Дараа нь амьд үлдэх – 2-12
Үргэлжлэл: 47:36 мин
Дүрүүд:
Эр:
Саша
Валера
Лобода
Рудольф
Андрей
Митя
Леонид Маркович
Эм:
Ника
Инга
Катя сэтгүүлч
Лина 9 настай охин
Надя мураниин хатан хаан
+Айжан
--------------------------------------------------------------------------------
АРТ ПИКЧЕРЗ ВИЖН
--------------------------------------------------------------------------------
Митя: Сарын өмнө Москвад үл мэдэгдэх өвчнөөс 100% үхэлд хүргэдэг халдвар тархсан.
Эр: Москваг цэргийнхэн бүсэлсэн. Биднийг энд нь үхэг гээд орхисон.
Лина: Би явж болох уу? Би зэвсэг өгье.
Эр: Чи хаанаас авах юм?
Лина: Аав хаана нуусныг би мэднэ
--------------------------------------------------------------------------------
Руст: Ах хүү!
Эр: Чөтгөр гэж!
Руст: Юу газрын зураг вэ? Эрдэс хайж байна уу?
--------------------------------------------------------------------------------
Инга: Бидэнд таны боломж, ер бусын чадвар сэтгэгдэл төрүүлсэн. Хэрэв та шинжлүүлэхийг зөвшөөрвөл бид та нарын ямар ч нөхцөлийг биелүүлэх болно.
--------------------------------------------------------------------------------
Инга: За, та нар энд амьдрана.
--------------------------------------------------------------------------------
Надя: Яг шоронгийн камерт байгаа юм шиг.
Митя: Энэ бол эмнэлэг гэж төсөөл.
Надя: Тэгсэн ч юу ч хийж чадахгүй.
--------------------------------------------------------------------------------
Инга: Итгэ, чиний боломж зөвхөн чиний төсөөллөөр хязгаарлагдана.
Митя: Хэрэв миний төсөөлөл хязгааргүй бол яахав?
--------------------------------------------------------------------------------
Эм: Альфа эмэгчний шинжилгээний хариу ирлээ. Тэр жирэмсэн.
Бр: Энэ өвөрмөц бүтээл байх болно. Та түүнийг зүгээр л үүдэл эсийн төлөө зольж болохгүй.
Инга: Та яг үүнийг хийнэ. Би таны туршилтанд зориулж жирэмсэн бүсгүйчүүдийг нийлүүлэх үүрэг өгнө.
--------------------------------------------------------------------------------
Саша: Маш олон хамгаалагч нартай “Оргил”-ын баазыг санаж байна уу? Энд би халхалж, эвдэх болно.
Ника: Хүлээх, эргэлзэх, энэ чиний чаддаг бүх юм. Би хэрэггүй юмнуудаас залхлаа.
--------------------------------------------------------------------------------
Саша: Түүнийг алдаж чадахгүй.
Вал: Чи түүнийг хэдийн алдсан.
--------------------------------------------------------------------------------
Анд: Туршуулаас дохио ирсэн.
Ника: Цаашаа хаачих вэ?
Анд: "Оргил"-ын лаборатори руу.
--------------------------------------------------------------------------------
Бр: Гурван хоногийн дараа хаалтын аль нэг хэсэгт тэжээлийн эх үүсвэрийг салгана.
--------------------------------------------------------------------------------
Катя: Чи Ника, Андрей хоёр хаана байгааг мэдэхгүй биз?
Саша: Тэр Андрейтэй байгаа юм уу?
Анд: Чамд дүрэмт хувцастай эрчүүд таалагддаг уу?
Саша: Чи надад хайртай хэвээрээ юу?
Ника: Үгүй.
Саша: Тэгвэл яв.
Ника: Чи галзчуурчихсан юм уу?
Лоб: Хайрд мутаци үйлчилдэггүй. Айжан яагаад бие хүн гэдгээ хадгалж, чухам чамтай холбоотой дурсамжуудаа хадгалж үлдсэнээр энэ тайлбарлагдаж байна.
Вал: Тэр ухаан орохгүй байна.
Лоб: Магадгүй чи түүнд хайртайг мэдэрсэн үедээ ухаан орсон байх. Харин чи түүнийг хайрлахаа больсон гэдгийг мэдээд больсон байх. Хайр бол толгой дахь химийн процессуудын ядмаг тодорхойлолт.
