
-----------------------------------------------------------------------------------
Чэн: Захирлаа, жаахан удаан яв.
Хан: Миний зүрх яагаад ингэж өвдөж байна?
Тао: Эмч ээ, миний хүүхэд яаж байна?
Эмч: Хүүхдэд яаралтай цус юүлэх хэрэгтэй, гэвч хүүхэд хасах резус фактортой. Эмнэлэгийн цусны санд энэ хангалттай байхгүй. Эмнэлэгийн зар мэдээллийн өрөөнд оч. Түүнийг ашиглан хасах резус фактортой хэн нэгнийг яаралтай ол. Та хурдлах хэрэгтэй.
Тао: За. Эмч ээ, гуйж байна, гуйя, охиныг минь авраач дээ. Хэрэв та миний охиныг аварч чадвал та надаас юу ч хүссэн болно.
Эмч: Чи эхлээд бос. Бид чадах бүхнээ хийнэ, ойлгосон уу? Бидэнд итгэ.
Эм: Бид хасах резус фактортой сайхан сэтгэлт хүнийг яаралтай хайж байна. Төрөөд сар гаруйхан болж байгаа охин хагалгааны ширээн дээр хүлээж байна.
Чэн: Радиогоор зарласан хүүхэд Тао туслахын охин байхаас гарцаагүй. Захирал аа, та хасах резус фактор цустай биш биз дээ?
-----------------------------------------------------------------------------------
Чэн: Захирал аа, хэрэв настан таныг хэн нэгэнд цусаа өгсөнийг мэдвэл намайг алах байх даа.
Хан: Дуугай бай.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Би хасах резус фактортой. Минийхийг ашигла.
Эм: Би яг одоо таны цусны харьцуулалтыг хийгээд өгье.
Хан: За тэгээд?
Эм: Эрхэм ээ, та юундаа адгаад байгаа юм бэ? Ойрын төрөл садангуудын хооронд цус юүлэх хориотой.
Хэн: Чи юу гэсэн бэ? Тэгэхээр тэр шөнийн охин тэр мөн байжээ. Яояо миний охин байх нь.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Ойрын төрөл садангуудын хооронд цус юүлэх хориотой.
Хэн: Чи юу гэсэн бэ? Тэгэхээр тэр шөнийн охин тэр мөн байжээ. Яояо миний охин байх нь.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яояо, битгий өвдөөрэй, үгүй бол ээж нь чамайг хэзээ ч уучлахгүй шүү. Чи яг түүнтэй адилхан цустай. Хэрэв тэр энд байсан бол чи шаналах нь бага байх байсан. Та нар яагаад энд байгаа юм?
Ду: Би буруугаа хүлээнэ гэж хэлэхгүй, Тао Чжи. Чи манай гэр бүлийн хоолыг идэж өссөн. Чи бүр ертөнцийн хязгаарт зугтсан ч миний гараас зугтаж чадахгүй
Тао: Түүнийг тавиач!
Эм: Чиний эцгийг нь хүртэл мэдэхгүй байж түүнд санаа тавьдаг цорын ганц хүн.
Тао: Энэ чинь эмнэлэг. Би та нарыг ухаангүй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв та нар ямар нэг юм хийвэл би тусламж дуудах болно!
Эм: Би тусламж дуудаж болно. Бид хоёр чиний ах эгч чинь. Бүр цагдаа ирсэн ч тэд чамайг бидэнтэй хамт гэртээ харь гэж хэлнэ.
Ду: Чи хэл дээ, Ван овогтынд чамд юу нь болохгүй байна? Хэн ч чамайг үзэн яддаггүй. Чи хүүхэд төрүүлсэн, хуримын тов хэдийн товлогдсон. Би чамайг хүүхэд байхаас чинь өсгөсөн, бид энэ өдрийг хүлээж байсан, тийм биз дээ? Өнөөдөр би чамайг хүлээд ч хамаагүй буцааж авч явах болно.
Тао: Би та нартай хамт буцахгүй. Тэгж бодох ч хэрэггүй.
Эм: Чи бууж өгөхгүй юм биз дээ? Тэгвэл тэр үхэг!
Тао: Үгүй ээ, түүнд битгий хүр! Хүүхдийг надад өг. Хэрэв та хүүхдийг надад өгвөл би үгийг чинь дагаж та нартай буцъя. Тэгвэл бидний хэнд ч асуудал гарахгүй.
Эм: Хэрэв чи янз бүрийн авир гаргах гэвэл Ду Сюлян бид хоёрт чиний хүүхдийг эцэг эхтэй чинь уулзуулах олон арга байгаа шүү.
Ду: За боллоо, хурдхан буцаж харьцгаая. Ван овогтод сүйн бэлэг бэлдэж хэн нэгэнд илгээсэн байгаа.
Эм: Алив, явъя аа!
Тао: Туслаарай!
-----------------------------------------------------------------------------------
Хан: Тао Чжи! Сая энд байсан эх, хүүхэд хоёр хаана байна?
Эм: Дөнгөж сая гэр бүл нь аваад явсан. Тэд охиныг эмчлэх боломжгүй гэсэн.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Туслаач, туслаач ээ!
Хан: Сайн уу, сая ирсэн өвчтөн хаашаа явсныг асуумаар байна. Миний Яояо.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яояо, яояо, чи зүгээр үү?
Хан: Би энд байна. Бидний охиныг хэн ч авч зүрхлэхгүй. Би Гу байна.
Ду: Ноён Гу, танаас гуйя, битгий... битгий энэ хүүхэнд хуурт Тэр бүр хэн өөрт нь хүүхэд хийснийг ч мэдэхгүй. Энэ... энэ чинь бутач хүүхэд. Тэр олон эрчүүдтэй явдаг, тэднээс хэн гэдгийг нь ч мэдэхгүй.
Чэн: Манай захирал новшийн үгэнд дургүй.
Хан: Хэрэв би Гу Ханьшэн муу хүн гэж хэлбэл ямар байна?
Тао: Яояо. Энэ Яояо яачихав аа?
Хан: Битгий ай. Түүний зүрхний өвчин хөдөлж. Чэн Минь, эмч хаана байна?
Чэн: Эмч удахгүй энд ирнэ.
Тао: Гуйя, гуйж байна, түүнийг авраач дээ.
Хэн: Тао Чжи, Яояо, зөвхөн чинийх ч биш бас миний хүүхэд. Надад итгэ, Яояо-д санаа зоволтгүй.
Чэн: Эмч ирлээ.
Хэн: Тао Чжи. Тао Чжи. Чэн Мин, энэ хүмүүсийг миний эхнэр энэ амьдралдаа дахиж хэзээ ч харахааргүй газарт аваачиж хая.
Чэн: Мэдлээ.
Хэн: Тэр их хөнгөхөн юм, гэхдээ энэ мөчид надад энэ хамаагүй.
Эм: Би мэдэхгүй. Гуйя, гуйя, битгий.
-----------------------------------------------------------------------------------
Эмч: Та яаж эр хүн, эр нөхөр байж чаддаг байна? Та эмэгтэй хүний төрсний дараах бие организмын байдлыг мэдэх үү? Энэ бол дахин төрснөөс өөрцгүй.