Вал: Чи надаас юу хүсээв?
Лоб: Би үүнийг хянаж сурах хүртлээ та нарыг эндээс гаргахгүй.
Лоб: Саначихсан уу?
Катя: Надад Валера хэрэгтэй.
Лоб: Тэр Айжантай хамт явчихсан.
Айжан: Би чамайг бараг мэдрэхгүй байна. Бид дахиад байхгүй.
Вал: Айжан, чи юу ярина вэ?
Айжан: Би харанхуй руу дахиад буцах цагт би чамайг ална.
Вал: Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй!
--------------------------------------------------------------------------------
ДАРАА НЬ АМЬД ҮЛДЭХ – 12 – Р АНГИ
--------------------------------------------------------------------------------
Лоб: Хайр хайраараа, хоол хуваарийн дагуу. Харин би та нарыг хайргүй гэж бодсон. Чи яагаад түүнийг суллаагүй юм? Түлхүүрээ хаячихсан уу? Түлхүүрээ хаясан уу? Чи түүнд юу гэж хэлсэн. Чи зориуд намайг хэлсэн үү? Чи бүгдийг залруулна, намайг сонсов уу? Чи та хоёрын сэтгэлийг буцааж сэргээхээр тийм зүйлийг хийх болно.
Вал: Яаж? Энэ тийм амархан гэж чи бодсон уу?
Лоб: Тиймээ, энэ бүхэн утгагүй зүйлс, энэ бол даавар, бас чиний тэнэглэл. Та хоёр яг муур шиг бие биетэйгээ үрэлц, тэгээд бүх зүйл дахин сэргэх болно.
Вал: Юу болно гэж? Энэ тийм амархан гэж чи бодож байна уу?
Лоб: Би чамд хэдэн цаг өгье. Хэрэв юу ч бүтэхгүй бол надад итгэ, би чамд энэ чухал гэдгийг нотлох аргыг олно.
--------------------------------------------------------------------------------
Бр: Бид үр хөврөлийг гаргаж авах талаар ярилцах хэрэгтэй байна.
Инга: Та яг цагтаа ирлээ.
Эм: Би ганц бие ээж, тийм учраас өөрөө шийдвэр гаргадаг. Би бүгдийг бодож үзсэн, би та нарын судалгаанд дуртайяа оролцох болно. Түүнээс гадна, миний хүүхдийн эрүүл мэндэд ямар ч аюулгүй гэж надад хэлсэн. Ийм л байна. Мөн охин бид хоёрт мөнгө илүүдэхгүй. Бид хүүхдийн өрөөг тохижуулна.
Инга: Оролцогч танд ямар санагдаж байна? Мэдээж ухаанаараа ялгарахгүй, тэртээ тэргүй санаци хийлгэх учраас ямар ялгаа байна?
Бр: Энэ хэн бэ?
Инга: Энэ таны ирээдүйн альфа эмэгчин. Надягийн оронд. Би өөртөө таван оролцогчийг сонгох эрсдэлийг хүлээсэн. Бүгд жирэмсний янз бүрийн үе шатанд. Та тэднийг яаж халдварлуулах вэ? Хуучин аргаар, тариураар уу, эсвэл маш сайхнаар, бусад төрөл зүйлүүдийн тусламжтайгаар уу?
Бр: Бид Надяг үр хөндүүлж чадахгүй.
Инга: Хариул, яагаад?
Бр: Түүнийг мэдээ алдуулж болохгүй. Тэр мэдээ алдуулалтанд мэдрэг биш, гэхдээ өвдөлтийг мэдэрдэг, учир нь тэр мутант, хүн хоёрын завсарын байдалд байдаг.
Инга: Энэ асуудал биш. Зүгээр л түүнийг яаж бэхлэхээ бод. Тэр сэрүүн байх болно. Мэс засалд бэлд.
--------------------------------------------------------------------------------
Эм: Чимээгүй, чимээгүй,
Лина: Гуйя, битгий л дээ.
Эм: Чимээгүй, чимээгүй...
Лина: Гуйж байна.
Эм: Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Бушуул, бушуул, бушуул, бушуул.
Эр: Гүйцээ. Хэрэв чи тийчлэхгүй байвал энэ өвтгөхгүй. Ойлгосон уу?
Эм: Бид чамайг дуулгавартай охин болгоно. Чи үүнийг л хүссэн, тийм үү? Хэн нэгэн араас чинь дагасан уу?
Эр: Би тэгж бодохгүй байна. Хэрэв чимээгүй суувал чамайг тэлээгээр хүлэхгүй. Тохирох уу?
Руст: Сайн уу, ах.
Эр: Сайн байна уу.
Руст: Би танайхаар нэг ороод гаръя гэж шийдлээ.
Эр: Юу, чи одоо намайг дагасан юм уу?
Руст: Айх хэрэггүй, ах, та зоволтгүй. Сайн уу.
Эм: Сайн уу.
Руст: Би ердөө л цай уухаар ирлээ.
Эр: Хүлээ, чамд юу хэрэгтэй юм?
Руст: Та нар энд дажгүй тохижсон байна шүү. Төрөл бүрийн хүүхэлдэйнүүд, а? Та нар тоглох дуртай юм уу? Харин даашинзны хэмжээ нь нэг л тохирохгүй байх юм.
Эм: Үгүй ээ, энэ миний охины даашинз. Чи түүнийг айлгачихлаа. Явж үз.
Руст: Би түүнийг юугаар айлгасан юм бэ? Би хүүхдүүдэд маш их хайртай. Би бүр багш болохыг хүсч байсан.
Эр: Сонс, залуу, сайнаар салцгаая.
Руст: Тэгье. Холд! Зогс!
Эр: Тайван, тайван, тайван!
Руст: Лина. Би зогс гэж хэлсэн. Энэ би, Руст. Гараад ир, Лин. Лина.
Эм: Зогс! Битгий ай.
Руст: Та нар новшнууд юмаа.
Эм: Тэр сайн байгаа.
Руст: Охиныг явуул.
Эм: Тайван, тайван, тайван.
Руст: Охиныг явуул гэж байна!
Эм: Хаашаа...
Руст: Зогс! Зогс гэж би хэлсэн, новшнууд аа! Одоохон, одоохон, Линочка, чимээгүй бай.
Лина: Цоожтой.
Руст: Түлхүүр. Түлхүүр! Хэнд түлхүүр байна. Түлхүүр хурдхан надад өгөөдөх! Түлхүүр нааш нь, хурдал! Лина, алив туслаарай. Зогс! Зогс!
Лина: Чадахгүй нь.
Руст: Алив, хурдан.
Лина: Хүсэхгүй байна. Руст. Зогс! Лина, гүй. Лина!
Эм: Алиса!
Руст: Би зогс гэж байна! Муу новш!
--------------------------------------------------------------------------------
Руст: Алив хурдал.
Лина: Руст. Руст. Руст, өвдөж байна уу?
Руст: Зүгээр, зүгээр, Лин. Чи төв рүү битгий яваарай. Тэнд мурании байгаа. Тийшээ гүй! Хурдан гүй! Алив, хурдан Лина! Хурдан гэж байна! Зогс! Алиса!
--------------------------------------------------------------------------------
Руст: Би Лобода худлаа ярьж байна гэж бодсон. Айжан, Валера хоёр тэнд байсаар байгаа. Эсвэл тэр тэднийг хаана байгааг мэднэ. Нэг юм хийх хэрэгтэй биз дээ?
Ника: Бүр бодох ч хэрэггүй.
Анд: Тэр гурав хүрээний цаана бидэн хэрэг болно.
Ника: Хотын нөгөө зах хүртэл бидэн хугацаа байгаа юу?
Анд: Хугацаа байхгүй. Тэгвэл асуудал шийдэгдлээ.
Катя: Тэгвэл Лобода тэдэнд ямар нэг юм хийвэл яахав? Ник, тэдэнд дахиад боломж гарахгүй. Түүнд тусламж хэрэгтэй.
Ник: Валерий алзахгүй.
Катя: Чи харгис юмаа.
Ник: Би чамл нэг нууц хэлэх үү? Валерийд өөрийнх нь тэжээвэр мутантаас өөр хэн ч хамаагүй. Мартсанаас, чи ч гэсэн. Чи дэмий хичээж байна.