Хан: Энэ бүхэн миний буруу. Эмч ээ, түүний эрүү мэндийг сэргээхэд юу хэрэгтэй вэ?
Эмч: Түүний эрүүл мэндийг тэнхрүүлэх нь их удаан үйл явц. Одооны энэ биеийн байдлыг нь тооцохгүйгээр. Жирэмсний үед удаан юм сайн идэхгүй байх нь хэвийн зүйл. Харин тэр төрөх үедээ өөртөө санаа тавиагүй. Өнөөдрөөс эхлэн түүний төрсний дараах түүний биеийг тэнхрүүлэх эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй.
Ээж: Тао Чжид хэрэгтэй бүхнийг зохицуулна.
Гу: Хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүнд тамын хаалгаар гарахтай адил. Тао Чжи манай Гу овогтод энэ хүүхдийг төрүүлж өгсөн. Манай Гу овогт энэ охиныг бэрээ болгон сонгож байна.
Хан: Надад хэрэгтэй хамгийн шилдэг хоолны мэргэжилтэн, төрсний дараах нөхөн сэргээх эмчийг ол. Тэд цагийн дотор Гу овогтныд бэлэн байх ёстой. Ийм турьхан, хэрэв тэвэрвэл бутарчихмаар бүсгүй надад хүүхэд төрүүлж өгөх гэж.
Тао: Яояо!
Ээж: Тао Чжи, Тао Чжи, айх хэрэггүй, ээж нь энд байна.
Аав: Чи юм уух уу? Жаахан ус уучих.
Хан: Ээж ээ, аав аа, түүнийг айлгах хэрэггүй. Тэд миний эцэг эх. Чамд тэднээс ямар ч хар муу санаа байхгүй. Чи яаж байна аа?
Тао: Ноён Гу, Яояо яасан бэ?
Хэн: Яояо сайн. Гэхдээ түүнийг инкубаторт, ажиглалтанд байлгах хэрэгтэй байгаа. Би түүнийг авчруулахаар хүн явуулъя.
Тао: Үгүй ээ, үгүй. Би өөрийнхөө нүдээр харж тайвширмаар байна.
Хэн: Хэрэггүй! Эмч чамайг эмчилгээ дуустал босож болохгүй гэсэн.
Тао: Би үнэхээр зүгээр. Танаас гуйя, би охиноо харахын тулд хүргээд өгчих. Би ердөө л холоос түүнийг харна. Би Яояо бид хоёрын эмнэлэгийн зардлыг буцааж өгөх арга олно.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Ноён Гу, намайг буулгаач.
Хан: Чи Яояог харахыг хүсэхгүй байна уу? Би чамд хоёр хувилбар өгнө. Нэг бол би чамайг тийш нь аваачина, эсвэл чи энд эмчилгээгээ хийлгэж дуусгана.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яояо! Яояогийн ээж энд байна. Чи намайг харсан уу? Яояо сая харлаа.
Эм: За, харж боллоо. Цус буцаад гүйчихэж. Дарж бай. Болсон. Та нар үргэлжлүүлж болно.
Тао: Ноён Гу, би өөрөө үүнийг хийж чадна.
Хан: Би энэ бүгдийг чиний захиралын нэрийн өмнөөс хийж байна гэж чи бодсон уу? Бид хүүхэдтэй болсон. Би... би чиний хүүхдийн эцэг. Энэ үнэн, цаашид ч тийм байна.
Тао: Тэгвэл чи Яояо бид хоёрыг эндээс авч явах уу?
Хан: Яояо зөвхөн минийх, эсвэл чинийх биш, тэр бидний хүүхэд. Яояо эцэг эхтэйгээ амьдрах ёстой.
Тао: Чиний хэлсэнээр бол....
Хан: Яояо-г аваад надтай хамт явах уу?
Тао: Тэр өөртөө хүүхдийн хариуцлагыг авах гэж байна. Яояод үнэхээр эцэг хэрэгтэй. Ядаж л Гу овогтынхон дэргэд байхад Яояогийн өвчинд санаа зоволтгүй.
Эм: Хүүхдийн үзлэг дууссан. Тао Яояоны эцэг эх нь хэн бэ?
Тао: Би ээж нь.
Хан: Би аав нь.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яояо цаашид амьдрах газар энэ байх нь.
Хан: Нааш нь. Эмч хүүхдийг гартаа удаан барих эрүүл мэндэд нь муу гэсэн. Явцгаая. Дотор бүгдээрээ хүлээж байгаа.
Тао: Бид хатагтай, ноён Гу гэж үү?
Эмс: Тавтай морилцгоо.
Хан: Явцгаая.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Бүгдэд нь. Энэ бол Гу Хань Шэн миний эхнэр.
Тао: Тэр намайн эхнэр нь гэж хэллээ. Бас Яояо Гу овогтынд багтана, бид хууль ёсных болох ёстой.
Хан: Миний гартаа тэвэрсэн хүүхэд Гу Хан Шэнь миний охин, бас манай гэр бүлийн нандин эрдэнэ. Манай бүх ах эгч нар цаашдаа түүнд талтай хандана гэж би найдаж байна.
Ээж: Тао Чжи эд нар бол Гу овогтын ах, эгч нар. Бид хэтдээ нэг гэр бүл болно.
Аав: Хэрэв чамд ямар нэг тусламж хэрэгтэй бол гэр бүлдээ хэлж байгаарай. Чи энэ гэр бүлийн эзэгтэй, тиймээс чи үгээ хэлэх ёстой.
Тао: Ямартай ч эхлээд бүгдээрээ суучих.
Хан: Та нар сууцгана уу.
Тао: Хатагтай Гу....
Хан: Чи одоо ч хатагтай Гу гэх юм.
Тао: А?
Хан: Ээжээ.
Тао: Ээжээ... ааваа.
Ээж: Би үүнийг их удаан хүлээсэн.
Аав: Энэ, Тао Чжи. Энэ хязгааргүй зээлийн хар карт.
Эр: Аав чамд нэрээ соль гэж энийг өгч байсан. Дэлхийд энэ карт гуравхан байдаг.
Тао: Аав аа. Үгүй ээ, би энийг авч чадахгүй.
Ээж: Энийг ээж нь чамд бэлэглэж байна.
Эр1: Бас дахиад нэг байна.
Тао: Би нээрэн энийг авч чадахгүй. Ээж....
Хан: Миний картыг ашигла.
Ээж: Манай бэр татгалзаж байна. Үүнийг Яояод өгчихье. Яояо, энийг аваарай.
Тао: Би чамд картыг чинь өгөх гэсэн юм.
Хан: Энд зөндөө хүмүүс байна. Бид орой өрөөндөө орсон хойно чи хүссэнээрээ хүрч болно, ойлгосон уу?
Тао: Би чамайг бодоогүй ш дээ.
Ээж: Чи яасан бэ? Яагаад царай чинь улайчихав?
Тао: Би зүгээр ээ, ээжээ. Би зүгээр л маш хурдан идсэн байна.
Хан: Май, удаанаар ид. Яарах хэрэггүй. Яояо, чи гэсэн өлссөн үү?
Эм: Залуу ноёнтон.
Хан: Өө, би өлссөн, маш их өлссөн.