Анд: Катя, энд үлдэх дэндүү аюултай. Хүрээн дотор удаан үлдэж болохгүй.
Ник: Ойлгосон уу? Бүгдийг ойлгосон уу? Явцгаая.
Анд: Гурвыг авч явах уу?
Ника: Хэрэв татгалзах хүнгүй бол болно.
Катя: Би явахгүй.
Анд: Юу?
Катя: Энэ, миний сурвалжлага. Редакцид өгөөрэй.
Анд: Ойлголоо.
Катя: Хэрэв хэвлэхгүй гэвэл тэгээд...
Ника: ...интернетэд байршуулна.
Анд: Катя, бид мэдээж бид бүх юмыг зохих гарт нь хүлээлгэж өгнө, гэвч чи энд үлдэж яах гээв? Бодоод үз. Чи өөрийнхөө ажлыг хийсэн. Энд удахгүй там эхлэнэ.
Катя: Би та нарт амжилт хүсье.
Ника: Чи юунд найдаад байгаа юм?
Катя: Амжилт хүсье.
--------------------------------------------------------------------------------
Инга: Манай нэрийн аминдэмийн коктейль чамд ямар санагдав?
Митя: Дажгүй. Зүгээр. Гэхдээ хотод архитай нь хамаагүй дээр.
Инга: “Оргил” корпораци ажилчдынхаа эрүүл амьдралын хэв маягийг анхаарч үздэг. Гэхдээ би чамд зориулж баар зохион байгуулж, бүр чамтай хамт сууж чадна. Надя одоо архи уудаггүй. Өмнө нь түүнтэй хамт илүү хөгжилтэй байсан биз.
Митя: Энэ чиний асуудал биш гэж бодох юм.
Инга: Чиний зөв. Энэ чиний асуудал, тэгээд тэр чинь чиний бодож байснаас ч том.
Митя: Сонс, би мутанттай уулздаг. Үүнээс илүү том юу байхав?
Инга: Надя жирэмсэн.
Митя: Юу? Уучлаарай.
Инга: Мутантууд үрждэг. Чи мэдээгүй юу? Чи эцэг нь биш. Бид ДНХ-ийн шинжилгээ хийсэн. Бүх хариунууд нь энд байгаа. Хугацаа нь хоёр сараас дээш, миний мэдэхийн та нар түүнээс хойш танилцсан.
Митя: Нэг үгээр, тэр мэдэж байсан ч хэлээгүй.
Инга: Юу л бол. Гэхдээ одоо энэ тухай бодох хэрэггүй. Ураг халдвар авсан. Хэрэв түүнийг авахгүй бол Надя үхнэ.
Митя: Өөрөөр, үр хөндөлт.
Инга: Чамд үүнтэй холбоотой ямар нэгэн бодол байна уу?
Митя: Би хэзээ ч хүүхэдтэй байж үзээгүй.
Инга. Энэ хүүхэд биш, энэ чиний найз охиныг дотроос чинь идэх хорт хавдар.
Митя: Би түүнд юу гэж хэлнэ гэж бодож байна? Би чамд хоёр мэдээ дуулгая. Муу, сайн. Сайн нь, чи жирэмсэн. Муу нь, чи хавдараар жирэмсэлсэн.
Инга: Түүнд хүүхдийн тухай ярь би чамд зөвлөхгүй. Түүнийг ийм аймшигтай сонголтын өмнө бүү тавь. Би мэдэхгүй юм. Судалгааны зорилгоор түүнд багахан хэмжээний мэс засал...
Митя: Новш гэж.
Инга: ...хийнэ гэж хэл.
Митя: Түүнийг зүгээр л унтуулчихаж болохгүй юу, дараа нь...
Инга: Мутантуудад мэдээ алдуулалт үйлчилдэггүй. Бодооч. Чи түүний амийг аврана.
--------------------------------------------------------------------------------
Эм: Чи хаана байна, охин минь? Өө, миний нархан, над дээр ир. Над дээр ир, хүүхэлдэйхэн минь. Ир, гараад ир. Ээж уурлахаа больсон. Хүрээд ир, гараад ир. Бүү ай, чи чинь сайн охин. Чи бид хоёр шинэ аав олоод... үүрд аз жаргалтай амьдарна. Зогсооч. Зогс.
--------------------------------------------------------------------------------
Вал: Энэ бүр арай хэтэрчихлээ. Уучлаарай, энэ бүхэн надаас болсон. Би чамайг шууд алах ёстой байсан, гэтэл би чадаагүй. Гэхдээ чи намайг алж чадна. Тийм ээ, зөв байх болно. Илүү шударга.
Катя: Валера.
Вал: Катя.
Катя: Бурхан минь. Тэр чамайг яачихсан юм бэ?
Вал: Чи энд юу хийж яваа юм? Катя, явж үз. Тэр сэтгэцийн өвчтэй новш. Хэрэв тэр чамайг харвал ална. Чамд зэвсэг байгаа юу? Тэр бүгдийг нь авчихсан. Гуйж байна, хурдан яв.
Катя: Тэр яагаад гавтай байгаа юм? Тэр түүгээр тоглодог юм уу?
Вал: Би түүнийг гавлачихсан. Тэр аюултай болсон. Зүгээр л яв, гуйя.
Катя: Надад хэлээч,
Вал: Катя, гуйж байна, юу ч битгий хий.
Катя: Би чамд туслахыг хичээнэ.
Вал: Үгүй ээ, гуйя, битгий.
Катя: Би чадна.
Лоб: Чи яагаад намайг гонсойлгоод байгаа юм?
--------------------------------------------------------------------------------
Надя: Чи уйдахаараа эсвэл өөр боломж гарвал намайг хаяна гэж би үргэлж боддог байсан. Одоо надад ийм юм тохиолдоод байхад чи хажууд минь байсаар л.
Митя. Чи чинь надад уйдах зав өгдөггүй.
Надя: Гэхдээ чи хэр удаан тэсэх бол доо.
Митя: Шинжилгээний хариу маш муу гарсан.
Надя: Би энэ айдас, түгшүүрээс залхаж байна.
Митя: Чиний дотор хавдар байна. Тэрийг авах хэрэгтэй. Тэгвэл чамд илүү дээр болно.
Надя: Чамд л дээр болно.
Митя: Надад бүгд байгаа.
Надя: Учир нь энэ айдас, түгшүүр чиний дотор байдаг. Хэрэв чи ингэхэ хэрэгтэй гэж бодож байвал би бэлэн байна.
--------------------------------------------------------------------------------
Эм: Сайн ээжүүд бяцхан охиноо хаанаас олохыг үргэлж мэддэг. За, чи яасан бэ? Намайг тэврээч, бяцхан охин минь. Айх хэрэггүй. Охин минь, намайг тэврээч!
--------------------------------------------------------------------------------
Лоб: Миний хоолны ур чадвар ямар санагдав? Саажуулагч хийн нөлөө. Энэ нь мураниид үйлчлэхгүй ч чамайг үнэхээр янзтай авлаа даа. Алив, хүнд хүн юмаа, Валера. Тэр үед та нарыг бункерт хорих сайхан санаа байсан. Би бүр үүнийг маш сайн санаа гэж хэлэх байсан. Залуухан, хөөрхөн, даавараар дүүрэн. Радомский хулчгар байсан нь харамсалтай. Тэгээгүй бол би одоо та нар хайраар наадаж, вирусээс хамгаалагч ялгаруулж байхыг хараад ажиглаад сууж байх байлаа. Юу, юу? Би чиний юу хэлж байгааг ойлгохгүй байна. Аа, чи Радомскийг хэн алсан бэ гэж асуухыг хүссэн үү? Надад итгээрэй, энэ хэцүү биш байсан. Өмнө нь “Оргил”-д Радомский, түүний охин хэрэгтэй байсан, харин одоо би. Чи юу гэсэн бэ? Би тэдэнд санал болгох юу ч үгүй гэнэ ээ? Одоохондоо юу ч байхгүй. Радомский өвөрмөц вирус бүтээсэн. Хянаж болдоггүй вирус. Харин би тэдэнд хянаж удирдах хэрэгсэлийг нь өгнө. Чи Айжантай хамт үүн дээр надад туслана. Та нарын жишээн дээр би хайрыг хянаж болдог гэдгийг батлана. Битгий ярь, уйтгартай байна. Хүсвэл нэг илбэ үзүүлэх үү? Тэр тарчлаантайгаар нөхөн төлжиж байх хооронд чиний тархи хайр гэж нэрлэгддэг бүх шаардлагатай үйл явцуудыг эхлүүлэх болно. Би чамд жаахан хугацаа өгч байна. Хэрэв чи түүнд хайртай бол амьд үлдэнэ. Үгүй юу? Тэгвэл тэр чамайг идэг. Би түүнд өөр эрэгчин олж өгнө.