Эр: Энэ үнэхээр бүртгэлтэй 10 компанитай Гу Хань Шэн нэг өдрийн дотор өөрчлөгдсөн гэж үү?
Эр1: Гу овогтын гэр бүл үнэхээр өөрчлөгдсөн бололтой.
Тао: Тэр сайн эцэг болж мэдэх юм.
Хан:. За, за. Бүгдээрээ баяртай. Миний эхнэр хүүхэд хоёр унтах болчихож. Өнөөдөртөө боллоо. Ээжээ, ааваа, Яояо унтахаар явлаа. Та нар ч гэсэн эртхэн унтах хэрэгтэй.
Ээж: Тиймээ. Та нар удах хэрэггүй, бидний үнэт эрдэнэ ач минь унтах ёстой. Түүнийг хурдхан оронд нь оруул.
Гу: Өө, тийм шүү. Хүүхдийг унтуулахын тулд аав ээж нь хэрэгтэй. Тэгж байж хүүхэд тайван, бөх унтана. Хань Шэн жаахан байхад ээж бид хоёр чинь хамт унтдаг байлаа.
Хан: Бид одоо...
Тао: Ээжээ, ааваа, бид эхлээд унтлаа.... Яояотой хамт унтана.
Ээж: Тэг ээ, тэг. Та хоёр бие биедээ сайхан тохирч. Одооноос эхлээд хүү Хань Шэн ганцаараа биш, гурван хүнтэй гэр бүл боллоо.
Гу: Хөөе, хайрт минь, бид хоёр сайхан тохирдог.
Ээж: Явж унтацгаая.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Хань Шэн, Яояо бид хоёрт бэлдэж өгсөнд, бас энэ юмнуудад баярлалаа. Би Яояог ганцаараа унтуулчихна. Орой болчихлоо, чи ч гэсэн буцаж очоод амрах хэрэгтэй.
Хан: Хувцсаа тайлахад туслаач, би Яояог тэврээд гар завгүй байна. Бас миний цамц товчнуудтай.
Тао: Ямар ч байсан чи надад Яояог өгөөд өрөөндөө очих ёстой.
Хан: Гэхдээ энэ миний өрөө?
Тао: Чиний өрөө? Энд ганцхан ор байна. Яаж гурвуулаа унтах юм?
Хан: Ор гурван хүнд хангалттай том. Энэ мөчөөс энэ өрөө биднийх болно.
Тао: Үгүй ээ, үгүй. Яояо маш их чимээтэй унтдаг, энэ чамд амрахад чинь саад болно. Зүгээр л бид хоёрт өрөө бэлдээд өгчих. Бас ээж хүүхэд зөвхөн том хүнтэй тайван унтаж чадна гэж хэлэхийг сонссон. Яояо унтаж байхдаа маш их чимээ гаргадаг.
Хан: Хүүхэд маш сайн унтаж амрах ёстой. Тэр цаашид ч сайн унтаж байх ёстой, хатагтай Тао. Хүүхэд хэр сайн унтана, тэр хэрээр сайн байдаг. Хэрэв тэр муу унтвал хүүхэд өсөхгүй.
Тао: Чи... чи энэ... би...
-----------------------------------------------------------------------------------
Тао: Би ингэхэд ер нь...
-----------------------------------------------------------------------------------
Тао: Чи бол Гу Хань Шэн. Чи ердөө л Яояогийн эцэг нь, би ээж нь, тэгээд л болоо.
Хан: Гурван хүнтэй гэр бүл гэж ийм байдаг байжээ.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Яояо, битгий уйл, сүүгээ ууя, ээжийгээ сэрээх хэрэггүй, за юу? Гол нь түүнийг унтуулах л хэрэгтэй. Гэвч бодит байдал дээр нэг ч эх хүүхдээ төрүүлснээс хойш хангалттай унтаж чаддаггүй гэдэг. Шөнө дундад эхийгээ сэрээдэг ганц хүн бол хүүхэд.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яояо урд шөнө уйлсангүй гэж үү? Би ядаж л өглөө болтол унтлаа ш дээ. Ийм учиртай байжээ?
-----------------------------------------------------------------------------------
Хан: Чи надад дахиад л хүрлээ.
Тао: Уучлаарай, би тэгье гэж бодоогүй.
Хан: Чи худлаа хэлж байна. Яасан бэ, миний охин?
Тао: Яояо, чи өлссөн үү? Битгий уйл, битгий уйл. Ээж нь энд байна. Би хөхүүлмээр байна, Гу Хань Шэн. Би хөхүүлэх гэсэн юм.
Хан: Аан, за, би харахгүй ээ.
Тао: Болчихлоо, эргээд харж болно. Яояо унтчихлаа.
Хан: Тао Чжи, энэ мөчөөс эхлэн Яаяо-г сүүгээр хооллоё.
Тао: Чи намайг хангалттай сүүгүй гэж бодож байна уу? Санаа зоволтгүй миний сүү сайн гардаг.
Хан: Яояо-ийн сүү хангалтгүй гэсэн юм биш. Би зүгээр л санаа зовоод...
Тао: Уучлаарай, би жаахан өлсчихөж.
Хан: Явж юм идэцгээе.
-----------------------------------------------------------------------------------
Ээж: Та Чжи, чи энэ цэцэрлэгийг юу гэж бодож байна? Энэ манай бяцхан гүнжийн ээжид таалагдах болов уу?
Хан: Ээж, тэр хэдтэй билээ?
Ээж: Эхлээд худалдаад авчих.
Аав: За май.
Тао: Энэ бүхэн чинь арай...
Аав: Тао Чжи, энэ ээж бид хоёроос чинь Яояод бэлтгэсэн ялихгүй зүйл. Чи охиныхоо төлөө авах ёстой.
Тао: Үгүй энд чинь...
-----------------------------------------------------------------------------------
Тао: Хүүхдийн цэцэрлэг, худалдааны төв, мөсөн гулгуур, амралтын хүрээлэн, бүр хүүхдийн тэжээлийн хотхон. Ээжээ, энэ арай хэтэрхий биш үү?
Ээж: Үгүй дээ, энэ бүхэн маш хэрэгтэй. Манай Гу овогт олон жилийн дараа Яояо гэдэг бяцхан гүнжтэй боллоо. Эд нар юу ч биш. Хэтдээ Гу овогт бүхэлдээ түүнийх болно.
Хан: Ээж ээ. Та миний эхнэрийг эхлээд юм идүүлж болох уу?
Ээж: Тэгье ээ, тэгье, эхлээд юм идэцгээе. Эхлээд юм идэцгээе.
Гу: Явцгаая.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Сайн уу, хатагтай. Би таны төрөлтийн дараах биеийг тэнхрүүлэхээр ноён Гу-ийн тусгайлан уригдсан эх баригч байна. Би цаашдаа таны хоол унд, нөхөн сэргээх үйл явцыг бүрэн хариуцах болно. Энэ бүхэн өнөөдөр онгоцоор авчирсан эмийн ургамлаар бэлтгэгдсэн бүтээгдэхүүнүүд. Та эднийг онцын асуудалгүйгээр идэж болно.
Тао: Би хөдөө маш их зовж өссөн. Жирэмсэн байх үедээ хоол ундны дутагдалд орж байсан. Би өглөө нь ердөө хоёрхон мантуу л иддэг байлаа. Гэтэл одоо энэ сайхан амттай юмнууд хэрэггүй болох нь ээ.
Хан: Хэрэв чи эднийг идэхгүй бол би гаргаж хаяахаас араггүй болох нь.
Тао: Би иднэ ээ, иднэ.
Ээж: Тао Чжи, чи биеэ бодох хэрэгтэй. Чи хэтэрхий туранхай байна. Чи сайн идэж биеэ тэнхэрүүлэх хэрэгтэй.
Тао: Та санаа зоволтгүй ээжээ. Энэ он жилүүдэд би үүнд дассан. Намайг туранхай гэж харах хэрэггүй. Би хүчтэй, урд нь Яояотой хамт 30 удаа хүргэл хийдэг байлаа.
Гу: Энэ нэг золигоос болж энэ хүүхэд тэгж зовж байсан байхгүй юу. Хэрэв би эртхэн мэдсэн энэ хүүхдийг аль болох аятайхан төрүүлэх байсан.
Хан: Чамайг тэгж зовоход хүргэсэн миний буруу.
Тао: Чи Яояо бид хоёрыг авсан. Хань Шэн санаа зовох хэрэггүй. Би үнэхээр талархаж байгаа.
Ээж: Тао Чжи, охиндоо санаа зоволтгүй. Чи нөхөртэйгээ хамт худалдааны төвөөр орж өөртөө таалагдсан юмнуудаа ав. Нөхрийнхөө картыг ашиглаарай. Харин Хань Шэн та хоёрыг байхгүй хойгуур бид гэртээ Яояо-г харж байя.
Тао: Ээж ээ, Яояод санаа зоволтгүй. Би ажилдаа явмаар л байна. Гэвч охиныг бас эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байгаа.
Гу: Охиныг үзүүлсэнийх нь дараа би хүн явуулж авахуулъя. Энэ надад хэцүү биш. Түүнийг сайтах харж хандах хэрэгтэй. Ер нь та нар гэртээ үлд, тэгээд юу дуртайгаа хийж болно.
Ээж: Тао Чжи, чи санаа зовох хэрэггүй. Зүгээр л тайван ажилдаа явж болно. Надад санаа зоволтгүй. Яояо-г асрах тийм хэцүү юм биш. Би түүнийг харж байх болно.
Хан: Тэгье.
Тао: Тийм гэж үү?
Хан: Чи сайн юм ид, хүссэн болгоноо идэж болно.
Тао: Тэгье.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Чи намайг уулзвар өнгөрөөд буулгана гэсэн биз дээ? Биднийг хэн нэгэн харчихвал яахав?
Хан: Тао Чжи, би тийм ичмээр хүн үү?
Тао: Надад л ичгүүртэй байна. Би жинхэнэ хатагтай Гу биш. Яояо том болох хүртэл нь тэвчих л хэрэгтэй. Дараа нь хүн бүхэнд тайлбарлаж байхаар эхнээсээ хэнд ч ярихгүй байсан нь дээр.
Хан: Чи мэднэ, манай Гу овогтын бүх хүмүүс чамайг миний эхнэр, миний охины эх нь гэдгийг мэддэг.
Тао: Хүлээ, хүлээ. Би ажлаа л сайн хийх болно. Бидний харилцаа миний ажилд нөлөөлөх ёсгүй. Чи тэгж бодохгүй байна уу?
Цзя: Хань Шэн. Хан Шэнь ах аа, машинд чинь хэн нэгэн байгаа юм шиг санагдах чинь. Би учрыг нь олох ёстой. Хань Шэн ахын машинд байсан эмэгтэй хэн юм бол?
Хан: Чи дээшээ болохгүй юу?
Тао: Баяртай, ноён Гу!
Хан: Ээж, Тао бид хоёр ирчихлээ.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Ноён Гу гэрлээгүй биз дээ? Гэнэт хаанаас охин гараад ирэв?
Эм: Гу овогтынх шиг баян гэр бүлүүд ихэвчлэн эхийг нь үлдээгээд хүүхдийг нь авдаг.
Эм: Аан, бас тийм учиртай байдаг юм уу? Би мэдээгүй юм байна.
Цзя: Хань Шэн үнэхээр хүүхэдтэй юм байна.
Эм: Тао Чжи хараач. Чи ноён Гуг таньдаггүй юм уу? Ноён Гу өнөөдөр охиноо авчирсан байна. Ноён Гу-ийн охин чиний охинтой их адилхан юм аа.
Цзя: Хань Шэн ах охинтой байх нь.
Эм: Ноён Гу Тао Чжиг хараад байх шиг санагдах юм.
Хүү: Ээжээ.
Тао: Ноён Гу, хүүхэд бодвол ээжийгээ үгүйлж байгаа байх.
Гу: Тиймээ. Ээж нь гэртээ байхгүй, харин охин маш уйланхай, тиймээс би түүнийг ажилдаа авчирсан юм.
Цзя: Энийг бүр хүүхэд хүртэл мэднэ. Хэн ээж шиг үнэртэд билээ?
Гу: Чи намайг аав шиг үнэртдэг гэж хэлэх гэсэн үү?
Цзя: Би тэгж хэлэх гээгүй, Хань Шэн ах аа.
Гу: Тэгвэл чи наад амаа тат.
Эм: За, бид ажлаа хийхээр түрүүлээд явлаа, ноён Гу.
Тао: Бид ч гэсэн ажлаа хийхээр явлаа.
Гу: Яояо, бид одоо яах вэ? Ээж нь охиноо таньсангүй. Одоо хоёулахнаа үлдлээ, бие биедээ найдсан аав охин хоёр.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Үдийн цайны дараах хурал хойшлогдсон гэж тусгай туслах Чэн хэллээ.
Эм: Яагаад? Ноён Гу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэзээ ч хойшлуулдаггүй ш дээ.
Эм: Энэ бодвол бяцхан хатагтай огиулснаас болсон байх.
Тао: Юу?
Цзя: Тэр огиулах чамтай ямар холбоотой юм? Энэ ганцхан чамд тохиолддог юм уу?
Эм: Тао Чжи бас л эх хүн. Тиймээс хүүхдийн тухай сонсоод өөрийн эрхгүй санаа нь зовсон биз. Тао Чжи, нэгэнт хурал цуцлагдсан болохоор хурдхан явж юм идье.
Тао: Миний гэдэс гэнэт базлаад эхэллээ. Та нар хоолондоо явцгаа. Би чадахгүй нь. Би ариун цэврийн өрөө рүү.
Эм: Тао Чжи. Чи буруу тийшээ явчихлаа. Энэ ноён Гу-ийн өрөө.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Яояо хаана байна? Тэр яагаад огиулсан юм? Дахиал л эхэлчихсэн үү?
Гу: Яояо зүгээр. Тэр их сайн байгаа. Ээж дөнгөж сая унтуулсан.
Тао: Гэхдээ тусгай туслах Чэн хэлэхдээ...
Гу: Хэрэв би тэгж хэлээгүй бол чи ирэхгүй байсан уу?
Тао: Хэрэв Яояо зүгээр бол би явъя даа.
Гу: Чи чонын үүрэнд орчихоод зугтах гэсэн хэвээрээ юу?