--------------------------------------------------------------------------------
Ника: Бид мотоциклтэй энд хэдэд ирсэн бэ? Энэ хугацаанд бид хүрээнд 100 удаа хүрэх байсан.
Анд: Энд алхам бүрт эргүүлтэй гэж би чамд хэлсэн дээ. Чи хурд авч амжихаас өмнө бариад авна. Бид дахин 2-3 километр түрээд, дараа нь явж болно.
Ника: Хаалт хэр удаан нээлттэй байхыг бид яаж мэдэх вэ? Энэ сюрприз намайг нэг л сандаргаад байх чинь.
Анд: Хоёр гурван минутаас ихгүй байх. Энэ ангиллын гадна тэжээлийн системийн терминалыг дахин ачааллуулахад мөн иймэрхүү хугацаа хэрэгтэй
Ника: Чи яг Скат шиг ярьж байна.
--------------------------------------------------------------------------------
Митя: Бэлэн үү?
Надя: Үгүй , гэхдээ би үүнийг хийнэ.
Митя: Айж байна уу?
Надя: Энэ бүхэн хурдан дуусна гэж найдахаас.
Эр: Уучлаарай, та нар бэлэн үү?
Митя: Тийм ээ.
Эр: Та түүнийг суу гэж хэлэхгүй юу?
Митя: Тэр бүгдийг ойлгож байгаа, тэнэг ээ.
Надя: Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Лоб: Хувилбар байгаа. Чамд Валера хэрэгтэй Тэрийгээ ав.
Катя: Түлхүүр.
Лоб: Би эхлээд өөрийнхөө зарим юмнуудыг авъя. Эсвэл бид нэг нэгнийгээ буудаж, харин Сайжан торон дотор Валерийг идэхээр үлдээнэ.
Катя: Түлхүүр!
--------------------------------------------------------------------------------
Инга: Төлөө. Найз бүсгүй чинь юу ч юм болж хувирахад чи мэдэрдэгийг би төсөөлөхгүй байна.
Митя: Тийм ээ
Инга: Заримдаа чи өөртэйгөө адилхан хэвийн хүнтэй хамт байхыг хүсдэг байх.
Митя: Чиний зөв гэдгийг чи мэднэ. Тэр бол аймшиг. Хүүхэд нь аймшиг. Гэхдээ надад хамаагүй. Би хоёуланд нь маш их хайртай. Тиймээс бид хүүхдээ үлдээхээр шийдсэн, таны зөвшөөрөлтэйгээр.
Инга: За, за, танай гайхалтай гэр бүлийн төлөө.
Митя: Яг л тийм.
--------------------------------------------------------------------------------
Инга: Надя, чиний бие ямар байна?
Надя: Яг тулалдааны өмнөх шиг.
Бр: Хагалгаа тийм ч хэцүү биш. Үнэндээ мэдээ алдуулалттай холбоотой асуудал байгаа. Чиний бие түүнд мэдрэг биш. Тэвчих л болох нь.
Надя: Эмч ээ, надад хэлээч, хүүхэд энэ үе шатанд өвдөлт мэдэрдэг үү?
Бр: Би ойлгохгүй байна, чамд хэн нэгэн юу ч юм хэлсэн үү?
Надя: Энэ намайг жаахан бухимдуулаад байна.
Бр: Чи яаж ингэсэн бэ?
Надя: Яг ингэж.
Бр: Чи түүний оюун санааг удирдаж байна. Чи ингэх хэрэггүй. Битгий, Надя. Бид агуу нээлтийн босгон дээр байна. Би... би тусалж чадна. Гуйя, битгий ийм хий.