Тао: Ноён Гу, одоо ажлын цаг. Би яаж... би юу...
Гу: Би энэ компанийн удирдлага, үдийн цайны цагаар энэ өрөөнд үлд. Би чамайг цайны цагийн дараа явуулна. Ээж эднийг авчирч өгсөн юм.
Тао: Би ээжийг гомдоомооргүй байна, тиймээс энээс хурдхан идчихээд цайны цагаар харагдахгүйгээр буцаж очно.
Цзя: Хань Шэн ах аа, би орлоо шүү.
-----------------------------------------------------------------------------------
Цзя: Хань Шэн ах аа, би орлоо шүү. Хань Шэн, чи сая хэнтэй яриад байсан бэ?
Хан: Хэн чамайг ор гээв? Эндээс гар.
Цзя: Хань Шэн, энд хэн ч алга. Чи яасан ууртай байх юм?
Хан: Би хоёр дахь удаагаа хэлмээргүй байна.
Цзя: Миний аав чамд энэ бичиг баримтуудыг өгөөрэй гэж хэлсэн юм. Би ч гэсэн чухал ажил амжуулж явна, Хань Шэн.
Хан: Наадахаа энд үлдээчих. Тэгээд явж болно.
Цзя: Миний аав чиний тухай ихийг мэдмээр байна гэсэн. Би чамайг гарын үсэг зуртал эндээ хүлээж байя.
Хан: Би гарын үсгээ зурсаны дараа өөрийн биеэр аавд чинь хүргэж өгнө.
Цзя: Хэрэв чи намайг хөөгөөд байгаа бол...
Хан: Тэгвэл аав чинь гарын үсэг зуруулахаар ирэг.
Цзя: Хань Шэн, чи урд нь надад ийм ширүүн байгаагүй. Хэрэв чи надтай хамт хооллооч гэж би санал тавимаар байна. Бид хоёр хамт хоол идээгүй зөндөө удсан байна. Харав уу, би бүр хоол авчирсан.
Тао: Энэ хоёр үргэлж хамт хооллодог байжээ? Төгс хосууд байсан бололтой. Харин одоо би хэн бэ? Би бурханаас илгээсэн хүүхдийн эх үү?
Цзя: Аав намайг ирнэ гэж чамд хэлсэн үү? Тэгээд л тэр хоёр хүний хоол бэлдүүлжээ? Хэрэв чи надад урд нь хэлсэн бол би жолоочийг хоол авчир гэж хэлэхгүй байсан. Энэ миний хоол.... Энэ юун чимээ вэ?
Хан: Цзян Яньран, би чамтай хамт хоол идэхгүй, цаашид ч тэгэхгүй. Санаж ав, бид ердөө л дарга ажилтаны энгийн харилцаатай.
Цзя: Тэгвэл би чамд санал тавъя. Чи гарын үсгээ зурангуут би явлаа.
Хан: Нааш нь өг, би чамд гарын үсэг зурж өгье.
Цзя: Намайг уучлаарай.
-----------------------------------------------------------------------------------
Цзя: Намайг уучлаарай.
Хан: Явж үз. Чи зүгээр үү? Толгойгоороо мөргөчихсөн үү?
Тао: Цзи Яньран та хоёр юм биз дээ?
Хан: Алив, хараадахъя.
Тао: Би зүгээр.
Хан: Нааш ир, энд суучих. Энд хавдачихаж, гэтэл чи өвдөөгүй гэж хэлж байдаг.
Тао: Өвдөхгүй байна.
Хан: Өө, арай зөөлөн байя.
Тао: Гу Хань Шэн, чи намайг Тао Чжи, эсвэл би Яояо-ийн ээж болохоор ийм сайхан сэтгэлээр ханддаг юм уу?
Хан: Цзи Яньран бид хоёр хоорондоо ямар ч холбоогүй. Гу, Цзи овогтууд эртний найзууд. Цзийн гэр бүл надад тус болж, харин би Цзи хариу барина гэж амласан. Цзи Яньран энд Гу группт байж байг. Хэрэв тэр чамд таалагдахгүй байвал би яг одоо түүнийг шилжүүлж чадна. Тэр ердөө л эрхэлсэн залуухан хатагтай.
Тао: Чи миний төлөө тэгэх хэрэггүй. Надаас болж Цзи, Гу хоёр гэр бүлийн харилцааг сүйтгэхийг би зөвшөөрөхгүй.
Хан: Тэгвэл бидний харилцааг нийтэд ил болгоё. Гу Хань Шэний эхнэр хэнээс ч нуугдах ёсгүй. Гу группын бүх хүмүүс анхааралтай сонсоцгоо. Би одоо мэдэгдэл хийх гэж байна.
Тао: Намайг уучлаарай.
Хан: Чи минийх.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Цаг болчихлоо. Би ажлаа хийх хэрэгтэй.
Чэн: Тэр бас ч гэж овоо юмаа. Бүгдэд нь элдэв хов жив ярьсан байна Захирал аа, би ямартай ч таны хэлснийг биелүүллээ.
Хан: Чэн Мин, яваад үдийн хоолны дараах цай захиал. Өөрөө мэдээрэй.
Чэн: За мэдлээ.
Хан: Хүлээ. Компанийн хүн нэг бүрт захиал. Нэгэнт тэр үүнийг нийтэд зарлахыг хүсэхгүй байгаа бол би ч гэсэн зарлаад яахав. Энэ түүнээс л шалтгаална.
Чэн: Сэтгэлээр унах хэрэггүй, захирал аа. Тэр зүгээр л таны нөмөрт байхыг хүсэхгүй байж мэднэ. Та бодоод үз, хэрэв үүнийг бүгд мэдвэл тэр яаж ажилдаа явах юм? Хүмүүс түүнд ердийн ажилтан шиг хандахгүй. Тэд Гу группын эхнэр гэдгээр л түүнд хандана.
Хан: Үнэндээ чи ажлаасаа ч илүү үүний учрыг мэддэг юм байна.
Чэн: Учир нь хэн ч миний нэрийг санадаггүй, бүгд намайг зөвхөн сүйхээтэй домогт тусгай туслах л гэж мэддэг.
Хан: За, за, за, хурдхан явж бэлд. Миний эхнэр хараахан юм идээгүй байгаа.
Чэн: Мэдлээ. Хагас цагийн дараа хатагтай Тао Чжийг цадтал нь хооллож ундалсан байх болно. Компани даяар таныг магтан дуулах байх.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Яньран, чи Цзи овогтын том охин, хүүхэд байхаас л Гу ерөнхийлөгчтэй үерхсэн. Хэн чамайг шилжүүлж зүрхлэх юм бэ?
Эм: Явцгаая. Бид одоо ерөнхийлөгч Гу-тай уулзах хэрэгтэй. Энэ хүний нөөцийн албаны буруу байх.
Цзи: Дуугай болцгоо!
Тао: Чжи чжи, чи сая буцаж ирсэн. Юу болсон юм?
Чжи: Хүний нөөцийн албанаас компанид зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор түүнийг эндээс шилжүүлэх гэж байгаа гэж хэлсэн.
Тао: Эндээс шилжүүлэх ээ?
Чжи: Тао Чжи, чи халуун ногоотой хоол идсэн үү? Чи уруул хөөчихөж. Хэрэв чиний ходоод асуудалтай бол ийм хоол бага идэж бай.
Тао: Ер нь чи дахиж идэхгүй байсан нь дээр.
Чэн: Гу ерөнхийлөгч компанийн бүх ажилтнуудыг үдийн хоолны дараах цайгаар дайлж байна.
Чжи: Хөөх, нар баруунаас гардаг болсон уу? Гу ерөнхийлөгч бүгдийг нь үдийн хоолны дараах цайгаар дайлж байна.
Цзи: Хань Шэн ах энэ бүгдийг надад тусгайлан авсан байх нь. Хөөе, надад нэгийг аваад өг.
Чэн: Хатагтай, танд арай өөрөөр. Захирал тусгайлан захиж хэлсэн.
Чжи: Гу ерөнхийлөгч нэг хүнийг дайлахын тулд бүх хүмүүст бялуу авсан байх нь!
-----------------------------------------------------------------------------------
Чжи: Хөөх! Та Чжи, чинийх биднийхээс арай өөр юмаа. Энэ илүү амттай харагдаж байна.
Тао: Би харсанаа л авчихсан юм.
Цзи: Тао Чжи, энэ амттанг Хан Шэнь ах надад тусгайлан авч өгсөн юм. Хэрэв би байгаагүй бол чи энэ амьдралдаа хэзээ ч ийм амттан идэхгүй байсан биз.
Тао: Тэр чамд зориулж захиалсанд чи итгэлтэй байна уу?
Цзя: Хэрэв чи одоо надаас гуйвал би чамд эндээс гэртээ авч очиж хүүхддээ өгөхийг зөвшөөрье. Чи намайг үл тоож байна уу?
Тао: А? Уйлснаас болоод чиний нүүрний будаг жаахан урсчихаж.
Цзя: Хүлээж байгаарай, би чамайг явуулахгүй дээ!
-----------------------------------------------------------------------------------
Хан: Машинд суу.
Тао: Компанийн үүдэнд ингэх чинь эвгүй ш дээ.
Эм: Тэр Тао Чжи биш үү?
Эм: Тао Чжигийн нөхөр нь цагаач гээгүй билүү? Тэр ийм тансаг машинтай эрийг яаж дэгээдэж чадав аа? Тэр арай...
Чжи: Чи яаж ийм өөдгүй дотортой байж чаддаг байна аа? Яагаад түүнийг ойлгохыг хүсдэггүй юм бэ?
Цзя: Бодвол тэр нэг баян хөгшнийг халамжилж байгааг байлгүй. Би мэдээд байсан юм. Тэр өнөөдөр надад яаж тэгж хандаж зүрхэлдэг байна? Алив, бүгдээрээ явж жинхэнэ нүүр царайг бүгдэд нь харуулъя.
Хан: Хэрэв чи машинд суухгүй бол чамайг хэн нэгэн Тао Чжи мөн байна гэж танина.
Цзя: Тао Чжи! Чиний аав хэн болохыг би мэдмээр байна. Хань Шэн ах!
Эр: Гу ерөнхийлөгч.
Цзя: Хань Шэн ах аа, энэ ичгүүргүй өлөгчин Тао Чжи чамайг дэгээдсэн гэж үү?
Хан: Цзи Яньран, чиний овог Цзи байгаа цагт чи Хань Шэн намайг ахин дахин эргүүлж болно гэж бодсон уу?
Цзя: Ийм хүүхний арганд битгий хуурт. Тэр хэдийн ээж болсон. Бас нөхөр нь цагаач ажилчин.
Хан: Цзи ах аа, хэрэв та охиноо хүмүүжүүлж чадахгүй юм бол би таны өмнөөс үүнийг хийж чадна.
Аав: Чи бушуухан гэртээ хариадах!
Цзя: Аав аа!
Хан: Би өнөөдөр туслах Таотой санаандгүй таараад хүүхдийг хүмүүжүүлэх зарим асуудлаар зөвлөлдөхийг хүссэн. Тэгээд л түүнийг гэртээ урьсан юм. Компанид энэ талаар элдэв яриа гаргахыг би хүсэхгүй байна. Ойлгосон уу?
Тао: Гу ерөнхийлөгч өө, хэрэв танд ямар нэг асуулт байвал тэднийгээ цуглуулаад Чэн туслахаар надад өгч болно. Би энэ машинаар явахгүй. Баяртай.
Хан: Нэгэнт би чамайг гэртээ аваачина гэсэн болохоор надад татгалзах шалтгаан байхгүй. Машинд суу. Та нар ч гэсэн сууцгаа.
Чжи: Ингэхэд Гу ерөнхийлөгч та удирдлага. Офист маш олон хүмүүс ажилладаг. Та бүгдэд нь адилхан хандаж, бүгдийг нь адилхан гэрт нь хүргэж өгөх гэж байдаг. Бид танд талархаж байна.
Тао: Найз минь дуугай болооч. Яаж ийм юм болдог байна аа?
Хан: Хаяг?
Эм: 128, Гунъюань гудамж. Баярлалаа, Гу ерөнхийлөгч өө.
Эм: Чанхай дүүрэг, Хуахуай гудамж. Баярлалаа, Гу ерөнхийлөгч өө.
Чжи: Би №1 Цзебан гудамжинд байдаг Халуун тогооны ресторанд бууна. Баярлалаа, Гу ерөнхийлөгч өө. Тао Чжи, чи Гу ерөнхийлөгчид хаягаа хэлээч.
Тао: А, миний хаяг.... миний гэр...
Чжи: Тао Чжи. Чи хаягаа мэддэггүй юм уу?
Тао: Гу ерөнхийлөгч өө намайг Юйцзинвань виллад хүргээд өгөхгүй юу? Би тэнд шөнөөр ажиллана.
Чжи: Бурхан минь, Тао Чжи чи үнэхээр их ажиллах юмаа. Чи бүр шөнөөр давхар ажил хийгээд л.
Тао: Би хүүхдийнхээ төлөө л ингэдэг.
Хан: Ойлголоо. Би ч гэсэн тэнд амьдардаг.
Чжи: Гу ерөнхийлөгч өө, та нар тэнд ажиллаж байхдаа бие биенээ таньдаг болсон уу?
Хан: Тиймээ. Танилцсан байх.
-----------------------------------------------------------------------------------
Чжи: Баяртай, ноён Гу.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Бусад эмэгтэйчүүд байсан бол надад жаахан ч гэсэн сэтгэл гаргаж, арав дахин энхрий хандах байсан. Гэтэл чи надаас яг тахал шиг зайлсхийдэг, бүр нэрээр минь ч дууддаггүй.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Ээж. Чамайг амралтын өдрөөр эрт босохыг хэн зөвшөөрсөн юм? Хятадын Хайчэний эдийн 2-р чуулган.
Тао: Нааш нь. Компани маргаашийн эдийн засгийн чуулганд ажилтнуудаа оролцуулахаар зохион байгуулж байгаа. Би энэ боломжийг ашиглаад Хятадад юунд ч юм суралцах хэрэгтэй, тиймээс чамтай зууралдах цаг алга.