Надя: Надад үнэнийг хэл. Миний хүүхэд мутант уу?
Бр: Үгүй ээ, чиний хүүхэд цоо эрүүл. Вирус түүнд нөлөөлөөгүй. Энэ Митягийн хүүхэд.
Надя: Тийм ээ, тэр ойлгомжтой. Та яагаад түүнийг алахыг хүссэв?
Бр: Би түүнийг алахыг хүсэхгүй.
Надя: Та яагаад түүнийг алахыг хүсээд байна?
Бр: Вакцин. Чиний хүүхэд вирусын эсрэг биет үүсгэдэг.
Надя: Өөрөөр, та хүүхдээр минь эм хийхийг хүсч байгаа юм уу?
Бр: Чи зөвхөн төсөөлөөд үз, чиний хүүхэд Клейто вирусыг зогсоож, хүн төрөлхтнийг аварч чадна.
Надя: Энэ миний хүүхэд. Босоорой, охид оо.
--------------------------------------------------------------------------------
Вал: Айжан, намайг сонсож байна уу? Айжан. Чи яаж байна?
Айжан: Маш их өвдөж байна.
Вал: Жаахан л тэвччих. Удахгүй бүх юм дуусна. Уучлаарай, би чамайг урвасан.
Айжан: Энэ... энэ чиний буруу биш. Чи зүгээр л хайргүй болсон. Чи амьдралтай болохыг би хүсч байна. Чи надаас өөрийгөө аврах ёстой. Би... би дахиж эргэж ирэхгүй.
--------------------------------------------------------------------------------
Лина: Тэнд тэд сайн хүмүүсийг алж байгаа юм уу?
Саша: Үгүй ээ, мутантууд муу хүмүүсийг иддэг.
Лина: Гэхдээ минийхээр мурании ялж байна.
Саша: Зүгээр л бүх ёсоороо болж байна.
Лина: Яагаад энэ дэлгэцэн дээр чинь цаг ухарч яваад байгаа юм?
Саша: Явж унт.
Лина: Намайг бас л компьютерээс олсон уу?
Саша: Тиймээ, одоо явж унт!
Лина: Тэнэг.
--------------------------------------------------------------------------------
Эр: Яваарай, хурдан яваарай!
--------------------------------------------------------------------------------
Вал: Катя, хараал ид. Үгүй, үгүй, чөтгөр гэж. Хүлээгээрэй. Юу болсон бэ?
Катя: Би Лободаг буудсан, тэр намайг буудсан. Тэр хаана байна?
Вал: Тэр энд байхгүй бололтой. Тэр Айжаныг алсан байх.
Катя: Надад үнэхээр харамсалтай байна. Чи бүгдийг харсан уу?
Вал: Үгүй ээ, Айжан над руу дайрсан. Би ухаан алдчихсан. Сэрэхэд тэр хэдийн үхсэн байсан.
Катя: Чи над руу яагаад ингэж хараад байгаа юм бэ?
Вал: Зүгээр л.
--------------------------------------------------------------------------------
Митя: Настя, бид зугтах хэрэгтэй. Цаг алга.
Надя: Хэрэггүй.
Митя: Чи итгэлтэй байна уу?
Надя: Би дахиж нуугдаж зугтахгүй. Чихээ тагла.
Митя: Миний охид шинэ хүчээ хаанаас авсан бэ?
--------------------------------------------------------------------------------
Анд: Чи энэ мөчийг хичнээн удаа төсөөлж байсан бэ?
Ника: Гамшгаас хойш хэдэн шөнө өнгөрсөн бэ?
Анд: Шөнөөр мөрөөдөх дуртай юу? Аан-хан. Гэхдээ миний мөрөөдөлд хэн ч миний дагз руу амьсгалж байгаагүй.
Анд: Чиний янаг мөрөөдлийн талаар хүрээнээс гараад ярилцъя. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------
Саша: Бүгд зөв. Бүгд зөв. Бүгд зөв.
Лина: Цаг дуусчихлаа.
Саша: Миний хугацаа дөнгөж эхэлж байна.
Ника: Унагаасанд уучлаарай, үгүй бол хоёулаа шарагдах байлаа.
--------------------------------------------------------------------------------
Митя: Чи сайн ээж болно.
--------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home