Ээж: Энэ бүхэн чиний буруу биш үү, захирал гуай? Чи ажилтныхаа амралтын өдрийг бусниулаад л.
Тао: Ээжээ, би зүгээр л суралцах гэсэн юм, тэр үүнд ямар ч хамаагүй.
Хан: Тэгвэл чи хичнээн суралц, дараа нь би шалгана.
Тао: За.
Хан: Би Хайчэний эдийн засгийн чуулганд нээлтийн үг хэлэх ёстой. Үүнийг надад зохицуулж өг.
Чэн: Захирал аа, та чуулган дээр хэзээ ч үг хэлдэггүй. Та яагаад гэнэт зөвшөөрөв?
Хан: Шалгаад эргээд мэдэгд.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Чиний бодлоор өнөөдөр Гу ерөнхийлөгч ирэх болов уу?
Цзя: Та нар юу гэж бодоов? Хань Шэн ах салбарын эсвэл олон улсын чуулганд хэзээ ч ирдэггүй, тэр тусмаа нэг иймэрхүү жижигхэн чуулганд.
Чжи: Яньран, хүрч ирээд энд суучих.
Цзя: Би Цзи Яньран, энд өөр хэн ч суух ёсгүй. Энд зөвхөн над шиг хүмүүс эхний эгнээнд суух ёстой.
Чжи: Мартаж үз. Бид түүн шиг баян бүсгүйчүүдтэй мөчөөрхөж чадахгүй. Тэд эхний эгнээнд суух заяатай. Бид яаж ч хичээсэн зөвхөн арын эгнээнд л сууна.
Тао: Бүр бид ард суусан ч урд эгнээнийхэн шиг сонсож, харж чадна.
-----------------------------------------------------------------------------------
Эм: Өнөөдрийн Хэйчен эдийн засгийн чуулганд түүхэндээ анх удаа маш чухал зочин хүрэлцэн ирээд байна. Бүгдээрээ Гу группын ерөнхийлөгч Гу Хань Шэнийг угтан авцгаая, тэр өнөөдөр нээлтийн үг хэлнэ.
-----------------------------------------------------------------------------------
Чжи: Гу ерөнхийлөгч. Энэ ерөнхийлөгч байна.
Эм: Тэр ийм жижиг чуулганы нээлтэнд үг хэлэхээр яаж ирдэг байна?
Хан: Бүгдэд нь мэнд хүргэе. Би өнөөдөр нээлтийн зочин Гу Хань Шэн.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Надад одоо ч та нарын дэмжлэг хэрэгтэй.
Эм: За, дараагийн асуулт бас хариулт. Энд өнөөдөр маш олон залуу хүмүүс байна. Ноён Гу, өнөөдөр эд нарыг туршиж үзвэл яасан юм?
Хан: Тэгье.
Эм: Бид яавал дээр вэ? Ямартай ч бид оролдоод үзэх хэрэгтэй. Тэгвэл ноён Гу биднийг сонгож мэднэ.
Хан: За, тэр арын эгнээний эмэгтэй босоорой.
Цзя: Тэр нэг юм уу?
Эм: Тао Чжи.
Тао: А?
Эм: Босооч!
Тао: А!
Эм: Одоо чамд дээшээ ахих асар том боломж гарч байна.
Цзя: Тао Чжи, чамайг дээ.
Тао: Би Тао Цзин, Гу группынх, таны асуултанд хариулахад бэлэн.
Хан: Миний асуулт, Маслоугийн хэрэгцээний шатлалын дагуу би өнөөдөр яах гэж энэ чуулганд ирсэнд дүн шинжилгээ хийх ёстой.
Эм: Чжи энэ дэндүү хэцүү юм.
Эм: Тэр үүнийг чадах уу? Маслоу? Юу вэ? Энэ чинь сэдлийн онол биз дээ?
Цзя: Тао Чжи бол хүүхдээ өсгөөд гэртээ сууж байдаг хөдөөний жирийн нэг эмэгтэй. Тэр Маслоугийн хэрэгцээний шатлалыг хаанаас мэдэх юм? Зүгээр л хараад хүлээ. Тэр удахгүй Гу группыг эвгүй байдалд оруулах болно. Гу групп түүнийг хүлээж авах үгүйг харъя л даа.
Тао: Маслоугийн хэрэгцээний шатлалыг таван үе шатанд хуваадаг. Нийгмийн хэрэгцээ, аюулгүй байдлын хэрэгцээ, физиологийн хэрэгцээ, хүндэтгэх хэрэгцээ. Мөн өөрийгөө танин мэдэх хэрэгцээ. Ноён Гу эдийн засгийн чуулганд зөвхөн зохион байгуулагчийн амттай хоол, байрны төлөө ирээгүй.
Хан: Мэдээж.
Тао: Нийгмийн хэрэгцээний төлөө ч ирээгүй. Манай Хайчэнгийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт энд болох ёстой. Гу групптэй хамтран ажилладаг олон түншүүд энд ирэх ёстой. Ноён Гу хэлсэн үгээрээ бидний хамтын ажиллагааг улам тодорхой, ойлгомжтой болголоо.
Чжи: Тао Чжи, үнэхээр нуугдмал авъяас байна.
Тао: Өөрийгөө танин мэдэх хэрэгцээний хувьд, ноён Гу Хайчэнгийн эдийн засгийн амин чухал тулгуурыг атгаж байна. Тэрээр мөн өөрийн туршлага, мэдлэгээ энд байгаа бүх хүмүүстэй хуваалцаж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэхийг хүсч байна. Энэ үйл явцад хүндэтгэлийн үнэ цэнэ биелдэг.
Эр: Үнэхээр сайхан хэллээ. Гу групп бөөн авъяастнуудтай юм гээч.
Эр: Хатагтай Цзи, та түүнийг ердөө л хөдөөний ээж хүүхэн гэж хэлсэн. Би тэгж бодохгүй байна. Бүр Гу группын залуухан эх байсан ч авъяастай юм.
Эм: Сая хатагтай Тао хэлсэн үгс намайг үнэхээр гайхшруулж чадлаа. Тэр ноён Гу-ийн жинхэнэ ажилтан байх ёстой хүн.
Хан: Миний ургуулж байгаа цэцэг яг надтай адилхан харагддаг юм аа.
Цзи: Хар даа, сүү чинь гоожиж байна.
Эр: Би чамд хэлчихье, чи дөнгөж саяхан амаржсан. Чи гэртээ хариад хүүхдээ нэг сайн хөхүүлсэн нь дээр. Энд ирж өөрийгөө эвгүй байдалд оруулах хэрэггүй.
Эр: Төрсний дараа ажилд ороод явж л байдаг. Үнэндээ хэцүү байдаггүй юм уу, энэ чинь? Хар даа энэ чуулган ямар гайхалтай болж байна аа.
Хан: Амаа тат.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Амаа тат.
Цзин: Хань Шэн ах аа. Тэр одоо үнэхээр сэжгийн харагдаж байна. Энэ Гу группын имижийг гутаана.
Хан: Түүний эсрэг дахиад дуугарсан хэнтэй ч Гу компани дахиж хэзээ ч хамтарч ажиллахгүй.
Эр: Намайг уучлаарай.
Эр: Уучлаарай, ноён Гу.
2: Бидний буруу. Бид тэгж бодоогүй.
Цзян: Хэнь Шан ах аа.
Хан: Харин чи Цзи Яньран, өнөөдрөөс эхлэн Гу компаниас халагдсан. Би чамайг дахиж хэзээ ч ажилд авахгүй. Хайчэний нэг ч компани, та нар түүнийг ажилд авахгүй.
Цзи: Хэнь Шан ах аа. Хэнь Шан ах аа, надад ингэж хандаж болохгүй.
-----------------------------------------------------------------------------------
Хан: Тао Чжи, хөхөөр хооллож байгаа үед сүү асгарах нь энгийн үзэгдэл. Хүндэтгэл хүлээх ёстой эх хүн бүр үүнийг туулаад гарсан. Зүгээр л тайван байж хувцсаа сольж өмс. Бусдыг нь надад даатагчих. Санаа зоволтгүй, би хаашаа ч явахгүй. Би цаашаа харж байя, чи эхлээд хувцсаа сольчих. За юу?
-----------------------------------------------------------------------------------
Тао: Би болсон.
Хан: Чи зүгээр үү? Бие чинь эвгүйрхэж энэ тэр болоогүй биз? Эмч дуудах хэрэггүй юу?
Тао: Зүгээр. Гу Хань Шэнь, би сая Гу группыг эвгүй байдалд оруулчихлаа.
Хан: Тао Чжи, харин тэдэнд л ичгүүртэй байгаа. Манай групп өнөөдрийн амжилтанд хүрэхийн тулд хэзээ ч нэр хүндэд тулгуурлаж байгаагүй. Сайн компани гэдэг эх хүн бүрийг ажлын байраар хангадаг. Түүнтэй хамт алхаж, амжилтанд хүрэхэд нь хөтөлдөг.
Тао: Гэхдээ би тэдэнд би хамаагүй байдаг. Тэд намайг зөвхөн өөрийнхөө буруугаас ээж болсон гэж хардаг.
Хан: Тао Чжи, чи бол эх хүн. Гэхдээ чи эх хүнээс ч бүр илүү. Би чамайг зөвхөн Яояо-ийн ээж байхыг хүсдэггүй. Чи өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Зүгээр л зоригтой урагшаа яв. Бүр тэнгэр лүү байсан ч тэр. Би чамайг түшиж, дэмжих болно.
-----------------------------------------------------------------------------------
Чжи: Тао Чжи, чи үнэхээр гайхалтай.
Хан: Би мэдэгдэж байна, өнөөдрөөс эхлэн Гу групп хүүхдүүдтэй бүх эмэгтэйчүүдэд зориулан эх хүүхдийн өрөө, амрах өрөө байгуулах болно. Мөн ажлын бүх хэсгүүдэд асаргааны өрөөнүүдтэй болно. Гурав хүртэлх насны хүүхэд компанид ирж болно. Тэднийг үнэгүй харж асрана. Үүнээс гадна, хүүхэдтэй эмэгтэйчүүдийг гутаан доромжлох, эсвэл үндэслэлгүйгээр халахыг хориглоно.
Эм: Гу ерөнхийлөгчид баярлалаа.
Хан: Хэрэв та нар баярламаар байвал туслах Тао-д талархацгаа.
-----------------------------------------------------------------------------------
Тао: Би ирлээ.
Хан: Яояо, ээж ирлээ.
Тао: Яояо, аавыгаа ааваа гээрэй.
Хан: Хар даа, тэр сая намайг ааваа гэсэн. Яояо, дахиад ааваа гээрэй. Ааваа.
Тао: Гу Хань Шэн жирийн аав нараас огтхон ч ялгаагүй байх нь. Энэ тэгвэл бид хоёр....
Ээж: Тао Чжи ажлаасаа тарав уу?
Тао: Тиймээ ээжээ.
Ээж: Хүү маань өөрчлөгджээ. Би түүнийг хүүхэд байхаас ингэж инээж байхыг ер хараагүй. Ээж ээ, аав аа, Яояо сая намайг ааваа гэж дуудсан.
Ээж: Яояо, эмээ гэж хэлээрэй.
Гу: Яояо, намайг өвөө гээрэй.
Хан: Яояо, намайг дахиад ааваа гээрэй.
Тао: Баян гэр бүлүүд ингэж эрхлүүлдэг гэж үү?
-----------------------------------------------------------------------------------
Тао: Тэр баачихсан байна. Би түүнийг аваачиж живхийг нь сольё.
Ээж: Чжи, одооноос эхлэн хүүхдийн аав нь живх солих гэх мэт иймэрхүү зүйлийг хийж байг. Үгүй бол хүүхэд уйлах болгондоо чамайг дуудах болно.
Хан: Чи дургүйцэхгүй биз дээ? Ердөө л живхийг нь солино. Би бичлэг үзсэн, миний өөрөө суралцах чадварыг дутуу үнэлэх хэрэггүй. Нааш ир. Манай бяцхан гүнж Яояо-ийн живхийг солино оо.
Тао: Өө, Яояо!
-----------------------------------------------------------------------------------
Тао: Бяцхан дүрсгүйг, чи ч асуудалд орлоо доо. Чи ийм зүйл хийж зүрхэлсэн цорын ганц хүн гэдгээ мэдэх үү?
Хан: Манай бяцхан гүнжид чи юу л хэлээд байна даа? Нааш ир. Аав нь түүнийг авъя. Чи зүгээр ч нэг аавынхаа нүүр лүү шээгээгүй биз дээ? Яояо надад хайртай болохоор л тэр, тийм үү?
Тао: Чи эрт орой түүнийг эрхлүүлж дуусгах байх.
Хан: Санаа зоволтгүй. Охид бас ээжтэй байдаг.
Тао: Ээж дуудаад байх шиг байна.
Хан: Ээж.
Ээж: Энэ сайхан байна уу?
Тао: Гоё юмаа.
Ээж: Энэ чинийх.
Тао: Ээжээ, та дахиад л надад мөнгө үрчихлээ. Надад үүнийг өмсөх боломж байхгүй. Танд буцааж өгвөл дэмий авсан болох уу?
Ээж: Боломжгүй гэж хэн хэлэв? Чи маргааш миний оронд Гу овогтын гэр бүлийн оройн хоолонд явна.
Тао: Би тэгж чадахгүй. Тийм чухал өдөр би чамайг эвгүй байдалд оруулах нь. Би яах ёстой вэ?
Хан: Чи Гу овогтын гэр бүлийн оройн хоолон дээр сайхан зугаацаж ав. Тэрнээс гадна чи эзэгтэй, харин тэд зочид.
Гу: Зүгээр л тайвшир охин минь, чамд санаа зовох юм байхгүй.
Тао: Тэгсэн ч гэсэн би сандраад байна.
Ээж: Хурдхан очоод өмсөөд үзчих, чамд таарах нь уу үгүй юу. Чи Тао Чжитэй харилцаатай гэдгээ одоохондоо бүгдэд нь хэлэх гээгүй биз дээ? Чи ээжийгээ орхиж яваад хүүхэдтэй үлдэнэ гэж битгий надад хэлээрэй.
Хан: Ээжээ, та юу ярина вэ?
Back to episodes Go home